10
Суйс-соёльн боловсрольн сургууль Бие даалт

бие даалт

  • Upload
    jkhsak

  • View
    3.874

  • Download
    10

Embed Size (px)

Citation preview

Page 1: бие даалт

Суйс-соёльн боловсрольн сургууль

Бие даалт

Page 2: бие даалт

Компьютерийн сүлжээний тухай ерөнхий ойлголт1 Компьютерийн сүлжээ гэж юу вэКомпьютерийн сүлжээний хөгжлийн түүх нь компьютер үүсэж хөгжиж эхэлсэн 1950-1960-д оны үеэс эхэлнэ. 1950-аад онд цоолсон картнуудыг ашиглан боловсруулдаг “эртний” компьютерүүд ашиглагдаж эхэлсэн. Гэхдээ энэ үед дэлхий дээрх нийт компьютерүүд хэдхэн арваар тоологдохоор тун цөөхөн байжээ. Иймд эдгээрийг хооронд нь холбох гайхамшигт санаа хэний ч толгойд ордоггүй байсан биз. 1960-аад онд компьютерүүдийг mainframe гэж нэрлэгдэх гол толгой компьютерт холбож сүлжээ үүсгэх технологи гарч ирсэн. 1970-аад онд компьютерийн оврын хэмжээ эрс жижгэрч, мөн томхон байгууллага, пүүс корпораци, их дээд сургуулиуд өөрсдийн mainframe компьютер дээрээ мэдээллийн сан (database) үүсгэж, уг сүлжээнд байгаа бусад компьютерүүд нь энэ мэдээллийн санд холбогдож мэдээлэл авч болдог шинэ технологи дэлгэрсэн. Тэгвэл 1980-аад онд микрокомпьютер буюу хувь хүн, жижиг бизнесийн хэрэглээний компьютерүүд гарч ирж, эхэндээ сүлжээнд холболгүй ашигладаг байснаа удалгүй хооронд нь юм уу майнфрэймд холбож сүлжээ үүсгэж эхэлсэн байна. Микрокомпьютерүүд дэлхий даяар хурдацтай тархсан тул, 1990-ээд онд эдгээрийг түшиглэсэн client-server бүтэцтэй сүлжээ ихэд дэлгэрсэн байна. Тэгвэл өнөөг хүртэл компьютерийн сүлжээ асар хурдацтай хөгжиж мэдээлэл технологийн дэлхийг бүрхсэн асар том торон сүлжээг үүсгэж чадсан түүхтэй. Мэдээлэл харилцаа холбооны хөгжлийн гол тулгуур нь компьютер бөгөөд даяаршилсан мэдээллийн хөдөлгөгч хүч нь компьютерийн сүлжээ юм. Компьютерийн сүлжээний хөгжлийн нэг жишээ бол мэдээж интернет юм. Компьютерийн сүлжээ нь өнөөгийн нийгмийн чухал хэрэг.

Page 3: бие даалт

нэг, нийгмийн хөгжлийг тодорхойлогч компьютертэй салшгүй холбоотой. Мөн даяаршилсан нийгмийн гол мөн чанар, дэлхий нийтийн улс гүрэн, хүн төрөлхтний хоорондын харилцаа холбоо, мэдээллийн процессын автоматжуулалтын хамгийн гол гүүр нь компьютерийн сүлжээ юм. Компьютерийн сүлжээ гэдэг нь хэд хэдэн компьютер хоорондоо холбогдон мэдээлэл болон эх сурвалжууд, нэмэлт төхөөөрөмжүүдийг хамтран ашиглах боломжоор хангагдахыг хэлнэ. Сүлжээний хэрэглэгчид нь файл, принтер, бусад зүйлээ хамтарч хэрэглэж болохоос гадна цахилгаан мэдээ илгээж, өөр компьютераас програмаа ажиллуулж болно. Компьютерийн сүлжээ нь олон

Page 4: бие даалт

тооны төхөөрөмжийг тусгай протокол, техник хэрэгслийн тусламжтайгаар хооронд нь холбон нэг төхөөрөмжөөс нөгөө рүү өгөгдөл дамжуулах, хүлээн авах, нэгдсэн нэг мэдээллийн бааз руу хандах боломжийг хэрэглэгчид олгодог. Компьютерүүдийг сүлжээнд холбохын тулд тэдгээрийн холболтын техник хангамжийн болон програм хангамжийн орчинг бүрдүүлж өгөх шаардлагатай. Энд физик холболт хийх болон тэдгээрийг програм хангамжаар холбох олон боломжууд бий. Компьютерийн хамгийн том сүлжээ нь Интернет юм. Интернетийн сүлжээнд дэлхийн сая сая компьютер холбогдон ямар ч үед хүссэн мэдээллээ авах боломжтой байдаг бол тодорхой нэг хүрээнд нэг байгууллага өөрийн дотоод сүлжээтэй байгаад байгууллага дотроо мэдээллээ солилцдог байх жишээтэй. Сүлжээний өөр нэг жишээ бол нисэх онгоцны буудал, мөн супермаркетууд дахь төлбөрөө хийдэг касс, дэлгүүрийн дотоод сүлжээнд холбогдсоноор барааны үнийн мэдээллийн бааз руу хандан аль бараа ямар үнэтэйг харах боломжтой байдаг. Компьютерийн сүлжээний үүслийг нэг компьютерээс нөгөө компьютерт шилжин ажиллуулдаг дискийн үйл ажиллагаанаас анх сэдсэн түүхтэй. Ийм дискийг sneakernet гэж нэрлэдэг байна. Харин сүлжээнд холбогдоогүй, дангаараа ажилладаг компьютерийг Standalone computer гэнэ. Сүлжээний үнэт зүйлсэд дараах боломжуудыг

Page 5: бие даалт

1. Мэдээллийг хамтран хуваалцахыг зөвшөөрсөн бүлэг (group) үүсгэж болдог. Энд мэдээллийг хамтран хуваалцахдаа мэдээллээ тусгай аргаар оруулж өгдөг. Олон хэрэглэгчтэй сүлжээнд тусгай нууц үгээр хандах эрхтэй болгож болно. 2. Мэдээллийг хамтран хуваалцах (sharing) нь мессеж, баримт бичиг болон файлуудыг хэрэглэгчдийн хооронд дамжуулж чаддаг. 3. Төхөөрөмжүүдийг хамтран ашиглах (device sharing) нь бүлгийн хэрэглэгчдэд хэвлэгч (printer), факсын машин (fax machine), дүрс оруулагч (scanner) болон бусад олон нэмэлт төхөөрөмжүүдийг сүлжээнд холбогдсон аль ч компьютерээс ашиглах боломж олгодог. Компьютерүүдийг сүлжээнд холбохдоо кабель утасны аль нэг төрлийг ашиглан холбодог. Сүлжээ нь сүлжээний програм хангамж, сүлжээний техник хангамж, ажиллуулах програм гэсэн 3 хэсгээс тогтоно. Сүлжээний техник хангамжийн орчин. Сүлжээний техник хангамж нь компьютерүүд хоорондоо холбогдоход зориулсан физик компонентууд юм. Сүлжээний адаптер, сүлжээний кабель, hub, repeater, switch, router, brouter, модем, repeater, bridge, wireless гэх мэт физик төхөөрөмжүүдээс гадна кабель утсанд холбодог толгой буюу connector, transceiver, vampire tape, сүлжээний бахь, сүлжээний хэвийн ажиллагааг шалгадаг тестер гэх зэргийг мөн авч үзнэ. Зарим төхөөрөмжүүдийг сүлжээний үйлдлийн системд таниулж өгөх шаардлагатай байдаг.

Page 6: бие даалт

Компьютерийн сүлжээ нь шаардлагатай програм хангамжаас гадна, дараах гурван үндсэн хэсгээс бүрдэнэ. Үүнд: server (хэрэгцээтэй мэдээллийг хадгалж буй компьютер), client (хэрэглэгч буюу сервер дээрх мэдээлэлд хандаж буй компьютер), circuit (хэлхээ, мэдээлэл дамжуулах шугам). Энд сервер клиент хоёрынхоо алинд нь их мэдээлэл хадгалуулах, сүлжээний үйл ажиллагаанд аль нь их үүрэгтэй байх вэ гэдгийг сүлжээний архитектур (бүтэц) тодорхойлж өгнө. Гурван үндсэн архитектур байдаг. Host-based буюу төвлөрсөн майнфрэйм бүхий сүлжээнд толгой компьютер нь ганцаараа хамаг ажлыг хийдэг. Client-based сүлжээнд клиент буюу хэрэглэгчийн компьютер нь голлох үүрэгтэй байдаг. Client-server сүлжээнд клиент, сервер аль аль нь ажлаа хувааж хийнэ. Дээр дурьдсан ёсоор өнөөдрийн байдлаар Client-server бүтэцтэй сүлжээ нь илүү их өргөнөөр хэрэглэгдэж байна. Харин ерөөсөө сервергүй, дан клиент компъютеруудыг хооронд нь холбож үүсгэсэн сүлжээг peer-to-peer сүлжээ гэж нэрлэдэг. Жижиг бизнес, гэр ахуйн хэмжээнд хэрэглэгдэж буй ихэнх сүлжээ peer-to-peer бүтэцтэй байна.

Page 7: бие даалт

2 Сүлжээний клиент сервер Client serverСүлжээнд холбогдсон компьютерүүд мэдээлэл дамжуулах явцад нэг нь

мэдээллээ илгээж нөгөө нь түүнийг хүлээн авах үйл ажиллагаа явагддаг. Client/server нь сүлжээний гол ойлголтуудын нэг бөгөөд сүлжээний хувьд програмуудыг хооронд нь аль болох хурдан хугацаанд холбох, хуваарилах модулийг агуулдаг, тухайн сүлжээнд байгаа хоёр компьютерийн хоорондын харилцааг илэрхийлж байдаг. Сүлжээнд холбогдоод нөөцийг хамтран эзэмшиж байгаа компьютерийг үйлчлүүлэгч буюу client гэнэ. Хамтын эзэмшилд байгаа мэдээллийг агуулж буй буюу сүлжээн дэх мэдээллийн эх сурвалжийг хуваалцагч төв компьютерийг server буюу үйлчлэгч гэнэ. Өөрөөр хэлбэл клиент нь хүсэлт гарган хандахад сервер компьютерийн зүгээс хариу өгдөг процессийг зохицуулдаг байна. Энэ холбоог client server relationship гэж нэрлэдэг. Уг ойлголт нь зөвхөн нэг компьютерийн хувьд бус сүлжээний бүх компьютерүүдийн хувьд яригддаг. Жишээ нь: Банкныхаа дансанд байгаа үлдэгдлийг шалгахаар та өөрийнхөө компьютерээс банкны сервер програмд хүсэлт гаргалаа гэж бодъё. Таны дансыг шалгахын тулд клиентийн програм, серверийн програм болох банкин дахь мэдээллийн бааз байрлаж буй сервер

Page 8: бие даалт

1. Нийтийн буюу Full. Энэ үед таны сүлжээнд байгаа мэдээллийн эх файлд шууд хандаж чадна.

2. Зөвхөн уншигдах буюу Read only. Таны сүлжээнд оруулсан мэдээллийн хуулбарыг ашиглаж чадна.

3. Хамгаалагдсан буюу protected. Та сүлжээнд мэдээллээ оруулахдаа тусгай нууц үг өгөх ба таны мэдээллийг ашиглах хэрэглэгч таны нууц үгийг мэдсэний үндсэн дээр хандаж чадна. Энд хэрэглэгч болгон оруулсан мэдээлэл бүртээ өөр өөр нууц үгийг оруулж болно.

Peer-to peer нь дараах давуу талуудтай. 1. Суурилуулах болон тохируулахад хялбар 2. Холбогдсон компьютерүүд нь серверээс хамаарахгүй 3. Хувь хэрэглэгчид өөрсдийн хамтран хуваалцаж буй эх сурвалжийг хянаж чадна. 4. Худалдан авах болон байгуулахад үнэтэй биш 5. Сүлжээний тусгай програм хангамж шаарддаггүй 6. Сүлжээнд ажиллах тусгай администратор шаардахгүй Дараах сул талуудтай. 1. Сүлжээний хамгаалалт нь зөвхөн тухайн эх сурвалжид тухайн цаг хугацаанд хамаарна. 2. Хэрэглэгчид эх сурвалж болгонд өөр өөр олон нууц үг өгдөг. 3. Холбогдсон компьютер болгон өөрийн эх сурвалжаа хамгаалах шаардлагатай 4 Сервер хандалтат сүлжээ Server based network Хэрэглэгчийн компьютер нь дотоод сүлжээнд холбогдсон ширээний болон

зөөврийн компьютер байж болно. Хэрэглэгчийн компьютерээс сүлжээний сервер компьютер лүү хандан мэдээллийн сантай ажиллах, хэрэглэгч

Page 9: бие даалт

хоорондоо файл дамжуулах, принтер лүү хэвлэх команд өгөх зэрэг олон үйлдлүүдийг гүйцэтгэдэг.

Сүлжээний сервер компьютер дээр тусгай зориулалтын серверийн програм суулгаснаар хэрэглэгчийн компьютерээс хандан, харилцан мэдээлэл солилцдог. Сервер нь имэйл, вэб, мэдээллийн сангийн, холболтын буюу access server зэрэг олон төрлийнх байдаг. Ердийн хэрэглэгчийн компьютерээс ялгаатай нь микропроцессорын хурд, санах ой, хатуу дискний хэмжээ зэргээрээ илүү байдаг.

Энэ сүлжээ нь сүлжээний клиент серверийн ажиллагаан дээр үндэслэдэг. Энд сервер компьютерээс клиент компьютерт мэдээлэл дамжуулдаг. Сервер компьютер дээр сүлжээний эх сурвалж төвлөрч, сүлжээний хамгаалалт, тохируулгыг эндээс хийдэг. Сервер компьютер нь бусад компьютертэй харьцуулахад микропроцессорын (CPU speed) хурд ихтэй, санах ой сайтай, их хэмжээний мэдээллийг багтаах багтаамж сайтай дискийн төхөөрөмжтэй байх ёстой. Серверийг тусгай шаардлагыг хангаж үйлдвэрлэдэг.

 

Page 10: бие даалт

Анхаарал тавьсанд баярлалаа