59
БАЙГАЛЬ ХАМГААЛАХ САН ХҮМҮҮНИЙ ЭКОЛОГИЙН УЛ МӨР ВЕГАН-НОГООН-ГАРИГ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА

хүмүүний экологийн ул мөр

Embed Size (px)

DESCRIPTION

Хүн төрөлхтний экологийн ул мөр хэрээс хэтэрчээ!

Citation preview

Page 1: хүмүүний экологийн ул мөр

БАЙГАЛЬ ХАМГААЛАХ САН

ХҮМҮҮНИЙ

ЭКОЛОГИЙН

УЛ МӨР

ВЕГАН-НОГООН-ГАРИГ

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА

Page 2: хүмүүний экологийн ул мөр

Экологийн ул мөр гэж юу вэ?

Ус, мод, хүнс, цаас, хувцас, цахилгаан, шатахуун, түлш гэхчилэн

хүний амьдралын бүхий л хэрэглээ нь байгаль орчинд ямар нэг ул

мөр үлдээдэг. Хэрэглэсэн юм бүхний ард заавал муу ул мөр үлддэг.

Үүнийг

экологийн ул

мөр гэнэ.

Vegan Earth Green, NGO, Mongolia

Page 3: хүмүүний экологийн ул мөр

• Экологийн ул мөрийг глобал га (гга)

нэгжээр илэрхийлдэг.

• Дэлхийн нэг хүний экологийн ул мөр

1,8 гга болон түүнээс доош байвал

дэлхийн даацын хүрээнд байна гэсэн үг.

• 2010 оны байдлаар дэлхийн нэг хүний

экологийн ул мөр нь 2,7 гга болчихоод

байна.

• Монгол хүний экологийн ул мөрийг 5,5

гга гэж тооцоолжээ.

Хүмүүний экологийн ул мөр хэрээс

хэтэрчээ!!!

Vegan Earth Green, NGO, Mongolia

Page 4: хүмүүний экологийн ул мөр

Хүмүүний хэрэглээг даах дэлхийн нөөц 1970-аад

оны дундаас хойш хомсдож эхлэв.

Vegan Earth Green, NGO, Mongolia

Page 5: хүмүүний экологийн ул мөр

• Дэлхийн экологийн ул

мөрийн үнэлгээнээс

үзвэл хүн төрөлхтөний

хэрэглээг хангахын тулд

2010 гэхэд 1,5 дэлхий,

2050 он гэхэд манай

дэлхий шиг 2 дэлхий

шаардлагатай болжээ.

Харамсалтай нь дэлхий маань ганц учир амьдралын хэв маяг,

дадал зуршлаа өөрчлөхөөс өөр арга байхгүй. Энэ нь дэлхийн

хүн бүхэнд хамаатай асуудал юм. Vegan Earth Green, NGO, Mongolia

Page 6: хүмүүний экологийн ул мөр

ДЭЛХИЙН ДУЛААРАЛ

Дэлхийн дулаарал нь агаар мандал

дахь хүлэмжийн хийн өсөлтөөс

шалтгаалж байна!!!

Энэ нь хүний экологийн ул мөр

ихэссэнтэй холбоотой!!!

Vegan Earth Green, NGO, Mongolia

Page 7: хүмүүний экологийн ул мөр

Агаар мандал дахь хүлэмжийн хий нь нарны илчийг барьж

дэлхийг яг хүлэмж мэт дулаан байлгадаг.

Чийдэн, компъютер асаах, машинаар явах, мал адуулах, амьсгалах гээд

бидний бүхий л үйлдэл агаар мандалд хүлэмжийн хий ялгаруулж байдаг.

Vegan Earth Green, NGO, Mongolia

Page 8: хүмүүний экологийн ул мөр

Дэлхийн температур сүүлийн 30 жилд Цельсийн

0,7 хэмээр нэмэгдсэн.

Монголын дулаарлын хурд

үүнээс 3 дахин их буюу 2,1 хэмээр

дулаарсан.

Сүүлийн 30 жилд

Хойд туйлын 2.5 сая

км талбай бүхий

мөс хайлжээ.

Хөрс хуурайшин цөлжиж байна.

Дэлхийн газрын хөрсний элэгдлийн хурд сэргээлтээсээ 18 дахин их байна.

Сүүлийн 34 жилд агаар мандал дахь хүлэмжийн хийн агууламж

70% нэмэгдсэн. Үүнээс нүүрсхүчлийн хий 80% нэмэгджээ.

Үүний муу үр дагаврууд:

Vegan Earth Green, NGO, Mongolia

Page 9: хүмүүний экологийн ул мөр

1992 2005

Грийнландын арлын мөсний хэмжээ (Хиймэл дагуулаас авсан зураг)

Дэлхийн цэвэр усны 10%-ийг эзэлж байсан энэ их мөсний ердөө 3 % нь үлджээ (2013 оны байдлаар)

Vegan Earth Green, NGO, Mongolia

Page 10: хүмүүний экологийн ул мөр

Аляскийн Мкартины мөсөн уул хайлжээ

Vegan Earth Green, NGO, Mongolia

Page 11: хүмүүний экологийн ул мөр

Учир нь нүүрсхүчлийн хийнээс 23 дахин хүчтэй дулааруулагч

метан хийн 37%, 300 дахин дулааруулагч азотын дутуу

ислийн 65% нь мал аж ахуйгаас ялгарч байна.

Дэлхийн дулаарлын 80% нь махны хэрэглээтэй холбоотой

Vegan Earth Green, NGO, Mongolia

Page 12: хүмүүний экологийн ул мөр

Хүн төрөлхтний усны ул мөр

• Дэлхийн нийт усны 97% нь далайн давстай ус, ердөө 3% нь цэвэр ус юм.

• Энэхүү 3%-ийн цэвэр усны 98.8% нь цас мөсөн бүрхүүл, газрын гүнд байдаг учир хэрэглэх боломжгүй.

• Дэлхийн цэвэр усны ердөө 0,3% -ийг бүрдүүлдэг нуур, гол мөрний усыг хүн шууд хэрэглэх боломжтой

Vegan Earth Green, NGO, Mongolia

Page 13: хүмүүний экологийн ул мөр

Бидний үлдээж буй усны экологийн ул мөр

Монгол улсын 2007 оны усны тооллогоор:

5128 гол горхийн 852 нь ширгэж,

9306 булгийн 2277 нь,

7474 нуур цөөрмийн 1181 нь,

429 рашаан усны 60 нь хатаж үгүй болжээ .

Өөрөөр хэлвэл манай орны гол горхины 16%, булаг шандын 21.8%, нуур

тойрмын 28.0% нь ширгэжээ.

Гүний усны түвшин 3-5 м доошилж, мөнх цасны 40% нь хайлжээ.

Эх үүсвэр: Байгаль орчны яамны тайлан, 2008 Vegan Earth Green, NGO, Mongolia

Page 14: хүмүүний экологийн ул мөр

Хөвсгөл нуурын сав газрын экологи

агаарын жилийн дундаж

температур 20C хэмээр

дулаарсан.

хур тундасны түвшин буурах

хандлага ажиглагдсан.

Бэлчээрлэлтийн улмаас нийт

ургамлын ургац буурсан.

цэвдэг гэсч эхэлсэн, хөрсний

чийг буурсан зэрэг нь үржил

шимгүй нутаг болж хувирахад

хүргэж байна.

Монгол улсын асар том баялаг

Vegan Earth Green, NGO, Mongolia

Page 15: хүмүүний экологийн ул мөр

Хөвсгөл нуур цэнгэг усны нөөцөөрөө дэлхийн

1%, Монгол орны 70%-ийг эзэлдэг.

Vegan Earth Green, NGO, Mongolia

Page 16: хүмүүний экологийн ул мөр

Хөвсгөл нуурын сав газар ийнхүү уур амьсгалын

өөрчлөлт болон газар ашиглалтын тогтворгүй үйл

ажиллагаанаас болж хурдацтай хувирч байгааг

судалгаагаар тогтоосон байна!!!

Хөвсгөл нуурын сав газрын экологи

Vegan Earth Green, NGO, Mongolia

Page 17: хүмүүний экологийн ул мөр

“Бод → хэрэглэ→ хэмнэ”

Нэгдсэн үндэстний байгууллага

(НҮБ) хүн төрөлхтөнд уриалж

байна.

Нэгдсэн үндэстний байгууллага

бол бүх дэлхийн засгийн газар

гэсэн үг.

Page 18: хүмүүний экологийн ул мөр

Хэрэглэхийн өмнө бод!

Хүнсний бүтээгдхүүн Зарцуулж буй цэвэр ус, л

1 кг шоколад үйлдвэрлэхэд 17 100

1 кг үхрийн мах бий болоход 15 415

1 кг хонь, ямааны мах бий болоход 8 763

1 кг гахайн мах бий болоход 5 988

1 кг цөцгийн тос 5 553

1 кг тахианы мах бий болоход 4 325

1 кг өндгөнд 3 265

1 ш гамбургерт 2 400

1 кг талханд 1 608

1 л сүү бий болоход 1 020

1 кг жимсэнд 962

1 кг төмс 387

1 кг хүнсний ногоонд 322

Хүнсний бүтээгдхүүн бий болгоход эрчим хүчний,

хөргөлтийн, тээврийн, агуулахын, худалдааны гээд олон

ул мөр үлддэг. Үүнээс зөвхөн усны ул мөрийг авч үзье.

Vegan Earth Green, NGO, Mongolia

Page 19: хүмүүний экологийн ул мөр

Хүнсний бүтээгдхүүн бий болгоход

усны экологийн ямар ул мөр үлдэх вэ?

Хэрэглэхийн өмнө бод!

Vegan Earth Green, NGO, Mongolia

Page 20: хүмүүний экологийн ул мөр

Шоколад үйлдвэрлэлийн усны ул мөр

1кг какао буурцагнаас 800 г

какао нухаш гаргаж авахад

24000 л ус зарцуулна.

470 г какао тос 530 г какао нунтаг

1 кг какаоны тос

үйлдвэрлэхэд 34000 л

ус зарцуулна.

1кг какаоны нунтаг үйлдвэрлэхэд 15600 л ус хэрэглэнэ.

Какао буурцаг

Vegan Earth Green, NGO, Mongolia

Page 21: хүмүүний экологийн ул мөр

Шоколадны найрлага:

Шоколад үйлдвэрлэлийн усны ул мөр

40% какао нухаш

20% какао тос

40% элсэн чихэр

9600 л ус

6800 л ус

1 кг шоколад

17 100 л ус

зарцуулна.

100 г шоколад

1700 л ус

зарцуулна.

720 л ус

Vegan Earth Green, NGO, Mongolia

Page 22: хүмүүний экологийн ул мөр

Талх үйлдвэрлэлийн усны ул мөр

1827 л ус зарцуулна.

1 кг буудай

Хэрэглэхийн өмнө бод!

1 кг талх

1608 л ус зарцуулна.

Vegan Earth Green, NGO, Mongolia

Page 23: хүмүүний экологийн ул мөр

Хүнсний экологийн ул мөр

1 кг шоколад, талх үйлдвэрлэхэд хүний хүч хөдөлмөр,

цахилгаан эрчим хүч, хөргүүр, тээврийн ихээхэн зардал гардаг

гэвэл аливаа хүнсний болон бусад бүтээгдхүүний экологийн ул

мөр байгаль орчинд халтай юм.

Vegan Earth Green, NGO, Mongolia

Page 24: хүмүүний экологийн ул мөр

Экологийн ул мөрөө яаж багасгах вэ?

Тухайн зүйлийг хэрэглээгүй тохиолдолд тэдгээрийг үйлдвэрлэх, бий болгоход зарцуулдаг ус болон бусад бүх зардлыг та хэмнэлээ гэсэн үг.

“Идэхийн өмнө бодох” гэдэг нь эдгээрээс

алийг нь сонговол байгаль орчиндоо ээлтэй

амьдарч болохыг бодоорой гэсэн үг.

Vegan Earth Green, NGO, Mongolia

Page 25: хүмүүний экологийн ул мөр

• Ахуйн хэрэглээндээ зарцуулдаг усыг ариг гамтай хэрэглэж

хувцас, цагаан хэрэглэлийг аль болох бороо, цасны усаар

угаах.

• Нуур, тойром, голын усыг цэвэрлэх ажлыг хүн бүр өөрсдийн

санаачилгаар тогтмол хийж байх.

• Нуур, гол мөрний усыг малын хөл, шавхай, машин болон

хувцас угаах, хог хаягдал зэргээр бохирдуулахгүй байх.

• Хогийн сав бие засах газрыг голын эх, усны ундаргаас хол

байрлуулах.

• Гол, усны ойролцоо бие засахгүй байх.

• Усны эхний мод ургамлыг сүйтгэхгүй байх, мод бут тарих.

• Загас жараахайг нь барих хөнөөхөөс зайлсхийх.

• Бороо, цасны усыг хуримтлуулж оршин буй газартаа усан сан

юмуу усны нөөц бий болгон ногоон байгууламжаа услах.

Усны экологийн ул мөрөө бууруулахын тулд:

Vegan Earth Green, NGO, Mongolia

Page 26: хүмүүний экологийн ул мөр

Хүн төрөлхтний ойн ул мөр

Жилд хүн бүр 1 ширхэг, байгууллага 5 ширхэг мод тарих үүрэгтэй. (Монгол улсын Ойн тухай хуулиас)

Ой мод нь хүлэмжийн хийг шингээж

агаарыг цэвэршүүлдэг “дэлхийн

уушиг, монгол орны уушиг” юм.

1 га ой (100м х 100 м) хоногт 4800

хүний ялгаруулсан нүүрсхүчлийн

хийг шингээж, 7200-12000 хүний

амьсгалах хүчилтөрөгчийг бий

болгодог.

Мод бол зөвхөн түлш, эсвэл ашиг

олох гэсэн бизнесийн хэрэгсэл

биш.

Мод бол амьдрал буцалж буй амьд

орчин юм.

Мод огтлох нь амь хөнөөж устгаж

буй хэрэг юм.

Муу үйл зовлонгийн шалтгаан Сайн үйл жаргалын үндэс

Vegan Earth Green, NGO, Mongolia

Page 27: хүмүүний экологийн ул мөр

Ойд үлдээж буй хүмүүний

экологийн ул мөр

• Дэлхийн хуурай газрын талыг

бүрхэж байсан ойгоос одоо

дөнгөж ¼ нь үлдсэн.

• Хоёр уушигныхаа нэгийг нь бүтэн,

нөгөөгийнх нь хагасыг тайруулсан

хүн амьд явах билүү.

• Монгол орны ойн 42% нь устжээ.

• 1971-1997 онд 2700 орчим түймэр

гарч, 14 сая га орчим талбай

шатжээ.

• Сүүлийн 5 жилд 798 түймэр гарч

2.1 сая га газрын ой шатжээ.

Модгүй болсон

талбайгаас асар их

хүлэмжийн хий

ялгардаг.

Vegan Earth Green, NGO, Mongolia

Page 28: хүмүүний экологийн ул мөр

• Монгол улсад 1980-2008 онд 32,9 сая шоо метр мод бэлтгэсний улмаас ойн талбай 1,2 сая гаруй га-аар хорогдсон байна.

• Жилд дунджаар улсын ойн сангийн 13.4%-тай тэнцэх ойн талбай түймэрт нэрвэгдэж байна.

• Ойн түймэр гарч буй шалтгааны 90 гаруй хувь нь хүмүүсийн тамхи, шүдэнзний галыг бүрэн унтралгүй өвслөг хуурай хучаасанд хаяснаас, мөн ил задгай гал түлж хяналтгүй орхисноос, үнс нурмыг зориулалтын бус саванд хийсэн буюу ил задгай хаяснаас үүдэлтэй (Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Ойн газар).

Vegan Earth Green, NGO, Mongolia

Page 29: хүмүүний экологийн ул мөр

Монгол орны ойн тархалт

Vegan Earth Green, NGO, Mongolia

Page 30: хүмүүний экологийн ул мөр

Ойн тухай хуулийг хэрэгжүүлж жилд хүн

бүр 1, сургууль, албан байгууллага 5 ш мод

тарих.

Банз, модоор хашаа барихыг бүрмөсөн

зогсоох.

Ил задгай гал гаргахгүй байж түймрээс

сэргийлэх.

Унаангийг түлшинд хэрэглэх замаар залуу

мод ургах талбайг нэмэгдүүлэх

Цаасны үргүй хэрэглээг багасгах

Экологийн ул мөрөө бууруулахын тулд:

Vegan Earth Green, NGO, Mongolia

Page 31: хүмүүний экологийн ул мөр

Цаасаа хэмнэж,

модоо гамная.

Vegan Earth Green, NGO, Mongolia

Page 32: хүмүүний экологийн ул мөр

• Монгол цаас үйлдвэрлэдэггүй орон тул цаасны экологийн ул мөрийг бууруулах нь иргэн бүрийн ухамсарт үүрэг байх ёстой.

• Сурагчид дэвтрийг ар өвөргүй бичиж хэрэглэх, сурах бичгийг дээр нь бичилгүй гамтай хэрэглэх замаар 1 номыг 3 хичээлийн жил дамжин хэрэглэх.

• Таримал модоор үйлдвэрлэсэн болон цаасыг дахин боловсруулж гаргасан цаас хэрэглэх.

• 1 кг-аар савласан 25 цаасан ууттай гурилын оронд 25 кг-ийн шуудайтай гурил авбал 25 ширхэг цаасан уут хэмнэнэ, энэ хэмжээгээр цаасны экологийн ул мөр буурна.

Vegan Earth Green, NGO, Mongolia

Page 33: хүмүүний экологийн ул мөр

Хөрс, ургамалд үлдээж буй хүмүүний

экологийн ул мөр

Эх нутгийнхаа нэн эмзэг хөрсийг эзний

ёсоор энхрийлж хайрлацгаая.

Газрын гадаргын өнгөн хэсэгт байх ургамал ургах шим

тэжээлт бодисыг агуулсан сэвсгэр үе давхаргыг хөрс гэнэ. Vegan Earth Green, NGO, Mongolia

Page 34: хүмүүний экологийн ул мөр

Хөрсөнд үлдээж буй

монголчуудын экологийн ул мөр

Дараагийн 50 жил ийм маягаар үргэлжилвэл эх орон маань

африкийн амьдралгүй халуун цөл лугаа болох магадлал их байна.

Vegan Earth Green, NGO, Mongolia

Page 35: хүмүүний экологийн ул мөр

Малжиж баяжих уриа ямар

ул мөр үлдээж байна вэ?

Монгол орны бэлчээрийн даац наанадаж 4

дахин хэтэрчээ.

Зүлэг ширэг зонхилсон бэлчээрийн нөхцөлд

Монгол орон богод шилжүүснээр 25 сая малын

бэлчээрийн даацтай гэж тогтоосон.

Монгол орны бэлчээрийн ургамлын 87% нь

малын хөлөөр талхлагдаж, 50% нь нөхөн

сэргэхгүй болсныг монголын 11, ОХУ-ын 4

хүрээлэнгийн 10 жилийн судалгаа

баталгаажуулжээ.

Vegan Earth Green, NGO, Mongolia

Page 36: хүмүүний экологийн ул мөр

Ийнхүү бэлчээрийн ургамлын 50% нь

нөхөн сэргэхгүй болсон одоогийн нөхцөлд

12.5 сая мал, 87% нь малын хөлөөр

талхлагдсаныг тооцвол сайндаа 6-8 сая

мал бэлчээх байтал 40 гаруй сая мал

адгуулж байгаагийн 44% нь ямаа байна.

Өнгөрсөн 60 жилийн хугацаанд монголын

бэлчээрийн өндөр шимт ургамлын ургац

1.5-2.3 дахин буурсан (Батима, 2006)

судалгааг авч үзсэн ч малын тоог

наанадаж 2 дахин багасгахгүйгээр хөрсний

элэгдэл доройтлыг бууруулж чадахгүй юм.

Vegan Earth Green, NGO, Mongolia

Page 37: хүмүүний экологийн ул мөр

• АНУ-ын Байгаль орчны шинжлэх ухаан

(Environmental Science) номонд орсон

судалгаанаас үзвэл 2050 он гэхэд

монголын дулаарал Цельсийн 3 хэм болж

өсөх ба одоогийнхоос илүү хуурайших юм (Environmental Science, 2008 он, хуудас 323).

• Ийнхүү хөрс, ургамал, ус, бэлчээрийн

ноцтой өөрчлөлт, хямралтай нөхцөлд мал

аж ахуй эрхлэх мал аж ахуй эрхлэх ажил

цаашид үндсээрээ өөрчлөгдөх

шаардлагатай болж байна.

Vegan Earth Green, NGO, Mongolia

Page 38: хүмүүний экологийн ул мөр

Бэлчээрийн даацад тохируулан малын тоог цөөлж, сүргийн бүтцийг зөв болгох

Цаашид мал ахуй нь амьжиргааны эх үүсвэр байх аргагүйд хүрч буй бодит байдлыг сайтар ухаарч амьдралын өөр эх үүсвэрүүдийг бий болгож хөгжүүлэх, тухайлбал эко сум болж дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, органик газар тариалан эрхэлж сумынхаа хэрэгцээг бүрэн, цаашлаад аймаг, эх орныхоо хэрэгцээний тодорхой хувийг хангах, тарьсан модоор модны хэрэгцээг хангах гм.

Зүлэг хөрс гэмтээж машины болон явган хүний зам гаргахгүй байх

Тоглоомын талбайг тусгайлсан газарт хашиж байгуулах

Ил задгай бие засахгүй байх

Хаа сайгүй хог хаяхыг зогсоох

Хөрсний экологийн ул мөрөө бууруулахын тулд:

Vegan Earth Green, NGO, Mongolia

Page 39: хүмүүний экологийн ул мөр

Гэр, сургууль дээрээ цэцэг тарьж,

хашааг зүлэгжүүлэх, хашаандаа

мод, бут тарьж цэвэр цэмцгэр

амьдарцгаая!

Хашаандаа явган зам гаргаж

зүлэг хамгаалах.

Экологийн ул мөрөө бууруулахын тулд:

Vegan Earth Green, NGO, Mongolia

Page 40: хүмүүний экологийн ул мөр

Хоол, хүнс

Ургамлын гаралтай хүнс нь байгаль орчинд ээлтэй буюу сөрөг нөлөө багатай.

Харин махны хэрэглээ нь байгальд ихээхэн хор хөнөөлтэй.

Яагаад гэвэл мал амьтан нь ус, бэлчээр, хөрс, ургамал зэрэг их хэмжээний байгалийн нөөц хэрэглэдэг. Мөн хүлэмжийн хий ихээр ялгаруулдаг.

Хоол хүнсний хэрэглээг өөрчлөх замаар экологийн ул

мөрийг ихээхэн бууруулах боломжтой.

Vegan Earth Green, NGO, Mongolia

Page 41: хүмүүний экологийн ул мөр

Жилд ялгаруулах хүлэмжийн хийн хэмжээ (Нүүрсхүчлийн хийд шилжүүлснээр)

Махан хоолтон 6,7 тонн

Зөвхөн сү ү,

цагаан идээ,

ногоогоор

хооллогч

цагаан хоолтон

1,2 тонн

Хүнсний

ногоогоор

дагнан

хооллогч 190 кг

Уур амьсгалын өөрчлөлтийг саармагжуулах НҮБ-ын удирдамж

(Дадал зуршлаа өөрчилцгөөе, 2008 )

Аль нь байгальд ээлтэй

ухаалиг хэрэглээ вэ

гэдгийг “идэхээсээ

өмнө бод” гэж НҮБ

уриалж байна.

Vegan Earth Green, NGO, Mongolia

Page 42: хүмүүний экологийн ул мөр

Хоол хүнсний экологийн ул мөр

• Дэлхийн дулаарлын 80% нь махны хэрэглээтэй холбоотой.

• Махаар хоол хийхэд хүнсний ногооноос 16 дахин их түлш, эрчим хүч зарцуулж, 24 дахин их хүлэмжийн хий ялгардаг.

• Бид 1 кг нь 15 тонн цэвэр ус, дээрээс нь эрчим хүч, хөргөлт, тээврийн үнэмлэхүй зардлаар бүтсэн үмх махаар эх дэлхийгээ, эх орноо солиход хүрч байна.

• Мах идсэний гайгаар дэлхийд жилд зүрхний өвчнөөр 17 сая хүн амиа алдаж байна.

Vegan Earth Green, NGO, Mongolia

Page 43: хүмүүний экологийн ул мөр

Хөрсний экологийн ул мөрөө бууруулахын тулд:

• Орон нутагтаа тарьж ургуулсан, үйлдвэрлэсэн органик хүнс

хэрэглэх.

• Өрх бүр хашаандаа хүнсний ногоо тарьж сурах, хүнсэндээ

ногоог голлож хэрэглэх.

• Хүүхдийг багаас нь газар хэмээх шавхагдашгүй эх булгаас

хэрхэн амьдрал бий болгох, тухайлбал төмс, хүнсний ногоо,

жимс тариалах эрдэм ухаанд сургаж, энэхүү мөнхийн өв

хөрөнгийг тэдэнд өвлүүлэх замаар орон нутагт нь

суурьшуулах, мал маллахаас өөр амьжиргааны бусад аргыг

21-р зууны иргэдэд өвлүүлэх

• Махны хэрэглээг багасгах.

• Хог хаягдлын 36%-ийг хоол хүнсний хаягдал эзэлдэг. Хүнсний

ногоо, жимсний хальсыг ахуйн хогноос тусгаарлаж малын

тэжээл болон ургамлын бордоонд эргүүлэн ашиглах.

Vegan Earth Green, NGO, Mongolia

Page 44: хүмүүний экологийн ул мөр

ХОГ ХАЯГДАЛ

Хог хаягдал нь газар хөрс, нуур, голын усыг

бузарлан буртаглаж, олон төрлийн өвчин үүсгэх,

мөн нян, химийн хорт бодис үүсэх нөхцөл болдог.

Vegan Earth Green, NGO, Mongolia

Page 45: хүмүүний экологийн ул мөр

Хог хаягдлын экологийн ул мөр

Гялгар уут, хуванцар зэрэг хог хаягдлыг шувуу, мал, амьтан идэж үхдэг.

Vegan Earth Green, NGO, Mongolia

Page 46: хүмүүний экологийн ул мөр

Үхэр, малын баас нь хөрс,

усыг бохирдуулж, ногоон

ургамал ургах талбайг

хумиж байна. Аргалыг

түлшинд хэрэглэснээр:

малын бэлчээр нэмэгдэж,

хөрс цэвэршин ногоон

талбай ихэссэнээр

хүлэмжийн хий шингээх

боломж сайжирч,

түлшний модны хэрэглээ

багасна.

Хог хаягдлын экологийн ул мөр

Vegan Earth Green, NGO, Mongolia

Page 47: хүмүүний экологийн ул мөр

• Монгол бол хог хаягдал

боловсруулдаггүй орон. Иймд дахин

боловсруулах боломжгүй асар их сав

боодлын хог новш гадаадаас оруулж

ирдэг бүтэлгүй хэрэгцээгээ багасгаж

гадаадад үйлдвэрлэсэн хүнс, буёад

зүйлийг аль болох хэрэглэхгүй байх.

Хог хаягдлын экологийн ул мөр

Vegan Earth Green, NGO, Mongolia

Page 48: хүмүүний экологийн ул мөр

Зарим хог хаягдал хөрсөн дээр хадгалагдах хугацаа

Vegan Earth Green, NGO, Mongolia

Page 49: хүмүүний экологийн ул мөр

Манай улс хүнснийхээ

80%-ийг нь гадаадаас

авдаг учир гадаадын

сав баглаа боодлын

асар их хаягдал

Монгол оронд урсан

ирж байгаль орчныг

бохирдуулдаг.

Хог хаягдлын экологийн ул мөр

Vegan Earth Green, NGO, Mongolia

Page 50: хүмүүний экологийн ул мөр

• Хог хаягдлыг аль болох багасгаж, боломжтойг нь эргүүлэн ашиглах.

• Гадаадад үйлдвэрлэсэн хүнсний зүйл хэрэглэхийг аль болох багасгах.

• Цөөн хувцсыг цэвэрхэн өмсөх, даавуун тор хэрэглэх

• Хогийг зөвхөн хогийн саванд ангилан хийж занших.

• Бүтээгдэхүүний сав боодлыг эргүүлэн ашиглах

• Шаардлагагүй зүйлсийг худалдан авахгүй байх, зөвхөн хэрэгтэй юмаа авах

Экологийн ул мөрөө бууруулахын тулд:

Vegan Earth Green, NGO, Mongolia

Page 51: хүмүүний экологийн ул мөр

УХААЛИГ ХЭРЭГЛЭЭ

Ухаалиг хэрэглээ бүхэн

экологийн ул мөрийг бууруулна.

Хүн зөвхөн дотооддоо ариусч байж л, өөрөөр хэлбэл ухамсарлаж байж л гадаад үйлдлээ өөрчилж чадна.

Vegan Earth Green, NGO, Mongolia

Page 52: хүмүүний экологийн ул мөр

Зарим ухаалиг хэрэглээ

Нар, салхины сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр ашиглах.

Шатахуун бага зарцуулдаг

тээврийн хэрэгсэл сонгох.

Олон хувцас хэрэглэхгүй, цөөн хувцасыг арчлаад

удаан өмсөх.

Хүн ямар нэгэн зүйлийг хэрэглэсэн л бол түүнээс

заавал ул мөр үлдэнэ. Иймд онцын шаардлагагүй

зүйлийг авахгүй, хэрэглэхгүй байх. Vegan Earth Green, NGO, Mongolia

Page 53: хүмүүний экологийн ул мөр

Эрчим хүч хэмнэх

А хамгийн бага

G хамгийн их

(B-гээс доош бол хэрэглэхгүй байх)

Эрчим хүч зарцуулалтын тэмдэглэгээ

Гэр, сургуульдаа эрчим

хүчний хэмнэлтэй цахилгаан

хэрэгсэл ашиглах.

Vegan Earth Green, NGO, Mongolia

Page 54: хүмүүний экологийн ул мөр

• Зурагтаар шаардлагатай зүйлээ үзээд унтрааж байх.

• Байгалийн гэрэлтэй үед байгуулага ба гэрийн чийдэнг асаахгүй байх.

• Овор багатай зүйлд угаалгын машин ажиллуулалгүй гараар угаах.

• Хөргөгчийг олон дахин онгойлгохгүй байх.

• Цахилгаан хэрэгслүүдийг ашиглаж дуусмагц залгуураар нь салгаж хэвшихх.

Эрчим хүч хэмнэх

Vegan Earth Green, NGO, Mongolia

Page 55: хүмүүний экологийн ул мөр

Сууцыг сайн дулаалах

10 см ноос дулаан барих чадвараараа

4м зузаан бетон ханатай тэнцэнэ.

12 см хөөсөнцөр хавтангаар ханыг

нэмж дулаалахад дулааны алдагдал

3,5 дахин буурна.

Чулуун хөвөн 50 гаруй жил болсон ч

дулаан тусгаарлах шинж чанараа

алддаггүй.

Цонхны шилийг давхарлахад дулаан

алдалт 33% багасна.

Давхар хаалга, үүдний амбаар нь

хаалганы дулаан алдалтыг 50%

хүртэл бууруулна.

Сууцны дулаан алдалтыг бууруулах

Байшингийн дулаан алдалт Vegan Earth Green, NGO, Mongolia

Page 56: хүмүүний экологийн ул мөр

Түрүү үеийн монголчуудын амьдралын зарчим

бол “ардаа ул мөр үлдээхгүй байх” явдал юм.

Тэд ардаа бууц, жорлон, ухсан нүх, үнс нурам,

сүйтгэсэн ой, бохирлосон гол ус, тэр бүүхэл нэр

алдар ч үлдээхээс зайлсхийж явжээ. Vegan Earth Green, NGO, Mongolia

Page 57: хүмүүний экологийн ул мөр

Бид ардаа асар том ул мөр үлдээн

амьдарцгааж байна!!!

Малчид бэлчээрийн даац хэтрүүлэн мал

өсгөж, сүргийн тал хувь нь ямаа болсноор:

Монгол орны нутгийн 79.2% нь цөлжиж,

бэлчээрийн 87% нь талхлагдаж,

бэлчээрийн ургамлын 50% нь дахин

сэргэхээргүй устсан байна.

Цөлжилтийн 87% нь хүний үйл

ажиллагаанаас шалтгаалжээ

Vegan Earth Green, NGO, Mongolia

Page 58: хүмүүний экологийн ул мөр

Монголчууд бид сүүлийн жилүүдэд олзны

хойноос улайрч, онгон байгалиа зүйл бүрээр

сүйтгэснээр:

ойн санг 42% дундалж,

говийн бүсэд заг, харганыг түлж сүйтгэснээр

145 000 га газар элсэн манхан болон хувирч,

ан амьтныг устгаж, цагаан мөөг, самар, жимс,

эмийн ургамлын нэлээдийг ахин харахааргүй

болгожээ.

Бид ардаа асар том ул мөр үлдээн

амьдарцгааж байна!!!

Vegan Earth Green, NGO, Mongolia

Page 59: хүмүүний экологийн ул мөр

Амьдралын хэв маяг, дадал

зуршлаа өөрчилж, байгаль орчинд

үлдээх ул мөрөө багасгаж,

эх дэлхийдээ ээлтэй амьдаръя!