22
Төрсний дараах сэтгэл гутрал Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэл засалч эмч : Б.Номин-Эрдэнэ

Төрсний дараах сэтгэл гутралemg.to.gov.mn/upload/shilendans/7fe95c3a6b473044f5d16c4aafb41b49.pdf · –Ядуурал, ажилгүйдэл, шилжилт

  • Upload
    others

  • View
    10

  • Download
    1

Embed Size (px)

Citation preview

Page 1: Төрсний дараах сэтгэл гутралemg.to.gov.mn/upload/shilendans/7fe95c3a6b473044f5d16c4aafb41b49.pdf · –Ядуурал, ажилгүйдэл, шилжилт

Төрсний

дараах

сэтгэл гутрал

Сэтгэцийн эрүүл мэндийн

үндэсний төвийн сэтгэл

засалч эмч : Б.Номин-Эрдэнэ

Page 2: Төрсний дараах сэтгэл гутралemg.to.gov.mn/upload/shilendans/7fe95c3a6b473044f5d16c4aafb41b49.pdf · –Ядуурал, ажилгүйдэл, шилжилт

2017 оны 04 сарын 07 – Дэлхийн

эрүүл мэндийн өдөр Сэтгэл гутралын

тухай хамтдаа ярилцъя

Дэлхий нийтэд сэтгэл гутрах эмгэгтэй 300 сая хүн

байдаг. Үүнээс 40 секунд тутамд 1 хүн амиа егүүтгэн

нас барж байна. Номхон далайн баруун бүсэд

сэтгэцийн эмгэгээр өвдсөн 100 сая гаруй хүн байдаг.

Үүнээс өдөрт 500 хүн амиа егүүтгэдэг гэсэн ДЭМБ-н

мэдээ бий.

Монгол улс зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн

тархалтаараа номхон далайн баруун бүсын

орнуудаас 7 дугаарт, сэтгэл гутрах эмгэгээр Австрали

ба Шинэ Зеландын дараа 3 дугаарт, 100,000 хүн амд

амиа егүүтгэх нас баралтын тоогоор 6 дугаарт тус тус

жагсаж байна.

Page 3: Төрсний дараах сэтгэл гутралemg.to.gov.mn/upload/shilendans/7fe95c3a6b473044f5d16c4aafb41b49.pdf · –Ядуурал, ажилгүйдэл, шилжилт

Сэтгэл гутрал дэлхийн нийгмийн эрүүл

мэндийн асуудал

Манай улсад 100,000 хүн амд 0.5 сэтгэцийн

эмч, 7.7 сэтгэцийн сувилагч ноогдож байгаа

нь өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад

13-аас 33 дахин бага байна.

Улсын хэмжээнд ХЧА -сан нийт иргэдийн 15%

-г сэтгэцийн эмгэгтэй хүмүүс эзэлдэг.

2013 хийгдсэн Зонхилон тохиолдох сэтгэцийн

эмгэгийн тархалтын судалгаагаар 15-65

насны нийт хүн амын 6% -н сэтгэл гутрах

эмгэгтэй байсан.

Page 4: Төрсний дараах сэтгэл гутралemg.to.gov.mn/upload/shilendans/7fe95c3a6b473044f5d16c4aafb41b49.pdf · –Ядуурал, ажилгүйдэл, шилжилт

Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү сэтгэл гутралд өртдөг. Сэтгэл

гутрах эмгэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тоог

нэмэгдүүлдэг ба сэтгэл гутралын хамгийн эцсийн илрэл нь

амиа егүүтгэх юм.

Сүүлийн үед сэтгэл гутралыг илүү үр дүнтэй эмчилдэг

болсон хэдий ч нийт өвчлөгсөдийн тэн хагас нь эмчилгээ

авч чаддаггүй.

Энэ нь тусламж үзүүлэх чадвартай бэлтгэгдсэн хүний

нөөцийн чадвахи болон нийгмийн гадуурхалтай холбоотой

Эмч нар сэтгэл гутрах эмгэгийг төдийлөн зөв

оношилдоггүй. Эсвэл сэтгэл гутралгүй хүмүүст сэтгэл

гутралын эмийг хэрэглэхийг зөвлөдөг.

Page 5: Төрсний дараах сэтгэл гутралemg.to.gov.mn/upload/shilendans/7fe95c3a6b473044f5d16c4aafb41b49.pdf · –Ядуурал, ажилгүйдэл, шилжилт

Даяаршил нэмэгдэх тусам сэтгэл гутрал нэмэгдэж

байна. Сэтгэл гутралын өсөлт нь даяаршилтай

зайлшгүй холбоотой ба өнөөгийн нийгэм эдийн засгийн

хямралаас болж олон хүн сэтгэл гутрах эмгэгт өртөж

байгаа хэдий ч тохирсон тусламж үйлчилгээг цаг тухайд

нь авч чадахгүй байна. Тиймээс дэлхий нийтээр сэтгэл

гутрах гэдэг тулгамдсан асуудалд анхаарлаа хандуулж

хүн амд ойлгуулахад энэ үйл ажилгааг чиглүүлж

дэлхийн эрүүл мэндийн асамблейн 2013 оны 5 сард

хийсэн дүгнэлтэнд сэтгэл гутралын эсрэг бүх улс оронд

цогц зохион байгуулалттай арга хэмжээ авахыг

уриалсан.

Page 6: Төрсний дараах сэтгэл гутралemg.to.gov.mn/upload/shilendans/7fe95c3a6b473044f5d16c4aafb41b49.pdf · –Ядуурал, ажилгүйдэл, шилжилт

Дэлхийн 17 улсад явуулсан сэтгэцийн эрүүл мэндийн

судалгаанд 20 хүний 1 нь сүүлийн 1 жилийн дотор

сэтгэл гутралд орж байсан гэж тодорхойлогджээ.

Сэтгэл гутрал голдуу залуу насанд эхэлдэг тул хүний

нийгмийн амьдралд сөргөөр нөлөөлж удаан

хугацаанд ХЧА эрсдэлд оруулдаг.

Энэ бүхнээс сэтгэл гутрах эмгэг дэлхий дахинд болон

манай улсад түгээмэл тархсан сэтгэцийн эмгэг гэдэг

нь харагдаж байна.

Page 7: Төрсний дараах сэтгэл гутралemg.to.gov.mn/upload/shilendans/7fe95c3a6b473044f5d16c4aafb41b49.pdf · –Ядуурал, ажилгүйдэл, шилжилт

Сэтгэл гутрал гэж юу вэ?

Сэтгэл гутрал нь зонхилон тохиолддог сэтгэцийн

эмгэгийн нэг бөгөөд

1/. Сэтгэл дундуур болох

2/. Уйтгарлаж гуниглах

3/. Аливаа юмыг хийх идэвхи сонирхол буурах

4/. Амархан ядарч сульдах

5/. Анхаар төвлөрөлт муудах

6/. Нойргүйдэх

7/. Хоолны болон бэлгийн дур буурах

8/. Өтгөн хатах

9/. Эмэгтэйчүүдэд сарын тэмдэгийн мөчлөг алдагдах.

Page 8: Төрсний дараах сэтгэл гутралemg.to.gov.mn/upload/shilendans/7fe95c3a6b473044f5d16c4aafb41b49.pdf · –Ядуурал, ажилгүйдэл, шилжилт

Сэтгэл зүйн талаас

1/. Аливаа зүйлд өөрийгөө буруутгах.

2/. Өнгөрсөн зүйлыг байнга нэхэн бодох.

3/. Өөрийгөө бусдаас доогуур үнэлж, хэнд ч хэрэггүй

болсон хүн гэж голох.

4/. Үг яриа цөөрөх.

5/. Үйлдэл хөдөлгөөн удаашрах.

Эдгээр шинжүүд олон давтагдах эсвэл улам бүр

архагших учраас хүний өдөр тутмын үйл ажилагааг

гүйцэлдүүлэх чадваргүй болгодог.

Сэтгэл гутралын хамгийн хүнд харамсалтай үр дагавар

бол амиа егүүтгэх явдал юм.

Page 9: Төрсний дараах сэтгэл гутралemg.to.gov.mn/upload/shilendans/7fe95c3a6b473044f5d16c4aafb41b49.pdf · –Ядуурал, ажилгүйдэл, шилжилт

Сэтгэл гутрах эмгэгээр хэн ч өвдөж болно. Тиймээс

энэхүү өвчний шинж тэмдэгийг эрт мэдэж зөв

оношлох нь чухал.

Сэтгэл гутрах эмгэгээр өвсөн тохиолдолд эмчилгээг

цаг тухайд нь үр дүнтэй хийлгэж гэр бүлийн зүгээс

дэмжлэг туслалцаа авах шаардлагатай. Сэтгэл

гутрах эмгэг нь өдөр тутмын үйл ажиллагаанд ихээр

нөлөөлж амьдралын чанарыг эрс бууруулдаг өвчин

юм.

Page 10: Төрсний дараах сэтгэл гутралemg.to.gov.mn/upload/shilendans/7fe95c3a6b473044f5d16c4aafb41b49.pdf · –Ядуурал, ажилгүйдэл, шилжилт

Сэтгэл гутралаас сэргийлэх

боломж

1/. Өдөр бүр биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийж

өөрийгөө идэвхижүүлэх.

2/. Эрүүл хооллож, хоол хүнсэндээ анхаарах.

3/. Булчин сулруулах дасгал хийж, стрессыг зөв

удирдах.

4/. Сайтар унтаж амрах.

5/. Ажилаа сайтар төлөвлөж, цаг хугацаанд нь хийх.

6/. Өөрийгөө хүндэлж хайрлах, өөртөө цаг гаргах

7/. Согтууруулах ундаа болон хорт зуршилаас

зайлсхийх.

Page 11: Төрсний дараах сэтгэл гутралemg.to.gov.mn/upload/shilendans/7fe95c3a6b473044f5d16c4aafb41b49.pdf · –Ядуурал, ажилгүйдэл, шилжилт

Төрсний дараах сэтгэл

гутрал гэж юу вэ ?

Төрсний дараах сэтгэл гутралыг олон улсад

Postpartum depression (PPD), мөн Postnatal

depression гэж нэрлэдэг ба Өвчний олон улсын 10-

р ангилалд F-53 бүлэгт хамаарагдаж оношлогддог.

Төрсний дараа сэтгэцийн эмгэгийн эхлэл төрсний

дараа эхний 1-4 долоо хоногт тохиолддог.

Төрсний дараах сэтгэл гутрал нь хөнгөн, хүнд гэсэн 2

хэлбэртэй.

Төрсний дараах солиоролын үед танин мэдэхүйн

бууралтаас гадна зан үйл өөрчлөгддөг.

352 JOURNAL OF WOMEN’S HEALTH Volume 15, Number 4,

2006©Mary Ann Liebert, Inc

Page 12: Төрсний дараах сэтгэл гутралemg.to.gov.mn/upload/shilendans/7fe95c3a6b473044f5d16c4aafb41b49.pdf · –Ядуурал, ажилгүйдэл, шилжилт

Тархалт

Төрсний дараах хөнгөн сэтгэл гутрал нь нийт төрсөн

эхчүүдийн 80 гаруй хувьд төрснөөс хойш 2 долоо

хоногийн дотор мэдрэгдээд ямар 1 эмчилгээ

хийлгүй байхад удалгүй арилдаг. Хүнд сэтгэл

гутрал нь төрснөөс хойш үүсч арилалгүйгээр удаан

хугацаагаар үргэлжилж өдөр тутмын үйл ажиллагаа

хийхэд ноцтой саад учруулдаг.

Төрсний дараах солиорол нь тохиолдол нь цөөн

бөгөөд, төрсөн эмэгтэйчүүдийн дунд 1000:2.

Төрсний дараа шууд буюу төрөх үед гэнэт илэрдэг.

Үүнд цөөнгүй тохиолдолд хий үзэгдэл, гажуу тусгал

илэрдэг.

Page 13: Төрсний дараах сэтгэл гутралemg.to.gov.mn/upload/shilendans/7fe95c3a6b473044f5d16c4aafb41b49.pdf · –Ядуурал, ажилгүйдэл, шилжилт

Төрсний дараах сэтгэл

гутралын шалтгаан

– Төрсний дараах сэтгэл гутрал үүсэх олон шалтгаан байдаг. Зонхилон

тохиолддог шалтгаануудаас дурдвал:

– Дааврын өөрчлөлт

– Төлөвлөөгүй, хүсээгүй жирэмслэлт

– Ядуурал, ажилгүйдэл, шилжилт хөдөлгөөн

– Амьдралын хэв маяг өөрчлөгдөх

– Шинэ хүүхдийг хэрхэн арчлах тухай айдас түгшүүр

– Tөрөлтөөс үүссэн ядаргаа болон удаан нойргүй байх

– Хүүхэд төрөхтэй холбоотой үүссэн сөрөг сэтгэл хөдлөл

– Жирэмсэн үеийн сэтгэл гутрал болон жирэмслэхээс өмнөх сэтгэл

гутрал

– Хэрэв урьд өмнө сэтгэл гутралын эмчилгээ хийлгэж байсан бол

төрсний дараах сэтгэл гутрал үүсэх эрсдэл их байдаг.

Page 14: Төрсний дараах сэтгэл гутралemg.to.gov.mn/upload/shilendans/7fe95c3a6b473044f5d16c4aafb41b49.pdf · –Ядуурал, ажилгүйдэл, шилжилт

Шинж тэмдэг

– Сэтгэл гутрал хүчтэй мэдрэгдэх, уур уцаартай болох, шийдвэр гаргаж чадахгүй эргэлзэх, өөрийгөө юмуу хэн нэгнийг буруутгах

– Өөрийгөө болон хүүхдээ халамжлах чадваргүй болох

– Хоолны дуршил өөрчлөгдөх

– Түгшүүртэй эсвэл дүйнгэ гөлрөө байдалд орох

– Ямар нэгэн зүйлд юмуу хүүхэддээ сэтгэл байнга зовох

– Хүүхэддээ сонирхол буурах эсвэл бүр хайхрамжгүй болох

– Амиа хорлохыг бодох үйлдэл хийхийг оролдох зэрэг орно.

Page 15: Төрсний дараах сэтгэл гутралemg.to.gov.mn/upload/shilendans/7fe95c3a6b473044f5d16c4aafb41b49.pdf · –Ядуурал, ажилгүйдэл, шилжилт

Төрсний дараах сэтгэл

гутралын эмчилгээ

1. Psychoeducation, /Шинж тэмдэг, эмчилгээний

талаар,

хүлээгдэж буй үр дүн, мөн дахихаас урьдчилан

сэргийлэх талаар өвчтөн болон ар гэрт

боловсрол олгох/

2. Сэтгэл засал

3. Органик шалтгааныг үгүйсгэх

4. Эмийн эмчилгээ,

5. Удаа дараа өвчтөнг үнэлэх үйл ажиллагаа,

аюулгүй байдал.

Page 16: Төрсний дараах сэтгэл гутралemg.to.gov.mn/upload/shilendans/7fe95c3a6b473044f5d16c4aafb41b49.pdf · –Ядуурал, ажилгүйдэл, шилжилт

Төрсний дараах сэтгэл

гутралын эмчилгээ

Хэрэв төрсний дараах сэтгэл гутралын дээрх шинж

тэмдэгүүд илэрвэл Сэтгэл засал болон эмийн эмчилгээг

хавсран хэрэглэх нь сэтгэл гутралын шинж тэмдгүүдийг

арилгахад үр дүнтэй байдаг. Нэмэлт эмчилгээ мөн

хэрэгтэй болдог. Тухайлбал: Харилцан ярилцах, хамт

байж туслах, сэтгэл санааг нь дэмжих гэх мэт. Төрсний

дараах сэтгэл гутралын эмчилгээний төлөвлөгөө нь

дараах хэсгүүдийг агуулсан байдаг. Үүнд:

– Физиологийн асуудлаас гаргах эмнэлгийн дүгнэлт

– Сэтгэцийг эмчийн тодорхойлолт

– Сэтгэл засал эмчилгээ

– Эмийн эмчилгээ

– Ар гэрийн дэмжлэг туслалцаа

Page 17: Төрсний дараах сэтгэл гутралemg.to.gov.mn/upload/shilendans/7fe95c3a6b473044f5d16c4aafb41b49.pdf · –Ядуурал, ажилгүйдэл, шилжилт

– Дээрх эмчилгээг хийлгэснээр сэтгэл гутралын

шинжүүд арилсан ч эмчилгээг хэсэг хугацаанд

үргэлжлүүлэн хийх нь чухал байдаг. Хэрэв

эмчилгээг дутуу хийлгээд гэнэт зогсоовол сэтгэл

гутралын байдалд дахин орох магадлалтай

байдгийг анхаарах хэрэгтэй.

Page 18: Төрсний дараах сэтгэл гутралemg.to.gov.mn/upload/shilendans/7fe95c3a6b473044f5d16c4aafb41b49.pdf · –Ядуурал, ажилгүйдэл, шилжилт

– жирэмсэн байх арван сарын хугацаанд цусанд эм

бэлгийн даавар буюу эстроген, прогестерон байнга өндөр

хэмжээнд байдаг төдийгүй төрсний дараа дааврын

хэмжээ гэнэт буурсанаас сэтгэлзүйд олон өөрчлөлтүүд

гардаг ажээ. Эм бэлгийн дааврын зохицуулга нь төрснөөс

хойш 7-14 хоногт хэвийн байдалдаа буцаж ордог бөгөөд

дааврын улмаас үүсч байгаа өөрчлөлтүүд нь эмгүйгээр

засагдах учир нь үүнтэй холбоотой байдаг. Дааврын

огцом бууралт болон бусад нөлөөллүүдээс үүдэн төрсөн

эх цочромтгой, түргэн ууртай, уйламхай, олон ааштай,

нойргүй, гунигтай, зожиг ганцаардмал, хоолондоо

сонирхолгүй, эсвэл эсрэгээрээ хэт их идэх, мөн бэлгийн

дур хүсэл буурах зэрэг өөрчлөлтүүд гардаг байна.

Page 19: Төрсний дараах сэтгэл гутралemg.to.gov.mn/upload/shilendans/7fe95c3a6b473044f5d16c4aafb41b49.pdf · –Ядуурал, ажилгүйдэл, шилжилт

– миний бие яаж өөрчлөгдөх нь энэ вэ хэмээн төрсний дараа өөрийн биеэ толинд харсан эмэгтэйчүүдийн ихэнх нь “шок”-нд ордог. Зөвхөн бие организм ч гэлтгүй сэтгэл зүйд ч гэсэн маш их өөрчлөлт мэдрэгдэж, нэг л тогтворгүй болж эхэлдэг. Өөрийнхөө сэтгэл санааг яагаад байгааг ч мэдэхгүй хэрнээ амархан уйлмаар, бас уурлаж уцаарламаар, эсвэл инээмээр дотор нэг л сонин, өөрийгөө захирахад хэцүү байдаг. Үнэндээ энэ төрсний дараах гармоны өөрчлөлтөөс болж, энэ мэт биед олон өөрчлөлтүүд гардаг байна. Гэтэл зарим учир мэдэхгүй хүмүүс дэмий баашлаад байна гэж үл тоомсорлож, зарим нь бүр эмзэг нялх биеийг нь хатуу үгээр гомдоох нь цөөнгүй.

Page 20: Төрсний дараах сэтгэл гутралemg.to.gov.mn/upload/shilendans/7fe95c3a6b473044f5d16c4aafb41b49.pdf · –Ядуурал, ажилгүйдэл, шилжилт

– Сэтгэл гутралын сөрөг үр дагаврууд:

– ~ Сэтгэл гутралыг засахгүй бол эх хүн өөртөө болон

хүүхэддээ санаанд оромгүй байдлаар сөргөөр хандаж эхлэх

– ~ Үргэлж золгүй байдлыг зөгнөж бодох, улмаар ярьж эхлэх

– ~ Байнгын сэтгэл түгшүүртэй болох

– ~ Эхнэрийн сэтгэл гутралын даамжрал нөхөрт ч гэсэн

нөлөөлөн гэр бүлийн уур амьсгал хүйтэн хөндий болох

аюултай.

– ~ Улмаар эх хий зүйл харах, дэмийрэх гэх мэтийн сэтгэцийн

гүн эмгэгтэй болох

Page 21: Төрсний дараах сэтгэл гутралemg.to.gov.mn/upload/shilendans/7fe95c3a6b473044f5d16c4aafb41b49.pdf · –Ядуурал, ажилгүйдэл, шилжилт

– Маш бага насны болон нярай хүүхдүүд өртөж болох байгаль

орчин, тусламж, үйлчилгээний чанарт маш мэдрэмтгий

байдаг, мөн түүнчлэн сэтгэцийн эмгэгтэй эхчүүд өртсөн байх

магадлалтай. Удаан хугацаагаар, эсвэл хүнд сэтгэцийн

өвчтэй эх нялхсын хавсралт, хөхүүлэх, нярайн тусламж саад

болж байна.

– Юу хийх вэ?

– Эхийн сэтгэцийн эрүүл мэндийн эмэгтэйчүүдийн эрүүл мэнд,

түүний дотор ерөнхий эрүүл мэнд, эх, хүүхдийн эрүүл мэнд,

нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон

бусад холбогдох үйлчилгээ болгон нэгтгэж болно.

Page 22: Төрсний дараах сэтгэл гутралemg.to.gov.mn/upload/shilendans/7fe95c3a6b473044f5d16c4aafb41b49.pdf · –Ядуурал, ажилгүйдэл, шилжилт

Анхаарал тавьсанд баярлалаа