13
АГААРЫН БОХИРДОЛ

агаарын бохирдол

Embed Size (px)

Citation preview

Page 1: агаарын бохирдол

АГААРЫН БОХИРДОЛ

Page 2: агаарын бохирдол

АГААРЫН БОХИРДЛЫН ТУХАЙ

• Агаарын бохирдол гэж хими, биологийн гаралтай зүйлс болон элдэв тоосжилтийн нөлөөнд агаар мандалын байгалийн шинж чанар өөрчлөгдөхийг хэлдэг. Өөрөөр хэлбэл агаарын хийн үндсэн бүрэлдэхүүнд ордоггүй хүн ба бусад амьд биетээс шалтгаалсан хувилахуйн болон амин бодисууд мөн хатуу, шингэн, эгэл бие, тоосонцор, агаар мандалд орж тархсаныг агаарын бохирдол гэнэ.

• Байгалийн дотоод хувирал болох (хүчтэй шороон шуурга, галт уулын дэлбэрэлт, газар хөдлөлт, ган, салхигүй байх) гэх мэтээр агаар бохирдохыг агаарын байгалийн бохирдол гэдэг байна. Харин үйл ажиллагааны нөлөөгөөр (эрчим хүч, дулааны үйлдвэрлэл, авто тээвэр, барилгын) гэх мэтээр бохирдохыг хүний үйл ажиллагааны буюу антропоген бохирдолт гэнэ.

Page 3: агаарын бохирдол

АГААРЫН БОХИРДЛЫН ТУХАЙ• Эдгээр замаар агаарт шууд ялгаран орох бохирдуулагчийг анхдагч гэх бөгөөд

анхдагч бохирдуулагчид хоорондоо болон бусад хийтэй урвалд орсноор шинэ бодис үүсгэнэ үүнийг хоёрдогч бохирдуулагч гэж ялгадаг.

• Агаарын бохирдолт нь дэлхий дахины болон нутгийн чанартай байдаг. Үүнд хүний болон  байгалийн үйл ажиллагаанаас үүссэн хольц хий зэргүүд нь тодорхой газар нутгийн агаар орчинд тархсаныг орон нутгийн агаарын бохирдол гэнэ.

• Агаар мандлын дээд давхаргын агаарт тархсан тоосонцор нь агаар мандлын орчил урсгалаар бүхэлдээ дэлхий орчимд тархахыг бөмбөрцгийн буюу дэлхий дахины агаарын бохирдол гэнэ.

• Байгаль орчин техноген нөлөөллөөр бохирдох нөхцөлд өөрийн дотоод олон хүчин зүйлсээр нөхцөлдсөн нарийн нийлмэл процессуудын ачаар бохирдлыг сарниулж өөрийгөө цэвэршүүлэх тодорхой чадавхитай байдаг бөгөөд түүнийг байгалийн бохирдлын потенциал гэнэ.

• Агаарын орчин нь техноген бохирдолтонд хамгийн түрүүнд өртөж ус, хөрс бусад орчны бохирдолтонд нөлөөлдөг учир агаарын бохирдлын байгалийн потенциал нь байгалийн бохирдлын цогцолбор потенциалын бүрэлдэхүүн хэсэг мөн.

Page 4: агаарын бохирдол

• АГААРЫН БОХИРДЛЫН НЭГ ШАЛТГААН НЬ ТООСЖИЛТ ЮМ. ЯНЗ БҮРИЙН СУДАЛГААГААР СҮҮЛИЙН ЖИЛҮҮДЭД ТООСЖИЛТ НЬ ХОТЫН ХҮН АМЫН ЭРҮҮЛ МЭНДЭД АСАР ИХ АЮУЛ УЧРУУЛЖ БАЙНА ГЭСЭН ДҮГНЭЛТ ГАРГАЖЭЭ.

• СУДАЛГААГААР АГААРЫН БОХИРДЛЫН ХЭМЖЭЭГ ЖИЛЭЭР ТОДОРХОЙЛОХОД 40 ХУВЬ НЬ УТАА БУЮУ УГААРЫН ХИЙ, 60 ХУВЬ НЬ ТООС, ТООСОНЦОР БОЛОХЫГ ТОГТООЖЭЭ.

• ХОТЫН ИХЭНХ ХЭСЭГТ ЗҮЛЭГ, НОГООН БАЙГУУЛАМЖ БАЙДАГГҮЙ, МӨН ГАЗРЫН ГАДАРГУУГИЙН ӨНГӨН ХӨРС НЬ ХЭТ ХУУРАЙШИЖ, ХУУРАЙ УЛИРАЛД САЛХИАР АМАРХАН АГААРТ ДЭГДЭН, АГААРЫГ БОХИРДУУЛДАГ БАЙНА. ГАЗРЫН ГАДАРГУУГИЙН ӨНГӨН ХӨРС НЬ МАШ ХУУРАЙ, НАРИЙН ШИРХЭГТЭЙ УЧРААС САЛХИ ГАРАХ БҮРИЙД АГААРТ ДЭГДДЭГ.

• АГААРЫН БОХИРДОЛ НЬ ХҮН АМЫН ЭРҮҮЛ МЭНДЭД СӨРГӨӨР НӨЛӨӨЛЖ АМЬСГАЛЫН ЗАМЫН, ЗҮРХ СУДАСНЫ, ТӨВ МЭДРЭЛИЙН CИСТЕМИЙН ӨВЧЛӨЛ, ХАРШЛЫН ӨВЧНҮҮД, УДАМШЛЫН ЭМГЭГ, ТӨРӨЛХИЙН ГАЖИГ, ХАВДАР ЗЭРЭГ ӨВЧНҮҮДИЙН ТАРХАЛТ, ТОХИОЛДЛЫН ТҮВШИНГ ИХЭСГЭХ, УЛМААР НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХОРДУУЛАХ (ҮР ХӨВРӨЛ ГЭМТЭХ, ДУТУУ ТӨРӨХ), ХҮҮХДИЙН ДАРХЛАА, ӨСӨЛТ ХӨГЖИЛТИЙГ БУУРУУЛАХ НӨЛӨӨТЭЙ БАЙДАГ НЬ ОЛОН УЛСЫН ЭРДЭМТЭД, СУДЛААЧДЫН ХИЙСЭН СУДАЛГААНЫ ДҮН ХАРУУЛЖ БАЙНА.

• АГААРЫН БОХИРДЛООР ЖИЛД 3.3 САЯ ГАРУЙ ХҮН АМИА АЛДДАГ БОЛЖЭЭ.ХАРИН ЯГ ЭНЭ ХЭВЭЭР 2050 ОН ГЭХЭД ХОЁР ДАХИН ӨСӨХ ЮМ.

Page 5: агаарын бохирдол

• Агаарын бохирдлыг манай улс хүхрийн давхар исэл, азотын давхар исэл хоёроор зонхилон хэмждэг.Үүнд дахь хүхрийн давхар исэл нь хүхэр агуулсан түлшний /нүүрс, дизель/ дутуу шаталт, металл боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааны дүнд үүсдэг. Хүхрийн давхар ислийн архаг нөлөө нь амьсгалын замын өвчний тохиолдлыг ихэсгэх, уушигны хамгаалах механизмыг бууруулах, зүрх судасны архаг өвчнийг сэдрээх явдал юм.

• Азотын давхар исэл нь авто тээврийн хэрэгслийн дотоод шаталт, цахилгаан халаагуур, цахилгаан станц, химийн үйлдвэр, хог шатаах зуух зэрэг агаар бохирдуулагч эх үү свэрээс ялгардаг.Азотын давхар исэл нь цочроох үйлчилгээтэй ба амьсгалын замаар орсон хийн 80-90% нь амьсгалын замын салстад шингэгддэгээс ихэнхи нь уушгинд шингэгддэг. Иймд азотын давхар исэл нь уушигны эдийг цочроох ба амьсгалын замын халдварт өртөмтгий байдлыг нэмэгдүүлдэг.

Page 6: агаарын бохирдол

УЛААНБААТАР ХОТЫН АГААРЫН БОХИРДОЛД НӨЛӨӨЛЖ БУЙ ХҮЧИН

ЗҮЙЛҮҮД• 1. Байгалийн хүчин зүйлийн нөлөөУлаанбаатар хот эргэн тойрон уулсаар хүрээлэгдсэн учир ялангуяа өвөл агаарын урсгал хөдөлгөөн харьцангуй сул байдгаас агаар дахь утаа, хий, тортог удаан хугацаагаар тунаран өтгөрдөг байна. Өвлийн улиралд хийн мандлын тогтвортой их даралтын бүсийн нөлөөнд оршдог учир салхигүй, цэлмэг өдөр зонхилж, газрын гадарга хүчтэй хөрдөг. Үүнтэй уялдан агаарын температурын инверси /урвуу тархац/ тогтдог учир агаарт гарч буй утаа сарних боломжийг хаадаг нэг нөхцөл юм. Цэлмэг өдөр олонтаа тохиолддог учир нарны хэт ягаан туяаны нөлөөн дор фотохимийн урвал явагдаж агаарт байгаа хортой бодис задран, шинэ төрлийн бохирдуулагч элементийг үүсгэж байна.

Page 7: агаарын бохирдол

УЛААНБААТАР ХОТЫН АГААРЫН БОХИРДОЛД НӨЛӨӨЛЖ БУЙ ХҮЧИН

ЗҮЙЛҮҮД• 2. Антропоген хүчин зүйлийн нөлөөЖилдээ 3 сая гаруй тонн нүүрс түлдэг, дулааны 3,4-р цахилгаан станцын утаа.Энэ цахилгаан станцаас гарч байгаа утаа, тортог, тоосонцрын хэмжээ нь л гэхэд улаанбаатар хотын агаарын бохирдлын 5 гаруй хувийг эзэлж байна.

Page 8: агаарын бохирдол

Мөн 20 орчим хувийг нь улаанбаатар хотод халаалт, технологийн хэрэгцээний уур гаргах зориулалт бүхий 265 гаруй уурын зуух нь жилд 2 сая гаруй тонн нүүрс түлж, ямар ч шүүлтүүр хэрэглэхгүйгээр агаарт үлэмж хорт бодисыг шууд хаяж байна.Улаанбаатар хотод байгаа 160-аад мянган гэр, байшингийн зууханд жилдээ 2,300 мянга гаруй тонн нүүрс, 150-иад мянган шоо метр мод түлж байгаа нь агаарыг бохирдуулах нэг гол эх үүсвэр болж байна. Энэ нь хотын агаарын бохирдлын ихэнх хувийг эзэлж байна.Түүнчлэн улаанбаатар хотод буй 500 мянга гаруй автомашин, мотоцикл жилдээ мянга мянган тонн бензин дизель түлш хэрэглэж байгаа нь агаарыг төрөл бүрийн хорт хийгээр бохирдуулах эх үүсвэрийн нэг болж байна.

Page 9: агаарын бохирдол

Улаанбаатар хотын 2014 оны РМ10 буюу том ширхэглэгт тоосонцорын судалгаа

Page 10: агаарын бохирдол

2015 оны 10 сарын агаарын бохирдлын судалгаа

Page 11: агаарын бохирдол

2015 оны эхний хагас жилийн агаарын бохирдолтой хотуудыг хүн амд нь харьцуулсан судалгаа

Page 12: агаарын бохирдол

Дэлхийг хамгийн их

бохирдуулж буй 5 хот

2015оны Форбэс сэтгүүлийн нийтлэл

Page 13: агаарын бохирдол

АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА.