23
1. СУДАЛГААНЫ АРГА ЗҮй Судалгаа хийх газар : Хэнтий аймаг Бор-Өндөр Цогцолбор Сургууль, БӨЦС-ийн багш нараас түүврийн аргаас мэдээлэл цугуулалав. Түүвэр хийх арга : БӨЦС-ийн болон нийслэлийн АТА Туркийн нас насны, өөр өөр мэргэжлийн 40 багш нараас багш ажлын байран дээрээ хэрхэн хөгжиж байгаа, хэрхэн хөгжих талаар хаалттай санал асуулгыг авлаа. Судалгааны арга: Түүврийн арга дээр үндэслэн санамасаргүй түүврийн аргыг сонгож тухайн судлалгааг - Хаалттай санал асуулгын арга - Баримт бичигт анализ хийх - Баримт бичигт синтез хийх - Судалгааг гар аргаар тоолох гэх мэт аргыг ашиглав. Цуглуулсан мэдээллийг задлан шинжлэхдээ хүмүүсийн хариултыг дэд категори болгон бүлэглэсэн. Тухайлбал: Багш ажлын байран дээрээ хөгжихөд юу шаардлагатай байгааг болон өөрөө хөгжихийн юу хийх боломжтой байгааг бүлэглэж болох юм. Мэдээлэл цуглуулах хэрэгслүүд: - Санал асуулга - Баримт бичиг - Онолын болон судалгаа хийх арга зүйн номнууд - Интернет - Цахим хэрэглэгдэхүүн 2. СУДАЛГААНЫ ЗОРИЛГО, ЗОРИЛТ Судалгааны зорилго: Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын БӨЦС болон нийслэлийн АТА Туркийн нэрэмжит 5-р сургуулийн багш нарын ажлын 3

Iltgeliin onol

Embed Size (px)

Citation preview

1. СУДАЛГААНЫ АРГА ЗҮй Судалгаа хийх газар : Хэнтий аймаг Бор-Өндөр Цогцолбор Сургууль, БӨЦС-

ийн багш нараас түүврийн аргаас мэдээлэл цугуулалав.

Түүвэр хийх арга : БӨЦС-ийн болон нийслэлийн АТА Туркийн нас насны,

өөр өөр мэргэжлийн 40 багш нараас багш ажлын байран дээрээ хэрхэн

хөгжиж байгаа, хэрхэн хөгжих талаар хаалттай санал асуулгыг авлаа.

Судалгааны арга: Түүврийн арга дээр үндэслэн санамасаргүй түүврийн

аргыг сонгож тухайн судлалгааг

- Хаалттай санал асуулгын арга

- Баримт бичигт анализ хийх

- Баримт бичигт синтез хийх

- Судалгааг гар аргаар тоолох гэх мэт аргыг ашиглав.

Цуглуулсан мэдээллийг задлан шинжлэхдээ хүмүүсийн хариултыг дэд категори

болгон бүлэглэсэн. Тухайлбал: Багш ажлын байран дээрээ хөгжихөд юу шаардлагатай

байгааг болон өөрөө хөгжихийн юу хийх боломжтой байгааг бүлэглэж болох юм.

Мэдээлэл цуглуулах хэрэгслүүд:

- Санал асуулга

- Баримт бичиг

- Онолын болон судалгаа хийх арга зүйн номнууд

- Интернет

- Цахим хэрэглэгдэхүүн

2. СУДАЛГААНЫ ЗОРИЛГО, ЗОРИЛТ

Судалгааны зорилго: Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын БӨЦС болон нийслэлийн

АТА Туркийн нэрэмжит 5-р сургуулийн багш нарын ажлын байран дээр хөгжих хэрэгцээ

шаардлагыг судлах, тэдний дуу хоолойг бусдад хүргэх

Судалгааны зорилт:

- БӨЦС болон нийслэлийн АТА Туркийн нэрэмжит 5-р сургуулийн багш

нарын ажлын байран дээрээ хөгжиж буйг судлах

- БӨЦС болон нийслэлийн АТА Туркийн нэрэмжит 5-р сургуулийн багш

нарын ажлын байран дээр хөгжих боломжийг судлах

- Ажлын байран дээрээ хөжихөд юу шаардлагатай байгааг мэдэх

- Ямар чиглэлээр өөрийгөө хөгжүүлэх сонирхолтой байдаг тухай

3

- Орчин үеийн сургалтын тоног төхөөрөмж, компьюторын хэрэглээний

программ дээр ажиллах болон интернет хэрэглэх чадвар зэргийг

судлахыг зорилоо.

3. СОРИЛ ТУРШИЛТЫН ГҮЙЦЭТГЭСЭН АРГА Санал асуулга боловсруулах

Санал асуулга авах

Санал асуулгыг гар аргаар тоолох

Excel программ дээр нэгтгэх

Power point программ дээр бусдад танилцуулах

Илтгэлийг бусдад танилцуулах

Үр дүн болон дүгнэлт гаргах

Дэвшүүлж буй санааг илтгэх

4. МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛСАН АРГА Хаалттай санал асуулгын арга

Нээлттэй санал асуулгын арга

Анкетийн арга

Мэдээллийг задлан шинжлэх болон нэгтгэх арга

5. ҮНДСЭН ХЭСЭГ /ОНОЛЫН ХЭСЭГ БОЛОН ХИЙСЭН СУДАЛГААНЫ ҮР ДҮН/

ОНОЛЫН ХЭСЭГ

1. БАГШ

Багшийн гол үүрэг бол зөвхөн өөрийн мэддэг зүйлээ хүүхдэд дамжуулах биш

харин мэддэггүй зүйлийн мөн чанарыг ухаж ойлгоход чиглэгдсэн, хүүхдийн сэтгэлгээг

хөгжүүлэх, чадваржуулах үйл явцыг зохион байгуулах хөтлөн жолоодоход оршино.

[Багш – Судлаач. УБ.,2007]. Ер нь багш нар өөрийн үйл ажиллагаандаа бүтээл

эргэцүүлэл хийж үзэл бодлоо бусадтайгаа нээлттэй ярьж хэлэлцэж байж өөрийн

практик үйл ажиллагааг сайжруулах, суралцагсдынхаа сурлагын амжилтыг илүү

дээшлүүлэх өргөн боломж нээгдэнэ. Өөрийнхөө хийж буй ажлын зорилго, хариуцлагын

холбоог сайн ойлгож урамших хэрэгтэй. Багш хүн шудрага, бүтээлч, гярхай,

ажигламтгай, өөрийн мэргэжилдээ үнэнч байхад хангалттай. [Багшийн эрэл хайгуул:

Практик үйл ажиллагааг хөгжүүлэх нь.УБ.,2007]. Сэтгэл судлаачдын тайлбарласнаар

хүний үйл ажиллагааны үндсэн төрлүүд болох тоглох, сурах, хөдөлмөрлөх үйл нь

багшийн сургалтын гол хэрэглэгдэхүүн болно. Урьд бид багш бол бүхнийг мэддэг, эрх

мэдэл бүхий удирдагч хэмээн үзэж байсан бол одоо үед багш туслагч, найз, зөвлөгч,

4

хамтран ажиллагч, чиглүүлэгч хэмээн үзэх болов. [Багшийн мэргэжил дээшлүүлэх

асуудалд. М.Дэлгэржав УБ.,2006]

2. БАГШИЙН ХӨГЖЛИЙН АНГИЛАЛ

Багшийг хөгжлийнх нь хүрээгээр

- Хөгжих бололцоотой болсон багш

- Хөгжиж буй багш

- Хөгжсөн багш хэмээн ангилж болох юм.

Хөгжих бололцоотой болсон багш гэдэг нь багш бэлтгэдэг сургуулийг бакалаврын

боловсролын зэрэгтэй дүүргэсэн, анхны жилүүддээ багшилж байгаа хүн юм.

Хөгжиж буй багш гэдэг нь тухайн шинжлэх ухаан болон түүний дидактикийн онол,

аргазүйг гүнзгийрүүлэн судалж, мэргэшиж байгаа, ур чадвараа системтэй дээшлүүлэн,

өөрийгөө боловсруулсан хөгжүүлэх, тодоохой зорилго чиглэлтэй ажиллаж буй хүн юм.

Хөгжсөн багш-ийн тоонд хэнийг оруулах нь харьцангуй асуудал бөгөөд мэргэжил,

мэдлэг, ур чадвараараа төгс мэргэшсэн, нийгэмшил төлөвшлийн өндөр төвшинд

хүрсэн, судалгаа шинжилгээний арга судлал,аргазүйг сайн эзэмшсэн, энэ чиглэлээрээ

бусдад орчин үеийн шаардлагад нийцсэн онол арга зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч

чадах, цаашид улам хөгжин мэргэших төвшинд хүрсэн хүнийг оруулан авч үзэж болох

юм.

Өнөө үед багшийн хөгжил, түүнийг хөгжүүлэх асуудлыг ажилласан жилээр нь

ангилан бүлэглэхийг больж, хүн бүрийн хувь хөгжлийн хүрээ, хүрсэн төвчшин, оюуны

болоод ажиллах эрч хүч, чадавхиар нь авч үзэх болжээ. Энэ үүднээс авч үзвэл багш

бүрийэ хөгжлийн хүрээ, төвшин хэрэгцээнд нийцсэн албан ба албан бус сургалт,

хөтөлбөр, сэдэвчилсэн зориотот сургалт, ярилцлага эрдэм шинжилгээний ууулзалт,

бага хурал зэрэг мэдээлэл солилцох, арга туршлагаа хуваалцах янз бүрийн хэлбэрийг

ашиглах нь зүйтэй.

Амьд мэдээлэл солилцох нь хүн хөгжих хамгийн ашигтай хэлбэр хэмээн өнөө

үед үзэх болсон. Иймд энэ бололцоог аль болохолон хэлбэрээр зохион байгуулалттай

олгож байх талаар холбогдох байгууллагууд анхаарч байх нь зүйтэй болов уу.

Багшийн хөгжилд нөлөөлөх хүчин зүйлс

- Багшийн хөгжлийн бодлого, стратегийг хэрэгжүүлэхэд нь сургуулиудад дэмжлэг

үзүүлж, чиглүүлэх

- Багшийг хөгжүүлэхийн тулд бүх шатны сургуулиуд илүү их үүрэг, хариуцлага

хүлээхүйц чадавхийг бий болгох

5

- Багшийг хөгжүүлэх бодлогын хэрэгжилтийн явц байдалд шинжилгээ хийх, үр дүнг

үнэлгээ өгөх

- Бүх шатны сургуулиуд хооронд туршлага, мэдээллээ хуваалцаж байх сүлжээ

байгуулах

- Сургууль өөрөө хариуцаж чадахааргүй бол багшийг хөгжүүлэхэд нь дэмжлэг

үзүүлэх

- Орон нутгийн төвшинд багшийг хөгжүүлэх чадавхийг үнэлж дүгнэж байх

3. БАГШИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НӨӨЦ

Багшийг хөгжүүлэх нь хүний, материалын, санхүүгийн гэсэн нөөцийг шаардана.

Өөр нэг чухал нөөц бол цаг хугацаа юм. Гэвч эдгээр нөөцийг оновчтой зарцуулах нь

багшийг хөгжүүлэх ажлын үр ашиг, үр нөлөөг улам дээшлүүлнэ. Хүний нөөц гэдэгт

багш нарыг хамруулан үздэг бол материалын нөөцөд багшийн хөгжлийн арга хэмжээг

хэрэгжүүлэхэд шаардагдах анги, танхим, кабинет, эрдэм шинжилгээний номын сан,

орчин үеийн мэдээллийн тоног төхөөрөмж, интернетийн сүлжээ зэргийг хамруулж

болох юм. Ажлын байран дээрх сургалт, орон нутаг дахь дугуйлангийн болон алсын

зайны сургалт зэрэг зардал хямдтайгаар багшийг хөгжүүлэх нийтлэг арга замыг

эрхэмлэнэ.

4. ӨӨРЧЛӨЛТ, ШИНЭЧЛЭЛД ХЭРХЭН ХАНДАХААС БАГШИЙН ХӨГЖИЛ ШАЛТГААЛНА

Багш нар хөгжил, дэшил, өөрчлөлт, шинэчлэлд хандах, өөрийгөө түүнд дасган

зохицууулж авч явах шинжээрээ янз янз байдаг аж. Үүнийг үндсэн таван бүлэгт хувааж

болно. Манай багш нар энэ 5 бүлгийн алинд нь багтахыг шинжин мэдэж, өөртөө

оношлогоо хийж сурах нь өөрийгөө таньж мэдэхэд тустай байж болох юм. Тухайлбал,

№ Шинэчлэл, хөгжилд хандах

хэв шинж

Хэв шинжийн үндсэн тодорхойлолт

1 Шинэчлэгч, бүтээгч хэв

шинж

(ажиглалтаас үзвэл ийм

хэв шинж бүхий хүмүүс бүх

хүний 7-8 хувь нь байдаг

аж)

- Шинэ зүйлд татагдаж, хэрэгжүүлэхийг санаархдаг

- Аливаа өөрчлөлтийг хүлээн авах чадвартай байх

- Идэвх санаачлагатай

- Бүтээлч

- Нийтэч буюу нийгэмшсэн

- Эрсдэлд сандардаггүй, хөлөө олох чадвартай

- Янз бүрийн шинэ санаа, оноо гаргадаг

2 Нөлөөлөгч хэв шинж (Бүх

хүний 20-иод хувь байдаг

аж)

- Дэвшүүлсэн санал, санаа нь үнэ цэнэтэй

- Бусдад нөлөөлөх чадвартай

- Аливаа шинэлэг зүйлд нухацтай, тэргүүлэх

6

хандлагатай

- Бусдын өөрчлөлт, хөгжилд нөлөөлж, хариуцлага

хүлээх чадвартай

- Бусдын итгэл найдварыг хүлээдэг

3 Болгоомжтой аялдан

дагалдах хэв шинж

- Шинэчлэл, өөрчлөлт, дэвшлийг хүлээж авах, шийдвэр

гаргахдаа туйлын болггомжтой, хянуур ханддаг.

- Дэмжихээс бус, манлайлагч байж чаддаггүй.

- Дагалдагч хандлагатай, удирдах хүмүүсийн заавар,

зөвлөгөөг л хүлээн авч хэрэгжүүлдэг.

- Тухайн шинэчлэл, өөрчлөлт одоогийн байгаагаас

юугаараа давуу юм бэ? гэсэн асуултанд дуртай.

4 “Дургүйд хүчгүй” хэв шинж - Аливаа шинэ санал, санаа, шинэлэг зүйлд байнга

эргэлздэг.

- “Монголын хууль гурав хоног” гэсэн баримтлалтай

бөгөөд тэгсхийгээд л өнгөрнө биз гэж боддог, тийм

болохыг нь л хүлээдэг.

- Өөрөө “цөөнх” болж үлдсэн нөхцөлд л уг зүйлийг авч

үздэг.

- Өөрт нь тусалж дэмжинэ гэсэн баталгаа шаарддаг.

- Шинэ зүйлд шахалт шаардлагаар л хөдөлдөг.

5 Эсэргүүцэгч хэв шинж - Шинэ санал, санаа, шинэчлэл, өөрчлөлтийг

эсэргүүцэх хандлагатай.

- Бусдын нөлөөнд орох нь бага, тийм ч учраас нийт

олонхийн шинэчлэлээс хол хөндий, тэдэнд элдэв нэр

хаяг зүүх дуртай.

- Шинэчлэлийн төлөөх сургалт, семинар зэргээс

тойрдог, оролцох хүсэлгүй.

- Хэрэгжиж чадаагүй түүхэн жишээ, баримтыг олноор

нь иш татах чадвартай, дуртай.

Хүснэгт 1. Багшийн ангилал

5. БАГШИЙН ХӨГЖЛИЙГ СУДЛАХ СУДАЛГААНЫ АРГУУД

Багшийнхаа хөгжлийн төвшинг судалж өнөөгийн байдалдаа үнэлгээ хийх нь

багшийг

Хөгжүүлэх бодлогыг тодорхойлох үндэс болдог. Ийм судалгааг хийхдээ судалгаа

шинжилгээний дараах түгээмэл аргуудыг хэрэглэж болно.

1. Мэдээлэл цуглуулах арга

- Түүвэрчилсэн судалгаа хийх

- Туршилтын

- Асуултын

7

- Баримт бичиг судлах

- Ажиглалт хийх

- Загварчлах

- Сэтгэл ханамжийн индекс тодорхойлох

- Асуулгын арга /анкетийн асуулга, сурвалжлага, харилцан ярилцах/

2. Боловсруулах арга

- Анализ

- Синтез

- Индукц

- Дедукц

- Хийсвэрлэх

- Түүхэн ба логик

- Статистик /тоо баримт цуглуулах, боловсруулалт хийх/

6. БАГШИЙГ ХӨГЖҮҮЛЭХ АРГА ЗАМ

Багшийг хөгжүүлэх ажлыг өдөр тутмын ажлын явцад болон зохион байгуулалттай

сургалтын хэлбэрийн аль алинаар нь хэрэгжүүлдэг. Багшийг хөгжүүлэхийн тулд

дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

- Багшийг хөгжүүлэх арга хэмжээ нь тэдний болон сургуулийн эрэлт хэрэгцээнд

нийцсэн байх ёстой. Үүний тулд эхлээд хэрэгцээгээ үндэслэх ёстой.

- Цаг хугацааны хүчин зүйлийг зөв харгалзаж, аль хэрэгцээтэй үед нь хөгжүүлэх,

арга хэмжээ авах, илүү үр ашигтай байна. Удирдлага нь ирээдүйг харж, багшийн

хөгжлийн хэрэгцээг урьдчилан тодорхойлж, түүнийг төлөвлөнө.

- Багшийг хөгжүүлэх явдлыг үр ашиг, үр нөлөөтэй болгохын тулд мэдлэг, ур чадвар,

туршлагыг нь ашиглан тэднийг дотоодын сургагчаар ашиглаж болно.

- Багш бүрийг оролцуулахыг чухалчлах нь практик үр дүн сайтай боломж.

- Багшийн хөгжил нь урамшуулан дэмжихийг шаардаж байдаг.

- Дан ганц сургалт зохион байгуулахаас гадна судалгаа хийх, эрдэм шинжилгээний

бүтээл туурвих, туршилт хийх зэрэг нь багшийг хөгжүүлэх чухал арга хэрэгсэл

болдог.

7. АЖЛЫН БАЙРАН ДЭЭР НЬ БАГШИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ

Ажлын байран дээрх сургалт нь цаг хугацааны хүчин зүйлийг харгалзан үзэхийг

шаарддаг. Бүх төвшний багш нар хувийн тусгал авах, хоорондоо шүүн хэлэлцэх,

мэдлэг, мэдээллээ солилцох, түүнчлэн шинэ санаа, шийдэлд хүрэхэд шаардагдах цаг

хугацаа хэрэгтэй. Сургуулийн дотор суралцах нь хувв багш, бүлэг, сургуулийн аль

8

алиныг нь хөгжүүлдэг. Ажлын байран дээр хөгжихийн тулд дараах аргыг хэрэглэж

байна.

- Багаар ажиллах: мэдлэг, мэдээллээ хуваалцахыг хэвшил болгохнь чухал. Багш

нар мэдээллийг хүлээн авч чаддаг байхаас гадна түүнийг боловсруулах, өөрийн

болгож хэрэглэх, дамжуулах чадварыг эзэмших хэрэгтэй.

- Өдөр тутмын уулзалт: хоёр хоёроороо гэсэн зарчмаар ажиллаж, тулгарсан

асуудалд хариу өгч, шийдэлд хүрэх замаар суралцаж хөгжих.

- Шийдвэрлэх асуудалд тулгуурлсан судлах: багш нар мэдээлэл хайж олох,

түүнийгээ хуваалцах, туршилт хийж, шийдэлд хүрэх ба төгсгөлд нь шинээр олон

зүйлсийнхээ талаар бусаддаа мэдээлэх.

- Шавилан суралжах: илүү туршлагатай багш нь туршлага багатай нэгэндээ

дэмжлэг, туслалцаа үзүүлэх.

- Төслийн ажил: багшийн онцгой ур чадвар, ажлын туршлагад нь тулгуурлан

тодорхой хугацааны дотор шинэ зүйлийг боловсруулах үүрэгтэй ажиллах.

Багшийн хөгжилд дараах гадаад, дотоод хүчин зүйлс хамаарна. Үүнд:

Дотоод хүчин зүйлс Гадаад хүчин зүйлс

- Чин эрмэлзэл

- Санаачлага

- Итгэл

- Өөрийн гэсэн мөрөөдөл

- Сурах эрмэлзэл

- Сонсох чадвар

- Эрч хүч

- Уян хатан байдал

- Чөлөөтэй харилцаа

- Бие, биеэ хүндлэх

- Зохион байгуулалт сайтай

- Хошигнолыг мэдрэх мэдрэмж

- Төвлөрч ажиллах чадвар

- Хувь хүний эерэг талыг ашиглах

чадвар

Хүснэгт 2. Багшийн хөгжилд хамаарах хүчин зүйлс

8. БАГШИЙН ХӨГЖЛИЙН ҮР ДҮН- Багш хөгжсөнөөр боловсролын салбар, боловсролын салбар хөгжсөнөөр монгол

улс хөгжинө. Багшийг хөгжүүлэх сургалтын агуулгыг багш нарын болон сургуулийн

хэрэгцээнд тулгуурлан боловсруулдаг аргазүйд шилжинэ.

- Шинэ мэдлэг чадвар, туршлага бий болгосноор сайн үйл ажиллагаатай багш,

сургууль, салбарыг төлөвшүүлж, сургуулийн нэр хүнд өсч, үйлчлүүлэгчдийн

сургуульд итгэх итгэлийг бий болгоно.

- Интернетийн сүлжээг ашиглан алсын зайны сургалтын тогтолцоо бий болгоно.

- Багшийн хөгжлийн хяналт-шинжилгээ, үнэлгээний арга зүйг нэвтрүүлнэ. Ингэснээр

сургалтын үр дүнг сайжруулах чиглэлээр эргэх холбоо бий болно. [Багшийн

хөгжлийн аргазүйн зарим асуудал. Ц.Оюун УБ.,2003]

9

9. ОРЧИН ҮЕИЙН БАГШИД ТАВИГДАХ ШААРДЛАГА

Орчин үеийн багш нарт дараах шаардлагыг тавьдаг. Үүнд:

- Харилцааны өндөр соёлтой

- Зохицуулах, зохион байгуулах чадвартай

- Мэргэжлийн боловсрол өндөртэй

- Сурган хүмүүжүүлэх соёлтой

- Сайн үлгэр дуурайлал үзүүлдэг

- Оношлон судлах болон эрдэм шинжилгээний ажлын арга барилтай байх хэмээн

томьёолж болох юм. Харин багш нарыг дараах байдлаар үнэлж болох юм.

Ангилал Шалгуур

Багшийн тухай

мэргэжлийн

мэдлэг

-Тухайн хичээлийн агуулгыг гүнзгий мэддэг

-Ном дэвтэр харалгүй ярьдаг

-Суралцагчийн асуултанд хариулах чадвартай

Заах арга -Ойлгомжтой ярьдаг

-Үгийн сонголт сайн

-Хэл ярианы чадвартай

Цаг ашиглалт -Хичээлээс хоцордоггүй

-Хичээлийн 40 минут өгөөжтэй

-Хичээлээ зөв зохион байгуулдаг

Биеэ авч яваа

байдал

- Гадаад үзэмжиндээ анхаардаг

- Нөхөрсөг зантай

- Хахууль авдаггүй

Харилцааны соёл - Сурагчаа хүндэлдэг

- Зарчимч шаардлага тавьдаг

- Шударга зөвлөгөө өгдөг

Сурагчийг үнэл

дүгнэх

- Үнэлгээнд шударга ханддаг

- Үнэлгээ нь бодьтой

- Орчин үеийн сургалтын техник хэрэгсэл ашигладаг

Хүснэгт 3. Багшийг үнэлэх нь

Багшийн нэр хүндэд:

1. Мэдлэг мэргэжлийн өсөлт

2. Хувийн үлгэр дуурайлал

3. Зан харилцаа

4. Ажилд бүтээлчээр хандах

5. Хариуцлага зэрэг нь ихээхэн нөлөөлнө. [Багшийн мэргэжил дээшлүүлэх

асуудалд. М.Дэлгэржав УБ.,2006]

10

ХИЙСЭН СУДАЛГААНЫ ҮР ДҮН (зүүн гар талд БӨЦС-ийн багш нарын санал асуулгын дүн, баруун гар талд АТА Туркийн нэрэмжит 5-р сургуулий багш нарын үр дүнг үзүүлэв)

Өөрийн мэргэжлийн чиглэлээр38%

Өөрийгөө хөгжүүлэх13%

Эрдмийн зэрэг

ахиулах31%

Хүүхэд хөгжүүлэх19%

1. Та ямар чиглэлээр сургалтанд хамрагдахыг хүсдэг вэ?

График 1

Насны ангилалаар авч үзвэл 23-30 насны багш нар эрдмийн зэрэг ахиулах, 30-аас дээш насны багш нар өөрийн мэргэжлийн чиглэлээр болон хүүхэд хөгжүүлэх чиглэлээр сургалтанд хамрагдахыг хүсдэг.

Шаардлагатай 33%

Хүн бүрийн арга барил өөр учир өөрсдөө бэлтгэх

67%

2.Багшийн ур чадварыг хөгжүүлэх сургалтын хөтөлбөр, хэрэглэгдэхүүний сан

бүрдүүлэх шаардлагатай юу?

График 2

Нийт багш нарын 67% нь багш бүрийн арга барил өөр учир өөрсдөө сургалтын хөтөлбөр, хэрэглэгдэхүүний сангаа бүрдүүлэх, 33% нь нэгдсэн сан бүрдүүлэх шаардлагатай гэсэн хариулт өгчээ

11

Өөрийн мэргэжл

ийн чиглэлээ

р42%

Өөрийгөө хөгжүүлэх

15%

Эрдмийн зэрэг ахиулах

23%

Хүүхэд хөгжүүл

эх19%

Шаардлагатай 65%

Хүн бүрийн

арга барил өөр учир өөрсдөө

бэлтгэх

27%

Шаардлагагүй

8%

Дэмжиж байна73%

Санал дээр үндэслэх хэрэгтэй27%

3."Багшийн хөгжил" сэдвээр олон нийтийн хэлэлцүүлэг, сургалт, зөвлөгөөн үндэсний хэмжээнд

зохион байгуулахыг та хэр дэмжиж байна вэ?

Нийт багш нарын 60-70% нь олон нийтийн сругалт зөвлөгөөн зохион байгуулахыг дэмжиж байна гэсэн бол 30% орчим нь санал дээр үндэслэн системтэй зохион байгуулах хэрэгтэй гэсэн байна.

Үгүй13%

Дунд зэрэг60%

Тийм27%

4.Олон нийтийн мэдээллийн сайтад цахим хичээл байршуулж, мэргэжлийн дагуу бусад багш нартай хамтарч ажиллах

шаардлагатай эсэх\туршлага солилцох\

Нийт багш нарын 40-60% нь зөвхөн сайн хичээлүүдийг л олон нийтийн мэдээллийн сайтад байршуулах нь зөв гэсэн бол БӨЦС-ийн багш нарын санал асуулгаар 46% нь цахим хичээл байршуулах шаардлагатай, V сургуулийн багш нарын 27% нь шаардлагагүй гэсэн хариулт өгчээ.

12

Дэмжиж байна62%

Санал дээр үндэслэх хэрэгтэй

27%

Шаардлагагүй 12%

Шаардлагатай46%Зөвхөн сайн

хичээлүүд байршуулах

46%

Шаардлагагүй8%

График 3

График 4

Үгүй13%

Дунд зэрэг60%

Тийм27%

5.Танай сургууль багш ажлын байран дээрээ тасралтгүй хөгжүүлэх боломжийг бүрдүүлсэн үү?

Нийт багш нарын 60% орчим нь ажлын байранд хөгжих боломж дунд зэрэг байна гэсэн хариулт өгсөн бол 20 гаруй хувь нь хөгжих боломжтой гэжээ.

Байнга33%

Заримдаа40%

Бараг үгүй27%

6. Та өөрийгөө хөгжүүлэхийн тулд эцэг эхчүүд болон бусад хүмүүст хэр зэрэг мэдээлэл \ сурган хүмүүжүүлэх хичээл, сураглт,

яриа гэх мэт...\ хүргэдэг вэ?

БӨЦС-ийн багш нарын асуулгаар 77%, V сургуулийн багш нарын хувьд 40% нь заримдаа мэдээлэл хүргэдэг гэсэн байна.

13

Үгүй19%

Дунд зэрэг58%

Тийм23%

Байнга12%

Заримдаа77%

Бараг үгүй12%

График 5

График 6

Байнга20%

Ихэнхдээ

67%

Заримдаа13%

7.Цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх арга технологийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа эсэх

БӨЦС-ийн багш нарын 58% нь заримдаа гэсэн хариулт өгсөн бол V сургуулийн багш нарын асуулгаар 67% нь хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх арга технологийг ихэнхдээ хэрэгжүүлэн ажиллаж байна гэсэн

Сайн дурын үндсэн дээр94%

Бүх хүмүүст нэгдсэн журмаар6%

8.Багшийн хөгжлийг дэмжих ажлыг гадаад, дотоодын мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах шаардлагатай эсэх

Нийт багш нарын дийлэнх нь сайн дурын үндсэн дээр багшийн хөгжлийг дэмжих ажлыг зохион байгуулах нь чухал гэж үзсэн байна.

14

Байнга12%

Ихэнхдээ15%

Заримдаа58%

Огт үгүй15%

Сайн дурын үндсэн

дээр62%Зарим

хүмүүст

8%

Бүх хүмүүс

т нэгдсэ

н журма

ар12%

Сонгон шалгаруулах замаа

р19%

График 7

График 8

Мэргэжлийн сургалт

50%

Өөрийгөө хөгжүүлэх сургалт33%

Сургууль дээр уралдаан, тэмцээн тотмол зохион

байгуулах6%

Бусад11%

9. Багш ажлын байран дээрээ хөгжихөд юу шаардлагатай байна вэ?

Нийт багш нарын 40-50% нь ажлын байрандаа хөгжихөд мэргэжлийн сургалт зохион байгууулах нь чухал гэж үзсэн бол 33-40% нь өөрийгөө хөгжүүлэх сургалтыг зохион байгуулах шаардалагатай гэжээ

багаар ажиллах чадвараа

нэмэгдүүлэх 25%

Бусад багш нараас зөвлөгөө авдаг, ном сурах бичиг гарын

авлага ашиглах15%

Мэргэжлийн ур чадвараа ахиулах

5%Анги удирдах талаар зөвлөгөө өгч чадна 10%

Залуу багш нарт зөвлөгөө өгөх

5%

Сургалтанд хамрагдах,

мэдээллийн технологи ашигалах

10%

Уралдаан тэмцээнд идэвхтэй оролцох

5%

Компьютерт анхан суралцагчдад

сургалт зохион байгуулж чадна

5%

Мэргэжлийн багш нартай хамтарч ярилцлага хийх

20%

10. Та өөрөө ажлын байрандаа хөгжихийн тулд юу хийж чадах вэ? БӨЦС

График 10

15

Мэргэжлийн

сургалт44%

Өөрийгөө

хөгжүүлэх

сургалт36%

Сургууль дээр уралда

ан, тэмцээ

н тотмол зохион байгуул

ах16%

Бусад4%

График 9

Бусад багш нараас

зөвлөгөө авдаг, ном сурах

бичиг гарын авлага ашиглах

33%

Мэргэжлийн ур чадвараа ахиулах

17%

Залуу багш нарт зөвлөгөө өгөх 33%

Сургалтанд хамрагдах, мэдээллийн технологи ашигалах

17%

10. Та өөрөө ажлын байрандаа хөгжихийн тулд юу хийж чадах вэ? V сургууль

Асуулгын үр дүнд нийт багш нарын дийлэнх нь сургалтанд хамрагдах, мэдээлэл технологи ашиглах, багаар ажиллах, мэргэжлийн ур чадвараа сайжруулах, зөвлөгөө мэдээлэл авах, ном сурах бичиг уншиж судлах гэх мэтээр ажлын байрандаа өөрийгөө тасралтгүй хөгжүүлж болно гэсэн хариултыг өгчээ.

6. СУДАЛГААНЫ ДҮГНЭЛТ /СУДАЛГААНЫ ҮР ДҮНД ТУЛГУУРЛАЖ БИЧСЭН ДҮГНЭЛТ, ТҮҮНД ҮНДЭСЛЭСЭН САНАЛ

СУДАЛГААНЫ ҮР ДҮНД ТУЛГУУРЛАЖ БИЧСЭН ДҮГНЭЛТ

1. Насны ангиллаар авч үзвэл 23-30 насны багш нар эрдмийн зэрэг ахиулах, 30-аас дээш насны багш нар өөрийн мэргэжлийн чиглэлээр болон хүүхэд хөгжүүлэх чиглэлээр сургалтанд хамрагдахыг хүсдэг.

2. Нийт багш нарын 67% нь багш бүрийн арга барил өөр учир өөрсдөө сургалтын хөтөлбөр, хэрэглэгдэхүүний сангаа бүрдүүлэх, 33% нь нэгдсэн сан бүрдүүлэх шаардлагатай гэсэн хариулт өгчээ

3. Нийт багш нарын 60-70% нь олон нийтийн сургалт зөвлөгөөн зохион байгуулахыг дэмжиж байна гэсэн бол 30% орчим нь санал дээр үндэслэн системтэй зохион байгуулах хэрэгтэй гэсэн байна.

4. Нийт багш нарын 40-60% нь зөвхөн сайн хичээлүүдийг л олон нийтийн мэдээллийн сайтад байршуулах нь зөв гэсэн бол БӨЦС-ийн багш нарын санал асуулгаар 46% нь цахим хичээл байршуулах шаардлагатай, V сургуулийн багш нарын 27% нь шаардлагагүй гэсэн хариулт өгчээ.

5. Нийт багш нарын 60% орчим нь ажлын байранд хөгжих боломж дунд зэрэг байна гэсэн хариулт өгсөн бол 20 гаруй хувь нь хөгжих боломжтой гэжээ.

6. Өөрийгөө хөгжүүлэхийн тулд бусдад мэдээлэл өгөх талаар БӨЦС-ийн багш нарын асуулгаар 77%, V сургуулийн багш нарын хувьд 40% нь заримдаа мэдээлэл хүргэдэг гэсэн байна.

7. Цөм хөтөлбөрийн явцад хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх арга технологийг хэрэгжүүлж буй байдал нь БӨЦС-ийн багш нарын 58% нь заримдаа гэсэн хариулт өгсөн бол V сургуулийн багш нарын асуулгаар 67% нь хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх арга технологийг ихэнхдээ хэрэгжүүлэн ажиллаж байна гэсэн

16

График 11

8. Нийт багш нарын дийлэнх нь сайн дурын үндсэн дээр багшийн хөгжлийг дэмжих ажлыг зохион байгуулах нь чухал гэж үзсэн байна.

9. Нийт багш нарын 40-50% нь ажлын байрандаа хөгжихөд мэргэжлийн сургалт зохион байгууулах нь чухал гэж үзсэн бол 33-40% нь өөрийгөө хөгжүүлэх сургалтыг зохион байгуулах шаардалагатай гэжээ

10. Асуулгын үр дүнд нийт багш нарын дийлэнх нь сургалтанд хамрагдах, мэдээлэл технологи ашиглах, багаар ажиллах, мэргэжлийн ур чадвараа сайжруулах, зөвлөгөө мэдээлэл авах, ном сурах бичиг уншиж судлах гэх мэтээр ажлын байрандаа өөрийгөө тасралтгүй хөгжүүлж болно гэсэн хариултыг өгчээ.

СУДАЛГААНЫ ҮР ДҮНД ҮНДЭСЛЭСЭН САНАЛ

Залуу багш нарыг эрдмийн зэрэг ахиулах сургалтанд хамруулж, дэмжлэг үзүүлэх

Багш бүрийн арга барил өөр учир сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, хэрэглэгдэхүүний санг өөрсдөө бүрдүүлэх

Олон нийтийг хамарсан сургалт, зөвлөгөөн үр дүнгүй болох хандлагатай байдаг учраас ажлын байран дээр зохион байгуулах нь зүйтэй.

Багш бүр интернетэд хичээл байршуулах бус зөвхөн сайн хичээлийг нэгдсэн журмаар мэдээллийн санд байршуулах нь чухал.

Хөдөө орон нутгийн багш нарын хувьд эцэг эх болон бусад мэргэжлийн хүмүүстэй хамтарч ажиллах боломж илүү.

Цөм хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх арга технологийг эзэмшүүлэхийн тулд орон нутгийн багш нарыг идэвхжүүлэх тал дээр анхаарах

Судалгаанд хамрагдсан нийт багш нар сургалтанд хамрагдах, мэдээлэл технологи ашиглах, багаар ажиллах, мэргэжлийн ур чадвараа сайжруулах, зөвлөгөө мэдээлэл авах, ном сурах бичиг уншиж судлах зэрэг “Ажлын байран дээрээ хөгжих”нөхцөл, боломжийг шаардаж байна.

Ихэнх судалгаанд хамрагдагсад хэрэглээний программ дээр ажиллах болон интернет ашиглах чадвар дунд зэрэг.

Тус илтгэлээ www.slideshare.net сайтад байршуулсан.

7. ДЭВШҮҮЛЖ БУЙ САНАЛ, САНААЧЛАГА Багшаа хөгжүүлэхийн тулд хэрэгцээ, шаардлагын судалгааг хийж, түүн дээр

үндэслэн сургалт, семинар зохион байгуулах. Багш нарыг зөвхөн сургалтаар хөгжүүлэхээс бус төрөл бүрийн уралдаан,

тэмцээн зохион байгуулах нь зүйтэй. Тухайн сургуулийн багш нар хөгжвөл эцэг, эхчүүдийн хайр хүндэтгэлийг хүлээж

өөртөө татах арга. Хөгжихийн тулд багш өөрийгөө судлах судалгаа рууу хандах хэрэгтэй. Жил бүр багш нарын өдрийг зохион байгуулж, тэдгээрийг үнэлэх Сургуулиуд багшийн хөгжлийн өдөр бий болгож энэ өдөр багшийн хөгжилд гарч

буй өөрчлөлтийг ярилцах, дүгнэх, шинэ шилдэг санааг хэлэлцэж байх нь илүү үр дүнтэй юм

Цаг хугацаа орон зайн хязгаарлалтуул болон зардал, мөнгөний бэрхшээлийг багасгахын тулд багшийн хөгжилд алсын зайны сургалтыг түлхүү ашиглах нь зүйтэй.

Багшийг хөгжүүлэхийн тулд идэвх оролцоо, хөгжиж өөрчлөгдөх хүсэл тэмүүлэлд нь тулгуурлах хэрэгтэй.

Цахим хичээл бэлтгэх арга, интернет хэрэглэж сурах гэх мэт чадваруудад, суралцах, тэдэнд үр дүнтэй сургалт зохион байгуулах.

Туршлага солилцох зорилгоор интернетэд бүтээлээ байршуулах.

17

8. ХАВСРАЛТ

Зураг 1. БӨЦС-ийн судалгаанд хамрагдагсад Зураг 2. БӨЦС-ийн судалгаанд хамрагдагсад

Зураг 3. БӨЦС-ийн судалгаанд хамрагдагсад Зураг 4. Ү сургуулийн судалгаанд хамрагдагсад

З

Зураг 5. Ү сургуулийн судалгаанд хамрагдагсад Зураг 6. Судалгааны нэгтгэл,боловсруулалт

18

Санал асуулга

1. Та ямар чиглэлээр сургалтанд хамрагдахыг хүсдэг вэ?A. Өөрийн мэргэжлийн чиглэлээр B. Өөрийгөө хөгжүүлэх C. Эрмийн зэрэг

ахиулах D. Хүүхэд хөгжүүлэх E. Бусад2. Багшийн ур чадварыг хөгжүүлэх сургалтын хөтөлбөр, хэрэглэгдэхүүний сан

бүрдүүлэх шаардлагатай юу?A. Шаардлагатай B. Хүн бүрийн арга барил өөр учир өөрсдөө бэлтгэх

C. Шаардлагагүй D. Бусад3. “Багшийн хөгжил” сэдвээр олон нийтийн хэлэлцүүлэг, сургалт, зөвлөгөөн,

үндэсний хэмжээнд зохион байгуулахыг та хэр зэрэг дэмжиж байна вэ?A. Дэмжиж байна B. Санал дэээр үндэслэх хэрэгтэй C. Шаардлагагүй/Яагаад?......................................................................................................................................................................................................................................................................./

4. Олон нийтийн мэдээллийн сайтад цахим хичээл байршуулж, мэргэжлийн дагуу хамтран ажиллах шаардлагатай эсэх /туршлага солилцох/A. Шаардлагатай B.Зөвхөн сайн хичээлүүд байршуулах C. Шаардлагагүй

/Яагаад?............................................................................................................................................................................................................................................................../

5. Танай сургууль багш ажлын байран дээрээ тасралтгүй хөгжих боломжийг бүрдүүлсэн үү?A. Үгүй B. Дунд зэрэг C. Тийм

/Жишээлбэл............................................................................................................................................................................................................................................................................./

6. Та өөрийгөө хөгжүүлэхийн тулд эцэг эхчууд болон бусад хүмүүст хэр зэрэг мэдээлэл /сурган хүмүүжүүлэх хичээл, сургалт, яриа гэх мэт.../хүргэдэг вэ ?A. Байнга B. Заримдаа C. Бараг үгүй D. Огт үгүй

7. Цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх арга технологийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа эсэхA. Байнга B. Ихэнхдээ C. Заримдаа D. Огт үгүй

/Яагаад........................................................................................................................../

8. Багшийн хөгжлийг дэмжих ажлыг гадаад, дотоодын мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах шаардлагатай эсэхA. Сайн дурын үндсэн дээр B. Зарим хүмүүст C.

Бүх хүсүүст нэгдсэн журмаар D. Сонгон шалгаруулах замаар9. Багш ажлын байран дээр хөгжихөд юу шаардлагатай байна вэ?

A. Мэргэжлийн сургалт B. Өөрийгөө хөгжүүлэх сургалт C. Сургууль дээр уралдаан , тэмцээн тогтмол зохион байгуулах D. Бусад ..................... .....................................................................................................................

19

10. Ажлын байран дээрээ хөгжихөд та юу хийж чадах вэ?

20

9. НОМЗҮЙ1. Түмэндэмбэрэл Д. “Судалгаа хийх арга зүй”. УБ., 2005.2. Дэлгэржав М. “Багшийн мэргэжил дээшлүүлэх асуудалд”. УБ.,20063. Ичинхорлоо Ш. “Боловсрол судлал”. УБ., 20074. Оюун Ц. “Багшийн хөгжлийн аргазүйн зарим асуудал”. УБ.,2003

5. “Багш – Судлаач”. УБ.,20076. “Багшийн хөгжил - хөтөлбөр”. УБ., 2013 7. “Багшийн эрэл хайгуул: Практик үйл ажиллагааг хөгжүүлэх нь”.УБ.,20078. “Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөр”. УБ.,2015

21