8
№5 (60) 2016 оны 5-р сар 2-р нүүрт 3-р нүүрт 4-р нүүрт 5-р нүүрт 6-р нүүрт 7,8-р нүүрт Спортын мэдээ Компанийн 2016 оны 4-р сарын ТЭЗҮ-үүд ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ТУУРВИЛ СОЁЛЫН ШИНЭ ТӨСӨӨЛӨЛ Олс таталтын УАШ тэмцээнээс ХҮРЭЛ медал хүртлээ Улаанбурхан өвчнөөс сэргийлье ЗӨГИЙН БАЛ ХЭНД АЮУЛТАЙ ВЭ? МҮХАҮТ, Монгол улсын засгийн газартай хамтран жил бүр Монгол улсын нийгэм эдийн засаг бизнесийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй “ТОП-100” аж ахуйн нэгжийг өргөмжилдөг уламжлалтай бөгөөд энэхүү арга хэмжээг 15 дах жилдээ зохион байгууллаа. Энэхүү шалгаруулалтыг Сангийн яам, Гааль, татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас ирүүлсэн тоо баримт дээр үндэслэн тодорхой аргачлалын дагуу явуулан шалгаруулсан байна. ТОП-100 ӨРГӨМЖЛӨЛӨӨ ГАРДАН АВЛАА Захиргаа Хүний нөөцийн Алба 2014 оны амжилтаараа манай компани ТОП-100- д 28 жагсаж байсан бол 2015 оны үзүүлэлтээрээ 19- д жагсан 9 байр урагшуулсан байна. Энэхүү амжилтыг гаргахад өөрийн сэтгэл зүрх, оюун ухаан, хүч хөдөлмөрөө эргэлт буцалтгүй зориулсан хамт олондоо, нийт ажиллагсаддаа баяр хүргэе. хяналтын албаны мэдээлэл Онол практикийн бага хурлуудад амжилттай оролцлоо

ТОП-100 ӨРГӨМЖЛӨЛӨӨ ГАРДАН АВЛААtpp4.mn/wp-content/uploads/2016/05/EM-2016-05r-sar.pdf · үйлдвэрлэлийн зураг зүйн инженер

Embed Size (px)

Citation preview

Page 1: ТОП-100 ӨРГӨМЖЛӨЛӨӨ ГАРДАН АВЛААtpp4.mn/wp-content/uploads/2016/05/EM-2016-05r-sar.pdf · үйлдвэрлэлийн зураг зүйн инженер

№5 (60) 2016 оны 5-р сар

2-р нүүрт 3-р нүүрт 4-р нүүрт 5-р нүүрт 6-р нүүрт 7,8-р нүүртСпортын мэдээ

Компанийн 2016 оны 4-р сарын ТЭЗҮ-үүд ЦАХИМ ОРЧИН

ДАХЬ ТУУРВИЛ

СОЁЛЫН ШИНЭ ТӨСӨӨЛӨЛ

Олс таталтын УАШ тэмцээнээс ХҮРЭЛ

медал хүртлээ

Улаанбурхан ө в ч н ө ө с

сэргийльеЗӨГИЙН БАЛ ХЭНД АЮУЛТАЙ ВЭ?

МҮХАҮТ, Монгол улсын засгийн газартай хамтран жил бүр Монгол улсын нийгэм эдийн засаг бизнесийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй “ТОП-100” аж ахуйн нэгжийг өргөмжилдөг уламжлалтай бөгөөд энэхүү арга хэмжээг 15 дах жилдээ зохион байгууллаа. Энэхүү шалгаруулалтыг Сангийн яам, Гааль, татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас ирүүлсэн тоо баримт дээр үндэслэн тодорхой аргачлалын дагуу явуулан шалгаруулсан байна.

ТОП-100 ӨРГӨМЖЛӨЛӨӨ ГАРДАН АВЛАА

Захиргаа Хүний нөөцийн Алба

2014 оны амжилтаараа манай компани ТОП-100- д 28 жагсаж байсан бол 2015 оны үзүүлэлтээрээ 19- д жагсан 9 байр урагшуулсан байна. Энэхүү амжилтыг гаргахад өөрийн сэтгэл зүрх, оюун ухаан, хүч хөдөлмөрөө эргэлт буцалтгүй зориулсан хамт олондоо, нийт ажиллагсаддаа баяр хүргэе.

х я н а л т ы н а л б а н ы

мэдээлэл

Онол практикийн бага хурлуудад а м ж и л т т а й

оролцлоо

Page 2: ТОП-100 ӨРГӨМЖЛӨЛӨӨ ГАРДАН АВЛААtpp4.mn/wp-content/uploads/2016/05/EM-2016-05r-sar.pdf · үйлдвэрлэлийн зураг зүйн инженер

5 (61) 2016 оны 5-р сар 2 ЭРЧИМ МЭДЭЭ

КОМПАНИЙН 2016 ОНЫ 4-Р САРЫН ТЕХНИК ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

Төлөвлөгөөний биелэлтДиспетчерийн графикийн төлөвлөгөөний биелэлт

№ Үзүүлэлт НэгжТухайн сарын

Төлөв Гүйц Зөрүү Биелэлт

1 ЦЭХ-ний түгээлт сая.кВтц 239,6 243.3 +3,7 101.5%

2 ДЭХ-ний түгээлт мян.Гкал 270,4 270.4 - 100,0%

Тайлант хугацаанд диспетчерийн зохицуулсан төлөвлөгөө Цахилгаан эрчим хүчинд 101,5%, Дулааны эрчим хүчинд 100,0% биеллээ.

ДҮТ-ийн диспетчерийн зохицуулсан төлөвлөгөө болон биелэлтНэмэх шийдвэр Хасах шийдвэр Диспетчерийн графикийн

зөрчил Ачаалал Диспетчерийн төлөвлөгөөний биелэлт

удаа мян.кВтц удаа мян.кВтц удаа мян.кВтц Дээд Доод мян.кВтц

58 3963,952 35 2398,368 3 335,706 475 255 3628,246

СПОТ зах зээлийн талаар Энэ сард СПОТ арилжааны зах зээлд 164,575 мян.төгрөгийн өглөгтэй ажиллалаа. СПОТ арилжааны зах зээлээс 33,706 мян.кВтц буюу 409,772 мян.төгрөгний цахилгаан эрчим хүч худалдан авч, 56,704 мян.кВтц буюу 245,196 мян.төгрөгийн цахилгаан эрчим хүч худалджээ.Оны эхнээс бусад станцуудаас 2,5 сая.төгрөгийн авлагатай байна.

Үйлдвэр санхүүгийн төлөвлөгөөний биелэлт Цахилгаан эрчим хүчний түгээлт төлөвлөлтөөс 1604,422 мян.кВтц-аар давж 100,7%, өнгөрсөн оны мөн үеэс 1829,496 мян.кВтц-аар буюу 0,76%- иар өссөн. Оны эхнээс хэрэглээний бууралтаас шалтгаалан цахилгаан эрчим хүчний үйлдвэр санхүүгийн төлөвлөгөө 18735,187 мян.кВтц-аар тасарч 98,4% -ийн биелэлттэй байна.

Үндсэн тоноглолын ажиллагаа 4-р сарын горим ажиллагаанд 7 зуух, 7 турбин оролцсон. Сарын дунджаар 4,86 зуух, 4,88 турбинтэй ажиллаж, 1,65 зуух, 0,43 турбин бэлтгэлд байлаа. Тайлант сард төвийн бүсийн нэгдсэн сүлжээний өвлийн горимд батлагдсанаар 5 зуух, 5 турбины горимд ажиллах байсан ч “ДҮТ” ХК-н шийдвэрээр /хэрэглээ буурсантай холбоотой/ 27/IY - оос 4 зуух, 4 турбины горимд шилжүүлсэн.

Мазутын зарцуулал Энэ сард 100 тн мазут түлэх төлөвлөгөөтэйгээс 103 тн-г түлж 3тн мазут хэтэрсэн. Зуухыг хүйтэн байдлаас 4 удаа галлаж 78тн мазут, халуун байдлаас 2 удаа галлаж 16тн мазут түлсэн.

3/IY – нд Зуух №3 –н Mill-3С зогссоноос 6 тн, 25,29/IY өдрүүдэд К-1 үнс,шлак унагахаар 3 тн мазут түлсэн.

Нүүрсний зарцуулалт

Уурхай нэгжТухайн сарын

төлөв гүйц зөрүү биелэлтБагануур мян.тн 115.0 114.0 -1.1 99.1%

Шивээ-Овоо мян.тн 115.0 115.7 +0.7 100.6%

Бүгд мян.тн 230.0 229.7 -0.3 99.9%

Жишмэл түлшний зарцуулалт Жишмэл түлшний хувийн зарцуулалтыг төлөвлөгөөнөөс цахилгаанд - 14,376 гр/кВтц-аар, дулаанд - 0.608 кг/Гкал-аар бууруулж нийт 3663 тн жишмэл түлш буюу хэмнэлээ.

Горим параметрийн даалгаварын биелэлт ЭХЗХ - аас батлагдсан ДХЦЭХ-ний зарцуулалтыг 0.08% буюу 236.238 мян.кВтц-аар хэтэрж ажилласан. Оны эхний 4-н сарын байдлаар дотоод хэрэгцээний цахилгаан эрчим хүчийг 0,11%-иар бууруулж, 1468,611 мян.кВтц цахилгаан эрчим хүч хэмнэж байна.

Уур усны алдагдал Станцын дотоод циклийг нөхөх химийн цэвэрлэсэн усны зарцуулалтыг 0,76%-иар буюу 9717 тн-оор хэмнэсэн. Дотоод циклийн алдагдлыг нөхөхөөр зууханд 2141 м3 ус, турбинд 11443 м3 ус зарцуулсан. Осмосын халаагч уурын зарцуулалт 2851 тн байсан.

Үйлдвэрлэлийналба

Page 3: ТОП-100 ӨРГӨМЖЛӨЛӨӨ ГАРДАН АВЛААtpp4.mn/wp-content/uploads/2016/05/EM-2016-05r-sar.pdf · үйлдвэрлэлийн зураг зүйн инженер

5 (61) 2016 оны 5-р сар 3 ЭРЧИМ МЭДЭЭ

ХЯНАЛТЫН АЛБАНЫ 2016 ОНЫ 4-Р САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ

2016 оны 04-р сард станцын хэмжээний аваари, 1-р зэргийн саатал гараагүй, 2-р зэргийн саатал 1 удаа гарсан, үндсэн тоноглолын зогсолт 12 бүртгэгдсэнээс зуух 7 удаа, турбин 5 удаа тус тус зогссон. Хүний буруутай үндсэн тоноглолын зогсолт 1 удаа ГАРСАН (ЦЦ-ийн ЦТЛ-ийн монтёр Б.Цэдэнсодном – зуух №8 аваариар зогссон, II зэргийн саатал). Үндсэн тоноглолын зогсолт болон туслах тоноглолын гэмтэлд тоног төхөөрөмжийн гэмтлийн акт: ТЦ-1 /1.864,864 мян₮/, ЦЦ-1 /3.700,142 мян₮/, бүгд – 2 /5.565,006 мян₮/, мазут зарцуулалтын акт: ЗЦ-1 /19.360,143

мян₮/, бүгд – 1 /19.360,143 мян₮/, нийт 3 ширхэг акт тогтоогдлоо.

Бусад ажлын талаар:• ЭХЯ-д “ДЦС-4” ТӨХК-ийн “2016 оны 04-р сарын техник ашиглалтын болон технологийн зөрчил, гал, ХАБ-ын мэдээлэл“-ийг электрон болон File хэлбэрээр явуулсан.o Energy.mn, Burtgel-jds.rhcloud.com сайтуудад дээрх мэдээллүүдийг “байршуулав”.• 7 хоног бүрийн ХА-НЫ МЭДЭЭЛЭЛ-ийг нэгтгэж, цех нэгжийн дарга нарт ТЕЛЕГРАМхэлбэрээр явуулсан. Хяналтын алба

Онол практикийн бага хурлуудад манай станцаас ИТА нар илтгэл хэлэлцүүлж амжилттай оролцлоо

Эрчим хүчний зохицуулах хорооны 15 жилийн ойд зориулсан Эрчим хүчний хөгжил ба зохицуулалт сэдэвт онол практикийн бага хурал 2016 оны тавдугаар сарын 11-ний өдөр Туушин зочид буудалд зохион байгуулагдлаа. Эрчим хүчний яам, Эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын төлөөлөл, Эрчим хүчний сургууль, Эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын төлөөлөл зэрэг 150 гаруй зочид төлөөлөгчид оролцлоо. Онол практикийн бага хуралд нийт 53 илтгэл ирснээс 32 шилдэг илтгэлийг шалгаруулж номонд нийтэлсэн ба 12 илтгэлийг Онол практикийн бага хуралд танилцуулж хэлэлцүүлэг өрнүүллээ. Тус илтгэлийн уралдаанд манай станцын СХА-ны судалгаа хөгжлийн инженер Э.Ганбат, судалгаа хөгжлийн инженер Ж.Мөнхжаргал, үйлдвэрлэлийн зураг зүйн инженер

О.Энхбаатар нарын илтгэл амжилттай оролцлоо.

“ДЦС-2” ТӨХК үүсэн байгуулагдсаны 55 жилийн ойд зориулан онол практикийн бага хурлыг “ДЦС-2” ТӨХК болон ШУТИС-ЭХС хамтран 2016 оны 5 дугаар сарын 6-нд зохион байгууллаа. Тус хурлаар үйлдвэрлэлийн техник эдийн засгийн үзүүлэлт, үр ашгийг дээшлүүлэх, тоног төхөөрөмжийн шинэчлэлт, өөрчлөлт, шинэ техник технологи, арга хэрэгсэл, хэрэглээний программ хангамж нэвтрүүлэх зэрэг чиглэлүүдээр эрдэмтэн багш нар, инженер техникийн ажилтнуудын сүүлийн жилүүдэд хийж буй эрдэм шинжилгээ, туршилт, судалгааны ажлын үр дүнг хэлэлцэх сэдвүүдээр илтгэлийн уралдаан зарласнаар манай станцын СХА-ны судалгаа хөгжлийн инженер Э.Ганбат, судалгаа хөгжлийн инженер Ж.Мөнхжаргал, үйлдвэрлэлийн зураг зүйн инженер О.Энхбаатар мөн ТДЦ-ийн вагон хөмрөгчийн мастер Б.Гансүх, ЦЦ-ийн ерөнхий схемийн РХА-н инженер Г.Мөнхтөр нар амжилттай оролцлоо.

СХА-ны инженер Ж.Мөнхжаргал

Page 4: ТОП-100 ӨРГӨМЖЛӨЛӨӨ ГАРДАН АВЛААtpp4.mn/wp-content/uploads/2016/05/EM-2016-05r-sar.pdf · үйлдвэрлэлийн зураг зүйн инженер

5(61) 2016 оны 5-р сар 4 ЭРЧИМ МЭДЭЭ

ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ТУУРВИЛ СОЁЛЫН ШИНЭ ТӨСӨӨЛӨЛ

Каракаст үүр цайж байна. Нойрноосоо дөнгөж сэрсэн зохиолч бүсгүйн онгод орж тэрээр өөрийн хавтгай компьютер рүү тэмүүллээ. Түүний бодож олж интернэтээр дамжуулсан санааг Лондонгийн Вэст-Эндийн нэгэн театрт сургуулилалт хийж байгаа хамтран зүтгэгч нь дэмжиж, тэд тун ч идэвхтэйгээр санаа бодлоо солилцов. Үгс, зураг, үйл явдлын өрнөл, мөн харилцан ярианууд ар араасаа цуварч байв. Ингээд олон ангит кино бүтээх ажил эхэллээ. Олон ангит шинэхэн киноны сэдэв болох дэлхий нийтийг хамарсан халдварт өвчний тархалт, хар тамхины наймааны эздийн хоорондын тулаан, улс төрийн хуйвалдаан зэрэг нь Холливудын бизнес эрхлэгчийн цахим шууданд хүрч, тэрээр даруй Дубай, Мумбай, Бээжин болон Берлин дэх өөрийн түншүүдтэйгээ холбогдов. Гэрээнүүд хийгдэж, хөрөнгө цуглуулж, телевизийн сувгуудын зөвшөөрлийг авч бүх ажил жин тан болов. Зураг авалт эхлэлээ: натур зургийг Уарсасатад, дотор зургийг Бруклинд, тусгай эффектийн зургийг Бангкокт. Дууны шугамыг нэмж, Риогийн хөгжилтэй хэмнэл, Лагосын зэс хоолойн чимээ, мөн Прагийн утсан хөгжмийн найрал зэргийн оруулав. Хөгжим өөрөө хүчтэй болохоор шүтэн бишрэгчид шинэ шоуг янз бүрийн хэмжээтэй дэлгэцэн дээр дэлхийн өнцөг булан бүрт үзэж эхэллээ. Кино, телевиз, хөгжим, ном, урлаг, видео тоглоом, өөрөөр хэлбэл соёлын бүтээлийн хувьд хил хязгаар гэж үгүй болоод удаж байна. WiFi эрин зуун нь соёлын бүтээл хэрхэн бүтээгддэг,

түгээгддэг, мөн үндэсний хил хязгаараас давж зах зээлд ордог зэрэг байдлыг бүгдийг өөрчилж байна. Хялбар хүртээмжтэй тоон технологиуд нь биет саадыг арилган, жужигчин, зохиогч бүрийн хувьд дэлхийн хэмжээнд хамтран ажиллах боломжийг нээн, төсөөллийг тухай бүр шинээр сэргээж байна. Энэхүү цахим орчин дахь уран бүтээлийн цэцэглэлтийн хамтаар хэрэглэгчдийн хувьд тоон контентоор элбэг хангалуун байх үе эхэлсэн. Бид олон тооны зохиогчийн бүтээлийг хүссэн газраа, хүссэн цагтаа, хүссэн хэлбэрээрээ уншиж, үзэж, сонсох болсон. Соёлыг шинээр төсөөлөх нь – түүнийг хэрхэн бүтээж байгаа, хэрхэн ашиглаж байгаа, хэрхэн санхүүжүүлж байгаа зэрэг нь тодорхой асуудлын шийдлийг шаардаж байна. Оюуны өмчийн уян хатан системийн зорилт нь уран бүтээлчид болон бидний цахим ертөнц дэх урлагийн салбарууд өөрийн хөдөлмөрийн төлөө зохих урамшууллаа авах, мөн үүнийхээ хүчээр цаашид уран бүтээл туурвих боломжоор нь хангахад оршино. Бид тоон зах зээлийн нөхцөл дэх уран бүтээлийн талаар мэргэжилтнүүдтэй, мөн зохиогчидтэй ярилцаж, бид ер нь ямар чиглэлд явж байгааг олж мэдэх нь чухал байна. Бидэнтэй Facebook-т нэгдэж, дэлхий дахинд өрнөж буй үйл явдлуудтай танилцаарай. Бидний хувьд эхний үзэгдэл мөдхөн эхэлнэ.

ОюуныөмчийнгазрынмэдээллээсСХА-ныпатентынмэргэжилтэн

В.Содномцэрэн

Page 5: ТОП-100 ӨРГӨМЖЛӨЛӨӨ ГАРДАН АВЛААtpp4.mn/wp-content/uploads/2016/05/EM-2016-05r-sar.pdf · үйлдвэрлэлийн зураг зүйн инженер

5 (61) 2016 оны 5-р сар 5 ЭРЧИМ МЭДЭЭ

Спортын мэдээ

ЭХЗХ-ны 15 жилийн ойн нэрэмжит спортын 5 төрөлт тэмцээн 2016 оны 23, 24-нд “ДЦС-4” ТӨХК-ийн ЭРЧИМ заал, “УБЦТС” ТӨХК-ийн заалуудад амжилттай явагдаж өнгөрлөө. Эрчим хүчний салбарын нийт 14 байгууллагын 300 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин нөхөрсгөөр өрсөлдлөө. Энэхүү тэмцээний бас нэг онцлог нь багуудад тухайн байгууллагын удирдлагууд, захиргаа, эдийн засаг санхүүгийн ажилтан, мэргэжилтнүүдийг оруулж тоглуулахаар зохицуулсан явдал байлаа.

Воллейболын төрөлд /эмэгтэй/ мөнгөн медалийг “ДЦС-4” ТӨХК

Манай компанийн тамирчид амжилттай оролцож ширээний теннисний төрөлд Эдийн засгийн хэлтсийн материалын эдийн засагч Ж.Болортуяа хүрэл медаль, воллейболын төрөлд эмэгтэй баг мөнгөн медалийг энгэртээ зүүлээ.

Ширээний теннисний төрөлд /эмэгтэй/ хүрэл медалийг “ДЦС-4” ТӨХК-ийн Эдийн засгийн хэлтсийн материалын эдийн засагч Ж.Болортуяа

Энэхүү тэмцээнд баг болж хамтран орсон, хөгжөөн дэмжсэн нийт ажилтнууддаа ажил хөдөлмөр, спортын өндөр амжилтыг хүсье.

Page 6: ТОП-100 ӨРГӨМЖЛӨЛӨӨ ГАРДАН АВЛААtpp4.mn/wp-content/uploads/2016/05/EM-2016-05r-sar.pdf · үйлдвэрлэлийн зураг зүйн инженер

5 (61) 2016 оны 5-р сар 6 ЭРЧИМ МЭДЭЭ

НАХ-ийн мэргэжилтэн Ч.Баясгалан

ОЛС ТАТАЛТЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2016 оны 04-р сарын 24-ний өдөр Монголын Олс таталтын холбооноос зохион байгуулсан олс таталтын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Аварга дээд сургууль дээр болж, хот хөдөөгийн нийт эрэгтэй 8, эмэгтэй 7 баг оролцож хүч чадлаа дайчлан тэмцэлдэв. Тус тэмцээнд манай станцын “Эрчим” клубээс эрэгтэй 1, эмэгтэй 1 баг оролцсоноос, Д.Лхагвадорж /Механик цех/ менежертэй, Ц.Баттулга /Зуухан цех/ дасгалжуулагчтай эрэгтэйчүүдийн баг амжилттай оролцон 3-р байранд шалгарч, хүрэл медаль хүртлээ. Манай эрэгтэйчүүдийн баг нийт 11 таталт хийснээс 9 ялж, 2 ялагдсан. Харин эмэгтэйчүүдийн баг нийт 7 таталт хийснээс 5 ялж, 2 ялагдаж хэсгээсээ шалгарч чадалгүй тэмцээнээ өндөрлүүлсэн байна.

Тэмцээнд оролцсон баг, тамирчиддаа станцынхаа хамт олны өмнөөс халуун баяр хүргэж, цаашид спортын өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.

Page 7: ТОП-100 ӨРГӨМЖЛӨЛӨӨ ГАРДАН АВЛААtpp4.mn/wp-content/uploads/2016/05/EM-2016-05r-sar.pdf · үйлдвэрлэлийн зураг зүйн инженер

5 (61) 2016 оны 5-р сар 7 ЭРЧИМ МЭДЭЭ

Улаанбурхан өвчнөөс сэргийлье

Өвчний нэг дэх хоногийн сүүл, 2 дахь хоногт БФК –ийн толбо буюу өвчний өвөрмөц тууралт гарна. Эхэндээ бага арааны харалдаа завьжны салстад, заримдаа хошногоны амсар, бэлэг эрхтний салст зэрэгт гардаг. Энэ тууралтын онцлог нь хоорондоо нийлдэггүй, хусаж арилгаж болдоггүй, өөр ямарч өвчний үед илэрдэггүй. Үүний дараа хатуу зөөлөн тагнай, гүйлсэн булчирхай, залгиурын ар хананд гарна.Эхлэл үе дунджаар 3-4 хоног үргэлжилж, төгсгөлд нь халуун хэвийн болдог. 5 дахь өдрөөс халуун улам өндөрсөж улайралтын үе даамжирч арьсаар тууралт гарч, тууралтын үе эхэлдэг. Энэ тууралт нь том толбо-гүвдрүүт, тод улаан өнгөтэй, хоорондоо нийлсэн, барсгар, харин арьсны суурь хэвийн өнгөтэй байдгаас хүүхдийн арьс улаан цоохор харагддаг. Бага зэрэг загатнана. Тууралтын онцлог нь дэс дараалсан, үечилсэн, дээрээс доош Улаан бурхан нь халууралт, амьсгалын зам болон нүдний салст бүрхэвчийн үрэвсэл, том толбот гүвдрүүт тууралтаар илэрдэг, агаар дуслын замаар дамждаг цочмог халдварт өвчин юм. Улаан бурханы вирус өвчтөний хамар залгиурын салст, цус шээснээс өвчний улайралтын үе, тууралтын эхний хоногуудад илэрдэг. Вирус амьсгалын дээд замд байрлаж ханиах найтаах, ярих үед гадаад орчинд дусал байдлаар цацагдан агаарын урсгалаар тархаж, шүргээд өнгөрөх төдийд халдвар авах боломжтой. Урьд нь өвчилсөн болон дархлаажуулагдсан эхээс төрсөн хүүхэд

эхээсээ дархлаа авдаг учраас эхний 3 сард энэ өвчнөөр өвчлөхгүй. Уг өвчнөөр өвчилсөн тохиолдолд 100 хувь насан туршийн дархлаа тогтоно, харин вакцины үр дүнд 90 хувьд нь дархлаа тогтож, 20 ба түүнээс дээш жил хадгалагдана.

Илрэхшинжтэмдэг:Нууц хугацаа дунджаар 9-11 хоног (7-28 хоног). Өвчний эхний шинж тэмдэг цочмог халууралт бөгөөд 1-4 өдөр үргэлжилнэ. Үүнтэй зэрэгцэн бие сулрах, цочромхой болох, ууртай болох, уйлагнах, толгой өвдөх, хоолны дур буурах, нойр хямрах зэрэг шинжүүд илэрдэг бөгөөд эхний буюу улайралтын үед Стимсоны гурвал шинж болох ринит, ларингит, коньюктивит илэрнэ. Ринитийн үед найтаах, хамар битүүрэх, хамраас эхэндээ ус шиг, яваандаа идээрхэг ногоон өнгөтэй нус гарна. Ларингит буюу төвөнхийн үрэвслийн үед хуурай, шаналгаатай, олон удаа хуцуулж ханиалгана, хоолой сөөнө. Коньюктивит нь нүдний салст бүрхэвч хавагнах, улайх, гэрэлд гялбах, нулимс гоожих, нуух цувах зэрэг шинж илэрнэ. Хүүхдийн нүүр хөөнгөдүү, хамар уруулын салст, зовхи хавагнасан байдагчиглэсэн байдаг. Чихний араас эхлэн, эхний өдөр хүзүү цээжний дээд хэсгээр, 2 дахь өдрөөс их биеээр, 3 дахь өдрөөс мөчдөөр гардаг. Тууралт арилахдаа гарсан дарааллаараа ялимгүй хогжруут гуужилт бүхий хүрэн бор өнгийн нөсөө үүсэх ба 1-3 долоо хоногийн дараа арилна.

Бусадэрхтэнтогтолцоонызүгээсилрэхшинжүүд:Эрүүн доорхи хүзүүний тунгалагийн булчирхайнууд томорч, эмзэглэлтэй болно. Ховор тохиолдолд элэг дэлүү томроно. Судасны цохилт олширно, зүрхний авиа бүдгэрнэ, артерийн даралт ялимгүй ихэснэ. Цаашилбал зүрхний үйл ажиллагаанд өөрчлөлт орно. Үрэвсэл гуурсан хоолой, мөгөөрсөн хоолойг хамарсан бол амьсгалын эрхтэн тогтолцооны зүгээс өрчлөлт илэрнэ. Хоол боловсруулах тогтолцооны зүгээс хоолонд дургүй болох, дотор муухайрах, бөөлжих, суулгах, хэл өнгөртөх, шүлс их ялгарах, хэвлий зөөлөн, дүүрэнг, эмзэглэлтэй болно.

Өвчнийангилал:Хөнгөрүүлсэн улаан бурхан:Урьдчилан сэргийлэх тарилга буюу дархлаажуулалтад хамрагдсан болон өвчин нууц үедээ байхад нь гаммаглобулин тариулсан хүмүүст илэрдэг. Өвчин хөнгөн явагдана. Нууц үе урт (21-28 хоног), эхлэл үе богино (1-2 хоног), БФК толбо илэрдэггүй, халуун бага зэрэг их буюу хэвийн, тууралтын үе богино, тууралт нэг өдрийн дотор шат дараалалгүй , цөөн тооны, бүдэг, хоорондоо нийлдэггүй; нөсөөжилт бүдэг бөгөөд 1 долоо хоногт арилдаг, гуужилт үүсдэггүйгээрээ онцлогтой байдаг.

Маш хүнд хэлбэр: Дархлаа тогтолцоо хямарсан, дарангуйлагдсан, ХДХВ-ын халдвартай, хавдартай хүмүүст тохиолдоно. Нас баралтын түвшин өндөр (70% хүртэл).30%-д тууралт илрэхгүй, 60%-д тууралтын хэлбэр, онцлог улаан бурханыхаас өөр Хүндрэл маш их тохиолдоно.

Насанд хүрэгчдийн улаан бурхан: Хүнд явцтай, улайралтын шинжүүд хүүхдийнхээс бага, хордогын шинж ихтэй. БФК толбо их, тууралт шигүү, том, цусархаг тууралт зэрэгцэн гарна. Гуужилт илүүтэй. Энцефалит, менингет, менингоэнцефалит үүсэх нь элбэг Эхсээр халдвар дамжиж ургийн гажиг үүсгэж болзошгүй байдаг.

Хүндрэл:5-аас бага насны хүүхдүүд болон 20-оос дээш насныханд элбэг тохиолдоно. Уушгины хатгаа-эрт үед илэрбэл хордлого ихтэй, төв мэдрэл, зүрх судасны тогтолцооны хямралтай хавсардаг.Дунд чихний үрэвсэл:Төвөнхийн үрэвсэл-өвчний шинж боловч тууралтын үеэс багасан арилах ёстой байдаг, харин улам даамжирч удаан хугацаагаар үргэлжилбэл хүнрэл үүсгэнэ. Хоолойн хуурамч бачуурал – төвөнхийн үрэвсэл гүнзгийрэх үед илэрнэ. /хэдхэн минутад бүтэлт үүсч нас барах аюултай/ Ам гэмтэх – аль ч үед тохиолдож болно.Менингоэнцефалит:Бүдүүн гэдэсний үрэвсэл – нөсөөжих үед үүснэ, цусан суулгалт төстэй шинжээр илэрнэ.

Эмчилгээ: • Хүндрээгүй үед гэрээр эмчилнэ• Хүүхдийг тусгаарлан хэвтрийн дэглэм бариулна• Чанартай хөнгөн хоол, шингэн их уулгана• Витамин эмчилгээ хийнэ. / +А витамины тунг 24 цагийн зайтай 2 удаа өгөх нь хараа алдагдах хүндрэлээс сэргийлнэ/• Хамгийн гол нь асаргаа сувилгаа• Амны хөндийг буцалсан ус, 2 хувийн содын уусмалаар зайлуулна• Нүдийг 20 хувийн сульфацил натрийн уусмалаар өдөрт 3-4 удаа 2-3 дуслаар дусаах, буцалсан усаар угаах• Ор дэрний хэрэглэл цэвэр байлгах зэргээр ариун цэвэр сайн сахих• Хүндэрсэн үед эмнэлэгт хэвтүүлж эмчийн хяаналтад эмчлүүлнэ. Урьдчилан сэргийлэлт:• Өвчтөнг тусгаарлаж, 17-21 хоног хөл хорио тогтооно.• хавьтал болсон, халдварын уурхайд байсан 3-12 сартай хүүхдэд хавьтлаас 5 хоногийн дотор булчинд 3 мл энгийн гаммаглобулин тариулна. Харин 12 сараас дээш хүүхдэд идэвхтэй дархлаа буюу вакцин хийнэ. Гэхдээ вакцин хийлгэх эсрэг заалттай тохиолдолд 1,5 мл иммуноглобулин тариулна.• Товлолын дагуу 8-11 сартайд, 6 сарын дараа тус бүр 2 удаа дархлаажуулалтад зайлшгүй хамруулна.

“Дулааныцахилгаанстанц”хкЭмнэлэг

Page 8: ТОП-100 ӨРГӨМЖЛӨЛӨӨ ГАРДАН АВЛААtpp4.mn/wp-content/uploads/2016/05/EM-2016-05r-sar.pdf · үйлдвэрлэлийн зураг зүйн инженер

Бид та бүхний санал болгосон материалаас дараа дараагийн дугаарт нийтлэх болно.Мөн ажиллагсдын санал, шүүмж, оновчтой санал зэргийг сурталчлах болно.

Манай сонины талаарх санал хүсэлтээ 2125, 2256 дугаарын утас, [email protected] эсвэл СудалгааХөгжлийн Албанд файлаар болон бичгээр өгч болно.

5 (61) 2016 оны 5-р сар 8 ЭРЧИМ МЭДЭЭ

ЗӨГИЙН БАЛ ХЭНД АЮУЛТАЙ ВЭ?

Зөгийн бал нь олон талын ач тустай, ялангуяа хоолой өвдөхөд эмчилгээний чанартай байдаг ч 1 нас хүрээгүй хүүхдэд огт өгч болохгүй. Энэ бол маш том эрсдэл авчрах аюултай зүйл гэдгийг анхаарах хэрэгтэй.

Яагаад нялх хүүхдэд зөгийн бал өгч болохгүй вэ? Нялх хүүхдэд зөгийн бал өгөхгүй байх нь нярайн ботулизм өвчин (Clostridium botulinum нянгаар үүсгэгддэг, амьсгалын дутагдалд оруулж, улмаар үхэлд хүргэх аюултай) –өөс сэргийлнэ. Насанд хүрэгчдийн ботулизмаас ялгаатай нь хөрс болон зөгийн балнаас халдварласан ботулизмийн нянгийн спор нялх хүүхдийн биед орсноор нээгдэн, болтулизмийн хороо ялгаруулж ноцтой өвчлөлийг үүсгэдэг.Насанд хүрсэн болон том хүүхдийн биед эдгээр спор орсон ч онцын аюултай өвчлөл үүсгэдэггүй. Харин ихэвчлэн нэг хүртэлх насны хүүхдүүд зөгийн балнаас ботулизмын хороор хордох эрсдэлтэй байдаг. Эхний түгээмэл илэрдэг шинж тэмдэг нь хүүхдийн өтгөн хатдаг. Бусад онцгой аюултай шинж тэмдгүүдэд ерөнхийдөө сулбайх, хооллох чадвар алдалт (хөхөх чадваргүй болох), амьсгалын тогтолцоо бүхэлдээ саатсанаас сул дуугаар уйлах зэрэг ордог. Энэ тохиолдолд нярайд амьсгалын төхөөрөмж залгадаг ч эдгэрэх үйл явц маш удаан, хүнд байдаг.

Тиймээс ч нэг нас хүрээгүй хүүхдэд зөгийн бал өгч болохгүй гэж зөвлөдөг. Харин хүүхэд нэг нас хүрэхэд ботулизмын спорын нөлөөнд тэсвэртэй болж, өвчлөх эрсдэл багасдаг.

Нярайн ботулизм үхэлд хүргэх аюултай!!

Дараах зөвлөгөөг ч бас мартаж болохгүй. . .

Гэхдээ ганц зөгийн бал өгөхгүй байхад л хангалттай биш гэдгийг санаарай. Ихэнх өглөөний бэлэн хоол, нарийн боов, талх, сүмс зэрэг нь зөгийн балны орцтой байдаг учраас тэднийг мөн нэг нас хүрээгүй хүүхдэд өгөхгүй байх нь чухал.

Бидний хоолоо хийдэг ердийн температурт ботулизмын спор устдаггүй, иймээс ч боловсруулсан хүнсэнд зөгийн бал оруулахыг хориглодог байна. Мөн эрдэнэ шишийн сироп, төрөл бүрийн бурам зэрэгт ботулизмын спор агуулагдаж байж болзошгүй байдаг тул нялх хүүхдэд өгч болохгүйг анхаарна уу. ЭмчилгээнийхоолзүйчМ.Дэлгэрсайхан