15
БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ (суралцахуйн удирдамжийг удирдлага болгоно) ДИЗАЙН –ТЕХНОЛОГИ Бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрт үндэслэн дизайн технологийн хичээлийг суралцахуйн удирдамжинд тулгуурлан сургалт зохион байгуулахад багшид тулгамдаж буй асуудалд дэмжлэг үзүүлэхэд дараах арга зүйн зөвлөмж хүргүүлж байна. НЭГ: АГУУЛГА Сургалтын хөтөлбөрт дизайн технологийн хичээлийн хувьд заавал сонгон судлах судлагдахуунаар техникийн зураг зүй, дизайн, техник технологи гэсэн чиглэлээр зөвлөмж, суралцахуйн удирдамжыг, сонгон гүнзгийрүүлэн судлах багцаар дизайн зураг зүй, дүрслэх геометр, механик ба электроник, хувцасны загвар зохион бүтээлт гэсэн судлагдахууны агуулга тусгагдсан байна. Дээрхи чиглэлүүдээр багш нар хөтөлбөр, зөвлөмж, суралцахуйн удирдамжаар сургалт зохион байгуулахад сургуулийн байршил онцлог, багшийн ур чадвар, техник хэрэгсэлийн хангамж зэргээс шалтгаалан тулгамдсан асуудал гарч байна. Зөвлөгөө Багш нарын хувьд өөрсдөө мэргэжлийн талаарх мэдээллийг их дээд сургуулийн интернет хаягаас харж ямар мэргэжилүүд байгаа талаар олж судлан сургалтад хэрэглэх боломжтой. Мөн сургалтын агуулгаа өөрийн ур чадварт тулгуурлах нь илүү үр дүнтэй байна. Энэ нь хэрэв та МУБИС төгсөхдөө техник технологийн анги төгссөн бол дизайн, техник технологи чилэлийг илүүтэй барьж сургалтаа зохион байгуулах гэх мэт. Сургалтыг үр дүнтэй зохион байгуулахад танай сургуулийн техник хэрэгсэл кабинет чухал үүрэгтэйг бас мартаж болохгүй. АСУУДАЛ: Сурагчид нь дизайн технологийн заавал сонгох болон, сонгон гүнзгийрүүлэх чиглэлүүдээс сонгох нь бага байгаа учир анги дүүргэлт хүрэхгүй байна. Багш та өөрийн мэргэжлийн хичээлийн онцлог, давуу тал, ач холбогдлыг сайтар судлан сурагчдад танилцуулах нь зүйтэй. Иймээс хавар болон намрын хичээл сонголтын 7 хоног, мөн 6-9 ангид тухайн судлагдхууныг орохдоо тухайн хичээлийг судлаж мэдсэнээр ямар мэргэжилтэй болох, сурагчдад ямар боломж байгаа, мөн өөрийн ур чадварыг байнга танилцуулж ажиллах шаардлагатай. Харин өнөөдрийн ээлжит хичээлийг бүрийг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж болох хэрэглээнд тулгуурласан сургалт зохион байгуулах хэрэгтэй. АСУУДАЛ: Заавал сонгох болон, сонгон гүнзгийрүүлэх хичээлээр сурагчдын сонголтыг хүндэтгэн үзэж сургалт зохион байгуулахад багш нарын мэргэжлийн онолын мэдлэг, ур чадвар дутаж байна.

БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙН …bagsh.itpd.mn/fayluud/TECH.pdf · дүн шинжилгээ хийж, өөрийгөө илэрхийлэх

  • Upload
    others

  • View
    25

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙН …bagsh.itpd.mn/fayluud/TECH.pdf · дүн шинжилгээ хийж, өөрийгөө илэрхийлэх

БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ

ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ

(суралцахуйн удирдамжийг удирдлага болгоно)

ДИЗАЙН –ТЕХНОЛОГИ

Бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрт үндэслэн дизайн технологийн хичээлийг

суралцахуйн удирдамжинд тулгуурлан сургалт зохион байгуулахад багшид тулгамдаж буй

асуудалд дэмжлэг үзүүлэхэд дараах арга зүйн зөвлөмж хүргүүлж байна.

НЭГ: АГУУЛГА

Сургалтын хөтөлбөрт дизайн технологийн хичээлийн хувьд заавал сонгон судлах

судлагдахуунаар техникийн зураг зүй, дизайн, техник технологи гэсэн чиглэлээр зөвлөмж,

суралцахуйн удирдамжыг, сонгон гүнзгийрүүлэн судлах багцаар дизайн зураг зүй, дүрслэх

геометр, механик ба электроник, хувцасны загвар зохион бүтээлт гэсэн судлагдахууны

агуулга тусгагдсан байна. Дээрхи чиглэлүүдээр багш нар хөтөлбөр, зөвлөмж, суралцахуйн

удирдамжаар сургалт зохион байгуулахад сургуулийн байршил онцлог, багшийн ур чадвар,

техник хэрэгсэлийн хангамж зэргээс шалтгаалан тулгамдсан асуудал гарч байна.

Зөвлөгөө

Багш нарын хувьд өөрсдөө мэргэжлийн талаарх мэдээллийг их дээд сургуулийн интернет

хаягаас харж ямар мэргэжилүүд байгаа талаар олж судлан сургалтад хэрэглэх боломжтой.

Мөн сургалтын агуулгаа өөрийн ур чадварт тулгуурлах нь илүү үр дүнтэй байна. Энэ нь

хэрэв та МУБИС төгсөхдөө техник технологийн анги төгссөн бол дизайн, техник технологи

чилэлийг илүүтэй барьж сургалтаа зохион байгуулах гэх мэт. Сургалтыг үр дүнтэй зохион

байгуулахад танай сургуулийн техник хэрэгсэл кабинет чухал үүрэгтэйг бас мартаж болохгүй.

АСУУДАЛ: Сурагчид нь дизайн технологийн заавал сонгох болон, сонгон гүнзгийрүүлэх

чиглэлүүдээс сонгох нь бага байгаа учир анги дүүргэлт хүрэхгүй байна.

Багш та өөрийн мэргэжлийн хичээлийн онцлог, давуу тал, ач холбогдлыг сайтар

судлан сурагчдад танилцуулах нь зүйтэй. Иймээс хавар болон намрын хичээл

сонголтын 7 хоног, мөн 6-9 ангид тухайн судлагдхууныг орохдоо тухайн хичээлийг

судлаж мэдсэнээр ямар мэргэжилтэй болох, сурагчдад ямар боломж байгаа, мөн

өөрийн ур чадварыг байнга танилцуулж ажиллах шаардлагатай. Харин өнөөдрийн

ээлжит хичээлийг бүрийг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж болох хэрэглээнд

тулгуурласан сургалт зохион байгуулах хэрэгтэй.

АСУУДАЛ: Заавал сонгох болон, сонгон гүнзгийрүүлэх хичээлээр сурагчдын сонголтыг

хүндэтгэн үзэж сургалт зохион байгуулахад багш нарын мэргэжлийн онолын мэдлэг, ур

чадвар дутаж байна.

Page 2: БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙН …bagsh.itpd.mn/fayluud/TECH.pdf · дүн шинжилгээ хийж, өөрийгөө илэрхийлэх

Зөвлөгөө

Зөвлөн туслах ажлаар нийслэл орон нутагт ажиллахад мэргэжлийн багш нар маань өөрийн

бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрөө уншиж танилцаагүй байгаа нь нийтлэг харагдаж

байсан. Иймд сургалтын агуулгын хүрээнд хэрхэн сургуулийн хөтөлбөр боловсруулах мэдлэг

дутмаг байсныг анхаарах хэрэгтэй.

САНАМЖ

Аймаг нийслэлийн хэмжээнд дизайн технологийн “ЗӨВЛӨХ БАГШ” мэргэжлийн зэрэгтэй

багш нарыг чиг үүргийн хүрээнд ажиллуулах, сургуулийн сургалтын хөтөлбөр болон

агууллагаа төлөвлөхдөө мэргэжлийн багш нар хамтран боловсруулах ажил зохион

байгуулахад мэргэжилтэнгүүд анхаарч ажиллах шаардлагатай байна. Багш нар

суралцагчдын сургалтын материал хэрэглэгдэхүүнийг аль болох шинэ материал хэрэгсэл

хэрэглэхээс зайлсхийж хоѐрдогч түүхий эдийн нөөц сан бүрдүүлэхэд анхаарах. Сурагчдад

аливаа хичээл ойлгомжтой байх эхлэл нь нэр томьѐоны тайлбар гэдгийг багш нар байнга

анхаарч хэрэглэх. / Хөтөлбөрийн 34-35 хуудас/

ХОЁР: АРГА ЗҮЙ

Зөвлөн туслах ажлын хүрээнд багш нар уламжлалт багш төвтэй сургалтыг зохион

байгуулсаар байна. Сурагчдыг бүтээлчээр эрэл хайгуул хийлгэх, мэдээллийг боловсруулах,

дүн шинжилгээ хийж, өөрийгөө илэрхийлэх уламжлалт хандлагад суурилан шинжлэх ухаанч

арга барил эзэмшүүлэхэд чиглэсэн сурагч төвтэй арга зүйгээр төлөвлөн сургалтыг зохион

байгуулахад анхаармаар байна.

Энэ асуудал манай мэргэжлийн багш нарт түгээмэл байна. Учир нь сургуулийн

удирдлагууд нь багш сурагчид таны ямар ур чадвартайг төдийлөн сайн мэдэхгүй байна.

Иймд та өөрийн мэргэжлийн уулзалт өдөрлөг, бүтээлийн үзэсгэлэнг байнга ажиллуулж

амжилт гаргасан сурагчдаа сурталчлах ажлыг үр дүнтэй зохион байгуулах, сурагчдын

өөрийн ур чадварт нь түшиглэн сонголтоо хийх боломжийг эрж хайх. Мөн ямар

чиглэлийн ямар агуулга заахад хүндрэлтэй байгааг өөрийн аймгийн боловсролын

газрын мэргэжилтэн болон БМДИ-ийн тухайн судлагдхуун хариуцсан арга зүйчид

хандах боломжтой.

Бүрэн дунд боловсролын сургалтын

цөм хөтөлбөрөө бүрэн судлаж сайн

уншиж танилцах

Кейс: Аймгийн сургуулийн багш ..... Сургалт явуулахад бүтээлч эрэлхийллийн арга

зүйгээр төлөвлөж явуулахыг эрмэлздэг. Гэвч үйл ажиллагааны үед яг хаана нь энэ арга

зүйгээр зөв явж байгаа эсэх, яг аль хэсэгт нь анхаарах тал дээр зөвөлгөө

шаардлагатай байна. Үнэндээ арга барилын үе шатаа мэдэх боловч, үйл ажиллагааны

үед хуучнаараа өөрөө зааж өгөөд болохгүй юм. Мөн сурах бичиг, багшийн ном, бусад

гарын авлагууд дутагдалтайгаас сургалт явуулахад хүндрэлтэй байна.

Page 3: БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙН …bagsh.itpd.mn/fayluud/TECH.pdf · дүн шинжилгээ хийж, өөрийгөө илэрхийлэх

Зөвлөгөө

Багш нар сургалт зохион байгуулахад материал техник хэрэгсэл байхгүй хангамж

дутагдалтай гэхээсээ илүү хоѐрдогч түүхий эдийн нөөц хэрхэн ашиглах, өөрийн орон нутаг

сургуулийн онцлог, хэрэгцээ шаардлага оновчтой сонгон кабинетийн хэрэгсэл /

харандаа,шугам,баллуур, цаас, / зэрэг наад захыг хэрэглэгдхүүнээр бүрэн хангаж ажиллах

хэрэгтэй.

Багш сургалтыг өөрийн түвшинд төлөвлөж орж байгаа тул сургалтын явцад үр

дүндээ хүрэлгүй өөр болж байна. Та тухайн агуулгыг олон жил заасан ч таны өмнө

байгаа хүүхэд анх удаа заалгаж байгааг мартаж болохгүй. Иймд хичээлээ сайн

алхамчлан төлөвлөж байх нь чухал. Үүнд:

-Сурагчдын зохион бүтээх чадвар, инженерийн зохион бүтээлтэд чиглэсэн төслийн

ба бүтээлч эрэлхийллийн арга зүйгээр төлөвлөн хэрэгжүүлэхдээ тэдний техник

сэтгэлгээг хөгжүүлэх, асуудал шийдвэрлэх идэвхтэй сургалтын аргууд, бүтээлч

сэтгэлгээний аргууд, зохион бүтээх, шинийг сэдэх, загвар, загварчлалын аргуудыг

хэрэглэн зохион байгуулж хэрэгжүүлэх.

-Суралцах явцдаа сурагчид олж авсан мэдлэгээ ижил болон шинэ нөхцөлд

ашиглах, бүтээлчээр эрэл хайгуул хийж, эдлэл бүтээгдэхүүний шинэ загвар зохион

бүтээх, түүнийгээ үйлдвэрлэл болон хэрэглээнд нэвтрүүлэх зорилгоор бие даан

болон хамтран зохион бүтээх төслийн ажил гүйцэтгэж, судлан шинжлэх арга зүйд

суралцах ба түүнчлэн мэргэжлийн чиглэлийн тэмцээн уралдаанд оролцох

үзэсгэлэн, худалдаа зохион байгуулах зэрэг үйл ажиллагаануудаар дамжуулан

уран бүтээлч арга барил, бизнесийн арга ухаанд суралцаж, өөрийгөө илэрхийлэх,

манлайлах, өрсөлдөх чадваруудаа хөгжүүлэхэд чиглүүлнэ.

Сурагчдаар хийлгэх бүтээлч төслийн ажлын сэдэв, зорилгыг оновчтой сонгох нь уг

хичээл (төслийн ажил) амжилттай хэрэгжих нөхцөл болох учраас дараах зүйлүүдийг

анхаарах хэрэгтэй. Үүнд:

Тухайн улиралд үзэж судалж буй агуулгаар эзэмших мэдлэг, чадварыг сурагч төслийн ажил хийх явцдаа олж авахуйц сэдэв сонгох

Төслийн сэдэв, зорилго, шийдвэрлэх асуудал нь сурагчаас олон талын мэдлэг, судалгаа шинжилгээ, эрэл хайгуул хийхийг шаардсан бүтээлч шинжийг агуулсан байх

Төслийн сэдэв, зорилго нь сурагчдад сонирхолтой, тэдний идэвх оролцоог идэвхжүүлэхүйц байх

Тухайн орон нутаг, орчин, бодит амьдралаас үүссэн асуудлыг сурагчдаар өөрсдөөр нь судлуулж төслийн ажлын сэдэв, зорилгыг сонгож тодорхойлох зэрэг болно.

Сурагчид бүтээлч төслийн ажлыг гүйцэтгэхдээ цаг хугацаа, хүний нөөц, эдийн засаг

зэрэг нөөцүүдийг нарийн тооцсон төлөвлөгөө гаргаж ажиллаж сурахад нь багш

чиглүүлж ажиллах хэрэгтэй..

Page 4: БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙН …bagsh.itpd.mn/fayluud/TECH.pdf · дүн шинжилгээ хийж, өөрийгөө илэрхийлэх

Багш нар заах арга зүйн хувьд гаргаж буй нийтлэг алдаа дутагдал нь сургалтын зорилго,

зорилт тодорхой бус ерөнхий томьѐологдсоноор хичээлийн үр дүн ч тодорхой бус байна.

Иймд зорилгоо зөв оновчтой биелэгдхүйц байдлаар тодорхойлон түүнд хүрэх алхамчлал

тодорхой тусгаж сурагчдын хэрэгцээнд тулгуурлан агуулга арга зүйгээ өөрчлөх чадвартай

байх шаардлагатай.

САНАМЖ

ГУРАВ: ҮНЭЛГЭЭ

Сургалтын хөтөлбөрийн хувьд “Дизайн технологи” хичээлээр сурагчдыг мэдлэг ойлголтын

хувьд, асуудал шийдвэрлэх чадвар хувьд, харилцаа хандлагын хувьд үнэлэх үнэлгээний

зорилттой байна. Үнэлгээний хувьд тухайн судлагдхуунд тусгахдаа аливаа эдлэлийг хийх

онолын мэдлэгт тулгуурлан, түүнийгээ ашиглан сурагчид өөрийн шийдвэрт үндэслэн өөрчлөн

загварчилж, хэрэглээний шаардлага хангахуйц бүтээл гаргахад чиглэнэ.

Зөвлөгөө

Багш сурагчдын мэдлэгийг үнэлэхдээ хөтөлбөрийн зорилго, зорилтдоо нийцсэн, үнэлэх

арга, хэлбэрийг тодорхойлсон, сурагчийн танин мэдэхүйн түвшинд даалгавар нь тохирсон,

түүнийгээ хэмжээсжүүлэн үнэлэх аргачлалаа боловсруулсан байх ѐстой. Сургалтын

хөтөлбөрийн үнэлгээний арга зүйг боловсруулахдаа дараах удирдамж буюу дарааллын дагуу

ажиллаж болно.

АСУУДАЛ: Багш бүр өөрийнхөөрөө сурагчдын бүтээлд үнэлгээ өгч байгаа нь үнэлгээ

бодит бус харилцан адилгүй байна.

КЕЙС: Тухайлбал ямар нэг бүтээлд хүн бүр өөр өөр хандаж үнэлгээ өгч байна.

Багш сургалтын явцад сурагчдын бүтээлийг үнэлэхдээ бүтээлийн хамгаалалт хийлгэж

яриулах нь илүү оновчтой байдаг. Энэ нь тухайн сурагч яагаад энэ загвар, материалыг

сонгосон, яагаад энэ өнгө оруулсан зэрэг нь тухайн хүүхэд өөрийнхөө мэдрэмжийг

илэрхийлдэг.

Иймээс багш тухайн хичээлийн хувьд зөвхөн сурагчдыг чиглүүлэх үүрэг гүйцэтгэх

бөгөөд сурагчдад чөлөөтэй бүтээлчээр сэтгэх, боломж гаргах нь чухал байна.

Багш өнөөдөр сургалтаа өөрийн

бэлтгэсэн хүрээнд бус, сурагчдынхаа

хэрэгцээ сонирхолд нийцүүлэн

хувиргах чадвартай байх.

Page 5: БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙН …bagsh.itpd.mn/fayluud/TECH.pdf · дүн шинжилгээ хийж, өөрийгөө илэрхийлэх

Явцын үнэлгээг хичээлийн явцад, хүрэх үр дүнгээр тодорхойлсон чадварууд, гүйцэтгэлийн

шалгуур үзүүлэлтүүдэд баримжаалан сурагчдын мэдлэг, ур чадварын ахиц, дэвшил,

хандлага төлөвшлийн өөрчлөлтийг тохирох аргаар тогтмол хийнэ.

Хөтөлбөрийн агуулгаас хамаарч явцын үнэлгээний арга, хэлбэрийг сонгоно. Жишээлбэл:

Тухайн агуулгаар эзэмшсэн мэдлэг, ойлголт эзэмшилтийн явц, түвшинг үнэлэхдээ аман

болон бичгийн хэлбэрээр (тест, ярилцлага, бичих даалгавар зэрэг)

Асуудал шийдвэрлэх, гүйцэтгэх ур чадварыг үнэлэхдээ бичгийн даалгавар, бүтээлч

даалгавар болон бүтээлээр

Бие даан суралцах арга барил, харилцаа, хандлагыг ажиглалтын аргаар үнэлж болно.

Үнэлгээний арга зүй боловсруулах удирдамж

.

• Сурагчдын өмнөх болон одоогийн мэдлэг, ур чадварын түвшинг оношлох уу?

• Тухайн хичээлээр сурагчдын эзэмшсэн мэдлэг, ур чадварын түвшинг тогтоох уу?

• Сурагчдын мэдлэг, ур чадвар эзэмшилтийн явцыг үнэлэх үү? • Сурагчдын мэдлэг, ур чадвар эзэмшилтийн эцсийн үр дүнг үнэлэх үү? • Мэргэжлийн батламж авахад гаргаж буй ахицыг тогтоох уу гэх мэт.

1. Үнэлгээний зорилго

Юуны тулд

үнэлэх вэ?

• Суралцагчдын тухайн хичээлийн агуулгын хүрээнд мэдлэг эзэмшилтийн түвшинг үнэлэх үү?

• Асуудлыг шийдвэрлэх, гүйцэтгэх ур чадварыг үнэлэх үү? • Харилцаа, хандлагыг үнэлэх үү гэх мэт

Үнэлгээний зорилт

Юуг үнэлэх вэ?

Үнэлгээний зорилго, зорилтоос хамаарч үнэлгээг ямар арга, хэлбэрээр үнэлэхээ сонгоно. Үүнд: • Аман • Бичгийн • Бүтээлч ажил • Ажиглалт

2. Үнэлгээний арга, хэлбэрийг

сонгоно.

• Тухайн үнэлгээний сэдвийн даалгаврын тоог тогтоох ба энэ нь үнэлгээний хэлбэрээс хамаарна.

• Даалгавруудыг боловсруулах • Даалгавруудад харгалзах үнэлгээний шалгуур боловсруулах

3. Үнэлгээний даалгаврыг

боловсруулна.

Үнэлгээний хэрэгсэл гэдэг нь үнэлгээний арга хэлбэрийг хэрэгжүүлэх нотолгооны материал юм. • Ажлын хуудас • Тест • Ажиглалтын хуудас • Шалгалтын хуудас гэх мэт

4. Үнэлгээний хэрэгслийг боловсруулж

бэлдэх

Тухайн сурагч болон бүлэг сурагчдын мэдлэг, чадвар, төлөвшлийн талаарх мэдээлэл цуглуулах зорилготой аливаа үйл ажиллагаа, үйл явцыг үнэлгээ гэнэ.

5. Үнэлгээ хийх

үйл явц

Page 6: БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙН …bagsh.itpd.mn/fayluud/TECH.pdf · дүн шинжилгээ хийж, өөрийгөө илэрхийлэх

САНАМЖ

ДӨРӨВ: ХЭРЭГЛЭГДХҮҮН

Сургалтыг оновчтой сайн зохион байгуулахад сургалтын хэрэглэгдхүүн чухал үүрэгтэй. Багш

нар сургууль авч өгөөгүй гэсэн бэлэнчлэх хандлага их байна. Багш өөрөө тухайн сургалтыг

зохион байгуулдаг учир асуудлыг тавихаас гадна шийдлийг оновчтой тодорхойлдог байх

хэрэгтэй.

Зөвлөгөө

Багш өөрийн судлагдахууны чиглэлээр сурагчдад сургалт зохион байгуулахад материал их

шаардах нь сурагчдыг хичээлээсээ хөндийрүүлэх шалтгаан болж байна. Иймд сургалтын

зорилго үр дүнгийн хүрээнд ямар бүтээл хийхийг сурагчидтайгаа харилцан зөвшилцөж

ойлголцох нь чухал байна. Иймд аль болох хоѐрдогч түүхий эдийн нөөц бүрдүүлж

сурагчдаар бүтээлчээр сэтгэх боломж олгох нь чухал байна.

САНАМЖ

Багш нар сурагчдын бүтээлийг

хамгаалуулж яриулах нь үнэлгээ

бодитой байх нэг шинж

Кейс: Аймгийн сургуулийн багш ....Зориулалтын кабинет байсныг нь анги

хүрэлцэхгүй байна гээд хурааж авсанаас сургалт явуулахад бэрхшээлтэйгээс гадна,

сурагчдын хэрэглэгдэхүүн, бүтээлийн нөөц хадгалах газаргүй, сургалт үр дүнгүй

явагдахад хүрээд байна.

Багш та сургалтын кабинетийн ашиглалтад анхаарах хэрэгтэй байна. Зөвхөн өдрийн 5-6

цаг хичээл сургалт явуулахаас гадна, танай кабинетад сургуулийн шинжтэй үйл

ажиллагаа хэрхэн явагдаж байна вэ? Мужаантай хэрхэн хамтарч байна зэрэг

ашиглалтад анхаарч удирдлагатайгаа зөвшилцөх асуудал чухал

Багш та сургалтаа харилцан

зөвшилцөлд үндэслэн зохион

байгуулах нь илүү үр дүнтэй

Page 7: БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙН …bagsh.itpd.mn/fayluud/TECH.pdf · дүн шинжилгээ хийж, өөрийгөө илэрхийлэх

Суралцахуйн удирдамжаар сургалт зохион байгуулахад сургалтын чиглэл бүрээр дараах эх

сурвалж материал ашиглаж болно.

Чиглэл

Ашиглах ном, сурах бичиг:

Тех

ни

ки

йн

зу

ра

г зүй

Д.Мөнхбаяр, 2012 Зурагзүйн загварчлал УБ

Д.Мөнхбаяр, Г.Мэндээ, Р.Гоцбаяр 2013 Техникийн зурагзүй УБ

Х.Тамир нар 2013 Зурагзүй, Технологи I сурах бичиг УБ

О.Алтангэрэл 2010 Деталийн ажлын зураг, гарын авлага УБ

Д

иза

йн

Архитектурная дизайн. Ткачев. В.Н.2006

Вилкинсон.Ф. “Аугаа дизайн”. 2015. Хонгонг 2015. Непко хэвлэл

Борисов. Ю. “Этикетика” М., 1989г

Жоу Дэнь Зэ. “Зохиомжийн урлаг” Лио Нин муж., 1997.

Лаврентьев Α.Η. История дизайна

Нестеренко.О.И.Краткая энциклопедия дизайна.1994

Н.Очирбат,Б.Бадрах. Дизайны онолын зарим асуудал. Хавтгайн урлаг.УБ.,2000

Ковешникова Н.А. Дизайн. История и теория

Хуан Ган “Хавтгайн бүтэц” Хан Жоу хот 1997.

Сомов.Ю.С. Композиция в технике. 1987

Сю. “Дэлхийн дүрс тэмдэгтийн их толь” Бээжин 1995.

Розенсон.И.А. Основы теорий дизайна.2007

Рунге В.Ф. История дизайна, науки и техники. Книга 1.

Хув

ца

сн

ы т

ехн

ол

оги

Н.Батсайхан, Д.Ариунболор, Нэхмэл эдлэлийн дизайн. УБ 2010

Оѐдлын технологи УБ 2009

Г.Чулуунаа, Хувцасны дизайн, УБ 2014 он

Г.Чулуунаа, Эмэгтэй мөртэй хувцасны эсгүүр, загварчилгаа, УБ 2016

Г.Чулуунаа, Эмэгтэй бүстэй хувцасны эсгүүр, загварчилгаа, УБ 2012

Г.Чулуунаа, Эрэгтэй хувцасны эсгүүр, загварчилгаа, УБ 2013

Г.Чулуунаа, Үндэсний загвартай хувцасны эсгүүр, загварчилгаа, УБ 2016

Ү.Юмжир, Хувцасны дизайн УБ 2011

“Нээлттэй хичээл-Урлахуйн ухаан” сэтгүүлийн дугаарууд

Т. Ариунаа. Монгол үндэсний хувцасны эсгүүр, загварчилгаа, эсгэж оѐх технологи

Page 8: БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙН …bagsh.itpd.mn/fayluud/TECH.pdf · дүн шинжилгээ хийж, өөрийгөө илэрхийлэх

ТАВ:ХАВСРАЛТ Агуулгын хүрээнд дараах сэдвээр жишээ боловсруулав.

Шинэчилсэн хөтөлбөрөөр хичээллэх эдгээр хичээлүүд нь зураг зүй суурьтай байдаг бөгөөд

зурагзүйн үндэс, стандартад баримтлахгүй, шинжлэх ухаанч бишээр, ерөнхий тоймлон зурах

нь ямар нэг зүйлийг зохион бүтээх, үйлдвэрлэхэд хүндрэл учирдаг үндэслэлтэй тул, дараах

чиглэлүүдээр зурагзүйн үндэс, агуулгыг ялгаж ойлгох, төлөвлөх нь зүйтэй байна.

Дизайны агуулгад (Үйлдвэрлэлийн, Эдлэлийн, График, Хувцас, Медиа)

Байгуулалтууд, дөлгөөн холболтууд, гортигийн муруй, лекалийн муруй (хавтгайн болон

огторгуйн муруй) гадаргуугийн тухай ойлголт, таластад, эргэлтийн гадаргуу байгуулах,

биетийг хавтгайгаар огтлох, 2 биетийн огтлолцол сэдвүүд зайлшүй шаардлагатай байдаг.

Дүрслэх геометрын агуулгад (Байршилийн ба хэмжээний)

Огторгуй дахь Цэг, шулуун, хавтгай биетийн проекц хэмжээний ба байршлын бодлогууд ...

Техникийн зураг зүйн агуулгад (Деталь эд ангийг дүрслэх, зурж сурах)

Байгуулалтууд, дөлгөөн холболтууд, гортигийн муруй, лекалийн муруй хамтгайн болон

огторгуйн муруй, гадаргуугийн тухай ойлголт, таластад, эргэлтийн гадаргуу байгуулах,

деталийн зураг гаргах. Хэд хэдэн деталийн зураг, холболтууд, угсрааны зураг гаргах,

кнематик схем

Барилгын шугам зургын агуулгад (а.Архитектор б.Интерерв.Экстрер г.Ландшафтны

архитектор)

Төвийн проекцоор Ерөнхий зураглал гаргах, загвар зарварчилалын арга, мэхийн тухай

ойлголт, энгийн биетийн проекц ашиглан загвар гаргах, олон талт шийдэлүүд

Дизайн, технологийн агуулгад (Хувцасны технологи. Хоолны технологи. Механик ба

электроник. Техникийн загвар)

Байгуулалтууд, дөлгөөн холболтууд, гортигийн муруй, лекалийн муруй хамтгайн болон

огторгуйн муруй, гадаргуугийн тухай ойлголт, таластад, эргэлтийн гадаргуу байгуулах, биет

гэж ойлгоно.

Зурагзүй (байгуулалтууд, төвийн проекц, паралел проекц, тойм зураг, нэг хавтгайн

систем, 2 ба 3 хамтгайн систем, нэмэлт байдал, огтлол зүсэлт) байгуулалтууд

Техникийн

зураг зүй

Барилгын

ШЗ Дизайн,

технологи

Page 9: БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙН …bagsh.itpd.mn/fayluud/TECH.pdf · дүн шинжилгээ хийж, өөрийгөө илэрхийлэх

Зурагзүй (байгуулалтууд, төвийн проекц, паралел проекц, тойм зураг, нэг хавтгайн систем, 2 ба 3 хамтгайн систем, нэмэлт байдал, огтлол зүсэлт) байгуулалтууд

Дизайн

Дүрслэх геометр

Техникийн зураг зүй

Барилгын ШЗ Дизайн,

технологи

технологи үйл ажиллагаа, хайчлах, наах, хөрөөдөх, цавуудах,

Технологи Зурах, шугамдах, гортигийн, лекалийн, самбарийн, хэмжээний

Технологи Зурах, шугамдах, гортигийн, лекалийн, самбарийн, хэмжээний

Технологи Загвар зарварчилалын арга, мэх хэрэглэх, энгийн биетийн проекц ашиглан загвар гаргах олон талт шийдэлүүд, зурах хийх технологи ажиллагаа

Технологи Орчны өвөрмөгц онцлогийг тусгасан байгалийн шийдлийг орчин тойрондоо буюу өрөө тасаглаанд ашиглан хийх арга технологи

Технологи Хувцасны зохиомж, бүх төрлийн оѐдол эсгүүр чимэглэл (наах, хайчлах)

X ангийн дизайн технологийн чиглэл бүрээр жишээ арга зүйг харуулбал: Зурагзүй Байгуулалт (арга зүй) Зураг зүйн агуулгаар багш нарт тулгамдаж буй онолын суурь мэдлэгт

нэмэр болох сурах бичиг, багшийн номонд одоогоор ороогүй байгаа зарим нэг хялбар

байгуулалтыг дүрслэн зураг зүйн байгуулалтыг харуулж болно.

А. Хэрчим тэнцүү хэсэгт хуваах болон таллан хуваах арга

Page 10: БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙН …bagsh.itpd.mn/fayluud/TECH.pdf · дүн шинжилгээ хийж, өөрийгөө илэрхийлэх

Б. Паралел шулуун, перпендикуляр шулуун байгуулах арга

В: Тойргийн нумыг тэнцүү хэсэгт хуваах , тойрог олон тэнцүү хэсэгт хуваах

Г. Нэг талын уртыг өгсөн үед адил 3, 5 талт байгуулах

Page 11: БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙН …bagsh.itpd.mn/fayluud/TECH.pdf · дүн шинжилгээ хийж, өөрийгөө илэрхийлэх

Д. Нэг талын уртыг өгсөн үед адил 5, 6 талт байгуулах

Е. Нэг талын уртыг өгсөн үед адил 7 талт байгуулах

Ё. 90 градус, 90 градусаас бага, 90 градусаас их нумыг шулуусгах.

Page 12: БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙН …bagsh.itpd.mn/fayluud/TECH.pdf · дүн шинжилгээ хийж, өөрийгөө илэрхийлэх

Дизайн технологи.

Дизайн технологийн агуулгаар багш нарт тулгамдаж буй онолын суурь мэдлэгт нэмэр болох

сурах бичиг, багшийн номонд одоогоор ороогүй байгаа зарим нэг хялбар байгуулалтаас

ашиглан технологийн загвар гарж болно.

А. Хавтгайн муруй байгуулах.

Б. Гортигийн муруй шугам. 2, 3, 4 цэгээс баадуун муруй

В. Лекалийн муруй шугам. Архимедийн баадуу, тойргийн эволвент байгуулалт

Page 13: БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙН …bagsh.itpd.mn/fayluud/TECH.pdf · дүн шинжилгээ хийж, өөрийгөө илэрхийлэх

Г. Хавтгайн муруй ашиглан гадаргуу байгуулах.

Д. Талтат гадаргуугийн байгуулалт

Page 14: БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙН …bagsh.itpd.mn/fayluud/TECH.pdf · дүн шинжилгээ хийж, өөрийгөө илэрхийлэх

Е.Эргэлтийн гадаргуугийн байгуулалт, огтлолцол

Page 15: БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙН …bagsh.itpd.mn/fayluud/TECH.pdf · дүн шинжилгээ хийж, өөрийгөө илэрхийлэх

Дүрслэх геометрийн агуулгаар координатын хавтгайн огторгуйн систем байгуулж биетийн загварыг тодорхойлж болно.

Сайн туршлага:

o Улаанбаатар хотын 61 дүгээр сургуулийн багш Пүрэвсүрэн сурагчдад ахуйн хэрэглээний гагнуурын сургалтын гарын авлага гарган сургалтад ашиглаж байна.

o Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургуулийн багш Бадамжав усан загварын сургуулийн хөтөлбөр боловсруулан ажиллаж байна.

o Сүхбаатар аймагийн багш Сансарбаатар жижиг эдлэл зохион бүтээх хөтөлбөрт сургалтыг зохион байгуулан амжилттай явж байна.

Зөвлөмж бичсэн: БМДИ-ийн арга зүйч Б.Баттулга БЗД-ийн 33-р сургуулийн багш Т.Ариунаа /зөвлөх/