28
Лекц 1. Стратегийн удирдла гын онолын үндэс Холбоо барих: Narantsengel.blogspot.com Fb.com/naelism Ask.fm/naelism

стратегийн удирдлагын онолын үндэс

Embed Size (px)

DESCRIPTION

стратегийн удирдлагын онолын үндэс

Citation preview

Page 1: стратегийн удирдлагын онолын үндэс

Лекц 1. Стратегийн удирдлагын онолын үндэс

Холбоо барих:Narantsengel.blogspot.comFb.com/naelismAsk.fm/naelism

Page 2: стратегийн удирдлагын онолын үндэс

Энэ хичээлээр байгууллагын урт хугацааны хөгжлийн асуудлыг тодорхойлдог стратегийн менежментийн ойлголт, түвшин, хөгжлийн талаар үзнэ.

Стратегийн удирдлагын онолын үндэс

Стратегийн удирдлагын тухай ойлголт

This is an example text. Go ahead and replace it

Стратегийн удирдлагын хөгжил

Стратегийн түвшин4

3

2

1

Стратегийн удирдлагын процесс

Page 3: стратегийн удирдлагын онолын үндэс

Стратеги гэдэг үг нь strategos буюу цэргийн удирдагч гэсэн утгатай грек үгнээс гаралтай. Энэ нэр томъёо Македоны Александрын үед түгээмэл хэрэглэгддэг байсныг түүхчид тэмдэглэсэн байдаг. Бизнесийн байгууллагуудын удирдлагад энэ ухагдахуун анх 1960-аад оны эхээр хэрэглэгдэх болсон. Өмнө нь Харвардын их сургуульд бизнесийн бодлого гэдэг хичээлээр байгууллагын санхүүгийн хүний нөөцийн болон зах зээлийн гэх мэт функциональ чиглэлийн бодлогыг хэрхэн тодорхойлох тухай авч үздэг байснаа энэ үеэс эхлэн байгууллагын бүхий л үйл ажиллагааг нэгтгэн авч үзэхээр бизнесийн бодлого ба стратегийн удирдлага хэмээх ухагдахууныг хэрэглэх болжээ. Бизнесийн хэллэгээр стратеги нь байгууллагын зорилго, үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох удирдлагын шийдвэрийн нэгдэл юм. Энэхүү удирдлагын шийдвэр нь байгууллагын хүсэн эрмэлзэж буй өмнөө тавьсан зорилгод хүрэх чиг замыг зааж өгдөг.

1.Стратегийн удирдлагын тухай ойлголт

Page 4: стратегийн удирдлагын онолын үндэс

Бизнесийн санхүүжилт (хөрөнгө, зээл г.м)

Төрөлжилт, нэгдэлт ба хуваагдалт

Орон тооны цомхотгол

Зах зээл дээр өрсөлдөх чадвар бүхий үнэ тогтоох

Байгууллагын бүтцийн өөрчлөлт

Эвлэл холбоодтой нэгдэх зэрэг болно.

Үүнд:

Стратегийн дараах шийдвэрүүд байдаг.

1

2

3

4

5

6

Page 5: стратегийн удирдлагын онолын үндэс

Үүнд:

Стратегийн тухай дараах тодорхойлолтууд байдаг.

Үйл ажиллагааны ерөнхий зорилтонд хүрэх үйл ажиллагааны буюу нөөцийг бүрдүүлэх хөтөлбөр

This is an example text. Go ahead and replace it with your own text.

3

Үйлдвэрийн газрын урт хугацааны үндсэн зорилгыг тодорхойлох, үйл ажиллагааны чигийг тогтоох, зорилгодоо хүрэхэд шаардлагатай нөөцийг хуваарилах

2

1

Байгууллагын зорилгын хөтөлбөр, тэдгээрийн өөрчлөлт, мөн тэдгээр зорилгод хүрэхэд хэрэглэх нөөц, тэрхүү нөөцийг олж авах, ашиглах, зарцуулах талаархи бодлого

Page 6: стратегийн удирдлагын онолын үндэс

Нөөцөө л өгөөжтэй ашиглаж хамгийн сайн үр дүнд хүрэх гэсэн өдөр тутмынхаа ажилд гол анхаарлаа төвлөрүүлэн амжилтанд хүрч байсныг түүхэнд олон пүүсийн туршлага нотолдог. Гэвч өнөө үед зөвхөн дотоод орчин нөхцлөө сайн мэдэж байх төдийгүй гол нь гадаад хүрээлэл, орчноо сайн мэдэж, түүнд гарч буй өөрчлөлтүүдийг болон тэдгээрийн хандлагыг шинжлэн бодитой үнэлэлт дүгнэлт өгөхгүйгээр өрсөлдөөнт тэмцэлд амжилт олох талаар санахын ч аргагүй болжээ. Өдгөө бизнесийн гадаад орчин нэн хурдан өөрчлөгдөж байна.

Стратегийн удирдлагын тухай ойлголт

Page 7: стратегийн удирдлагын онолын үндэс

Тухайлбал, хэрэглэгчдийн хэрэгцээ, тэдний байр суурь улам түргэн шинэчлэгдэх болсон нөөцийн төлөө өрсөлдөөн гүнзгийрэн хурцадсан, бизнесийн ертөнц улам бүр тэлэгдэн нийтийг хамрах хандлага гүнзгийрсэн, мэдээлэл олж авах явдал нэг талаар түргэн хялбар болсны дээр нөгөө талаар яг хэрэгтэй мэдээллээ сонгох нь бэрхшээлтэй болсон, орчин үеийн технологийг олж авах боломж нээгдсэн ч түүний шилдгийг сонгох бэрхшээл хэвээр байгаа, хүний нөөцийн үүрэг эрс өөрчлөгдсөн зэрэг бусад олон учир шалтгааны улмаас өнөөгийнхөө нөхцөл байдлыг сайн мэдэж байхын хамт, хамгийн гол нь ирээдүйгээ зөв баримжаалж удирдах шаардлагатай боллоо.

Стратегийн удирдлагын тухай ойлголт

Page 8: стратегийн удирдлагын онолын үндэс

Энэхүү бодит шаардлага зөвхөн стратегийн удирдлагаар дамжин хэрэгждэгийг зах зээл хөгжсөн орнуудын туршлага нэгэнт нотолж байгаа юм. Стратегийн удирдлага бүх байгууллагад адилхан байх учиргүй ч түүнийг боловсруулж хэрэгжүүлэх нийтлэг гол зарчмуудыг менежментийн ухаанд тодорхойлсон байна.

Стратегийн удирдлагын тухай ойлголт

Page 9: стратегийн удирдлагын онолын үндэс

Стратегийн удирдлага гэдэг нь байгууллагын үндэс суурь болсон хүний чадавхид тулгуурлан, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэрэглэгчдийн эрэлт, хэрэгцээг баримжаалан явуулдаг хийгээд хүрээллийнхээ талаас буй болсон дуудлагад нийцсэн, өрсөлдөгчөөсөө илүү давуу байдлыг хангасан өөрчлөлтийг цаг алдахгүй хийж, уян хатан зохицуулдаг, энэ бүгд нийлээд тухайн байгууллага урт удаан хугацаанд оршин тогтнож тавьсан зорилгодоо хүрэх боломж өгдөг тийм удирдлага юм.

Стратегийн удирдлагын тухай ойлголт

Page 10: стратегийн удирдлагын онолын үндэс

Үүнд:

Стратегийн удирдлага ихээхэн давуу талтай ч мөн хэд хэдэн дутагдалтай байдаг.

Ямар нэгэн дэг, бүдүүвчээр тодорхойлогддоггүй, харин бизнесийн болон менежментийн тодорхой философи буюу үзэл суртал юм.

Байгууллагад стратегийн төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд их хүчин чармайлт, урт хугацаа, ихээхэн нөөц шаарддагддаг.

Мөн чанараасаа шалтгаалан ирээдүйн дүр төрхийг үнэн зөв, нарийн тодорхойлон харуулж чаддаггүй.

321

Стратегийн үүднээс урьдчилан таамаглахын алдааны сөрөг үр дагавар, хохирол маш их болж байна.

Стратегийн удирдлагыг хэрэгжүүлэхдээ төлөвлөлтөнд гол анхаарах өрөөсгөл хандлага байдаг. Зүй нь төлөвлөгөөг хэрэгжүүлэх нь нэн чухал байдаг.

4 5

Page 11: стратегийн удирдлагын онолын үндэс

Стратеги менежмент анх 1950-1960-аад онуудад нийгмийн хэрэгцээ шаардлагын дагуу судалгааны шинэ салбар болон гарч ирсэн түүхтэй. 1950-иад оноос өмнөх судалгаа, эрдэм шинжилгээний ажлууд нь энэхүү салбар ухааны хөгжилд мэдээж багагүй хувь нэмэр оруулсан нь ойлгомжтой, гэвч 1950-иад он гарсны дараа зарим эрдэмтэн судлаачид энэ салбарын судалгааг нэлээд цэгцтэй гаргаж ирснээр бие даасан салбар ухаан болж төлөвшсөн гэж үздэг байна. Тэдгээр эрдэмтдээс дурдвал: Альфред Д.Чандлер (Аlfred Сhandler), Филип Сельзник (Рhilip Selznick), Игор Энсоф (Igor Ansoff), Питэр Дракер (Реter Drucker) нар юм.

2. Стратегийн удирдлагын хөгжил

Page 12: стратегийн удирдлагын онолын үндэс

Алфред Чандлер анхлан менежментийн бүхий л асуудлыг стратегийн хүрээнд нэгтгэж авч үзэх нь чухал ач холбогдолтой болохыг онцолж байсан бөгөөд үүнээс өмнө менежментийн чиг үүргүүдийг тус тусд нь бараг нэгтгэн авч үздэггүй байсан. Өөрөөр хэлбэл бизнесийн байгууллага (цаашид байгууллага, корпораци, компани гэх)-ын менежментийн өөр чиг үүрэг бүхий нэгж хэсгүүдийг холбох зорилго бүхий нэгж хоорондын асуудал хариуцсан менежерүүд ажилладаг байжээ. Мөн Чандлер байгууллагын ирээдүйн талаар урт хугацааны бодлоготой байх нь тун чухал хэмээн онцолж байсан. Тэрбээр мөн 1962 онд гаргасан өөрийн «Стратеги ба бүтэц» (Strategy and Structure) хэмээх алдарт бүтээлдээ байгууллагын нэгж хэсгүүдийн үйл ажиллагааг нэгтгэсэн стратеги нь байгууллагын бүтэц болон чиглэлийг тодорхойлох, мөн төвлөрч ажиллахад гол үүрэг гүйцэтгэхийг тэмдэглэсэн байдаг. Үүнийг тэрбээр маш товчхоноор бүтэц нь стратегиа дагадаг гэж тайлбарлaсан нь бий.

2. Стратегийн удирдлагын хөгжил

Page 13: стратегийн удирдлагын онолын үндэс

• Филип Сельзник байгууллагын дотоод нөөц, хүчин зүйлсийг гадаад орчны нөхцөл байдалтай тохируулах шаардлагатай гэсэн санааг гаргаж ирсэн бөгөөд энэ нь өнөөгийн стратеги менежмент, маркетингийн салбарт өргөн хэрэглэгддэг СВОТ (SWOT) шинжилгээний онолын эх үндэс болж өгсөн юм.

• Чандлерийн үзэл санаанд тулгуурлан Игор Энсоф стратеги менежментийн салбарт шинэ үзэл санаа, ойлголт нэвтрүүлсэн юм. Түүний дэвшүүлсэн санаа, боловсруулсан олон үзэл баримтлал өнөөг хүртэл ач холбогдлоо алдалгүй улам баяжиж, өдий хүртэл ашиглагдсаар ирснээс гадна стратеги менежментийн гарамгай эрдэмтдийн боловсруулсан үзэл баримтлал, үзэл санааны эхлэлийг тавьж өгсөн байдаг.

2. Стратегийн удирдлагын хөгжил

Page 14: стратегийн удирдлагын онолын үндэс

Тухайлбал:Энсофийн өсөлтийн матриц - энэ матриц нь өнөөг хүртэл корпорацийн стратегийн чиглэлийг тодорхойлоход хамгийн өргөн ашиглагддаг. Энэхүү матрицаар зах зээлд гүнзгий нэвтрэх (market penetration), бүтээгдэхүүнээ хөгжүүлэх (product development), зах зээлээ хөгжүүлэх (market development), өргөжилт хийх (diversification) гэсэн дөрвөн ерөнхий стратегийн чиглэл тодорхойлогддог билээ.

Өрсөлдөх давамгай байдал - үр дүнтэй өрсөлдөх боломжийг олгох байгууллагад хадгалагдах давуу тал гэж тайлбарлаж байсан - энэ үзэл баримтлалыг хожим нь Майкл Портер хөгжүүлж, олны хүртээл болгосон.

Templates

Цөм чадавхи - байгууллага үйл ажиллагаандаа ямар нэг цөм чадавхи бий болгож, хөгжүүлэх нь маш чухал гэсэн санааг дэвшүүлж байсан бөгөөд хожим үүнийг Хамел, Парахал (Наmel аnd Parahal) нар тусган авч хөгжүүлсэн.

1

2

3

34Синерги - Энсоф «2+2=5» бол синергийн үр дүн, өөрөөр хэлбэл хоёр зүйл нэгдсэнээр тэдгээрийн энгийн нийлбэрээс үр дүн нь давж гардаг гэж тайлбарлаж байжээ. Гэхдээ тэрбээр боломж байгууллагын чадавхид тохирох эсэхийг маш сайн нягтлах шаардлагатайг онцолж байсан юм.

Page 15: стратегийн удирдлагын онолын үндэс

Стратегийн удирдлагын хөгжил гэдгийг судлаачид янз бүрээр тодорхойлсон байдаг бөгөөд тэдгээрийн гол шинжүүр нь менежерүүдийн хэрэглэж буй төлөвлөлтийн арга техникүүдийн хөгжил юм. Эрт үеийн ихэнх бизнест менежерийн гол ажил нь өдөр тутмын ажлаа төлөвлөх байв. Бизнес өргөжихийн хамт орчны нөлөөлөх хүчин зүйлс ч олширч, үйл ажиллагааг түүнтэй зохицуулж хөтлөн явуулах төвөгтэй болж ирсэн.

Питэр Дракер нь менежментийн салбарт олон арван бүтээл туурвисан бөгөөд стратеги менежментийн салбарын хөгжилд багагүй хувь нэмэр оруулсан хүн юм. Түүний оруулсан хувь нэмрээс хамгийн чухал нь тэрбээр тодорхой зорилгогүй байгууллагыг залуургүй хөлөг онгоцтой адилтгаад байгууллага зорилготой байхын чухлыг онцолсон явдал байсан юм.

2. Стратегийн удирдлагын хөгжил

Page 16: стратегийн удирдлагын онолын үндэс

Улмаар ирээдүйн хувилбарт тохирох болзошгүй стратегийг боловсруулдаг. Стратегийн төлөвлөлт нь стратегийг сонгож, сонгосон стратегийг хэрэгжүүлж хянах стратеги удирдлага өргөн далайцтай үйл ажиллагааны нэг хэсэг бөгөөд стратегийг томъёолoход голлох үүрэгтэй байдаг.

Иймээс тэд хөрөнгө капиталыг төсөвлөх, зорилгоор төсөв хяналтын системийг ашиглах ирээдүйг удирдан төлөвлөхийг оролдож эхэлсэн. Эндээс л ирээдүйд чиглэсэн урт хугцааны төлөвлөлтийн эхлэл тавигдсан ба түүнийг нь анхан шатны төлөвлөлт гэж нэрлэдэг. Харин өнөөгийн хандлагa нь стратеги төлөвлөлт бөгөөд энэ нь бизнесийн шинжилгээ хийж ирээдүйн хэд хэдэн нөхцөл байдлын хувилбарыг боловсоруулдаг хоёрдох үе шатны төлөвлөлт юм.

2. Стратегийн удирдлагын хөгжил

Page 17: стратегийн удирдлагын онолын үндэс

• Явцуу (ad-hoc policy) бодлогын загвар. Энэ нь 1930-аад оны үед жижиг үйлдвэрлэгчдийн явцуу зах зээлд, хязгаарлагдмал цөөн тооны хэрэглэгчдэд ганц бүтээгдэхүүн нийлүүлдэг үеийн загвар юм.

• Төлөвлөгөөт бодлого томъёолол нь бизнес өргөжихийн хирээр орчны огцом өөрчлөлттэй хамт функциональ хүрээний бодлого шаардлагатай болж гарч ирсэн.

Стратегийн удирдлагын үүсэл хөгжлийн талаар Хофер дөрвөн загварын (paradigm shift) шилжилт буйг тодорхойлсон байдаг. Үүнд:

Page 18: стратегийн удирдлагын онолын үндэс

• Стратегийн загвар мөн л дээрээс улбаатай бөгөөд бизнес, орчин хоёрын харилцан хамаарлыг тодорхойлох хэрэгцээний улмаас бий болсон.

• Стратегийн удирдлагын загвар 1980-аад оноос гарч ирсэн бөгөөд бизнесийн байгууллагуудын стратегийн хандлага ба аргууд, удирдлагын нийгмийн хариуцлага гэсэн хоёр ерөнхий хүрээнд чиглэгддэг. Энэ нь ерөнхий удирдлагын сэтгэлгээнд өөрчлөлт орсонтой холбоотой юм. Энэ тухай Тоффлер “ирээдүйд байгууллага бүтээгдэхүүн үйлдвэрлэж хялбар ашиг олох ажиллагаатай холбоотой хариуцлага, түүнчлэн нэг их удахгүй, яг үүнтэй зэрэгцэн экологийн ёс суртахууны, үлс төрийн, арьс өнгөний хүйсийн болон нийгмийн маш олон нийлмэл асуудлууд шийдвэрлэх шаардлагатай болно” хэмээн бичсэн байдаг.

Стратегийн удирдлагын үүсэл хөгжлийн талаар Хофер дөрвөн загварын (paradigm shift) шилжилт буйг тодорхойлсон байдаг. Үүнд:

Page 19: стратегийн удирдлагын онолын үндэс

Менежментийн тухай 200 гаруй тодорхойлолт байдаг гэдэг шиг стратеги удирдлагын мөн олон талаас нь тодорхойлсон олон янзын тодорхойлолт байдаг тэднээс судлаач Глуек стратегийн удирдлага нь байгууллагын зорилгод хүргэх үр дүнтэй стратегийг хөгжүүлэх шийдвэр, үйл ажиллагааны цогц нэгдмэл, гэж оновчтой товчоор илэрхийлжээ.

3. Стратегийн удирдлагын процесс

Шинжилгээ оношилгооны їе шат

Стратегийн хэрэгжїїлэлт їнэлгээний їе шат

Шинжилгээ оношилгооны їе шат

Page 20: стратегийн удирдлагын онолын үндэс

Ерєнхий орчны шинжилгээЇйлдвэрлэл-зах зээлийн орчны шинжилгээБайгууллагын дотоод орчны шинжилгээ

Стратегийн хувилбаруудСтратегийн хувилбаруудын харьцуулалтСтратегийн сонголт

Нєєцийн хуваарилалт бїтцийн єєрчлєлт, бодлогын томъёололЭрх їїргийн хуваарилалт функциональ хэрэгжїїлэлт байгууллагын сэтгэл зїйн хэрэгжїїлэлтСтратегийн їнэлгээ, хяналт

Стратегийн удирдлагын процесс

Шинжилгээ оношилгооны їе шат

Стратегийн хэрэгжїїлэлт їнэлгээний їе шат

Шинжилгээ оношилгооны їе шат

Page 21: стратегийн удирдлагын онолын үндэс

4.Стратегийн түвшин

Бизнест ерөнхийдөө стратегийн гурван түвшин байдаг.

Байгууллагын / нэгдсэн түвшин

Нэгжийн / салбарын түвшин

3 Функциональ / үйл ажиллагааны түвшин

2

1

Page 22: стратегийн удирдлагын онолын үндэс

Нэгдсэн стратеги

СБН-ийн стратеги

Функциональ стратеги

Page 23: стратегийн удирдлагын онолын үндэс

Нэгдсэн түвшний буюу нэгдмэл стратеги (корпорацийн стратеги) нь байгууллагын бүхий л үйл ажиллагааг зохицуулж нэгтгэдэг бөгөөд үүнийг дээд удирдлага хариуцаж явуулдаг. Тэд байгууллагын нөхцөл байдлыг тодорхойлж, нөөцийн хуваарилалтыг хийх гол үйл ажиллагааны (бүтээгдэхүүн, үйлчилгээ) чиг шугамыг сонгодог. Нэн ялангуяа нэгдмэл стратеги дээр үндэслэж урт хугaцааны бизнес төлөвлөгөө боловсруулдаг ба энэ нь эрсдэлийн шинжилгээ, хөрөнгө оруулалтын үнэлгээ, стратеги таамаглал, нэгтгэх, хуваагдах болон маркетинг, үйлдвэрлэл, хүний нөөц гэх мэт салбар нэгжүүдийн хоорондын уялдаа нэгдлийг бүгдийг тусгадаг.

Шийдвэр гаргалтын мөн чанар

Page 24: стратегийн удирдлагын онолын үндэс

Нэгжийн буюу салбарын стратеги нь нэгдмэл стратегиэс уялдан гарах бөгөөд энэ нь салбар нэгжүүдийн үйл ажиллагааг СБН буюу стратегийн бизнесийн нэгж гэж нэрлэдэг. Эдгээр нь хэрэглэгч, зах зээл, газарзүйн бүс нутгаар ялгаатай байгууллагын салбар нэгжүүд байх бөгөөд нэгдмэл стратегийн хүрээнд өөр өөрийн гэсэн стратегитэй байна. Энэ төвшний стратегийн гол чиг үүрэг нь тухайн зах зээл дээр “хэрхэн өрсөлдөх вэ?” гэдэг асуултанд хариулт өгдөг. Тиймээс ч бизнесийн төвшний стратегийг өрсөлдөөний стратеги гэж нэрлэх нь бий. Нэгдмэл стратеги нь нөөцийн хуваарилалтанд үндэслэн СБН-үүдийн үйл ажиллагааны цар хүрээг тогтоож өгдөг. Энэ стратегиуд нь дунд шатны удирдлагын түвшний бодлогоор дамжин төлөвлөгдөж хэрэгждэг. Ганц СБН-тэй зөвхөн нэг бүтээгдэхүүн, үйлчилгээ явуулдаг жижиг бизнесийн байгууллагын хувьд нэгжийн стратеги нь нэгдмэл стратеги байдаг. Бизнесийн нэгж нь байгууллагын бүтцэд ордог гэхдээ харьцангуй бие даан ажиллаж хагас боловсруулсан болон эцсийн бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлж зах зээлд өөрийн гэсэн сегменттэй байна. Бизнесийн нэгжийг тодорхойлох дараах шалгуур үзүүлэлт байна.

Нэгжийн буюу салбарын стратеги

Page 25: стратегийн удирдлагын онолын үндэс

Үүнд:

Бизнесийн нэгжийг тодорхойлох дараах шалгуур үзүүлэлт байна.

Үнэ: Үнийн хувьд зах зээлд өрсөлдөх чадвартай байх

This is an example text. Go ahead and replace it

Өрсөлдөгчид: Зах зээлд өөрийн гэсэн өрсөлдөгчидтэй байх

Орлох байдал: Тухайн бүтээгдэхүүн ажил үйлчилгээг орлох шинж чанар бүхий үйлдвэрлэгчтэй байх

4

3

2

1

Хэрэглэгч: Зах зээлд өөрийн гэсэн хэрэглэгчтэй байх

5Ганцаар үлдэх чадвар: Хөрөнгө оруулалтаа татан авах нөхцөлд ганцаар үлдэх

Page 26: стратегийн удирдлагын онолын үндэс

Үйл ажиллагааны стратеги нь байгууллагын хамгийн доод түвшний стратеги бөгөөд өдөр тутмын үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах замаар корпорацийн болон бизнесийн төвшний стратегийн өмнө тавигдах зорилгыг хангах асуудалд төвлөрдөг. Энэ стратеги нь байгууллагын удирдлагын үндсэн чиг үүргүүдийн дагуу, тэгэхдээ мөн л ерөнхий стратегийн үргэлжлэл болж, түүнийг хэрэгжүүлэх чиглэлээр боловсруулагддаг стратеги юм.

Үйл ажиллагааны стратеги

Page 27: стратегийн удирдлагын онолын үндэс

Үүнд:

Энэ түвшний стратеги удирдлагын дараах чиг үүргүүдээр боловсрогдоно.

Маркетингийн стратеги

Хүний нөөцийн стратеги

Санхүүгийн стратеги

Үйлдвэрлэлийн стратеги

Судалгаа хөгжлийн стратеги

Аль ч түвшний стратегийн хувьд түүнийг олон хувилбараар боловсруулж, хооронд нь харьцуулан сонголт хийх явдал хамгийн хариуцлагатай алхам юм. Ийнхүү сонголт хийхэд менежментийн тоон шинжилгээний болон экспертийн үнэлгээний аргуудыг голчлон хэрэглэдэг.

Page 28: стратегийн удирдлагын онолын үндэс

Анхаарал тавьсанд баярлалаа!

Холбоо барих:Narantsengel.blogspot.comFb.com/naelismAsk.fm/naelism