47
ҮР ХӨНДӨЛТ

Үр хөндөлт

Embed Size (px)

Citation preview

ҮР ХӨНДӨЛТ

Үр хөндөлт гэж юу вэ? Жирэмслэлтийг зориудаар

таслан зогсоох үйлдлийг үр хөндөлт гэнэ. Үр хөндөлтийг жирэмсний эхний 12 долоо хоногийн дотор эмэгтэйн өөрийн хүсэлтээр хийдэг. Харин үр хөндөлтийг 13-23 долоо хоногийн хугацаанд / хожуу үр хөндөлт/ зөвхөн эмчийн заалтаар хийдэг.

Хожуу үеийн үр хөндөлт хийх заалт:

1.Тухайн жирэмслэлт нь эхийн амь нас эрүүл мэндэд аюултай болох нь тогтоогдсон.

2.18 хүртэлх насны охид, 40-аас дээш насны эмэгтэй өөрөө хүсвэл

3. Сэтгэцийн эмгэгтэй эмэгтэй4. Цусан төрөл ойртсон нь

нотлогдвол5. Хүчиндүүлсний улмаас

жирэмсэлсэн нь нотлогдсон

 

› Хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх нь үр хөндөлтийг багасгана.

› Хүсээгүй жирэмслэлт гэдэг нь ямар нэг шалтгаан нөхцлийн улмаас төлөвлөөгүй буюу тухайн жирэмслэлтийг цаашид тээх хүсэлгүй байгаа тохиолдол юм.

Үр хөндүүлэхдээ Жирэмсний эрт хугацаанд үр

хөндүүлэх› Үр хөндөлтийг аюулгүй хийх эмнэлгийг сонгох› Үр хөндөлтийн хүндрэлийн шинжүүд илэрвэл эмчид яаралтай хандах› Үр хөндүүлсний дараа жирэмслэхээс хамгаалах эм, хэрэгслийг заавал хэрэглэх

Эмээр үр хөндөх арга:

 Энэ аргыг жирэмсний эрт хугацаанд мэргэжлийн эмчийн заавар, хяналтанд хэрэглэх нь 92-97 хувийн үр дүнтэй гэж үздэг. Хэрэв энэ аргаар үр хөндүүлэхээр шийдвэл албан ѐсны зөвшөөрөлтэй мэргэжлийн эмнэлэг, эмчид хандаж, ажилбарын явц болон үр дүн зэргийг хянуулж зөвлөгөө аваарай.› Энэ аргыг дур мэдэн буруу хэрэглэснээс болж цус алдах, халдвар үүсэх зэрэг таны амь насанд аюултай ноцтой хүндрэл үүсч болохыг анхаарах хэрэгтэй.

Энэ аргад хэрэглэдэг үндсэн эм бол мифепристон(RU-486)юм. Энэ эмийн гол үйлчлэх механизм ньжирэмсэлтийн хэвийн явцыг хангаж өгдөгпрогестрон дааврийн үүсэлтийг зогсоох хүчтэйнөлөө үзүүлдэг. Прогестрон даавар байхгүйболохоор умайн дотор давхрага хуурч жирэмслэлтзогсдог. Эмээр үр хөндөх үед дээрх эмтэй хавсарчумайн агшилтийг сайжруулах эм болон антибиотикхэрэглэдэг.Дээрх эмүүдийг тодорхой цагуудыгзайтай хэрэглэдэг бөгөөд дараагийн эмийг ууснаасдөрөвөөс таван цагийн дараа умай базлаж цусгардаг. Ингэхдээ хэвийн биений юмтай ойролцоохэмжээтэй цус гарч цаашид багасан 3-4 долоохоног орчим үргэлжилдэг.

 Энэ аргын давуу тал: › Умайн хүзүү, умай болон

ойролцоох эрхтэнүүдэд механик гэмтэл үүсгэдэггүй.

› Багажийн ариутгалтай холбоотой халдар авах эрсдэл гардаггүй.

Дутагдалтай тал: › Цус гаралт харьцангуй удаан

үргэлжилдэг. › Заавал жирэмсний эрт тодорхой заасан

хугацаанд хэрэглэх боломжтой. › Халдвар авах боломжтой › Мэргэжлийн эмчийн хяналтан дор ууна. › Дур мэдэн мэргэжлийн бус хүнээс, зах

зээлээс худалдан авч хэрэглэсэн тохиолдолд эмэгтэй амь насаа алдах аюултай.

Багажаар үр хөндөх арга:

  Энэ аргад вакуум соруулгын аргыг

хамааруулан авч үздэг. Энэ аргыг жирэмсний эхний гурван сард үр хөндөлт хийхэд түгээмэл хэрэглэдэг.

› Энэ аргаар заавал зөвшөөрөгдсөн эмнэлгийн нөхцөлд мэргэжлийн эмч үр хөндөлт хийдэг бөгөөд ажилбарын үндсэн зарчим нь умайн хөндийд өсч байгаа хөврөлийг вакуум орчин үүсгэсэн багажаар соруулж авах явдал юм. Вакуум соруулгын аргаар үр хөндөх ажилбар 10- 20 минут орчим үргэлжилдэг. Үр хөндүүлсний дараа тухайн› эмнэлэгт нэг цаг орчим эмчийн хяналтанд байдаг

Энэ аргын давуу талууд:› Богино хугацаанд хийж болдог

› Цуслаг ялгадас удаан гардаггүй

› Хөврөлийн хэсэг үлдэх эрсдэл багатай

Энэ аргын дутагдалтай талууд: › Багажны ариутгалтай холбоотойгоор

халдвар дамжуулж болно Умай болон хажуугийн эрхтэнд механик гэмтэл учруулж болно

› Ажилбар хийж байгаа эмчийн чадвар шаарддаг› Өвдөлт илүү үүсгэдэг

 Үр хөндөлтийн хүндрэл

Эрт үеийн хүндрэл:

* Цус алдах› * Умай цоорох›* Халдвар авах› * Умайд цус хуримтлагдах› * Умайд ураг, эхсийн хэсэг үлдэх

Хожуу үеийн хүндрэл:

Умай өндгөвчийн үрэвсэл үүсэх› Үргүйдэл / хоѐрдогч /› Умайн хүзүүний дутмагшил /

зулбах, дутуу төрөхг.м/

Үр хөндөлтийг ямар нөхцөлд хийлгэвэл аюулгүй вэ?

Үр хөндөлтийг сайн мэргэшсэн эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмч, эрүүл ахуй, халдвар хамгааллын нөхцөл бүрдсэн, гарч болох хүндрэлээс сэргийлэх, хүндрэл гарсан тохиолдолд яаралтай тусламжийг газар дээр нь үзүүлэх боломжтой зөвшөөрөгдсөн эмнэлэгт хийлгэвэл аюулгүй.

Ямар эмнэлгүүд дээрхи шаардлагыг хангасан байдаг вэ?

Улаанбаатар хотод:

ЭНЭШТ, Клиникийн нэгдүгээр амаржих

газар, II, III амаржих газар, Магадлан итгэмжлэгдсэн ор

бүхий эмэгтэйчүүдийн хувийн эмнэлгүүд.

Хөдөө орон нутагт:

Аймгийн төрөх тасаг, Магадлан итгэмжлэгдсэн ор бүхий

эмэгтэйчүүдийн хувийн эмнэлгүүд

Сэрэмжлүүлэг

Эмэгтэйчүүдийн хувийн эмнэлэг бүр үр хөндөлт хийх эрхтэй биш байдаг› Жирэмснээ хэрхэн эрт илрүүлэх вэ?› Хэрэв биений юм ирэх хугацаанаас 7 хоног хэтэрвэл та жирэмсэн болсон эсэхээ заавал тодруулаарай. Үүнд:› Шээсэнд сорил тавих› Эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх› Чанд авиан шинжилгээ хийлгэх /Эхография/ Жирэмснээ эрт илрүүлснээр хүүхдээ тээж төрүүлэх эсэхээ шийдэх боломжтой болно.

Үр хөндөлтөөс урьдчилан сэргийлэх

› Жирэмслэхээс хамгаалах хэрэгслийг хэрэглэж занших

› Бэлгийн хавьтагчтайгаа илэн далангүй харьцаж бие биенийгээ ойлгох

Аюултай үр хөндөлт гэж юу вэ?

› Үр хөндөлт хийх хугацаа хэтэрсэн,/12 долоохоногоосдээш/

› Эрүүл ахуй халдвар хамгааллын шаардлага хангаагүй, үр хөндөлт хийх зөвшөөрөлгүй эмнэлэгт эсвэл зориулалтын бус газар, мэргэжлийн бус хүн жирэмснийг таслах ажилбар хийхийг аюултай үр хөндөлт гэнэ. Аюултай үр хөндөлтийн улмаас эмэгтэйн эрүүл мэнд ,амь насанд аюул учрах нь элбэг байдаг

Үр хөндүүлсний дараа

Үр хөндүүлэх мэс засал хийлгэсний дараа ариун цэврийн дэглэмийг чанд сахина. Vр хөндvvлсний дараах хоёр долоо хоногт хvнд юм өргөхгvй, хэт ядрахгvй байх нь зvйтэй. Зөвхөн шvршvvрт усанд орж, гадна бэлэг эрхтэнээ буцалсан усаар угааж, дотуур өмдийг ойр ойрхон сольж, бэлгийн харьцаанд орохгvй байх хэрэгтэй. Тvvнээс гадна бvх төрлийн абортын vед хvндрэл гарч болзошгvй байдгийг санах нь чухал. Биеийн байдал муудах, цусархаг ялгадас гарах болон хэвлийн доогуур өвдөлт өгөх зэрэг зовиурууд илэрвэл яаралтай эмэгтэйчvvдийн эмчид vзvvлэх шаардлагатай. Үр хөндөлтийн дараа сарын тэмдгийн мөчлөг алдагдах нь бий. Энэ нь цагаас эрт хөгшрөхөд хүргэдэг. Хүүхэд төрүүлснээр нас залууждаг гэдэг нь хүүхэд төрүүлсэн бол сарын тэмдэг хоёр сараас /зарим хүнд энэ хугацаа нь өөрчлөлттэй байдаг/ нэг жил хүртэлх хугацаанд ирэхгүй. Ингэснээр биенд цусан дахь бодисоо хадгалан хөгшрөлтийг удаашруулдаг гэж үздэг аж.

1. Их хэмжээний цус алдах эсвэл бага хэмжээгээр удаан хугацаагаар цус гарах

2. Хэвлийн доогуур хүчтэй өвдөх 3. Халуурах 4. Бие сульдах 5. Дотор муухайрч, ухаан балартах

зэрэг шинж илэрвэл яаралтай эмчид ханд

Тоон мэдээ

** Үр хөндөлтийг шууд хориглосон орнуудад амиа хорлох үзэгдэл нэмэгддэг.

** Монголд үр хөндөлтийг хуульчлан зөвшөөрөхөөс өмнө зулбалт олон бүртгэгддэг байжээ.

** Охин, эсвэл хүү байхаас хамааран үр хөндөлт хийлгэх эсэх шийдвэр гаргадаг тул ургийн хүйсийг урьдчилж хэлэхийг зарим оронд хориглодог.

** Нийт жирэмслэлтийн талаас илүү хувь нь хүсээгүй жирэмслэлтэд тооцогддог байна.

** Хүсээгүй жирэмсэлсэн 10 эмэгтэйн дөрөв нь үр хөндүүлдэг.** Нийт үр хөндөлтийн гуравны хоёрыг өмнө нь гэрлэж

байгаагүй бүсгүйчүүд эзэлдэг.** 15-44 насны 100 эмэгтэй тутмын хоёр нь үр хөндүүлдэг.

(Эдгээрээс 48 хувь нь өмнө нь үр хөндөлт хийлгэж байсан хүмүүс байдаг)

** Үр хөндөлт хийлгэж буй бүсгүйчүүдийн 52 хувь нь 25-аас доош насных байдаг.

** Жирэмслэлтийн эсрэг ямар ч арга хэрэглэж байгаагүй бүсгүйчүүд нийт үр хөндөлтийн найман хувийг эзэлдэг.

15-49 насны эмэгтэйчүүдийн 8 хувь нь ядаж нэг удаа үр

хөндүүлсэн байна. Тэдгээрээс 79 хувь нь нэг удаа, 21 хувь нь хоёр ба түүнээс олон удаа үр хөндүүлжээ. Yр хөндөлтийн нийлбэр коэффициент буюу нөхөн үржихүйн насны нэг эмэгтэйд ногдох үр хөндөлтийн тоо 0.7 байлаа. Хотод үр хөндөлтийн түвшин (нэг эмэгтэйд 0.9 үр хөндөлт) хөдөөгөөс (0.4) хоёр дахин өндөр байна

Үр хөндөлтийг хуулиар хориглох боломж бий юү?

30 жилийн өмнө энэ асуудал хориотой байхад хууль бусаар үр хөндүүлэх тохиолдол байсан. Хэрвээ одоо хоригловол яг тэр үе шигээ болно гэж хүмүүс яриад байдаг. Одоогийн эмэгтэйчүүдийн ухамсар сэтгэхүй социализмын үеэс өөрчлөгдсөн. Яаж хамгаалах вэ гэдгээ бүгд мэддэг болсон. Мөн эмэгтэйчүүд үр хөндөлтийн эм бэлдмэл их болсон болохоор жирэмслэлтээс хамгаалахаасаа илүү үр хөндүүлэх асуудлыг илүүд үзэж байна. Тийм болохоор ерөөсөө болохгүй гэж хуулиар тогтоогоод хүмүүсийн ухамсарт шингээчихвэл багасахгүй гэх газаргүй. Жишээ нь Герман ийм хуультай. Хүний зүрх зогссон үед л нас барсанд тооцдог. Тийм учраас зүрх цохилж эхэлсэн цагаас л ургийг хүн гэж тооцох ёстой. Өөрөөр хэлбэл, дөрвөн долоо хоногтой ургийг хүнд тооцох нь байна шүү дээ. Тиймээс үр хөндүүлж байгаа асуудал нь хүн алж байгаа учраас хуулиар хориглох нь зүй ёсны асуудал.

Бидний эргэн тойронд

Хятадын Шаанси мужийн Анкан хотын гэр бүл төлөвлөлтийн албаныхан долоон сартай жирэмсэн эмэгтэйд үр хөндөх ажилбар хүчээр хийжээ. Хохирогч эмэгтэйг Фен Жианмей гэдэг, 23 настай, хоёр дахь хүүхдээ төрүүлэх гэж байжээ. Хятадын нэг хүүхэд бодлогын дагуу хоёр дахь хүүхдээ төрүүлэх гэж байгаа гэр бүл 40 мянган юань буюу 6300 ам.доллар улсад төлөх ёстой. Гэтэл Фен Жианмейгийн гэр бүл хадам эхийнхээ хорт хавдрын эмчилгээг хийлгэх гээд энэ мөнгийг төлөх чадвар байгаагүй учир хотынх нь захиргаанаас үр хөндүүлэхийг шаардсан байна.  Уг нь, Хятадын хөдөө нутгийн гэр бүлд анхны хүүхэд нь охин гарвал дахин нэг хүүхэдтэй болохыг зөвшөөрдөг. Фен Жианмейгийн том хүүхэд нь охин учир дээрх хуулийн заалтын дагуу хоёр дахь хүүхдээ төрүүлэх гээд тээж байжээ.

Гэвч үр хөндөх хугацаа аль хэдийнэ хэтэрсэн байхад 20 гаруй хүн авчирч, хүчээр эмнэлэг рүү авч явж, үр зулбуулах тариа тарьсан байна. Түүнийг эмнэлэгт аваачсаны дараа нүдийг нь боож байгаад үл мэдэгдэх цаасан дээр хурууны хээг нь даруулж авсны дараа үр хөнджээ. Энэ тухай мэдээлэл Хятадын интернэт сайтуудаар тарж, Фен Жианмейгийн дутуу гарсан хүүхдийн цогцосны зураг хүртэл олон нийтэд хүрсэн байна. Энэ явдал нэгэнт олон нийтэд мэдэгдсэн тул Анкан хотын гэр бүл төлөвлөлтийн албаныхныг ажлаас нь чөлөөлж, хэргийг шалгаж эхэлжээ. Олон нийтийн шүүмжлэлийг намжаах гэхдээ Анкан хотын дарга Фенгийн гэр бүлээс уучлал гуйсан ч энэ хэрэг үүгээр өнгөрөхгүй нь бололтой.  Интернэтээр хурц шүүмжлэл өрнөж, гэм буруутнуудад хуулийн хариуцлага хүлээлгэхийг шаардаж байна.  

Түүнийг эмнэлэгт ухаангүй байхад нь энэ зургийг авчээ

Ийм маягаар үр хөндөлт явагддаг

Судалгаагаар

Багаж

Дүгнэлт

Манай улс үр хөндөлт хийх эрхийг нээлттэй

болгоод 20 жил болж байна. Үүнээс хожсон зүйл байхгүй. Тиймээс хязгаарлах цаг нь болсон. Эрүүл мэндийн яамны өнгөрсөн оны гуравдугаар сарын 7-ны албан мэдээгээр манай улсын эмэгтэйчүүдийн 70 хувь нь ямар нэгэн суурь өвчтэй гэсэн дүгнэлт гарсан. Энэ үр хөндөлттэй шууд холбоотой. Үр хөндөлт их байна гээд эмнэлгүүдийг буруутгаад байдаг. Гэхдээ үнэндээ эмнэлгийн буруу биш, эмэгтэйчүүд өөрсдөө эм уучихаад ирдэг. Хуучин шиг эмнэлэгт очоод үр хөндөлт хийлгэдэг нь багасаад дураараа эм уудаг асуудал түгээмэл болсон байна. Тэр эм нь гадуур маш хямд. Тийм учраас би үүнийг хуулиар хориглох ёстой гэж үзэж байгаа. Гэвч энэ асуудлыг хөндөөд, шийдвэрлэе гэсэн сэтгэлтэй хүн нэг ч байхгүй байна.

Үр хөндүүлэх нь өөрийгөө хамгаалах чадваргүй хүний амь насанд халдаж буй хэрэг мөн.

Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.

ACCA Х.Намуунтуяа AC13P012