25
Сайн байна уу?

нийгэм бие даалт

Embed Size (px)

Citation preview

Page 1: нийгэм бие даалт

Сайн байна уу?

Page 2: нийгэм бие даалт

Бие даалтГҮЙЦЭТГЭСЭН: IV БАГ

М.АНУНГОО

Ц.НАЦАГДОРЖ

Ц.ХАЛИУН Б.ХОСЦЭЦЭГӨ.ЦЭРЭНБЯМБА

ШАЛГАСАН: ............................................./НИЙГМИЙН УХААНЫ БАГШ Ю.ЭНХТҮВШИН/

УЛААНБААТАР ХОТ 2016 ОН

Page 3: нийгэм бие даалт

Сэдэв: Хүний эрхэм чанарын тухай ойлголт, онцлог шинж

Page 4: нийгэм бие даалт

Агуулга • ЗОРИЛГО• ЗОРИЛТ• ОРШИЛ• ХҮНИЙ ҮҮСЛИЙН ТУХАЙ• ХҮНИЙ ҮҮСЭЛ ГАРЛЫН ОНОЛУУД• ХҮН ТӨРӨЛХТӨНИЙ ГАРАЛ ҮҮСЭЛ

ХААНААС ЭХЛЭЛТЭЙ ВЭ?• ХУВЬ ХҮН VS БИЕ ХҮН• ХҮНИЙ ЭРХЭМ ЧАНАР ГЭХ НЭР ТОМЬЁОНЫ

ТУХАЙД• ХҮНИЙ ЭРХЭМ ЧАНАРЫН ШИНЖ• ХҮНИЙ ЭРХЭМ ЧАНАРЫН ҮНДСЭН УТГА• ХҮНИЙ ЭРХЭМ ЗАН ЧАНАРУУД• ДЭВШҮҮЛСЭН САНАА• ДҮГНЭЛТ

Page 5: нийгэм бие даалт

Зорилго:Хүний эрхэм чанар хийгээд түүний онцлог

шинжийн тухай ойлголтийг таниулан тодорхойлох

Хүний эрхэм чанарын тухай

ойлголтыг судлах

Хүний мөн чанарыг танин

мэдэх

Түүний онцлог шинжийг таних

Зорилт:

Page 6: нийгэм бие даалт

ОршилТөв төвшин зан бол ёс суртахууны эрхэм чанар мөн.

Хүний эрхэм чанар гэдэг нь нийгмийн хэм хэмжээ болон ёс зүйд нийцсэн, хүний зан чанар юм. Энэхүү сэдвийн хүрээнд хүний эрхэм чанарын тухай ойлголтыг дэлгэрүүлэн судалж таних болно.

Page 7: нийгэм бие даалт

Үүний тулд эхлээд бид хүний үүслийн талаар авч үзэх нь зүйтэй!

Page 8: нийгэм бие даалт

Хүний үүслийн тухай

Page 9: нийгэм бие даалт

Хүний үүсэл гарлын онолууд:

Хүн юунаас үүссэн бэ? Гэдэг асуудлаар олон янзын ойлголт, төсөөлөл, таамаглал байна. Тухайлбал, 1. Нэлээд эрдэмтэд хүн бол байгалийн урт удаан түүхэн

хөгжлийн бүрэлдэхүүн, хүн мичнээс гаралтай гэж үздэг бол,

2. Хүн бол бурханы гаралтай, хүнийг бурхан бий болгосон гэж шашин үзнэ. Христосын номлолд ертөнцийн эзэн Адам, Ева хоёрыг бүтээж, түүнээс хүн төрлөхтөн үүссэн гэдэг.

Page 10: нийгэм бие даалт

3. Хүн бол өөр гариг ертөнцийн хүмүүсийн туршилтын дүнд бий болсон, харь гаригийн бүтээгдэхүүн гэх үзэл байж байхад,

4. Хүн бол үлэг гүрвэлийн үр хөврөл байж болох юм, эсхүл хүн загаснаас, могойноос, тэрч байтугай шувуунаас, өндөгнөөс үүссэн гэсэн таамаглалууд байдагНэгдэх онол үзэл нь орчин үеийн шинжлэх ухааны олон салбаруудын шинжилгээ судалгаагаар батлагдаж нотлогдсон арвин баялаг материалтай байдаг бол сүүлийн гурван үзэл таамаглалд шинжлэх ухааны баталгаатай нотолгоо одоо хэр нь олдоогүй, зарим нь домгийн шинжтэй, санаан зоргоор зохиосон гэж хэлж болох ч зүйлүүд юм.

Page 11: нийгэм бие даалт

Хүн төрөлхтний гарал үүсэл хаанаас эхлэлтэй вэ?

Page 12: нийгэм бие даалт

Хүн төрөлхтөн бол дэлхий дээр амьдарч буй хамгийн боловсронгуй хөгжсөн, цорын ганц ухамсарт амьтан юм. Хүн хөдөлмөрийн үр дүнд дан адгуусны байдлаас ангижран гарч чадах цорын ганц амьтан,түүний хэвийн байдал бол өөрийн ухамсарт тохирч өөрөө бий болговол зохих тэр байдал юм.Өөрөөр хэлбэл байгаль эхийн бүтээсэн хамгийн үнэт зүйл юм. Хүн төрөлхтөн өөрсдийгөө эрт үеэс сонирхон янз бүрээр тайлбарласаар ирсэн боловч хүний мөн чанарын асуудлыг бүрэн тайлбарлаж чадаагүй байна.

Page 13: нийгэм бие даалт

Гэвч хүн төрөлхтөн анх үүсээд л оюун ухаант хүн болсонгүй. Маш удаан он жилийн явцад байгаль болон нийгмийн хүчин зүйлс нөлөөлж өөрсдийн эрхэм зан чанарыг олж авч,орчин үеийн оюун ухаант нийгэмшсэн хүн цогцоор бий болжээ.

Page 14: нийгэм бие даалт

Тэгвэл эрхэм чанар ямар хүнд

байх вэ?

Page 15: нийгэм бие даалт

Хувь хүн VS Бие хүн

Хувь хүн:(invidid хуваагдашгүй,эцсийн

гэсэн утгатай латин үг ) Байгал,нийгмийн оюун ухаантай

амьтан болсон хүн юм.

Бие хүн:Хүн болж төрсөн хувь хүн бус харин

нийгэмд тодорхой байр суурь эзэлсэн, нийгмийн гишүүн болж

төлөвшсөн,нийгмийн үнэт чанаруудыг эзэмшсэн хувь хүнийг хэлнэ.

Page 16: нийгэм бие даалт

Хүний эрхэм чанар гэх нэр томьёоны тухайд

“Human dignity” хэмээх нэр томьёог эрхэмсэг оршихуй, нэр төр, алдар хүнд, хүнлэг чанар, хүний үнэлэмж зэрэг янз бүрийн нэр томьёогоор орчуулж ирсэн боловч сүүлийн үед "хүний эрхэм чанар" гэж орчуулж хэвшиж байна.

Page 17: нийгэм бие даалт

Хүний эрхэм чанарын шинжНэгд

• Хүний эрхэм чанар бол хүн бүрд адилхан байдаг. Сайн уу, муу юу, нэр төртэй юу, үгүй юу, Монгол улсын иргэн мөн үү, үгүй юу, эсрэг хүйстэнээ сонирхдог уу, үгүй юу зэргээс үл хамааран хүн бүрд хүний эрхэм чанар байдаг бөгөөд үүнийг нь бусад хүн, олонх, төр, хэн ч хэзээ ч зөрчиж болохгүй. Хэн байхаас нь үл хамааран хүн бүрийн хүний эрхэм чанарыг хүндлэх ёстой.

Хоёрт

• Хүний эрхэм чанар бол норматив зарчим. Хүний эрхэм чанар гэдэг нь сэтгэл судлаачид хүмүүсийн сэтгэл зүйг судлаад, социологичид хүмүүсийг хэрхэн үнэлбэл зохилтой тухай асуулга аваад, түүхчид хүн төрөлхтний түүхийг судлаад, антропологичид хүний соёлыг судлаад олж тогтоосон зүйл биш. Харин, ерөөсөө хүн бүрд өөрөөс нь салгаж үл болох эрхэм чанар байдаг гэдгийг хүлээн зөвшөөрсөн норматив зарчим юм.

Гуравт

• Хүнээс хүний эрхэм чанарыг нь салгаж болдоггүй. Хүний эрхэм чанарт халдаж болохгүй. Жишээ нь, хүн аймшигтай муухай гэмт хэрэг үйлдсэн гээд тэр хүн хүний эрхэм чанаргүй болчихно гэсэн үг биш. Гэмт хэрэгт яллагдаж байгаа хүн, эсхүл ял авсан хүнийг буруу юм хийсэн гэдгээр нь хүнлэг бус, хэрцгий хандаж, зодож, тарчлааж болохгүй.

Дөрөвт

• Хүний эрхэм чанар нь үл хэмжигдэх үнэт зүйл. Хүн бүр хүн болох хувьдаа адилхан үнэ цэнэтэй, тэр үнэ цэнэ нь мөнгө, олонхын санаа бодол, сайн муугийн үнэлэмж зэрэг юугаар ч үл хэмжигдэнэ. Баян болон ядуу хүмүүс яг адилхан эрхэм чанартай.

Page 18: нийгэм бие даалт

Хүний эрхэм чанарын үндсэн утга:

Соён гэгээрлийн үеийн философичид хүний эрхэм чанарыг хүн бүр хүн болох хувьдаа адил үнэ цэнэтэй бөгөөд тодорхой үндсэн эрх, эрх чөлөөг эдэлдэг гэдгийг гаргаж тавьсан.

Үлгэрлэвэл, И.Кант энэ ойлголтыг олон янзаар тодорхойлсон боловч илүү ойлгомжтой байж болох нэгийг нь харья: "Хүн өөрийгөө эсхүл бусад хүнийг хэзээ ч зөвхөн арга хэрэгсэл гэж бүү ханд, харин ямагт зорилго гэж ханд." Энэ нь хүнийг ямар нэг зорилгод хүрэх арга хэрэгсэл эсхүл объект төдийгөөр хэзээ ч үзэж, харьцаж, хандаж болохгүй гэсэн үг. Жишээ нь, 10 хүний амь насыг аврахын тулд нэг хүнийг золиосолж болохгүй. Нийгмийн нийт гишүүдийн эрүүл мэндэд тустай гээд хэсэг хүн дээр өөрсдийнх нь зөвшөөрөлгүйгээр туршилт хийж болохгүй. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг илрүүлэх зорилготой гэдгээр хүнийг хэзээ ч эрүүдэн шүүж болохгүй. Хүн амын тоог өсгөх нь зүйтэй гэсэн төдий шалтгаанаар үр хөндөлтийг бүрэн хориглож эмэгтэй хүнийг хүүхэд төрүүлдэг машин шиг үзэж болохгүй.

Page 19: нийгэм бие даалт

Танд ямар эрхэм чанар байгаа вэ?

Page 20: нийгэм бие даалт

Хүний эрхэм зан чанарууд Төлөв даруу зан

Энгийн төлөв зан бол ариун сэтгэлт хүний эн түрүүний эрэлт мөн. /Л.Н.Толстой/

Эр зориг Эрэлхэг зоригтой агаад үнэнч шударга хүн эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөн мандуулюу /Р.Роллан/

Шударга зан, Үнэнч чанарҮнэнч шударга гэгч хоёр ундрагатай.Нэг нь хэнд ч хорыг үл хүргэх. Нөгөө нь нийгэмд ач тусаа өгөх

болно. /Цицерин/

Ариун сэтгэл, нэр төрХэрэв бөх сайн нойрсъё гэвэл сэтгэл ариун орондоо ор. /Б.Франклин/

Хүнлэг энэрэнгүй чанарХүмүүс минь хүнлэг энэрэнгүй байж үзэцгээ.Энэ бол та бүхний эн тэргүүний үүрэг шүү. /Ж.Ж.Руссо/

Зан чанарХүн бүхний зан чанарт хугалж нугалхын аргагүй нэгэн зүйл бий агаад тэр бол зан чанарынх нь ноён

нуруу мөн. /Г.Лихтенберг/

Хэрэг явдалХэрэг үйл бол хэн бүхний дүр төрхийг илтгэх толь мөн. /И.Гёте/

Page 21: нийгэм бие даалт

Өөртөө итгэхүйХамгийн аюултай үл итгэл бол өөртөө үл итгэх явдал мөн. /Т.Карлейль/

Сургамж зөвлөгөөӨөрийгөө таньж мэднэ гэгч хамгаас хэцүү, бусдад сургамжлах нь хамгаас хялбар. /У.Олджер/

Эелдэг занЭелдэг зан сохор зоосны шангүй ч өндөр үнэд хүрдэг. /М.Сервантесь/

Талархал

Бид талархуулахын төлөө бус, талархахын төлөө байдаг. Сайшаал магтаал

Зохимжтой магтаалыг зон олны ам л мэднэ. /Гней Невий/

Шүүмжлэл өөрийн шүүмжлэлАжилчин анги өөрийнхөө төлөөлөгчдийг ил шүүмжилж,өөрийнхөө байгууллагыг хүмүүжүүлэн бэхжүүлж чаддаг. /В.И.Ленин/

АлдааПрактик дээр юу ч хийдэггүй хүн л алдаа гаргадаггүй гэж бид үздэг. /В.Л.Ленин/

Page 22: нийгэм бие даалт

Дэвшүүлсэн санаа Хүн бол уг чанартаа нийгмийн амьтан мөн. Хүн гэдэг хүний ертөнц улс гүрэн нийгэм гэсэн үг. Нийгэм нь хүнийг хүн болгон бүтээдгийн нэгэн

адил хүн нь нийгмийг бүтээнэ. Хүний төлөв даруу зан, авьяас чадал хоёр эгнэгт

эн зэрэгцэж байх учиртай

Page 23: нийгэм бие даалт

ДүгнэлтНэг хүний эрх нөгөөгөөр хязгаарлагддаг өөрийгөө болон

бусдыг хүндэтгэн хүний эрхэм чанарыг хадгалан авч үлдэх нь хүн төрөлхтний нэг чухал асуудал болоод байна.Тиймээс хүний мөс хүний мөн чанар гэх энэ тодотгол нь нийгэмд томоохон байр суурийг эзэлдэг билээ.Хүн үүссэн цагаас хойш хүнд эрхэм чанар хэрэгтэй болсон.Хүний эрхэм чанар хувь хүний илэрхийлэл болж байдаг бөгөөд хувь хүний цаашлаад нийгмийн харилцаанд чухал үүрэг гүйцэтгэх байдаг. “Таатай өнгөрүүлсэн өдөр таатай нойр авчирдаг шиг ашигтай өнгөрөөсөн амьдрал амгалан үхэл авчирдаг” шиг хүний эрхэм чанар үнэт зүйл мөн. Иймдээ хүмүүс бид нийгэмдээ эрхэм чанартай хүнлэг, өрөвч нинжин сэтгэлтэй, шудрага байх ёстой.

Page 24: нийгэм бие даалт

Ашигласан материал www.google.com “Мэргэн үг сургаал” Д.Буян “Нийгмийн тухай мэдлэг” “Нийгмийн ухаан” XII сурах бичиг

Page 25: нийгэм бие даалт

Анхаарал хандуулсанд баярлалаа!