13
БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ СПОРТ- ЭРҮҮЛ МЭНД Бүрэн дунд боловсролын “Спорт эрүүл мэнд” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд багшид тулгамдсан асуудлыг илрүүлэн зөвлөн туслах чиглэлээр хичээлд хийсэн ажиглалт , ярилцлагын тэмдэглэл, багш нарын санал хүсэлт зэрэгт үндэслэн дараах зөвлөмжийг боловсруулж хүргэж байна. Сургалтын хөтөлбөрийн онцлог: Спортын тодорхой нэг төрлөөр сургалтын хөтөлбөр боловсруулахад тавих шаардлага боловсруулсан. Спортын тодорхой төрлийг сонгох болсоноор агуулга гүнзгийрсэн. Эрүүл мэндийн агуулгатай нэгдмэл болсон. Зөвхөн спортын дасгалын техник эзэмших бус бие бялдраа хөгжүүлэх, эрүүл мэндээ хамгаалах мэдлэг, арга барилд чиглэсэн агуулга нэмэгдсэн. Арга зүйг зөвлөмжилсөн. Үнэлгээний шалгуурыг нарийвчлан боловсруулсан. НЭГ: АГУУЛГА Зөвлөмж: БДБ-ын “Спорт эрүүл мэнд” хичээлийг явуулахад биеийн тамирын багш нарт хамгийн их тулгамдаж байгаа асуудал нь хөтөлбөрт шинээр нэмэгдсэн эрүүл мэнд, эрүүл харилцаатай холбоотой мэдлэг, мэдээлэл дутагдаж байгаа нь харагдаж байлаа. Эрүүл харилцааны талаар багшид мэдээлэл болон хичээл явуулах арга зүйн хувилбарууд, спортын төрөл бүрд хэрэгтэй хүний биеийн гол цэгүүдийн бүдүүвч зураг, өвчний цэгүүдийг оруулж өглөө. а. Эрүүл харилцаа - Холбоо тогтоох чадвар Таньдаг, таньдаггүй ямар ч хүнтэй соёлтой сайхан харилцах чадварыг бусадтай холбоо тогтоох чадвар гэнэ. Хүмүүстэй ажил, амьдралын шаардлагаар шинэ холбоо тогтоох, түүнийгээ үргэлжлүүлэх, үнэлгээ дүгнэлт өгөх, тогтоосон холбоогоо эерэгээр төгсгөх зэрэг нь бусадтай холбоо тогтоох чадварын жишээ болноБусад хүнтэй тогтоосон холбоогоо цаашид үргэлжлүүлэх эсэхээ шийдэх, өөрөөр хэлбэл, хэн нэгэнтэй илүү ойртох, эсвэл хэн нэгнээс холдон зай барих гэсэн үед холбоо тогтоох чадвар нь хүмүүст хэрэг болдог. Холбоо тогтоох чадвар нь хүмүүст бусадтай тогтоосон холбоог үнэлж дүгнэн, цаашид хэрхэхээ зохицуулан удирдахад тус болно. Холбоо тогтоох чадвартай байх нь өөртэй нь холбоотой хүмүүст тэдний төлөө анхаарал тавьж байгааг харуулахаас гадна найз нөхөд, дотны хүн, хамаатан садны дунд гарах бэрхшээлтэй асуудлыг зохицуулах талаар шийдвэр гаргахад ч тус болно. Нийгмийн амьдралын шаардлагаар хүмүүс хоорондоо харилцаанд орж, холбоо хамааралтай болдог. Хүмүүсийн ажил, сургууль дээрээ олох амжилт нь тэдний багш, Кейс 1: Эрүүл мэндийн агуулга доторх цэгэн иллэг, эрүүл харилцааны талаар ойлголт дутмаг байна. Үүнд зөвөлгөө өгөөч. Заахад маш хүнд байна.

БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙН …bagsh.itpd.mn/fayluud/Sport.pdfЗөвхөн спортын дасгалын техник эзэмших

  • Upload
    others

  • View
    20

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙН …bagsh.itpd.mn/fayluud/Sport.pdfЗөвхөн спортын дасгалын техник эзэмших

БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ

СПОРТ- ЭРҮҮЛ МЭНД

Бүрэн дунд боловсролын “Спорт эрүүл мэнд” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд багшидтулгамдсан асуудлыг илрүүлэн зөвлөн туслах чиглэлээр хичээлд хийсэн ажиглалт ,ярилцлагын тэмдэглэл, багш нарын санал хүсэлт зэрэгт үндэслэн дараахзөвлөмжийг боловсруулж хүргэж байна. Сургалтын хөтөлбөрийн онцлог:

Спортын тодорхой нэг төрлөөр сургалтын хөтөлбөр боловсруулахад тавих шаардлага боловсруулсан.

Спортын тодорхой төрлийг сонгох болсоноор агуулга гүнзгийрсэн. Эрүүл мэндийн агуулгатай нэгдмэл болсон. Зөвхөн спортын дасгалын техник эзэмших бус бие бялдраа хөгжүүлэх, эрүүл

мэндээ хамгаалах мэдлэг, арга барилд чиглэсэн агуулга нэмэгдсэн. Арга зүйг зөвлөмжилсөн. Үнэлгээний шалгуурыг нарийвчлан боловсруулсан.

НЭГ: АГУУЛГА

Зөвлөмж:

БДБ-ын “Спорт эрүүл мэнд” хичээлийг явуулахад биеийн тамирын багш нарт хамгийних тулгамдаж байгаа асуудал нь хөтөлбөрт шинээр нэмэгдсэн эрүүл мэнд, эрүүлхарилцаатай холбоотой мэдлэг, мэдээлэл дутагдаж байгаа нь харагдаж байлаа.Эрүүл харилцааны талаар багшид мэдээлэл болон хичээл явуулах арга зүйнхувилбарууд, спортын төрөл бүрд хэрэгтэй хүний биеийн гол цэгүүдийн бүдүүвчзураг, өвчний цэгүүдийг оруулж өглөө.

а. Эрүүл харилцаа - Холбоо тогтоох чадварТаньдаг, таньдаггүй ямар ч хүнтэй соёлтой сайхан харилцах чадварыг бусадтайхолбоо тогтоох чадвар гэнэ. Хүмүүстэй ажил, амьдралын шаардлагаар шинэ холбоотогтоох, түүнийгээ үргэлжлүүлэх, үнэлгээ дүгнэлт өгөх, тогтоосон холбоогоо эерэгээртөгсгөх зэрэг нь бусадтай холбоо тогтоох чадварын жишээ болноБусад хүнтэйтогтоосон холбоогоо цаашид үргэлжлүүлэх эсэхээ шийдэх, өөрөөр хэлбэл, хэннэгэнтэй илүү ойртох, эсвэл хэн нэгнээс холдон зай барих гэсэн үед холбоо тогтоохчадвар нь хүмүүст хэрэг болдог. Холбоо тогтоох чадвар нь хүмүүст бусадтайтогтоосон холбоог үнэлж дүгнэн, цаашид хэрхэхээ зохицуулан удирдахад тус болно.Холбоо тогтоох чадвартай байх нь өөртэй нь холбоотой хүмүүст тэдний төлөөанхаарал тавьж байгааг харуулахаас гадна найз нөхөд, дотны хүн, хамаатан садныдунд гарах бэрхшээлтэй асуудлыг зохицуулах талаар шийдвэр гаргахад ч тус болно.Нийгмийн амьдралын шаардлагаар хүмүүс хоорондоо харилцаанд орж, холбоохамааралтай болдог. Хүмүүсийн ажил, сургууль дээрээ олох амжилт нь тэдний багш,

Кейс 1: Эрүүл мэндийн агуулга доторх цэгэн иллэг, эрүүл харилцааны талаар ойлголт дутмаг байна. Үүнд зөвөлгөө өгөөч. Заахад маш хүнд байна.

Page 2: БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙН …bagsh.itpd.mn/fayluud/Sport.pdfЗөвхөн спортын дасгалын техник эзэмших

ажил олгогч, хамтран ажиллагчдын дунд бий болсон холбоотой нэлээд хамааралтайбайдаг. Хүний хувийн амьдралд найз нөхөд, хайртай хүмүүсийн хоорондын холбоохарилцаа нь тэдэнд сэтгэлийн ханамж, баяр баяслыг авчирч байдаг. Гэтэл гэр бүлийндотно, тогтвортой холбоо нь хүмүүст ая тухтай, аюулгүй амьдралыг мэдрүүлдэг.Эндээс үзэхэд хүний амьдралын бүхий л үед бусадтай холбоо тогтоох чадвар чухалүүрэгтэй нь харагдаж байна.Бусадтай холбоо тогтоох чадвар муутай хүмүүс ганцаардаж, хэн нэгэнтэй бат бэххолбоо харилцаатай болж нөхөрлөх, түүнийгээ үргэлжлүүлэхэд багагүй бэрхшээлтэйтулгардаг. Бусадтай холбоо тогтоох чадвартай хүмүүс нь тогтоосон холбоохарилцаагаа зохицуулж сурсан байдаг. Ийм хүмүүс нь бусадтай ойртон нөхөрлөж,шинэ хүмүүстэй танилцан холбоо хэлхээгээ өргөжүүлж чаддаг. Нөхөрлөл гэдэг ньтэдний хувьд ямар утга учиртай болохыг мэддэг тул түүнийгээ гүнзгийрүүлэнхөгжүүлэхийн зэрэгцээ, ямар хэмжээнд байлгахаа ч мэддэг. Ийм хүмүүс ойр дотнохолбоотой бусад хүндээ анхаарал халамж тавьж, тэднийг ойлгож байгаагаа харуулж,холбоо харилцаагаа гүнзгийрүүлэхэд хүчин чармайлт гаргаж чаддаг.Бусадтай холбоо тогтоох чадвартай хүмүүс нь өөрийгөө хэн болох, юуг үнэлдэг,өөрийн хэм хэмжээ зэргийг мэддэг учраас бусадтай тогтоосон холбоонд ньбэрхшээлтэй асуудал үүсэхэд түүнийг зохицуулж, шаардлагатай үед уг холбоогтөгсгөл болгож чаддаг юм.

Харилцааны чадвар

Харилцаа гэдэг нь нэг хүнээс нөгөө хүнд мэдээлэл, бодол санаа, мэдрэмжийг үгэнболон үгэн бус илэрхийллээр дамжуулж, түүнийг хүлээн авагч нь ямар нэгэнбайдлаар хариу үйлдэл үзүүлэх хоёр талт үйл явцыг хэлнэ. Хүн бусадтай өөрийнбодол, санаа, хандлага, эсвэл мэдрэмжийг хуваалцаж байгаа тохиолдол болгон ньхарилцаа юм. Тухайлбал, гэрийнхэнтэйгээ ярилцах, найз нартаа сонсож дуулснааярих, багш, ажил олгогчтойгоо ямар нэгэн асуудлыг хэлэлцэх зэ‎р э г н ьхүнхарилцаанд оролцож байгаагийн жишээ юм.

Харилцааны чадварууд гэдэг нь бусад хүнийг ойлгох, өөрсдийгөө бусдадойлгуулахад хэр‎эгтэй чадваруудыг хэлнэ. Үүнд зөвхөн ярих болон сонсох үндсэнчадвараас гадна үгэн бус харилцааны чадвар болох хүний нүүрний хувирал, дууныөнгө, гарын хөдөлгөөн, дохио зангаа, үйл хөдлөл гэх мэт хүний бүхий л мэдрэмж,хандлагыг илэрхийлдэг далд утга агуулсан, хэлсэн үгний утга санааг гүнзгийрүүлдэгдохионуудыг багтаадаг. Харилцааны чадвар эзэмших гэдэг нь өөрийн санаа, бодол,мэдрэмжээ өөртөө итгэлтэйгээр хэзээ, хэрхэн илэрхийлэхээ мэддэг, хэрэгжүүлжчаддаг болоход суралцахыг хэлнэ.

Харилцааны чадвар эзэмших нь амьдралын олон асуудалд эерэгээр нөлөөлдөг.Харилцааны чадвар эзэмшсэн хүн өөрийн санаа бодол, мэдрэмжээ маш тодорхойойлгомжтой байдлаар илэрхийлж, өөрийгөө бүрэн ойлгуулж чадна. Мөн аливаазүйлийг буруу зөрүү ойлгохоос сэргийлэх буюу бусад хүн болон нөхцөл байдлыг зөвойлгоход тусална.

Харилцааны чадвар муутай хүмүүс гэртээ болон ажил дээрээ олон хүндрэлтэйасуудалтай тулгарч, эцэст нь ганцаардаж, өөрийг нь ойлгохгүй байна гэж бусдыгбуруутгаж,тэдэнд гомддог. Харилцааны чадвар эзэмшээгүй хүмүүс асуудалд

Page 3: БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙН …bagsh.itpd.mn/fayluud/Sport.pdfЗөвхөн спортын дасгалын техник эзэмших

дээрэнгүй эсвэл хэт идэвхгүй байдалтай хандаж, өөрийн хүсэлт шаардлагуудаахэтэрхий тулган шаардсан хэлбэрээр илэрхийлэх эсвэл огт хүсэлт шаардлагатавьдаггүй байх жишээтэй. Харилцааны чадвар эзэмшээгүйн улмаас хүмүүс өөрийнсанааг ойлгомжгүй илэрхийлж, тодорхой бус зүйл ярьдаг. Хэт дээрэнгүй байдлаарбусадтай харилцдаг хүмүүсийн хувьд хэн нэгэнтэй дотно холбоо харилцаа тогтооходхүндрэлтэйбайдаг. Мөн хэт идэвхгүй харилцаатай хүмүүс бусад хүний анхаарлыгөөртөө татах чадваргүй байдаг учраас бусдын дэргэд эв дүй муутай, зөвхөн өөрийгөөбоддог, эсвэл бусдад эвгүй сэтгэгдэл төрүүлэх магадлалтай.

Харилцаа нь өдөр тутам тасралтгүй явагддаг учраас түүнийг хүмүүс ихэвчл‎энонцгойлон анхаарч үздэггүй бөгөөд магадгүй харилцааны муу зуршлуудаа засажзалруулах нь тэдэнд хэцүү ч байж болох юм. Хүмүүс бусадтай харилцахдаа гаргадагөөрийнхөө дутагдлыг ихэвчлэн олж харж чаддаггүй ба харилцаандаа учирч буйбэрхшээл, хүндрэлийг гэр бүлийнхэн, найз нөхөд, хамт ажилладаг хүмүүстэй холбон,тэд‎ни й г буруутгадаг. Харин харилцааны хувьд хэтэрхий идэвхгүй хүмүүс бусдыгдарамт шахалт их үзүүлж байна, дээрэнгүй харьцаж байна гэж гомдоллоно. Бусадтайдээрэнгүй харилцдаг хүмүүс бусдыг хэт эмзэг, амархан гомддог гэж боддог.

Гэтэл нөгөө талаас нь харахад харилцааны чадвар сайтай хүмүүс өөрийн санаа,бодол, мэдрэмжүүдийг зохих арга хэлбэрээр эвтэйхэн илэрхийлж чадахын сацуубусдын санаа бодол, мэдрэмжүүдийг мэдэх, ойлгох чадвартай байдаг. Харилцаанычадвар сайтай хүмүүс нь зөвхөн юухэлэхээ мэдээд зогсохгүй үүнийгээхэзээ,хэрхэнхэлэхээ ч мэддэг. Тэд мөн хэзээ, хэрхэн бусдыг сонсохоо ч мэддэг.Харилцааны чадваруудыг сайн эзэмшсэн хүмүүс амьдралаа өөрөө хянаж байгаагаамэдэрдэг ба амьдралд нь тохиолдож байгаа нөхцөл байдлуудын хариуцлагыгөөрсдөө хүлээх чадвартай байдаг. Тэд өөрсдийгөө эелдгээр хамгаалж чаддаг башаардлагатай үед бусдад дарамт үзүүлэлгүйгээр өөрсдийн хүсч байгаа зүйлсээтэдэнд хэрхэн ойлгуулахаа мэддэг.

Харилцааны чадвараа хөгжүүлж чадвал үл ойлголцох болон ганцаардах байдлаас ангид, илүү сэтгэл хангалуун, аз жаргалтай амьдрах боломжтой байх болно. Үүний нэг баталгаа нь харилцааны чадвар сайтай хүмүүс нь бусдад ямар нэг дарамтгүй, бусдын итгэлийг хүлээж, тэдэнд сайнаар нөлөөлөх боломжтой байдаг. Харилцааны чадваруудыг эзэмшиж, чадварлагаар ашигласнаар найз нөхөд, гэр бүлийнхэн болон хайртай хүмүүстэйгээ сэтгэл хангалуун, бат бэх холбоотой сайхан амьдарч чадна.

Харилцааны чадварыг эзэмшүүлэхийн тулд насны түвшин тус бүрийн онцлогийгхаргалзан үзэх нь чухал. Тухайлбал, тодорхой насны түвшинд үе тэнгийнхэн, найзнөхөдтэйгөө болон эцэг эх, үр хүүхэд, багш, хамтран ажиллагч болон бусадхүмүүстэй хэрхэн харилцах талаар бодитой оновчтой дасгал, жишээ ашиглахшаардлагатай. Бидний та бүхэнд сургалтын үеэр санал болгосон жишээг ашиглажболох юмТунгаан бодох чадвар гэдэг нь тодорхой дарааллын дагуу асуудал дэвшүүлж сайтарэргэцүүлэн бодохыг хэлнэ. Тунгаан бодох чадварт аливаа мэдээлэл болон итгэлүнэмшилд анализ хийх, сонсч буй зүйлээ үнэн эсэхийг тогтоох чадвар багтана.

Тунгаан бодох чадвар нь үндэслэл гаргаж, асуулт тавих чадварыг хөгжүүлдэг учраасхүний амьдралын бүхий л хүрээний талаарх мэдээлэл түүнд хамаарч байдаг.Хүлээн

Page 4: БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙН …bagsh.itpd.mn/fayluud/Sport.pdfЗөвхөн спортын дасгалын техник эзэмших

авч буй бүхий л мэдээлэл, санал зөвлөгөөг эх сурвалжаас нь шалтгаалалгүйгээрүнэлж дүгнэн яагаад ингэж бодож, итгэж байгаагаа тайлбарлах үндэс суурьтайшалтгаан олох боломжийг хүнд олгодог учраас тунгаан бодох чадвар чухалдтооцогддог.

Тунгаан бодох чадвараа хөгжүүлээгүй, бусдын хийх мэдэгдлийн цаана нуугдажбайгаа санаа, жинхэнэ үнэнийг олж харах чадваргүй хүн бусдын заль мэхэндхууртаж, ашиглуулах магадлал өндөр байдаг. Тийм хүн реклам сурталчилгааны байболоход хялбар бөгөөд тухайн сурталчилж буй эрүүл мэндийн бүтээгдэхүүнийгхудалдаж авах хэрэгтэй, зайлшгүй чухал гэж итгэхдээ амархан. Учир дутагдалтайшалтгаан, бодитой биш нотолгоог ялгаж салган ойлгодоггүй хүн найз нөхөд, үетэнгийнхнийхээ нөлөө, ятгалгад автаж эрүүл бус, аюултай нөхцөл байдалдхялбархан орох магадлалтай. Тийм хүмүүс нэр нөлөөтэй хүмүүс, багш нар, хэвлэлмэдээллийн хэрэгслээс сонссон зүйлдээ эргэлзэлгүй итгэх хандлагатай байдаг баөөрийн бус олон нийтийн үзэл бодолд захирагдах нь олонтаа.

Энэ ур чадвар нь ихэвчлэн гаднаас ирэх мэдээ мэдээлэл, интернет, сонин сэтгүүлзэрэг мэдээллийн эх сурвалжтай ажиллах, түүний сайн муу, зөв бурууг тунгаан бодожбодитой, эрсдэлгүй шийдвэр гарагахад чиглэгдсэн байдаг. Тодорхой насны хүмүүсийнтулгамдах асуудал болон тэдний эрхлэх ажил хөдөлмөр, ашиг сонирхол, хэрэгцээхарилцан адилгүй байдаг. Тухайлбал, өсвөр насны хүүхэд мэдээллийг ихэвчлэн найзнөхөд, анги, сургуулийн хамт олноос авч байхад залуучууд хэвлэл мэдээлэл, ном,сонин сэтгүүл, интернет зэрэг эх сурвалжаас авч байна. Харин эцэг эх, насандхүрэгчид телевиз, радио, интернет болон найз нөхдөөс мэдээллийг авдаг нийтлэгүзэгдэл байна. б. Эрүүл мэнд - цэгэн иллэгЦэгэн иллэгийг хийхдээ зөвхөн танхимаар орох бус спортын төрлүүдийн үедтохирсон иллэгийг суралцагчдад хийж хэвшүүлэх боломжтой. Доорх бүдүүвчийгашиглан хүснэгтэд үзүүлсэн ядаргаа буюу шинж тэмдгүүдийг мэдсэнээрсуралцагчдаар хийлгэн хэвшүүлж, эрүүл мэндэд нь дэмжлэг үзүүлээрэй.

№ Өвчингийн ангилал Цэгүүд

1 Бүх биеийн ядаргаа сульдалтын чухал цэгүүд

1, 7, 15, 16, 17, 19, 20, 22, 23, 26, 27, 31, 33, 34,38, 39, 40, 42, 43, 45, 46, 47, 55, 65, 67, 70, 71

2 Толгой өвдөх үед 1, 2, 3, 4, 7, 8, 43, 48, 55, 65, 713 Хүзүү мөр мөн гарын

ядаргааны үед5, 7, 8, 10, 11, 12, 13, 22, 23, 27, 33, 35, 38, 39, 40, 42, 44, 49, 51, 55, 70, 72

4 Бэлхүүсний ядаргаа мөн өвдөлт зовиур

7, 20, 21, 22, 23, 24, 25, 34, 35, 63, 71

5 Нойргүйдэлт /нойр хулжих шинж тэмдэг/

1, 5, 7, 8, 17, 23, 30, 35, 36, 43, 48, 55, 64, 65, 71, 72

6 Үе мөчүүдийн ядралт, өвдөлт 7, 15, 19, 22, 23, 25, 30, 31, 34, 35, 36, 37, 53, 55, 70, 72

7 Ходоод өвдөлт 7, 17, 19, 22, 23, 25, 30, 31, 34, 35, 36, 37, 53, 55, 70, 72

8 Гэдэс ходоод эвгүйрэх 7, 13, 16, 18, 23, 29, 30, 31, 32, 34, 53, 55, 70, 72

9 Нүд болон толгойн ядаргаа, сульдалт

1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 23, 43, 65

10

Цус багадалт 7, 16, 17, 23, 24, 31, 34, 37, 55, 65, 70, 73

Page 5: БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙН …bagsh.itpd.mn/fayluud/Sport.pdfЗөвхөн спортын дасгалын техник эзэмших

Иллэг хийх цэгүүд

в. Спорт тоглоом:

Зөвлөмж: Сургуулийн хөтөлбөрт тавигдах шаардлага, зөвлөмжийн дагуу тухайн сургуульсурагчдынхаа хэрэгцээ сонирхол, хүний нөөц, ур чадвар, орон нутгийн онцлогийгхаргалзан сургалтын хөтөлбөрөө боловсруулахдаа сагсан бөмбөгийн төрөл 6 дугаарангиас хойш, волейболын төрөл 8,9 дүгээр ангиас эхлэн орж байгааг бодолцонтухайн ангиудад хүүхдийн эзэмшсэн чадварын түвшинг тодорхойлж, түүндтохируулан агуулгаа хуваарилах хэрэгтэй. Иймээс хөтөлбөр боловсруулахдаа Спортэрүүл мэндийн ногоон номоо ашиглан боловсруулсаны дараа биднээс зөвөлгөө авахболомжтой. Хөтөлбөр боловсруулах зөвлөмж Бүрэн дунд боловсролын сургалтын

Кейс 2.Бид нэг төрлөөр их гээд л 18-20 цагийн хичээл төлөвлөдөг байсан бол энэудаа үр дүнд тулгуурлан агуулгыг 175 цагт баримжаалан төлөвлөхшаардлагатай болж байна. Сургуулийн хөтөлбөрөө хэрхэн хийх талаарзөвлөмж хэрэгтэй байна.

Page 6: БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙН …bagsh.itpd.mn/fayluud/Sport.pdfЗөвхөн спортын дасгалын техник эзэмших

”Спорт, эрүүл мэнд хөтөлбөрийн 58-р хуудсанд байгаа тул уг номыг сайтар судланхөтөлбөрөө боловсруулаарайХөтөлбөрт Х ангийн жилийн төлөвлөгөөний үлгэрчилсэн загварыг (64-р хуудас)боловсруулж үлгэрчилсэн загвар өгсөн байгаа ба үүнийг жишиг болгон хөтөлбөрболовсруулахад ашиглах нь зүйтэй.

ХОЁР: АРГА ЗҮЙ

Зөвлөмж: Спорт эрүүл мэндийн сургалтын хөтөлбөрийн арга зүй нь юуны өмнө суралцагчтодорхой спортын төрлөөр биеэ даан хичээллэж, өөрийгөө хөгжүүлэх арга барилэзэмшихэд чиглэнэ. Арга зүйн хувьд практик арга, үзүүлэх арга, ярих арга зэрэгбиеийн тамирын сургалтын аргуудаас ашиглан хичээлийг нийтээр, хэсгээр, тойргоор,ганцаарчилсан аргуудыг хослуулан хичээлээ төлөвлөж аль болох шинэлэг аргазүйгээр хичээлээ явуулах шаардлагатай. Тиймээс:

Суралцагчдаар дасгалыг зохиомжлуулах, үүрэг хариуцлага хүлээх чадвартсуралцуулах, найз нөхөддөө туслах, хамтрах үйл ажиллагааг түлхүү ашиглах

Дасгалыг хүндрүүлэн өгч байгаа нь сайн боловч суралцагчдын чадварыгхаргалзан дасгалыг энгийнчлэх, өөрчлөх гэх мэт хувилбараар хичээллүүлэх

Дасгалыг зөвхөн дуурайж давтах бус эргэцүүлэн бодох, сэтгэх, өөрийн бодолсанаа, мэдрэмжээ илэрхийлэх, өөртөө хяналт тавих, үнэлгээ өгөх, үр дүнгээтооцож харуулах зэрэг бүтээлч үйл ажиллагааг түлхүү ашиглах

Суралцагчын бие бялдрыг хөгжүүлэх, эрүүл мэндийг бэхжүүлэх, эрүүлжүүлжчийрэгжүүлэхийн тулд тэдний сурах сонирхол идэвхийг өдөөх сургалтынидэвхтэй аргуудыг өргөн ашиглах

Мөн сургалтад сурагчийн ажлын хуудас, багшийн хяналтын дэвтэр, дасгалынзураглал, тайлбар, өөр дасгал зохиох, сурагч сурагчаа үнэлэх зэрэгүнэлгээний сонирхолтой аргуудыг шинээр боловсруулж хэрэглээрэй.

Мөн Спорт эрүүл мэндийн хичээлийг 80 минутаар төлөвлөн орж байгаа нөхцөлдхүүхдийн ачааллыг сайн тооцож хичээллэх

Эхний хэсэг заавал 15-20 мин байх албагүй байх ба үндсэн хэсэгт ажиллахтехникээр бие халаалтыг өгвөл илүү байдаг.

Сүүлийн хэсэгт ачаалал ихтэй дасгал өгснөөс сулруулалт, амралт, тайванбайдлыг 5-7 мин өгвөл сайн

Сагсан бөмбөгийн тусгай хөгжлийн дасгалуудыг багш нар гүйлтийн сонгомол дасгалмэт ойлгож хийлгэж байгаа нь өрөөсгөл юм. Энэ дасгалууд нь сагсан бөмбөгтоглоход шаардлагатай хурд, хөдөлгөөний эвсэл, тэсвэр олгох дасгалууд бөгөөддоорх хүснэгтэд бичсэн дагуу суралцагчдаар хийлгэж болно.

Дасгалууд ГүйцэтгэлХ ө д ө л г ө ө н и й э в с э лхөгжүүлэх дасгал

- Нэг гартаа жижиг бөмбөг барьж дээш шидэж барьж авах банөгөө гартаа бөмбөг залах- Бөмбөг залахдаа урагш алхаж хананд хүрэх ба буцажараараа ухрах олон давталттай хийх- Бөмбөгөө залж гүйх буюу алхахдаанэг бөмбөг өшиглөж,

Кейс 3. 10 дугаар ангийн сурагчдад сургалтын арга зүйн хувьд, яаж ажиллахвэ?

Page 7: БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙН …bagsh.itpd.mn/fayluud/Sport.pdfЗөвхөн спортын дасгалын техник эзэмших

нөгөө бөмбөгөө 2 гартаа шилжүүлэн залах- 2 гартаа 2 бөмбөг залахдаа туг шүлжих, тэмдэгт тойрох

Тусгай тэсвэр хөгжүүлэхдасгал

- Хосоор хийлгэх дасгалууд: суралцагчдынхаа чадварыгхаргалзан зохиомжлох, давтах амрах хугацааг сайтар тооцох- Завсарлагагүйгээр болон завсарлагатай хугацаа, давталтзаасан гүйлт- Хүндрүүлэгчийг 1-2,5 кг хүртэл хийж бартаат болон шулуунзамд кросс гүйлт

Хүч хөгжүүлэх дасгал Төрөл бүрийн хүндрүүлэгчтэй дасгалууд - Гарын булчинг хөгжүүлэх: Гимнастикийн хананд 2-3 мурттай сунадаг резин уяж бэхлээд уг хэрэглэлээ ашиглангарын, мөр, далны, хөлийн булчин хөгжүүлэх дасгалуудыгхийлгэх- Хосоороо хийх дасгалуудыг сонгон хэрэглэх- Гантиль болон штангийн голыг ашиглан хөлийн хүчнийдасгал өгөх- 1-2 м өндөр тавцанд үсрэлт хийн гарах, буух

ГУРАВ: ҮНЭЛГЭЭ

Заавал сонгон суралцах хичээлийн хөтөлбөрийг сургуулиуд өөрсдөө боловсруулах тул хөтөлбөрт дараах шаардлага тавьсан байна.Спортын төрөл тус бүрээр сургуулийн боловсруулах хөтөлбөрт хүрэх үр дүн, үнэлгээний шалгуур:

А. Үнэлгээний зорилтБ. Үнэлгээний даалгаварт тавих шаардлага:Б.Үнэлгээний шалгуур, сургалтын орчин, хэрэглэгдэхүүнийг тусгаж

өгсөн байгаа. Энэ шаардлагад тулгуурлан сургуулийн хөтөлбөрөө боловсруулна. Спортын төрөл тус бүрээр хүрэх үр дүнг хүснэгтэд үзүүлсэн байдлаар ойлгож болно.

Page 8: БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙН …bagsh.itpd.mn/fayluud/Sport.pdfЗөвхөн спортын дасгалын техник эзэмших

Доорх хүснэгтэд харуулснаар хүрэх үр дүндээ тохирох үнэлгээний шалгуурыг сонгон авч өшиглах боломжтой. Жишээ /хөтөлбөрийн хуудас 29/

Заавал сонгон суралцах хичээлээр Х ангидаа спорт тоглоомын төрөл, спортын бусадтөрөл гэсэн 2 чиглэлээс тус бүр нэг төрөл сонгон хичээллэнэ. 1. Спорт тоглоомын төрлүүд

- сагсан бөмбөг- волейбол- хөл бөмбөг- бадминтон

2. Спортын бусад төрлүүд- хөнгөн атлетик- аэробик- бялдаржуулах- үндэсний спорт

3. Сургууль өөрийн боломжид тулгуурлан спортын өөр төрлөөр хөтөлбөр боловсруулж болно.Сонгосон спортын төрөл тус бүрээр сургууль хөтөлбөр боловсруулна. Уг хөтөлбөр нь: Зорилго, зорилт, агуулга, арга зүй, орчин, хэрэглэгдэхүүн, үнэлгээ зэргийг багтаасан бүтэцтэй байна. Анхаарах зүйл:- Хэрэгжүүлэх хөтөлбөрөөр дэвшүүлсэн “хүрэх үр дүн”-г ахлах ангиа төгсөхдөө хүрэх үр дүн гэж ойлгоно.- Тиймээс 10, 11, 12 анги тус бүрээр хүрэх үр дүнг сургуулийн хөтөлбөрийн зорилго, зорилт байдлаар тодруулна. - Хүрэх үр дүнд хүрсэн эсэхийг үнэлгээний шалгуураар үнэлнэ.

Page 9: БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙН …bagsh.itpd.mn/fayluud/Sport.pdfЗөвхөн спортын дасгалын техник эзэмших

Зөвлөмж:Ахлах ангид суралцагчийн эрүүл мэндийн байдал, бие бялдрын хөгжлийгбодитойгоор тодорхойлон, спорт, эрүүл мэнд хичээлийн явц, үр дүнд шинжилгээхийж, суралцагчдын мэдлэг, чадвар, хөгжил төлөвшилд гарч буй ахиц амжилтыгилрүүлэн дэмжихэд үнэлгээний зорилго оршино. Спорт эрүүл мэнд хөтөлбөрт төрөл тус бүрд үнэлгээний зорилт, үнэлгээнийдаалгаварт тавигдах шаардлага, хүрэх үр дүнд тулгуурлан үнэлгээний шалгуурынталаар тодорхой зөвлөмжилсөн ба үнэлгээний даалгаврын жинг (66-р хуудас)жишээгээр оруулсан байгааг ашиглах нь зүйтэй.

Зарим даалгаврын шалгуурыг дараах байдлаар хэрэглээрэй. Жишээ нь: Сагсанбөмбөгийн цагирагт 1-2 м зайнаас баруун, зүүн, урд талаас 80-100%, дундын бахолын зайнаас 60-80%, торгуулийн шидэлтийг 50% багагүй гэсэн хувийг 12 ангидаабиелүүлэх юм гэж тооцож 10,11 ангид хувийг бууруулан өгөх буюу холын шидэлтийгтэмцээний аргаар гүйцэтгүүлбэл тэдний идэвх сонирхолд илүү нийцэж биеэ дайчлахчадвар нь улам нэмэгдэх болно

ДӨРӨВ: ХЭРЭГЛЭГДЭХҮҮН

Зөвөлгөө:Багш нар төлөвлөсөн хичээлдээ өөрсдөөс шалтгаалах техник харуулсан DVD бичлэг,довтолгоо хамгаалалтын хувилбар бүхий зурагт үзүүлэн, хялбаршуулсан дүрмийнном, шүүгчийн заалтуудыг харуулсан үзүүлэн тараах материал, шүгэл, секундомир,туузан шат, төрөл бүрийн тэмдэгтүүдийг бэлдэж орж байх хэрэгтэй. Мөн сагсанбөмбөг, волейболын бөмбөг тус бүр 20-иос цөөнгүй байхаар хөтөлбөрт бичсэнийдагуу хөтөлбөртөө тусган батлуулж, сургуулийн санхүү албанаас шаардах эрхтэй.Спорт тоглоомын хичээлүүд олон цагаар орохтой холбоотойгоор доорх хэрэглэлматериал, орчинг зөвлөмжилж байна.А) Сагсан бөмбөг болон спорт тоглоомын хичээл явагдах заалны шал хуурайбайхаас гадна элдэв ховилгүй, хадаасны толгой цухуйгаагүй байхыг анхаарна.Хичээл эхлэхийн өмнө сурагчдад тохойвч, өвдгөвч зэрэг хамгаалалтын хэрэгсэлашиглахыг зөвлөж, тэдгээрийг өмсөж хэвшүүлэх хэрэгтэй. Түүнчлэн хичээлийнявцад ээмэг, бөгж, бугуйвч, зүүлт г.м элдэв гоёл, чимэглэлийн зүйлсийг хэрэглэхгүйгойлгуулж, хэвшүүлнэ.Сагсан бөмбөгийн хичээлд зайлшгүй шаардлагатай хэрэглэгдэхүүнийг БДБхөтөлбөрт төрөл бүрийн ард зөвлөмжилсөн байгаа ба нэмэлтээр:

Кейс 4. Үнэлгээний тал дээр сургалт авмаар байна. Бидэнд хуучин нормотивоор үнэлжбайхад харьцангуй багшид амар байсан харин одоо хүүхдийн өөрийн ахицамжилт дээр тулгуурлан, харж, ажиглаж үнэлж байгаа тул үнэлгээ хүүхдэдтаалагдахгүй, дүнгээ голох, нэгэнтэйгээ барьцах тохиолдол гарч байна.

Кейс 5. Бөмбөг хэрэглэгдэхүүнийг хангаж өгөх талаар захирлуудад хэлж өгөөрэй. Биднийг ойлгож дэмжих нь төдийлөн сайн биш.

Page 10: БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙН …bagsh.itpd.mn/fayluud/Sport.pdfЗөвхөн спортын дасгалын техник эзэмших

- Янз бүрийн хэмжээ ба жинтэй бөмбөгнүүд (ширээний теннисний бөмбөгөөсэхлээд сагсан бөмбөг, түүнээс том хэмжээтэй бөмбөг)

- Поролон ба резин материалаар хийсэн бөмбөг- Янз бүрийн диаметртэй цагариг- Туузан шат, янз бүрийн өндөртэй тавцан- 5-10 кг жинтэй ачаа, хүнрүүлэгч зэрэг байна.

Б) Эрүүл мэндийн агуулгыг эзэмшүүлэхдээ сургалтын хэрэглэгдхүүн болон орчинданхаарч доорх ном зөвлөмжийг ашиглаарай.

1. Ц. Батноров. Эмчилгээний биеийн тамир.20122. Д. Батчулуун. Зүрх судасны өвчтэй хүмүүст хийх эмчилгээний биеийн тамирын дасгап хөдөлгөөний жор.19993. Г.Лувсан. Цэгэн иллэг, эмчилгээ. 2012 4. Фан-ли. Өөртөө иллэг хийн эмчлэн сэргийлэх арга. 2004

5. Эрүүл мэнд- амьдрах ухааны сургалтын багц номууд. 20165. Анхны тусламж. Улаан загалмайн нийгэмлэгээс эрхлэн гаргасан гарын авлага зөвлөмж. 20136. Амьдрах ухааны чадвар. Багц гарын авлагын 3 дугаар хэвлэлт. БШУЯ,

НҮБ-ын ХАС. 2016./Сургуулиудад тараагдах болно./7. Эмчилгээний биеийн тамир, иллэг, анхны тусламжийн талаар ЭМЯ,

Нийслэлийн эрүүл мэндийн газар, аймаг сумын эрүүл мэндийн газар зэрэгбаталгаат эх сурвалж болох газраас эрхлэн гаргасан гарын авлага,үзүүлэн, тараах материалууд

8. Эрхтэн тогтолцооны эмгэгээс сэргийлэх болон эрүүлжүүлэх дасгалхөдөлгөөн бүхий DVD бичлэг /ДЭМБ, ЭМЯ, НЭМГ болон аймаг сумын ЭМГ-аас эрхлэн гаргасан/

9. Цахим эх сурвалж: https://www.facebook.com/AnkhniiTuslamj http://103.ub.gov.mn/index.php/ гэх мэт.

ТАВ: ХАВСРАЛТ

Жишээ: Хөтөлбөр

Зорилго:

Тунгаан бодох чадварын талаар ерөнхий ойлголттой болно.

Өсвөр насныханд тулгамдаж буй аливаа асуудалд ул үндэстэй хандаж,интернет, сонин, сэтгүүлд гарч буй бодит мэдээлэл, хувийн үзэл бодол,ятгалгыг ялгаж ойлгон, өөрт хэрэгтэй мэдээллийг олж авч, амьдралдаахэрэгжүүлж, эрсдэлээс сэргийлэх, эрүүл амьдрах ур чадварт суралцана.

Бэлтгэх зүйл:

Том цаас, эсвэл самбарСамбарын үзэг, эсвэл шохойСонин юмуу сэтгүүлИжил утга бүхий 3 өөр төрлийн зарыг 1 багт 1 зар

Тунгаан бодох чадварыг олох хичээлийн арга зүйн нэг хувилбарт хичээлийн жишээ төлөвлөлт танилцуулъя.

Page 11: БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙН …bagsh.itpd.mn/fayluud/Sport.pdfЗөвхөн спортын дасгалын техник эзэмших

Энэхүү хичээлийг ангид бэлтгэнэ.Тухайн сэдвээр эзэмшвэл зохих үндсэн ойлголт

Аливаа мэдээллийг ямар нэгэн зорилготойгоор өгдөг. Тодорхой хэсэгмэдээллийг ямар зорилгоор өгч байгааг мэдэж байх нь чухал

Ямарваа нэгэн эх сурвалж нь тодорхойгүй, баталгаа, нотолгоогүй мэдээлэлдшууд итгэхээс зайлсхийх нь гарч болзошгүй сөрөг үр дагавруудаас сэргийлэх ачхолбогдолтой.

Мэдээлэл өгөгдсөн шалтгаан, түүнийг дэмжиж байгаа баталгаанд дүншинжилгээ хийхээсээ өмнө мэдээлэлд шууд итгэж болохгүй.

Тунгаан бодох чадвараа хөгжүүлсэн хүн бодитой, сайн шалтгаанууд болонбаталгаанууд дээр тулгуурлаагүй, ятгах зорилгоор өгөгдсөн мэдээллүүдийгтаньжмэдсэнээрээ бусад хүний зүгээс үзүүлж байгаа ятгалгыг эсэргүүцэж чаддаг.

Үйл ажиллагаа 1. Асуудалд ул суурьтай хандах нь

Сүүлийн үед интернетээр зарлагдаж буй “Сенсаац” мэдээ уншиж өгөн доорхасуултын дагуу ярилцаж хичээлийг сэдэлжүүлнэ. Тухайлбал, “Хятад улсадүйлдвэрлэсэн тураах цайг хямд үнээр зарна. Энэ цайг ууснаар 1 сар уухад 8-10 кгнайдвартай тураана. Олон улсын стандартын шаардлагыг хангасан, хэрэглэхэдхялбар, сөрөг нөлөө огт байхгүй. Та яараарай” гэх мэт.

Асуулт: Энэ мэдээлэл үнэн үү? Үнэн гэж бодож байгаа бол яагаад? Худлаа гэж бодож байгаа бол яагаад? Эх сурвалж нь баттай болов уу? Та нар юу гэж бодож байна вэ?

Гарч болох хариулт: Энэ мэдээлэл худал. Учир нь эх сурвалж өгөгдөөгүй. Хаанахынямар стандарт хангасан гэдэг нь тодорхойгүй. Стандарт гэдэгт юуг авч үзсэн ньойлгомжгүй. Найдвартай, сөрөг нөлөөгүй гэдгийг батлах баталгаа огт байхгүй байна.Үйл ажиллагаа 2. Тунгаан бодох чадварын давуу талыг тодорхойлох нь1. Суралцагчдаас дараах асуултыг асууна.

Тунгаан бодох гэж юу гэсэн үг вэ? Асуудлыг олон талаас нь харж сурахын давуу талыг тайлбарлана уу? Чи аливаа мэдээллийг хүлээн авахдаа юуг голчлон анхаардаг вэ? Чи хоол хүнсний сонголт хийхдээ юуг голчлон анхаардаг вэ? Хугацаа, хадгалалалт сав баглаа боодлын өнгө үзэмж Хүмүүсийн авч байгааг харж байгаад дуурайгаад авдаг Зурагтаар рекламдаж байгаа хүнсийг авахыг илүүд үздэг Хүнсний бүтээгдэхүүний шошгыг харж байгаад өөрт тохирохыг сонгодог

Үйл ажиллагаа 3. Мэдээллийг ялгахСуралцагчдыг 3 юмуу 6 багт (суралцагчдын тооноос хамаарна) хувааж ижил утгабүхий 3 өөр төрлийн зарыг уншуулахаар 1, 1—ийг хуваарилж өгнө. Зарыг уншаадтэнд байгаа хүнсний бүтээгдэхүүнийг сонгох уу? эс сонгох уу? гэдгийг ярилцаж,яагаад энэ хариултыг сонгосноо үндэслэлийн хамт тайлбарлахаар бэлтгэхийгсануулна. Зар 1.

Page 12: БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙН …bagsh.itpd.mn/fayluud/Sport.pdfЗөвхөн спортын дасгалын техник эзэмших

Хүмүүс ээ наашаа анхаарлаа хандуулаарай. Орчин үеийн техник технологийн дэвшлийг ашиглан, экологийн цэвэрбүтээгдэхүүнээр үйлдвэрлэсэн сайн чанарын эрүүл мэндийн тураах бүтээгдхүүнийгбид худалдаанд нэвтрүүлж байна. Энэхүү бүтээгдэхүүн нь дэлхийн олон улс орондөргөнөөр хэрэглэж өдөр дутмын үндсэн хэрэглээгээ болгосон байна. Тиймээс заавалсонгож хэрэглээрэй. Бидний үйлдвэрлэсэн энэ бүтээгдэхүүнийг хэрэглэвэл тазалуужина, өнгө зүс сайжирна, кальцийн хэрэгцээгээ бүрэн хангаснаар та хэзээ чясны сийрэгжилт болон бусад өвчнөөр өвчлөхгүй шүү. Та яараарайХолбоо барих утас: 99009900Зар 2. Саяхан зурагтаар нэгэн сайн чанарын эрүүл мэндийн тураах бүтээгдэхүүнийгрекламдахыг үзлээ. Энэ сайн чанарын эрүүл мэндийн тураах бүтээгдхүүнийг орчинүеийн техник технологийн дэвшлийг ашиглан, экологийн цэвэр бүтээгдэхүүнээрүйлдвэрлэсэн бөгөөд дэлхийн олон улс оронд өргөнөөр хэрэглэж өдөр тутмынүндсэн хэрэглээгээ болгосон байна. Тиймээс заавал сонгож хэрэглэх нь биднийэрүүл мэндэд маш чухал болохыг би ойлгож авлаа. Та бүхэн ч бас энэбүтээгдэхүүнийг хэрэглэвэл кальцийн хэрэгцээгээ бүрэн хангахын дээр эрүүлжиж,залуужих юм байна. Таныг яаран очихыг зөвлөе. Холбоо барих утас: 99009900Зар 3. Орчин үеийн техник технологийн дэвшлийг ашиглан, экологийн цэвэрбүтээгдэхүүнээр үйлдвэрлэсэн сайн чанарын эрүүл мэндийн тураах бүтээгдхүүнийгбид худалдаанд нэвтрүүлж байна. Энэхүү бүтээгдхүүнийг дэлхийн олон улс орондөргөнөөр хэрэглэж өдөр тутмын үндсэн хэрэглээгээ болгосон байна. Бид цэвэрмонгол бүтээгдхүүнийг дээд зэргийн боловсруулалтад оруулж ISBN…… стандартындагуу савласан болно.

Бидний энэ бүтээгдхүүний давуу тал нь хүний өдөр дутамдаа авах (1 өдөрт 796,7 гр)кальцийн хэрэгцээг бүрэн хангасан, ясны сийрэгжилт болон бусад өвчнөөр өвчлөхгүйбайх бүх нөхцөлийг хангасан, таныг залуужуулах, өнгө зүсийг тань сэргээх гэх мэтолон талын ач холбогдолтой болно. Та яараарай

Холбоо барих утас: 99009900Хаяг: Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Үйлчилгээний төвийн 2 давхарт “ТҮБ” ХХК

Гарч болох хариулт: Дээрх гурван зарын 3 дахийг нөгөө хоёр зараасаа илүү гэж үзнэ.Учир нь тухайн бүтээгдэхүүний талаар мэдээллийг үнэн зөв, баталгаа нотолгоотой, эхсурвалжийг өгсөн нь хүмүүст илүү итгэл үнэмшилтэй байна.

ДҮГНЭЛТДараах асуултыг асууж хичээлийг дүгнэнэ.

1. Тунгаан бодох чадвартай байхын давуу талыг жишээ гарган тайлбарлана уу?Гарч болох хариулт: Ижил утгатай хоёр өөр зарыг уншаад хамгийн үндэслэл сайтай,итгэл үнэмшил сайтайг сонгож, өөрийн өдөр тутмын амьдралдаа хэрэглэнэ. Энэ ньэрүүл мэндийн хувьд төдийгүй эдийн засагт ч эерэг үр дүнг дагуулна.

2. Энэ хичээлийг үзэж судлах нь ямар ач холбогдолтой вэ?Гарч болох хариулт: Энэ хичээлийг үзэж судалснаар хүн бүр шүүн тунгаах чадвартайболж, эрсдэлгүй, эрүүл сонголтыг байнга хийдэг болж, сайн сайхан амьдрах нөхцлийгбүрдүүлнэ.

Page 13: БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙН …bagsh.itpd.mn/fayluud/Sport.pdfЗөвхөн спортын дасгалын техник эзэмших

3. Ямарваа нэг мэдээлэлд итгэх үү, үл итгэх үү гэдгийг хэрхэн шийдвэрлэх вэ?Гарч болох хариулт: Тухайн мэдээллийг олон талаас нь судалж, үндэслэл, баталгаа,нотолгоо, эх сурвалж байгаа эсэхийг нь тунгаан бодож байж сая шийдвэрээ гаргана.

Зөвлөмж бичсэн: Д.Мэндбаяр

З.Самданжамц

.