18
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ТҮҮНИЙ БҮРЭН ЭРХ Бэлтгэсэн: Г.Батбаяр Б.Оюунтуул 2016-09-22

УИХ-ын гишүүний бүрэн эрх

Embed Size (px)

Citation preview

Page 1: УИХ-ын гишүүний бүрэн эрх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ТҮҮНИЙ БҮРЭН ЭРХ

Бэлтгэсэн: Г.Батбаяр Б.Оюунтуул

2016-09-22

Page 2: УИХ-ын гишүүний бүрэн эрх

АГУУЛГА

1. Монгол улсын төрийн байгуулал;2. Монгол Улсын Их хурал (цаашид “УИХ” гэх);3. УИХ-ын онцгой бүрэн эрх;4. УИХ-ын гишүүн;5. УИХ-ын гишүүний хуульд заасан бусад бүрэн эрх;6. УИХ-ын гишүүний бүрэн эрхийн баталгаа;7. УИХ-ын гишүүнд хориглох үйл ажиллагаа;8. УИХ-ын гишүүний эрхлэх ажил, албан тушаалын тухай;9. УИХ-ын байнгын хороод;10. УИХ-аас томилогддог байгууллагууд;11. Холбогдох хууль тогтоомж

Page 3: УИХ-ын гишүүний бүрэн эрх

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН БАЙГУУЛАЛ

Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.

Монгол Улсын Засгийн газар бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн.

Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн.

Монгол Улсын төрийн байгуулал

Монгол Улсын Их Хурал

Монгол Улсын Ерөнхийлөгч

Монгол Улсын Засгийн газар

Page 4: УИХ-ын гишүүний бүрэн эрх

УЛСЫН ИХ ХУРАЛ

Улсын Их Хурал нэг танхимтай, 76 гишүүнээс бүрдэх бөгөөд энэхүү бүрэлдэхүүнийг “нийт гишүүн” гэнэ.

Page 5: УИХ-ын гишүүний бүрэн эрх

УИХ-ЫН ОНЦГОЙ БҮРЭН ЭРХ

Хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах

Төрийн дотоод, гадаад бодлогын үндсийг тодорхойлох

Ерөнхийлөгчийн ба улсын их хурал, түүний гишүүний сонгуулийг товлон зарлах

Улсын их хурлын байнгын хороо, засгийн газар, хуульд зааснаар улсын их хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын бүтэц, бүрэлдэхүүнийг тогтоох, өөрчлөх

Ерөнхийлөгчийг сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргах, чөлөөлөх, огцруулах

Ерөнхий сайд, засгийн газрын гишүүд, хуульд зааснаар улсын их хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын бүрэлдэхүүнийг томилох, өөрчлөх, огцруулах

Төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлж, засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр,

улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах

Хууль, улсын их хурлын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах

Улсын хил тогтоох

Page 6: УИХ-ын гишүүний бүрэн эрх

УИХ-ЫН ОНЦГОЙ БҮРЭН ЭРХ

Монгол улсын  үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн, бүрэн эрхийг тогтоох

Засгийн газрын  өргөн мэдүүлснээр монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарийг батлах, өөрчлөх

Нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааны  эрх зүйн үндсийг тогтоох

Улсын цол, одон, медаль, цэргийн дээд цол бий болгох, төрийн албаны зарим тусгай салбарын албан тушаалын зэрэг дэвийг тогтоох

Өршөөл үзүүлэх шийдвэр гаргах

Засгийн газрын өргөн мэдүүлснээр монгол улсын олон улсын гэрээг  соёрхон батлах, цуцлах, гадаад улстай дипломат харилцаа тогтоох, цуцлах

Ард нийтийн санал асуулга явуулах.  Сонгуулийн эрх бүхий иргэдийн олонхи нь оролцсон ард нийтийн санал асуулгыг хүчинтэйд тооцож, олонхийн санал авсан

асуудлыг шийдвэрлэгдсэн гэж үзнэ

Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд бусад улсаас аюул занал учруулж, зэвсэглэн халдвал дайн бүхий байдал зарлах, цуцлах

Онцгой нөхцөлд улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь онц болон дайны байдал зарлах, эсхүл энэ тухай гаргасан ерөнхийлөгчийн зарлигийг батлах, хүчингүй

болгох

Page 7: УИХ-ын гишүүний бүрэн эрх

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ард түмний элч

Улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална.

Монгол улсын сонгуулийн эрх

бүхий иргэд нийтээрээ,

чөлөөтэй, шууд сонгодог.

Бүрэн эрх нь төрийн

сүлдэндээ тангараг

өргөснөөр эхэлдэг.

Дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болно.

4 жилийн хугацаагаар сонгогддог.

Page 8: УИХ-ын гишүүний бүрэн эрх

УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ХУУЛЬД ЗААСАН БУСАД БҮРЭН ЭРХ

Үйл ажиллагаандаа нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлах

Байнгын хороонд заавал харьяалагдах

Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл санаачлах

Санаачилсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг өөрийн саналаар татаж авах

Нэгдсэн болон өөрийн харьяалагдах Байнгын, дэд, түр хорооны хуралдаанд таслах эрхтэй оролцох

Улсын Их Хурлын дарга, дэд дарга, Байнгын, дэд, түр хорооны дарга, Улсын Их Хурлын сонгуульт бусад удирдах албан тушаалд сонгогдох, тэдгээрт өөрийн нэрээ дэвшүүлэх

Байнгын, дэд, түр хорооны бүрэлдэхүүнд орох, нэг Байнгын хорооны бүрэлдэхүүнээс гарч өөр Байнгын хорооны бүрэлдэхүүнд орох

Улсын Их Хурал, Байнгын, дэд, түр хорооны ажлын хэсэгт хүсэлтээрээ орж ажиллах

Page 9: УИХ-ын гишүүний бүрэн эрх

Хэлэлцэж байгаа асуудлын талаар асуулт тавьж хариулт авах, санал, дүгнэлт гаргах, санал хураах

Зарчмын зөрүүтэй саналаа нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, санал хураалгах

Улсын Их хурлын шийдвэрээр байгуулагддаг байгууллагын бүтэц, бүрэлдэхүүн, сонгогдох буюу томилогдох албан тушаалтны талаар үг хэлж байр сууриа илэрхийлэх, санал, дүгнэлт гаргах

Улсын Их Хурлаас сонгогдсон буюу албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх, тэдгээрийг эгүүлэн татах, санал гаргах.

Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ-ын гишүүд (дөрөвний нэгээс доошгүй) хамтарч гаргах

Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын Их хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын даргад асуулга, асуулт тавьж хариуг нь хуульд заасан хугацаанд авах, шаардлагатай гэж үзвэл тухайн асуудлаар УИХ-ын шийдвэрийн төсөл санаачилж хэлэлцүүлэх

УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ХУУЛЬД ЗААСАН БУСАД БҮРЭН ЭРХ

Page 10: УИХ-ын гишүүний бүрэн эрх

Хууль, уих-ын бусад шийдвэрийн талаар иргэд, байгууллагаас ирүүлсэн саналыг судлан үзэж, шаардлагатай гэж үзвэл төсөл санаачлах, шаардлагагүй бол энэ тухай хариуг бичгээр өгөх

Иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг судлан шийдвэрлэж хариуг нь шууд өгөх, эсхүл хариуцан шийдвэрлэх эрх, үүргэ бүхий байгууллага, албан тушаалтанд шилжүүлж энэ тухай хариу мэдэгдэх

Уих-д ажлаа шууд тайлагнадаг хариуцан тайлагнадад байгууллагын үйл ажиллагатай танилцах

Хууль, уих-ын бусад шийдвэрийн биелэлтийн талаар холбогдох байгууллага, албан тушаалтнаас мэдээлэл шаардаж авах

Бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ аль ч байгууллагад чөлөөтэй нэвтэрч, хэнтэй ч хүлээгдэлгүй уулзах, шаардлагатай асуудлаар тайлбар авах

Онцгой чуулган зарласан бол дуудлага хүлээлгүйгээр нэн даруй хүрэлцэн ирэх

Төр, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалсан нууцыг чанд хадгалж задруулахгүй байх бүх арга хэмжээ авах

УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ХУУЛЬД ЗААСАН БУСАД БҮРЭН ЭРХ

Page 11: УИХ-ын гишүүний бүрэн эрх

Өвчтэй, чөлөөтэй байх, гадаад, дотоодод томилолтоор ажиллахаас бусад тохиолдолд нэгдсэн, байнгын, дэд, түр хороонд хүрэлцэн ирж оролцох

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийг сахиж ажиллах

Хууль, гишүүний ёс зүйг чанд сахих

Чуулганы хуралдаанд үг хэлэхдээ бусдын нэр төр, алдар хүндэд халдахгүй байх

Ерөнхий сайд, ЗГ-ын гишүүнээр томилогдвол хавсран ажиллах

Хөрөнгө орлогын мэдүүлгийг тогтоосон журмын дагуу үнэн зөв гаргах

Нийтийн сонсгол явуулах хүсэлт гаргах

УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ХУУЛЬД ЗААСАН БУСАД БҮРЭН ЭРХ

Page 12: УИХ-ын гишүүний бүрэн эрх

УИХ-ЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙН БАТАЛГААМонгол Улсын Их хурлын тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан байна. Үүгд: • Төрийн байгууллага, тэдгээрийн албан тушаалтан бүх талын дэмжлэг туслалцаа

үзүүлэх• УИХ-ын тамгын газраас мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж, техник, зохион

байгуулалтын нөхцөлөөр хангах• Бүрэн эрхийн хүрээнд хэлсэн үг, дэвшүүлсэн санал, өөрийн санаачилсан хууль, УИХ-

ын бусад шийдвэрийн төсөл, УИХ-аар хэлэлцүүлэхээр оруулсан асуудлын төлөө бүрэн эрхийн хугацаанд болон түүний дараа хуулийн хариуцлага хүлээхгүй.

• Гадаад зорчих байх хугацаандаа дипломат эрх, ямба дархан эрх эдлэх• Үнэмлэх, энгэрийн тэмдэг, албан бичгийн хэвлэмл хуудас, “Монгол Улсын Их Хурлын

гишүүн” гэсэн тэмдэг, нэрийн хуудас хэрэглэх• Харилцуур утас болон бусад тусгай хэрэглээний холбооны хэрэгсэл төрийн

хамгаалалтанд байх• Албан саатуулах, цагдан хорих, түүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл

оногдуулах, гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биедээ үзлэг, нэгжлэг хийлгэхгүй байх• Гишүүнээр ажилласан хугацаанд мэргэжлээрээ ажилласан хугацаанд оруулан

тооцуулах• Бүрэн эрх дуусгавар болсон бол урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн

ажиллуулах, тийм боломжгүй хуульд заасан тэтгэмж авах• Эрүүл мэндийн нууцаа задруулахгүй байх гэх мэт.

Page 13: УИХ-ын гишүүний бүрэн эрх

УИХ-ЫН ГИШҮҮНД ХОРИГЛОХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Ногдох төсвийг хэтрүүлэх, зориулалтын бусаар ашиглах

Бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусдаас шан харамж авах

Гишүүний нэр хүнд, бүрэн эрхийг хувийн ашиг сонирхлын үүднээс ашиглах

Гишүүний нэр хүнд, эрх мэдлийг ашиглан үнэт цаас, эд хөрөнгө олох давуу эрх эдлэх, бусда байдал олгох үйл ажиллагаа явуулах

Хууль бус шийдвэр гаргуулахаар бусдад нөлөөлөх

Гишүүний бүрэн эрхэд үл хамаарах асуудлаар бусад байгууллагын үйл ажиллагаанд оролцох, шахалт үзүүлэх

Аливаа байгууллага, иргэнээс 1 сарын цалингийн хэмжээс дээш ₮-ийн үнэтэй бэлгийн зүйлсийг хувиараа авах

Аж ахуй эрхлэх, аж ахуй эрхлэгчдийн холбоонд элсэх, ААН-ийн төлөөлөх болон хяналтын зөвлөлд сонгогдох

УИХ-ын даргын зөвшөөрөлгүйгээр ЗГ-ын байгууллага, иргэний зардлаар гадаад зорчих

Бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй нь холбогдуулан олгосон санхүүгийн эх үүсвэр, болон холбоо, мэдээлэл, тээврийн хэрэгсэл, төрийн өмчийн бусад эд зүйлсийгашиг хонжоо олох зорилгоор эсхүл сонгуулийн компанит ажилд ашиглах

Page 14: УИХ-ын гишүүний бүрэн эрх

УИХ-ЫН ГИШҮҮН ЭРХЛЭХ АЖИЛ, АЛБАН ТУШААЛЫН ТУХАЙ

Хавсран гүйцэтгэж

болох

• Ерөнхий сайд

• Улсын төрийн намын сонгуульт албан тушаал

• Төрийн бус байгууллагын сонгуульт албан тушаал

• Багшлах болон эрдэм шинжилгээний ажил

Бусад

• УИХ-ын дарга, дэд дарга

• Байнгын болон дэд, түр хорооны гишүүн (дарга)• УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн бүрэлдэхүүн (УИХ-ын

дэд дарга, Нам, эвслийн бүлгийн дарга, Улсын Их Хуралд суудал бүхий намын дарга – УИХ-ын гишүүн, Байнгын, түр хороодын дарга)-д орж болно.

Page 15: УИХ-ын гишүүний бүрэн эрх

УИХ-ЫН БАЙНГЫН ХОРООД

Төрийн байгуулалтын Төсвийн Хууль зүйн Эдийн засгийн

Аюулгүй байдал, гадаад бодлогын

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн,

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны

Өргөдлийн

Байнгын хороо нь: 10-19 гишүүний бүрэлдэхүүнтэй. УИХ-ын гишүүн 3-аас дээшгүй Байнгын хороонд

харьяалагдан ажиллаж болно Эрхлэх асуудлын хүрээнд тогтоол гаргана.

Page 16: УИХ-ын гишүүний бүрэн эрх

УИХ-ААС ТОМИЛОГДДОГ БАЙГУУЛЛАГУУД

МОНГОЛ БАНК ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ

СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР

ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО

ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС

ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗАР

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

Page 17: УИХ-ын гишүүний бүрэн эрх

ХОЛБОГДОХ ХУУЛЬ ТОГТООМЖ

- Монгол Улсын Үндсэн хууль (1992 он)

- Монгол Улсын Их Хурлын тухай хууль (2006 Он)

БУСАД ХУУЛЬ /596 ХУУЛЬ/

ЖИШЭЭ НЬ: Авто тээврийн тухай хуулиас

4 дүгээр зүйл. Монгол Улсын Их Хурлын бүрэн эрх4.1. Монгол Улсын Их Хурал  автотээврийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:4.1.1. автотээврийн талаар төрөөс баримтлах бодлого тодорхойлох;               4.1.2. өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар олон улсын автотээврийн холбогдолтой гэрээ соёрхон батлах;.

Page 18: УИХ-ын гишүүний бүрэн эрх

Анхаарал хандуулсанд баярлалаа.