22
ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Бэлтгэсэн: Б.Халиун, Ч.Цолмонбат, З.Байгалмаа 2016-04-01

захиргаа (1)

Embed Size (px)

Citation preview

Page 1: захиргаа (1)

ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН

ТАНИЛЦУУЛГА

Бэлтгэсэн: Б.Халиун, Ч.Цолмонбат, З.Байгалмаа2016-04-01

Page 2: захиргаа (1)

Агуулга

• Хуулийг боловсруулах болсон үндэслэл, шаардлага;

• Хуулийн зохицуулалт;• Нэмэлт, өөрчлөлт орж буй хуулиуд.

Page 3: захиргаа (1)

Хуулийг боловсруулах болсон үндэслэл, шаардлага.

- Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиас материаллаг эрх зүйн зохицуулалтыг хасах; - Процессын хуулиар зөвхөн захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбоотой харилцааг зохицуулах; - Захиргааны ерөнхий хууль батлагдсантай холбогдуулан захиргааны шүүхийн хяналтын хүрээг нэмэгдүүлэх; - Хянан шийдвэрлэх ажиллагааны онцлогт тохирсон зохицуулалтыг шинээр оруулах; - Нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэх асуудлыг хуульчлах; - Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түргэн шуурхай, тасралтгүй явуулах.

Page 4: захиргаа (1)

Хуулийн нэр.– Захиргааны хэрэг шүүхэд хянан

шийдвэрлэх тухай хууль /ЗХХШтХ/Хууль нь 16 бүлэг 138 зүйлтэй.2016-02-04-ний өдөр батлагдсан.2016-07-01-ний өдрөөс эхлэн дагаж

мөрдөнө.

Page 5: захиргаа (1)

ХүнХуулийн этгээдНийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээдХуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллага

НЭХЭМЖЛЭГЧ?

Page 6: захиргаа (1)
Page 7: захиргаа (1)

Хэргийн оролцогч

НЭХЭМЖЛЭГЧ

ХАРИУЦАГЧ

ГУРАВДАГЧ ЭТГЭЭД

Эдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн бие даасан оролцогч бус зөвхөн төлөөлүүлж, өмгөөлүүлж байгаа этгээдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалж байгаа этгээд

Итгэмжлэлээр төлөөлүүлж байгаа хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохгүй байж болно.

Page 8: захиргаа (1)

НОТЛОХ БАРИМТ

Нотлох баримт цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ.Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй.

Page 9: захиргаа (1)

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгНотлох баримт хасуулах;Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх;Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг

түдгэлзүүлэх;Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад

шүүгчээс урьдчилсан хуралдаанаар хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзсэн бусад асуудал;

Шүүх хуралдаан товлон зарлах.

Page 10: захиргаа (1)

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

- захиргааны хэм хэмжээний акттай холбоотой; - тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр шүүх бүрэлдэхүүнтэй шийдвэрлэхээр тогтоосон.

Page 11: захиргаа (1)

Шүүгчийг татгалзан гаргах

Хүсэлт гаргах эрхийг хязгаарласан:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэсэн асуудалтай нь холбогдуулан шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргах эрхгүй.

Page 12: захиргаа (1)

Анхан шатны шүүхийн шийдвэр

- захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан буюу хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох;

- шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн, тэрхүү нэмж тодруулах зүйлийн төрөл эсвэл цар хүрээ нь үлэмж их буюу шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн, энэ нь захиргааны актыг хүчингүй болгох эсэхийг шийдвэрлэхэд хэргийн оролцогчдын хувьд чухал ач холбогдолтой гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гартал захиргааны актыг 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх;

Page 13: захиргаа (1)

Тусгай журам

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар хянан шийдвэрлэх маргаан:-Улсын хэмжээний эсвэл хоёр буюу түүнээс дээш ЗЗНДН-ийн хэмжээнд үйлчлэх захиргааны хэм хэмжээний акттай холбоотой;-Аймаг хоорондын болон аймаг, нийслэлийн хоорондох;-Хуульд өөрөөр заагаагүй бол МУИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуулийн;-Хуулиар тусгайлан заасан бусад.

Захиргааны хэргийн анхан шатны шүүх анхан шатны журмаар хянан шийдвэрлэх маргаан:-Хуульд өөрөөр заагаагүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн;-Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаатай холбоотой.

Page 14: захиргаа (1)

Хянан шийдвэрлэх журам

Давж заалдах шатны шүүх:Ерөнхийлөгчийн болон УИХ-ын сонгуулийн маргааныг 30 хоногийн дотор хянан шийдвэрлэх бөгөөд хугацааг нэг удаа 10 хоногоор сунгаж болно.Бусад маргаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ердийн хугацаа үйлчилнэ.

Анхан шатны шүүх:Маргааныг 30 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ийн сонгуулийн маргааныг хянан шийдвэрлэх хугацааг нэг удаа 10 хоногоор сунгаж болно.Тендерийн маргаанд шаардлагатай тохиолдолд 30 хоногоор сунгаж болно.

Page 15: захиргаа (1)

Шүүгчийн захирамжид гомдол гаргах

Хуульд тусгайлан заасан шүүгчийн захирамж , шүүхийн тогтоолд бичгээр гарсан өдрөөс хойш долоо хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргана.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс тусгай журмын дагуу хянан шийдвэрлэж буй хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гаргасан гомдлыг тухайн шатны шүүх хянан шийдвэрлэнэ.

Page 16: захиргаа (1)

Хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэх

Хяналтын журмаар хэрэг хүлээн авсан шүүгч 14 хоногийн дотор хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх тухай захирамж гаргана.

Page 17: захиргаа (1)

Шинээр илэрсэн нөхцөл байдал

Гуравдагч этгээдийг татан оролцуулалгүйгээр шүүхээс хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрт ноцтойгоор нөлөөлсөн.

Page 18: захиргаа (1)

Албадлагын арга хэмжээ

Шүүгч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй шалтгааныг судлан үзэж, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр мөнгөн албадлагын арга хэмжээ ногдуулах захирамж гарган, гүйцэтгэх хуудас бичиж, шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлнэ.

Page 19: захиргаа (1)

ХАРИУЦЛАГЫН ТУХАЙД

- Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол доор дурдсан шийтгэлийг шүүгч зөрчлийн шинж байдлыг харгалзан гэм буруутай этгээдэд ногдуулна:- Шүүхээс шаардсан нотлох баримтыг гаргаж өгөөгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох; - Тогтоосон хугацаанд хариу тайлбараа гаргаж өгөөгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;- Шүүхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох.

Page 20: захиргаа (1)

Нэмэлт, өөрчлөлт орж буй хуулиуд

Нийт 20 хуульд нэмэлт, өөрчлөлт орсон. •Нийтийн сонсголын тухай;•Ашигт малтмалын тухай хууль;•Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль;•Мэдээллийн ил тод ба мэдээлэл авах эрхийн тухай хууль;•Цөмийн энергийн тухай хууль;•Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль;•Шүүхийн шинжилгээний тухай хууль;•Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль;•Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль;

Page 21: захиргаа (1)

• Монгол улсын Засгийн газрын тухай хууль;• Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль;• Гаалийн тухай хууль;• Татварын ерөнхий хууль;• Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах,

ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль;• Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл,

гомдлыг шийдвэрлэх тухай хууль;• Засгийн газрын агентлагын эрх зүйн байдлын тухай хууль;• Монгол улсын яамны эрх зүйн байдлын тухай хууль;• Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын

тухай хууль;• Сонгуулийн тухай хууль;• Монгол улсын Их хурлын тухай хууль;

Page 22: захиргаа (1)

Анхаарал хандуулсанд баярлалаа