9
Улсын Тэргүүний 84-р сургууль СЭДЭВ: “Хүүхэд бүрийг хөгжүүлэхэд анги удирдсан багшийн үүрэг оролцоо” Боловсруулсан баг: Баянзүрх дүүрэг 84-р сургууль Б. Сарангэрэл Боловсрол судлал магистр /[email protected] П. Дэлгэрмөрөн /[email protected]/ Д. Мөнхчимэг Боловсрол судлал магистр /[email protected]/ Улаанбаатар хот

“Хүүхэд бүрийг хөгжүүлэхэд анги удирдсан багшийн үүрэг ... · удирдсан багшийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд

  • Upload
    others

  • View
    69

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Улсын Тэргүүний 84-р сургууль

СЭДЭВ: “Хүүхэд бүрийг хөгжүүлэхэд анги удирдсан

багшийн үүрэг оролцоо”

Боловсруулсан баг: Баянзүрх дүүрэг 84-р сургууль

Б. Сарангэрэл Боловсрол судлал магистр

/[email protected]

П. Дэлгэрмөрөн /[email protected]/

Д. Мөнхчимэг Боловсрол судлал магистр

/[email protected]/

Улаанбаатар хот

Илтгэлийн бүтэц

1.Илтгэлийн сэдэв

2.Түлхүүр үг

3.Сэдвийг сонгосон шалтгаан, ач холбогдол

4.Өнөөгийн нөхцөл байдал\дүн шинжилгээ, судалгаа\

5.Дэвшүүлж буй шинэ санаа\туршилт судалгаа\

6.Тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга зам, боломж нөөц

7.Дүгнэлт

8.Ном зүй

ХҮҮХЭД БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД АНГИ УДИРДСАН

БАГШИЙН ҮҮРЭГ ОРОЛЦОО

Түлхүүр үг: сурагч, сонирхол, авьяас, хөгжил, эцэг эх, хамт олон, ахиц, үр

дүн,

1.Сэдвийг сонгосон шалтгаан , ач холбогдол

Өөрчлөлт шинэчлэлт өрнөсөн энэ зуунд хүүхэд бүхэнд өөртөө болон ирээдүйдээ

итгэх итгэлийг төлөвшүүлэх, амьдралын сайн сайханд тэмүүлэх сэдэл төрүүлэх, цагийг

үр бүтээлтэй өнгөрүүлэн өөрийгөө хөгжүүлэх боломжийг тэгш олгох нь өнөөгийн

нийгмийн тулгамдсан асуудал болоод байна.

Сурагчдын оюун санаа бие бялдар тодорхой эрч хүч нөөц бололцоотой байдаг

байна. Иймээс хүүхдийг хэрхэн бүтээлч чадвартай иргэн болгон төлөвшүүлэх вэ?

гэдгийг нарийвчлан судалж, үүний тулд сургууль ангийн багш , эцэг эх , анги хамт

олны оролцоо илүү ач холбогдолтойг тодорхойлох нь чухал юм.

Нийгмийн хөгжлийн дагуу хүмүүсийн аж байдал, соѐлын хэмжээ дээшилсэнтэй

холбоотойгоор өнөөгийн хүүхдийн ерөнхий хөгжил хурдасч, 20 жилийн тэртээх үе

тэнгийнхнээсээ 2-3 жилээр түрүүлэх байтугай 5 жилийн өмнөх 6 настангуудыг энэ

жилийн 6 настангуудтай харьцуулахад ч хүүхдийн хөгжил зөрүүтэй байна.

Сургууль тус бүрийг 2008 – 2009 оны хичээлийн жилийг 2012 – 2013 оны

хичээлийн жилтэй харьцуулахад:

Хүн ам төвлөрөх, хотжих хөдөлгөөний дагуу хүүхдийн хүмүүжилд нөлөөлөх

нийгмийн орчны нөлөө ч ихэссэн.. Эдгээр нөлөөллийг нэгтгэн холбох зохицуулан

удирдах явдал сургууль, багш нарын оролцоогүйгээр боломжгүй зүйл юм. Багшийн

хөдөлмөр бол зохион байгуулагчийн хөдөлмөр тиймдээ ч бид хүүхдийн хувь заяаг

бүрэн хариуцаж байгаагийн хувьд зөвхөн мэдлэг чадвар олгохоос гадна багаас нь

тэдний авьяас сонирхол, сайн талыг олж илрүүлэн хөгжүүлж өгснөөр хүүхэд өөртөө

итгэлтэй өөрт байгаа давуу талаа олж нээн хөгжүүлэн ирээдүйд зөв хүн болж

төлөвшихөд нь ач холбогдлоо өгөх нь зайлшгүй юм.

Өнөөгийн нөхцөл байдал

Багш хүн сурагчдын сурах таатай орчныг бүрдүүлэн тэдний авъяасыг нээн

илрүүлж , танин мэдэх үйл ажиллагааг хөгжүүлэн суралцахуйн арга ухаанд сургах нь

бидний зорилго.Энэ зорилгыг хэрэгжүүлсэн байдлыг дүгнэж үзэхээр хот хөдөөгийн

болон захын дүүргийн 58 бага ангийн багш нарын дунд явуулсан асуулгаас харахад

Сурах таатай орчин бүрдүүлсэн байдал 98%

Сурах арга барил эзэмшүүлэлт 79%

Сурагчдын чөлөөт цагийг тэдний сонирхол, насны онцлог, цаг үеийн

шаардлагад нийцүүлсэн зохион байгуулалт 42%-тай байна.

Эндээс харахад анги удирдсан багш зөвхөн стандартад тусгагдсан мэдлэг

чадварыг олгоход л гол анхаарлаа төвлөрүүлж байгаа нь ажиглагдлаа.

Харин сурагчдын чөлөөт цаг, авъяасыг нээн илрүүлэх хөгжүүлэхэд үзүүлэлт

доогуур үнэлгээтэй байгаа нь доорх шалтгаантай гэж үзжээ.Үүнд:

1.Багшийн ажлын ачаалал их

2.Ажил зохион байгуулах анги танхимын хүрэлцээ муу

3.Техник төхөөрөмж хомс

4.Хүүхдийн тоо их

5.Эцэг эхийн дэмжлэг туслалцаа харилцан адилгүй

6.Санаачлагатай бүтээлч багш, санаачлагагүй анги удирдсан багшийн үнэлэмж

адилхан байгаа

7.Бага ангид олимпиад уралдаан зохион байгуулахгүй болсон

8.Багшийн ажлыг үнэлж дүгнэхэд ангийн сурагчдын стандарт хангалтын

үзүүлэлтийг чухалчлан үздэг зэрэг шалтгаануудаас үүдэлтэй байна.

Дэвшүүлж буй шинэ санаа

Ангийн багш хүүхдийнхээ дотнын туслагч байхын тулд үйл ажиллагааны

хөтөлбөртэй байх нь хамгаас чухал.”Хичээлээс гадуурх сургалтын ажлын хөтөлбөр”-т

үндэслэн сурах хэрэгцээг тодорхойлох судалгаа явуулах, түүнд тулгуурласан үйлчилгээ

үзүүлэх, хүүхдээ хөгжүүлэх, эцэг эхтэйгээ хамтран бүтээлчээр ажиллах боломж байна.

Үүнд 84-р сургуулийн 1-р ангийн 3 бүлгийн багш хамтарч сурагчдын авъяас

чадварыг хөгжүүлэхээр баг болон энэ хичээлийн жилд ажиллан дараах үйл ажиллагааг

төлөвлөн зохион байгууллаа.

1.Эцэг эх сурагчид хамтран “Гэр бүлийн цомог” хийж, ярилцлага зохион

байгуулав.

2.Сурагчдын дунд “Цэвэр гар”, “Хог хаягдал-бохир орчин”, “Бид сурагч боллоо”

“Би Монгол хүн”зэрэг өдөрлөг, хэлэлцүүлэг

3.Өгөгдсөн сэдвээр эх зохиох, зураг зурах, нугалмай, наамал, баримал хийх

4.Уншсан ном зохиолоор дүр бүтээх

5.Монгол үндэсний зан заншил, тоглоом наадгайгаар тоглох

6.Урлагийн бага наадам зохион байгуулах зэрэг ажлуудыг хийлээ.\үйл

ажиллагааны зураг хавсралтаар\

Энэхүү үйл ажиллагааг анги удирдсан багш нар жилийн эхэнд төлөвлөж эцэг

эхийн хурал өдөрлөгөөр танилцуулан эцэг эхийг 5 баг болгон хувааж үйл ажиллагааг

зохион байгуулах ажил үүргийн хуваарь гаргаж өгснөөр дан ганц анги удирдсан багш

зохион байгуулах биш эцэг эхийн идэвх оролцоо идэвхжиж хариуцсан ажил үүргээ

хангалттай сайн зохион байгуулж байлаа.Хичээлийн жилийн төгсгөлд хөгжүүлэх үйл

ажиллагаанд оролцсон 3 бүлгийн 150 сурагчийг , дээрх үйл ажиллагаанд хамрагдаагүй

3 бүлгийн 150 сурагчтай харьцуулж үзэхэд хэл ярианын чадвар 6,7%-иар, хөгжмийн

авъяас 5,3%-иар,хөдөлгөөний эвсэл 8,7%-иар,урлах чимэглэх авъяас 4%-иар, хүмүүстэй

харилцах чадвар 6,6%-иар,тунгаан бодох чадвар 6%-иар,байгаль амьтны амьдрал

ойлгох чадвар 2%-иар өссөн үзүүлэлт ажиглагдаж байгаа нь бидний хамтач идэвх

санаачлагатай үйл ажиллагааны үр дүн юм.Харин математик чадварын үзүүлэлт

зөрүүгүй байгаа нь хүүхдийн дунд авъяас чадварыг хөгжүүлэх үйл ажиллагааны явцад

стандарт хангалт орхигддоггүй болох нь харагдаж байна.

Тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, арга зам, боломж

Дээрх үйл ажиллагааны явц үр дүнгээс үзэхэд анги удирдсан багш нарт хүүхдийн

авъяас чадварыг нээн илрүүлэх, хөгжүүлэх дараах боломжууд харагдаж байна.Үүнд:

1.Анги удирдсан багш “хичээлээс гадуурх үйл ажиллагаа нь хүүхдийг мэдлэг

чадвар” эзэмшилтэнд сөрөг нөлөө үзүүлнэ гэсэн түгээмэл сөрөг ойлголтоос татгалзах

2.Ангийн сурагчдын тоо ихэссэн ч сурагчдыг сонирхолын бүлгээр баг зохион

байгуулалтанд оруулах

3.Үйл ажиллагаандаа эцэг эхийг татан оролцуулж өөрт ногдох ачааллыг

хуваалцах, тэдний идэвхийг өрнүүлэх

4.Сургуулийн захиргаа болон нийгмийн ажилтан хичээлийн жилийн эхэнд анги

удирдсан багшийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд хичээлийн жилийн эцэст хүүхэд

бүхний авъяас чадварт хүрэх үр дүнг тодорхой тусгуулан батлах, үр дүнг эргэн тооцох

5.Сургуулийн захиргаанаас спортын болон урлаг зал, тоног төхөөрөмжийг 7

хоногт ашиглах хуваарь гаргаж өгөх

6.Хүүхдийн авъяасыг хөгжүүлэхэд санаачлагатай ажиллаж байгаа багшийн

үнэлэмжийг сургуулийн захиргаанаас үнэлэх, урамшуулах журам боловсруулах

7. Ерөнхий боловсролын сургуулийн дугуйлан секц хичээллүүлэх нөхцөл

сайжирсан.

8. Хүүхдийн авъяас чадварыг дээдлэн хөгжүүлэх, хүүхдийн хөгжлийн тулгуур

болгох хандлага өсвөр үеийнхэн, гэр бүл, сургалтын байгууллага, иргэд, нийгмийн

сэтгэл зүйд бий болсон байгаа нь тулгамдсан асуудлаа шийдэх боломж байна хэмээн

үзэж байна.

Дүгнэлт

Анги хамт олны дунд төрөл бүрийн ажил зохион байгуулснаар хүүхэд бүр

мэдсэн сурсан зүйлтэй, шинээр мэдэх сурах хүсэл тэмүүлэлтэй болж эцэг эхчүүд

хүүхдийнхээ хөгжилд ийнхүү ахиц амжилт гарч байгаад нь талархан өөрсдийн нөөц

боломжиндоо тулгуурлан дэмжих, сургуулийн захиргаанаас нийгмийн ажилтны зүгээс

дэмжлэг оролцоо нь идэвхжиж байсныг тэмдэглэн хэлэх нь зүйтэй.

Иймд авьяас нь бусдын дунд байж өөрийгөө нээн харуулах, байр сууриа

илэрхийлэх боломж бөгөөд хүүхдийн нийгэмшихүйд чухал түлхэц болж чадна. Энэ

утгаараа авьяас бол эрх чөлөө юм.

Хүүхдийн авьяасыг нээж, хөгжүүлэх суралцахуй, багшлахуйн үйл нь ийнхүү эрх

чөлөө, хайрлан энэрэх сэтгэлийг нэмэгдүүлэн түгээх агуулгатай бөгөөд тухайн хүнээс

нийгэмд бие даан орших, бусадтай хамтран амьдрах, мэдлэг, чадвараа жинхэнэ утгаар

нь нээн харуулахад дэмжлэг үзүүлэх зорилтот үйлдэл хэмээн үзэж байна.

Ном зүй

1.БСШУ-ны сайдын 339-р тушаалын 2-р хавсралт

2.Б.Насанбаяр БШУЯ-ны “Авьяас”, “Ном” хөтөлбөр

3.Хавсралт