сайн багшийн шинж

Preview:

Citation preview

САЙН БАГШИЙН ШИНЖХУЯГ УУ, БАГШ УУ?

Илтгэгч: Ц. Лувсандорж

Улаанбаатар 2013

АГУУЛГА

Багшийн мөн чанар

Багш шинж, чадамжийн хүрээ

Хэн сайн багш бэ?

Хэн муу багш бэ?

Хуяг уу, багш уу?

Багшийн ямар шинж энд их үнэлэмжтэй байна бэ?

БАГШ ШИНЖ, ЧАДАМЖИЙН ХҮРЭЭ

Агуулгын чадамж (математик)

Аргын чадамж (дидактик)

Харилцааны чадамж

Хайрын чадамж

ҮРГЭЛЖЛЭЛ

Багшийн чадамж(математикийн жишээгээр)

Үндсэн үйлийн хүрээ

Багшийн олон талт шинж

Агуулгын чадамж Судалгаа хийх математикч

Аргын чадамж Хичээл заах, зөвлөгөө өгөх

Заах арга зүйч

Харилцааны чадамж

Хүн, нийгмийн судлах, шинжих, харьцах

Нийгмийн зүтгэлтэн

Хайрын чадамж Энэрэн нийгүүлсэхүй, энэрч хайрлах бодит сайн жишээ болох, үзүүлэх

Соён гэгээрүүлэгч

ХЭН САЙН БАГШ БЭ?

Сайн багш гэж соён гэгээрүүлэгчийн хэлнэ.

ХЭН МУУ БАГШ БЭ? Муу багш лав л соён гэгээрүүлэгч биш.

Агуулгын чадамжаа дарангуйллын хэрэгсэл болгогч тэр хүн мэдээж муу багш

Аргын чадамжгүй атлаа агуулгын чадамжаа дарангуйллын хэрэгсэл болгогч тэр хүн мэдээж муу багш

Харилцааны чадамжгүй атлаа, агуулга болон аргын чадамжаа дарангуйлалын хэрэгслэл болгогч тэр хүн мэдээж их муу багш

Энэрэн нийгүүлсгэх, өрөвдөн хайрлах нинжин сэтгэлгүй тэр хүн мэдээж хамгийн муу багш

ХУЯГ УУ, БАГШ УУ?

Соён гэгээрүүлэгч байх үүрэг, хариуцлага умартсан тэр хүн багшийн биш, харин хуягийн шинжийг, авирыг үзүүлж байна.

Надад хайрын чадамжтай хүнийг өг. Түүнийг би сайн багш болгоё.

Харин эсрэг нь худал.

Багшийг бэлтгээд байна уу, хуягийг бэлтгээд байна уу?

Мангас хичээл гэж яагаад бий болоод байна аа.

БАГШИЙН МӨН ЧАНАР Өөрийн төлөө бус харин өрөөлийн төлөө мэргэжил

(Амиа бодогч, довоо жаргуулагчийн мэргэжил биш)

Нийгэм хүн хэмээвэл түүний тархи нь боловсрол, зүрх нь багш

Багш нийгэмшсэн хүнийг бүтээдэг. Багш байхад хүний нийгэм байна, хүний нийгэм байхад багш байна. Багш үгүй байхад нийгэм хүн сүрэг, сүрэг хүн төдий л болох.

Тэр тэгэхээр хүн сүргийг хүний нийгэм болгон хувиргагч

Багш иймд малнаас илүүтэйгээр төрийн хамгаалалт, халамжинд байдаг. Олон түүх үүнийг батална.

ҮНЭЛГЭЭ ЗАЙЛШГҮЙ ЮУ?

Үнэлгээний төрөл, хэлбэр

Хэрэгцээ Зайлшгүй эсэх

Өөрийн үнэлгээ Өсөх , хөгжих тийм

Өрөөлийн үнэлгээ Сэжиглэх, үл итгэх, өөрийгөө хамгаалах, баримтжуулах

албагүй

Хөндлөнгийн үнэлгээ Үнэн өсөлт, худал дүнгийн зөрүүг шалгах

албагүй

Магадлан итгэх үнэлгээ Сэжигтэй байдлыг арилгах

албагүй

Явцын болон төсгөлт, элсэлт шалгалт үнэлгээ

Төсвийн зардлын үр ашгийг баримтжуулах, нотолгоожуулах

албагүй

.....

Өөрийн үнэлгээг л үнэн үнэлгээ. Учир нь хүн өөрийгөө хуурах хэрэггүй. Тийм учраас тэр зайлшгүй. Бусад нь хуурмаг шинжтэй тул зайлшгүй биш.

ЮУГ ҮНЭЛЭХ БЭ?

Юуг үнэлэх бэ? Аль нас, ямар үе?

Төлөвшил, хандлага Торниж өсөх үе (балчир, бага нас)

Мэдлэг Боловсрох үе (хүүхэд)

Чадвар Мэргэжих үе ( хүүхэд биш нас, магад идэр залуу нас, 18-25 нас )

Чадамж Мэргэших үе ( магадгүй, идэр залуу , 25-40 нас)

Үнэт зүйл, хувь нэмэр Өөрийгөө илэрхийлэх үе (магадгүй, 30-55 нас)

Соёл Бүх үе, нас (эхлэхээс одох хүртэл)

ЯАЖ ҮНЭЛЭХ БЭ?

Юуг үнэлэх бэ? Аль насанд? Юугаар, яаж үнэлэх

Төлөвшил, хандлага Балчир, бага нас Ажиглалтаар зан, авирын өөрчлөлтийг үнэлэх (Хүн болох багаасаа , Хүлэг болох унаганаасаа” гэсэн ухаанаар хандана)

Мэдлэг Боловсрох нас, хүүхэд

Тархинд гарч буй өөрчлөлтийг илрүүлэх замаар асуулт, даалгаварт зөв хариултыг өгсөн эсэхээр нь үнэлэх

Чадвар Мэргэжих үе(бие даан амьдрах арга ухааныг олох үе)

•Мэдлэгийг үйл болгож байгаа эсэхээр нь үнэлэх, Мэдлэгийг хэрэглээ болгоход бодол, эргэцүүлэл, ухаарал, санаа зэрэг оюуны үйл явцад гарч буй өөрчлөлтийг илэрхийлэх: харьцаа, аман болон бичиг (ecce гол хэлбэр)

•Хөдөлмөрийн зах зээл дээр ажилд олсон эсэхээр нь үнэлэх

үргэлжлэл

Юуг үнэлэх бэ? Аль насанд? Юугаар, яаж үнэлэх

Чадамж Мэргэших үе (өөртөө үнэ цэнэ нэмэх үе)

•Хөдөлмөрийн зах зээл, ажил олгогчоос хамаарах хамаарал бага болж буй байдлыг өөрөө ажил, баялаг бүтээж байгаагаар нь үнэлэх ( Мэдлэг эрх чөлөө. Мэдлэгийн хүчээр санхүүгийн эрх чөлөө, сэтгэл ханамжинд хүрнэ)

•Амьдралын чанарыг үнэлэх

Үнэт зүйл, хувь нэмэр

Идэр нас, өөрийгөө илэрхийлэх үе

Бусдад туслах, нийгэмд оруулах хувь нэмрийг нийгэм, бүлийн үнэлэмжээр үнэлэх

Бусдын төлөө сайн үйлс хийсэн, бүтээсэн бодит байдлаар нь үнэлэх

Соёл Бүх үе, нас Тухайн нийгэм, бүлийн соёлыг тээгч болсон эсэхээр нь; тухайн нийгэм, бүлийн гишүүн болсон эсэхээр нь ....Жич:(Гадаадад монгол , монголд гадаад гэгдэх хүн бий. Энэ хүн хаана үнэлэгдэх бэ, яаж үнэлэгдэх бэ)

ҮЙЛ ЯВЦ ҮҮ, ҮР ДҮН ҮҮ?• Үр дүн үйл явцын төгсгөл.Иймд тэр өөрөө үйл явцад багтана.

• Багтааж үнэлэх үү, дутааж үнэлэх үү?

• Үр дүнгийн үнэлгээ үйл явцыг орхидуулах тул дутуу. Тэгэхээр бодит биш хуурмаг, утгагүй.

• Тухайн эгшинд муу, муухай; сайн, сайхан байгаа нь эгшинд бүхэнд тийм л хэвээрээ байна гэсэн үг биш.

• Иймд, жишээ нь, нэгдсэн шалгалт хуурмаг, утгагүй. Учир нь, сурагчийн нэг цагийн гүйцэтгэл түүний 12 жилийн үйл явцын гүйцэтгэлийг оролж үл чадна.

• Үйл явцын үнэлгээ үр дүнг хүртэл багтааж байдаг тул гүйцэт. Тэгэхээр бодит, утгатай

Үр дүнг бус харин үйл явцыг үнэл.

“Аливаа амжилт чинхүү тэмүүлэлд хөтлөгдсөн

тасралтгүй зүтгэлийн үр дүн”

Буддизмын сургаалаас

Recommended