4
Модон ханыг хэрхэн хийх вэ? Модон ханыг хэрхэн хийх вэ Барилгын чухал хэсгийн нэг бол хана юм. Хана нь дээвэр болон хучилтын ачааллыг суурьд дамжуулж байгаа чухал тулгуур болохоос гадна барилгыг халуун хүйтэн, салхи шуурга зэрэг байгалийн элдэв үзэгдлээс хамгаалах үүрэгтэй байдаг. Ханыг тоосго, блок, чулуу, мод, бетон зэрэг материалаар хийж болно. Хана барихдаа дараахь шаардлагыг харгалзах ёстой: Цэвэр үзэмжтэй байх Хийц, материалууд нь хөдөлгөөнгүй бат бэх, стандартын шаардлага хангасан байх Хэмнэлттэй байх Паарны халуун болон нэвчих үзэгдлийн нөлөөллийг даах, чийг даах болон шингээх чанартай байх Илч тусгаарлах, дулаан хангах, дулаан хуваарилах чанартай байх Өнгөн талын бүтэц, усны хүч, салхи эсэргүүцэх, дуу чимээний ачааллыг даах, дуу чимээ тусгаарлах чанартай байх Гэрэл болон гэрлийн туяаг шингээх, агаарын даралтын нөлөөг эсэргүүцэх чанартай байх Галын аюулгүй байх Ханын материал нь харшил үүсгэхгүй байх Хүрээлэн буй орчинтойгоо зохицох зэрэг болно. Гэвч амьдрал дээр тэр бүр энэ аргыг ашиглаж чаддаггүй билээ. Хүн бүр бололцоогоороо, богино хугацаанд барьж байгаа авсаархан барилгын дүнзэн ханын талаар товч зөвлөе.

зөвөлгөө №1

Embed Size (px)

Citation preview

Page 1: зөвөлгөө №1

Модон ханыг хэрхэн хийх вэ?

Модон ханыг хэрхэн хийх вэ 

Барилгын чухал хэсгийн нэг бол хана юм. Хана нь дээвэр болон хучилтын ачааллыг суурьд дамжуулж байгаа чухал тулгуур болохоос гадна барилгыг халуун хүйтэн, салхи шуурга зэрэг байгалийн элдэв үзэгдлээс хамгаалах үүрэгтэй байдаг. Ханыг тоосго, блок, чулуу, мод, бетон зэрэг материалаар хийж болно. Хана барихдаа дараахь шаардлагыг харгалзах ёстой:

Цэвэр үзэмжтэй байх Хийц, материалууд нь хөдөлгөөнгүй бат бэх, стандартын шаардлага хангасан байх

Хэмнэлттэй байх Паарны халуун болон нэвчих үзэгдлийн нөлөөллийг даах, чийг даах болон шингээх чанартай байх

Илч тусгаарлах, дулаан хангах, дулаан хуваарилах чанартай байх Өнгөн талын бүтэц, усны хүч, салхи эсэргүүцэх, дуу чимээний ачааллыг даах, дуу чимээ тусгаарлах чанартай байх

Гэрэл болон гэрлийн туяаг шингээх, агаарын даралтын нөлөөг эсэргүүцэх чанартай байх

Галын аюулгүй байх Ханын материал нь харшил үүсгэхгүй байх Хүрээлэн буй орчинтойгоо зохицох

зэрэг болно.

Гэвч амьдрал дээр тэр бүр энэ аргыг ашиглаж чаддаггүй билээ. Хүн бүр бололцоогоороо, богино хугацаанд барьж байгаа авсаархан барилгын

дүнзэн ханын талаар товч зөвлөе.

Дүнзэн ханыг өрөхдөө суурийн дээд хэсгийн ил суурийг 3-4 үе сайн чанарын тоосгоор өрөөд дээр нь ус чийг тусгаарлагч хоёр давхар хас тостой, чулуутай хар цаас дэвсэж, ханын анхны дүнзийг маш тэгшхэн зөв байрлуулна.

Page 2: зөвөлгөө №1

Модон хана

Модон хана нь дулаан хадгалах, агаарын солилцоонд сайнаас гадна барихад хялбар, бөх бат зэрэг олон сайн талтай. Модон хана хnйх уламжлалт арга туршлага байдаг боловч амьдрал хэрэглээний явцад модон ханын чанарт нөлөөлөх олон зүйл илэрхий болж, үүнийг технологид тусгах болж байна. Жишээ нь, дээхэн үед модыг ил шууд ханын материал болгон хэрэглэж байсан бол 30-аад жилийн өмнөөс л нэвчих үзэгдэл нь чийгшилтэд нөлөөлж байгааг тогтоосон байна. Энэ үзэгдлийг дээр үед мэдэж шийдэж байсан боловч тэр нь цэвэр практик шинжтэй байсан. Ханыг ихэнхдээ хүйтнээс хамгаалах чанарыг нь түлхүү анхаарч хийж ирсэн бөгөөд өнөө үеп илүүдэл дулааныг нь анхаарах ёстой болж байна. Үүний тулд, ялангуяа модон байшингийн тухайд “нэвчих чийгшилт”-ийн тухай мэдэх шаардлагатай юм. Байшин бүрт чийгшилт нь усны уур хэлбэрээр байдаг. Чухам энэ усны уурын нөлөө холбогдлын талаар хүмүүс төдийлөн анхаардаггүй. Хэрвээ 2 хүний унтлагын өрөөнд шөнөдөө 10 л хүртлэх ус уур хэлбэрээр ялгардаг гэж үзвэл энэ өрөө нь уг барилгын хамгийн анхаарал татсан хэсэг болно. Тасалгаан доторхи даралтын ихсэлтээс барилгын материалд уур нэвчих үзэгдэл явагдана. Тухайлбал, уур нь дулаан ялгаруулахын хамт шингэн биет буюу ус болон хувирдаг. Энэ хэмиийг хувиргах хэм буюу “хөлрөх цэг” гэнэ. Өрөөний хэм энэ цэгт хүрэхэд хананд чийгшилт үүсдэг. Ийм үзэгдлийн үед ямарваа тусгаарлах үүрэгтэй материалууд гэмтэж, ихэвчлэн тусгаарлах чанараа алддаг. Чулуун хананд ус нь түүний дотоод орон зайд үүсдэг.Ханын дотоод орон зай дахь болон өрөөний уур амьсгалын өөрчлөлт нь материалыг хатааж, үүний улмаас чийг гадагшладаг. Модон хана хөлөрч, чийг нэвчих нь ихээхэн уршигтай үзэгдэл. Ихэнхи модон барилгын тусгаарлагч материалууд нь чийг шингээмтгий байдаг. Иймээс ханын дотоод орон зайд чийг нэвчихээс сэргийлэх арга хэмжээ авах ёстой. Үүнд нэвчилтээс хамгаалах плёнк буюу хальс хэрэглэж болно. Энэ нь дотоод орон зайд нэвчилтийг сааруулахаас гадна багахан зэргийн чийгийг хоромхон зуур сарниулдаг. Гэвч энэ арга нь сул талтай. Ийм хальс эмзэг бөгөөд хананд суулгасан залгуур зэргээс болж амархан гэмтэх магадлалтай. Иймээс ханын булан, ирмэг зэрэг газрын хальсыг сайтар тогтоох хэрэгтэй.Бага зэргийн сүрлийн хольцтой түүхий тоосго нь чийг шингээхээс гадна шингээсэн чийгээ гадагшлуулах чанарай байдаг. Энэ явцад уг тоосго шинж чанараа алддаггүй байна. Шавар нь барилгын дотоод уур амьсгалд нөлөөлөөд зогсохгүй, өрөө тасалгааны агаарыг шүүж цэвэршүүлдэг. Ханын дотоод хэсэгт чийг нэвчих үзэгдэлд өртдөггүй плита суулгавал зүгээр. Мөн модон хөвөө хийж өгөх хэрэгтэй.

Page 3: зөвөлгөө №1

 

Модон ханын өрлөгМодон ханыг өрөхийн өмгө холтсыг нь бүрэн цагаалж, өөлж тэгшлэнэ. Өрөхдөө суурийн дээд хэсгийн ил суурийг 3-4 үе сайн чанарын тоосгоор хийгээд дээр нь ус чийг тусгаарлагч 2 давхар хар тостой, чулуутай хар цаас дэвсэж ханын анхын дүнзийг маш тэгшхэн зөв байрлуулна. Тэгэхдээ муруй хазгай өрөхөөс болгоомжилж утсаар хэц татаарай. Өндрийг булан, өнцөг, хаалга, цонхны зай гаргахад заавал босоо эгцийг зөв байрлуулах эгцлүүрийг ашиглана. 2 дүнзний завсар олс юмуу хөвд, бусад дулаагын материал чигжиж өгнө. Гэхдээ мод ялзруулах зүйл чигжиж болохгүй. Хана өрж буй дүнзний зузаан 15см-ээс доош бол хүйтэнд болон хучилт, дээврийн даацанд нэн тохиромжтой. Дүнзэн ханыг 2-3 үе тутамд 200-300мм бүдүүн сайн чанарын төмөр хадаасаар хадаж бэхлэнэ. Буланг зөрүүлэн өрж, тэнд нь скаб буюу төмөр гадсан хадаасаар бэхлэж өгнө. Харин хэт бүдүүн хадаасаар хадвал мод хагарах, цав гарч цуурах, улмаар хана нурж болзошгүй. Дээр дурдсан зүйл нь зөвхөн нэг хоёр давхар, 10м*6м юмуу 10м*8м сууцны барилгад хамаатай юм. Модон барилгын гадна ханыг 1.5 жил шавардахгүй байх ёстой. Учир нь модон материал хатаж сууж гүйцнэ. Хэрэв нойтон үед нь шавардвал шавар нь хагарч дахин ажил удна. Модон рам зангидаж, гадна дотор талыг нь 5см-ийн банзаар хана хийж, завсарт нь дулаалгын материал хйх аргыг амьдралд өргөн хэрэглэдэг. Хоёр банзны хооронд хийх дулаалгын материал нь сайн шатаж гүйцсэн үнс байж болно. Модны үртсийг шар шавартай хольж зуурч хэрэглэх арга бий. Мөн шилэн хөвөн, хөөсөнцөр зэргийг өргөн ашиглаж байна.Модны үртсийг дангаар нь хийж болохгүй. Ханыг хийхэд рамалсан яс мод, ханын модны бэхэлгээ, тэдгээрийн уулзвар, банзны залгаа, босоо чиглэлийн банз хоорондын зайг маш сайн ховил гарган уулзуулж хийвэл бат бөх, зай завсаргүй болно.