14
ГЕОЛОГИЙН ҮЗЭГДЭЛ ҮЙЛ ЯВЦУУД ЭНДОГЕН ПРОЦЕСУУД

Геологийн дотоод хүчний үйл явцууд

Embed Size (px)

Citation preview

Page 1: Геологийн дотоод хүчний үйл явцууд

ГЕОЛОГИЙН ҮЗЭГДЭЛ ҮЙЛ

ЯВЦУУД

ЭНДОГЕН ПРОЦЕСУУД

Page 2: Геологийн дотоод хүчний үйл явцууд

МАГМАТИЗМ

Дэлхийн гүнээс чулуулаг бүрхүүлийн дотор буюу түүний гадарга дээр нэвчин гарч ирж төрөл бүрийн хэлбэр дүрстэй биетийг үүсгэн хөрч царцдаг магмын үйл ажиллагаатай холбоотой явагддаг процессыг магматизм гэнэ.

Page 3: Геологийн дотоод хүчний үйл явцууд

ТЕКТОНИК ХӨДӨЛГӨӨН

Тектоник хөдөлгөөн гэдэг нь чулуулаг бүрхүүлийн биед болон үе давхарга, магмын чулуулгуудын анхны байрлалыг эвдэн тэдгээрийг деформацид оруулдаг хөдөлгөөнийг хэлдэг.

1. Атираат хөдөлгөөн 2. Зөрөгт хөдөлгөөн

Page 4: Геологийн дотоод хүчний үйл явцууд

ЧУЛУУЛАГ БҮРХҮҮЛИЙН ХЭЛБЭЛЗЭХ ХӨДӨЛГӨӨН

Дэлхийн чулуун мандлын зарим хэсэг маш удаан хугацааны туршид дээш өргөгдөж байхад, нөгөө хэсэг нь доош сууж байдаг ба энэхүү хөдөлгөөнийг чулуулаг бүрхүүлийн хэлбэлзэх хөдөлгөөн буюу эпейроген хөдөлгөөн гэнэ.

Page 5: Геологийн дотоод хүчний үйл явцууд

Чулуулаг бүрхүүлийн үе давхаргын анхны байрлалыг эвдэж атираатуулах, ан цаваар хэрчиж тасалж өөр хооронд нь шилжүүлэн хөдөлгөж бүхэл бүтэн уул нурууг үүсгэж байгаа тектоник хөдөлгөөнийг үүсгэх эвдрэлийн шинж чанар, төрлөөр нь:

- Атираат эвдрэл

- Зөрөгт эвдрэл гэж хоёр үндсэн төрөл болгон ангилна.

АТИРААТ ХӨДӨЛГӨӨН

Page 6: Геологийн дотоод хүчний үйл явцууд

Чулуулгийн үе давхаргыг атрианд оруулж анхны байрлалыг нь эвдэх хөдөлгөөнийг атриат буюу пликатив эвдрэл гэж нэрлэнэ.

Үеүдэд үүссэн долгио давлагаа маягийн нугалаасуудыг атриа гэнэ.

Атрианы хамгийн их нугаларсан хэсгийг цоож гэнэ.

Атрианы хажуу талыг жигүүр гэнэ. Атриаг түүний тэнхлэгээр нь таллан

хуваах хавтгайг тэнхлэгийн хавтгай гэнэ.

Атрианы тэнхлэгийн хавтгай газрын гадаргатай огтлолцоход үүсэх

шугамыг атрианы тэнхлэг гэнэ.

Page 7: Геологийн дотоод хүчний үйл явцууд

АНТИКЛИНАЛЬ БА СИНКЛИНАЛЬ АТРИАНУУД

Бүх атрианы дүрсүүд тэдгээрт байгаа чулуулгийн үеүдийн орших хэлбэрээр дээрх хоёр төрөлд ангилна.

Антиклиналь атриа гэдэг нь ямар ч хэлбэр дүрстэй байсан түүний цөм дотор орших чулуулаг нь жигүүрийг үүсгэх чулуулгаас харьцангуйгаар түрүүлж үүссэн байдаг онцлогтой.

Харин синклиналь нь антиклиналийн урвуу учир түүний цөм дотор хожуу үүссэн чулуулаг нь байрлана.

Page 8: Геологийн дотоод хүчний үйл явцууд
Page 9: Геологийн дотоод хүчний үйл явцууд

АТРИАНЫ ТӨРЛҮҮД

Антиклиналь ба синклиналь атриануудын тэнхлэгийн хавтгай нь хэвтээ хавтгай болон жигүүрүүдтэйгээ хэрхэн харьцаж, байрлаж байгаагаар нь олон төрөл болдог байна. Тэнхлэгийн хавтгайн байрлал, жигүүрүүдийн уналын байдлаар нь доорх төрлүүдэд ангилна.

Page 10: Геологийн дотоод хүчний үйл явцууд

Атрианы өнцөг жигүүрүүдийн шахагдсан байдал зэргийг нь харгалзан тавиу, шахуу, дэвүүр маягийн атриа гэж ангилна.

Их хэмжээний талбайд үүссэн томоохон энгийн атриануудыг антиклиз ба синклиз гэж нэрлэдэг.

Page 11: Геологийн дотоод хүчний үйл явцууд

Чулуулаг бүрхүүлийн хөдөлгөөний улмаас чулуугийн үе давхарга тасарч бутран эвдрэхийг зөрөгт эвдрэл буюу дизъюнктив гэж нэрлэнэ.

ЗӨРӨГТ ХӨДӨЛГӨӨН (ЭВДРЭЛ)

Page 12: Геологийн дотоод хүчний үйл явцууд

ТӨРЛҮҮД

Зөрөгт эвдрэлийн шилжилтийн хавтгайн байрлал, жигүүрүүдийн шилжсэн байдал дээр тулгуурлан ангилдаг.

А. Солбилт Б. Урвуу солбилт

Page 13: Геологийн дотоод хүчний үйл явцууд

ГОРСТ, ГРАБЕН

Солбилт байгальд ганц нэгээр буюу хэсэг бүлгээр тохиолдохын зэрэгцээ хоорондоо параллель ан цавуудаар шаталж үүсдэг ба паралелль бус хоёр солбилтын завсар хооронд доош суусан блокыг грабен, дээш өргөгдснийг горст гэж нэрлэдэг.

Page 14: Геологийн дотоод хүчний үйл явцууд

ШИЛЖИЛТ

Ан цаваар хэрчигдсэн чулуугуудын хэсгүүд хэвтээ чиглэлд шилжсэн байх тохиолдол бий бөгөөд түүнийг шилжилт гэнэ.

Атриажил идэвхитэй явагдсан нутагт солбилт тохролтонд шилжсэн байх ба шилжилтийн хавтгай нь маш налуу байна.