23
Хүрээлэн буй орчны бохирдолт ба экологийн бодлого Э.Цэрэнбаатар

хүрээлэн буй орчны бохирдолт ба экологийн бодлого

Embed Size (px)

Citation preview

Page 1: хүрээлэн буй орчны бохирдолт ба экологийн бодлого

Хүрээлэн буй орчны бохирдолт ба экологийн бодлого

Э.Цэрэнбаатар

Page 2: хүрээлэн буй орчны бохирдолт ба экологийн бодлого

Байгаль ашиглалт

• Хүрээлэн байгаа орчныг судлах, өөрчлөн хувиргах, ашиглах, хамгаалах зорилгоор нийгмээс авч явуулж буй арга хэмжээг байгаль ашиглалт гэнэ.Байгаль

ашиглалт

Зохистой ашиглалт

Зохисгүй ашиглалт

Page 3: хүрээлэн буй орчны бохирдолт ба экологийн бодлого

Зохистой ашиглалт

Зохисгүй ашиглалт

Нийгэм эдийн засгийн хөгжилтэй байгалийн

нөхцөл нөөцийг судлах, хамгаалах, ашиглах, өөрчлөн хувиргах ажлыг нарийн нягтаар

уялдуулж байгаль ашиглах зөв горим,

технологи хэрэглэхийг хэлнэ.

Байгаль ашиглалтанд байгалийн тэнцвэртэй

байдлыг алдагдуулж, зөвхөн хэрэгцээгээ хангах ганц зорилгоор байгальтай харьцаж буй өрөөсгөл

хандлагыг хэлнэ.

Page 4: хүрээлэн буй орчны бохирдолт ба экологийн бодлого

Хүрээлэн буй орчны бохирдолт

• Хүний нийгмийн үйлдвэрлэл, хэрэглээнээс гарсан янз бүрийн хаягдлууд түүний дотор үйлдвэрлэлийн явцад бий болсон химийн нэгдлүүд байгалийн орчны шинж чанарыг сөргөөр өөрчлөхийг хүрээлэн буй орчны бохирдолт гэнэ.

Page 5: хүрээлэн буй орчны бохирдолт ба экологийн бодлого

• Ашигт малтмалыг олборлолт, барилгын ажлын явцад хүрээлэн буй орчин бохирдоно. Бохирдолтын улмаас хүний эрүүл мэнд хохирох, ургамал амьтан өсөж, үржихэд муугаар нөлөөлнө.

Page 6: хүрээлэн буй орчны бохирдолт ба экологийн бодлого

Хүрээлэн буй орчны бохирдолт

Агаарын бохирдол

Цөлжилт

Озоны цоорхой

Хүн ам ба хэрэглээний өсөлт

Усны бохирдол

Page 7: хүрээлэн буй орчны бохирдолт ба экологийн бодлого

Агаарын бохирдол

• Сүүлийн 70 жилд дэлхий нийтэд дунджаар 0.74 градус дулаарсан байхад энэ хугацаанд Монгол оронд 2,1 градус дулаарсан байна. Энэ нь байгаль экологи түүгээр дамжин улс орны  хөгжлийн гол салбаруудад, хөдөө аж ахуй, мал аж ахуйд сөргөөр нөлөөлж байна.

Page 8: хүрээлэн буй орчны бохирдолт ба экологийн бодлого

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас цэнхэр гаригийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудын судалгааг гаргасан байна.

Энэхүү судалгаагаар манай улсын нийслэл Улаанбаатар хот хоёрдугаарт жагсчээ. Энэ тухай “USA today" сонины цахим хувилбарт нийтэлсэн юм.

Тус судалгаагаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос гадна Иран, Энэтхэг, Пакистаны хотууд хамгийн их агаарын бохирдолтой нь тогтоогджээ.

Агаарын бохирдлын улмаас жил бүр 1,3 сая хүн нас бардаг аж. Энэ судалгааг 1100 гаруй хотын сүүлийн хэдэн жилийн утааны төвшинг хэмжиж хийсэн байна. Нэг шоо метр агаарт Рм-10 бодисын хэмжээ 20 миллграммаас илүү байх ёсгүй гэнэ. Гэтэл Ираны Авхаз хотод нэг шоо метр агаар дахь Рм-10 бодисын хэмжээ 372 миллграмм байсан байна. Харин Улаанбаатар хотын нэг шоо метр агаар дахь Рм-10 бодисын хэмжээ 279 миллграммтай гарчээ.

Page 9: хүрээлэн буй орчны бохирдолт ба экологийн бодлого

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлж байгаагаар агаарын бохирдол их байгаагийн гол шалтгаан нь үйлдвэрлэлийн хэт хурдтай хөгжил, станц, тээврийн хэрэгслийн утаа гэнэ. Харин манай улсын хувьд үүн дээр нэмж гэр хорооллын айлуудын утаа нийслэлийн агаарын бохирдлыг нэмэгдүүлж байгаа юм.

Page 10: хүрээлэн буй орчны бохирдолт ба экологийн бодлого

цөлжилт

• Сүүлийн 16 жилд цөлжилт хүчтэй илэрсэн нутгийн талбай 11,4 дахин, маш хүчтэй цөлжилт илэрсэн нутгийн талбай 7 дахин нэмэгдэж, цөлжилт илэрсэн талбайн хэмжээ нийт нутгийн 72 хувьд хүрээд байна.

Page 11: хүрээлэн буй орчны бохирдолт ба экологийн бодлого

Цөлжилт гэдэг нь ургамалаар бүрхэгдсэн газар үржил шимгүй болон хувирах үзэгдлийг хэлнэ. Энд буй цөл гэдэг нь ургамал ургах болон газар тариаланд тохиромжгүй газар нутгийг хэлж буй утга нь хүчтэй бөгөөд хатаж гандсан газар нутгийг илэрхийлэх цөлийн уур амьсгалд ордог "цөл" гэдэгтэй бага зэрэг ялгаатай. Гэхдээ ургамалан бүрхэвчгүй болсон газар нь яваандаа цөлийн уур амьсгалтай болох төлөвтэй байдаг.

Page 12: хүрээлэн буй орчны бохирдолт ба экологийн бодлого

Өнөөдрийн байдлаар гэхэд газар нутгийн 80 хувь нь цөлжилтөд өртсөнийг эрдэмтэд нотолжээ. Дархан-Уул аймагт экологийн өөрчлөлтийн судалгаа хийхэд манай орны цөлжилт урдаасаа биш Дархан-Уул аймгаас эхэлж байгааг тогтоосон байна. Тодруулбал, Монголд цөлжилт төвөөсөө эхэлж байгаа гэнэ. 1940 оноос хойш дэлхийн цаг агаар 1.9 градусаар нэмэгджээ. Харин 2020 он гэхэд Монгол орны цаг агаар 4.88 градусаар дулаарах судалгаа гарсан. Бүр хэтийн төлвөөр буюу хагас зууны дараа манай орон Сахарын элсэн цөл шиг хуурайшч, Африкийн халуун орон шиг халах хэмжээнд хүрэх нь тодорхой болсон.

Page 13: хүрээлэн буй орчны бохирдолт ба экологийн бодлого
Page 14: хүрээлэн буй орчны бохирдолт ба экологийн бодлого
Page 15: хүрээлэн буй орчны бохирдолт ба экологийн бодлого

УСНЫ БОХИРДОЛ

2007 оны байдлаар 887 гол горхи, 2096 булаг шанд, 1166 нуур тойром ширгэсэн. Нийт мөсөн голын 40 орчим хувь нь хайлаад байна./1960 онтой харьцуулахад/.

Page 16: хүрээлэн буй орчны бохирдолт ба экологийн бодлого

Усыг юу хамгийн их бохирдуулдаг вэ?

Усыг хамгийн ихээр бохирдуулагч нь хүмүүн бид өөрсдөө бөгөөд бохирдсон усны хохирогч нь мөн л хүмүүн бид өөрсдөө байдаг. Харин юу ихээр бохирдуудаг вэ гэдэг нь харьцангуй ойлголт бөгөөд ус бохирдуулагч эх үүсвэрээс шууд хамаарна.  Усанд алтыг мөнгөн усаар угааж байвал мөнгөн усаар, машинаа угааж байвал хог шороо, бензин тосоор, юмаа угаахад угаалгын бодисоор, гэх мэт.

Page 17: хүрээлэн буй орчны бохирдолт ба экологийн бодлого

• Озоны давхарга нь дэлхий ертөнцөд оршин байгаа байгалийн бүхий л амьд бодгаль, ус, ургамал, экосистем, түүний бүрэлдэхүүн, шим мандлыг нарны хамгийн богино долгионтой, хүн амьд биест хортой туяанаас нэн ялангуяа хамгийн хортой туяаг дэлхийн гадарга руу нэвтрүүлэхгүй хамгаалж байдаг. Гэтэл, хүний нийгмийнхөгжил дэвшлийн үр дүнд олон 

төрлийн химийн бодисыг үйлдвэрлэл, ахуй амьдралд хэрэглэн “хүлэмжийн хий”-г агаарт дэгдээх замаар озоны давхаргыг нимгэрүүлэн сиймхий цоорхой үүсгэхэд нөлөөлж буй үзэгдэл нь ХХ зууны уур амьсгалын дулаарлын хамгийн гол үндсэн шалтгаан гэдгийг эрдэмтэд нотолж, тандан судалгаа явуулж байна.

ОЗОНЫ ЦООРХОЙ

Page 18: хүрээлэн буй орчны бохирдолт ба экологийн бодлого

• Озоны давхаргыг хамгаалах тухай “Венийн Конвенц, Озоны үе давхаргыг задалдаг бодисын хэрэглээг хязгаарлах тухай “Монреалын Протокол” –д улс орнуудыг нэгдэх тухай хэлэлцэв. Энэхүү конвенц болон протоколд Монгол Улс 1996 онд нэгдэн орж, 1999 оноос Озоны давхаргыг хамгаалах Үндэсний хөтөлбөрийг батлан гаргаж, олон улсын конвенц, хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэх талаар үе шаттай арга хэмжээ авч байгаа болно.

Page 19: хүрээлэн буй орчны бохирдолт ба экологийн бодлого

Одоогийн байдлаар дэлхийн хүн ам 6.7 тэрбум ба 2050 он гэхэд 10 тэрбум болно гэж тооцоолж байна. Хүн нэмбэл хүнс нэмнэ гэж ярьдаг.

ХҮН АМ БА ХЭРЭГЛЭЭНИЙ ӨСӨЛТ

Page 20: хүрээлэн буй орчны бохирдолт ба экологийн бодлого

• Дэлхийд амьдарч буй хүн бүрийн эрүүл амьдрах орчинг бүрдүүлэхийн тулд агаар, ус, нарны гэрэл, хөрс, ургамал, ан амьтан бүгд чухал нөлөө үзүүлдэг. Гэвч өнөөг хүртэл хүрээлэн байгаа орчны бохирдол, дулаарал, байгалийн нөөцийн хомсдол зэрэг асуудлуудыг бүрэн шийдвэрлэж чадаагүй байгаа.

Page 21: хүрээлэн буй орчны бохирдолт ба экологийн бодлого
Page 22: хүрээлэн буй орчны бохирдолт ба экологийн бодлого

Дэлхийн байгаль хамгаалах сангаас 21р зуунд дэлхийн хэмжээнд зайлшгүй хамгаалах шаардлагатай байгаль, газар нутаг , биологийн төрөл зүйлийг тогтоон 200 эко бүсийг тусгай хамгаалалтанд авч үе шаттай арга хэмжээ явуулж байна.

Дэлхийн биологийн зүйлийн 95%-ийг устах аюулаас хамгаалж чадах юм.

Page 23: хүрээлэн буй орчны бохирдолт ба экологийн бодлого

• Энэ 200 эко бүсэд Монгол орноос 2 газар нутаг багтсан байдаг байна.

Алтай Соёны бүс Монгол Дагуурын газар