9

Эргэх холбоо цахим тайлан #1 - Л.Оюун-Эрдэнэ

Embed Size (px)

Citation preview

Page 1: Эргэх холбоо цахим тайлан #1 - Л.Оюун-Эрдэнэ

1

Page 2: Эргэх холбоо цахим тайлан #1 - Л.Оюун-Эрдэнэ

2

• Төрийн байгуулалтын байнгын хороо болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүнээр ажиллах болов.

• “Азийн Хүлэг Улс” бодлогын судалгааны хүрээлэнтэй хамтран “Хот хөдөөгийн боловсролын ялгаа” бодлогын чуулганыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулав.

УИХ-ЫН ГИШҮҮНИЙ Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЦАХИМ ТАЙЛАН

ЭРГЭХ ХОЛБОО ХӨТӨЛБӨР-100 ХОНОГ

• Монгол-Кувейтийн парламентын бүлгийн дарга, Монгол-Америкийн парламентын бүлгийн дэд дарга, Монгол-Испанийн парламентын бүлгийн гишүүнээр томилогдов.

БОДЛОГЫН ЧУУЛГАН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Page 3: Эргэх холбоо цахим тайлан #1 - Л.Оюун-Эрдэнэ

3

• “Аялал жуулчлалын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл санаачилж өргөн барихаар хуулийн төсөл дээр ажиллаж байна.

• Иргэд сонгогчидтойгоо уялдаа холбоотой хамтран ажиллахыг уриалж “Эргэх холбоо” хөтөлбөрийг бүрэн эрхийн хугацаандаа зохион байгуулахаар шийдэв. Ийнхүү “Эргэх холбоо” хөгжлийн форум болон болон “Баярлалаа” тоглолтыг тойргийнхоо 9 сумдад амжилттай зохион байгуулж, сум орон нутагт тулгамдаж буй асуудлын шийдлийг хамтран хэлэлцэв.

ЭРГЭХ ХОЛБОО ХӨГЖЛИЙН ФОРУМ ӨӨРИЙН ТОЙРГИЙН СУМДАД ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Page 4: Эргэх холбоо цахим тайлан #1 - Л.Оюун-Эрдэнэ

4 • “Оролцоо ба шийдэл” Хэнтий Аймгийн Нутгийн Зөвлөлийн тэргүүлэгчдийн ээлжит хурлыг зохион байгуулж, Хэнтий аймгийн Нутгийн Зөвлөлийн даргаар томилогдов. ХАН ХЭНТИЙ нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө улс төржилтөөс хол байхыг уриалан улс төрийн намуудын төлөөллүүд бүгд санал нэгдэн ажиллахаар болов.

• Хэнтий Аймгийн Нутгийн Зөвлөлөөс 2016 оны 9 дүгээр сарын 12-ны билэгт сайн өдөр Чингис хотноо Жонан Ханчин гэгээнийг ширээнд залж, Бат-Оршил өргөх ёслолыг амжилттай зохион байгуулав

ХЭНТИЙ АЙМГИЙН НУТГИЙН ЗӨВЛӨЛИЙН ДАРГААР СОНГОГДЛОО.

ЖОНАН ХАНЧИН ГЭГЭЭНТНИЙГ ШИРЭЭНД ЗАЛЖ БАТ ОРШИЛ ӨРГӨХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Page 5: Эргэх холбоо цахим тайлан #1 - Л.Оюун-Эрдэнэ

5

• Индонезийн Денпасар хотноо зохион байгуулагдсан Progressive Alliance-ийн Евро Азийн гуравдугаар чуулга уулзалтад болон АНУ-ын Иостем хотноо зохион байгуулагдсан Аялал жуулчлалын олон улсын хуралд тус тус илтгэл хэлэлцүүлж Бурхан Халдун хайрхан болон АНУ-ын Вашингтон хотын Олимп байгалийн цогцолборт газрын хооронд хамтын ажиллагаа тогтоох болов.

• УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэний санаачлагаар аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дэргэд Монголын нууц товчоонд тэмдэглэгдсэн түүхэн дурсгалт газрууд болон их бага хаадын төрсөн газрыг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА.

БУРХАН ХАЛДУН ОЛИМП БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАРТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААТАЙ БОЛЛОО.

Page 6: Эргэх холбоо цахим тайлан #1 - Л.Оюун-Эрдэнэ

6

• Сурах, өөрийгөө хөгжүүлэх, нийгэмдээ эерэг өөрчлөлт бий болгох чин хүсэл эрмэлзэлтэй боловч сурах боломжоор хангагдаж чадахгүй байгаа оюутнуудыг дэмжих зорилгоор өөрийн нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж, тойргийнхоо 8 сум болон Бэрх хотоос нийт 9 шилдэг, манлайлагч оюутныг шалгаруулж батламж гардуулав. Тэтэглэгт Биндэр сумаас Н.Эрдэнэболор, Баян-Адрага сумаас З.Өнөрцэцэг, Баянхутаг сумаас А.Сувд-Эрдэнэ, Норовлин сумаас Ц.Цэндцэсэм, Баян-Овоо сумаас Э.Нямсүх, Батноров сумаас С.Үүрийнтуяа, Бэрх хотоос Б.Алтансүх нар тэтгэлгийн эздээр тодров.

• НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллага, Монгол Улсын БОАЖЯ, “Дэлхийн хотуудын шинжлэх ухааны хөгжлийн холбоо” олон улсын байгууллага, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт Торгоны замын олон улсын бага хуралд Хэнтий аймагт аялал жуулчлал хөгжүүлэх талаар гадаадын хөрөнгө оруулагчидтай уулзав.

ӨӨРИЙН НЭРЭМЖИТ ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАЛАА.

“НҮҮДЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ БА ХОТУУДЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ФОРУМД ОРОЛЦЛОО.

Page 7: Эргэх холбоо цахим тайлан #1 - Л.Оюун-Эрдэнэ

7

СУМДААС ИРСЭН ХҮСЭЛТИЙГ ШИЙДВЭРЛЭСЭН БАЙДАЛ

• Дадал сумын Засаг дарга болон тус сумын Цэцэрлэгээс ирүүлсэн нам даралтын зуухны шинэ тогоо авах хүсэлтийг Сангийн яам болон БСШУЯ-нд хандаж шийдвэрлүүлсэн.

• Дадал, Баян-Адрага сумдын Эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн автомашин хуваарилах асуудлыг холбогдох яаманд уламжилж 2017 оны парк шинэчлэлийн хуваарьт оруулав.

• Хэнтий аймгийн Дадал сумын сургуулиас гаргасан хүсэлтийн дагуу ЕБС-ийн гал тогооны иж бүрэн тоног төхөөрөмжийг БСШУЯ-нд уламжилж олгуулахаар болов.

• Бэрх хотод 75 хувийн гүйцэтгэлтэйгээр баригдаж буй зүүн бүсийг хамарсан Аврах, гал унтраах ангийн барилгын ажлын санхүүжилтийн үлдэгдэл болох 685.2 сая төгрөгийн төсвийг Сангийн яам болон Шадар сайд У.Хүрэлсүхэд уламжилж 2017 оны улсын төсөвт суулгаж барилгын ажлыг 2017 онд дуусгаж ашиглалтанд оруулахаар болов.

• Норовлин сумын иргэдээс Баян-Уул болон Хавчуу өндөрлөг ууланд сүлжээний станц бариулах тухай хүсэлтийг Жи Мобайл корпорацид уламжилж дэд бүтцийг нь сумаас шийдэх асуудлыг хэлэлцэж байна.

• Мөн Хэнтий аймгаас сонгогдсон гишүүдтэй хамтран

Сумдаас ирсэн бусад хүсэлтийг холбогдох яам, агентлагуудад уламжилсан бөгөөд одоогоор

тодорхой хариу ирээгүй байна.

Page 8: Эргэх холбоо цахим тайлан #1 - Л.Оюун-Эрдэнэ

8

ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААРХ УЛС ТӨРИЙН БАЙР СУУРЬ

• УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээр хэлэлцүүлэхгүйгээр сайд нарын томилгоо хийснийг шүүмжлэв.

• Аялал жуулчлалын хуулинд ганц нэг биш багц өөрчлөлт хэрэгтэй байгааг дурдав. Монголын нууц товчоонд дурдагдсан түүхэн дурсгалт газруудыг олон улсад зөвшөөрүүлэхэд анхаарал хандуулах ёстойг онцолж АБГББХ-нд ажлын хэсэг байгуулахаар ажиллаж байна.

• Үйлдвэрийн 49 хувийг хувьчлах асуудал хардлага дагуулж буй тул эдийн засгийн болон албан тушаалын гэмт хэрэгтэй ч холбогдож магадгүй тул шалгах хэрэгтэйг онцлов.

• Нийгэмд шударга ёс тогтоход улс төрчид чухал нөлөө үзүүлдэгийг онцолж, АН-ынхан УИХ дахь бүлгийн даргаа солихгүйгээр шударга ёс яриад хэрэггүй гэж анхааруулав.

• Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх журмын 2.1-т зааснаас бусад байгууллагын тээврийн хэрэгсэлд дуут дохио тавьж байгааг таслан зогсоох хүсэлтийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд уламжлав.

• Монгол улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжлийн сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт орууулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын төсөл болон эдгээр хуулиудын төсөлтэй холбогдуулан боловсруулсан хууль, УИХ-ын тогтоолын төслийг судлах ажлын хэсэг болон

• Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай “Улсын их хурлын тогтоолын төслийг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанд бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгүүдэд тус тус ажиллав.

Page 9: Эргэх холбоо цахим тайлан #1 - Л.Оюун-Эрдэнэ

9