18

Математик 1-1. Тооноос тооцоолох /эцэг эх

Embed Size (px)

DESCRIPTION

"алслагдсан хөдөөгийн малчдын хүүхдүүдийн бага боловсролын үр дүнг сайжруулах нь" төсөл

Citation preview

Page 1: Математик 1-1. Тооноос тооцоолох /эцэг эх
Page 2: Математик 1-1. Тооноос тооцоолох /эцэг эх

Дэлхийн Банкны итгэлцлийн сан болох Японы Нийгмийн Хөгжлийн Сангийн санхүүжилтээр Хүүхдийг Ивээх Сангаас Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх

ухааны яамтай хамтран хэрэгжүүлж буй “Алслагдсан хөдөөгийн малчдын хүүхдүүдийн бага боловсролын үр дүнг сайжруулах нь” төслийн хүрээнд хэвлүүлэв.

Уг бүтээлийн агуулга, үзэл санааг зохиогчид хариуцах бөгөөд ямар ч нөхцөлд Дэлхийн Банк болон Хүүхдийг Ивээх Сангийн байр суурийг илэрхийлэхгүй болно.

Page 3: Математик 1-1. Тооноос тооцоолох /эцэг эх

Улаанбаатар 2014

Бага боловсрол нөхөн эзэмшүүлэхэд

эцэг эхийн ашиглах ном

Д.Гүндэгмаа, Б.Эрдэнэчимэг

ТООНООС ТООЦООЛОЛД

МАТЕМАТИК 1-1

Page 4: Математик 1-1. Тооноос тооцоолох /эцэг эх

ГАРЧИГ• ОрОнзайнтөсөөлөлтэйбОлъё.......4

• 10хүртэлхтООтОйтанилцаж,үйлдэлгүйцэтгэе............................6• 1ба2-ыгтаниулах......................6• 3-ыгтаниулах..............................7• 4-ийгтаниулах.............................8• 5-ыгтаниулах..............................8• бататгах......................................9• 0-ийгтаниулах...........................10• 6-гтаниулах...............................10• 7,8,9-ийгтаниулах....................11• 10-ыгтаниулах...........................12• дэсдугаарыгтаниулах.................13• бататгах....................................14

• сОрихдаалгавар..............................16

Page 5: Математик 1-1. Тооноос тооцоолох /эцэг эх

САНАМЖ

“Тооноос тооцоололд” хэмээх энэхүү гарын авлага нь 1 дүгээр ангийн хөтөлбөрөөр гэрээрээ математик үзэж буй хүүхдийн эцэг эхэд зориулагдсан болно. Хүүхэд суралцах явцдаа бодит юмс, зураг, зураглал, бичвэр зэргийг ажиглах, хийж бүтээх, ярилцах зэрэг аргыг түгээмэл хэрэглэнэ. Эцэг эх та хүүхдийнхээ номоор хүүхэдтэйгээ хамт суралцахын зэрэгцээ өөрийнхөө номыг ашиглаж, чиглүүлж зөвлөнө. Хүүхдийнхээ сурах зүйл, яаж сурдаг аргыг нь мэдэхгүй бол та хүүхдэдээ тусалж чадахгүй нь ойлгомжтой. Тиймээс та энэ номтойгоо хамт хүүхдийнхээ номыг заавал үзэж байгаарай. Үүнээс гадна та дараах хэдэн зүйлийг анхаарна уу. Үүнд:

• Өдөр бүр 30-40 минут хичээллэх тогтсон цагтай болж, түүнийгээ хүүхэдтэйгээ тохироод ягштал баримтлаарай. Өглөө 10.00-10.30 хүртэл хичээллэнэ гэж тохирсон бол тэр цагтаа ажлаа зохицуулж бэлэн байхаас гадна хүүхдээ бэлэн байлгаж заншаарай.

• Хүүхэд дуртай цагтаа суугаад хичээлээ хийх ширээ сандал, хичээлийн хэрэглэлээ тавих тавиур гаргаж гэртээ сургалтын уур амьсгал бий болгоорой. Гэр бүлийн бүх гишүүн суралцагч-хүүхдэд хүндэтгэлтэй хандаж, саад болохгүй байхыг хичээгээрэй. Гэрт сургууль ажиллаж байна, манай хүүхэд багшаар биш ээж ааваараа заалгаад, бараг бие даагаад суралцаж байна гэж маш их ач холбогдол өгч дэмжээрэй. Хамгийн гол нь хүүхдэд итгэл төрүүлэх, би чадна гэсэн итгэлийг бий болгох нь чухал.

• “Тооноос тооцоололд” хүүхдийн номын “Орон зайн төсөөлөлтэй болъё” сэдвийг 2-5 цаг, “10 хүртэлх тоотой танилцаж, үйлдэл гүйцэтгэе” сэдвийг 20-25 цаг, нийт 1 сар орчим үзэхээр баримжаалж боловсруулсан болно. Хүүхдийн сурах хурдаас хамаарч хугацааг зохицуулж болно.

• 0-9 цифрийн зурлагыг “Тоо тоолж сурцгаая“ цахим хэрэглэгдэхүүнийг ашиглан хүүхдэдээ зааж өгөөрэй. Мөн цахим хэрэглэгдэхүүнээс “Бодож сурцгаая“ сэдвийг ашиглаарай.

• Үзсэн зүйлээ ойлгосон эсэхийг тодруулахын тулд яагаад, хэрэв ...-вэл яах бол, яаж, тайлбарлаарай, ямар утгатай вэ, хэрхэн хийх вэ гэх мэтээр ярилцах нь зүйтэй.

• Хүүхдийг алдаж оноход тэвчээртэй хандаж, яаран зэмлэхгүй байхыг хичээгээрэй. Буруу ташаа ойлгож, алдаа гаргах бүрд нь загнаж зандраад байвал та хүүхдээ өөртөө итгэлгүй, идэвхгүй болгоно шүү. Харин хүүхдийн алдаа нь түүнд ямар дэмжлэг хэрэгтэй байгааг илэрхийлэх тул та яаж туслахаа л бодоорой.

• Хүүхдийн номын эхэнд байгаа таних тэмдгүүдийг хүүхэд тань, эцэг эх та ч гэсэн маш сайн нүдэлж тогтоох хэрэгтэй. Энэ бол та хоёрын “залуур” гэсэн үг. Хүүхэд тухайн даалгаврыг яаж хийхээ мэдэхгүй байвал та зөвлөн чиглүүлээрэй. Хүүхэд тань одоохондоо уншиж чадахгүй бол хүүхдийн номын тайлбарыг та уншиж өгөөд үзсэн үсэг нь байгаа эсэхийг асууж байгаарай.

НОМЫН ЦАГААН ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ!

Зохиогчид

Page 6: Математик 1-1. Тооноос тооцоолох /эцэг эх

4

ОРОН ЗАЙН ТӨСӨӨЛӨЛТЭЙ БОЛЪЁ

1. Зургийг харж ярилцаарай.Чиглүүлэх асуулт:

• Зурагт юуг дүрсэлсэн байна вэ?• Модон дээр юу байна вэ?• Модны доор юу байна вэ?• Зааны дээр юу байна вэ?• Сармагчны дээр юу байна вэ?• Туулайн дээр юу байна вэ?• Модны наана юу байна вэ?• Модны цаана юу байна вэ?

• Тагтаа, туулай, сармагчин, заан дөрөв модонд ойр байна уу, хол байна уу?• Модон дээрх жимсний тоо амьтдын тооноос олон байна уу, цөөн байна уу?• Тагтаа, туулай, сармагчин, заан дөрвийн аль нь хамгийн дүү, аль нь хамгийн ахмад нь

вэ?• Тагтаа, туулай, сармагчин, заан дөрвийн аль нь хамгийн жижиг, аль нь хамгийн том

биетэй вэ?• Тагтаа, туулай, сармагчин, заан дөрвийн аль нь хамгийн хөнгөн, аль нь хамгийн хүнд

жинтэй вэ?

2. Цэнхэрээр тодруулсан үгсийг дахин хоёр хоёроор нь уншиж өгөөрэй. Жишээ нь, дээр-доор, наана-цаана гэх мэт.

3. Дээрх зураг юуны зураг вэ, чи мэдэх үү? гэж асуугаарай.

4. Мэдээллийг уншиж өгөөрэй.

“Эрт урьд цагт Энэтхэг орны сайхан ойд тагтаа, туулай, сармагчин, заан дөрөв амьдран суудаг байжээ.” хэмээн эхэлдэг үлгэрийг “Эвтэй дөрвөн амьтны үлгэр” буюу “Тумбааш” гэдэг юм. Энэхүү үлгэрийн эвтэй дөрвөн амьтныг дүрсэлсэн байна.

Эв найрамдал, ахас ихсээ хүндлэх ёсыг харуулсан тумбаашийн зургийг манай ард түмэн ихэд билэгшээн гэртээ залдаг уламжлалтай.

5. Хоёрдугаар зургийн хувьд дээрхийн адил ярилцаарай. Чиглүүлэх асуулт:

• Ширээн дээр юу байна вэ?• Хана ба сандал дээр юу байна вэ?• Ширээн доор юу байна вэ?

Ярилцах зургууд хүн, амьтан, юмсын байрлал, тоо хэмжээ, жин, хөдөлгөөний чиглэл зэргийг зөв хэлүүлж сургах зорилготой байгааг анхаараарай. Эдгээр нь бүгд тоолж, тооцоолж болох ухагдахуун учраас тоо, тооцооллын эхлэл болно.

Page 7: Математик 1-1. Тооноос тооцоолох /эцэг эх

5

6. Өмнө хойно, наана цаана гэсэн үгийг оруулж ярилцах орос ардын “Манжин” үлгэрийн зургаас эхлээд “ТОО” гэсэн гарчиг хүртэл ажиллахад анхаарах зүйл:

• Зургийн дээр бичсэн үгсийг хүүхдэдээ уншиж өгнө. Тэдгээр үгс нь тухайн зураг дээр ярилцах чиглүүлэг болно.

• Зургийн дээр бичсэн үгсийг заагаад мэддэг үсгийг нь хэлүүлнэ. Жишээ нь:

Баруун, зүүн

Тайлбар:Гэрлэн дохиотой гарцаар зам хөндлөн гарахдаа ногоон гэрэл асахыг хүлээнэ. Ногоон гэрэлтэй байхад зам руу ороод явж байтал улаан гэрэл асвал замын голд зогсож хүлээнэ.Гэрлэн дохиогүй гарцаар зам хөндлөн гарахдаа эхлээд машин ирж буй зүүн гар тийш харна. Машин ирээгүй бол замын гол хүртэл явна. Цааш явахын өмнө машин ирэх тал руу буюу баруун гар тийш харна. Машин ирээгүй байвал цааш явна.

“Баруун, зүүн” гэж уншаад, “а”, “уу”, “үү” гэх мэт монгол хэлний хичээлээр үзсэн үсгийг нь олуулна. - Хэдэн “а” байна вэ?- Чи эдгээр үгэн дотроос хэдэн үсэг мэдэж байна вэ? гэх мэтээр асууна.Байшингийн баруун гар талд 1 охин, 1 мод, 1 эрэгтэй хүүхэд, 1 гэр байна. Гэрийн зүүн гар талд 1 эрэгтэй хүүхэд, 1 мод, 1 охин байна. Модны баруун гар талд ... гэх мэтээр “баруун, зүүн” гэдэг үгийг оролцуулан ярина.

7. “Зам хөндлөн гарах” гэсэн бичигтэй зургийн талаар ярилцахдаа дараах тайлбарыг уншиж, тайлбарлаарай.

8. Дараах зураг дээр ярилцахдаа ямар өнгийн дөрвөлжин олон, цөөн, эсвэл тэнцүү байгааг тодруулж ярилцаарай.

Аль нь олон, цөөнийг мэдэхийн тулд харгалзуулна. Тухайлбал, улаан дөрвөлжин бүрд цэнхэр дөрвөлжинг харгалзуулбал 2 улаан дөрвөлжин илүү гарна. Энэ нь улаан дөрвөлжин олон байгааг харуулна.Цэнхэр өнгийн дөрвөлжин бүрд ногоон дөрвөлжинг харгалзуулбал аль нэг өнгийн дөрвөлжнөөс илүү гарахгүй таарна. Иймд ногоон, цэнхэр дөрвөлжний тоо тэнцүү байна. Их, бага, тэнцүүгийн тэмдгийг танилцуулж болно. Зарим хүүхэд тоог жишихдээ их, багын тэмдгийг хааш нь харуулж бичихээ мэдэхгүй эргэлздэг. Энэхүү зургаар их, багын тэмдгийн задгай талыг нь их тоо руу харуулж бичдэг санааг харуулсан байна.

9. Номонд оруулсан зурлагыг эхний мөрнөөс эхлэн 1, 1-ээр, өдөрт 2-оос 3 мөр зуруулна.

Page 8: Математик 1-1. Тооноос тооцоолох /эцэг эх

6

1. Хүүхдийн номын 1-ийн тоотой зураг бүрийг зааж, “Хэдэн хуруу байна вэ? Хэдэн гөлөг байна вэ?” гэх мэтээр асууж ярилцаарай.

Сэдвийн хүрээнд бодит юмсыг тоолох, дараа нь түүнийг төлөөлөх зүйлээр (жишээ нь, савх) орлуулан тоолох, тоог бичих, жиших, үйлдэл гүйцэтгэх үйл ажиллагааг хүүхдээр хийлгэнэ.

2. Дараа нь хичээл хийж байгаа орчноосоо, тухайлбал, гэр дотроос 1-ийн тоотой зүйлийг олж нэрлүүлээрэй. Жишээг зургаас харна уу.

7. Дараагийн даалгаврыг гүйцэтгэхээс өмнө тэнцүү, их, бага (=, >, <)-ын тэмдгийг таниулах жишээн дээр ярилцаарай. Өмнө нь олон цөөнийг таниулсантай адил аргаар танилцуулна.

8. Дараах зургийг ажиглаж ярилцаарай.

Гэртээ байгаа хоёр өөр төрлийн 1, 2 ширхэг зүйлсийг жишиж болно. Жишээ нь, 1 халбага, 2 сэрээ ширээн дээр тавина. Хэдэн халбага, хэдэн сэрээ байна вэ? Халбага, сэрээний аль нь олон байна вэ? Яаж мэдсэн бэ? 2 харандаа, 2 савх ширээн дээр тавиад, “Харандаа, савхны тоо ямар байна вэ? гэх мэт асууна. Үүний дараа хоёр тоог жиших даалгаврыг хийнэ.

3. Нэгийн тоог бичүүлэхээс өмнө дараах тоон дээр хуруугаар эсвэл харандаагаар сумын дагуу зуруулах дасгал хийлгээрэй.

4. Дармал болон бичмэл нэгийн тооны ялгааг ажиглуулж ярилцаад, нэгийн тоо бичих загварыг дуурайлган бичүүлээрэй. Улаан сумын чиглэлийг сайн харуулаарай.

5. Нэгийн тоог таниулж бичүүлсэн аргаар хоёрын тоог таниулж, бичүүлээрэй.

6. Зургийн доорх тооноос зөвийг нь олж, дугуйлж зурахыг тайлбарлаж өгөөрэй.

10 ХҮРТЭЛХ ТООТОЙ ТАНИЛЦАЖ, ҮЙЛДЭЛ ГҮЙЦЭТГЭЕ

21212121

Жишээ нь: 2 = 2 (хоёр тэнцүү хоёр), 1 < 2, 2 > 1 (нэг хоёроос бага, хоёр нэгээс их)< тэмдгийн оройн талд нь бага, задгай талд нь их тоог бичнэ.

1 2 22 2

1 ба 2-ыг таниулах

Page 9: Математик 1-1. Тооноос тооцоолох /эцэг эх

7

Иймд байдлаар тооны бүтцийг үйлдэлтэй хослуулж заана.в. Жишээг уншиж өгөөд, уншуулаарай. 1 + 1 = 2 1 < 2 2 = 2 2 – 1 = 1 2 > 1

9. Нэмэх, хасах (+, –) тэмдэг, үйлдлийг таниулна. а. Хүүхдээрээ дараах үйл ажиллагаа хийлгээрэй. 1 савх аваарай. Дахин 1 савх аваарай. Нийлээд хэдэн савх болсон бэ? 1 савх дээр нэмж 1 савх тавиарай. Бүгд хэдэн савх болсон бэ?

Номд үүнийг дараах загвараар үзүүлсэн.

б. Хүүхдээрээ дараах үйл ажиллагаа хийлгээрэй. 2 савх аваарай. 1 савхаа цааш нь тавиарай. Гарт хэдэн савх үлдсэн бэ? 2 савхнаас 1 савхыг хасвал хэдэн савх үлдэх вэ?

Номд үүнийг дараах загвараар үзүүлсэн.

10. Адил аргаар гурвын тоог таниулж, бичүүлээрэй.1 харандаа ба 3 савх, 2 харандаа ба 3 савх, 3 харандаа ба 3 савхны аль нь олон, цөөн байгааг харгалзуулах замаар хүүхдээрээ жишүүлээрэй.Их, бага, тэнцүүгийн тэмдэг хэрэглэн дэвтэрт нь бичүүлээрэй.

11. Гурав ямар ямар тооноос бүтдэгийг зураг дээр сайн ажиглуулаад ярилцаарай.

Энэхүү гарын авлага нь бодит зүйлээс хийсвэрт шилжүүлэн тайлбарлах аргыг их хэрэглэж байгааг та анзаарч байгаа байх аа. Энэ бол бага насны хүүхдийн сургалтад түгээмэл хэрэглэдэг сайн арга юм. Тоог бүтцээр задалж сурах нь цаашид тоог нэмэх, хасах чадвартай болоход хэрэгтэй тул яаралгүй маш сайн ойлгуулахад анхаарч ажиллаарай.

1 + 1 = 21 ба 1 нь нийлээд 2 болно.1 дээр 1-ийг нэмэхэд 2 болно.

12

1

2 – 1 = 12 хасах 1 тэнцүү 1.2-оос 1-ийг хасахад 1 болно.

21 1

2 + 1 = 31 + 2 = 3

3 – 1 = 23 – 2 = 1

3 31 2

1 122

3-ыг таниулах

Page 10: Математик 1-1. Тооноос тооцоолох /эцэг эх

8

а. 5 нь 3 ба 2-оос бүтдэг.- Урд талын дугуйд 3 ба 2-ыг бичсэн байна. 5 гэсэн тооны арын 2 дугуйн нэгд 2-ыг бичсэн байна. Нөгөөд хэдийг бичих вэ?

б. 5 нь 4 ба 1-ээс бүтнэ.5-ын доод талын 2 дугуйд 4, 1 гэж бичсэн байна.Дээд талын 2 дугуйд 4, 1 гэж бичвэл яг ижилхэн давтагдана. Өөрөөр яаж бичих вэ? гэх мэтээр чиглүүлж туслаарай.

в. Хариуг доороос хараарай.

53 2

5

4

53 2

5

3

1 14

2

1 1

32 1

21 1

2

4

12. Дөрвийн тоог таниулаад, бүтцийн зураг дээр ажиллаарай.

Зурагт зөвхөн нэг тохиолдлыг харуулсан. Үүнээс санаа авч хүүхдээр савх авахуулж, тавиулах үйл ажиллагааг хийлгэнэ. Жишээ нь,

2 савх аваарай. Дахин 2 савх аваарай. Бүгд хэдэн савх болсон бэ?4 савх аваарай. 2-ыг буцааж тавиарай. Хэдэн савх үлдсэн бэ? гэх мэт

13. Шоогоор дөрвийн бүтцийг харуулсан. Хүүхдийн өмнө хийсэн үйлдэл болон шооны зургийг хэрэглэн хүүхдээр дөрвийн дотор нэмж, хасуулаад, хянаарай.

14. Тавын тоог таниулах, даалгаврыг гүйцэтгэх арга нь өмнөхтэй ижил болно. Харин дараах зургийн тоо бичээгүй дугуйд зөв тоог олж бичихэд чиглүүлж туслаарай. Жишээ нь,

22

4

2

3 + 1 = 42 + 2 = 1 + 3 =

1 + 1 + 1 + 1 = 2 + 1 + 1 = 4 – 1 – 1 =

4 – 1 = 34 – 2 = 4 – 3 =

4-ийг таниулах

5-ыг таниулах

Page 11: Математик 1-1. Тооноос тооцоолох /эцэг эх

9

15. Дараах зурагт буй юмс бүрийг тоолоод, тухайн юмсын тоогоор хүснэгтийн нүдийг будуулна. Дараа нь дүрсийн тоог хүснэгтийн арын сул нүдэнд бичүүлээрэй. Жишээ нь, зурагт том хүн 5 байна. Иймд хүснэгтийн 5 нүдийг будуулна. Тавын тоо бичүүлнэ.

16. Даалгаврыг хийлгэхдээ асуух асуулт:

• Зурагт хэдэн цэгийг дүрсэлсэн байна вэ? (Тоог доор бичсэн байна.)• Хэд нь цэнхэр өнгөтэй байна вэ? Тоог эхний дөрвөлжинд бичээрэй.• Хэд нь хул шар өнгөтэй байна вэ? • 3 ба хэд нь нийлээд 5 болох вэ? Эсвэл 3 дээр хэдийг нэмбэл 5 болох вэ?

Тоог хоёр дахь дөрвөлжинд бичээрэй.• Өөрөөр бичиж болох уу? Дэвтэртээ бичиж үзүүлээрэй.

Уг даалгаврыг өргөжүүлээд зурагт тохирох үйлдлийг бичүүлж болно. Жишээ нь, 3 + 2 = 5, 2 + 3 = 5, 5 – 2 = 3, 5 – 3 = 2

17. Өгсөн жишээнүүдийг хүүхдээр бие даан бодуулаарай.

Бататгах

53 2

52 3

Page 12: Математик 1-1. Тооноос тооцоолох /эцэг эх

10

20. Зургаагийн тоог 1-ээс 5 хүртэлх тоотой адил таниулж, бүх даалгаврыг хийлгээрэй.Жишүүлэхдээ зурагт 5 ширхэг дөрвөлжин, 6 ширхэг дөрвөлжний аль нь их байгааг асууна. Харгалзуулахад зургаан дөрвөлжний 1 нь илүү гарч байгаа тул зургаа нь таваас их байна. Үйлдлийг бичүүлж, хоёр янзаар уншуулна. Жишээлбэл, “5 нь 6-аас бага”, “6 нь 5-аас их”.

18. Шугам харуулж, асуулт асуугаарай.

19. Зургийг хүүхдээр ажиглуулж, ярилцана. Чиглүүлэх асуулт:

Ярилцсаны дараа хоосон, байхгүй юмсын тоог 0-ээр тэмдэглэдэг болохыг хэлнэ. 0 тоотой танилцуулж, хүүхдээрээ тоог дэвтэрт нь бичүүлнэ.0 нь үзсэн тоонуудаас их, бага эсэхийг тоо бүрээр асууж, бичүүлнэ.

• Охин юу хийж байна вэ?• Тавган дээр анх хэдэн жигнэмэг

байсан бэ? Үүнийг тоогоор бичээрэй.• Охин эхлээд хэдийг идсэн бэ? Хэд

үлдсэн бэ? Үүнийг тоогоор бичээрэй.• Дараа нь хэдийг идсэн бэ? Хэд үлдсэн

бэ? Үүнийг тоогоор яаж бичих вэ?

• Мэддэг тоогоо олж заагаарай. • Аль тоо аль тооны өмнө байрлаж байна вэ? Аль тоо аль тооны зүүн гар талд байрлаж

байна вэ?• Аль тоо аль тооны хойно байрлаж байна вэ? Аль тоо аль тооны баруун гар талд

байрлаж байна вэ?• 5 нь 4-ийн аль талд байрлаж байна вэ? 5 ба 4-ийн аль нь их вэ? • 2 нь 5-ын аль талд байна вэ? 2 ба 5-ын аль нь их вэ? 2 ба 5-ын аль нь бага вэ?• Их тоо нь бага тооны аль талд байрлаж байна вэ? Жишээ хэлээрэй.

• 2-ыг нэгээр нэмэгдүүлбэл хэд гарах вэ?• 2-ыг хоёроор нэмэгдүүлбэл хэд гарах вэ?

• 5-ыг нэгээр хорогдуулбал хэд гарах вэ?• 5-ыг хоёроор хорогдуулбал хэд гарах вэ? гэх мэт.

8 9 1076543210

543210

543210

0-ийг таниулах

6-г таниулах

2

65 6 5

4 дээр 0-ийг нэмбэл хэд гарах вэ? 0 дээр 4-ийг нэмэхэд хэд гарах вэ? 4 + 0 = 4, 0 + 4 = 44 савх аваарай. 4 савхаа цааш хийгээрэй. Хэд үлдсэн бэ? 4 – 4 = 0

Page 13: Математик 1-1. Тооноос тооцоолох /эцэг эх

11

7, 8, 9-ийг таниулах21. Долоо, найм, есийн тоог таниулаад бүх даалгаврыг та өмнөх аргаараа хийлгэж чадна.

Шугам ашиглан тоог 0-ээс эхлэн 1, 2, 3 гэх мэт тоолуулж, хэдээр нэмэгдэж байгаа талаар ярилцаарай. Дэвхрэг 3-аас 7 руу үсрэв. Хэдэн нэгж зайд үсэрсэн бэ? гэж асууж болно.

Буцаагаад, 7-гоос эхлэн 7, 6, 5 гэх мэт тоолуулж, хэдээр хорогдож байгааг ярилцаарай.Дэвхрэг 7-гоос 4 рүү үсэрчээ. Хэдэн нэгжтэй тэнцүү зайд үсэрсэн бэ? зэргээр асууж болно.

22. Тооны бүтцийн мэдлэгээ бататган дор үзүүлсэн хүснэгтэд тоог гүйцээж бичнэ.Нэг баганад бичсэн хоёр тооны нийлбэр 9 байх ёстой. Хүснэгтэд зарим тоог бичиж харуулав.

Нэг багана дахь хоёр нүд хоосон байвал хүүхэд нэг тоог өөрөө зохиож, нөгөөг олж бичнэ.Бусад тооны хувьд ийм хүснэгтийг мөн хэрэглэж болно.

7-гийн тооноос эхлээд дараах зураг орж ирсэн байгаа. Түүнийг тоон шулуун гэдгийг хэлж өгөөрэй. Үүний нэг загвар нь бидний ашигладаг шугам юм.

Зургаагийн дотор нэмж, хассан жишээг нэг бүрчлэн уншуулаад, зөв тоог олж бичиж буй эсэхийг хянаарай.

Тоон шулуун дээр бататгаж болно. Шугам хэрэглэж болно. Чиглүүлэх асуулт: 5 дээр 1-ийг нэмэхэд хэд гарах вэ? 4 дээр 2-ыг нэмэхэд хэд гарах вэ?Хасахын хувьд мөн адил асуугаарай.

0-ийг үзсэн тул 6 дээр 0-ийг нэмбэл хэд болох вэ? 0 дээр 6-г нэмбэл хэд болох вэ?6-аас 6-г хасвал хэд гарах вэ? гэж асууж үйлдлийг бичүүлж болно.

Хасах жишээг савх хэрэглэн хийлгэж болно. Жишээ нь, 6 савх аваарай. 6 савхаа цааш хийгээрэй. Хэдэн савх үлдсэн бэ? Байхгүйг яаж тэмдэглэдэг билээ? гэх мэт.

6 + 0 = 6, 0 + 6 = 6, 6 – 6 = 0

Уг жишээг бодуулахдаа асуултаа дараах байдлаар тавьж болно.6 нь 2 ба хэдээс тогтох вэ? 2 дээр хэдийг нэмбэл 6 болох вэ? 2 + 4 = 6

2 + = 6

6543210

76543210

76543210

9 1 7 5 0 6 6 4 9 8 9 7 18 2 4 9 3 1 7 0 1 0 2

Page 14: Математик 1-1. Тооноос тооцоолох /эцэг эх

12

Дараа нь асуулт асууж бататгаж болно.- 8 дээр хэдийг нэмбэл 10 болох вэ?- Хэд дээр 3-ыг нэмбэл 10 болох вэ?- Хэд дээр 0-ийг нэмбэл 10 болох вэ? гэх мэт.

Ямар нэг тоон дээр “0”-ийг нэмэх, ямар нэг тооноос “0”-ийг хасахад тэр тоо өөрөө гарна. Жишээ нь:

10 + 0 = 10; 8 – 0 = 8

23. Арвыг бусад тооны адил таниулна. 14 дүгээр хуудсанд тоог бичихэд чиглэсэн дараах зураг байгаа. Үүнтэй яаж ажиллах талаар тайлбарлая.

а. Дөрвөлжин дүрсүүдийн дундуур улаан зураасны дагуу зай үлдээсэн байгааг хүүхдээрээ ажиглуулаарай.

б. Үлдээсэн зайны арын хэсгийн дөрвөлжинг тоолоод, тоог арын нүдэнд бичнэ. Зайны өмнө байгаа дөрвөлжний тоог өмнөх нүдэнд бичсэнийг ажиглуулаад тайлбарлаарай. Жишээ нь:

Зургийн хамгийн эхэнд хоосон зайнаас өмнө дүрс байхгүй учир “0”, зайны ард 10 дөрвөлжин байгаа учир “10” гэж бичсэн.

Зайны өмнө 1 дүрс байгаа учир “1”, зайны ард 9 дөрвөлжин байгаа учир “9” гэж бичсэн.

Зайны өмнө 2 дүрс байгаа учир “2” гэж бичсэн байна. Зайны ард байгаа 8 дүрсийг тоолж “2”-ын арын нүдэнд “8” гэж бичнэ.

10-ыг таниулах

10

0 101 92

7

4

8

10

10

0 10

1 9

2

0

1

2

9

8

10

Page 15: Математик 1-1. Тооноос тооцоолох /эцэг эх

13

24. Дэс дугаарыг мэдүүлэх зургийн тайлбарыг та өөрөө хэлж, түүнд харгалзах зургийг заан ярилцаарай.

25. Номд “баруун гар тал”, “зүүн гар тал” гэж бичсэн. Энэ нь зүг чигийн баруун, зүүнээс өөр. Тухайн хүн өөрийн харж байгаагаар баруун гар тал, зүүн гар талаа хэлнэ. Тухайлбал, номыг уншигч та бүхэнд зүүн гар талаас 2 дугаарт байрлах гэрийг дараах байдлаар сонгоно.

Баруун гар талаас 2 дахь, зүүн гар талаас 2 дахь гэр нь өөр, өөр гэр байгааг ажиглуулна.Зарим тохиолдолд адил байж болно. Жишээ нь, таван гэрийн 3 дахь нь.

26. Дараах даалгаварт баруун, зүүн гар талыг сумаар харуулсан байна. Хүүхдээ өөрийн баруун, зүүн гараар баримжаалж өгсөн дугаарт байрлах зүйлийг олохыг зөвлөөрэй.

Хэрэв зурагт үзүүлсэн шиг зэрэгцэн сууж байгаа хүүхдүүдээс “Зүүн гар талаас 2 дахь нь босоорой.” гэвэл тэд өөрсдийн зүүн гар талаа тооцон зурагт харуулснаар охин босно. Гэтэл энэ нь бидний харж байгаагаар баруун гар талаас хоёр дахь хүүхэд болж байна. Амьдралд ийм тохиолдол таарвал үүнийг тухайн үед нь хүүхдэдээ хэлээрэй.

Хүүхдээрээ өөрийнх нь харж байгаагаар бамбаруушны байрлалыг янз бүрээр хэлүүлээрэй. • Бамбарууш урдаасаа гуравдугаарт байрлаж байна.• Бамбарууш эхнээсээ гуравдугаарт байрлаж байна.• Бамбарууш хойноосоо тавдугаарт байрлаж байна.• Бамбарууш зүүн гар талаас гуравдугаарт байрлаж байна.• Бамбарууш баруун гар талаас тавдугаарт байрлаж байна. гэх мэт

Тоо, дэс дугаарын ялгааг хүүхдэдээ тайлбарлаарай.

“Гурав” гэдэг нь “гурван ширхэг зүйл”-ийг илэрхийлнэ.

Харин “гурав дахь”, “гуравдугаар” гэдэг нь заасан чиглэлээс эхлэн гуравдугаарт байрлах нэг, эсвэл нэг багц зүйлийг илэрхийлнэ.

Дэс дугаарыг таниулах

Эхний 3

Урдаас3 дахь

324

2Зүүн гар талаас 2 дахь нь

Page 16: Математик 1-1. Тооноос тооцоолох /эцэг эх

14

9

1+0 2+0 3+0 4+0 5+0 6+0 7+0 8+0 9+0 10+09+18+1

8+27+17+27+3

6+16+26+36+4

5+15+25+35+45+5

4+14+24+34+44+54+6

3+13+23+33+43+53+63+7

2+12+22+32+42+52+62+72+8

1+11+21+31+41+51+61+71+81+9

27. Тоон шулуун дээр нэмэх, хасах үйлдэл хийх жишээг сайтар ажиглуулан зураг бүр дээр ярилцаарай.

Уг даалгаврыг дараагийн удаа сорих даалгавар болгон хэрэглэх боломжтой. Тухайлбал, жишээнээс сонгон зааж, хүүхдээсээ хариуг асууж болно.

28. Бодит зураг дахь үйл явдлыг хүүхдээрээ ажиглуулаарай. Ийм зураг, жишээ хүүхдэд тоог нэмж, хасч сурахад, мөн хийсвэр сэтгэлгээг хөгжүүлэхэд тусалдаг. Сайн ажиглуулж, гүйцээж бодуулаарай.

Үйл явдал, бичсэн үйлдэлд тохирох өгүүлбэрийг хүүхдээрээ зохиолгоорой. Жишээ нь,• 5 одой байв. 2 одой нэмж ирэв. Бүгд хэдэн одой байна вэ?• 2 одой явж байна. Цаана нь 5 одой зогсож байна. Бүгд хэдэн одой байна вэ?• Бүгд 7 одой байв. 2 нь явав. Хэдэн одой үлдсэн бэ?• 7 одойны зарим нь зогсон ярилцаж, зарим нь явж байна. 5 одой зогсож байсан бол

хэдэн одой явж байсан бэ?

30. Жишээнүүдийг бодуулаад дараах зүйлийг ажиглуулан ярилцаарай. Чиглүүлэх асуулт:

а. Дээрээс доош заасан улаан сумын дагуух жишээнүүдийг бодоод гарсан хариу нь ямар онцлогтой байна вэ?б. Ташуу улаан сумын дагуух жишээнүүдийг бодоод гарсан хариу

нь ямар онцлогтой байна вэ?

4 + 0 = 4 – 0 =

Бататгах

29. Тоон дээр “0”-ийг нэмэх, хасах жишээг сайн ажиглуулж ярилцаарай.

Page 17: Математик 1-1. Тооноос тооцоолох /эцэг эх

15

7-5

2

10–99–8 10–8

8–7 9–7 10–77–6 8–6 9–6 10–6

6–5 7–5 8–5 9–5 10–55–4 6–4 7–4 8–4 9–4 10–4

4–3 5–3 6–3 7–3 8–3 9–3 10–33–2 4–2 5–2 6–2 7–2 8–2 9–2 10–2

2–1 3–1 4–1 5–1 6–1 7–1 8–1 9–1 10–110–09–08–07–06–05–04–03–02–01–0

33. “Тооноос тооцоололд ...” номоо үзээд дууслаа.

Хүүхдийн болон эцэг эхийн номонд оруулсан сорих даалгаврыг хүүхдээрээ бодуулж, хүүхдээ үнэлээрэй. Сорих даалгаврыг хүүхэд та хоёр хоёулаа зэрэг хариулаад, харилцан бие биенээ хянаарай. Хүүхэд тань таны хариулснаас алдаа олбол тэр даалгаврыг “сайн”-аар үнэлж сайшаагаарай.

Хүүхдийн хариулсныг “сургагч багш”-даа үзүүлж зөвлөгөө аваарай. Хүүхдийн сайн үнэлгээ нь таны авч байгаа үнэлгээ юм.

Үнэлгээ нь юу сурсныг үнэлэхээс гадна сургах үүрэгтэй байдаг тул хариуцлагатай хандаж байгаарай.

31. Нэмэхийн адил хасах үйлдлийн жишээнүүдийг бодуулаад ярилцаарай. Хэсэг хугацааны дараа энэ даалгаврыг мөн сорих даалгавар болгон хэрэглэх боломжтой.Чиглүүлэх асуулт:

а. Дээрээс доош заасан улаан сумын дагуух жишээнүүдийг бодоод гарсан хариу нь ямар онцлогтой байна вэ?

б. Ташуу улаан сумын дагуух жишээнүүдийг бодоод гарсан хариу нь ямар онцлогтой байна вэ?

32. Дараах даалгаварт нийлбэр, ялгаврын утга нь тэнцүү байх жишээнүүдийг олж бичихэд чиглэнэ. Дээрх хоёр даалгаварт өгсөн жишээнүүдийг хэрэглэн хүүхдээрээ дэвтэрт нь ялган бичүүлээрэй.

1 2 3 4 5 6 7 8 9 102 + 69 – 13 + 42 + 4

4 – 08 – 3 9 – 4

3 + 23 + 12 +11 + 10 + 1

7 – 12 + 5

3 + 2 4 – 21 + 6

Page 18: Математик 1-1. Тооноос тооцоолох /эцэг эх

16

Тооноос тооцоололдСорих даалгавар

Он, сар, өдөр............................ Даалгавар Сайн Дунд Анхаарах

Хаана, хэдэн ширхэг, юу байгааг яриарай.

Зургийг харж, наана цаана, олон цөөн, өндөр нам, хол ойр зэрэг үгсийг оролцуулан яриарай.

Зураг дахь юмс бүрийг тоолж, тоог цагаан дүрсэд бичээрэй.

3 4 8

Тоог тохирох зурагтай нь холбон зураарай.

109876543210

7 + 1 = 9 – 1 =1 + 2 = 6 – 2 =

Жишээг тоон шулуун хэрэглэн бодоорой.

Хариуг тоон шулуун дээр олж тэмдэглээрэй.

1 + 8 = 2 + 7 = 3 + ...= 9 7 + 1 = 5 + 3 = 2 + …= 83 + 3 = 4 + 2 = 1 + …= 6

Жишээг бодоорой.

2 – 1 = 4 – 3 = 5 –... = 4 7 – 1 = 7– 3 = 8 –… = 66 – 3= 4 – 2= 10 – …= 9

Жишээг бодоорой.

Тэмдэглэгээ, санамж: Ямар өнгө олон байгааг тоолж, хүүхдээ бас өөрийгөө үнэлээрэй.Сайн Дунд Анхаарах