75
НЭГДҮГЭЭР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗӨВЛӨМЖ ТАНИЛЦУУЛГА Энэхүү зөвлөмж нь нэгдүгээр ангийн хичээлийн цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилготой. Нэгдүгээр ангийн монгол хэлний хичээлийн зорилго нь сурагчдын хэл яриаг хөгжүүлж, тэдний эх хэлээрээ уншиж, бичих анхан шатны чадвар эзэмшүүлэх явдал болно. Нэгдүгээр ангид зургаан настай хүүхдийг хөгжлийнх нь онцлогт тохирсон үйл ажиллагаанд оролцуулах замаар сурах арга барилын энгийн чадвар дадалд сургаж, улмаар хэл, харилцааны чадамж эзэмшүүлэх суурь үндсийг тавихад чиглэх юм. Цагаан толгойн үсэг, үеийг нүдлэн тогтоолгох, улмаар үе холбон унших, бичих үйлийг нас, сэтгэхүйн онцлогт нь тохируулан бага багаар ахиулан тогтмол хийлгэвэл цаашдаа анги ахих тусам хүүхдийн аливаа зүйлийг тусгах, танин мэдэхүйн төсөөлөл өргөжих, үг, өгүүлбэр, эхийн утгыг ойлгох, ухаарах, өгүүлбэр, эх зохион найруулж ярьж бичихэд ч дөхөмтэй болно. Мөн багшийн зүгээс тэдэнд хийж бүтээх хэрэгцээ сонирхол бий болгож, харилцан ярилцаж, хийх үйлд чиглүүлэн тусалж дэмжиж, дараах үйл ажиллагааг хослуулан зохион байгуулна. Шинээр мөрдөж байгаа сургалтын төлөвлөгөөнд нэгдүгээр ангид монгол хэлний хичээлд 203 цаг оногдож байгаа нь долоо хоногт 7 цагаар хичээллэж ирсэн цаг хэвээр байна. 1 Нэгдүгээр ангийн монгол хэлний хичээлийн агуулга дараах гурван хэсгээс бүрдэнэ. Үүнд: 1. Цагаан толгойн өмнөх үе буюу цагаан толгойн бэлтгэл 35 цаг 2. Цагаан толгойн үе-128 цаг 3. Цагаан толгойн дараах үе- 40 1 Нийт 32 долоо хоног хичээллэхээс 3 долоо хоног нь бэлтгэл хөтөлбөрт оногдох тул 29 долоо хоногт хичээллэх цагийн хэмжээ Цагаан толгойн дараах үе Я-ийн төрлийн үсэг ба онцгой үсэг Нэгдүгээр ангийн монгол хэлний хичээлийн агуулга Эгшиг авиа, үсэг 1-р шатны гийгүүлэгч авиа, үсэг 2-р шатны гийгүүлэгч авиа, үсэг Цагаан толгойн өмнөх үе Цагаан толгойн үе

НЭГДҮГЭЭР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_1.pdfНэгдүгээр ангийн монгол хэлний хичээлийн зорилго

  • Upload
    lythu

  • View
    322

  • Download
    8

Embed Size (px)

Citation preview

Page 1: НЭГДҮГЭЭР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_1.pdfНэгдүгээр ангийн монгол хэлний хичээлийн зорилго

НЭГДҮГЭЭР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙГ

ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗӨВЛӨМЖ

ТАНИЛЦУУЛГА

Энэхүү зөвлөмж нь нэгдүгээр ангийн хичээлийн цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх

зорилготой. Нэгдүгээр ангийн монгол хэлний хичээлийн зорилго нь сурагчдын хэл яриаг

хөгжүүлж, тэдний эх хэлээрээ уншиж, бичих анхан шатны чадвар эзэмшүүлэх явдал

болно. Нэгдүгээр ангид зургаан настай хүүхдийг хөгжлийнх нь онцлогт тохирсон үйл

ажиллагаанд оролцуулах замаар сурах арга барилын энгийн чадвар дадалд сургаж,

улмаар хэл, харилцааны чадамж эзэмшүүлэх суурь үндсийг тавихад чиглэх юм. Цагаан

толгойн үсэг, үеийг нүдлэн тогтоолгох, улмаар үе холбон унших, бичих үйлийг нас,

сэтгэхүйн онцлогт нь тохируулан бага багаар ахиулан тогтмол хийлгэвэл цаашдаа анги

ахих тусам хүүхдийн аливаа зүйлийг тусгах, танин мэдэхүйн төсөөлөл өргөжих, үг,

өгүүлбэр, эхийн утгыг ойлгох, ухаарах, өгүүлбэр, эх зохион найруулж ярьж бичихэд ч

дөхөмтэй болно. Мөн багшийн зүгээс тэдэнд хийж бүтээх хэрэгцээ сонирхол бий

болгож, харилцан ярилцаж, хийх үйлд чиглүүлэн тусалж дэмжиж, дараах үйл

ажиллагааг хослуулан зохион байгуулна.

Шинээр мөрдөж байгаа сургалтын төлөвлөгөөнд нэгдүгээр ангид монгол хэлний

хичээлд 203 цаг оногдож байгаа нь долоо хоногт 7 цагаар хичээллэж ирсэн цаг хэвээр

байна.1 Нэгдүгээр ангийн монгол хэлний хичээлийн агуулга дараах гурван хэсгээс

бүрдэнэ. Үүнд:

1. Цагаан толгойн өмнөх үе буюу цагаан толгойн бэлтгэл 35 цаг

2. Цагаан толгойн үе-128 цаг

3. Цагаан толгойн дараах үе- 40

1 Нийт 32 долоо хоног хичээллэхээс 3 долоо хоног нь бэлтгэл хөтөлбөрт оногдох тул 29 долоо хоногт

хичээллэх цагийн хэмжээ

Ца

гаа

н т

ол

гой

н д

ар

аа

х ү

е

Я-ийн төрлийн үсэг ба онцгой үсэг

авиа, үсэг

Нэгдүгээр ангийн монгол хэлний хичээлийн агуулга

Эгшиг авиа, үсэг

1-р шатны гийгүүлэгч авиа, үсэг

2-р шатны гийгүүлэгч авиа, үсэг

Цага

ан

то

лго

йн

өм

нө

х ү

е

Цагаан толгойн үе

Page 2: НЭГДҮГЭЭР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_1.pdfНэгдүгээр ангийн монгол хэлний хичээлийн зорилго

2

"ÌÎÍÃÎË ÕÝËНИЙ ХИЧЭЭЛИЙН ҮЛГЭРЧИЛСЭН ÒªËªÂ˪êª

Долоо

хоног

Да Мя Лх Пү Баа Бя Ня Заах агуулга

I, II, III Бэлтгэл хөтөлбөр 3 долоо хоног

IY IХ/21 22 23 24 25 26 27

Цагаан толгойн бэлтгэл (35 цаг)

Y 28 29 30 X/1 2 3 4

YI 5 6 7 8 9 10 11

YII 12 13 14 15 16 17 18

YIII 21 22 23 24 25 26 27

28 29 30 31 XI/1 2 3 I улирлын амралт

4 5 6 7 8 9 10

I 11 12 13 14 15 16 17

а, э, и, о, у, ө, ү (21 цаг ) II 18 19 20 21 22 23 24

III 25 26 27 28 29 30 XII/1

IY 1 2 3 4 5 6 7

м, с, р, х, в, л, н, ш (35 цаг)

Y 8 9 10 11 12 13 14

YI 15 16 17 18 19 20 21

YII 22 23 24 25 26 27 28

YIII 29 30 31 I/1 IХ/1 2 3

4 5 6 7 9 10 11

II улирлын амралт 12 13 14 15 16 17 18

19 20 21 22 23 24 25

26 27 28 29 30 31 IIY/1

I 2 3 4 5 6 7 8

1-р шатны гийгүүлэгчийн бататгал

(5 цаг)

г, д, т, б, ь, ц, ч, з, ж (40 цаг)

я, е, ѐ (11цаг)

II 20 21 22 23 24 25 26

III 27 28 29 III/1 2 3 4

IY 5 6 7 8 9 10 11

Y 12 13 14 15 16 17 18

YI 19 20 21 22 23 24 25

YII 26 27 28 29 30 31 IY/1

YIII 2 3 4 5 6 7 8

9 10 11 12 13 14 15

III улирлын амралт

16 17 18 19 20 21 22

I 23 24 25 26 27 28 29

ъ, ю, п, к, ф, щ (16 цаг)

Цагаан толгойн дараах үе (40 цаг)

II 30 Y/1 2 3 4 5 6

III 7 8 9 10 11 12 13

IY 14 15 16 17 18 19 20

Y 21 22 23 24 25 26 27

YI 28 292 30 31 1 2 3

YII 4 5 6 7 8 9 10

YIII 11 12 13 14 15 16 17

нийт 203 цаг

Page 3: НЭГДҮГЭЭР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_1.pdfНэгдүгээр ангийн монгол хэлний хичээлийн зорилго

3

Эдгээр үед сурагчдын эзэмших гол чадвар, тэдгээрийн хүрээнд дэвшүүлсэн

суралцахуйн зорилтыг товчоолон үзүүлбэл:

НЭГ. ЦАГААН ТОЛГОЙН БЭЛТГЭЛ

Цагаан толгойн бэлтгэл үеийн сургалтын зорилго нь хүүхдэд авиа, үсэг таниулж, уншиж

бичиж сурахын өмнөх бэлтгэлийг хангах нөхцөлийг бүрдүүлэх явдал юм. Энэхүү

бэлтгэлийг ахмад заах аргачид уншиж сурахад бэлтгэх, бичиж сурахад бэлтгэх үндсэн

хоѐр зорилгын хүрээнд хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх, гар зүгшрүүлэх ажлыг чухалчлан

үзсэн байдаг. Энэ үед зураг дээр ярилцах, багшийн уншиж өгсөн, эсвэл ярьж өгсөн

үлгэр, зохиолыг сонсож ойлгох, давтан ярих, өөрсдөд нь тохиолдсон үйл явдлыг ярих,

бусдын яриаг сонсох, шүлэг зохиолоос цээжлэх, түүнийгээ уран унших ажлыг “Бэлтгэл”

хөтөлбөрийн үргэлжлэл болгон явуулна.

1.1.Ярих-сонсох чадварыг хөгжүүлэх, уншиж, бичихэд бэлтгэх

Цагаан толгойн

өмнөх үед эзэмших

гол чадвар

Хэл яриа

хөгжүүлэх

Уншихад

бэлтгэх

Бичихэд

бэлтгэх

Хэлний зүйн

нэр томьѐотой

танилцах

Суралцахуйн

зорилтын тоо 1 2 3 4

Цагаан толгойн

өмнөх үед эзэмших

гол чадвар

Үгийн бүтцээс

хэлний авиаг

ялган сонсох,

зөв дуудах

Цагаан

толгойн үсэг,

үеийг холбон

уншиж, бичих

Үг,

өгүүлбэрийг

уншиж

ойлгох,

дэгийн дагуу

бичих

Хэлний нэр

томьѐог ойлгох,

хэрэглэх

Суралцахуйн

зорилтын тоо

3 4*35 үсэг=140 2 3

Цагаан толгойн

дараах үед

эзэмших гол

чадвар

Ярих-сонсох

чадвар

Унших чадвар Бичих чадвар Хэл зүй, үгийн

санг хэрэглэх

чадвар

Суралцахуйн

зорилтын тоо

11 15 12 4

1.1. Ярих-сонсох

чадварыг хөгжүүлэх

1.2. УУншихад бэлтгэх

1.3. ББичихэд бэлтгэх

1.4. Хэлний зүйн нэр

томьѐотой танилцах

Суралцахуйн

зорилтын тоо 4 3 3 4

Суралцахуйн

зорилт Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

1.1.1. Багш, найз

нөхөдтэйгөө танилцаж, ярилцах

Багшийн заавар, даалгавар, асуултыг

сонсож, ойлгох, дагаж гүйцэтгэх,

илэрхийлэх

Зочин сурагч өөрийгөө танилцуулах

Зочин сурагчаас асуулт асууж ярилцах

Өөрийгөө

танилцуулж

Page 4: НЭГДҮГЭЭР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_1.pdfНэгдүгээр ангийн монгол хэлний хичээлийн зорилго

4

Хоѐр, хоѐроороо ярилцан, өөрсдийгөө

танилцуулах

Сурагчид өөрсдөө хэнийг ч сонгож,

өөрсдийнхөө тухай ярьж болно. (Энэ нь

сурагчдын хувьд нээлттэй)

Сурагчдын саналаар зарим сурагчид зочин

сурагч болон найз нартаа өөрийгөө

танилцуулах

Үлгэрийн баатарт нэр өгч танилцуулах

тоглоом тоглох. Тоглохдоо үлгэрийн

баатрын дуу хоолойн өнгө, биеийн

хөдөлгөөнийг гаргахыг хичээх

байгаа бичлэг

1.1.2.

Өөрт тохиолдсон

болон үзсэн

харсан, сонссон

зүйлийн тухай

яриулах

Сэдэвт зургийн дагуу ярих

Зургийг хараад түүнд дүрслэгдсэн зүйлсийг

нэрлэх, өөрөөр хэлбэл нэрлэсэн асуултад

хариулах

Үйл явдлыг нэрлэх (хэн юу хийж байна?

гэсэн асуултын дагуу ярих)

Эх зохиож ярих.

Жишээ: 1 (Зураг №1)

Сурагчид, сурагчийн ширээ, сандал, цүнх,

үзэгний сав, номын шүүгээ гэх мэтээр

нэрлүүлэх

Сурагчид хичээл хийж байна.

Сурагчид багшийн яриаг анхааралтай

сонсож байна. Ширээн дээр дэвтэр байна.

Цүнх ширээнд өлгөөтэй байна. гэх мэтээр

үйл явдлыг нэрлэх

Зургийн дагуу багшийн тусламжтайгаар эх

зохиох

Жишээ: 2 (Зураг № 2,3)

Шүлэг, үлгэр, өгүүллэг уншиж өгөх, аудио

бичлэг сонсгож, асуултын тусламжтайгаар

ярилцах. Жишээ нь:

Юуны тухай өгүүлж байгааг ярилцах

Үгийн утгыг тайлбарлах

Дагаж хэлэх

Давтах

Уран, тод хэлж байгаа хэлбэрийг үзүүлэх,

сонсгох

Зураг №1

Зураг №2

Зураг №3

Манай анги Манай анги олон хүүхэдтэй. Бид

өдөр бүр ангидаа хичээлээ хийдэг. Сурагчидөдөр бүр хичээлийн хэрэглэлээ бүрэн авчирдаг. Бид багшийнхаа ярихыг анхааралтай сонсдог. Би найз нартаа үргэлж тусалдаг.

Page 5: НЭГДҮГЭЭР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_1.pdfНэгдүгээр ангийн монгол хэлний хичээлийн зорилго

5

Багшид өгөх санамж

Зургаан настай сурагчид нь унших, бичих чадварыг хараахан эзэмшээгүй байдаг тул

ихэнх мэдээллийг сонсож, харж, хүртэж хүлээн авдаг бөгөөд хэл ярианы хөгжлийн хувьд

үзэж харсан, сонссон зүйлдээ тулгуурлан “худлаа” зохиож ярих, яриа нь тоочсон

шинжтэй, шүлгийг урнаар унших эрмэлзэлтэй, үгэн тоглоомоор тоглох дуртай байдаг.

Тоглох дуртай байдаг. Иймд эдгээр онцлогийг харгалзан үзэж ярих боломж олгох

зарчмыг баримтлан үйл ажиллагаагаа төлөвлөхийг санал болгож байна. Юу заах вэ?

гэдгээсээ илүү зургаан настай хүүхдийн танин мэдэхүйн хэрэгцээ, сонирхол, хүртэх

болон сэтгэх чадвар зэрэг сэтгэл зүйн онцлогийг судлан тэднийг хэрхэн хөгжүүлэх вэ?

гэдэгт анхаарлаа хандуулах хэрэгтэй.

Зарим сурагчийн хувьд өөрийнхөө тухай бусдын өмнө ярих нь хэцүү биш байдаг бол

зарим сурагчийн хувьд энэ нь “аймшигтай” хэцүү санагддаг. Ийм учраас сургуульд

элссэн эхний өдрөөсэхлэн энэ ялгаатай байдлыг харгалзан үзэж, сурах үйл ажиллагааг

удирдах нь өөртөө итгэлтэй, идэвхтэй, “оролцогч” сурагч төлөвших нэг гарц болно.

Сурагчдад хоорондоо ярилцах боломжийг багш өгч байх хэрэгтэй. Зөвхөн ширээнийхээ

найзтай төдийгүй өөр хэнийг ч сонгон очиж ярилцах нь нээлттэй байвал сайн байна.

Нэгдүгээр ангийн сурагч болсноор хүүхдийн тоглох үйл ажиллагаа нь сурах үйл

ажиллагаагаар солигдож байгаа шилжилтийн үе тул “тоглонгоо сурах” аргыг түлхүү

хэрэглэх хэрэгтэй. Тухайлбал, өөрсдийнх нь хайртай тоглоомыг авчруулан тэдгээрийг

ашиглан үлгэр зохиох, зохиосон үлгэрүүдээ найз нөхдөдөө ярих даалгавар өгч болно.

Үүнийг багш үлгэрлэн үзүүлж болно. Жишээ нь: багш тоглоомон машин, хүүхэлдэй,

бамбарууш, хэтэвч бэлтгэн авчирч, сурагчдад зохиосон үлгэрээ ярьж болно. Ярихдаа

тоглоомыг ашиглан, дуу хоолойн өнгийг өөрчлөн ярьж үзүүлэх хэрэгтэй.

Цээжилснээ уншиж харуулах

1.1.3.

Түргэн хэллэг,

оньсого,

ертөнцийн гурав,

зүйр цэцэн үг

цээжилж тогтоох,

утгыг ойлгох

“Хэл зүгшрүүлэх үг”-сонсож, дагаж хэлэх - Давтахж хэлэх

- Зөв, тод хэлж байгаагаа үзүүлэх, сонсгох

- Цээжилснээ уншиж харуулах

Оньсого таах, цээжлэх - Оньсогыг багшийн чиглүүлэх асуултын дагуу

таамаглах

- Таамагласнаа дүрслэн бодох

- Үр дүнд хүрэх (хариуг олох, оньсогыг таах)

Хэл зүгшрүүлэх

үг, монголын

болон дэлхийн

зохиолчдын

хүүхдэд

зориулсан

бүтээлүүд

Мартамхай гүнж, машин, бамбарууш гурвын үлгэр (Багшийн зохиосон үлгэр)

Амралтын өдөр Мартамхай гүнж, бамбарууштайгаа хамт дэлгүүр явахаар болжээ. Тэд машиндаа сууж, хөгжилдөн явсаар дэлгүүрийн үүдэнд иржээ.

Дэлгүүрт ороод Мартамхай гүнж алим, гүзээлгэнэ, зайрмаг авахаар болж, тэдгээрийг сагсандаа хийлээ. Харин бамбарууш түүнээс зөгийн бал авч өгөхийг хүссэн тул түүнийг бас сагсандаа хийлээ. Мөнгө хураагч түүнд бүх зүйлийн үнийг бодож өгчээ. Мөнгөө төлөх гэтэл хэтэвч нь алга байлаа. Мартамхай гүнж сандран утсаар машинтай ярьж, хэтэвчээ гэртээ мартсанаа хэллээ. Машин: -Сандрах хэрэггүй гүнж минь! Би одоохон давхиад хэтэвчийг чинь аваад ирье гэж хэлжээ. Төд удалгүй машин ирээд Мартамхай гүнж рүү залгаж, ирснэээ хэлжээ. Бамбарууш гүйн гарч Мартамхай гүнжийн хэтэвчийг авчирч өгчээ. Тэгээд Мартамхай гүнж, машин, бамбарууш гурав дуулж, хөгжилдөн гэрийн зүг явж гэнэ ээ.

Page 6: НЭГДҮГЭЭР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_1.pdfНэгдүгээр ангийн монгол хэлний хичээлийн зорилго

6

Сурагчид багшийн үзүүлснээс санаа авч сайн дураараа багуудад хуваагдан авчирсан

тоглоомуудаа ашиглан үлгэр зохиож, найз нөхдөдөө ярихад нь багш дэмжлэг үзүүлэх

хэрэгтэй. Хүүхдийн хөдөлгөөнийг аль болох хорихгүй байх хэрэгтэй. Тэгэхдээ зарим

сурагчид учраа амархан олж баг бүрдүүлж чаддаг. Харин багш хэнд туслах хэрэгтэйг

нөхцөл байдлыг ажиглан дэмжлэг үзүүлнэ. Үүний тулд багш анги танхимын ширээг

хэрхэн байрлуулахаас эхлэн ийнхүү тоглох орчныг бүрдүүлэхэд анхаарах хэрэгтэй.

Нэгдүгээр ангийн сурагчдын өөртөө илгэлтэй ярих, бусдын яриаг анхааралтай сонсох

чадварыг ажиглалт, тэмдэглэлийн аргыг түлхүү хэрэглэнэ. Ажиглалтын хуудас нь

зорилгоосоо хамаарч өөр өөр хувилбартай байж болно.

Ажиглалтын хуудас (багш)

Сурагчдын

нэрс

Бусдыг сонсох

чадвар

Өөртөө илтэлтэй

ярих чадвар

Хамтарч ажиллах

чадвар

1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4

1 Е.

Тэмүүжин

* * *

2 Е. Хасар * * *

3 Д. Бөртэ * * *

Тайлбар

1. Маш сайн 2. Хангалттай 3. Сайжирч байгаа 4. Анхаарах шаардлагатай

Багш бүтээлчээр хувилбартай хандах боломж

Суралцахуйн зорилтод хүрэхийн тулд сурагч юу хийх вэ? багш ямар арга зүйгээр

сургалтыг зохион байгуулах вэ? Явцын үнэлгээгээр сурагчдын суралцахуйг хэрхэн

дэмжих вэ? гэдгийг суралцахуйн удирдамжид зөвхөн нэг л санааг дэвшүүлэн багшид

санал болгож байгаа. Багш дээрх суралцахуйн зорилтод хүрэхийн тулд суралцахуйн

удирдамж болон сурагч нэг бүрийг судлан, өөрийн арга зүйг бүтээх нь багш бүрд

нээлттэй.

Мөн багш өөрөө хичээл, сургалтын явцад хэлж байгаа үг бүрээ бодож боловруулж

хэлэх, мөн өөрийн үгийн сангаа байнга арвижуулахын тулд санаачилгатай ажиллах

хэрэгтэй. Учир нь зургаан настай сурагчдын идэвхтэй үгийн нөөцийг нэмэгдүүлэхэд арга

зүйгээ чиглүүлэх. Жишээ нь: Өөрийн өдөр тумын үг яриандаа “Танай баг өнөөдрийн

түрүү магнай боллоо. Баян ходоод болохгүйн тулд мэрийгээрэй” гэх мэт монгол ахуйн

уламжлал үг хэллэгийг хэрэглэж байвал нэн сайн болно.

Багшийн асуулт, тайлбар яриа, зааварчилгаа нь ойлгомжгүй, эмх замбараагүй байх нь сурагчдын ярих чадварт сөргөөр нөлөөлдөг байна.

Өөрийн арга

зүйг бүтээх

Цөм хөтөлбөр,

түүнийг

хэрэгжүүлэх

зөвлөмжийг

судлах

Сурагч нэг

бүрийг судлах

Page 7: НЭГДҮГЭЭР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_1.pdfНэгдүгээр ангийн монгол хэлний хичээлийн зорилго

7

1.2. Уншихад бэлтгэх

Сурагчдын анхаарч, бодож сэтгэж танин мэдэхийн төлөө тэмүүлэх эрмэлзлийг бий

болгон, өөрийн мэддэг, үзсэн харсан зүйл, хийж бүтээж байгаа юмсынхаа тухай

чөлөөтэй илэрхийлэх, ярьсан хэлсэндээ итгэлтэй байх, бусдын уншихыг сонсож

сургахад анхаарах хэрэгтэй.

Суралцахуйн

зорилт

Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

1.2.1.

Зураг харж ярилцах

Зураг ажиглан харж, түүнд дүрслэгдсэн

зүйлийг нэрлэх, нэр өгөх

Зургаас ажигласан зүйлээ тоочин хэлэх,

өөрийн үгээр болон шаардлагатай үед

багшийн дэмжлэгтэйгээр ярих, асуултад

хариулах,

Зураг харж, харж өгүүлбэр зохиож хэлэх

Жишээ нь:

- Энэ юу юу вэ?, -Энэ хүн юу бодож

байгаа бол? гэх мэт.

Зурагт холбогдох энгийн асуулт асуух,

бусдын асуултад хариу өгөх

Хоѐр зураг харьцуулж, ижил ба ялгаатай

талыг хэлэх

Зургийн талаар сэтгэгдлээ хэлэх. Жишээ

нь: “Энэ зураг надад ..... санагдаж байна.

Учир нь......” гэсэн загвар ашиглах

Тулгуур дохио

1.2.2.

Үлгэр, өгүүллэг

сонсож ярилцах

Багшийн үлгэр, өгүүллэг унших, ярихыг

болон аудио бичлэг сонсох

Сонссон үлгэр, өгүүллэгт холбогдох

энгийн асуулт асуух, асуултад хариулах

Сонссон үлгэр, өгүүллэгт холбогдох зураг

зурах

Сонссон үлгэр, өгүүллэгийн талаар

сэтгэгдлээ хэлэх. Жишээ нь: “Энэ үлгэр

надад ..... санагдаж байна. Учир нь......”

гэсэн, эсвэл энэ үлгэрийн ............. –ыг

........ хүн гэж бодож байна. Яагаад гэвэл

үлгэрт . .... гэх мэт загвар ашиглаж

болно.

1.2.3.

Шүлэг, зүйр цэцэн үг,

түргэн хэллэг

чээжлэх

Зүйр цэцэн үг, түргэн хэллэг чээжлэх

Чээжилсэн шүлэг, зүйр цэцэн үг, түргэн

хэллэгийг ганцаар болон хамтарч хэлэх

Бусдын уншиж байгааг анхаарч,

өөртэйгээ харьцуулах

Хүүхдэд

ойлгомжтой үг

хэллэгтэй,

хялбар бүтэцтэй

байх

Зураг харж ярилцах. Уншиж сурахын эх суурь нь хүүхдийн ярианы чадварыг

хөгжүүлэх явдал юм. Зураг харж яриулахдаа эхлээд тухайн зурагтай холбоотой

сэдэлжүүлэх үйл ажиллагаа хийж, дараа нь сурах бичиг, үзүүлэн таниулахаас зургийг

ажиглуулж, улмаар тэдний төсөөлсөнтэй харьцуулан бодох боломж олгон, эцэст нь

ярилцах үйлийг хийлгэх хэрэгтэй. Зургийн үйл явдлыг ярилцах, зурагт асуулт гаргах,

асуултад хариулах ажлыг төлөвлөн хэрэгжүүлэх хэрэгтэй.

Page 8: НЭГДҮГЭЭР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_1.pdfНэгдүгээр ангийн монгол хэлний хичээлийн зорилго

8

Зураг харж өгүүлбэр зохиолгохдоо эхлээд “Ус урсана”, Мод ургана”, Хүүхдүүд гүйсэн”

гэх мэтээр үйлийн эзэн ба түүний хийсэн үйлийг нэрлэсэн хоѐр үг бүхий бүрэн өгүүлбэр

зохиолгоход анхаарах бөгөөд түүнийг ямар?, хэдэн?, хаана? гэх мэт асуух үгээр

дэлгэрүүлэн асууж, 3-5 үгтэй өгүүлбэр болгон хэлүүлэхэд анхаарах хэрэгтэй. Жишээ нь:

Хүүхдүүд тоглоно.

Хүүхдүүд тоглоомоор тоглоно.

Хүүхдүүд ангидаа тоглоомоор тоглоно.

Ийнхүү нэг үгийг нэг өнгөөр төлөөлсөн өнгөт карт ашиглах нь тухайн үйлийн эзнийг

нэрлэсэн үгийг цэнхэр өнгөөр, үйл хөдлөл нэрлэсэн үгийг шар өнгөөр төлөөлүүлье гэж

анхааруулаад самбарт цэнхэр, шар цаас тогтооно. Дараа нь “Хүүхдүүд юугаар тоглосон

бэ?” гэж асуун “тоглоомоор” гэсэн үг хэлэхэд ягаан, , “Хүүхдүүд хаана тоглосон бэ?” гэж

асуун “ангидаа” гэвэл ногоон цаас дунд нь байрлуулна. Энэ мэтээр өгүүлбэрийг үг

нэмэн дэлгэрүүлж байгааг хялбар ойлгуулж болно. Зөвхөн “ангидаа, тоглоомоор” гэсэн

хоѐр үгээр хязгаарлалгүй хүүхдүүд хэрхэн үг нэмж өгүүлбэр зохиолгож болно.

Үлгэр, өгүүллэг сонсох, ярилцах. Багшийн уншиж, ярьж өгсөн үлгэр зохиол

уншиж өгөх, эсвэл ярьж өгч, ярилцах нь хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх чухал үйл

ажиллагааны нэг болно. Сурах бичгийн зурагт холбогдох үлгэрүүдийг багш уншиж өгч

болно. Багш үлгэр, өгүүллэгийг уншихдаа үг, өгүүлбэрийг тод уншиж, аялга, хэмнэл,

дууны өнгийг тохируулан унших явдал чухал. Үлгэрийг уншиж өгөх боломжгүй бол

үлгэрийг ярьж өгч болно. Багш үлгэр ярихдаа энгийн өгүүлбэр, цөөн үгтэй энгийн

нийлмэл өгүүлбэр ашиглах хэрэгтэй. Далд, шилжсэн утгатай үг хэллэг ашиглахгүй

байхын зэрэгцээ зурагт үзүүлэн таниулах ашиглах нь яриаг илүү сонирхолтой болгоно.

Шүлэг, зүйр цэцэн үг, түргэн хэллэг чээжлэх. Шүлэг, хэл зүгшрүүлэх үг (түргэн

хэллэг, жороо үг), зүйр цэцэн үг, ерөөл магтаал зэргээс чээжлүүлэх нь хүүхдийн хэл

яриаг хөгжүүлэхэд чухал үүрэгтэй төдийгүй өгүүлэх эрхтний гажиг засах, зөв учир зүйн

дараàлалтай ярихад тустай. Энэ бүхэн нь уншиж сурах сэдэл төрүүлж, хэлний авиаг

утга зохиолын хэлний нормоор зөв дуудаж хэлж, сурахад тустай. Авиа, үсгийг зөв

дуудан хэлж зөв унших нь хурдан ойлгож унших бас нэг бэлтгэл болдог. Ямар ч хүн

үнэхээр сонирхож, утгыг нь сайн мэдсэн зүйлээ амархан тогтоодог. Ийм учраас зургаан

настай хүүхдэд чээжлүүлэх шүлэг нь утгын хувьд хөнгөн, агуулга нь тэдний сонирхлыг

татахаар байх нь чухал. Шүлгийг чээжлүүлэхийн өмнө бүхэлд нь багш үлгэрлэн уншиж,

үзүүлэн таниулах материал ашиглан утгыг нь сайн ойлгуулах хэрэгтэй. Утгыг нь

ойлгоогүй нэг л үг байхад хүүхдэд бэрхшээлтэй байдаг. Жишээ нь “Унага” шүлэг

чээжлүүлэх гэвэл унаганы зураг үзүүлж “Урт сайхан зоотой” гэхэд зоо нурууг нь, “Уужим

сайхан ташаатай” гэхэд ташааг заах зэргээр юуны тухай уншиж байгааг нь ойлгуулах

хэрэгтэй. Шүлгийг хэд хэдэн хэсэгт хувааж бага багаар нь чээжлүүлэх хэрэгтэй. Сүүлийн

хэсгийг чээжлүүлж байхад эхний хэсгийг давтан уншуулна.

Page 9: НЭГДҮГЭЭР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_1.pdfНэгдүгээр ангийн монгол хэлний хичээлийн зорилго

9

Уншуулж сурахад бэлтгэх ажлын нэг хэсэг нь хэл зүгшрүүлэх түргэн хэллэг, жороо үг

зэргийг хэлүүлж өгүүлэх эрхтний гажгийг засах, зөв учир зүйн дараàлалтай ярихад

тустай. Энэ бүхэн нь уншиж сурах сэдэл төрүүлэх төдийгүй авиаг утга зохиолын хэлний

нормоор зөв дуудаж хэлж, сурахад тустай. Авиа, үсгээ зөв дуудан хэлж зөв уншиж

байвал хурдан ойлгож уншихад хүүхдийг бэлтгэх юм.

“Баллуураар баллаарай

Даллуураар даллаарай ”гэсэн түргэн хэллэгийг дуурайн хичээлийн хэрэглэлийн

нэрийг оролцуулсан хэллэг зохиолгон хэлүүлж болно. Жишээ нь:

Харандаагаарaa зураарай

Үзгээрээ бичээрэй

Хайчаараа хайчлаарай

Бийрээрээ будаарай Түргэн хэллэг сонгохдоо бараг үг бүр нь хүүхдэд танил байх

нь зохистой. Үг хэллэг ойлгомжгүй байх нь хүүхдэд бэрхшээл үүсгэж, түүнийг цээжилж

тогтоох хүсэл төрүүлдэггүй. Хэрэв аль нэг үг нь танил биш, тайлбарлах шаардлагатай

бол зургийг нь урьдчилан бэлтгэх хэрэгтэй. Зургаан настай хүүхдийн хувьд ийм

тохиолдолд багшийн тайлбарыг сонсохоос зураг харах нь илүү хялбар ойлгох нөхцөл

боллог. Жишээ нь:

Шүрэн шүрэн цох

Ширэн ширэн цүнх

Шүрэн цох навчин дээр

Ширэн цүнх ширээн дээр

Соно соно нисэв үү?

Чоно чоно гүйв үү?

Соно соно нисэвүү?

Салхи салхи үлээв үү?

Чоно чоно гүйв үү?

Чандага туулай харайв уу?

Сурагчдаас “Та нар цох мэдэх үү? гэхэд зарим нь мэдэх боловч зарим нь бусдыгаа

дуурайн “мэднэ” гэдэг. Гэтэл багш “цох нь шүр шиг улаан өнгөтэй, жижиг жижг хар

толботой, навчин дээр явж байдаг” гэх мэтээр тайлбарладаг. Гэтэл нэлээд тооны сурагч

шүр гэж бас юу байдгийг мэдэхгүй үлддэг. Ийм чураас багшийн тайлбар яриаг илүү

ойлгомжтой болгоход зураг чухал. Заавал зураг гэж явцуур болохгүй, тоглоомон цох,

охидын үсний боолтон цох, биологийн танхимаас сургалтад зориулсан “цох”, (амьд цох

ч байж болно.) гэх мэтийг авчран үзүүлж болно.

1.3. Бичихэд бэлтгэх

Зургаан настай хүүхдийн физиологийн онцлогийг тооцож, тэдний гарын сарвууны жижиг

булчин хөгжүүлэх, хөдөлгөөнөө удирдах үйлд сургахад голлон анхаарч, бичүүлэхийн

өмнө гар дасгах хөдөлгөөнийг янз бүрийн хэлбэр чиглэлээр хийлгэж, дэвтрийн шугамыг

баримжаалан үсэг бүтээхэд оролцдог зурлагыг аажим аажмаар бичүүлж сургана.

Нэгдүгээр ангийн хүүхдийн гарын үе, хуруу, булчин, мөрний хөдөлгөөн бүрэн гүйцэд

хөгжөөгүй, зурлага яаж зурах, үсэг, үгийг зөв бичих чадвар дадал нь бүрэлдээгүй

байдаг тул үсэг, үсгийн холболтуудыг бичих эв дүй, эвсэл олгох, төрөл бүрийн зурлагын

дасгал, гарын чөлөөт хөдөлгөөнийг хөгжүүлэх дасгалуудыг хийлгэнэ. Үүнд:

• гарын сарвуугаар хөдөлгөх

• хуруугаа нэг нэгээр нь атгах

• гарын хөдөлгөөнийг хөгжүүлэх зураг зуруулах

Page 10: НЭГДҮГЭЭР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_1.pdfНэгдүгээр ангийн монгол хэлний хичээлийн зорилго

10

• янз бүрийн загвараар дүрс зуруулж будуулах

• босоо, ташуу, хөндлөн зураас зуруулах

• хүүхдийн гарын булчинг хөгжүүлэх дасгал хийлгэх

• харандаа, эсвэл савх модыг нэг хурууны завсраас нөгөөд дамжуулан тоглох

(товч товчлох, гутлын үдээс үдэх, шүр хэлхэх г.м)

• нэг, хоѐр гэсэн тоогоор хуруугаа атгаж тэнийлгэх

• хурууг үгээр нэрлэн хөдөлгөөн хийж тоглох ( эрхий, долоовор, дунд, ядам,

чигчий буюу эрхий мэргэн, эмч домч, дунд ноѐн, Дугар зайсан, чигчий бүүвэй эсвэл

эрхий эрдэм, хомхой хошуу, дунд дуулга, Ядам дархан, цоожий бүүжий гэх мэтээр таван

хурууг янз бүрээр нэрлэж хөдөлгөөн хийх )

• зөв суух, үзгээ зөв барих, дэвтрээ зөв тавих зэрэг нөхцөл бүрдүүлэх

шаардлагатай юм. Бичүүлж сургахдаа хүүхдийн харааны хүртэхүй, гарын хөдөлгөөний

эвсэл хоѐрын хоорондын холбоог зөв тогтооход ихээхэн анхаарч, гарын хөдөлгөөн

хараа хоѐрыг тохируулан бичүүлж сургана.

Суралцахуйн

зорилт

Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

1.3.1

Зөв суух, дэвтрээ

зөв тавих, үзэг зөв

барих

Бичих үед ширээндээ зөв суух, дэвтрээ зөв

тавих, үзгээ зөв барих зэрэг зураг харж

ярилцах, хийж турших

Зургийн дагуу бичихэд бэлтгэж зөв суусан,

үзгээ зөв барьсан, дэвтрээ зөв тавьсан

эсэхэд өөртөө болон нөхдөдөө үнэлгээ

хийх

Зурагт үзүүлэн

1.3.2.

Дэвтрийн шугамтай

танилцах, үсэг

бүтээх зурлагуудыг

бичих

Монгол хэлний дэвтрээ нээж, шугамыг нь

ажиглах, ярилцах

Дэвтрийн шугамын хоорондын зайг

ажиглах, “дээд шугам”, “доод шугам” гэсэн

үг хэллэг хэрэглэх

Үсгийн зурлагыг багш самбарт бичихийг

ажиглах, дуурайн бичиж турших, засаж

сайжруулах

Үсэг бүтээх зурлагыг нэрлэх, нэрлээд бичих

дадлага хийх. Жишээ нь:

- Богино налуу шулуун зурлага

- Урт налуу шулуун зурлага

- Гогцоо эхлэлтэй, орхиц төгсгөлтэй урт

шулуун зурлага

- Орхиц төгсгөлтэй урт налуу шулуун

зурлага

- Дэгээ эхлэлтэй орхиц төгсгөлтэй

шулуун зурлага

- Жижиг зуйван дугуй

- Том зуйван дугуй

- Дугуйлж эхэлсэн богино налуу зурлага

Зөв суух, дэвтрээ зөв тавих, үзэг зөв барих. Бичих, зурах хичээлд сурагчдын зөв

суух, харандаа, үзгээ зөв барих, дэвтрээ зөв тавих зэрэг нь сурагчдын эрүүл мэнд, зөв

сайхан бичиж сурахад ач холбогдолтой. Иймд багш нар бичиж, зурах үед сурагчдыг

дараах байдалтай сууж сургахад анхаарах хэрэгтэй.

1. Сурагчдын ширээ тэдэнд тохирсон байх

Page 11: НЭГДҮГЭЭР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_1.pdfНэгдүгээр ангийн монгол хэлний хичээлийн зорилго

11

2. Сурагчид суухдаа хөлөө өвдгөөрөө тэгш нугалан, улыг нь ширээний хөндлөвч

дээр тавьсан байх

3. Гарын тохойнос урагш байх хэсэг ширээн байрлуулж, зүүн гар дэвтрийг

хөдөлгөхөөргүй тогтоож байхаар байрлуулах. Солгой хүүхдийн хувьд баруун гар

энэ үүргийг хүлээнэ.

4. Толгой цэх байж, нүд дэвтэр хоѐрын хоорондын зай 30-25 см байхаар зайтай

байх

5. Цээжээрээ ширээнд хэт тулж суухгүй, энэ хоорондын зай 2см орчим байх

6. Дэвтрийг баруун гар тийш 60-70 градус хазгай байхаар байрлуулах. Солгой

хүүхдийн хувьд зүүн гар тийш ийм хэмжээтэй байрлуулах

7. Үзгийг эрхий, долоовор, дунд гурван хураагаар барих бөгөөд долоовор хурууны

хөдөлгөөн чөлөөтэй байхаар барих

Зураг зурах, будах. Зураг зурах, зураг будах нь хүүхдийн сарвууны булчинг хөгжүүлж,

бичихэд гарыг зүгшрүүлдэг. “Бэлтгэл” хөтөлбөрийн 40-60 цагийн хичээлээр гар

зүгшрүүлэх зорилгоор зураг зурж, будах, зураг

ашиглан босоо ба хэвтээ шулуун, ташуу шулуун,

хагас дугуй, тахир зурлага, хэрчим, цэг

геометрийн дүрс дуурайн зурах, гүйцээж зурах,

өнгө ялган будах зэргээр бичүүлэх үйлд

дагуулан сургах даалгавар зонхилж байсан бол

цагаан толгойн бэлтгэлийн үед монгол хэлний

хичээлийн дэвтэртэй танилцуулж, хол, ойр

шугамд үсгийн зурлага зурж, бичих даалгавар гүйцэтгэх болно. Үсгийн зурлагыг зөв

бичиж сурснаар үсгээ элементийн дагуу зөв бичих, үсгийн ялгаа ба төсөөг ялган таних

улмаар үсгийн дүрсийг хялбар тогтооход тустай.

Дэвтрийн шугамтай танилцах, үсгийн зурлага бичих. Монгол хэлний дэвтрийн

шугамыг багш самбарт тайлбарлахын зэрэгцээ сурагчдад дэвтрийг нь нээлгэн харуулж

тайлбарлах хэрэгтэй. “Хол ойр шугам, дээд шугам, доод шугам” гэх зэрэг үг хэллэг

хэрэглэн шугамыг тайлбарлаж өгнө. Үэг бүтээх үндсэн зурлагыг бичүүлж, нэрлүүлж

сургана.

Үндсэн зурлагыг энгийн, хөнгөн бичлэгтэй зурлагаас эхлэн хүндрүүлэх зарчмаар сонгож

бичүүлнэ. Зурлага бичүүлэхдээ шугаман арга, тооллын арга, тодруулан бичих арга,

баримжаалах арга ашиглан багшийн бичсэн зурлагыг дэвтрийн шугамд багтаан дуурайж

бичих, зурлагыг савх, утас, шагай, баримлын шавар гэх мэт материал ашиглан

бүтээхэд хэрэглэнэ. Үсгийн зурлагыг хөнгөнөөс эхлэн дэвтрийн шугамд тохируулан

бичихийг багш сурагчдад харуулж, бичиж үзүүлнэ. Зурлагын нэрийг заавал хүүхдэд

чээжлүүлэх шаардлагагүй ч багш тайлбарлахдаа хэлж байх нь зүйтэй.

1.4. Хýëíèé ç¿éí нэр томьѐотой танилцах, хэрэглэхэд суралцах

Бичиг үсэгт сургах үндсэн алхам нь хэлний авиа үсэг таниулах явдал тул энэ үйл

ажиллагааг удирдахад хэлний нэгжийн тухай анхны ойлголт өгөх явдал юм.

Page 12: НЭГДҮГЭЭР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_1.pdfНэгдүгээр ангийн монгол хэлний хичээлийн зорилго

12

Суралцахуйн

зорилт

Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

1.4.1.

“Үг, өгүүлбэр” гэсэн үг

хэллэгийг хэрэглэх

“Утгаараа өөр үгийг олоорой”, “Өгүүлбэр

зохиож хэлээрэй”, “Зурагт тохирох

өгүүлбэрийг олж бич“, “Хэдэн өгүүлбэр

байна вэ?” гэх мэт асуулт, даалвгаврыг

ойлгож, гүйцэтгэх

Зураг дээр болон орчинд байгаа бодит

юмсыг нэрлэн хэлэх

Энэ юу вэ?, Энэ хэн бэ? гэсэн асуултад

хариулт хэлэх

Үг нь хүн, юм, тэдгээрийн үйл хөдлөлийг

нэрлэн заадгийг мэдэх

... юу хийж байна?, ..... яаж байна? гэсэн

асуултад бүтэн өгүүлбэрээр хариулах,

өгүүлбэрт асуулт тавих,

Өгүүлбэрээс хүн, юм, үзэгдлийг нэрлэсэн

үгийг хэн?, юу? гэсэн асуултаар олж хэлэх

Үгс нийлж өгүүлбэр болдгийг мэдэх, үг ба

зураг ашиглан өгүүлбэр зохиох

Өгүүлбэрийн утгыг ойлгох

Өгүүлбэрүүд нийлж, үлгэр болдгийг мэдэх

Үг, өгүүлбэр гэсэн үгийг сургалтад

хэрэглэх

Үйл явдал бүхий

зураг

Бодит үзүүлэн

“Авиа, үсэг, үе” гэсэн

үг хэллэгийг хэрэглэх

Авиаг сонсож, хэлж болдгийг мэдэх, үгийг

сонсоод сонгосон авианы байрыг, өөрөө

хэлбэл үгийн хаана хэлэгдэж байгааг

тодорхойлох

Үсгээр хэлний авиаг бичиж тэмдэглэдэг,

түүнийг уншиж, бичиж болдгийг мэдэх

“Үгийн эхэнд ямар авиа сонсогдож

байна?” “Үгийн төгсгөлийн авиаг давтан

хэл”, “тохирох үеийг нөхөж бич“,

“орхигдсон үсгийг нөхөж бичээрэй”, “үеэр

холбож унш” гэх мэт асуулт, даалвгаврыг

ойлгож, гүйцэтгэх

Хэрчмэл

Зургаан настай хүүхдийн хувьд хэлний нэгжийн нэрлэлтээс үгийг хамгийн сайн мэддэг,

өдөр тутмын амьдралд ойлгож хэрэглэдэг тул эхлэн таниулах нь зохистой. Ийм учраас

хэлний ойлголтыг үгээс эхлэн таниулæ, үгс нийлж өгүүлбэр бүтээдэг, өгүүлбэр нийлж эх

болдгийг ойлгуулж, дараа нь үгсийг үеэр тасалж, үг нь үеэс бүтдэгийг ойлгуулахыг

çîõèñòîé гэж үзсэн болно. Мөн ан амьтан, эд юмс, байгалин үзэгдлийн дуу чимээг

сонсгон харьцуулан ярилцах замаар хэлний авины тухай ойлголт өгнө. Гэхдээ үг,

өгүүлбэр гэдэг ухагдахууныг нарийвчлан тайлбарлаж, тодорхойлолтыг хэлж тайлбарлах

шаардлагагагүй. Харин хичээлийн явцад багш “өгүүлбэр зохиож хэлээрэй”, тохирох үг

хэлээрэй”, “хэдэн үетэй үе вэ?”, “үе холбож унш”, “үгийн эхэнд ямар авиа сонсогдож

байна?” гэх мэтээр хэрэглэх хэрэгцээ бий болдог. Ийм учраас эдгээр нэр томьѐог

сурагчид ойлгон харилцаж сурах явдал чухал болно. Үүний тулд зургаан настай

Page 13: НЭГДҮГЭЭР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_1.pdfНэгдүгээр ангийн монгол хэлний хичээлийн зорилго

13

хүүхдийн хувьд эдгээрээс”үг” гэдэг үг хамгийн ойр хэрэглээтэй байдаг тул эндээс их ба

бага нэгж рүү харьцаа үүсгэн таниулбал зохистой.

Авиа, үсэг

Тухайлбал, эх, өгүүлбэр гэж ярихаас өмнө багш бодит юм, үзэгдлийг, эсвэл зургийг

нь харуулж “Энэ юу вэ?”, хүнийг болон хүний зураг зааж “Энэ хэн бэ?” гэсэн асуултаар

хүнийг болон юмыг нэрлэдэг бөгөөд эдгээрийг асуухад “хэн?”, “юу” гэсэн асуух үг чухал

үүрэгтэй бол “Сурагч юу хийж байна?”, “Болжмор хаана сууж байна?” гэх мэтээр асууж,

өгүүлбэрийн тухай ойлголт өгч болно. Дараа нь үгийг үеэр таслан хэлэх дасгал хийх

замаар энэ ойлголтыг өгч болно. Мөн үг, өгүүлбэр, үе, авиа –үсгийн тулгуур бүдүүвчтэй

танилцуулна. Үеийн тухай ойлголтыг гарын хурууны үетэй харьцуулан таниулж ирсэн

уламжлал бий.

ХОЁР. ҮСЭГ, БИЧИГТ ЭХЛЭН СУРАЛЦАХ ЧАДВАР

Энэ үеийн гол зорилго бол уншиж, бичих анхан шатны чадвар эзэмшүүлэхэд оршино.

Цагаан толгойн авиа, үсгийг авианы задлаг, нийлэг аргаар таниулж ирсэн уламжлалтай.

Авиа ба үсгийг задлаг аргаар таниулдаг бол уншиж, бичиж сургахад нийлэг аргыг

хэрэглэдэг. Авианы задлаг хийх үйл ажиллагааг багш дагуулан хийх бол нийлэг хийхэд

сурагчид хэрчмэл үсгээр хийнэ. Авиа, үсэгтэй танилцуулах, уншуулж, бичүүлж сургах

үйл ажиллагааг бие биеэс нь хэт салангид явуулж болохгүй, энэ гурван үйл ажллагааг

нэгтгэн явуулах нь үр дүнтэй. Авианы задлаг, нийлэг аргаар авиа, үсэг таниулах

ерөнхий дараалал нь:

Үе шат Тайлбар

1

За

дл

аг

хи

йх

Сэдэвт зураг ашиглан ярилцах Авиа, үсгийг задлаг аргаар

таниулна.

Авианы задлаг хийх үйл

ажиллагааг багш гол үүрэгтэй.

Эх өгүүлбэр- үг-үе- авиа ба үсэг

2 Эхээс өгүүлбэрийг ялгах

3 Өгүүлбэрийг үгээр задлах

4 Үгийг үе болгон задлах

5 Үгийг авиагаар задалж, авиаг

хэлж, сонсох замаар ажиглан

“судлах”

6 Судалсан авиаг тэмдэглэсэн

дармал үсгийг таниулах

7

Ни

йл

эг

хи

йх

Хэрчмэл үсгээр үг бүтээх Унших, бичихийг нийлэг аргаар

таниулна.

Нийлэг хийж уншиж бичихэд

сурагчид гол үүрэгтэй.

Үе-үг- өгүүлбэр - эх

8 Бүтээсэн үг, өгүүлбэрийг унших

9 Сурах бичгээс үг өгүүлбэр унших

10 Бичмэл үсэгтэй танилцуулах

ЭХ

ҮГ

ӨГҮҮЛБЭР

ҮЕ

Page 14: НЭГДҮГЭЭР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_1.pdfНэгдүгээр ангийн монгол хэлний хичээлийн зорилго

14

11 Үсгийн зурлага, үсэг, үг, холбоо үг,

өгүүлбэр бичих

2.1. Хэлний авиаг үгийн бүтцээс ялган сонсох, зөв дуудах

Суралцахуйн

зорилт

Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

2.1.1.

Эгшиг авиаг ялган

сонсох, зөв дуудах

Аа- аа

Ээ- ээ

Ии- ий

ай, эй

Оо- оо- ой

Уу- уу- уй

Өө-өө

Үү- үү- үй

Авиа таниулах:

1. Зураг ажиглаж, зургийн дагуу эх

зохиомжлон бодох, бодсоноо ярилцах,

холбогдох үлгэр, өгүүлэл сонсох. Жишээ нь:

“И” авиа таниулах гэаа бол “Хоѐр ишиг”

үлгэрийн зураг үзүүлж, ярилцана.

Асуулт:

- Ишиг ямар амьтны төл вэ? Зурагт хэдэн

ишиг байна?

- Хоѐр ишиг юу хийж байна?

- Хоѐр ишиг усанд унахгүй гарч чадах уу?

- Ямар үед хоѐул усанд унах вэ? Ямар

үед хосул усанд унахгүй байх вэ?

2. Өгүүлбэр зохиож хэлэх. Жишээ нь:

Ишиг хөөрхөн амьтан. Ишиг мөргөлдөх

дуртай. Хоѐр ишиг гүүрээр гарсан. гэх мэт

3. Сурагчид нэг өгүүлбэр сонгон, үгээр

задалж, үгсийг нэг нэг дүрсээр төлөөлүүлж

байрлуулна. Жишээ нь:

Хоѐр ишиг мөргөлдөв.

4. Үгийг үеэс таслан хэлэхийг сонсох

Жишээ нь: Багш өгүүлбэрээс “ишиг” гэсэн

үгийг сонгож эхлээд бүтнээр нь, дараа нь

үеэр зааглан “и-шиг” гэж багшийн хэлэхийг

сурагчид сонсох, хэлэх

5. Үгийг авиагаар задалж, шинэ авианы

хэлэгдэх онцлогийг ажиглах, ярилцах

Жишээ нь: Үгийн эхэнд сонсогдож байгаа

“и” ялган сонсох, зөв дуудахыг ажиглаж,

ярилцах и-шиг. Шинэ авиаг давтан хэлж,

уруул, хэл зэрэг өгүүлэх эрхтний оролцоог

ажиглах, ярилцах

Асуулт:

-А,Э авиаг хэлэхээс ямар ялгаатай байна

вэ?

Эгшиг авиа

таниулахад

ашиглаж

болох үлгэр,

зохиол

Авианы ба р

одорхойлохо

д хэрэглэх

зурагт

үзүүлэн

Бүдүүвч схем

Үгийн бүтцээс

хэлний авиаг

ялган сонсох,

зөв дуудах

Цагаан толгойн

үсэг таних, үе

холбон уншиж,

бичих

Хэлний нэр

томьѐог

ойлгох,

хэрэглэх

Үг, өгүүлбэрийг

уншиж ойлгох,

дэгийн дагуу

бичих

Суралцахуйн

зорилтын тоо 3*35=140 4*35 үсэг=140 2 3

Page 15: НЭГДҮГЭЭР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_1.pdfНэгдүгээр ангийн монгол хэлний хичээлийн зорилго

15

-Уруул, хэл, амны хайрцаг ямар байдалтай

байна вэ? (Сурагчдад бие биеийн хэлэхийг

ажиглах боломж олгож болно.)

2.1.2.

Саадгүй хэлэгддэг

гийгүүлэгч авиаг

ялган сонсох, зөв

дуудах

Мм

Сс

Хх

Вв

Рр

Лл

Нн

Шш

Авиа таниулах:

1. Эх зохиож ярилцах, холбогдох үлгэр,

өгүүлэл сонсох. Жишээ нь: “М” гийгүүлэгч

авиа таниулах гэж байгаа бол “Наадам”

сэдвээр яриагаа эхэлж, нум сумны зураг

үзүүлж, ярилцана. Асуулт:

-Зурагт юуны тухай харуулсан байна?

-Нум сумаар юу хийдэг вэ?

-Аль нь нум, аль нь сум бэ?

-Нум сумыг юугаар хийдэг вэ? гэх мэт.

2. Өгүүлбэр зохиож хэлэх. Жишээ нь:

Манай ахад нум сум байгаа. Наадмаар нум

сум харвадаг. Сурагчид нэг өгүүлбэр

сонгон, үгээр задалж, үгсийг нэг нэг дүрсээр

төлөөлүүлж байрлуулна. Жишээ нь:

Наадмаар нум сум харвадаг.

3. Үгийг үеэс таслан хэлэхийг сонсох

Жишээ нь: Багш өгүүлбэрээс “сум” гэсэн

үгийг сонгож хэлэхийг сурагчид сонсох,

хэлэх

4. Үгийг авиагаар задалж, шинэ авианы

хэлэгдэх онцлогийг ажиглах, ярилцах

Жишээ нь: Үгийн төгсгөлд сонсогдож байгаа

“м” ялган сонсох, зөв дуудахыг ажиглаж,

ярилцана. с-у-м. Шинэ авиаг давтан хэлж,

уруул, хэл зэрэг өгүүлэх эрхтний оролцоог

ажиглах, ярилцана. Асуулт:

-Бидний өмнө үзсэн а,э,и,о,ө,у,ү авиаг

хэлэхээс ямар ялгаатай байна вэ?

5. -Уруул, хэл, амны хайрцаг ямар байдалтай

байна вэ? (Сурагчдад бие биеийн хэлэхийг

ажиглах боломж олгож болно.)

Саадгүй

хэлэгддэг

гийгүүлэгч

авиа

таниулахад

ашиглаж болох

үлгэр, зохиол

Авианы байр

тодорхойлоход

хэрэглэх зурагт

үзүүлэн

Бүдүүвч схем

2.1.3. Саадтай

хэлэгддэг гийгүүлэгч

авиаг ялган сонсох,

зөв дуудах

Дд

Бб

Гг

Тт

ь

Цц

Чч

Зз

Жж

Авиа таниулах:

1. Эх зохиож ярилцах, холбогдох үлгэр,

өгүүлэл сонсох. Жишээ нь: “ Д” гийгүүлэгч

авиа таниулах гэж байгаа бол Цасангаа ба

долоон одойн тухай үлгэрийг товч

ярилцана. Асуулт:

-Зурагт хэн, хэн байна?

-Одойнуудын нэрийг хэлэх хүүхэд байна уу?

-Охины нэрийг хэн гэдэг билээ?

-Цонхоор юу харагдаж байна?гэх мэт.

2. Өгүүлбэр зохиож хэлэх. Жишээ нь:

Тэнгэрт од гарсан байна. Охин долоон

одойн гэрт унтсан. Сурагчид нэг өгүүлбэр

сонгон, үгээр задалж, үгсийг нэг нэг дүрсээр

Саадгүй

хэлэгддэг

гийгүүлэгч

авиа

таниулахад

ашиглаж болох

үлгэр, зохиол

Авианы байр

тодорхойлоход

хэрэглэх зурагт

үзүүлэн

Бүдүүвч схем

Page 16: НЭГДҮГЭЭР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_1.pdfНэгдүгээр ангийн монгол хэлний хичээлийн зорилго

16

төлөөлүүлж байрлуулна Жишээ нь:

Тэнгэрт од гарсан байна.

3. Үгийг хэлэх, үеэр таслан хэлэхийг сонсох

Жишээ нь: Багш өгүүлбэрээс “од” гэсэн

үгийг сонгож хэлэхийг сурагчид сонсох,

давтан хэлэх

4. Үгийг авиагаар задалж, шинэ авианы

хэлэгдэх онцлогийг ажиглах, ярилцах

5. Жишээ нь: Үгийн төгсгөлд сонсогдож байгаа

“д” ялган сонсох, зөв дуудахыг ажиглаж,

ярилцана. о-д. Шинэ авиаг давтан хэлж,

уруул, хэл зэрэг өгүүлэх эрхтний оролцоог

ажиглах, ярилцана. Асуулт:

6. -Бидний өмнө үзсэн м, с, р, ш, зэрэг авиаг

хэлэхээс ямар ялгаатай байна вэ?

7. Уруул, хэл, амны хайрцаг ямар байдалтай

байна вэ? (Сурагчдад бие биеийн хэлэхийг

ажиглах боломж олгож болно.)

Багшид өгөх санамж

Эгшиг авиаг таниулах. Эгшиг авиаг эхлэн таниулдаг нь үгийн бүтцээс ялган

сонсох, хэлэх, тогтооход хялбар, авианы дуудлага үсгийн нэр хоѐр нь адилхан, кирилл

бичгийн үсгийн үндсэн суурь зурлагууд орсон байдаг тул унших бичихийн суурь

болдогтой холбоотой. Эгшиг авиа нь гийгүүлэгчийг бодвол хэлэхэд амархан,

уушгинаасгарсан хийн урсгал саадгүй гардаг, дан дуунаас бүтдэг, данаараа үе бүтээдэг

тул эгшиг авиаг задлаг ойлгуулахад хялбар байдаг. Эгшиг авиа нь үе, үеийн орой болж,

гийгүүлэгч авиаг эгшигжүүлэн холбож үе бүтээдэг. Ийнхүү үеүдийг нүдэлж уншиж сурах

нь цаашид олон үг унших боломжийг нээдэг.

Үндсэн долоон богино эгшгийг авианы задлаг нийлэг аргаар, харин урт, хос эгшгийг

харьцуулан жиших аргаар таниулна. Эгшиг авиаг таниулах үе бол багшийн хамгийн

хариуцлагатай мөч билээ. Хэлний авиаг сонсож, хэлж болдог, авиаг тэмдэглэсэн

үсгүүдийг харж уншиж болдгийг сайтар ойлгуулах хэрэгтэй. Үүний тулд үзсэн авиа

үсгийг уралдаж олох, үсэгт хөзөр, шоогоор тоглуулах нь сурагчдад сонирхолтой бүтээлч

болохыг анхааралдаа ямагт авч байхыг зөвлөж байна. Эгшиг авиа, үсгийг авианы

задлаг нийлэг аргаар таниулж ирсэн уламжлалтай бөгөөд энэ нь хичээлийн үе шат,

алхмыг тодорхойлно. Өөрөөр хэлбэл сурагчдын уншиж бичих үйлэнд суралцах алхам,

эзэмшихүйн зүй тогтолд нийцсэн байна.

Эгшиг авиа таниулахдаа тухайн авиа үгийн нэгдүгээр үед байгаа үгийг сонгох хэрэгтэй.

Энэ нь монгол хэлний өргөлтөт үеийн эгшиг нь дараа дараагийн үеэс ямагт тод

соногддог онцлогтой холбоотой бөгөөд нэгдүгээр үеэс хойших эгшиг нь үед харьцангуй

бүдэг, балархай сонсогддогтой холбоотой. Эгшгийг уужим “а”- аас эхлэн уйтан “ү” эгшиг

хүртэл дараалан заах боловч А,Э эгшгийг “и” үсгээс өмнө заах тул зөвхөн богино, урт

эгшгийн дуудлага ба бичлэгийг харцуулан заана. Харин “й” үсэг таниулсны дараа хос

эгшиг эхлэн заах бөгөөд өмнө сурсан богино, ба урт “а, э” эгшигтэй харьцуулан “ай, эй”

хос эгшиг таниулна. Улмаар “и” эгшгийн дараа таниуëах дөрвөн эгшиг үсгийг богино ба

урт, хос эгшгийг хамтад нь таниулна. И үсэг таниулах явцад урт “ий”-г таниулахдаа

хагас и буюу “й” үсэг таниулах бөгөөд мөн эр үгийн “ы” үсгийг таниулдаг. Ийм учраас

Page 17: НЭГДҮГЭЭР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_1.pdfНэгдүгээр ангийн монгол хэлний хичээлийн зорилго

17

“ий”,”ы” үсгийн эр, эм үгэнд ялган бичдэг учрыг нарийн тайлбарлах шаардлагагүй,

харин үсгийн дүрс, бичлэг нь ялгаатай ч адилхан “и” гэсэн уншдагийг хэлж,

дадлагажуулах хэрэгтэй.

Гийгүүлэгч авиаг таниулах. Өгүүлэхийн талаас авч үзвэл, гийгүүлэгч авиаг

хэлэхэд уушигнаас гарсан хийн урсгал мөгөөрсөн хоолойгоор дамжин, төвөнхөд орж, ам

хамрын хөндийгөөр гадагш гарахдаа ямар нэгэн саад хашлагатай тохиолдож анир

үүсгэнэ. Гийгүүлэгчийг сонсол зүйн болон өгүүлэхийн талаас нь сонсголонт, шуугиант

гэж хоѐр ангилдаг. Сонсголонт гийгүүлэгч авиаг өгүүлэхэд хийн урсгалын замд саад

бага тохиолдох тул үгүүлэхийн эрхтний булчингийн үйл ажиллагааны хүчдэл бага

шаардана. Сонсголонт гийгүүлэгчийг өгүүлэхэд дууны хөвч доргин чичирч, зонхилон дуу

давамгайлж бүтэх бөгөөд ялангуяа хийн урсгал хамрын хөндийгөөр саадгүй урсан

гардаг. М,Н авиа нь ямар ч тохиолдолд дуугаа тогтвортой хадгалж чаддаг. Сонсголонт

гийгүүлэгч авиаг үндсэн өнгөөр нь удаан дуудаж болно. Харин хамжих, хамжин шүргэх

гийгүүлэгчийг удаан хэлж болдоггүй. Жишээ нь Ж, Ч авиаг удаан дуудаж болохгүй.

Тэрхүү хашлага, саадын их багын хэмжээнээс болж зарим нь бага хүчдэл шаарддаг бол

зарим нь их хүчдэл шаарддаг. Энэ онцлогийг харгалзан гийгүүлэгч авиа, үсгийг заахдаа

эхлээд уушгинаас гарах хийн урсгалын замд тохиолдох саад багатай Мм, Сс, Хх, Вв,

Рр, Лл, Нн, Шш гийгүүлэгчийг эхлэн зааж дараа нь хийн урсгалын замд саад ихтэй

хэлэгддэг Дд, Тт, Гг, Бб, Цц, Чч, Зз, Жж гийгүүлэгч аьиаг таниулна. Аль ч гийгүүлэгч

үгийн төгсгөлд байхдаа дуудлага нь хамгийн цэвэр, тод сонсогддог тул энэ онцлогийг

тооцож авиа, таниулах үгийг сонгодог. Монгол хэлний задга үеийн богино эгшиг уртаар

дуудагдах тэмүүлэлтэй байдаг тул задгай үеийг уншуулсны дараа заавал “нар, нэр, нас”

гэх мэтээр битүү үе болгон уншуулж бичүүлэхэд анхаарах хэрэгтэй.

Гийгүүлэгч авиаг таниулахад эгшгээс ялгарах нэг онцлог бол тэдгээрийг хэлэхэд ямар

саад тохиолдож байгааг ажиглуулах нь чухал. Эгшгийг хэлэхэд уушгинаасгарсан хий ам

хамрын хөдийгөөр гарахад ямар нэг саад тохиолддоггүй бол гийгүүлэгч авиаг хэлэхэд

ямар нэг саад тохиолддог. Гийгүүлэгч авиаг авианы задлаг аргаар хүүхдэд зааж

ойлгуулàõ áºãººä äàðààõ îíöëîãèéã áàãø ìýäñýí áàéõ øààðäëàãàòàé.

1. Монгол хэлэнд үгийн эцэст гийгүүлэгч авиа эгшиггүй орох тохиолдол элбэг

байна. Ийм гийгүүлэгч авиаг хүүхэд хэлж сурсан, ярианы аппарат нь хэвшил

болсон байдаг.

2. Гийгүүлэгч авианы зөв дуудлага нь гийгүүлэгчийн өмнө хойно орсон эгшиг

авианаас хол байгаа байрлал дээр илүү тод цэвэр сонстож дуудагддаг байна.

Жишээ нь: Элс гэхэд с гэж хэлэгдэж сонстохоос биш “эс “ гэж хэзээ ч сонстож

хэлэгдэхгүй байх жишээтэй байна.

3. Монгол хэлэнд хэлний гүн угийн г , хэлний үзүүрийн н-ээр төгссөн бага, хана, оно

гэх мэт хэдэн үгээс өөр тийм задгай үеэр төгссөн үг маш ховор юм.

4. Ихэвчлэн ам, сам, муур, хав гэх мэт гийгүүлэгчээр төгссөн үг эхлэн уншуулж

сургадаг онцлогтой.

5. Энэ бүхнээс үзэхэд монгол хэлний гийгүүлэгч авиаг үгийн эцэст орсон

тохиолдлоос нь задлан ойлгуулах нь илүү тохиромжтой, олон талын ач

холбогдолтой байна. Ийм учраас гийгүүлэгч авиаг эхлэн үгийн эцэст байгаа

тохиолдлоос нь ялгаж заагаад дараа нь үгийн эцэст , дунд , эхэнд оруулж дасгал

ажиллуулж бататгана. Жишээ нь: амм-мма, самар, алим, мөөг, хэрэм гэх мэт.

Удаан хэлэгддэг гийгүүлэгчээс “ш,с,р,л,н” авиаг хэлэхэд хэлний үзүүр, “в,м” хоѐр

гийгүүлэгч авиаг хэлэхэд уруул, “м,н” авианд хамар илүү идэвхтэй оролцдог

Page 18: НЭГДҮГЭЭР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_1.pdfНэгдүгээр ангийн монгол хэлний хичээлийн зорилго

18

болохыг мэдүүлнэ. Мөн с-ш , р-л , м-н авиаг сольж дууддаг хүүхэд байдаг учраас

багш энэ авиаг хурц тод хэлж заах хэрэгтэй. Удаан хэлэгддэг гийгүүлэгчээс “н”

үсэг хэлний угийн ба үзүүрийн хоѐр авиаг тэмдэглэдэг . Үүнийг заахад нарийн

дэс дараа чухал байна.

Монгол хэлний авиа таниулахад гардаг хэд хэдэн бэрхшээл байдаг. Тухайлбал

1. Нутгийн аялгуутай холбогдон бий болдог. Тухайлбал, баруун аймагт хэлний

угийн “н” авиаг хэлний үзүүрийн “н” тэй ижилхэн хэлдэг тул (Жнь: ...арван(а)

дөрвөн(ө) он(о), номын(о) сан(а) хэлний угийн “н” авиаг таниулахад, хэлний “г”

гийгүүлэгчийг хоолойн “г”-тэй ижилхэн дуудаг нутагт (багш –багаш) хэлний “”г

авиа таниулахад бэрхшээлтэй байдаг. Цага яга хэд байна? Өөл нүүх ногаан өнгэ

2. Хүүхдийн хэл ярианы хөгжил харилцан адилгүй байдаг. Зарим авиаг, тухайлбал

р, с,ш,ж,з,ц,ч зэрэг авиаг зөв хэлж чаддаггүй хүүхэд байдаг. Жишээ нь “р”

гийгүүлэгчийг “л”-ээр сольж хэлдэг, эвсэл хэлж чаддаггүй хүүхэд байгаа бол “р”

авиаг хэлж сургахад өгүүлэх эрхтнийг идэвхжүүлэх, өгүүлэх эрхтнийг зөв

байршуулж “р” авианы тавилтыг зөв болгох, дуудлагыг зүгшрүүлэх дагал зааж,

хэвшүүлэх ажил тусгайлан хийж болно. Энэ мэтээр ажиллахын зэрэгцээ хэл

зүгшүүлэх үг хэллэг хийлгэж байх нь үр дүнтэй. “Р” авиаг зөв дуудаж сургахдаа

битүү ба задгай үе, эсвэл үгийн эхэнд, дунд, адагт “р” авиа бүхий үгээр өгүүлбэр

зохиолгож хэлүүлнэ. Тухайн хүүхдийн хэл ярианы боломж, байдалд тулгуурлан

авиа хүртэх чадварыг хөгжүүлэх, өгүүлэх эрхтнийг идэвхжүүлэх, өгүүлэх эрхтний

байршлыг тогтоох, авиа зөв хэлүүлж сургах, хэл зүгшрүүлэх дасгалууды унших,

бичих, ярилцахтай хослуулан явуулбал үр дүнтэй. Харин хэлний холбоос нь

богино, тагнай өндөртэй хүүхдийн хэлний үзүүр нь тагнайд хүрэхгүй. Ийм хүүхэд

байвал мэргэжлийн хэл засалчид хандах хэрэгтэй. (Я.Цэвээнлхазал “Хөгжлийн

бэрхшээлтэй хүүхдийг ердийн сургуульд арга зүй)

Жишээ нь:

Идэвхжүүлэх дасгал:

Хэлээ амнаасаа гаргаж, “бөөрөнхийлэх”

Аяга хэлбэртэй болгох

Хэлний үзүүрийг дээд тагнайд хүргэх

Дээд уруулаа долоох

Хэлээр тагнайгаа “цэвэрлэх”

Тагнай таших, шогшрох

“Р” авианы өгүүлэх эрхтний байршил

Хэлний үзүүр дээд үүдэн шүдний ард

Хэл дундуураа хотойно

Хэлний уг дээшээ ялимгүй өргөгдөнө

Хэлний хоѐр хажж ирмэг нь дээд араанд тулна

Зөөлөн тагнай дээш өргөгдөнө

Дууны хөвч чичирнэ

Агаарын урсгал хэлний дундуур явж, хэлний үзүүрт чичиргээ үүсгэнэ.

“Р” авианы тавилт

Хэлээ аяга хэлбэртэй болгож, дээд уруулд наана . Хэлээ тэр хэвээр нь дээд

шүдний ард аваачна. Энэ дасгалыг удаан хийж дасгасны дараа хэлний үзүүрт

чичиргээ үүсгэнэ. Үүний тулд хэлний үзүүрийг тагнайд хүргээд салгахдаа

амьсгалаа хүчтэй гаргаж тр... (дуугуй), дараа нь тр ... (дуутай) гэж хэлүүлнэ.

Ддд ...да да ди ди ди гэсэн аьиа хэлүүлж байгаад хэлний дор савх хийн

чичрүүлэхэд УРФ гэсэн авиа гарна.

Page 19: НЭГДҮГЭЭР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_1.pdfНэгдүгээр ангийн монгол хэлний хичээлийн зорилго

19

Хатуу тагнай зөв байрлалтай бол хэлний үзүүрийг түүнд хүргэн чичрүүлж,

хүйтэн амьсгал гарган дуугарна.

Ангид шинээр үсэг үзэх бүрд зөвхөн сурах бичгээс унших даалгавар өгөхөөс гадна

гэртээ байгаа сонин сэтгүүл, номын гарчиг зэргээс үзсэн үсгээ олох, унших зэрэг

даалгавар өгч болно. Эгшиг үсгүүдийг нүдлэхэд нь тус болох тоглоом тоглуулж болно.

Цагаан толгойн үед авиа ялган сонсох, зөв дуудах чадварыг илрүүлэх даалгаврын

жишээ (“м” авиаг жишээлэн авав):

Чадвар Илрүүлэгч Даалгаврын жишээ

“М” авиаг

үгийн

бүтцээс

ялган таних,

байрыг нь

тодорхойлох

“М” үгээс авиаг

ялгаж сонсох

Хувилбар 1. Багшийн уншихыг сонсоод “м” авиа

бүхий үгийг олж хэлнэ үү.

Наадам болов. Нум сум харвав. Хурдан морь

уралдав.

Хувилбар 2. Дууг дуулахдаа “м” авиатай үгийг

олоорой.

Бөмбөг бөмбөг хөөрхөн дөө

Бөмбөгөөр тоглох гоѐхон доо

Хөөрхөн бөмбөгөөр

Харилцаж тоглоѐ хоѐулаа

Зургийг нэрлэж, “М”

авиа байгаа үеийг

олох

Хувилбар 1. Зургийг нэрлэ. “М” онсогдож байгаа

үеийг будаарай.

Хувилбар 2. Нэрэнд нь “м” авиа сонсогдож байгаа

зургийг олоорой.

(будаарай гэж

болно)

Авиаг зөв

дуудах

Ойролцоо

дуудлагатай авиаг

зөв дуудах

Хувилбар 1. Түргэн хэллэгийг дагаж хэлээрэй.

Манай хааны мянган мөнгөн бөмбөгийг Мянган мөнгөн бөмбөг гэхгүй бол Хэний хааны мянган мөнгөн бөмбөгийг Мянган мөнгөн бөмбөг гэх вэ? Хялбаршуулан хэлүүлж болно. Жишээ нь:

. Манай хааны мянган мөнгөн бөмбөг

Манай хааны мянган мөнгөн бөмбөг

Page 20: НЭГДҮГЭЭР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_1.pdfНэгдүгээр ангийн монгол хэлний хичээлийн зорилго

20

Хувилбар 2. Сонсоод “м” авиа ижилхэн хэлэгдэх

үгийг хэлээрэй.

самбар, бөмбөр ... (бамбар сүмбэр, ... г.м)

2.2. Цагаан толгойн үсэгтэй танилцах, уншиж, бичиж сурах

Авиаг таниулахдаа эхээс өгүүлбэр, өгүүлбэрээс үг, үгээс авианы задлаг хийх замаар

таниулж, улмаар тэрхүү авиаг тэмдэглэсэн үсгийг таниулснаар үе холбон үг, үг холбон

өгүүлбэр, өгүүлбэр холбон эх уншууж бичүүлэхэд сургана. Өөрөөр хэлбэл авиаг задлаг

хийх замаар таниулдаг бол уншиж бичихийг нийлэг хийх замаар сургаж ирсэн

уламжлалтай.

Суралцахуйн

зорилт

Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

2.2.1. Үндсэн долоон эгшиг

үсэгтэй танилцах, уншиж, бичих

Аа- аа

Ээ- ээ

Ии- ий

ай, эй

Оо- оо- ой

Уу- уу- уй

Өө-өө

Үү- үү- үй

Үсэг таниулах

6. Шинэ авиаг тэмдэглэдэг дармал үсгийг

ажиглах, ижил ба ялгаатай тал, төсөөтэй

зүйлийг ярилцах, үсэг нүдлэх дадлага

хийх. Жишээ нь: “И и” үсэг

“Ии” үсэгтэй ижилхэн зүйл.. Муруй замын

тэмдэг, эвхдэг метр гэх мэтээр төстэй

зүйлийг нэрлэж, учрыг ярилцах, шагай,

утас, савх зэргээр бүтээлгэнэ.

Нийлэг хийх

7. Шинээр үзсэн эгшиг үсгээр үг бүтээж

унших

8. Шинэ үсэг бүхий үе, үг, зурагт холбоо үг,

зурагт өгүүлбэрийг сурах бичиг зэргээс

унших. Жишээ нь:

9. Бичмэл үсэгтэй танилцах, бичих

Эгшиг авиа

таниулахад

ашиглаж болох

үлгэр, зохиол

Дармал ба

бичмэл үсэг

Ханын хүснэгт

Үеийн хүснэгт

Эгшиг үсэг

нүдүүлэх

зориулалт

бүхий төрөл

бүрийн

дидактик

хэрэглэгдэхүүн

2.2.2.

I шатны гийгүүлэгч

үсэгтэй танилцах,

уншиж, бичих

Мм

Сс

Хх

Вв

Рр

Лл

Нн

Шш

Үсэг таниулах

6. Шинэ авиаг тэмдэглэдэг дармал үсгийг

ажиглах, ижил ба ялгаатай тал, төсөөтэй

зүйлийг ярилцах, үсэг нүдлэх дадлага

хийх. Жишээ нь: “М м” үсэг

“Мм” үсэгтэй ижилхэн зүйл. Тэмээний бөх,

хоѐр уул, гэх мэтээр төстэй зүйлийг

нэрлэж, учрыг ярилцах, шагай, утас, савх

зэргээр бүтээлгэнэ.

Нийлэг хийх

7. Шинээр үзсэн үсгээр үг бүтээж унших

а. битүү үе бүтээж унших: ам, им, эм

б. Задгай үе бүтээж унших: маам, мээм,

амуу, эмээ

8. Шинээр үзсэн үсэг бүхий үе, үг, холбоо үг,

өгүүлбэрийг сурах бичиг зэргээс унших

9. Бичмэл үсэгтэй танилцах, бичих

Ярилцах сэдэв,

авиа таниулах

үг::

Зурагт ба бичмэл

үзүүлэн

Үсгийн сан, үеийн

хүснэгт

Савх, шагай, утас

Үлгэр,

өгүүллэгийн

бичлэг

Page 21: НЭГДҮГЭЭР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_1.pdfНэгдүгээр ангийн монгол хэлний хичээлийн зорилго

21

Бичмэл “Мм” үсгийг дармал үсэгтэй

харьцуулан ижил ба ялгааг ярилцана.

Саадтай хэлэгддэг II

шатны гийгүүлэгч

үсэгтэй танилцах,

уншиж, бичих

Дд

Бб

Гг

Тт

ь

Цц

Чч

Зз

Жж

Үсэг таниулах

6. Шинэ авиаг тэмдэглэдэг дармал үсгийг

ажиглах, ижил ба ялгаатай тал, төсөөтэй

зүйлийг ярилцах, үсэг нүдлэх дадлага

хийх. Жишээ нь: “Д д” үсэг

“Дд” үсэгтэй ижилхэн зүйл. Хоѐр хөл

дээрээ хагас сууж байгаа хүн гэх мэтээр

төстэй зүйлийг нэрлэж, учрыг ярилцах,

шагай, утас, савх зэргээр бүтээлгэнэ.

Нийлэг хийх

7. Шинээр үзсэн үсгээр үг бүтээж унших

а. битүү үе бүтээж унших: од, эд, мод,

шүд, нүд, хад, хадаас,

б. Задгай үе бүтээж унших: дах, дэх, дус,

дүн

8. Шинээр үзсэн үсэг бүхий үе, үг, холбоо үг,

өгүүлбэрийг сурах бичиг зэргээс унших

9. Бичмэл үсэгтэй танилцах, бичих.

Бичмэл үсгийг дармал үсэгтэй

харьцуулан ижил ба ялгааг ярилцана.

Ярилцах сэдэв:

Зурагт ба бичмэл

үзүүлэн

Үсгийн сан, үеийн

хүснэгт

Савх, шагай, утас

Үлгэр,

өгүүллэгийн

бичлэг

2.2.3.

Я-ийн төрлийн үсэг,

онцгой гийгүүлэгч,

хатуугийн тэмдэгтэй

танилцах, унших,

бичих: Яя

Ее

Ёѐ

Юю

ъ

Пп

Кк

Фф

Щщ

1. Зураг ажиглаж, зургийн талаар ярилцана.

2. Зургийн хажууд бичсэн тулгуур үг уншина.

3. Уншсан үгээс танил биш үсгийг олж,

төсөөтэй зүйлийнх нь талаар ярилцана.

4. Үгийг давтан хэлж, сонсож, шинээр

танилцаж байгаа үсгийн нэрийг огтооно.

5. Шинэ үсгийг уншина.

6. Үсгийг бичнэ.

7. Сурах бичгээс эдгээр үсэг бүхий үг,

өгүүлбэр, эх унших дадлага хийнэ.

Ярилцах сэдэв:

Багшид өгөх санамж:

Эгшиг үсэг таниулах

Эгшиг үсгийг хоѐр õýñýã áîëãîí эхлээд үндсэн долоон эгшиг+ й, ы, дараа нь я-ийн

төрлийн дөрвөн үсэг таниулж ирсэн уламжлалтай.

а. Үндсэн долоон эгшиг үсэг таниулах. Эдгээрийг бусад үсгээс түрүүлэн заадаг

нь монгол бичгийг зааж ирсэн уламжлал төдийгүй авиаг үгийн бүтцээс ялган сонсох,

хэлэх, тогтооход хялбар, авианы дуудлага ба үсгийн нэр адилхан байдаг тул унших

бичихийн суурь болдог. Энэ нь эгшгийг хамгийн уужим агуу дуудагдах “а” эгшгээс уруул

цорвойж, хамгийн уйтан дуудагддаг “ү” эгшиг хүртэл дараалуулсан тул сурагчид эгшиг

авиаг маш хялбархан цээжилж тогтоодог. Энэ нь өгүүлэх эрхтний ажиллагааны

Page 22: НЭГДҮГЭЭР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_1.pdfНэгдүгээр ангийн монгол хэлний хичээлийн зорилго

22

Эгшиг үсэг

Эгч дүү бид долуулаа

Эгшиг үсэг гэгддэг билээ.

Эн чацуу бид долоог

Эелдэг яруу гэдэг билээ.

Үсэг үсэг олуулаа

Үндсэн эгшиг долуулаа

Эвсэг үсэг олуулаа

Эгшиг үсэг долуулаа

А, Э, И, О,У, Ө, Ү

Гэхдээ бид эгшиг бол

Гийгүүлэгч найзгүй бол

Үгс холбож чадахгүй

Үйлс зорилго бүтэхгүй

А, Э, И, О, У, Ө, Ү

Ж. Дашдондог

Эгшиг үсэг

А,Э,И,О,У, О,Ү

Алтан номын үсгээ

А, Э, И, О, У, Ө, Ү

Оюун ухааны шалгуур аа

Ай ,ой,уй, эй, үй бид тавыг

Ажиж сайн харвал хоѐр үсэг ч

Анзаарч дуудвал нэг авиа шүү,

Ай, эй, ой, уй, үй.

Урдах и-тэйгээ нийлсэн чинь

Урт эгшгийн нэг нь болчихлоо.

Ухаант ө минь уучилаарай

Урт эгшгийн өргөөндөө уулзъя даа.

Аа, ээ,ий,оо, уу, өө, үү

Т.Галсан

зохицолд тун сайн нийлэмжтэй төдийгүй цаашид гийгүүлэгч авиатай холболт хийх аргад

хялбар суралдаг байна. Харин үсгээ нүдэлж байгаа эсэхэд багш анхаарах хэрэгтэй.

Эгшиг үсгийг таниулахдаа эхлээд богино, дараа нь урт ба хос эгшгийг богино эгшигтэй

болон өөр хооронд нь харьцуулан жиших аргаар үсэг таниулж бичлэгийн ялгааг

ойлгуулна. Тухайлбал, а-аа-ай, э-ээ-эй, и-ий-ы, о-оо-ой, у,уу,уй, ө-өө, ү-үү-үй

Урт “ий” авиа үсэг таниулах хэсэгт “й”, “ы” хоѐр үсгийг таниулдаг. Гэхдээ энэ хоѐр үсгийг

эр, эм үгэнд ялган бичдэг учрыг нарийн тайлбарлах шаардлагагүй, харин үсгийн дүрс,

бичлэг нь ялгаатай ч адилхан “и” гэсэн уншдагийг хэлж, дадлагажуулах хэрэгтэй.

Улмаар “ав-аав-айв, ус-уус, үс-үүс, хур- хуур, дэл- дээл” гэх мэтээр үгсийг, мөн “үс-үү-

үйс” гэх мэтээр жишин уншуулж, бичүүлнэ. Урт ба хос эгшиг монгол хэлэнд бие дааж,

дангаараа үг байх тохиолдлыг сонгон авч, бусад үгтэй холбон утгыг тайлбарлах замаар

уншуулж бичүүлэх хэрэгтэй. Жишээ нь оо саван, гарын үү, сүү уу, модны өө, бүү ай,

Өгүүлбэр зохиолгох нь үгийн утгыг мэдэхэд ач холбогдолтой. Хос эгшиг нь хоѐр авианы

нийлэмж бөгөөд “й” үсэг үзээгүй байхад “а, э” эгшиг үсгийг заах тул эхлээд зөвхөн

богино, урт эгшийг таниулж, “й” үсэг үзсэний дараа “ай, эй” гэж хос эгшиг үсэг уншуулна.

Харин “о, у, ө, ү” дөрвөн эгшиг үсгийг урт, хос эгшгийг хамтад нь заана.

Эгшиг авиа, үсэг таниулахад тодорхой үг унших нөхцөл бүрдэхгүй тул шинээр таниулж

байгаа эгшиг авиа, үсэг орсон төрөл бүрийн эхийг хичээлдээ ашиглах явдал чухал

байдаг. Жишээ нь:

б. Я-ийн төрлийн үсэг таниулах. Үет үсэг буюу я, е, ѐ, ю” дөрвөн үсэг нь хэлний

дундуурх “j” гийгүүлэгчийн дараа а, о, э (ө), у(ү) эгшиг орсон нийлцийг тэмдэглэсэн үсэг

тул үет үсэг гэдэг. Энэ дөрвөн үсэг нь хэдийгээр тус тусдаа өөр дүрс, дуудлагатай үсэг

боловч угтаа “j” гэсэн нэг л авиалбарын тухай ойлголт юм.

я=j + а, е=j + э, е=j + ө, ѐ= j + о ю= j + у, ю= j + ү

Зарим багш үүнийг мэдэхгүйгээс болж авианы задлаг нийлэг аргаар таниулах гэж

оролддог нь буруу юм. Эдгээр үсгээс “я, ѐ” үсгийг үгийн эхэнд дангаараа задгай үе

болох байрнаас, тухайлбал, ямаа, ялаа, ѐроол, ѐотон гэх мэтээс таниулж болно. Харин

“е ,ю” хоѐр үсэг нь тус бүр хоѐр дуудлагатай нь хоѐр өөр үгээс таниулна. Тухайлбал,

Page 23: НЭГДҮГЭЭР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_1.pdfНэгдүгээр ангийн монгол хэлний хичээлийн зорилго

23

“ю” үсгийн “j+ү” авины нийлцийг “юүдэн юүлүүр” гэсэн үгээс, “j+у” авины нийлцийг

“юм, юу” гэсэн үгээс таниулахад тохиромжтой. Харин нэг “е” үсгийн хувьд “j+э” нийлцийг

“еэвэн, ер, еэвэн, “j+ө” авианы нийлцийг “ерөөл, ерөнхий, ес, ерөөл” зэрэг үгээс

таниулна. Гэхдээ хүүхдэд ийм хоѐр авиа тэмдэглэдэг гэсэн онолын тайлбар өгөх

шаардлагагүй.

Авиа зүйн энэ онцлогийг бага насны хүүхдэд ойлгуулахад төвөгтэй тул шууд үсгийн

дуудлага ба дүрсээр нь таниулах нь зохимжтой. Ийм учраас авиаíû задлаг аргаар биш,

зөвхөн үсгийн аргаар зааж таниулдаг. Үсгийн арга гэдэг нь тухайн авиаг тэмдэглэсэн

дүрсээс нь эхэлж таниулахыг хэлнэ. “Янзага, ямаа, янгир” гэх гэх мэтээр үгийн эхэнд

тод хэлэгдэж, дангаараа үе бүтээж байгаа үгийг харуулж, танил биш үсгийг олж нэрлэх,

замаар зааж ойлгуулна.

1. Үгийн эхэн, дунд, адагт биеэ даасан үет үсгийн үүргээр хэрэглэгдэнэ. Жишээ нь:

явах (jавах), уяа (уjаа), хоѐр (хоjор)

2. Хэлний дундуурх “j” гийгүүлэгчийн дуудлагаар хэрэглэгддэг. Жишээ нь: оѐ (о j),

хая (ха j)

3. Үгийн эхэнд зөөлөрсөн гийгүүлэгчийн дараа богино эгшиг “а” орвол “я” үсгээр

ялгаж бичдэг. Энэ тохиолдолд ялгах үүрэгтэй гэж үздэг.Жишээ нь: мянга

(мианга), ням (ниам)

Үсгийн арга гэдэг нь авианы задлаг хийлгүй, тухайн үсэг таниулахаар сонгосон үгийг

харуулж, түүнд байгаа танил үсгийг уншуулсны дараа шинээр танилж байгаа үсгийг

нэрлэн, дуудлагыг нь таниулах замаар уншуулж сургадаг арга юм. Үсгийн аргаар шинэ

үсэг таниулах архам:

1. Сонгосон үгийг зургийн хамт багш харуулж, үгийг багш уншиж сонсгоно.

2. Тухайн үгийн бүтцээс мэддэг ба мэддэггүй үсгийг нь сурагчдаар олгуулна.

3. Танил үсгийг нэрлүүлнэ.

4. Танил бус үсгийн дүрсийг ажиглаж, юутай төсөөтэй болохыг ярилцана.

5. Үгийг уншиж, хэрхэн дуудагдаж байгааг сонсгож, дуудлагыг нь таниулна.

6. Үсгийг бичүүлнэ.

7. Үе, үг уншуулна.

8. Өгүүлбэр уншуулна.

9. Эх уншуулна.

Үсгийн аргаар заах аргачлалыг “я” үсэг таниулахаар үлгэрлэн тайлбарлая.

Янзаганы зураг харуулж, янзаганы тухай товч ярилцана.

“Янзага” гэсэн бичиг харуулж, дармал үсгээс мэддэг үсгийг нь нэрлүүлнэ. Танил

биш үсгийг олуулж, дуудлагыг багш хэлж өгнө. Эсвэл үгийг бүтнээр нь хэлүүлж

хэрхэн хэлэгдэж байгааг сурагчдаар ажиглуулан хэлүүлж болно. Дараа нь үсгийг

нүдлэн тогтоолгох зорилгоор юутай төсөөтэй болохыг ярилцана. Савх, төрөл

бүрийн дүрс, утас зэргээр “Я” үсгийг бүтээлгэнэ.

Бичмэл “Яя” үсгийн зурлагыг таниулна. Хэдэн зурлагаас бүтсэнийг ажиглуулж

ярилцана, тайлбарлана.

“Я” үсгийг таниулсны дараа сурах бичгээ баганын үгийг уншуулж, “я” үсгийн

байрыг ажиглуулна. Уншуулах явцдаа урт, богино эгшгийн ялгааг сануулах нь

илүүдэхгүй байх. Тухайлбал, хая – хаяа, уя – уяа

Дараа нь өгүүлбэр, эх уншиж ярилцана.

Page 24: НЭГДҮГЭЭР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_1.pdfНэгдүгээр ангийн монгол хэлний хичээлийн зорилго

24

Бичмэл Я үсгийг бичүүлэхдээ ямар шугамаас эхлэн бичих, хаана дуусахыг

ойлгуулах нь зүйтэй. Бичихийн өмнө багш агаарт бичүүлэх, дагуулан бичүүлэх

аргаар баримжаа өгч байж дараа нь дэвтэрт бичүүлнэ.

Эдгээр үсгийг заахдаа “туслах эгшиг” “хоѐр авиаг тэмдэглэсэн үсэг” гэх мэт үг хэллэг,

нэр томьѐог ашиглах шаардлагагүй. Хүүхдийг ойлгомжгүй үгээр төөрөгдүүлэх болно.

Гиийгүүлэгч үсэг таниулах

Гийгүүлэгч үсгийг гурван хэсэг болгон таниулахаар сургалтын хөтөлбөрт тусгасан.

а. Эхний шатанд уушгинаас гарах хийн урсгалын замд тохиолдох саад багатай,

удаан хэлэгддэг, Мм, Сс, Хх, Вв, Рр, Лл, Нн, Шш зэрэг гийгүүлэгч

б. Дараа нь саад ихтэй, түргэн хэлэгддэг Дд, Тт, Гг, Бб, Цц, Чч, Зз, Жж гийгүүлэгч

болон зөөлний тэмдэг үсэг

в. Харин гуравдугаар шатанд гадаад үгэнд ихэвчлэн бичдэг “п,к,ф,щ” үсэг болон

хатуугийн тэмдэг үсэг таниулна. Нэг, хоѐр дугаар шатны гийгүүлэгчийг òóñ òóñàä íü

á¿ëýã áîëãîí òàíèóëàõ áºãººä ýäãýýðèéã үгийн төгсгөлөөс авианы задлаг нийлэг аргаар

таниулна. . Гийгүүлэгчийг таниулахдаа ямагт нэр үгийг сонгодог билээ.

а. Саадгүй хэлэгддэг гийгүүлэгч. Эхний шатанд уушгинаас гарах хийн урсгалын

замд тохиолдох саад багатай, удаан хэлэгддэг, Мм, Сс, Хх, Вв, Рр, Лл, Нн, Шш зэрэг

гийгүүлэгчийг таниулах бөгөөд эхний гурван гийгүүлэгчийг буюу “м,с,р” үсгийг нягт

нямбай таниулснаар унших бичих суурь зөв тавигддаг. Иймд энэ үед багш анхаарлаа

илүү төвлөрүүлэх шаардлагатай. Эгшиг авиаг удаан дуудаж сурсан сурагчдад хэлж

сурахад нь хялбар байх талыг бодолцож, үндсэн өнгөөр нь удаан дуудах бололцоотой,

ямарч үед дуугаа хадгалдаг, дуурхаг М гийгүүлэгч авиаг эхлэн оруулсан билээ. “М” авиа

нь сонсголонт, дуутай, уруулын, хамжих, хамаршсан, утга ялгах талаасаа туйлын тод.

Үгийн эхэн, дунд, адагт хаана ч тохиолдоно.

Нэгдүгээр шатны гийгүүлэгч үзэх явцад хүүхэд бүрд үе холбон үг унших, уншсан нүдлэн

тогтоох эхлэл тавигдсан байх ѐстой. Эхний 5 гийгүүлэгчийг үзэх хугацаанд багш

яаралгүй тогтуун ажиллаж, хүүхэд нэг бүрт унших анхны дадлага олгох ѐстой. Энэ үед л

хүүхэд уншлагад сурахгүй бол цаашид хоцрх магадлал өндөр байдгийг багш нар хатуу

анхаарах хэрэгтэй. Нэгдүгээр шатны гийгүүлэгчээс “н” авиа, үсгийг таниулахад нэлээд

онцлогтой. Учир нь “н” үсгээр хэлний үзүүрээр болон угаар хэлэгддэг хоѐр өөр авиаг

тэмдэглэдэг тул бага насны хүүхдэд зэрэгцүүлэн заахад төвөгтэй байдаг. Сүүлийн үед

зарим багш нар “н”, “г” гийгүүлэгчийг бусад гийгүүлэгчийн адилаар зааж байгаа нь

ажиглагддаг. Гэтэл эн ньдлэг сул, нөгөө талас бүтээлч биш ажиллаж байгааг харуулж

байна. Гийгүүлэгч таниулах энэ шатанд “н” үсэг нь хоѐр өөр авиаг тэмдэглэж, өөр

өөрөөр дуудагддаг нарийн учиртай. Үүнийг сайн ойлгуулаагүйгээс хүүхэд ихээхэн

бэрхшээлтэй тулгардаг байна. “Н” үсэг нь хоѐр авиа тэмдэглэдэг тул эхлээд хэлний

угийн “н” авиаг таниулж, “он, сан, хан” гэх мэтээр уншиж сурсны дараа хэлний үзүүрийн

“н” авиаг дахин таниулж, “оно, сана, хана” гэх мэтээр уншуулж сургах хэрэгтэй. Н үсгийн

хоѐр дуудлагыг заах явцад хэлний үзүүрийн “н” ардаа эгшиг үсэгтэй, хэлний угийн “н”

ардаа эгшиггүй бичигддэг болохыг ойлгуулна.

сан-сана он-оно хонх-хонох

саван-савна хаван-хавна хаан-хаана

орон-орно эрэн-эрнэ эн –энэ

Ийм үсгийг харьцуулан уншуулснаар шууд уншдаг, жишээ үг хэлж чаддаг болгоно.

Page 25: НЭГДҮГЭЭР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_1.pdfНэгдүгээр ангийн монгол хэлний хичээлийн зорилго

25

б. Саадтай хэлэгддэг гийгүүлэгч. Хоѐрдугаар шатанд нэгдүгээр шатны

гийгүүлэгчтэй адилхан удаанаар хэлж болдоггүй д, б, г, т, ц, ч, з, ж гийгүүлэгч болон

хатуугийн тэмдэг үсгийг тэмдэг үсгийг таниулна..Эдгээр гийгүүлэгчийг удаан хэлж

болдоггүй, хурдан огцом хэлэгддэг онцлогтой бөгөөд хамжин тэсрэх «т, д, г, б», хамжин

шүргэх «ж, з, ц, ч» авиаг түргэн хэлэгддэг гийгүүлэгч авиа гэдэг. Эдгээр авиаг үгээс

ялган заах цэвэр зөв дуудах, холбон уншихад элдэв бэрхшээл тохиолддог.

Эдгээр гийгүүлэгч авиаг огцом тод хэлэхгүй, жаахан удаан хэлбэл “тэ, дэ, чэ, цэ” гэх мэт

үе болон хэлэгдээд холбон унших үед «тэор, дэүн, чэоно» гэх мэтээр уншихад хүргэдэг

тул аль болох зөв, тод дуудахыг эрхэмлэх хэрэгтэй. Эдгээр авиаг дуудахдаа хойно,

өмнө нь ямар ямар нэг авиа хэлэлгүй, «ард, хүрз, навч, бут, угж, арц, « гэх мэт үгэнд

хэлэгдэж байгаа шигээр хэлэх нь зохистой.

Түргэн хэлэгддэг гийгүүлэгчид нь “ц-ч, з-ч, т-д, г-х, б-в” гэх мэтээр хос хосоор авианы

дуудлагын хувьд төстэй учир эхлэн сурч байгаа хүүхэд хооронд нь сольж хэлэх, унших

тохиолдол гардаг. Хоѐрдугаар шатны гийгүүлэгчээс “г” үсэг хэлний ба хоолойн хоѐр

авиа тэмдэглэдэг бөгөөд хоолойн “г” нь га, го, гу үе, хэлний “г” нь гэ, ги, гө, гү үе үүсгэдэг

онцлогтой. Монгол хэлэнд ихэнх гийгүүлэгч үгийн эцэст гийгүүлэгчийн дараа эгшиггүй

ордог ч «г» авианы хувьд ийм тохиолдол байдаггүй онцлогтой. Ийм учраас “г” авиа,

үсгийг эхлээд “цаг, баг, туг” гэх мэт үгээс таниулж, дараа нь задгай үеийг уншуу “баг-

бага, тараг-тарга, араг-арга” гэх мэт хос үгс уншуулж, өгүүлбэр зохиолгох, тохирох

зурагт харгалзуулах зэргээр ялгааг ойлгуулж болно. Харин “б” гийгүүлэгчээр төгссөн үг

монгол хэлэнд огт байдаггүй тул үгийн эхнээс таниулдаг өдийгүй том жижиг, дармал

бичмэл дөрвөн үсгийн дүрс нь өөр хүүхдэд нэлээд бэрхшээлтэй байдаг.

в. Онцгой дөрвөн гийгүүлэгч. Харин гадаад үгэнд ихэвчлэн бичигддэг “п, к, ф, щ”

үсгийг цагаан толгойн төгсгөлд үздэг. П авиа нь “пагдгар, пар пар, пас пүс, пал пүл” гэх

мэтээр үгийн эхэнд, авиа дуурайх үгэнд цөөнгүй хэрэглэгддэг, харин үгийн төгсгөлд

ордоггүй. Харин гадаад хэлнээс орж ирсэн “Пагма, паалан, пуужин” гэх мэт цөөн үгийн

эхэнд хэлэгдэж, бичигддэг. Ийм учраас багш өргөн хэрэглээнд хэрэглэгддэг “марк, кино,

фото, парк, пүүз, кино, фтортой оо гэх мэт хүүхдийн өдөр тутмын амьдралд тохиолддог

үгсийг уншуулж бичүүлэх замаар сургана. Энэ дөрвөн үсгийг я-ийн төрлийн дөрвөн

үсэгтэй адилхан үсгийн аргаар таниулж ирсэн уламжлалтай.

Тэмдэг үсэг таниулах

Цагаан толгойн үсэгт ямар ч авиа тэмдэглэдэггүй хатуугийн тэмдэг “ъ”, зөөлний тэмдэг

“ь“ гэсэн нэртэй хоѐр үсэг байдаг. Тэдгээрийг тэмдэг үсэг гэж нэрлэнэ. Авиа

тэмдэглэхгүй учраас тэмдэг үсгийг мөн үсгийн аргаар таниулна. Хатуу ба зөөлний

тэмдэг нь хоѐулаа нэгдүгээр биеийн шийдэн хүсэх утгатай ”я, е, ѐ” нөхцөлийг өмнөх

гийгүүлэгчээс нь салгаж тусгаарлах үүргийг гүйцэтгэдэг. Жишээ нь: явъя, харъя, оръѐ,

хуулъя, үзье, өгье, хүсье эр эм үгэнд ялгаатай хэрэгдэгддэг. Эдгээрийг заахдаа

дүрэмчлэн ярьж ойлгуулах бус зөв хэвшүүлэн уншуулж сургахыг голчилно.

Харин үүнээс бусад тохиолдолд зөөлний тэмдэг нь өмнөх гийгүүлэгчийг зөөлрүүлэх өөр

нэг үүрэгтэй. Өөрөөр хэлбэл зөөлний тэмдэг нь эр үгэнд зөөлөрснийг, эм үгэнд

тусгаарлах үүрэгтэй. Жишээ нь:

- Зөөлөрснийг тэмдэглэх Жишээ нь: хор-хорь, ам-амь, тав-тавь

- Тусгаарлах Жишээ нь: үзье, хэлье, өгье, үүрье

Page 26: НЭГДҮГЭЭР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_1.pdfНэгдүгээр ангийн монгол хэлний хичээлийн зорилго

26

Зөөлний тэмдгийг үгэнд утга ялгаж байгаа үүргийн талаас харьцуулан ойлгуулна. Үүнд:

ам – амь тав – тавь хар – харь бар – барь

Эдгээр үгсийг холбоо үг өгүүлбэрт оруулан утгын ялгааг ярилцана. Өөрөө хэлбэл

зөөлөрсөн ба зөөлрөөгүй гийгүүлэгчтэй авианы бүрхүүл ижилхэн үгсийг сонгон

харьцуулах аргаар заана. Үгийн утгыг тодорхой ойлгуулахын тулд холбоо үг, өгүүлбэрт

оруулж хэлэх, хүүхдээр ийм маягаар өгүүлбэр зохиолгож болно. Жишээ нь:

хүний амь хүний ам

морь барь хийж бар / бар арслан

гэртээ харь намайг хар / хар өнгө

номоо тавь хадаасны тав гэх мэт.

Хүүхэд бүрд ижилхэн даалгавар өгч, гүйцэтгэлийн хурдаар нь урамшуулдаг багш нар

олон байдаг. Гэтэл үсэг заалгасан шавь нар жигд бус суралцдаг, зарим нь уншиж

бичихэд маш хурдан суралцаж байхад зарим нь удаан, үсгээ бүрэн нүдэлдэггүй, холбон

уншиж чаддаггүй хүүхэд байсаар байдаг нь хүүхэд бүрийн хөгжил, танин мэдэхүй,

суралцах чадварын ялгааг харуулж байгаа хэрэг. Үүнээс болж сурлагын хоцрогдол

гардаг. Ийм учраас багш нар сурагчдынхаа энэ байдлыг харгалзан үзэж, сул сурагчдын

хоцрогдлыг арилгах, сайн сурагчдыг хөгжүүлэх ялгаатай хэрэгцээ үүснэ гэсэн үг. Ийм

учраас явцын үнэлгээний арга, техникээс ашиглах нь үр дүнтэй. .

Шинэ үсэг авиа таниулахад авианы задлал хийх үгийг зөв сонгох нь маш чухал. Тухайн

үгийг сонгож болохуйц эх, өгүүлбэрийг урьдчилан төлөвлөх хэрэгтэй. Гэхдээ авианы

задлал хийхээр соносон үг нь энэ зорилогод сайн тохирч болох ч зарим хүүхдэд мэддэг

танил байхад заримд нь танил биш байдаг. Мал аж ахуйтай холбоотой үг хэллэг хот

суурин газрын хүүхдэд, суурин газрын амьдралтай холбоотой үг хэллэг хөдөөгийн

хүүхдэд танил биш байдаг төдийгүй өнөөдөр түгээмэл хэрэглэглэхээ больсон зарим үг

хэллэг àëü ÷ хүүхдэд ойлгомжгүй байдаг. Жишээ нь “ээрүүл” гэсэн үг хот хөдөөгийн аль

ч хүүхдэд ойлгомжгүй үг болжээ. Ийм учраас үг бүрийн утгыг хүүхдэд ойлгуулахад

анхаарч, бодит ба зурагт үзүүлэн таниулах ашиглах хэрэгтэй. Багш хэчнээн тайлбарлаж

ярьсан ч хүүхэд төдийлэн ойлгохгүй. Үгийн утгыг мэдэхгүй байх нь хүүхдийн сурахад

ихээхэн бэрхшээл учруулдаг тул үгийн утгыг тодруулах, ойлгуулахад зураг, бодит

үзүүлэн чухал үүрэгтэй. Жишээ нь: “гүзээтэй шар тос”-ны зураг үзүүлэх шаардлагатай.

Иймд багш зургийг нь зурж бэлтгэсэн байх хэрэгтэй.

Сүн далайг шалбааг байхад

Сүмбэр уулыг дов байхад… гэсэн хэлцийг тайлбарлахад мөн зураг ашиглавал

хялбар ойлгох болно. Эгшиг авиаг хэлэхэд өгүүлэх эртхтэн ингэж тэгж оролцоно гэж

тайлбарлахын оронд өөрийн болон бусдын хэлэхийг ажиглах, уруул хэрхэн оролцож

байгааг ажиглах боложмийг олгох хэрэгтэй. Ойлгомжгүй үг хэллэгийн утгыг тодруулахад

толь бичиг чухал үүрэгтэй хэдий ч нэгдүгээр ангийн сурагчдын хувьд ийм чадвар

хараахан бий болоогүй байгаа тул багш үзүүлэн таниулах ашиглан тайлбарлан ярих нь

ач холбогдолтой.

Цагаан толгойн үсэг зааж эхлэхийн өмнө хэдэн сурагч уншиж чаддаг, хэд нь бичиж

чаддаг, хэд нь цагаан толгойн үсгийг бүрэн мэддэг, хэр зэрэг уншдаг гэх мэтээр

сурагчдын мэдлэг чадварын түвшнийг оношлон тогтоох хэрэгтэй. Энэ нь бүх хүүхдийг

уншиж, бичиж чадахгүй гэж шинээр заахын зэрэгцээ бас уншиж бичиж сурсан, эсвэл

Page 27: НЭГДҮГЭЭР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_1.pdfНэгдүгээр ангийн монгол хэлний хичээлийн зорилго

27

үсгээ таньж мэддэг хүүхдээ бодож хичээлээ төлөвлөнө гэсэн үг. Шинээр зааж байгаа

үсэг бүрийг цаг тухайд нь нүдлүүлж, уншуулж бичүүлэхийг зорих хэрэгтэй. А,Э,И эгшгийг

сурагчид сайн сурдаг бол ойролцоо дуудлагатай, ойролцоо дүрстэй о, у, ө, ү үсгийг

сольж унших тохиолдол цөөнгүй байдаг. Багш нар хүүхдийн танин мэдэх зүйл тогтлыг

сайн мэдсэний үндсэн дээр аль үсэг заахад хэдий хэмжээний цаг хугацаа зарцуулахыг

сайн тооцож төлөвлөх хэрэгтэй.

Ангид шинээр үсэг үзэх бүрд зөвхөн сурах бичгээс унших даалгавар өгөхөөс гадна

гэртээ байгаа сонин сэтгүүл, номын гарчиг зэргээс үзсэн үсгээ олох, унших зэрэг

даалгавар өгч болно. Эгшиг үсгүүдийг нүдлэхэд нь тус болох тоглоом тоглуулж болно.

Шинээр үсэг үзэж нүдэлж байгаа үед үсгийн зарим хэсгийг цухуйж байгаагаар харуулж,

ямар үсэг байж болохыг төсөөлж бодуулах, батлуулах, батлах гэж оролдох нь шинээр

үзсэн үсгээ бүрэн нүдэлж тогтоох, зарим үсгийн ижил ба ялгаатай байдлыг ухаарч

авахад тустай. Үүнийг өөр өөр үсэг дээр хийхдээ хуудас цаасны цаанаас үсгийг

сонирхолтой байх болно.

Цагаан толгойн үед уншихад сургах

Сурагчдад авиа, үсгийг эхлэн таниулсан цагаас эхлэн үг, өгүүлбэр уншуулна. Сайн

уншихын тулд үгэнд байгаа бүх үсгийг уншиж сурсан байхаас гадна үгийг зөв унших,

үелэн унших, өгүүлбэр ба эхийг зөв уншуулахад багш анхаарах хэрэгтэй. Нэг үетэй

хялбар үгийг аль болох бүтэн үгээр нүдлүүлэн уншуулах бол урт, хүнд хэцүү үгийг үелэн

уншуулна. Гэхдээ заавал бүх үеэр таслуулах гэх шаардлагагүй. Жишээ нь:

“уралдууллаа” гэсэн үгийг заавал у-рал-дуул-лаа гэж дөрвөн үе болгохын оронд урал-

дууллаа” гэж хоѐр хэсэг болгон уншуулж болно. Хүүхэд сайн уншиж сураагүй байхад

үсэг үсгээр, эсвэл үе үеэр салгаж хэл, үсэглээд унш гэх хэлэх нь зохисгүй. Харин

өгүүлбэр, эхийг уншуулахад их, бага зогсолтыг хийж сургах хэрэгтэй. Унших явцад

таслал байвал бага зэрэг, өгүүлбэр төгсөж цэг тавьсан байвал харьцангуй удаан

зогсолт хийж сургана.

Үг нь авиануудын нэгдэл учраас тухайн үгийг бүтээж байгаа авианууд (үсгүүд)

хэллэгийн урсгалд эгшин зуур холбогддог хуультай. Ийм учраас авианууд нэг нэгдээ

харилцан нөлөөлдөг. Үсгээ бүрэн таньж нүдэлсэн ч зарим сурагч уншиж чаддаггүй

шалтгаан нь авианы ийм огцом нарийн холбоог гаргач чадахгүй байгаатай холбоотой.

Өөрөөр хэлбэл үг хэллэгийн урсгалд авиануудын эхлэл, төгсгөл тус тусдаа хэлэгддэггүй

харин түрүүчийн авианы төгсгөл дээр дараагийн авианы эхлэл давхцаж байдагтай

холбоотой. Иймд “ма” гэж уншихад хоѐр үсгээ мэдэж байгаа ч уншиж байгаа нь

авиануудын төгсгөл ба эхлэлийн давхцалыг хийж чадахгүй байгаа хэрэг. Энэ холбоосыг

хийж, ма гэдгийг уншуулахын тулд хоѐр уруулаа нийлүүлэн “м” авиаг хэлэхэд бэлтгээд,

араас нь “а” авиаг шууд хэлэх зэргээр эдгээр задгай үеийг уншуулж сургах нь зохистой.

Ийм учраас уншуулж сургахдаа үсгүүдийн холбоос буюу нэг авиаг нөгөө авиатай, нэг

үеийг нөгөө үетэй огцом холбож сургахад анхаарах хэрэгтэй. Сурагчид бүтэн үгээр

уншиж сурах хүртэл энэхүү огцом холбоог шалмаг тогтоож чаддаг дадал олгох хэрэгтэй.

Уншуулж сургахад гардаг нэг бэрхшээл бол сурагчид үсгийг нэрлэж хэлэх боловч

холбон уншиж чаддаггүй. Энэ тохиолдолд эхний авианы төгсгөлийг хэлэхэд бэлтгээд,

өөрөөр хэлбэл эхний авианы хэлэх байдлаас дараагийн авиаг залгуулан шууд хэлж

сургах нь хэрэгтэй.

Жишээ нь: САМ гэхэд

Page 28: НЭГДҮГЭЭР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_1.pdfНэгдүгээр ангийн монгол хэлний хичээлийн зорилго

28

Нэгдүгээр шатны гийгүүлэгчийг таниулах явцад багш дараах чаввар эзэмшүүлэхэд

анхаарах хэрэгтэй.

Хүүхэд бүр үзсэн үсэгийг нүдэлж тогтоох, зөв уншиж сурах

Үеийг маш сайн нүдэлж, чадварлаг уншиж сурах

Үе холбон үг бүтээн унших уншсан зүйлийн утгыг ойлгох. Жишээ нь

са+мар, Са+раа, Со+сор 2 сүү уув гэх мэт

Хүүхэд үг өгүүлбэр уншиж сурахад далд байгаа үсгийг олох, тохирох үеийг холбох зэрэг

дасгалыг өдөр бүр хийх нь үр дүнтэй. Даалгаврыг сурагчдад өгөхдөө “Алимны ард нэг

үсэг нуугдсан байна. Түүнийг олъѐ” гэх мэтээр хэлэхэд хүүхдэд сонирхолтой. (Жишээ 2)

Мөн үеийн хүснэгийг томоор хийж ангийн хананд байрлуулах нь үсэг үе нүдлэх үе

холбон уншиж сурах нэг нөхцөл болдог. Үеийн хүснэгт ашиглан унших дасгал хийлгэх.

Багш үеийн хүснэгтийг ангид томоор бичиж бэлтгэх эсвэл баг бүрт нэг нэг байхаар

бодож урьдчилан бэлтгэсэн байвал зохино. Эдгээр гийгүүлэгийг таниулах явцад үеийн

хүснэгт ашиглан үеийг нүдлүүлэх тогтоолгох уншуулж сургах үйл ажиллагааг маш

чухалчлах хэрэгтэй. Хүүхэд бүр үсгийг нүдэлж үе холбон унших арга дадлагад суралцаж

байгаа эсэхийг сайтар ашиглаж судалбал зохино.

Үе унших дасгалыг хичээл бүр дээр 2-3 минут хийж хэвших нь үг бүтээн уншихыг хялбар

дөхөм болгодог. Үеийн хүснэгт ашиглахаас гадна харглзаа үүсгэх даалгаврыг хүүхдүүд

дуртай хийдэг. Жишээ нь:

ху ваа

са руу

хо рээ

сэ воо

Үгийн сүлжээ бөглөх, үсгээс үг бүтээж унших

даалгавар өгч болно. Жишээ нь:

Хоѐр авиа тэмдэглэдэг “н,г” гийгүүлэгчийг заахдаа нэлээд анхаарах шаардлагатай.

Тухайлбал, хэлний угийн “н” авиа, үсгийг таниулсны дараа хэлний үзүүрийн авиаг

таниулж, дараа нь харьцуулан утга ялган уншуулж сургана. Уншагад сургах хэд хэдэн

аргаас танилцуулж байна.

Өөртөө унших. Бусад хүний сонсоход зориулж биш, зөвхөн өөртөө зориулж

унших хэлбэрийг хэлнэ. Нэг, хоѐр дугаар ангид сурагчид ихэвчлэн амандаа үглэн

“чанга” уншдаг нь ойлгохын тулд зөвхөн “өөртөө” зориулан уншиж байгаа хэрэг гэдгийг

багш нар ойлгох хэрэгтэй. Энэ нь бага насны хүүхдийн өөрийн уншсаныг сонсож байж

А а аа ай

Э э ээ эй

И и ий

О о оо ой

У у уу уй

Ө ө өө

Ө Ө үү үй

А Э У У М Р

Т У У Л А Й

А И Н У Т А

Г Ч А У А Т

Т Э Г Э Р Х

А З А А Н А

А З Й З А Р

Ха ар

Ха ар

Page 29: НЭГДҮГЭЭР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_1.pdfНэгдүгээр ангийн монгол хэлний хичээлийн зорилго

29

ойлгодог онцлогтой нь холбоотой. Харин дараагийн шатанд буюу гурав, дөрөвдүгээр

ангиас эхлэн сурагчид “харааны уншлага”-д суралцаж эхэлдэг.

Бусдад унших. Бусдын сонсож ойлгоход зориулан чанга дуугаар уншихыг бусдад

унших гэнэ. Бусдад унших уншлагыг өөртөө унших “чанга” уншлагатай андуурч

болохгүй. Зорилгын хувьд ялгаатай. Энэ уншлага нь нэг талаас уншихдаа сонсож

байгаа хүний анхаарлыг татаж, сэтгэлд нь хүртэл унших чадварыг харуулдаг бол нөгөө

талаас сонсож байгаа хүн нь хүний уншсаныг ойлгох чадварыг шаарддага. Бусдад

унших нь уран уншлагад сургах эхний алхам болно. Уншиж сурах цагаан толгойн үеэс

сурагчид үг, өгүүлбэрийг алдаа мадаггүй, тод хэлж уншихад суралцах бол анги ахих

тусам үг, өгүүлбэрийн утгын өргөлт гаргах, их, бага зогсолт хийх, уншлагын хурд, өнгө

аялгыг тохируулан уран унших чадварт суралцдаг. Зөв, ухамсартай уншлага нь уран

уншлагын бэлтгэл болдог. Цагаан толгойн уншлагаас эхлэн уншлагын дараах дөрвөн

чадварыг жигд эзэмшүүлэхийг ахмад арга зүйчид зөвлөсөн байдаг. Үүнд:

Зөв уншлага. Зөв уншлага гэдэг бол алдаагүй (үгийн үе, үсэг сольж, гээлгүй),

амьсгал тохируулан, бичгийн хэлний үндсэн хэв журмын дагуу уншихыг хэлнэ. Зөв

унших суурь нь цагаан толгойн сургалтын үеэс эхлэн тавигдаж, анги ахих тусам улам

өргөжнө. Ийм учраас сурагчдыг багаас нь аль болох шулуун шударга, хурц тод хэлж

уншуулахыг хичээх хэрэгтэй. Хэрэв сурагч түгдэрч байвал тухайн үгэнд үеийн задлаг

хийж унших дадалтай болгох хэрэгтэй. Зөв уншиж сурахад танил бичш, шинээр

танилцсан үгийн утгыг ойлгуулах явдал чухал байдаг. Ажиглалтаас үзэхэд муу уншдаг

хүүхэд уншиж байгаа зүйлээ төдийлэн сайн ойлгодоггүй байна. Зөв уншлага нь голдуу

бусдад уншихаар илэрхийлэгддэг. Сурагчдын уншлагыг ажиглахад

а. Үгийн төгсгөлийг буруу унших

б. Ойролцоо дуудлагатай үсгийг сольж унших

в. Урт, хос, богино эгшгийг буруу унших зэрэг дутагдал ихээхэн гардаг. Иймээс

хүүхэд бүрд унших боломж олгож, ийм үйлийг хэвшил болгохын тулд дараах асуудлыг

анхаарах хэрэгтэй. Үүнд:

1. Үсэг, үгийг зөв хэлж дуудах

2. Үсэг, үе орхихгүй гүйцэд унших

3. Үсэг, үе, үгийг давтан хэлэхгүй байх

4. Үсэг, үеийг сольж уншихгүй байх

5. Үсэг, үе нэмж уншихгүй байх

6. Өгүүлбэр уншихдаа өргөлтийг зөв хэлэх

7. Их, бага зогсолтыг зөв хийх

8. Дууны өнгийг тохируулан унших

Зөв уншиж сургахын тулд багш тухайн үсэг үзэхэд шинээр унших үгсийн утгыг

ойлгуулахад анхаарч холбогдох үзүүлэн таниулах бэлтгэх хэрэгтэй. Хэрэв зургаан

настай хүүхдэд ойлгомжгүй байвал бодитоор эсвэл зургаар үзүүлэхээр бэлтгэх бол

хялбар үгийг хичээлийн явцад, заримыг нь уншлагын дараа товч тайлбарлаж болно.

Хурдан уншлага. Сурагчид аажмаар уншлагын хурдыг тохируулан унших

дадалтай болдог. Сурагчдын унших хурд ангиас ангид нэмэгдэнэ. Сурагчид сэдвийг хэт

хурдан, эсвэл хэт удаан унших нь утгыг ойлгоход нь саад болдог. Ер нь уншлагын

хурдыг хүний ярианы хурдтай ойролцоо байхыг зохистой гэж үздэг. Хүний унших хурд

нэмэгдэх тусам мэдээлэл авах боломж нэмэгдэх тул аль болох бага хугацаанд их

мэдээлэл авч чадахаар уншиж сургахад чиглүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, нэгж

Page 30: НЭГДҮГЭЭР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_1.pdfНэгдүгээр ангийн монгол хэлний хичээлийн зорилго

30

хугацаанд унших хурдыг ахиулна гэсэн үг болно. Зарим сурагч хэт хурдан уншихад

анхаарч, уншиж байгаа зүйлээ ойлгодоггүй бол зарим нь хэт удаан уншсанаас зохиолын

агуулыг ойлгоогүй байдаг. Улиралд 2-3 удаа танил ба танил бус сэдвээр уншлага

хийлгэж, унших хурд нь хэрхэн төлөвшиж байгаад дүгнэлт хийх зүйтэй.

Хүүхдийн хурдан уншлагад сургахад олон арга байдаг. Зарим багш шүлэг

чээжлүүлж уншуулсны дараа сурагчид өөр сэдэв уншихдаа шүлэг уншсан хурдаар

уншихыг эрмэлдздэг. Мөн уншсан сэдвээс аль нэг үгийг хурдан олох (Жишээ нь: Уншсан

эхээс нэг өгүүлбэрийг аль нэг үгийг бичилгүй, зай үлдээх, цэгээр тэмдэглэх гэх мэтээр

уншуулж, дутуу үгийг олох даалгавар өгөх гэх мэт), багшийн асуултад тохирох хэсгийг

олох (Багш уншихын өмнө асуултыг бэлтгэж, унших явцдаа асуултын хариуг олох гэх

мэт) зэрэг дасгал ач холбогдолтой.

Ухамсартай уншлага. Унших явцдаа утгыг бүрэн ойлгож авахыг ухамсартай

уншлага гэдэг. Үүний тулд зөвхөн үгсийн утгыг төдийгүй өгүүлбэр, цогцолборуудын

санааг саадгүй ойлгож байвал зохино. Сэдвийнхээ үндсэн агуулгыг ойлгож байна гэдэг

бол өгүүлбэр болон цогцолборын гол санааг ялган салгаж, тэдгээрийн хоорондын учир

шалтгааныг тогтоож чаддаг байхыг хэлнэ. Зарим сурагч хэт түргэн уншдаг ч ойлгосон

зүйлгүй хоцордог нь ухамсартай уншиж сураагүйтэй нь холбоотой. Сурагчид эхнээс нь

үг үгээр нь биш, аль болох утгат хэсгээр нь зааглан, улмаар бүтэн өгүүлбэрээр нь

уншиж сургах хэрэгтэй. Бүтээлчээр утгачлан уншиж сурсан хүн нэг харахдаа хэд хэдэн

үгийг (4-5) нэгэн зэрэг уншиж чаддаг байна. Ийнхүү хэд хэдэн үгийг гүйлгэн харах явцад

цааш нь тийм үг байх ѐстой гэдгийг таамаглан унших чадвартай болдог байна.

Сайн уншигч болж төлөвшихөд уншсанаа ойлгож тогтоох явдал чухал. Ийм

учраас сурагчдаар тодорхой сэдэв уншуулсны дараа асуулт асууж хариулт авах, зураг

зуруулах, яриулах, үйл хөдлөл нэрлэсэн үгийг дарааллаар нь байрлуулах, зурагт

харгалзуулах, тохрох хариултыг олохгэх мэт олон аргаар хэрхэн ойлгосныг илрүүлж

болно. Нэгдүгээр ангийн сурагчид нэг уншаад ойлгоход бэрхшээлтэй тул багш эхлэн

үлгэрлэн унших, дараа нь хамтын уншлага хийх, бие дааж унших гэх мэтээр хэд хэдэн

унших боломж олгох хэрэгтэй. Бусдад уншуулахдаа хүүхдийг ганц нэгээр нь биш

хосоор, багаар, анги нийтээр нь уншуулах нь тэдний айдсаас холдуулна.Эхний үед багш

болон сайн уншигч сурагчийг дагуулан уншуулах, бичлэг сонсгон дагуулан уншуулах

зэргээр аль болох тод чангаар уншуулж зүгшрүүлэх хэрэгтэй.

Уран тод унших. Уран уншлага нь бусдад уншиж байгаа сэдвийн агуулгыг гүн

гүнзгий ойлгуулах, сурагчдын сэтгэл хөдлөл, гоо зүйн хүмүүжил төлөвшилд чухал

нөлөөтэй. Уран уншлага бол ухамсартай уншлагатай нягт холбоотой. Хэрэв сурагчид

уншсан зүйлийнхээ утгыг сайн ойлгоогүй бол утга төгөлдөр, уран уншиж чадахгүй. Утга

төгөлдөр сайн уншихгүй бол ойлгоход бас хэцүү. Ухамсартай уншлага нь уран

уншлагын бэлтгэл болдог бол зөв унших нь уншиж буй зүйлээ сайтар ойлгоход

тусалдаг харилцан холбоотой үйл ажиллагаа юм. Уран уншихад утгын өргөлт гаргах, их,

бага зогсолт гаргах, уншлагын хурд, өнгө аялга зэрэг чухал үүрэгтэй байдаг. Уран тод

уншуулж сургахын тулд эхлээд үг, өгүүлбэрийг тод уншиж сургах, аажимдаа урнаар

уншуулж сургах хэрэгтэй. Уран уншлагыг дараах хэлбэрээр хийж болно: Үүнд:

1. Шүлэг, магтаалыг анги нийтээр болон сурагчид ганц ганцаар уншиж болно.

Ийнхүү уншихад шүлгийн утга санааг хэрхэн сонсож байгаа хүмүүст хүргэх

талаар бодож төлөвлөх хэрэгтэй. Тухайлбал, ямар байдалтай унших, ямар

хөдөлгөөн хийх, дууны өнгө, аялга хэмнэл ямар байх гэх мэт.

Page 31: НЭГДҮГЭЭР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_1.pdfНэгдүгээр ангийн монгол хэлний хичээлийн зорилго

31

2. Үлгэр, өгүүллэгийн баатрыг төлөөлөн унших хэлбэр байж болох бөгөөд сонгосон

үлгэр, зохиолын баатрыг сурагчдад оноон өгч тэднийг төлөөлөн эхээс уншуулж

болно. Хэрэв үүгээр дүрийн тоглолт хийхээр бол, жишээ нь: “Долоон ногоон

өндөгтэй доголон шаазгайн үлгэр”-ээр дүрийн тоглолт хийхэд үнэг, шаазгай,

хулганын дүрд оногдсон хүүхдүүд тэдгээрийн хэлдэг үгийг цээжилсэн, түүнийг

уран тод хэлж сурсан байна.

3. Нэг хүн зохиолын бүх баатрыг төлөөлөн уншиж болно. Энэ тохиолдолд тухайн

хүн баатар бүрийн онцлогийг гарган уншихын хичээлнэ. Жишээ нь: дээрх

үлгэрийг нэг хүн уншихаар бол үнэгний зальжин, дээрэнгүй байдал, шаазгайн

аймхай байдал, хулганын аргатай, ухаантай байдлыг харуулахаар дуу хоолойн

өнгийг гарган уншвал нэн сайн болно.

Цагаан толгойн үед унших, бичих чадварыг илрүүлэх даалгаврын жишээ:

Чадвар Илрүүлэгч Даалгаврын жишээ

“М” үсэг

таних, “м”

үсэг бүхий

үе, үг,

өгүүлбэр

унших

“М” үсгийн

ялган таних,

унших,

бичих

Цагаан толгойн үсгээс “м”

үсгийг таньж олох

“М” үсгийн төсөөг олж

хэлэх

М үсгийг эгшгээр

амилуулан унших

Үе холбон үг, өгүүлбэр

унших

“М” үсгийг олж доогуур нь хоѐр зур.

Бөмбөг

Бөмбөг бөмбөг хөөрхөн дөө

Бөмбөгөөр тоглох гоехон доо

Хөөрхөн алаг бөмбөгөөр

Харилцаж тоглое хоѐулаа

Үгсийг уншаарай.

ам эм им

маам мээм ийм

муу амаа амуу

Эхийг уншаарай.

Эм

Амаа, эм уу. Маам аа, ийм эм уу. Ийм эм

муу. Эмээ ийм эм уу.

“М” үсэг бүхий үе, үг,

өгүүлбэру унших

Үсэг нөхөж бичээрэй.

“М” үсэг бүхий үе, үг,

өгүүлбэр унших

Хувилбар 1. Тохирох үед “М” үсэг бичээрэй..

Цагаан толгойн үед бичихэд сургах

Цагаан толгойн үеийн нэг онцлог бол шинэ үсэгтэй танилцаж өдөр тутам бичих үйл

хийдэг. Бичмэлээс хуулан бичих нь үндсэндээ үлгэр жишээ бичлэгийг дуурайн бичих

үйл явц болно. Цагаан толгойн бэлтгэлийн үед эзэмшсэн зурлагуудыг ашиглан шинээр

үзсэн үсгийг бичиж сурна. Ихэнх багш нар сурагчдын дэвтэр шинээр бичих үсгийг бичиж

өгдөг бол зарим багш хичээлнгүй бичгийн дэвтэр ашиглах нь бий.

Page 32: НЭГДҮГЭЭР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_1.pdfНэгдүгээр ангийн монгол хэлний хичээлийн зорилго

32

агаан толгойн үсгийг хос шугамд бичих нь эхлэн сурч буй хүүхдэд үсгийн эхлэх,

үргэлжлэх, төгсөх баримжааг авахад тустай байна. Үсгийн өндөр нам, ташууг зөв гарган

бичихэд ийм шугам чухал үүрэгтэй байдаг. Хос шугамд жижиг үсэг нь 4мм, том үсэг нь

7,5-8мм орчим байна. Ийнхүү цагаан толгойн үсэг бичүүлж сургах дараар аргыг багш

нар түгээмэл хэрэглэдэг. Үүнд:

1. Тооллын /тактын / арга:

Эхний үед үсгийн зурлагын тоогоор тоолж бичүүлнэ. Дараа нь үеийн тоогоор бичүүлж

болно. Эл аргыг хэрэглэснээр ангийн сурагчдын бичгийн хурд жигд болно. Хэт хурдан

элемент муутай бичдэг хүүхдийн бичлэгийг тогтоох, удаан бичдэг хүүхдийн бичих

хурдыг нэмэгдүүлнэ. Мөн дэгийн дагуу сайхан бичдэг болоход хүүхдийн гарын

хөдөлгөөнийг зөв зохицуулахад тусална. Энэ аргыг нэг цагийн хичээл дээр удаан

хугацаагаар хэрглэх нь үр дүнгүй, өөр аргатай хослуулан явуулах нь зохимжтой.

Баримжааллын арга

Үсгийн дүрсийг сурагчдад харуулаад хэлбэрийг нь хүүхдэд нүдлүүлэн ярилцах, дэвтэрт

бичүүлэхийн өмнө агаарт бичих хөдөлгөөн хийх, хөдөлгөөнөө сурагчдаар дуурайлгах,

самбар, эсвэл том цаасан дээр үсэг бичээд дээгүүр нь дагуулан бичүүлэх үэргээр

тухайн үсгийн эхлэл, үргэжлэх байдал, төгсгөл, мөн бичих маягийг гарт нь баримжаа

болгох дасгал хийлгэсний эцэст бичүүлнэ гэсэн үг .

Эхлэн бичүүлж сургахад бичмэл үсэг тус бүрийг бүтээх зурлага, үсгийн дүрс хэлбэрийг

хэрхэн бичих, бусад үсэгтэй холбох, үсгийн налуу ташууг яаж зөв гаргах аргуудыг

анхнаас нь хүүхдэд зөв зааж бичих дадал эзэмшүүлснээр хичээнгүй сайхан бичиж сурах

эхлэл тавигдана. Багш шинээр үсэг бичүүлэхийн өмнө үлгэр жишээ бичлэгийг сурагчдад

үзүүлж, үсгийн зурлага тус бүрийг хаанаас эхэлж, ямар шугамд тааруулж бичих журмыг

багш самбарт бичиж үзүүлнэ. Үүний тулд самбарт хос шугам зурж бэлтгэсэн байх

хэрэгтэй. Дараа нь эдгээрийг нийлүүлэн үсэг болгон бичих жишээг багш мөн самбарт

бичиж үзүүлнэ. Үүнийг алхамчлан тайлбарлавал:

1. Багш эхлээд бичмэл үсэг, мөн үсгийн зурлагыг үлгэрлэн бичиж, сурагчдад

үзүүлж, бичмэл үсэгтэй танилцуулна.

2. Үсгийн зурлага хаанаас нь эхэлж, ямар шугамад хэрхэн тааруулан бичих

журмыг багш, самбарт бичиж үзүүлнэ. Ийм учраас багш самбарт хос шугам

татан бэлтгэсэн байх шаардлагатай. Багш үүнийг харуулж тайлбарлахдаа

самбарыг биеэрээ халхлахгүй зогсож, хаанаас эхлэн ямар шугамаар бичиж,

хаана дуусгахыг харуулахын зэрэгцээ тайлбарлан ярьж байж бичнэ. Мөн

заримдаа агаарт дүрсэлж ч үзүүлнэ.

3. Эдгээр зурлагыг нэгтгэн үсэг болгон бичихийг үлгэрлэн үзүүлнэ. Сурагчид шинэ

үсгээ дэвтэр дээрээ бичнэ.

4. Мөн тэр үсгийг үг, өгүүлбэрт оруулж бичих, үүнд багш самбар дээр үг бичихдээ

үсгүүдийг хооронд нь яаж холбох, хоѐр үгийн хооронд ямар хэмжээтэй зай

үлдээхзэргийг сурагчдад бүрэн ойлгуулсны дараа бичүүлнэ. Тэгээд уншиж

ярилцсаны дараа сурагчид дэвтэртээ яралгүй сайхан бичнэ.

Бага ангийн сурагчдыг цагаан толгойн сургалтын үеэс л алдаагүй, зөв бичиж сурах

эхлэлийг тавьдаг. Үсэг үзсэн өдрөөс эхлэн тухайн үсэг бүрийн зурлага, элемент

бичвэрийн шаардлагыг зөв бичүүлж хэвшүүлэхийн тулд сурагч бүртэй ганцаарчлан,

хэсэгчлэн ажиллах нэг цагийн хичээлийн үр өгөөжийг жигд байлгах зэрэг нь сурагч

Page 33: НЭГДҮГЭЭР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_1.pdfНэгдүгээр ангийн монгол хэлний хичээлийн зорилго

33

бүрийг амжилттай сургахын үндэс болдог. Хичээнгүй сайхан бичүүлж сургахын тулд

дараах хэдэн алхмуудыг зайлшгүй анхаарах хэрэгтэй болдог. Тухайлбал:

1. Үсгийн элементийг зөв дарааллаар бичиж сургах

Энэ үед хүүхдэд үсгийн зурлагыг хаанаас эхэлж хаана төгсгөх, үсэг бүрт ямар зурлагууд

орж байгааг мэдэж түүнийг яаж зөв бичүүлж хэвшүүлэхэд маш сайн анхаарах хэрэгтэй

болдог. Жнь:

• үсгийн дэгээ эхлэлтэй зурлагыг дээш шулуун татаж шулуун зураасаар холбон

дэгээ төгсгөл хийж байгаагаар бичих. Үүнд сурагчид дунд талын хөндлөн

зураасыг долгионтуулж хийх хандлага ажиглагддаг. Бас төгсгөлийг хэт хол

зайтай бичих зэргээр алдаатай бичдэг.

• Хоѐр тийш харж нийлсэн хагас дугуй зурлага. Энэ нь 2 хагас дугуйг яг ижил

байхаар бичиж сургах.

• шулуун зурлагуудыг өндөр нам, хоорондох зайг яг ижил жигд хийж бичих.

Хүүхдүүд дээд талын нурууг долгионтуулж бичээд байдаг гэх мэтчилэн үсэг

бүрийн элементийг зөв бичүүлж сургахад маш нарийн анхаарах шаардлага

байдаг.

2. Үсгийн налалтыг зөв гаргаж сургах

Үсгийн налууг 65 градус буюу дэвтрийн налуу шугамд баримжаалан бичих, хуудас

цаасан дээр тусгайлан татаж бэлтгэсэн налуу шугамыг тавьж гэрэлтүүлэн бичих зэргээр

бичүүлж хэвшүүлж болдог. Багш хүүхдүүдийн дэвтрийг үзэх явцдаа үсэг бүрийн налалт

ямар байгааг шугам татаж шалган үзэж болно. Хоѐр дахь үгэнд шугамууд харилцан

зэрэгцэж ойролцоо байгаа нь үсгийн налалт жигд, үсэг хоорондын зай ч зөв болж

байгааг харуулна.

3.Үсгийн өндөр, намыг тааруулж бичих

Бага ангийн сурагчдын хувьд элементийн дэвтрийн хол, ойр шугамыг баримжаалан

үсгийн өндөр намыг бичих ба цааашид ч жижиг, том үсгийн хэмжээг жигд байлгахад

анхаарах. Хичээнгүй бичгийн стандартад зааснаар жижиг үсэг 3 мм, том үсгийн өндөр 7

мм орчим байхаар бичүүлдэг. Одоо ч бага ангид томоор бичүүлэх хэрэгтэй байдаг. Энэ

нь үсэг бүрийн элементийг зөв гаргахад чухал нөлөөтэй ба бичгийн хэлбэрийг жигд

сайхан харагдуулдаг. Аажимдаа хүүхдүүдийн бичиг жижгэрдэг учир бага ангид нь

томоор бичүүлж байхад зүгээр санагддаг.

4. Үсгийн холбоосыг зөв хийлгэх

Үсгийн хоорондох холбоосыг үсэг холбон бичиж эхлэх үеэс зөв хийлгэх хэрэгтэй.

Өөрөөр хэлбэл, авиа, үсэг таниулахдаа ямар үсэг, яаж холбогдож бичдэгийг маш сайн

анхаарч хийлгэх хэрэгтэй байдаг. Анхнаасаа үсгийн холболтыг буруу хийсэн хүүхэд том

болсон үедээ дараа, дараагийн үед засахад хүндрэлтэй болж ерөнхийдөө буруу

холболттой бичдэг болдгийг багш бүр анхаарвал зохино. Тухайлбал:Өмнөө жижиг

холбоос хийж бичдэг М, Л, Я үсгүүд, а, э, о үсгүүдийн холболтыг зөв хийхэд маш сайн

анхаарах.

М-үсгийн холболтыг буруу хийвэл и

үсэгтэй адил болж харагддаг. Ийм

байдлаар харагдах бөгөөд сүүлийн

холболтод нэг зүйл дутуу байгаа нь элементийг өөр болгожхарагдуулна.

а,о үсгүүдийг дээгүүр доогуур гэх мэтчилэн хэдэн янзаар холболт хийдэг. Энэ нь

элементээр сайхан бичүүлэх шаардлагад нийцэхгүй хүүхдүүдээс өөрөөр бичээд байдаг.

Page 34: НЭГДҮГЭЭР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_1.pdfНэгдүгээр ангийн монгол хэлний хичээлийн зорилго

34

5. Үсэг, үг хоорондын зайг зөв авах

Үгийн хоорондох зайг чигчий хуруугаар баримжаалан бичүүлж сургадаг туршлага

байдаг. Зарим хүүхдүүд үгийн хооорондох зайг хэт ойр, эсвэл хэт хол хооронд нь бүтэн

үг бичихээр зай үлдээх буюу дэвтрийн нэг шугаманд 2 -3 үг бичээд дүүргэх байдал

ажиглагддаг. Энэ нь бичвэр үзэмжгүй харагдах, мөн дэвтэр нь амархан дүүрч олон

дэвтэр хэрэглэх болдог ба дэвтрээ зөв ашиглаж чадахгүй байна гэсэн үг юм.Үсэг

хоорондын зай нь 2 мм буюу ойролцоогоор 2 үсгийн хооронд дахин нэг үсэг бичих

хэмжээтэй зай үлдээх нь зохистой.

Бичихдээ үгийг үсгээр, өгүүлбэрийг үг, үеэр таслан, олон дахин харж бичих, үзгийг олон

дахин дэвтрээс салгадаг зэрэг нь сайхан бичиж сурахад бэрхшээл учруулдгаас гадна

бичиж байгаа зүйлийн утгыг ойлгохгүйд хүргэдэг. Энэ учраас эхний “а” үсгийг

бичүүлэхдээ л зурлагын тоогоор хоѐр дахин харахгүй, нэг удаа сайн хараад бичихийг

шаардах хэрэгтэй. Энэ нь сурагчдад том, жижиг “а” үсэг бүтнээр нүдлэгдэн тогтож, хаа ч

байсан таньдаг болно. Хэрэв “а” үсгийг зурлагын тоогоор хоѐр удаа харж бичсэн бол

үсгийг нүдлэн тогтоож чадахгүйд хүрнэ. Түүнчлэн эхний гийгүүлэгч таниулсан үед “ам,

ах” гэх мэт хоѐр үгийг нэг удаа хараад бичих, цаашид “сам, сар, нар” гэх мэт гурван

үсэгтэй үгийг нэг удаа хараад бичих, улмаар хоѐр богино үгээс бүтсэн өгүүлбэрийг нэг

удаа сайн харж тогтоогоод бичдэг болгоход аажмаар дасгах хэрэгтэй. Энэ нь яваандаа

хэд хэдэн үгтэй өгүүлбэрийг ч хараад, сонсоод бичдэг дадал олгохыг зорих хэрэгтэй.

Сурагчдыг шинэ үсэг, үе, үг, өгүүлбэр бичиж байгаа үед хурдан бичихийг шаардаж

болохгүй. Их бага ямар боловч бичих ажлыг хийлгэж гүйцсэний дараа өөрсдөөр нь

уншуулж хянуулах ба бүгд ижил зүйлийг бичсэн тохиолдолд нэг сурагчаар уншуулж,

бусад бичсэнээ түүнтэй тохируулан шалгаж болдог. Нэгдүгээр улиралд нэг хичээлд

хоѐр мөрөөс илүү бичүүлэх шаардлагагүй. Дундаж бичдэг хүүхдийн хувьд энэ хоѐр

мөрийг бичихэд бараг 5-10 орчим зарцуулах болно. Гэрийн даалгаварт ч их зүйл

бичүүлэх шаардлагагүй. Зарим багш сурагчдад нүүр нүүрээр нь бичих даалгавар өгдөг

нь сайхан бичиж сургахаас илүү бэрхшээх, бушуухан дуусгахын тулд хайш яйш бичихэд

хүргэдэг. Гэрийн даалгавар хэтэрхий их байвал хүүхэд удаан сууж ядраад, сонирхол нь

буурч алдаатай, муухай бичихэд хүрдэг. Бичих даалгаврыг бага хэмжээтэй өгч, харин

түүнийг маш зөв, нямбай цэвэр бичүүлэх нь чухал. Сурагчдын бичих чадвар нэмэгдэх

тусам бичих зүйлийн хэмжээг аажмаар (1 мөрөөр) нэмэгдүүлэх хэрэгтэй. Сурагчдын

бичих чадвар харилцан адилгүй тул бичих дадал хурдан эзэмшиж байгаа болон хоцорч

байгаа сурагчидтай ялгаатай ажиллах хэрэгтэй. Өөр нэг анхаарах асуудал бол солгой

гараар бичдэг хүүхэдтэй ялгаатай ажиллах хэрэг гарна. Дэвтэр тавих, үзэг барихаас

эхлээд бусад хүүхдээс ялгаатай байна.

Авиа, үсэг таниулахад ашиглах сургалтын хэрэглэгдэхүүн. Нэгдүгээр ангийн

сургалтад бусад ангийг бодоход үзүүлэн таниулах материал өргөн хэрэглэх

шаардлагатай байдаг.

Үсэгт карт. Ийм карт нь шинээр үсэг үзээд нийлэг хийж уншуулахад гол хэрэглэгдэхүүн

болно. Шинээр үзсэн үсгээр үг бүтээж уншихад төдийгүй хүүхдүүд чөлөөт цагаараа үг

бүтээн тоглох боломж бүрдэнэ. Ахмад багш нар шинэ үсэг таниулаад, түүнийг үсгийн

касст хийдэг, нийлэг хийж уншуулахдаа хэрчмэл үсгээр үг бүтээж уншуулдаг байсан

бөгөөд энэ уншиж сурах гол алхам гэж үздэг байсан.

Page 35: НЭГДҮГЭЭР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_1.pdfНэгдүгээр ангийн монгол хэлний хичээлийн зорилго

35

Хүүхдүүд багшийн бичсэн үг, үзүүлэн, сурах бичгээс уншихаас гадна гартаа ийм

маягаар бэлтгэсэн “үсэг” барьж, үг бүтээн унших сонирхол маш их байдаг. Өөрсдийн

болон найз нарынхаа бүтээсэн үгийг унших дуртай. Багш хэд хэдэн хүүхдийн дунд ийм

багш хэрэглэгдэхүүн (карт) байхаар тооцон гарын доорх материалаар бэлтгэж болно.

Жишээ нь утасны цэнэглэгч карт, хуванцар савны бөглөө мэт ижил хэмжээтэй зүйл дээр

үсэг бичээд нааж болно. Картын нэг талд үсэг, боломжтой бол нөгөө талд нь холбогдох

зураг байвал үсгээ мартсан хүүхэд үсгийг уншихад дөхөм байна. Том жижиг гийгүүлэгч

тус бүр 2-3 ширхэг, эгшиг үсэг 4-5 ширхэг, тэмдэг үсэг тус бүр 2 байхад болно. Ийм багц

хэрэглэгдэхүүн нэг ангид 5-6 байхад сурагчдыг баг болгон сулгаж, нэг нэгийг өгч болно.

Харин багш өөрөө арай том хэмжээтэйг хийж зургийн ард байрлуулбал үсгийг самбарт

тогтооход хялбар,хүүхдэд харагдах боломжтой болно. Хэрэв үе нүдлүүлнэ гэвэл

үсгийн оронд үе бичиж болно.

Үеийн хүснэгт. Цагаан толгойн эгшиг, гийгүүлэгч үсэг таниулах үед гол хэрэглэгдэхүүн

болно. Үе нүдлэн тогтоох, холбон уншихад хэрэглэдэг.

А а аа ай

Э э ээ эй

И и ий

О о оо ой

У у уу уй

Ө ө өө

Ө Ө үү үй

Ханын хүснэгт. Шинээр үсэг үзэх бүрдээ ханын хүснэгтэд байрлуулна. Үүнийг

урьдчилан бэлтгэсэн хүснэгт ашиглахаас дээр янз бүрийн зураг дээр байрлуулахаар

бэлтгэж болно. Жишээ нь: Галт тэрэгний цувааг 35 âàãîíòîé çóðæ áýëòãýæ áîëíî.

Зурагт ба бичмэл үзүүлэн. Авиа үсэг таниулахад ашиглах үлгэрийн болон сэдэвт зураг,

дармал ба бичмал үсэг бичсэн үзүүлэн байна. Багш нар хэвлэмэл, болон цахим үзүүлэн

бэлтгэн ашиглаж байна. Аль ч хэлбэрээр үзүүлэн таниулах бэлтгэхдээ эрүүл ахуйн

шаардлага хангахад анхаарах хэрэгтэй.

Хичээлийн үлгэрчилсэн загвар

Page 36: НЭГДҮГЭЭР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_1.pdfНэгдүгээр ангийн монгол хэлний хичээлийн зорилго

36

Хувилбар 2

Хичээлийн сэдэв: Үү авиа, үсэг

Зорилго: Үү авиа, үсэг таниулах

Зорилт:

1. Богино ба урт, хос “Үү” авиаг ялган сонсох, зөв дуудах

2. Дармал ба бичмэл урт богино, хос “Үү” үсэгтэй танилцах, уншиж, бичиж сурах

Хичээлийн цаг: 4 цаг

Хичээлийн явц:

Хичээл (1,2) : Богино “Үү” эгшиг авиа, үсэгтэй танилцах, уншиж бичих

Нэг. Авианы задлаг хийх алхам:

1. Эх зохиож ярилцах, холбогдох үлгэр, өгүүлэл сонсох.

“Үнэг чоно хоѐр” үлгэрийн зургийг ажиглуулж, ярилцана. Дараа нь энэ үлгэрийг

мэддэг хүүхэд байвал хэд хэдэн сурагчаар яриулна. Хэрэв үлгэрийг сурагчид

сайн мэдэхгүй байвал багш ярьж өгнө. Эсвэл бичлэг сонсгож, эсвэл багш

номоос уншиж өгч болно.

Үлгэрт танил биш ямар үг байгааг асууж, бас энэ үгийг мэдэх хүүхэд байвал

тайлбарлуулна. Жишээ нь: Сүн далайг шалбааг байхад, сүмбэр уулыг дов

байхад... , гүзээтэй шар тос

Эдгээрийг урьдчилан бэлтгэсэн зураг харуулан тайлбарлуулна.

Дараа нь үлгэрийн үйл явдлыг дараах асуултаар ярилцаж болно. Үүнд:

Үлгэрт ямар ямар амьтан гарав?

Тэдний замд юу тааралдав?

Чоно, үнэг хоѐр юу гэж ярилцав?

Хэн нь шар тосыг идсэн бэ? Яагаад үнэг идэж чадаагүй вэ?

Аль нь арга мэх ихтэй вэ? Яагаад тэгж бодов?

Та нарын хувьд алийг нь дэмжиж байна вэ? Яагаад?

2. Өгүүлбэр зохиож хэлэх

Сурагчдаар “үнэг” гэсэн үгээр өгүүлбэр зохиолгож хэлүүлнэ. Багш сурагчдын хэлсэн

өгүүлбэрийг самбарт бүдүүвчээр зурж, эсвэл урьдчилан бэлтгэсэн тэгш өнцөгт

дүрсийг самбарт байрлуулна. Сурагчдын хэлсэн өгүүлбэр дэх үг бүрийг нэг нэг

дүрсээр тэмдэглэнэ. лэотэмдэглэнэ. Жишээ нь: сурагч “Үнэг чоно хоѐр гүзээтэй тос

олжээ” гэсэн өгүүлбэр хэлбэл самбарт дараах байдлаар бүдүүвчлэн үзүүлнэ.

Үнэг чоно хоѐр гүзээтэй шар тос олжээ.

Үнэг бол зальтай амьтан

3. Авиа таниулах тулгуур үгийг өгүүлбэрээс сонгох.

Багш өгүүлбэрүүдээс “үнэг” гэсэн үгийг тэмдэглэсэн бүдүүвчийг самбарт үлдээж,

бусдыг нь авна. Үнэгний талаар юу мэддэгийг нь асууж ярилцана.

4. Тулгуур үгээс багш шинэ авиаг ялган хэлэхийг ажиглаж, ялган сонсох, дуудлагын

онцлогийг ажиглах ү-нэг

Багш”үнэг” гэсэн үгийг давтан хэлүүлж, үеэр таслан “ү-нэг” гэж, дараа нь “ү-н-

э-г” гэж авиаг тус тусад нь хэлж сонсгоно.

Үгийн эхэнд ямар авиа сонсогдож байгааг ажиглуулж, хэлүүлнэ.

Page 37: НЭГДҮГЭЭР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_1.pdfНэгдүгээр ангийн монгол хэлний хичээлийн зорилго

37

5. Шинэ авиаг давтан хэлж, уруул, хэл зэрэг өгүүлэх эрхтний оролцоог ажиглах,

ярилцах

“Үү” авиаг анги нийтээр хэлүүлж, тус тусад нь хэд хэдэн удаа хэлүүлж уруул

ямар хэлбэртэй байгааг ажиглуулж ярилцана. Өөрийн уруулын хөдөлгөөнийг

ажиглуулахын тулд ангийн толинд харуулж болно. Бусад хүүхдийн хэлэхийг

ажиглуулж болно.

Бусад эгшгээс, тухайлбал, а,э,и,о,у,ө эгшгийг хэлэхээс ямар ялгаатайг

ярилцах боломж олгоно. Уруулын хөдөлгөөний өөрчлөлтийг зуруулж болно.

6. Үгийн бүтцээс шинэ авианы байрыг тодорхойлох

Үлгэрийн зураг, эсвэл сурах бичгийн авианы байр тодорхойлох зургийг нэрлэж, үг

бүрийн аль хэсэгт “ү” авиа байгааг ярилцана. Жишээ нь: үс-үгийн эхэнд, нүд-

үгийн дунд, хүзүү- үгийн төгсгөлд гэх мэт. Гэхдээ хүүхдэд Үү авиа үсэг бүхий

үгсийг хэлүүлж болно. Жишээ нь хүүхэд, хүү, цүнх, үзэг, үзүүрлэгч, ...гэх мэт.

7. Дармал “Үү” үсэгтэй танилцах

“Үү” авиаг тэмдэглэдэг дармал том Ү, жижиг “ү”үсгийг ажиглуулж, ижил ба

ялгаатай талыг ярилцана. “Үү” үсэг юутай төсөөтэй байгаа талаар ярилцана.

Сурагчид тодорхой зүйл хэлэхгүй бол багш урьдчилан бэлтгэсэн ”тэмээний

буйл”, “чавх”, “салаа мод” гэх мэтийн зургийг үзүүлж, эдгээрийн талаар ярилцаж

болно. “Үү” үсгийг шагай, утас, савх зэргээр бүтээлгэнэ.

8. Бичмэл “Үү” үсэгтэй танилцах, бичих

Багш самбарт Үү үсэг бичиж, зурлагыг тайлбарлана. Дараа нь сурагчдаар агаарт

бичүүлнэ. Эхлээд жижиг үсэг, дараа нь том үсэг бичүүлнэ. Дэвтэр дээр

бичүүлэхийн өмнө том цаасан дээр, самбарт ээлжлэн бичүүлж зурлагын

дарааллыг ойлгуулж болно. Багш бичих үйлийг удирдахдаа яаруулж болохгүй.

Бичих үед сурагчдыг зөв суусан эсэх, үзгээ зөв барлсан эсэх, дэвтрээ зөв

тавьсан эсэхийг анхаарна.

Хоѐр. Нийлэг хийх:

9. Сурах бичгийн холбогдох хуудаснаас унших дасгал хийнэ.

Хичээл (3,4): Урт (үү), хос (үй) авиа, үсэгтэй танилцах, уншиж бичих

Нэг. Задлаг хийх:

1. Эх зохиож ярилцах, холбогдох үлгэр, өгүүлэл сонсох.

Сэдэвт зургийг ажиглуулж, ярилцана. Танил биш, ойлгомжгүй үг байгаа эсэхийг асууж,

бас энэ үгийг мэдэх хүүхэд байвал тайлбарлуулна. Өгүүлбэр зохиож хэлүүлнэ.

2. Өгүүлбэр зохиож хэлэх

Сурагчдаар “үүр” гэсэн үгээр өгүүлбэр зохиолгож хэлүүлнэ. Багш сурагчдын хэлсэн

өгүүлбэрийг самбарт бүдүүвчээр зурж, эсвэл урьдчилан бэлтгэсэн тэгш өнцөгт дүрсийг

самбарт байрлуулна. Сурагчдын хэлсэн өгүүлбэр дэх үг бүрийг нэг нэг дүрсээр

тэмдэглэнэ. Жишээ нь: сурагч “Самар бол хуш модны үр жимс”, Хэрэм үүрэндээ самар

цөмж байна” гэсэн хоѐр өгүүлбэрийг сонгож бүдүүвчээр тэмдэглэнэ..

Самар бол хуш модны үр жимс.

Page 38: НЭГДҮГЭЭР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_1.pdfНэгдүгээр ангийн монгол хэлний хичээлийн зорилго

38

Хэрэм үүрэндээ самар цөмж байна.

3. Авиа таниулах тулгуур үгийг өгүүлбэрээс сонгох.

Багш өгүүлбэрүүдээс “үр”, “үүр” гэсэн үгийг тэмдэглэсэн бүдүүвчийг самбарт үлдээж,

бусдыг нь авна. Энэ хоѐр үгээр өгүүлбэр зохиолгоно.

4. Тулгуур үгээс багш шинэ авиаг ялган хэлэхийг ажиглаж, ялган сонсох, дуудлагын

онцлогийг ажиглах ү-р, үү-р, үй-р ү-үү-үй

Багш ”үр”, “үүр” гэсэн хоѐр үгийг давтан хэлүүлж, ялгааг ярилцана. Цэцгийн

үр, шувууны үүр хоѐрын зургийг харуулна. Өгүүлбэр зохиолгоно.

Үдийн нар, гэрийн үүд, шүр хэлхэх, хогийн шүүр, гэх мэт хос үгсийг хэл аль

нь урт, аль нь богино эгшиг болохыг ярилцана. Өгүүлбэр зохиолгоно.

“Үл”, үүл” үйл” гэсэн үгээс хос эгшиг таниулж, өгүүлбэр зохиолгож болно

5. Үгийн бүтцээс шинэ авианы байрыг тодорхойлох

Үлгэрийн зураг, эсвэл сурах бичгийн авианы байр тодорхойлох зургийг нэрлэж, үг

бүрийн аль хэсэгт “ү” авиа байгааг ярилцана. Жишээ нь: үс-үгийн эхэнд, нүд- үгийн

дунд, хүзүү- үгийн төгсгөлд гэх мэт. Гэхдээ хүүхдэд Үү авиа үсэг бүхий үгсийг хэлүүлж

болно. Жишээ нь хүүхэд, хүү, үс, шүд, нүд, хүзүү, цүнх, үзэг, үзүүрлэгч, түлхүүр, ...гэх

мэт хүүхдэд ойр үгийг сонговол тэдэнд ойлгомжтой байх болно.

Хоѐр. Нийлэг хийх

1. Урт, хос эгшиг үсэг таниулах

Багш самбарт “үү”, “үй” үсэг бичиж, зурлагыг тайлбарлана. Ялангуяа хоѐр үсгийг холбон

бичихэд үсэг хоорондын зайг хэрхэн тохируулахыг хэлж өгнө.

2. Урт, хос эгшиг үсэг бичих

Дараа нь сурагчдаар агаарт, ширээн дээр хуруугаар бичих дасгал хийлгэнэ. Дэвтэр

дээр бичүүлэхийн өмнө том цаасан дээр, самбарт ээлжлэн бичүүлж зурлагын

дарааллыг ойлгуулж болно. Багш бичих үйлийг удирдахдаа яаруулж болохгүй. Бичих

үед сурагчдыг зөв суусан эсэх, үзгээ зөв барьсан эсэх, дэвтрээ зөв тавьсан эсэхийг

анхаарна.

3. Үг, өгүүлбэр унших

4. Сурах бичгийн холбогдох хуудаснаас унших дасгал хийнэ.

Хувилбар 1

Хичээлийн сэдэв: “М” авиа, үсэг таниулах

Зорилго: Мм авиа, үсэг таниулах

Хичээлийн зорилт:

1. М авиа ялгаж сонсох, зөв дуудах

2. “М” үсэг орсон үе, үг, холбоо үг, өгүүлбэр бичих

Сэдэвт зураг дээр ажлах

Сурах бичгийн 42 дугаар талын зургийг ажиглуулж, хөтөч

хоѐр хүүхэд, бамарууш, хэрэм, алим,самар, мөөг зэргийг нэрлүүлнэ. Ижил ба ялгаатай

зүйлийг ажиглуулж яриулж болно. Хүүхдүүд бамбарууш, хэрэм, самарт дуртай тухай,

эсвэл хүүхдүүд болон амьтад бүгд амаа ангайсан байгааг тодруулж болно.

Зурагт тулгуурлан эх зохиож ярилцах

Зураг 1

2008 оны сурах

бичгийн 42-р тал

зураг

Page 39: НЭГДҮГЭЭР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_1.pdfНэгдүгээр ангийн монгол хэлний хичээлийн зорилго

39

Хоѐр хүүхдэд ойд зугаалж яваад ойн чөлөөнд нарлаж байгаа бамбарууш хэрэм хоѐрыг

харжээ. Зургийг авах амьтдын ам тэдний ахаарлыг татжээ. Тэд самрыг яаж иддэг юм

бол? Бидэнтэй адил болвуу? Хэмээн ярилцажээ. Та нар юу бодож байна вэ? гэх мэтээр

эх зохиолгон ярилцхын зэрэгцээ багшийн тайлбар яриаг хослуулна. Багш “Хэрэм маш

нүүмтгий амьтан. Самар алаг цоог гарсан жил самаргүйгээс самартай нутаг руу нүүдэг

гэнэ. Хэрэм нүүнэ гэдэг самар нүүнэ гэсэн үг. Хэрэм самрыг нэг нэгээр нь цөмж, ясыг нь

хялан, тун чадварлаг цөмдөг. Харин баавгай болон сармагчин. Авирч гарсан модныхоо

үзүүр юм уу, самар ихтэй мөчрийг нь цөм хазаж, түүнийгээ сугавчлаад модноос тэр

чигээрээ нисэн ойчдог. Нэлээд удаан ухаандгүй байснаа босч, унагасан мөчрийнхөө

өнгөн талын боргоцойг идэчхээд яваад өгдөг. Харин овжин гахай нөгөө мөчрийг эргүүлж

хаяад, үлдсэн самрыг идчихдэг гэнэ. (Ж.Мягмарсүрэн)” гэх мэтээр нэмэж тайлбарлаж

болно. Энэ бүхний эцэст “Ер нь амьтдын ам ямар байдаг вэ?” сэдвээр ярилцаж болно.

Энд үнэг тогоруу хоѐрынбие биеэ дайлсан үлгэрийг сануулж болно.

Зураг 2.

Тулгуур өгүүлбэрийг сонгох

Зөвхөн сурах бичгийг зураг дээрээ ярилцсан бол “Хэрэмний ам жижигхэн” гэх мэт

өгүүлбэр сонгон авч, өгүүлбэрийн самбарт бүдүүчээр тэмдэглэн үзүүлж тайлбарла.

Хэрэмний ам жижинхэн

“М” авиа таниулах

Сонгосон өгүүлбэрээсээ АМ гэдэг үгийг сонгон авч “а, м” гэж салгаж хэлнэ.

Хэдэн авиа сонсогдож байна?, Бидний үзсэн ямар авиа сонсогдож байна?, үзээгүй ямар

авиа байна? гэх мэтээр дагуулан ажиглуулж, хэлүүлнэ.

Үгийн төгсгөлд ямар авиа хэлэгдэж байгааг ажиглуулж, “м” гэж хэлүүлнэ. Дараа нь “м”

авиагдамтан хэлүүлж, хэлэгдэх онцолгийг ярилцана. “М” авиаг хэлээд уруулын байдлыг

багш бусад хүүхдүүдийн болон өөрийн уруулын хөдөлгөөнийг ажиглж, энэ авиаг хэлхэд

уруул хамин нийлдэг гэсэн дүгнэлтэнд хүрнэ. Мөн өмнө үзсэн эгшиг авиануудтай

харьцуулж ялгарах онцолгийг ярилцаж болно. Эцэст нь “м” авиаг зөв, цэвэр дуудах

дасгал хийлгэнэ. Мөн хүүхдүүдээр хамрыг нь чимхүүлж байгаад “м” авиаг хэлүүлж,

яагаад болохгүй байгааг ярилцана. Мөн эгшгээс ямар ялгаатайг ярилцна.

“м” гийгүүлэгч авиаг үгийн бүтцээс олж сонсох.

Сурах бичгийн 42 дугаар хуудаснаас мөөг, самар, алимны зургийг нэрлүүлж “м”

авий үгийг хаана орсныг хэлүүлнэ. Түүнчлэн хүүхдээр “м” авиа орсон өөр олон үгийг

чөлөөтөй олж хэлэх дасгал хийлгэж үгийн хаана нь байрлаж байгааг хэлүүлж болно.

Тухайлбал:

Үгийн эхэнд; мөө, мах, мөр, магай

Үгийн дунд; самар, хамар, самбар, бамбарууш, жимс, бөмбөр

Page 40: НЭГДҮГЭЭР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_1.pdfНэгдүгээр ангийн монгол хэлний хичээлийн зорилго

40

Үгийн адагт; хэрэм, алим, өрөм, шугам, тоглоом

“Мм” үсэг таниулах

Бид “ам” гэдэг үгээс “м” авиаг үзлээ. Одоо энэ авиаг тэмдэглдэг үсэг үзнэ гээд эхлээд

дармал том жижиг “м” үсэг, үзүүлж ажиглуулж ижил ба ялгаатай тал, юутай төсөөтэй

болхыг ярилцана. Тэмээний бөх гэх мэтээр төсөөтэй гэж үзэж байгаа зүйлийг нь

чөлөөтэй нэрлүүлнэ. Дармал болон бичмэл үсгийг нүдлүүлнэ. Үсгээ нүдлүүлхийн тулд

шагай савх мод товч зэрэг тооллын материал ашиглан дөрмөл болон бичмэл “м”

үснгийг хийлгэж болно. “М” үсгийг ханын хүснэгтээс үсгийг ялгаж, олоолна, үсгийн санд

нэмж хийлгэнэ.

“Мм” эгшиг үсэг бичих

Багш самбарт “м” үсэг бичиж үзүүлэх явцдаа үсгийн зуралгыг тайлбарлан тагиулна.

Дараа нь бичмэл том “М”, дараа нь жижиг “м” үсгийг агаарт бичих дасгал хийлгэнэ. Мөн

хананд сурагчдаар самбарт, эсвэл тусгайлан бэлтэгсэн том цаасан дээр бичих дасгал

хийлгэсний дараа дэвтарт нь 2-3 мөр бичүүлнэ. Бичих явцад багш хяналт тавьж, алдааг

сануулж өгнө. Эхлээд жижиг, дараа нь том үсгийг бичүүлнэ.

Нийлэг хийх үе шат

Үе, үг, өгүүлбэр унших

Сурах бичгээс холбогдох хуудасны дармал, бичмэл том жижиг “м” үсэг болон уншлагад

зориулсан хэсгийг уншуулна. М гийгүүлэгчийг эгшигтэй холбон задгай үеийг эхлэж

уншаад, дараа нь битүү үеийг уншийна. Битүү үеээс зөвхөн “ам, эм, им” зэрэг утга төгс

үе (үг)- ийг уншуулдаг. Энд М авиа цөм ижил дуулагддаг учраас уншхад хялбар байж

болох юм. Гийгүүлэгчийг таниулах үеэс эхлэн хүүхдэд бэрхшээлтэй үгийн утгыг

тодруулах ажил хийж байх хэрэгтэй. Энэ нь хүүхдийн үгийн нөөц нэмэгдэхэд төдийгүй

уншсанаа бүрэн сайн ойлгоход тустай. Жишээ нь: Им-им тамга гэж ярьдаг. Өөрийн

малаа бусдынхаас ялган чихэнд нь тавихыг хэлгдэг. Я.Цэвэлийн “Монгол хэлний товч

тайлбар толь“-д малын чихийг хагалж огтлон тэмдэглэсэн тэмдэг. Онь им, цуулбар

им...” хэмээн тайлбарлажээ.

ГУРАВ. ЦАГААН ТОЛГОЙН ДАРААХ ҮЕ

1. УНШИХ ЧАДВАР

Цагаан толгойн дараах үед сурагчдын унших чадварыг хөгжүүлэхэд анхаарч, уншлагын

дөрвөн чанарыг жигд эзэмшүүлэхэд анхаар. Жишээ нь, хурдан уншихын тулд амаа

ангайхгүй, хэлний үзүүрээ дээд үүдэн шүдэндээ тулгаж унших (өөртөө унших үед),

толгойгоо хөдөлгөхгүй, зөвхөн нүднийхээ хүүхэн харааг хөдөлгөж уншиж сургах гэх мэт.

Унших үед ямар нэг өөр үйлдэл давхар хийхэд унших хурд саарч байдаг байна.

Сурагчдын унших чадвар харилцан адилгүй байдаг тул сурагч бүрийг жигд, шулуун

шударга уран тод уншуулж сургахад анхаарвал зохино. Багш нарын олон жилийн

туршлагаас үзэхэд зарим сурагч унших дадал чадвар сайн эзэмшиж чадаагүйгээс үг

1.1

Үгийн

утгыг

ойлгох

1.2.

Эхийн

агуулгыг

ойлгох

1.3.

Эхийн

далд утгыг

бүтээлчээр

ойлгох

1.4. Уран

зохиолын

эх унших

1.5

Хэрэглээний

эх унших

1.6.

Сонгон

унших

Суралцахуйн

зорилтын тоо 2 5 2 3 2 1

Page 41: НЭГДҮГЭЭР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_1.pdfНэгдүгээр ангийн монгол хэлний хичээлийн зорилго

41

бүрийг үсэгчлэн уншиж, харин өгүүлбэрүүдийн илэрхийлж буй утга санааг ойлгохгүй

өнгөрдгөөс юу уншсанаа эргэж санахгүй байх алдаа түгээмэл гардаг. байдаг. Сурагчид

уншсан зүйлийн агуулгыг иш баримттайгаар эргүүлэн ярьж чаддаггүй нь уншлагын хурд

хэт удаан байгаатай холбоотой байдаг бол зарим сурагч хэт хурдан уншсан ч ойлгож

мэдсэн юмгүй хоцордог. Энэ бүхэн нь унших техник эзэмшээгүйтэй холбоотой. Ер нь

ангийн сурагчдын уншлагын чадвар харилцан адилгүй байх нь хичээлийн үр дүнд шууд

нөлөөлдөг. Түүнчлэн сурагч бүрийн уншлагын чанар ямар түвшинд байгаа, тэдгээрийн

ахиц хөгжил ямар байгааг тогтмол хугацаагаар ажиглалт судалгаа хийж ажиллах нь үр

дүнтэй. Ер нь уншиж ойлгох чадвар нь бусад хичээлд амжилттай суралцах үндсэн суурь

тул аль болох бүх сурагчийг чанартай уншиж сургахад онцгой анхаарах хэрэгтэй.

Сүүлийн үед хүүхдүүдэд уншлагын чанар жигд төлөвшихгүй, хэт удаан унши байгаа нь

ажиглагдаж байна.

1.1.Үгийн утгыг ойлгох

Суралцахуйн

зорилт

Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

1.1.1. Үг,

өгүүлбэрийн

утгыг ойлгон

унших

Эхийг уншихдаа танил биш шинэ, утгыг

нь сайн ойлгохгүй байгаа үгийг олж

тэмдэглэх (доогуур нь зурах, будах, ялгаж

бичих ...)

Уншихад тааралдсан ойлгомжгүй үг

хэллэгийн утгыг эхийн хам бүтцээс

таамаглах, бусдаас асуух. Жишээ нь:

“Ажил хийвэл ам тосодно” хэлцийг

уншуулсны дараа “ам тосодно” гэсэн

хоѐр үг нийлээд нь идэх боолтой болно

гэсэн утгатай болохыг тайлбарлаж өгөх

хэрэгтэй.

Тухайн үгийн эхэд хамаарах утгаар

өгүүлбэр зохиож хэлэх

Эх доторх гол үг хэллэг, өгүүлбэрийг

түүвэрлэн эш татах

1.1.2. Өгүүлбэр,

эхээс танил

биш,

ойлгомжгүй

үгийг олж,

утгыг асууж

мэдэх

Танил биш үгийн утгыг мэдэхэд тайлбар

толь бичиг хэрэглэдгийг мэдэх

Тухайн үгийн утгыг эхийн хам бүтцийн

хүрээнд өөрийн төсөөлж байгааг

тайлбарлах, бусдын тайлбарыг өөрийн

тайлбартай харьцуулах, ярилцах

Тухайн танил биш үгийг оролцуулан

өгүүлбэр зохиож хэлэх, бичих

Ойролцоо бичлэг, дуудлагатай үгсийн

утгыг ялгах (өгүүлбэр зохиох, тохирох

зурагт харгалзуулах, мэддэг үгтэйгээ

харьцуулж, адил төстэй хэсгүүд байгаа

эсэхийг нягталж үгийн утгыг ойлгон унших

гэх мэт.

Уншуулж сургахдаа багш үлгэрлэн дагуулж уншихын зэрэгцээ бие дааж болон хамтарч

унших боломж олгож болно. Энэ насны хүүхэд харааны уншлага хийж дадаагүй

Page 42: НЭГДҮГЭЭР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_1.pdfНэгдүгээр ангийн монгол хэлний хичээлийн зорилго

42

байдгийн зэрэгцээ өөртөө чанга уншиж, түүнийгээ сонсож байж утгыг нь ойлгодог

онцлогтой байдаг тул чанга дуугаар уншихыг хориглож болохгүй. Нийтэд унших үед

зэрэгцэн чангаар уншихыг дэмжиж болохгүй. Харин тухайн сурагчийн уншихыг бусад нь

сонсоож байхаар унших үйлийг удирдах хэрэгтэй.

Сурахад тохиолдох хамгийн том саад бол ойлгомжгүй үг хэллэг байдаг. Ойлгомжгүй үг

хэллэгт хүүхдэд танил биш үгийг шинэ үг, хүнд үг гэх мэтээр нэрлэсэн байдаг. Аль нь

байлаа гэсэн ийм үгийн утгыг сурагчдад ойлгуулах хоѐр үндсэн арга байдаг. Энэ нь:

2. Үзүүлэн таниулах

3. Тайлбарлан таниулах хоѐр үндсэн арга

Энэ хоѐр аргаас нэгдүгээр ангид үзүүлэн таниулах арга маш чухал бөгөөд тухайн

зүйлийг биет байдлаар, эсвэл жижгэрүүлсэн бодит үзүүлэн макет, зураг, видео бичлэг

үзүүлэх замаар утгыг таниулах нь тайлбарлан таниулахаас илүү тохиромжтой. Жишээ

нь:

“Хонь хонь буугаарай

Холбоо дүүрэн хоньтой болоорой” гэсэн бэлгэдэл үгийг уншуулахдаа хот

газрын хүүхэд холбоотой

хонины зураг, бичлэг

үзүүлбэл утгыг нь шууд

ойлгох бол хөдөөгийн

хүүхдэд замын гэрэл дохио,

явган хүний гарц, цагаан

шугамын тухай уншуулахад

мөн зургийг нь үзүүлэх

шаардлагатай.

Тайлбарлан таниулах хэд хэдэн арга байдаг. Тухайлбал:

1. Ойролцоо утгатай үгийг ашиглах арга: Жишээ нь: бах-мэлхий, хөвөх-живэх

2. Өгүүлбэр, холбоо үгийн бүтцээс ойлгуулах арга: Жишээ нь: хонины холбоо, хонь

холбох- Би хонио холбов. шуудан холбоо- Холбооны газраас сонин авав.

3. Үгэн тоглоом тоглуулах арга: Жишээ нь:

Эхний үе нь үсний хэрэгсэл

Дараах үе нь араатны нэр

Нийлүүлж уншвал

Ангид байдаг эд хонгшил (самбар)

Эхэнд бичсэн “С” үсгийг

Эндүүрч бичээд “х” болгочихсон чинь

Хоолны хэрэгслээ болиод

Ховдог шувууны нэр бочихлоо (сэрээ- хэрээ)

Үгэн тоглоомд ийм үгэн таавраас гадна аман зохиолын түргэн хэллэг, жороо үг зэрэг хэл

зүгшрүүлэх үг хэллэг бас багтана.

4. Дуу чимээгээр таниулах арга: Янз бүрийн дуу, чимээний бичлэгийг ашиглаж

болно. Жишээ нь: морь янцгаах, ямаа, хонь майлах, ингэ буйлах гэх мэт.

Монгол хэлний сургалтын нэг чухал хэсэг нь уламжлалт ахуй, зан заншил, соѐлоос

суралцах нэг хэрэгсэл болох тул үгийн утгыг тайлбарлах явдал чухал болно.

“Чанга тод уншихдаа үгийн утга тодруулах арга. Энэ аргыг бага ангид хэрэглэхэд

тохиромжтой. Энэ аргыг манай багш нар ихэвчлэн хүүхдийн унших чадварыг шалгах

үедээ нэлээд ашигладаг. Харин энэ тохиолдолд багш сурагчийн чангаар унших үйл

Page 43: НЭГДҮГЭЭР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_1.pdfНэгдүгээр ангийн монгол хэлний хичээлийн зорилго

43

явцыг ажиглаж, хүүхдэд танил бус, ойлгомжгүй үг хэллэг таарах үед туслах үүрэгтэй

уншуулдаг арга юм. Үүний тулд багш сурагчийн өөдөөс харан сууж, түүний уншиж

байгаа сэдвийг харж байна. Ийнхүү ажигласнаар багш та нэлээд сонин чухал зүйлийг

мэдрэх болно. Сурагч унших явцдаа зарим үгийг

уншилгүй алгасаж болно. Түүний хувьд энэ үг өөр нэг

сонин төсөөлөл бий болгодог байж болох юм. Эсвэл

тухайн үгийг өөр утгаар бодох тохиолдол байдаг.

Жишээ нь “үхэр хураах” гэдэг холбоо үгийг уншихдаа

“хураах” гэдэг үгийн зөвхөн эд юмсыг хурааж далд

хийх гэсэн утгаар нь мэддэг хүүхдэд энэ нь

ойлгомжгүй болоход хүрдэг. Иймд Мөн зарим хүүхэд

дууны өнгө өөр болох, зогсох, зарим үгийг хэлэхээсээ

өмнө хэт бодох зэрэг үйлдэл хийдэг. “Чанга тод унших” аргаар үгийн утга тодруулахдаа

дараах алхмаар ажиллаж болно.2

1. Чангаар дуудаж уншуулна.

2. Багш унших явцыг анхааралтай ажиглаж, үг орхиж унших, буруу унших, будилах,

эргэлзэж тээнэгэлзэх зэрэг байдал гарвал тухай бүр тусална.

3. Энэ үед багш тайлбар толь бичгээс тухайн үгийг харж, тайлбарлаж өгнө. Хэрэв

толь бичиг ашиглах нь нэгдүгээр ангид арай тохиромжгүй гэж үзвэл уншиж

байгаа эхэд холбогдох зургийг урьдчилан бэлтгэснээ харуулж, тайлбарлаж

болно. Гэхдээ багш толь бичгээс уг үгийг олж, тайлбарыг уншиж өгөх нь хүүхдэд

бас нэг мэдлэг болж өгнө. Эсвэл багш тухайн сэдэвт зориулан зураг бэлтгэхийн

зэрэгцээ хажууд нь товч тайлбарыг энгийн байдлаар тайлбарлан бичиж болно.

Тухайлбал

4. Сурагч дахин дээрх алдаа гаргахгүй бол цааш нь үргэлжлүүлэн уншуулна. Хэрэв

дээрх алдаа гарвал үгийн утгыг дээрх маягаар тодруулна.

Чангаар дуудан унших нь бусдад унших уншихтай хэлбэрийн төстэй хэдий ч зорилго нь

ялгаатай.

Сурагчдад унших даалгавар өгсөн бол танил биш, ойлгомжгүй үг хэллэг таарвал

доогуур нь зурах, тодруугач хэрэглэх, асуултын тэмдэг тавих гэх мэтээр тэмдэглэхийг

зөвлөж болно. Ангийн сурагчид ижил тэмдэглэгээ хэрэглэж болно. Нэг сэдэвт хэт олон

хүнд хүнд үг хэллэг байхаас сэргийлэх хэрэгтэй. 10-аас олон байж болохгүй. Багш ийм

үгийг урьдчилан судалж, холбогдох зураг, товч тайлбар зэргийг бэлтгэсэн байвал

зохино. Ялангуяа сурагчдыг шинэ үгийн утгыг бүрэн ойлготол нь өгүүлбэр зохиож

хэлүүлэх нь үр дүнд хүргэдэг.

Манай багш нар шинэ сэдэв уншихын өмнө хүнд үг буюу шинэ үгийг урьдчилан бэлтгэж

уншуулдаг тушлагатай. Энэ аргыг хэрэглэхээс гадна эхлээд сурагчдаар нэг удаа

уншуулж, ойлгомжгүй үг хэллэгийг тэмдэглүүлж болно.

1.2. Эхийн агуулгыг ойлгох

Суралцахуйн

зорилт

Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

1.2.1.

Эхийн агуулгыг

ерөнхийд нь ойлгох

Сурагчид богино хэмжээтэй хүүрнэсэн ба

мэдээлсэн эхийг уншиж, гол зүйлийг

тодорхлойлж, амаар хариу мэдээлэл өгөх

Хүүхдийн бие

дааж уншихад

зориулсан төрөл

2 Яаж сурч сурах тухай

Page 44: НЭГДҮГЭЭР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_1.pdfНэгдүгээр ангийн монгол хэлний хичээлийн зорилго

44

Багш сурагчдын уншсан эхэд холбогдох

хэн?, юу?, хэзээ, хаана (яагаад, яаж) гэсэн

асуулт асууж, уншуулна.

Эхийг унших явцад таарсан танил бус

шинэ, ойлгомжгүй үг хэллэгийн доогуур

зурах, тодруулагчаар тодруулах зэргээр

тэмдэглэх, асууж тодруулах

Эхийг бүрэн уншиж дуусгах, юуны тухай

уншсанаа эргэн бодох

Эхийн агуулгыг товч хураангуй эргүүлж

ярих, энгийн асуултад зөв хариулах

Уншаад ойлгосноо яриа, бичиг, зургаар

илэрхийлэх (асуултад хариулах, ярих,

зурах, бичих, ярих, тохирох хариултыг

олох, үг б зургийг холбох, эхийн хэсгийг

зөв дараалалд оруулах, ... гэх мэтээр)

бүрийн

хэрэгэлгэгдэхүүн:

Зурагтай том

ном, үйл явдал

бүхий цуврал

зураг

Дармал ба

бичмэлээр

бичсэн эх

бүхий тарааж

өгөх материал

Бага насны

хүүхдэд

зориулсан ном

(үлгэр, богино

хэмжээний

өгүүллэг

1.2.2.

Уншсанаа ярих

Уншсанаа найз нөхдөдөө товч тэмдэглэл,

зураг, бүдүүвч, демо хэрэглэгдэхүүн

ашиглан ярих. Жишээ нь:

Уншсанаа өөрийн үгээр болон сэдвийн үг

ашиглан ярих. Жишээ нь:

Эхийн агуулгыг ярихдаа “эхлээд, дараа нь,

тэгээд, эцэст нь” гэх мэт үг хэрэглэн товч

ба дэлгэрэнгүй ярих

Эхийн утга санааг өөрт тохиолдсон

явдал, туршлага, мэдрэмж, сургамжтай

холбон ярихн

Эхийн үйл

явдлыг

харуулсан зураг

1.2.3.

Эхийн хэсгийг сонгож,

дахин унших

Эхээс асуултад хариулагдах хэсгийг олж

унших

Ойлгоогүй, эсвэл сонирхолтой санагдсан

хэсгийг дахин унших (ганцаараа унших,

хамтарч

Хамгийн сонирхолтой санагдсан хэсгийг

тэмдэглэх

Дахин унших болсон шалтгаанаа

тайлбарлан ярих

Уншсан зохиолын үйл явдал, гол баатрын

үйл хөдлөлийн талаарх төсөөллөө улам

гүнзгийрүүлэн унших

1.2.4.

Эхийг уншаад энгийн

асуултад хариулах

Эхийг уншсаны дараа энгийн асуултад

бүтэн өгүүлбэрээр хариулах. Жишээ нь

“Загасчин муур” зурагт үлгэрийг уншсаны

дараа дараа:

- Муур загас барихдаа юу ашигласан бэ?

- Муурын дэгээнд ямар ямар загас орсон

бэ?

Энгийн асуултын

хувилбарууд

Page 45: НЭГДҮГЭЭР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_1.pdfНэгдүгээр ангийн монгол хэлний хичээлийн зорилго

45

- Муур яагаад хадран, алгана хоѐр загасыг

голсон бэ?

- Муур яагаад усанд унасан бэ?

Утгыг ойлгож уншлагын гол чанарын нэг бөгөөд унших унших явцдаа утгыг бүрэн

ойлгохыг хэлнэ. Уншлага хийхийн өмнөх багшиийн багшийн бэлтгэл уншлагыг үр дүнтэй

болгодог.

Уншсанаа давтан ярих нь хоѐр зорилгыг шийдвэрлэдэг.

1. Уншсан зүйлийн ойлголтоо гүнзгийрүүлэхэд нь сурагчдад тусална.

2. Сурагчдын яраны чадварын хөгжүүлнэ.

Сурагчдыг ярианд сургах, давтан ярих ажлыг зөв зохион байгуулахын тулд уншлагын

сайн зохион байгуулсан байхаас гадна задлан шинжлэх үйлийг сайн зохион байгуулсан

байх шаардлагатай. Тухайлбал эхийг утгаар нь хэсэглэх, гарчиг өгөх зэргээр задлан

шинжлэх, асуултын дагуу харилцан ярилцах, өөртөө ба бусдад унших, уншсан зүйлтэй

хамаарах бусад бүтээлч ажил хийх зэрэг үйл ажиллагааг хослуулан хийсний дараа

яриулах нь үр дүнтэй. Багш нар нэг уншсан болоод л ярихыг шаарддаг нь хүүхдэд ярих

зүйл нь бэлтгэгдээгүй байхад тавьж байгаа тохиромжгүй шаардлага болно.

Тодорхойлон ярих. Уншсан сэдвээ өөрийн үгээр ярих нь хамгийн энгийн хэлбэр болно.

Заавал зохиогчийн үгээр ярихыг шаардахгүй бөгөөд хүүхдэд уншаад ойлгосноо ярих

боломж олгоно гэсэн үг. Монгол улсын нийслэл бол Улаанбаатар хот. Манай улс өргөн

удам нутаг дэвсгэртэй. Уул ус ихтэй сайхан нутаг Жишээ нь

Ийнхүү уншсанаа ярихыг эхлээд уншсан эхийн гол санааг гаргах, сурагчлыг өөрийн

үгээр хариулах боломжийг хангасан зөв дараалалтайгаар багш асуултаар удирдана.

Сурагчдыг асуултаар ярж сурах үеэс зурган төлөьлөгөө, гарчиг, энгин төлөвлөгөөний

дагуу яриулах үйл ажиллагаанд орно.

Эх сэдвийн үгээр ярих. Нэгдүгээр ангийн сургалтад дэвтан ярих нь нэлээд байр суурь

эзэлдэг учир уншсан зүйлээ сайн тогтоож, дахин дахин ярьдаг. Энэ нь Унншлага, толь

бичгийн ажил, сонгох уншлага, төлөвлөгөө зохион зэрэг ажлын дараа сэдвийнүгээр

яриулах нь зохистой. Энэ ярианы зорилго нь сурагчдыг зохиогчийн хэлэй танилцуулж,

түүнийг яриандаа иш татан ярьж сургах, улмаар бичгийн хэлэнд дасгах нэг хэлбэр

болно. Зохиогчийн яруу сайхан хэллэг ашиглах яриулахаар зорьсон бол бэлтгэл сайн

хийх хэрэгэй. Өөрөөр хэлбэл ямар зүйлд төвлөрөн ажиллахаа төлөвлөж, эхэд задлал

(асуултад хариулах, хэсэглэх) хийх үед зохилч ямар нэг үйл явдал, баатрын дүр

байдлыг тодорхойлон гаргахын тулд ямар үг хэллэг хэрэглэснийг анхаарч ажиллана.

Багшийн асуулт энгийн, сэргээн санах түвшинд голлох хэдий ч уншсан эхэд юуны тухай

өгүүлэв?, гол баатрын нэрийг хэн гэдэг болох, ийн үйл явдлын дарааллыг мэдэх,

улмаар учир шалтгаан, гол санааг ойлгох явдал болно. Ийм учраас багшийн асуулт

энгийнээс нарийн, хөнгөнөөс хүнд рүү чиглэсэн байна.

1. Сэргээн санах асуулт: - Эхлээд юу болов? Дараа нь яасан бэ?, Эцэст нь юу

болов? гэх мэтээр үйл явдлын дэс дарааллыг бодох, ярих асуулт асууна.

2. Учир шалтгааны асуулт:-Яагаад ийм зүйл болов?, Хэн/юу ийм байдалд хүргэв?

-Юмсын хоорондын холбоо хамаарлыг олох, бодож ухаарахад чиглүүлсэн асуулт

байвал зохино.

Page 46: НЭГДҮГЭЭР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_1.pdfНэгдүгээр ангийн монгол хэлний хичээлийн зорилго

46

3. Үнэлгээний асуулт: -Уншсан зохиолын аль хэсэг хамгийн их таалагдав?

Яагаад?, -Аль хэсгийг сайн ойлгосонгүй вэ?, -Үүнийг уншаад ямар сэтгэгдэл

төрөв?, -Энэ явдал хэзээ болсон гэж бодож байна?

Эдгээрээс нэгдүгээр ангид сэргээн санах асуултыг голлон ашиглах замаар Мөн агуулга-

үнэлгээний асуулт асууж зохиолоос юу сурав гэдэгт үнэлгээ өгүүлэх ажлыг хааяа хийх

хэрэгтэй. Энэ мэтээр “зохиол”-ыг уншиж судалсны дараа уг эхээс сэдэвлэн зураг зурах,

наамал хийх гэх мэтээр бүтээл хийлгэх ажлыг дүрслэх урлаг, технологийн хичээлээр

хийж болно.

1.3. Эхийн далд утгыг бүтээлчээр ойлгох

Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

1.3.1.

Уншихын өмнө зургаас

үйл явдлыг таамаглах

Эхийг уншихын өмнө зураг ба гарчгаас

юуны тухай унших гэж байгаагаа

таамаглах, ярилцах төсөөлөх. Үүний тулд

багш дараах асуутаар энэ үйлийг

удирдаж болно.

- ”Загасчин муур” зурагт үлгэрийн

зургийг ажиглаад зураг бүрд муур юу

хийж байгааг асууж ярилцана.

- Муурын барьсан загасны хэмжээг

ажиглаарай. Аль загас хамгийн том,

аль нь хамгийн жижиг нь байна вэ?

Эхэд өгүүлэгдэж байгаа эзний үйл

хөдлөлийн аль нь сайн, аль нь муу үйл

болохыг ярилцах, тайлбарлах. “Загасчин

муур” зурагт үлгэрийг уншсаны дараа

хэдийгээр эхэд “шунал ихэдвэл шулам

болно” өгүүлбэр байхгүй ч эхлээд

барьсан хадран загас, дараа нь барьсан

алгана загасыг голоод дахин шидсэн

дэгээнд нь том загас орж өөрийг нь чирж,

усанд унагаасан.

- Муурын усанд унаж байгаагаар юу

харуулсан бэ? эсвэл

- Муур усанд унасан нь юунаас болсон

бэ?

- Хэрэв муур өмнө барьсан хоѐр

загасыг голоогүй бол юу болох байсан

бэ?

- Муур ямар зан чанартай хүнтэй

адилхан бэ?

Өөр үлгэр, зохиолын баатартай

харьцуулан ярилцах. Жишээ нь:

- Мууртай адилхан зантай хүнийг

дүрсэлсэн ямар үлгэр байдаг вэ?

- Алтан загасны үлгэрт гардаг эмгэн

ямар зантай вэ?

Хүүхдийн

уншлагад

тохирох, хялбар

эх зохиол: Жнь

Л.НТолстойн

үлгэрүүд,

Зурагт үлгэрүүд

Хүүхдийн бие

дааж уншихад

зориулсан төрөл

бүрийн

хэрэгэлгэгдэхүүн:

Хүүхдэд

сонрхолтой

Зохиолд гарах

хүний тоо цөөн

Дүрслэгдэж

байгаа үйл

явдал нь

богинохон

Үйл явдал нь

хурц тодор хой

Зурагтай

Page 47: НЭГДҮГЭЭР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_1.pdfНэгдүгээр ангийн монгол хэлний хичээлийн зорилго

47

1.3.1.

Зохиолын баатар юу

мэдэрч байгааг

төсөөлөн бодох

Уншиж дууссаны дараа сурагч юу бодож,

юу мэдэрч байгаагаа хэлэх, бусдаас

асуух, ярилцах. Үүний тулд багш дараах

асуултаар удирдаж болно.

- Эхийг уншаад ямар бодол төрөв?

- Хэрвээ та нар муурын оронд байсан

бол яах вэ?

- Муур усанд унахдаа юу бодсон бол?

Эсвэл хоорондоо ярилцах боломж олгож,

дараа нь бусдадаа танилцуулах боломж

олгож болно.

Сурагч уншиж буй зүйлийнхээ утгыг ихэвчлэн өөрийн өмнөх мэдлэг буюу амьдралын

туршлага дээр холбон төсөөлж гаргаж ирдэг. Иймээс эхийг уншуулах гэж яарахын

оронд эхлээд унших сэдэл тэмүүллийг өрнүүлэхэд анхаарах хэрэгтэй. Үүний тулд эхийн

агуулгатай холбоотой, эсвэл түүн дээр суурилж асуудал шийдвэрлэх асуулт тавьж

нээлттэй орхих, таамаглал дэвшүүлэх, мэтгэлцээн зохиох, эхээс утгыг нь мэдэхгүй үгийг

тайлбарлаж ярилцах нь унших сэдлийг өрнүүлэг. Эхийг цаг хугацаанд шахагдалгүй

бүрэн уншуулахад анхаарч, сурагч бүрд бусдын уншихыг анхааралтай сонсох, өөртөө

унших, бусдад уншсан байх боломж бий болгохоор хичээлээ төлөвлөх нь үр дүнтэй.

Багш унших үйл ажиллагааг удирдахдаа эхийг хэсэглэн уншуулж, үйл явдлыг нь няглтан

ярилцаж, дараа нь юу болохыг таамаглах боломж олгоход анхаарах бол уншсаны

дараа эхийн агуулгыг тодруулах асуулт асуух, уншаад юу ойлгосноо дахин ярих,

ойлгосноо дахин уншиж шалгах, жижиг бүлгээр асуулт хариулт зохиох, эхийн санааг

дүгнэн ярилцах, зургаар болон бичгээр, өөрийн үгээр тайлбарлах, жүжигчилсэн тоглолт

хийх зэрэг үйл ажиллагааг хийлгэж болно. Эцэст нь эхийг уншсанаар юуг ойлгож авсан

тухайг нь яриулж, эхийн санаатай холбоотой хичээлээс гадуур уншлагын сэдэв сонгож

өгөх нь сурагчдын унших дур хүслийг нэмэгдүүлэх ач холбогдолтой.

1.4. Уран зохиолын эх унших

Уран зохиолыг уншуулах нь хүүхдийн танин мэдэхүй өргөжүүлэн тэлж, үгийн баялгийг

нэмэгдүүлэхээс гадна тэдний хүмүүжил төлөвшилд эерэгээр нөлөө үзүүлдэг ихээхэн ач

холбогдолтой. Бага ангид сурагчдын унших эх зохиолын хэмжээ харьцангуй бага байдаг

тул хичээл бүр дээр шахам шинэ шинэ сэдэв унших шаардлага гардаг.

Суралцахуйн

зорилт

Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

1.4.1.

Зохиолын гол

баатрын үйл

хөдлөлийг

хөөж унших

Хялбар үлгэр, өгүүллэг, шүлгийг бие даан

уншиж ойлгох

Уншсан эхээс гол баатрыг таньж олох,

тэдний үйл хөдлөлийг дараалал, цаг

хугацааг нэрлэсэн үгийн тусламжтайгаар

олж тогтоох. Асуултын жишээ:

Дараалал нэрлэсэн үг:

- Эхлээд юу болов?

- Дараа нь яав?

- Юу болж дуусав?

Цаг хугацааг нэрлэсэн үг:

Хүүхдийн бие дааж

уншихад зориулсан

төрөл бүрийн

хэрэгэлгэгдэхүүн:

Хүүхдэд сонрхолтой

Зохиолд гарах хүний

тоо цөөн

Дүрслэгдэж байгаа

үйл явдал нь

богинохон

Үйл явдал нь хурц

Page 48: НЭГДҮГЭЭР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_1.pdfНэгдүгээр ангийн монгол хэлний хичээлийн зорилго

48

Өглөө юу болсон бэ?

Өдөр яасан бэ?

Орой яав?

тодор хой

Зурагтай

1.4.2.

Шүлгийг

чээжилж,

бусдын өмнө

уншиж сурах

Шүлгийг мөр мөрөөр нь давтан уншиж

цээжлэх

Шүлгийн утгыг ойлгож, мэдэрч, тод унших

Багшийн номон дээр

байгаа шүлэг,

үлгэрийг

цээжлүүлэхээс гадна

багш өөрөө бүтээлийг

сонгохой,

Оньсого, хэл

зүгшрүүлэх

үг, бэлгэ

дэмбэрлийн

үг, зүйр

цэцэн үгийг

чээжлэх

Оньсого уншаад ойлгомжгүй, танил биш

үгийн утгыг тодруулан ярилцах

Юуг оньсоголосныг таамаглах. Үүний тулд

оньсогод дүрсэлийн зүйлийн өнгө, хэлбэр

дүрс, овор хэмжээ зэрэг гадаад шинжээр нь

баримжаалах. Жишээ нь:

“Уулнаас өндөр

Уурнаас балтгар

Хөөнөөс хар

Цаснаас цагаан” гэхэд биеийн хэмжээ

нь цайны уурнаас жижиг, явах хүрэх газар

нь уулнаас өндөр гэхээр нисдэг, амьтай,

биеийн өнгө нь зарим хэсэг нь хар, зарим

хэсэг нь тас хар зүйл гэх мэтээр багш

чиглүүлж болно.

Хэл зүгшрүүлэх үг хэллэгийг давтан хэлж

тогтоох, хэлж байгаагаа бусад хүххдийн

хэлж байгаатай харьцуулах, зөв хэрдан

хэлэх дасгал хийх

Бэлгэ дэмбэрэлийн үгийг цээжилж тогтоох

Урд хормойг нь

Унага даагаа гишгэг

Хойд хормойг нь

Хонь хурга гишгэг

Зүйр цэцэн үгсийг уншиж, цээжилж тогтоох,

утгыг үндсэн утгатай нь харьцуулан

тайлбарлах. Жишээ нь

“Хүн ахтай

Дээл захтай” гэсэн хэлцийг сайн

ойлгохгүй учир

гыг ойлгосон бол дуурайн зохион хэлэх

(дуурайн зохиож хэлэх нь утгыг хэр ойлгосныг

харуулах юм.)

ААЗ-оос сонгохдоо

дараах шаардлагыг

хаглзвал зохино.

Багшид өгөх санамж

Уран зохиолын үйл явдал, дүрийг ойлгуулахад багшийн бэлтгэл яриа онцгой үүрэгтэй.

Уран зохиолын эхийг уншуулахын өмнө багш утгаар нь хэсэглэн хуваасан байх

хэрэгтэй. Багш эхийг хэсэг хэсгээр таслан сурагчдаар уншуулж, тухай бүр уншсан

хэсгийн агуулгад холбогдох асуулт асууна. Асуулт нь уншсан хэсгийн үйл явдал, орон

Page 49: НЭГДҮГЭЭР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_1.pdfНэгдүгээр ангийн монгол хэлний хичээлийн зорилго

49

цаг, гол дүр, тэдгээрийн харилцаа холбоо, шинж байдлыг дараалалтай байвал зохино.

Нэгдүгээр ангийн сурагчаасасуух асуулт нь гол агуулгыг гаргаж чадах хэт олон биш,

тодорхой байхаас гадна сурагчдын сэтгэлгээг хөгжүүлэх, санаагаа хэлэх, бусдын санааг

сонсож дүгнэлт хий боломжийг нээсэн байх хэрэгтэй.

Зохиолын гол баатрын үйл хөдлөлийг хөөж унших. Нэгдүгээр ангийн сурагчдын унших

эх нь ихэвчлэн цөөхөн дүр, нэг үйл явдал бүхий жижиг хэмжээтэй байдаг тул зохиолын

баатрыг хөөж уншихад харьцангуй хялбар. Гэхдээ энэ ажил нь зургаан настай хүүхдийн

хувьд хялбар ажил биш. Зохиолын баатрыг хөөж уншихыг “Ажлын амт” эхээр жишээлэн

үзүүлье.

Эхийг уншиж, танилцсаны дараа сурагчдыг гурьан хэсэгт хуваана. Нэг хэсэг нь Янжин,

нөгөө нь Буянг төлөөлөн уншина. Харин үлдсэн нь зохиогчийн үгийг уншина гэдгийг

тайлбарлаж, бэлтгэл хийлгэнэ. Үүний тулд эхэд хэдэн хүн гарч байгааг ярилцаад нэг хүн

болсон явдлыг ярьж байна, энэ нь зохиогч. Харин хоѐр хүн харилцан ярилцаж байгаа нь

Буян, Янжин хоѐр гэдгийг ярилцаад төлөөлөн уншлага хийлгэнэ.

Төлөөлөн уншлага хийлгэхийн өмнө багш эхлээд хоѐр сурагчийн хамт уншлага хийх

бөгөөд өөрөө зохиогчийн үгийг уншиж үлгэрлэн үзүүлнэ.

Өөр нэг хувилбарыг санал болгож байна. Янжин, Буян хоѐрын хийсэн үйл хөдлөлийг

“өглөө”, “өдөр”, “орой” гэх мэт цаг хугацааг нэрлэсэн үгсийг ашиглан хэлүүлнэ. Үүний

тулд

-Өглөө Янжин, Буян хоѐрын дунд ямар яриа болсон бэ?

Ажлын амт Янжин гуай өлөө ямагаа саагаад гэртээ орж, хүү Буянд аарц өгөв. Буян хэлжээ: -Энэ яасан гашуун аарц вэ? Би ийм аарц уухгүй, амттай аарц авч өгөөч гэв. Янжин гуай хэлжээ: -Одоо амттай аарц байхгүй байна. Ямаагаа хариулаад ирэхэд сайхан аарц бэлэн болно гэв. Буян ямаагаа хариулж яваад өдөр ирж: -Амттай аарц байна уу? гэхэд -Байна аа гээд аарц өгөв. Буян түүнийг уугаад -Яасан амттай аар вэ? гэв. Янжин гуай ингэж хэлэв. -Чиний өглөөний голсон аарц шүү дээ. Ажил хийвэл аарц мөн амт тай болдог гэжээ.

Зохиогч: Янжин гуай өглөө ямагаа саагаад гэртээ орж, хүү Буянд аарц өгөв. Буян хэлжээ: Буян: -Энэ яасан гашуун аарц вэ? Би ийм аарц уухгүй, амттай аарц авч өгөөч гэв. Зохиогч: Янжин гуай хэлжээ: Янжин: -Одоо амттай аарц байхгүй байна. Ямаагаа хариулаад ирэхэд сайхан аарц бэлэн болно гэв. Зохиогч: Буян ямаагаа хариулж яваад өдөр ирж: Буян: -Амттай аарц байна уу? гэхэд Янжин: -Байна аа Зохиогч: ... гээд аарц өгөв. Буян түүнийг уугаад Буян: -Яасан амттай аар вэ? Зохиогч: гэв. Янжин гуай ингэж хэлэв. Янжин: -Чиний өглөөний голсон аарц шүү дээ. Ажил хийвэл аарц мөн амттай болдог Зохиогч: гэжээ.

Page 50: НЭГДҮГЭЭР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_1.pdfНэгдүгээр ангийн монгол хэлний хичээлийн зорилго

50

-Өдөр нь юу болсон бэ?

-Буянд аарц багаад амттай санагдсан бэ?

Энэ асуултын дагуу эхийг дахин уншаад хариултыг олох даалгавар өгнө. Багш самбарт

дараах хүснэгтийг бэлтгэнэ. Харин сурагчдад эдгээр өгүүлбэрийг нэг нэг цаасан дээр

бичиж хольж өгнө. Сурагчдыг хэд хэдэн баг болгож болно. Янжин, Буян хоѐрт хамааран

өгүүлбэрийг хүснэгтэд байрлуулах даалгавар өгнө.

Янжин

Буян

Өглөө

Өдөр

Дүгнэлт Буянд өглөө амтгүй санагдсан аарц өдөр нь амттай санагдсаны учир юу

вэ? гэдгийг ярилцана.

Уран зохиолын уншлагад багш олон арга хэрэглэдэг. Эдгээрээс зарим аргыг

тайлбарлаж байна.

Үлгэрлэн унших. Багш шаардлагатай үед зарим зохиолыг бүхлээр нь буюу

хэсэглэн үлгэр жишээ уншлага хийж үзүүлэх нь сурагчдын унших хүсэл эрмэлзлийн

төрүүлэх, үгийн урлагийн сайхныг мэдрэх, цаашид уран зохиолд шимтэн дурлахад нь их

ач холбогдолтой байдаг. Үлгэрлэх уншлага бол эх зохиолын үйл явдлыг сурагчдын ой

тойнд ортол дүрсэн үзүүлэх нэг арга болдог. Багш тухайн эхийг үлгэрлэн уншихаар

төлөвлөсөн бол унших бэлтгэлийг сайтар хийж, дахин дахин уншиж, гол санааг

гаргахын тулд ямар үгийг хаана хэрхэн унших, түүний хөг аялга, утгын өргөлт, цэг

таслал, удаан түргэнийг хэрхэн тохируулахад ихэд анхаарч, уншлагын бүхий л

шаардлагыг хангасан байх шаардлагатай. Уншихын өмнө түгээмэл хэрэглэгддэггүй үг

хэллэгийг тайлбарлаж өгөх хэрэгтэй. Зарим үед үлгэрлэх уншлагыг маш сайн уншдаг

сурагчаар хийлгэж болно.

Давтан унших уншлага. Энэ уншлагын гол зорилго бол сурагчдын унших дадал,

чадварыг хөгжүүлэхэд оршино. Давтах уншлагад олон сурагчийг хамруулах

шаардлагтай тул эх зохиолыг хэсэглэн хэд хэдэн сурагчаар уншуулах хэрэгтэй.

Сурагчид өмнө уншсаныг давтан уншиж байгаа тул өмнө гаргасан алдааг дутагдалыг нь

гаргуулахгүй байхад багш анхаарна. Давтан унших явцад сурагчийн гаргасан алдаа,

оноог бусад сурагчаар ажиглуулж, тухай бүр хэлэлцүүлж байх нь өөрийн болоод бусдын

уншлагыг харьцуулан сайнаас нь суралцаж, муугаас сэргийлэх боломжийг сурагчдад

олгодог сайн талтай.

Буянд аарц хийж өгсөн.

“-Одоо амттай аарц байхгүй

байна. Ямаагаа хариулаад

ирэхэд сайхан аарц бэлэн

болно” гэв..

-Энэ яасан гашуун аарц вэ? Би ийм аарц уухгүй, амттай аарц авч өгөөч гэв.

Чиний өглөөний голсон аарц

шүү дээ. Ажил хийвэл аарц мөн

амттай болдог гэжээ.

-Амттай аарц байна уу? гэж

асуусан.

Аарц уусны дараа -Яасан

амттай аарц вэ? гэв.

Page 51: НЭГДҮГЭЭР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_1.pdfНэгдүгээр ангийн монгол хэлний хичээлийн зорилго

51

Төлөөлөн унших уншлага. Энэ нь зохиолч ба зохиолын баатруудыг сурагчид төлөөлөн

амьдруулж уншихыг хэлнэ. Уншлагын явцад сурагчид зохиолын үйл явдал, дүрслэгдэж

байна хүн, юмсын харилцаанаас сурагчид тус тусын төлөөлж байгаа баатрын зан

чанар, дүр байдал, хүсэл зорилгыг танин мэдэхэд тус болохын зэрэгцээ зохиолыг

унших урмыг сэргээж, сонирхлыг татдагаараа онцлогтой.

Хамтын уншлага. Бага ангийн сурагчид унших дадал сайн эзэмшиж сураагүй

байдаг тул энэ аргыг үе үе хичээлд ашиглах нь үр дүнтэй. Энэ нь ангийн бүх сурагч

хамтарч дуу нийлүүлэн зэрэг уншихыг хэлнэ. Энэ уншлага нь зохиолыг хамт олноороо

цээжлэх, улмаар уран унших бэлтгэл болохын зэрэгцээ хийх, хэлэхэд төвөгтэй

хүндэвтэр үгийг зөв дуудаж сурахад ач холбогдолтой

Шүлгийг чээжилж, бусдын өмнө уншиж сурах

Шүлгийн үг хэллэг хүүхдэд амархан тогтоогддог. Багш шүлгийн уран яруу хэллэгийг

сурагчдад сайн ойлгуулж чадвал хүүхэд шүлгийг амтархан унших болно. Шүлгийг

өөрийн үгээр ярих боломжгүй тул Шүлэгтэй багш болгоомжтой хандахгүй бол шүлгийн

утга санааг сурагчид ойлгохгүйд хүрч, улмаар шүлэг унших сонирхолгүй болно. Шүлгийг

уншуулахдаа багш зохиолчийн дүрсэлсэн байгаль, юмс, үзэгдэллийн дүрслэлийг

ойлгуулж, шүлэгчийн дотоод сэтгэлийг мэдрүүлэхэд оршино. Шүлгийг уншуулахын өмнө

бэлтгэх яриа хийсний дараа шүлгийн анхны уншилтыг багш өөрөө хийж үзүүлнэ. Багш

үнэхээрийэ уран тод, сайхан, үлгэ жишээчээр унших нь сурагчдын уншлагын дадал

чадвар эзэмшихэд туслаад зогсохгүй, шүлгийн гүн гүнзгий уран дүрслэлийг ойлгоход

тусална. Шүлгийн утга санааг ойлгуулах, түүнийг нь гүнзгийрүүлэхэд гол зорилго

оршино.

Жишээ нь эх орны тухай шүлэг уншсан бол

1. Энэ шүлгийн өнгө аяс ямар байна? Үүнийг нэгдүгээр ангид баярт баясгалан, уйтгар

гуниг, амгалан тайван байдлын алийг нь харуулсан байна?

2. Ямар зүйлийг яруу сайхнаар дүрсэлсэн байна?

Эдгээр асуултад хариулахдаа шүлгээс сонгон уншуулж болно. Шүлгээс асуултад

хариулах хэсгийг олох, түүний давтан өөртөө болоод бусдад унших, асуултад хариулах

зэргээр ажиллаж болдог. Сурагчийг асуултад хариулан өөрийн үгээр хариулбал багш

“Чиний ярьсныг зохиолч хэрхэн шүлэгт бичсэн байна? гэж асуугаад уншуулж болно.

Ийнхүү дүр дүрслэлийг ярилцсаны дараа Гэх мшүлгийн утга агуулгыг ярилцана.

Шүлэг уншуулах төгсгөлийн ажиллагаа бол уран уншуулах ажил байдаг. Шүлгийн

ерөнхий утга санаа, үйл байдлын дараалал, үг бүртэй танилцан хэд хэдэн удаа

уншсаны үр дүн нь уран унших үндсэн нөхцөл болдог. Иймээс шүлгийг уран тод

уншуулах нь шууд гүйцэтгэх ажил биш, уншлагын бусад ажилтай хосолсон бэлтгэл

шаардана.

1.5. Хэрэглээний эх унших

Суралцахуйн

зорилт

Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

Page 52: НЭГДҮГЭЭР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_1.pdfНэгдүгээр ангийн монгол хэлний хичээлийн зорилго

52

1.5.1. Нэр, хаяг унших

Гудамж талбай, байгууллагын гадна хаяг,

хүнсний бүтээгдэхүүн баглаа боодол,

шошго дээр томоор бичсэн нэр хаягийг

унши, уншихыг эрмэлзэх (заавал учрыг

ойлгох гэх албагүй)

Өөрийн болон бусад сурагчийн дэвтрийн

хаяг, сурах бичиг, бусад ном, сэтгүүлийн

нэр, зохиогч ийн нэр зэргийг олж унших

1.5.2. Өөрийн бичсэнээ

унших

Өөрийн бичсэнийг уншихдаа ñóðàã÷äûí ºìíº

ãàð÷ óíøèõ

Нэр, хаяг унших. Сурагчдыг сурах бичгийн хүрээнд танил эх уншуулахын зэрэгцээ

орчин тойрондоо байгаа зүйлсийг уншихыг дэмжих хэрэгтэй. Мөн тоглоомын дүрэм

заавар, бүтээгдэхүүний шошго дээр бичсэн нэр, сургуульдаа ирж, буцах замд

тааралдах дэлгүүр, номын сан, цайны газар, эмийн сан зэрэг байгууллагын гадна нэр

хаяг, рекламын самбар дээр зар, телевизийн нэвтрүүлгийн нэр зэргийг унших үйл

ажиллагааг дэмжсэн даалгавар өгч болно. Гэхдээ эдгээрийн утгыг сайн ойлгох

шаардлагагүй, зөвхөн уншиж байх нь чухал юм. Жишээ нь:

Ангид унших таатай орчныг бүрдлүүлэх хэрэгтэй. Унших чадвар төлөвшил нь ярих-

сонсох, бичих чадварт нөлөөлж байдаг тул сайн уншигч болгон төөвшүүлэхэд анхаарах

хэрэгтэй.

1.6. Сонгон унших

Суралцахуйн

зорилт

Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

1.6.1.

Дуртай үлгэрээ

сонгож унших

Хэрэгцээндээ тохируулан хүүхдийн уран

зохиол, үлгэрээс сонгож унших

Үлгэр зохиолын уншлагыг анхааран

сонсож, үйл явдлыг жүжигчлэх

Уншсан номынхоо таалагдсан хэсгийг

бусдад танилцуулах

Багшид өгөх санамж:

Сурагчдад сонгон унших боломж олгох хэрэгтэй. Хот хөдөөгийн аль ч сургуулийн номын

сангаас гадна ангийн номын сантай болсон байгаа. Энэ нь хүүхдийн уншлагыг дэмжих

чухал орчин болно. Уншлагад сурах бичгээс гадна ангийн ном санд байгаа үлгэр

зохиолыг ашиглаж болно. Мөн багт тусгайлан бэлтгэсэн зохиолоос сонгон тарааж өгөх

материал бэлтгэн уншуулж болно. Ийнхүү эх зохиол сонгохдоо зургаан настай

Page 53: НЭГДҮГЭЭР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_1.pdfНэгдүгээр ангийн монгол хэлний хичээлийн зорилго

53

хүүхдийн танин мэдэхүй, хөгжлийн онцлогт тохирсон байх дараах шаардлагаыг байнга

анхаарах хэрэгтэй. Үүнд:

• Эхийн хэмжээ хэт том биш, үг хэллэг нь энгийн хялбар байх

• Эхийн агуулгыг тодруулах зураг дүрслэлтэй байх

• Эхийн агуулга, санаа нь шууд ойлгогдохоор байх

• Эх нь голдуу энгийн өгүүлбэрээс бүтсэн байх

• Эхэд шилжсэн утгатай үг хэллэг хэрэглээгүй байх

Үлгэрийн уншлага. Хүүхэд багаасаа л үлгэрийг маш дуртай сонсож, үлгэрийн кино

үзэж, дахтх дахин яриулж, уншуулж байх хүсэлтэй байдаг. Ийм учраас нэгдүгээр ангийн

сурагчдын унших номд үлгэр цөөнгүй оруулдаг.

Хүүхдүүд үлгэрийг маш амархан ойлгож, өөрийн хайртай баатрыг амархан ”илрүүлж”

таньж олдог. Ихэвчлэн адгуусан амьтны үлгэрийг уншиж задлал хийж ярилцахдаа

үлгэрт гарч байгаа амьтдын үйл хөдлөл, дүр байдлыг тодорхойлж болно. Жишээ нь:

Шаазгайн өндгийг хуурч, айлган сүрдүүлж байгаа үнэг бол зальтай, аргатай амьтан.

Харин шаазгай бол аймхай, гэнэн амьтан. Хулгана бол ухаантай, сэргэлэн амьтан гэх

мэтээр дүгнэлт хийлгэж болно. Амьтдын тухай үлгэр уншсаны дараа амьтдаар хүнээр

төлөөлүүлсэн гэдгийг онцгойлон ярих шаардлагагүй. Зургаан настай хүүхэд нарийн

учрыг ойлгохгүй тул төөрөлдөхөхөд хүрнэ. Зургаан настай хүүхдийн хувьд амьтдыг

хүнтэй адилхан ярьж хөөрдөг гэдэг ойлголтоосоо бараг алаагүй байдаг. Ийм учраас

зургаан насыг “үлгэрийн нас” гэх нь бий.

Харьцангуй том хэмжээтэй үлгэр, зохиол уншихаар сонговол бага багаар уншуулахаар

хэсэглэж, тус бүрийг уншсаны дараа асуулт асууж, цаашид юу болохыг таамаглан

ярилцаад уншуулна. Үүнийг дараах үлгэрээр жишээлэн үзүүллээ. Энэ үлгэрийг дөрвөн

хэсэг болгон уншуулахыг зохистой бөгөөд эхний хэсгийн уншсаны дараа цаашид юу

болох талаар таамаглал дэвшүүлэн өгсөн асуултын дагуу ярилцана. Дараагийн хэсгийг

уншсаны дараа уншихын өмнө төсөөлөн бодож байсангаа харьцуулан бодох, үүнийгээ

бусад сурагчдад ярьж илэрхийлэх боломж олгох хэрэгтэй. Үүнийг багш асуултаар

удирдана. Энэ мэтээр дөрвөн хэсэг тус бүрийг таамаглал дэвшүүлэн уншуулснаар нэг

талаар сурагчдын сэтгэн бодох чадварыг хөгжүүлэхийн зэрэгцээ үлгэрийн утга агуулгыг

бүрэн дүүрэн ойлгуулах зорилготой үйл ажиллагаа болно.

Долоон ногоон өндөгтэй доголон шаазгайн үлгэр

I хэсэг

Эрт урьд цагт долоон ногоон өндөгтэй доголон шаазгай байжээ. Гэтэл нэг өдөр

үнэг ирээд,

-Долоон ногоон өндөгнөөсөө нэгийг өг. Би идье гэжээ. Тэгэхэд нь шаазгай,

-Би өгөхгүй гэж гэнэ. Үнэг

-Хэрэв чамайг өндөгнөөсөө өгөхгүй бол “Алсын газраас тоос татуулж ирээд,

алтан улиасыг чинь хуга мөргөнө шүү” гэж хэлжээ. Шаазгай айгаад нэг өндөг өгчээ.

Гэтэл нөгөө үнэг өдөр бүр ирж, урьдын ѐсоор хэлж өндгийг нь идсээр байтал ганц өндөг

үлдэхэд өнөөх шаазгай уйлж гэнэ.

Түр зогсолт:

- Дахиад үнэг ирвэл шаазгай үлдсэн ганц өндгөө өгөх болов уу? - Шаазгай яаж өндгөө авч үлдэх бол? - Шаазгай яагаад өндгөө өгөөд байв?

Одоо дараагийн хэсгийг уншъя.

Page 54: НЭГДҮГЭЭР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_1.pdfНэгдүгээр ангийн монгол хэлний хичээлийн зорилго

54

II хэсэг

Тэгтэл нэг хулгана гарч ирээд,

-Та юунд уйлаа вэ? гэж асуужээ. Шаазгай хэлжээ.

-Би уул нь долоон өндөгтэй байсан юмсан. Гэтэл нэг үнэг хүрч ирээд өндөгөөнөө

өг гээд. Намайг өгөхгүй гэхээр “Чамайг өгөхгүй бол алсын газраас тоос татуулж ирээд

алтан улиасыг чинь хуга мөргөнө” гэж сүрдүүлж, өнгийг маань авч явсаар байтал одоо

би ганцхан өндөгтэй үлдлээ гэв.

Шаазгайд хулгана ингэж үг зааж өгөв. Чи үнэгийг ирэхээр өндгөө өгөхгүй гээрэй.

Тэгэхээр үнэг чамд урьдын ѐсоор “Алсын газраас тоос татуулж ирээд алтан улиасыг

чинь хуга мөргөнө” гэх байх. Инэгэхэд нь чи хэл. “Алсын газраас тоос татуулаад ирдэг

туурай чинь аль вэ? Алтан улиасыг минь хуга мөргөдөг эвэр чинь аль вэ? гэж

асуугаарай. Үнэг чамаас “Энэ үгийг хэн чамд зааж өгөв? гэх биз. Тэгвэл “Би өөрөө

бодон бодон байж бодол оров. Санан санан байж санаа оров” гээрэй гэжээ.

Түр зогсолт:

III хэсэг

Маргааш нь өнөө үнэг ирээд шаазгайд “Үлдсэн ганц өндгөө надад өг гэв. Шаазгай

“Үгүй” гэв. Тэгэхэд нь үнэг “Чамайг өгөхгүй бол “алсын газраас тоос татуулж ирээд

алтан улиасыг чинь хуга мөргөнө” гэжээ. Шаазгай “Алсын газраас тоос татуулаад ирдэг

туурай чинь аль вэ? Алтан улиасыг минь хуга мөргөдөг эвэр чинь аль вэ? гэж асуув.

Үнэг,

-Энэ үгийг чи хэнээс сонсов, хэл! гэхэд шаазгай “Би өөрөө бодон бодон байж

бодол оров. Санан санан байж санаа оров. Унтан унтан ухаан оров” гээд хэлсэнгүй.

Гэтэл үнэг “Хэн чамд зааж өгснийг хэлэхгүй бол би үнэгний арван гурван мэхээ хийж

байгаад чамайг барьж идлээ гэж сүрдүүлсэн шаазгай аргагүй болж айгаад “Тэр нүхэнд

байдаг хулгана зааж өгсөн” гэв.

Түр зогсолт:

IY хэсэг

Үнэг өнөөх хулганы нүхний амсар дээр ирээд хулганыг дууджээ. Хулгана “Би хогоо

цэвэрлэж байна гэв. Үнэг хүлээж байгаад дахиад дууджээ. Хулгана “Би толио арчиж

байна” гэжээ. Үнэг дахиад дууджээ. Тэгтэл хулгана толгойгоо цухуйлгаж гэнэ. Тэгэхэд

үнэг “Толгой ийм хөөрхөн байгаа юм, цээж нь ямар хөөрхөн бол? гэхэд хулгана цээжээ

гаргажээ. Үнэг “Цээж нь ийм хөөрхөн байгаа юм бол бөгс нь ямар хөөрхөн бол? гэсэнд

хулгана бөгсөө гаргажээ. Үнэг “Бөгс нь ийм хөөрхөн байгаа юм бол сүүл нь ямар

- Та нар энэ хэсгийг уншихын өмнө үнэг шаазгайг дахин сүрдүүлнэ гэж төсөөлсөн үү? - Үнэг яагаад шаазгайд итгэхгүй, дахин сүрдүүлсэн бэ? - Өөрт нь үг зааж өгсөн хулганы талаар шаазгай үнэгт хэлэхэд та нарт ямар бодол

төрөв? - Шаазгайд үг зааж өгсөн хулганыг үнэг одоо яах бол?

- Хулгана үнэлгийг аргалж чадах болов уу? Одоо дараагийн хэсгийг уншъя.

- Та нар хулгана гарч ирнэ гэж бодсон уу? - Цаашид юу болох бол? - Хулганы зааж өгсөн үг шаазгайд тус болох болов уу?

Одоо дараагийн хэсгийг уншъя.

Page 55: НЭГДҮГЭЭР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_1.pdfНэгдүгээр ангийн монгол хэлний хичээлийн зорилго

55

хөөрхөн бол? гэсэнд хулгана сүүлээ гаргажээ. Үнэг хэлэв. “Чи ийм хөөрхөн биетэй юм

чинь хадан дээгээр бөг бөг гүйх нь яасан хөөрхөн бол?” гэсэн хулгана бөг бөг гүйх гэтэл

үнэл үмхээд авчээ. Хулгана ингэж хэлжээ. “Өмөр өмөр идвэл өмхий байдаг юм шүү.

Ангар ангар гэж идвэл амттай байдаг юм шүү” гэсэнд үнэг хулганы хэлсэн ѐсоор идэх

гээд түүнийг амнаасаа гаргаад алдчихжээ.

Сүүлчийн зогсолт:

Ийн үлгэрийг хэсэглэн ярилцсаны дараа тухайн хэсэгт гарчиг өгүүлж болно.

Жишээ нь, энэ үлгэрт дараах байдлаар гарчиг өгч болно.

I хэсэг: Үнэг шаазгайг айлгасан нь

I хэсэг: Хулгана шаазгайд тусалсан нь

III хэсэг: Үнэг гайхсан нь

IY хэсэг: Хулгана үнэг хоѐр

Ийнхүү гарчиг өгөх үйл ажиллагааг удирдахдаа багш зөвхөн өөрийн бодлыг тулгаж

болохгүй. Харин сурагч бүрийн санааг сонсохыг эрхэмлэж, санааг н хэлүүлэх хэрэгтэй.

Үлгэрийг унших явцад холбогдох зураг үзүүлэх нь ойлгоход нь тустай.

Сурагчдын унших, бичих, харилцах чадвар харилцан адилгүй. Зарим сурагч бусдаасаа

түрүүлсэн, бусдадаа туслах, зөвлөх түвшинд хүрсэн байхад заримд нь бусдын дэмжлэг

хэрэгтэй байгаа. Иймд тэдний ялгаатай байдлыг сургалтад эергээр ашиглахыг хичээх

хэрэгтэй. Багш заахаасаа илүү сурагчид бие биедээ тусалж, хамтарч мэдлэг бүтээх

орчныг бүрдүүлэхэд анхаарлаа хандуулах хэрэгэй.

2. ЯРИХ- СОНСОХ ЧАДВАР

Сурагчдын хэл ярианы чадварыг хөгжүүлэхийн тул тэдний үгийн нөөцийг нэмэгдүүлэх

(шинэ үг, зарим хэлцийг таниулах, утгыг нарийвчлан тодруулах), утга зохиолын хэлний

хэм хэмжээг эзэмшүүлэх (авианы дуудлага засах), үйл ажиллагаа явуулж болно. Мөн

санаа бодлоо оновчтой илэрхийлэн ярих, бусдын яриаг сонсох арга техникт сургах

явдал чухал юм. Үүний тулд бүлэг хэсгээр ажиллуулах, дүрд тоглуулахын зэрэгцээ

өөрийн хийсэн бүтээлийн тухай анги нийтийн өмнө зогсож ярих, “илтгэл тавих” зэрэг үйл

ажиллагааг зохион байгуулах хэрэгтэй.

2.1. Зөв ярих

Суралцахуйн

зорилт

Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

2.1.1.

Үгийг зөв дуудах

Хэлэхэд төвөгтэй үг, өгүүлбэрийг давтан

хэлэх, зөв дуудах дасгал хийх. Жишээ нь:

Багшаас хүүхдэд

уншиж өгөх төрөл

2.1.

Зөв ярих

1.2.

Харсан,

сонссоноо ярих,

илтгэх

1.3.

Хамтран

ажиллах,

саналаа

солилцох

1.4.

Янз бүрийн нөхцөл

байдалд тохируулж

ярих

Суралцахуйн

зорилтын тоо 3 2 3 3

- Одоо та нарт ямар сэтгэгдэл төрөв? - Хулганы тухайд юу хэлэх вэ? - Үнэгний тухайд юу хэлэх вэ? Юу бодож байгаа бол? - Үлгэрээс юу сурч мэдэв?

.

Page 56: НЭГДҮГЭЭР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_1.pdfНэгдүгээр ангийн монгол хэлний хичээлийн зорилго

56

хэл зүгшрүүлэх түргэн хэллэг, жороо үг,

амьсгал уртасгах үг хэллэг цээжлэн тогтоох

Буруу дуудлага засах, хэлэхэд төвөгтэй

зарим авиаг зөв хэлэхэд туслах тоглоом

тоглох

Жишээ нь:

бүрийн

хэрэглэгдэхүүн

Бага насны хүүхдэд

зориулсан ном

(үлгэр, богино

хэмжээний

өгүүллэг)

Аудио, видео

бичлэг (CD, DVD)

Зурагт эх, цуврал

зураг

Үлгэрийн сэдэь

дүрийн тоглолтын

бичлэг

Цахим эх

сурвалжаас:

http://www.childrensl

ibrary.org

2.1.2.

Тод, чанга,

ойлгомжтой ярих

Багшийн удирдлагын дор харилцан ярианд

идэвхтэй оролцох

Ардын аман зохиол, уран зохиолоос

оновчтой үг хэллэгийг дуурайж ярих

Уншсан, сонссон эхийг бусдад тод, чанга

дуугаар ярих

Уншсан, сонссон эхийн үйл явдлыг асуулт,

тулгуур үг хэллэг, зураг ашиглан ярих

Уншсан ба сонссон эхийн үйл явдлын дагуу

асуулт асуух Цээжилж тогтоосон шүлгийг тод

уншиж сурах

Зурагт дүрслэгдсэн зүйлийг нэрлэх, үйл

явдлыг дарааллаар нь ярих

2.1.3.

Зөв бүтэцтэй

өгүүлбэрээр ярих

Үг өгүүлбэр зохион хэм хэмжээ,

Бусадтай ярилцах, танилцах, уучлал гуйх,

талархах, асуулт асуух, хариулахдаа бүтэн

өгүүлбэр хэрэглэж сурах

Багшид өгөх санамж

Багш хүүхдийн үгийн нөөцийг нэмэгдүүлэхэд анхаарахын зэрэгцээ дараах асуудлыг

анхаарлаасаа гаргаж болохгүй. Тухайлбал

Ярихдаа үгийг үндсэн утгаар нь зөв хэрэглэж байгаа эсэх (Надад цүнх бий г. м)

Зарим үгийн утгыг тайлбарлах (цүнх- хичээлийн хэрэглэл хийдэг сав г.м)

Ярихдаа идэвхтэй хэрэглэгддэг эсрэг утгатай үгийг зөв хэрэглэх (Тэнгэр бүрхэг /

цэлмэг байна гэх мэт)

Бусадтай ярилцах, танилцах, уучлал гуйх, талархах, асуулт асуух, хариулахдаа

бүтэн өгүүлбэр хэрэглэж сурах

Зөв бүтэцтэй өгүүлбэр хэрэглэх

Үгийг зөв дуудах. Хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх нэг чиглэл бол монгол утга

зохиолын хэлний хэм хэмжээг эзэмшүүлэхэд оршино. Ийм учраас уншуулж бичүүлж

сургах үеэс хэлний авиаг зөв дуудах, авиан зөв тавилтын дасгал хийлгэх хэрэгтэй.

Тухайлбал, түргэн хэллэг, дайралцаан, амьсгал уртасгах хэллэг, жороо үг гэх мэт үгэн

тоглоомоор тоглох нь хэлний авиаг зөв цэвэр хэлж сурахад тустай.

“Хэл зүгшрүүлэх үг“ буюу түргэн хэллэг нь хэлд орж буй үеэс нь эхлээд хүүхдийг зөв

цэвэр дууддаг, ярьдаг болгоход зориулагдсан, бага насны хүүхдийн хэлэхэд төвөгтэй,

барагтай л бол сольж хэлчих гээд байдаг “р”,”л”, эхнээс нь зөв дуудуулж сургахгүй бол

бөөрөнхий хэлтэй болчихож болзошгүй “б”,”м” зэрэг уруулын авиаг хэлж сургахад

зориулагдан зохиогдсон байна. Гэхдээ түргэн хэллэгийг хүүхдээр хэлүүлэх дүрэм журам

Page 57: НЭГДҮГЭЭР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_1.pdfНэгдүгээр ангийн монгол хэлний хичээлийн зорилго

57

бас байна. Энэ нь эхлээд “Хүрэл илүүр”, “болор соруул” гэх мэт цөөн (хоѐр) үгийг тус

тусад нь хэлүүлж, түүнийгээ олон дахин давтуулж сургасны дараа “хүрэл илүүр, болор

соруул“ гэж дахин хоѐр үг нэмэх, улмаар

“Орсон бороонд

Норсон бор морь

Олмоороо олойртоно“

гэх мэтээр гэх зэргээр хүүхдийн насны байдалд тохируулан өсөх хэрээр нь үгийн тоог нь

нэмж хэлүүлдэг байна. Ийм түргэн хэллэг хэлж сургахын өмнө танил биш үгийн утгыг

мэдүүлэхэд анхаарч үзүүлэн таниулах ашиглах хэрэгтэй. Очрин үеийн хот, хөдөөгийн

хүүхдийн аль нь ч “илүүр”, “соруул”-ыг нэг их сайн мэдэхгүй. Учир нь эдгээр зүйл

хэрэглээнээс бараг гарсан байна. Хотын хүүхдүүд “олом” гэдгийг сайн мэдэхгүй бол

хөдөөгийн хүүхдэд танил үг байна.

Зөв ярихад зөвхөн авиа, үгийг зөв цэвэр дуудахаас гадна үг бүрийг зөв, тод хэлж,

амьсгалаа зөв хуваарилан түгдрэлгүй ярих шаардлагатай. Ийнхүү түгдрэлгүй ярьж

сурахад амьсгал уртасгах хэллэг чухал бөгөөд “Сайн эрийн гучин хоѐр цагаан лонх”,

“Хорин таван хул”, “Есөн мөнгөн бумба” тоолох гэх зэрэг тогпоом наадам байдаг байна.

Дэн дэн хул Дон дон хул

Дэрсэн хул Тосон хул

Ян ян хул Бөн бөн хул

Ясан хул Бөөрөнхий хул

Түргэн хэллэг нь үгийг зөв дуудуулах, амьсгаа задлах үгэнд өгүүлбэрийг зөв сайхан

ярих зорилготой бол жороо үг нь шүлэг зохиох, үгсийг тодорхой айзам хэмжээнд

багтаан журамлан хэлүүлж сургадаг. Жишээлбэл:

Хааны хар морь

Морины мухар тэрэг

Тэрэгний тэр болдог

Болдгийн бор начин

Начны найман төлөг

Төлгийн төвгөр уул

Уулын ахар чулуу

Чулууны шонхор хээр . . .

гэх зэргээр өмнөх мөрийн эцсийн үгийг дараа мөрийн эхэнд хэлүүлээд гурван өргөлт

буюу үгийг нэг мөрд багтаан айзам тааруулан зохиох “эвхээс маягийн шүлэг” юм. Харин

ихэнх тохиолдолд утгыг харгалзадгүй бололтой.3

Дайралцаан бол хүүхдүүд хоорондоо хурдан сэтгэх чадвар, шүлэглэх авьяасаа

сорилцон цэц булаалдахад зориулагдсан уран хошин харилцаа шүлэг юм. Дайралцаан

нь хүүхдүүдийн дунд харилцан шүлэг хэлж мэтгэлцдэг тоглоом наадмын чанартай

учраас драмын элөмент бүхий жүжгийн хэлбэртэй юм. Дайралцаан нэгэнт хоѐр

хүүхдийн хоорондын уран үг, сэтгэх чадварын өрсөлдөөн болдог байна. Жишээ нь:

- Зээ хүү минь тийм үү дээ

Дайралцвал дайралцъя

Даалин хутгаа тавилцъя

3 Д.Оюунбадрах

Page 58: НЭГДҮГЭЭР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_1.pdfНэгдүгээр ангийн монгол хэлний хичээлийн зорилго

58

Хэлэлцвэл хэлэлцъе

Хэт хутгаа тавилцья.

- Зээ хүү минь тийм үү дээ

Зурман тааны нүхэнд нь

Зургаан салаа байна уу даа

Зулзган чиний цээжинд нь

Зургаан шүлэг байна уу даа .

-Алаг дааганы нүхэнд нь

Арван салаа байна уу даа.

Аанаа чиний цээжинд нь

Арван шүлэг байна ууд даа

-Зээ хүү минь тийм үү дээ

Арван тавны сарыг

Ар дээр гартал хэлэпцье.

Адуу үхэр хоѐрыг

Бэлчээрт гартал хэлэлцье.

Хорин тавны сарыг

Хойд дээр гартал хэлэлцье

Хонь ямаа хоѐрыг

Бэлчээрт гартал хэлэлцье

гэх зэргээр нөгөөгийнхөө урнаар шүлэглэх чадварыг сорин хэлэхэд нөгөө нь хариуд нь

түүнийг няцаан шүлэглэдэг .

Зарим авиаг хүүхдүүд сайн хэлж чадахгүй бол маль амьтан, эд юмс, үзэгдлийн гаргадаг

дуу чимээг дуурайж хэлэх сургах тоглоом тоглуулж болно. Жишээ нь:

Хувилбар 1: Сурагчдыг хэдэн хэсэг болгон, бүрээ, морин хуур, бөмбөр, цан зэрэг

хөгжмийн зургийг нэг нэгээр өгнө. Багшийн дохиогоор багууд ээлжлэн тус тусын

хөгжмийг дуурайн дуугарна. Бүрээ- бүү, бүү, морин хуур- дүү, дүү, бөмбөр- түн түн, цан-

цин цин гэх мэтээр хамтарч хэлнэ.Энэ нь хүүхдийн авианы дуудлагыг сайжруулахад

тустай.

Хувилбар 2: Сурагчдыг хэдэн хэсэг болгон, мэлхий, нохой, муур, хулгана зэрэг амьтдын

зураг өгнө. Багшийн дохиогоор багууд ээлжлэн тус тусын багт оногдсон амьтныг

дуурайн дуугарна. Мэлхий вааг вааг, нохой- хөв хөв, арр арр, муур- мяу,мяу, хулгана-

жив, сурагчдыг баг бо жив жив гэх мэтээр хамтарч хэлнэ. Энэ нь хүүхдийн авианы

дуудлагыг сайжруулахад тустай. Сурагчдын дунд зарим авиаг сайн хэлж чаддаггүй

хүүхдийг зориудаар тухайн багт оруулах хэрэгтэй. Жишээ нь,

“р” авиаг буруу хэлдэг сурагчийг “арр, арр” гэж архирах нохой болох багт оруулна гэсэн

үг. Гэхдээ үүнийг тоглоом тоглож байгаа байдлаар зохион байгуулах хэрэгтэй.

Тод, чанга, ойлгомжтой ярих. Хүүхдийн хэл яриа нь зөв, ойлголмжтой байвал

зохино. Зөв байна гэдэг нь хүүхэд орчин тойрноо зөв ухаарч, мэдэрч сонирхсон,

ажигласан, мөрөөдсөнөө яриандаа илэрхийлэхийг хэлнэ. Хэл сэтгэхүй хоѐр салшгүй

холбоотой байдаг болохоор хүүхэд сайн мэдэх амьдрал, үзсэн харсан зүйл, тоглоом

зэрэг бодит үзэгдэл, юмсыг мэдэж байгаа хэмжээгээр л үгийн баялаг нь нэмэгдэж

байдаг. Сургуульд орсноор уншсантай холбоотойгоор мөн үгийн баялаг бас нэмэгдэнэ.

Ойлгомжтой байна гэдэг нь ярихдаа эрэмбэ дараатай, санаа боплоо бүрэн илэрхийлэн

ярихы хэлнэ. Хүүхдийн хэл ярианы хөгжил зөв байвал сэтгэхүй нь төдий чинээ сайн

хөгжиж, мэдлэгийн хүрээ нь өргөжиж байдаг. Ийм бчраас багш нар хүүхдийн хэл

ярианы чадварыг хөгжүүлэх бүтээлч арга зүйгээс суралцаж өөрсдийн туршлагаа

баяжуулах хэрэгтэй.

Зөв бүтэцтэй өгүүлбэрээр ярих. Хэлний зүйн дүрмийг хүүхдүүд сургуульд

сурдаг бөгөөд хэлд орсон цагаасаа орчноосоо хэл зүйн хувьд алдаагүй ярих дадлага

эзэмшиж байдаг. Гэхдээ сургуульд орохдоо энэ чадвар төдийлэн хангалттай биш

Page 59: НЭГДҮГЭЭР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_1.pdfНэгдүгээр ангийн монгол хэлний хичээлийн зорилго

59

байдаг. Нэртэй сурган хүмүүжүүлэгчид хүүхдийг аль болох зөв ярианд сургахыг онцлон

тэмдэглэсэн байдаг. Багш, эцэг эхчүүд хүүхдийн ярианд гарч байгаа алдааг бага гэхгүй

тухай бүрзасаж өгч байх хэрэгтэй. Жишээ нь: хот суурин газрыг хүүхдүүд “ямааны

хүүхэд, ааруул хийх”, тэмээ хашхирч байна” гэх мэтээр ярих нь бий.

2.2. Харсан, сонссоноо ярих, илтгэх

Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

2.2.1.

Харсан сонссоноо

тогтоох, тэмдэглэх,

ярих

Болсон явдлыг бусдын асуулт,

дэмжлэгтэйгээр мэдээлэн ярих, учир

шалтгааныг өөрийн хэмжээнд тайлбарлах

Үзсэн үзвэр, оролцсон үйл ажиллагааны

талаар эргэн бодох, зурж, бичих зэргээр

тэмдэглэл хийх

Үүнийг хийхэд дараах асуултаар чиглүүлж

болно:

- Ямар ямар үйл явдал болсон билээ?

- Юу хамгийн сонин сайхан болсон

билээ?

- Юуг таалагдаагүй вэ?

- Чамд ямар санаа төрсөн бэ? гэх мэт.

Сурагчдын өмнө зогсож байгаад

тэмдэглэлээ харан ярих

2.2.2.

Анхааралтай сонсох

Нөхдийнхөө яриаг таслахгүй, анхааралтай

сонсох

Ярьсан зүйлээс нь лавлан асуух

Бусдын ярихыг сонсоод өөрийнхтэй

харьцуулах

Багшид өгөх санамж

Мэдэж байгаа зүйл, үзэж харсан, сонсоноо хэрхэн ойлгож байгаагаа эрэмбэ дараатай

ярьж сурах нь хүрээлэн байгаа орчноо хэр зэрэг зөв ухаарч байгааг мэдэх чухал

хэрэглүүр болдог. Гэртээ юу хийсэн, ямар үйл явдал болсон тухай ангидаа, ангидаа юу

сурсан тухайгаа эцэг эхдээ хүүхдүүд ярьдаг. Хүүхэд өдөр тумын ярих үйл ажиллагааны

явцад хэл ярианы чадвар эзэмшиж, үгийн нөөц нь нэмэгдэн баяжиж байдаг.

Хүүхдийг зөв ярианд сургах нь нэг өдөр хийгээд сургадаг ажил биш тул алгуур аажим

хугацаанд дэс дараалан хийх шаардлага гардаг. Нэг удаагийн хичээл дээр бүх хүүхдийг

багш яриулах боломжгүй тул багш цөөн хэдхэн ярих хүсэлтэй “идэвхтэй” хүүхдээр өдөр

бүр яриулах биш, анги нийтийг хамарч хүүхэд бүрд ярих бололцоо олгох хэрэгтэй.

Орчин үед энэ асуудлыг шийдэх нэг арга бол сурагчдыг баг хэсэгг болгон ажиллуулах

явдал бөгөөд харин багш тухайн өдөр хэн хэний яриаг голлон анхаарч ажиллахаа

урьдчилан төлөвлөх хэрэгтэй. Хүүхэд бүрийн ярианы чадвар харилцан адилгүй байдаг

тул энэ чадвар харьцангуй сул хөгжсөн хүүхдэд илүү анхаарал хандуулж ажиллах

хэрэгтэй. Гэхдээ сайн ярьдаг сурагчийг бас орхиж болохгүй бөгөөд яриаг сайжруулах

үйл ажиллагаа хийвэл зохино.

Page 60: НЭГДҮГЭЭР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_1.pdfНэгдүгээр ангийн монгол хэлний хичээлийн зорилго

60

Ярианд сургахдаа хүүхдийн мэдлэг, туршлагыг сайн судалж асуултыг зөв, ойлгомжтой

тавьж сурахаас их хамаарна. Үүний тулд багш

-Хүүхдүүд юуны тухай ярьж чадах вэ?

- Тэдний ярианы чадварыг хөгүүлэх ямар ямар арга байна вэ? гэдгийг багш сайн

бодох хэрэгтэй. Ярианд сургах сэдвийг сонгохдоо хүүхдийн орчин, тухайлбал, гэр орон,

сургууль, найз нөдийн хүрээнд болсон явдал, тэдний сэтгэлд үлдсэн, сонирхлыг нь

татсан асуудлыг судалж, ярилцах нь үр дүнтэй.

Үлгэр ярих нь хүүхдэд хамгийн сонирхолтой яриа байдаг. Ялангуяа үлгэрийн зураг нь

зөв ярихад туслах гол хэрэглэгдэхүүн болдог. Жишээ том ном, бяцхан ном бэлтгэн

уншуулж болно. Том ном нь хамтарч уншихад тохиромжтой хэрэглэгдэхүүн бол бяцхан

ном нь бие дааж уншихад тохиромжтой. Ийнхүү уншсан үлгэрээ зургийг нь харж ярихад

аль болох үлгэрийн үг хэллэгээс ашиглахыг зөвлөөрэй.

“Заан оготно хоѐр” үлгэр

Эрт урьдын цагт бяцхан хотын захад нэгэн заан амьдардаг байжээ. Заан өдөр

бүр голд очиж ус ууна. Тэр голын эрэг дээр бас нэг оготно амьдардаг байж гэнэ. Заан ус

ууж ханаад, оготны нүхийг усаар шүршин усанд автуулдаг байв. Ингээд оготныг

тэсэхийн аргагүй зовлон зүдгүүрт унагаажээ. Оготно:

-Миний өчүүхэн орон байрыг битгий сүйтгээч гэж олон удаа гуйжээ. Гэвч заан оготны

үгийг тоомсорлохгүй урьдын адил сүйтгэж хөнөөсөөр байжээ.

2

Нэгэн өдөр зааныг ирэхэд оготно:

-Миний орон байрыг сүйтгэхээ

зогсоохгүй бол танд дайн зарлана гэжээ. Заан

энэ үгийг сонсоод, үл тоомсорлон хөх инээд нь

хүрч гэнэ.Оготно тэр хавийн айлуудад:

-Би заантай байлдана. Ийм учраас та

нар нүүж холдохгүй бол дайны хөлд үрэгдэнэ

шүү гэж зарлажээ. Гэтэл баячууд оготны үгийг

бас л тоохгүй:

-Энэ муу өчүүхэн оготно заантай яаж

байлдах вэ? Тэгээд бас улс амьтныг сүйтгэх нь

гайгүй биз гээд нүүсэнгүй. Харин ядуу ардууд оготны үгийг сонсоод:

- Бидэнд аюул учирч магадгүй гээд нүүцгээжээ.

3

Page 61: НЭГДҮГЭЭР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_1.pdfНэгдүгээр ангийн монгол хэлний хичээлийн зорилго

61

Маргааш нь зааныг усанд ирэхэд оготно хамрын нүхээрхад орж, уушги цээжийг

нь урж тастахад заан цовхчин туйлж хавь ойрын айл амьтныг дайран сүйтгэн нүүгээгүй

үлдсэн айлуудыг үнсэн товрог болгожээ. Ингээд заан галзуурч үхсэн гэнэ. Харин оготно

хамрын нүхээр нь буцаж гараад голын эрэгтээ амар сайхан жаргаж гэнэ.

2.3. Хамтран ажиллах, саналаа солилцох

Суралцахуйн

зорилт

Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

2.3.1.

Бусдын яриаг

анхааралтай

сонсож, оновчтой

хариулах

Сэдвийн холбоотой асуултад хариулах

Үлгэр, богино өгүүллэгийн утгыг ойлгож

сонсох

Асуултын дагуу ярих, ярилцах

Ойлгосноо найз нөхдөдөө ярих

Найз, нөхдөөсөө асуух асуулт бэлтгэх

Найз нөхдийнхөө хариултыг сонсох

2.3.2.

Юунд дуртайгаа

үндэслэлтэй хэлэх

Үзсэн кино, уншсан ном, сонссон зүйлээс сурч

мэдсэн зүйлийг ярихдаа эх сурвалжийг хэлж

сурах. Жишээ нь: Би аавын уншиж өгсөн

“Норовын намтар”-аас хичээлийн хэрэглэлээ

гамтай хэрэглэхгүй бол ном дэвтэр, үзэг,

харандаа, баллуур, цүнх нь гомддог гэдгийг

мэдсэн. г.м

Болсон явдал, уншсан ном, сонссон, үзэж

харсан зүйлээс төрсөн сэтгэгдлээ тодорхой

жишээгээр хэлэх. Жишээ нь: Би ээжтэйгээ

хамт “Алтан загасны үлгэр” уншсан. Ээж бид

хоѐр ээлжлэн уншсан. Би алтан загасны

үгийг уншсан. Загас их хөөрхөн, тусч амьтан

гэдгийг мэдсэн. Харин шуналтай эмгэнд

дургүй их хүрсэн. Хэрэв ... гэх зэргээр өөрийн

болгож тодорхой ярих

2.3.3.

Ээлж дараагаар

ярих

Жижиг бүлгээр ажиллахдаа, ээлж дараагаар

ярих дүрмийг баримтлан ажиллах

Бусдын яриаг таслахгүй сонсох, сонсох үедээ

анхаарал татасан зүйлийг товч тэмдэглэх

Ээлж дараагаар

ярих дүрмийг

анги хамт

олноороо гаргах

Харилцан ярианы арга. Тодорхой асуултын дагуу нийт сурагчтай ярилцах хэлбэр. Энэ

үед багшийн ярианы чадвар чухал бөгөөд багш хүүхдийг дэс дараатай, тодорхой

зорилотой ярьж сургахад хүүхдийг жолоодохын зэрэгцээ харилцан ярианы үед хүүхд

энхээрлээ төвлөрүүэх, бусдын яриаг анхааралтай бүрэн сонсож сурах, бусдадаа

сонсогдохоо тод, чанга, өөртөө итгэлтэй ярьж сурахад туслах үүрэгтэй. Харилцан

ярианы гол агуулга нь хүүхдийн амьдрал ахуйд ойр, хүмүүжил төлөвшилд эерэг нөлөө

үзүүлэхээр байвал зохино. Харилцан ярины үед багшийн асуулт маш чухал. Хүүхдэд

асуулт маш оновчтой, тодорхой зорилготой байвал хүүхдээс оновчтой хариулт авч

чадна.

Page 62: НЭГДҮГЭЭР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_1.pdfНэгдүгээр ангийн монгол хэлний хичээлийн зорилго

62

Ээлжлэн ярих дүрмийг сурагчдаар өөрсдөөр нь гаргуулж, энэ дүрмийг багийн үйл

ажиллагаа таницуулах, баг дотор ярилцахдаа ч мөрдөхийг хичээх хэрэгтэй. Дүрэм

заавал том байх албагүй. Жишээ нь:

2.4. Янз бүрийн нөхцөл байдалд тохируулж ярих

Суралцахуйн

зорилт

Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

2.4.1.

Үлгэр, хүүхэлдэйн

киноны дүрийг

дуурайж тоглох

Дүрийн тоглолт хийх үлгэр, өгүүллэг,

хүүхэлдэйн киног сонгоход оролцох

Хоѐр ба түүнээс олон дүр бүхий зохиолыг

сонгосон дүрийг сонгон авч, үгийг цээжлэх,

хуруун хүүхэлдэй зэрэг хэрэгслэл бэлтгэх

Нэг дүр бүхий зохиол сонгосон бол өгүүлэгч

ба зохиолын баатрын хэл яриаг дууны өнгө,

аялгаар ялган унших

Шүлэг сонгосон бол шүлгийн утга агуулгад

тохирсон өнгө аяс, айзам хэмнэл, сэтгэл

хөдлөл илэрхийлэн уран унших

Харилцан

голлосон, үйл

явдал цөөн,

богино хэмжээтэй

хүүрн элба яруу

найар, үлгэр,

зохиолыг сонгоно.

2.4.2.

Багш, найз

нөхөдтэйгөө

танилцаж, ярилцах

Багшийн яриаг анхааралтай, тэвчээртэй

сонсох

Хичээлд урилулгаар ирсэн хүний асж,

өөрсдийгөө танилцуулсан сурагчдаас асуулт

асуух

Багш хэн нэгэн сурагчийг урьж, харилцан

ярилцаж, танилцах

Хоѐр, хоѐроороо ярилцаж танилцана

Нэг, нэгээрээ анги нийтэд өөрийгөө

танилцуулна

Найз нөхдийнхөө тухай анги нийтэд ярих

2.4.3. Харилцагчдаа

хүндэтгэн эелдэг үг хэрэглэн ярих

Надаад ..... тусална уу, Яриа чинь

ойлгомжтой байна, гэхдээ ...... вэл сайн

байна” гэх мэтээр харилцах

Багшид өгөх санамж:

Үлгэр, хүүхэлдэйн киноны дүрийг дуурайж тоглох нь хүүхэд хамгийн сонирхолтой ажил

байх болно. Тухайн дүрийн онцлогийг гаргахад гадаад байдал, хувцаслалт маш чухал.

Гэхдээ үүнийг түрүүнд тавьж болохгү, хамгийн гол нь үг үх ойлгож, түүнийгээ бусдад

маш ойлгомжтой илэрхийлэхэд сургах хэрэгтэй. Хувцас хэрэглэл хэрэглэл гэж нүсэр

ажил болохгүйгээр тоглоом, хуруун хүүхэлдэй зэрэг ашиглаж болно.

3. БИЧИХ ЧАДВАР

1. Нэгийг ярьж байхад яриаг нь таслахгүй байх

2. Нэгийгээ ярьж байхаад анхаарч сонсох

3. Нэгийгээ ярьж дуусахад асуулт асуух

4. Ярьж дуусахад нь баяр хүргэх

Page 63: НЭГДҮГЭЭР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_1.pdfНэгдүгээр ангийн монгол хэлний хичээлийн зорилго

63

3.1. Зөв бичих

Суралцахуйн

зорилт

Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

3.1. 1.

Үсэг, үе, үг,

өгүүлбэрийг

дэгийн дагуу

бичих

тоги

Бичихдээ цэвэр нямбай, үг, өгүүлбэрийг

бичихдээ бичих дэгийг баримтлах.

Тухайлбал:

- Үсэг бүрийг зөв эхэлж, зөв,

үргэлжлүүлэн зөв төгсгөх

- Үсгийн өндөр намыг дэвтрийн шугамд

тохируулан жигд бичих

- Үсгийн налууг зөв, жигд бичих (65◦)

- Үсгийн өргөнийг тохируулах

- Үсэг хоорондын холболтыг зөв хийх

- Үг хоорондын зай ижил хэмжээтэй

бичих

- Үзэгний даралт, жигд хөнгөн байх

- Богино үгийг үзэг салгахгүй бичих

- Үсэг ба үгийн төгсгөлийг эцсийн

орхицыг шидэхгүй, тогтоож бичих

- Өгүүлбэрийг том үсгээр эхэлж,

төгсгөлд нь цэг, зэрэгцсэн хоѐр үгийн

дунд таслах бичих

Үг, өгүүлбэрийг уншаад нүдэлж тогтоох,

цээжээр бичих

Бичмэл ба дармал эхийг хуулж бичихдээ

богино өгүүлбэрийг бүтнээр нь, уртавтар

өгүүлбэрийг утгат хэсгээр зааглан нүдэлж

бичих

Үг, өгүүлбэрийг сонсоод цээжээр бичих

3.1.2.

Цагаан толгойн

үсгийг

дарааллаар нь

нэрлэх

Цагаан толгойн үсгийг зөв нэрлэн хэлэх,

Цагаан толгойн үсгийг дарааллыг мэдэх,

цээжээр хэлэх

Цөөн үгсийг цагаан толгойн үсгийн

дарааллаар байрлуулах

3.1.3.

Эгшиг ба

гийгүүлэгч,

тэмдэг үсгийг

ялган таних

Уншиж, бичихдээ эгшиг, гийгүүлэгч, тэмдэг

үсгийг ялган таньж, зөв хэрэглэх. Жишээ

нь:

“а ” эгшиг, “м” гийгүүлэгч, урт “аа” гэх мэт.

Үг өгүүлбэрт орхисон үсгийн оронд тохирох

3.1.

Зөв бичих

3.2.

Бичих

санаагаа

олох,

төлөвлөх

3.3.

Санаагаа

зохиож

байрлуулах,

бичих

3.4.

Бичсэнээ

хянах,

сайжруула

х

3.5.

Янз бүрийн

зорилгоор эх

зохиож бичих

Суралцахуйн

зорилтын тоо 4 3 2 2 1

Page 64: НЭГДҮГЭЭР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_1.pdfНэгдүгээр ангийн монгол хэлний хичээлийн зорилго

64

эгшиг (урт, хос, богино), гийгүүлэгч нөхөж

бичих

3.1.4.

Хүний нэр,

өгүүлбэрийг том

үсгээр эхлэн

бичих

Эхийг уншихдаа том үсгийг ямар үед

хэрэглэдгийг ажиглах, ярилцах

Хүний нэрийг ялган таних, том үсгээр эхлэн

бичих

Өгүүлбэрийг том үсгээр эхлэн бичих

Эх, өгүүлбэрийг дэгийн дагуу бичих. Зургаан настай хүүхдийн хурууны жижиг

булчингийн хөгжил маш сул байдаг тул их бичих, хичээнгүй гоѐ бичихийг шаардах нь

хүүхдэд бэрхшээл үүсгэдэг. Харин цагаан толгойн бэлтгэл үеэс зураг зурж будах, товч

товчлох, гутал үдэх, шүр хэлхэх зэргээр энэ булчинг хөгжүүлэх дасгал хийх нь сайн

бичиж сурахад ихээхэн нөлөөтэй.

Хүүхэд бүрийн бичих хурд, үсгийн холбоос, үг хоорондын зай, том жижиг үсгийн

харьцаа, хэмжээ, хичээнгүй, сайхан бичиж байгаа эсэхийг багш ажиглаж, туслах

хэрэгтэй. Үүний тулд дараах аргаас хэрэглэж үзээрэй.

1. Тодруулан бичих арга: Багш сурагчийн дэвтэрт үсэг, үг, өгүүлбэрийг балын

харандаагаар бичиж, дээгүүр нь дагуулан бичүүлж болно. Зарим багш нар

тусгайлан бичсэн бичвэр дээр калькан цаас тавьж, мөн тодруулан бичүүлдэг

туршлага байдаг.

2. Дуурайн бичих: Үлгэр жишээ бичлэг харан дуурайж бичүүлдэг.

3. Төрөлжүүлэн бүлэглэх арга: Үсгийн зурлагын ижил төстэй байдлаар төрөлжүүлж

хөнгөнөөс хүндрүүлэх замаар ялган хуваагаад бичиг сайжруулах дасгал хийлгэх

арга юм.

4. Баримжаалан бичих арга: Дэвтэрт бичүүлэхийн өмнө агаарт бичих хөдөлгөөн

хийлгэсний эцэст бичүүлнэ гэсэн үг.

Цэвэр, нямбай бичих үйлийг удирдахдаа сурагчдад зөв суух, дэвтрээ зөв байрлуулах,

үзгээ зөв барьж бичих дадал эзэмшүүлэхэд байнга анхаарах хэрэгтэй. Үг, өгүүлбэрийг

бичихэд үсгийн холбоосыг зөв бичиж сургахад анхаарна. Ялангуяа, эгшгийн дараа “л”

үсгийг бичихдээ дараагийн үсэгт шууд залгахгүй,тусгайлан эхлэлтэй бичдэгийг онцгой

анхаарах хэрэгтэй.

Зөв бичүүлж сургах. Сурагчдыг зөв бичиж сургахад тэдний сонсох ба харах

эрхтэн, гар хурууны зөв хөдөлгөөн, зөв суулт зэрэг нь чухал ач холбогдолтой. Буруу

ойлгосон, эсвэл буруу бичиж сурсных нь дараа засах нь шинээр заахаас хэд дахин илүү

төвөгтэй хэцүү байдаг. Зөв бичүүлж сургах арга

Өгүүлбэр зохиож сургах. Зураг харуулж, асуулт асуух засаар өгүүлбэр зохиолгож

сургана. Жишээ нь: Энэ юу юу? Нохой яадаг вэ? гэх мэтээр асууж эхлээд хоѐр үгтэй,

дараа нь 3-4 үгтэй өгүүлбэр зохиолж хэлүүлнэ.

Өгүүлбэрт дутуу үгийг нөхөж бичих. Жишээ нь:

Өгүүлбэр дэлгэрүүлж бичих. Жишээ нь:

Асуултад хариулт бичих.

Өгсөн үгсээр өгүүлбэр зохиож бичих

Үгэнд тохирох залгавар залгаж, өгүүлбэр бичих

Нүдлэх чээж бичиг. Үг, өгүүлбэрийг багш самбарт бичих, эсвэл тусгай цаасан

дээр урьдчилан бичсэнээ сурагчдаар уншуулж, бөгүүлбэр бол хэдэн үг байгаа, үгс нь

Page 65: НЭГДҮГЭЭР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_1.pdfНэгдүгээр ангийн монгол хэлний хичээлийн зорилго

65

ямар ямар үеэс бүтсэн, хэдэн үсэгтэй үгс байгаа талаар ярилцан бичлэгийг ажиглуулна.

Хэрэв өгүүлбэр бол эхлэл төгсгөлийг бас анхааруулна. Сурагчдад хэсэг хугацаанд

ажиглах даалгавар өгсөний бичсэнээ арилгах, эсвэл цаасаар дээрээс нь дараад уг

өгүүлбэр, үгийг хэлж өгч бичүүлнэ. Ийм чээж авиа, үсэг таниулах үеэс хийж болох

бөгөөд эхний үед зөвхөн эгшгээс бүтсэн үе бичүүлэх бол гийгүүлэгч авиа, үсэг

таниулахаас эхлэн задгай үе, нэг үетэй үгээс эхлэн сурагчдын сайн мэдэх, богино цөөн

үгээс бүтсэн өгүүлбэр бичүүлэх нь тохиромжтой.

Хуулан бичлэг. Бичих чадварыг хөгжүүэхийн тулд дармал, бичмэл эхээр хуулан

бичлэг, хялбар цээж бичиг бичүүлэх нь үр дүнтэй. Жишээ нь, “н,г” ялгаж бичих дүрмийг

хан-хана, сан-сана, тун- тун гэх мэтээр нүдлүүлж, утгын ялгааг нь ойлгуулах хэрэгтэй.

Хуулан бичлэгийг удирдахдаа дараах зүйлийг анхаарах

Хичээнгүй сайхан бичсэн байх нь дараах байдлаар харагдана. Үзгээ зөв барихаас л

эхэлнэ.

Хэлний дүрэм тодорхойлолтыг хоосон чээжлүүлэхийн оронд хэлний жишээ баримт

ажиглуулж, ижил ба ялгаатай байдлаас дүгнэлт хийлгэн учрыг ойлгуулах ажил хийлгэх

нь оновчтой.

Эх зохиож бичих. Эх зохиож бичүүлэхдээ багш нар өмнө ярилцсан үлгэр зохиол, анги

хамт олноор болон гэр бүлийнхэнтэйгээ хийсэн аялал, үзсэн үзвэр зэрэг сурагчид

өөрсдийн амьдралд тохиолдож байсан үйл явдлаас сэдэвлэн бичихээр төлөвлөж,

ажиллах хэрэгтэй. Эх зохиох нь хэд хэдэн үе шаттай үйл ажиллагаа бөгөөд сурагчдыг

бага гэж гололгүй энэ бүх үе шатаар бичих үйлийн баримжааг эзэмшүүлэхэд анхаарах

хэрэгтэй.

Эх зохиож бичих сэдвийг сонгох

Эх зохиож бичих

Эхийн алдааг хянаж, засах

Эхийг алдаагүй, цэвэрхэн хуулж бичих

Нэгдүгээр ангийн сурагчид заавал төгс сайн эх зохиож чадахгүй ч санаагаа 3-4

өгүүлбэрээр илэрхийлэн бичих арга барил эзэмшсэн байх нь чухал. Гэхдээ нэгдүгээр

ангид энэ бүхэнд төгс сургахыг зорихгүй ч зохион бичих аргын зарим энгийн үйлдэлд

сургах хэрэгтэй. Бичих санаагаа олох, төлөвлөх

Суралцахуйн

зорилт

Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүү

н

3.2.1.

Юу бичихээ бодох,

жагсаалт гаргах, зурах

Бичих төлөвлөлт хийх хэд хэдэн аргатай таницлаж,

хийж турших.

Юуны тухай бичих боломжтойгоо бодож эргэцүүлэх.

Жишээ нь: аялж очсон газар, оролцсон үйл

ажиллагаа, болсон үйл явдал гэх мэт.

Бодсоноо цаасан дээр, эсвэл самбарт жагсааж

бичих. Жишээ нь:

Зуны амралт

Парк, урлагийн үзлэг

Төрсөн өдөр

Есөн сарын нэгэн

Бодсоноо зурах, эсвэл гаргасан жагсаалтаас алийг

нь бичихээ сонгох. бичих зүйлийн уялдааг гаргах

Page 66: НЭГДҮГЭЭР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_1.pdfНэгдүгээр ангийн монгол хэлний хичээлийн зорилго

66

бүдүүвч хийх. Жишээ нь:

Зуны амралт

Парк, урлагийн үзлэг

Төрсөн өдөр,

Есөн сарын нэгэн

3.2.2.

Бичих санаагаа бусадтай хэлэлцэх

Сурагчид хосоор ажиллаж, өөрсдийн төлөвлөснийг

сольж үзэж, хорьцуулан өөрчлөх саналаа хэлэх

Бичих санаагаа найзтайгаа, эсвэл багш, гэр

бүлийнхэндээ танилцуулах

Жишээ нь: Зурсан зургаа найздаа үзүүлж, зөвлөгөө

авна.

Эсвэл бичсэн жагсаалаас тухайн сэдвийг сонгосон

шалтгаанаа тайлбарлана.

Найзынхаа зөвлөгөөг тусгаж, юу бичихээ төлөвлөж

эцэслэнэ.

3.2.3. Бичих

зорилгоо тодорхойлох

Бичих зорилго, хэлбэрээ хэлэлцэх, тогтох. Жишээ нь

(зурагт ном, товч танилцуулга, болсон явдал, үлгэр)

Энэ хэсэгт дараах хоѐр алхмыг багтаан үзэв. Эх зохиож бичих сэдвийг сонгох, бичих

зүйлээ төлөвлөх үйлийг багш удирдахдаа:

Сэдэл үүсгэх

1. Бичих сэдэл үүсгэх зорилгоор юуны тухай бичиж болох талаар бодох, хэлэлцэх

үйл ажиллагаа зохион байгуулна. Тухайлбал сурагчдаар бичих санаа, холбогдох

баримтын талаар болох, ярилцах боломж олгож тэдний гаргасан санааг багш

том цаас, эсвэл самбарт жагсаан бичнэ. Жагсаалтаас давхардсан ижил санаа

болон ялгаатай санааг өнгийн харандаа зэргийг ашиглан тодруулах, доогуур нь

зурах зэргээр ялган тэмдэглэнэ.

2. Бичихийн өмнө загварт эхттэй танилцаж, хэрхэн бичих талаар дадлага хийх. Тэд

тухайн загвах бичлэгийн захын тэмдэглэгээ болон бүтэц, илэрхийлсэн байдал

зэргийг тодорхойлж, Энэ нь тэд дуурайн бичихэд нь хэрэгтэй.

Жиш ээ нь: Багш эхлээд хүн бүрийг өөрт тохиолдсон явдлаасаа бодож байгаад нэг

зураг зурах даалгавар өгнө. Сурагчдыг зурж будах хангалттай хугацаа өгнө. Сурагчдыг

зурж дууссаны дараа “Одоо зургаа сайн ажиглаад орхисон зүйл байвал нэмж зурахыг

анхааруулна. Багш сурагчдад заавал ижилхэн сэдвээр зурахыг шаардахгүй байх нь

зохистой. Хүүхэд бүр өөрийн хүсэл, мэдрэмж, төсөөллөөр зураг зурах боломжийг олгох

хэрэгтэй.

Төлөвлөлт хийх. Багш зохиож бичих янз бүрийн бичих төлөвлөлтийн хэд хэдэн загвар

үзүүлнэ. Жишээ нь: оюуны зураглал, гарчиг- төлөвлөгөө зохиох, толгой өгүүлбэр,

оюуны шуурга болон өөр өөр хэв маягаар бичихэд төлөвлөлт хийх ялгаатай саналыг

зөвлөмжилнө. Жишээ нь: Хэрэв тоочимж хэв маягаар бичих бол хоѐр багана үүсгэж,

бичих зүйлийн эсрэг шинж буюу тухайлбал, өөрт нь эерэг, сайхан мэдрэмж төрүүлж

байгаа шинжийг нэг талд, сөрөг мэдрэмж төрүүлж байгаа шинжийг нөгөө талд нь

бичүүлж болно. (шинжийг шүүмж ба үр дүн) Харин хүүрнэмж бичих бол цаг хугацааны

дараалал буюу бүтцийн бүдүүвч гаргах гэх мэт. (Багш сурагчдын гүйцэтгэлд хяналт

тавьж, ялгаатай дэмжлэг үзүүлнэ.

Page 67: НЭГДҮГЭЭР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_1.pdfНэгдүгээр ангийн монгол хэлний хичээлийн зорилго

67

Сурагчдыг хосоор ажиллуулж, хийсэн төлөвлөлтөө харилцан үзэж, сайжруулах үйлийг

удирдана. Энэ ажлын хүрээнд сурагчдад төлөвлөлтийг сайжруулах санааг нэмэх,

уялдаа холбоотой хэсгийг сумаар зурах, тоогоор тэмдэглэх, нэг эгнээнд оруулах зэргээр

тохирох хэлбэрээр тэмдэглэлж бичих дарааллыг тогтооход сургана. (Багш сурагчдын

гүйцэтгэлд хяналт тавьж, ялгаатай дэмжлэг үзүүлнэ.

3.2. Санаагаа зохиож байрлуулах, бичих

Суралцахуйн

зорилт

Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

3.3.1.

Бичиж

ноороглох,

бичсэнээ дахин

унших

Эхийг эхний удаа ноороглон бичих Тухайлбал,

Сурагчид тухайн загвар эхийг ажигласны дараа

өөрсдөө “дуурайн” эх зохиож ноороглон бичих.

Энэ нь эцэслэн бичиж, багшид үзүүлэхээс өмнө

өөрчлөлт хийх боломжтой, сайжруулах үе шат

буюу сурагчдын бичлэгийн эхний төсөл.

Жишээ нь:

Сурагчдад зургаасаа сэдэвлэн эх зохиож

бичих даалгавар өгнө. Сурагчдын зохиох эх

нь 2-3 өгүүлбэрээс бүтсэн байхад болно.

Сурагчдыг бичих үед бүх үгийг заавал зөв

бичихийг шаардах хэрэггүй, хамгийн гол нь

санаагаа гаргаж бичих, утгын холбоотой

өгүүлбэр зохион бичүүлэхэд чиглэнэ.

Шалгах ба засах

1. Нэг сурагчийн бичсэн бичлэгийн нэг ижил

хэсгийг үлгэр жишээ болгон бүх сурагчид

тарааж өгсөн байна. Сурагчид тэрхүү

бичлэгийг бүх боломжтой хувилбараар засаж

сайжруулах дадлага хийж, санал болгосон

өөрчлөлтийг хэлэлцэх

Эх зохиож ноороглон бичих үйлийг багш

удирдахдаа:

Сурагчдын бичих явцад асуусан үгийг нь

самбарт бичиж, үгийн нөөцийг бичиж өгч

болно. Үүнийгээ “Үгийн нөөц” гэж нэрлэж

болно.

Сурагчдыг бичиж дууссаны дараа сурагчдыг

хос хосоор нь баг болгож, бичсэнээ бие

биедээ унших боломж олгоно.

Дараа нь зураг ба бичсэн эхийг харьцуулан

үзэж, хэн нэг нь зурагт байгаа зүйл эхэд дутуу

байх зэргээр тодруулах, нэмж бичих боломж

олгоно. Энэ нь сурагчид хоорондоо ярилцах,

бие биеэсээ суралцах, хамтран ажиллах, нэг

нэгийнхээ санааг дэмжих үйлийн бодит орчин

болно.

3.3.2.

Бичиж дуусгахаа

Багш эхийн алдааг нягталж, засах үйлийг удирдахдаа: Сурагчид бичиж дууссаны дараа

Page 68: НЭГДҮГЭЭР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_1.pdfНэгдүгээр ангийн монгол хэлний хичээлийн зорилго

68

шийдэх

бичсэнээ хянан үзэж найруулгын болон зөв бичих дүрмийн алдаа байгаа эсэхийг хянан үзэх

Багш нь эхлэн бичих үед өмнө хийсэн төлөвлөлтийг хэрхэн ашиглахыг тайлбарлана.

Тухайлбал, санааг хөгжүүлэх, дэмжлэг болох хэсгийг нэмэх, үргэлжлүүлэх бичих, догол

мөр хэрэглэх, догол мөрүүдийг холбох, эхлэл ба төгсгөлийг үр дүнтэй холбох гэх мэт.

Сурагчид бичихэд ашиглах схем тэмдэглэгээ болон ноороглон бичих үед амжилтын

шалгуур, шалгах хуудас зэргийг урьдчилан мэдсэн байх нь чухал тул ангийн хана,

самбарт томоор бичиж байрлуулсан байьал зохино. Жишээ нь

үг, өгүүлбэр, нөхцөлийг хасах бол Эдгээрийг нэмэх бол Эдгээрийг сольж, өөрчлөх бол

гэсэн тэмдэглэгээ хийж сургана.

Хамтдаа бичих сэдвийг олохын тулд дараах үйл ажиллагаанд оролцох боломжийг олгох хэрэгтэй. Үүнд:

Найз нөхөд, эцэг эхтэйгээ хамтран бичих сэдэв, санааг олох

Бусад хүний гаргасан санааг бодох, харьцуулах, хүлээж авах, ойлгох

Бичих төлөвлөгөөг хэлэлцэх, сайжруулах

Бичиж дуусгах, хэвлэх

Сурагчдын хамтын ажиллагаанд сургасан үйл ажиллагааг багш зохион байгуулах

хэрэгтэй. Хүүхэд бүр өөрийн бичсэнийг бусад нөхдөдөө унших боломж олгож, харин

багш яаран дүгнэлт гаргахын оронд сурагчдын санал бодлыг соносож, түүнд хариулт

өгч сургах дараах үйлээр удирдаж болно.

Бусад хүүхдийн зохиож бичсэнээ уншихыг сонсох

Санал хэлэх, асуулт асуух

Зохиогчийн асуултад хариулах

Хувь хүний болон бүлгийн саналд хүндэтгэлтэй хандах

3.3. Бичсэнээ хянах, сайжруулах

Суралцахуйн

зорилт

Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

3.4.1

Цэг тэмдэг, том

үсэг, үг үсгийн

алдаа мадгийг

засах, холбогдох

зураг, чимэглэлээр

баяжуулах,

бичсэнээ бусадтай

хуваалцах

Эхийн алдааг нягталж, засах үйлийг дараах

байдлаар удирдаж болно:

Бичсэнээ хянан үзээд үг, залгавар хасах,

нэмэх, солих шаардлага байгаа талаар

бодох. Багш өөрөө туслахын зэрэгцээ, найз

нөхөд, эцэг эхийн тусламж авах боломжийг

олгож өгнө.

Сурагчид бичсэн засаж тэмдэглэгээ хийх

Тухайлбал:

Үг, залгавар нэмэх бол-

Үг, залгавар хасах бол –

Page 69: НЭГДҮГЭЭР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_1.pdfНэгдүгээр ангийн монгол хэлний хичээлийн зорилго

69

Үг, залгаврыг солих бол –

Алдаатай бичсэн

үгийг олж засах

Зөв бичих дүрмийн алдааг хянаж засах.

Алдаагаа засаж, шинээр хуулан бичих

Сурагчдын гаргасан төлөвлөгөөг үндэслэн эхний удаагийн бичлэг буюу ноороглон

бичүүлсний дараа сайжруулах боломж олгоно. Хүүхдүүд эхийн бүтцэд сонгосон үг бүр,

найруулж бичсэн өгүүлбэр бүр чухал үүрэгтэй ойлгох хэрэгтэй. Сурагчдаар эхний

ноорогт бичсэн үгийн тоог гаргана.

1. Багш шалгалтын материалыг шалгаж, засах шаардлагатайг онцлон тэмдэглэсэн.

(Сурагчдад даалгавар гүйцэтгэх хангалттай хугацаа олгох хэрэгтэй. Үүнд

хайхрамжгүй хандвал ангид ялгаа гаргаж болох юм.)

2. Сурагчид хос хосоор баг болж, бие биеийнхээ бичсэнийг сольж уншиж, алдаа

байвал тусгай тэмдэг хэрэглэн залруулна. Учир сурагчид нэмсэн, хассан, сольсон

хэсгийг адилхан алдаа гэж үздэг тул тус тусад нь өөр өөр тэмдэг тэмдэглэгээ

хэрэглэх шаардлагатай.

3. Сурагчид өөрсдийн бичсэнийг буцаан авч алдаагаа залруулан, шаардлагатай

хэсгийг нэмэх ба онцын шаардлагагагүй үг, нөхцөл, өгүүлбэрийг хасах хэсэгт

тусгай тэмдэглэгээ хийнэ.

3.4. Янз бүрийн зорилгоор эх зохиож бичих

Суралцахуйн

зорилт

Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

Уншсан үлгэрээ

энгийнээр үнэлж

бичих

Зураг ярилцаж, хамтран зохиож бичих

Зураг ажиглан зохиож бичих

Өгүүлбэрийг дэлгэрүүлэн зохиох

Хамтарч зохиож бичих. Багш зураг бэлтгэж сурагчдаар ажиглуулна. Зургийн

дарааллаар байрлуулна. Сурагчдад зургийг ажиглах хангалттай хэрэгтэй. Зургийг

ажиглаж, дарааллыг өөрийн хувилбараар хэлэхэд бэлэн болсон сурагчдыг гараа

өргөхийг анхааруулна. Хэрэв улаан, шар, ногоон гэрэл ашиглаж сурсан бол ногоон

гэрэлээ өргүүлнэ.

3. Хэд хэдэн сурагчаар дарааллыг хэлүүлж, санал нийлж байгаа эсэх талаар

ярилцана. Багш асуулт асууж, сурагчид хариулна. Сурагчдаар аль болох бүтэн

өгүүлбэрээр хариулт авахыг эрмэлзэх хэрэгтэй. Зургийг дарааллаар нь байрлуулна.

Ярилцах асуултын жишээ:

- Хэдэн зураг байна вэ?

- Хүүд ямар явдал тохиолдов?

- Яагаад энэ зургийг эхнийх гэж бодов?

1 2 3 4

Page 70: НЭГДҮГЭЭР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_1.pdfНэгдүгээр ангийн монгол хэлний хичээлийн зорилго

70

- Дараа нь юу болсон бэ? г.м

4. Зураг тус бүрд өгүүлбэр зохиож хэлүүлнэ. Хүүд нэр өгүүлнэ. Жишээ нь: Цолмон

- Цолмон хүү юу олсон бэ? Хурга яагаад ганцаар явж байв?

- Цолмон хургыгэврээд хаашаа явсан бэ?

- Цолмон хэнээс юу гэж асуусан бэ?

- Хурга яасан бэ?

5. Багш сурагчдын хариултыг том цаас, эсвэл самбарт сурагчдад харагдахаар бичнэ.

Бичиж дуусад зурагт гарчиг өгүүлнэ. Жишээ нь:

гэх мэтээр өгүүлбэр зохиолгоно. Эх зохиож сурах эхний алхам нь өгүүлбэр зохиож

сурах

явдал тул маягаар зураг харж, өгүүлбэр зохиолгох даалгавар өгч болно. Үүнийг арай

дэлгэрүүлж бичүүлэх гэвэл өгүүлбэр бүрийг дэлгэрүүлсэн асуулт асууж болно. Жишээ

нь:

- Цолмон хурга хаанаас, яасан хурга олсон бэ?

- Цолмон хаашаа явсан бэ?

- Ямар хүнээс асуусан бэ?

Зураг ажиглан зохиож бичих. Зураг харж ярилцах, бичих нь

сурагчдын хэл ярих төдийгүй юмыг ажиглах, сэтгэн бодох чадварыг

хөгжүүлдэг. Харин хэрэглэгдэхүүн болох зураг нь тодорхой үйл

явдалтай хялбар зураг байвал зохино. Заавал цуврал зураг байх

шаардлагагүй. Хэрэв шувууны үүр хийж байгаа хүүхдүүдийн зураг

сонгосон бол эхлээд багш асуулт асууж, өгүүлбэр зохиож хэлүүлнэ.

Асуултын жишээ:

- Зураг дээр юу юу байна?

- Хэдэн хүүхэд байна? Нэр өгөөрэй.

- Болд юу хийж байна?

- Баяр юу хийж байна?

- Ананд юу хийж байна?

- Үүр хийсний дараа юу болох вэ?

гэх мэтээр асуултад хариулж бичүүлнэ. Өгүүлбэрүүд нийлж зургийн утга санааг

гаргахаар бичүүлнэ.

Тусч хүү

Цолмон хурга олов. Хургаа тэврээд явжээ. Хүнээс

асуухад “Манай хурга мөн” гэв. Хурга эхийгээ хөхлөө.

Тусч хүү

Цолмон хээрээс төөрсөн хурга олов. Хургаа

тэврээд хот айл руу явжээ. Гэрээс гарч ирсэн хүнээс

асуухад “Манай хурга мөн” гэв. Хурга эхийгээ хөхлөө.

Page 71: НЭГДҮГЭЭР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_1.pdfНэгдүгээр ангийн монгол хэлний хичээлийн зорилго

71

Өгүүлбэрийг дэлгэрүүлэн зохиох. Багш “Шувууны үүр хийв” гэсэн өгүүлбэр самбарт

байрлуулж уншуулна. Өгүүлбэрийн гол утгыг ярилцсаны дараа дараах маягаар асуулт

асууж, байрлууна.

Хэн хэн? яагаад?

Хэзээ? Сайн үйл мөн үү?

4. ХЭЛЗҮЙ, ҮГИЙН САНГ ХЭРЭГЛЭХ ЧАДВАР

4.1. Үгийн аймаг

Суралцахуйн

зорилт

Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

4.1.1.

Хэн, юу, яав гэсэн асуултад хариулагдах

үгсийг асуултаар ялган бүлэглэх,

хэрэглэх

Өүүлбэр ба эхээс хэн, юу гэсэн

асуултад хариулагдах үгсийг олох

Яав, яасан бэ? зэрэг асуултад

хариулагдах үгсийг олох

Өгүүлбэр дэх үгсийг хэн?, юу?,яав?

гэсэн асуултаар бүлэглэх

Хэн, юу, яав? гэсэн асуултад

хариулагдах үгсээр өгүүлбэрийг нөхөж

бичих

4.1.2. Өгүүлбэрийг 1-2

асуултаар дэлгэрүүлэх

Өгүүлбэрийг хаана? Хэзээ? Яаж зэрэг

асуух үгийн тусламжтайгаар

дэлгэрүүлэх

Асуултад тохиорх үгийг хэд хэдэн үгийн

дундаас сонгох

Өгүүлбэрийг дэлгэрүүлж тоглох

Багшид өгөх санамж:

Үгсийн аймгийн тухай ойголтыг асуултын тусламжтайгаар эхэлж ойлгуулна. Хэн?, юу?,

яав? гэсэн асуултаар дамжуулан жинхэнэ нэр, үйл үгийн тухай олголт өгнө. Гэхдээ

жинхэнэ нэр, үйл үг гэсэн нэр томьѐо хэрэглэхгүй. Харин үйлийг хэн хийсэн?, Дорж ямар

үйл хийсэн бэ? гэх мэт асуултаар ойлгуулна. Өгүүлбэр дэх үгийн холбоо болон

өгүүлбэрийг асуултаар дэлгэрүүлэх нэг дасгалыг үлгэрлэн үзүүлж байна.

Юу? Ямар? яасан бэ?

зараа өргөст зараа Өргөст зараа явж байна.

цох эрээн цох Эрээн цох модонд авирлаа.

үнэг зальт үнэг .......................................................

тоншуул алаг тоншуул .......................................................

нугас ...................... ........................................................

................... ....................... ......................................................

Үгийн аймаг Өгүүлбэр Үгийн сан

Суралцахуйн

зорилтын тоо 2 1 1

Шувууны үүр хийв.

Page 72: НЭГДҮГЭЭР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_1.pdfНэгдүгээр ангийн монгол хэлний хичээлийн зорилго

72

Эхлээд зараа, цох гэсэн юу? гэсэн асуултад хариулагдах хоѐр үгийг хэрхэн дэлгэрүүлэх

асуулт тавьж, өгүүлэр болгосныг ажиглуулна. Дараа нь үнэг, тоншуул гэсэн холбоо

үгээр өгүүлбэр зохоиж, дараа нь нугасгэсэн үгийг холбоо үг ба өгүүлбэрт оруулна. Эцэст

нь сурагчид өөрсдөө үг олж энэ маягаар дэлгэрүүлэн өгүүлбэр зохиож болно.

4.2. Өгүүлбэр

Суралцахуйн

зорилт

Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

4.2.1.

Энгийн өгүүлбэрийг

томоор бичих

Цагаан толгойн үсгийн дарааллаар нь

нэрлэх

Эгшиг ба гийгүүлэгч үсгийг

таних

Эх, өгүүлбэрээс хүн, юм, үзэгдэл

тэдгээрийн үйл хөдлөлийг нэрлэсэн

үгийг олох

Өгүүлбэр зохиох (зураг ба тулгуур үг

ашиглах, үгсийг байрлуулах,өгүүлбэрт

үг нэмэх ба хасах)

Багшид өгөх санамж

Энгийн өгүүлбэрийг томоор бичих. Нэгдүгээр ангид цагаан толгойн бэлтгэл үеэс эхлэн

сурагчид өгүүлбэр үгээс бүтдэгийг мэддэг болсон байгаа. Улмаар сурагчид зураг хараад

өгүүлбэр зохион хэлэх, хялбар бүтэцтэй өгүүлбэр зохион бичих чадвар эзэмшсэн

байгаа. Хамгийн гол чадвар бол өгүүлбэр дэх үгс хоорондоо холбоотойг мэдэж,

асуултаар энэ холбоог олж сургана. Гэхдээ энэ ажил нэг удаа хийгээд сурах чадвар

биш тул өдөр тутмын хичээл дээр байнга хийж байх шаардлагатай. Харин өгүүлбэрийг

томоор томоор бичүүлж сургахнь харьцангуй хялбар. Гэхдээ өгүүлбэр мөн биш эсэхийг

таньж сургахын тул эхийг дараах байдлаар өгч, өгүүлбэрээр зааглан том үсэг ба цэг,

асуултын тэмдэг нөхөж бичүүлэх даалг авар өгч болно. Жишээ нь:

“өвөл болов зузаан цас орлоо. хүүхдүүд цасаар өвгөн хийлээ”

Үүнийг “Өвөл болов. Зузаан цас орлоо. Хүүхдүүд цасаар өвгөн хийлээ.” гэж бичүүлнэ

гэсэн үг. Харахад хялбармэт боловч өгүүлбэр дэх үгсиийн холбоо, утга санаа төгс болж

байгаа эсэхийг мэдэх шаардлагатай гэсэн үг болно.

4.3. Үгийн сан

Суралцахуйн

зорилт

Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

4.3.1. Хэлц үгийг

чээжилж тогтоох, ойлгох

Хэлц үгийн бүрэлдэхүүн байгаа үгсээс

ойлгомжгүй үг хэллэг байгаа эсэхийг нягталж

үзэх. Жишээ нь:

“Нуухыг нь авах гээд

Нүдийг нь сохлох” гэхэд ойлгомжгүй үг

байхгүй байна.

Хэлцийг уншаад шууд утгыг нь ярилцах.

Жишээ нь: Энэ хэлцэд хүний нүдний нуухыг

Хэлцийг сонгоход

тавих шаардлага

Page 73: НЭГДҮГЭЭР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_1.pdfНэгдүгээр ангийн монгол хэлний хичээлийн зорилго

73

авах гэж байгаад нүдийг нь сохолсон тухай

өгүүлсэн баайна г.м

Тэгвэл ийм зүйл байж болох уу? гэдгийг

ярилцах. Багш жишээ өгүүлбэр зохиож

хэлнэ. Жишээ нь: “За боль боль, Нуухыг нь

аваад нүдийг нь сохлох гэгч болох нь” гэх

мэтээр өгүүлбэр зохиож, ямар нэг зүйлийг

хийхдээ өмнө байснаас нь муу болгож

магадгүй гэсэн үед хэлдэг талаар ярилцана.

Хэлцээр өгүүлбэр зохиож, хэрхэн хэрэлэхийг

турших

Багшид санамж

Зургаан настай хүүхдийн хувьд хийсвэр утгатай үг, үгийн шилжсэн утга, хэлц үгийн утгыг

бүрэн ухаарч утгатай ойлгох хэмжээнд хрээгүй байдаг. Учир нь юмс үзэгдлийн гадаад

шинжийг анзаарч, дотоод далд шинж, шалтгаан үр дагаврын холбоог таних логик

сэтгэлгээ сул хөгжсөн байдаг. Ийм учраас “Соѐмбо бол монголын ард түмний бэлгэдэл

мөн”, “Шүүдрийн усыг түүж, ээждээ аяга цай чанаж өгвөл ээжийнхээ ачийг хариулдаг”,

“Хүнд яах гэж нэг ам, хоѐр чих заяадаг вэ? гэх үг хэллэг, өгүүлбэрийн утгы төдийлэн

ойлгохгүй. Нэгдүгээр ангийн сурагчид үгийг үндсэн утгаар нь сайн мэдэх боловч

шилжсэн болон далд утгыг төдийлэн мэддэггүй, түүнийг ухаарах нас нь ч болоогүй

байдаг тул хэлцийг багш яриа болон уншлагад нэг их хэрэглэх шаардлагагүй. Харин

багш эдгээрийг цээжлэх даалгавар өгвөл цаад утыг нь сайн ойлгоогүй байж цээжилж

тогтоосон байдаг.

Явцын үнэлгэг монгол хэлний хичээлд ашиглах

Явцын үнэлгээ нь хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд суралцахуйн зорилтод дэвшүүлсэн чадварыг сурагч хэрхэн эзэмшиж байгаад зөвлөгөө болохуйц мэдээллийг олох, түүнийхээ дагуу сурагчдад зөвлөгөө өгөх зорилгыг агуулдаг. Өөрөөр хэлбэл багш, сургалтын үйл ажиллагаа болон арга зүйгээ сайжруулах мэдээлэл олох, сурагч өөрийн сурах үйл ажиллагаанд байгаа ололт, дутагдлаа олж харахад явцын үнэлгээ тусалдаг байна. Явцын үнэлгээ нь суралцахуйг дэмжих зорилготой учраас тухайн сурагчид дүн тавьж байна гэдэг хуучны ойлголтыг мартах хэрэгтэй.

Явцын үнэлгээ нь анги дахь сургалтын үйл ажиллагааны чухал хэсэг бөгөөд түүнийг сайн

зохион байгуулснаар сургалтын эцсийн үр дүнг сайжруулж чадна гэдгийг олон улс орны

багш нарын туршлага харуулж байна. Эдгээр арга туршлагаас дурдъя.

Үгээр урамшуулах арга. Сурагчид тухайн даалгаврыг гүйцэтгэсэн тохиолдолд

урамшууллын үг бүхий сангаас үг сонгож авах. Сурагчид тухайн урамшууллын үгээс

хэдийг ч сонгож болно. Сонгож авсан үгээ гэр лүүгээ авч яваад маргааш нь авчрах. Энэ

нь хүүхдэд урам өгөх төдийгүй унших чадварт нь нөлөөлдөг байна. Нэгдүгээр ангийн

хувьд явцын үнэлгээнд үнэлгээний хэрэгслүүд болох гэрлэн дохио, хуруун дохио, санал

хураалт, асуулт тавих, таавар зэрэг нь өргөн хэрэглэгддэг бөгөөд юу ойлгосон, юуг

хараахан эзэмшиж амжаагүй, юуг буруу ойлгосныг хичээлийн явцад богино хугацаанд

мэдэхэд багшид дэмжлэг боддог байна.

Анги дахь харилцан яриа. “Асуултаас бидний мэдлэгийн үр дүн харагддаг. Өөрөөр хэлбэл асуулт тавьж сурах нь хүний хамгийн чухал оюуны ухаалаг чадвар/хэрэгсэл юм."

(Neil Postman, http://ictnz.com/importanceofquestioning.htm)

Page 74: НЭГДҮГЭЭР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_1.pdfНэгдүгээр ангийн монгол хэлний хичээлийн зорилго

74

Анги дахь харилцан яриа нь бүгдэд чухал юм. Сурагчидтайгаа ярилцахгүйгээр, тэднээс

асуулт асуухгүйгээр хичээлийг хэрхэн ойлгосон, хэр анхаарсан, түүнчлэн хэр дутуу

буруу ойлгосныг мэдэх аргагүй. Мөн сурагчид хоорондоо болоод багштайгаа харилцан

ярилцахгүй, асуулт асууж, хариулахгүйгээр хичээлд бүрэн хамрагдаж, түүнийг ойлгож,

сурч чадахгүй. Ямар ч арга хэрэглэсэн сурагчдыг хариултанд бэлтгэх хугацаа өгөх нь

чухал. Ийм “хүлээх хугацаа” маш чухал бөгөөд дор хаяж 5 секунд байх хэрэгтэй.

Агуулга Энэ хэсэгт бид дараах зүйлсийг үзнэ.

Багш асуулт асуух

Хэнээс асуух

Сурагчид асуулт асуух

Буруу хариултыг шийдэх

Асуулт асуухад Блүүмийн таксономын ангиллыг хэрэглэх

Эдгээр санааг хэрэгжүүлэх

Багш асуулт асуух. Багш нарын тавьдаг асуултуудын гол төрөл нь нээлттэй болон

хаалттай асуулт гэсэн хоѐр төрөл байдаг. Хаалттай асуултууд сурагчдын юу сурсан

ойлгосон эсэхийг шалгаж чадахгүй зүгээр л тухайн зүйлийн тухай өнгөц мэдээллийг л

тодруулдаг. Харин нээлттэй асуулт сурагчдыг өөрсдийнхөө хэлж байгаад шалтгаан

тайлбар өгөх, сонголтоо зөвтгөх, өгөгдсөн мэдээлэлд дүн шинжилгээ өгөхөд чиглүүлдэг.

Сургалтын үйл ажиллагааны үр дүнд сурагчдын мэдлэг, чадварт гарсан өөрчлөлийг

явцын үнэлгээгээр илрүүлдэг. Ингэхийн тулд хичээлийн эхэнд амжилтын шалгуураа

тодорхойлдог. Амжилтын шалгуур буюу яаж үнэлэх нь тодорхой байх нь сурагчдын

амжилттай сурах үндэс болдог.

Амжилтын шалгуур үзүүлэлтүүд/ сургалтын зорилго

Сургалтын үр дүнд сурагчдад ямар ахиц гарах ѐстойг амжилтын шалгуур үзүүлэлтүүд

тогтоож өгдөг. Сурагчдын мэдлэг ойлголт өссөнийг тодорхойлох хэмжигдэхүйц

ухагдахуун бүхий амжилтын үзүүлэлт нь хичээлийн эхэнд тодорхойлогдсон байна.

Сурснаа бататгах хичээлийн төгсгөл үеийн гол цөм нь амжилтын үзүүлэлт байх ѐстой.

Жишээ нь: Үлгэрийг уншиж ярилцах Амжилтын шалгуур үзүүлэлт

Өгөгдлийг уншаад аль зурагт хамаатай болохыг тодорхойлох

Уншсан хэсэг нь яагаад энэ зурагт холбогдож байгааг тайлбарлан ярих

Туулай яагаад түрүүлж чадаагүй вэ? гэсэн асуултад хариулагдах хэсгийг эхээс олж чаддагаа харуулах

Хичээлийг зохион байгуулахаас өмнө сурагчдадаа амжилтын шалгуур үзүүлэлтийг тодорхой гаргаж өгнө:

Багшийн тогтоосон үзүүлэлт

Ангиар хэлэлцэн тогтоосон үзүүлэлт

Сургалтын төлөвлөгөөнөөс шууд авсан үзүүлэлт Эерэг зүйлсийг тэмдэглэж, сайжруулах шаардлагатай зүйлсийг тодруулах

Суралцахуйн төлөөх үнэлгээ нь эерэг сайн зүйлсийг тогтоохоос гадна сайжруулах хэрэгтэй байгаа зүйлсийг бас илрүүлж өгдөг. Тиймд ямар амжилтанд хүрснээ мэдээд зогсохгүй бас ямар зүйлийг сайжруулахаа мэдэх нь адилхан ач

Page 75: НЭГДҮГЭЭР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_1.pdfНэгдүгээр ангийн монгол хэлний хичээлийн зорилго

75

холбогдолтой. Үүнийг хийхдээ ямар нэгэн ажлыг хийж дууссаныхаа дараа “ хоѐр од нэг хүсэл”, эсвэл “медаль ба зорилго” гэсэн зүйлсээр сурагчдаас хүсэлтийг нь сонсох замаар хийж болно. Медаль ба зорилго Медаль ба зорилгыг сурагчид дан дангаараа, хамтран хийх, мөн багшаараа хийлгэж болно. Үүнд дараах зүйлс орно.

Нэг зүйлийг сайн хийх (медаль)

Эцсийн үр дүнг сайжруулахын тулд хийж дуусгах нэг ажил (зорилго).

Хоёр од нэг хүсэл

Үүнийг сурагчид дан дангаараа, хоорондоо хийх, мөн багшаараа хийлгэж болно.

Дараах зүйлсийг багтаасан байна:

Сурагчийн хийсэн хоѐр сайн зүйл (хоѐр од)

Сурагч сайжруулж хэрэгтэй нэг зүйл (хүсэл)