View
2
Download
0
Category
Preview:
Citation preview
2020 ОНЫ 6 ДУГААР САРЫН УУР АМЬСГАЛЫН ТОЙМ
2020 оны 6 дугаар сарын агаарын
дундаж температур 2019 оноос 0.7°С-аар
хүйтэн, ОЖД-аас 0.7°С-аар дулаан байсан ба
1940 оноос хойш тохиолдож байгаа 17 дахь
дулаан сар болж өнгөрлөө.
Бүс нутгаар авч үзэхэд (Зураг 2) төвийн
болон нутгийн зүүн урьд хэсгээр ОЖД-аас
+1.0–аас +2.6°С –аар дулаан, Төв аймгийн
Бүрэнгийн нутгаар ОЖД-аас +3.4°С –аар илүү
дулаан, бусад нутгаар ОЖД орчим байжээ.
2020 оны 6 дугаар сард Монгол орны
хэмжээнд дунджаар 31.5 мм тунадас орсон.
Бүс нутгаар авч үзэхэд Төв, Хэнтий, Дорнодын
хойд, Хөвсгөлийн Шинэ-Идэр Жаргалант, Баян-
Өлгийн Алтай, Ховдын Булган орчмоор ОЖД-
аас 20-80 хувиар ахиу хур тунадас орсон.
Хөвсгөл, Булган, Төв, Сүхбаатар аймгийн
зарим нутгаар ОЖД орчим, бусад нутгаар ОЖД
-аас 20-40 хувиар бага тунадас оржээ (Зураг 4).
Зураг 2. 2020 оны 6 дугаар сарын агаарын дундаж
температурын ОЖД-аас хазайх хазайлт
1. Агаарын температур
Зураг 4. 2020 оны 6 дугаар сарын нийлбэр хур
тунадасны ОЖД-аас хазайх хазайлт
Олон жилийн дунджаар (1981-2010 оны
дунджаар) 6 дугаар сарын агаарын дундаж
температур Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн
уулархаг нутгаар 13°С-аас 8°С (55.4°F-аас
46.4°F), Говь-цөлийн бүс нутгаар 19°С-аас
25°С (66.2°F-аас 77°F), бусад нутгаар 12.5°
С -аас 19°С (54.5°F-аас 66.2°F) байдаг байна
(зураг1).
Монгол орны хэмжээнд ОЖД-аар 6
дугаар сард ойролцоогоор жилийн нийлбэр
хур тунадасны 18 хувь нь ордог.
Газарзүйн тархалтаар авч үзэхэд төв
болон нутгийн хойд хэсгээр 50 мм-ээс 74
мм, говь-цөлийн бүс нутгаар 8-аас 20 мм,
бага бусад нутгаар 18-50 мм тунадас унадаг
байна (зураг3).
Зураг 1. 1981-2010 оны 6 дугаар сарын агаарын дундаж температурын газарзүйн тархалт
Зураг 3. 1981-2010 оны 6 дугаар сарын нийлбэр хур тунадасны газарзүйн тархалт
2. Хур тунадас
3. Агаарын температур, хур тунадасны сарын явц
Монгол орноор дундажласан 6 дугаар сарын хоногийн дундаж агаарын температурын явцыг харахад (Зураг 5) сарын эхний хоногуудад +0.2-аас +3.7°С, дунд болон сүүлчээр +2.9-аас +4.8°С-аар тус тус дулаан байлаа. Хур тунадасны хувьд 3-р 10 хоногийн эхний хагаст ихэнх нутгаар ахиу хур тунадас оржээ.
Тус сард агаарын температурын үнэмлэхүй их утга Дорноговийн Хөвсгөлд 39.3°С,
үнэмлэхүй бага утга Хөвсгөлийн Хатгалд -4.1°С хүрчээ. Хөрсний температурын үнэмлэхүй их
утга Орхон-Уулын Эрдэнэтэд 69°С, үнэмлэхүй бага утга Хөвсгөлийн Хатгалд -7°С хүрч
хүйтэрсэн. Харин даралтын үнэмлэхүй их утга Сэлэнгийн Сүхбаатарт 941.5гПА, бага утга
Баянхонгорын Баянбулагт 764.3гПа хүрч тус тус ажиглагдсан. Салхины хурд хамгийн их нь
Баян-Өлгийн Өлгийд 46м/с хүрчээ.
Уур амьсгалын өөрчлөлт нөөцийн судалгааны хэлтэс
Зураг 5. Хоногийн дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны ОЖД-аас хазайх хазайлт
5. Экстремаль утгууд
Зураг 7. Тус сард ажиглагдсан экстремаль утгууд
6 дугаар сард 30°С-аас халуун өдөр говь-цөлийн бүс нутгаар 10-21 өдөр, Ховд, Говь-Алтай, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Улаанбаатарын зарим нутгаар 5-10 өдөр, бусад нутгаар 5-аас цөөн өдөр ажиглагджээ.
4. Халуун өдрийн тоо
Зураг 6. 30°С-аас халуун өдрийн өдрийн тооны газарзүйн тархалт
Recommended