15
Өвөрмөц хэлцийн орчуулгын асуудалд Мал аж ахуйтай холбоотой өвөрмөц хэлцийн жишээн дээр Ж.Алдармаа, магистр, ХИС Ч.Ариунаа, магистр, ХИС

› fileman › Uploads › C_TR_2018-2019 › XCC... Өвөрмөц хэлцийн орчуулгын асуудалдӨвөрмөц хэлцийн орчуулгын асуудалд

  • Upload
    others

  • View
    10

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: › fileman › Uploads › C_TR_2018-2019 › XCC... Өвөрмөц хэлцийн орчуулгын асуудалдӨвөрмөц хэлцийн орчуулгын асуудалд

Өвөрмөц хэлцийн орчуулгын асуудалд

Мал аж ахуйтай холбоотой өвөрмөц хэлцийн жишээн дээр

Ж.Алдармаа, магистр, ХИС

Ч.Ариунаа, магистр, ХИС

Page 2: › fileman › Uploads › C_TR_2018-2019 › XCC... Өвөрмөц хэлцийн орчуулгын асуудалдӨвөрмөц хэлцийн орчуулгын асуудалд

Өвөрмөц хэлц, түүний онцлог

Өвөрмөц хэлцийг орчуулах аргууд

Малтай холбоотой өвөрмөц хэлцүүд

Судалгаа

Дүгнэлт

Page 3: › fileman › Uploads › C_TR_2018-2019 › XCC... Өвөрмөц хэлцийн орчуулгын асуудалдӨвөрмөц хэлцийн орчуулгын асуудалд

Өвөрмөц хэлц, түүний онцлог

Монгол хэлэнд өвөрмөц хэлцийг олон эрдэмтэд янз бүрээр

тодорхойлсон байдаг бөгөөд тухайлбал:

Б.Ринчен (1950)“Ингэж хэд хэдэн үг нэгдэн нийлэн, нэг

ухагдахуун бүхий иж болдог ёс хэл бүхэнд байдаг учир тусгай

нэртэй байдаг. Хэл шинжлэлд үүнийг идиом гэж нэрлэдэг юм.

Идиомын зүйлд утга санаа нь бүтэн идиомоос гарахаас биш,

идиомын доторхи үг тус бүрд байдаггүй”

Г.Аким (1982:3) “Өвөрмөц хэлц гэдэг бол гагцхүү тухайн

үндэстний хэлэнд байдаг бүрэлдүүлсэн үгийн нь утга

алдагдаад нэгэн нэгдмэл утга гаргах болсон тогвортой

нийлэмж үг юм”

Page 4: › fileman › Uploads › C_TR_2018-2019 › XCC... Өвөрмөц хэлцийн орчуулгын асуудалдӨвөрмөц хэлцийн орчуулгын асуудалд

Англи хэлэнд хэлц үгийг тодорхойлохдоо

Мона Бейкэр (2011) “Өвөрмөц хэлц нь бүтцийн хувьд

тогтсон, үгсийн байрлалыг өөрчилж, хасч, нэмж болдоггүй

бөгөөд нийлж нэг утга илэрхийлдэг”.

М.Л.Ларсон (1984) “Өвөрмөц хэлц нь тухайн хэлцэд орсон

үгээр илэрхийлэгдэх утгаас өөр утгыг илэрхийлэх нийлэмж

үгс”.

Өвөрмөц хэлц, түүний онцлог

Page 5: › fileman › Uploads › C_TR_2018-2019 › XCC... Өвөрмөц хэлцийн орчуулгын асуудалдӨвөрмөц хэлцийн орчуулгын асуудалд

Харин өвөрмөц хэлцийг орчуулахын тухайд:

Ж. Төмөрцэрэн, (1998: 234) Өвөрмөц хэллэгийг харь хэлэнд тэр

хэвээр нь үгчлэн орчуулбал ойлгогдохгүйд хүрдэг байна. Ийм

учраас тэр хэлнээс тохирох өвөрмөц хэллэгийг сонгон оноох буюу

эсвэл утгыг тайлбарлан орчуулдаг юм.

Бэйкер (1992:65) “өвөрмөц хэлцийг орчуулахад тулгардаг 2

бэрхшээлийн нэг нь тухайн өвөрмөц хэлцийг зөв таньж орчуулах

чадвар бол нөгөө нь өвөрмөц хэлцийн илэрхийлж буй олон янзын

утгыг харь хэлэнд буулгахад гардаг хүндрэл юм”

Өвөрмөц хэлц, түүний онцлог

Page 6: › fileman › Uploads › C_TR_2018-2019 › XCC... Өвөрмөц хэлцийн орчуулгын асуудалдӨвөрмөц хэлцийн орчуулгын асуудалд

Дээрх тодорхойлолтуудаас харахад өвөрмөц хэлц дараах үндсэн шинжтэй

байна.

Хоёр ба түүнээс дээш үгээс бүрэлдэн бүхэлдээ нэг утга санаа

илэрхийлнэ

Хэлзүйн хувьд хэлбэржин бэхжсэн

Харь хэлэнд шууд үгчлэн орчуулах боломжгүй

Монгол хэлний өвөрмөц хэлцийг сүүлийн жилүүдэд нэлээд эрчимтэй

судлаж байгаа бөгөөд ингэхдээ судлаачид

бүтэц, утга, хэлбэрийн талаас

хэрэглээ, утга, орны талаас

толилох, зүйлчлэх, ангилах талаас нь тус тус судалсан байна.

Өвөрмөц хэлц, түүний онцлог

Page 7: › fileman › Uploads › C_TR_2018-2019 › XCC... Өвөрмөц хэлцийн орчуулгын асуудалдӨвөрмөц хэлцийн орчуулгын асуудалд

Өвөрмөц хэлцийг орчуулах аргууд

Утга, бүтэц ижил өвөрмөц хэлцээр

- Don't look a gift horse in the mouth.

- Бэлгийн морины шүдийг үздэггүй

Утга ижил, бүтэц өөр өвөрмөц хэлцээр

- To teach your grandmother to suck eggs

- Аавдаа адуу манахыг заах

Тайлбарлан орчуулах

- To beat a dead horse

- Хэрэггүй зүйлд цаг гарздах

Орчуулалгүй орхих

- Like her mother, Karen has very little patience-a chip off the old block.

- Карен яг ээж шигээ тэвчээргүй зантай.

Page 8: › fileman › Uploads › C_TR_2018-2019 › XCC... Өвөрмөц хэлцийн орчуулгын асуудалдӨвөрмөц хэлцийн орчуулгын асуудалд

Монгол хэлний малтай холбоотой

өвөрмөц хэлцүүд

“Тогтвортой хэллэг, ялангуяа түүний нэг төрөл болох өвөрмөц хэллэг

/idiom/-т тухайн үндэстний уламжлалт аж ахуй, эртнээс нутаглан

суурьшсан газар орны байгаль, цаг уурын онцлог, бүтээн

цогцлуулсан эд өлөг хийгээд юуг эрхэмлэн дээдэлж, юуг цээрлэн

жигшдэг зэрэг зан заншил, шашин шүтлэгийн уламжлал, эдгээрийн

тухай хэвшсэн ойлголт, ухаарал, мэдлэг, боловсролын бүхий л

байдал туссан байдгаараа үндэстний сэтгэлгээ, соёлынх нь өвөрмөц

байдлыг тандан судлах чухал баримт болдог” (Баянсан Ж. 2002.

Х.43) учраас хүн төвт хэл шинжлэлийн чухал судлагдахуун юм.

Page 9: › fileman › Uploads › C_TR_2018-2019 › XCC... Өвөрмөц хэлцийн орчуулгын асуудалдӨвөрмөц хэлцийн орчуулгын асуудалд

Монголчууд эрт цагаас мал аж ахуй эрхэлж нүүдэллэж ирсэн ард түмэн

бөгөөд энэ амьдралын хэв маяг нь өвөрмөц хэлцэд ихээхэн туссан байдаг.

Иймээс монгол хэлний малтай холбоотой нийтлэг хэрэглэгддэг 14 өвөрмөц

хэлцийг сонгон авч тэдгээртэй утга дүйх англи хэлний өвөрмөц хэлцтэй

харьцуулан судалсан. Улмаар өөрсдийн орчуулгын хичээл заадаг 2, 3

түвшний нийт 40 оюутнаар англи хэл дээрх өвөрмөц хэлцүүдийг тайлбарын

хамт өгч орчуулуулан судалгаа хийсэн.

Энэхүү судалгааны ажилдаа өвөрмөц хэлцийг зөвхөн утга, хэрэглээний

талаас авч үзсэн бөгөөд зорилго нь оюутнууд англи хэлний өвөрмөц

хэлцийг монгол хэлнээ буулгахдаа малтай холбоотой өвөрмөц хэлцээр

дүйцүүлэн орчуулж чадаж байгаа эсэх болон тэдгээрийн утгыг оюутнууд

хэрхэн ойлгон хүлээж авч буйг судлахад оршино.

Монгол хэлний малтай холбоотой өвөрмөц хэлцүүд

Page 10: › fileman › Uploads › C_TR_2018-2019 › XCC... Өвөрмөц хэлцийн орчуулгын асуудалдӨвөрмөц хэлцийн орчуулгын асуудалд

Нийт сонгон авсан 14 өвөрмөц хэлцийг авч үзвэл

Морьтой холбоотой-5

Тэмээтэй холбоотой-2

Үхэртэй холбоотой-4

Ямаатай холбоотой-2

Малтай холбоотой-2

Утгын хувьд авч үзвэл:

Ялгаатай, ондоо гэсэн утгыг тэмээ(нэрэлхүү, номхон), ямаагаар

(сэргэлэн шалмаг, тогтворгүй)

Ухнаар тэнэг, сөрөг байдлыг

Төл малаар бага, жижиг, нас биед хүрээгүй гэдгийг

Үхрээр зөрүүд гэх мэт

Монгол хэлний малтай холбоотой

өвөрмөц хэлцүүд

Page 11: › fileman › Uploads › C_TR_2018-2019 › XCC... Өвөрмөц хэлцийн орчуулгын асуудалдӨвөрмөц хэлцийн орчуулгын асуудалд

Монгол хэлний малтай холбоотой өвөрмөц хэлцээр дүйцүүлж болох англи

хэлний өвөрмөц хэлцийг орчуулсан байдал

№0 Өвөрмөц хэлц (Англи хэлээр)

Утг

а д

үй

х

өвө

рм

өц

хэл

цээр

ор

чуул

са

н

Та

йл

ба

рл

аж

ор

чуул

са

н

Ха

са

лт

хи

йж

ор

чуул

са

н

Үгч

ил

ж

ор

чуул

са

н

Ор

чуул

ж

чад

аа

гүй

1 A bird in the hand is worth two in the bush. 15 4 2 19

2 Time flies when you are having fun. 30 (3) 7 3

3 Set a thief to catch a thief 2 4 1 9 24

4 Birds of a feather flock together. 30 (0) 1 1 8

5 A chip off the old block 13 10 6 11

6 Too many cooks spoil the broth. 19 2 19

7 To scratch one's head 2 14 1 23

8 Don't look a gift horse in the mouth. 11 3 2 24

9 As stubborn as a mule 27 (4) 4 1 8

10 To teach your grandmother to suck eggs 22 3 6 1 8

11 To bite the hand that feeds 17 2 21

12 Ups and downs 4 28 8

13 Curiosity killed the cat 3 (1) 2 8 2 25

14 As different as chalk and cheese 27 (5) 6 2 5

Page 12: › fileman › Uploads › C_TR_2018-2019 › XCC... Өвөрмөц хэлцийн орчуулгын асуудалдӨвөрмөц хэлцийн орчуулгын асуудалд

Монгол хэлний малтай холбоотой өвөрмөц хэлцээр

дүйцүүлж болох англи хэлний өвөрмөц хэлцийг

орчуулсан байдал

0

5

10

15

20

25

30

35

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14

Утга дүйх өвөрмөц хэлцээр орчуулсан

Тайлбарлаж орчуулсан

Хасалт хийж орчуулсан

Үгчилж орчуулсан

Орчуулж чадаагүй

Page 13: › fileman › Uploads › C_TR_2018-2019 › XCC... Өвөрмөц хэлцийн орчуулгын асуудалдӨвөрмөц хэлцийн орчуулгын асуудалд

Монгол хэлний малтай холбоотой өвөрмөц хэлцийн утгыг

мэдэж байгаа эсэх

Өвөрмөц хэлц (Монгол хэлээр)

Зөв

тайл

барл

а

сан

Буруу

тайл

барл

а

сан

1Маргаашийн өөхнөөс өнөөдрийн

уушиг (дээр)30 10

2 Үг олдож үхэр холдлоо 36 4

3Тэмээ хариулсан хүн буурынхаа занг

андахгүй32 8

4Ороо нь ороогоороо, жороо нь

жороогоороо5 35

5Эх нь хээр алаг бол унага нь шийр

алаг36 4

6 Зуун ямаанд жаран ухна 33 7

7 Бодоод бодоод бодын шийр дөрөв 25 15

8 Бэлгийн морины шүдийг үздэггүй 36 4

9 Дөргүй бух шиг 31 9

10 Аавдаа адуу манахыг заах 36 4

11 Тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ 37 3

12 Эр хүн туг ч барина, тугал ч хариулна 29 11

13Дааганаас унаж үхдэггүй,

даравгараас болж үхдэг 30 10

14 Тэмээ, ямаа шиг 35 5

Зөв тайлбарласан

Буруу тайлбарласан

Page 14: › fileman › Uploads › C_TR_2018-2019 › XCC... Өвөрмөц хэлцийн орчуулгын асуудалдӨвөрмөц хэлцийн орчуулгын асуудалд

Дүгнэлт

Энэхүү судалгааг хийснээр дараах дүгнэлтэнд хүрч байна.

Монголчууд нүүдлийн мал аж ахуй эрхэлж ирсэнтэй холбоотойгоор

монгол хэлэнд таван хошуу мал, тэдгээрийн онцлог, шинж байдал, ааш

аягийг тусгасан өвөрмөц хэлц түгээмэл байдаг.

Сонгож авсан өвөрмөц хэлцүүдээс харахад монголчууд адуу, хонийг

халуун хошуутай мал хэмээн дээдэлж сайн санасан хүндээ бэлэг

болгож хүртэл өгдөг байсан учраас эдгээр малаар эд баялаг зэрэг эерэг

утгыг илэрхийлж байгаа бол тэмээ, ямаа, үхрээр (хүйтэн хошуутай)

тэнэг, зөрүүд, ач санадаггүй зэрэг ихэнхдээ сөрөг утга илэрхийлсэн

байна.

Англи, Монгол хэл нь төрөл бус хэл учраас утга, бүтэц ижил хэлц ховор

бөгөөд ихэнхдээ утга ижил, бүтэц өөр хэлцээр дүйцүүлэх боломжтой.

Хэлцийг тайлбарлан орчуулж болох боловч тухайн улсын соёл, ахуй

амьдралтай салшгүй холбоотой тул утгыг бүрэн гаргахын тулд

дүйцүүлэн орчуулах нь зохистой.

Page 15: › fileman › Uploads › C_TR_2018-2019 › XCC... Өвөрмөц хэлцийн орчуулгын асуудалдӨвөрмөц хэлцийн орчуулгын асуудалд

Дүгнэлт

Англи хэлний 14 хэлцийг монгол хэлэнд малтай холбоотой өвөрмөц хэлцээр

дүйцүүлэн орчуулах даалгавар өгсөн бөгөөд судалгаанд 40 оюутан хамрагдсан.

Судалгаанаас дараах дүгнэлтэнд хүрч байна.

- Хэлцийг орчуулахдаа голдуу дүйцүүлэх болон тайлбарлах аргаар орчуулсан

бөгөөд цөөн хэдэн тохиолдолд үгчилэн орчуулсан байна. Гэхдээ зарим хэлцийг

огт орчуулж чадаагүй.

- зарим хэлцийн тохирох дүйцлийг сонгон орчуулсан хэдий ч малтай холбоотой

хэлцийг олж чадаагүй.

(as different as chalk and cheese – тэмээ ямаа шиг, газар тэнгэр шиг, гал ус

шиг, өдөр шөнө шиг)

Энэ нь нэг талаас нүүдэлчин ахуйгаас суурин соёлд шилжиж мал аж ахуйгаас

хөндийрсөн тул орчин үеийн залуучуудын малтай холбоотой мэдлэг нь дулимаг

болсонтой холбоотой.

- Тухайн хэлцүүдийн монгол дүйцлийг ойлгож байгаа эсэх талаар авсан

судалгаанаас харахад Curiosity killed the cat гэсэн хэлцийг бараг орчуулж

чадаагүй хэрнээ Дааганаас болж үхдэггүй, даравгараас болж үхдэг гэснийг

дийлэнх хувь нь мэддэг байна. Энэ нь нөгөө талаар англи хэлний чадвар

тааруу учраас хэлцийн утгыг бүрэн ойлгож орчуулж чадахгүй байна. Мөн

хэлцийн утгыг мэдэж байгаа хэрнээ

хэрэглээнд оруулж чадахгүй байгаа нь ажиглагдлаа.