83
Үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн зах зээл CHAPTER 17

Үйлдвэрлэлийн хүчин зүйлс

Embed Size (px)

DESCRIPTION

 

Citation preview

Page 1: Үйлдвэрлэлийн хүчин зүйлс

Үйлдвэрлэлийн хүчин

зүйлсийн зах зээл

CHAPTER 17

Page 2: Үйлдвэрлэлийн хүчин зүйлс

Уг бүлгийг судалснаар та дараах чадвартай болно

Аливаа хүчин зүйлийн үнэ ба түүний орлогын холбоог

тайлбарлах

Хөдөлмөрийн өрсөлдөөнт ЗЗ-ийн эрэлт, нийлүүлэлт,

цалингийн түвшин, ажил эрхлэлтийг юу тодорхойлдгийг

тайлбарлах

Яагаад цалингийн түвшин төгс өрсөлдөөнт хөдөлмөрийн

ЗЗ-ийнхээс их эсвэл бага байдгийг тайлбарлах

Капиталын ЗЗ-ийн эрэлт, нийлүүлэлт, хүүний түвшин,

хөрөнгө оруулалтыг юу тодорхойлдгийг тайлбарлах

Нөхөн сэргээгдэхгүй нөөцийн эрэлт, нийлүүлэлт, үнэ, ба

ашиглалтын түвшнийг юу тодорхойлдгийг тайлбарлах

Эдийн засгийн рентийн тухай ойлголтыг тайлбарлах, мөн

эдийн засгийн рент ба алдагдсан боломжийн зардлын

ялгааг таних

Page 3: Үйлдвэрлэлийн хүчин зүйлс

Аз жаргал дагуулсан маш их орлого, ашгууд

Жилд 15 сая долларын орлоготой Katie Couric мэтийн

зарим хүмүүс маш их аз жаргал дагуулсан ашиг, орлого

олдог.

Яагаад бүх ажил өндөр цалинтай байдаггүй вэ?

Цалингийн түвшинг юу тодорхойлдог вэ?

Үйлдвэрлэлийн бусад хүчин зүйлсийн ашиг, орлогыг юу

тодорхойлдог вэ?

Page 4: Үйлдвэрлэлийн хүчин зүйлс

Хүчин зүйлийн үнэ ба орлого

Бүтээгдэхүүнийг хөдөлмөр, капитал, газар, үйлдвэрлэл эрхлэх ур чадвар гэсэн хүчин зүйлсийг ашиглан үйлдвэрлэдэг.

Эдгээр хүчин зүйлсийн орлогууд нь:

Хөдөлмөрийн хөлс нь цалин байна.

Капиталын өгөөж нь хүү байна.

Газрын үнэ нь түрээс буюу рент байна.

Үйлдвэрлэл эрхлэгчийн орлого нь хэвийн ашиг байна.

Эдийн засгийн ашгийг (алдагдлыг) хувьцаа эзэмшигч эсвэл үйлдвэрлэл эрхлэгч гэгдэх пүүсийн эзэд авдаг (төлдөг).

Page 5: Үйлдвэрлэлийн хүчин зүйлс

Хүчин зүйлийн үнэ ба орлого

Үйлдвэрлэлийн хүчин зүйлс нь зах зээлүүд дээр

арилжаалагддаг.

Хүчин зүйлийн өрсөлдөөнт зах зээлийг ойлгоход эрэлт,

нийлүүлэлтийн ойлголт гол хэрэгсэл болдог.

Пүүсүүд үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн эрэлтийг бий

болгож, нийлүүлэлтийг нь өрхүүд хийнэ.

Ямар нэгэн хүчин зүйлийн эрэлт нь үүсмэл

(уламжлагдсан) эрэлт байдаг ба үүний учир нь тухайн

хүчин зүйлээр үйлдвэрлэгддэг бүтээгдэхүүний

эрэлттэй тухайн хүчин зүйлийн эрэлт шууд

хамааралтай байдаг.

Page 6: Үйлдвэрлэлийн хүчин зүйлс

Хүчин зүйлийн үнэ ба орлого

Зураг 17.1 нэг хүчин

зүйлийн зах зээлийг

харуулна.

Тухайн хүчин зүйлийг

эзэмшигчийн орлого нь уг

хүчин зүйлийн зах

зээлийн тэнцвэрт үнийг

тэнцвэрт тоо хэмжээгээр

үржсэнтэй тэнцүү байна.

Page 7: Үйлдвэрлэлийн хүчин зүйлс

Хүчин зүйлийн үнэ ба орлого

Эрэлт эсвэл нийлүүлэлтийн өөрчлөлт нь тэнцвэрт үнэ, тоо хэмжээ, орлогыг өөрчилдөг.

Тухайн хүчин зүйлийн эрэлт өсөх нь тэнцвэрт үнэ, тоо хэмжээ, орлогыг өсгөх ба эрэлт буурах нь тэнцвэрт үнэ, тоо хэмжээ, орлогыг бууруулдаг.

Тухайн хүчин зүйлийн нийлүүлэлт өсөх нь тэнцвэрт үнийг бууруулж, тоо хэмжээг өсгөж, нийт орлогыг хоѐрдмол утгатай өөрчилдөг.

Нийлүүлэлт өсөх үед орлогод бий болох нөлөө нь тухайн хүчин зүйлийн эрэлтийн мэдрэмжээс хамаарна.

Page 8: Үйлдвэрлэлийн хүчин зүйлс

Хөдөлмөрийн зах зээл

Хөдөлмөрийн зах зээл нь хөдөлмөр болон

хөдөлмөрийн үнэ болох бодит цалингийн түвшинг

(инфляцаар засварласан цалингийн түвшин)

хуваарилна.

2002 онд АНУ-ын нийт орлогын 72 хувь нь цалингийн

орлого байжээ.

Нэг цагийн дундаж хөлс 25 доллар байсны 21 нь

цалин, үлдсэн 4 нь бусад нэмэлт урамшуулал байжээ.

Дараагийн хуудасны Зураг 17.2-аас Нэгдсэн Улсын

2002 оны байдлаарх цалингийн мэдээллийг харна уу.

Page 9: Үйлдвэрлэлийн хүчин зүйлс

Хөдөлмөрийн ЗЗ

2002 онд үндэсний

хэмжээнд дундаж

цалингийн түвшин

цагт 21$ байжээ.

Ихэнхи ажлууд

үндэсний хэмжээний

дунджаас бага

цалинтай байжээ.

Харин зарим

ажлуудынх өндөр

цалинтай байсан аж.

Page 10: Үйлдвэрлэлийн хүчин зүйлс

Хөдөлмөрийн зах зээл

Хөдөлмөрийн эрэлт

Пүүсийн үйлдвэрлэхээр төлөвлөж буй бүтээгдэхүүний

тоо болон пүүсийн ажилчдын тооны хооронд хамаарал

байдаг.

Пүүсийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн цаана

хөдөлмөрийн эрэлт байна.

Пүүс хамгийн их ашигтай байхын тулд ахиу зардал,

ахиу орлоготой тэнцүү байх тооны бүтээгдэхүүн

үйлдвэрлэдэг.

Ашгийг хамгийн их байлгах тоо хэмжээний

бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд тухайн пүүс ашгийг

хамгийн их байлгах тоо хэмжээний ажилчдыг хөлсөлж

ажиллуулна.

Page 11: Үйлдвэрлэлийн хүчин зүйлс

Хөдөлмөрийн зах зээл

Ахиу бүтээгдэхүүний орлого

Хөдөлмөрийн ахиу бүтээгдэхүүний орлого (MRP) нь

нэгж ажилчныг нэмж ажиллуулснаар нийт орлогод

гарсан өөрчлөлт юм.

Хөдөлмөрийн ахиу бүтээгдэхүүний орлого нь пүүсийн

ахиу орлогыг хөдөлмөрийн ахиу бүтээгдэхүүнээр

үржсэнтэй тэнцүү.

MRP = MP MR.

Page 12: Үйлдвэрлэлийн хүчин зүйлс

Хөдөлмөрийн зах зээл

Төгс өрсөлдөөнт пүүсийн ахиу орлого нь үнэтэйгээ

тэнцүү.

Тиймээс хөдөлмөрийн ахиу бүтээгдэхүүний орлого нь

хөдөлмөрийн ахиу бүтээгдэхүүнийг тухайн пүүсийн

үйлдвэрлэдэг бүтээгдэхүүний үнээр үржсэнтэй тэнцүү.

MRP = MP P.

Хүснэгт 17.1(х. 388) хөдөлмөрийн ахиу бүтээгдэхүүний

орлогыг хэрхэн тооцоолдгийг харуулна.

Page 13: Үйлдвэрлэлийн хүчин зүйлс

Хөдөлмөрийн зах зээл

Буурч буй ахиу бүтээгдэхүүний орлого

Хөдөлмөрийн ахиу бүтээгдэхүүн буурдгаас шалтгаалж

төгс өрсөлдөөнт зах дээрх пүүсийн хөдөлмөрийн ахиу

бүтээгдэхүүний орлого хөдөлмөрийн тоо өсөхийн

хэрээр буурдаг.

Монополь (монопольт өрсөлдөөнт эсвэл олигополь)

пүүсийн ахиу бүтээгдэхүүний орлого дараах

шалтгаанаас болж буурдаг:

Ахиу орлого үнээс бага байдаг ба илүү их бүтээгдэхүүн

борлуулахын тулд бүтээгдэхүүнийхээ үнийг (ахиу

орлогыг) зайлшгүй өмнөхөөсөө бууруулах ѐстой.

Page 14: Үйлдвэрлэлийн хүчин зүйлс

Хөдөлмөрийн зах зээл

Хөдөлмөрийн эрэлтийн муруй

Хөдөлмөрийн эрэлтийн муруй нь хөдөлмөрийн ахиу

бүтээгдэхүүний орлогын муруй байдаг.

Хэрэв ахиу бүтээгдэхүүний орлого нь цалингийн

түвшнээс их байвал пүүс илүү их ажилчин хөлсөлснөөр

ашгаа нэмэгдүүлнэ.

Хэрэв ахиу бүтээгдэхүүний орлого цалингийн түвшнээс

бага бол пүүс ажилчдынхаа тоог бууруулснаар ашгаа

нэмэгдүүлнэ.

Хэрэв ахиу бүтээгдэхүүний орлого цалингийн

түвшинтэй тэнцүү бол пүүс ашгаа хамгийн их байлгах

хэмжээний ажилчинтай байна гэсэн үг.

Page 15: Үйлдвэрлэлийн хүчин зүйлс

Хөдөлмөрийн зах зээл

Зураг 17.3 пүүсийн ахиу

бүтээгдэхүүний орлого ба

хөдөлмөрийн эрэлтийн

холбоог харуулна.

Эдгээр дөрвөлжин

дүрсүүд ахиу

бүтээгдэхүүний орлогыг

харуулах ба хөдөлмөрийн

тоо өсөхийн хэрээр буурч

байгааг анзаараарай.

Page 16: Үйлдвэрлэлийн хүчин зүйлс

Хөдөлмөрийн зах зээл

Хөдөлмөрийн ахиу

бүтээгдэхүүн орлогын

муруй нь эдгээр

дөрвөлжнүүдийн дундаж

дээгүүр дайрж өнгөрнө.

3 дахь ажилчны MRP нь

цагт 12$.

Тиймээс хөдөлмөрийн

эрэлтийн муруйгаас

харвал цалингийн

түвшин цагт 12$ бол пүүс

3 ажилчин хөлсөлж авна.

Page 17: Үйлдвэрлэлийн хүчин зүйлс

Хөдөлмөрийн зах зээл

Ашгийг максимумчлах хоёр нөхцөл ялгаа байхгүй

Пүүсийн ашиг байх хоѐр нөхцөл байдаг. Эдгээр нь

1. Хөдөлмөрийн ахиу бүтээгдэхүүний орлого (MRP) нь

цалингийн түвшинтэй (W) тэнцүү байх тоо

хэмжээний хөдөлмөрийг хөлслөх.

2. Ахиу орлого (MR) ахиу зардалтай (MC) тэнцүү байх

тоо хэмжээний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх.

Уг нөхцлүүдийг илүү сайн ойлгоѐ гэвэл Хүснэгт 17.2 (х.

390)-ийг хараарай.

Page 18: Үйлдвэрлэлийн хүчин зүйлс

Хөдөлмөрийн зах зээл

Нэгдүгээр нөхцлийг бичвэл: MRP = W.

Үүнийг дахин хувиргавал: MR MP = W.

Одоо хоѐр талыг нь MP-д хуваавал MR = W/MP.

Нөгөө талаас W/MP = MC байна.

Иймээс W/MP-г MC-ээр соливол хоѐр дахь нөхцөл

болох MR = MC гарч ирнэ.

Page 19: Үйлдвэрлэлийн хүчин зүйлс

Хөдөлмөрийн зах зээл

Хөдөлмөрийн эрэлтийн өөрчлөлтүүд

Дараах шалтгаануудаас үүдэн хөдөлмөрийн эрэлт

өөрчлөгдөж түүний муруй шилждэг:

1. Пүүсийн бүтээгдэхүүний үнэ өөрлөгдөх

2. Тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд ашигладаг

бусад хүчин зүйлсийн үнэ өөрчлөгдөх

3. Технологи өөрчлөгдөх

Эдгээр өөрчлөлтүүдийг ангилал болон хөдөлмөрийн

эрэлтэд үзүүлэх нөлөөгөөр нь Хүснэгт 17.3 (х. 391)-д

үзүүлсэн байгааг олж уншаарай.

Page 20: Үйлдвэрлэлийн хүчин зүйлс

Хөдөлмөрийн зах зээл

Хөдөлмөрийн зах зээл

Хөдөлмөрийн эрэлтийг бүх пүүсийн цалингийн түвшин

бүрт үүсгэж буй хөдөлмөрийн эрэлтийг нийлбэрчилж

гаргана.

Пүүс бүрийн хөдөлмөрийн эрэлтийн муруй нь сөрөг

налалттай учраас хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн

муруй ч мөн сөрөг налалттай байна.

Page 21: Үйлдвэрлэлийн хүчин зүйлс

Хөдөлмөрийн зах зээл

Хөдөлмөрийн эрэлтийн мэдрэмж

Хөдөлмөрийн эрэлтийн мэдрэмж нь цалингийн

түвшний өөрчлөлтөд үзүүлэх хөдөлмөрийн эрэлтийн

өөрчлөлтийг илэрхийлдэг.

Уг мэдрэм нь дараах зүйлсээс хамаарч байдаг. Үүнд:

Тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хөдөлмөрийг

шингээх чадвар

Тухайн бүтээгдэхүүний эрэлтийн мэдрэмж

Капиталын хөдөлмөрийг орлох чадвар

Page 22: Үйлдвэрлэлийн хүчин зүйлс

Хөдөлмөрийн зах зээл

Хөдөлмөрийн нийлүүлэлт

Хүмүүс цалингийн түвшнээс шалтгаалуулж өөрсдийн

цагаа ажиллах эсвэл чөлөөт цагт зарцуулж байдаг нь

хөдөлмөрийн нийлүүлэлтийг цалингийн түвшнээс

хамааруулан тодорхойлж байгаа хэлбэр юм.

Аливаа хүний цалингийн доод түвшин нь түүний тухайн

хэмжээний хөдөлмөрийг нийлүүлэхэд бэлэн байгаа

хамгийн доод цалингийн түвшин байдаг ба цалин

үүнээс бага бол тухайн тоо хэмжээний хөдөлмөрийг

нийлүүлэх боломжгүй гэсэн үг.

Харин цалингийн түвшин цалингийн доод түвшнээс

дээгүүр бол өрх гэр хөдөлмөрийн нийлүүлэлтээ

өөрчилж эхэлнэ.

Page 23: Үйлдвэрлэлийн хүчин зүйлс

Хөдөлмөрийн зах зээл

Орлуулалтын нөлөө

Чөлөөт цагийн алдагдсан боломжийн зардал нь

цалингийн түвшин өсөхийн хэрээр өснө.

Орлуулалтын нөлөө нь цалингийн түвшний өсөлтөд

тухайн хүн хөдөлмөрийн нийлүүлэлтээ хэрхэн

нэмэгдүүлж буй хариу үйлдлийг харуулна.

Page 24: Үйлдвэрлэлийн хүчин зүйлс

Хөдөлмөрийн зах зээл

Орлогын нөлөө

Илүү их орлого нь тухайн хэрэглэгчийг илүү их

бүтээгдэхүүн худалдаж авах боломжтой болгоно.

Чөлөөт цаг нь хэвийн бүтээгдэхүүн байх ба орлогын

нөлөө нь илүү өндөр цалингийн түвшинтэй болох үед

хэрхэн чөлөөт цагаа өсгөж, хөдөлмөрийн нийлүүлэлтээ

бууруулж байгаа хариу үйлдлийг харуулна.

Page 25: Үйлдвэрлэлийн хүчин зүйлс

Хөдөлмөрийн зах зээл

Нумарсан хөдөлмөрийн нийлүүлэлтийн муруй

Цалингийн түвшин бага байх үед орлуулалтын нөлөө

давамгайлж цалингийн түвшин өсөхөд хөдөлмөрийн

нийлүүлэлт өсдөг.

Цалингийн түвшин өндөр болох үед орлогын нөлөө

давамгайлж цалингийн түвшин цаашид өсөхөд тухайн

хүн хөдөлмөрийн нийлүүлэлтээ бууруулна.

Тиймээс хөдөлмөрийн нийлүүлэлтийн муруй нь

эхэндээ эерэг налалттай байгаад цалингийн түвшин

өндөр болох үед нумарч сөрөг налалттай болно.

Page 26: Үйлдвэрлэлийн хүчин зүйлс

Зах зээлийн нийлүүлэлт

Хөдөлмөрийн зах зээлийн нийлүүлэлтийн муруй нь

хувь хүмүүсийн хөдөлмөрийн нийлүүлэлтийн муруйн

нийлбэр байна.

Хөдөлмөрийн зах зээл

Page 27: Үйлдвэрлэлийн хүчин зүйлс

Хөдөлмөрийн зах зээл

Хөдөлмөрийн нийлүүлэлтийн өөрчлөлтүүд

Хөдөлмөрийн нийлүүлэлтийг өөрчилдөг (өсгөдөг) хүчин

зүйлс нь

1. Насанд хүрсэн хүн амын тоо өсөх

2. Технологийн өөрчлөлт ба дотоодын бүтээгдэхүүний

капитал хуримтлал

Page 28: Үйлдвэрлэлийн хүчин зүйлс

Хөдөлмөрийн зах зээл

Хөдөлмөрийн зах зээлийн тэнцвэр

Үүнийг цалин ба ажиллагсадын тоо тодорхойлох ба

жил ирэх тутам өсч байдаг.

Хөдөлмөрийн эрэлтийн хандлага

Технологийн өөрчлөлт ба капитал хуримтлалаас

шалтгаалж хөдөлмөрийн эрэлт өссөн.

Технологийн өөрчлөлт ба капитал хуримтлал нь

хөдөлмөрийг үгүйсгэхээсээ илүү илүү их ажлын байрыг

дунджаар бий болгодог ба энэхүү шинэ ажил нь

өмнөхөөсөө өндөр цалинтай байдаг.

Page 29: Үйлдвэрлэлийн хүчин зүйлс

Хөдөлмөрийн зах зээл

Хөдөлмөрийн нийлүүлэлтийн хандлага

Хүн амын тоо өсч, технологийн өөрчлөлт капитал

хуримтлалаас шалтгаалж бий болсоор байгаагаас

үүдэн хөдөлмөрийн нийлүүлэлт өссөөр байна.

Хөдөлмөрийн нийлүүлэлт хурдтай өсч байгаа ч эрэлт

арай хурдтай нэмэгдэж байна.

Page 30: Үйлдвэрлэлийн хүчин зүйлс

Хөдөлмөрийн зах зээл

Тэнцвэржилтийн хандлага

Дотоодын бүтээгдэхүүний хувьд технологийн өөрчлөлт

ба капитал хуримтлал нь хөдөлмөрийн эрэлтийг хүн

амын өсөлт ба технологийн өөрчлөлтөөс үүдсэн

нийлүүлэлтийн өсөлтөөс илүүгээр өсгөсөн.

Тиймээс л тэнцвэрт цалин ба ажил эрхлэлтийн түвшин

өссөн байна.

Мөн компьютерийг эзэмшсэн өндөр мэргэжилтэй

ажилчид ур чадвар багатай хүмүүсээсээ мэдээллийн

хувьсгалаас үүдэн илүү их үр өгөөжийг хүртсээр байна.

Page 31: Үйлдвэрлэлийн хүчин зүйлс

Хөдөлмөрийн зах зээлийн хүч

Зарим хөдөлмөрийн зах зээл дээр хөдөлмөрчид

хөдөлмөрийн холбоо хэлбэрээр зохион байгуулагдсан

байдаг ба ингэснээр өрсөлдөөнт зах зээлийн

цалингаас дээгүүр түвшний цалин авах боломжтой зах

зээлийн хүчтэй байна.

Зарим хөдөлмөрийн зах зээлүүдэд эрэлтийг үүсгэгч

ажил олгогч нь зах зээлийн хүчийг хориглож цалинг

өрсөлдөөнт зах зээлийн түвшингээс бага байлгаж

чаддаг том хэмжээтэй байдаг.

Гэхдээ уг ажил олгогч нь шилдэг ажилчдыг татахын

тулд өрсөлдөөнт зах зээлийн цалингийн түвшнээс

өндөр цалин тогтоож болно.

Page 32: Үйлдвэрлэлийн хүчин зүйлс

Хөдөлмөрийн зах зээл Хөдөлмөрчдийн холбоо

Ажлын нөхцлийг өөрчлөх болон цалингийн түвшнийг

өсгөх зорилготой зохион байгуулагдсан ажилчдын

бүлгийг хөдөлмөрчдийн холбоо гэнэ.

Уг эвлэл нь хоѐр төрөл байна:

Өөр аж үйлдвэрийн салбаруудад, өөр бүс нутгуудад

ажиллаж байж болох боловч нэг мэргэжлийн ур

чадварын хувьд ойролцоо ажилчдын нэгдэл болох

мэргэжлийн холбоо. Урчуудын эвлэл, ММНБХ нь үүний

жишээ юм.

Өөр өөр ажил эрхэлдэг, өөр өөр ур чадвартай боловч

ижил төрлийн пүүс болон салбарт ажилладаг

ажилчдын нэгдэл болох үйлдвэрчний эвлэл. United

Auto Workers бол үүний жишээ юм.

Page 33: Үйлдвэрлэлийн хүчин зүйлс

Хөдөлмөрийн зах зээлийн хүч

1950-иад онд Нэгдсэн улсад үйлдвэрчний эвлэл ХАА-н

бус салбарын 35 хувийг эзлэж байсан бөгөөд одоо энэ

тоо 12 болтлоо буурчээ.

Page 34: Үйлдвэрлэлийн хүчин зүйлс

Хөдөлмөрийн зах зээлийн хүч

Эдгээр холбоод ажил эрхлэгчидтэй хамтын хэлэлцээр

гэж нэрлэгдэх тохиролцоог хийдэг.(collective bargaining)

Эдгээр холбоод хөдөлмөрчдийг ажиллахаас татгалзах

үйлдэлд уриалах буюу ажил хаялтыг (strike) зохион

байгуулж чадна.

Ажил олгогчид үйлдвэрлэл болон ажилчдынхаа тоог

бууруулах буюу локаут гэж нэрлэгдэх үйлдлийг хийнэ.

Оролцогч талууд цалин болон хөдөлмөрийн нөхцлийн

хооронд хэн хэний эрх ашигт нийцсэн хэлэлцээрт хүрэх

үйл явцыг binding arbitration буюу арбитрын хэлэлцээр

гэж нэрлэнэ.

Page 35: Үйлдвэрлэлийн хүчин зүйлс

Хөдөлмөрийн зах зээлийн хүч

Холбоодын зорилго ба хязгаарлалтууд

Аливаа холбоодод дараах гурван зорилго байдаг. Уг

холбоо нь дараахийг зорино

1. Нөхөн олговрыг нэмэгдүүлэх

2. Ажлын нөхцлийг сайжруулах

3. Ажил олох боломжуудыг нэмэгдүүлэх (ажлын байр

нэмэгдүүлэх)

Page 36: Үйлдвэрлэлийн хүчин зүйлс

Хөдөлмөрийн зах зээлийн хүч

Холбоод эдгээр зорилгодоо хүрэхэд дараах

хязгаарлалтууд учирна:

Холбоодын хяналтад байдаг ажиллах хүчинд нөлөөлж

байдаг холбоодын бус ажилчдын хөдөлмөр эрхлэлтийг

хязгаарлах чадвар.

Холбооны эрэлтийн мэдрэмжид нөлөөлж байдаг өндөр

цалин болон урамшууллыг хэвээр хадгалах чадвар.

Page 37: Үйлдвэрлэлийн хүчин зүйлс

Хөдөлмөрийн зах зээлийн хүч

Аливаа холбоо нь өрсөлдөөнт хөдөлмөр-ийн зах зээлд ордог

Холбоод өөрийн гишүүдийн хөдөлмөрийн нийлүүлэлтийг хязгаар-лах замаар цалингийн түвшинг нэмэгдүүлдэг.

Гэхдээ энэ үйлдэл хөдөлмөрийн эрэлтийг ч бууруулна.

Тиймээс уг холбоо хөдөлмөрийн эрэлтийг өсгөхийг оролдоно.

Page 38: Үйлдвэрлэлийн хүчин зүйлс

Хөдөлмөрийн зах зээлийн хүч

Холбоод хөдөлмөрийн эрэлтийг хэрхэн өөрчлөх гэж оролддог вэ

Холбоод хөдөлмөрийн эрэлтийг өсгөхийн зэрэгцээ хөдөлмөрийн эрэлтийн мэдрэмжийг багасгахыг хичээдэг.

Эдгээр аргуудаас заримыг нь дурдвал

Гишүүдийн ахиу бүтээгдэхүүний орлогыг нэмэгдүүлэх

Импортын хоригуудыг дэмжих

Цалингийн доод түвшингийн хуулийг дэмжих

Цагаачлалыг хориглохыг дэмжих

Пүүсийн бүтээгдэхүүний эрэлтийг өсгөх

Page 39: Үйлдвэрлэлийн хүчин зүйлс

Хөдөлмөрийн зах зээлийн хүч Холбоод дараах аргуудаар эрэлтийг урамшуулах оролдлого

хийнэ:

Гишүүдийн ахиу бүтээгдэхүүний орлогыг (MRP) нэмэгдүүлэх:

пүүсийн хөдөлмөрийн эрэлтийн илүү мэдрэмжгүй болгохын

тулд холбоод өөрсдийн гишүүдийн ахиу бүтээгдэхүүний

орлогыг нэмэгдүүлэхийг хичээдэг.

Импортын хоригуудыг дэмжих: Холбооны бус хөдөлмөрчдийн

үйлдвэрлэдэг орлох шинжтэй бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг

бууруулахад холбоод засгийн газрын тусламжийг

эрэлхийлдэг.

Цалингийн доод түвшингийн хуулийг дэмжих: Холбоод

өөрийн илүү ур чадвартай гишүүдийг ажиллуулахын тулд

ажил олгогчдын ур чадвар багатай ажилчид авах зардлыг

өсгөхийг зорьдог.

Page 40: Үйлдвэрлэлийн хүчин зүйлс

Хөдөлмөрийн зах зээлийн хүч

Холбооны ба холбооны бус цалингийн зөрүү

Баримтаас харахад холбооны ба холбооны бус

гишүүдийн ур чадвараас шалтгаалаад цалингийн ялгаа

10-25 хувийн хооронд байдаг.

Тухайлбал, ижил ур чадвартай нисгэгчдийн хувьд

холбоонд нэгдсэн нисгэгчдийн цалин нэгдээгүй

нисгэгчдийн цалингаас 25 хувиар илүү байдаг.

Page 41: Үйлдвэрлэлийн хүчин зүйлс

Хөдөлмөрийн зах зээлийн хүч Хөдөлмөрийн зах зээл дээрх монопсонь

Монопсонь гэдэг нь цор ганц худалдан авагчтай зах

зээлийг хэлнэ.

Арваад жилийн өмнө гангийн үйлдвэр, нүүрсний уурхай

зэрэг томоохон үйлдвэрийн газрууд тухайн орчны зах

зээлдээ бараг цорын ганц хөдөлмөрийг худалдан авагч

буюу ажил олгогч байсан.

Монопсонь нь хөдөлмөрийн зах зээлийг гартаа атгасан

байдаг учир түүнд зах зээлийн цалингийн түвшинг тогтоох

зах зээлийн хүч байна.

Өнөөдөр манай тус орны зарим хэсэгт томоохон хэмжээний

эрүүл мэндийн нэгдлүүд нь эрүүл мэндийн салбарт

ажиллагсадын хувьд гол ажил олгогч хэвээр байна.

Page 42: Үйлдвэрлэлийн хүчин зүйлс

Хөдөлмөрийн зах зээлийн хүч

Монопсоний хөдөл-

мөрийн эрэлтийн муруй

нь бусад бүх пүүсийнхтэй

адил сөрөг налалттай

байна.

Хөдөлмөрийн нийлүүлэл-

тийн муруй нь тухайн

өгөгдсөн ажиллахад

бэлэн байгаа хөдөлмөр-

ийн тоо хэмжээнд харгал-

зах хамгийн бага үнийн

түвшнийг бидэнд хэлж

өгдөг.

Page 43: Үйлдвэрлэлийн хүчин зүйлс

Хөдөлмөрийн зах зээлийн хүч

Монопсонь цалингийн түвшинг хянадаг учраас хөдөлмөрийн ахиу зардал цалингийн түвшнээс их байдаг.

Хөдөлмөрийн ахиу зардлын муруй MCL нь эерэг налалттай байна.

MCL муруй ба S муруйнуудын холбоо нь ахиу зардал ба дундаж зардлын муруйнуудын холбоотой ижил байдаг.

Page 44: Үйлдвэрлэлийн хүчин зүйлс

Хөдөлмөрийн зах зээлийн хүч

Монопсонь пүүс ашгаа

хамгийн их байлгахын

тулд хөдөлмөрийн ахиу

зардал ахиу

бүтээгдэхүүний

орлоготой тэнцүү байх

тоо хэмжээний ажилчдыг

хөлсөлж ажиллах болно.

Ингэхдээ уг монопсонь

тухайн ажилчны хөдөл-

мөрлөх боломжтой

хамгийн бага цалинг

олгоно.

Page 45: Үйлдвэрлэлийн хүчин зүйлс

Хөдөлмөрийн зах зээлийн хүч

Хөдөлмөрийн

өрсөлдөөнт зах зээлтэй

харьцуулахад

монопсонь нь илүү цөөн

ажилчныг бага

цалингаар хөлсөлж

авдаг.

Page 46: Үйлдвэрлэлийн хүчин зүйлс

Хөдөлмөрийн зах зээлийн хүч

Холбоо ба монопсонь

Заримдаа монопсонь нь хөдөлмөрчдийн холбоотой

тохиолдолд пүүс ба ажилчид аль аль нь зах зээлийн

хүчтэй байх ба уг төлөв байдлыг bilateral monopoly

буюу хоёр талт монополь гэж нэрлэдэг.

Ажил олгогч ба хөдөлмөрчдийн холбоо нь

нөгөөгийнхөө зах зээлийн хүчийг харгалзан үзэж

хөдөлмөрийн нийлүүлэлтийн хэмжээ болон цалингийн

түвшин дээр тохиролцож гэрээ хийнэ.

Харьцангуй зардлаас шалтгаалж талууд харилцан бие

биедээ нөлөөлдөг ба уг нөхцөл байдлын үр дүн пүүс

болон холбоонд хоѐуланд нь ашигтай байдаг.

Page 47: Үйлдвэрлэлийн хүчин зүйлс

Хөдөлмөрийн зах зээлийн хүч

Монопсонь ба

цалингийн доод түвшин

Цалингийн доод түвшин

тогтоох нь монопсонь

пүүс хөлсөлж буй

ажилчдынхаа тоог

нэмэхэд хүргэх

магадлалтай.

Зураг 17.7 яагаад гэдгийг

нь харуулна.

Page 48: Үйлдвэрлэлийн хүчин зүйлс

Хөдөлмөрийн зах зээлийн хүч

Хөдөлмөрийн доод хөлсийг цагт 7.50$ тогтоосон гэж үзье.

Уг минимум цалин хөдөлмөрийн нийлүүлэлтийг 0-ээс 75 нэгж хүртэл төгс мэдрэмжтэй болгоно.

Тиймээс энэ завсарт нэмэлт нэгж ажилчин хөлсөлж ахиу зардал нь хамгийн бага цалинтай тэнцүү болно.

Page 49: Үйлдвэрлэлийн хүчин зүйлс

Хөдөлмөрийн зах зээлийн хүч

Хөдөлмөрийн тоо 75-с

дээш бол хөдөлмөрийн

нийлүүлэлтийн муруй S

болж хөдөлмөрийн ахиу

зардлын муруй нь MCL

болно.

Үүний үр дүнгээс харахад

монопсонь пүүс цалингийн

доод түвшин тогтоосноор

өмнөхөөсөө илүү өндөр

үнээр илүү олон ажилчдыг

хөлсөлж авах болно.

Page 50: Үйлдвэрлэлийн хүчин зүйлс

Хөдөлмөрийн зах зээлийн хүч

Үр ашигт цалин

Илүү бүтээмжит ажилчдыг татах зорилгоор

хөдөлмөрийн өрсөлдөөнт зах зээлийн тэнцвэрт

цалингаас дээгүүр тогтоосон цалингийн түвшинг үр

ашигт цалин гэж хэлдэг.

Хөдөлмөрийн төгс өрсөлдөөнт зах зээлд пүүсүүд

болон хөдөлмөрчид маш сайн мэдээлэлтэй байна.

Зарим хөдөлмөрийн зах зээл дээр ажил олгогч тухайн

ажилчдын ахиу бүтээгдэхүүнийг сайн мэдэх боломжгүй

байдаг. Ингэснээр бүх ажилчдын үйлдлүүдийг хянахад

зардал ихтэй байдаг.

Page 51: Үйлдвэрлэлийн хүчин зүйлс

Хөдөлмөрийн зах зээлийн хүч

Хэрэв бүх пүүс өрсөлдөөнт цалингийн түвшинг төлдөг бол зарим ажилчид шаргуу ажиллаж, харин зарим нь ажлаас зайлсхийх болно.

Хэрэв пүүс үр ашигт цалинг төлдөг бол ажлаас хойш сууж ажлыг цалгардуулагчдыг халах аюул нүүрлэнэ.

Халагдсан ажилчин шинэ ажилд орохыг хүлээх боловч шинээр орох ажил нь зах зээлийн тэнцвэрт цалингаас бага байх болно. Тиймээс уг ажилчинд одоо ажлаас зайлсхийлгүй ажиллах хөшүүрэг бий болно.

Үр ашигт цалинг тогтоосон пүүс илүү бүтээмжит ажилчдыг татаж оруулах боловч цалин хөлсний зардал их байна.

Тиймээс пүүс өрсөлдөөнт цалингаас хэр өндөр цалин тогтоохоо шийдэх хэрэгтэй.

Page 52: Үйлдвэрлэлийн хүчин зүйлс

Капиталын зах зээл

Капиталын зах зээл нь эдийн засагчдын капитал гэж

нэрлэдэг үйлдвэрлэлийн бодит (биет) хүчин зүйлсийг

худалдаж авах санхүүгийн эх үүсвэрийг олох сувгийг

хэлнэ.

Боломжит санхүүгийн нөөц нь хадгаламжаас бий

болдог.

Бодит хүүний түвшин нь капиталын өгөөж (return on

capital) ба энэ нь капиталын зах зээл дээр

тодорхойлогддог “үнэ” юм.

Page 53: Үйлдвэрлэлийн хүчин зүйлс

Капиталын зах зээл

Зураг 17.8 бодит хүүний түвшний хэлбэлзлийг харуулна

Мөн ямар нэгэн хандлага байхгүй байгааг анзаараарай.

Page 54: Үйлдвэрлэлийн хүчин зүйлс

Капиталын зах зээл

Капиталын эрэлт

Пүүсийн санхүүгийн капиталын эрэлт нь түүний биет

капиталын эрэлтээс уламжлагдсан байдаг ба тухайн

агшинд пүүсийн төлөвлөгдсөн хөрөнгө оруулалтаар

тодорхойлогддог зээлэхээр төлөвлөж буй тоо хэмжээ

—шинэ капиталын төлөвлөсөн худалдан авалт.

Худалдан авах болон зээлэх төлөвлөгөөнд нөлөөлөгч

хүчин зүйлс нь

Капиталын ахиу бүтээгдэхүүний орлого

хүүний түвшин

Page 55: Үйлдвэрлэлийн хүчин зүйлс

Капиталын зах зээл

Капиталын ахиу бүтээгдэхүүний орлого

Капиталын ахиу бүтээгдэхүүний орлого нь нэг нэгж

капиталыг нэмж ашигласнаас бий болж буй нийт

орлогын өөрчлөлт юм.

Капиталын тоо хэмжээ өсөхийн хэрээр түүний ахиу

бүтээгдэхүүний орлого буурдаг.

Page 56: Үйлдвэрлэлийн хүчин зүйлс

Капиталын зах зээл

Хүүний түвшин

Хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхээр зээлсэн

мөнгөний (хөрөнгийн-fund) алдагдсан боломжийн

зардлыг хүүний түвшин гэнэ.

хүүний түвшин нь мөн пүүсийн өөрийн хөрөнгийг

ашигласны алдагдсан боломжийн зардал бөгөөд учир

нь эдгээр хөрөнгүүдийг бусад пүүсүүдэд зээлдүүлж

тухайн зээлээс алдагдсан хүүг олох боломжтой юм.

хүүний түвшин өндөр байх нь капиталын зах дээр

төлөвлөгдсөн хөрөнгө оруулалт болон зээллэгийн

хэмжээ бага болгоно.

Page 57: Үйлдвэрлэлийн хүчин зүйлс

Капиталын зах зээл

Пүүс капиталын ахиу бүтээгдэхүүний орлого нь

капиталд зарцуулж буй зардалтай тэнцүү байх тоо

хэмжээний капиталын эрэлт үүсгэнэ.

Гэхдээ капиталын зардал нь өнөөгийн зардал бол

капиталын ахиу бүтээгдэхүүний орлого нь ирээдүйн

орлого байдаг.

хүүний түвшин илүү өндөр байх нь ирээдүйн орлогын

өнөөгийн үнэ цэнэ илүү бага байх ба энэ утгаараа

төлөвлөгдсөн хөрөнгө оруулалтын хэмжээ илүү бага

байдаг.

[Өнөөгийн үнэ цэнийг Хавсралтаас үзээрэй]

Page 58: Үйлдвэрлэлийн хүчин зүйлс

Капиталын зах зээл

Капиталын эрэлтийн муруй

Аливаа пүүсийн капиталын

эрэлтийн муруй нь бусад

хүчин зүйл тогтмол байхад

хүүний түвшин болон

санхүүгийн капиталын

хоорондын хамаарлыг

харуулна.

Зураг 17.9(a) нэгэн пүүсийн

капиталын эрэлтийн муруйг

харуулж байна.

Page 59: Үйлдвэрлэлийн хүчин зүйлс

Капиталын зах зээл

Зураг 17.6(b) капиталын

зах зээлийн эрэлтийн

муруйг дүрслэн үзүүлнэ.

Уг эрэлтийн муруй нь

хүүний түвшин бүрт

харгалзах бүх пүүсийн

капиталын эрэлтийн тоо

хэмжээг нийлбэрчлэх

аргаар байгуулна.

Page 60: Үйлдвэрлэлийн хүчин зүйлс

Капиталын зах зээл

Капиталын нийлүүлэлт

Капиталын нийлүүлэлтийн тоо хэмжээ нь хүмүүсийн

хадгаламжийн шийдвэрээс хамаарч байдаг.

Хадгаламжийг тодорхойлдог гол хүчин зүйлс нь

Орлого

Хүлээгдэж буй ирээдүйн орлого

хүүний түвшин

Page 61: Үйлдвэрлэлийн хүчин зүйлс

Капиталын зах зээл

Орлого

Хадгаламж бол өнөөгийн орлогыг ирээдүйн хэрэглээ

болгон хувиргах үйлдэл юм.

Хэрвээ орлого өсвөл хүмүүс өнөөгийн болон ирээдүйн

хэрэглээгээ өмнөхөөсөө өсгөж төлөвлөдөг.

Гэхдээ ирээдүйн хэрэглээгээ нэмэгдүүлэхийн тулд

хүмүүс өнөөдөр заавал хадгалах ѐстой.

Тиймээс бусад хүчин зүйл хэвэндээ байхад өнөөдрийн

орлого нэмэгдвэл хадгаламж нэмэгддэг.

Page 62: Үйлдвэрлэлийн хүчин зүйлс

Капиталын зах зээл

Хүлээгдэж буй ирээдүйн орлого

Хэрвээ өнөөгийн орлого өндөр, мөн хүлээгдэж буй

ирээдүйн орлого бага бол хүмүүс их хэмжээний

хадгаламж хийдэг.

Хэрвээ өнөөгийн орлого бага, мөн ирээдүйн орлого

өндөр бол хүмүүс бага хадгаламж хийдэг.

Page 63: Үйлдвэрлэлийн хүчин зүйлс

Капиталын зах зээл

хүүний түвшин

Өнөөдөр хадгалуулсан нэг төгрөг маргааш нэг төгрөг

дээр нэмэх нь хүү болно.

хүүний түвшин илүү өндөр байх нь өнөөдөр

хадгалуулсан нэг төгрөг маргааш илүү их хэмжээгээр

өсөх болно.

Тиймээс хүүний түвшин илүү өндөр байх нь өнөөгийн

хэрэглээний алдагдсан боломжийн зардлыг илүү их

болгоно.

Мөн хүүний түвшин илүү өндөр байснаар хадгаламж

илүү их байна.

Page 64: Үйлдвэрлэлийн хүчин зүйлс

Капиталын зах зээл

Капиталын нийлүүлэлтийн муруй

Капиталын нийлүүлэлтийн муруй нь бусад хүчин зүйлс

тогтмол байх үеийн хүүний түвшин болон капиталын

нийлүүлэлтийн тоо хэмжээний хоорондын хамаарлыг

харуулна.

хүүний түвшний өсөлт нь капиталын нийлүүлэлтийн

тоо хэмжээг өсгөдөг ба хадгаламжийн нийлүүлэлтийн

муруйн дагуух шилжилтийг бий болгоно.

Page 65: Үйлдвэрлэлийн хүчин зүйлс

Капиталын зах зээл

Капиталын зах зээлийн

тэнцвэр

Зураг 17.7 уг зах зээлийн

тэнцвэрийг харуулж байна.

Уг тэнцвэр нь капиталын

эрэлтийн тоо хэмжээ

нийлүүлэлтийн тоо

хэмжээтэй тэнцүү байх

хүүний түвшинд

хангагдана.

Page 66: Үйлдвэрлэлийн хүчин зүйлс

Капиталын зах зээл

Эрэлт ба нийлүүлэлтийн

өөрчлөлтүүд

Хүн амын өсөлт ба

технологийн дэвшил нь

капиталын эрэлтийг

өсгөдөг.

Хүн амын өсөлт ба

орлогын өсөлт нь

капиталын нийлүүлэлтийг

өсгөдөг.

Капиталын тоо ийнхүү

өснө.

Page 67: Үйлдвэрлэлийн хүчин зүйлс

Байгалийн нөөцийн зах зээл

Байгалийн нөөц буюу эдийн засагчдын нэрлэдэгээр

газар нь хоѐр категорид ангилагддаг:

Сэргээгдэх байгалийн нөөц буюу газар, гол, нуур

болон нарны гэрэл мэтийн дахин давтаж ашиглаж

болдог байгалийн нөөцүүд.

Сэргээгдэхгүй байгалийн нөөц буюу нүүрс, газрын

тос, байгалийн хий мэтийн нэг удаа ашиглагддаг, нэг л

удаа ашигласан бол дахин сэргээх боломжгүй

байгалийн нөөцүүд.

Page 68: Үйлдвэрлэлийн хүчин зүйлс

Байгалийн нөөцийн зах зээл

Байгалийн нөөцүүдийн эрэлт нь капиталын эрэлт шиг

үйлдвэрлэлийн орц гэдэг утгаараа ахиу бүтээгдэхүүний

орлогын зарчмаар тодорхойлогддог.

Харин байгалийн нөөцүүдийн нийлүүлэлт нь онцгой

шинжтэй.

Page 69: Үйлдвэрлэлийн хүчин зүйлс

Байгалийн нөөцийн зах зээл

Сэргээгдэх байгалийн

нөөцийн нийлүүлэлт

Газрын нийлүүлэлтийн

тоо хэмжээ (мөн бусад

сэргээгдэх нөөцүүдийн)

ямагт тогтмол байдаг ба

өөрөөр хэлбэл газрын

нийлүүлэлт нь төгс

мэдрэмжгүй гэсэн үг.

Үүнийг Зураг 17.8-аас

хараарай.

Page 70: Үйлдвэрлэлийн хүчин зүйлс

Байгалийн нөөцийн зах зээл

Газрын үнэ (рент) болон бусад сэргээгдэх байгалийн

нөөцүүдийн үнийг зөвхөн тухайн нөөцүүдийн зах

зээлийн эрэлт нь тодорхойлж байдаг.

Газрын зах зээлийн нийлүүлэлтийн муруй нь төгс

мэдрэмжгүй, гэхдээ газрын өрсөлдөөнт зах зээл дэх

аливаа пүүсийн нийлүүлэлтийн муруй нь төгс

мэдрэмжтэй байна.

Пүүс бүр зах зээлийн үнэнд харгалзах хүссэн газраа

түрээслэж авах боломжтой.

Page 71: Үйлдвэрлэлийн хүчин зүйлс

Байгалийн нөөцийн зах зээл

Сэргээгдэхгүй байгалийн нөөцийн нийлүүлэлт

Аливаа сэргээгдэхгүй байгалийн нөөцийн хувьд

нийлүүлэлтийн гурван үзэл баримтлал бий:

Ямагт өгөгдсөн хэмжээнд байдаг сэргээгдэхгүй

байгалийн нөөц буюу энгийн нөөцийн нийлүүлэлт

(stock).

Уг тоо хэмжээ нь тогтмол (газрын тоо хэмжээтэй адил)

ба тухайн нөөцийн үнээс хамааралгүй байна.

Page 72: Үйлдвэрлэлийн хүчин зүйлс

Байгалийн нөөцийн зах зээл

Шинээр нээлт хийгдэж тоо хэмжээ нь тодорхойлогддог

сэргээгдэхгүй байгалийн нөөц буюу түгээмэл нөөцийн

(known stock) нийлүүлэлт.

Гаргаж авахад илүү ховор эх үүсвэр шаарддаг ч

технологийн дэвшил нь уг тоо хэмжээг өсгөдөг.

Тухайн цаг үеийн туршид үйлдвэрлэлийн хэмжээгээр

нийлүүлэгдэж байдаг сэргээгдэхгүй байгалийн нөөцийн

урсгал нийлүүлэлт (flow supply).

Энэ нийлүүлэлт нь тухайн нөөцийн үнэ нь хүлээгдэж

буй үнийн өнөөгийн үнэ цэнэтэй ижил байх дараагийн

үеийн үнэтэй тэнцүү байх үед төгс мэдрэмжтэй байдаг.

Page 73: Үйлдвэрлэлийн хүчин зүйлс

Байгалийн нөөцийн зах зээл

Үнэ ба Хотеллингийн зарчим

Зураг 17.9 нэгэн нөхөн сэргээгдэхгүй байгалийн нөөцийн зах зээлийг харуулна.

Урсгал нийлүүлэлт нь дараагийн жилүүдийн хүлээгдэж буй үнийн өнөөгийн үнэ цэнийн хувьд төгс мэдрэмжтэй учир одоогийн байгаа үнэ нь дараагийн жилүүдийн үнийн өнөөгийн үнэ цэнэтэй тэнцүү байна..

Page 74: Үйлдвэрлэлийн хүчин зүйлс

Байгалийн нөөцийн зах зээл

Мөн өнөөдрийн үнэ

ирээдүйн хүлээгдэж буй

үнийн өнөөгийн үнэ

цэнэтэй тэнцүү учир

тухайн нөөцийн үнэ нь

хүүний түвшний өсөлттэй

тэнцүү хэмжээгээр өснө

гэж хүлээнэ.

Page 75: Үйлдвэрлэлийн хүчин зүйлс

Байгалийн нөөцийн зах зээл

Бусад хүчин зүйлс тогтмол байхад тухайн

сэргээгдэхгүй байгалийн нөөцийн үнэ хүүний

түвшинтэй ижил түвшнээр нэмэгдэнэ гэж хүлээхийг

Хотэллингийн зарчим (Hotelling Principle) гэдэг.

Төсөөлөөгүй зүйлс.

Хүлээлтээс гадна технологийн дэвшил нь өмнө нь

түгээмэл биш байсан нөөцийг нээж илрүүлж, эсвэл

өмнө нь түгээмэл хэдий ч хүртэж чадахгүй байсан

нөөцийг гаргаж авах гаргадаг зардлыг бууруулж,

тухайн нөөцүүдийн эрэлтийг бууруулах замаар түүний

ашиглалтыг илүү үр ашигтай болгодог.

Page 76: Үйлдвэрлэлийн хүчин зүйлс

Байгалийн нөөцийн зах зээл

Зураг 17.10 есөн

металлын дундаж

үнийн динамикийг

харуулна.

Дундаж үнэ сүүлийн

36 жилийн турш буурч

байгаад дараагаар нь

хүүний түвшинтэй

тэнцүү хэмжээгээр

өсч эхлэсэн байна..

Гол шалтгаан:

ирээдүй бол таашгүй.

Page 77: Үйлдвэрлэлийн хүчин зүйлс

Эдийн засгийн рент, алдагдсан

боломжийн зардал ба татвар Эдийн засгийн рент ба алдагдсан боломжийн зардал

Аливаа хүчин зүйлийг эзэмшигчийн хүлээн авч буй нийт

орлого нь эдийн засгийн рент болон алдагдсан

боломжийн зардлын илрэл байдаг.

Эдийн засгийн рент гэдэг нь хүчин зүйлийн эзэмшигч нь

шаардлагатай хэмжээний хүчин зүйлийг ашиглахыг санал

болгох хөшүүрэгтэй байх тоо хэмжээнээс давсан хүчин

зүйлээс олсон эзэмшигчийн орлого.

Тухайн хүчин зүйлийн алдагдсан боломжийн зардал нь уг

хүчин зүйлийн дараагийн хамгийн сайн ашиглалтын үнэ

цэнэ буюу хүчин зүйлийн эзэмшигч нь шаардлагатай

хэмжээний хүчин зүйлийг ашиглахыг санал болгох

хөшүүрэгтэй байх тоо хэмжээний хүчин зүйлийн орлого

юм.

Page 78: Үйлдвэрлэлийн хүчин зүйлс

Эдийн засгийн рент, алдагдсан

боломжийн зардал ба татвар

Зураг 17.10 нэгэн хүчин

зүйлийн орлогын

бүрэлдэхүүн хэсгийг

тайлбарлан харуулжээ.

ЭЗ-ийн рентийн хэмжээ нь

тухайн хүчин зүйлийн

нийлүүлэлтийн мэдрэмжээс

хамаарна.

Хүчин зүйлийн нийлүүлэлт

мэдрэмж илүү багатай бол

хүчин зүйлийн орлогод

эзлэх ЭЗ-ийн рентийн

хэмжээ илүү их байна.

Page 79: Үйлдвэрлэлийн хүчин зүйлс

Эдийн засгийн рент, алдагдсан

боломжийн зардал ба татвар

Хэрвээ тухайн нэг хүчин

зүйлийн нийлүүлэлт төгс

мэдрэмжгүй бол уг хүчин

зүйлийн орлого нь

бүхлээрээ эдийн засгийн

рент байна.

Page 80: Үйлдвэрлэлийн хүчин зүйлс

Эдийн засгийн рент, алдагдсан

боломжийн зардал ба татвар

Тухайн хүчин зүйлийн

нийлүүлэлт илүү

мэдрэмжтэй бол уг хүчин

зүйлийн нийт орлогод

эзлэх эдийн засгийн

рентийн эзлэх хэмжээ

илүү бага байна.

Нийлүүлэлт нь төгс

мэдрэмжтэй үед уг

нөөцийн орлого нь эдийн

засгийн рент байхгүй

байна.

Page 81: Үйлдвэрлэлийн хүчин зүйлс

Эдийн засгийн рент, алдагдсан

боломжийн зардал ба татвар

Татварын эдийн засгийн рентийн утга санаа

Татварын ачааллын хэсэг болон тухайн татвараас бий

болдог үр ашиг нь нийлүүлэлтийн мэдрэмжээс хамаарч

байдаг.

Хэрвээ нийлүүлэлт нь төгс мэдрэмжгүй бол татаварын

ачаалал нь бүхэлдээ үйлдвэрлэгчид ногдох ба үр

ашигт огт нөлөө үзүүлэхгүй.

Хүчин зүйлийн нийлүүлэлт төгс мэдрэмжгүй бол тухайн

хүчин зүйлийн орлого нь бүхэлдээ эдийн засгийн рент

байна.

Иймээс эдийн засгийн рентэд татвар оногдуулах нь үр

ашигтай.

Page 82: Үйлдвэрлэлийн хүчин зүйлс

Эдийн засгийн рент, алдагдсан

боломжийн зардал ба татвар

Хэрвээ аливаа хүчин зүйлийн нийлүүлэлт нь төгс

мэдрэмжгүй биш бол тухайн хүчин зүйлийн орлогын

татварын зарим хэсгийг ажил олгогч төлдөг.

Ажиллагсадын тоо буурах ба үр ашиггүй байдал үүснэ.

Тиймээс хүчин зүйлийн орлогын зарим хэсэг нь

алдагдсан боломжийн зардал бол орлогоос татвар

авах нь үр ашиггүй байдлыг бий болгоно.

Бүр онцгой тохиолдолд буюу хүчин зүйлийн бүх орлого

нь алдагдсан боломжийн зардал байгаа тохиолдолд

түүнд оногдуулсан бүх татварыг ажил олгогч төлдөг.

Page 83: Үйлдвэрлэлийн хүчин зүйлс

ТӨГСӨВ