13
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬД ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХЭД СУРАЛЦАХАД ТУЛГАМДАЖ БУЙ ЗАРИМ АСУУДАЛ Мөнхцэцэг.У Дархан дээд сургууль Сэдэв сонгосон үндэслэл : Шинэ зууны боловсролын хандлага нь бүх нийтийн боловсрол хүртээмжтэй, тасралтгүй, уян хатан, хүмүүнлэг, нээлттэй, ардчилсан байх зарчмыг баримталж байгаагийн зэрэгцээ суралцагчдын аливаа ялгааг үл харгалзан боловсрол эзэмшин хөгжих тэгш боломжоор хангахад чиглэж байна. Манай орны боловсролын тогтолцооны шинэчлэл нь энэхүү дэлхийн нийтийн боловсролын чиг хандлагын дагуу хувь хүний хөгжих хэрэгцээг дээдэлсэн орчин нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж байгаа билээ. Иймээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг бусад хүүхдийг адил боловсрол эзэмших үйл явцад тулгардаг асуудлыг тодруулах, цаашид санал зөвлөмж гаргах үүднээс энэхүү сэдвийг сонгон судалсан болно. Түлхүүр үг : Суралцах эрх, тэгш хамруулан сургах, хүүхэд төвтэй сургалт Судалгааны зорилго : ЕБС-д Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах зарим асуудлыг судлан тодорхойлох Судалгааны зорилтууд : 1. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж буй НТБТөвийн багш нараас анкетын аргаар судалгаа авах 2. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон тэдний эцэг эхээс нөхцөл байдлын талаар мэдээлэл цуглуулах 3. Гадаад орнуудын туршлагыг судлах /Солонгос улс/ 4. Судалгааны ажилд дүн шинжилгээ хийх, санал зөвлөмж боловсруулах Судалгааны арга зүй : БАРИМТ БИЧГИЙН СУДАЛГАА

Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамдаж буй зарим асуудал

Embed Size (px)

Citation preview

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬД ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ

ХҮҮХЭД СУРАЛЦАХАД ТУЛГАМДАЖ БУЙ ЗАРИМ АСУУДАЛ

Мөнхцэцэг.У Дархан дээд сургууль

Сэдэв сонгосон үндэслэл :

Шинэ зууны боловсролын хандлага нь бүх нийтийн боловсрол хүртээмжтэй,

тасралтгүй, уян хатан, хүмүүнлэг, нээлттэй, ардчилсан байх зарчмыг баримталж

байгаагийн зэрэгцээ суралцагчдын аливаа ялгааг үл харгалзан боловсрол

эзэмшин хөгжих тэгш боломжоор хангахад чиглэж байна. Манай орны

боловсролын тогтолцооны шинэчлэл нь энэхүү дэлхийн нийтийн боловсролын чиг

хандлагын дагуу хувь хүний хөгжих хэрэгцээг дээдэлсэн орчин нөхцөлийг

бүрдүүлэхэд чиглэж байгаа билээ. Иймээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг бусад

хүүхдийг адил боловсрол эзэмших үйл явцад тулгардаг асуудлыг тодруулах,

цаашид санал зөвлөмж гаргах үүднээс энэхүү сэдвийг сонгон судалсан болно.

Түлхүүр үг : Суралцах эрх, тэгш хамруулан сургах, хүүхэд төвтэй сургалт

Судалгааны зорилго :

ЕБС-д Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамдаж буй асуудал,

цаашид анхаарах зарим асуудлыг судлан тодорхойлох

Судалгааны зорилтууд :

1. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж буй НТБТөвийн багш нараас

анкетын аргаар судалгаа авах

2. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон тэдний эцэг эхээс нөхцөл байдлын

талаар мэдээлэл цуглуулах

3. Гадаад орнуудын туршлагыг судлах /Солонгос улс/

4. Судалгааны ажилд дүн шинжилгээ хийх, санал зөвлөмж боловсруулах

Судалгааны арга зүй :

БАРИМТ БИЧГИЙН СУДАЛГАА

1. Холбогдох хууль эрх зүйн актууд;

2. Урьд өмнө хийгдсэн судалгаа, дүн шинжилгээ, илтгэл;

3. Бусад орнуудын туршлага.

АСУУЛГЫН СУДАЛГАА

Дархан Уул аймаг дахь Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж буй Насан

Туршийн Боловсрол Төвийн багш нараас санал асуулгын асуумж,

ганцаарчилсан ярилцлагын аргачлалаар тоон болон чанарын мэдээллийг

цуглуулсан

Онол практикийн ач холбогдол:

1. Ерөнхий Боловсролын Сургуульд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад

тулгамдаж буй зарим асуудлууд болон шийдвэрлэх зарим арга замыг

тодорхойлох

2. Цаашид энэ чиглэлийн суурь судалгаа болох боломжтой.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд /2005он/:

“Төрөлхийн болон удамшлын эмгэг өөрчлөлт эсхүл осол гэмтлийн улмаас сэтгэц,

оюун ухаан, мэдрэхүйн чадахви нь алдагдсан, түүнчлэн бие эрхтэн нь гэмтсэнээс

хөдөлмөрлөх, бие даан амьдрах боломж нь хязгаарлагдсан хүнийг хөгжлийн

бэрхшээлтэй иргэн” гэж тодорхойлсон байна.

Монгол улс дахь эрх зүйн зохицуулалт :

● Монгол Улсын Үндсэн хууль, 1992

● Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, 2002

● Боловсролын тухай хууль, 2002

● Бага дунд боловсролын тухай хууль, 2002

● Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах Үндэсний хөтөлбөр (2002-2010),

2002

● Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулан сургах

хөтөлбөр, 2003

● Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хууль, 2005

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол эзэмших боломж

Монгол Улсын боловсролын тогтолцоо нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд

үндсэн хоѐр чиглэлээр боловсрол олгож байна.

1. Ердийн сургалттай ерөнхий боловсролын сургуульд бусад хүүхдүүдийн

хамт; мөн тусгай анги хэлбэрээр суралцах боломж олгодог,

2. Тусгай сургалттай ерөнхий боловсролын сургуульд боловсрол эзэмших

боломжийг олгодог.

Судалгааны хэсэг

Дархан Уул аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж буй Насан

Туршийн Боловсрол Төвийн багш нараас санал асуулгын асуумж

Зураг 1. Насны байдлаар

Зураг 2. Хүйсийн ялгаатай байдал

Хүснэгт 1.

Судалгаанд хамрагдсан багш нарын мэдээлэл

Мэргэжил

Одоо ажиллаж

буй газар

Судалгаанд хамрагдсан байдал

Бүгд багшийн

мэргэжилтэй -

15

Насан туршийн

боловсрол

төвийн багш нар

- 15

Энэрэл цогцолбор, Од цогцолбор,

Жигүүр цогцолбор, 9,18, 15, 1, 4, Номин

цэцэрлэг, Хонгор сум, Шарын гол сумын

сургуулийн НТБТөвийн багш нар

хамрагдсан.

Зураг 3. Багш нарын хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилласан жил

Зураг 4. ХБ-тэй хүүхдүүдийг боловсролын үйлчилгээнд хамруулсан байдал

Хүснэгт 2.

ХБ-тэй хүүхдүүдтэй ажиллахад тохиолддог хүндрэл

Хүндрэл Тоо

Хичээлийн хэрэглэгдэхүүн

дутмаг /тусгай гарын авлага,

сурах бичиг/

10

Зориулалтын бус орчин нөхцөлд

ажилладаг /орчин нөхцөл тааруу/

6

Зарим хүүхдүүд бусад сурагчидаа гүйцэхгүй, удаан сууж

чаддаггүй, амархан ядардаг.

7

Багаж төхөөрөмж байхгүй /ортепед, протез/ 6

Зураг 5. ХБ-тэй хүүхдүүдийн бэрхшээлийн хэлбэр

Зураг 6. ХБ-тэй хүүхдүүдэд зориулсан ном сурах бичгийн хүрэлцээ

Хүснэгт 3.

ЕБС-д ХБ-тэй хүүхэд суралцахад гардаг хүндрэл

Хүндрэл То

о

Хөгжлийн бэрхшээлийн түвшиний ангилал байхгүй, анги

бүрүүлэхийн тулд янз бүрийн хүүхэд авдаг нь хүүхдэд, багшийн

ажилд ч ихээхэн хүндрэл үүсдэг.

6

ХБ-тэй хүүхэд суралцах орчин нөхцөл бүрдээгүй, зориулалтын бус

орчинд хичээлэлдэг /Сандал, ширээ/

8

Бусдаас ичдэг, бусдад гадуурхагддаг, бусдыг сурлагын хувьд

гүйцэхгүй байдал

4

Тэргэнцэртэй хүүхдэд зориулсан зам, жорлон байхгүй /Багш туслах

шаардлага гардаг/

6

Багшийн хувьд мэргэжлийн бус, бэрхшээлийн хувьд холимог

ангитай ажилладаг учраас мэдэхгүй зүйл зөндөө гардаг

5

Зураг 7. ХБ-тэй хүүхдүүдэд явуулж буй өнөөгийн сургалт тэдэнд хүрдэг

байдал

Хүснэгт 4.

Цаашид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн суралцах боломжийг хангахын

тулд төрөөс ямар ажил хийх хэрэгцээ шаардлага байгаа вэ?

Авах арга хэмжээ То

о

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллах багш нараа

тусгайлан бэлдэх

6

Стандартад нийцсэн сургууль, тоног төхөөрөмж бүхий ангитай

болгоход анхаарах

6

Орон нутагт тусгай сургуулийг бий болгох 4

ХБ-тэй хүүхдүүдэд бага наснаас нь эхлэн системтэй боловсрол

олгох, төгсөөд ажиллах орчин нөхцөл уялдаа холбоог бий болгоход

анхаарах

8

Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй 3-5 хүүхдүүдэд нэг багш

ажиллах

5

Гэрээр ажиллах тогтолцоог бий болгох 2

Мэргэжлийн багш, согог зүйч, сэтгэл засалч зэрэг хөгжилийн

бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллах нарийн мэргэжлийн

мэргэжилтнүүдийг хөдөө орон нутагт ажиллуулах

4

Судалгааны дүгнэлт

Судалгаанд Насан Туршийн Боловсрол Төвийн нийт 15 багш хамрагдсан.

ЕБС-д Хөгжлийн бэрхшээлтэй суралцагч суралцахад бэрхшээл хүндрэлүүд

ихээхэн тохиолддог болохыг багш нарын судалгаанаас харж болно.

Үүнд: ХБ-тэй хүүхэд суралцах орчин нөхцөл бүрдээгүй, зориулалтын бус орчинд

хичээллэдэг. Сандал, ширээ, сургалтын материал, сурах бичиг байдаггүй.

Тэргэнцэртэй хүүхдэд зориулсан зам, жорлон байхгүй нь хөгжлийн бэрхшээлтэй

хүүхдийн хувьд ихээхэн хүндрэл бэрхшээлийг үүсгэдэг. Багшийн хувьд мэргэжлийн

бус, бэрхшээлийн хувьд холимог ангитай ажилладаг учраас мэдэхгүй зүйл их

гардаг мөн эдгээр хүүхдүүд бусад сурагчдыг сурлагын хувьд гүйцэхгүй байгаа

байдал нь үүнтэй холбоотой байж болно. Иймээс хөгжлийн бэрхшээлтэй

хүүхдүүдэд тусгай, нарийн мэргэжлийн мэргэжилтнүүдээр хичээл заалгах,

сургалтын орчин нөхцлийг сайжруулах, тэдэнд зориулсан сургалтыг системтэйгээр

тасралтгүй зохион байгуулах цаг болсон байна.

Солонгос улсын туршлагаас

Солонгос улсын үндсэн хуулийн 23-р Хэсэгт “Бүх хүн өөрийн чадварт

тохирсон боловсролыг эзэмших эрхтэй” гэж заасан байдаг. Солонгос улсад тусгай

сургуулиуд нь хөгжлийн бэрхшээлийн төрлөөр /харааны бэрхшээлтэй, сонсголын

бэрхшээлтэй, оюун ухааны бэрхшээлтэй, хүнд өвчтэй гэх зэргээр төрөлжсөн

байдаг бөгөөд Тусгай боловсрол хөгжихөд Солонгосын Боловсролын Яамнаас

1977 онд байгуулсан Тусгай хэрэгцээт боловсролын үндэсний хүрээлэн чухал

үүрэг гүйцэтгэжээ.

Солонгосын тусгай боловсролын тухай хууль

● Хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй холбогдох тусгай боловсролын тухай

хууль

● Бага, дунд, дээд боловсролын тухай хууль

● Бага насны хүүхдийн боловсролын тухай хууль

● Хөгжлийн бэрхшээлтэй иргэний халамжийн хууль

● Нялх хүүхдийн асран хамгаалалтын тухай хууль

● Хөгжлийн бэрхшээлтэй өндөр настан, Жирэмсэн эхчүүдийн тав тухыг

нэмэгдүүлэх хууль

● Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөрийн эрхлэлтийн тухай хууль

● Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай хууль

Багшийн бэлтгэл :

Багшийн үнэмлэх : Багшийн дээд сургууль нь Тусгай боловсролын анги (4

жилтэй их, дээд сургууль) төгссөний дараа шалгалт өгч тусгай боловсролд

багшлах эрх авдаг.

Багш томилолт : цэцэрлэг /бага сургууль/ дунд сургуулиар

хуваагдан томилогдоно.

Жил бүр улсаас багш томилолт явуулна.

Шалгалт нь : (1үеийн шалгалт тестийн шалгалт, 2үеийн шалгалт ярилцлага)

Тусгай боловсролын байгууллагын одоогийн нөхцөл

Багшлах бүрэлдэхүүний хувьд /Хамтарсан багийн бүрэлдэхүүн/

Явуулын багшийн сургалтын онцлог

Хөгжлийн бэрхшээлийн хүнд алдагдалтай хүүхдүүдэд явуулын багш очиж

боловсрол олгодог системтэй. Явуулын багш нь эмнэлэг, асрамжийн газар, гэрээр

очиж боловсрол олгодог байна.

Дэвшүүлж буй санал зөвлөмж

1. Аймгийн насан туршийн боловсрол төвөөс авах арга хэмжээ

● Хөгжлийн бэрхшээлийн алдагдлын түвшинд тохирсон сургалтын гарын

авлагыг тогтмол шинэчлэн хэвлүүлэх, хүртээмж хангамжийг сайжруулах

тал дээр анхаарах

● Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажилладаг багш, сурган

хүмүүжүүлэгч нар луу чиглэсэн сургалт, семинарыг тогтмол

системтэйгээр явуулах

● Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцаж буй сургуулийн сургалтын

орчин нөхцөлийг сайжруулах

● Бэрхшээлийн дагнасан хэлбэрээр тусгай ангийг Дархан Уул аймагт бий

болгох

● Хөгжлийн бэрхшээл бүрийн онцлог хэрэгцээг хангах боловсролын

тогтолцоог бүрдүүлэх цогц хуультай болох

● Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд нийгмийн харилцаанд тэгш оролцож үе

тэнгийнхэнтэйгээ чөлөөтэй харилцахын тулд ерөнхий боловсролын

сургуулиудад дохионы хэлний хичээлийг нэвтрүүлэх

● Бэрхшээл нь хүндэрсэн сургуульд явж чадахгүй байгаа хүүхдүүдэд

явуулын багштай болж боловсрол эзэмшүүлэх

Ашигласан ном зүй

1. Г. Батцэнгэл. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурган, сэтгэл зүйн зарим

асуудал УБ., 2007

2. Я. Цэвээнлхазал, Б.Туяа, Ц. Батцэцэг, Д. Хорлоо, Ц. Гэрэлтуяа Хөгжлийн

бэрхшээл тэдгээрийн онлог УБ., 2006

3. Save the Children “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг өдөр тутмын амьдралд

оролцуулах нь” /орчуулгын ном/ Анх хэвлэгдсэн 1999

4. ADRA “Тэгш хамруулан сургагч багш бэлтгэх сургалтын арга зүй” УБ., 2008

5. Фрида Брига “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн өөрийгөө хамгаалах

чадварыг хөгжүүлэх нь” /Орчуулгын ном/

6. 추진희 (Choo, Jinhee/ Жин Ни) /Солонгосын тусгай боловсролын багш/

KOICA-ын Сайн дурын гишүүн, Энэрэл цогцолбор сургуульд багшилж

байгаа.