61
ДНБ, эдийн засгийн өсөлтийг хэмжих нь БҮЛЭГ 21

National calculation systems

Embed Size (px)

DESCRIPTION

 

Citation preview

Page 1: National calculation systems

ДНБ, эдийн засгийн өсөлтийг хэмжих

нь

БҮЛЭГ 21

Page 2: National calculation systems

Энэ бүлгийг судалснаар та дараах чадварыг олж

авна

ДНБ-ийг тодорхойлж, эдийн засгийн орчил эргэлт

ашиглан ДНБ яагаад нийт зардал болон нийт

орлоготой тэнцүү байдгийг тайлбарлах

Эдийн Засгийн Шинжилгээний Хороо АНУ-ын ДНБ-ийг

тооцохдоо ашигладаг хоѐр аргачлалыг тайлбарлах

Эдийн Засгийн Шинжилгээний Хороо инфляци, эдийн

засгийн өсөлтийг ялгахын тулд бодит ДНБ болон

ДНБ-ий дефляторыг хэрхэн тооцдогийг тайлбарлах

Бодит ДНБ-ий хэрэглээ болон хязгаарлалтыг

тайлбарлах

Page 3: National calculation systems

Эдийн засгийн барометр

2010 оны Монгол улсын ДНБ оны үнээр 8,255.1 тэрбум

төгрөг байв.

ДНБ гэж яг юу вэ?

Манай эдийн засаг хэр уналттай эсвэл хэр хурдан тэлж

байгааг мэдэхийн тулд бид ДНБ-ийг хэрхэн ашиглах вэ?

Бид эдийн засгийн сайн сайхан байдлын өсөлтийг

харуулахын тулд ДНБ-ээс инфляцийн нөлөөг хэрхэн

арилгах вэ?

Мөн улс орнуудын эдийн засгийн сайн сайхан байдлыг

хэрхэн харьцуулах вэ?

Page 4: National calculation systems

Дотоодын нийт бүтээгдэхүүн

ДНБ-ийг тодорхойлох нь

Дотоодын нийт бүтээгдэхүүн-ДНБ гэдэг нь өгөгдсөн

хугацаанд тухайн улсын эдийн засгийн нутаг дэвсгэрт

үйлдвэрлэгдсэн эцсийн бараа, үйлчилгээнүүдийн зах

зээлийн өртгийн нийлбэрийг хэлнэ.

Энэ тодорхойлолт дөрвөн ойлголтыг агуулна:

Зах зээлийн өртөг

Эцсийн бараа, үйлчилгээ

Тухайн улсад үйлдвэрлэгдсэн

Өгөгдсөн хугацаанд

Page 5: National calculation systems

Дотоодын нийт бүтээгдэхүүн

ДНБ ба орлого зарлагын орчил эргэлт

ДНБ үйлдвэрлэлийн өртгийг хэмждэг ба тэр нь эцсийн

бүтээгдэхүүнд гаргасан нийт зардал болон нийт

орлоготой тэнцүү байдаг.

Үйлдвэрлэлийн орлоготой тэнцүү байдал нь бүтээмж

ба амьжиргааны түвшин хоорондын хамаарлыг

харуулдаг.

Зураг 21.1-д орчил эргэлтээр үйлдвэрлэлийн өртөг

зардал болон орлоготой тэнцүү болохыг харуулав.

Page 6: National calculation systems

Дотоодын нийт бүтээгдэхүүн

Орчил эргэлт нь өрх, пүүс, засгийн газар болон гадаад

эдийн засгийн хоорондох хэлцлийг харуулна.

Page 7: National calculation systems

Дотоодын нийт бүтээгдэхүүн

Тэдгээр хэлцлүүд нь бүтээгдэхүүн, хүчин зүйл,

санхүүгийн зах зээл дээр явагддаг.

Page 8: National calculation systems

Дотоодын нийт бүтээгдэхүүн

Пүүс өрхүүдээс нөөцийг хөлслөнө. Хөх урсгал Y нь

пүүсээс өрхөд олгож буй нийт орлогыг илэрхийлнэ.

Page 9: National calculation systems

Дотоодын нийт бүтээгдэхүүн

Өрхүүдийн хэрэглээний бараа, үйлчилгээний зардлыг

улаан урсгал C харуулна.

Page 10: National calculation systems

Дотоодын нийт бүтээгдэхүүн

Мөн өрхүүд цэвэр татвар T төлж, хуримтлал S хийнэ.

Пүүсүүд өрхүүдийн хадгаламжийн заримыг зээлнэ.

Page 11: National calculation systems

Дотоодын нийт бүтээгдэхүүн

Пүүс бусад пүүсээс капитал худалдан авна. Улаан

урсгал I пүүсийн энэ хөрөнгө оруулалтыг илэрхийлнэ.

Page 12: National calculation systems

Дотоодын нийт бүтээгдэхүүн

ЗГ бараа, үйлчилгээнд зардал G гаргах ба зардал нь

цэвэр татвараас их бол зээл авч, бага бол зээлдүүлнэ.

Page 13: National calculation systems

Дотоодын нийт бүтээгдэхүүн

Гадаад эдийн засаг биднээс бүтээгдэхүүн авах X ба

бидэнд бүтээгдэхүүн M зарна. Цэвэр экспорт X – M.

Page 14: National calculation systems

Дотоодын нийт бүтээгдэхүүн

Мөн цэвэр экспорт эерэг, сөрөг байхаас хамаарч гадаад эдийн

засаг биднээс зээл авна, эсвэл бидэнд зээлдүүлнэ.

Page 15: National calculation systems

Дотоодын нийт бүтээгдэхүүн

Хөх болон улаан урсгал нь орлого ба зарлагын ургалыг,

ногоон нь санхүүгийн урсгалыг илэрхийлнэ.

Page 16: National calculation systems

Дотоодын нийт бүтээгдэхүүн

Улаан урсгалуудын нийлбэр хөх урсгалуудын

нийлбэртэй тэнцүү байна.

Page 17: National calculation systems

Дотоодын нийт бүтээгдэхүүн

Томъѐолбол: Y = C + I + G + X – M

Page 18: National calculation systems

Дотоодын нийт бүтээгдэхүүн

Орчил эргэлт нь ДНБ-ийг хоѐр аргачлалаар хэрхэн

тооцож болохыг илэрхийлдэг.

Нийт зардал

Эцсийн бараа, үйлчилгээнд гаргасан нийт зардал нь

эцсийн бүтээгдэхүүний гарцын өртөг буюу ДНБ-тэй

тэнцүү.

Нийт зардал = C + I + G + (X – M).

Page 19: National calculation systems

Дотоодын нийт бүтээгдэхүүн

Нийт орлого

Нийт орлого үйлдвэрлэлийн хүчин зүйл ашигласны

төлөө цалин, хүүгийн орлого, рент, ашгаар дамжин

өрхүүдэд төлсөн нийт төлбөртэй тэнцүү.

Пүүсүүд эцсийн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоо

бүрэн зарцуулдаг учир орлого зардалтай тэнцүү

байдаг. Өөрөөр хэлбэл,

Y = C + I + G + (X – M).

Page 20: National calculation systems

Дотоодын нийт бүтээгдэхүүн

Санхүүгийн урсгалууд

Санхүүгийн зах зээл дээрх урсгалуудаар хөрөнгө

оруулалт болон алдагдлууд санхүүжигддэг.

Өрхийн хадгаламж S орлогоос хэрэглээний зардал

болон цэвэр татварыг хассантай тэнцүү.

Томъѐолбол,

S = Y – (T + C).

Хадгаламж нь санхүүгийн зах зээл рүү орох урсгал юм.

Page 21: National calculation systems

Дотоодын нийт бүтээгдэхүүн

Хэрэв G нь T-ээс их бол ЗГ төсвийн алдагдалтай байна.

Тиймээс ЗГ (G –T) хэмжээний зээл санхүүгийн зах

зээлээс авна.

Хэрэв T нь G-ээс их бол ЗГ төсвийн илүүдэлтэй байна.

ЗГ-ын (T – G) хэмжээний төсвийн илүүдэл санхүүгийн зах

зээл рүү урсана.

Хэрэв АНУ-ын импорт экспортоосоо их бол гадаад ЭЗ-

аас (M – X) хэмжээний зээл авна. Гадаад ЭЗ-ын

хадгаламж АНУ-ын зарим хөрөнгө оруулалтыг

санхүүжүүлнэ.

Хэрэв экспорт нь их бол АНУ (X – M) хэмжээний зээл

гадаад ЭЗ-т олгох буюу АНУ-ын хадгаламж өөр улсын

зарим хөрөнгө оруулалт санхүүжүүлнэ.

Page 22: National calculation systems

Дотоодын нийт бүтээгдэхүүн

Хөрөнгө оруулалтыг хэрхэн санхүүжүүлдэг вэ?

Хөрөнгө оруулалт нь үндсэн гурван эх сурвалжаар

санхүүжигдэнэ. Үүнд:

1. Хувийн хадгаламж, S

2. ЗГ-ын төсвийн илүүдэл, (T – G)

3. Гадаад эдийн засгаас авсан зээл, (M – X).

Page 23: National calculation systems

Дотоодын нийт бүтээгдэхүүн

Хөрөнгө оруулалтыг эдгээр гурван эх сурвалж хэрхэн

санхүүжүүлэхийг нийт орлого нийт зардалтай тэнцүү

гэдгийг ашиглан хялбар харж болно.

Эхлээд нийт орлого, нийт зардалтай тэнцүү гэдгийг

бичвэл

Y = C + S + T = C + I + G + (X – M).

Үүний дараагаар хувилгалт хийвэл

I = S + (T – G) + (M – X)

Хувийн хадгаламж S дээр улсын хадгаламж (T – G)-ийг

нэмсэн нийлбэрийг үндэстний хадгаламж гэж

нэрлэдэг.

Page 24: National calculation systems

Дотоодын нийт бүтээгдэхүүн

Дотоодын нийт болон цэвэр бүтээгдэхүүн

“Нийт” гэдэг нь капиталын элэгдлийг хасахаас өмнөх

гэдгийг илэрхийлдэг. Цэвэр нь нийтийн эсрэг буюу

капиталын элэгдлийг хассанг хэлдэг.

Энэ ялгааг ойлгохын тулд эхэлж урсгал ба нөөцийг

хооронд нь ялгах хэрэгтэй юм.

Макро эдийн засаг дахь урсгал ба нөөц

Урсгал нь нэгж хугацаанд ногдох тоо хэмжээ юм.

Нөөц нь тухайн хугацаанд бий болчихсон тоо хэмжээ

юм.

Page 25: National calculation systems

Дотоодын нийт бүтээгдэхүүн

Хөрөнгө ба хадгаламж

Хөрөнгө нь хүмүүсийн эзэмшиж буй бүх эд зүйлийн

өртөг бөгөөд энэ нь нөөц юм.

Хадгаламж нь хөрөнгийн нөөцийг өөрчлөх урсгал юм.

Энэ жилийн эхний хөрөнгийн хэмжээ нь өмнөх жилийн

эхний хөрөнгийн хэмжээ дээр тэр жилийн турш дахь

хадгаламжийг нэмсэнтэй тэнцүү байна.

Page 26: National calculation systems

Дотоодын нийт бүтээгдэхүүн

Капитал ба хөрөнгө оруулалт

Капитал гэж бусад бүтээгдэхүүний үйлдвэрлэлд

ашиглагдах хагас боловсруулсан материал, түүхий

эдийн нөөц, тоног төхөөрөмж, үйлдвэрийг хэлнэ.

Капитал нь нөөц юм.

Харин хөрөнгө оруулалт нь капиталын нөөцийг

өөрчлөх урсгал.

Page 27: National calculation systems

Дотоодын нийт бүтээгдэхүүн

Элэгдэл гэдэг нь капиталын ашиглалт, түүний

хуучралтаас бий болсон капиталын нөөцийн бууралт

юм.

Нийт хөрөнгө оруулалт гэдэг нь шинээр капитал

худалдан авахад болон хуучирсан капиталыг

шинэчлэхэд гаргасан нийт зардал юм.

Цэвэр хөрөнгө оруулалт гэдэг нь капиталын нөөцийн

өөрчлөлтийг хэлнэ.

Цэвэр хөрөнгө оруулалт = Нийт хөрөнгө оруулалт

Элэгдэл.

Page 28: National calculation systems

Дотоодын нийт бүтээгдэхүүн

Зураг 21.2-д капиталын

нөөц, нийт болон цэвэр

хөрөнгө оруулалтын

хоорондын хамаарлыг

дүрслэв.

Page 29: National calculation systems
Page 30: National calculation systems

Дотоодын нийт бүтээгдэхүүн

ДНБ-ий нийт гэдэг утгыг эргэн харвал

Нийт ашиг болон ДНБ нь элэгдлийг багтаадаг.

Үүнтэй адил нийт хөрөнгө оруулалтад элэгдүүлсэн

капиталын оронд худалдан авсан шинэ капиталын

зардал багтсан байдаг.

Цэвэр ашиг, цэвэр дотоодын нийт бүтээгдэхүүн, цэвэр

хөрөнгө оруулалт нийт хэмээх ойлголтуудаас

элэгдлийг хассан утга байдаг.

Page 31: National calculation systems

Дотоодын нийт бүтээгдэхүүн

Богино хугацаа ба урт хугацааны хамаарал

Капитал болон хөрөнгө оруулалт нь бодит ДНБ-ий

өсөлт ба хэлбэлзэлд гол үүрэг гүйцэтгэдэг.

Хөрөнгө оруулалт капиталын нөөцийг нэмэгдүүлдэг.

Тиймээс хөрөнгө оруулалт бодит ДНБ-ий өсөлтийн нэг

эх сурвалж болдог.

Нөгөө талаар хөрөнгө оруулалт нь хэлбэлзэлтэй

байдаг. Тиймээс хөрөнгө оруулалт нь бас бодит ДНБ-

ий хэлбэлзлийн нэг эх сурвалж болдог.

Page 32: National calculation systems

АНУ-ын ДНБ-ийг хэмжилт

Эдийн Засгийн Шинжилгээний Хороо дараах хоѐр

аргачлалыг ашиглан ДНБ тооцдог. Үүнд:

Зардлын арга

Орлогын арга

Page 33: National calculation systems

АНУ-ын ДНБ-ийг хэмжилт

Зардлын арга

Зардлын аргачлал нь хэрэглээний зардал дээр

хөрөнгө оруулалтын зардал, засгийн газрын бараа,

үйлчилгээний зардал болон цэвэр экспортыг нэмэх

замаар ДНБ-ийг тооцдог.

ДНБ = C + I + G + (X M)

Сурах бичгийн хүснэгт 21.1-д зардлын аргыг 2006 оны

тоо мэдээллийн хамт харуулав.

ДНБ = 9,079$ + 2,215$ + 2,479$ 765$

= 13,008$

Page 34: National calculation systems

АНУ-ын ДНБ-ийг хэмжилт

Орлогын арга

Орлогын аргачлал пүүсүүд өрхүүдийн үйлдвэрлэлийн

хүчин зүйлийг ашигласныхаа төлөө тэдэнд төлж буй

орлогуудын нийлбэрээр ДНБ-ыг тооцдог.

Page 35: National calculation systems

АНУ-ын ДНБ-ийг хэмжилт

Үндэсний орлого, зардлын тооцоо орлогыг таван хэсэг

хуваадаг:

1. Цалин, түүнтэй адилтгах орлого

2. Цэвэр хүүгийн орлого

3. Түрээсийн орлого

4. Пүүсийн ашиг

5. Хөрөнгийн орлого

Эдгээр орлогын таван бүрэлдэхүүний нийлбэр нь

дотоодын цэвэр бүтээгдэхүүн бөгөөд нөгөө талаар

хүчин зүйлийн зардал болдог.

Page 36: National calculation systems

АНУ-ын ДНБ-ийг хэмжилт

ДНБ-ийг тооцохын тулд хоѐр зохицуулалтыг хийх

хэрэгтэй:

1. Хүчин зүйлийн зардал-аас зах зээлийн үнэ-ийг

гаргахын тулд шууд бус татвар ба татаасын зөрүүг

нэмэх

2. Дотоодын цэвэр бүтээгдэхүүн-ээс дотоодын нийт

бүтээгдэхүүн-ийг гаргахын тулд элэгдлийг(буюу

капиталын хэрэглээг) нэмэх.

Сурах бичгийн хүснэгт 21.2-д орлогын аргыг 2006 оны

тоо мэдээллийн хамт харуулав.

Page 37: National calculation systems

Бодит ДНБ ба үнийн түвшин

Бодит ДНБ гэдэг нь тухайн жилд үйлдвэрлэгдсэн

эцсийн бараа, үйлчилгээний өртгийг тогтмол үнээр

илэрхийлсэн дүн юм.

Бодит ДНБ-ийг тооцох

Бодит ДНБ-ийг тооцоолох эхний алхам нэрлэсэн ДНБ-

ийг тооцоолох.

Нэрлэсэн ДНБ гэдэг нь тухайн жилд үйлдвэрлэгдсэн

эцсийн бараа, үйлчилгээний өртгийг тухайн жилийн

үнээр илэрхийлсэн өртгийн дүн юм.

Page 38: National calculation systems

Бодит ДНБ ба үнийн түвшин

Нэрлэсэн ДНБ-г тооцох

Хүснэгтэд 2005 ба 2006

оны өгөгдлийг харуулав.

2005 онд

Бөмбөгний зардал = 100$

Цохиурны зардал = 100$

Нэрлэсэн ДНБ = 200$

Үзүүлэлт Хэмжээ Үнэ

2005

Бөмбөг 100 1.0$

Цохиур 20 5.0$

2006

Бөмбөг 160 0.5$

Цохиур 22 22.50$

Page 39: National calculation systems

Бодит ДНБ ба үнийн түвшин

2006 онд

Бөмбөгний зардал = 80$

Цохиурны зардал = 495$

Нэрлэсэн ДНБ = 575$

Үзүүлэлт Хэмжээ Үнэ

2005

Бөмбөг 100 1.0$

Цохиур 20 5.0$

2006

Бөмбөг 160 0.5$

Цохиур 22 22.5$

Page 40: National calculation systems

Бодит ДНБ ба үнийн түвшин

Суурь оноор бодит ДНБ

Бодит ДНБ-ийг тооцох энэ аргачлал суурь оны үнээр он тус бүрийн үйлдвэрлэлийн өртгийг тооцдог.

Суурь онд, бодит ДНБ нэрлэсэн ДНБ-тэй тэнцүү байна.

2005 оныг суурь гэвэл тус оны бодит ДНБ 200$.

Энэ аргачлал нь хуучны өргөн ашигладаг.

Үзүүлэлт Хэмжээ Үнэ

2005

Бөмбөг 100 1.0$

Цохиур 20 5.0$

2006

Бөмбөг 160 0.5$

Цохиур 22 22.5$

Page 41: National calculation systems

Бодит ДНБ ба үнийн түвшин

Уламжлалт суурь үнийн

аргачлалаар 2006 оны

бодит ДНБ-ийг тооцвол:

2006 онд

бөмбөгний зардал 2005

оны үнээр 160$

Цохиурны зардал 2005

оны үнээр 110$.

Тиймээс 2006 оны бодит

ДНБ 270$ байхаар байна.

Үзүүлэлт Хэмжээ Үнэ

2005

Бөмбөг 100 1.0$

Цохиур 20 5.0$

2006

Бөмбөг 160 0.5$

Цохиур 22 22.5$

Page 42: National calculation systems

Бодит ДНБ ба үнийн түвшин

Бодит ДНБ-ийг тооцох шинэ аргачлалыг жинлэсэн

гарцын гинжин индекс гэж нэрлэдэг.

Гинжин гарцын жинлэсэн индекс аргачлал нь

зэргэцээ хоѐр оны үнийг ашиглан бодит ДНБ-ий

өсөлтийн хувийг тооцдог.

Энэхүү тооцоолол нь дөрвөн алхамаар хийгддэг.

Эдгээрийг дараагийн хуудсанд тодорхойлов.

Page 43: National calculation systems

Бодит ДНБ ба үнийн түвшин

Алхам 1: Өмнөх оны болон энэ оны үйлдвэрлэлийг

өмнөх оны үнээр тооцож, энэ оны өмнөх онтой

харьцуулсан өсөлтийн хувийг тооцно.

Алхам 2: Өмнөх оны болон энэ оны үйлдвэрлэлийг энэ

оны үнээр тооцож, энэ оны өмнөх онтой харьцуулсан

өсөлтийн хувийг тооцно.

Алхам 3: Хоѐр өсөлтийн хувийн дундажийг тооцох. Энэ

дундаж өсөлтийн хувь нь бодит ДНБ-ий өмнөх онтой

харьцуулсан өсөлтийн хувь болно.

Алхам 4: Бодит ДНБ-ий өмнөх онтой харьцуулсан

өсөлтийн энэ хувийг ашиглан энэ оны бодит ДНБ-ийг

тооцно.

Page 44: National calculation systems

Бодит ДНБ ба үнийн түвшин

Бид эхний алхамыг хийчисэн байгаа.

2005 оны үйлдвэрлэлийг 2005 оны үнээр илэрхийлсэн нь 200$.

2006 оны үйлдвэрлэлийг 2005 оны үнээр илэрхийлсэн нь 270$.

2005 оны үнээр илэрхийлэгдсэн 2006 үйлдвэрлэл өмнөх онд 200$ байснаас 270$ болж, 35 хувиар өссөн.

Үзүүлэлт Хэмжээ Үнэ

2005

Бөмбөг 100 1.0$

Цохиур 20 5.0$

2006

Бөмбөг 160 0.5$

Цохиур 22 22.5$

Page 45: National calculation systems

Бодит ДНБ ба үнийн түвшин

Алхам 2.

2005 оны үйлдвэрлэлийг 2006 оны үнээр илэрхийлсэн нь 500$.

2006 оны үйлдвэрлэлийг 2006 оны үнээр илэрхийлсэн нь 575$.

2006 оны үнээр илэрхийлсэн үйлдвэрлэл 2006 онд өмнөх онд 500$ байснаас 575$ болж, 15 хувиар өссөн.

Үзүүлэлт Хэмжээ Үнэ

2005

Бөмбөг 100 $1.00

Цохиур 20 $5.00

2006

Бөмбөг 160 $0.50

Цохиур 22 $22.50

Page 46: National calculation systems

Бодит ДНБ ба үнийн түвшин

Алхам 3.

2005 оны үнээр 2006 онд

үйлдвэрлэлийн өсөлт 35

хувь.

2006 оны үнээр 2006 онд

үйлдвэрлэлийн өсөлт 15

хувь.

Эдгээр хоѐр өсөлтийн

хувийн дундаж нь 25 хувь.

Үзүүлэлт Хэмжээ Үнэ

2005

Бөмбөг 100 1.0$

Цохиур 20 5.0$

2006

Бөмбөг 160 0.5$

Цохиур 22 22.5$

Page 47: National calculation systems

Бодит ДНБ ба үнийн түвшин

Алхам 4.

Тэгэхээр 2005 он суурь он

ба 2006 оны бодит ДНБ

250$ бөгөөд 2005 оны 200

$-оос 25 хувиар их.

2005 оны бодит ДНБ 200$

2006 оны бодит ДНБ 250$

Үзүүлэлт Хэмжээ Үнэ

2005

Бөмбөг 100 1.0$

Цохиур 20 5.0$

2006

Бөмбөг 160 0.5$

Цохиур 22 22.5$

Page 48: National calculation systems

Бодит ДНБ ба үнийн түвшин

Үнийн түвшинг тооцоолох

Үнүүдийн дундаж түвшинг үнийн түвшин гэж нэрлэдэг.

Үнийн түвшинг тооцдог нэг аргачлал нь ДНБ-ий

дефлятор бөгөөд ДНБ-д багтсан бараа,

үйлчилгээнүүдийн тухайн оны дундаж үнийг суурь оны

дундаж үнэтэй харьцуулан харуулдаг.

ДНБ-ий дефляторыг дараагийн хуудсанд тооцоолов.

Page 49: National calculation systems

Бодит ДНБ ба үнийн түвшин

Нэрлэсэн болон бодит ДНБ-ийг тооцох арга замыг сая

бид харсан.

ДНБ-ий дефлятор = (Нэрлэсэн ДНБ / Бодит ДНБ)

100.

2005 оны ДНБ-ий дефлятор (200$ ÷ 200$) 100 = 100.

2006 оны ДНБ-ий дефлятор (575$ ÷ 250$) 100 = 230.

Он Нэрлэсэн

ДНБ

Бодит

ДНБ

ДНБ-ий

дефлятор

2005 200$ 200$ 100

2006 575$ 250$ 230

Page 50: National calculation systems

Бодит ДНБ ба үнийн түвшин

ДНБ хэмээх бөмбөлгийн хийг гаргах

Үйлдвэрлэлийн буюу бодит ДНБ-ий өсөлтөөр нэрлэсэн ДНБ өсдөг.

Page 51: National calculation systems

Бодит ДНБ ба үнийн түвшин

Үнэ өссөнөөр нэрлэсэн ДНБ мөн өсдөг.

Page 52: National calculation systems

Бодит ДНБ ба үнийн түвшин

Бид нэрлэсэн ДНБ-ий бөмбөлөг доторх инфляцийн

агаарыг гаргаж, бодит ДНБ-ийг ялгахын тулд ДНБ-ий

дефляторыг ашигладаг.

Page 53: National calculation systems

Бодит ДНБ-ий хэрэглээ ба хязгаарлалт

Бид бодит ДНБ-ийг ашиглан эдийн засгийн өсөлтийн

хувийг тооцдог.

Эдийн засгийн өсөлтийн хувь гэдэг нь үйлдвэрлэсэн

бараа, үйлчилгээний хэмжээ нэг оноос дараа онд өссөн

хувийг хэлнэ.

Бид эдийн засгийн өсөлтийг тооцсоноор дараах

боломжийг олж авдаг:

Эдийн засгийн сайн сайхан байдлыг хугацаа хооронд

харьцуулах

Эдийн засгийн сайн сайхан байдлыг улсуудаар

харьцуулах

Бизнесийн мөчлөгийг таамаглах

Page 54: National calculation systems

Бодит ДНБ-ий хэрэглээ ба хязгаарлалт

Эдийн засгийн сайн сайхан байдлыг хугацаа

хооронд харьцуулах

Эдийн засгийн сайн сайхан байдал улс орны эдийн

засгийн хөгжил дэвшлийг ерөнхийд нь хэмждэг.

Бодит ДНБ бол эдийн засгийг сайн сайхан байдлыг

хэмжих төгс хэмжүүр биш. Учир нь:

1. Инфляцийн түвшин чанарын дэвшлийг орхигдуулдаг

учраас хэт өндөр үнэлэгдэх хандлагатай. Тиймээс

бодит ДНБ дутуу тооцогддог.

2. Бодит ДНБ-д өрхийн үйлдвэрлэлийг багтаадаггүй.

Бүтээмжит үйл ажиллагаа өрхөд болон өрхийн

гишүүдийн хүрээнд явагддаг.

Page 55: National calculation systems

Бодит ДНБ-ий хэрэглээ ба хязгаарлалт

3. Бодит ДНБ нь далд эдийн засгийн үйлдвэрлэлийг орхигдуулан тооцдог. Далд эдийн засагт хууль бус үйл ажиллагаа болон татвараас зайлсхийх зорилгоор бүртгэгдээгүй хуулийн дагуу үйл ажиллагаа багтдаг.

4. Эрүүл мэнд болон дундаж наслалт бодит ДНБ-д шууд багтдаггүй.

5. Хувь хүний сайн сайхан байдлын нэг үнэ цэнэтэй бүрэлдэхүүн хэсэг болох чөлөөт цаг нь бодит ДНБ-д орж тооцогддоггүй.

6. Байгаль орчны доройтол нь бодит ДНБ-ээс хасагддаггүй.

7. Улс төрийн эрх чөлөө, нийгмийн шудрага байдал бодит ДНБ-д тусгагддаггүй.

Page 56: National calculation systems

Бодит ДНБ-ий хэрэглээ ба хязгаарлалт

Эдийн засгийн сайн сайхан байдлыг улсуудаар

харьцуулах

Бодит ДНБ нэг улсын эдийн засгийн сайн сайхан

байдлыг улсынхтай харьцуулахад ашигладаг.

Энэ харьцуулалтыг хийхэд хоѐр асуудал гарч ирдэг.

Эхнийх нь нэг улсын бодит ДНБ-ийг нөгөө улсынхаа

ижил валют руу шилжүүлэх хэрэгтэй болдог. Тиймээс

валютын ханш хэрэглэхэд хүрдэг.

Нөгөө нь харьцуулж буй улсуудын бараа, үйлчилгээг

үнэлэхийн тулд нэг ижил үнийг хэрэглэх хэрэгтэй

болдог гэхдээ ихэнхдээ ижил үнийг хэрэглэдэггүй.

Page 57: National calculation systems

Бодит ДНБ-ий хэрэглээ ба хязгаарлалт

Валютын ханшийг ашиглан нэг улсын ДНБ-ийг нөгөө

улсын ДНБ-тэй харьцуулах нэлээд асуудалтай учир нь

тухайн бүтээгдэхүүний үнэ тэр улсад нөгөө улсаас хэт

үнэтэй, эсвэл хэт бага байж болдог.

Жишээ нь валютын зах зээлийн ханш ашиглан 2006

оны хятадын ДНБ-ийг доллароор тооцоход америкийн

нэг хүнд ногдох бодит ДНБ хятадынхаас 28 дахин их

байсан.

Page 58: National calculation systems

Бодит ДНБ-ий хэрэглээ ба хязгаарлалт

Зураг 21.4-д

асуудлыг харуулав.

Валютын зах

зээлийн ханш,

дотоодын үнийг

ашиглан үнэлгээ

хийвэл Хятад маш

ядуу болно.

Америкийн нэг хүнд

ногдох ДНБ

хятадынхаас 28

дахин их байна.

Page 59: National calculation systems

Бодит ДНБ-ий хэрэглээ ба хязгаарлалт

Худалдан авах

чадварын паретит

үнэ ашиглан үнэлгээ

хийвэл америкийн

нэг хүнд ногдох ДНБ

хятадынхаас

(зөвхөн) 12 дахин их

байна.

Page 60: National calculation systems

Бодит ДНБ-ий хэрэглээ ба хязгаарлалт

Бизнесийн мөчлөгийг таамаглах

Бодит ДНБ бизнесийн мөчлөгийн хэлбэлзлийг

хэмжихэд ашиглагддаг.

Тэдгээр бизнесийн мөчлөгийн хэлбэлзэл нь үечлэлтэй

явагддаг. Гэхдээ бодит ДНБ-ий өөрчлөлт нь бизнесийн

мөчлөгөөс үүдэлтэй нийт үйлдвэрлэл болон хүмүүсийн

сайн сайхан байдлын өөрчлөлтийг хэтрүүлэн тооцох

талтай байдаг.

Page 61: National calculation systems

ЛЕКЦ ДУУСАВ.