24
Бие Даалт Е-ГАЗАРЧИН ОНЛАЙН СУРГУУЛЬ Ерөнхий Сэдэв: Microsoft Word програмыг ашиглах нь (Монгол орны гайхамшиг) Шалгасан: ...................... ..... / Б.Гэрэл / Гүйцэтгэсэн: / анги? О.Энхзул, Мөнхцэцэг/ 2014 он

Mt бие даалт энхзул мөнхцэцэг

Embed Size (px)

DESCRIPTION

Mt бие даалт энхзул мөнхцэцэг

Citation preview

Page 1: Mt бие даалт энхзул мөнхцэцэг

Мэдээллийн систем мэдээллийн технологи

Бие Даалт

Е-ГАЗАРЧИН ОНЛАЙН СУРГУУЛЬ

Ерөнхий Сэдэв: Microsoft Word

програмыг ашиглах нь

(Монгол орны гайхамшиг)

Шалгасан: ........................... / Б.Гэрэл /

Гүйцэтгэсэн: / анги?

О.Энхзул, Мөнхцэцэг/

2014

он

Page 2: Mt бие даалт энхзул мөнхцэцэг

MicroSoft Office Word програм дээр ашиглах нь 2014

Оноо

Нийт 10 оноо авахаас 10 оноо авсан.

Сайн тал

1. Сэдвийн сонголт сайн байсан

2. Word art сайн ашигласан

3. Хүрээ хийсэн

4. Хуудас дугаарласан

5. Зураг оруулсан.

6. Нүүрний загвар сайн болсон

7. Хүснэгт ашигласан

8. График ашигласан

Алдаа

1. Нүүрний стандарт хангаагүй.

2. Агуулга байхгүй байна.

3. Үсгийн зэрэгцүүлэлт хийгдээгүй байна.

4. Үсгийн алдаа хянаагүй байна.

1

Page 3: Mt бие даалт энхзул мөнхцэцэг

MicroSoft Office Word програм дээр ашиглах нь 2014

ОРШИЛ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар Монголын ард түмний түүх,

соёл, урлагийн  үнэт зүйлс болон байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газар

нутгийг олон түмэнд танилцуулах, хамгаалах, өсвөр үеийнхний мэдлэгийг

дээшлүүлэх, тэдэнд эх орноороо бахархах, хайрлах үзлийг бий болгож

төлөвшүүлэх, улмаар Монгол орны гадаад сурталчилгааг сайжруулах, жуулчны

урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар,

Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам, Монголын Аялал Жуулчлалын Холбоо

хамтран Монголын есөн гайхамшгийг ард түмний саналаар тодруулж эхэллээ.

Есөн гайхамшигт нийт Монгол орны өнцөг булан бүрээс 100 гаруй материал

ирснээс Монголын Аялал Жуулчлалын Холбооны Ерөнхийлөгчийн баталсан

шинжээчдийн багийн бүрэлдэхүүн 20 нэрсийг сонгож та бүхэнд танилцуулж байна.

Монголын есөн гайхамшгийг тодруулах нь эх орноо хайрлан хамгаалах төдийгүй

аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бий болгох зэрэг олон боломж бий болох ач

холбогдолтой билээ.

Ингээд та бүхэндээ Монголын есөн гайхамшигт нэр дэвшсэн бүтээл болон

үзэсгэлэнт газруудаас Шинжээчдийн олон нийтэд санал болгож буй 20 саналын

жагсаалтыг хүргэж байна.

2

Page 4: Mt бие даалт энхзул мөнхцэцэг

MicroSoft Office Word програм дээр ашиглах нь 2014

-Байгалийн үзэсгэлэнт газрууд-

1. Бурхан Халдун Уул

Хэнтий аймагт байх Хэнтийн нуруунд багтах уул юм. Чингис хааны төрсөн нутаг

бөгөөд түүний онгон байдаг гэсэн домогтой, Монголчуудын эрхэмлэн шүтдэг уул юм.

Эзэн богд Чингисийн үеэс тахигдаж ирсэн анхны Төрийн тахилгат уул.

2. Хөвсгөл нуур

Манай улсын хамгийн гүн, цэнгэг уст нуур. Нийт усны эзэлхүүн 381 км³, энэ нь

дэлхийн нийт цэнгэг усны 0.4 хувь  болно. Хөвсгөл нуурт нийт 96 гол горхи цутгах

бөгөөд ганцхан Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнд цутгадаг.

3

Page 5: Mt бие даалт энхзул мөнхцэцэг

MicroSoft Office Word програм дээр ашиглах нь 2014

3. Хэрмэн цав

Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг дахь Хүний хөл төдийлөн хүрээгүй,

эртний үлэг гүрвэлийн өлгий нутаг, их далайн ай сав байсан ба үлэг гүрвэлийн яс,

палеонтлогийн олдвороор баялаг нутаг.

4. Алтай Таван богд уул, Потанины мөсөн гол, Цагаан гол

Алтай Таван богд нь Баян-Өлгий аймгийн Улаан хус сумын нутагт байрладаг ба

түүний биологийн тогтоц төрөл зүйл нь Монголд байхгүй өвөрмөц. Энэ нь таван

ноён оргилоос бүрдэнэ.

Мөсөн голоос эх авсан Цагаан гол зэрэг нийлээд жуулчдын сонирхолыг татдаг

газар. Мөсөн гол нь 30 км урт, 300-500 м өргөн, 50-200 м гүн ангалуудтай. Мөнх

цаст мөсөн гол.4

Page 6: Mt бие даалт энхзул мөнхцэцэг

MicroSoft Office Word програм дээр ашиглах нь 2014

5. Ээж хайрхан

Говь-Алтай аймгийн Цогт сумын нутаг Захуй зарманы говьд байдаг. Уулын хажууд

тогтсон тогооны ус хальж доод талын тогоо руу урсана. Цөлийн нар салхи энэ

уулын хажуу хормойн хад чулууг элдэв дүрстэй болгон элээж, нүх сүв гаргасан нь

уран хүн хийсэн гэлтэй. Уулын баруун хэсэгт чулуулгын лав судал дагаж цувран

тогтсон 9 тогоо нь ногоон хүрээтэй бөгөөд эхний тогоо дүүрээд усаа 40-50см жижиг

хүрхрээ үүсгэн нөгөөдөө юүлдэг. Тогоонууд дундажаар 2-3м . Ээж хайрхан ууланд

мазаалай, заг, хөх ногоон зээргэнэ зэрэг бий.

6. Тэрхийн Цагаан нуур, Хорго

Архангай аймгийн Тариат сум. Гарал үүслийн хувьд девоны үеийн боржин чулуу,

дөрөвдөгч галавын галт уулын чулуулгаас тогтоно. Унтарсан галт уулын гүнзгий өрх,

хүрмэн хад, цохио ангал агуй асга хоргодох газар ирхтэй тул Хорго гэж нэрлэсэн.

Амсар нь 300-400м, гүн нь 70-80 м, гадна талын налуу нь 35-40 хэм, тогооны

дотор налуу нь 45-50 хэм.Тэрхийн Цагаан нуур д.т.дээш  2060 метр өндөрт байдаг.

Нуурт 10 гол цутгадаг, цэвэр устай, урт 16 км, өргөн 5-6 км, гүн 6-20 м. Ганц

Суман гол тэндээс эх аван урсдаг. Дундаа жижиг аралтай.

5

Page 7: Mt бие даалт энхзул мөнхцэцэг

MicroSoft Office Word програм дээр ашиглах нь 2014

7.Увс нуур,  Их нууруудын хотгор

Увс нуур нь далайн түвшнээс дээш 753 метр өндөрт орших, 3350 ам дөрвөлжин

километр нутаг дэвсгэр бүхий Монгол улсын хамгийн том нуур юм. Увс нуур нь олон

сая жилийн өмнөх аварга том тэнгисийн үлдэгдэл бөгөөд ихээхэн давсархаг, гүехэн

устай. Увс нуур нь Их нууруудын хойд хагаст оршино.  Увс нууранд Тэс, Нарийн,

Хархираа, Түргэн, Сагиль, Боршоо, Хөндлөн, Торхилог зэрэг том жижиг 38 гол

горхи цутгадаг.  Хан хөхийн нуруу нь Их нууруудын хотгор уруу түрэн орж, Увс

болон Хяргас нууруудын хотгорыг зааглана. Увс нуурын орчимд байгалийн бүх

бүслүүр нэг дор байдаг тул Юнескогийн байгалийн өвд орсон. Гадагшаа урсгалгүй.

8. Хонгорын гол, Хонгорын элс

Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутаг. 180 км үргэлжлэх элсэн манхан нь 3-15 км

өргөнтэй, 10-30 м өндөртэй болно. Мөн хонгорын элсний араас хөвөө нийлэн урсах

Хонгорын гол, сэрүүн булаг, Ар гангаадаг нуур оршдог. Салхинд хүнгэнэн дуугарах

Дүнгэнээгийн элс бас бий.

6

Page 8: Mt бие даалт энхзул мөнхцэцэг

MicroSoft Office Word програм дээр ашиглах нь 2014

9. Байгалийн түүхийн музейд орших махчин идэшт

Тарбозаврын бүтэн араг яс

Энэ нь 1981 онд Баянхонгор аймгийн Баянговь сумын Бүгийн цавийн хоолойноос

олдсон махан идэшт Тарбозаврын чулуужсан араг яс юм.

10. Баянзаг, Улаан эрэг

Өмнөговь аймгийн Булган сумын нутаг дахь Дэлхийд Монголын говийг анх

сонсгосон заган ой, эртний үлэг гүрвэлийн өлгий, улсын хамгаалтанд орсон түүх

соёлын үл хөдлөх дурсгал. Америкийн эрдэмтэн Эндрюс энд ирээд GOBI гэдэг үгийг

Дэлхийд анх таниулсан. Дэлхийн байгалийн 7 гайхамшигт нэр дэвшиж буй газар.

7

Page 9: Mt бие даалт энхзул мөнхцэцэг

MicroSoft Office Word програм дээр ашиглах нь 2014

11. Монгол Дагуурын ДЦ Газар

1992 онд 1030 ам.дөр.км талбайгаар Дархан цаазат газрын хамгаалалтад авсан.

Дорнод аймгийн Чулуунхороот сумын нутагт А хэсэг нь, Гурванзагал, Дашбалбар

сумын зааг нутагт Б хэсэг нь оршино. Дэлхийд нэн ховордсон 15 зүйл тогорууны 6

нь Монгол Дагуурт байдаг. Дэлхийн хэмжээнд хамгаалалтад орвол зохих 200

газрын нэг.

-Хүний гараар бүтсэн түүх соёлын дурсгалт газрууд-

1.Монголын анхдугаар Богд Занабазарын шилдэг уран бүтээлүүд

Өндөр гэгээн Занабазарын Очирдарь, Майдар, Дарь эх, Язгуурын таван бурхан,

найман мөнгөн суварга тэргүүтэй, ухааны ур, гарын ид шалгасан алдарт бүтэн

цутгуур болон зургууд байдаг.

8

Page 10: Mt бие даалт энхзул мөнхцэцэг

MicroSoft Office Word програм дээр ашиглах нь 2014

2.Гандан хийд дэх Мэгжид жанрайсэг бурхан

1911 онд энэрлийн бэлэгдэл Мэгжиджанрайсаг/Аръяабало/ бурханд зориулан сүм

босгохыг VIII Богд Жавзандамба зарлиг буулгасан. Барилгын ажилд 236000 лан

мөнгө зарцуулсанаас100 000 лан мөнгийг бурхан бүтээхэд зориулжээ.1913 онд

дууссан. Дэлхийн 2-р дайны үед бурханыг буулгаж Орос руу сумны үйлдвэрт

ачуулсан түүхтэй. 1996 онд Жанрайсаг бурханыг дахин бүтээж, сүмийг шүтээний

газар босгосон. Өнөөдөр Жанрайсаг бурхан нь байшин дотор байдаг хамгийн том

бурхан хэмээн тооцогддог.

9

Page 11: Mt бие даалт энхзул мөнхцэцэг

MicroSoft Office Word програм дээр ашиглах нь 2014

3. Гурван цэнхэрийн агуйн хадны сүг зураг

Ховд аймгийн Манхан сумын нутаг Монгол улсын нутгаас палеолитийн үеийн

урлагийн бүтээл болох зосон зураг энэ агуйгаас олдсон бөгөөд тэр нь одоогоор

Монголд төдийгүй Төв Азийн Хүй нэгдлийн урлагийн голoмт хэмээн зүй ёсоор

тооцогдож байна. Агуйн хананд ан амьтан мод зэргийг дүрслэхдээ нэг хэсгийг улаан

хүрэндүү нөгөө хэсгийг арай цайвар ягаан өнгөтэй улаан зосоор зуржээ. Агуйн

өндөр 2.5м ханатай байна.

4. Ноён уулын Хүннүгийн булш

Төв аймгийн Батсүмбэр сум УБ хотоос зүүн хойт зүгт 140 км-т Төв аймгийн нутагт

Ноён уулын булш буюу Хүннүгийн их хаадын хориг гэж нэрлэгдсэн нийтдээ 200

гаруй булш бүхий газар байдаг. Энэ дурсгалыг 1912 онд “Монголор” алт олборлох

нийгэмлэгийн техникч Баллод гэгч алтны судал хайж яваад нээсэн байна. 1923 онд

Оросын эрдэмтэн П.Козлов Хүннүгийн хаадын эдгээр булшны заримыг малтан эд

өлгийн ихээхэн зүйлийг олсон бөгөөд түүний ихэнх нь Санкт-Петербургийн

Эрмитажид, багахан хэсэг нь Төв музейд байдаг.

10

Page 12: Mt бие даалт энхзул мөнхцэцэг

MicroSoft Office Word програм дээр ашиглах нь 2014

5. Орхоны хөндийн байгаль, түүх, соёлын цогцолбор

Хар Хорум хот, хөшөө дурсгалууд орно.

6. Хэнтий аймаг Бат ширээт сум

Рашаан хад Рашаан хад нь Төв ази, Монгол орны шинэ чулуун зэвсгийн үеэс

эхлээд XVI зууны үе хүртэлх он цагийг хамааруулсан түүхийн өргөн зайг тандан

судлах, баялаг дурсгалын цогцолбор. Энд чулуун зэвсэг, хадны сүг зураг, элдэв цаг

үед хамааралтай бичээс, хүрэл болон төмөр, хүннүгийн үеийн булш олон арваараа

байдаг.

11

Page 13: Mt бие даалт энхзул мөнхцэцэг

MicroSoft Office Word програм дээр ашиглах нь 2014

7. Женко турын 13-р зуун, Алтан ташуур цогцолбор

Төв аймгийн Эрдэнэ сум Гурван мэргэдэд эхнэр хүүхдээ алдсан Тэмүүжин тэднийг

дайлaхаар явах замдаа Цонжин болдог буюу одоогийн Алтан ташуур цогцолбор

баригдсан газраас нэгэн ташуур олсон гэдэг. Энд Чингис хааны 40 м өндөр хөшөө

баригдсан нь хамгийн том Чингис хааны морьт хөшөө. 13-р зуун цогцолбор нь

Улаанбаатар хотоос зүүн тийш 96 км-т оршдог. Энэхүү цогцолбор нь 13-р зууны

монголын амьдарлыг харуулсан ба Өртөө улаа харуулын отог, Урчуудын отог,

Номын өргөө, Бөөгийн отог, Малчны отог, Хааны өргөө зэргээс бүрдэнэ.

12

Page 14: Mt бие даалт энхзул мөнхцэцэг

MicroSoft Office Word програм дээр ашиглах нь 2014

8. Хөшөө цайдам, Хар балгас, Культегений хөшөө

Түрэгийн эзэнт гүрний дурсгал Хөшөө цайдам дахь Түрэгийн дурсгалууд -  Энэ нь

Зүүн Түрэг улсын төрийн нэрт зүтгэлтэн Билгээ хаан (683-734) болон Культегин

(Түрэгийн цэргийн жанжин, Билгээ хааны дүү, 684-731) нарын дурсгалд зориулан

босгосон хоёр цогцолбороос бүрдэнэ. Эдгээр дурсгалууд Төв Азид манай эриний VI-

VIII зуунд ноёрхож байсан Түрэгийн эзэнт гүрний хамгийн чухалд тооцогддог

дурсгал. Энэ дурсгал дээр бичигдсэн Түрэгийн руни бичээс Төв азийн түүх, соёлын

судалгаанд хосгүй үнэтэй мэдээллийг хадгалж байдаг. Архангай аймаг Хашаат сум .

Хар балгас хотын туурь – Архангайн Хотонт сумын нутагт байдаг. Энэ хотыг МЭ

761 онд Уйгарын хаан Тейлогийн ордныг барьж эхэлсэнээр үүсгэжээ. Хар балгас нь

Уйгурын эзэнт гүрний засаг захиргааны төв, худалдаа эдийн засгийн тив хоорондын

гүүр болж байжээ. Байгалийн маш үзэсгэлэнтэй газар байрладаг. Олонхи нүүдэлчид

хотоо тойруулан хэрэм барьж байгаагүй атал Хар балгаст ийм хэрэм барьж байжээ.

840 онд Хэргэсүүд довтолсноор эвдэн сүйтгэгдсэн. Хот нь 5 х10 км газар нутгийг

эзэлж, хааны ордон нь 412 х 491 м хэмжээтэй байсан байна. Анх 1889 онд

Оросын шинжээч Н.М.Ядринцев нутгийн хүмүүсийн тусламжтайгаар олсон. 1975

онд МЗТСХЭ-ийн бичээс судлалын хэсгийнхэн руни бичээстэй болохыг тогтоосон.

Нүүрэн талдаа 103 үсэг зурлага, 22 цэгийг 20-50см урт богино харилцан адилгүй

12 мөр болгон цохисон байна.

Культегений хөшөөний өндөр 3.33м, өргөн 1.32м, 0.46м зузаан ба Түрэгийн хаан

Билгэ дүү Культегиний гэгээн дурсгалд зориулан босгуулж, үгийг Культегиний ач

Йолуг тегин 20 хоног сийлжээ.

13

Page 15: Mt бие даалт энхзул мөнхцэцэг

MicroSoft Office Word програм дээр ашиглах нь 2014

9. Амарбаясгалант хийд

Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн сум. Манжийн төрийн бодлогоор буддын шашны

нэгэн урсгал болох шарын шашныг хүчтэй дэлгэрүүлэх үүднээс Манжийн Хаан Энх-

Амгалангийн зарлигаар Монголын төр шашны нэрт зүтгэлтэн анхдугаар Богд өндөр

гэгээн Занабазар 1727-1736 онд барьжээ.

14

Page 16: Mt бие даалт энхзул мөнхцэцэг

MicroSoft Office Word програм дээр ашиглах нь 2014

Аялал жуулчлал

Монгол оронд сүүлийн жилүүдэд аялал жуулчлал нь 10,3-11,7 дахин өссөн нь

эдийн засгийн бодит салбаруудаас хамгийн хурдан хөгжиж буй салбар юм. Хүн

төрөлхтний соёл иргэншлийн нэг хэсэг болох нүүдлийн соёлын анх үүссэн болон

үлдсэн сүүлчийн голомт болохынхоо хувьд Монгол орон бүхэлдээ аялал

жуулчлалыг хөгжүүлэх хамгийн үнэ цэнэтэй нөөц газар юм.

Ийнхүү Монголын байгалийн болон хүн төрлөхтний өвөрмөц соёлын өвийг хадгалж

үлдсэн голомт орны хувьд нийгэм соёлын нөхцөл нь аялал жуулчлалыг үйлдвэрлэл

болгон хөгжүүлэх боломжтой юм.

манай улсын 16 аймгийн нутаг дэвсгэр дээр 2010 оны байдлаар 5300 ор бүхий 118

жуулчны бааз бүртгэгдээд байна. Улаанбаатар хотын хэмжээнд 4000 орчим ор

бүхий том, жижиг 116 зочид буудалд 2000 гаруй ажиллагсад, 18 аймгаас авсан

мэдээгээр 1000 орчим ортой том, жижиг 81 зочид буудал ажиллаж байна гэсэн

тооцоо гарч байна. Энэ хүчин чадлаар 2000 онд 127374 жуулчин хүлээн авч 102,9

сая ам.долларын /салбарын тооцоогоор/ орлого оруулсан буюу энэ нь дотоодын

нийт бүтээгдэхүүний 10,2%-ийг эзэлж байгаа юм.

2009-2012 онд Монгол оронд ирсэн жуулчдын тоог харж болно.

Монгол улсад ирсэннийт гадаад иргэд

2009 он 2010 он 2011 он 2012 он

Нийт зорчигч 464,850 557,414 626,993 623,838

Үүнээс: жуулчин 411,640 456,303 457,514 475,917

15

Page 17: Mt бие даалт энхзул мөнхцэцэг

MicroSoft Office Word програм дээр ашиглах нь 2014

Мөн дээрхи үзүүлэлтийг графикаар харуулбал

Нийт зорчигч Үүнээс: жуулчин0

100

200

300

400

500

600

700

464.85411.64

557.414

456.303

626.993

457.514

623.838

475.917

2009 он 2010 он 2011 он 2012 он

Аялал жуулчлалын салбарын гадаад харилцаа сүүлийн жилүүдэд өргөжиж арав

гаруй улс оронтой хамтран ажиллах Засгийн газар, яамд хоорондын хэлэлцээр

байгуулснаас гадна Аялал жуулчлалын мэдээллийн төвийг Улаанбаатар хот, Япон

улсын Токио,  БНХАУ-ын Бээжин хотуудад байгуулаад байна. Монгол Улс Дэлхийн

аялал жуулчлалын байгууллагад 1991 онд гишүүнээр элсэж, бүс нутгийн болон

олон улсын аялал жуулчлалын байгууллагуудын үйл ажиллагаанд идэвхитэй

оролцдог болов. Монгол орныг гадаадад сурталчилах, гадаадын жуулчдын тоог

нэмэгдүүлэх зорилгоор БНХАУ, БНСУ, ИБУИНВУ, ХБНГУ, Япон зэрэг улсад

зохиогддог олон улсын аялал жуулчлалын томоохон үзэсгэлэн яармагуудад тогтмол

оролцож байна.

Аялал жуулчлал өндөр хөгжсөн орнуудын туршлагыг үндэслэн Монгол Улсын

Засгийн газраас 2003 оныг Монголд зочлох жил, 2004 оныг Монголыг нээх жил,

2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн жил болгон зарлаж, улс

орноо гадаадад сурталчлах, аялал жуулчлал хөгжих таатай орчин бүрдүүлэх,

үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, жуулчдын аюулгүй байдлыг хангах, Монгол

орны түүх, дурсгалын зүйлсийг хамгаалах чиглэлээр бодитой ажлуудыг зохион

байгуулсан.

16

Page 18: Mt бие даалт энхзул мөнхцэцэг

MicroSoft Office Word програм дээр ашиглах нь 2014

Одоогоор манай улсад ирж байгаа жуулчдын 92 хувийг БНХАУ, ОХУ, БНСУ, Япон,

АНУ, ХБНГУ, ИБУИНВУ, БНКУ, Австрали зэрэг 10 орны жуулчид бүрдүүлж байна.

Нэгдүгээр хэсэг.

Microsoft Word програмын ашигласан элементүүд

1. Microsoft Word програмын Home цэсний Font, Paragraph, style гэх мэт

хэрэглүүрүүдийг ашиглав.

2. Мөн Insert цэснээс өргөн ашигласан болно.

Үүнд: Table, picture, clip art, shapes, chart, header&footer, word art гэх мэт

хэрэглүүрүүдийг ашиглав.

3. Page layout цэснээс margins, size, page borders, wrap text

4. View цэс нь өөрийн ажиллаж байгаа дэлгэцийн харагдах байдалыг өөрчлөх

үүрэгтэй учир үүндээр ашигласан талаар бичих нь илүүц хэрэг болов уу.

Ингээд дээрхи 3 цэсийг ашигласан талаар авч үзъе.

Хоёрдугаар хэсэг.

Microsoft Word програмыг ашигласан тайлан

1. Бие даалтын ажилын нүүр хэсэг

Бие даалтын нүүрэн хэсэг буюу эхний хуудасны арын зурганд Insert

цэсний Clip Art дотор байрлах зурагнаас сонгон тавьсан бөгөөд өөрт нь

байрлах эффектүүдийн тусламжтай бүдгэрүүлж цайруулан оруулав

Insert цэсний WordArt –ийг ашиглав. (Бие Даалт)

Мөн Insert цэсний Table, picture хэрэглүүрүүдийг ашиглан бичвэр

болон лого зурагийг оруулав.

2. Бие даалтын ажилын хэсэг

Энэ хэсэгт ерөнхийдөө бичвэр болон зурган мэдээлэл их орсон бөгөөд

хуудасны дээд доод хэсгийн бичээс, хуудасны хүрээ оруулж өгсөн юм.

Эдгээр хэрэглүүрүүд нь ихэвчлэн Insert цэсэнд байрлах бөгөөд зураг

оруулахдаа picture ба дээд доод хэсгийн бичээс нь Header&Footer ,

хуудасны хүрээ оруулах нь Page layout цэсний Page Borders

хэрэглүүрийг ашиглана.

17

Page 19: Mt бие даалт энхзул мөнхцэцэг

MicroSoft Office Word програм дээр ашиглах нь 2014

Мөн бие даалтын ажилын төгсгөл хэсэгт оруулсан хүснэгт болон

графикыг Insert цэсний table болон chart хэрэглүүрүүдийг ашигласан

болно.

Дүгнэлт

Энэхүү бие даалтын ажилыг гүйцэтгэхдээ дурын сэдэвээр Мicrosoft word

програмын өргөн хэрэглэгдэх хэсгүүдийг ашиглан гүйцэтгэхийг зорив.

Мөн энэ сэдвээр Монгол орны байгалын гайхамшигт тогтоц болон түүхийн дурсгалт

газаруудыг тусгаж өгсөнөөр эх орныхоо талаар мэдэхгүй зүйлүүдийг мэдэж

гадаадын жуулчид төдийгүй монголын ард түмний үзэж харах ёстой газарууд юм

болов уу гэж бодлоо.

18

Page 20: Mt бие даалт энхзул мөнхцэцэг

MicroSoft Office Word програм дээр ашиглах нь 2014

Ашигласан Материал

Биэ даалтын ажилыг гүйцэтгэхдээ Google.mn буюу гүүглийн хайлтын

системийг бүрэн ашигласан болно.

19