89
МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ БАКАЛАВРЫН СУРГАЛТЫН АЛБА

Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013

  • Upload
    numit

  • View
    1.432

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

БАКАЛАВРЫН СУРГАЛТЫН АЛБА

Page 2: Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013

Монгол улсын их сургууль Бакалаврын сургалтын алба

2

Агуулга

МУИС-ийн эрхэм зорилго ................................................................................................ 3

Монгол улсын их сургуулийн тухай ................................................................................. 3

Монгол улсын их сургуулийн бакалаврын хөтөлбөрт 2013 онд улаанбаатар хотоос оюутан

элсүүлэх шинэчилсэн журам ........................................................................................... 5

Монгол улсын их сургуулийн бакалаврын орой, эчнээ хөтөлбөрт 2013 онд оюутан

элсүүлэх журам .............................................................................................................. 12

МУИС-д гадаадын иргэнийг суралцуулах журам ............................................................ 16

Бакалаврын сургалтын тухай .......................................................................................... 20

Хичээлийн жилийн үргэлжлэх хугацаа ........................................................................... 20

Суралцах хугацаа ........................................................................................................... 20

Шалгалт/үнэлгээ ............................................................................................................ 20

Багц цаг болон хичээлд бүртгүүлэлтийн тухай............................................................... 21

Сургалтын төлбөр, тэтгэлгүүд ........................................................................................ 22

МУИС-ийн хөтөлбөрүүдийн жагсаалт ............................................................................ 23

Математик компьютерийн сургууль ....................................................................... 23

Мэдээллийн технологийн сургууль ........................................................................ 25

Физик электроникийн сургууль ............................................................................. 28

Хими, химийн инженерчлэлийн сургууль .............................................................. 33

Биологи, биотехнологийн сургууль ........................................................................ 36

Газарзүй, геологийн сургууль ................................................................................ 40

Нийгмийн шинжлэх ухааны сургууль .................................................................... 45

Монгол хэл соёлын сургууль ................................................................................. 49

Гадаад хэл соёлын сургууль ................................................................................... 54

Олон улсын харилцааны сургууль .......................................................................... 55

Хууль зүйн сургууль .............................................................................................. 56

Эдийн засгийн сургууль ......................................................................................... 56

Худалдааны сургууль ............................................................................................ 64

Улаанбаатар сургууль ............................................................................................ 67

Завхан сургууль ..................................................................................................... 74

Орхон сургууль ..................................................................................................... 78

МУИС-ийн номын сан .................................................................................................. 86

Оюутны дотуур байр ...................................................................................................... 87

Холбоо барих хаяг, утасны жагсаалт .............................................................................. 88

Page 3: Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013

Монгол улсын их сургууль Бакалаврын сургалтын алба

3

МУИС-ийн эрхэм зорилго

Монгол улсын их сургуулийн тухай

° Байгуулагдсан он: 1942 он

° Өмчлөлийн хэлбэр: Төрийн өмчит

° Магадлан итгэмжлэгдсэн он:

Нэг дэх удаад 1999 онд (5 жилээр)

Хоёр дахь удаад 2004 онд (10 жилээр)

° Бүрэлдэхүүний сургуулиуд:

- Математик компьютерийн сургууль

- Физик электроникийн сургууль

- Мэдээллийн технологийн сургууль

- Биологи, биотехнологийн сургууль

- Хими, химийн инженерчлэлийн сургууль

- Газарзүй, геологийн сургууль

- Нийгмийн шинжлэх ухааны сургууль

- Монгол хэл, соёлын сургууль

- Гадаад хэл, соёлын сургууль

- Олон улсын харилцааны сургууль

- Хууль зүйн сургууль

- Эдийн засгийн сургууль

- Худалдааны сургууль

- Улаанбаатар сургууль

- Завхан сургууль (Завхан аймагт)

- Орхон сургууль (Эрдэнэт хотод)

° Бакалаврын түвшний нийт хөтөлбөрийн тоо: 143

° Хамтарсан хөтөлбөр:

- Эдийн засгийн сургуульд NCC Education хөтөлбөр,

- Хууль зүйн сургуульд Япон Улсын Нагояагийн ИС,

- Солонгос Улсын Коокмин ИС-тай хамтарсан хөтөлбөрөөр сургалт зохион

байгуулж байна.

° Бакалаврын хөтөлбөрт суралцагсадын тоо: 19605

° Багшийн тоо: 1061 ° Оюутны байрны багтаамж, үнэ (2012-2013 оны хичээлийн жилийн байдлаар): 1710 өрөө,

жилийн төлбөр 250 000 төгрөг

° Нэг кредит цагийн сургалтын төлбөр (2012-2013 оны хичээлийн жилийн байдлаар): 34000-

34800 төгрөг

Байгаль, нийгэм, хүмүүнлэгийн болон

технологийн салбарт шинэ мэдлэг бүтээж, түгээн

дэлгэрүүлдэг, тогтвортой хөгжлийн үзэл

баримтлал бүхий үндэсний их сургууль байж улс

орны хөгжилд далайцтай хувь нэмэр оруулна.

Page 4: Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013

Монгол улсын их сургууль Бакалаврын сургалтын алба

4

° Улирлын суурь хураамж (2012-2013 оны хичээлийн жилийн): 100000 төгрөг

° Байршил /план зураг/:

° Сургууль хүрэх автобусны маршрут:

Автобусны

чиглэл

дугаар нэр

Хойноос ¹7 Дэнжийн мянга

Зүүнээс ¹35 Улаанхуаран

Баруунаас

¹26 Таван шар

¹6 Өнөр хороолол

¹5 Баянхошуу

¹35 Улаанхуаран

Урдаас

¹33; ¹7 Зайсан

¹22 Нисэх

¹8 Яармаг

Page 5: Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013

Монгол улсын их сургууль Бакалаврын сургалтын алба

5

Монгол улсын их сургуулийн бакалаврын хөтөлбөрт

2013 онд улаанбаатар хотоос оюутан элсүүлэх

шинэчилсэн журам1 2

1. Ерөнхий зүйл

1.1. МУИС-ийн бакалаврын хөтөлбөрт 2013 онд Улаанбаатар хотоос оюутан элсүүлэхэд

БШУ-ы сайдын 2013 оны 3 дугаар сарын 18-ний өдрийн А/79 тоот тушаалаар

баталсан дээд боловсролын сургалтын байгууллагад “Оюутан элсүүлэх журам“

болон энэхүү журмыг баримтална.

1.2. МУИС-д элсэхээр бүртгүүлэгч, элсэгч болон элсэлтийн комиссын үйл ажиллагааг

зохицуулахад энэ журмын зорилго оршино.

1.3. МУИС-ийн бакалаврын хөтөлбөрт элсэхээр хүсэлт гаргасан иргэнийг “бүртгүүлэгч”,

зохих болзол хангаж элсэлтийн хяналтын тоонд багтсан бүртгүүлэгчийг ”элсэгч”,

элсэлтийн цахим бүртгэлийн системийг “систем” гэнэ. Элсэлтийн үйл ажиллагааг

нэгдсэн байдлаар зохион байгуулахаар томилогдсон комиссыг “элсэлтийн комисс”,

элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулахад оролцох ажилтныг “комиссын

гишүүн” гэнэ.

1.4. МУИС-ийн бакалаврын хөтөлбөрт нийслэл хот болон аймгуудаас элсүүлэх оюутны

хяналтын тоог БШУЯ тогтооно.

1.5. Бүртгүүлэгч бүртгүүлэхээс өмнө энэ журамтай танилцах үүрэгтэй.

1.6. Энэхүү журам болон нэмэлт мэдээллийг http://burtgel.num.edu.mn/docs/ цахим

хуудсанд байрлуулна.

1.7. Элсэлтийн комиссын хаяг, элсэлт авах хөтөлбөр, хуваарь сонгуулах өдөр, цаг, байр

áîëîí бусад мэдээллийг Боловсролын үнэлгээний төвөөс ЕШ-ын дүн, оноо,

жагсаалтыг зарламагц МУИС-ийн төв байрны гаднах электрон самбар болон систем,

www.num.edu.mn цахим хуудсанд байрлуулна.

1.8. Бакалаврын зэрэгтэй иргэнийг зарим мэргэжлээр бакалаврын орой, эчнээ хөтөлбөрт

элсүүлэн суралцуулах ба бүртгүүлэгчдээс элсэлтийн Ерөнхий шалгалт (ЕШ) өгсөн

байхыг шаардахгүй. Элсэлтийг “МУИС-ийн бакалаврын орой, эчнээ хөтөлбөрт 2013

онд оюутан элсүүлэх журам”-аар тусад нь зохион байгуулна.

http://burtgel.num.edu.mn/docs/ цахим хуудас руу хандан журамтай танилцаж болно.

1.9. Бакалаврын зэрэгтэй иргэн өдрийн хөтөлбөрөөр суралцаж, бакалаврын боловсрол

эзэмших хүсэлтэй бол ЕШ өгсөн байна.

1.10. МУИС-д элсэхийг хүссэн гадаадын харьяат иргэдийн асуудлыг “МУИС-д гадаадын

иргэнийг элсүүлэн суралцуулах журам”-аар зохицуулна.

1.11. Энэхүү журмаар зохицуулагдахгүй асуудал гарвал МУИС-ийн Захирлын тушаалаар

байгуулагдсан Элсэлтийн комисс шийдвэрлэнэ.

2. Бүртгүүлэгчдэд тавих шаардлага

2.1. Улаанбаатар хотоос оюутан элсүүлэх хуваарь дээр нийслэл хотод Ерөнхий

боловсролын сургууль (ЕБС) төгссөн болон байнга оршин суугаа иргэн өрсөлдөх

эрхтэй. БШУЯ-наас Багануур дүүрэгт МУИС-ийн бакалаврын хөтөлбөрт оюутан

1МУИС-ийн Захирлын 2013 оны 1 дүгээр сарын 22-ний өдрийн 47 тоот тушаалаар

батлагдсан журмыг шинэчилэн батлав. 2 МУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт аймаг, орон нутгаас оюутан элсүүлэх ажлыг “Аймаг,

орон нутгаас Монголын их дээд сургуулиудын консорциум (МИДСК)-ын гишүүн их дээд сургууль,

коллежид 2013 онд оюутан элсүүлэх журам”-ын дагуу МИДСК зохион байгуулна.

Page 6: Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013

Монгол улсын их сургууль Бакалаврын сургалтын алба

6

элсүүлэх хяналтын тоог тусад нь баталсан тул энэ дүүрэгт ЕБС төгсөгчид

Улаанбаатар хотоос оюутан элсүүлэх хуваарь дээр өрсөлдөх эрхгүй.

2.2. Бүртгүүлэгч элсэхийг хүссэн хөтөлбөр/бүлэг хөтөлбөрт элсэхэд шаардлагатай

хичээлээр 2012 эсвэл 2013 онд ЕШ өгсөн байна. Шалгалт өгөх хичээлүүдийг

хавсралтад заав.

2.3. Бүртгүүлэгч ЕШ-ын оноог ахиулах зорилгоор 2013 онд ЕШ дахин өгсөн тохиолдолд

илүү оноотой зөвхөн нэг батламжаар бүртгүүлнэ.

2.4. Бүртгүүлэгч МУИС-д бүртгүүлэхээс өмнө ЕШ-ын шалгуулагчийн буланд нэвтэрч

өөрийн хувийн мэдээлэл болон дүнтэй танилцаж, хэрэв асуудал байвал

шийдвэрлүүлсэн байх шаардлагатай.

2.5. Зарим хөтөлбөрийн онцлогоос хамаарч бүртгүүлэгч энэ журмын 4.5-д заасан ур

чадварын нэмэлт шалгалт өгнө. Нэмэлт шалгалтын хуваарийг бүртгэх үед мэдэгдэнэ.

2.6. Бүртгүүлэгч ЕШ-д 60-аас доошгүй хувийн (560) хэмжээст оноо авч МУИС-д

бүртгүүлэхэд тавигдах минимум шаардлагыг хангасан байх ёстой ба хөтөлбөр/бүлэг

хөтөлбөрүүдийн хувьд бүртгэлийн босго оноо ялгаатай байна (Хавсралт).

2.7. Гадаад оронд ерөнхий боловсрол эзэмшсэн, МУИС-д элсэх хүсэлтэй Монгол улсын

иргэн элсэлтийн ЕШ-ын журамд заасны дагуу ЕШ өгч, бусад бүртгүүлэгчийн адил

бүртгүүлж, элсэнэ.

2.8. Бүртгэлтэй холбоотой төлбөр, тооцоог цахим хэлбэрээр хийнэ.

2.9. Бүртгүүлэгч нь элсэлттэй холбоотой мэдээллийг SMS-ээр хүлээн авах гар утасны

дугаар, цахим шуудангийн хаягийг бүртгүүлнэ.

3. Элсэлтийн бүртгэл

3.1. Элсэлтийн бүртгэлийг зөвхөн цахим хэлбэрээр http://burtgel.num.edu.mn хаягаар

явуулна.

3.2. Бүртгэл 2013 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 9.00 цагт эхэлж, 7 дугаар сарын 5-ний

өдрийн 16.00 цагт дуусна.

3.3. Бүртгүүлэгч системд ЕШ-ын бүртгэлийн дугаар, нууц үгээ оруулснаар элсэх хүсэлтээ

гаргана.

3.4. Системд амжилттай нэвтэрсэн үед системээс бүртгүүлэгчийн хувийн болон ЕШ-ын

мэдээллийг дэлгэцэнд харуулах ба асуудал гарвал Элсэлтийн комисс юмуу

Боловсролын үнэлгээний төвд хандаж шийдвэрлүүлнэ.

3.5. Хувийн мэдээллийг баталгаажуулсны дараа шаардлага хангаж байгаа хөтөлбөр/бүлэг

хөтөлбөрийн жагсаалтыг системээс харуулах бөгөөд сонирхсон хөтөлбөрийнхөө

талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

3.6. Бүртгүүлэгч хэдэн ч хөтөлбөрт бүртгүүлж болно. Хөтөлбөр бүрийн бүртгэлийн

хураамж 2000 төгрөг, ижил суурьтай бүлэг хөтөлбөрийн бүртгэлийн хураамж 6000

төгрөг, ур чадварын шалгалтын хураамж 4000 төгрөг байна.

3.7. Бүртгүүлэгч бүртгүүлэхийг хүссэн хөтөлбөрийг сонгосон үед төлбөл зохих нийт

төлбөрийн хэмжээ гарах бөгөөд уг мэдээлэлтэй танилцаад төлбөрийг цахим

хэлбэрээр хийнэ.

4. Элсэгчийг шалгаруулах ба мэдэгдэх

4.1. 2013 оны улсын олимпиадад I-III байрт шалгарсан сурагчийг тухайн чиглэлээр

БШУЯ–ны шийдвэрээр шууд элсүүлнэ.

4.2. Олон улсын олимпиадад шагналт байр эзэлсэн, байгалийн ухааны чиглэлээр улсын

олимпиадад аймаг, хотоос шалгаран оролцож, МУИС-д бүртгүүлэхэд тавигдах

минимум шаардлагыг (ЕШ-ын хэмжээст оноо: 560) хангасан ЕБС төгсөгчийг онооны

дараалал харгалзахгүй тухайн чиглэлээр хяналтын тоонд багтаан элсүүлнэ. Ийм

элсэгч энэ журмын 3.2-т заасан хугацаанд багтаан Элсэлтийн комисст хүсэлтээ

гаргасан байх шаардлагатай.

Page 7: Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013

Монгол улсын их сургууль Бакалаврын сургалтын алба

7

4.3. МУИС-ийн харъяа гүнзгийрүүлсэн сургалттай “Байгаль-Эх” ахлах сургуулийг

төгсөгч бүртгэлийн босгыг хангасан нөхцөлд хяналтын тоонд багтаан мэргэжлийн

чиглэлээр нь элсүүлнэ.

4.4. Бүртгүүлэгчийн нийт оноог хавсралтад заасан шалгалтуудын харьцааг харгалзан

тооцож гаргана. Тухайлбал, хөтөлбөр хоёр шалгалттай бол хоёр шалгалтын оноог

70:30 харьцаагаар нэмнэ.Өөрөөр хэлбэл, I шалгалтанд авсан оноог 0.7-оор, II

шалгалтанд авсан оноог 0.3-аар үржүүлж нэмнэ.

4.5. Дараах хөтөлбөрүүдээр ур чадварын нэмэлт шалгалт авна. Үүнд:

° Компьютерийн график дизайн, Реклам сурталчилгааны менежмент хөтөлбөрт

элсэгчдээс хар зургийн шалгалт

° Утга зохиол судлал шүүмж, Урлаг судлал, Сэтгүүл зүй хөтөлбөрт элсэгчдээс

бичлэгийн ур чадварын шалгалт.

Нэмэлт шалгалтын оноог Компьютерийн график дизайн, Реклам сурталчилгааны

менежмент, Утга зохиол судлал шүүмж, Урлаг судлал хөтөлбөрийн хувьд 70:30,

Сэтгүүл зүй хөтөлбөрийн хувьд 40:30:30 харьцаагаар нэмж тооцно.

Ур чадварын шалгалтыг 2013 оны 7 дугаар сарын 5-ний өдрийн 16.00 цагт авах ба

(шалгалт авах байр, танхимыг бүртгэлийн үед мэдэгдэнэ) шалгалтын дүн бүхий

онооны жагсаалт мөн өдрийн 20.00 цагт гарч, системд орсон байна.

4.6. Хэмжээст оноо тэнцсэн тохиолдолд гүйцэтгэлийн хувиар байр эзлүүлж хуваарь

олгох ба гүйцэтгэлийн хувь тэнцвэл боловсролын гэрчилгээний дундаж оноог

харгалзана.

4.7. Хяналтын тоонд багтсан эсэхийг бүртгэл хаагдсаны дараа тогтоосон хугацаанд

системээр бүртгүүлэгчид мэдэгдэнэ.

5. Элсэх эрх олгох

5.1. Хуваарь сонголт нэг өдөр үргэлжилнэ. Хуваарь сонгуулах өдрийн 09:00-13:00 цагийн

хооронд хяналтын тоонд багтсан бүртгүүлэгчдэд элсэх эрх олгоно. Хяналтын тоонд

багтсан ч өөр хөтөлбөр сонгосон хүнийг жагсаалтаас хасах бөгөөд дараагийн хүнд

хяналтын тоонд багтсан гэсэн мэдэгдлийг SMS-ээр илгээнэ.

5.2. 13:00 цагаас хойш хуваарь үлдвэл мөн өдрийн зарласан цагт бүртгүүлэгч өөрийн

биеэр ирж онооныхоо жагсаалтын дарааллаар хуваарь сонгоно. Зарласан цагт нэрийг

нь дуудахад байхгүй бол онооны дарааллаар дараагийн хүнд сонголтыг шилжүүлнэ.

Хуваарь сонгох үед хоцорсон бүртгүүлэгч ирсэн даруй үлдсэн хуваариас онооны

дарааллаар сонгох эрхтэй.

5.3. Бүртгүүлэгч хуваарь сонгохдоо дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

i. Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах баримт бичиг (төрсний гэрчилгээ,

гадаад паспорт) хуулбарын (ар, өвөр тал нэг нүүрэнд) хамт

ii. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ (хэрэв түүнээс дээш шатны боловсрол

эзэмшсэн бол гэрчлэх баримт бичиг)

iii. ЕШ-ын батламж, хуулбарын хамт

iv. Цээж зураг 2 хувь, оюутны үнэмлэхний шаардлагад нийцсэн цээж зураг файл

хэлбэрээр (аль аль нь сүүлийн 3 сард авахуулсан байх)

Эдгээр материалыг битүүмжлэл сайтай хавтсанд хийсэн байна.

5.4. Элсэх эрх олгох үед бүртгэлийн мэдээллийг эх бичиг баримтуудтай нь тулгаж

баталгаажуулна.

6. Бусад

6.1. Элсэгч хуваарь буцаах тохиолдолд нэг багц цагийн үнэлгээний хэмжээний төлбөр

төлнө.

6.2. Нэг хөтөлбөрөөс нөгөө хөтөлбөрт шилжүүлэн элсүүлэхгүй ба хуваарийг бусдад

шилжүүлэхийг хориглоно.

Page 8: Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013

Монгол улсын их сургууль Бакалаврын сургалтын алба

8

6.3. Элсэх эрх авсан элсэгчийг 2013 оны 8 дугаар сарын 19-22-ний өдрүүдэд ажлын

цагаар бүрэлдэхүүний сургуулиудын Сургалтын алба бүртгэнэ. Элсэгч энэ хугацаанд

бүртгүүлж, суралцах гэрээ байгуулан, эхний улирлын хичээлээ сонгож сургалтын

төлбөр төлсний дараа элссэн тушаалыг гаргана.

6.4. Элсэх эрх авсан боловч заасан хугацаанд ирж бүртгүүлээгүй хүнийг суралцахаас

татгалзсан гэж үзэн суралцах эрхийн бичгийг хүчингүйд тооцно.

6.5. Хот, хөдөөгийн элсэлтийн дүн мэдээ гарч, элсэх эрхтэй элсэгчид бүртгүүлсний дараа

оюутан элсүүлэх хяналтын тооноос хуваарь үлдвэл (үлдсэн хуваарийг

http://burtgel.num.edu.mn хаягаар орж харна уу) нөхөж элсүүлэх элсэлтийн бүртгэлийг

2013 оны 8 дугаар сарын 24-25-ний өдөр цахим хэлбэрээр http://burtgel.num.edu.mn

хаягаар явуулна. Бүртгүүлэгч энэ журмын 2.2-2.9-т заасан шаардлагыг хангасан байх

ба бүртгүүлэхдээ журмын 3.3-3.7-д заасны дагуу бүртгүүлнэ. Нөхөн элсүүлэх

элсэлтийн тухайд хот, хөдөөгийн иргэдийн аль аль нь өрсөлдөх эрхтэй.

Хуваарь сонголт 8 дугаар сарын 26-ний өдөр энэхүү журмын 5-д заасан цагт, ижил

зарчмаар явагдана. Элсэх эрх авсан элсэгч 8 дугаар сарын 27-30-ний өдөр суралцах

гэрээ байгуулан, эхний улирлын хичээлээ сонгож сургалтын төлбөр төлснөөр элссэн

тушаалыг нь гаргана.

6.6. Элсэлттэй холбоотой бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн хүнийг МУИС-д

элсүүлэхгүй, элссэн тохиолдолд хасна.

6.7. Элсэлтийг цахим хэлбэрээр явуулахад зориулсан цахим хуудас нь бүтэн жилийн

турш тогтмол ажиллагаатай байж, элсэлтийн талаарх мэдээллээр бүртгүүлэгчдийг

хангана.

6.8. Цахим бүртгэл явагдаж байх үед МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд хөтөлбөрүүдээ

танилцуулах, зөвлөгөө өгөх үйл ажиллагааг утас, мессенжер болон цахим

шуудангаар зохион байгуулна.

Page 9: Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013

Монгол улсын их сургууль Бакалаврын сургалтын алба

9

Хавсралт

МУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт 2013 онд

Улаанбаатар хотоос оюутан элсүүлэх хөтөлбөр/бүлэг хөтөлбөр,

бүртгэлийн босго оноо, өгсөн байх ЕШ, нийт оноонд эзлэх харьцаа

Бүлэ

г

Хөтөлбөр Босго

оноо

Элсэлтийн шалгалт

I - 70% II – 30%

1

Математик (Математик; Математик,

хэрэглээний; Эдийн засаг-математик

загварчлал; Статистик, хэрэглээний)3;

Багш, математикийн;

Математик, програм хангамж

620

Математик

Математик

2

Компьютерийн ухаан (Мэдээллийн

систем; Менежмент, мэдээллийн

системийн; Компьютерийн програм

хангамж)3

640

3

Мэдээллийн технологи; Компьютерийн

график-дизайн1;

Компьютерийн техник, хангамж

630

4

Бизнесийн удирдлага (Нягтлан бодох

бүртгэл; Банкны менежмент;

Санхүүгийн менежмент; Санхүү-эдийн

засаг; Даатгалын эдийн засаг;

Санхүүгийн менежмент-мэдээлэл зүй;

Олон улсын худалдааны менежмент;

Маркетингийн менежмент; Бизнесийн

менежмент; Гадаад худалдаа-гаалийн

менежмент) 3

;

Эдийн засаг (Эдийн засаг- статистик;

Хүн ам зүй; Эдийн засаг; Олон улсын

эдийн засаг; Эдийн засгийн мэдээлэл)3;

Менежмент, төрийн захиргааны

720

5

Худалдаа, үйлдвэрлэлийн менежмент

(Үйлдвэрлэлийн менежмент; Худалдааны

менежмент; Ня-бо, хяналт шалгалт; Ня-

бо, мэдээлэл зүй; Биржийн худалдааны

менежмент)3

660

6

Электроник, автоматик ба

Мультимедиа холбооны технологи3;

Компьютерийн техник ба

Компьютерийн сүлжээ3

620

Математик Физик

7

Цаг уур, ус судлал (Цаг уурын мэдээлэл,

прогноз; Ус судлал, усны хими)3;

Одон орон судлал

560

8 Физик (Хатуу биеийн физик; Оптик

спектр судлал; Онолын физик; Цөмийн 560 Физик

Page 10: Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013

Монгол улсын их сургууль Бакалаврын сургалтын алба

10

физик)3;

Радио физик

9

Хэрэглээний физик (Цөмийн технологи;

Физик-электроник; Геофизик;

Хэрэглээний геофизик; Сэргээгдэх эрчим

хүч; Хатуу биеийн материал судлал;

Цөмийн эрчим хүч)3; Багш, физикийн

560 Физик Математик

10

Хими (Хими; Хими технологи; Нефтийн

хими; Хүрээлэн буй орчны хими; Хүнсний

хими; Эрдэс материалын хими; Байгалийн

нэгдлийн хими; Нүүрсний хими)3; Багш,

химийн;

Органик бус хими

560 Хими Физик/Био

логи

11

Биологи (Биологи; Амьтан судлал;

Ургамал судлал; Микробиологи;

Биофизик; Биохими; Генетик, молекул

биологи; Экологи, байгаль хамгаалал; Ой

судлал; Биологи, биотехнологи; Биологи,

хэрэглээний (Биоинформатик))3; Багш,

биологи-байгаль шинжлэлийн;

Биологи (экологи)

560 Биологи Математик

12

Газарзүй (Газарзүй; Байгаль орчныг

зайнаас тандан судлал ба газар зүйн

мэдээллийн систем)3; Газар төлөвлөлт,

зураглал (Менежмент, газар зохион

байгуулалт; Газрын кадастр; Хот ба бүс

нутгийн төлөвлөлт)3; Хүрээлэн буй

орчин (Байгаль орчны хяналт үнэлгээ;

Хүрээлэн буй орчны экологи; Байгаль

орчны нөхөн сэргээлт)3; Геологи

(Геологи; Шатах ашигт малтмалын эрэл

хайгуул; Геологи, эрдэс баялгийн

менежмент)3; Багш, газар зүй-

байгалийн шинжлэлийн

560 Математик Газарзүй

13

Монгол хэл, уран зохиол (Монгол хэл,

уран зохиол; Монгол хэл, эх бичиг судлал,

Утга зохиол судлал, шүүмж)3; Утга

зохиол судлал, шүүмж (Улаанбаатар

сургуулийн)1; Багш, монгол хэл-уран

зохиолын; Монгол хэл-эх бичиг

судлалын багш

600 Монгол хэл

14 Урлаг судлал1 560

15

Судлал, монгол-англи хэл; Судлал,

монгол-хятад хэл; Судлал, монгол-япон

хэл; Судлал, монгол-солонгос хэл

590

Монгол хэл Англи/Оро

с хэл

16

Сэтгүүл зүй1 (Сэтгүүл зүй; Олон улсын

сэтгүүл зүй)3;

Англи хэл-сэтгүүл зүй1

610

Page 11: Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013

Монгол улсын их сургууль Бакалаврын сургалтын алба

11

17

Олон улс судлал, англи-америк2; Олон

улс судлал, герман2; Олон улс судлал,

франц2; Олон улс судлал, орос

2; Олон

улс судлал, хятад2; Олон улс судлал,

япон2; Олон улс судлал, солонгос

2;

Олон улс судлал, турк2; Орчуулга,

гадаад хэлний /япон/2; Орчуулга, гадаад

хэлний /солонгос/2; Орчуулга, гадаад

хэлний /хятад/2

660/560 Англи/Орос хэл

18

Түүх, археологи (Түүх; Археологи;

Археологи-антропологи; Нийгэм, соёлын

антропологи)3; Багш, түүх-нийгэм

судлалын;

Түүх-археологи

560 Монголын түүх

19

Археологи-хятад судлал; Археологи-

япон судлал; Археологи-солонгос

судлал; Түүх-хятад судлал; Түүх-япон

судлал; Түүх-солонгос судлал

560 Монголын

түүх

Англи/Оро

с хэл

20

Социологи; Гүн ухаан; Шашин судлал (Шашин судлал; Буддын гүн ухаан)

3; Улс

төр судлал; Сэтгэл судлал; Нийгмийн

ажил;

Багш, гүн ухааны

610 Нийгмийн

тухай мэдлэг

Англи/Оро

с хэл

21 Эрх зүй (Эрх зүй; Эрх зүй, олон улсын)

3;

Бизнесийн эрх зүй 680

Нийгмийн

тухай мэдлэг Математик

22 Олон улсын харилцаа 660 Англи хэл Монголын

түүх

23 Олон улсын эдийн засгийн харилцаа 660

Математик Англи хэл

24

Зочид буудал, зоогийн газрын

менежмент; Реклам сурталчилгааны

менежмент1;

Менежмент, аялал

жуулчлалын

580

25 Бизнесийн сэтгэл судлал; Менежмент,

нутгийн удирдлага 560 Математик

Нийгмийн

тухай

мэдлэг

Тайлбар:

1) Энд заасан ЕШ-аас гадна нэмэлт ур чадварын шалгалт өгнө (Энэ журмын 4.5-р заалтыг

үз). Шалгалтын цагийг бүртгэлийн үед мэдэгдэнэ. 2)

17-р бүлгээр элсүүлэх хяналтын тоог англи, орос хэлээр ЕШ өгсөн нийт хүмүүсийн тоо,

тус бүлэгт бүртгүүлэгчдийн тооны харьцаанд үндэслэн хуваарилах ба бүртгүүлэгчдэд

тухайн үед нь танилцуулна. 3)

Налуу үсгээр бичсэн хөтөлбөрүүдийн мэргэжлийн суурь ижил тул эдгээр хөтөлбөрт

элсэхийг хүсвэл өмнө нь бичсэн ерөнхий нэрээр бүлэг хөтөлбөр сонгон элсч, МУИС-ийн

бакалаврын сургалтын журамд заасны дагуу суралцах явцдаа мэргэших үндсэн чиглэлээ

сонгон суралцана. Жишээ нь, 4-р бүлэг дэх Эдийн засаг (Эдийн засаг, статистик; Хүн ам

зүй; Эдийн засаг; Олон улсын эдийн засаг; Эдийн засгийн мэдээлэл) гэсэн бүлэг

мэргэжлийг сонгосон элсэгч суралцах явцдаа хаалтан доторх мэргэжлүүдээс сонгон

мэргэшинэ.

Page 12: Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013

Монгол улсын их сургууль Бакалаврын сургалтын алба

12

Монгол улсын их сургуулийн бакалаврын

орой, эчнээ хөтөлбөрт 2013 онд

оюутан элсүүлэх журам

1. Ерөнхий зүйл

1.1.МУИС-ийн бакалаврын орой, эчнээ хөтөлбөрт зарим мэргэжлээр бакалаврын зэрэгтэй

иргэнийг элсүүлэхэд БШУ-ны сайдын 2005/422, 2006/483 тоот тушаалаар баталсан

“Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам“ болон энэхүү журмыг баримтална.

1.2.МУИС-ийн бакалаврын орой, эчнээ хөтөлбөрт элсэхээр бүртгүүлэгч, элсэгч болон

элсэлтийн комиссын үйл ажиллагааг зохицуулахад энэ журмын зорилго оршино.

1.3.МУИС-ийн бакалаврын орой, эчнээ хөтөлбөрт элсэхээр хүсэлт гаргасан иргэнийг

“бүртгүүлэгч”, зохих болзол хангаж элсэлтийн хяналтын тоонд багтсан

бүртгүүлэгчийг ”элсэгч”, элсэлтийн цахим бүртгэлийн системийг “МУИС-ийн

мэдээллийн систем” гэнэ. Элсэлтийн үйл ажиллагааг нэгдсэн байдлаар зохион

байгуулахаар томилогдсон комиссыг “элсэлтийн комисс”, элсэлтийн үйл ажиллагааг

зохион байгуулахад оролцох ажилтныг “комиссын гишүүн” гэнэ.

1.4.МУИС-ийн бакалаврын орой, эчнээ хөтөлбөрт элсүүлэх оюутны хяналтын тоог БШУЯ

тогтооно.

1.5.Бүртгүүлэгч бүртгүүлэхээс өмнө энэхүү журамтай танилцах үүрэгтэй.

1.6.Энэхүү журам болон нэмэлт мэдээллийг http://burtgel.num.edu.mn/docs/ цахим

хуудсанд байрлуулна.

1.7.Элсэлтийн комиссын хаяг, хөтөлбөр, элсэх болзол хангасан элсэгчийг бүртгэх хугацаа,

бусад мэдээллийг МУИС-ийн төв байрны электрон самбар болон МУИС-ийн

мэдээллийн систем, www.num.edu.mn цахим хуудсанд байрлуулна.

1.8.Энэхүү журмаар зохицуулагдахгүй асуудал гарвал МУИС-ийн Захирлын тушаалаар

байгуулсан Элсэлтийн комисс шийдвэрлэнэ.

2. Бүртгүүлэгчдэд тавих шаардлага

2.1.МУИС-ийн бакалаврын орой, эчнээ хөтөлбөрт (хавсралтыг үз) бакалаврын зэрэгтэй

иргэнийг элсүүлэх ба ерөнхий шалгалт (ЕШ) өгсөн байхыг шаардахгүй.

2.2.Хавсралтад зааснаас бусад чиглэлээр хоёр дахь бакалаврын боловсрол эзэмших

хүсэлтэй иргэн “МУИС-ийн бакалаврын хөтөлбөрт 2013 онд Улаанбаатар хотоос

оюутан элсүүлэх журам”-ын дагуу элсэлтийн ЕШ өгч, элсэх болзол хангаж элсэнэ.

Элссэний дараа өмнө нь бакалаврын зэрэг эзэмшихдээ амжилттай судалсан

хичээлээсээ 60 хүртэл багц цагийг шилжүүлэн тооцуулж болно.

2.3.Бүртгүүлэгч бүртгэлтэй холбоотой төлбөр тооцоог цахим хэлбэрээр хийнэ.

2.4.Бүртгүүлэгч нь элсэлттэй холбоотой мэдээллийг SMS-ээр хүлээн авах гар утасны

дугаар, цахим шуудангийн хаягийг бүртгүүлнэ.

3. Элсэлтийн бүртгэл

3.1.Элсэлтийн бүртгэлийг зөвхөн цахим хэлбэрээр http://burtgel.num.edu.mn хаягаар

явуулна.

3.2.Элсэлтийн бүртгэл дараах өдрүүдэд явагдана. Үүнд:

° Эрх зүйн эчнээ хөтөлбөрийн бүртгэл: 2013 оны 3-р сарын 11-21

° Бусад (эрх зүйгээс бусад) эчнээ хөтөлбөрийн бүртгэл: 2013 оны 9-р сарын 1-21

° Оройн хөтөлбөрүүдийн бүртгэл: 2013 оны 5-р сарын 15-аас 6-р сарын 20

Page 13: Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013

Монгол улсын их сургууль Бакалаврын сургалтын алба

13

3.3.Элсэлтийн тухай товч мэдээллийг бүртгэл эхлэхээс нэгээс доошгүй сарын өмнө олон

нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлаж, МУИС-ийн болон бүрэлдэхүүн сургуулиудын

цахим хуудас, мөн http://burtgel.num.edu.mn цахим хуудсанд байршуулна.

3.4.Элсэгч МУИС-ийн мэдээллийн системд хувийн мэдээлэл болон системд нэвтрэх

мэдээллээ (цахим шуудангийн хаяг, нэвтрэх үг) оруулснаар элсэх хүсэлтээ гаргана.

3.5.Бүртгүүлэхдээ бүртгэлийн анкет (тухайн үед тусгай маягтаар бүртгэнэ)-ыг бөглөж,

дараах бичиг баримтуудын эх хувийг сканнердаж цахим хэлбэрээр хавсаргана. Үүнд:

° Өмнө нь эзэмшсэн бакалаврын боловсролын диплом, түүний хавсралт

° Иргэний үнэмлэх

° Цээж зураг (сүүлийн 3 сард авахуулсан, 3x4 хэмжээтэй байх)

° Банкны цахим төлбөрийн системээр бүртгэл, шалгалтын хураамжийг төлнө

(Голомт банк, Төрийн банк, Хас банк, Хадгаламж банк, Капитрон банкны

төгрөгийн цахим гүйлгээ хийдэг, өөрийн эзэмшдэг эсвэл өөр эзэмшигчийн

(эзэмшигчийн зөвшөөрлөөр) картаар төлбөр хийх боломжтой. Мөн Худалдаа

хөгжлийн банк, ХААН банкнаас бусад банкны олон улсын эрхтэй картаар

төлбөр хийж болно).

3.6.Элсэлтийн бүртгэл, шалгалтын хураамж нийлээд 10000₮ байна.

3.7.Бүртгүүлэхийг хүссэн хөтөлбөрийг сонгосон үед төлбөл зохих төлбөрийн хэмжээ

гарах бөгөөд уг мэдээлэлтэй танилцаж, төлбөрийг цахим хэлбэрээр хийнэ.

4. Элсэлтийн шалгалт

4.1.Бүртгүүлэгч нь элсэхийг хүссэн хөтөлбөрт шаардлагатай хичээлээр зохих шалгалтыг

өгнө. Шалгалт өгөх хичээлийн нэрсийг хавсралтад заав.

4.2.Шалгалт авах өдөр, цагийг элсэлтийн бүртгэл эхлэхэд http://burtgel.num.edu.mn цахим

хуудсанд байршуулсан байна.

4.3.Шалгалтанд авбал зохих нийт онооны 60-аас доошгүй хувийг авбал МУИС-д элсэх

болзол хангасан гэж үзнэ. Шалгалтанд авсан нийт оноог дараах байдлаар тодорхойно.

Үүнд:

° Тухайн хөтөлбөрийн хувьд нэг шалгалт авсан бол уг шалгалтанд авсан оноо;

° Тухайн хөтөлбөрийн хувьд хоёр шалгалт авах бол хоёр шалгалтын оноог 70:30

харьцаагаар тооцно. Өөрөөр хэлбэл, I шалгалтад авсан оноог 0.7-оор, II

шалгалтад авсан оноог 0.3-аар үржүүлж нэмнэ.

5. Элсэх эрх олгох

5.1.Шалгуулагчдыг шалгалтанд авсан нийт оноогоор (4.3-т заасан аргачлалаар

тодорхойлж) нь жагсааж, онооны дарааллаар хяналтын тоонд багтаан элсүүлнэ.

5.2.Хяналтын тоонд багтсан эсэхийг шалгалт дууссаны дараа шалгуулагчид ажлын хоёр

өдөрт багтаан МУИС-ийн мэдээллийн системээр мэдэгдэнэ.

5.3.Хяналтын тоонд багтсан элсэгч элсэх эрх авахдаа дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

i. Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах баримт бичиг, хуулбарын (ар, өвөр

тал нэг нүүрэнд) хамт

ii. Өмнө нь эзэмшсэн боловсролын диплом, хавсралтын хамт

iii. Цээж зураг 2 хувь, оюутны үнэмлэхний шаардлагад нийцсэн цээж зураг файл

хэлбэрээр (аль аль нь сүүлийн 3 сард авахуулсан)

Эдгээр материалыг битүүмжлэл сайтай хавтсанд хийсэн байна.

5.4. Элсэх эрх олгох үед бүртгэлийн мэдээллийг эх бичиг баримтуудтай нь тулгаж

баталгаажуулна.

Page 14: Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013

Монгол улсын их сургууль Бакалаврын сургалтын алба

14

6. Бусад

6.1.Элсэгч хуваарь буцаах тохиолдолд нэг багц цагийн үнэлгээний хэмжээний төлбөр

төлнө.

6.2.Нэг хөтөлбөрөөс нөгөө хөтөлбөрт шилжүүлэн элсүүлэхгүй ба хуваарийг бусдад

шилжүүлэхийг хориглоно.

6.3.Элсэгч бүртгүүлж, эхний улирлын хичээлд бүртгүүлэн, сургалтын төлбөр төлсний

дараа элссэн тушаалыг гаргах бөгөөд тушаал нь гарсан оюутнууд МУИС-ийн

мэдээллийн системийг ашиглах хэрэглэгчийн нэр, нууц үгийг цахим шуудангаар

хүлээн авна. Бүртгэлийн хугацааг хуваарь сонгох үед зарлана.

6.4.Тухайн хөтөлбөрийн элсэлтийн бүртгэлийн хураамжийн 70 хувийг тэрхүү хөтөлбөр

харьяалагддаг бүрэлдэхүүн сургууль элсэлтийн маркетингийг хийх, бүртгэл, шалгалт,

хуваарь сонголтыг зохион байгуулахад зарцуулна. Үлдсэн 30 хувийг МУИС-ийн

захиргаа орой, эчнээ хөтөлбөрүүдийн элсэлтийн нэгдсэн маркетингийг хийх,

системийг боловсронгуй болгох болон бусад шаардлагатай үйл ажиллагаанд зориулна.

6.5.Элсэлттэй холбоотой бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн хүнийг МУИС-д

элсүүлэхгүй, элссэн тохиолдолд хасна.

6.6.Элсэлтийг цахим хэлбэрээр явуулахад зориулсан цахим хуудас нь бүтэн жилийн турш

тогтмол ажиллагаатай байж, элсэлтийн талаарх мэдээллээр бүртгүүлэгчдийг хангана.

6.7.Цахим бүртгэл явагдаж байх үед МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд хөтөлбөрүүдээ

танилцуулах, зөвлөгөө өгөх үйл ажиллагааг утас, мессенжер болон и-мэйлээр зохион

байгуулна.

Page 15: Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013

Монгол улсын их сургууль Бакалаврын сургалтын алба

15

Хавсралт

МУИС-ийн бакалаврын орой, эчнээ хөтөлбөрт 2013 онд оюутан

элсүүлэх хөтөлбөр, авах шалгалт, нийт оноонд эзлэх харьцаа

Тайлбар:

Налуу үсгээр бичсэн хөтөлбөрүүдийн мэргэжлийн суурь ижил тул эдгээр хөтөлбөрөөр

элсэхийг хүсэгч бүлэг хөтөлбөр сонгон элсч, МУИС-ийн бакалаврын сургалтын журамд

заасны дагуу суралцах явцдаа мэргэших үндсэн чиглэлээ сонгон суралцана. Жишээ нь,

Эдийн засаг (Эдийн засаг, статистик; Хүн ам зүй) гэсэн бүлэг мэргэжлийг сонгосон

элсэгч суралцах явцдаа хаалтан доторх мэргэжлүүдээс сонгон мэргэших боломжтой.

Жич: МУИС 2013-2014 оны хичээлийн жилд Сэтгүүл зүй мэргэжлээр эчнээ хөтөлбөр

ШИНЭЭР нээх санал БШУЯ-нд өгсөн бөгөөд саналыг элсэлтийн бүртгэл эхлэхээс өмнө

БШУЯ зөвшөөрч, элсэлтийн хяналтын тоо баталж өгвөл, элсэлтийн шалгалт өгвөл зохих

хичээлийг тухайн үед зарлана.

Бүрэлдэхүүн

сургууль Хөтөлбөр

Элсэлтийн шалгалт

I - 70% II – 30%

Газарзүй,

геологийн

сургууль

Орой Геологи Математик Газар зүй

Аялал жуулчлалын менежмент Математик Англи хэл

Эчнээ Цаг уур Математик Физик

Математик,

компьютерийн

сургууль

Орой Мэдээллийн технологи Математик

Хууль зүйн

сургууль

Орой Эрх зүй

Эрх зүйн ерөнхий мэдлэг

Үндсэн хууль /1992 он/ Эчнээ

Эдийн засгийн

сургууль

Орой

Бизнесийн удирдлага /Нягтлан бодох

бүртгэл; Санхүүгийн менежмент;

Маркетингийн менежмент/

Математик

Эчнээ

Эдийн засаг /Эдийн засаг,

статистик; Хүн ам зүй/

Бизнесийн удирдлага /Нягтлан бодох

бүртгэл; Гадаад худалдаа, гаалийн

менежмент/

Гадаад хэл,

соёлын сургууль Орой Англи хэлний багш Англи хэл

Нийгмийн

шинжлэх

ухааны сургууль

Эчнээ

Түүх, архив Монголын түүх

Улс төр судлал Улс төрийн шинжлэх

ухааны үндэс

Худалдааны

сургууль

Орой

Ня-бо, хяналт шалгалт (2.5 жил)

Математик Ня-бо, хяналт шалгалт (2 жилийн ДК)

Худалдааны менежмент

Зочид буудал, зоогийн газрын

менежмент Математик Англи хэл

Эчнээ Ня-бо, хяналт шалгалт Математик

Page 16: Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013

Монгол улсын их сургууль Бакалаврын сургалтын алба

16

МУИС-д гадаадын иргэнийг суралцуулах журам

1. Ерөнхий зүйл

1.1. Монгол Улсын Их Сургууль (МУИС)-ийн боловсролын зэрэг олгох хөтөлбөр,

оюутан солилцооны хөтөлбөр /боловсролын зэрэг олгохгүй/, Монгол хэлний бэлтгэл

хөтөлбөрт гадаадын иргэдийг суралцуулах, гадаадын иргэнийг МУИС-д мэргэжил

дээшлүүлэх, судлаачаар ажиллуулахад БСШУ-ы сайдын 2001/113 тоот тушаалаар

баталсан “Монгол улсын дээд боловсролын байгууллагад гадаадын иргэдийг

суралцуулах журам“ болон энэхүү журмыг баримтална.

1.2. МУИС-д суралцах, мэргэжил дээшлүүлэх гадаадын иргэн болон МУИС-ийн

холбогдох нэгжүүдийн үйл ажиллагааг зохицуулахад энэ журмын зорилго оршино.

1.3. Бакалаврын зэрэг олгох хөтөлбөрт элсэлтийг хичээлийн жилд нэг удаа, магистр,

докторын зэрэг олгох хөтөлбөр, оюутан солилцооны хөтөлбөр болон Монгол хэлний

бэлтгэл хөтөлбөрт элсэлтийг хичээлийн жилд хоёр удаа зохион байгуулна.

2. Элсэн суралцах гадаадын иргэнд тавих шаардлага

2.1. Иргэншил. Монгол улсын харьяат бус гадаадын иргэн хаана оршин суугаагаас үл

хамааран энэ журмын хүрээнд МУИС-д суралцах, мэргэжил дээшлүүлэх, судлаачаар

ажиллах хүсэлт гаргаж болно.

2.2. Боловсрол.

2.2.1. Боловсролын зэрэг. Боловсролын зэрэг олгох хөтөлбөрт суралцах, МУИС-д

мэргэжил дээшлүүлэх, судлаачаар ажиллах гадаадын иргэн Монгол улсад

мөрдөгдөж буй боловсролын агуулгын түвшин, стандарттай дүйцэхүйц өмнөх

шатны боловсрол эзэмшсэн байвал зохино. Үүнийг Монгол хэлний бэлтгэл

хөтөлбөр3т элсэн суралцах гадаадын иргэнээс шаардахгүй боловч тухайн

хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй гадаадын иргэн 18 нас хүрсэн, хууль эрхзүйн хувьд

өөрийгөө хариуцах бүрэн чадамжтай байна.

2.2.2. Монгол хэлний мэдлэг, чадвар.

2.2.2.1.Боловсролын зэрэг олгох монгол хэлээр сургалт нь явагддаг хөтөлбөрт элсэх,

оюутан солилцоогоор суралцах гадаадын иргэн монгол хэлийг шаардлага хангасан

түвшинд эзэмшсэн байх ёстой ба үүнийг нотлох диплом, гэрчилгээний хуулбарыг

элсэх, суралцах хүсэлт гаргах үед ирүүлнэ. Нотлох бичиг баримт байхгүй бол

монгол хэлний бэлтгэл хөтөлбөр /хичээлийн жилийн турш зохион байгуулагддаг

бүрэн курс, нэг улирлын хугацаанд зохион байгуулагддаг бүрэн бус курс/-т

хамрагдаад амжилттай төгссөний дараа боловсролын зэрэг олгох хөтөлбөрт элсэн

суралцахаар хүсэлт гаргаж болно.

2.2.2.2.Боловсролын зэрэг олгох англи хэлээр сургалт нь явагддаг, бусад их сургууль

байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрт элсэх, оюутан солилцоогоор

суралцах, МУИС-д мэргэжил дээшлүүлэх, судлаачаар ажиллах гадаадын иргэнээс

монгол хэлний мэдлэг, чадвартай байхыг шаардахгүй боловч тухайн хөтөлбөрийн

шаардлагад нийцсэн түвшний англи хэлний мэдлэг, чадвартай байхыг шаардана.

2.3. Бусад. Гадаадын иргэний элсэх, суралцах хүсэлт гаргаж буй хөтөлбөрийг хариуцсан

бүрэлдэхүүн сургууль, мэргэжлийн тэнхим/профессорын багаас тавьсан бусад тусгай

шаардлагыг хангах.

3. Элсэх, суралцах хүсэлт гаргах 3.1. МУИС-ийн боловсролын зэрэг олгох хөтөлбөр, монгол хэлний бэлтгэл хөтөлбөр

болон оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдан суралцах хүсэлтэй гадаадын иргэн

тухайн хөтөлбөр харьяалагдах бүрэлдэхүүн сургуулийн Сургалтын албанд, харин

3 Гадаадын иргэнийг Монгол хэлний бэлтгэл хөтөлбөрт элсүүлэн суралцуулах журмыг Монгол хэл, соёлын

сургууль тусад нь гаргаж, мөрдүүлнэ.

Page 17: Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013

Монгол улсын их сургууль Бакалаврын сургалтын алба

17

МУИС-д мэргэжил дээшлүүлэх, судлаачаар ажиллах гадаадын иргэн МУИС-ийн

Гадаад харилцааны хэлтэст http://burtgel.num.edu.mn хаягаар цахим хэлбэрээр

өргөдөл гаргана.

3.2. Элсэх, суралцах тухай өргөдлийг заасан хугацаанд багтаж гаргасан байна. Үүнд:

Бакалаврын зэрэг олгох монгол хэлээр сургалт нь явагддаг хөтөлбөрт элсэх

тухай өргөдлийг 3 дугаар сарын 15-наас 5 дугаар сарын 15-ны хооронд,

магистр, докторын зэрэг олгох, Монгол хэлний бэлтгэл хөтөлбөрт элсэх,

МУИС-д мэргэжил дээшлүүлэх, судлаачаар ажиллах тухай өргөдлийг тухайн

хичээлийн жилийн намрын улиралд суралцах бол 3 дугаар сарын 15-наас 5

дугаар сарын 15-ны хооронд, хаврын улиралд суралцах бол 9 дүгээр сарын 1-

нээс 11 дүгээр сарын 1-ний хооронд тус тус гаргасан байна.

Боловсролын зэрэг олгох англи хэлээр сургалт нь явагддаг хөтөлбөрт элсэх,

оюутан солилцоогоор суралцах тухай өргөдлийг уг хөтөлбөрийн журамд

заасан хугацаанд багтаан /тухайн хөтөлбөр харьяалагдах бүрэлдэхүүн

сургуулийн цахим хуудаснаас эсвэл Сургалтын албанд нь хандан тодруулах/

гаргана.

3.3. Дээрх дурьдсан хугацаанаас хэтрүүлэн гаргасан өргөдлийг хүлээн авахгүй.

3.4. Элсэх, суралцах тухай өргөдөл гаргахад http://burtgel.num.edu.mn цахим хуудсанд

байршуулсан өргөдлийн маягтыг бөглөж, дараах бичиг баримтуудын эх хувийг

сканнердаж цахим хэлбэрээр хавсаргана. Үүнд:

Өмнө нь эзэмшсэн боловсролын түвшинг илтгэх диплом, дүнгийн хавсралтын

хамт /монгол эсвэл англи хэлнээс өөр хэлээр бичигдсэн бол эдгээр хэлний аль

нэг рүү нь орчуулсан байх шаардлагатай/

Гадаадын иргэн болохыг нотлох албан ёсны баримт бичиг /гадаад паспорт гэх

мэт/

Монгол эсвэл англи хэлээр бичсэн судалгааны санал /магистрын хөтөлбөрт

элсэн суралцах, МУИС-д мэргэжил дээшлүүлэх, судлаачаар ажиллах бол

1500-аас доошгүй үгтэй, докторын хөтөлбөрт элсэн суралцах бол 5000-аас

доошгүй үгтэй байх/

Өргөдөл гаргагчийн Монгол улсад суралцах эсвэл мэргэжил дээшлүүлэх

хугацааны сургалтын төлбөр, амьдрах зардлыг хариуцах байгууллага, хувь

хүнээс гаргасан санхүүгийн баталгаа

Өргөдөл гаргагчийн мэдлэг боловсрол, ажлын туршлага, суралцах арга

барилыг нь тодорхойлсон профессор багш болон удирдах ажилтны

тодорхойлолт /зөвхөн магистр, докторын хөтөлбөрт элсэн суралцах, МУИС-д

мэргэжил дээшлүүлэх, судлаачаар ажиллахаар өргөдөл гаргагчид

http://burtgel.num.edu.mn цахим хуудсанд байршуулсан загварын дагуу энэ

тодорхойлолтыг авсан байх шаардлагатай/

Өргөдөл гаргагчийн төрөлх хэл нь монгол хэл биш бол монгол, англи хэлний

мэдлэг, чадварын түвшинг илтгэх баримт /сүүлийн хоёр жилийн хугацаанд

хүчинтэй TOEFL, IELTS гэх мэт шалгалтын оноо бүхий гэрчилгээ/

Эрүүл мэндийн баталгаа /http://burtgel.num.edu.mn цахим хуудсанд

байршуулсан загварын дагуу cүүлийн 6 сард эмнэлгээс олгосон байх/

Цээж зураг /сүүлийн 3 сард авахуулсан, 3x4 хэмжээтэй байх/

Тухайн хичээлийн жилд тогтоогдсон үйлчилгээний хураамжийг ам.доллар,

эсвэл түүнтэй тэнцэх монгол төгрөгөөр МУИС-ийн тухайн бүрэлдэхүүн

сургуулийн дансанд тушаасан байх ба өргөдөл гаргагч мөнгө тушаасан

баримтын хуулбарыг өргөдөлд хавсаргана.

Бусад /Хөтөлбөрийг хариуцсан бүрэлдэхүүн сургууль, мэргэжлийн

тэнхим/профессорын баг шаардлагатай бол бусад бичиг баримт нэхэж болно./

Page 18: Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013

Монгол улсын их сургууль Бакалаврын сургалтын алба

18

3.5. Өргөдөл гаргагч дипломын дүнгийн хавсралтын эх хувийг төгссөн сургуулиасаа авч

өөрийнх нь мэдлэг боловсрол, ажлын туршлага, суралцах арга барилыг

тодорхойлсон профессор багш болон удирдах ажилтнаас өгсөн тодорхойлолтыг

/хоёр/ гадаад хэлний мэдлэг чадварын түвшинг илтгэх баримт бичгийн эх хувийн

хамт суралцах бүрэлдэхүүн сургуулийн Сургалтын албанд өргөдөл гаргах сүүлийн

хугацаанд багтаан ирүүлнэ /шуудангаар эсвэл биеэр/.

3.6. МУИС хүлээн авсан бичиг баримтуудыг өргөдөл гаргагчид эргүүлж олгохгүй.

4. Элсэгчийг шалгаруулах ба мэдэгдэх

4.1. Хоёр улсын Засгийн газар хоорондын болон хоёр тал /МУИС ба гадаадын

байгууллага, иргэн/-ын гэрээ, хэлэлцээрийн дагуу суралцах, мэргэжил дээшлүүлэх,

судлаачаар ажиллах гадаадын иргэдийг БСШУ-ы сайд, МУИС-ийн Захирлын

тушаалаар шууд элсүүлэн суралцуулна.

4.2. Бүрэлдэхүүн сургуулийн Сургалтын алба холбогдох мэргэжлийн

тэнхим/профессорын багтай хамтран тухайн сургуульд суралцах хүсэлт гаргасан

гадаадын иргэний өргөдлийг өргөдөл хүлээн авах сүүлийн өдрөөс хойш хоёр долоо

хоногийн дотор хянаж, суралцуулах эсэх тухай саналаа төв Бакалаврын эсвэл

Магистр, докторын сургалтын албанд ирүүлнэ.

4.3. Төв сургалтын албад ирүүлсэн саналыг нягтлан, шаардлага хангасан гадаадын

иргэнд суралцах зөвшөөрөл олгохыг Боловсрол соёл шинжлэх ухааны яам

(БСШУЯ)-наас хүснэ. Улмаар БСШУЯ-наас суралцах зөвшөөрөл олгосон гадаадын

иргэнд МУИС-д суралцах эрх олгосон захидлыг и-мэйл/факс, шуудангаар илгээнэ.

Захидалд Монгол улсад суралцах виз авахын тулд ямар бичиг баримт бүрдүүлэн,

хаана, хэнд, ямар хугацаанд багтан хандах тухай, сургалт эхлэхээс өмнө эхний

улирлын сургалтын төлбөр төлсөн байх тухай, мөн монгол хэлний бэлтгэл хөтөлбөрт

суралцахаар хүсэлт гаргасан гадаадын иргэдээс монгол хэлний түвшин тогтоох

шалгалт авах өдөр, цаг, газрыг заавал дурьдсан байна. МУИС-д суралцах эрх нь

дараалсан хоёр хичээлийн жилд хүчинтэй.

4.4. Монгол хэлний түвшин тогтоох шалгалтыг тухайн улирлын хичээл эхлэхээс долоо

хоногийн өмнө төв сургалтын албад Монгол хэл, соёлын сургуулийн Сургалтын

албатай хамтран зохион байгуулна. Монгол хэлний түвшин тогтоох шалгалтыг

гадаадын иргэн биеэрээ ирж өгнө. Шалгалтаар тухайн гадаадын иргэн ямар түвшний

Монгол хэлний бэлтгэл хөтөлбөрт хамрагдах шаардлагатайг тогтооно.

4.5. МУИС-д суралцах эрх авсан гадаадын иргэн МУИС-ийн Оюутанд үйлчлэх төвөөс

Монгол улсад суралцах визийн холбогдолтой асуудлаар зөвөлгөө авч болно.

4.6. МУИС-д мэргэжил дээшлүүлэх, судлаачаар ажиллах хүсэлтэй гадаадын иргэдийн

өргөдөлд Гадаад харилцааны хэлтэс бүрэлдэхүүн сургуулиудын захиргаатай

зөвшилцсөний үндсэн дээр тухайн улирлын хичээл эхлэхээс 2-оос доошгүй сарын

өмнө хариу өгч, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

5. Сургалттай холбоотой төлбөр, хураамж

5.1. Гадаад оюутны судлах хичээлийн багц цагийн төлбөр, улирлын суурь хураамжийн

хэмжээ болон МУИС-д мэргэжил дээшлүүлэх, судлаачаар ажиллах хүсэлтэй

гадаадын иргэдийн төлөх төлбөрийн хэмжээг жил бүр шинэчлэн тогтоож МУИС-ийн

Удирдах зөвлөл батлах ба тухайн хичээлийн жилийн хугацаанд өөрчлөхгүй.

Сургалтын төлбөрийг оюутан улирал бүр төлнө.

5.2. Амьдрах, суралцахтай холбоотой төлбөр хураамж, тухайлбал оюутны байрны

төлбөр, хураамж, ном сурах бичгийн зардлыг оюутан өөрөө хариуцна.

5.3. Хоёр улсын Засгийн газар хоорондын болон хоёр тал /МУИС ба гадаадын

байгууллага, иргэн/-ын гэрээ, хэлэлцээрийн дагуу суралцах, мэргэжил дээшлүүлэх,

судлаачаар ажиллах гадаадын иргэдийн сургалтын төлбөр болон амьдрах зардлыг

гэрээнд заасны дагуу шийдвэрлэнэ.

Page 19: Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013

Монгол улсын их сургууль Бакалаврын сургалтын алба

19

5.4. МУИС-д суралцах эрх авсан гадаадын иргэн амь насны, эрүүл мэндийн болон

гэнэтийн ослын даатгалыг эх орондоо эсвэл Монгол улсад ирсэн хойноо МУИС-ийн

Оюутанд үйлчлэх төвийн дэмжлэгтэй хийлгэнэ.

5.5. Суралцах явцдаа зохих шалгуур хангасан оюутан МУИС-иас гадаад оюутанд

зориулсан тэтгэлэгт хамрагдах боломжтой.

6. Бусад

6.1. МУИС-д суралцах эрх авсан гадаадын иргэн хичээл эхлэхийн өмнөх долоо хоногт

багтан биеэрээ ирж бүртгүүлэн, эхний улирлын сургалтын төлбөрийг төлсний дараа

элссэн тухай МУИС-ийн захирлын тушаалыг гаргах бөгөөд шинээр элсэгч нь МУИС-

ийн мэдээллийн системийг ашиглах хэрэглэгчийн нэр, нууц үгийг цахим шуудангаар

хүлээн авна.

6.2. МУИС-ийн оюутан болсон гадаадын иргэн Монгол улсын харьяат оюутны нэгэн

адил дүрэм, журмаар суралцана.

6.3. Элсэлттэй холбоотой бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн тохиолдолд МУИС-д

элсүүлэхгүй ба элссэн тохиолдолд хасна.

6.4. Элсэлтийг цахим хэлбэрээр явуулахад зориулсан цахим хуудас нь бүтэн жилийн

турш тогтмол ажиллагаатай байж элсэлтийн талаарх мэдээллээр бүртгүүлэгчдийг

хангана.

6.5. Цахим бүртгэл явагдаж байх үед МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд хөтөлбөрүүдээ

танилцуулах, зөвлөгөө өгөх үйл ажиллагааг утас, мессенжер болон цахим

шуудангаар зохион байгуулна.

6.6. МУИС-д суралцах эрх авсан гадаадын иргэн хүндэтгэх шалтгаанаар хичээлийн

жилийн тухайн улирлын эхний гурван долоо хоногт багтаж суралцахаар ирвэл элссэн

тухай тушаал гарган, тухайн улирлын хичээлийг судлах эрх өгөх ба дурдсан

хугацаанаас хойш ирвэл дараагийн улирлын эхнээс хичээл судлах эрх олгоно.

6.7. МУИС-д суралцаж буй гадаадын иргэн суралцах явцдаа иргэний харьяалалаа сольж,

Монгол улсын харьяат иргэн болвол албан ёсоор Монгол улсын иргэн болсон өдрөөс

нь гадаад оюутны статусыг нь цуцална.

6.8. Монголын бусад их сургуулиас МУИС-д болон МУИС-ийн хөтөлбөр хооронд

шилжин суралцах хүсэлтэй гадаадын иргэний хүсэлтийг бүрэлдэхүүн сургуулийн

Сургалтын алба хүлээн авч МУИС-д Оюутан шилжүүлэн суралцуулах журмын дагуу

шийдвэрлүүлнэ.

6.9. Гадаад иргэний МУИС-д элсэн суралцах хүсэлт шийдвэрлэгдсэнээс хойшх Монгол

улсад ирэх, оршин суухтай холбоотой асуудлууд болон нийгэм, соёл, хөдөлмөр

эрхлэлтийн асуудлыг Оюутанд үйлчлэх төв хариуцна.

6.10. Оюутны суралцах хугацаа, тэтгэлэг, сургалтын болон бусад төлбөрийн хэмжээ, орон

байр, эрүүл мэнд, даатгалын асуудал болон шаардлагатай бусад асуудлыг

бүрэлдэхүүн сургуулийн захирал, суралцагч, Оюутанд үйлчлэх төв хоорондын

гурвалсан гэрээгээр зохицуулна.

6.11. Монгол хэлний бэлтгэл хөтөлбөрийн бүрэн болон бүрэн бус курсыг төгссөн оюутанд

МУИС-ийн Захирлын тушаалаар гэрчилгээ олгоно. Гэрчилгээ МХСС-ийн Захирлын

гарын үсэг, тэмдгээр баталгаажих ба дугаартай байна.

6.12. МУИС-д суралцаж буй гадаадын иргэн Монгол улсын үндсэн хууль, түүнд

нийцүүлэн гаргасан гадаадын иргэний эрхзүйн байдлын талаарх хууль тогтоомж,

сургуулийн дүрэм, журмыг чанд мөрдөнө.

6.13. МУИС-д өмнө нь суралцаж байсан боловч Монгол улсын хууль тогтоомж, МУИС-

ийн дүрэм, журмыг зөрчиж сургуулиас хасагдсан гадаадын иргэн МУИС-д дахин

суралцах боломжгүй.

Page 20: Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013

Монгол улсын их сургууль Бакалаврын сургалтын алба

20

Бакалаврын сургалтын тухай

Бакалаврын боловсролын зорилго нь бүрэн дунд боловсролтой иргэнд сургалт,

үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт мэргэжлийн өндөр түвшинд ажиллахад шаардагдах

тодорхой шинжлэх ухааны суурь мэдлэг эззэмшүүлж, цаашид өөрийгөө хөгжүүлэх онол-

арга зүйн мэдлэг, чадвар, соёл төлөвшүүлэхэд оршино.

Хичээлийн жилийн үргэлжлэх хугацаа

Хичээлийн жил 3 улиралтай байх ба 9-сарын 1-нд эхэлнэ. Намар, хаврын буюу

үндсэн 1, 2 дугаар улиралд оюутан хичээлд заавал суух бөгөөд тус бүр хичээлийн 16

долоо хоног, шалгалтын 3 долоо хоног, амралтын 3-аас доошгүй долоо хоногтой байна.

Зуны буюу нэмэгдэл улирал нь хурдавчилсан болон нөхөн суралцах, үйлдвэрлэлийн

болон хээрийн дадлага хийхэд зориулагдах бөгөөд хичээллэх хугацаа нь шалгалт авах

хугацааг оролцуулан 8 долоо хоног байна.

Суралцах хугацаа

Оюутны бакалаврын зэргээр суралцах ердийн хугацаа 4 жил, дээд хугацаа нь ердийн

хугацаанаас 2 жилээр илүү байж болно. Оюутан хүндэтгэн үзэх шалтгаанаар 1 сараас

дээш хугацаагаар хичээлд сууж чадахгүйд хүрвэл, салбар сургалтын албанд 2 хүртэл

улирлын чөлөө авах тухай хүсэлт бичгээр гаргана. Чөлөө олгох тухай салбар сургалтын

албаны эрхлэгчийн шийдвэрийг бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар

баталгаажуулна. Чөлөөг сунгах буюу дахин олгох хүсэлтийг бичгээр гаргасныг үндэслэн,

үргэлжлүүлэн олгож болох ба чөлөөний нийт хугацаа 2 жилээс хэтрэхгүй байна.

Суралцагчийн чөлөөтэй байсан хугацааг суралцсан хугацаанд тооцохгүй. Биелүүлсэн багц

цагийн хэмжээгээр тухайн оюутны суралцаж буй түвшин тодорхойлогдоно. Үүнд:

0-30 багц цаг биелүүлсэн бол нэгдүгээр түвшний оюутан

31-60 багц цаг биелүүлсэн бол хоёрдугаар түвшний оюутан

61-90 багц цаг биелүүлсэн бол гуравдугаар түвшний оюутан

91 ба түүнээс дээш багц цаг биелүүлсэн бол дөрөвдүгээр түвшний оюутан

Шалгалт/үнэлгээ

Сургалтын төлөвлөгөөн дэх хичээлийн тодорхойлолтын дагуу оюутны эзэмшсэн

мэдлэг, чадварын түвшинг үнэлж дүгнэх гол хэлбэр нь шалгалт байна. Оюутны судалсан

хичээлийн багц цаг нь тухайн суралцагчийн эзэмшсэн мэдлэг, чадварын тоон үнэлгээ

бөгөөд шалгалтын оноо/дүн нь түүний чанарын үнэлгээ болно. Голч дүн нь суралцагчийн

эзэмшсэн мэдлэг, чадварын тоо ба чанарын үнэлгээний нэгдэл юм. Оюутны мэдлэг,

чадварын (шалгалтын) үнэлгээг 9 шатлалтай дүн ба 100 онооны тогтолцоогоор гаргана. F

Page 21: Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013

Монгол улсын их сургууль Бакалаврын сургалтын алба

21

дүн авсан хичээлийн багц цагийг биелүүлээгүй гэж үзнэ. Оноо, тоон ба үсгэн дүн нь

дараах хүснэгтэд үзүүлсэн харьцаатай байна.

Хувьчилсан

оноо

Үсгээр илтгэсэн

дүн

Тоогоор илтгэсэн

дүн

95-100 А 4.0

90-94 A- 3.6

85-89 В 3.1

80-84 B- 2.7

75-79 С 2.3

70-74 C- 1.9

65-69 D 1.4

60-64 D- 1.0

0-59 F 0

Багц цаг болон хичээлд

бүртгүүлэлтийн тухай

Багц цаг нь боловсролын агуулгын багтаамжийг жиших нэгж бөгөөд оюутны

эзэмшсэн мэдлэг, чадвар, багшийн сургалтын ажлын хэмжээ, сургалтын төлбөрийг тооцох

үндсэн хэмжүүр юм. Нэг багц цагийн хэмжээ нь өдрийн хэлбэрээр суралцаж байгаа

оюутны 7 хоногийн бүтэн ачаалал буюу 40 цагтай тэнцүү байна.

Хичээлийн багц цаг нь хичээлийн агуулгыг харуулах бүхэл тоо байх бөгөөд

хэмжээ нь долоо хоногт тухайн хичээлийг судлах цаг, хэлбэрээс хамаарна. Үүнд 16 долоо

хоногтой улирлын нэг долоо хоногт суралцахад зориулах дараах багц бүрийг нэг багц цаг

гэж тодорхойлно:

1. Лекцийн 1 цаг + оюутны бие даан суралцах 2 цаг;

2. Семинарын 2 цаг + бие даах 1 цаг;

3. Лабораторийн хичээлийн 3 цаг;

4. Биеийн тамирын хичээл, үйлдвэрлэлийн дадлага, ангийн болон төгсөлтийн ажил

зэрэг сургалтын бусад хэлбэрээр оюутны сурах үйл ажиллагаанд зарцуулах 48

цагийг 1 багц цагтай жишнэ.

Цуглуулсан багц цагийн хэмжээгээр тухайн оюутны суралцаж буй түвшин

тодорхойлогдоно. Үүнд:

1. Нэгдүгээр түвшний оюутан 0 - 30 багц цаг

2. Хоёрдугаар түвшний оюутан 31 - 60 багц цаг

3. Гуравдугаар түвшний оюутан 61 - 90 багц цаг

4. Дөрөвдүгээр түвшний оюутан 91-ээс дээш багц цаг биелүүлсэн байна.

Хичээлд бүртгүүлэх үйл ажиллагаа хоёр үе шаттай, цахим хэлбэрээр явагдана. Оюутан

тухайн улирлын 13, 14 дэх долоо хоногт багтаан, дараагийн улиралд заавал судлахаас

гадна сонгож судлах хичээлээ сонгон, санал гаргана. Улирлын амралтын хугацаанд

оюутан хичээлийн ерөнхий хуваарийг үндэслэн хичээлд бүртгүүлнэ. Оюутан, улирлын

эхний 7 хоногийн дотор багтаж суурь хураамж болон сонгосон хичээлийн багц цагийн

төлбөрийг төлснөөр бүртгүүлсэн хичээл нь баталгаажна.

Page 22: Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013

Монгол улсын их сургууль Бакалаврын сургалтын алба

22

Сургалтын төлбөр, тэтгэлгүүд

Сургалтын төлбөр нь судлах хичээлийн багц цагийн төлбөр, суурь хураамжийн

нийлбэрээр тодорхойлогдоно. Сургалтын төлбөрийн хэмжээг жил бүр шинэчлэн тогтоож,

Удирдах зөвлөл батлах ба тухайн хичээлийн жилд өөрчлөхгүй.

МУИС-д сайн суралцаж, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд амжилт гаргаж буй

оюутнуудын сурах бололцоог хангах, тэднийг дэмжих зорилгоор маш олон байгууллага

хувь хүмүүс төрөл бүрийн тэтгэлэг олгодог юм. Эдгээрээс дурьдвал:

° МУИС-ийн эрдмийн зөвлөлийн нэрэмжит тэтгэлэг

° “Норовбанзад”сангийн тэтгэлэг

° “Еренхий Сайдын нэрэмжит” тэтгэлэг

° Олон улсын боловсрол сангийн нэрэмжит тэтгэлэг

° Голомт банкны тэтгэлэг

° “Алсын хараа-2004” Спирт бал бурам ХХК –ны тэтгэлэг

° АПУ” хувьцаат компаны нэрэмжит тэтгэлэг

° “Сумитомо” корпорацийн нэрэмжит тэтгэлэг

° Нээлттэй нийгэм форумын тэтгэлэг

° Монголыг дэмжих нийгэмлэгийн нэрэмжит тэтгэлэг

° ОУ-ын Ротаригийн нэрэмжит тэтгэлэг

° АНУ-ын Миннесотагийн их сургуулийн проф, Девид Пикаскийн нэрэмжит

тэтгэлэг

° БНСУ-ын “Yulrim Scholarship Foundation-ийн нэрэмжит тэтгэлэг

° БНСУ-ын Намьяанжү хотын Монголын боловсролыг дэмжих сангийн тэтгэлэг

° БОЯ-ны “Их говь” төсөлийн тэтгэлэг

° БНСУ-ын Генги муж дахь Монгол улсын өргөмжит консул Ким Хо Ёны нэрэмжит

тэтгэлэг

° Тайван Монгол-Төвдийн хорооны тэтгэлэг

° БНСУ-ын “Бид ахан дүүс” буддын шашны байгууллагын тэтгэлэг

° Монгол улсын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг гэх мэт

Page 23: Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013

Монгол улсын их сургууль Бакалаврын сургалтын алба

23

МУИС-ийн хөтөлбөрүүдийн жагсаалт

Д/

д

Бүр

элд

эхүүн

сур

гуул

ь

Хөтөл

бөр

ий

н

нэр

(*-Б

үл

эг

хөт

өл

бөр

)

Хөтөлбөрийн тодорхойлолт

1

МКС

Математик*

(Математик;

Статистик,

хэрэглээний;

Математик,

хэрэглээний; Эдийн

засаг-математик

загварчлал)

Математик: Онолын математикч нь дээд

боловсролтой мэргэжилтний эзэмшвэл зохих суурь

мэдлэг, математик, мэдээллийн технологи, гадаад

хэлийг мэргэжилдээ бүрэн ашигладаг, бусад

мэргэжилд хөрвөх чадвартай мэргэжилтэн байна.

Төгссөний дараа ажиллах боломж: Онолын

математикийн чиглэлээр математикийн онолын суурь

ба хавсрага чиглэлээр судалгаа хийх эрдэм

шинжилгээний ажилтан, их дээд сургуулийн

математикийн багш, мөн дунд сургуулийн

математикийн багшаар ажиллана.

Статистик, хэрэглээний: Хэрэглээний статистикч

нь дээд боловсролтой мэргэжилтний эзэмшвэл зохих

суурь мэдлэг, магадлалын онол, математик статистик,

стохастик процессын талаарх суурь

мэдлэг,статистикийн орчин үеийн арга алгоритм,

программ хангамжийг хэрэглэн байгаль, нийгэм,

эдийн засаг техникийн асуудлуудад дүгнэлт гаргах

мэдлэг чадвартай мэргэжилтэн байна.

Төгссөний дараа ажиллах боломж: Улс, хот, аймаг,

дүүргийн статистикийн мэргэжилтэн, банк

санхүүгийн байгууллагын мэргэжилтэн, эрсдэлийн

мэргэжилтэн, даатгалын байгууллагын актуарч,

мэргэжилтэн, судалгааны байгууллагын судлаач,

эрдэм шинжилгээний ажилтан, их дээд сургуулийн

магадлал статистик, дээд математикийн багшаар

ажиллана.

Математик, хэрэглээний: Хэрэглээний математикч

нь дээд боловсролтой мэргэжилтний эзэмшвэл зохих

суурь мэдлэг, математик, мэдээллийн технологи,

гадаад хэлийг мэргэжилдээ бүрэн ашигладаг, бусад

мэргэжилд хөрвөх чадвартай мэргэжилтэн байна.

Төгссөний дараа ажиллах боломж: Эрдэм

шинжилгээний ажилтан, банк санхүү бизнесийн

байгууллагад эрсдэлийн шинжээч ба менежер,

даатгалын байгууллагад актуар математикч, их дээд

сургуульд хэрэглээний математикийн багшаар

ажиллана.

Эдийн засаг-математик загварчлал: Эдийн засгийн

математик загварчлалын мэргэжилтэн нь математик,

эдийн засгийн хосолсон мэргэжилээр мэргэшсэн байх

Page 24: Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013

Монгол улсын их сургууль Бакалаврын сургалтын алба

24

МКС

ба мэдээллийн технологи, гадаад хэлийг мэргэжилдээ

бүрэн ашигладаг,бусад мэргэжилд хөрвөх чадвартай

байна.

Төгссөний дараа ажиллах боломж: Банк, санхүүгийн

салбарт эдийн засагч, зээлийн мэргэжилтэн,

эрсдэлийн шинжилгээ, төлөвлөлттэй холбоотой албан

тушаал, их, дээд сургуульд математик, эдийн засгийн

онол, санхүүгийн математикийн чиглэлээр багш,

хөрөнгийн зах зээл болон даатгалын салбарын

ажилтанаар тус тус ажиллах боломжтой.

2

Багш, математикийн

Математикийн багш нь сургалтын болон хичээлийн

хөтөлбөр боловсруулах, суралцагчийн математик хэл,

сэтгэлгээний чадвар, чадамжийг төлөвшүүлэх,

математик, мэдээлэл зүйн мэдлэг бүтээх арга

барилтай, мэдээллийн технологийг, сургалтанд

хэрэглэх чадвартай, суралцагчдад сэтгэхүйн барил

төлөвшүүлэх, бодлого бодох, аливаа асуудал шийдэх

үйлийн баримжаа эзэмшүүлэх чадвартай байна.

Төгссөний дараа ажиллах боломж: Математик,

мэдээлэл зүйн ухааны бакалавр зэрэгтэй мэргэжилтэн

нь хос болон дагнасан мэргэжлээрээ бүх шатны

сургуульд багшлах, арга зүйч, удирдах ажилтан,

эрдэм шинжилгээний байгууллагад судлаач, төр

засгийн хийгээд хувийн хэвшлийн байгууллагад

мэдээллийн технологийн мэргэжлээр ажиллах

боломжтой.

3

Компьютерийн ухаан*

(Менежмент,

мэдээллийн системийн;

Мэдээллийн систем;

Компьютерийн програм

хангамж )

Менежмент, мэдээллийн системийн: Математик,

эдийн засаг, компьютерийн ухаан хосолсон

мэргэжилээр мэргэшсэн, мэдээллийн системийн

менежмент хийх мэдлэг чадвар, мэдээллийн

технологи, гадаад хэлийг мэргэжилдээ бүрэн

ашигладаг, бусад мэргэжилд хөрвөх чадвартай

мэргэжилтэн байна.

Төгссөний дараа ажиллах боломж: Төрийн өмчийн ба

төрийн өмчийн бус байгууллагын мэдээллийн

системийн менежер, их дээд сургуульд мэдээллийн

менежментийн багшаар ажиллана.

Мэдээллийн систем: Мэдээлэлийн системийн

мэргэжилтэн нь дээд боловсролтой инженерийн

зайлшгүй эзэмшвэл зохих шинжлэх ухааны ерөнхий

суурь мэдлэг, мэдээллийн системийн

инженерчлэлийн суурь мэдлэг, програмчлалын орчин

үеийн арга технологийг хэрэглэн програм

хангамжийн систем зохиох мэдлэг, чадвар,

мэдээллийн системийн менежмент хийх мэдлэг

чадвартай байна.

Төгссөний дараа ажиллах боломж: Төр, засгийн ба

хувийн хэвшлийн байгууллагын мэдээллийн систем

ба өгөгдлийн сангийн дизайнер, вэб мастер,

Page 25: Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013

Монгол улсын их сургууль Бакалаврын сургалтын алба

25

МКС

системийн шинжээч, өгөгдлийн сангийн

администратор, эрдэм шинжилгээний ажилтнаар

болон их дээд, дунд сургуульд багшаар ажиллах

боломжтой.

Компьютерийн програм хангамж: Компьютерийн

програм хангамжийн инженер нь төрөл бүрийн

програм хангамжийг зохиох, програм хангамжийн

төсөл боловсруулах, Вэб сайт урлан бүтээх, интернэт

технологийг сайн эзэмшсэн инженер болдог.

Төгссөний дараа ажиллах боломж: Энэ мэргэжлээр

суралцагч нь компьютерийн техник, сүлжээний

мэргэжлийн суурь хичээлүүдийг үздэг тул мөн эдгээр

чиглэлээр ажиллаж чадна. Суралцагч нь

компьютерийн техник, тэдгээрийн программын

талаар онол дадлагын өргөн мэдлэгтэй төгсөх учир

техник, програм хангамж, харилцаа холбооны аль ч

чиглэлээр ажиллах чадамжтай байдаг. Одоогоор олон

төгсөгч МУИС, ШУТИС, МУБИС зэрэг их дээд

сургуульд багшилж, шинжлэх ухааны байгууллага

болон үйлдвэр, аж ахуйн газарт, тухайлбал, Эрдэнэт

үйлдвэр, Дулааны цахилгаан станц, МИАТ, МЦХК,

МШХХГ, MCS компани, Юнител, Мобиком зэрэг

байгууллагад мэргэжлээрээ ажиллаж байна.

4

МТС

Мэдээллийн технологи

Компьютерийн програм хангамжийн инженер нь

төрөл бүрийн програм хангамжийг зохиох, програм

хангамжийн төсөл боловсруулах, Вэб сайт урлан

бүтээх, интернэт технологийг сайн эзэмшсэн инженер

болдог. Энэ мэргэжлээр суралцагч нь компьютерийн

техник, сүлжээний мэргэжлийн суурь хичээлүүдийг

үздэг тул мөн эдгээр чиглэлээр ажиллаж чадна.

Төгссөний дараа ажиллах боломж: Суралцагч нь

компьютерийн техник, тэдгээрийн програмын талаар

онол дадлагын өргөн мэдлэгтэй төгсөх учир техник,

програм хангамж, харилцаа холбооны аль ч

чиглэлээр ажиллах чадамжтай байдаг. Одоогоор олон

төгсөгч МУИС, ШУТИС, МУБИС зэрэг их дээд

сургуульд багшилж, шинжлэх ухааны байгууллага

болон үйлдвэр, аж ахуйн газарт, тухайлбал, Эрдэнэт

үйлдвэр, Дулааны цахилгаан станц, МИАТ, МЦХК,

МШХХГ, MCS компани, Юнител, Мобиком зэрэг

байгууллагад ажиллаж байна.

5

Компьютерийн график-

дизайн

Компьютерийн график дизайнер нь мэдээллийн

технологийн нэгэн салбар болон эрчимтэй хөгжиж,

олон нийтийн радио телевиз, хэвлэл мэдээлэл, соёл

урлаг, боловсрол, шинжлэх ухаан болон нийгмийн

бүхий л салбарт эрэлт хэрэгцээтэй байгаа

компьютерийн график дизайн, мултьмедиа

мэргэжлийн талаар нарийн мэдлэг, чадвартай болдог

учир орчин үеийн техник, технологийг ашиглан

Page 26: Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013

Монгол улсын их сургууль Бакалаврын сургалтын алба

26

МТС

хөдөлгөөнт дүрс, дуу авиа, дүрслэх урлагийн ур

чадвар шаардсан ажлыг хийх мэргэжилтэн болно.

Мультимедиа салбарт шаардлагатай байдаг нарийн

мэргэжлийн мэдлэг болох сүлжээний техник, аудио

видео техник, програм хангамж, програмчлал,

интернэт програмчлал, компьютер график, тэдгээрийг

боловсруулах арга барил, техник технологийг

судалдаг. Мөн дүрслэх урлаг, дуу авиа, дизайны

суурь ойлголтыг эзэмшсэн байхаас гадна, тэдгээрийг

компьютерээр боловсруулах мэдлэг, чавдарыг

эзэмшсэн мэргэжилтэн байна.

Төгссөний дараа ажиллах боломж: Энэ чиглэлийн

мэргэжилтэн нь мэдээлэлжсэн нийгмийн бүхий л

салбарт ажиллах боломжтой. Эдгээрээс гол салбар нь

мэдээлэл /мэдээлэл харилцаа холбоо, нийгмийн

шинжлэх ухааны салбар, зар сурталчилгаа, бараа

бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга, хэвлэл

мэдээлэл гэх мэт/, соёл урлаг /радио телевиз, кино

театрын урлаг, дизайн, компьютерийн тоглоом гэх

мэт/ юм. Мөн мэдээллийн зууч, вэб хөтөч, вэб

дизайнер, тоглоом бүтээгч, интерактив сургалтын

програм зохиогч, дэлгэцийн дизайнер, хэвлэлийн эх

бэлтгэгч, телевизийн болон киноны тусгай

эффектчин, график дизайнер, дизайнер, дуу авиа

болон дүрс боловсруулагч гэх мэт чиглэлээр ажиллах

боломжтой.

6

Электроник автоматик

ба Мультимедиа

холбооны технологи*

Электроник автоматик: Электроникийн инженер

нь ахуйн автоматжуулалт, дохиолол хамгаалалт,

үйлдвэрлэлийн автоматжуулалт, эрчим хүч, харилцаа

холбоо, төхөөрөмжийн интерфейс, робот техник

зохион бүтээх, байгууллагын техник хангамж,

програм хангамжийн шийдлүүдийг бүрэн хариуцаж,

үйлдвэрийн автомат системийг зохион бүтээх мэдлэг,

чадвартай инженер болно.

Төгссөний дараа ажиллах боломж: Төгсөгчид нь 100

хувь ажлын байраар хангагддаг ба дотоодын үйлдвэр,

аж ахуйн газраас дурьдвал: МCиЭс, МИАТ,

Монголын Цахилгаан Холбоо, Юнител, Мобиком,

Скайтел, Жи мобайл гэх мэт. Гадаад мэргэжлээрээ

ажиллаж байгаагаас зөвхөн Японы компаниудыг

дурьдвал: Nippon computer, Kanto Auto Works Ltd,

Keirex Technology Inc, Kawasaki Microelectronic Inc

гэх мэт. Төгсөгчид нь гадаадын их дээд сургуулиудад

Жишээлвэл: Токиогын их сургууль, Москвагийн их

сургууль болон Сөүлийн их сургуулиуд Магистар

болон Докторын түвшинд суралцаж эрдэм

шинжилгээний ажлыг амжилттай хийж байна.

Мультимедиа холбооны технологи: Мультимедиа

мэдээлэл, түүнийг дамжуулах арга технологийг

Page 27: Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013

Монгол улсын их сургууль Бакалаврын сургалтын алба

27

МТС

мэргэжлийн өндөр түвшинд онол, практик хослуулан

суралцахаас гадна, интернэт технологийг сайн

эзэмшсэн инженер болж төгсдөг. Суралцагч нь

холбооны болон компьютерийн сүлжээний талаар

суралцаж эзэмшихийн зэрэгцээ орчин үеийн өндөр

хурд, өргөн зурвасын тоон холбооны хөдөлгөөнт

болон суурин системийн талаар өргөн мэдлэгтэй

болж улмаар түүнийг зохион бүтээх мэдлэг, чадварыг

эзэмшсэн мэргэжилтэн болж төгсөнө.

Төгссөний дараа ажиллах боломж: Төгсөгчид нь

харилцаа холбооны техник технологийг өргөн

хэрэглээ аливаа албан байгууллага, үйлдвэр, аж ахуйн

газарт, тухайлбал, Монголын Цахилгаан Холбоо,

Юнител, Мобиком, Скайтел, Жи мобайл гэх мэт

компаниудад мэргэжлээрээ ажиллах боломжтой. Энэ

мэргэжлээр суралцагч нь компьютерийн сүлжээ,

компьютерийн програм хангамж, компьютерийн

техник хангамж мэргэжлийн суурь хичээлүүдийг

үздэг тул мөн эдгээр чиглэлээр ажиллах чадвартай.

7

Компьютерийн техник

ба Компьютерийн

сүлжээ*

Компьютерийн техник: Компьютерийн болон

микропроцессорын системийн техник хангамж,

програм хангамж, интернет орчны талаарх мэдлэгийг

эзэмшиж компьютерийн систем, эмбеддед

төхөөрөмжийн удирдлага, компьютерийн сүлжээний

зохион байгуулалтын шийдлийг гаргах чадвартай

инженер бэлдэнэ.

Төгссөний дараа ажиллах боломж: Дараах ур

чадваруудыг эзэмшсэн байх тул ажлын байр

хангалттай

o Инженер ба шинжлэх ухаан (компьютерийн зохион

байгуулалт, компьютерийн архитектур, электроник,

тоон дизайн, эмбеддэд систем, програмчлал, вэб

инженерчлэл, гар утасны програмчлал, тоглоомын

програмчлал, компьютерийн сүлжээ)

o Бизнес ба эдийн засаг (тодорхой шийдэл гаргах

ангийн төсөл, мэргэжлийн болон үйлдвэрлэлийн

дадлага)

o Хэл, харилцааны соёл (ярианы болон бичгийн англи

хэл, мэргэжлийн англи хэл)

Хувь хүний хөгжил ба нийгмийн харилцаа (мэдлэгээ

чадвар болгох, асуудлын зөв шийдлийг олох, багаар

ажиллах, илтгэх, ажил төлөвлөлт ба хувийн зохион

байгуулалт, инженерийн ёс суртахуун)

Компьютерийн сүлжээ: Төрөл бүрийн

компьютерийн сүлжээний бүтэц, үйл ажиллаагааны

онцлогийг мэргэжлийн өндөр түвшинд онол, практик

хослуулан суралцахаас гадна, интернэт технологийг

сайн эзэмшсэн инженер болж веб сайт урлах, түүнийг

ажиллуулдаг веб сервер болоод бусад бүхий л

Page 28: Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013

Монгол улсын их сургууль Бакалаврын сургалтын алба

28

МТС

төрлийн серверийн програм хангамжууд дээр

ажиллах чадвартай системийн администратор болж

төгсдөг. Суралцагч нь сүлжээ, холбооны технологийг

оновчтой зохион байгуулах, сервер системийн болон

төрөл бүрийн төхөөрөмжүүдийн тохиргоог

мэргэжлийн төвшинд тохируулахаас гадна зарим

төрлийн төхөөрөмжийг техник болон програм

хангамж хослуулан зохион бүтээх мэдлэг,чадварыг

эзэмшсэн мэргэжилтэн байна.

Төгссөний дараа ажиллах боломж: Төгсөгчид нь 100

хувь ажлын байраар хангагддаг ба тэдгээрийн ихэнхи

нь үйлдвэр, аж ахуйн газарт, тухайлбал, МИАТ,

Монголын Цахилгаан Холбоо, МCиЭс ком болон

электроникс, Юнител, Мобиком, Скайтел, Жи

мобайл, Топнэт, Аствишн, Азиател, МТ групп, Оюу

толгой ХК зэрэг байгууллагад мэргэжлээрээ ажиллаж

байна. Энэ мэргэжлээр суралцагч нь компьютерийн

програм хангамж, компьютерийн техник хангамж,

холбооны технологийн мэргэжлийн суурь

хичээлүүдийг нэмж үздэг тул мөн эдгээр чиглэлээр

ажиллах чадвартай.

8

ФЭС

Физик* (Хатуу биеийн

физик; Оптик спектр

судлал; Онолын физик;

Цөмийн физик)

Байгалийн шинжлэлийн суурь шинжлэх ухаан болох

Физикийн мэргэжлээр суралцсанаар өндөр түвшинд

ерөнхий физик, хатуу биеийн физик, онолын физик,

оптик спектр судлалын физикийн чиглэлүүдээр цогц

хичээлүүдийг үзэж судлан бусад салбарт хөрвөх

чадвартай, онол-практикийн гүнзгий мэдлэгтэй

мэргэжилтэн болно. Юмс үзэгдлийн үндсэн зүй

тогтол, тулгуур шинж чанарын талаарх системтэй

мэдлэгийг эзэмшсэнээр орчин үеийн судалгааны бүх

чиглэлүүдээр ажиллах боломжтой ба сүүлийн үеийн

тоног төхөөрөмжүүдэд судалгааны ажил явуулах

чадвартай болно.

Төгссөний дараа ажиллах боломж: Физикийн

мэргэжлээр төгсөгчид нь Физик Технологийн

Хүрээлэн, Геологийн төв лаборатори, Мэргэжлийн

Хяналтын Газар гэх мэт судалгаа шинжилгээний

байгууллагуудад эрдэм шинжилгээний ажил эрхлэх,

их дээд сургуулиуд, ЕБС-д багшлах зэргээс гадна

мэргэжлээрээ гадаадын өндөр хөгжилтэй орнуудад

магистр, докторын түвшинд тэнцэн суралцаж,

гадаадын судалгааны институтуудэд амжилттай

ажиллаж байна. Мөн нийгэм, эдийн засаг, уул

уурхайн салбарт физикч мэргэжилтэй олон хүмүүс

амжилттай ажиллаж байгаа нь тус мэргэжлийн хөрвөх

чадварыг илэрхийлэхээс гадна төгсөгчид 100% ажлын

байраар хангагдах боломжтойг илтгэж байна.

9 Хэрэглээний физик*

(Цөмийн технологи;

Цөмийн технологи: Цөмийн технологийн

мэргэжилтэн нь цөмийн физикийн суурь судалгаа

Page 29: Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013

Монгол улсын их сургууль Бакалаврын сургалтын алба

29

ФЭС

Цөмийн эрчим хүч;

Физик-электроник ;

Геофизик; Хэрэглээний

геофизик; Сэргээгдэх

эрчим хүч; Хатуу биеийн

материал судлал;)

болон хэрэглээний хамгийн орчин үеийн арга зүйг

эзэмшиж, түүнийгээ шинжлэх ухаан боловсрол,

үйлдвэр, хөдөө аж ахуй, эрчим хүч, геологи хайгуул,

анагаах ухаан, эрүүл ахуй зэрэг төрөл бүрийн салбарт

ашиглах мэдлэг, ур чадвартай байна.

Төгссөний дараа ажиллах боломж: Манай төгсөгчид

бүх шатны сургуулиуд, эрдэм шинжилгээний

байгууллага, үйлдвэр, эмнэлэг, хууль хяналтын болон

гааль, гал түймрээс эсэргүүцэн хамгаалах газар зэрэг

байгууллагад багш, эрдэм шинжилгээний ажилтан,

менежер, инженерээр ажиллах боломжтой.

Тухайлбал, манай төгсөгчид Уулын баяжуулах

“Эрдэнэт”үйлдвэр, Цөмийн энергийн газар,

Геологийн төв лаборатори, Клиникийн нэгдсэн 1-р

эмнэлэгийн цөмийн онош зүйн тасаг, Хавдар

судлалын үндэсний төвийн цацрагийн эмчилгээний

тасаг, ШУА-ийн Физик технологийн хүрээлэн, Одон

орон соронзон судлалын төв, Эрүүгийн цагдаагийн

газрын магадлан шинжилгээний лаборатори,

Цахилгаан станцууд, Гаалийн газар, Гадаадын

хөрөнгө оруулалттай ураны хайгуул, олборлолтын

компаниуд зэрэгт амжилттай ажиллаж байна. Мөн

ОХУ-ын Дубна хот дахь олон улсын Цөмийн

шинжилгээний нэгдсэн институт болон АНУ, Япон,

Солонгос, Герман, Малайз, Швед, Канад зэрэг орны

шинжлэх ухаан боловсролын байгууллагуудад

амжилттай ажиллаж, магистр, докторын түвшинд

сурч байна.

Цөмийн эрчим хүч: Цөмийн эрчим хүчний хөтөлбөр

нь цөмийн физикийн суурь болон цөмийн эрчим

хүчний салбарын зохих мэдлэгийг эзэмшиж зөв

ойлгон нийгэм эдийн засгийн үр ашигтай, байгаль

орчинд ээлтэйгээр хэрэглэх чадвар бүхий боловсон

хүчинг бэлтгэхэд чиглэгдэнэ. Боловсрол, шинжлэх

ухаан, эрүүлийг хамгаалах, хөдөө аж ахуй, геологи,

уул уурхай, байгал хамгаалал, эрчим хүч зэрэг

салбаруудад цөмийн физикийн арга техник, цөмийн

цацрагийг хэрэглэхэд шаардлагатай мэдлэг чадвар

эзэмшүүлэхэд чиглэнэ.

Төгссөний дараа ажиллах боломж: Энэ чиглэлээр

төгсөгчид цөмийн цацрагийг ашигладаг үйлдвэр аж

ахуйн газар, пүүс компани, шинжлэх ухааны

байгууллагад инженер техникийн ажилтан, судлаач

болно.

Физик-электроник: Электроникийн хэлхээ болон

элементүүдийн физик үндэс, үйл ажиллаагааны

онцлогийг мэргэжлийн өндөр түвшинд онол, практик

хослуулан суралцахаас гадна, орчин үеийн

микроэлектроникийн суурь мэдлэгийг сайн эзэмшсэн

физикч-электроникч болж электроникийн физик

Page 30: Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013

Монгол улсын их сургууль Бакалаврын сургалтын алба

30

ФЭС

суурь судалгаа хийх, микроэлектроникийн хэлхээ

зохион бүтээх, мөн орчин үеийн электроникийн

програм хангамжууд дээр ажиллах чадвартай

мэргэжилтэн болж төгсдөг. Суралцагч нь зохион

бүтээх, электрон төхөөрөмжүүдийн тохиргоог

мэргэжлийн төвшинд тохируулахаас гадна нарийн

электрон төхөөрөмжүүдийг оношлох, засварлах

чадварыг эзэмшинэ.

Төгссөний дараа ажиллах боломж: Төгсөгчид нь 100

хувь ажлын байраар хангагддаг ба тэдгээрийн ихэнхи

нь үйлдвэр, аж ахуйн газарт, тухайлбал, Харилцаа

холбооны компаниуд тухайлбал Мобиком, Ситинет,

Монголын Цахилгаан Холбоо, Харилцаа холбоо

зохицуулах хороо зэрэг байгууллагад мэргэжлээрээ

ажиллаж байна. Мөн хувиараа компани байгуулан

ажиллаж буй бизнесмэнүүд ч олон бий.МУИС-ийн

ФЭС болон бусад салбар сургуулиудад магистрантурт

үргэлжлүүлэн суралцахын зэрэгцээ Сургалтын

инженер, ЭША-аар ажиллаж байгаа залуучууд хэд

хэд байдаг. Энэ мэргэжлээр суралцагч нь

компьютерийн програм хангамж, компьютерийн

техник хангамж, компьютерийн сүлжээ зэрэг

мэргэжлийн суурь хичээлүүдийг үздэг тул мөн эдгээр

чиглэлээр ажиллах чадвартай.

Геофизик: Геофизикч мэргэжлээр суралцсанаар

дэлхийн царцдас мандал, усан мандал, агаар мандалд

явагдах физик үзэгдлүүдийн талаар болон зайнаас

тандан судлал, астрономи, астрофизикийн цогц

мэдлэгтэй, судалгаа шинжилгээ хийх бүрэн

чадвартай, инженерийн болон хүрээлэн буй орчны

геофизикийн асуудлууд болох газар хөдлөл, соронзон

судлал, цэвдэг судлал, археологийн олдворын эрэл

хайгуул, агаар мандлын бохирдлын үнэлгээ зэрэг

чиглэлээр ажиллах чадварыг эзэмшсэн мэргэжилтэн

болно.

Төгссөний дараа ажиллах боломж: Геофизикч

мэргэжлээр төгссөн мэргэжилтнүүд нь газар хөдлөл,

соронзон судлал, цэвдэг судлал, астрономи,

астрофизик, агаар мандалд явагдах физик үзэгдлүүд,

агаар мандлын бохирдол, уур амьсгал, хүрээлэн

байгаа орчин судлал, байгаль хамгаалал, геологи-

геофизикийн зураглал, инженер-геофизик, зайнаас

тандан судалгаа зэрэг чиглэлээр мэргэжлийн

компаниуд, эрдэм шинжилгээний болон үйлдвэрлэл,

аж ахуй, төр захиргааныбайгууллагуудад ажиллах

боломжтой.

Хэрэглээний геофизик: Хэрэглээний геофизик

мэргэжлээр суралцсанаар хайгуулын геофизикийн

аргууд болох хүндийн хүчний, цахилгаан, соронзон,

сейсмийн, цооногийн, цацраг идэвхжлийн зэрэг

Page 31: Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013

Монгол улсын их сургууль Бакалаврын сургалтын алба

31

ФЭС

аргуудын онол, практикийг төгс эзэмшсэн, геологийн

цогц мэдлэгтэй, физик болон математикийн суурь

мэдлэгтэй, гадаад хэл болон программ хангамжийн

өндөр чадвартай мэргэжилтэн болно.

Төгссөний дараа ажиллах боломж: Уул уурхай, ашигт

малтмалын хайгуулын салбар улам өргөжиж байгаа

өнөө үед төгсөгчид нь ажлын байраар бүрэн

хангагдаж байна. Төгсөгчид нь ашигт малтмал,

газрын тосны геофизикийн хайгуулын чиглэлээр үйл

ажиллагаа явуулдаг дотоодын болон гадаадын

хөрөнгө оруулалттай компаниуд, олон улсын

хэмжээний төсөл хөтөлбөрүүдэд ажиллаж байна.

Сэргээгдэх эрчим хүч: Сэргээгдэх эрчим хүчний эх

үүсгэврүүдийн нөөцийг тодорхойлох, тэдгээрийг

хэрхэн ашиглах талаар онол, практикийн өндөр

түвшинд бүрэн эзэмжинэ. Суралцагч нь срэгээгдэх

эрчим хүчний системийн загварчлалыг хийх, тоног

төхөөрөмжийн ашиглалт, хэмжилт, хяналтийг

мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэхээс гадна

тоног төхөөрөмжийг программ хангамжтай хослуулан

зохион бүтээх чадварыг эзэмшсэн мэргэжжилтэн

байна.

Төгссөний дараа ажиллах боломж: Төгсөгчдийн 70

гаруй хувь нь ажлын байраар хангагдаж байгаа ба

тэдгээрийн ихэнх нь үйлдвэр, хувийн байгууллагад,

тухайлбал: Нарны зай сервис, АСА групп,

STEPSOLAR, Сэргээгдэх Эрчим Хүчний Үндэсний

Төв, Нарны зайн Улсын үйлдвэрийн газар, ШУА-

Физик Технологийн Хүрээлэн, MCS групп зэрэг

байгууллагад мэргэжилтэн, эрдэм шинжилгээний

ажилтнаар ажиллаж байна.

Хатуу биеийн материал судлал: Сүүлийн уул

уурхай, эрчим хүч электроник болон барилгын

материалын технологийг сайжруулах судлагаа

эрчимтэй хийгдэж байна. Материал судлал нь салбар

дундын шинжлэх ухаан бөгөөд үүнийг судласнаар

материалын шинж чанарыг танин мэдэх, технологийн

тодорхой шаардлага хангасан материалыг гарган

авах, түүнийг судлах судалгааны аргуудыг эзэмших

болно.

Төгссөний дараа ажиллах боломж: Хатуу биеийн

материал судлал мэргэжлээр төгсөгчид нь Физик

Технологийн Хүрээлэн, Геологийн төв лаборатори,

Мэргэжлийн Хяналтын Газар гэх мэт судлагаа

шинжилгээний байгууллагуудад эрдэм

шинжилгээний ажил эрхлэх, их дээд сургуулиуд

ажиллахаас гадна цаашид нано технологи,

биотехнологи, минерлоги, химийн технологи,

материал судлал зэрэг нарийн мэргэшилээр гадаадын

өндөр хөгжилтэй орнуудад магистр, докторын

Page 32: Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013

Монгол улсын их сургууль Бакалаврын сургалтын алба

32

ФЭС

түвшинд суралцаж, гадаадын судалгааны

институтуудэд ажиллах боломжтой. Мөн нийгэм,

эдийн засаг, уул уурхайн, инженер, технологи,

барилга, хүнд хөнгөн үйлдвэрлэл зэрэг салбаруудад

материал судлалын мэргэжилтэний ажлын байрны

хэрэгцээ их байна.

10

Багш, физикийн

Физик байгалийн ухааны чиглэлээр гүнзгийрүүлэн

мэргэжлийн өндөр түвшинд онол, практик хослуулан

суралцахаас гадна, дэлхийн боловсролын шинэ чиг

хандлагыг баримталсан сургалтын хөтөлбөр, гарын

авлага ашиглан туршлагатай эрдэмтэн багш нарын

удирдлагаар төсөл, сургалтанд хамрагдаж ажиллах

бүрэн боломжтой. Физик дидактикийн шинжлэх

ухааны тэргүүлэх чиглэлийн судалгаагаар манлайлж,

суралцагчдад мэргэжлийн өндөр түвшинд багш

боловсрол эзэмших, судалгааны арга зүйд суралцах

сэтгэл зүй, үйлийн таатай орчинд суралцана.

Суралцагч нь сургалтын үйл явцыг удирдан оновчтой

зөв зохион байгуулах арга барилыг эзэмшиж багшийн

болон хувь хүний ёс зүйн хэм хэмжээг баримталж,

сургалтын үйл ажиллагааг менежменттэй хандаж

сурган сэтгэл судлалын зөвлөгөө өгч чаддаг,

байгалийн ухааны орчин үеийн лабортори удирдан

зохион байгуулах чадвар дадал, физикийн зарим

үзэгдэл хуулийг программ хангамж ашиглан загвар

зохиомжлон бүтээх чадварыг эзэмшүүлнэ.

Төгссөний дараа ажиллах боломж: Төгсөгчид нь 100

хувь ажлын байраар хангагддаг ба тэдгээрийн ихэнхи

нь Монгол улсын нийслэл, хорин нэгэн аймгийн

боловсролын газар, их дээд сургууль, коллеж,

ерөнхий боловсролын сургуулиуд, лицей, албан бус

боловсролын газрууд тухайлбал, БСШУЯ-

Боловсролын хүрээлэн, БСШУЯ-Жайка, Монгол

Улсын Их сургууль, Шинжлэх Ухаан Технологийн

сургууль, Техник технологийн коллеж, Барилгын

коллеж, Хүнсний технологийн коллеж, Орчлон,

Олонлог, Сант, Шинэ-Монгол, Мон-Турк, ШУТИС-

ийн лицей, МУИС-ийн лицей зэрэг байгууллагад

мэргэжлээрээ ажиллаж байна. Энэ мэргэжлээр

суралцагч нь сургалтын онол арга зүй, сурган сэтгэл

судлалын мэргэжлийн суурь хичээлүүдийг үздэг тул

мөн эдгээр чиглэлээр ажиллах чадвартай.

11

Хими : Химийн шинжлэх ухааныг онол, туршлагатай

хослуулсан химич мэргэжилтэн бэлтгэнэ. Судалгааны

ажил төлөвлөх, турших, үр дүнг боловсруулах,

тайлагнах туршилт судалгааны арга барил эзэмших,

багаар хамтран ажиллах мэдлэг, чадварыг эзэмшсэн

мэргэжилтэн байна.

Page 33: Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013

Монгол улсын их сургууль Бакалаврын сургалтын алба

33

ХХИС

Хими* (Хими; Хүрээлэн

буй орчны хими; Хими

технологи; Эрдэс

материалын хими;

Нефтийн хими; Хүнсний

хими; Нүүрсний хими;

Байгалийн нэгдлийн

хими)

Төгссөний дараа ажиллах боломж: Химийн

үйлдвэрүүдэд лабораторын эрхлэгч, химич,

шинжээчээр ажиллаж болно. Тусгай курс төгсөн их

дээд сургууль, коллежид багшлах, мэргэжлээрээ

гадаадын технологийн их дээд сургууль, коллеж ба

эрдэм шинжилгээний байгууллагад судлаачаар

ажиллаж болно. хил гаалийн лабораторид шалгагч-

мэргэжилтэн хийж болно.

Хүрээлэн буй орчны хими: Тус сургуульд энэ

мэргэжлээр суралцагсад нь хүрээлэн буй орчин, уул

уурхайн компанийн, үйлдвэрүүдийн экологийн

үнэлгээ хийх, хүрээлэн буй орчны тулгамдсан

асуудлуудын талаар цэгцтэй мэдлэг, чадвар эзэмшсэн

мэргэжилтэн байна.

Төгссөний дараа ажиллах боломж: Тус сургуульд энэ

мэргэжлээр төгсөгчид нь хүрээлэн буй орчин, уул

уурхайн компани, үйлдвэрүүдийн экологийн үнэлгээ

хийх, тус газруудад үнэлгээний мэргэжилтэн, химич,

шинжээчээр, байгаль орчны яамны химийн бодисын

үнэлгээний албанд ажиллаж болно.

Хими технологи: Орчин үеийн химийн лабораторын

багаж, тоног төхөөрөмж, үйлдвэрийн техник

хэрэгслийг мэргэжлийн төвшинд ашиглах, удирдах,

химийн үйлдвэрийн тоног төхөөрөмж, явагдах

процессыг танин мэдэх, удирдан жолоодох, материал

судлалын үндсэн мэдлэгийг практик, үйлдвэрлэлт

ашиглах чадвартай мэргэжилтэн бэлтгэн гаргана.

Төгссөний дараа ажиллах боломж: Уг мэргэжлээр

төгсөгчид нь хими, уул уурхай, металлургийн

үйлдвэрт инженер технологич, хүнс, цемент, бетон,

керамик материалын үйлдвэрүүдэд химич

технологич, болон үйлдвэрүүдэд инженер

технологичоор, лабораторуудад лабораторын эрхлэгч,

химичээр, их дээд сургуульд багш, эрдэм

шинжилгээний ажилтнаар, мэргэжлээрээ гадаадын

технологийн их дээд сургууль, коллеж ба эрдэм

шинжилгээний байгууллагад судлаачаар ажиллаж

болно.

Эрдэс материалын хими: Эрдэс түүхий эдийн

химич, технологичоор төгссөн мэргэжилтэн нь

барилгын салбарын эх орны үйлдвэрийн болон

импортын гол бүтээгдэхүүн болох цемент, бетоны

чанар бүтэц, найрлага, хими-физикийн ба биологи-

фармакологийн шинж, батжилт, зууралдлагыг шалгах

арга зүйг сурч эзэмшихээс гадна, эрдэс түүхий эдийн

бүхий л шинжилгээг хийх чадвар эзэмсэн байна.

Төгссөний дараа ажиллах боломж: Уг мэргэжилтэн нь

эх орны эрдэс түүхий эдийн үйлдвэрлэл,

боловсруулалт, цемент, бетон, керамик материалын

үйлдвэрт химич, технологич, стандартын газар болон

Page 34: Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013

Монгол улсын их сургууль Бакалаврын сургалтын алба

34

ХХИС

хяналтын албад, хил гаалийн лабораторид шалгагч-

мэргэжилтэн, шинжээч, дотоод ба гадаадын их дээд

сургууль, коллеж ба эрдэм шинжилгээний

байгууллагад багш-судлаачаар ажиллана.

Нефтийн хими: Тус сургуульд энэ мэргэжлээр

суралцагсад нь нефтийн шинжлэх ухааны тухай

(нефтийн хими, нефть боловсруулах технологи, нефть

химийн синтез, нефть бүтээгдэхүүн ба органик

түүхий эд, бүтээгдэхүүний анализ, органик синтез)

онол, практикийн цэгцтэй мэдлэг, чадварыг бакалавр,

магистр, докторын шаталсан сургалтаар эзэмшинэ.

Төгссөний дараа ажиллах боломж: “Нефтийн химич”

мэргэжил эзэмшигчид нь эх орныхоо нефть

бүтээгдэхүүнийг ашигладаг үйлдвэр, аж ахуйн

газрууд, нефть олборлох, боловсруулах ба нефть

химийн аж үйлдвэрүүдэд чанар шалгагч, химич,

судлаач, технологич, инженер, мөн нефть ба бусад

газрын тосны бүтээгдэхүүний чанарын хяналтын

лабораториудад шинжээч, химич-мэргэжилтнээр

ажиллаж болно. Мөн дотоод, гадаадын их дээд

сургууль, эрдэм шинжилгээний байгууллага,

үйлдвэр, компани, олон улсын байгууллагуудын

нефтийн хими-технологийн салбарт ажиллах, цаашид

гүнзгийрүүлэн суралцах боломжтой.

Хүнсний хими: Эх орны хүнс үйлдвэрлэлийн

бүтээгдэхүүн ба түүхий эдийн тэжээллэг болон

эмчилгээний чанар, импортын хүнсний хадгалалт,

бохирдолт, аюулгүй байдлыг судлан баталгаажуулах

орчин үеийн зохих мэдлэг, боловсрол эзэмшсэн

хүнсний химич мэргэжилтэн бэлтгэн гаргана.

Хүнсний химичээр төгссөн мэргэжилтэн нь эх орны

үйлдвэрийн болон импортын гол нэр төрлийн

хүнсний түүхий эд-бүтээгдэхүүний химийн бүтэц,

найрлага, тэжээллэг ба эмчилгээний чанар,

бохирдолтыг шалгах арга зүй, функциональ хүнс

үйлдвэрлэх хаягдалгүй дэшилтэт технологи эзэмшсэн

байхаас гадна бүх шатны сургуульд хүнс, эрүүл хүнс,

шим тэжээл судлалын боловсрол олгох мэдлэг,

чадварыг эзэмшсэн мэргэжилтэн байна.

Төгссөний дараа ажиллах боломж: Уг мэргэжилтэн нь

дээд боловсролтой боловсон хүчин ажиллах

жагсаалтанд тусгагдсан хүнсний химич, эх орны

хүнсний үйлдвэрт чанар шалгагч, химич, технологич,

мөн хүнсний чанар ба аюулгүй байдлыг

батлгаажуулагч байгууллагад шинжээч, стандартын

газар болон эрүүл ахуй-чанарын хяналтын албад, хил

гаалийн лабораторид шалгагч-мэргэжилтэн, дотоод ба

гадаадын их дээд сургууль, коллеж ба эрдэм

шинжилгээний байгууллагад багш-судлаачаар

ажиллах болно. Гадаадын их дээд сургууль, коллеж

Page 35: Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013

Монгол улсын их сургууль Бакалаврын сургалтын алба

35

ХХИС

ба эрдэм шинжилгээний байгууллагад судлаачаар

ажиллаж болно.

Нүүрсний хими: Тус сургуульд энэ мэргэжлээр

суралцагсад нь нүүрсний шинжлэх ухааны тухай

(нүүрс ба бусад хатуу түлшний хими, нүүрсийг

боловсруулах арга технологи, кокс-химийн

үйлдвэрлэл, нүүрс ба занар, хүлрийн техникийн

анализ, органик синтез) онол, практикийн цэгцтэй

мэдлэг, чадварыг бакалавр, магистр, докторын

шаталсан сургалтаар эзэмшинэ.

Төгссөний дараа ажиллах боломж: “Нүүрсний химич”

мэргэжил эзэмшигчид нь нүүрс болон бусад хатуу

түлшийг ашиг-ладаг үйлдвэр, аж ахуйн газруудын

шинжилгээний лаборатори, нүүрс олборлох, нүүрсийг

байгаль, хүний эрүүл мэндэд хоргүй аргаар

боловсруулан утаагүй түлш үйлдвэрлэх, хийжүүлэх,

коксжуулах, шин-гэрүүлэх зэрэг үйлдвэр, судалгааны

лабораториудад чанар шалгагч, химич, судлаач,

технологич, инженер, мөн хатуу түлшний техникийн

болон чанарын хяналтын лабораториудад шинжээч,

химич-мэргэжилтнээр ажиллаж болно. Мөн гадаадын

их дээд сургууль, судалгааны байгууллага, үйлдвэр,

компани, олон улсын байгууллагуудын нүүрсний

хими-тех-нологийн салбарт ажиллах, цаашид

гүнзгийрүүлэн суралцах боломжтой.

Байгалийн нэгдлийн хими: Байгалийн нэгдлийн

химич-биотехнологичоор төгссөн мэргэжилтэн нь эх

орны үйлдвэрийн болон импортын гол нэр төрлийн

эм, эмийн бэлдмэлийн түүхий эд-бүтээгдэхүүний

хими-фитохимийн бүтэц, найрлага, хими-физикийн

ба биологи-фармакологийн шинж, бохирдолтыг

шалгах арга зүй, хаягдалгүй биотехнологи эзэмшсэн,

мөн бүх шатны сургуульд эм, фитохими, эмийн

ургамлын биотехнологийн боловсрол олгох мэдлэг

чадвар эзэмшинэ.

Төгссөний дараа ажиллах боломж: Уг мэргэжилтэн нь

эх орны эм, эмийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, эм

хангамжийн газарт чанар шалгагч, химич,

технологич, мөн эм, эмийн бэлдмэлийн чанар ба

аюулгүй байдлыг баталгаажуулагч байгууллагад

шинжээч, стандартын газар болон эрүүл ахуй-

чанарын хяналтын албад, хил гаалийн лабораторид

шалгагч-мэргэжилтэн, дотоод ба гадаадын их дээд

сургууль, коллеж ба эрдэм шинжил-гээний

байгууллагад багш-судлаачаар ажиллана.

12

Багш, химийн

Орчин үеийн боловсрол судлал, суралцахуйн сэтгэл

судлал, химийн дидактикийн онолын үндэслэлтэйгээр

сургалт хүмүүжлийн ажлыг төлөвлөх, зохион

байгуулах, боловсролын хөгжлийн чиг хандлагыг

Page 36: Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013

Монгол улсын их сургууль Бакалаврын сургалтын алба

36

ХХИС

мэдрэх, үйл ажиллагаандаа тусгах, шаардлагатай

мэдээллийг олж авах, бие даан эрдэм шинжилгээ

судалгааны ажил төлөвлөх, судлах, боловсруулах,

дүгнэлт гаргах, ашиглах тайлагнах, мэдээлэл

харилцааны технологийг ашиглах, туршилт

судалгааны арга барил эзэмших, багаар хамтран

ажиллах, ирээдүйдээ баримжаалан үйл ажиллагаагаа

төлөвлөх, шийдвэрлэх асуудлыг таних, шийдвэрлэх,

эх хэлээрээ тов тодорхой ярих, хурдан бүтээлч

унших, утга төгөлдөр найруулан бичих, яруу сайхан

илтгэх, эелдэг зөв харилцах чадвар болон тогтвортой

хөгжлийн боловсролын түлхүүр чадварыг сургалтаар

эзэмшинэ.

Төгссөний дараа ажиллах боломж: ЕБС-д хими болон

байгалийн ухааны хичээлийг багшлах, ЕБС-д

удирдах ажилтан хийх Боловсрол судлалын чиглэлээр

эрдэм шинжилгээний ажил хийх

13

ББС

Биологи* (Биологи;

Амьтан судлал; Ургамал

судлал; Микробиологи;

Биофизик; Биохими;

Генетик, молекул

биологи; Экологи,

байгаль хамгаалал; Ой

судлал; Биотехнологи;

Хэрэглээний биологи

/биоинформатик)

“Биологи”-ийн мэргэжилтэн нь биологийн шинжлэх

ухааны тулгуур ойлголтыг их сургуулийн сургалтын

хөтөлбөрийн агуулгын хэмжээнд эзэмшиж, амьд

биесийн бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаа,

тархалт байршилт, хувьсал өөрчлөлт, удамшил

хувьсал болон тэдгээрийн амьдралын орчин

хоорондын харьцааны зүй тогтол, байгалийн юмс

үзэгдлийн мөн чанар, биологийн макро тогтолцооны

түүхэн хувьсал, бүрэлдэхүүн хэсэг хоорондын учир

шалтгааны хамаарлын талаар цогц мэдлэг эзэмшсэн

байх.

Төгссөний дараа ажиллах боломж: Биологийн бүх

салбар ухааны чиглэлүүдээр, тухайлбал: Амьтан

судлал, ургамал судлал, экологи, ой суд-лал,

микробио-логи, биохими, молекул биологи, генетик,

биофизик г.м. суурь болон хавсарга судал-гааны

салбарын шинжлэх ухаан, туршилт, үйлд-вэрлэлийн

бай-гууллагуудад эрдэм шинжил-гээний ажилтан,

мэргэжилтэн, Мэргэжлийн хяналтын байгууллага,

эрүүл ахүй, хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн

лабораториуд, амьтны хүрээлэн, байгалийн түүхийн

музей, хот цэцэрлэгжүү-лэх, ургамал хамгаалал,

хорио цээрийн байгуул-лага, байгаль орчны

үнэлгээний компаниудад мэргэжилтэн, шинжээч,

Байгаль хамгаалал, хөдөө аж ахуй, ойн аж ахуй, эрүүл

мэнд, уламжлалт ана-гаах ухааны чиглэлээр үйл

ажиллагаа явуул-даг төрийн, төрийн бус, бизнесийн

байгууллагуудад биологич, судлаач мэргэжилтэн,

Ерөнхий боловсролын, мэргэжлийн боловсролын

сургуулиудад

Экологи, байгаль хамгаалал: “Экологич”-

экологийн систем (бодгаль, түүнээс дээших

Page 37: Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013

Монгол улсын их сургууль Бакалаврын сургалтын алба

37

ББС

биологийн бүтэц зохион байгуулалтын түвшин),

түүнийг хүрээлэн буй орчны харилцан уялдаа, үндсэн

зүй тогтол, динамик хөдөлгөөнийг цогцоор судлахад

шаардагдах мэргэжлийн дээд боловсрол, мэдлэг,

дадал чадварыг эзэмшсэн, байгаль шинжлэлийн

(биологийн ухааны) мэргэжилтэн. “Байгаль

хамгааллын биологич”- Байгалийн нөхцөл, нөөц

баялаг, биологийн төрөл зүйлийг зүй зохистой

ашиглах, хамгаалах, өсгөн арвижуулах арга ухааныг

эзэмшсэн, энэ чиглэлийн аливаа үйл ажиллагааг

удирдан зохион байгуулах чадвар, дадлагатай, дээд

боловсролтой мэргэжилтэн.

Төгссөний дараа ажиллах боломж: Төгсөгч нь

шинжлэх ухаан, боловсрол, үйлдвэрлэлийн дараах

салбаруудад мэргэжилтнээр зориулагдан бэлтгэгдэнэ.

Үүнд: Биологи, экологийн суурь болон хавсарга

судалгааны салбарын шинжлэх ухааны

байгууллагуудад эрдэм шинжилгээний ажилтан,

Мэргэжлийн хяналтын байгууллага, түүний харъяа

байгууллагууд, байгаль орчны үнэлгээний

компаниудад мэргэжилтэн, шинжээч, Байгаль

хамгаалал, хөдөө аж ахуй, ойн аж ахуй, эрүүл мэнд,

байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг

төрийн, төрийн бус, бизнесийн байгууллагад

экологич, судлаач мэргэжилтэн, Ерөнхий

боловсролын болон мэргэжлийн сургууль, коллеж,

бүх нийтийн экологийн боловсрол төлөвшүүлэх,

мэргэжил олгох болон давтан бэлтгэх сургалтын

биологи, экологи, байгаль хамгааллын багш.

Ой судлал: Ойн аж ахуйн арга хэмжээг төлөвлөх,

явуулах, ойн баялгийг иж бүрэн ашиглах, зохион

байгуулалтын үндэс, үйлдвэрлэлийн үр ашиг

материал техникийн хангамжийг дээшлүүлэх

зарчимтай холбоотой мэдлэг, Ойн амьдрал, ой модыг

өсгөн үржүүлэх, ойн фондыг бүртгэж тоолох арга,

ойн ба ангийн аж ахуй, мод бэлтгэлийг зүй зохистой

хөтлөн явуулахтай холбогдолтой мэдлэг, Цэцэрлэг,

ногоон байгууламжийн төсөл зохиох үндэслэл,

тэдгээрийг байгуулах технологийн онцлог, гоѐл

чимэглэлийн мод, сөөгний биологи экологи, ногоон

байгууламжинд хийх арчилгаа, түүний технологи, ойг

хамгаалах арга хэлбэр түүнийг нэмэгдүүлэх боломж ,

Хамгаалалтын ойн зурвасын төрлүүд тэдгээрийг

байгуулах технологи, хамгаалалтын үр ашгийг

дээшлүүлэх арга зам, Салбарын эдийн засаг,

үйлдвэрлэлийг удирдах төлөвлөх, зохион байгуулах

үндэс, хөдөлмөр хамгаалал, байгаль орчноо хамгаалах

асуудал, хууль эрх зүй, патент судлал, хөдөлмөрийг

шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулах

үндэслэл

Page 38: Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013

Монгол улсын их сургууль Бакалаврын сургалтын алба

38

ББС

Төгссөний дараа ажиллах боломж: Ой судлал

чиглэлээр эзэмшсэн мэргэжлийн онцлогоос хамааран

төгсөгчдийн дийлэнх нь ой ашиглалт, нөхөн сэргээлт,

хотын ногоон байгууламж, хотын орчныг

ногооруулах, мод үржүүлэг, уул уурхайн нөхөн

сэргээлт болон цөлжилттэй тэмцэх, хээрийн

ойжуулалт, ойн генетик, селекц гэх мэт олон төрлийн

ажлуудыг хийх боломжтой бүхий л салбарт

үйлдвэрлэл-технологи, удирдлага зохион

байгуулалтын мэргэжилтэн болон эрдэм

шинжилгээний болон төслийн байгууллагад зориулан

судлаач бэлтгэнэ.

Биотехнологи: Биотехнологи гэдэг нь амьд организм

болон тэдгээрийн бүрэлдэхүүн хэсгүүдийг ашиглан

биологийн процессийг удирдан жолоодох зарчмаар

хүн төрөлхтөнд хэрэгтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх

аргыг судалдаг шинжлэх ухаан юм. Биотехнологич нь

амьтан, ургамал, микроорганизм, тэдгээрийн эд эсийн

өсгөврүүд болон амьд организмын нийлэгжүүлдэг

бүтээгдэхүүнийг ашиглан үйлдвэрлэл явуулах, шинэ

бүтээгдэхүүн үйлдвэрлэх молекулын ба эсийн

биологи, биохими, генетик, микробиологи болон

биологийн инженерчлэлийн арга зүй, онолын

мэдлэгийг эзэмшсэн, судалгаа шинжилгээний ажлыг

бие даан гүйцэтгэх чадвартай мэргэжилтэн юм.

Төгссөний дараа ажиллах боломж: Мэргэжилтэн нь

хөдөө аж ахуй, анагаах ухаан, хүнсний эрдэм

шинжилгээний хүрээлэнгүүд болон биологийн

чиглэлээр судалгаа хийдэг бусад эрдэм

шинжилгээний байгууллагад биотехнологич, эрдэм

шинжилгээний ажилтан, Хүнс, хөдөө аж ахуйн болон

эмийн үйлдвэрүүдэд биотехнологич, Хүнс, хөдөө аж

ахуйн бүтээгдэхүүн болон эмийн шинжилгээ хийдэг

улсын мэргэжлийн хяналтын лабораториудад

шинжээч, байцаагч, Биотехнологийн чиглэлийн

судалгаа, үйлдвэрлэл явуулдаг аливаа нэгжид (хүнс

болон хөдөө аж ахуйн жижиг, дунд, хувийн хэвшлийн

компаниудад) мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн

мэргэжилтэн, Мөн зохих журмын дагуу бүх шатны

сургалтын байгууллагад багшилна.

Хэрэглээний биологи: Биологи, биоинформатикч

мэргэжил эзэмшигч нь байгаль шинжлэлийн бүх

салбарын суурь боловсролтой, биоинформатикийн

арга хэрэгсэлүүд,

тэдгээрийг хэрэглэх, хөгжүүлэх, орчин үеийн

мэдээллийн технологийг ашиглан шинэ мэдлэг олж

авах, бүтээлчээр, тасралтгүй бие даан суралцах

чадвар эзэмшсэн байна. Даяаршлалын нөхцөл дэх

дэлхийн улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн

байдал, хөгжлийн хандлагад бодит үнэлэлт дүгнэлт

Page 39: Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013

Монгол улсын их сургууль Бакалаврын сургалтын алба

39

ББС

өгч чаддаг; үндэсний болон дэлхий дахины соѐл,

түүх, зан заншил, уламжлалыг ойлгож хүндэтгэдэг;

өргөн хэрэглээний цахим техникийг эзэмшиж чаддаг,

эх хэлний өндөр боловсролтой, мэргэжлийн

мэдээллийг дэлхий дахинаа түгээмэл гадаад хэлээр

ашиглаж чаддаг байна.

Төгссөний дараа ажиллах боломж: Биоинформатикч

мэргэшлээр төгсөгч нь шинжлэх ухаан, боловсрол,

үйлдвэрлэлийн дараах салбаруудад мэргэжилтнээр

зориулагдан бэлтгэгдэнэ. Үүнд: Биологи,

биоинформатик, биофизикийн суурь судалгааны

салбарт эрдэм шинжилгээний ажилтан, Байгаль

хамгаалал, Хөдөө аж ахуй, Ойн аж ахуй, Эрүүл

мэндийн салбарт биологийн мэдээлэл зүйч

мэргэжилтэн, Ерөнхий боловсролын болон

мэргэжлийн сургууль, коллежид багш

14

Багш, биологи-байгаль

шинжлэлийн

Амьд биес, тэдгээрийн бүтэц зохион байгуулалт,

дотоод үйл ажиллагаа болон амьдралын гадаад

орчинд явагдах үзэгдлийн мөн чанар, зүй тогтлыг

(молекулын түвшнээс биосферийн түвшинд)

судалдаг, судалгаанд шаардагдах мэргэжлийн

боловсрол, мэдлэг, чадварыг эзэмшсэн багшлах заах

арга эзэмшсэн биологи, байгаль шинжлэлийн

мэргэжлийн багш.

Төгссөний дараа ажиллах боломж: Ерөнхий

боловсролын, мэргэжлийн боловсролын болон их

дээд сургууль, коллежид биологи, байгаль

шинжлэлийн багш

Page 40: Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013

Монгол улсын их сургууль Бакалаврын сургалтын алба

40

15

ГГС

Газарзүй* (Газарзүй;

Байгаль орчныг зайнаас

тандан судлал ба

газарзүйн мэдээллийн

систем)

Газарзүй: Байгалийн газарзүйн ерөнхий онол, салбар

ухаануудын онолын мэдлэг, аргазүйд тулгуурлан

дэлхийн болон улс, орон, бүс нутгийн түвшинд

байгалийн орон зайн зүй тогтол, хувьсал өөрчлөлтийг

тайлбарлаж чаддаг, байгаль хамгаалал, нөхөн

сэргээлтийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа

явуулах бэлтгэлтэй байна. Үйлдвэрлэлийн технологи,

эдийн засаг, маркетинг, менежментийн онолын

мэдлэгтэй, байршлын болон нийгэм-эдийн засгийн

газарзүйн салбар ухаануудын онол аргазүйд

тулгуурлан нийгэм эдийн засгийн орон зайн бүтэц

зохион байгуулалтыг тайлбарлах, зохих түвшинд

судалгаа, шинжилгээ явуулах чадвартай байна.

Байрзүй, зурагзүйн уламжлалт арга технологийн

зэрэгцээ агаар сансрын болон компьютерийн

зураглал, газарзүйн мэдээлэлийн систем, тандан

судалгааны технологийг зохих түвшинд эзэмшсэн

байна.

Төгссөний дараа ажиллах боломж: Эрдэм шинжилгээ

төр, олон нийтийн болон хувийн хэвшлийн

байгууллагад эрдэм шинжилгээний ажилтан,

мэргэжилтэн, экспертээр ажиллахаар бэлтгэгдсэн

байна.

Байгаль орчныг зайнаас тандан судлал ба газарзүйн

мэдээллийн систем: Орчин үеийн шинжлэх ухааны

онолын өндөр мэдлэгтэй, хэрэглээний болон

газарзүйн мэдээллийн систем, зайнаас тандан

судлалын төрөл бүрийн программ хангамжууд дээр

ажиллах бэлтгэл дадлагатай, газарзүйн мэдээллийн

системийн судалгаа, зураг төсөл, анхан шатны

сургалт, судалгаа явуулах болон удирдлагын

чадварыг эзэмшинэ.

Төгссөний дараа ажиллах боломж: Төрийн болон

төрийн бус байгууллагуудад геологи, уул уурхай,

газрын менежмент, газар зохион байгуулалт,

кадастрын удирдлага, үнэлгээ-мониторингийн

хүрээнд мэргэжилтэн, инженер, зөвлөх, экспертээр

ажиллана.

16

Газар төлөвлөлт,

зураглал* (Менежмент,

газар зохион байгуулалт;

Газрын кадастр; Хот ба

бүс нутаг төлөвлөлт)

Менежмент, газар зохион байгуулалт: Газрын

болон экологийн харилцааны зохицуулалтын эрх зүй,

эдийн засгийн хэм хэмжээ, механизмыг мэддэг байна.

Зах зээлийн нийгмийн нөхцөлд газар, үл хөдлөх

өмчийн эрхийг баталгаажуулан зүй ѐсны ашиг

сонирхолыг хамгаалах үндсэн үйл ажиллагааны арга,

арга зүйг эзэмшсэн байна. Газрын сангийн төрийн

удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлэх тусгайлсан

суурь мэдлэгтэй, уг ажлыг зохион байгуулах

төлөвлөх аргазүйг эзэмшсэн байна. Газрын нөөцийн

чанар, төлөв байдал, нөлөөллийг үнэлэх арга зүйг

Page 41: Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013

Монгол улсын их сургууль Бакалаврын сургалтын алба

41

ГГС

эзэмшиж, газрын мониторингийг төлөвлөж зохион

байгуулж чаддаг байна. Газрын менежментийг

дэмжих системийн арга зүйг эзэмшсэн, тэрхүү

системийг төлөвлөж зохион байгуулах чадвартай

байна.

Төгссөний дараа ажиллах боломж: Төрийн болон

төрийн бус байгууллагуудад газрын менежмент, газар

зохион байгуулалт, газрын эдийн засаг, төлөв

байдлын үнэлгээ-мониторингийн хүрээнд түшмэл,

менежер, зөвлөх, эксперт, эрдэм шинжилгээний

байгууллагад судлаачийн ажил эрхлэхээр

бэлтгэгдэнэ.

Газрын кадастр: Газрын нөөцийн хайгуул, судалгаа,

зураглал, төлөвлөлтийн үеийн геодези, байрзүйн

болон зурагзүйн хэмжилт, боловсруулалтын ажлын

арга техникийг мэддэг хэрэглэж чаддаг байна.

Орчин үеийн хөгжингүй техник, технологийг

хэрэглэн газрын кадастрын хайгуул судалгаа-

зураглалын ажлыг төлөвлөж, гүйцэтгэж мэдээллийг

боловсруулах чадвар эзэмшсэн байна. Газар

ашиглалт-газрын бүрхэвчийн судалгаа-зураглалыг

явуулж газар зохион байгуулалтын төлөвлөлт-зураг

төслийг боловсруулах арга, арга зүйг эзэмшсэн байна.

Төгссөний дараа ажиллах боломж: Газрын кадастрын

төвүүд, газрын хайгуул-зураглал, төсөлжүүлэлтийн

байгууллагуудад кадастрын үйл ажиллагааны

инженер, хөрөнгийн үнэлгээ, үл хөдлөх эд хөрөнгийн

агентуудад үнэлгээ, кадастрын хэмжилт, хяналт,

судлаач-шинжээчийн ажил эрхлэнэ.

Хот ба бүс нутаг төлөвлөлт: Хот төлөвлөлт,

тооцоололд хэрэглэх математик аргууд; Монгол орны

хот суурингуудын үндсэн хэв шинж, чиг үүрэг,

нийгэм-эдийн засгийн тохиромжтой байдлын үнэлгээ,

тооцоолол; Хот төлөвлөлтийн онол арга зүй,

технологи, хотын экологи, хүрээлэн буй орчныг

хамгаалах, хотын зам тээвэр, хотын захиргааны

байгууллагын төлөвлөлт, үүргийн бүсчлэлийн

төлөвлөлт, газар ашиглалтын төлөвлөлтийн аргазүйг

эзэмшсэн байна.

Төгссөний дараа ажиллах боломж: Эрдэм шинжилгээ,

төр, олон нийт болон хувийн хэвшлийн байгууллагад

мэргэжилтэн, эксперт, удирдах ажилтнаар ажиллана.

17

Хүрээлэн буй орчин*

(Хүрээлэн буй орчны

экологи; Байгаль орчны,

хяналт үнэлгээ; Байгаль

орчны нөхөн сэргээлт)

Хүрээлэн буй орчны экологи: Дэлхийн

биогеосферийн хөгжил, тогтоц, Монгол орон дахь

хүрээлэн буй орчны асуудлууд, байгаль орчны

судалгааны гол арга, аргачлалыг эзэмших

Хүрээлэн буй орчинд хяналт, үнэлгээ хийх, дүгнэлт,

тайлбар гаргах, байгалийн нөхцөл, нөөцийг

тодорхойлох, нийгэм эдийн засгийн салбарын үйл

Page 42: Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013

Монгол улсын их сургууль Бакалаврын сургалтын алба

42

ГГС

ажиллагааг байгальд ээлтэйгээр зохион байгуулах,

янз бүрийн байгууллагад ажиллах орчны болон

байгаль орчны асуудал эрхэлсэн мэргэжилтнээр

ажиллах мэдлэг Орчин үеийн мэдээллийн техник,

хэрэгсэлийг ашиглаж, мэргэжлийн шийдвэр гаргахад

шаардлагатай мэргэжлийн бүх төрлийн арга,

аргачлалуудыг эзэмших

Төгссөний дараа ажиллах боломж: Төрийн

байгууллагад байгаль орчны асуудал эрхэлсэн

мэргэжилтэн, мэргэжлийн сургууль, эрдэм

шинжилгээний байгууллагад багш, эрдэм

шинжилгээний ажилтнаар ажиллана.

Байгаль орчны, хяналт үнэлгээ: Байгаль орчны

хяналт үнэлгээ, байгалийн нөхцөл, нөөцийн үнэлгээг

тогтоох, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын үйл

ажиллагаанд байгаль орчны менежмент

боловсруулах, Үйлдвэр, үйлчилгээний салбарт

байгаль орчны эдийн засаг, маркетингийн асуудлыг

шийдэх, байгаль орчны хяналт үнэлгээний ажлыг

зохион байгуулах, удирдах чадвар эзэмшинэ.

Төгссөний дараа ажиллах боломж: Төрийн

байгууллагад байгаль орчны шинжээч, мэргэжлийн

сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад багш,

эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллана.

Байгаль орчны нөхөн сэргээлт: Дэлхийн болон

Монгол орны байгаль орчны төлөв байдал, нөөцийн

менежмент, үйл ажиллагааны бүх процессуудын

тухай мэдлэг эзэмшинэ.

Монгол улсын болон олон улсын түвшинд хэрэглэж

буй нөхөн сэргээлтийн технологи, арга зүйд

суралцана.

Монголын байгаль орчны ашиглалт, хамгаалалтын

асуудлууд, байгаль орчны эдийн засгийн үнэлгээний

гол аргачлалыг эзэмшинэ.

Орчин үеийн мэдээллийн техник, хэрэгсэлийг

ашиглаж мэргэжлийн шийдвэр гаргахад шаардлагатай

мэргэжлийн бүх төрлийн арга, аргачлалуудыг

эзэмшинэ.

Төгссөний дараа ажиллах боломж: Байгал орчны

нөхөн сэргээлт, байгалийн нөхцөл, нөөц үнэлгээг

тогтоох, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын үйл

ажиллагаанд байгаль орчны менежмент

боловсруулан, байгууллагад байгаль орчны

менежерээр ажиллана

Үйлдвэр, үйлчилгээний салбарт байгаль орчны эдийн

засаг, маркетингийн асуудлыг шийдэх, байгаль орчны

менежментийн ажлыг зохион байгуулах, удирдах

Төрийн байгууллагад байгаль орчны менежер,

мэргэжлийн сургууль, эрдэм шинжилгээний

байгууллагуудад багш, эрдэм шинжилгээний

Page 43: Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013

Монгол улсын их сургууль Бакалаврын сургалтын алба

43

ГГС

ажилтнаар ажиллах чадварыг эзэмшсэн байхаас гадна

багаар болон бие даан суурин ба хээрийн нөхцөлд

ажиллах, асуудлыг шинжлэх ухааны үүднээс

шийдвэрлэх, хандах, боловсруулах чадвар эзэмшинэ.

18

Багш, газар зүй-

байгалийн шинжлэлийн

Сурган, сэтгэл судлалын болон газарзүй заах аргын

онолын бэлтгэлтэй, багшлах ажлын чадвар, дадал

эзэмшсэн байна. Судалгааны материал бүрдүүлэх,

анализ, дүгнэлт хийх, судалгааныхаа үр дүнгээр

эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл бичиж,

нийтлүүлэх чадвар эзэмшсэн байна.

Төгссөний дараа ажиллах боломж: Ерөнхий

боловсролын сургууль хийгээд боловсролын

салбарын бусад байгууллагад багш, мэргэжилтэн

болон удирдах ажилтнаар ажиллах

19

Геологи* (Геологи;

Шатах ашигт

малтмалын эрэл,

хайгуул; Геологи эрдэс

баялгийн менежмент)

Геологи: Геологийн төрөл бүрийн масштабын зураг

зохиох, ашигт малтмал эрж олох, хайгуул хийх,

нөөцийг тогтоох, түүнийг ашиглах технологийг

боловсруулах мэдлэг чадварыг эзэмшинэ. Дэлхийн

геологийн хөгжил, тогтоц, Монголын геологийн

асуудлууд, хүдэр ба чулуулгийн эрдэслэг

бүрэлдэхүүн үүсэх нөхцөл байдал, геологийн

судалгааны гол арга, аргачлалыг эзэмшсэн байна.

Дэлхийн ба Монголын геологийн зүй тогтоц,

томоохон структурууд, тэдний геодинамикийн

нөхцөл, төрөл бүрийн ашигт малтмалын тархалтын

зүй тогтол, чулуулаг ба хүдрийн формаци,

металлоген, ашигт малтмалыг илрүүлэх судлах төрөл

бүрийн аргууд, техник технологийн асуудлуудыг

боловсруулах арга зүйг эзэмшсэн байна.

Төгссөний дараа ажиллах боломж: Төрийн

байгууллага, хувийн хэвшлийн геологийн зураглал,

эрэл хайгуулын компаниудад геологч, мэргэжилтэн,

эрдэм шинжилгээний ажилтан, удирдах ажилтнаар

ажиллана.

Шатах ашигт малтмалын эрэл, хайгуул: Шатах

ашигт малтмалын гарал үүсэл, орших хэлбэр, нөхцөл,

дэлхийн болон Монголын ашигт малтмал агуулагч

геологийн болон тектоникийн томоохон структурууд

дэх шатах ашигт малтмалыг эрж хайх геохими,

геологи, геоморфологи, сансарын судалгаа,

геофизикийн аргууд, техник, технологийн талаар

мэдлэг, чадвар эзэмшинэ.

Төгссөний дараа ажиллах боломж:

Геологийн болон шатах ашигт малтмалын эрэл

хайгуул, зураглалын экспедици, анги, эрдэм

шинжилгээний байгууллага, компани, хувиараа

эрхлэх аж ахуйн нэгжид геологч, мэргэжилтэн, эрдэм

шинжилгээний ажилтан, удирдах ажилтнаар

ажиллана.

Page 44: Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013

Монгол улсын их сургууль Бакалаврын сургалтын алба

44

ГГС

Геологи эрдэс баялгийн менежмент: Эрдэс түүхий

эдийг нээж илрүүлэх геологийн суурь судалгаа

явуулах, ашигт малтмалыг эрж олох, түүний

хайгуулын ажлыг хийж, нөөцийг нь тогтоох түүн дээр

үндэслэн тухайн ашигт малтмалыг ашиглах

технологийг боловсруулах, түүний эдийн засгийн үр

ашгийг тооцож гаргах менежментийн мэдлэг

чадварыг эзэмшсэн байна.

Төгссөний дараа ажиллах боломж: Мэргэжилтэн нь

геологи-эрэл хайгуулын экспедици, анги, эрдэм

шинжилгээний байгууллага, уул уурхайн компани,

хувиараа эрхлэх аж ахуй, банк, кадастрын алба,

төрийн захиргааны алба, агентуудад инженер,

удирдах ажилтан, менежерийн албыг хариуцан

эрхлэнэ.

20

Менежмент, аялал

жуулчлалын

Аялал жуулчлалын аж ахуйн нэгжийг үүсгэн

байгуулах, удирдах мэдлэг чадвар дадлыг эзэмшнэ.

Аялал жуулчлалын үйлдвэрлэлийн үйл ажиллагааг

зохион байгуулах удирдах, түүнд нөлөөлөх байгаль,

нийгэм, эдийн засаг, улс төрийн хүчин зүйлийг

тодорхойлох мэдлэг чадвар эзэмшинэ. Жуулчдын

сэтгэлзүйг судлан шинжлэх арга барил эзэмшихийн

зэрэгцээ судалгааг социометрийн аргаар хийж

өөрсдийн үйл ажиллагаанд ашиглах мэдлэг чадвар

эзэмшинэ. Аялал жуулчлалын нөөц, бүтээгдэхүүнийг

судлаж шинэ нөөц, бүтээгдэхүүнийг судлаж илрүүлэх

сэтгэлгээний, оюун дүгнэлтийн чадвар дадал эзэмших

Төгссөний дараа ажиллах боломж: Аялал

жуулчлалын чиглэлийн аж ахуйн нэгж, хувийн

хэвшлийн компани, төрийн ба төрийн бус

байгууллагад ажиллах боломжтой байна.

21

Цаг уур, ус судлал* (Цаг

уурын мэдээлэл, прогноз

Ус судлал, усны хими)

Цаг уурын мэдээлэл, прогноз: Цаг уурын ажиглалтыг

зохион байгуулах, гүйцэтгэх болон мэдээллийг

цуглуулах, боловсруулах, Хүрээлэн буй орчны төлөв

байдалд нөлөөлөх цаг уурын хүчин зүйлүүдийг

үнэлэх ба тэдгээрийг зөв тооцох зөвлөмж

боловсруулах, Барилгын зураг төсөл зохиох болон

нисэх буудал зэрэг онцгой барилга байгууламжийн

байршлыг тогтооход цаг уурын үндэслэл гаргах,

Хөдөө аж ахуй, бүх төрлийн тээвэр, үйлдвэрлэлийн

үйл ажиллагаанд нөлөөлөх цаг уурын нөхцлийг

үнэлэх болон шаардлагатай мэдээллээр хангах

чадварыг эзэмшсэн байна.

Төгссөний дараа ажиллах боломж: Ус, цаг уур болон

экологийн чиглэлийн эрдэм шинжилгээний

байгууллагуудад инженер, эрдэм шинжилгээний

ажилтанаар ажиллах, Байгаль орчныг хамгаалах,

ашиглах, судалгаа шинжилгээ явуулах төрийн ба

төрийн бус болон хувийн хэвшлийн байгууллагуудад

Page 45: Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013

Монгол улсын их сургууль Бакалаврын сургалтын алба

45

мэргэжилтэнээр ажиллах боломжтой.

Ус судлал, усны хими: Усны горимын ажиглалтыг

зохион байгуулах, гүйцэтгэх болон мэдээллийг

цуглуулах, боловсруулах Хүрээлэн буй орчны төлөв

байдалд нөлөөлөх усны горимийн хүчин зүйлүүдийг

үнэлэх ба тэдгээрийг зөв тооцох зөвлөмж

боловсруулах Барилгын зураг төсөл зохиох болон

нисэх буудал зэрэг онцгой барилга байгууламжийн

байршлыг тогтооход усны горимийн үндэслэл гаргах

Хөдөө аж ахуй, бүх төрлийн тээвэр, үйлдвэрлэлийн

үйл ажиллагаанд нөлөөлөх усны горимийн нөхцлийг

үнэлэх болон шаардлагатай мэдээллээр хангах

чадварыг эзэмшсэн байна.

Төгссөний дараа ажиллах боломж: Ус, цаг уур болон

экологийн чиглэлийн эрдэм шинжилгээний

байгууллагуудад инженер, эрдэм шинжилгээний

ажилтанаар ажиллах, Байгаль орчныг хамгаалах,

ашиглах, судалгаа шинжилгээ явуулах төрийн ба

төрийн бус болон хувийн хэвшлийн байгууллагуудад

мэргэжилтэнээр ажиллах боломжтой.

22

НШУС

Сэтгүүл зүй* (Сэтгүүл

зүй; Олон улсын сэтгүүл

зүй)

Сэтгүүл зүйн онол арга зүйн цогц мэдлэг, чадвартай

монголын болоод дэлхийн сэтгүүл зүйн түүх, хөгжил

төлөвшил, сэтгүүл зүйн шинжлэх ухааны тулгуур

зарчим системийн ойлголттой байна. Сэтгүүл зүйн

янз бүрийн чиглэл, урсгал, дэг сургуулиудын талаар

мэдлэг төсөөлөлтэй болно. Олон нийтийн мэдээлэл,

нийтлэл, нэвтрүүлгийн бүх төрөл зүйлээр бүтээж

туурвих, боловсруулах дадал чадвар эзэмшсэн байна.

Төгссөний дараа ажиллах боломж: Төгсөгч нь

эзэмшсэн мэргэжлийхээ дагуу хэвлэл мэдээллийн

байгууллагад нийтлэл бичих, нэвтрүүлэг бэлтгэн

явуулах, утга зохиолын бүтээлч ажил эрхлэн хийх,

мэдээллийн бус байгууллагуудад мэдээллийн

ажилтан хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллах зорилгоор

бэлтгэгдсэн байна. Мөн зохих журмын дагуу

сургалтын болон судалгаа, эрдэм шинжилгээний

байгууллагад ажиллаж болно.

23

Социологи

Социологийн суурь ойлголтуудыг төрөл бүрийн онол,

парадигмуудын үүднээс харьцуулан шинжлэх,

Монголын нийгмийн түүхэн болон соёлын суурь

онцлогийн талаар социологийн шинжилгээний

түвшинд мэргэжлийн ойлгоц, үнэлгээтэй болсон

түүндээ тулгуурлан өнөөгийн Монголын нийгмийн

бодит байдал, асуудлуудад дүн шинжилгээ хийх

мэдлэг чадвар эзэмшинэ.

Төгссөний дараа ажиллах боломж: Төгсөгч нь өөрийн

мэргэжлийн дагуу магистрантурт бэлтгэлгүй

суралцах,

суурь болон тухайлсан бэлтгэл бүхий социологич-

Page 46: Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013

Монгол улсын их сургууль Бакалаврын сургалтын алба

46

НШУС

нийгэм судлалын багш мэргэжлийн үйл ажиллагааны

бэлтгэлтэй байх, социологийн болон нийгмийн

ухааны судалгааны байгууллагуудад судлаач, эрдэм

шинжилгээний ажилтнаар ажиллахаар бэлтгэгдсэн

байна.

24

Нийгмийн ажил

Нийгмийн ажлын түүх, онолын суурь урсгал,

чиглэлүүдийн талаар мэдлэгтэй болж, нийгмийн

ажлын мэргэжлийн үйл ажиллагааны болон шинжлэх

ухааны хөгжлийн өнөөгийн чиг хандлагыг олж харах

чадвар эзэмшинэ. Нийгмийн ажлын мэргэжлийн

туслалцаа авах үйлчлүүлэгч болон түүний социаль

орчинд нөхцөл байдлын үнэлгээ хийх, үйлчилгээний

загвар боловсруулах, үйлчилгээг төлөвлөх,

үйлчилгээг хүргэх буюу интервенц хийх,

үйлчилгээний үр нөлөөг үнэлэх зэрэг чадвар

эзэмшсэн байна.

Төгссөний дараа ажиллах боломж: Төгсөгч нь өөрийн

мэргэжлийн дагуу магистрантурт бэлтгэлгүй

суралцах, суурь болон тухайлсан бэлтгэл бүхий

нийгмийн ажилтан буюу мэргэшсэн чиглэлээрээ

ажиллах бэлтгэлтэй байх, энэхүү чиглэлээрээ төрийн

болоод төрийн бус олонг нийтийн байгууллагууд,

сургалт судалгаа шинжилгээний байгууллагуудад

нийгмийн ажилтнаар ажиллан мэргэжлийн нийгмийн

ажлын үйлчилгээ үзүүлэхэд, түүнчлэн мэргэжлийнхээ

дагуу судлаач, эрдэм шинжилгээний ажил хийхэд

бэлтгэгдсэн байна.

25

Гүн ухаан

Хүмүүнлэгийн болон нийгмийн шинжлэх ухааны

үндсэн сургуулиудтай танилцсан, нийгмийн шинжтэй

үйл явдал, асуудлыг шинжлэх ухаанчаар задлан

шинжлэх чадвартай, эдгээр шинжлэх ухааны

аргуудыг мэргэжлийн болон нийгмийн янз бүрийн

хэлбэрийн үйл ажиллагаанд хэрэглэх мэдлэг,

чадварыг эзэмшинэ.

Төгссөний дараа ажиллах боломж: Төгсөгч нь

багшлах, эрдэм шинжилгээний байгууллага хийгээд

төрийн болон төрийн бус байгууллага, хувийн

хэвшлийн байгууллагад ажиллана. Мэргэжлийн

чиглэлээр магистрантурт суралцах боломжтой.

26

Улс төр судлал

Улс төрийн ухааны суурь мэдлэг эзэмшсэн, өөрийн

орны болон олон улсын улс төрийн үйл явцыг

баримжаалах, улс төрийн онол, сургаал, харьцуулсан

улс төрийн үндсийг эзэмшсэн, мэргэжлийн шийдвэр

гаргахад шаардлагтай нийгэм хүмүүнлэгийн

хичээлүүдийг судалсан байна.

Төгссөний дараа ажиллах боломж: Төгсөгч нь өөрийн

мэргэжлийн дагуу магистрантурт бэлтгэлгүй

суралцах, суурь болон тухайлсан бэлтгэл бүхий

мэргэжлийн үйл ажиллагааны бэлтгэлтэй байж,

Page 47: Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013

Монгол улсын их сургууль Бакалаврын сургалтын алба

47

НШУС

багшлах, эрдэм шинжилгээний байгууллагад ажилтан

хийгээд төр болон төрийн бус байгууллагад, хувийн

хэвшлийн байгууллагад ажиллана.

27

Шашин судлал*

(Шашин судлал; Буддын

гүн ухаан)

“Буддын судлаач” хүн гэдэг бол Буддизм хэмээх агуу

том соёлын хүрээнд авч үздэг олон асуудлын

зангилаа тайлал нь болох гүн ухааны үндэс суурийг

нь судлан тайлбарлаж, Буддизмыг шинжлэх ухаанч

байр сууринаас мэргэжлийн нарийн дүн шинжилгээ

өгдөг судлаач мэргэжилтэн юм.

Төгссөний дараа ажиллах боломж: Буддын судлаач

хүн зөвхөн Буддын шашин, сүсэг бишрэлд

холбогдолтой явцуу судалгаа шинжилгээний ажилд

оролцохоор хязгаарладаггүй, Буддын төвд, монгол,

санскрит эх сурвалж дээр тулгуурлан Буддын соёл

бүхэлдээ хэрхэн нийгмийн амьдрал, хөгжил дэвшил,

хувь хүний мэдлэг ухамсар, сэтгэл ёсзүйд нөлөөлдөг

хүчин зүйлийг хамруулан судлах мэргэжилтэн болно.

Буддын судлаач нь нэгэн зэрэг философич, нийгэм

судлаач, түүхч, сэтгэл судлаач, сурган хүмүүжүүлэгч,

бясалгагч, байгаль одон орон судлаач ч байх

боломжтой. Өөрөөр хэлбэл олон шинжлэх ухааны

зааг дээр Буддын судлаач хүн ажилладаг юм.

28

Сэтгэл судлал

Нийгмийн аливаа үзэгдэлд шинжлэх ухааны

үндэслэлтэй онолын дүгнэлт өгөх, түүний хөгжлийн

чиг хандлагыг баримжаалах, судалгааны болон

хавсарга, хэрэглээний ажилд сэтгэл судлалын

ажиглалт, сэтгэц оношилогооны арга, туршилтыг

төлөвлөх, зохион байгуулах, сэтгэл зүйн хэмжилт

үнэлэлт өгөх зэрэг мэдлэг чадварыг эзэмшсэн байна.

Төгссөний дараа ажиллах боломж: Төгсөгч нь бүх

шатны сургуулийн онцлогт тохирсон сэтгэл судлалыг

заах, төр ба төрийн бус байгууллага, үйлдвэр

үйлчилгээ зэрэг нийгмийн амьдралын янз бүрийн

хүрээнд хүмүүс хоорондын харилцан нөлөөллийн

сэтгэл зүйн хүчин зүйлийг үр дүнтэй зохион

байгуулах, сэтгэл зүйн аргуудыг хэрэглэх, практик

болон судалгааны үйл ажиллагаа эрхэлнэ.

29

Түүх, археологи* (Түүх;

Археологи-антропологи;

Археологи; Нийгэм,

соёлын антропологи)

Түүх: Дэлхийн болон монголын иргэншлийн түүхийн

үндсэн үеүд түүний шалгууруудын талаар мэддэг, хүн

төрөлхтний хийгээд бүс нутгийн түүхэнд улс

орныхоо эзлэх байр суурийг тодорхойлж чаддаг

болсон байна. Соёлын хэлбэр, хэв маяг, соёл-түүхийн

үндсэн төвүүд, дэлхийн бүс нутаг, тэдгээрийн

хөгжлийн зүй тогтол, дэлхийн соѐлын хэв маягууд,

соёл түүхийн эрин үеүдийн хөгжлийн талаар үндсэн

үзэл баримтлалтай болно.

Төгссөний дараа ажиллах боломж: Төгсөгч нь

түүхийн мэргэжлийн дагуу магистрантурт

бэлтгэлгүйгээр суралцах, суурь болон тухайлсан

Page 48: Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013

Монгол улсын их сургууль Бакалаврын сургалтын алба

48

НШУС

бэлтгэл бүхий байгууллагад ажиллахаар бэлтгэгдэнэ.

Мөн түүхийн багшаар ажиллана.

Археологи-антропологи: Хүн төрөлхтний эдийн

болон оюуны соёлын хөгжлийн үечлэл, түүний

үндсэн агуулга, антропологийн судалгааны арга зүй,

археологийн дурсгалуудыг илрүүлэн олох, малталт

судалгаа хийх, хээрийн судалгааны материалыг

тодорхойлон боловсруулах аргачлалыг эзэмшинэ.

Монголын болон дотоод Азийн угсаатнуудын эдийн

болон оюуны соѐлын ижилсэл ба ялгарлын талаар

мэдлэгийг эзэмшинэ.

Төгссөний дараа ажиллах боломж: Төгсөгчид нь ЕБС,

их дээд сургуульд түүхийн багш, эрдэм

шинжилгээний судалгааны хүрээлэн, музейд

лабораторид судлаач, шинжээч зэрэг ажлыг эрхэлнэ.

Мөн түүхийн үнэт дурсгалуудыг сэргээн засварлах,

хамгаалах төсөл хөтөлбөрүүдэд оролцоно.

Археологи: Хүн төрөлхтний эдийн болон оюуны

соѐлын хөгжлийн үечлэл, түүний үндсэн агуулга,

археологийн дурсгалуудыг илрүүлэн олох, малталт

судалгаа хийх, хээрийн судалгааны материалыг

тодорхойлон боловсруулах аргачлалыг эзэмшинэ.

Монголын болон дотоод Азийн угсаатнуудын эдийн

болон оюуны соѐлын ижилсэл ба ялгарлын талаар

мэдлэгийг эзэмшинэ.

Төгссөний дараа ажиллах боломж: Төгсөгчид нь ЕБС,

их дээд сургуульд түүхийн багш, эрдэм

шинжилгээний судалгааны хүрээлэн, музейд

лабораторид судлаач, шинжээч зэрэг ажлыг эрхэлнэ.

Мөн түүхийн үнэт дурсгалуудыг сэргээн засварлах,

хамгаалах төсөл хөтөлбөрүүдэд оролцоно.

Нийгэм, соёлын антропологи: Хүн судлал ба

угсаатны зүйн ухааны олон улсын түвшинд хүрэхүйц

мэдлэг эзэмшсэн байна. Антропологийн онол

сэтгэлгээ, арга зүй, түүх, түүний салбар ухаануудын

талаар ерөнхий мэдлэг эзэмшинэ. Монгол улс болон

дотоод Ази дахь Монгол угсаатан тэдний соѐл, зан

заншил, шашин суртахуун, аж амьдрал бодит болон

бодит бус соёлын өв уламжлалын талаар цогц мэдлэг

эзэмшинэ.

Төгссөний дараа ажиллах боломж: Нийгэм, соёл

судлал, түүхийн чиглэлээр ажиллана. Антропологи,

түүх, Монгол судлал, нийгмийн судлалын чиглэлээр

эрдэм шинжилгээний ажил хийнэ.

30

Багш, түүх-нийгэм

судлалын

Хүмүүнлэгийн болон нийгмийн шинжлэх ухааны

үндсэн сургуулиудтай танилцсан, нийгмийн шинжтэй

үйл явдал, асуудлыг шинжлэх ухаанчаар задлан

шинжлэх чадвартай байна. Мөн багшлах ур чадвар,

заах аргын орчин үеийн ололт амжилтуудаас

Page 49: Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013

Монгол улсын их сургууль Бакалаврын сургалтын алба

49

суралцан сургалтанд тэдгээрийг хэрэглэх чадварыг

эзэмшсэн байна.

Төгссөний дараа ажиллах боломж: Төгсөгч нь

ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуульд

багшаар ажиллана. Мөн эрдэм шинжилгээ,

судалгааны байгууллагад ажиллана.

31

МХСС

Багш, монгол хэл-уран

зохиолын

Бакалаврын зэрэгтэй мэргэжилтэн манай орны

боловсрол, шинжлэх ухааны салбар, тухайлбал, ЕБС-

д монгол хэл-уран зохиолын багш, заах арга зүйч,

эрдэм шинжилгээний байгууллагад эрдэм

шинжилгээний ажилтан, хэвлэл мэдээллийн болон

хүмүүнлэг, нийгмийн ухааны чиглэлийн бусад

байгууллагад тодорхой чиглэлийн мэргэжилтнээр

ажиллах чадвартай болсон байхын зэрэгцээ 1.5-2

жилээр магистрантурт өдөр болон эчнээ хэлбэрээр

суралцаж, магистрын зэрэг хамгаална. Магистрын

зэрэгтэй мэргэжилтэн нь тухайн мэргэжлийн

чиглэлээр эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх, их

дээд сургуульд багшлах, тодорхой чиглэлээр нарийн

мэргэшиж, практик дадлага эзэмшин, компьютерийн

өргөн хэрэглээний программаар бичиг баримт

боловсруулан ажиллах чадвартай, хамт олныг

удирдан зохион байгуулах арга барил эзэмшсэн,

мэргэжлийн ном зохиол, судалгааны материалыг

орос, англи хоѐ р хэл, эсвэл аль нэг хэлээр ашиглах

чадвартай болсон байна.

Төгссөний дараа ажиллах боломж: Тус салбарын

төгсгөгч 100 хувь ажлын байраар хангагддаг. Үүнд:

Их, дээд болон мэргэжлийн сургуулийн профессор,

ерөнхий боловсролын дунд сургуулийн багш,

орчуулагч, эрдэм шинжилгээний ажилтан, хэвлэл

мэдээллийн байгууллагын ажилтан, үйлдвэр аж ахуйн

газрын нарийн бичгийн дарга, бичиг хэргийн

мэргэжилтэн, архивч, телевиз, радиогийн хөтлөгч,

найруулагч, редактор, эх зохиогч, хянагч зэрэг олон

чиглэлээр ажилладаг.

32

Монгол хэл, уран

зохиол* (Монгол хэл,

уранзохиол; Монгол хэл,

эх бичиг судлал; Утга

зохиол судлал, шүүмж)

Монгол хэл, уранзохиол: Шаталсан сургалтын

тогтолцоогоор бакалавр, магистрын зэрэгтэй

мэргэжилтэн бэлтгэнэ. Бакалаврын сургалт 4 жил

байна. Бакалаврын зэрэгтэй мэргэжилтэн манай орны

боловсрол, шинжлэх ухааны салбар, тухайлбал, ЕБС-

д монгол хэл-уран зохиолын багш, заах арга зүйч,

эрдэм шинжилгээний байгууллагад эрдэм

шинжилгээний ажилтан, хэвлэл мэдээллийн болон

хүмүүнлэг, нийгмийн ухааны чиглэлийн бусад

байгууллагад тодорхой чиглэлийн мэргэжилтнээр

ажиллах чадвартай болсон байхын зэрэгцээ 1.5-2

жилээр магистрантурт өдөр болон эчнээ хэлбэрээр

суралцаж, магистрын зэрэг хамгаална. Магистрын

Page 50: Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013

Монгол улсын их сургууль Бакалаврын сургалтын алба

50

МХСС

зэрэгтэй мэргэжилтэн нь тухайн мэргэжлийн

чиглэлээр эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх, их

дээд сургуульд багшлах, тодорхой чиглэлээр нарийн

мэргэшиж, практик дадлага эзэмшин, компьютерийн

өргөн хэрэглээний программаар бичиг баримт

боловсруулан ажиллах чадвартай, хамт олныг

удирдан зохион байгуулах арга барил эзэмшсэн,

мэргэжлийн ном зохиол, судалгааны материалыг

орос, англи хоёр хэл, эсвэл аль нэг хэлээр ашиглах

чадвартай болсон байна.

Төгссөний дараа ажиллах боломж: Тус салбарын

төгсгөгч 100 хувь ажлын байраар хангагддаг. Үүнд:

Их, дээд болон мэргэжлийн сургуулийн профессор,

ерөнхий боловсролын дунд сургуулийн багш,

орчуулагч, эрдэм шинжилгээний ажилтан, хэвлэл

мэдээллийн байгууллагын ажилтан, үйлдвэр аж ахуйн

газрын нарийн бичгийн дарга, бичиг хэргийн

мэргэжилтэн, архивч, телевиз, радиогийн хөтлөгч,

найруулагч, редактор, эх зохиогч, хянагч зэрэг олон

чиглэлээр ажилладаг.

Монгол хэл, эх бичиг судлал: Эх бичиг судлалын

салбар нь суралцагчдад монгол хэл бичиг, сурвалж

судлаач, багш мэргэжилтэн бэлтгэж дараах мэдлэг, ур

чадварыг эзэмшүүлнэ. Үүнд, хэлний хувьд сонгодог

монгол бичгийн хэл ба түүнээс өмнөх үеийн монгол

хэл болон төвд, манж зэрэг хэлээр бичсэн; үсэг

бичгийн хувьд монгол бичиг (эртний болон хожуу

үеийн тиг хэлбэрээр барласан, гар бичмэл, эвхмэл,

таталган зэрэг), дөрвөлжин, тод, соѐмбо, төвд, манж

зэрэг үсэг бичгээрх үлэмж арвин дурсгалыг судлах

дэвсгэр мэдлэг, чадварыг олгож, монголчуудын хэл,

уран зохиол, шашин соѐл, түүх, уламжлалт эрдэм

ухааныг сурвалж бичгийн баримтаар хөөн үзэж,

судалгаа хийх анхны дадал чадварыг эзэмшүүлнэ.

Түүнчлэн монгол хэлний (авианзүй, хэлзүй, үгийн

сан-утгазүй, найруулгазүй гэх мэт) бүхий л түвшний

судалгаа, эх хэлний түүхэн болон харьцуулан

хэлшинжлэлийн судалгааг хийж, ЕБС-ийн багшийн

хэмжээнд эх хэлний болон уран зохиолын хичээлийг

зааж, багшлах чадвар дадал эзэмшүүлнэ. Ялангуяа

монгол бичгийн хэлийг орчин цагийн монгол хэлтэй

холбон заах чадвар, найруулан бичих чадвар, үгийн

сангийн мэдлэгийг сайн эзэмшүүлнэ. Дадлага хийхдээ

номын сангийн хуучин хөмрөг, улсын архив зэрэг

газрын монгол, төвд, манж бичгээр байгаа ном судар,

албан бичгийн дурсгалтай танилцаж, эх бичиг

судлалын үүднээс шинжлэн тайлбарлаж, судлах арга

барил эзэмшихээс гадна монгол хэлбичгийн хичээл

заах багшлах дадлагын хичээл хийнэ.

Төгссөний дараа ажиллах боломж: Эх бичиг

Page 51: Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013

Монгол улсын их сургууль Бакалаврын сургалтын алба

51

МХСС

судлалын салбарыг төгссөн хүн зөвхөн сурвалж

судлаач төдийгүй монгол хэл уран зохиолын багш,

түүхч, архивч, сэтгүүлч, орчуулагч, монгол судлалын

олон салбарт эрдэм шинжилгээний ажилтан болохуйц

хөрвөх чадвартай болж төгсдөг. Эдүгээ ч тус

салбарыг төгсөгчид дээрх олон мэргэшлээр үр

бүтээлтэй ажиллаж байна.

Утга зохиол судлал, шүүмж: Монголын

нүүдэлчдийн соёл, зан заншил, сэтгэлгээний онцлог

зэрэг бичгийн дурсгалд олон зуун жилээр

уламжлагдаж ирснийг судлах, Монголын сонгодог

уран зохиол, Монгол ардын аман зохиолын баялаг

өвийг шинжлэх, энэ нь дэлхийн бусад орны хэл, соёл,

уран зохиолын хөгжилтэй харьцуулан судлах,

дэлхийн соёл иргэншилд монгол нүүдлийн соёл

иргэншил ямар байр суурьтай болох, ач холбогдол нь

юунд орших, эдгээрийг судалснаар утга зохиол,

соёлын тулгамдсан ямар ямар асуудалд бүрэн дүүрэн

хариулт өгөх зэрэгт гол зорилгоо чиглүүлжээ. Ийнхүү

судалгаа шинжилгээний ажил хийж, залгамж, хойч

үеэ бэлтгэх нь бас нэгэн чухал асуудал юм. Мөн

хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд нэн шаардлагатай

байгаа утга зохиолын ажилтан, редактор бэлтгэх,

тэдэнд сэтгүүл зүйн ур чадвар олгоход голлон

анхаардаг.

Төгссөний дараа ажиллах боломж: Төгсөгчдийн

ихэнх нь хөдөө орон нутаг болон төвийн хэвлэл

мэдээллийн хэрэгслүүд, их дээд сургуулиудад

ажиллаж байна. Сүүлийн таван жилийн байдлаар

МУИС, МУБИС, Утга зохиолын нийгмийн ажилтны

дээд сургуульд багшилж, “Өдрийн сонин”,

“Өнөөдөр”, “UB таймс” зэрэг монголын өдөр тутмын

сонин,

“Оллоо”, “TV 5”, МҮОНР, “Улаанбаатар” радио зэрэг

радио телевиз, www.olloo.mn, www.guren.mn зэрэг

цахим хэвлэл, ардын армийн “Соѐмбо” сонин, МCиЭс

электроникс зэрэг байгууллагад утга зохиолын

ажилтан, редактораар ажиллаж байна. Энэ

мэргэжлээр суралцагч нь утга зохиол судлал шүүмж,

сэтгүүл зүйн мэргэжлийн суурь хичээлүүдийг үздэг

тул мөн эдгээр чиглэлээр ажиллах чадвартай болж

төгсдөг.

33 Монгол хэл-эх бичиг

судлалын багш

34

Урлаг судлал

Дэлхийн болон өөрийн орны ардын урлагийн түүхийн

ба онолын цогц мэдлэг эзэмшсэн,

Урлагийн тодорхой төрлийг өөрийн мэргэшил болгон

эзэмшсэн;

Дэлхийн болоод орчин үеийн урлагийн уламжлалт ба

Page 52: Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013

Монгол улсын их сургууль Бакалаврын сургалтын алба

52

МХСС

уламжлалт бус урсгал, чиглэл, арга хэлбэрүүдийн

үндсийг эзэмшсэн,

Мэргэжлийн, гоо зүй, философи, ёс зүй, угсаатны зүй

болон сэтгэл зүйн үүднээс задлан шинжилгээ хийдэг,

Мэргэжлийн шийдвэр гаргахад шаардлагатай нийгэм,

соёл судлал болон урлаг судлалын онол, арга зүйн

бүх төрлийн хичээлүүдийг эзэмшсэн байна.

Өөрийн мэргэшсэн чиглэлийн дагуу багшлах болон

судалгааны ажил явуулах дадал чадварыг эзэмшсэн,

Мэргэшсэн урлагийн тодорхой төрлөөр / ардын дуу,

хөгжим, бүжиг, зураг, гар урлал гэх мэт/ уран

бүтээлчийн ажил хийх чадвар эзэмшсэн,

Соёл ба урлагийн хөгжлийн үе шатуудад гарч буй

аливаа өөрчлөлт, шинэчлэлтэд урлаг судлалын

шинжлэх ухааны үндэслэлтэй онолын дүгнэлт өгөх,

түүний хөгжлийн хандлагыг баримжаалдаг,

Соёл урлагийг сурталчлах, дэлхийн болон ардын

язгуур урлагийн талаар нэвтрүүлэг бэлтгэх, соёл

урлагийн арга хэмжээг зохион байгуулах, олон

нийтийн ажлыг удирдан явуулах практик дадлагыг

олж авсан байх,

Төгссөний дараа ажиллах боломж: Төгсөгчид нь 100

хувь ажлын байраар хангагддаг ба тэдгээрийн ихэнхи

нь соёл, шинжлэх ухааны байгууллага, салбарын

хүрээлэн, их, дээд сургууль буюу сургалт, эрдэм

шинжилгээний байгууллагуудад эрдэм

шинжилгээний ажилтан, багш /ардын язгуур

урлагийн эх сурвалжийн судалгаа хийх/ зэрэг

ажлуудыг эрхлэж болно. “Урлаг судлаач” /багш/

мэргэжлээр төгсөгч нь соёл урлаг, аймаг, хотын театр,

соёлын ордон, олон нийтийн байгууллага зэрэгт багш,

арга зүйчээр ажиллаж болохоос гадна ерөнхий

мэргэжлийн ба тусгай мэргэжлийн дунд сургууль ба

/коллеж/-д багшлах ажил хийж болно. Энэ салбарыг

төгсөгчид нь телевиз, радио, музейд урлаг судлаачаар

болон өөрийн сонгон суралцсан мэргэшлийн дагуу

ажиллаж болно.

35

Судлал, Монгол-Англи

хэл

Монгол-Англи хэлийг мэргэжлийн төвшинд

хослуулан судлахаас гадна монгол болон англи

хэлтэн үндэстний түүх, соѐ лыг гүнзгийрүүлэн

судалж, судалгааны ном зохиол, цахим хуудас,

телевиз, радио зэрэг эх сурвалжаас мэргэжлийн

дагуух хэрэглэгдэхүүнийг олж, хичээл, судалгаандаа

ашиглах чадварыг эзэмшинэ. Түүнчлэн монгол-англи,

англи-монгол хэлнээ орчуулах чадварыг мэргэжлийн

төвшинд эзэмшинэ. Мөн өөрийн мэргэжлээр цаашид

судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийх зэрэг

хөрвөх чадвартай болно.

Төгссөний дараа ажиллах боломж: Төгсөгчид монгол-

Page 53: Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013

Монгол улсын их сургууль Бакалаврын сургалтын алба

53

МХСС

англи хэл, судлалын мэргэжил эзэмшсэний хувьд их

дээд, ахлах, дунд сургуульд монгол, англи хэлний

хичээлийг заахаас гадна, төрийн болон хувийн

хэвшлийн байгууллагуудад нарийн бичиг,

орчуулагчаар ажиллах бүрэн боломжтой. Мөн энэ

чиглэлээр эрдэм шинжилгээний ажилтан, судлаачаар

ажиллана. Нийт төгсөгчдийн судалгаанаас үзвэл 90

гаруй хувь ажлын байраар хангагдсаны зэргэцээ

МУИС, ЭМШУИС, СУИС, Орхон ИС, Идэр ДС зэрэг

улсын болон хувийн их дээд сургууль, ахлах болон

дунд сургуульд мэргэжлээрээ англи болон монгол

хэлний багш, мөн МҮОНТ-Монголын үндэсний

радиогийн гадаад мэдээний хэлтэс, СОРОС-ын сан,

“Изнес” авиакомпани, “Говь”, “Эвсэг”, гадаадын

элчин сайдын яам, ОУ-ын байгууллагын гадаад

харилцааны хэлтэст мэргэжлийн дагуу орчуулагчаар

ажиллаж байна. Мөн төгсөгчдийн 15-20 хувь нь

мэргэжлээрээ дотоод болон гадаадын их дээд

сургуульд дараагийн шатны сургалт (MA, Ph.D) –д

хамрагдан суралцаж байна.

36

Судлал, Монгол-Хятад

хэл

Монгол Хятад хэлийг мэргэжлийн түвшинд

хослуулан үзэж, хятад хэлээр хэвлэгдэн гарсан

монголын хэл, соёл, түүх, угсаатны зүй, гүн ухааны

зохиол бүтээлийг зэрэгцүүлэн судалж, эх хэлээрээ

хөрвүүлж , монгол хэл шинжлэл, түүх , уран зохиол,

эх бичиг, ёс заншил зэрэг монгол мэдлэгийн зүйлс,

төрөл бүрийн баримт бичиг зэргийг хятад хэл рүү

орчуулах ур чадвар эзэмшүүлнэ.

Төгссөний дараа ажиллах боломж: Төгсөгчид нь

100% ажлын байраар хангагддаг ба ХХААЯ,

Мэргэжлийн хяналтын алба, МУИС, ЭШ-ний

хүрээлэнгүүд, төрийн болон хувийн хэвшлийн

байгууллагуудын гадаад харилцааны хэлтэс,ОУ-ын

байгууллагууд, хятад хэл заадаг дунд болон их, дэд

сургуулиуд, монгол хятадын хамтарсан компаниуд,

орчуулгын товчоонуудад мэргэжилээрээ ажиллаж

байна. Уг мэргэжлээр суралцагч нь хэл шинжлэл,

уран зохиол, эх судлал, хос хэлний орчуулга, заах

арга зүйн хичээлүүд судалдаг учир эдгээр чиглэлээр

судалгаа, шинжилгээ, аман болон бичгийн орчуулга

хийх, багшлах чадвартай төгсдөг.

37

Судлал, Монгол-Япон

хэл

Монгол Япон хэлний ангид элсэн суралцсанаар юун

түрүүнд хэл ба хүн хоѐ рын хамааралыг мэдэж авна.

Өөрөөр хэлбэл хэл гэдэг нь хүнээс хамаардаггүй, мод

чулуу адил тусдаа дангаар оршин байдаг “зүйл” үү,

аль эсвэл элэг бөөр мэт хүний биеийн нэг хэсэг болон

оршиж, хүнийг цогцлоон бүрдүүлж байдаг “юм” уу

гэдгийг мэдэж ойлгож авна. Ингэснээр хэл шинжлээч

болох анхны гараагаа эхэлнэ. Дээрх олж авсан мэдлэг

Page 54: Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013

Монгол улсын их сургууль Бакалаврын сургалтын алба

54

МХСС

дээрээ суурилан төрөлх монгол хэлээ нарийвчлан

судалж, цаашлаад япон хэлтэй хослуулан сурсанаар

хэл гэж юу вэ гэдгийн мөн чанарыг улам бүр ухаарах

боломжтой. Цаашлаад сурч судалж буй япон хэлэн

дээрээ суурилан, Японы түүх соёлтой танилцан,

өргөн дэлгэр мэдээ мэдээлэл олж авна. Ингэснээр

суралцагч та дан ганц монгол хэл төдийгүй японы хэл

болон соѐ лыг улам бүр гүнзгийрүүлэн судлах үүд

хаалгаа нээх бөгөөд энэ чиглэлээр мэргэшин ажиллах

боломжтой болно.

Төгссөний дараа ажиллах боломж: Манай салбараас

төгсөн гарагчид нь Японы хөрөнгө оруулалттай пүүс

компанид ажиллах бүрэн боломжтойгоос гадна дунд

сургуулиудад монгол хэл болон япон хэлээрээ

багшлах бүрэн боломжтой. Түүнчлэн эрдэм

шинжилгээ, судалгааны байгууллагууд манай

төгсөгчидөөс ажилд авах сонирхол их байдаг нь тун

бахархууштай. Ер нь нийгэм хүмүүнлэгийн аль ч

салбарт ажиллах боломжтой, хөрвөх чадвартай

мэргэжил болно.

38

Судлал, Монгол-

Солонгос хэл

Монгол-Солонгос хэлийг мэргэжлийн төвшинд

хослуулан судлахаас гадна монгол болон солонгос

хэлт үндэстний түүх, соѐ лыг гүнзгийрүүлэн судалж,

судалгааны ном зохиол, цахим хуудас, телевиз, радио

зэрэг эх сурвалжаас мэргэжлийн дагуух

хэрэглэгдэхүүнийг олж, хичээл, судалгаандаа

ашиглах чадварыг эзэмшинэ. Түүнчлэн монгол-

солонгос, солонгос-монгол хэлнээ орчуулах чадварыг

мэргэжлийн төвшинд эзэмшинэ. Мөн өөрийн

мэргэжлээр цаашид судалгаа, эрдэм шинжилгээний

ажил хийх зэрэг хөрвөх чадвартай болно.

Төгссөний дараа ажиллах боломж: Төгсөгчид монгол-

солонгос хэл, судлалын мэргэжил эзэмшсэний хувьд

их дээд, ахлах, дунд сургуульд монгол, солонгос

хэлний хичээлийг заахаас гадна, төрийн болон хувийн

хэвшлийн байгууллагуудад ажилтан, орчуулагчаар

ажиллах бүрэн боломжтой. Мөн энэ чиглэлээр эрдэм

шинжилгээний ажилтан, судлаачаар ажиллана.

39

ГХСС

Олон улс судлал, Англи-

Америк

Шинээр элсэн орсон оюутан нийт 120 багц цагийн

багтаамжтай сургалтын программыг өөрийн

бололцоонд нийцүүлэн үзэж, тухайн сонгосон аль

нэгэн гадаад хэл, орон судлалаар дагнан мэргэшиж, 1)

гадаад хэлний мэргэжилтэн (хэл шинжээч, судлаач2)

олон улс судлалын мэргэжилтэн (олон улс судлал,

олон улсын соёл, бүс нутаг, орон судлаач, болж

төгсөнө. Оюутан суралцах хугацаанд дараах мэдлэг,

ур чадвар эзэмшинэ. Үүнд: Тухайн сонгосон гадаад

хэлийг харилцааны хэрэглүүрийн хувьд олон улсын

40 Олон улс судлал, Герман

41 Олон улс судлал, Франц

42 Олон улс судлал, Орос

43 Олон улс судлал, Хятад

44 Олон улс судлал, Япон

45 Олон улс судлал,

Солонгос

Page 55: Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013

Монгол улсын их сургууль Бакалаврын сургалтын алба

55

46

ГХСС

Олон улс судлал, Турк хүлээн зөвшөөрөгдсөн стандартын түвшинг шалгуур

болгон хэлэхүйн 4 чадвар/ярих, унших, сонсох,

бичих/-ын хүрээнд эзэмшинэ. Түүнчлэн эх хэлний

онолын мэдлэгт тулгуурлан хэл шинжлэлийн суурь

мэдлэг, хэл шинжлэлийн судалгааны аргыг

мэргэжлийн хүрээнд эзэмших, тухайн судалж буй

гадаад хийгээд эх хэлийг харьцуулан, зэрэгцүүлэн

судлах чадвартай болно. Орчуулгын тухай ойлголт,

орчуулгын төрөл, онолын үндсэн зарчимд

суралцсанаар орчуулга хийх явцад тохиолдох

бэрхшээлийг даван туулах арга барил эзэмшин

бичвэрийн утга санааг зөв, бүрэн дүүрэн буулгах

чадвартэй болно. Олон улс судлал, харьцуулсан

соёл, иргэншил судлал, олон улс үндэстний соёл,

угсаатан, түүх, сурвалж бичиг судлал, монгол дахь

гадаад судлалын үндсэн мэдлэг эзэмшинэ.

- Тус хөтөлбөрөөр суралцагч нь хоёрдох гадаад

хэлийг сонгон суралцаж өдөр тутмын болон

мэргэжлийн үйл ажиллгаандаа хэрэглэх чадвартай

болно.

Төгссөний дараа ажиллах боломж: Гадаад хэл, олон

улс судлалаар мэргэшин төгсөгч нь гадаад хэлийг

сайн эзэмшсэн мэргэжилтэн хэрэгцээтэй байгаа бүх

салбарын ямарч байгууллагад ажиллах бүрэн

боломжтой. Тухайлбал Монгол улсад байгаа олон

улсын байгууллагууд, дипломат байгууллагууд, элчин

сайдын яамдууд, гадаадын хөрөнгө оруулалттай

компаниуд, уул уурхай болон аялал жуулчлалын

салбарын байгууллага, компаниуд, ГХЯ, Олон улс

судлалын хүрээлэн, бүх шатны сургуулиуд, мөн

гадаадын төсөл дээр ажиллах боломжтой. Түүнээс

гадна гадаадын их дээд сургуулиудад элсэн орж

суралцах, мөн гадаад улсын ахисан түвшний сургалт

төдийгүй МУИС-ын магистрантурт элсэн суралцах

боломжтой.

47

ОУХС

Олон улсын эдийн

засгийн харилцаа

ОУ-ын эдийн засгийн харилцааны мэргэжилтэн нь

МУ-ын ЭЗ-ийн гадаад бодлогыг боловсруулах,

хэрэгжүүлэх, олон улсын харилцааны үйл явцад дүн

шинжилгээ, үнэлэлт дүгнэлт өгч чадахуйц мэдлэг

чадвартай, ОУ-ын улс төр, эдийн засаг, эрх зүйн

харилцааны чиглэлээр мэргэшсэн, гадаад хэлний

өндөр мэдлэгтэй мэргэжилтэн байна.

Төгссөний дараа ажиллах боломж: МУ-ын төрийн

болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшилд

ажиллахаар тус тус бэлтгэгдсэн мэргэжилтэн байна.

Мөн зохих журмын дагуу сургалт, ЭШ-ний

байгууллагуудад ажиллана.

48 Олон улсын харилцаа

ОУ-ын харилцааны мэргэжилтэн нь МУ-ын гадаад

бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх, олон улсын

Page 56: Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013

Монгол улсын их сургууль Бакалаврын сургалтын алба

56

харилцааны үйл явцад дүн шинжилгээ, үнэлэлт

дүгнэлт өгч чадахуйц мэдлэг чадвартай, ОУ-ын улс

төр, эдийн засаг, эрх зүйн харилцааны чиглэлээр

мэргэшсэн, гадаад хэлний өндөр мэдлэгтэй

мэргэжилтэн байна.

Төгссөний дараа ажиллах боломж: МУ-ын төрийн

болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшилд

ажиллахаар тус тус бэлтгэгдсэн мэргэжилтэн байна.

Мөн зохих журмын дагуу сургалт, ЭШ-ний

байгууллагуудад ажиллана.

49

ХЗС

Эрх зүй* (Эрх зүй; Эрх

зүй, олон улсын)

Эрх зүй: МУИС-ийн Хууль зүйн сургуульд суралцах

хугацаа 5 жил байгаа нь гадаадад хүлээн

зөвшөөрөгддөг. Суралцагч суралцах хугацаандаа 150-

аас доошгүй кредит цагийн хичээл судалж, 16 долоо

хоногийн үйлдвэрийн дадлагыг төрийн болон

захиргааны байгууллага, шүүх, прокурор, өмгөөлөл,

хууль сахиулах, олон улсын байгууллагад хийнэ.

Суралцах хугацаандаа эрх зүйн орчин үеийн

шаардлагад нийцсэн онолын мэдлэг эзэмшин,

түүнийгээ амьдралд хэрэглэх дадал, ур чадварт

суралцаж, хуульчийн ѐс зүйд хүндэтгэлтэй ханддаг

болно.Эрх зүйч мэргэжлээр төгсөнө.

Төгссөний дараа ажиллах боломж: Төгсөгчид ажлын

байраар бүрэн хангагдах боломжтой. Төрийн болон

захиргааны бүх шатны байгууллага, шүүх, прокурор,

хууль сахиулах бүх шатны байгууллага, өмгөөлөл,

олон улсын болон бизнес, хувийн хэвшлийн

байгууллагад хууль зүйн мэргэжлээрээ ажиллана.

Тухайлбал, шүүгч, прокурор, хуулийн зөвлөх,

өмгөөлөгч г.м

Эрх зүй, олон улсын: Олон улсын эрх зүйн

бакалаврын өдрийн ангийн сургалтын төлөвлөгөөний

дагуу суралцаж, олон улсын эрх зүйч мэргэжлээр

төгсөнө.

Төгссөний дараа ажиллах боломж: Төгсөгчид ажлын

байраар бүрэн хангагдах боломжтой.

Төрийн болон захиргааны бүх шатны байгууллага,

шүүх, прокурор, хууль сахиулах бүх шатны

байгууллага, өмгөөлөл, олон улсын болон бизнес,

хувийн хэвшлийн байгууллагад хууль зүйн

мэргэжлээрээ ажиллана. Тухайлбал, шүүгч, прокурор,

хуулийн зөвлөх, өмгөөлөгч г.м

50

ЭЗС

Бизнесийн удирдлага*

(Ня-бо; Санхүүгийн

менежмент; Санхүүгийн

менежмент-мэдээлэл

зүй; Банкны

менежмент; Санхүү-

эдийн засаг; Даатгалын

Ня-бо: Нягтлан бодох бүртгэл: Аж ахуйн нэгж

байгууллагын үйл ажиллагааг санхүүгийн хувьд

хэмжиж, бүртгэлийн мэдээллийг боловсруулан данс

бүртгэлд тусгах, өмч хөрөнгийн хөдлөл өөрчлөлт, үйл

ажиллагааны орлого үр дүн, мөнгөн урсгалын мэдээ

тайланг тогтсон дүрэм журам, аргачиллын дагуу

гаргаж үнэлгээ дүгнэлт өгөх, гүйцэтгэлийг хянан

Page 57: Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013

Монгол улсын их сургууль Бакалаврын сургалтын алба

57

ЭЗС

эдийн засаг; Бизнесийн

менежмент;

Маркетингийн

менежмент; Олон улсын

худалдааны

менежмент; Гадаад

худалдаа- гаалийн

менежмент)

баталгаажуулах, шийдвэр гаргалтад шаардлагатай

мэдээллийг бэлтгэх, хэрэглэгчдэд хүргэх чадвартай

мэргэжилтэн бэлтгэхэд оршино. Тухайлбал:

• Нягтлан бодох бүртгэлийн мэдээллийн систем,

түүний бодлого, технологийг байгууллагын онцлогт

нийцүүлэн боловсруулж мөрдөх

• Анхан шатны нягтлан бодох бүртгэлийг хөтөлж

санхүүгийн тайлан гаргах

• Байгууллагын санхүүгийн тайлан, үйл ажиллагааны

явц, үр дүнд шинжилгээ хийж өнөөгийн болон хэтийн

төлөв байдлыг тодорхойлон санал, зөвлөмж

боловсруулах

• Үйлдвэрлэлийн зардал, өртгийн тооцоо, удирдлагын

бүртгэлийн шаардлагатай судалгаа, дүгнэлт, мэдээ

тайлан гаргах

• Санхүү, удирдлага, татварын тайланг шалгаж хүлээн

авах, тайлангийн үзүүлэлтүүдийн хэлбэлзлийн

шалтгааныг шинжилж, дүгнэлт өгөх

Төгссөний дараа ажиллах боломж: Нягтлан бодогч

мэргэжил нь хөдөлмөрийн зах зээлд хамгийн эрэлттэй

мэргэжлийн нэгд тооцогддог. Учир нь төрийн болон

бизнесийн бүх аж ахуйн нэгжүүд нягтлан бодогчтой

байдаг ба тэдгээр нь тухайн аж ахуйн нэгжийн үйл

ажиллагааны үр дүн, санхүүгийн мэдээллийг

боловсруулж удирдлага, олон нийтэд ойлгомжтой

хэлбэрээр бэлтгэж өгдөг. Энэ мэргэжлийг

эзэмшсэнээр аж ахуйн нэгжийн нягтлан бодогч,

ерөнхий нягтлан бодогч, татварын байцаагч,

санхүүгийн менежер зэрэг ажлуудыг хийж

гүйцэтгэдэг. Мөн банк болон санхүүгийн салбарт

теллер, эдийн засагч, нягтлан бодогч, дилер гэх мэт

албан тушаалд ажиллах боломжтой. Нягтлан бодох

бүртгэл хяналт санхүүгийн удирдлагын асуудлаар

эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхлэн гүйцэтгэх

чадвар эзэмшинэ.

Санхүүгийн менежмент: Менежмент, санхүүгийн:

Орчин үеийн компанийн санхүүгийн менежментийн

шинжлэх ухааны онол, үзэл баримтлал, зарчим, арга

хэрэгслийг судалж эзэмшин, амьдрал практикт

нэвтрүүлж хэрэгжүүлэх мэдлэг чадвар олгон улмаар

компанийн санхүүгийн менежментийн сургалтыг

олон улсын жишигт нийцүүлэхэд оршино.

Төгссөний дараа ажиллах боломж: Энэхүү

мэргэжлээр төгсөгч нь эзэмшсэн мэргэжлийн дагуу

бүх төрлийн аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн

удирдлагыг хэрэгжүүлэх, төсөв төлөвлөгөө зохиох,

тайлан тэнцлийг судалж шинжилгээ хийх, хөрөнгө

оруулалтын төсөл боловсруулах, үнэлэх, санхүүгийн

арга хэрэгслүүдийн оновчтой хослолыг хангах,

санхүүгийн зах зээл дээр байгууллагаа төлөөлөн

Page 58: Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013

Монгол улсын их сургууль Бакалаврын сургалтын алба

58

ЭЗС

ажиллах, санхүүгийн хяналт, шалгалт хийх чадвартай.

Түүнчлэн дээрх чиглэлээр эрдэм шинжилгээ, сургалт,

судалгааны байгууллагад ажиллаж болно.

Санхүүгийн менежмент-мэдээлэл зүй: Санхүү

менежмент-мэдээлэл зүй: Орчин үеийн санхүүгийн

шинжлэх ухааны онол, зарчим, арга зүйн мэдлэг

олгож, түүнийг мэдээлэл зүйн хэрэгсэл, санхүүгийн

программтай хослуулан санхүүгийн зах зээл дээр

ажиллах санхүүч-мэдээлэл зүйч гэсэн хосолсон

мэргэжилтэн бэлтгэхэд уг хөтөлбөрийн зорилго

оршино.

Төгссөний дараа ажиллах боломж: Компаниуд болон

санхүүгийн секторын байгууллагууд болох банк,

даатгал, брокер диллерийн компаниудад санхүүгийн

мэдээлэл технологийн үйл ажиллагааг явуулахад

зориулагдсан мэргэжилтэнүүд байх ба гүйцэтгэх

болон удирдах ажил хийх чадвартай болно.

Банкны менежмент: Менежмент, банкны: Орчин

үеийн санхүүгийн шинжлэх ухааны онол, үзэл

баримтлал, зарчим, арга зүйд суурилан түүнийг

бүтээлчээр хөгжүүлж, амьдралд хэрэгжүүлэх бодлого,

арга хэрэгсэл, зохион байгуулалтын арга хэлбэрийг

судлан эзэмшүүлэх, банкны мэргэжлийн сургалтыг

олон улсын жишигт нийцүүлэхэд оршино.

Төгссөний дараа ажиллах боломж: Тус мэргэжлээр

төгсөгч нь эзэмшсэн мэргэжлийн дагуу арилжааны

банкуудад теллер, нягтлан бодогч, зээлийн эдийн

засагч, эрсдлийн болон хөрөнгө зохицуулалтын

мэргэжилтэн, хянан шалгагч зэрэг гүйцэтгэх болон

удирдах ажил хийх чадвартай болно. Төв банкны

түвшинд дээрхи чиглэлүүдээс гадна судалгаа

шинжилгээ хийх, бодлого боловсруулах өндөр ур

чадвар бүхий мэргэжилтэн байна. Түүнчлэн эрдэм

шинжилгээ, сургалт, судалгааны байгууллагад

ажиллаж болно.

Санхүү- эдийн засаг: Санхүү, эдийн засаг: Орчин

үеийн санхүүгийн шинжлэх ухааны онол, үзэл

баримтлал, зарчим, арга зүйд суурилан түүнийг

бүтээлчээр хөгжүүлж, амьдралд хэрэгжүүлэх бодлого,

арга хэрэгсэл, зохион байгуулалтын арга хэлбэрийг

судлан эзэмшүүлэх, санхүүгийн салбарт ажиллах

мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Төгссөний дараа ажиллах боломж: Энэхүү

мэргэжлээр төгсөгч нь эзэмшсэн мэргэжлийн дагуу

төрийн төсөвт байгууллагууд болох Сангийн яам,

нийслэл, аймаг, хот, дүүрэг, яамдын санхүүгийн

албанд төрийн санхүүгийн бодлого, үйл ажиллагааг

боловсруулах, хэрэгжүүлэх, төсвийн төлөвлөлт,

хэрэгжилт, хяналтыг хэрэгжүүлэх чиглэлээр

гүйцэтгэх болон удирдах ажил хийх чадвартай болно.

Page 59: Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013

Монгол улсын их сургууль Бакалаврын сургалтын алба

59

ЭЗС

Мөн энэ чиглэлээр эрдэм шинжилгээ, сургалт,

судалгааны байгууллагад ажиллах боломжтой.

Даатгалын эдийн засаг: Даатгалын эдийн засаг:

Даатгалын компанийн санхүүгийн үйл ажиллагаанд

менежмент хийх, үйл ажиллагааны эрсдэлийг үнэлэх,

хохирлын хэмжээг тодорхойлж, нөхөн төлөх

хохирлын хэмжээг математик арга, загвараар

урьдчилан тооцоолох чиглэлээр ажиллах

мэргэжилтэн байна.

Төгссөний дараа ажиллах боломж: Даатгалын

мэргэжлээр төгсөгч нь арилжааны даатгалын

компаниудад даатгалын менежер, Нийгмийн

даатгалын байгууллагад даатгалын мэргэжилтнээр

тус тус ажиллах боломжтой бөгөөд даатгалын

компанийн санхүүгийн үйл ажиллагаанд менежмент

хийх, үйл ажиллагааны эрсдлийг тодорхойлох,

үнэлэх, хураамж, нөхөн төлөх хохирлын хэмжээг

математик арга, загвараар урьдчилан тооцоолох

чиглэлээр даатгалын салбарт ажиллана. Мөн эрдэм

шинжилгээ, судалгааны байгууллагад энэ чиглэлээрээ

ажиллах мэдлэг, ур чадвар эзэмшсэн байна.

Бизнесийн менежмент: Хөтөлбөрийн зорилго:

Манлайлагчийг бэлтгэх

Хөтөлбөрийн мэдлэг, ур чадвар:

1.Аж ахуйн нэгж, байгууллагад төлөвлөх, шийдвэр

гаргах үр ашигтай системийг бүрдүүлэх

2.Стратеги болон төлөвлөгөөний хэрэгжүүлэлтийн

механизмуудыг бүрдүүлэх, хэрэгжүүлэлтийг удирдан

зохион байгуулах онол арга зүйн мэдлэг эзэмших

3.Байгууллагын орчны шинжилгээ хийх, шийдвэр

гаргах, төлөвлөгөө боловсруулах арга, загваруудыг

хэрэглэх

4.Зорилго, төлөвлөгөөний хэрэгжүүлэлтийн

механизмуудын онцлог, ач холбогдол, уялдаа холбоог

тайлбарлах чадвартай байна.

Төгссөний дараа ажиллах боломж: Тус мэргэжлээр

төгсөгч нь төр засаг, аж ахуйн нэгжийн аль ч шатны

албан тушаалд мэргэжлээрээ ажиллах боломжтой.

Маркетингийн менежмент: Маркетингийн суурь

болон нарийн мэргэжлийн маркетингийн судалгаа,

хэрэглэгчийн зан төлөв,маркетингийн

удирдлага,бизнесийн маркетинг, үйлчилгээний

маркетинг гм/ шинжлэх ухааны онолын мэдлэгийг

эзэмшин улмаар практикт хэрэглэх талаар зохих

түвшний чадварыг олж авах.

Тухайн байгууллага аж ахуйн нэгжийн одоогийн

болон хэтийн төлөвлөлт үнэлэлт дүгнэлт өгч, үйл

ажиллагааны төлөвлөгөө хөтөлбөрийг

боловсруулахад суралцах.

Гадаад дотоод зах зээлийн иж бүрэн судалгаа

Page 60: Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013

Монгол улсын их сургууль Бакалаврын сургалтын алба

60

ЭЗС

шинжилгээ хийх арга барилыг эзэмшин, үнэлэлт

дүгнэлт өгөх, стратеги тактикийн зөв сонголт хийхэд

суралцах

Барааны үнэ бүрдүүлэ арга барилыг эзэмшин нийцсэн

зөв стратеги тактикийн шийдвэр гаргах чадвар олж

авах

Барааны хөдөлгөөн , хуваарилалт, ложистикийн үйл

ажиллагааг зохион байгуулах, удирдах ур чадвар

эзэмших

Үйлчилгээний бүх чиглэлийн байгууллагын

онцлогтой маркетингийн удирдлагын шийдвэр гаргах

ур чадвар эзэмших гм

Төгссөний дараа ажиллах боломж: “Менежмент,

маркетингийн” чиглэлээр төгсөгч нь эзэмшсэн

мэргэжлийнхээ дагуу хувийн өмчийн бүх хэвшлийн

аж ахуйн нэгж, төрийн захиргааны болон төсвийн

байгууллагууд , ашгийн бус байгууллагуудад

мэргэжлийн дагуу ажиллах боломжтой. Одоогоор

манай мэргэжлээр төгсөгчид дараах ажил үүргийг

хариуцан нэр төртэй ажиллаж байна.Маркетингийн

ерөнхий менежер, маркетингийн хэлтсийн

дарга,харилцагчийн маркетингийн албаны дарга,

менежер, / банкинд/

Үнийн менежер, борлуулалтын менежер, Олон

нийтийн харилцааны менежер, Зар сурталчилгааны

менежер, Маркетингийн судалгааны менежер, Их

дээд сургуульд маркетингийн багш, судлаач, Төрийн

байгууллагуудын эдийн засгийн чиглэлийн хэлтэс,

тасгуудад мэргэжилтэн, хариуцлагатай ажлууд гм

Олон улсын худалдааны менежмент: “Олон улсын

худалдаа” чиглэлээр төгсөгч нь эзэмшсэн

мэргэжлийнхээ дагуу хувийн өмчийн бүх хэвшлийн

аж ахуйн нэгж, төрийн захиргааны болон төсвийн

байгууллагууд , ашгийн бус байгууллагуудын гадаад

эдийн засгийн харилцааны асуудлыг зохион

байгуулах, гадаад худалдааны үйл ажиллагааг

явуулах, олон улсын эдийн засгийн байгууллагуудын

болон харилцан тохирогч улс орнуудын эрх зүйн

хүрээнд гэрээ хэлэлцээрийг байгуулах, олон улсын

бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт, төлбөр тооцоо,

даатгалын үйл ажиллагаа эрхлэх,дэлхийн болон бүс

нутгийн эдийн засгийн хөгжил, хөрөнгө оруулалт,

үнийн болон зах зээлийн судалгаа шинжилгээний

ажлуудыг гүйцэтгэж олон улсын аж ахуйн нэгжийн

менежментийн үйл ажиллагааг зохион байгуулна.

Төгссөний дараа ажиллах боломж: Одоогоор манай

мэргэжилээр төгсөгчид дараах ажил үүргийг

хариуцан нэр төртэй ажиллаж байна.Үүнд:

Хувийн хэвшлийн байгууллагуудад гадаад

худалдааны менежер, Олон улсын хөрөнгө

Page 61: Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013

Монгол улсын их сургууль Бакалаврын сургалтын алба

61

ЭЗС

оруулалттай байгууллагуудад гадаад худалдааны

менежер,хөрөнгө оруулалтын чиглэлийн төрийн

байгууллагуудад менежер, Сургалтын болон

судалдаа, эрдэм шинжилгээний байгууллагуудад

судлаач

Гадаад худалдаа- гаалийн менежмент: Гаалийн

байгууллагын нийгэм, эдийн засгийн хөгжилд

гүйцэтгэх үүрэг өсөн нэмэгдэж, худалдааг

хөнгөвчлөх, үндэсний аюулгүй байдлыг хамгаалахад

чухал үүрэгтэй болоод байна. Үүнтэй холбоотойгоор

Гаалийн мэргэжлийн боловсон хүчнийг чанаржуулах,

21-р зуунд тавьж буй шаардлагыг хангахуйц, мэдлэг

чадвартай мэргэжилтнийг сургаж бэлтгэх, олон улсын

нийтлэг жишигт хүрсэн мэргэжилтнийг бэлтгэхэд

хөтөлбөрийн гол зорилго оршино. Хөтөлбөр нь

гаалийн мэргэжил эзэмшихийг хүсч буй оюутнуудад

Гаалийн байгууллагын үйл ажиллагааг хууль, эрх

зүйн хүрээнд хэрэгжүүлж, оновчтой шийдвэр

гаргахын тулд олон улсын худалдаа, гаалийн онолын

болон практик мэдлэг, чадвар эзэмшүүлэхэд чиглэнэ.

Төгссөний дараа ажиллах боломж:

-Монгол улсын Гаалийн ерөнхий газарт болон түүний

дэргэдэх нэгжүүдэд гаалийн удирдах ажилтан болон

мэргэжилтнээр

-Гаалийн газар, хороод, боомтуудад удирдах ажилтан

болон гаалийн мэргэжилтнээр

- Олон улсын тээвэр зуучийн байгуулагуудад гадаад

худалдаа, гаалийн менежерээр

-Олон улсын худалдаа эрхэлдэг байгууллагуудад

экспорт, импортын нэгжийн удирдах ажилтан болон

менежерээр

51

Менежмент, төрийн

захиргааны

Эдийн засгийн мэдлэгт суурилсан төрийн захиргааны

менежмент, төрийн удирдлагын чиглэлээр ажиллах

чадвартай төрийн албанд ажиллах мэргэжилтэнг

бэлтгэнэ.

Төгссөний дараа ажиллах боломж: Төрийн

захиргааны төв болон орон нутгийн бүх шатны

төрийн захиргааны байгууллагад ажиллах, цаашид

төрийн удирдлагын чиглэлээр эрдэм шинжилгээ,

судалгааны ажил хийх өргөн боломжтой.

52

Эдийн засаг*/ Эдийн

засаг-статистик; Хүн

ам зүй; Эдийн засаг;

Олон улсын эдийн засаг;

Эдийн засгийн мэдээлэл/

Эдийн засаг-статистик: Төрийн захиргааны төв

байгууллага, яам, газар, агентлаг, аймаг, нийслэл,

дүүрэг, сумын тамгын газарт статистик мэдээлэл

хариуцсан мэргэжилтэн, түшмэл; сургалт эрдэм-

шинжилгээний байгууллагад багш, судлаач, эрдэм

шинжилгээний ажилтан; өмчийн бүх хэлбэрийн аж

ахуйн нэгж, бизнесийн байгууллагад бүртгэл

мэдээллийн болон шинжээч ажилтан бэлтгэхэд

оршино.

Page 62: Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013

Монгол улсын их сургууль Бакалаврын сургалтын алба

62

ЭЗС

Төгссөний дараа ажиллах боломж: Энэ мэргэжлээр

төгсөгч нь төрийн захиргааны төв байгууллага, яам,

агентлаг, аймаг, нийслэл, дүүрэг, сумын тамгын

газарт статистик мэдээлэл хариуцсан мэргэжилтэн,

яам, агентлагуудын мэдээлэл, мониторинг хариуцсан

ажилтан, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагад

багш, судлаач, эрдэм шинжилгээний ажилтан, өмчийн

бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, бизнесийн

байгууллагад эдийн засаг, менежмөнт, маркөтингийн

бодлогыг тодорхойлох, шинжлэх, удирдах, зохион

байгуулах, биөчлэн гүйцэтгэх ажлыг эрхэлж, эдийн

засагч, статистикч, менежер, бүртгэл мэдээллийн

ажилтан зэрэг ажлын байранд ажиллана.

Хүн ам зүй: Хүн амын асуудлыг нийгэм, эдийн

засгийн хөгжлийн асуудлуудтай нягт уялдуулан

судлах, төлөвлөх мэдлэг, ур чадвар бүхий

мэргэжилтэнг бэлтгэнэ.

Төгссөний дараа ажиллах боломж: “Хүн ам зүйч”

мэргэжилтэн нь хүн ам, эдийн засаг, статистик,

нийгэм, социологи, улс төр, сэтгэл зүй, газар зүй, хүн

судлал зэрэг шинжлэх ухааны салбар байгууллагууд,

төрийн болон төрийн бус байгууллагууд, их дээд

сургууль, судалгааны байгууллагууд (хүний хөгжил,

боловсрол, ажиллах хүчин, эрүүл мэнд, жэндер,

шилжих хөдөлгөөн, хот төлөвлөлт, байгаль орчин

экологи, гэр бүл судлал гэх мэт), үндэсний төлөвлөлт,

хөгжлийн байгууллагуудад ажил эрхлэх бүрэн

боломжтой. Тухайлбал, төрийн захиргааны төв

байгууллага, яам, агентлаг, аймаг, нийслэл, дүүрэг,

сумын тамгын газарт хүн ам, гэр бүл, хөгжлийн

асуудал харицсан мэргэжилтэн, мөн статистик

мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, яам, агентлагуудын

мэдээлэл, мониторинг хариуцсан ажилтан, сургалт,

эрдэм шинжилгээний байгууллагад багш, судлаач,

эрдэм шинжилгээний ажилтан, өмчийн бүх хэлбэрийн

аж ахуйн нэгж, бизнесийн байгууллагад судлаач,

бодлого төлөвлөгчөөр ажиллах боломжтой. Манай

салбарын төгсөгчид Нийгмийн хамгаалал

хөдөлмөрийн яам, Үндэсний статистикийн хороо,

Сангийн яам, МУИС, НҮБ-ын Хүн амын сан, НҮБ-ын

Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Хүүхдийн сан зэрэг

газруудад, түүнчлэн хувийн хэвшлийн байгууллагууд

тухайлбал, NewCom корпораци, ХААН банк, Unitel

корпораци, MСS групп зэрэгт ажиллаж байна.

Эдийн засаг: “Эдийн засагч” бол эдийн засгийн үйл

ажиллагаанд оролцогч талуудын үйл хөдлөлийг

судалж, үнэлэлт, дүгнэлт өгөх, нийгэм-эдийн засгийн

хөгжлийн харилцан уялдааг бодлого, хөтөлбөрт

тусган боловсруулах, тэдгээрийг үнэлэх,

хэрэгжилтийн байдлыг хянах, бодлого, хөтөлбөр

Page 63: Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013

Монгол улсын их сургууль Бакалаврын сургалтын алба

63

ЭЗС

боловсруулахад үндэслэл болохуйц судалгаа,

шинжилгээний ажлыг бие даан хийж гүйцэтгэх бие

даасан чадварыг эзэмшсэн мэргэжилтэн байна.

Олон улсын эдийн засаг: Олон улсын эдийн засагч нь

олон улсын худалдаа, олон улсын санхүүгийн

харилцаанд оролцогч талуудын үйл хөдлөлийг

судлах, шийдвэрийг үнэлэх, дүгнэлт өгөх

чадваруудыг эзэмших, түүгээрээ төлбөрийн тэнцэл,

түүнтэй холбоотой бодлого, хөтөлбөрийн хэрэгжилт,

хяналт, үнэлгээ, судалгааг хийж гүйцэтгэх чадварыг

эзэмшсэн мэргэжилтэн байна.

Төгссөний дараа ажиллах боломж: Экономикс

мэргэжлээр төгссөн мэргэжилтэн нь төр, захиргааны

төв болон орон нутгийн байгууллагууд, их, дээд

сургууль, шинжлэх ухаан, судалгааны байгууллагууд

болон төрийн бус байгууллага, түүнчлэн хувийн

секторын байгууллагад ажиллах чадвартай. Олон

улсын эдийн засгийн байгууллагад эдийн засагч,

судлаач хийх өргөн боломжтой. Гол ажиллах

байгууллагуудад: Монголбанк, Эдийн засгийн

хөгжлийн яам, Сангийн яам, Үндэсний статистикийн

хороо, Төрийн бус судалгааны байгууллага, Их дээд

сургуулиуд, Эрдэм шинжилгээний байгууллага,

Арилжааны банкууд

Эдийн засгийн мэдээлэл: Эдийн засгийн мэдээлэл

зүйн бакалаврын зэргийн боловсролын агуулга нь

төгсөгчдөд банк, санхүү, татвар, хяналтын, төв орон

нутгийн алба, сургалт, эрдэм шинжилгээний

байгууллагад эдийн засгийн математик загварчлалын

аргуудыг ашиглан шинжилгээ хийхэд шаардлагатай

мэдлэг чадвар, хандлага эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.

Өгөгдлийн сангийн зохион байгуулалт, веб

программчлал, мэдээллийн технологи, мэдээллийн

систем, эдийн засгийн математик

загварчлал,эконометрик, санхүүгийн математик

программчлал, санхүүгийн математик хичээлүүдийг

судалснаар банк, санхүү бизнесийн байгууллагын үйл

ажиллагаанд эдийн засгийн шинжилгээ, прогноз

хийх, үнэлэлт дүгнэлт өгөх, байгууллагын

мэдээллийн системийг зохион байгуулах болон

удирдах чадварт суралцдаг.

Төгссөний дараа ажиллах боломж: “Эдийн засгийн

мэдээлэл” мэргэжлийн стандартыг хангасан төгсөгч

нь төрийн бүх шатны байгууллага, түүний салбар

нэгжүүд, хувьцаат компани, ашгийн бус байгууллага

зэрэг өмчийн бүх хэлбэрийн байгууллагын

мэдээллийн системийн шинжээч, мэдээллийн

технологийн мэргэжилтэн, судлаач, шинжээч, сургалт

эрдэм шинжилгээний байгууллагад багш, эрдэм

шинжилгээний ажилтнаар ажиллах бүрэн

Page 64: Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013

Монгол улсын их сургууль Бакалаврын сургалтын алба

64

боломжтой.

53

ХС

Худалдаа,

үйлдвэрлэлийн

менежмент* (Ня-

бо,хяналт шалгалт; Ня-

бо мэдээлэл зүй;

Худалдааны

менежмент;

Үйлдвэрлэлийн

менежмент; Биржийн

худалдааны менежмент)

Ня-бо,хяналт шалгалт: Ня-бо, хяналт шалгалтын

чиглэлээр бизнесийн удирдлагын бакалаврын

зэрэгтэй мэргэжилтэн нь ямар ч байгууллагад

санхүүгийн мэдээллийг хөтлөх, боловсруулах,

тайлагнах, дүн шинжилгээ хийх, хянан шалгах,

эдгээрийг удирдан хэрэгжүүлэх, үнэлэлт дүгнэлт өгөх

чадвар бүхий мэргэжилтэн байна.

Ня-бо мэдээлэл зүй: Ня-бо, мэдээлэл зүйн чиглэлээр

бизнесийн удирдлагын бакалаврын зэрэгтэй

мэргэжилтэн нь ямар ч байгууллагад санхүүгийн

мэдээллийг хөтлөх, боловсруулах, тайлагнах, дүн

шинжилгээ хийх, мэдээллийн сан бүрдүүлэх, програм

хангамж боловсруулах, мэдээллийн тогтолцооны

аюулгүй байдлыг хангах, эдгээрийг удирдан

хэрэгжүүлэх чадвар бүхий мэргэжилтэн байна.

Төгссөний дараа ажиллах боломж:

-Төр захиргааны байгууллагад, ялангуяа хяналтын

нэгжид (Дотоод хяналтын)

-Татвар, даатгал, гааль, нийгмийн даатгал, банк,

хөрөнгийн бирж, брокер зэрэг санхүүгийн болон

мэргэжлийн хяналтын байгууллагад

-Аж ахуйн нэгж, байгууллагад нягтлан бодогч,

мэргэшсэн зөвлөх, хяналтын байгууллагад

-Эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын байгууллагад

-Төсөл, олон улсын байгууллагад

-Мэдээлэл технологийн байгууллагад

Худалдааны менежмент: Худалдаа бизнес,

маркетингийн удирдлагын онол арга зүйн мэдлэг олж

, худалдаа, бизнесийн байгууллагууллыг удирдан

зохион байгуулах ур чадварыг эзэмшинэ.

Төгссөний дараа ажиллах боломж: Худалдаа,

бизнесийн байгууллагад худалдаа, бор

луулалт,маркетинг, хариуцсан менежер, түүнчлэн

төрийн болон төрийн бус байгууллагад худалдаа

үйлчилгээ , борлуулалт, маркетинг логистикийн үйл

ажиллагаа хариуцсан мэргэжилтнээр ажиллах

боломжтой.

Үйлдвэрлэлийн менежмент: Үйлдвэрийн газрын

бүтээгдэхүүний эрэлт, үйлдвэрлэлийн хүчин чадал,

технологи, тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн

процессийн шийдвэр, бараа материалын нөөцийн

төлөвлөлт хийх, бүтээмж, чанарын удирдлагын

хүрээнд судалгаа шинжилгээ хийж, сайжруулах арга

замыг төлөвлөн, хэрэгжүүлэх ажлыг зохион

байгуулах мэдлэг, чадвартай мэргэжилтэн бэлтгэнэ.

Төгссөний дараа ажиллах боломж: Төгсөгчид нь

үйлдвэр, аж ахуйн газарт үйлдвэрийн дарга,

үйлдвэрлэлийн менежер, бүтээмжийн менежер,

Page 65: Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013

Монгол улсын их сургууль Бакалаврын сургалтын алба

65

ХС

үйлдвэрийн газрын төлөвлөлтийн мэргэжилтэн зэрэг

ажлын байранд ажиллахаас гадна энэ мэргэжлээр

төгссөн төгсөгчид хүний нөөцийн менежер, нягтлан

бодогч, маркетингийн менежер зэрэг ажлын байранд

хөрвөн ажиллах чадвартай байдаг. Энэ мэргэжлээр

төгсөгчид нь бизнес, төрийн байгууллагуудын

удирдах албанд дэвшин өндөр үр бүтээлтэй ажиллаж

байгаа практик цөөнгүй байна.

Биржийн худалдааны менежмент: Биржийн

худалдааны менежментийн ангийг төгссөн оюутнууд

нь биржийн худалдааг зохион байгуулах, худалдаанд

гишүүнчлэлийн болон гишүүнчлэлийн бус

статустайгаар оролцох, биржийн хэлцлийн үр

ашигтай хэлбэрийг сонгон хэрэгжүүлэх боломжтой

бөгөөд дараах мэдлэг, чадварыг эзэмшиж гарах юм.

Оюутны эзэмшвэл зохих мэдлэг: ∙ Биржийн төрөл, тэдгээрийн хоорондын зааг ялгаа

∙ Биржийн зохион байгуулалт, бүтэц

∙ Биржийн худалдаанд оролцогчдын эрх, үүрэг

∙ Биржийн хэлцлүүдийн төрөл, онцлог, үр ашиг

∙ Биржээр худалдаалагдсан барааны худалдах-

худалдан авах гэрээ, төлбөр тооцоо

∙ Биржийн менежмент, маркетинг

∙ Биржийн барааны онцлог, биржээр бараа

худалдаалах арга, технологи, стандарт

Оюутны эзэмшвэл зохих чадвар: ∙ Биржийн худалдааг зохион байгуулах

∙ Биржийн худалдаанд гишүүнчлэлийн болон

гишүүнчлэлийн бус статустайгаар оролцох

∙ Биржийн хэлцлийн үрашигтай хэлбэрийг сонгон

хэрэгжүүлэх

Биржээр худалдаалагдсан барааны худалдах-худалдан

авах гэрээ байгуулж, төлбөр тооцоо хүлээн авах,

хийх, биржийн үнийн болон бусад мэдээлэл дээр

ажиллах, судалгаа хийх

54

Реклам сурталчилгааны

менежмент

Маркетинг, менежмент, бизнес дүрслэх урлаг,

дизайны онол арга зүйн мэдлэг эзэмшихээс гадна

урлахуй ухаанд суралцаж, уран сэтгэж, реклам

дизайныг бүтээх болон маркетинг, рекламын

менежментийн арга ухаан, ур чадварыг эзэмшинэ.

Мөн компьютерийн программуудын онцлогийг

мэргэжлийн өндөр түвшинд онол практик хослуулан

суралцаж эзэмшихээс гадна видео болон хэвлэлийн

реклам бүтээх ур чадварыг эзэмшинэ.

Төгссөний дараа ажиллах боломж: Аливаа

байгуулагад маркетингийн болон реклам

сурталчилгааны менежер, дизайнераар ажиллах

боломжтой. Тухайлбал: /Телевиз, радио, сонин

сэтгүүлийн газар, Пүүс компани худалдааны

Page 66: Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013

Монгол улсын их сургууль Бакалаврын сургалтын алба

66

ХС

байгууллагад, Реклам сурталчилгааны агентлагт,

Мэргэжлийн дизайны студид, Гадаад дотоодын

үйлдвэрүүдэд брэнд менежерээр ажиллах боломжтой.

55

Зочид буудал, зоогийн

газрын менежмент

Зочлох үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааны

онцлог, зохион байгуулалт,менежмент, маркетинг,

үйлчилгээний технологийг мэргэжлийн өндөр

түвшинд онол, практик хослуулан судлахаас гадна

зочлох үйлчилгээний захиалга, мэдээллийн систем,

тавилга, интерьер дизайн, мэргэжлийн англи хэлний

мэдлэг ур чадварыг олж авна. Суралцагч нь

удирдлагын орчин үеийн аргабарил, үйлчилгээг

зохион байгуулах, зочид үйлчлүүлэгчидтэй харилцах

үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд, хуулийн

хүрээнд, бизнесийн ёс зүйтэй хэрэгжүүлэх чадварыг

эзэмшинэ.

Төгссөний дараа ажиллах боломж: Төгсөгчид нь

үндсэндээ ажлын байраар хангагдах буюу цаашид

ахисан түвшинд гадаад дотоодод үргэлжлүүлэн

суралцдаг. Тухайлбал: ”Улаанбаатар”, “Баянгол”,

“Чингис хаан”, ”Кемпински Хаан Палас”, ”Цэцэг”

зэрэг зочид буудлуудад мэргэжлээрээ ажиллаж байна.

Энэ мэргэжлээр суралцагч нь зочлох үйлчилгээний

салбарын компаниудад дунд шатны менежер, зочин

хүлээн авагч, зохион байгуулагч зэрэг ажил үүргийг

гүйцэтгэх боломжтой.

56

Бизнесийн сэтгэл судлал

Бизнесийн сэтгэл зүй чиглэлээр төгсөгч нь эзэмшсэн

мэргэжлийнхээ дагуу өмчийн бүх хэвшлийн аж ахуйн

нэгж, төрийн захиргааны болон ашгийн бус

байгууллагуудын үйл ажиллагаанд хүмүүсийн

мэдрэмж, зан төрх, туршлагыг танин мэдэх замаар

хүний нөөцийг шилж сонгох, сургаж хөгжүүлэх,

хамтран ажиллах түншээ зөв сонгох, өөрийн

ажиллагчдын сэтгэл зүйн байдалд дүн шинжилгээ

хийх, хөдөлмөр зохион байгуулалтыг зөв хийх талаар

бизнесийн зөвлөгөө өгөх, зах зээлийн судалгаа

явуулах, хэрэглэгчийн сэтгэл зүйд нөлөөлөх, реклам

сурталчилгаа явуулах замаар байгууллагын

борлуулалтыг нэмэгдүүлэх үйл ажиллагааг зохион

байгуулна. Түүнчлэн сургалтын болон судалгаа,

эрдэм шинжилгээ байгууллагуудад ажиллаж болно.

Төгссөний дараа ажиллах боломж: Төгсөгчид нь

бизнесийн зөвлөх, Хүний нөөцийн менежер, хүний

нөөцийн бүрдүүлэлт сонгон шалгаруулалтын

менежер, сургалт хөгжлийн менежер, зах зээл

судлаач, хэрэглэгчдэд чиглэсэн маркетингийн зөвлөх,

хэрэглэгчдийн зан үйлийг судлаач, зөвлөх,

хөдөлмөрийн сэтгэл зүй, хөдөлмөрийн зохион

байгуулалт, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа болон

(үйлдвэр, худалдааны болон албан газрын ажилчдын)

Page 67: Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013

Монгол улсын их сургууль Бакалаврын сургалтын алба

67

эрүүл ахуйн зөвлөх зэрэг ажлын байранд ажиллах

чадвартай болно.

57

Бизнесийн эрх зүй

Мэргэжлийн зориулалт нь суралцагчид эрх зүйн

мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах

мэдлэг, чадвар эзэмшүүлж, мэргэжлийн үнэт чанарыг

төлөвшүүлэхэд чиглэнэ.

Хөтөлбөрийн зорилго: Дэлхийн хөгжлийн түгээмэл

хандлага, эдийн засаг-нийгмийн хэрэгцээ шаардлагад

нийцсэн эрхзүйн онолын өргөн мэдлэгтэй, хуульчийн

мэргэжлийн ёс зүйг эрхэмлэдэг, мэргэжлийн өндөр ур

чадвартай бизнесийн эрх зүйч бэлтгэхэд оршино.

Төгссөний дараа ажиллах боломж: Хууль хяналтын

байгууллагад шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотаритч,

төрийн захиргааны байгууллагад төрийн албан хаагч,

бизнесийн байгууллагад хуулийн зөвлөх, хүний

нөөцийн менежер гэх мэт

58

УБС

Математик, програм

хангамж

Мэргэжилтэн нь салбар шинжлэх ухааны техник

технологи хөгжүүлэх төсөл төлөвлөгөө боловсруулах,

нийгэм эдийн засгийн процессийг удирдаж төлөвлөх

асуудлыг шийдвэрлэхэд орчин үеийн математик

загварыг ашиглан зөв оновчтой шийдвэр гаргах арга

зүйг эзэмшсэн байна. Мөн судалж буй процесс

үзэгдлийн математик загварыг зохиож шийдлийг нь

олох чанарын шинжилгээ явуулах чадварыг эзэмшсэн

байна. Сүлжээ зохион байгуулж сүлжээний

компьютер ашиглаж байгаа хэрэглэгчдэд зориулсан

программ бичих чадвартай болсон байна. Төрөл

бүрийн хэрэглээний программыг чадварлагаар

эзэмшиж тухайн орчинд нь зохицуулан хэрэглэх

дадлыг олсон байна.

Төгссөний дараа ажиллах боломж: ШУА болон их

дээд сургууль, төрийн бус байгууллагын дэргэдэх

салбар хүрээлэн /имформатик, физик техникийн/ -

гүүд, төр захиргааны байгууллагууд, үндэсний

статистикийн төв, МИАТ, МҮТВ, МCS, датаком,

зэрэг төрийн болон төрийн бус байгууллагад

хэрэглээний математик болон программ хангамжийн

чиглэлээр ажил эрхлэх боломжтой.

59

Компьютерийн техник

хангамж

Орчин үед мэдээллийн болон компьютерийн техник

үсрэнгүй хөгжиж, бүх салбарт хэрэглэгдэх болсон

учир энэ мэргэлээр сургаж мэргэжилтэн бэлтгэх

зорилт тавив. Компьютерийн техник, электроникийн

мэргэжлээр эрдэм шинжилгээний байгууллагад

ажиллах, их дээд сургуульд багшлах, электроник,

компьютерийн техник ашигладаг газруудад

инженерийн ажил хийх чадвартай байна.

Компьютерийн техник, электроникийн мэргэжлээр

загварчлах программ хангамж ашиглаж зохион

бүтээх, лекц унших, эрдэм шинжилгээний хуралд

Page 68: Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013

Монгол улсын их сургууль Бакалаврын сургалтын алба

68

УБС

илтгэл хэлэлцүүлэх, тодорхой асуудал дээр өөрийн

санал дүгнэлтийг гаргаж чаддаг байх.

Төгссөний дараа ажиллах боломж: Орчин үед

мэдээллийн болон компьютерийн техниз үсрэнгүй

хөгжиж, бүх салбарт хэрэглэгдэх болсон учир энэ

мэргэжлээр сургаж мэргэжилтэн бэлтгэх нь эрдэм

шинжилгээний байгууллагад ажиллах, их дээд

сургуульд багшлах, электроник, компьютерийн

техник ашигладаг газруудад инженерийн ажил хийх

чадвартай байх учраас ажлын байр хангалттай.

60

Менежмент, нутгийн

удирдлагын

“Нутгийн удирдлагын менежмент” мэргэжлийг

эзэмшсэнээр төрийн чиг үүргийг орон нутагт

хэрэгжүүлэх өдөр тутмын үйл ажиллагааг зохион

байгуулах төрийн албан хаагч болно. Энэхүү

мэргэжил нь төрийн удирдлагын мэргэжлийн хүрээнд

нутгийн удирдлагаар гүнзгийрэн мэргэшдэг

онцлогтой. Төрийн албан хаагчдын дийлэнхи нь

нутгийн захиргаан байггууллагад ажилладаг учраас

төгсөгчид ажлын байраар бүрэн хангагдах

боломжтой.

Төгссөний дараа ажиллах боломж: - Баг, хорооны

зохион байгуулагч, мэргэжилтэн

- Баг, хорооны иргэдийн нийтийн хурлын дарга,

нарийн бичгийн дарга

- Сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын

дарга,

-Хурлын тэргүүлэгчдийн дарга, нарийн бичгийн дарга

- Бүх шатны засаг дарга

- Засаг даргын тамгын газрын дарга, түшмэл

- Төрийн алба болон бизнесийн байгууллагын

захиргааны алба гэх мэт.

61

Багш, гүн ухааны

"Багш, гүн ухаан"-ы мэргэжлээр төгсөгч нь гүн

ухаан, нийгмийн тухай мэдлэг хичээлээр

боловсролын стандартынг хэрэгжүүлэх түвшинд

ЕБС-д багшлахаар бэлтгэгдсэн байх ба сэтгэл судлал,

сурган хүмүүжүүлэх зүй, тухайн мэргэжлийн

дидактик, боловсролын хөгжлийн үндсэн чиглэл,

хэтийн төлөвийн талаар өөрийн мэдлэг, чадвар,

хандлагатай, тулгамдсан асуудлыг бие даан

шийдвэрлэх, сургалтын ажлыг оновчтой төлөвлөх,

зохион байгуулах, улмаар бие хүний төлөвшил,

нийгэмших үйл явцыг дэмжих сургалтын агуулга,

арга зүй, хэрэглэгдэхүүнийг бүтээлчээр сонгож

хэрэглэх, суралцагчдад боловсролын стандартын

шаардлагад тохирсон мэдлэг, чадвар эзэмшүүлэх,

холбогдох хууль тогтоомжид тусгагдсан

суралцагчдын эрхийг хангах, тэдний эрүүл мэндийг

хамгаалах, авъяас билгийг хөгжүүлэх, эцэг эх, төр,

олон нийттэй хамтран ажиллах, өөрийн мэргэжил

Page 69: Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013

Монгол улсын их сургууль Бакалаврын сургалтын алба

69

УБС

боловсролоо тасралтгүй дээшлүүлэх бэлтгэлтэй

байна.

Төгссөний дараа ажиллах боломж: ЕБС-д нийгмийн

тухай мэдлэг хичээлийн багш, өмчийн бүх хэвшлийн

их дээд сургуулиудад мэргэжлийнхээ чиглэлээр багш.

зохих журмын дагуу судалгаа, эрдэм шинжилгээний

байгууллагад гүн ухаан, ёс зүй, гоо зүй, сэтгэлгээний

түүхийн чиглэлээр судлаач,ажиллаж болно.

62

Утга зохиол судлал,

шүүмж

“Утга зохиол судлал, шүүмж” мэргэжлийн хөтөлбөр

нь тухайн мэргэжлээр суралцан төгсөгчийн нийгмийн

захиалга, зах зээлийн эрэлт хэрэгцээ, эрдэм

шинжилгээ-судалгааны өнөөгийн төвшин шаардлагад

бүрнээ нийцэхүйц болон хэрэгжиж ирсэн болно.

Тухайлбал Хүмүүнлэгийн шинжлэх ухааны бие

даасан салбар болох Утга зохиол судлалын салбар

шинжлэх ухаан нь өсөн нэмэгдэж буй нийгмийн

хөгжил хөдөлгөөний хурд, хүний хөгжлийн төвшин,

түүний гол үзүүлэлт болох сэтгэлгээний төвшин, ёс

суртахууны төлөвшил, нийгмийн үнэт зүйлс түүнд

хандах хандлага үзэл сэтгэлгээ зэрэгт нөлөөлөх

төлөвшүүлэх тодорхойлоход тодорхой үүрэг

гүйцэтгэдгийн хувьд улам бүр практик ач

холбогдолтой болж нөгөө талаар хавсарга болон

суурь шинжлэх ухааны хөгжлийн төвшин,

шаардлагад өөрийн судалгааны хамрах хүрээ,

өргөжин гүнзгийрсэн байдлаараа ач холбогдол нь

тодорхойлогдож байна.

Төгссөний дараа ажиллах боломж: Хөтөлбөрөөр

бэлтгэгдэн гарах мэргэжилтэн зах зээлд, нийгэмд

гарсны дараа мэргэжлийн боловсон хүчний хувьд

ажиллах, мэргэших газар нь тодорхой тухайлбал

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн түүний салбар

нэгжүүд байдагаас гадна нийгэмд зайлшгүй

шаардлагатай гэж болох утга зохиолын ажилтан,

хэвлэлийн газрын редакцийн зөвлөл, хэвлэл

мэдээллийн байгууллагын утга зохиолын ажилтан,

цаашилбал боловсролын бүхий л шатны байгууллагад

хөрвөх чадвараа ашиглан ажилладаг нь бүхэлдээ

түүний зах зээл, нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх тал нь

гэж болно. Үндэстний оюуны соёлын нэгэн томоохон

тал болох уран зохиолын зүйлийг судлан шинжлэх

шинжлэх ухааны зайлшгүй шаардлагатай уялдан

тухайн хөтөлбөрийг хэрэгжүүлэх захиалга ач

холбогдол өөрөө тодорхойлогдох юм.

63

Англи хэл-сэтгүүл зүй

Монгол улсын сэтгүүл зүйн салбарын гадаад хэлтэй

анхдагч мэргэжил гэж хэлж болно. Тус мэргэжлийг

эзэмшсэнээр хэвлэлийн болон радио телевизийн

салбарын хосолсон удирдлага, чадвар дадал туршлага

олгохоос гадна Мөн практик чадварыг түлхүү олгоно.

Page 70: Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013

Монгол улсын их сургууль Бакалаврын сургалтын алба

70

УБС

Төгссөний дараа ажиллах боломж: Төгссөний дараа

орон нутгийн сонин , радио телевизэд сурвалжлагч

редактор хйих боломжтой. Дөрвөн жилийн тодор

төгссөн оюутнуудаас 70-аад хувь нь хот хөдөөгийн

хэвлэл мэдээллийн газар ажиллаж буй мэдээ байна.

64

Орчуулга, гадаад хэл

/япон/

Тус мэргэжлээр элсэгчид нь япон хэлний N2 төвшний

хэмжээний мэдлэгтэй, япон хэлээр ярих өөрийн санал

бодлоо бусадтай чөлөөтэй хуваалцах, унших, бичих,

чадварыг бүрэн эзэмшсэн 2500 орчим ханзны

мэдлэгтэй мэргэжлийн ном зохиол судалгаа

шинжилгээний бүтээлдээ япон хэлний эх

хэрэглэгдэхүүнээс ашиглах бүрэн дүүрэн боломжтой

боловсон хүчин болон бэлтгэгдэн гарна.

Төгссөний дараа ажиллах боломж: Энэ мэргэжлээр

төгсөгчид нь орчуулгын болон аялал жуулчлалын

компани, япон хэлний бүх шатны сургалтын

байгууллага, телевиз радиогийн орчуулгын алба,

хэвлэл мэдээллийн байгууллага, төрийн яам тамгын

газруудын гадаад харилцааны хэлтэс, элчин сайдын

яамдад ажиллах бүрэн боломжтой.

65

Орчуулга, гадаад хэл

/солонгос/

Солонгос хэлний орчуулгын ангийн оюутан нь 4

жилийн турш мэргэжлийн солонгос хэлний хичээлийг

хэлзүй, унших, сонсох, ярих, зохион бичих дадлуудыг

ашт дарааллаар нь энгийнээс гүнзгийрүү өсөх замаар

судлахын зэрэгцээ ахлах курсээс эхлэн аль нэг

чиглэлээр мэргэшихээс шалтгаалан мэргэжлийн үг

хэллэг бие даан сурахад дагуулан удирдаж мэдлэг

эзэмшинэ. Мөн солонгос хэлний түвшин тогтоох

шалгалтанд тэнцэх түвшний сургалтыг хичээлдээ

агуулсан учир шат дараалалтайгаар курсээ төгсөөд

тэнцэх боломжтой.

Солонгос хэлний сургалттай 12 их, дээд

сургуулиудын тэмцээн уралдаанд байнга ажилттай

оролцдог бөгөөд 2-4 курстээ БНСУ-ийн Сүнь Чонь

Хён сургуульд 6 сарын хэлний бэлтгэл хийх мөн Сүнь

Чонь Хён, Дэгү их сургуульд 1 жилийн тэтгэлэгт

хэлний бэлтгэлд шалгаруулан явуулах боломжтой.

Зуны улиралд Ази Номхон далайн орны солонгос

хэлний нийгэмлэгээс багш оюутан ирж “Солонгос

хэлний сургалт ба соёлын талаар сурталчлах сургалт”

6 сарын 29- өөс 7-р сарын 29 өдөр хүртэл нэг сарын

хугацаатай сургалт зохион байгуулдаг болохоор

тухайн улиралдаа авч чадаагүй мэдлэгээ нөхөж авах

боломжийг бүрдүүлж өгдөг.

Төгссөний дараа ажиллах боломж: Солонгос хэлний

сургалттай бүх шатны сургалтын байгууллага. -

Солонгос хөрөнгө оруулалттай компани. - аялал

жуулалд орчуулагч, Музейн тайлбарлагч, ШУА-д

Солонгос судлалын эрдэм шинжилгээний ажилтан гэх

Page 71: Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013

Монгол улсын их сургууль Бакалаврын сургалтын алба

71

УБС

мэт, телевиз радиогийн орчуулгын алба, хэвлэл

мэдээллийн байгууллага, төрийн яам тамгын

газруудын гадаад харилцааны хэлтэс, элчин сайдын

яамдад ажиллах бүрэн боломжтой.

66

Орчуулга, гадаад хэл

/хятад/

Тус мэргэжлээр элсэгчид нь хятад хэлний HSK 4-6

дэсийн мэдлэгтэй хятад хэлээр ярих өөрийн санал

бодлоо бусадтай чөлөөтэй хуваалцах, унших бичих

чадварыг бүрэн эзэмшсэн 5000 орчим ханзны

мэдлэгтэй мэргэжлийн ном зохиол болон хэл утга

зохиол, түүх археологийн холбогдолтой үг хэллэгийг

түлхүү эзэмшүүлж судалгаа шинжилгээний

бүтээлдээ хятад хэлний эх хэрэглэгдэхүүнээс нь

ашиглах бүрэн дүүрэн боломжтой боловсон хүчин

болон бэлтгэгдэн гарна.

Төгссөний дараа ажиллах боломж: Энэ мэргэжлээр

төгсөгчид нь орчуулгын болон аялал жуулчлалын

компани, хятад хэлний бүх шатны сургалтын

байгууллага, телевиз радиогийн орчуулгын алба

хэвлэл мэдээллийн байгууллага , төрийн яам тамгийн

газруудын гадаад харилцааны хэлтэс, элчин сайдын

яаманд ажиллах бүрэн боломжтой. Түүнчлэн

судалгааны чиглэлээр ШУА-ын хэл утга зохиол,

археологи түүхийн хүрээлэнгүүд болон номын сан,

музейд ажиллах боломжтой.

Төгссөний дараа БНХАУ-ын их дээд сургуулиудад

хэлний бэлтгэлгүй ахисан шатны сургалтанд суух

болоцоотой.

67

Органик бус хими

Органик бус химийн онолд тулгуурлан байгалийн

органик бус бодис, тэдгээрийн нэгдлийн тухай

ойлголтыг химийн элементүүдтэй холбож, ашигт

малтмал, эрдэс чулуулгын физик-химийн

чанаруудтай танилцаж, байгалийн хүдэр чулуулагаас

төрөл бүрийн түүхий эд олборлох, технологийг үзнэ.

Үүнд: эрдэс түүхий эдийг боловсруулах, ашиглах

уламжлалт ба орчин үеийн технологуудыг эрдэсийн

нанотехнологи боловсруулах болон практикт

хэрэглэх арга зүйг аналитик судалгаатай холбож

дадлагажина.

Төгссөний дараа ажиллах боломж: Уул уурхайн төрөл

бүрийн салбарт, эрдэс түүхий эдийн шинжилгээний

лабораториуд, ГТС, ГОК, химийн лаборатори, ус ,

эрдэм шинжилгээний судалгааны лабораториуд,

физик, хими, геологийн хүрээлэнгийн органик бус

бодисийн судалгааны лаборатори гэх мэт

68

Биологи /экологи/

Экологи нь хүрээлэн байгаа орчныг танин мэдэх,

тэдгээрийн хувьсал өөрчлөлтийг илрүүлж, зохистой

хэм хэмжээнд байлгах асуудлыг шийдвэрлэхэд чухал

ач холбогдолтой. Ялангуяа эрин үеийн экологийн

өөрчлөлтийг нарийвчлан судалснаар байгалийн

Page 72: Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013

Монгол улсын их сургууль Бакалаврын сургалтын алба

72

УБС

тэнцвэрт байдлыг хадгалах, бэлчээр болон уул

уурхайн эдэлбэр газрыг нөхөн сэргээж унаган

төрхөөр нь байлгахад чухал юм.

Төгссөний дараа ажиллах боломж: Биологи,

экологийн судалгааны салбараар төгссөн хүн бүр

биологийн шинжлэх ухааны бүх салбарт ажиллах

бүрэн боломжтой. Тухайлбал амьтан, ургамал, агаар

мандал, хөрс, усны, цаг уур, нөхөн сэргээлт гэх мэт.

69

Радио физик

Орчин үед холбоо харилцааны техник үсрэнгүй

хөгжиж, радио физикийн талаас нь судлах, хяналт

тавих зайлшгүй шаардлага хурцаар тавигдаж байгааг

харгалзан энэ мэргэжлээр сургаж мэргэжилтэн

бэлтгэх зорилт тавив. Аливаа юмс үзэгдэл, түүний

дотоод гадаад мөн чанар, хоорондын харилцан

холбоо шүтэлцээ зэргийг үнэн зөв танин мэдэж, зохих

түвшингийн үнэлгээ дүгнэлтийг хийж чаддаг болсон

байх. Уг чиглэлээр судалгаа хийж, ас асуудал

дэвшүүлэн тавих, маргаан хэлэлцүүлэг хийх зэргээр

ерөнхийгөөс тусгай руу чиглэсэн маягаар өөрийн

мэргэжлийн дагуу шинжлэх ухааны үндслэлтэй,

үнэлэлт дүгнэлт өгч чаддаг байх. Физик, Электроник,

Компьютерийн техникийн мэргэжлээр эрдэм

шинжилгээний байгууллагад ажиллах, их дээд

сургуульд багшлах, электроник, компьютерийн

техник ашигладаг газруудад инженерийн ажил хийх

чадвартай байна.

Төгссөний дараа ажиллах боломж: Орчин үед холбоо

харилцааны техник үсрэнгүй хөгжиж, радио

физикийн талаас нь судлах, хяналт тавих зайлшгүй

шаардлага хурцаар тавигдаж байгаа юм. Иймд энэ

олон нэвтрүүлэх станцуудын хүн ам болон байгаль

орчинд нөлөөлөхийг физик аргаар судлаж үнэлж

дүгнэх чадвартай мэргэжилтэн аль ч байгууллагат

байх шаардлагатай юм.

70

Одон орон судлал

Нарны физикийн судалгаа, астрометрийн судалгаа,

газар хөдлөлийн судалгаа, сейсмологийн чиглэлээр

газар хөдлөлтийн голомт үүсэх физик шинж чанар,

газар хөдлөлийн хагарлын хэмжээ үүсэн хүч хугацааг

тогтоож геодинамикийн процесстой уялдах

шүтэлцээг тогтоох дадал олох. Монголын газар

хөдлөлтийг бүртгэх станцуудыг орчин үеийн

электрон багаж төхөөрөм-жөөр тоноглох, газар

хөдлөлт судлах мэдээлийн санг өргөжүүлэх, газар

хөдлөлийн зүй тогтлыг нарийвчлах, сейсмик

долгионы тархалтаар гүний тогтоцыг загварчлах арго

зүйг боловсруулах улмаар Байгаль болон төв Азийн

геодинамикийн процесстой холбох сейсмолог,

сейсмогеолог, инженер сейсмологийн олон талт

судалгааг хийх.

Page 73: Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013

Монгол улсын их сургууль Бакалаврын сургалтын алба

73

УБС

Төгссөний дараа ажиллах боломж: ШУА-ийн

хүрээлэнгүүд, судалгааны лабораториудад, цаг уур,

байгалийн ухааны багш, уул уурхайн лаборатори гэх

мэт

71

Түүх-археологи

Түүхч- Археологич мэргэжил нь монголд эртний

судлал хурдацтай хөгжиж орчин үеийн шинэ

технологиудыг шаардаж буй өнөө үед орчин үеийн

хэрэгцээ шаардлагад нийцсэн чадварлаг боловсон

хүчин бэлтгэн гаргахад чиглэгдэж байна. Монголд

уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж буй өнөө үед

газрын хөрсөн доор болон газрын хөрсөн дээр байгаа

эртний монголчуудын үлдээсэн соёлын элдэв төрлийн

дурсгалуудыг авран хамгаалах, судалгаа шинжилгээ

явуулах ажилд мэргэжлийн боловсон хүчин

дутагдалтай байгаа нийгмийн хэрэгцээнд тулгуурлан

МУИС-ийн Улаанбаатарын сургууль нь Түүхч -

Археологич мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж байна.

Энэ мэргэжлийн гол онцлог нь дан ганц түүхч

мэргэжилээс гадна археологийн чиглэлээр давхар

мэргэшиснээр эрдэм шинжилгээ судалгааны

байгууллагуудаас гадна уул уурхай, барилга

байгууламжийн талбайд үнэлгээ тогтоох, хайгуул

болон малтлага судалгаа хийх, түүх судлах, түүхийн

чиглэлийн олон салбарт давхар ажиллах боломжийг

бүрдүүлнэ.

Төгссөний дараа ажиллах боломж: ШУА-ийн

Түүхийн хүрээлэн, Археологийн хүрээлэн, Батлан

хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн, Монголын

Үндэсний түүхийн музей, Цэргийн түүхийн музей

болон бусад музейнүүд, Үндэсний архивын газар

болон түүний салбар архивууд, ЕБСургуулиуд болон

Их, дээд сургуулиуд зэрэг сургалт судалгаа

шинжилгээний байгууллагуудаас гадна уул уурхай

барилгын компаниудад өөрийн мэргэжлээр ажиллах

боломжтой.

72 Археологи-хятад судлал Сургалтын хувьд археологийн мэргэжлийн хичээл

болон хөтөлбөрийн хүрээнд мэргэжлийн

Хятад/Япон/Солонгос хэлний орчуулагч мэргэжлээр

давхар суралцдаг болно. Дээрхи хэлний хичээлийг

тухайн орны зочин багш нар урилгаар ирж заадаг нь

оюутнуудад хэл сурахад дөхөм болдог. Энэ нь бусад

Археологийн чиглэлээр суралцдаг мэргэжлийн

ангиудаас давуу тал юм. Археологийн тэнхимийн

оюутнууд суралцах хугацаандаа ШУА-ийн Түүхийн

болон Археологийн хүрээлэнгээс зохион байгуулдаг

Монгол-Франц, Монгол-Америк, Монгол-Турк,

Монгол-Герман, Монгол-Солонгос, Монгол-

Казакстан, Монгол-Белги, Монгол-Оросын зэрэг олон

улсын хамтарсан болон дотоодын археологийн

73 Археологи-япон судлал

74

Археологи-солонгос

судлал

Page 74: Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013

Монгол улсын их сургууль Бакалаврын сургалтын алба

74

УБС

хээрийн шинжилгээний ангиудад идэвхитэй оролцон

ажиллаж, хичээлийн танхимд үзэж мэдсэн зүйлээ

амьдрал практикт хэрэгжүүлэн бататгаж байдаг. Мөн

Улаанбаатар сургуулийн захиргаа Археологийн

тэнхимийн үйл ажиллагааг аж ахуй, удирдлагын

талаар туслан дэмжиж, археологийн хээрийн

шинжилгээний бие даасан үйлдвэрлэлийн дадлага,

хээрийн шинжилгээний экспидиц зохион байгуулах

нөхцлөөр хангаж байдаг.

Төгссөний дараа ажиллах боломж: ШУА-ийн түүхийн

хүрээлэн, Монголын Үндэсний түүхийн музей,

Цэргийн түүхийн музей болон бусад музейнүүд,

Үндэсний архивын газар болон түүний салбар

архивууд, ЕБСургуулиуд болон их дээд сургуулиуд

зэрэг сургалт судалгаа шинжилгээний

байгууллагуудаас гадна өөрийн эзэмшсэн гадаад

хэлний чиглэлийн төр, аж ахуй, олон нийтийн

байгууллагуудад ажиллах боломжтой. орчуулгын

болон аялал жуулчлалын компани, Хятад хэлний бүх

шатны сургалтын байгууллага, телевиз радиогийн

орчуулгын алба, хэвлэл мэдээллийн байгууллага,

төрийн яам тамгын газруудын гадаад харилцааны

хэлтэс, элчин сайдын яамдад ажиллах бүрэн

боломжтой.

75 Түүх-хятад судлал Монголын түүхэнд холбогдох хятад/япон/солонгос

хэл дээрх эртний түүхэн эх сурвалжуудыг харьцуулан

үзэж судалгаа хийх дорно дахины хэлтэй

судлаачидын хэрэгцээ шаардлагад тулгуурлан бий

болсон ба монголын түүхэнд холбогдох дорно

дахины улсуудын хэл дээр байгаа сурвалж

материалуудыг түүхэн цаг үетэй харьцуулан үзэж

түүхийн шинжлэх ухааны үндсэн мэдлэг, онолын

зохих түвшинд судалгааны ажил хийх чадвартай

мэргэжилтэн бэлтгэхэд чиглэгдэж байна. Тус

мэргэжлийн онцлог нь дан ганц түүхч мэргэжлээс

гадна судалгаа шинжилгээний ажлын түвшинд болон

өдөр тутмын амьдралд хэрэглэж чадахуйц

хятад/япон/солонгос хэлтэй судлаач бэлтгэх юм. Мөн

үүний зэрэгцээ дэлхий дахины хэл болсон Англи

хэлийг 3 жил зэрэгцүүлэн үзэж судлахын зэрэгцээ

түүхч-архивч, түүхч-музей судлаач, зэрэг түүхийн

бусад салбар чиглэлүүдээр мэргэших боломжтой.

76 Түүх-япон судлал

77 Түүх-солонгос судлал

78

ЗС

Нягтлан бодох бүртгэл

∙ Нягтлан бодох бүртгэлийн мэдээллийн систем,

түүний бодлого, технологийг байгууллагын онцлогт

нийцүүлэн боловсруулж мөрдүүлэх;

∙ Анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг

хөтөлж санхүүгийн тайлан гаргах;

∙ Байгууллагын санхүүгийн тайлан, үйл ажиллагааны

явц, үр дүнд шинжилгээ хийж өнөөгийн болон

Page 75: Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013

Монгол улсын их сургууль Бакалаврын сургалтын алба

75

ЗС

хэтийн төлөв байдлыг тодорхойлон санал, зөвлөмж

боловсруулах;

∙ Санхүү, банк, татварын болон бусад харилцагч

байгууллага, хүмүүстэй тооцоо нийлж, үлдэгдлийг

баталгаажуулах;

∙ Үйлдвэрлэлийн зардал, өртгийн тооцоо, удирдлагын

бүртгэлийн шаардлагатай судалгаа, дүгнэлт, мэдээ

тайлан гаргах;

Санхүү, удирдлага, татварын тайланг шалгаж хүлээн

авах, тайлангийн үзүүлэлтүүдийн хэлбэлзлэлийн

шалтгааныг шинжилж, дүгнэлт өгөх;

Төгссөний дараа ажиллах боломж: Төрийн, ялангуяа

төрийн захиргааны болон аж ахуйн нэгж

байгууллагууд, санхүү, татвар, хяналт, даатгалын төв

орон нутгийн байгуулллага, хэлтэс, албанд нягтлан

бодогч, сургалт эрдэм шинжилгээний байгууллагад

санхүүгийн удирдлага, нягтлан бодох бүртгэл,

сургалт, судалгааны чиглэлээр ажиллах боломжтой.

79

Менежмент, санхүүгийн

∙ Санхүүгийн тайланд шинжилгээ хийж өнөөгийн

болон цаашдын үйл ажиллагааг төлөвлөх

∙ Санхүүгийн дунд ба урт хугацааны төлөвлөлт хийх

∙ Аж ахуй нэгж байгууллагад зохион байгуулалт,

зохицулалт хийж төлөвлөлт прогнозыг хийж

гүйцэтгэх

∙ Санхүүгийн төлөвлөгөө боловсруулж, гүйцэтгэлийг

хангах, үр дүнгийн үзүүлэлтүүдэд шинжилгээ хийж,

дүгнэлт өгөх

∙ Эргэлтийн капиталийн төлөвлөлт санхүүжилт хийх

∙ Хөрөнгө оруулалтын хэрэгцээг судалж санхүүжилт,

өртөг, зардалын тооцоог хийх

∙ Үндсэн капиталыг бүрдүүлэх, ашиглалтын үр

ашгийг тооцож, төлөвлөх

Мөнгөн хөрөнгийн урсгалыг зөв удирдах

Төгссөний дараа ажиллах боломж: Эзэмшсэн

мэргэжлийн дагуу санхүүгийн удирдлагыг

хэрэгжүүлэх, төсөв төлөвлөгөөг зохиох, тайлан

тэнцэл уншиж судлах, санал дүгнэлт боловсруулах,

санхүүгийн хяналт шалгалт хийх чиглэлээр төр,

бизнесийн салбарт ажиллана. Түүнчлэн дээрх

чиглэлээр эрдэм шинжилгээ, сургалт судалгааны

байгууллагад ажиллаж болно.

80

Гааль татварын эдийн

засаг

∙ Байгууллагын санхүүгийн тайлан, үйл ажиллагааны

явц, үр дүнд шинжилгээ хийж өнөөгийн болон

хэтийн төлөв байдлыг тодорхойлон санал, зөвлөмж

боловсруулах;

∙ Татварын болон санхүүгийн тайланг шалгаж хүлээн

авах, тайлангийн үзүүлэлтүүдийн хэлбэлзлэлийн

шалтгааныг шинжилж, дүгнэлт өгөх;

∙ Гаалийн бүртгэл, хяналтын үйл ажиллагаа явуулахад

Page 76: Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013

Монгол улсын их сургууль Бакалаврын сургалтын алба

76

ЗС

шаардлагатай санхүү, эдийн засаг, хууль эрх зүйн

мэдлэг, дадал чадвар эзэмшүүлэх

Татварын хяналт шалгалт хийх процесс, арга

хэлбэрийг эзэмшин татвар төлөгчдийн тайланд

шинжилгээ хийх чадвар эзэмшинэ.

Төгссөний дараа ажиллах боломж: Татвар, гааль,

хяналтын төв орон нутгийн байгуулллага, хэлтэс,

албанд мэргэжилтэн татварын байцаагч, гаалийн

байцаагч, сургалт эрдэм шинжилгээний байгууллагад

мэргэжлийн дагуу сургалт, судалгааны чиглэлээр

ажиллах боломжтой.

81

Санхүү эдийн засаг

∙ Санхүүгийн мэдээллийн систем, түүний бодлого

технологийг боловсруулж мөрдөх

∙ Байгууллагын санхүүгийн тайлан, үйл ажиллагааны

явц, үр дүнд шинжилгээ хийж өнөөгийн болон

цаашдын төлөв байдлыг тодорхойлж, дүгнэлт өгөх

∙ Төсөв, санхүүтэй холбоотой шаардлагатай судалгаа,

мэдээ, тайлан гаргаж өгөх

∙ Санхүүгийн хяналт шалгалт хийх

∙ Аж ахуй нэгжийн татварын тайланг хүлээн авч

түүний гүйцэтгэлд хяналт тавьж, санал дүгнэлт

боловсруулах

∙ Төрийн санхүүгийн бодлого боловсруулах,

санхүүгийн үр ашиг чадварын үзүүлэлтүүдийн

шинжилгээ хийх

∙ Санхүүгийн урт ба дунд хугацааны төлөвлөлт хийх

∙ Төсөвтэй харилцагч байгууллагуудын бүтээгдэхүүн

үйлчилгээг тодорхойлж төлөвлөлт, санхүүжилт хийх

Аж ахуй нэгжийн ашиг, орлогын зардалд шинжилгээ

хийж, ашигт ажиллагааг дээшлүүлэх

Төгссөний дараа ажиллах боломж: Эзэмшсэн

мэргэжлийн дагуу санхүүгийн төсөв төлөвлөгөөг

зохиох, боловсруулах, хэрэгжүүлэх, тайлан тэнцэл

уншиж судлах, санал дүгнэлт боловсруулах,

санхүүгийн хяналт шалгалт хийх чиглэлээр төр,

бизнесийн салбарт ажиллана. Түүнчлэн дээрх

чиглэлээр эрдэм шинжилгээ, сургалт судалгааны

байгууллагад ажиллаж болно.

82

Банкны эдийн засаг, ня-

бо

∙ Банкны НББ-ийн зарчмыг үндэслэн бүртгэл гүйлгээг

хийх

∙ Банкны хөрөнгө, эх үүсвэр, зээл, хадгаламж, хүүгийн

болон бусад төлбөр тооцооны удирдлагыг

хэрэгжүүлэх, гүйцэтгэх

∙ Банкны салбар нэгжүүдэд хяналт, шалгалт хийх

∙ Банкны үйл ажиллагаанд шинжилгээ хийх, үнэлэлт,

дүгнэлт өгөх

∙ Банкны зах зээл орчин нөхцөлийг судалж, дүгнэлт

өгөх

Банкны зээл олгох үйл ажиллагааг удирдан зохион

Page 77: Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013

Монгол улсын их сургууль Бакалаврын сургалтын алба

77

ЗС

байгуулж, зээл олгох шийдвэр гаргах, зээлийн нөхцөл

тодорхойлох зэрэг чадварыг эзэмшсэн байна.

Төгссөний дараа ажиллах боломж: Банкны актив,

пассив, зээл, хадгаламж, хүүгийн болоод төлбөр

тооцооны удирдлагыг хэрэгжүүлэх, гүйцэтгэх,

санхүүгийн хяналт, шалгалт хийх чиглэлээр банкны

салбарт ажиллана. Түүнчлэн дээрх чиглэлээр эрдэм

шинжилгээ, сургалт, судалгааны байгууллагад

ажиллаж болно.

83

Татварын эдийн засаг,

ня-бо бүртгэл

∙ Анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг

хөтөлж санхүүгийн тайлан гаргах;

∙ Байгууллагын санхүүгийн тайлан, үйл ажиллагааны

явц, үр дүнд шинжилгээ хийж өнөөгийн болон

хэтийн төлөв байдлыг тодорхойлон санал, зөвлөмж

боловсруулах;

∙ Харилцагч байгууллага, хүмүүстэй тооцоо нийлж,

үлдэгдлийг баталгаажуулах;

∙ Санхүү, удирдлага, татварын тайланг шалгаж

хүлээн авах, тайлангийн үзүүлэлтүүдийн

хэлбэлзлэлийн шалтгааныг шинжилж, дүгнэлт өгөх;

Татварын хяналт шалгалт хийх процесс, арга

хэлбэрийг эзэмшин татвар төлөгчдийн тайланд

шинжилгээ хийх чадвар эзэмшинэ.

Төгссөний дараа ажиллах боломж: Татвар, санхүү,

хяналтын төв орон нутгийн байгуулллага, хэлтэс,

албанд нягтлан бодогч, татварын байцаагч, сургалт

эрдэм шинжилгээний байгууллагад нягтлан бодох

бүртгэл, сургалт, судалгааны чиглэлээр ажиллах

боломжтой.

84

Менежмент,

маркетингийн

∙ Зах зээл, хэрэглэгчийн судлагааг иж бүрэн хийх

∙ Байгууллагын зорилтот зах зээлийг сонгох,

өрсөлдөгчийн шинжилгээ хийх

∙ Гадаад худалдааны гэрээ хэлцэл байгуулах

∙ Бараа бүтээгдэхүүний реклам, зар сурталчилгааг

мэргэжлийн түвшинд бэлтгэн явуулах

∙ Байгууллагын маркетингийн иж бүрэн судлагааг

хийн үр дүнг тооцож, боловсронгуй болгох арга

замыг тодорхойлох, бизнесийн болон бизнесийн бус

байгууллагын маркетингийн төлөвлөгөөг

боловсруулах, тэдний удирдлага зохион

байгуулалтыг маркетингаар удирдах арга зүйг

эзэмшсэн байх

∙ Баримт бичиг үйлдэх, хөтлөх, шинэлэг оновчтой

асуудал, санал гаргах, тооцоолох, аливаа үйл

ажиллагаанд дүн шинжилгээ хийж үнэлэлт өгөх,

техник ашиглах

Борлуулалт болон бусад төрлийн мэдээлэл ашиглан

маркетингийн шинжилгээ хийх, ирээдүйг таамаглах

Төгссөний дараа ажиллах боломж: Эзэмшсэн

Page 78: Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013

Монгол улсын их сургууль Бакалаврын сургалтын алба

78

ЗС мэргэжлийн дагуу бизнесийн байгууллага, аж ахуйн

нэгж, төрийн байгууллагад ажиллах боломжтой.

Түүнчлэн дээрх чиглэлээр эрдэм шинжилгээ, сургалт,

судалгааны байгууллагад ажиллаж болно.

85

Компьютерийн техник

Компьютерийн болон микропроцессорын системийн

техник ба програм хангамж, интернет орчны талаарх

мэдлэгийг эзэмшиж компьютерийн систем, эмбеддед

төхөөрөмжийн удирдлага, компьютерийн сүлжээний

зохион байгуулалтын шийдлийг гаргах чадвар

эзэмшүүлэх

Төгссөний дараа ажиллах боломж: Дараах салбарт

ажиллах боломжтой

∙ Програм хангамж, вэб програмын үйлдвэрлэл

∙ Интернэт үйлчилгээ

∙ Роботикс

∙ Автомат удирдлага бүхий үйлдвэрлэл

∙ Электроник автоматжуулалтын шийдэл гаргах,

зөвлөх үйлчилгээ

Компьютерийн техник хангамж, программ хангамж,

интернэт орчны талаар мэдлэгтэй болж төгсдөг учир

нийгэмд олон чиглэлээр хөрвөн ажиллах боломжтой.

86

ОС

Бизнесийн удирдлага*

(Нягтлан бодох

бүртгэл; Санхүү- эдийн

засаг; Даатгалын эдийн

засаг; Бизнесийн

менежмент;

Маркетингийн

менежмент; Уул

уурхайн менежмент;

Банкны эдийн засаг, ня-

бо; Гааль, татварын

эдийн засаг)

Нягтлан бодох бүртгэл: НББ-ийн мэргэжлээр төгсөх

мэргэжилтэн нь суралцах хугацаандаа анхан шатны

болон нягтлан бодох бүртгэлийг хөтөлж, санхүүгийн

тайлан гаргах, НББ-ийн мэдээллийн систем, түүний

бодлого, технологийг байгууллагын онцлогт

нийцүүлэн боловсруулах, байгууллагын санхүүгийн

тайлан, үйл ажиллагааны явц, үр дүнд шинжилгээ

хийж өнөөгийн болон хэтийн төлөв байдлыг

тодорхойлон санал, зөвлөмж боловсруулах,

үйлдвэрлэлийн зардал, өртгийн тооцоо, удирдлагын

бүртгэлийн шаардлагатай судалгаа, дүгнэлт мэдээ,

тайлан гаргах, татварын тайланг шалгаж хүлээн авах,

тайлангийн үзүүлэлтүүдийн хэлбэлзлийн шалтгааныг

шинжилж, дүгнэлт өгөх аргачлалыг эзэмшсэн ур

чадвар бүхий мэргэжилтэн болж төгсөнө.

Төгссөний дараа ажиллах боломж: Энэ мэргэжлээр

төгсөгчид нь өмчийн бүхий л хэлбэрийн аж ахуйн

нэгж байгууллагад ерөнхий болон ахлах, тооцооны

нягтлан бодогч, нярав/хангамжийн менежер/,

санхүүгийн шинжээч, дотоод хяналт, аудитын

ажилтан, төсвийн байгууллагын санхүү бүртгэлийн

мэргэжилтэн, арилжааны банкны эдийн засагч,

теллер, мониторингийн ажилтан, сургалт эрдэм

шинжилгээний байгуулагад багш, судлаач эрдэм

шинжилгээний ажилтан, татвар, нийгмийн даатгалын

мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагч,

аудитор, шинжээч, партнер гэх мэт бүхий л салбарт.

ажиллах бүрэн боломжтой.

Page 79: Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013

Монгол улсын их сургууль Бакалаврын сургалтын алба

79

ОС

Санхүү- эдийн засаг: Санхүүч мэргэжлээр төгсөх

мэргэжилтэн нь суралцах хугацаандаа эдийн засгийн

макро болон микро түвшинд санхүүгийн бодлого

тодорхойлох, санхүүгийн нөөцийг оновчтой

бүрдүүлэн ашиглах замаар хөрөнгө оруулалт болон

санхүүгийн төлөвлөлт боловсруулах, төсөв зохиох,

эрсдлийн шинжилгээ хийх аргазүй аргачлалыг

эзэмшсэн ур чадвар бүхий мэргэжилтэн болж

төгсөнө. Мөн зах зээлийн орчин үеийн шаардлага,

хөгжил, шинэчлэлд нийцсэн санхүүчийн болон

шинжээчийн мэдрэмж, ур чадвартай, бие даан

бүтээлчээр суралцах дадал чадвар эзэмшиж төгсдөг.

Төгссөний дараа ажиллах боломж: Энэ мэргэжлээр

төгсөгчид нь Засгийн газрын шийдвэр хэрэгжүүлэгч

яам, тамгийн газар, агентлагт төсвийн мэргэжилтэн,

эдийн засагч, судалгааны ажилтнаар, арилжааны

банк, даатгалын компани, бусад санхүүгийн

байгууллага, өмчийн хэлбэр харгалзахгүй бүх

төрлийн аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн менежер,

эдийн засагч, хөрөнгө оруулалтын зөвлөх, эрсдлийн

шинжээчээр ажиллах бүрэн боломжтой.

Даатгалын эдийн засаг: Даатгалын эдийн засгийн

мэргэжлээр төгсөх мэргэжилтэн нь суралцах

хугацаандаа эдийн засаг, санхүү, даатгалын салбарын

мэдээллүүдийг нэгтгэн дүгнэж тайлбарлах, дүгнэлт

зөвлөмж гаргах, Даатгагч болон даатгуулагчийн эрэлт

хэрэгцээ, төлбөрийн чадварт тохирсон хураамж,

тариф, хохирол нөхөлтийн нормативыг тогтоох,

даатгалын компанийн үйл ажиллагааг удирдах,

хяналт тавих, даатгалын агент, брокерийн үүрэг

гүйцэтгэх чадвар бүхий мэргэжилтэн болж төгсөнө.

Мөн зах зээлийн орчин үеийн шаардлага, хөгжил

шинэчлэлтэд зохицон, шинэ мэдлэг дадал, чадвар олж

авах, бие даан бүтээлчээр суралцах болж чадвартай

болж төгсдөг.

Төгссөний дараа ажиллах боломж: Энэ мэргэжлээр

төгсөгчид нь нийгмийн даатгал, түүний харьяа

нэгжүүд, төрийн байгууллага, яам тамгын газар,

арилжааны даатгалын компаниуд, хувийн хэвшлийн

аж ахуй нэгжүүд, бусад санхүүгийн байгууллагуудад

даатгалын мэргэжилтэн, эдийн засагч, даатгалын

агент, брокер, хохирол үнэлэгч, эрсдлийн шинжээч,

санхүүгийн менежерээр ажиллах бүрэн боломжтой.

Бизнесийн менежмент: Бизнесийн менежмент

мэргэжлээр төгсөх мэргэжилтэн нь Сургалтын

төлөвлөгөөнд тусгагдсан ерөнхий ба мэргэжлийн

суурь, мэргэшүүлэх хичээлийн онол арга зүйг

эзэмшиж, зохих кредитийн болзол хангасан байх ба

удирдлага, хүн хүч, аж ахуй, санхүүгийн чиглэлээр

судалгаа хийх, бизнесийн төсөл боловсруулж

Page 80: Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013

Монгол улсын их сургууль Бакалаврын сургалтын алба

80

ОС

зөвлөгөө өгөх, дүрэм журам боловсруулж, гэрээ

хэлцэл байгуулах чадвартай болохоос гадна орчин

үеийн мэдээллийн технологийг ашиглах чадвартай,

мэргэжлийн дагуу англи, орос хэлний суурь

боловсролыг эзэмшин, эдийн засаг, удирдлагын

асуудлаар шийдвэр гаргаж, зөвлөгөө өгөх, өөрчлөлт

хийх чадвартай болон төгсөнө. Мөн орчны нөхцөл

байдалд дүн шинжилгээ хийж, тэдгээрийн хөгжлийн

хандлага чиглэлийг урьдчилан томъёолох чадварыг

эзэмшинэ.

Төгссөний дараа ажиллах боломж: Бизнесийн

менежмент мэргэжлээр төгсөгчид нь төрийн

захиргааны, төрийн үйлчилгээний байгууллага, олон

улсын байгууллага, олон улсын хөрөнгө оруулалттай

байгууллага, хувийн хэвшлийн үйлдвэр аж ахуйн

нэгж байгууллага, төрийн бус байгууллага, сургалт

эрдэм шинжилгээний байгууллага зэрэг бүхий л

салбарт бизнесийн болон төрийн захиргааны

удирдлага, хүний нөөцийн удирдлага, үйлдвэрлэлийн

менежментийн чиглэлээр ажиллах боломжтой

мэргэжилтэн болж бэлтгэгдэнэ.

Маркетингийн менежмент: Маркетингийн

менежмент мэргэжлээр төгсөх мэргэжилтэн нь

сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан ерөнхий ба

мэргэжлийн суурь, мэргэшүүлэх хичээлийн онол арга

зүйг эзэмшиж, зохих кредитийн болзол хангасан байх

ба орчин үеийн мэдээллийн технологийг ашиглах

чадвартай, мэргэжлийн дагуу англи, орос хэлний

суурь боловсролыг эзэмшин, хүмүүнлэгийн болон

нийгэм-эдийн засгийн шинжлэх ухааны үндсэн

онолыг эзэмшсэн, нийгэм-эдийн засгийн өөрчлөлтөнд

шинжлэх ухаанчаар шинжилгээ, судалгаа хийх

чадвартай, чадвараа мэргэжлийн болон бусад

салбарын үйл ажиллагаанд хэрэглэж чаддаг

мэргэжилтэн болно. Түүнчлэн, зах зээлд үйл

ажиллагаа явуулж байгаа бүхий л байгууллагуудын

маркетингийн үзэл баримтлалыг бий болгох,

байгууллагын үйл ажиллагааг маркетингаар

удирдахад байгууллагын эрхэм зорилгод чиглүүлэх

чадвартай, ашгийн болон ашгийн бус байгууллагын

маркетингийн хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулах,

хэрэгжүүлэх, хянах чадвартай, зах зээл дэх

хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг урьдчилан судлан,

тэдгээрт тохирох бүтээгдэхүүн, үйлчилгээг

маркетингийн арга хэрэгслийг оновчтой ашиглан,

хүртээмжтэй хүргэж чаддаг, мэргэшсэн зах зээл

судлаач болон төгсөнө. Мөн өөрийгөө болон өөрийн

үзэл бодлоо бусдад зөв илэрхийлэх, хувийн зохион

байгуулалт сайтай, багаар хамтран ажиллах,

харилцааны соёлтой, орчин үеийн мэдээллийн

Page 81: Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013

Монгол улсын их сургууль Бакалаврын сургалтын алба

81

ОС

технологийг ашиглан шинэ мэдлэг олж авч,

бүтээлчээр тасралтгүй бие даан суралцах чадвартай

мэргэжилтэн болж төлөвшинө.

Төгссөний дараа ажиллах боломж: Маркетингийн

менежментээр төгссөн мэргэжилтэн нь ашгийн болон

ашгийн бус бүх шатны, бүх төрлийн байгууллагад

маркетингийн стратегийн төлөвлөлт, бүтээгдэхүүн

идэвхижүүлэлт, үнийн бодлого, худалдан авалт,

борлуулалтын асуудлыг хариуцан ажиллаж,

мэргэжлийн дагуу маркетингийн судалгаа,

шинжилгээний ажил эрхлэн гүйцэтгэх боломжтой

маркетингийн менежер болно.

Уул уурхайн менежмент: Уул уурхайн менежмент

мэргэжлээр төгсөх мэргэжилтэн нь сургалтын

төлөвлөгөөнд тусгагдсан ерөнхий ба мэргэжлийн

суурь, мэргэшүүлэх хичээлийн онол арга зүйг

эзэмшиж, зохих кредитийн болзол хангасан байх ба

орчин үеийн мэдээллийн технологийг ашиглах

чадвартай, мэргэжлийн дагуу англи, орос хэлний

суурь боловсролыг эзэмшин, аюултай ба хүндрэлтэй

нөхцөлд ажиллах сэтгэл зүйн бэлтгэлтэй, биеийн

эрүүл мэнд сайтай, хариуцлага сахилгыг хатуу

баримтлах чадвартай, цаг хугацаа орон зайн мэдрэмж

сайтай, байгаль, нийгэм, хүний хоорондын харьцааг

зохицуулдаг ёс зүй, эрх зүйн хэм хэмжээг мэддэг, энэ

мэдлэгээ амьдрал, үйл ажиллагаандаа харгалзах

чадвартай болон төгсөнө. Мөн багаар хоршин

ажиллахад бэлэн, өөрийн хөдөлмөрийг шинжлэх

ухааны үндэслэлтэй зохион байгуулдаг, харилцааны

соёлтой, монгол утга зохиолын хэлээр найруулан

бичих, илтгэх, зөрчилтэй нөхцөлд бусдын үзэл

бодлыг хүндэтгэн зөвшилцөж удирдлагын оновчтой

шийдвэр гаргах, өөртөө болон бусдын өмнө

хариуцлага хүлээх чадвартай, шинжлэх ухааны

хөгжил, нийгмийн практик хурдацтай өөрчлөгдөж

байгаа нөхцөлд өөрийн боломждоо анализ хийх

чадвартай, орчин үеийн мэдээллийн технологийг

ашиглан шинэ мэдлэг олж авах, бүтээлчээр

тасралтгүй бие даан суралцах чадвартай болон

төлөвшинө. Түүнчлэн мэргэжлийн үүргээ

биелүүлэхтэй холбоотой зорилгыг тавих,

зорилтуудыг тодорхойлох чадвартай, тэдгээрийг

шийдвэрлэхэд шинжлэх ухааны аргуудыг ашиглаж

чаддаг мэргэжилтэн болон төгсөнө.

Төгссөний дараа ажиллах боломж: Уул уурхайн

менежмент мэргэжлээр төгсөгч нь уул уурхайн

олборлох, эрдсийн бүтээгдэхүүнийг боловсруулах

үйлдвэрүүд, ашгийн болон ашгийн бус бүх шатны бүх

төрлийн байгууллагад уул уурхайн үйлдвэрлэлийг

оновчтой зохион байгуулах, хамт олныг удирдах,

Page 82: Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013

Монгол улсын их сургууль Бакалаврын сургалтын алба

82

ОС

стратегийн болон бизнесийн төлөвлөлт, санхүүгийн

төсөв төлөвлөгөө боловсруулах, хөрөнгө оруулалтын

үр өгөөж тодорхойлох, оновчтой шийдвэр гаргах

асуудлыг хариуцан ажиллаж, мэргэжлийн дагуу

болон эрдэм шинжилгээний ажил эрхлэн гүйцэтгэх

мэргжилтэнээр ажиллах боломжтой.

Банкны эдийн засаг, ня-бо:

Гааль, татварын эдийн засаг: Гааль-татварын эдийн

засагч /ГТЭЗ/ мэргэжилээр төгсөх мэрэгжилтэн нь

суралцах хугацаандаа санхүүгийн суурь хичээлүүд,

төрийн санхүүгийн орлого бүрдүүлэх гол байгууллага

болох татвар болон гаалийн байгууллагын үйл

ажиллагааг судална. Үүнд: Санхүү, татварын тайлан

хүлээн авах, гаргах, татвар хураах, хянан шалгах,

гадаад худалдаа, гаалийн удирдлага, гаалийн үнэ

үнэлгээ, барааны ангилал, гаалийн татвар тариф,

гаалийн зөрчил түүнд ногдох хариуцлага, аливаа

асуудал боловсруулах, дүн шинжилгээ өгөх, шийдвэр

гаргах чадвар бүхий мэргэжилтэн болж төгсөнө.

Төгссөний дараа ажиллах боломж: Гааль-татварын

эдийн засагч /ГТЭЗ/ мэргэжилээр төгсөх мэрэгжилтэн

нь гааль болон татварын байгууллагын нийт нэгж,

албадуудад ажиллах чадвар бүхий мэрэгжилтэн болох

төдийгүй, гадаад худалдаа эрхэлдэг аж ахуй нэгжид

менежер, гаалийн зуучлагч, татварын зөвлөх,

мэргэжилтэнгээр тус тус ажиллах боломжтой.

87

Багш, орос хэлний

Орос хэлний багшийн мэргэжлээр төгсөгч нь бүтээлч

сэтгэлгээтэй, аливаа асуудалд бодитой ханддаг,

үнэлэлт дүгнэлт өгөх чадавхтай үндэсний бөгөөд хүн

төрөлхтний соёл иргэншлийг ойлгож хүндэтгэдэг,

хууль цаазыг дээдэлдэг, эх оронч үзэлтэй , зах

зээлийн эдийн засгийн харилцааны нөхцөлд ажиллаж,

амьдрах ёс суртахуунтай, харилцааны соёлтой,

хүнтэй ажиллах өөрийн онцлогтой, бусдыг уриалан

дуудагч , үлгэрлэн манлайлагч болохоос гадна хүн –

байгаль – нийгмийн цогц зүй тогтол, бодит

хуулиудын үйлчлэлийн талаар онолын мэдлэгтэй,

компьютер дээр зохих хэмжээгээр ажиллах

чадвартай, хэлний шинжлэх ухаан, түүний салбарууд,

ерөнхий хэл шинжлэл ба орос хэлний заах аргын

онолын цэгцтэй мэдлэгтэй, орос хэлний авиа зүй,

бүтээвэр зүй, үг зүй, өгүүлбэр зүй, үгсийн сангийн

судлал, бичвэр судлал, найруулга зүй, зөв бичвэрийн

онолын мэдлэгтэй, энэхүү мэдлэгээ зөв уншиж,

бичих, ярих болон орчуулах зэрэгт чөлөөтэй хэрэглэж

сурсан байх ба сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх

зүй, ерөнхий ба тусгай дидактик, боловсрол судлалын

онолын суурь мэдлэгтэй, байгаль, нийгэм, сэтгэцийн

аливаа үзэгдэл, үйл явц, харилцаанд өөрийн үзэл

Page 83: Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013

Монгол улсын их сургууль Бакалаврын сургалтын алба

83

ОС

бодолтой хандаж, бусдад шинжлэх ухааны

үндэслэлтэй итгэл үнэмшил төрүүлж чаддаг болно.

Мөн төгсөгч нь хэлний шинжлэх ухааны салбаруудын

хөгжлийн чиг хандлагыг ойлгодог, судалгааны арга

барилын үндсийг эзэмшсэн, орчин үеийн техник

хэрэгсэл ашиглан монгол хүнд тухайн гадаад хэлийг

заах арга барилтай, дэлхийн нийтийн сурган

хүмүүжүүлэх зүйн болон монгол ардын сурган

хүмүүжүүлэх зүйн судалгааны арга зүйд тулгуурлан

заах, хүнтэй ажиллах ур чадвар, арга барил, эв дүйтэй

багш болон төгсөнө.

Төгссөний дараа ажиллах боломж: Энэ мэргэжлээр

төгсөгчид нь Ерөнхий боловсролын болон Их дээд

сургууль, МСҮТ, эрдэм шинжилгээний байгууллага,

Оросын соёл шинжлэх ухааны төв, Орос-Монголын

хамтарсан компаниудад /орчуулагч-референт, бичиг

хэргийн ажилтан/, Оросын элчин сайдын яам,

орчуулгын товчоо, Гадаад хэлний сургалтын

төвүүдэд ажиллах боломжтой.

88

Багш, англи хэлний

“Англи хэлний багш” мэргэжлээр төгсөгч нь тухайн

боловсролын онцлогийг харгалзан сургалтын ажлыг

оновчтой төлөвлөх, зохион байгуулах, улмаар бие

хүний төлөвшил, нийгэмших үйл явцыг дэмжих

сургалтын агуулга, арга зүй, хэрэглэгдэхүүнийг

бүтээлчээр сонгож хэрэглэх, суралцагчдад

боловсролын стандартын шаардлагад тохирсон

мэдлэг, чадвар эзэмшүүлэх, холбогдох хууль

тогтоомжид тусгагдсан суралцагчдын эрхийг хангах,

тэдний эрүүл мэндийг хамгаалах, авьяас билгийг

хөгжүүлэх, эцэг эх, төр, олон нийттэй хамтран

ажиллах, өөрийн мэргэжил боловсролоо тасралтгүй

дээшлүүлэх бэлтгэлтэй байж сэтгэл судлал, сурган

хүмүүжүүлэх зүй, тухайн мэргэжлийн дидактик,

эрүүл мэндийн боловсрол болон хөгжлийн үндсэн

чиглэл, хэтийн төлөвийн талаар өөрийн мэдлэг,

чадвар, хандлагатай, тулгамдсан асуудлыг бие даан

шийдвэрлэх чадвартай болсон байна. Мөн сургалтын

үйл явцыг удирдан оновчтой зөв зохион байгуулах

арга барилыг эзэмшиж, багшийн болон хувь хүний ёс

зүйн хэм хэмжээг баримталж, сургалтын үйл

ажиллагаанд менежменттэй хандаж, сурган сэтгэл

судлалийн зөвөлгөө өгөх чадвартай мэргэжилтэн

болж төгсөнө.

Төгссөний дараа ажиллах боломж: Англи хэлний

багш мэргэжлээр төгсөгч нь эзэмшсэн мэргэжлээрээ

их, дээд болон мэргэжил сургалт үйлдвэрлэлийн

сургууль, ЕБС- д багшлах, арга зүйч, удирдах

ажилтан, эрдэм шинжилгээний байгууллагад судлаач

мэргэжлээр ажиллахаас гадна ямар ч байгууллагад

Page 84: Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013

Монгол улсын их сургууль Бакалаврын сургалтын алба

84

ОС

гадаадын төсөл дээр ажиллах боломжтой. Түүнээс

гадна гадаадын их дээд сургуулиудад элсэн орж

суралцах, мөн гадаад улсын ахисан түвшний сургалт

төдийгүй МУИС-ын Орхон Сургуулийн

магистрантурт элсэн суралцах боломжтой.

89

Орчуулга, Гадаад хэлний

/Англи/

Англи хэлний орчуулагч мэргэжлээр төгсөх

мэргэжилтэн нь суралцах хугацаандаа орчуулагчаар

ажиллах түвшинд бэлтгэгдэж, тухайн хэлээр эх

зохиох, англи хэлнээс монгол, монгол хэлнээс англи

хэл рүү орчуулах, ярих, бичих болон найруулах арга

барилтай, орчуулгын онолын цогц мэдлэг эзэмшсэн,

англи хэлээр ярих, сонсох, бичих чадвартай монгол

болон англи, америк орны түүх, соёл, зан үйл, орон

судлалыг зохих түвшинд эзэмшсэн, шинжлэх ухааны

хөгжил, орчин үеийн мэдээлэл, технологийг ашиглан

шинэ мэдлэг олж авах, бүтээлчээр тасралтгүй бие

даан суралцах мэдлэг чадвартай болж төгсөнө.

Төгссөний дараа ажиллах боломж: Энэ мэргэжлээр

төгсөгчид нь төрийн байгууллага, олон улсын

байгууллага, яам тамгын газар, хувийн хэвшлийн

байгууллагууд, төрийн бус судалгааны

байгууллагууд, хэвлэл мэдээллийн байгууллагуудад

орчуулагч, бичиг хэрэг, гадаад хэргийн ажилтан,

судалгааны ажилтнаар, сургалт, эрдэм шинжилгээний

байгууллагуудад багш, эрдэм шинжилгээний

ажилтан, эрдэм шинжилгээний ажилтны туслахаар

ажиллах бүрэн боломжтой.

Гол ажиллах байгууллагуудад:

Орчуулгын товчоод,

Жуулчны баазууд,

Уул уурхайн компаниуд,

Олон улсын болон үндэсний үйлдвэрийн газрууд,

Музейнүүд,

Номын сангууд,

Телевиз, сонингийн газрууд

90

Орчуулга, Гадаад хэлний

/Хятад хэл/

Хятад хэлний орчуулагч мэргэжлээр төгсөгч нь

орчуулагчаар ажиллах түвшинд бэлтгэгдэж, тухайн

хэлээр эх зохиох, гадаад хэлнээс монгол, монгол

хэлнээс гадаад хэл рүү орчуулах, ярих, бичих болон

найруулах арга барилтай, орчуулгын онолын цогц

мэдлэг эзэмшсэн, гадаад хэлээр ярих, сонсох, бичих

чадвартай монгол болон тухайн орны түүх, соёл, зан

үйл, орон судлалыг зохих түвшинд эзэмшсэн,

шинжлэх ухааны хөгжил, орчин үеийн мэдээлэл

технологийг ашиглан шинэ мэдлэг олж авах,

бүтээлчээр тасралтгүй бие даан суралцах мэдлэг

чадвартай болно. Мөн төгсөгч нь байгаль –нийгэм –

сэтгэхүйн аливаа үзэгдэл, үйл явц, харилцаанд өөрийн

үзэл бодолтой хандаж, бусдад шинжлэх ухааны

Page 85: Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013

Монгол улсын их сургууль Бакалаврын сургалтын алба

85

ОС

үндэслэлтэй итгэл үнэмшил төрүүлдэг, хэлний

шинжлэх ухааны салбаруудын хөгжлийн чиг

хандлагыг ойлгож, судалгааны арга барилын үндсийг

эзэмшсэн, амьдралд хэрэглэж чаддаг болохоос гадна

багаар ажиллах, өөрийн хөдөлмөрийг шинжлэх

ухааны үндэслэлтэй зохион байгуулдаг, харилцааны

соёлтой, гадаад хэлээр компьютер ашиглах, өөртөө

болон бусдын өмнө хариуцлага хүлээх чадвартай

болж төгсөнө.

Төгссөний дараа ажиллах боломж: Энэ мэргэжлээр

төгсөгчид нь олон улсын байгуулла-га, яам тамгын

газар, хувийн хэвшлийн байгууллагууд, эрдэм

шинжилгээ судалгааны бай-гууллага, уул уурхай,

газрын тос, барилга болон хөнгөн үйлдвэр-лэлийн

чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хувийн

хэвшлийн компаниуд, Монгол-Хятадын хөрөнгө

оруулалттай аж ахуйн байгууллага

Гол ажиллах байгууллагууд:

уул уурхайн чиглэлээр Ховдын Хөшөөт, Өмнөго-

вийн Оюу толгой, Эрдэнэс Таван толгой, Дорного-

вийн Айраг дахь компаниуд, Мон-гол-Хятадын үйл-

чилгээний аж ахуйн нэгж байгууллагууд

Page 86: Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013

МУИС-ийн номын сан

Монгол улсын их сургуулийн төв номын сан нь манай орны томоохон номын сангуудын

нэг бөгөөд 1942 онд МУИС байгуулагдах үеэс үйл ажиллагаагаа эхлэн эдүгээ болтол эрдэмтэн багш

нар, оютнуудад ном хэвлэлээр үйлчилж байна. Одоо тус номын сан нь 300 000 гаруй боть номтой

ба хичээлийн 2-р байранд үндсэн үйлчилгээний 8 цэг салбар, 27 номын санчтайгаар үйл

ажиллагаагаа явуулж байна. Номын сан нэг жилд давхардсан тоогоор 200000 гаруй уншигчдад

үйлчилдэг.

МУИС, Нээлттэй Нийгэм Форум, Дэлхийн Банк, НҮБ хамтран хөгжлийн болон бодлогын тухай

өргөн мэдээллийг олон нийтэд нэг цэгээс шуурхай олж авах боломж бүрдүүлэхийг эрхэмлэн зорьж

"Хөгжлийн Мэдээлэл, Сургалтын Төв"-ийг тус номын сангийн Чөлөөт сонголттой уншлагын

танхимд байгуулан ажиллуулж байна.

Байгалийн шинжлэх ухааны номын уншлагын танхим

Энэхүү уншлагын танхим нь хичээлийн 200 уншигчийн суудалтай. Тус уншлагын танхимд

монгол, орос хэл дээр хэвлэгдсэн физик, математик, хими, геофизик, геологи, газарзүй,

биологи болон техникийн шинжлэх ухааны чиглэлийн ном, сурах бичиг байх бөгөөд

оюутнуудад уншигчийн болон оюутны үнэмлэхийг үндэслэн үйлчилнэ. Мөн олон хувьтай

номыг гэрээр олгоно. Тус танхимд байхгүй номыг уншигчийн захиалгын үндсэн дээр ЭШФ-

оос захиалгаар авч уншлагын танхимаар олгож үйлчилнэ.

Нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны номын уншлагын танхим

Энэхүү уншлагын танхим нь 250 уншигчийн суудалтай. Тус уншлагын танхимд монгол, орос

хэл дээр хэвлэгдсэн нийгэм судлал, түүх, эдийн засаг, хууль зүй, соёл урлаг, хэл шинжлэл, утга

зохиол, шашин судлал, гүн ухаан, сэтгэл судлалын шинжлэх ухааны чиглэлийн ном, сурах

бичиг байх бөгөөд оюутнуудад уншигчын болон оюутны үнэмлэхийг үндэслэн үйлчилнэ. Тус

танхимд байхгүй номыг уншигчийн захиалгын үндсэн дээр ЭШФ-оос захиалгаар авч уншлагын

танхимаар олгож үйлчилнэ.

Чөлөөт сонголттой уншлагын танхим

Тус уншлагын танхим нь 60 уншигчийн суудалтай. Энэ танхим нь тус сургуулийн багш , эрдэм

шинжилгээний ажилтан, докторант, магистрант, ажилтануудад цөөн хувьтай номыг ЭШФ-ноос

чөлөөт сонголтын хэлбэрээр, олон хувьтай номыг гэрээр олгож үйлчилнэ. Оюутнуудад гадаад

хэл дээрх номыг чөлөөт сонголтын хэлбэрээр үйлчилнэ.

Тогтмол хэвлэлийн уншлагын танхим

Энэхүү уншлагын танхим нь 50 уншигчийн суудалтай. Тус уншлагын танхимд 1970 оноос

хойшхи монгол сонин сэтгүүл, орос сэтгүүлүүд байх бөгөөд уншигчдад ажлын болон оюутны

үнэмлэхийг үндэслэн үйлчилнэ. 2008 оны байдлаар тус танхим нь дотоодын 48 төрлийн,

гадаадын 5 төрлийн сонин сэтгүүл захиалан уншигчдын хүртээл болгож байна.

Эрдэм шинжилгээний төв фонд

Эрдэм шинжилгээний төв фондод номын сангийн нийт номын 60 гаруй хувь нь байдаг. Мөн

түүнчлэн энд диссертаци, магистрын дипломын ажлууд байдаг. ЭШФ нь тус сургуулийн багш,

ажилтан, ажилчид, магистрант, докторант нарт “Чөлөөт сонголттой уншлагын танхим”-аар

дамжуулан цөөн хувьтай номыг уншлагын танхимаар, олон хувьтай номыг гэрээр олгож

үйлчилнэ. Салбар уншлагын танхимуудад байхгүй номыг ЭШФ-оос оюутнуудын захиалгаар

олгоно.

Каталоги, лавлагаа, ном зүй, мэдээллийн тасаг

Энэхүү тасаг нь уншигчдад номын сан, ном зүйн холбоотой мэдээллээр үйлчилдэг. Үүнд:

номын нэр, зохиогчийг тодруулах, хэрэгцээт номоо ямар каталогоосшүүх, тодорхой нэг

сэдвийн холбогдолтой номын тухай, мөн реферат болон дипломын ажилтай холбогдсон

материалыг ямар ном, сонин, сэтгүүлээс олж болох гэх зэрэг асуултанд электрон болон цаасан

каталоги, картын сан, лавлагааны материал ашиглан лавлагаа өгнө. Лавлагааг амаар болон

бичгээр авч болно.

Компьютерийн танхим

Уг танхим нь оюутнуудад оюутны үнэмлэхийг үндэслэн интернет, тоефлийн болон төрөл

бүрийн сургалтын холбогдолтой CD, хайлтын систем болон бусад үйлчилгээгээр үйлчилж

Page 87: Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013

Монгол улсын их сургууль Бакалаврын сургалтын алба

87

байна. Оюутнуудад сургалтын холбогдолтой материалуудыг үнэгүй ашиглуулах ба интернет

ашиглах, материал хэвлэж авах боломжтой.

Оюутны дотуур байр

МУИС нь оюутны таван байртай ба гадаадын 160, дотоодын 1200 оюутан хүлээн авах

багтаамжтай. Дотуур байранд суух оюутны хяналтын тоог байрны хүчин чадалд зохицуулан

сургуулийн захиргаанаас тогтоож, бүрэлдэхүүн сургуулиудад хүргүүлдэг. Дотуур байранд

суух, шинээр элссэн, хөдөө орон нутгийн оюутанг бүртгэхдээ:

Хөгжлийн бэрхшээлтэй

Өнчин болон амьдралын боломж нөхцөл муу оюутны материалыг эхний ээлжинд хүлээн

авна. Шинэ элссэн оюутан бүртгүүлэхээр сургуульдаа ирэхдээ дотуур байранд суух

мэдүүлгээ хамт өгөх боломжтой.

Page 88: Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013

Монгол улсын их сургууль Бакалаврын сургалтын алба

88

Холбоо барих хаяг, утасны жагсаалт

МУИС-ийн бакалаврын сургалтын алба:

Утас: 77307730 - 1124,1125

75754400 – 1124, 1125

Email: [email protected]

http://num.edu.mn/

Бүрэлдэхүүний сургуулиудын утас, хая:

Математик, компьютерийн сургууль (МКС)

Утас: 311443, 321102, 77307730-3102

Email: [email protected]

http://smcs.num.edu.mn/

Физик, электроникийн сургууль (ФЭС)

Утас: 327230, 329993, 77307730-1302

Email: [email protected]

http://spe.num.edu.mn/

Мэдээллийн технологийн сургууль (МТС)

Утас: 324007, 325305, 77307730-3302

Email: [email protected]

http://sit.num.edu.mn/

Хими химийн инженерчлэлийн сургууль (ХХИС)

Утас: 327793, 322278, 77307730-1502

Email: [email protected]

http://chemistry.num.edu.mn/

Биологи биотехнологийн сургууль (ББС)

Утас: 323970, 322608, 77307730-2102

Email: [email protected]

http://biology.num.edu.mn/

Газар зүй, геологийн сургууль (ГГС)

Утас: 311809, 322822, 77307730-6102

Email: [email protected]

http://geo.num.edu.mn/

Монгол хэл, соёлын сургууль (МХСС)

Утас: 314327, 325435, 77307730-2502

Email: [email protected]

http://smlc.num.edu.mn/

Гадаад хэл, соёлын сургууль (ГХСС)

Утас: 326305, 322897, 77307730-2703, 2717

Email: [email protected]

http://sflc.num.edu.mn/

Нийгмийн шинжлэх ухааны сургууль (НШУС)

Утас: 319392, 328890, 77307730-2302, 2303

Email: [email protected]

http://sss.num.edu.mn/

Хууль зүйн сургууль (ХЗС)

Утас: 312600, 329680, 77307730-3503

Email: [email protected]

http://www.law.num.edu.mn/

Эдийн засгийн сургууль (ЭЗС)

Page 89: Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013

Монгол улсын их сургууль Бакалаврын сургалтын алба

89

Утас: 350277, 354620, 77307730-4103, 4113

Email: [email protected]

http://ses.edu.mn/

Олон улсын харилцааны сургууль (ОУХС)

Утас: 354618, 354611, 77307730-5102, 5103

Email: [email protected]

http://sfs.num.edu.mn/

Худалдааны сургууль (ХС)

Утас: 326748, 77307730-7105,7106, 7107

Email: [email protected] http://www.icb.edu.mn/

Улаанбаатар сургууль (УБС)

456360, 458327, 50157253

Email: [email protected]

http://www.ubstate-univ.mn/

Завхан сургууль

Утас: 22398, 23949

Email: [email protected]

http://za.num.edu.mn/

Орхон сургууль

Утас:23621, 22851

Email: [email protected]

http://www.muisos.edu.mn/