2
ЭЦЭГ ЭХЭД АСРАГЧТАЙГАА ХАРЬЦАХАД ӨГӨХ БЯЦХАН ЗӨВЛӨМЖ Өөрсдийн санаанд таарсан сайн асрагч олох нь гэр бүлийн хүндхэн ажлын нэг байдаг. Ялангуяа зарим эцэг эхчүүд энэ тал дээр их сэтгэлийн хөдлөл, өндөр шаардлагаар ханддаг. Эцэст нь хангалттай сайн хүнээ олсны дараа таны асрагч танай гэрийн нэгэн гишүүн болж, энэ ажилдаа сэтгэл хангалуун байгаасай гэж хүн болгон хүсдэг билээ. Хэрэв та шинэ асрагчаа ажилдаа ирсэн анхны өдрөөс нь эхлэн хангалттай хэмжээнд дэмжиж, туслах юм бол танай гэр бүлд үл ойголцол арилж, сайхан уур амьсгал тогтоно гэдэгт итгэлтэй байна. Хүүхэд асрагч гэдэг бол тантай цуг танай хүүхдийг өсгөж буй хамтрагч гэдгийг байнга санах хэрэгтэй. Асрагч тань аз жаргалтай, ажилдаа дуртай байвал танай хүүхэд ч бас аз жаргалтай өсөн торних шууд хамааралтай гэдгийг санаж асрагчтайгаа сайхан харьцаатай байхыг үргэлж хичээх хэрэгтэй. Бид асрагч ажилд зуучлах ажлын явцад олон эцэг эхээс зөвлөгөө, судалгаа авч байсан бөгөөд энэ бүхний эцэст дараах үндсэн 7 жижиг зөвлөгөөг та бүхэнд хичээнгүйлэн дамжуулж байна. 1. ИРЭЭДҮЙН АСРАГЧДАА ТАВИХ ШААРДЛАГАДАА БОДИТОЙ ХАНДААРАЙ Эхнээс нь өөсрдийн ямар хүлээлт, шаардлага тавьж байгаагаа асрагчтайгаа хуваалцаарай. Тавих шаардлагуудаа бодит байдалд тохируулж, байх ёстой гэдэг дүрэм журмуудаа анхнаас нь тодорхойлоорой. Учир нь зарим ээжүүд асрагчийг ажилд орсон өдрөөс нь эхлэн үйлдэл болгоныг нь өөртэйгээ харьцуулан хянаж, урган гарах ялгаатай үйлдэл болгонд тавгүйтдэг. Иймээс та эхнээсээ өөрсдийн баримталдаг гол зарчмуудыг тодорхойлж, танилцуулах нь зөв харилцаа бүрдэхэд чухал үүрэгтэй. Нэгэнт та 2 маань зарчимууд дээрээ тохиролцсон бол энэхүү дүрэм журмаа марталгүй дагаж мөрдөөрэй. Мэдээж цаашид шинээр оруулах шаардлагатай, нэмэх, хасах, засах зүйлүүд дээрээ асрагчтайгаа зөвшилцөхөө бүү мартаарай. 2. ХАРИЛЦАА ХАРИЛЦАА ХАРИЛЦАА Харилцаа бол хамгийн чухал нь! Асрагчтайгаа өдөр бүр, байнгын харьцаатай байж чадаж байна уу? Таны бяцхан үр, асрагчтайгаа өдрийн турш юу хийсэн, ямар хоол идсэн, зан араншин нь өдрийн турш ямар байв гэх мэтчилэн өдөр бүр мэдэх шаардлагатай зүйлс мундахгүй шүү дээ. Хүүхэдгүй биечлэн ярилцах нь заримдаа хоорондын үл ойлголцлыг арилгах сайхан боломж олгодог. Мэдээж энэхүү ярилцлагын гол зорилго нь бие биеэндээ гомдоллох, асуудал үүсгэхэд биш ажил үүрэгтэй холбоотой хоёр талын энгийн яриа хэлбэртэй байх хэрэгтэй. Асрагчтайгаа харьцахгүй байх нь уг хүндээ үл тоогдох, гэр бүлд өөрийг нь зарц хэлбэрээр харах вий гэсэн хамгийн элбэг тохиолддог айдсыг бий болгодог. 3. ХИЙСЭН АЖИЛД НЬ УРАМ ХАЙРЛААРАЙ Урмаар тэтгэх нь өндөр цалин өгөхөөс ч илүүтэй хүнд эрч хүч хайрладаг. Хэрэв танай асрагч ажлаа сайн хийж байвал та урам хайрласан үг, өгүүлбэр хэлэхэд танаас бяцхан цаг зарцуулагдах ч, цагийг нь олвол ихээхэн үр өгөөжтэй байх болно. Мөн цалингаас гадуурх нэмэлт урамшуулал мэдээж асрагчдаа талархах сэтгэлийн сайхан илэрхийлэл байх болно. Нэмэлт урамшуулал нь ихэвчилэн жилийн эцэст, эсвэл түүний ажилд орсон өдрийг тохиолдуулан, эсвэл чухал баяр ёслолын үеэр байвал их тохиромжтой байдаг.

Orkhonoo.zovlogoo

Embed Size (px)

Citation preview

Page 1: Orkhonoo.zovlogoo

ЭЦЭГ ЭХЭД АСРАГЧТАЙГАА ХАРЬЦАХАД ӨГӨХ БЯЦХАН ЗӨВЛӨМЖӨөрсдийн санаанд таарсан сайн асрагч олох нь гэр бүлийн хүндхэн ажлын нэг байдаг. Ялангуяа зарим эцэг эхчүүд энэ тал дээр их сэтгэлийн хөдлөл, өндөр шаардлагаар ханддаг. Эцэст нь хангалттай сайн хүнээ олсны дараа таны асрагч танай гэрийн нэгэн гишүүн болж, энэ ажилдаа сэтгэл хангалуун байгаасай гэж хүн болгон хүсдэг билээ. Хэрэв та шинэ асрагчаа ажилдаа ирсэн анхны өдрөөс нь эхлэн хангалттай хэмжээнд дэмжиж, туслах юм бол танай гэр бүлд үл ойголцол арилж, сайхан уур амьсгал тогтоно гэдэгт итгэлтэй байна. Хүүхэд асрагч гэдэг бол тантай цуг танай хүүхдийг өсгөж буй хамтрагч гэдгийг байнга санах хэрэгтэй. Асрагч тань аз жаргалтай, ажилдаа дуртай байвал танай хүүхэд ч бас аз жаргалтай өсөн торних шууд хамааралтай гэдгийг санаж асрагчтайгаа сайхан харьцаатай байхыг үргэлж хичээх хэрэгтэй.Бид асрагч ажилд зуучлах ажлын явцад олон эцэг эхээс зөвлөгөө, судалгаа авч байсан бөгөөд энэ бүхний эцэст дараах үндсэн 7 жижиг зөвлөгөөг та бүхэнд хичээнгүйлэн дамжуулж байна.

1. ИРЭЭДҮЙН АСРАГЧДАА ТАВИХ ШААРДЛАГАДАА БОДИТОЙ ХАНДААРАЙЭхнээс нь өөсрдийн ямар хүлээлт, шаардлага тавьж байгаагаа асрагчтайгаа хуваалцаарай. Тавих шаардлагуудаа бодит байдалд тохируулж, байх ёстой гэдэг дүрэм журмуудаа анхнаас нь тодорхойлоорой. Учир нь зарим ээжүүд асрагчийг ажилд орсон өдрөөс нь эхлэн үйлдэл болгоныг нь өөртэйгээ харьцуулан хянаж, урган гарах ялгаатай үйлдэл болгонд тавгүйтдэг. Иймээс та эхнээсээ өөрсдийн баримталдаг гол зарчмуудыг тодорхойлж, танилцуулах нь зөв харилцаа бүрдэхэд чухал үүрэгтэй.Нэгэнт та 2 маань зарчимууд дээрээ тохиролцсон бол энэхүү дүрэм журмаа марталгүй дагаж мөрдөөрэй. Мэдээж цаашид шинээр оруулах шаардлагатай, нэмэх, хасах, засах зүйлүүд дээрээ асрагчтайгаа зөвшилцөхөө бүү мартаарай.

2. ХАРИЛЦАА ХАРИЛЦАА ХАРИЛЦААХарилцаа бол хамгийн чухал нь! Асрагчтайгаа өдөр бүр, байнгын харьцаатай байж чадаж байна уу? Таны бяцхан үр, асрагчтайгаа өдрийн турш юу хийсэн, ямар хоол идсэн, зан араншин нь өдрийн турш ямар байв гэх мэтчилэн өдөр бүр мэдэх шаардлагатай зүйлс мундахгүй шүү дээ. Хүүхэдгүй биечлэн ярилцах нь заримдаа хоорондын үл ойлголцлыг арилгах сайхан боломж олгодог. Мэдээж энэхүү ярилцлагын гол зорилго нь бие биеэндээ гомдоллох, асуудал үүсгэхэд биш ажил үүрэгтэй холбоотой хоёр талын энгийн яриа хэлбэртэй байх хэрэгтэй. Асрагчтайгаа харьцахгүй байх нь уг хүндээ үл тоогдох, гэр бүлд өөрийг нь зарц хэлбэрээр харах вий гэсэн хамгийн элбэг тохиолддог айдсыг бий болгодог.

3. ХИЙСЭН АЖИЛД НЬ УРАМ ХАЙРЛААРАЙУрмаар тэтгэх нь өндөр цалин өгөхөөс ч илүүтэй хүнд эрч хүч хайрладаг. Хэрэв танай асрагч ажлаа сайн хийж байвал та урам хайрласан үг, өгүүлбэр хэлэхэд танаас бяцхан цаг зарцуулагдах ч, цагийг нь олвол ихээхэн үр өгөөжтэй байх болно. Мөн цалингаас гадуурх нэмэлт урамшуулал мэдээж асрагчдаа талархах сэтгэлийн сайхан илэрхийлэл байх болно. Нэмэлт урамшуулал нь ихэвчилэн жилийн эцэст, эсвэл түүний ажилд орсон өдрийг тохиолдуулан, эсвэл чухал баяр ёслолын үеэр байвал их тохиромжтой байдаг.

Page 2: Orkhonoo.zovlogoo

Мэдээж заавал бэлэн мөнгө байх албагүй шүү дээ, өөрт нь зориулагдсан, түүнд хэрэгтэй бэлгээр түүний хөдөлмөрийг урамшуулахад илүүдэхгүй.

4. ХҮҮХДИЙНХЭЭ НҮДЭН ДЭЭР ТҮҮНИЙГ ДЭМЖЭЭРЭЙХамгийн чухал зүйлсийн нэг бол хүүхдийнхээ нүдэн дээр түүнд туслаж, дэмжиж байгаагаа харуулах явдал юм. Хүүхэддээ асрагч гэдэг хүнийг хүндэлж байгаа, тэр хүн их чухал хүн болохыг ойлгуулж байгаа явдал юм. Асрагч тань хүүхдэд заавар, зөвлөгөө өгч байхад нь шууд битгий хориглож, зөрчилдөөрэй. Хэрэв шаардлагатай бол хүүхдээсээ хол, эсвэл дараа нь хэлэлцээрэй. Учир нь хүүхэд тань асрагчаа хүндэтгэх, түүнд итгэх итгэлцэл маш чухал юм. Хэрэв хойшид асрагч тань таны эзгүйд хүүхэд тань зохисгүй зан авир гаргасан талаар хэлсэн бол энэ талаар ажлаа тарж ирээд хүүхэдтэйгээ ажиллах хэрэгтэй. Учир нь ээс, асрагч 2 нь хамтран ажилладаг нэг багийн хүмүүс юм гэдгийг түүнд ойлгуулах нь чухал.

5. ТҮҮНИЙ ХУВЬ ХҮНИЙХ НЬ ТАЛААС ХҮНДЭТГЭЭРЭЙЭнэ асуудал ялангуяа гэрт тань амьдарч, ажиллаж байгаа асрагчдын хувьд нэн чухал.Түүнд зориулсан түгжигддэг тусгай шүүгээ, орчин гаргаж өгснөөр энэхүү асуудлыг зохицуулж болно. Мөн гэрт амьдарч буй асрагч 24 цагийн үйлчилгээтэй гэж ойлгох нь буруу юм. Хэдийгээр танай гэр бүлтэй цуг амьдарч, ажиллаж байгаа ч гэсэн өөрийн гэсэн бяцхан орчин, өөрийн гэсэн амрах цаг хугацаатай байхыг ямар ч хүн хүсэх нь гарцаагүй. Тиймээс түүний амарч байх үед түүний тусламж гарсан тохиолдол бүрт түүнээс эелдгээр асуугаарай. Мөн өөрийн хүүхэддээ асрагчийн амарч байх хооронд үймүүлэхгүй байх, түүний хувийн эд зүйлсээр тоглохгүй байхыг сануулаарай.

6. ШУДАРГА ЦАЛИНИхэнхи асрагчийн ажил хийж байгаа эмэгтэйчүүд хойноо үр хүүхэдтэй, хүнд нөхцөлд амьдардаг, ар гэрээ тэжээх гэж ирсэн бүсгүйчүүд байдаг. Гэтэл зарим эцэг эхчүүд асрагчийн ажил хийж байгаа хүмүүст бага цалин өгөх, илүү цагаар ажиллуулах ёстой мэтээр ханддаг. Гэтэл бага цалинтай, сэтгэл ханамжгүй асрагчтай байснаараа илүү их эрсдэл хүлээж байгаагаа тэр бүр ойлгодоггүй. Иймээс асрагчийн ажил хийж байгаа хүндээ үнэлэгдээгүй, тоогдоогүй гэсэн сэтгэгдлийг битгий үлдээгээрэй. Иймээс та шударга цалин олгож, түүнтэй хүндэтгэлтэй харьцаж байх нь хүүхдийнхээ аз жаргалтай өсөхөд оруулж буй таны хөрөнгө оруулалт гэж ойлгоорой.

7. ГЭР БҮЛТЭЙГЭЭ ХАРЬЦАЖ БАЙГААТАЙ АДИЛХАН ХАРЬЦААРАЙАсрагч тань танай гэр бүлийн доторх бүхий л нууц, дотоод харилцаан дунд байх нэгэн гишүүн болно. Танай гэр бүлийн аз жаргалтай мөч, амьдралд тохиолдох зарим нэгэн хүнд шалгуурт ч бас асрагч тань та бүхэнтэй цуг байх болно.Гэр бүлийн баяр хөөрөө түүнтэй хуваалцаж, түүний амьдралд тохиолдох хүнд хэцүү шалгуурт нь дэмжиж туслаарай. Төрсөн өдрийн бялуу, бяцхан үдэшлэгт түүнийг оролцуулж, өөрсөдтэйгээ адилхан баярлуулаарай. Түүний үр хүүхэд, ар гэрийнхний талаар асууж, санаа тавиарай. Түүнд тавьсан анхаарал, хүндэтгэлийн хариуд өөрийн үнэнч хөдөлмөрөөр та бүхэнд эргэн хариу бaрих болно.