15
Эртний улсуудын нийгэм, соёлын амьдрал

эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1

Embed Size (px)

Citation preview

Page 1: эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1

Эртний улсуудын нийгэм, соёлын

амьдрал

Page 2: эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1

Хичээлийн зорилго

Монгол нутаг дахь эртний улсуудын нийгэм,

соёлын талаар мэдлэг бүтээх

Page 3: эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1

Хичээлийн зорилт

Монгол нутаг дахь эртний улсуудын нийгмийн амьдрал, соёлын хөгжлийн онцлогийн талаар цэгцтэй мэдлэг эзэмших

Эртний улсуудын нийгэм, соёлын бүрдэл хэгсүүдийг тодорхойлж, өнөө үедтэй харьцуулан уламжлал, шинэчлэлд үнэлэлт дүгнэлт өгөх

Эртний улсуудын үлдээсэн түүх соёлоор бахархах хандлага төлөвшүүлэх

Page 4: эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1

Даалгавар гүйцэтгэх аргачлал

1.Мэдээллээ анхааралтай уншаад, ярилцаад, бусад багийханд танилцуулах / зураглал, схем / 2. Эртний улсуудын соёлын бүрдэл хэсгүүд өнөө үед хэрхэн уламжлагдан ирснийг багаараа хэлэлцэж тодорхойлох /1 сурагч багаа төлөөлж илтгэх / 3. Бусдын үзэл бодол, байр суурийг хүндэтгэн анхааралтай сонсох

Page 5: эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1

Эртний улсуудын шашин шүтлэг

Эртний улсууд нь бөөгийн шашинтай байжээ. Тэнгэр, нар, сар, газар, ус, галаа шүтнэ. Уул ус галаа тахидаг байв. Хүннүгийн Шаньюй өглөө наранд, үдэш саранд залбирдаг байв. Сяньби нар тэнгэр газар , өвөг дээдсийн сүнс сүлдийг шүтдэг бөө мөргөлийн шүтлэгтэй байжээ. Хүннү гүрний үеэс түүний зах хязгаарт бурханы шашин нэвтэрч, Жужаны үед бурханы шашнийг төрийн шашин хэмжээнд хүртэл дээдэлж, дэлгэрүүлсэн байна. Хаанаа “Тэнгэрийн хүү” гэж төрөө дээдэлдэг байсанаа төр шашнаа дээдэлдэг үзэл тэр үеэс бий болжээ.

Page 6: эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1

Хятан улсын бурханы баримал

Page 7: эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1

Эртний улсуудын бичиг үсэг Эртний хаад гадаад орнуудад захидал илгээхдээ, түшмэдүүд нь төрийн хэргийг мод, ясан дээр зурж тэмдэглэдэг тухай мэдээнүүд байдаг.Эгийн голын сав дахь Хүннү булшнаас бэхийн дусалтай бийрний /янтай/ олдсон зэрэг бичиг үсэгтэй байж болох мэдээ баримтууд нэлээд бий. Харин Түрэг, Уйгурын үеийн руни, уйгур бичигтэй олон арван гэрэлт хөшөө болон бичгийн дурсгал Монгол нутгаас олдоод байна. Хятан их, бага бичигтэй байсан ба Хятаны бага бичигт тулгуурлан Монгол бичиг үүссэн гэх таамаглал бий.

Page 8: эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1

Уйгурын хар балгасын гэрэлт хөшөөний оройн хэсэг

Page 9: эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1

Эртний улсуудын нийгмийн харилцаа

Хөрөнгө чинээ болон угсаа гарлын ялгаа нь хүмүүсийн эрх мэдэл нийгмийн байр суурийг тодорхойлж байв. Хаан түүний ураг садан, зүүн, баруун гарын вангууд, түмт, мянгатын ноёд зэрэг язгууртнууд илүү эрх дархтай чинээлэг хангалуун амьдардаг. Хүн амын олонх болон жирийн иргэдийн эрх мэдэл амьдралын түвшин ихээхэн доогуур, язгууртнуудад харъяалагдах хандлагатай байжээ. Хүн амын багахан хэсэг нь боол байв. Боолуудын олонх нь эмэгтэйчүүд/шивэгчин/ байжээ. Тэд ямарч эрх мэдэлгүй, эзнийхээ эрх мэдэлд, тэдний бүхий л ажлыг хийнэ. Нирун /Жужан/ улсын хаан, ноёд, томоохон түшмэд, улсын багш нар харьяат иргэдтэй болсон байжээ. Жишээлбэл: Улсын багш Дариаприя 3000 харъяат өрх айлтай байсан баримт байдаг.

Page 10: эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1

Сяньби улс язгууртны хэрэглэж байсан алтан бүс

Page 11: эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1

Хятан улсын цар таваг

Хүннү улсын 3н хөлт шавар тогоо

Page 12: эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1

Эртний улсуудын зан үйл Хүннү, Сяньби нар харилцан бэр буулгаж ураг барилддаг байжээ. Нас барагсдыг хүндэтгэн, тусгай ёс үйлдэж оршуулж байжээ. Хүннүчүүд нас барагсдаа дүнзэн хашлагатай бунханд ихэвчлэн модон австай тавьж, хэрэглэж байсан зүйлсийг нь дагалдуудан оршуулна. Мөн Түрэг, Уйгурууд хаад язгууртнуудын дурсгалд зориулж тахилын сүм барьж, хүн чулуу, гэрэлт хөшөө бүтээдэг уламжлалтай байжээ. Сяньбичууд нас барагсадаа оршуулахдаа нохой дагуулдаг заншилтай байв.

Page 13: эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1

Бунхант оршуулага

Page 14: эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1

Дүгнэлт Монгол нутаг дахь эртний улсуудын нийгмийн харилцаа, шашин шүтлэг, бичиг үсэг, баяр ёслол, зан үйл зэрэг нь үеэс үед дамжин ирэхдээ улам

боловсронгуй болж баяжигдаг хөгжиж ирсэн ба бидний өвөг дээдэсийн бүтээсэн соёл ёс заншлын уламжлал өнөө үед ч өвлөгдөн хэрэглэгдсээр байна.

Page 15: эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1

Гэрийн даалгавар

Эртний улсуудын соёлоос юу нь дэлхийн өвд бодиттой хувь нэмэр оруулсныг гаргаж тайлбарлана уу. / Морин хуур, уртын дуу, хөөмий, уран нугаралт гэх мэт.../