17
Сэдэв: Компьютерийн эрүүл ахуй

компьютерийн эрүүл ахуй 11д эрхэмбаяр

Embed Size (px)

Citation preview

Page 1: компьютерийн эрүүл ахуй 11д эрхэмбаяр

Сэдэв:Компьютерийн эрүүл

ахуй

Page 2: компьютерийн эрүүл ахуй 11д эрхэмбаяр

Ergonomic гэдэг нь хүний ая тухтай ажиллах нөхцлийг судалдаг шинжлэх ухаан юм. Орчин үед хүний хийдэг олон үйлдлийг компьютерээр гүйцэтгэдэг болсноор компьютерийн хэрэглээ эрчимтэй өсөж, түүнийг дагаж “Ergonomic” шинжлэх ухаан олны анхаарал татах боллоо.

Ergonomic

Page 3: компьютерийн эрүүл ахуй 11д эрхэмбаяр

Компьютерийн ард зөв суух

Page 4: компьютерийн эрүүл ахуй 11д эрхэмбаяр

Нэгэн хэвийн байдлаар хэт удаан сууж оюуны хөдөлмөр эрхэлдэг буюу тэр дундаа компьютер дээр ажилладаг хүмүүст нийтлэг тохиолддог эрүүл мэндийн таагүй асуудлууд болох нүд аргах, нуруу чилэх, хүзүү хөших, стрессд орох зэрэг эмгэгээс хэрхэн урьдчилан сэргийлж болох талаар авч үзье.

Урьдчилан сэргийлэх

Page 5: компьютерийн эрүүл ахуй 11д эрхэмбаяр
Page 6: компьютерийн эрүүл ахуй 11д эрхэмбаяр

Юуны түрүүн ажлын байраа зөв тоноглохоос эхэлнэ. Ширээ сандал, компьютерийн байршил, агааржуулалт, гэрэлтүүлэг зэрэг юм. Хөдөлмөрийн бүтээмж, компьютерийн ашигтай байрлалын хувьд Г хэлбэрийн булангийн ширээ хамгийн тохиромжтой. Ширээ нь дэлгэцний хэмжээ, процессор болон хэвлэх төрөөрөмж, бусад нэмэлт төхөөрөмжүүдийн овор хэмжээнээс шалтгаална. Ширээний өргөн 70-85 см, өндөр нь 75 орчим см байвал зохино. Өрөө нь 15-30 хэм дулаан хэвийн чийгшилт, тоосгүй орчин шаардлагатай. Компьютер дээр ажиллаж байгаа хүмүүсийн гар, их бие, хөл нь 90 градус байх ба толгой нь цэх байх ёстой. Ажлын байрны хувьд энэ нь хамгийн зөв байрлал юм. Гэвч ихэнх хэрэглэгчид эхний хэдэн минутад энэ байдлаар суухыг хичээдэг боловч тун удалгүй больдог.

1.Ажлын байр

Page 7: компьютерийн эрүүл ахуй 11д эрхэмбаяр

Ажлын сандал нь хөдлөхөд тохирсон байх хэрэгтэй ба үе үе хөдөлж, байрлалаа өөрчлөх нь эрүүл мэндэд ашигтай. Нурууны чилээг багасгахын тулд сандлын түшлэгэнд пүрш хийж болно. Хэрэв пүрш хэт чанга бол арагш налж суух боломжгүй учраас үргэлж цэх суух шаардлагатай болдог. Харин хэт сул бол арагш хазайж түшлэг болж чадахгүй. Түшлэгийн налууг тохируулахын тулд түгжээ хийх боломжтой. Нэг байрлалд удаан суухгүйн тулд энэ түгжээг тодорхой хугацаагаар үе үе суллаж байх хэрэгтэй. Ер нь арагш налж суух нь эрүүл мэндэд сайн.

2. Сандал

Page 8: компьютерийн эрүүл ахуй 11д эрхэмбаяр

Энэ сандал нь нурууны хэсгээр хөдлөх боломжтойгоос гадна чөлөөтэй хөдөлгөөн хийж болно.

Жишээ нь:

Page 9: компьютерийн эрүүл ахуй 11д эрхэмбаяр

Компьютерийн гарыг ширээн дээр бус түүнээс доош байрлуулж, хэрэглэгчийн сарвуу цэх, гар нь тохойгоороо 90 градус илүү өнцгөөр дэлгэгдсэн байх нь илүү тохирожтой. Гарын тавиурын өндөр намыг хэрэглэгч өөрөө тохируулж, байнга өөрчилж байхаар хийгдсэн байх ёстой. Компьютерийн гаранд тоос шороо хуримтлагдах юм уу эсвэл хүний санамсаргүй үйл ажиллагаанаас болж ямар нэгэн шингэн зүйл асгах зэрэг аюулаас сэргийлэх зорилгоор маш нимгэн материалаар хийгдсэн бүтээгдхүүн байдаг. Нэг хэвийн, хөдөлгөөнгүй компьютерийн гар болон скайнерийн төрлүүд дээр удаан хугацаагаар ажилласнаас болж хүзүү, гар, бугуй, алганд эмгэг үүсдэг.

3. Гар

Page 10: компьютерийн эрүүл ахуй 11д эрхэмбаяр
Page 11: компьютерийн эрүүл ахуй 11д эрхэмбаяр

Үргэлжилсэн нэгэн хэвийн байдал, бичих зэрэг удаан үргэлжилсэн, тогтмол нэгэн хэвийн хөдөлөөн нь алганы шөрмөс болон мэдрэлийг цочроож, улмаар хавдахад нөлөөлдөг.

Товчлууруудыг хэт хүчтэй цохих нь таны хуруунуудад эмгэг учруулах талтай.

Товчлуур дарах үед үүсэх алга ба бугуйн холбоос үеийн нугалаа нь бугуйнаас цаашхи мэдрэлийг хязгаарладаг.

Удаан үргэлжилсэн, хязгаарлагдмал төлөв, хөдөлгөөнгүй хэт удаан ажиллах нь булчин болон шөрмөсөнд их ачаалал өгдөг.

Биед нөлөөлөх хор нөлөө

Page 12: компьютерийн эрүүл ахуй 11д эрхэмбаяр

Гарын налуу байдал 5-15 градусын хооронд

Гарын товчлууруудын дунд эгнээний өндөр 30 мм-ээс багагүй.

Гарын доод ирмэг ширээний түвшнээс 20 мм-ын өндөрт байх үед доод ирмэгээс хамгийн доод эгнээний товчлуурууд хүртэлх зай 80-100 мм байна.

Бүх товчлуур дээр үйлчлэх хүч ижил байх бөгөөд 0.25-1.5 Н байна.

Компьютерийн гар нь:

Page 13: компьютерийн эрүүл ахуй 11д эрхэмбаяр

Хулганыг гарын бугуй хэвийн доош унжсан байдалд шууны хөдөлгөөнөөр хүрч болох талбарт байрлана. Том хулгана нь гар чилж өвдөхөөс сэргийлэх сайн талтай. Хулгана барьж буй гар цуцаж, өвдөх шинж мэдрэгдвэл нөгөө гартаа шилжүүлж байх нь чухал. Ер нь хулгана нь аль болох хоёр гараар ээлжлэн ажиллуулахад тохиромжтой, тэгш хэмтэй байвал сайн байдаг. Хулгана болон дэвсгэрээ тодорхой хугацаанд цэвэрлэж байх нь амархан эвдрэхээс хамаална. Цэвэрлэхдээ цэвэр спиртээр хулганы бөмбөлгийг арчих ба дотор талхыг ч гэсэн цэвэрлэнэ.

4.Хулгана

Page 14: компьютерийн эрүүл ахуй 11д эрхэмбаяр
Page 15: компьютерийн эрүүл ахуй 11д эрхэмбаяр

Компьютерийн дэлгэц нь 15-17 инчийнх байвал нэн тохиромжтой. Дэлгэцийг сэргээх давтамж 85 Гц-ээс ихгүй байвал зохино. Нүдний харах хүрээнд буюу харааны фокусын хүрээнд компьютерийн дэлгэц багтаж байхаар тохируулах шаардлагатай. Дэлгэцийн өмнө хэт удаан сууснаас нүд чихээр чилж, толгой өвдөх сөрөг талтай. Иймд 1-2 цаг тутамд амарч байх хэрэгтэй Компьютерийн дэлгэцнээс ялгарах гэрэл нь өрөөний гэрэлтэлтээс 3-4 дахин хурц байдаг тул гэрэл дэлгэцэнд ойж гялбахаас сэргийлж, цонх болон хурц гэрэлтэй газраас хол байрлуулах, гэрлийн ойлтын эсрэг дэлгэцээ байруулах хэрэгтэй. Ер нь том дэлгэц нь жижиг дэлгэцээс илүү нүдэнд хор багатай байдаг.

5.Дэлгэцийн байрлал

Page 16: компьютерийн эрүүл ахуй 11д эрхэмбаяр

Компьютерийн дэлгэц нь соронзон долгион ялгаруулж байдаг тул түүнээс сэргийлэхийн тулд хуучин дэлгэцээ долгион ялгаруулалт нь харьцангуй бага шинэ дэлгэцээр солих эсвэл тусгай хамаалалт хийж болно. Та ажиллаж буй дэлгэцнээсээ 60 см-ээс илүү зайтай суухаас гадна зэргэлдээ дэлгэцнээсээ хамгийн багадаа 90 см зайтай суухыг хичээгээрэй.

Page 17: компьютерийн эрүүл ахуй 11д эрхэмбаяр

11Д ангийн сурагч Ц.Эрхэмбаяр

Бэлтгэсэн: