10
ШУТИС, КТМС Хөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэл Г.Сайнзаяа Улаанбаатар хот 2012 он

хөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэл

  • Upload
    zaya-g

  • View
    17.700

  • Download
    9

Embed Size (px)

Citation preview

Page 1: хөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэл

ШУТИС, КТМС

Хөдөлмөр эрхлэлт ба

ажилгүйдэл

Г.Сайнзаяа

Улаанбаатар хот

2012 он

Page 2: хөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэл

Хөдөлмөр эрхлэлт

Нийтлэг утгаараа хөдөлмөр эрхлэлт нь хөлс орлоготой эсэхээс үл хамааран зорилготой үр

ашиг бүхий хөдөлмөрийн бүх төрөл хэлбэрүүдийг хамааруулан авч үздэг.

Явцуу утгаараа хөдөлмөр эрхлэлт нь иргэд хөдөлмөрийн болон иргэний гэрээ хэлцэл

бусад үндэслэлээр байнгын орлоготой хөдөлмөр эрхэлж байгаа үйл ажиллагаа юм.

Хөдөлмөр эрхлэлт гэдэг нь хүн ам хөдөлмөрийн үйл ажиллагаанд оролцохтой

холбоотойгоор гарч байгаа харилцааг илэрхийлэгч эдийн засгийн категори бөгөөд хүн ам

хөдөлмөрийн үйл явцад хэр зэрэг оролцож байгааг нийгэмд шаардлагатай ажиллагчдын

зэрэгцээ, хувийн хэрэгцээний хангамж, ажлын байрны үнэ, ажиллагчдын орлогын түвшин

зэргийг хамруулсан ойлголт юм.

Эдийн засгийн хамтын ажиллагаа, Хөгжлийн байгууллага ажил эрхлэлтийн түвшинг ажил

эрхлэлт/хүн амын харьцаагаар тодорхойлдог. Энэ статистикийн харьцаа нь тухайн улсын

ажиллах насны хүмүүсийн ажиллаж буй хэмжээг тодорхойлдог. Олон улсын хөдөлмөрийн

байгууллагаас сүүлийн нэг долоо хоногт дор хаяж 1 цаг ажилласан хүнийг ажилтайд

тооцно гэжээ. Ерөнхийдөө 70-аас дээш хувьтай бол өндөр, 50-иас доош бол доогуур

үзүүлэлттэйд тооцогддог. Бага үзүүлэлттэй орнууд ихэвчлэн Хойд Америк, Ойрхи

Дорнодод байрладаг. Ажил эрхлэлтийн түвшин ихэвчлэн эрэгтэй хүмүүсийнх эмэгтэйгээс

өндөр байдаг. Гэвч сүүлийн жилүүдэд эрчүүдийн хувьд буурч, эмэгтэйчүүдийн хувьд өсөх

хандлагатай болсноор ялгаа нь багассан.

Хөдөлмөрийн үзүүлэлтүүд

- Хөдөлмөрийн хүчний оролцооны төвшин

Улс орны ХЗЗ-д идэвхтэй оролцдог буюу ажил эрхэлж байгаа эсвэл ажил идэвхтэй

хайж буй хөдөлмөрийн насны хүн амын тоог хөдөлмөрийн хүчний оролцооны

төвшинг тодорхойлоход ашиглана. Энэ үзүүлэлт нь бараа таваарын үйлдвэрлэл,

үйлчилгээнд идэвхтэй оролцох боломжтой хөдөлмөрийн хүчний нийлүүлэлтийн

харьцуулсан хэмжээг илэрхийлнэ. Хөдөлмөрийн хүчнийг нас, хүйсээр бүлэглэн авч

үзснээр тухайн улс ороны эдийн засгийн идэвхтэй хүн амын тархалтыг судалж

болно.

- Хөдөлмөр эрхлэлт, хүн амын харьцаа

Хөдөлмөр эрхлэлт, хүн амын харьцаанаас ажлын байр бий болгох эдийн засгийн

чадамжийн тухай мэдээллийг авах боломжтой. Энэ үзүүлэлт нь ажилгүйдлийн

төвшнөөс илүү нарийвчилсан мэдээллийг өгдөг болох нь олон орны туршлагаар

нотлогдсон. Хэдийгээр ерөнхий өндөр үзүүлэлттэй харьцаа нь гол төлөв эерэг үр

дүн авчирдаг ч энэ үзүүлэлт нь дангаараа зохистой хөдөлмөр эрхлэлтийн хувь

хэмжээ эсвэл түүний алдагдлыг тооцож үнэлэхэд хангалтгүй. Тиймээс цалин хөлс,

ажлын цаг, албан бус салбар дахь хөдөлмөр эрхлэлт, хагас хөдөлмөр эрхлэлт,

ажлын нөхцөл зэрэг үзүүлэлтүүдэд үнэлгээ өгөхөд нэмэлт үзүүлэлтүүд

шаардлагатай. Хөдөлмөр эрхлэлт ба хүн амын харьцаа нь хүйсийн ялгаатай

байдалд суурилсан тодорхой сонирхлын харьцаа бөгөөд хөдөлмөр эрхлэгчдийн

Page 3: хөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэл

хүйсийн харьцаанаас хөдөлмөр эрхлэлт дэх жендерийн ялгаатай байдлын тухай

мэдээллийг авах боломжтой.

- Албан тушаалаар ангилсан хөдөлмөр эрхлэлт

Албан тушаалаар ангилсан хөдөлмөр эрхлэлтийн үзүүлэлтээр 1. Цалинтай

ажилчид, 2. хувиараа хөдөлмөр эрхлэгчид, 3. өрхийн хөдөлмөр эрхлэгчид /гэр

бүлийн гишүүн бүр хөдөлмөр эрхэлж буй/ гэсэн үндсэн 3 хэсэгт ангилна.

Хөдөлмөр эрхлэлтийг албан тушаалаар нь ангилах явдал нь ХЗЗ-ийн түлхүүр

үзүүлэлтүүдийн хэлбэлзэл, улс орны хөгжлийн төвшин зэргийг ойлгоход тусалдаг.

Олон жилийн туршид улс орны хөгжлийг даган газар тариалангаас аж үйлдвэр,

үйлчилгээний салбар уруу хөдөлмөр эрхлэлт шилжсэнтэй холбогдуулан цалинтай

ажилчдын тоо өсч, урьд нь газар тариалангийн хөдөлмөр эрхэлж байсан хувиараа

болон өрхийн хөдөлмөр эрхлэгчдийн тоо буурч байна. Энэхүү хөдөлмөр

эрхлэлтийг албан тушаалаар ангилах аргачлал нь 1933 онд батлагдсан хөдөлмөр

эрхлэлтийн албан тушаалын олон улсын ангилал дээр суурилсан бөгөөд энэ нь

тухайн үед бусад хувь хүн эсхүл албан байгууллагатай ил болон ил бус хэлбэрээр

хөдөлмөрийн гэрээ байгуулсан хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийг албан тушаалаар

нь ангилдаг. Ингэж ангилснаар эдийн засгийн эрсдлийн зэрэг, хувь хүн болон

ажлын байрны харилцан хамаарлын давуу тал, тухайн ажилтны бусдыг захирах,

зохион байгуулах эрх мэдлийн төрөл зэргийг илрүүлдэг.

- Салбарын хөдөлмөр эрхлэлт

Энэ үзүүлэлтээр хөдөлмөр эрхлэлтийг хөдөө аж ахуй, аж үйлдвэр, үйлчилгээ гэсэн

гурван ерөнхий салбарт хувааж салбар тус бүрийн нийт хөдөлмөр эрхлэлтэнд эзлэх

хувь хэмжээг илэрхийлдэг. Улмаар энэ үзүүлэлт нь ерөнхий салбарууд дахь хөдөлмөр

эрхлэлтийн өсөлт бууралтыг харуулдаг бөгөөд хөгжиж буй болон хөгжингүй эдийн

засагтай улс хоорондын төвшний ялгаа болон хөгжлийн хандлагыг илэрхийлдэг.

Салбарын хөдөлмөр эрхлэлтийн урсгал нь хөдөлмөрийн бүтээмжийн хандлагад дүн

шинжилгээ хийх нэг чухал хүчин зүйл болдог. Учир нь салбар доторх бүтээмжийн

өсөлтийг багаас өндөр бүтээмжтэй салбарт шилжих шилжилтийн үр дүнд гарсан

бүтээмжийн өсөлтөөс ялгаж үзэх шаардлагатай. Эдийн засгийн үйл ажиллагаа

явуулдаг эдгээр салбаруудыг “Бүх төрлийн эдийн засгийн үйл ажиллагаа эрхлэн

явуулдаг олон улсын аж үйлдвэрийн ангиллын сдандарт, 1968, 1990 онуудад шинэчлэн

гаргасан 2, 3-р нэмэлт засварын дагуу тодорхойлдог.

- Албан бус хөдөлмөр эрхлэлт

Нийт хөдөлмөр эрхэлж буй хүн амаас хэд нь албан бус хөдөлмөр эрхэлж буйг энэ

үзүүлэлтээр тооцоолон гаргадаг. Эдийн засгийн хэмжээ, өсөлтийн хувьд албан бус

хөдөлмөр эрхлэлт нь хөгжиж буй болон зарим хөгжингүй эдийн засагтай орнуудын

эдийн засаг, нийгэм, улс төрийн амьдралын салшгүй нэг хэсэг болдог. Хүн ам

хурдацтай өсч хотжилт эрчимтэй явагдаж буй орнуудад өсөн дэвжиж буй

хөдөлмөрийн хүчний ихэнх хувь нь албан бус салбарын үйл ажиллагаанд

хамрагдах хандлагатай байдаг. Уг үзүүлэлтийг бусад үзүүлэлтээр тодорхойлж

чадаагүй ажилгүйдлийн төвшин, улирлын шинжтэй хагас ажилгүйдэл зэргийг

багтаасан хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдлыг тодорхойлоход ашиглана. 15

Page 4: хөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэл

дахь удаагийн хөдөлмөрийн статисчигчдын олон улсын чуулга уулзалтаар албан

бус салбар нь бие даасан өрхийн аж ахуй эрхлэгчдийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн

нэгж гэж тодорхойлсон байдаг. Албан бус эдийн засгийн үйл ажиллагаа эрхэлж буй

хөдөлмөрчдөд тодорхой хугацаанд, албан бус салбарын хүрээнд багтах

бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн дор хаяж нэг нэгжид ажиллаж буй бүх хүмүүсийг

албан тушаал, үндсэн болон үндсэн бус ажилтай эсэхийг үл харгалзан энэ

үзүүлэлтэд багтаан авч үздэг. Хөдөлмөрийн статисчигчдын олон улсын чуулга

уулзалтаас гаргасан шийдвэрээр улс үндэсний онцлогтой хувилбарыг хүлээн

зөвшөөрдөг. Үүний үр дүнд тухайн үзүүлэлтийн тухай мэдээлэл нь гол төлөв

үндэсний хэмжээний тодорхойлолт болон албан бус эдийн засгийн хэмжүүр дээр

суурилсан байдаг.

- Идэвхгүй байдлын төвшин

Идэвхгүй байдлын төвшинг хөдөлмөр эрхэлдэггүй, ажил эрж хайгаагүй,

хөдөлмөрийн хүчинд тооцогддоггүй хүн амын хувиар илэрхийлнэ. Хөдөлмөрийн

хүчний хүн амд тооцогддог, идэвхгүй байдалд байгаа 25-54 насны хүмүүс

сонирхлынхоо дагуу ажил эрхэлдэггүй байж болно. Хөдөлмөр эрхлэх бүрэн

боломжтой энэ насны хүмүүс нь зохих төвшинд боловсрол эзэмшсэн, тэтгэврийн

насанд хүрээгүй боловч яагаад идэвхгүй байгаа шалтгааныг нээж илрүүлэх нь

чухал юм. Эмэгтэйчүүдийн идэвхгүй байдлын төвшингөөр тухайн улсын нийгмийн

ѐс заншил, эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн хүчний талаарх хандлага, гэр бүлийн

ерөнхий бүтэц, зохион байгуулалт зэргийг дэлгэрэнгүй мэдэж болно. Идэвхгүй

байдлын хувь хэмжээн дээр тухайн холбогдох бүлгийн хөдөлмөрийн хүчний

оролцооны хувь хэмжээг нэмэхэд нийт 100 хувь болно. Энд үндэсний хэмжээнд

мэдээлж боловсруулсан мэдээлэл болон тооцоог хоѐуланг нь багтаасан бөгөөд

даатгалын хувьд газар зүйн хязгаар байхгүй гэсэн үг юм.

Монгол Улс 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласан. 2011 оны 10

дугаар сарын 21- ны байдлаар 57176 ажлын байр шинээр бий болсон. Үүний 11058 буюу

20% нь барилгын салбарт, 9858 буюу 18% нь ХАА, ойн аж ахуй, засаг барилт, ан

агнуурын салбарт, 7261 буюу 13% нь бөөний болон жижиглэн худалдаа, засвар

үйлчилгээний салбарт шинээр ажлын байр бий болоод байна.

Ажилгүйдэл

Нийгэм эдийн засгийн идэвхитэй хүн амын нэг хэсэг нь өөрийнхөө ажиллах хүчийг

ашиглаж чадахгүй байхыг ажилгүйдэл гэнэ.

Ажилгүйчүүд гэдэг нь ажил эрхлэж, орлого олохгүй байгаа бөгөөд ажил хийхэд бэлэн

байгаа, сүүлийн 4 долоо хоногийн турш ажил идэвхитэй хайж байгаа хүмүүсийг хэлнэ.

(Олон улсын Хөдөлмөрийн байгууллага)

Ажилгүйдлийн түвшин гэдэг нь ажилгүйдлийн тархалт бөгөөд нийт ажиллах хүчийг

ажилгүйчүүдийн тоонд хувааж тооцдог. BusinessWeek 2011 онд “Дэлхий даяар 2000 гаруй

сая хүн ажилгүй байна, өндөр үзүүлэлт, хөгжингүй орнуудын гуравны нэг, хөгжиж буй

орнуудын тал хувьд нь ажил эрхлэлтийн түвшний өсөлт буурч байна” гэжээ.

Page 5: хөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэл

Ажилгүйдлийн учир шалтгаан, үр дагавар, шийдлүүдийн талаар олон онолын хандлагууд

байдаг. Сонгодог эдийн засаг, шинэ сонгодог эдийн засаг, Австрийн эдийн засгийн

онолууд зах зээлийн эдийн засаг бол ажилгүйдлийг шийдэх арга хэмээн маргадаг. Эдгээр

онолууд нь хөдөлмөрийн зах зээлийг гаднаас нь нөлөөлдөг эвлэлүүд, хөдөлмөрийн доод

хөлс, татвар ба бусад зохицуулалтууд гэх мэт гадны нөлөөллүүд нь ажил эрхлэлтийг

идэвхигүйжүүлдэг гэж үздэг. Кейнсийн онол нь ажилгүйдлийн давтагдах шинж чанарыг

тодруулж, гадны нөлөөллүүднь цомхотголын үеэрх ажилгүйдлийг багасгана гэж үздэг.

Ажилгүйдлийн үндсэн төрлүүд:

- Бүтцийн. Эдийн засгийн бүтцийн асуудлууд, үр ашиггүй байдал хөдөлмөрийн зах

зээлд нөлөөлж, нийлүүлэлт эрэлтэд зөрөө гардаг.

- Сонгодог. Цалин зах зээлийн тэнцвэрт цэгээс өндөр тогтоогдсоноос болж ажил

горилогчид эрэлтээс давдаг.

- Мөчлөгийн. Өөрөөр Кейнсийн гэж нэрлэдэг. Ажиллахыг хүссэн хүн бүрийг

ажиллуулах боломжгүй буюу зах зээлд хангалттай нийлмэл эрэлт байхгүй үед

үүсдэг.

- Зайлшгүй. Эдийн засгийн хэт их хадгаламж, муу хувийн хөрөнгө оруулалтаас болж

ажиллагчид зайлшгүй ажлаас халагдаж, шинэ ажил олох боломжгүй болдог.

- Сайн дурын. Ажилтан нэг ажлаас нөгөө ажил руу шилжих эсвэл ажил хайж байх

үеийн ажилгүйдэл юм.

- Нуугдмал. Албан ѐсны статистикийн мэдээнд ороогүй ажилгүйдэл.

- Урт хугацааны. Европын Холбооныхоор нэг жилээс дээш үргэлжилсэн

ажилгүйдлийг хэлнэ.

Монгол Улсын хөдөлмөр эрхлэлтийн байдалд хийсэн шинжилгээ

Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн Яамны Мэдээлэл хяналт-шинжилгээ, үнэлгээний

газраас гаргасан зарим статистик мэдээлэл дээр тулгуурлан МУ-ын хөдөлмөр эрхлэлтийн

байдалд шинжилгээ хийлээ.

Хүснэгт 1-д 2006-аас 2010 оны хүн амын ажил эрхлэлтийн ерөнхий байдлыг харуулсан

байна. Хүн ам нэмэгдэж байгаагийн хэрээр хөдөлмөрийн насны хүн амын тоо, эдийн

засгийн идэвхитэй хүн амын тоо ч нэмэгдсээр байна. Хэдий тийм ч ажиллагчдын тоо 2009

онд буурсан байна. Гэвч 2010 онд эргэн нэмэгдсэн ч ажиллагчдын тоо 2008 оныхоос

буурсан нь ажиглагдаж байна.

Хүснэгт 1. Хүн амын ажил эрхлэлт

2006 2007 2008 2009 2010

Хөдөлмөрийн насны

хүн амын тоо 1619.60 1642.20 1688.70 1704.40 1863.40

Эдийн засгийн

идэвхитэй хүн амын

тоо 1042.80 1054.00 1071.50 1137.90 1147.10

Ажиллагчдын тоо 1009.90 1024.10 1041.70 1006.30 1033.70

Бүртгэлтэй

ажилгүйчүүдийн тоо 32.90 29.90 29.80 38.10 38.30

Page 6: хөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэл

Ажилгүй иргэдийн тоо 257.6 261.4 267.5 131.60 113.40

Ажиллах хүчний

оролцооны түвшин 64.40% 64.20% 63.50% 66.80% 61.60%

Ажил эрхлэлтийн

түвшин 62.40% 62.40% 61.70% 88.40% 90.10%

Ажилгүйдлийн түвшин 3.20% 2.80% 2.80% 11.60% 9.90%

Ажилгүй иргэдийн тоо 2009 оноос огцом буурч, бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо

нэмэгджээ. Зураг 1-д харууулснаар ажиллах хүчний оролцооны түвшин 2010 онд 5 гаруй

хувиар буурсан боловч ажил эрхлэлтийн түвшин тогтмол хэвээр байна (Зураг 2).

Зураг 1. Ажиллах хүчний оролцооны түвшин

Зураг 2. Ажил эрхлэлтийн түвшин

Ажилгүйдлийн түвшин 2009 оноос огцом нэмэгдсэн нь бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо

нэмэгдсэнтэй холбоотой.

Page 7: хөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэл

Зураг 3. Ажилгүйдлийн түвшин

Хүснэгт 2-т 2000-аас 2008 он хүртэлх нийт ажиллагчдын бүтцийг насны бүлгээр

харууллаа. Хэлбэлзлийг илүү тодорхой харуулахын тулд насны бүлэг бүрийг хувийн

жингээр нь авч үзэв.

Хүснэгт 2. Ажиллагчдын тоо, насны бүтцээр

2000 2001 2002 2003

<16 1776 0.22% 2095 0.25% 2142 0.25% 1891 0.20%

16-19 92064 11.38% 83680 10.05% 81348 9.34% 86888 9.38%

20-24 135590 16.76% 133822 16.08% 131713 15.13% 136834 14.77%

25-29 134674 16.65% 137712 16.55% 144844 16.63% 147333 15.90%

30-34 125272 15.49% 127212 15.28% 137564 15.80% 146796 15.84%

35-39 108689 13.44% 114830 13.80% 124862 14.34% 130389 14.07%

40-44 89509 11.06% 94344 11.34% 102998 11.83% 114721 12.38%

45-49 54726 6.76% 63403 7.62% 69392 7.97% 76520 8.26%

50-54 37557 4.64% 39524 4.75% 42423 4.87% 48835 5.27%

55-59 20536 2.54% 24455 2.94% 25126 2.89% 28439 3.07%

60+ 8594 1.06% 11204 1.35% 8369 0.96% 7892 0.85%

Бүгд 808987 100.00% 832281 100.00% 870781 100.00% 926538 100.00%

2004 2005 2006 2007 2008

1189 0.13% 370 0.04% 532 0.05% 194 0.02% 142 0.01%

83191 8.75% 81507 8.42% 82570 8.18% 77744 7.59% 72791 6.99%

137228 14.44% 135066 13.95% 142736 14.13% 139526 13.62% 146046 14.02%

147228 15.49% 151421 15.64% 155062 15.35% 156850 15.32% 159978 15.36%

147362 15.51% 151850 15.68% 156463 15.49% 158372 15.47% 164046 15.75%

133320 14.03% 136552 14.10% 143051 14.16% 145584 14.22% 150289 14.43%

117389 12.35% 117193 12.10% 124558 12.33% 127872 12.49% 129433 12.43%

85040 8.95% 94502 9.76% 101230 10.02% 106211 10.37% 109488 10.51%

56338 5.93% 58954 6.09% 63750 6.31% 67129 6.56% 67792 6.51%

Page 8: хөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэл

32782 3.45% 33774 3.49% 34001 3.37% 39122 3.82% 37279 3.58%

9215 0.97% 7124 0.74% 5967 0.59% 5453 0.53% 4411 0.42%

950282 100.00% 968313 100.00% 1009920 100.00% 1024057 100.00% 1041695 100.00%

Зураг 4-өөс харахад насны бүлгүүдийн эзлэх хувь ерөнхийдөө тогтмол байгаа ч багахан

өөрчлөлтүүдийг харж болохоор байна. 16-19 насныхны эзлэх хувь тогтмол буурч байгаа

бол 45-49 болон 50-54 насныхан тогмол нэмэгдэж байгаа нь харагдаж байна. 40-44 ба 55-

59 насныхан мөн адил тогтмол бага өсөлттэй байна. Харин 20-24 ба 25-29 насныхан

тогтмол бага бууралттай байна. Үүнээс харахад, 29-өөс доош насныхны хөдөлмөр

эрхлэлтийн хувь буурсаар, харин 40-өөс дээш насныхных тогтмол өссөөр байна.

Зураг 4. Ажиллагчдын бүтэц, насны бүлгээр

2007, 2008 оны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээнд хамрагдсан иргэдийн тооноос

харахад бага зэрэг буурсан байна. Гэвч эдгээр онуудад ажилгүйчүүдийн түвшин ижил

байсан. Аж ахуй эрхлэх сургалтанд хамрагдсан хүний тоо 2 гаруй дахин өссөн байна.

Хүснэгт 3. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих

үйлчилгээнд хамрагдсан иргэдийн тоо,

үйлчилгээний төрлөөр

2007 2008

Ажилд зуучлан оруулсан хүний тоо 53575 53355

Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох

үйлчилгээнд хамрагдсан хүний тоо 76484 70264

Мэргэжлийн сургалтанд хамрагдсан хүний тоо 22739 20773

НХА-д хамрагдсан хүний тоо 17132 17161

Бүртгэлтэй ажилгүйчүүд 30796 29813

ХЭДС-аас зээл авсан хүний тоо 5738 8176

Page 9: хөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэл

Ажил олгогчийг дэмжих үйлчилгээнд хамрагдсан

хүний тоо 1702 1905

Бизнес инкубаторын үйлчилгээнд хамрагдсан

хүний тоо 170 105

Аж ахуй эрхлэх сургалтанд хамрагдсан хүний тоо 9603 22972

Бүгд 217939 224524

Зураг 5. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээнд хамрагдсан иргэдийн тоо,

үйлчилгээний төрлөөр

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээнд хамрагдсан иргэдийн тоог бүсээр судлахад

баруун бүс болон Улаанбаатараас бусад бүсийн тоо хэмжээ нэмэгдсэн байна.

Page 10: хөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэл

Зураг 6. . Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээнд хамрагдсан иргэдийн тоо, бүсээр

Дүгнэлт

Монгол улсын хөдөлмөр эрхлэлтийн түвшин дундаж үзүүлэлттэй байгаа бөгөөд сүүлийн

жилүүдэд тогтвортой өсөлт мэдэгдэхгүй байна. Ажилгүйдлийн түвшин 2009 оноос огцом

нэмэгдсэн байна. Тиймээс ч 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон

зарлаж, 60000 шинэ ажлын байр гаргасан байна.

Ажилгүйдэл залуучуудын дунд ихэсч, ахмад насныхан илүү ажиллах болсон байна. Энэ нь

хөдөлмөрийн зах зээл дээрх шаардлагатай мэргэжил, ур чадвартай эрэлтийг хангаж

чадахгүй байгаатай холбоотой гэж үзэж байна. Сүүлийн жилүүдэд уул уурхай болон

тусгай мэргэжлийн ажлын байр эрчимтэй нэмэгдэж байгаа ч ийм мэргэжлээр төгсөгчдийн

тоо өсөлтийг нь гүйцэхгүй байна.