16
“Өөрөө өөрийгөө эрүүлжүүлэх арга ухаан” Сайн энергийн төвийн цуврал 21 хичээл Бид зөвхөн эрүүл мэндийг ярина. Шинжлэх ухааныг шүтнэ . Тэнцвэртэй хоолловол эрүүл амьдарна Хүний биед уураг, өөх, чихэр, витамин, ус, эрдэс, ширхэглэг эд, хүчилтөрөгч 8 зүйл тэнцвэртэй байж бие организм оршин амьдарна. Эдгээрийг өдөр тутмын хүнсээр тэнцвэртэй авч чадвал зөв хооллолт болно. Манай хичээлээр шим тэжээлтэй эрүүл хүнс хэрхэн сонгох, тэнцвэртэй хооллох, эрүүл хоол хийх аргад суралцах болно. Хөдөлгөөн бол амь нас юм Хөдөлгөөн эмийг орлоно. Харин эм хөдөлгөөнийг орлохгүй. Манай хичээлд суралцсанаар эд эрхтэн бүрт зориулсан тамир дасгал, өвчтэй болон эмчилгээний үед хийх дасгал, эмчилгээний цэгэн бариа,гэртээ хийх боломжтой дасгал /агаарын бохирдол их мөн хүйтэн сэрүүн, хэт халуун үед/- г сурч эзэмших болно . Сэтгэл зүйн мэдлэгт суралцана Манай хичээлээр гэр бүл, харилцааны ёс зүй,амьдралын олон асуудалд хэрхэн зөв хандах сэтгэл зүйн мэдлэгт суралцана. Ихэнх өвчин сэтгэл зүйтэй холбоотой. Иймээс сэтгэл тайвширч, стресс тайлагдаж, эрүүлжих боломж бүрдэнэ. Амьдралын зөв хэвшилд суралцана Манай эрүүл мэндийн системчилсэн хичээлээр европ анагаах ухаан, хүний биеийн анатоми, сэтгэл зүйд суурилсан эрүүл аж төрөх хэвшилд суралцан өвчнөөс сэргийлэх,сэргээн засах тухай олон зүйлийн мэдлэг эзэмшинэ. Нууц чадвараа сэрээнэ Хүний тархины 99% ашиглагдаагүй байдаг. Манай хичээлээр хүний төрөлх чадвар,далд ухамсарыг дуудан сэрээх бясалгалд суралцана. Та бясалгалд суралцсанаар таны тархи оюунд амьдралын зөв дадал хэвшил өөрийн мэдэлгүйгээр аяндаа бий болж насан туршид тань таныг дагуулан та эрүүл энх аз жаргалтай амьдрах болно. Та эрүүл гоолиг болно Та манай хичээлээр бие,сэтгэл,хөдөлгөөн 3-ыг уялдуулан нэгэн цогц болгож эрсдэлгүй , эрүүл, үр дүнтэй хурдан турах аргад суралцана. Танд манай “Төгс хоол” болон ”Селентэй мөөг” бүтээгдхүүн найдвартай туслах болно. Дэлгэрэнгүйг дараагийн хуудаснуудаас үзээрэй!

Өөрөө өөрийгөө эрүүлжүүлэх цуврал хичээл

Embed Size (px)

Citation preview

Page 1: Өөрөө өөрийгөө эрүүлжүүлэх цуврал хичээл

“Өөрөө өөрийгөө эрүүлжүүлэх арга ухаан” Сайн энергийн төвийн цуврал 21 хичээл

Бид зөвхөн эрүүл мэндийг ярина. Шинжлэх ухааныг шүтнэ.

Тэнцвэртэй хоолловол эрүүл амьдарнаХүний биед уураг, өөх, чихэр, витамин, ус, эрдэс, ширхэглэг эд, хүчилтөрөгч 8 зүйл тэнцвэртэй байж бие организм оршин амьдарна. Эдгээрийг өдөр тутмын хүнсээр тэнцвэртэй авч чадвал зөв хооллолт болно.Манай хичээлээр шим тэжээлтэй эрүүл хүнс хэрхэн сонгох, тэнцвэртэй хооллох, эрүүл хоол хийх аргад суралцах болно.

Хөдөлгөөн бол амь нас юм Хөдөлгөөн эмийг орлоно. Харин эм хөдөлгөөнийг орлохгүй. Манай хичээлд суралцсанаар эд эрхтэн бүрт зориулсан тамир дасгал, өвчтэй болон эмчилгээний үед хийх дасгал, эмчилгээний цэгэн бариа,гэртээ хийх боломжтой дасгал /агаарын бохирдол их мөн хүйтэн сэрүүн, хэт халуун үед/-г сурч эзэмших болно .

Сэтгэл зүйн мэдлэгт суралцана Манай хичээлээр гэр бүл, харилцааны ёс зүй,амьдралын олон асуудалд хэрхэн зөв хандах сэтгэл зүйн мэдлэгт суралцана. Ихэнх өвчин сэтгэл зүйтэй холбоотой. Иймээс сэтгэл тайвширч, стресс тайлагдаж, эрүүлжих боломж бүрдэнэ.

Амьдралын зөв хэвшилд суралцана Манай эрүүл мэндийн системчилсэн хичээлээр европ анагаах ухаан, хүний биеийн анатоми, сэтгэл зүйд суурилсан эрүүл аж төрөх хэвшилд суралцан өвчнөөс сэргийлэх,сэргээн засах тухай олон зүйлийн мэдлэг эзэмшинэ.

Нууц чадвараа сэрээнэХүний тархины 99% ашиглагдаагүй байдаг. Манай хичээлээр хүний төрөлх чадвар,далд ухамсарыг дуудан сэрээх бясалгалд суралцана. Та бясалгалд суралцсанаар таны тархи оюунд амьдралын зөв дадал хэвшил өөрийн мэдэлгүйгээр аяндаа бий болж насан туршид тань таныг дагуулан та эрүүл энх аз жаргалтай амьдрах болно.

Та эрүүл гоолиг болноТа манай хичээлээр бие,сэтгэл,хөдөлгөөн 3-ыг уялдуулан нэгэн цогц болгож эрсдэлгүй , эрүүл, үр дүнтэй хурдан турах аргад суралцана. Танд манай “Төгс хоол” болон ”Селентэй мөөг” бүтээгдхүүн найдвартай туслах болно.

Дэлгэрэнгүйг дараагийн хуудаснуудаас үзээрэй!

Page 2: Өөрөө өөрийгөө эрүүлжүүлэх цуврал хичээл

Сайн энергийн төвийн өөрийгөө эрүүлжүүлэх ,эрүүл аж төрөх арга ухааны цуврал хичээл,бясалгалд таныг урьж байна.

Хичээллэх цагийн хуваарьЛхагва Пүрэв Баасан өглөө 09.00-11.30 өдөр 14.00-16.30 орой 18.00-20.30Бямба Ням өдөр 12.00-14.30 16.00-18.30Даваа Мягмар амарна

эрүүл хооллолт --- 20 мин эд эрхтэний тамир дасгал --- 30 мин эрүүлжүүлэх бясалгал --- 40 мин

эрүүл мэндийн хичээл --- 50 мин

Нийт хугацаа- 2 цаг 30мин Төлбөр - 2000төг

05-р сарын 01-с эхлэх хичээлд суралцахыг хүсвэл нэр, утасны дугаараа бүртгүүлээрэй! Цуврал 21 хичээл тус тусдаа өөр сэдэвтэй, тойрог хэлбэрээр явагдах тул заавал эхнээс нь гэлгүйгээр суралцах боломжтой.

Хичээлийн хөтөлбөр

Хаяг: Циркийн зүүн хойно, Орос элчингийн баруун урд, Нацагдоржийн номын сангийнзүүн талын шармодон хаалга 2-р давхар Сайн энерги төвийн байр. Дэлгэрэнгүй мэдээлэл авах, бидэнтэй холбогдох утас : 95090909, 91097999, 99283132, 96321969Цахим хаяг: www.munkhuuemchbagsh.com Facebook Page: Мөнхөө Эмч Багш

Page 3: Өөрөө өөрийгөө эрүүлжүүлэх цуврал хичээл

Эрүүл саруул амьдралыг

өөрийн гараар бий

болгоё!

Хүн бие сэтгэлээ хичээнгүйлэн хайрлаж хамгаалж явбал сая эрүүл , аз жаргалтай, урт удаан амьдарч эцэг эх,үр хүүхэд , хань ижил,ах дүү,найз нөхөд гээд хайртай дотно бүх хүмүүсээ баярлуулж цаашилбал улс нийгэмдээ ихийг бүтээх болно.Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Маш олон хүн эрүүл мэндийн мэдлэг мөхсөөс болж амь насаа алдаж байна” хэмээсэн байдаг. Хүн бүхэн эрүүл энх, урт насалж удаан жаргахыг хүсэж зөгнөн ерөөж байдаг.Гэвч өдөр тутмын амьдралдаа бие сэтгэлээ хохироох ажил хийж л байдаг. Нэгэн цагт өвдөж зовсон хойноо ухаарч эрүүл мэнд хичнээн чухал болохыг мэдэрдэг.Бага залуудаа ерөөс чухалчлан үздэггүй хэзээд залуу эрүүл явах юм шиг үл ойшоож завгүй гэдэг үгээр бамбай хийнэ. Гэвч таны анхаарал хаана байна цаг зав тань тэнд байдгийг үргэлж санаж яваарай!

ТАНД ЭРҮҮЛ ЭНХ,САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ!

Өөрийгөө эрүүлжүүлэх цуврал хичээл

Page 4: Өөрөө өөрийгөө эрүүлжүүлэх цуврал хичээл

Аливаа амьтны бие махбодид зайлшгүй хэрэгтэй зүйлсийн нэг бол шим тэжээл бөгөөд үүнийг хоол хүнсээр л олж авдаг билээ.Шим тэжээл гэдэг нь хүн төрөлхтөний оршин тогтнох, удам угсаа залгамжлах, амь насаа үргэлжлүүлэх, эрүүл байх, өсөн бойжих зэрэг хөдөлгөөнт хувирлын явцад хэрэглэх химийн бодисыг хэлнэ.Хүний бие махбод өөх, уураг, чихэр, амин дэм, ус, эрдэс бодис зэрэг 6 зүйлийн химийн элементээс бүрддэг .Бие махбодын 15% өөх, 17,5% уураг, 0,8% чихэр, 61% ус, 1% аминдэм, 4,7% эрдэс бодис байдаг.Өөх чихэр илч энергийг гаргаж, уураг эд эрхтэнийг бүтээж, амин дэм эрдэс бодис физиологийн үйл ажиллагааг идэвхжүүлнэ.Аль нэг нь дутагдах ба илүүдэх нөхцөлд эмгэг үүснэ. Эдгээрийг тэнцвэртэй байлгавал сая эрүүл мэндээ хамгаалж чадна.

ТАНД ЭРҮҮЛ ЭНХ,САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ!

Эрүүл хооллолт

Хайр хэтэрвэл хорсол

Хоол хэтэрвэл хор болно

Page 5: Өөрөө өөрийгөө эрүүлжүүлэх цуврал хичээл

Бид зөвхөн эрүүл

мэндийг ярина.

Хүн өдөрт 25-35 төрлийн хоол хүнсийг хэрэглэж байж сая эрүүл мэндийн үндэс суурь болдог. Үүнийг биелүүлэхэд тийм амар хялбар биш ч “Төгс хоол” танд туслах болно. Ямар ч насны хүн хэрэглэхэд тохиромжтой.Ххүний биеийн шим тэжээлийг бүрэн нөхөх үнэхээр төгс төгөлдөр хоол юм.Ялангуяа эрүүлжих, илүүдэл жингээс салах, эрсдэлгүй өлсөж зоволгүй турахыг хүссэн нэгэнд маш их тохирсон бүтээгдхүүн юм.Элэгний өөхлөлт, чихрийн шижин, даралт ихсэх, зүрх судасны өвчин, хорт хавдраас сэргийлэх боломжтой. Хүүхдийн эрүүл өсөлтийг дэмжиж мөн тамирчдад хүч чадал нэмнэ. Насанд хүрсэн хүмүүсийн хөгширөлтийг удаашруулж, настан буурлууд эрүүл байхын үндэс болно. Ялангуяа эмэгтэйчүүдийн гоо сайханд ба цэвэршилтийн үед илрэх шинж тэмдгийг бууруулахад ач холбогдолтой. ТАНД ЭРҮҮЛ ЭНХ,САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ!

“Төгс хоол” бол эрүүл хоол

Page 6: Өөрөө өөрийгөө эрүүлжүүлэх цуврал хичээл

Бид шинжлэх ухааныг шүтнэ.

Шар, улаан, ногоон, хар 4 төрлийн буурцаг, хар будаа, овьёос, эрдэнэ шиш, шар будаа, газрын самар, хулмын цөм, лянхуа цэцгийн үр зэрэг бүхэл үр, гэгэн, шар хулуу, лууван, үнэрт мөөг, хар мөөг, хайда, улаан чавга, саргай цэцэг зэрэг 20 төрлийн ургамалаар хийсэн 100 хувь байгалийн гаралтай илчлэг бага, охь уураг, эрдэс витамин, ханаагүй тосны өөхөн хүчил, ургамлын амьдлаг бодис, эслэг зэрэг шим тэжээлээр баялаг эрүүл хүнсний бүтээгдэхүүн юм. ТАНД ЭРҮҮЛ ЭНХ,САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ!

Төгс хоолны найрлагаТөгс хоолны найрлага

Page 7: Өөрөө өөрийгөө эрүүлжүүлэх цуврал хичээл

• “Төгс хоол”-ийг хоолтой хамт өдөрт 1-ээс дээш удаа хэрэглэнэ.

Эрүүл байя гэвэл

• Өөх тос, мах, гурил,будаа,давсны хэрэглээг эрс багасгаж бусад хоолтой хамт өдөрт 3-с дээш удаа усанд найруулж хэрэглэнэ.

Эрүүл турж, эрч хүч нэмье гэвэл

• Хоолны завсарт өдөрт 2-оос доошгүй удаа нэмж хэрэглэнэ.

Биеийн жин нэмж, хүч

чадал авъя гэвэл

• Тус хоолыг хаана ч ямар ч нөхцөлд хэрэглэхэд тохиромжтой.

Уг бүтээгдхүүн ямар ч амтлагч, чихэр

агуулаагүй учир сүү, тараг, зөгийн балтай

усанд найруулж хэрэглэж болно.

Төгс хоолыг хэрэглэх заавар

Таны хамгийн сайн эмч бол та өөрөө гэдгийг ямагт санаж

яваарай!

Page 8: Өөрөө өөрийгөө эрүүлжүүлэх цуврал хичээл

Хүний биеийн нууцыг ойлгож өөрийн биеийг

зөв удирдаж бие сэтгэлээ уялдуулан

эмчилбэл хорт хавдар ч гэсэн эдгэшгүй өвчин

биш.

Улаан мөөг нь байгальд Селен хэмээх бодисыг хамгийн ихээр агуулдаг бөгөөд эрт дээр үеэс хөгшрөлтийг сааруулах, залуужуулах,амь насыг уртасгах шидтэй хэмээн Хятадын хаад маш чухалчлан хэрэглэж байсан.Одоогийн анагаах ухааны судалгаагаар Селен нь хүний биед хэрэгтэй микро элементүүд дундаас хавдар эсэргүүцэх хамгийн сайн бодис бөгөөд шим тэжээлийн бүтэц нь маш баялаг, арван хэдэн төрөл, хэдэн зуун зүйлийн шимт бодистой хэмээн тогтоогджээ.Тэжээллэг чанар маш өндөр тул хүний биеийн дархлаа сайжруулах, цусан дахь сахар хлостерин болон цусны даралт зохицуулах, элэг хамгаалах, харшил эсэргүүцэх, оюун ухаан тэтгэх, нойргүйдэл анагаах, хөгшрөлт удаашруулах чадвартай бөгөөд чихрийн шижин, судасны хатуурал, үе мөчний үрэвсэл зэрэг маш олон өвчнөөс урьдчилан сэргийлнэ.Удаан хэрэглэхэд сөрөг нөлөөгүй, ямар ч насны хүн хэрэглэхэд зохимжтой, эрүүл хүнд шим тэжээлт хоол, өвчлөх эрсдэлтэй хүнд эмт хоол, өвчтэй хүнд сайн эм болно.Зөв сонгож тохиромжтой найруулсан энэ бүтээгдхүүнийг хэрэглэснээр бие хөнгөрөн эрүүлжиж залуу нас, гоо сайхнаа удаан хадгалах болно.

ТАНД ЭРҮҮЛ ЭНХ,САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ!

Селентэй шидэт мөөгний нунтаг

Page 9: Өөрөө өөрийгөө эрүүлжүүлэх цуврал хичээл

Эд эрхтэний тамир дасгалТархи бол хамгийн том ой санамж хэдий ч хүний биеийн эд эрхтэн, эс ширхэг бүр өөрийн гэсэн ой тогтоолттой байдаг байна.Хэрэв толгойн оройгоос хөлийн ул хүртэл эрхтэн тус бүрд таарсан зохимжтой тамир дасгалыг тогтсон цагт тогтмол хэмжээгээр өдөр бүр хийж чадвал та эрүүл саруул, аз жаргалтай нэгэн насыг өнгөрөөх болно.Идэвхтэй хөдөлгөөн хийж их тархийг хүчилтөрөгчөөр хангавал уураг тархинаас олон янзын эерэг даавар ялгардаг.Бие сэтгэлийн эрүүл мэндийн үндэс бол хөдөлгөөн мөн.Хөдөлгөөн цусны эргэлтийг түргэсгэж бодисын солилцоог дэмжинэ.Хоол болон хөдөлгөөнийг зохистой тааруулахгүйн улмаас өвчинд нэрвэгдэж өндөр өртөгтэй эм ууж эдгээх хэв маягтай болсон нь нэн харамсалтай. Хөдөлгөөн зогсвол амь бодгаль мөхнө. Идэвхтэй хөдөлгөөн хийдэг хүмүүсийн зүс царай өнгөлөг, бие бялдар гоо сайхан, сэтгэл санаа өөдрөг, амьдралдаа итгэлтэй байдаг.

ТАНД ЭРҮҮЛ ЭНХ,САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ!

Эрүүл аж төрөх ухаанд суралцаж эрүүл мэнд, гоо сайхан, аз жаргалыг олж авна гэдэг тийм ч хэцүү биш ээ.

Page 10: Өөрөө өөрийгөө эрүүлжүүлэх цуврал хичээл

Сайн энерги

Үзэгдэхгүй байна гэдэг байхгүй гэсэн үг биш.

Хүний бие гэдэг бол үнэхээрийн гайхалтай маш ухаалаг бүхэл цогц юм.Хүний биед цаг ямагт олон зүйлийн сайн бас муу энергүүд үүсч байдаг.Энэ нь зөвхөн сэтгэлийн харьцаа төдий биш та сайн энергийг үүсгэж чадвал сэтгэл санаа тайван амгалан,хийморь сүлдтэй,аз жаргалтай эрүүл энх байна.Та сэтгэлдээ муу энергийг үүсгэх аваас таны урам зориг хугарч,хараа чинь баларч,сэтгэл санаа чинь зовиурлан эрүүл мэнд чинь хүртэл хохирно.Иймд биедээ сайн энергийг үүсгэж сурах хэрэгтэй.Хүнд сайн хандаж хүнийг хайрласнаар биед тань сайн энерги үүсч ашиг тусыг нь та өөрөө илүүтэй хүртэх болно.Нийтийн төлөө зүтгэсэн хамтын чармайлт гаргасан бол бидэнд шагнал урамшууллын журмаар сайн гормон үүсч сэтгэл санаа тайван эрүүл болно.Хэрэв нийтийн эрх ашгийг сүйтгэх юм бол өөрийн эрхгүй бие дотор зовох, гутарч гэмших,айж цочих зэрэг асуудал үүсдэг

ТАНД ЭРҮҮЛ ЭНХ,САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ!

Page 11: Өөрөө өөрийгөө эрүүлжүүлэх цуврал хичээл

Дадал зуршил

Хувь хүний амьдрал

бол тэр хүний

дадал хэвшил юм.

Хэвшил дадал бол ухамсартай сонголт юм. Ямар нэг үйл ажиллагааг хэвшил дадал болгоход 3 үе шат байдаг. 1-7 хоног: Ямар нэг юмыг хэвшүүлtхэд/албадлагын буюу тааламжгүй/ байдаг онцлогтой. Та өөртөө шаардлага тавих, сануулах хэлбэрээр үйлдэнэ. Эвгүйрэх буюу тааламжгүй санагдах байдал илэрсэн ч 7-хон хоног тэвчээрэй!7-21 хоног: Бие махбоди оюун санаа хэвшүүлэх гэж байгаа зүйлийг /санаачлагаараа буюу аяндаа хүлээн авах/ онцлогтой. Танд эвтэйхэн тааламжтай санагдаж эхэлнэ. Хэрэв хичээхгүй бол хуучин хэвдээ орох тул өөртөө шаардлага тавиарай! 21-90 хоног: Энэ үеийн онцлог бол/санаандгүй буюу аяндаа хийх/ хэвшил дадал болно. Харин муу зуршлыг бий болгоход нэг их хүч шаардахгүй хэрэв та сэргийлэхгүй бол аяндаа бий болно. Мөн зүйрлэшгүй өдөөгч татах хүчтэй болохоор түүнээс салах тун хэцүү байдаг. Хэрвээ хүн нэгэнт муу зуршилтай болсон бол өөрчлөхийн тулд дур хүслээ зөв тийш хөтөлж хатуу зориг гаргах хэрэгтэй. Энэ бол амжилтанд хүрэх нэгэн үндэс юм. Бид эрүүл саруул сайн сайхан амьдралын төлөө муу зуршлаа хаяж сайн сайхан хэвшилтэй болж шинжлэх ухааны үндэслэлтэй аж төрье! ТАНД ЭРҮҮЛ ЭНХ,САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ!

Page 12: Өөрөө өөрийгөө эрүүлжүүлэх цуврал хичээл

Бясалгал

Та ердөө үзэл ухамсараа л өөрчлөхөд хорвоо ертөнц таны өмнө нууцаа дэлгэх болно.

Өөрийгөө тайвшруулан амраах, эрүүлжүүлэх сэтгэл зүйн дасгал юм. Энэ аргыг эзэмшихийг хүсвэл хэсэг хугацаанд удирдагч эмчийн заавраар суралцаж цаашид бие даан хийх чадвартай болно.Энэ бол нууц хүч чадлаа идэвхжүүлж бие сэтгэлээ эрүүлжүүлж өөрийн биедээ эзэн болж улмаар эрүүл мэндээ хамгаалах урлаг юм.Энэ бол удирдагч эмч ба сонсогч хоёр харилцан ойлголцож итгэлцсэний үндсэн дээр хамтын хичээл зүтгэлээр хийх ажил юм.Хэн хэн нь хичээсний үр дүнд оюун ухаан онцгой хэлбэрт шилжих болно. Өөрийгөө эрүүлжүүлэх хичээл,бясалгалд 21 хоногоос дээш хугацаанд суралцвал таны амьдралд санаандгүй хэвшил дадал болно. 90 хоногоос дээш суралцвал таны хүсэл биелнэ.Энэ бол ямар нэг мухар сүсэг, ид шид биш ээ.Энд суралцсанаар таны уураг тархи,бие махбод,сэтгэл зүйд сэдэл цочрол,иллэг массаж болно.Бүх биеийн энергээ нэг цэгт хурааж түүнийгээ хамгийн чухал хэсэг буюу өвчтэй хэсэг рүүгээ урсган тэнд төвлөрүүлж, галаар төөнөх мэт халаах мэдрэмж төрүүлж тэр хэсгийн унтаа байгаа мэдрэлийг сэрээнэ. Анхаарлаа хэдий чинээ төвлөрүүлж чадна,төдий чинээ амжилтанд хүрнэ. Чин үнэн сэтгэлээсээ хичээвэл гарцаагүй амжилтанд хүрнэ. ТАНД ЭРҮҮЛ ЭНХ,САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ!

Page 13: Өөрөө өөрийгөө эрүүлжүүлэх цуврал хичээл

“Эрүүл энерги эрүүлжих ухаан” ном

Эрүүл аж төрөх ёсны энгийн мэдлэгийг эзэмшиж чадвал эрүүл гоо сайхан болж өвдсөн ч түргэн эдгэнэ.

Хүн болж төрсний хувьд дараах 2 зүйлд заавал сайтар суралцах хэрэгтэй. 1-рт эрүүл амьдрах арга ухаанд суралцах 2-рт эрүүл аж төрөх ухаанд суралцах юм. Энэ 2 нийлээд төгс сурган хүмүүжил болно. Хэрэв та эрүүл амьдрах арга ухааанд суралцахгүй бол ганц хөлөөрөө явж буй хэрэг юм. Нэг их хол явахгүйгээр ядраад өөр зүг рүү явах болно. Та энэ өдрөөс эхэл. 80 настай ч оройтохгүй. Гэхдээ эрт эхлэх тусмаа л сайн. Нэн чухал нь өв тэгш эрүүл хүүхдийг төрүүлж өсгөхөд оршино.Үр тогтохоос дор хаяж 6-н сарын өмнө эрүүл аж төрөх ёсонд суралцаж хэрэгжүүлбэл бие сэтгэл цэвэршиж эрүүл хүн болно. Та энэхүү номыг өөрийн гэр бүлийнхээ эрүүл мэндийн гарын авлага болгоорой! Та бүхний эрүүл мэндийн олон олон асуултанд хариу өгөх,амьдралын зөв дадал хэвшилд уриалан дуудах ширээний ном болно гэдэгт итгэлтэй байна. ТАНД ЭРҮҮЛ ЭНХ,САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ!

Page 14: Өөрөө өөрийгөө эрүүлжүүлэх цуврал хичээл

Архи бол сайн

дурын галзуурал

Архи нь мансууруулах бодис бөгөөд этилийн спирт ус хоёрын холимог юм.Хүний биед ашиг тустай бодис өчүүхэн ч байхгүй бөгөөд хэтрүүлэн хэрэглэвэл маш их хор хөнөөлтэй.Уусан архины 20% ходоодоор,80% нарийн гэдсээр шимэгдэн түргэн хугацаанд цусанд орж хамгийн түрүүнд их тархинд нөлөөлдөг. Тархийг эхлээд хөөрөлд оруулж нэмж уухын хэрээр төв мэдрэлийг хязгаарлаж, ухаалаг уураг тархины мэдрэлийн дамжих сувгийг хааж доод зэргийн төрөлхийн уураг тархийг хөөрөлд оруулдаг.

/Авирын Мөнхөө"Эрүүл энерги эрүүлжих ухаан"номноос/

ТАНД ЭРҮҮЛ ЭНХ,САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ!

Архины тухай хэдэн үг

Page 15: Өөрөө өөрийгөө эрүүлжүүлэх цуврал хичээл

Тамхины тухай хэдэн үгОхид эмэгтэйчүүд минь энхрий ялдам зүс, эмзэг уяхан бие, балчир нялх үрсээ энэ үхэл таригч гашуун утаанаас хамгаалж хэнд ч болов хордуулах боломж бүү олгоорой! Соёлт ертөнцөөс шахагдаж гишгэх газаргүй болсон энэ аймшигт тахлыг гэр орондоо , ажил албандаа гээд хаа явсан газраа бүү орогнуулаарай! Судалгаанаас үзэхэд ганцхан ширхэг тамхи татахад хүний нас 11 минутаар богиносдог ажээ. Нэг ширхэг тамхины хор 10 хулгана үхүүлж чадна.Тамхи татдаг хүнтэй хамт амьдардаг хүмүүс уушиг, улаан хоолой, ходоод, элэг, баөөр, сав, өндгөвчний хорт хавдраар өвчлөх нь илэрхий олон байдаг. Ялангуяа жирэмсэн болон хөхүүл эх, хүүхдүүдийг тамхины утаатай орчинд огт байлгаж болохгүй. Ийм орчинд удаан амьдарч ажиллавал өөрөө татсанаас өөрцгүй хордоно.

/Авирын Мөнхөө"Эрүүл энерги эрүүлжих ухаан"номноос

ТАНД ЭРҮҮЛ ЭНХ,САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ!

Та тамхийг татах биш

харин тамхи таны шим

шүүсийг юу ч үгүй сорно.

Page 16: Өөрөө өөрийгөө эрүүлжүүлэх цуврал хичээл

Хаяг: СБД 2-р хороо Нацагдоржийн номын сан (Орос элчингийн урд)

Сайн энергийн төвийн байр

Фэйсбүүк хаяг: Мөнхөө Эмч БагшВеб сайт: Munkhuuemchbagsh.com

Утас: 95090909, 91097999, 96321969, 77310274