18

Монгол хэл 2-1. Би /эцэг, эх

Embed Size (px)

DESCRIPTION

"алслагдсан хөдөөгийн малчдын хүүхдүүдийн бага боловсролын үр дүнг сайжруулах нь" төсөл

Citation preview

Page 1: Монгол хэл 2-1. Би /эцэг, эх
Page 2: Монгол хэл 2-1. Би /эцэг, эх

Дэлхийн Банкны итгэлцлийн сан болох Японы Нийгмийн Хөгжлийн Сангийн санхүүжилтээр Хүүхдийг Ивээх Сангаас Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх

ухааны яамтай хамтран хэрэгжүүлж буй “Алслагдсан хөдөөгийн малчдын хүүхдүүдийн бага боловсролын үр дүнг сайжруулах нь” төслийн хүрээнд хэвлүүлэв.

Уг бүтээлийн агуулга, үзэл санааг зохиогчид хариуцах бөгөөд ямар ч нөхцөлд Дэлхийн Банк болон Хүүхдийг Ивээх Сангийн байр суурийг илэрхийлэхгүй болно.

Page 3: Монгол хэл 2-1. Би /эцэг, эх

1

Б.Лхамноржмоо

БИМОНГОЛ ХЭЛ 2-1

Улаанбаатар 2014

Хянан тохиолдуулсан Б.Лхамноржмоо

Бага боловсрол нөхөн эзэмшүүлэхэд

эцэг эхийн ашиглах ном

Page 4: Монгол хэл 2-1. Би /эцэг, эх

2

ГАРЧИГ

1. БИ, МИНИЙ ГЭР БҮЛ . . . . . . . . 4

2. МИНИЙ НАЙЗУУД . . . . . . . . . . 11

3. МИНИЙ НӨХӨРЛӨЛ . . . . . . . . 14

Page 5: Монгол хэл 2-1. Би /эцэг, эх

2

ГАРЧИГ

1. БИ, МИНИЙ ГЭР БҮЛ . . . . . . . . 4

2. МИНИЙ НАЙЗУУД . . . . . . . . . . 11

3. МИНИЙ НӨХӨРЛӨЛ . . . . . . . . 14

3

Санамж

Энэхүү гарын авлагыг Монгол хэл 2-1, “Би” хэмээх номоор гэрээрээ суралцаж байгаа хүүхдийн эцэг эх ашиглана. Энэ номын гол зорилго нь хүүхдээ гэрээр нь зөв унших, бичих, ярих, сонсох чадварыг хөгжүүлэхэд оршино.

“Би“ сурагчийн ном нь “Би- миний гэр бүл”, “Миний найзууд”, “Миний нөхөрлөл” гэсэн гурван бүлэгтэй. Та хүүхдийнхээ хурдад тохируулан хичээлийг нь хийлгээрэй. Нэг хуудсыг нэг цагт багтаах албагүй шүү. Хүүхэд эхлээд хичээлээ хийж чадах болсны дараа хэд, хэдэн дасгал хийлгэж болно. Энэ номыг нэг сар гаруй хугацаанд үзэхээр баримжаалсан юм. Эцэг эх та хүүхдээ энэхүү номоор суралцахад туслахын тулд дараах хэдэн зүйлийг анхаарна уу. Үүнд: • Өдөр бүр 30-40 минут хичээллэх тогтсон цагтай болж, түүнийгээ хүүхэдтэйгээ

тохироод ягштал баримтлаарай. Өглөө 10.00-10.30 хүртэл хичээллэнэ гэж тохирсон бол тэр цагтаа өөрийнхөө ажлыг зохицуулж бэлэн байхаас гадна хүүхдээ бэлэн байлгаж заншаарай.

• Хүүхэд дуртай цагтаа суугаад хичээлээ хийх ширээ сандал, хичээлийн хэрэглэлээ тавих тавиур гаргаж, гэртээ сургалтын уур амьсгал бий болгоорой. Гэр бүлийн бүх гишүүд суралцагч-хүүхдэд хүндэтгэлтэй хандаж саад болохгүй байхыг хичээгээрэй. Гэрт сургууль ажиллаж байна, манай хүүхэд багшаар биш ээж ааваараа заалгаад, бараг бие даагаад суралцаж байна гэж маш их ач холбогдол өгч дэмжээрэй. Хамгийн гол нь хүүхдэд итгэл төрүүлэх, өөртөө хэрэгтэй юм хийж байна, би чадна гэсэн сэтгэл бий болгох нь чухал.

• Унших чадварыг хөгжүүлэхийн тулд унших явцад нь сайн тусалж байгаарай. • Уншсан зүйлийнхээ тухай ярьж сурахын тулд ойлгож унших, ойлгоогүй буюу

дутуу ойлгосон бол давтан уншуулах арга хэрэглээрэй. Тэгээд эхийн утга санааг бүрэн зөв гарган хариулан бичиж буй эсэхийг сайн хянаж тусалж байгаарай. Бичих чадварыг хөгжүүлэхийн тулд өгөгдсөн загварын дагуу бичих, нөхөж бичих, хуулан бичих, гүйцээж бичих аргыг хэрэглээрэй.

• Ярих, сонсох чадварыг хөгжүүлэхийн тулд уншсан үг, өгүүлбэр, эхийн утгыг хэрхэн ойлгосныг яриулах, эцэг эхийн нэмж хэлснийг сонсох, санал солилцон ярилцахад ахиц дэвшил гарч буй эсэхийг ажиглаж тусалж байгаарай.

• Хичээлээ хийхээр суухдаа хүүхдийнхээ өмнө “Сурагчийн ном”-ыг, өөрийнхөө өмнө “Эцэг эхийн ном”-оо дэлгээд тавь. Хэн нь юу хийхийг алхам алхмаар зааж хөтлөх болно.

НОМЫН ЦАГААН ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ!

Page 6: Монгол хэл 2-1. Би /эцэг, эх

4

1. БИ, МИНИЙ ГЭР БҮЛ

1. Хүмүүс яагаад өөр, өөр нэртэй байдаг талаар хүүхдийнхээ бодлыг яриулаарай.

2. Мэдээллийг уншаад хүүхдэдээ ярьж өгөөд, дараа нь ярилцаарай.

3. “Нэр” шүлгийг унших явцад дараах зүйлийг анхаарч туслаарай. а. Уншуулахдаа:

• Шүлгийн утгыг ойлгосон эсэхийг асуултын дагуу яриулах• Шүлгийн давтагдаж буй үгийг ажиглуулах. Энэ нь чээжлэхэд хялбар байх

болно.• Шүлгийн утга санааг яриулах. Утгыг нь ойлговол амархан чээжилнэ.

б. Шүлгийг чээжлүүлэхдээ• Уран тод унших• Жүжиглэн унших• Хөдөлгөөн оруулж унших• Ойлгосны дараа чээжлэх аргыг хэрэглээрэй.

4. Гэр бүлийн гишүүд, төрөл садангийн талаар ярих дарааллын дагуу чиглүүлж, ярьж байгааг нь ажиглаж туслаарай. Жишээ нь:

• Өөрийгөө танилцуулахдаа зөвхөн нэрээ хэлээд өөр зүйл хэлэхгүй байна уу, гэдгийг анхаарах,

• Товчхон танилцуулж байвал төрсөн сар, өдөр, орд, юу сонирхдог талаар нэмж ярилцаарай.

• Бас ах дүүсийнхээ талаар ярилцаарай. Жишээ нь: Болдбаатар ах нь аавын чинь эгчийн хүүхэд учир аавын, Цэцгээ эгч нь ээжийн чинь дүүгийн хүүхэд учир ээжийн талын хамаатан гэж хэлж өгөөрэй. Хүүхдүүд ихэвчлэн манай хамаатан ах, эгч гэж мэдэхээс өөр тодорхой зүйл мэддэггүй.

Нэр өгөхийн учир Хүүхдэд нэр өгөхөд “Дуудах нэр хүний нэг насны амны хишиг буян заяанд нөлөөтэй” гэдэг. Нэр эзнээ төлөөлж, эзнээ илэрхийлдэг. Зарим хүүхдийн нэрийг богиноор, эсвэл өөр нэрээр дууддаг нь дом цээртэй холбоотой. Эрэгтэй хүүхдэд Лхагва, эмэгтэй хүүхдэд Баасан гарагт нэр өгвөл өлзийтэй. Ням, Мягмар, Бямба гарагт нэр өгдөггүй уламжлалтай. Хүүхдийн аав хүүхдийнхээ нэрийг охин хүүхдийн зүүн чихэнд, хүү бол баруун чихэнд гурван удаа шивнэж хэлдэг.“Нэр хугарахаар яс хугар” хэмээн нэгэнт дуудах нэртэй бол муугаар бүү дуудуулаасай гэж эрхэмлэдэг.

Д.Нямдаваа “Уншихгүй байж болохгүй”

Ярих дараалал• Өөрийнхөө тухай• Аав, ээжийнхээ тухай• Ураг төрлийнхөө тухай

- нэр- эрхэлдэг ажил- юу сонирхдог

Page 7: Монгол хэл 2-1. Би /эцэг, эх

5

5. Өгөгдсөн загварын дагуу бичүүлэх дасгал даалгаврыг хэрхэн нөхөж бичсэнийг шалгаарай. Өөрийн танилцуулгын загварыг нөхөж бичихэд хүний нэрийг том үсгээр бичнэ гэдгийг анхааруулаарай.

6. Гэрийн хаягаа бичиж сурах загвар нь А, Б, В гэсэн гурван өөр загвар байгааг анзаарсан уу?

А загвар - нийтийн орон сууцанд амьдардаг хүүхдийн хаягБ загвар - гэр хороололд амьдардаг хүүхдийн хаягВ загвар - баг, хороонд амьдардаг хүүхдийн хаяг байгаа.

Хаягаа бичээд найз болон таньдаг ах дүүгийн хаягаа бичвэл гурван загвар тус бүрийг бичиж сурна гэсэн үг.

7. Өөрийн сум, багийн тухай хүүхэд хэр зэрэг мэдэж байгааг хэлүүлээд дараа нь эцэг эх нэмж хэлэх зүйл байвал нэмж хэлж өгөөрэй. Жишээ нь: Баг, хорооны засаг дарга, өөр ямар нэртэй баг, хороо байдаг, бусад баг, хорооноос юугаараа онцлог давуу талтай гэх мэт.

8. Нүдлэх үгийг сайн нүдлүүлээд, чээжээр бичүүлж шалгаарай.

Миний садан төрөл

1. Аав, ээжийн садан төрлийг юу гэж хэлдгийг мэдсэн эсэхийг загвар бөглүүлж бичүүлнэ. Мөн түүнчлэн аавын талын хамаатан авга, ээжийн талын хамаатан нагацуудын талаар мэддэг болоход нь туслаарай.

2. Авга, нагацынхаа нэрийг зөв бичсэн эсэхийг шалгаарай. Шалгахдаа:

• Аавын хамаатан, ээжийн хамаатнаа ялгаж чадсан эсэх

• Хүний нэрийг том үсгээр бичсэн эсэхийг хараарай.

Аавын талын төрөл саданг..............гэнэ. Ээжийн талын төрөл саданг..............гэнэ.

3. Нүдлэх үгсийг чээжээр бичүүлж шалгаарай.

Намайг...............................................овогтой ....................................гэдэг.Миний аавын нэрийг.......................................гэдэг.Харин миний ээжийн нэрийг..................................гэдэг.Би ...................................ны ордонд төрсөн. Би ..............................унах дуртай

Нүдлэх үг:баг, хороо, сум, дүүрэг, аймаг

Нүдлэх үг:авганагац

Page 8: Монгол хэл 2-1. Би /эцэг, эх

6

Аавын аяга

1. Аавын аягыг хэрхэн дээдэлдэг ёс байдаг талаар яриулаарай. Мөн малгай, бүсийг яагаад дээдэлдэг талаар мэдээллээс хэлж өгөөрэй.

Бүс: Монголчууд бүсээ хуучирлаа гэж хаядаггүй “Бүтэх төрийн бүс” хэмээн дээдэлдэг. Олс дээс шидмэс бүсэлбэл ядарч туйлдсаны шинж хэмээдэг.Бүсээ тайлаад очир зангидаж тавьдаг.Малгай: Мандах төрийн малгай гэж хүндэтгэж нэрлэдэг. Малгайг зөв өмсөж айлд зочилдог нь хүндэтгэл юм.

2. Зүйр үгийг хуулж бичихдээ доорх аргыг зөв хэрэглэж буй эсэхийг хянаж туслаарай. Мөн хэр цэвэрхэн бичиж буйг ажиглаарай.

3. Нүдлэх үгийг чээжээр бичүүлээрэй. Ялангуяа билэг гэдэг үгийн билэг, и- гээр бичсэн эсэхийг хянаж нүдлүүлээрэй.

Цээний цэцэг

1. Эхийн гарчгийг эхэлж уншаад юуны тухай унших талаар таамаглан бодсоныг нь эхлээд асуугаарай. 2. “Цээний цэцэг” эхийг уншиж асуултын дагуу ярьж сурахад нь туслаарай.

Асуултын дагуу ярьж сурахдаа:• Эхээ сайн ойлгож уншихыг анхааруулна.• Асуултад хариулж чадахгүй байвал дахин уншихыг зөвлөөрэй. • Ойлгохгүй зүйлээ тодруулж асуудаг болоход анхаараарай.

Надмид хүү халгайд түлэгдсэн учрыг өөрийн ойлгосноор тайлбарлуулахыг хичээгээрэй. Хамгийн чухал нь эхээс ямар сургамж авах талаар яриулах нь чухал шүү.

Эхийн санаа үрд, үрийн санаа чулуунд

1. Эхийг уншихаас өмнө “Эхийн санаа үрд, үрийн санаа чулуунд” үгийн утгыг өөрийн

Хуулан бичих заавар:• Хоёр, хоёр үгээр нь нүдэлж бичих• Мөр, мөрөөр нь нүдэлж бичих• Зүйр үгээ бүтнээр нь нүдэлж бичих

Мэдэхгүй зүйлээ заавал асууж тодруулж байх. Хоосон мэдэмхийрч болохгүй юм байна гэдгийг ойлгосон байх.

Page 9: Монгол хэл 2-1. Би /эцэг, эх

7

үгээр нь тайлбарлуулах. Эцэг эх өөрийн санаагаа бас хэлж хамтарч ярилцаарай.

2. Эхийн утга санааг асуултын дагуу ярих дасгал нь эхийг бүрэн гүйцэт ойлгодог болгоход сайн талтай. Асуулт бүрийн хариултыг хэлж чадаж буй эсэхийг хянахын тулд эцэг эх, өөрөө эхийг уншиж ойлгосон байвал сайн. Тэгвэл хүүхдийн зөв буруу ярьж буйг хянахад тус болно.

3. Асуултын дагуу хариулж чадахгүй байвал дахин уншуулаарай. Бэлэн хариулт хэлж өгөхийг аль болох татгалзаарай. Өөрөөр нь асуултын хариултыг олуулбал сайн.

4. Үлгэрээс ямар су үш хэрэгргамж авч болох талаа р бичүүлж шалгаарай.

Эрээн алчуур

1. Ээжийнхээ ачийг хариулах талаар юу бодож явдаг талаар яриулаарай. “Эрээн алчуур” эхийн асуултад хэрхэн хариулж бичсэнийг нь шалгаарай. Зөв бичгийн алдааг битгий тооцоорой. Эхийн утга санааг ойлгосон эсэх нь хамгийн чухал шүү. Асуулт бүрийн хариултыг хэрхэн хариулсныг шалгаад дутуу бичсэн байвал гүйцээж бичихийг зөвлөөрэй (Хариултыг уншаарай).

• Шүүдрийн дусал түүж ээждээ цай чанаж өгвөл ачийг нь хариулж болох талаар хэлсэн.

• Хувин бариад шүүдрийн ус түүсэн. • Шүүдрийн дусал түүж чадаагүй, ээжийнхээ ачийг хариулж чадахгүй болсондоо

уйлсан.• Хоосон хувингаа бариад эргэтэл чоно зогсож байсан. • Охиныхоо дууг мэдэрсэн. Тэгээд галын хайчаа авч, жов гэтэл чоно яваад

өгсөн. • Эвий бяцхан үр минь ээждээ хүрээд ирсэн хойно шүүдрийн дуслаар чанасан

цайг чинь ууснаас ялгаагүй.

2. Талархал бичүүлээрэй. Талархал бичих заавар аргачлалыг сайтар мөрдөхийг зөвлөөрэй. Ээждээ бичсэн талархлыг зааврын дагуу бичсэн эсэхийг уншиж зөвлөөрэй. Өгөгдсөн загварыг зөв гүйцээж бичсэн эсэхийг хянаарай.

Ээжийгээ хайрлах, шунаж болохгүй гэсэн санааг гаргасан эсэхийг шалгаарай.

Талархал бичихдээ:• Хэнд бичихээ сонгох• Юуны учир талархаж байгаагаа бичих• Он сар өдөр

Талархал...................... тандааНадад зааж............................................................байдагт чинь баярлаж ....................................................................илэрхийлье. ...............................

Page 10: Монгол хэл 2-1. Би /эцэг, эх

8

Яагаад энэ талархлыг бичих болсон шалтгааныг тодруулж яриулаарай.

Манай гэр бүл

1. Гэр бүлийнхээ талаар бичсэн загварыг сайтар ажиглуулж, уншуулах хэрэгтэй.

Хүүхэд гэр бүлийнхээ тухай өмнө нь ярьж байсан бол одоо бичнэ. Бичих явцдаа өгүүлбэрийн эхний үсэг, хүний нэрийг том үсгээр бичиж байгаа эсэхийг ажиглаарай.

2. Гэр бүлийнхээ тухай бичихдээ өгүүлбэр ба хүний нэрийг том үсгээр эхэлж бичиж байгаа эсэхийг хянаарай. Хүүхдээрээ цахим хэрэглэгдэхүүнээс “2-1-1” дасгал ажлыг хийлгээрэй.

Ах дүү гурвын эв нэгдэл

1. Гэр бүлийн гишүүдээс ах, дүү нарынхаа тухай танилцуулна. Өөрийн ах дүүтэйгээ хэр эв найртай байдаг талаар яриулаарай. Бие биенээ хэр хүндэтгэж харьцдаг талаар хэлүүлээрэй. Чиглүүлэх асуулт:

• Дүүгээ яаж асардаг, дүүдээ хэрхэн тусалдаг вэ?• Ах эгчтэйгээ хэрхэн хүндэтгэлтэй харьцдаг вэ?• Хааяа муудалцах үе гарч байсан уу? гэх мэт

2. Эхийн утга санааг ойлгон асуултын дагуу хариулж ярина.

Эхийн утга санааг сайн ойлгохгүй байвал давтан уншихыг зөвлөөрэй.

3. “Эв нэгдэл” үгийн утгыг тайлбарлан бичсэнийг уншуулаарай.

Ижил үг олон бичиж болохгүй юм байна. Нэмж бичиж болно.Өгүүлбэрийн төгсгөлд цэг бичнэ.

Өгүүлбэрийн эхний үсгийг яаж бичсэн байна вэ?

Хүний нэрний эхний үсгийг яаж бичсэн байна вэ?

Page 11: Монгол хэл 2-1. Би /эцэг, эх

9

4. Асуултын дагуу хариулж бичихдээ үйл явдлын дэс дарааг хэрхэн анзаарч хариулж бичсэнийг анхаараарай. Хүүхэд өөрийн санаа бодлоо нэмж бичсэн байвал сайшаагаарай.

Өөрт тохиолдсон явдлаа ярих

1. Өөрт тохиолдсон явдлаасаа эргэн санаж, түүнийгээ бусдад ярих даалгавар гүйцэтгэнэ. Өөрт тохиолдсон явдлын жишээг номын зургийг харуулан сануулаарай. Гэхдээ тохиолдсон явдлаасаа аль болох хөгжилтэй зүйлийг сонгон ярихыг зөвлөөрэй. Хүүхдийн ярих чадварыг хөгжүүлэх эхний алхам нь өөрт тохиолдсон явдлыг яриулах байдаг. Учир нь хүүхэд өөрт тохиолдсон явдлаа сайн ярьдаг, дуртай ярьдаг. Ярих сонирхолтой байх болно.

2. Өөрт тохиолдсон явдлаа ярихын тулд өгөгдсөн загварыг ашиглаж буй эсэхийг анхаарч ажиглаарай.

Бөжинд тохиолдсон явдал1. Бөжинд тохиолдсон явдал эхийн утга санааг хэрхэн ойлгосон болохыг яриулаарай. Асуулт нэг бүрт хэрхэн хариулж буйг хянахдаа эцэг эх та өөрөө эхийг уншихаа мартуузай.

2. Эхийн утга санаанаас ээжийнхээ үгэнд орж байх, бөжин хэрхэн өөрчлөгдсөн талаар мэдэж түүнийг хэлж чадаж байвал эхийн утга санааг ойлгосон байна гэсэн үг.

3. Асуултын хариултыг аль болох өөрийн үгээр тайлбарлаж бичиж сургахыг хичээгээрэй.

4. Бөжинд ямар зөвлөгөө өгч болох талаар бодож зөвлөгөө бичүүлнэ.

хэрэглэх үг, хэллэг

Нэг өдөр ..................ийм нэг явдал болсон юм.Хамгийн сонирхолтой нь...................гэж билээ.Түүнээс хойш .....................ойлгож авсан. тийм юм болсон, тэгж билээ, сүүлд бодсон чинь тэгэх ёсгүй байж, түүнд баярласан, талархаж явдаг, түүнээс санаа авсан гэх мэт үг хэрэглэнэ.

Хэрвээ би бөжингийн оронд байсан бол..................................................................

Page 12: Монгол хэл 2-1. Би /эцэг, эх

10

Шүдээ тогтмол угаах

Идэх луувангаа угааж хэрэглэх

Хүнсний ногоо, жимсийг угааж

хэрэглэх

Оо, сойз хэрэглэх

Энэхүү зөвлөгөөг бичихээр бол лууванг яагаад угаах ёстой, яаж угаах талаарбичихийг зөвлөөрэй.

5. Эр, эм үгийг хэрхэн бүлэглэн бичсэнийг тулгаарай.

Бөжин, оо, сойз, шүд, эмч, лууван, дэгдэж, угааж, цэвэрлэж, соотон

Өөрт тохиолдсон явдлаа бичих

1. Өөрт тохиолдсон явдлаа ярихдаа хамгийн хөгжилтэйг сонгож ярьсан. Түүнийгээ одоо бичиж сурна. “Бөжинд тохиолдсон явдал”-аас санаа авч болно. Тэгэхдээ загварыг ашиглаарай.2. Загварыг ашиглахдаа хэрхэн засаж сайжруулсныг ажиглаж ашиглаарай.

эр үг (а, о, у) эм үг (э, ө, ү ,и)

соотон, оо, сойз, лууван, угааж дэгдэж , бөжин , шүд , эмч, цэвэрлэж

Тохиолдсон явдлаа бичих дараалал

• Төсөөлөн бодох• Төсөөлсөн зүйлээ бичих• Бичсэн зүйлээ хянаж, орхигдсон зүйл байгаа эсэхийг шалгах• Өгүүлбэрийн эхлэл, хүний нэрийг том үсгээр бичсэн эсэхээ хянах

Page 13: Монгол хэл 2-1. Би /эцэг, эх

11

Өөрт тохиолдсон явдлаа бичих аргачлал дарааллын дагуу бичиж буй үгүйг харж зөвлөөрэй.

3. Өөрийгөө үнэлээрэй хуудсыг хүүхэд өөрөө бие дааж хийж чадна. Учир нь өмнө үзсэн бүх зүйлийг багцлан нэгтгэж, асуулт даалгавраар оруулсан байгаа. Харин эцэг эх та хэр хийж буйг ажиглаж, хүүхдээсээ асууж тодруулаарай.

2. МИНИЙ НАЙЗУУД

1. Хичээлийн хэрэглэлийн зургийг ажиглуулж, тухайн зүйлийг юунд ашигладгийг хэлүүлээрэй. Зураг харж ярьж тайлбарлах нь ярих чадварыг хөгжүүлэх нэг алхам учир зурган дээр сайн яриулаарай.

2. Хичээлийн хэрэглэлийн нэрийг зөв бичсэн эсэхийг тулгаж шалгаарай.

3. Хичээлийн хэрэглэлийг нэрлэхээс гадна нэрийг нь зөв бичиж сурна гэдгийг анхаараарай.

4. Загварыг сайн ажиглуулж, эр, эм эгшгийг эрэгтэй, эмэгтэй хүүхдийн зурагтай зэрэгцүүлэн байрлуулсан учир эр, эм үгийг хялбар ялгадаг болно.

Хичээлийн хэрэглэлийг эр, эм үгээр ялгаж бичсэнийг тулгаж үзээрэй.

5. Оньсогыг таалгахдаа яагаад тэгж таав гэж өөрөөр нь сайн тайлбарлуулбал оньсогыг тааж сурна.

Өөрөө түүнийгээ уншдаггүй мөртлөөӨврөөрөө дүүрэн номтой явдаг

(цүнх) Оньсогын утгыг сайн ойлгож таадаг болгох хэрэгтэй. Жишээ нь: Өөрөө түүнийгээ уншдаггүй мөртлөө гэхээр – лав хүн биш гэж бодох.

үзэг , харандаа, будаг, баллуур, ном, дэвтэр, хайч, үдээс, шугам, цүнх, үзэгний сав, баримлын шавар, усан будаг, бийр, өнгийн цаас

цүнх, үзэг, дэвтэр, үдээс, үзэгний, бийр, өнгийн

харандаа, будаг, баллуур, хайч, шугам, сав, баримлын шавар, усан будаг, цаас

э,ө,ү,и

а,о,у

Page 14: Монгол хэл 2-1. Би /эцэг, эх

12

Өврөөрөө дүүрэн номтой явдаг гэхээр – ном хийдэг сав байж болно гэж бодох. Ийнхүү эргэцүүлэн бодож оньсогыг таалгаж сургаарай.

Ном

1. Шүлгийн утга санааг сайн ойлгож уншуулаарай. Шүлгээ ойлгосныг нь яриулаарай.

2. Шүлгийг аль болох зөв уншуулж сургаарай. “Номоо хайрлана” шүлгийн тодруулсан үгийн ард зогсолт хийж унших дасгал хийлгээрэй.

3. Шүлгийг чээжлэхдээ чээжлэх аргачлалыг сайн хэрэглээрэй. Хоёр, хоёр мөрөөр нь давтан уншиж чээжлээд, чээжилсэнээ харалгүй бичиж үзвэл сайн тогтооно гэдгийг зөвлөөрэй.

4. Шүлгийн утга санааг хэрхэн ойлгосон талаар асуултад хариулж бичүүлээрэй.

5. Шүлгийн эхний бадгийг эр, эм үгээр нь ангилж бичүүлнэ. Энэхүү дасгал нь эр, эм үгийг ялган таних дасгал учир сайн хийлгээрэй. Олон дасгал хийж байж эр, эм эгшгийг ялгадаг болдог. Эр, эм эгшгийг зөв ялгаж бичсэн хариутай хүүхдийнхээ бичсэнийг тулгаж хараарай. Хүүхдээрээ цахим хэрэглэгдэхүүнээс “2-1-2“ дасгалыг ажиллуулаарай.

6. Оньсого таадаг аргаа хэрэглээрэй.

Тал нь цагаан Хэмжээгүй үнэт эрдэнэТариа нь хар Хэнд ч хэрэгтэй эрдэнэ

(ном ) (ном )

7. Шүлгийг чээжээр уншуулаарай.

Шүлэг чээжлэх арга• Шүлгийн утгыг ойлгож унших• Хоёр, хоёр мөрөөр нь унших• Давтагдаж буй үгийг ажиглах• Тодруулсан үгийн ард зогсолт

хийж унших

Бичсэн хувилбар нь: - Номоо үрчийлгэж, нугалж, хиртүүлж болохгүй.- Номтой нөхөрлөвөл эрдэмтэй, ухаантай хүн болно.

Хүүхэд өөрийн үгээр ойлгосноо хариулж бичвэл сайн.

эр үг эм үг

нугалж, урахгүй, номоо, хайрла, норгож, бохирдуулахгүй

үрчийлгэж, хиртүүлж

Page 15: Монгол хэл 2-1. Би /эцэг, эх

13

Ном унших соёл

1. Эхийг уншаад зөвлөмжийн дагуу ойлгосныг нь яриулаарай. Мөн ном зөв унших аргаас суралцаж, хэрэгжүүлэхийг зөвлөөрэй. Номоо гамтай хэрэглэх ёстойг, хэвтэж ном уншиж болохгүйг хэлж ойлгуулаарай.

2. Зүйр үгийн утгыг ойлгож өөрийн үгээр тайлбарлах, зөв байрлуулах дасгалууд байгааг анхаарч загварын дагуу хийлгээрэй.

3. Нүдлэх үгийг сайн уншуулж чээжээр бичүүлээрэй. Мөн эх, их гэсэн үг сонсоход ойролцоо сонсогдох боловч утга нь өөр болохыг тайлбарлаж өгөөрэй.

4. Оньсогыг таалгаарай.

Нуруун дээрээ нугалаастайНугас нь ардаа шидээстэй.Төгс мэргэн билигтэйТөгөлдөр эрдэнийн өглөгтэй. Тэр юу вэ? (ном)

Дэвтэр

1. Асуултын дагуу ярихын тулд эхийг сайн ойлгож унших, ойлгосноо, өөрийн үгээр ярьдаг болгохыг зөвлөөрэй.

2. Эхийн баатрын сайн тал, сул талыг тайлбарлан бичнэ.

Нүдлэх үг:эх - эх орон, эх адагих - арвин их

Усан далай булгаас эхтэй Ухаан далай номоос эхтэй

Мэддэгт мэргэн цоохор Мэддэгүйд эрээн цоохор

эр үг эм үг

нуруун, нугалаастай, нугас нь, ардаа дээрээ, шидээстэй, төгс, мэргэн, билигтэй, төгөлдөр, эрдэнийн, өглөгтэй

Баяраагийн сайн тал Баяраагийн сул тал

Хуучин дэвтрүүдээ үдэж дахин хэрэглэж болохоор болгосон.

Дэвтрээ бичиж дуусгалгүй хаядаг байсан.

Page 16: Монгол хэл 2-1. Би /эцэг, эх

14

3. Ээжийгээ баярлуулж байсан тухайгаа бичнэ.

4. Нөхөж гүйцээж бичих дасгал даалгавар байгаа түүнийг зааврын дагуу хийлгээрэй.

5. Дэвтрээ хаяглахдаа дэвтэр хаяглах зааврыг мөрдөөрэй.

6. “Дэвтэр” эхийг уншаад дэвтрээ гамтай цэвэрхэн хэрэглэх талаар ойлгосон эсэхийг шалгаарай. Баяраа хүүгийн сайн талаас хэрхэн суралцах талаар яриарай.

7. ДЭВТЭР үгийн үсгийг оролцуулж үг бүтээнэ. Жишээ нь: эр, дэр , дэв, тэр, эв, эд, эвэр, дэвэр, дээр, ээр, тээр, эрэв, эвд, тэвд

8. Өөрийгөө үнэлэхдээ зарим нэг зүйлийг санахгүй байвал эргэн харж болно гэдгийг хэлээрэй.

3. МИНИЙ НӨХӨРЛӨЛ

1. Найз нараасаа хэн нэгийг нь сонгон түүний тухай загварын дагуу яриулаарай.

Дэвтрээ хаяглахдаа:1. Цэвэр нямбай бичнэ.2. Нэг өнгийн үзгээр бичнэ.3. Дэвтрээ хавтаслана.4. Хаягаа бүрэн бичнэ.

Миний найзын сайн чанар

Миний найзын гэр бүл

Миний найзын ярьдаг зүйл

Миний найзууд ....

Page 17: Монгол хэл 2-1. Би /эцэг, эх

15

Найзынхаа тухай танилцуулахдаа ашиглах үгийг хэрэглээрэй.

2. Найзынхаа тухай ярьж сурсны дараа нь түүний тухай бичнэ. Бичихдээ хүүхдийн бичсэн эх (сурагчийн ном, хуудас...) болон дараа нь хэрхэн засаж сайжруулсныг ажиглаж дуурайн бичнэ гэдгийг зөвлөөрэй.

Найзын тус

1. Найздаа хэрхэн тусалж байсан талаар эргэн сануулж яриулаарай.

2. “Найзын тус” тоншуул, хөх бух хоёрын талаар уншаад ойлгосноо асуултын дагуу хэрхэн ярьж байгааг нь анхаарч туслаарай. Асуултын дагуу ярихын тулд сайн ойлгож унших ёстой гэдгийг сануулаарай.

3. Найздаа талархал хэрхэн бичсэнийг уншаад засаж бичихэд нь туслаарай. Талархал бичдэг аргачлалаа ашиглаарай.

4. Хэдэн үетэй болохыг мэдэхийн тулд эхлээд хэдэн эгшигтэй байгааг тоолуулаарай. Учир нь эгшгийн тоогоор үе болдог. Загварт буй үгийн эгшгийг тоолуулаарай.

Урт, хос эгшиг нэг эгшигт тооцогдох учир сайн гэдэг үг нэг үетэй.

5. Зүйр үгийг үеэр хэрхэн зөв тасалж бичихийг нь ажиглан туслаарай.

6. Мэдээллийг үеэр тасалсныг тулгаарай.

Хөх бух нав-чит бо-лон хо-ли-мог ой мод бут-лаг на-маг-тай сэ-рүүн бү-сэд амь-дар- на. Нүү-дэл-лэх-гүй бө-гөөд мод-ны нү-хэнд үүр-лэн а-рав ор-чим өн-дөг гар-га-даг. Тэд шавж ур-гам-лын ү-рээр хоол-ло-но.

Хэрэглэх үг: Миний найзыг................................гэдэг.Би найзтайгаа анх................................танилцсан. Миний найзын сайн зан чанар ................................................Найзаасаа....................................сайн зүйлийг нь суралцдаг.

шувуу (у, уу- 2 эгшиг)тоншуул (о, уу- 2 эгшиг)хөх бух (ө - 1 эгшиг)(у-1 эгшиг)найз (ай- 1 эгшиг)

Нөх-рийн хэ-рэг бүт-вэл Өө-рийн хэ-рэг бүт-нэ

Сайн нө-хөр Са-дан төр-лөөс ял-гаа-гүй

Page 18: Монгол хэл 2-1. Би /эцэг, эх

16

Нөхрийн тухай яриа

1. Нөхрийн тухай эхийг уншихад бусад эхээс арай өөрөөр уншина. Хэсэг бүрийн ард асуултын дагуу ярих даалгавар байгаа гэдгийг анхаарч уншуулаарай. Эхний хэсгийг ялгахын тулд өнгөөр будсан байгаа. Будагдсан хэсгийг уншаад асуултад хариулж ярина. Дараа нь ногооноор будсан хэсгийг уншаад, асуултад хариулах байдлаар уншина. 2. Хүснэгтийг өөрийн бодлоор хэрхэн бөглөснийг уншаад туслаарай.

Зохиолын баатрууд Сайн тал Сул тал

Дондог Буруугаа хүлээсэн Хүний юманд зөвшөөрөлгүй хүрсэн.

Нямаа Айгаад зугтсан.