59
МУ ДАХЬ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГА

менежмэнт семинар 2

Embed Size (px)

Citation preview

Page 1: менежмэнт семинар 2

МУ ДАХЬ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ

БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГА

Page 2: менежмэнт семинар 2

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭН 

Page 3: менежмэнт семинар 2

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭН 

Хөгжлийн бэрхшээлтэй хүн гэж хэнийг хэлэх вэ?Бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн согогийн улмаас бусдын адил нийгмийн харилцаанд оролцох чадвар нь бүрэн болон 12 сараас дээш хугацаагаар хязгаарлагдсан хүнийг “хөгжлийн бэрхшээлтэй” гэж ойлгоно.

Page 4: менежмэнт семинар 2

Манай улсын хувьд 170 гаруй мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд бий гэсэн тооцоо судалгаа байдаг. Эдгээр иргэн эдлэх ёстой эрхээ эдэлж чадахгүй байгааг бид анзаарсан ч анзаараагүй мэт…

Хууль нь ч, хүний эрх нь ч тэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бүрэн төгс үйлчлэхгүй байгаа

Page 5: менежмэнт семинар 2

МОНГОЛ ДАХЬ ХӨГЖИЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ҮЗҮҮЛЖ БУЙ НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН УДИРДЛАГА

Page 6: менежмэнт семинар 2

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН НИЙГМИЙН ХАМГААЛАЛ

1) Xөгжлийн бэрхшээлтэй иргэнд орон сууцны хөлс төлөхөд, хэрэв нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад нь жилд нэг удаа мөнгөн тусламж олгоно.

Page 7: менежмэнт семинар 2

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ЭМЧ НАРЫН ХЯНАЛТЫН КОМИССЫН ШИЙДВЭРЭЭР НИЙСЛЭЛД ИРЖ ЭМЧЛҮҮЛЭХ, ШИНЖИЛГЭЭ ХИЙЛГЭСЭН ТОХИОЛДОЛД НЭГ ТАЛЫН УНААНЫ ЗАРДЛЫГ ЖИЛД НЭГ УДАА НӨХӨН ОЛГОНО.

Page 8: менежмэнт семинар 2

18 НАСАНД ХҮРСЭН БҮРЭН ХАРААГҮЙ ИРГЭНИЙ ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗАРДАЛД ЗАСГИЙН ГАЗРААС ТОГТООСОН ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛНЭ.

Page 9: менежмэнт семинар 2

 Xууль тогтоомжид заасан оршуулгын тэтгэмж авах эрх үүсээгүй, хөгжлийн бэрхшээлтэй ганц бие иргэн нас барвал түүний оршуулгын зардалд нийгмийн даатгалын сангаас олгох оршуулгын тэтгэмжийн 75 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн тусламж олгоно.

Page 10: менежмэнт семинар 2

БҮРЭН ХАРААГҮЙ ХҮН ЭМНЭЛЭГИЙН БАЙГУУЛЛАГЫН ДҮГНЭЛТЭЭР ЭМЧЛҮҮЛЭХ, РАШААН СУВИЛАЛД СУВИЛУУЛАХААР АЙМГААС НИЙСЛЭЛД, НИЙСЛЭЛЭЭС АЙМАГТ ЗОРЧИХ ШААРДЛАГАТАЙ БОЛВОЛ ИРЖ БУЦАХ УНААНЫ ЗАРДЛЫН 75 ХУВИЙГ ЖИЛД НЭГ УДАА НӨХӨН ОЛГОНО.

Page 11: менежмэнт семинар 2

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГУУД БОЛОН НИЙГМИЙН БҮХИЙ Л САЛБАРЫН ҮЙЛЧИЛГЭЭ ТЭДЭНД БҮРЭН ДҮҮРЭН ХҮРТЭХГҮЙ.

Наад зах нь, явган хүний зам талбай, налуу шатнаас авахуулаад аюулгүй байдлыг нь хангасан нийгмийн халамж үйлчилгээ тун хомс. 

Page 12: менежмэнт семинар 2

Манай улсад 12 мянга гаруй сонсголгүй иргэн байдаг.

Сонсголын бэрхшээлтэй иргэдийн хувьд ном, сонин сэтгүүлээс мэдээлэл олж авах боломжтой ч телевиз, радио тэдний хувьд ямар ч үүрэггүй.

Дээр дурдсан өндөр хөгжилтэй улс орнуудад эдгээр мэдээллийн хэрэгслийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй болгохын тулд боломжит бүхий л хувилбарыг хэрэглэдэг.

Манайд МҮОНТ-ээс бусад телевиз мэдээллийн хөтөлбөр, нэвтрүүлгээ дохионы орчуулагчаар орчуулдаггүй бөгөөд энэ нь сонсголгүй иргэдийг сонголтгүй болгож байгаа юм.

Page 13: менежмэнт семинар 2

ЭДЛЭХЭД БЭРХ ЭРХ

Мөн тэдний мэдээлэл олж авах эрхийг бүдүүлгээр зөрчиж буйгийн илрэл. Гэхдээ тус телевизийн “Цагийн хүрд” хөтөлбөрөө л дохионы орчуулагч, хэлмэрчээр хөрвүүлүүлдэгээс бусад нэвтрүүлэг нь сонсголгүй иргэдэд хаалттай. Мэдээ орчуулдаг дохионы орчуулагч нь ч дэлгэцийн доод буланд харагдахаасаа харагдахгүй шахуу жижгээр гардаг нь мөн л учир дутагдалтай.

Page 14: менежмэнт семинар 2

Гадаад улс орнуудад телевизийн экран буюу дэлгэцийн дөрөв хуваасны нэг тэр ч бүү хэл тал хэсэгт нь дохионы орчуулагч гаргадаг нь сонсголын бэрхшээлтэй иргэд тухайн мэдээ, нэвтрүүлгийг бүрэн дүүрэн ойлгуулж чаддаг аж.

Page 15: менежмэнт семинар 2

МӨН СОНГОХ БОЛООД СОНГОГДОХ ЭРХЭЭ Ч ЭДЭЛЖ ЧАДАХГҮЙ ТОХИОЛДОЛ ГАРДАГ.

Сонсголгүй иргэдэд тулгамдсан асуудал үүгээр өндөрлөхгүй. Төрийн үйлчилгээ, яаралтай тусламж авахад ч тэдэнд тулгарах саад их.

Дөрвөн жил тутам УИХ-ын сонгууль мөн Ерөнхийлөгчийн сонгууль болдог ч мөрийн хөтөлбөрөө сонсголгүй иргэдэд зориулан дохионы орчуулгатайгаар хүргэдэг нь үгүй.

Page 16: менежмэнт семинар 2

Мөн хүн л болсон хойно яаралтай тусламж үйлчилгээ авах шаардлага тулгардаг ч яаралтай тусламжийн төв болох гал команд, цагдаагийн газар, эмнэлэг зэрэгт дохионы хэлний орчуулагч ажилладаггүй.

Саяхнаас 101, 102, 103 тусгай дугаарууд мессэж хүлээн авдаг болсныг эс тооцвол энэ талын тусламж үйлчилгээ тун хомс.

Page 17: менежмэнт семинар 2

АНУ-д сонсголгүй иргэдэд үйлчлэх тусгай утасны оператор ажилладаг бөгөөд үйлчлүүлэгч өөрийн утас болоод компьютерээр тусгай дугаарт дүрсээр холбогдож дохины орчуулагчид ямар тусламж үйлчилгээ хэрэг болсон тухайгаа уламжилна. Улмаар орчуулагч шууд ярианы хэлээр хөрвүүлж цагдаагийн офицер, холбогдох хүмүүст уламжилдаг.

Page 18: менежмэнт семинар 2
Page 19: менежмэнт семинар 2
Page 20: менежмэнт семинар 2

Түүнчлэн, үсчин, дэлгүүр хоршоо, худалдааны төвүүд хүртэл өөрсдийн зардлаар дохионы орчуулагч авч ажиллуулж сонсголгүй иргэдэд үйлчилдэг аж.

Ямар ч үйлчилгээ байсан эрүүл, энгийн хүмүүст үйлчилдэг тариф, өртөгөөр үйлчилдэг бөгөөд дохины орчуулагч ашигласны нэмэлт төлбөр авдаггүй гэнэ.

Энэ нь заавал төрийн байгууллагууд бус хувийн хэвшлийнхэн ч хүний эрхийг дээдэлж буй шинж.

Мөн бизнесээ өргөжүүлэх зөв шийдэл гарц болж чаддаг аж.

Page 21: менежмэнт семинар 2

АВСТРАЛИД ЯВГАН ХҮНИЙ ЗАМ НЬ ХАРААГҮЙ ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ТУСГАЙ ДУУ ГАРГАЖ ЗҮГ ЧИГИЙГ НЬ ХӨТЛӨДГӨӨС ГАДНА ХӨЛД НЬ МЭДРЭГДЭХҮЙЦ ОВГОР, ТОВГОРТОЙ БАЙДАГ ГЭНЭ.

Page 22: менежмэнт семинар 2

Мөн гарцаар гарахад улаан гэрэл ассан бол дуут дохио өгнө. Мөн ногоон гэрэл асч гарцаар гарч болохыг нь илтгэсэн өөр нэгэн дуут дохио дуугарна гэхчлэн хараагүй иргэдийн замын хөдөлгөөнд бие даан оролцох бүхий л боломжоор нь хангасан байдаг аж.

Page 23: менежмэнт семинар 2

Манай улсад 2011 онд хийсэн судалгаагаар 15 мянга орчим хараагүй иргэн бий гэсэн тоо гарчээ. Эдгээр иргэний дийлэнх нь төрөлхийн болон буруу эмчилгээний үр дүнд хараагүй болсон байдаг. Тэдний нэг Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны олон нийттэй харилцах албаны дарга Ж.Батноов

Page 24: менежмэнт семинар 2

ТҮҮНИЙГ ОЙ ГАРАНТАЙ БАЙХАД НҮД НЬ ӨВДСӨНИЙ УЛМААС ЭМЧ НАР БУРУУ ДУСААЛГА ХЭРЭГЛЭЖ ХОРВООГ ХАРАХ ХОЁР НҮДИЙГ НЬ СОХОЛЖЭЭ.

Page 25: менежмэнт семинар 2

ДӨРВӨН ДАВХАР ХУУЧНЫ ТООСГОН БАРИЛГА ХАРААГҮЙЧҮҮДЭД ЗОРИУЛАГДСАН ГЭХ Ч ХАРААГҮЙ ИРГЭДИЙН АХУЙ АМЬДРАЛД НИЙЦСЭН ОРЧИН НӨХЦӨЛ ОГТХОН БҮРДЭЭГҮЙ АЖ.

Page 26: менежмэнт семинар 2

xүний эрхийг дээдлэгч барууны орнуудад хоёр давхар байшин байсан ч хараагүй хүн оршин суудаг л бол цахилгаан шаттай байдаг. Мөн явган шатны бариул, гишгүүр гээд хамаг л юм хальтирч унах, төөрч будлихаас сэргийлсэн чиглүүлэгч, дуут дохио зэргээр тоноглогдсон байдаг.

давхар бүрийн шатны хамгийн дээд талын гишгүүрт гишгэхэд тухайн давхрын тоог дуут дохиогоор илэрхийлдэг.

Гэтэл улсдаа ганц гэгдэх хараагүйчүүдийн орон сууц нь энгийн барилга байшинтай яг адил.

Page 27: менежмэнт семинар 2

Хараагүй иргэдийн хувьд мэргэжил эзэмших боломж тун хомс. Гар урлалын чиглэлээр гарын ур дүйтэй цөөн хэд нь ажиллахаас бусдад нь амьдрал, амьжиргаагаа залгуулах ажлын байр олдох нь цөөн.

Page 28: менежмэнт семинар 2

МХҮХ-ны хувьд Японы хараагүй иргэдийн холбооноос мэргэжлийн массажжист авчран сургалт зохион байгуулж цөөнгүй гишүүдээ массажист болгоод амжсан гэнэ. Үүнээс өөр ажил мэргэжил эзэмших боломж бололцоо нь хомс учир ихэнх нь группийн мөнгөөрөө л амьдардаг аж.

Page 29: менежмэнт семинар 2

ЖИШЭЭ

Иргэн Чулаана нь хараагаа 75% иар алдсан бөгөөд багаасаа их ном уншдаг сэргэлэн цовоо ухаалаг хүүхэд байсан ба оройн цагаар хүртэл ном уншсанаар хараа нь их мууджээ. Тэрээр одоо 35 тай ба эцэг эх нь өнгөрсөнөөс хойш 16 жил ганцаара амьдарч байна. Ажил эрхлэх гэхээр хараа муутай хүн хийх ажил олдохгүй мэргэжил боловсрол эзэмшиж чадаагүй бөгөөд улсийн тэтгэмжийн 115,0 төгрөгөөр амьдарч байна. Анх хамаатан саданийхаараа очиж хооллодог байсан боловч нас бие гүйцсэн том эрийг насаар нь тэжээх хүн хамаатан дундаас нь олдсонгүй. Сүүлдээ бүүр хаалгаа тайлах хүн ч олдохгүй болсон . Гэртээ ганцаараа суудаг түүнтэй ярилцах хүн ч байхгүйн улмаас сэтгэцтэй юмтай болж сүүлдээ галзуугийн клинкид буртгэлтэй болсон байна. Тэрээр сард олгодог 115,0 төгрөг нь хоол хүнсэндээ ч хүрэхгүй байгаа учир тогнийхоо мөнгийг төлж чадахгүйн улмаас амиа зогоохийн тулд тогоо хүртэл таслуулжээ.

Page 30: менежмэнт семинар 2

САЙН ХУУЛЬ БАТАЛЖ ТҮҮНИЙГЭЭ АМЬДРАЛД БОДИТООР ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ ХАРААГҮЙ ИРГЭДИЙГ ХАМГААЛЖ, ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАХГҮЙ БАЙХЫН ҮНДЭС.

Page 31: менежмэнт семинар 2

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДҮҮДЭД

Page 32: менежмэнт семинар 2

Тэдний хамгийн ихээр зөрчигддөг эрх болох сурч боловсрох, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг нь хангахад хүн бүрийн хүчин чармайлт хэрэгтэй.

Page 33: менежмэнт семинар 2
Page 34: менежмэнт семинар 2

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДҮҮДЭД ЯМАР АСУУДАЛ БАЙНА ВЭ?

Нийт хөгжлийн бэрхшээлтэй 130000 орчим иргэн байгаагаас 30000 орчим нь хүүхэд байна гэсэн тоо бий.

Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 22000 гаруй хүүхэд сургуульд суралцаж байгаа гэсэн тойм судалгаа бий

Page 35: менежмэнт семинар 2

. Гэтэл улсын хэмжээнд 6 тусгай сургууль байгаагаас харааны бэрхшээлтэй хүүхдийн 1, сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 1, оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 4 тусгай сургуульд ердөө 1670 хүүхэд л суралцаж байна.

Page 36: менежмэнт семинар 2

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамруулах хөтөлбөр хэрэгжиж байгаа ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургах орчин бүрдээгүй, багш нар бэлтгэгдээгүй, багш нарт урамшуулал олгох, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургаж байгаа багшийн ажлын үр дүнг дүгнэх механизм байхгүй байна. Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд боловсролын үйлчилгээний гадна орхигдож байна.  

Page 37: менежмэнт семинар 2

-Харааны бэрхшээлтэй хүүхдийн сургууль 1-Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн сургууль 1-Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургууль 4 байдаг аж

Page 38: менежмэнт семинар 2

1. Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай 29-р сургууль

2. Мэргэжлийн сургалттай 55-р бүрэн дунд сургууль

3. Сүхбаатар дүүргийн 25 дугаар тусгай сургууль

4. 63-сургууль

5. Харааны бэрхшээлтэй хүүхдийн тусгай 116-р сургууль 

ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГА

Page 39: менежмэнт семинар 2

1. Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай 29-р сургууль

Тус сургууль 21 аймаг, нийслэлийн дүүргүүдээс сонсгол, хэл ярианы хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг элсүүлэн тэдэнд сургуулийн өмнөх, бага, суурь, бүрэн дунд болон мэргэжлийн анхан шатны боловсролыг сургалтын тусгай арга зүй, технологиор олгодог, дотуур байртай, тасралтгүй үйл ажиллагаатай, үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг.

Page 40: менежмэнт семинар 2

2007 оноос тус сургуулийн дэргэд сонсгол, хэл ярианы хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох зорилгоор цэцэрлэг нээн ажиллуулсан бөгөөд 2009 оны 10 дугаар сараас 100 хүүхдийн хүчин чадалтай, 24 цагийн үйл ажиллагаатай сонсгол, хэл ярианы хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан тусгай цэцэрлэгийн барилга баригдсан.

Page 41: менежмэнт семинар 2

Түүнчлэн тус сургууль нь сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй насанд хүрэгчдэд бичиг үсгийн боловсрол олгох болон дохионы хэлний түр сургалтуудыг зохион байгуулахаас гадна ердийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, багш нарт тусгай хэрэгцээт боловсролын талаар мэргэжил-арга зүйн туслалцаа үзүүлдэг.

Page 42: менежмэнт семинар 2

Багш нарын дотор согог зүйч 16, зөвлөх зэрэгтэй 2, тэргүүлэх зэрэгтэй 17, заах аргач зэрэгтэй 27 багш  байна. 

Тус сургууль нэг ээлжиндээ 500 хүүхэд хичээллэх хичээлийн байр, 300 хүүхдийн хүчин чадалтай дотуур байр, гал тогооны газартай. Түүнчлэн Технологийн кабинет 6, Мэдээлэл зүй, Хэл засал, Хими, Биологи, Эрүүл мэнд, Монгол хэл, уран зохиол, Бага ангийн кабинетууд ажилладаг. Мөн Номын сан, Биеийн тамирын заал, Урлагийн танхимтай болно.

Page 43: менежмэнт семинар 2

2. Мэргэжлийн сургалттай 55-р бүрэн дунд сургууль

Тус сургууль нь анх 1976 оны 11 сард 25 дугаар сургуулийн харъяанд Найрамдлын Районы тусгай бүлэг нэртэйгээр байгуулагдан хичээллэж 1978 оноос Найрамдлын Районы 55-р тусгай сургууль болон өргөжиж тусдаа гарсан.

Page 44: менежмэнт семинар 2

1. оёдол эсгүүрчин2. компьютер операторчин3. модон эдлэлийн мужаан 4. тогооч нарийн боовчин 5. үсчин гоо сайханч

2001-2002 оны хичээлийн жилээс Мэргэжлийн Сургалттай 55 дугаар бүрэн дунд сургууль болон 1-9-р ангид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд,  10-11-р анги буюу ахлах ангид энгийн хүүхдүүд суралцаж бүрэн дунд боловсрол олж авахын  зэрэгцээ 5 чиглэлээр мэргэжил эзэмшүүлэн төгсгөж байна. Үүнд:

Page 45: менежмэнт семинар 2

80 хүний суудалтай хурлын  болон концертийн зал, цайны газар, хөгжмийн танхим,  биеийн тамирын зал, 15-20 хүүхэд хичээллэх хичээлийн 34 анги танхим, хоол нарийн боов, компьютер, оёдол эсгүүр, модон эдлэлийн мужаан. англи хэлний, хэл засал, эмчилгээний биеийн тамир, үсчин гоо сайхан, эрүүл мэндийн танхим, номын сан, багш хөгжлийн төв зэрэг анги танхимуудтай.

Материаллаг баазын  хувьд:

Page 46: менежмэнт семинар 2
Page 47: менежмэнт семинар 2

3. Сүхбаатар дүүргийн 25 дугаар тусгай сургууль

Хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлж, тэдний бодит чадварт нь тулгуурласан сургалтын хөдөлмөрийн дадал олгох, амьдрах ухаанд сургах, энэрэн хайрлаж, нөхөн сэргээж, засан сайжруулах чиглэлээр явуулж, НИЙСЛЭЛИЙН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ БОЛОВСРОЛ ОЛГОДОГ  ТҮШИЦ СУРГУУЛЬ БОЛГОХ зорилготой үйл ажиллагаа явуулдаг.

Page 48: менежмэнт семинар 2

Үйл ажиллагааны чиглэл

Сурган хүмүүжүүлэх:Сурах болон бие эрхтний бэрхшээлтэй, дауны хам  шинжтэй хүүхдүүдийн онцлогт нь тохирсон сургалтын хөтөлбөрөөр суурь боловсрол эзэмшүүлэх

Засан сайжруулах, нөхөн сэргээх:Хэл ярианы болон тулгуур эрхтний, биеийн ерөнхий хөгжлийн хоцрогдолтой хүүхдийн согогийг засан сайжруулах, нөхөн сэргээх сургалтыг явуулах

Хөдөлмөр мэргэжлийн чиг баримжаа олгох:Хүүхдийн хувийн онцлог, бодит боломж, чадавхи, сонирхлыг үндэслэн дунд ба ахлах ангиас нь төрөлжүүлэн /ХАА, оёдол, мужаан г. м / ялгавартай сургалтыг зохион байгуулах

Page 49: менежмэнт семинар 2

ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ, 25, 29, 55, 63, 70, 116 ДУГААР СУРГУУЛЬД ДЭЭРХ 1600 ХҮҮХЭД СУРЧ, БОЛОВСРОЛ ЭЗЭМШИЖ БАЙНА.

Эдгээр зургаан автобусны нэг нь тэргэнцэртэй хүүхдэд зориулсан өргөгч шаттай. Энэ автобусыг 70 дугаар сургуулийн захиалгын дагуу нийлүүлж байгаа аж.

Учир нь 70 дугаар сургуулийн 228 хүүхдийн 20 гаруй нь тэргэнцэртэй сурагчид гэнэ. Тус сургууль лифттэй автобустай болсноор дээрх хүүхдүүдийг зөөвөрлөхөд хамаагүй хялбар болно

Page 50: менежмэнт семинар 2

УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ ТУСГАЙ ЗУРГААН СУРГУУЛЬ, ХУВИЙН НЭГ СУРГУУЛЬД ОЛГОСОН ДОЛООН АВТОБУСНЫ НИЙТ ӨРТӨГ НЬ 700 САЯ ТӨГРӨГ АЖ.

Page 51: менежмэнт семинар 2

Суралцагсдад  хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэмд бүтээлчээр бие даан ажиллаж, амьдрах иргэд болж төлөвшихөд  шаардлагатай зохих түвшний мэдлэг, чадвар, технологи болон соёлын үнэт зүйлсийг эзэмших, сонгох таатай орчин бүрдүүлэн тэдэнд эмнэлэг, нийгэм, сэтгэл зүйн оношлогоо заслын болон хөдөлмөр, мэргэжлийн чиг  баримжаа олгоход чиглэн чанартай, хүртээмжтэй үйлчилгээг үзүүлэхэд оршино.

4. 63-сургууль Тус сургуулийн эрхэм зорилго:

Page 52: менежмэнт семинар 2
Page 53: менежмэнт семинар 2

Шинэ зуунд мэдлэгээ ашигладаг, чадвараараа  амьдардаг, дадлаараа  орлогоо олдог олон шавь төгсгөн гаргахын тулд тус сургуулийн хамт олон оюун ухаан хүч хөдөлмөрөө нэгтгэн  ажиллаж байна. Тус сургууль нь нэг ээлжээр өглөө 9.00 цагаас  15 цагийн хооронд сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хичээлийн жилд нийт 47 багш ажиллагсадтайгаар 1-9-р ангийн 229 сурагчтай сургалт хүмүүжлийн ажлаа явуулж байна.

Page 54: менежмэнт семинар 2

5. Харааны бэрхшээлтэй хүүхдийн тусгай 116-р сургууль

Тус сургууль нь Харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд ерөнхий боловсрол олгодог улсын хэмжээний ганц сургууль юм.  Мөн суралцагчиддаа ерөнхий боловсрол олгохоос гадна тэдний гоо  зүй, урлагийн авъяасыг нээн илрүүлэх, хөгжүүлэх, дэмжих зорилгоор хөгжмийн мэргэжлийн сургалт явуулдаг ба ахуйн болон орон зайн баримжаа олгох, сонсгол хөгжүүлэх, өөртөө үйлчлэх, бие даан амьдрах, нийгэмших, хөгжихөд чиглэсэн олон төрлийн сургалтуудыг явуулдаг.

Page 55: менежмэнт семинар 2

Мөн харааны бэрхшээлтэй хүүхдэд чиглэсэн аливаа үйл ажиллагаанд хувь хүмүүс, дотоод, гадаадын байгууллага хамт олны дэмжлэгийг авч хамтран ажиллаж байна.   Тус сургууль нь 2011-2012 хичээлийн жилд 48 багш ажилчид, 82 сурагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.  Сургууль нь хичээлийн байрны 1 жигүүртээ дотуур байртай. Бүх сурагчдын 72 % нь буюу 59 сурагч дотуур байрандаа амьдардаг. Сургуулийн нийт сурагчдын 39 нь 00 болон үлдэгдэл хараатай, үлдсэн 43 нь  сул хараатай хүүхдүүд суралцдаг.

Page 56: менежмэнт семинар 2

Өөрийн цайны газартай. Дотуур  байранд 2 хүмүүжүүлэгч багш 10.00-19.00 цаг хүртэл, 8 асрагч 8,16 цагаар ээлжээр ажилладаг.  20 хүний багтаамжтай 4590 гаруй 14503,3 төгрөгийн өртөгтэй  кирил, брайль, ярьдаг ном бүхий тохилог номын сантай бөгөөд  мөн ярьдаг болон брайль ном хэвлэх студитэй.Эдгээр  багш ажиллагчид нь хүүхдийн амьдрах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, амьдрах ухаанд суралцахад нь дэмжлэг үзүүлэх, цэвэр, эрүүл таатай орчин бүрдүүлэх,  бие хүн болон төлөвшүүлэх үүрэгтэйгээр ажилладаг. 

Page 57: менежмэнт семинар 2

20 хүний багтаамжтай 4590 гаруй 14503,3 төгрөгийн өртөгтэй  кирил, брайль, ярьдаг ном бүхий тохилог номын сантай бөгөөд  мөн ярьдаг болон брайль ном хэвлэх студитэй.Эдгээр  багш ажиллагчид нь хүүхдийн амьдрах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, амьдрах ухаанд суралцахад нь дэмжлэг үзүүлэх, цэвэр, эрүүл таатай орчин бүрдүүлэх,  бие хүн болон төлөвшүүлэх үүрэгтэйгээр ажилладаг. 

Page 58: менежмэнт семинар 2

Дүгнэлт Хүний эрхийг дээдэлж, эрх тэгш байдлыг

хангах үндсэн зарчимтай ардчилсан нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүний тооноос хасагдах тохиолдол цөөнгүй байна. Зөв шийдэл бүхий хууль тогтоомжоор тэдний эрх ашгийг хамгаалж, эрхийг нь эдлүүлэхгүй аваас хөгжлийн бэрхшээлтэй гэдэг ойлголтыг халж чадах нь юу л бол.

Page 59: менежмэнт семинар 2

Анхаарал хандуулсанд баярлалаа