17
ҮР ХӨНДӨЛТ ГЭЖ ЮУ ВЭ?

үр хөндөлт гэж юу вэ

  • Upload
    -

  • View
    11.240

  • Download
    32

Embed Size (px)

Citation preview

Page 1: үр хөндөлт гэж юу вэ

ҮР ХӨНДӨЛТ ГЭЖ ЮУ ВЭ?

Page 2: үр хөндөлт гэж юу вэ

› Жирэмслэлтийг зориудаар таслан зогсоох үйлдлийг үр хөндөлт гэнэ. Үр хөндөлтийг жирэмсний эхний 12 долоо хоногийн дотор эмэгтэйн өөрийн хүсэлтээр хийдэг. Харин үр хөндөлтийг 13-23 долоо хоногийн хугацаанд / хожуу үр хөндөлт/ зөвхөн эмчийн заалтаар хийдэг.

Page 3: үр хөндөлт гэж юу вэ

1.Тухайн жирэмслэлт нь эхийн амь нас эрүүл мэндэд аюултай болох нь тогтоогдсон.

2.18 хүртэлх насны охид, 40-аас дээш насны эмэгтэй өөрөө хүсвэл

3. Сэтгэцийн эмгэгтэй эмэгтэй

4. Цусан төрөл ойртсон нь нотлогдвол

5. Хүчиндүүлсний улмаас жирэмсэлсэн нь нотлогдсон

Хожуу үеийн үр хөндөлт хийх заалт:

Page 4: үр хөндөлт гэж юу вэ

›Хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх нь үр хөндөлтийг багасгана.

›Хүсээгүй жирэмслэлт гэдэг нь ямар нэг шалтгаан нөхцлийн улмаас төлөвлөөгүй буюу тухайн жирэмслэлтийг цаашид тээх хүсэлгүй байгаа тохиолдол юм.

Page 5: үр хөндөлт гэж юу вэ

› Жирэмсний эрт хугацаанд үр хөндүүлэх

› Үр хөндөлтийг аюулгүй хийх эмнэлгийг сонгох

› Үр хөндөлтийн хүндрэлийн шинжүүд илэрвэл эмчид яаралтай хандах

› Үр хөндүүлсний дараа жирэмслэхээс хамгаалах эм, хэрэгслийг заавал хэрэглэх

Үр хөндүүлэхдээ:

Page 6: үр хөндөлт гэж юу вэ

Энэ аргад хэрэглэдэг үндсэн эм бол мифепристон (RU-486)юм. Энэ эмийн гол үйлчлэх механизм нь жирэмсэлтийн хэвийн явцыг хангаж өгдөг прогестрон дааврийн үүсэлтийг зогсоох хүчтэй нөлөө үзүүлдэг. Прогестрон даавар байхгүй болохоор умайн дотор давхрага хуурч жирэмслэлт зогсдог. Эмээр үр хөндөх үед дээрх эмтэй хавсарч умайн агшилтийг сайжруулах эм болон антибиотик хэрэглэдэг.Дээрх эмүүдийг тодорхой цагуудыг зайтай хэрэглэдэг бөгөөд дараагийн эмийг ууснаас дөрөвөөс таван цагийн дараа умай базлаж цус гардаг. Ингэхдээ хэвийн биений юмтай ойролцоо хэмжээтэй цус гарч цаашид багасан 3-4 долоо хоног орчим үргэлжилдэг.

Эмээр үр хөндөх арга:

Page 7: үр хөндөлт гэж юу вэ

› Энэ аргыг жирэмсний эрт хугацаанд мэргэжлийн эмчийн заавар, хяналтанд хэрэглэх нь 92-97 хувийн үр дүнтэй гэж үздэг. Хэрэв энэ аргаар үр хөндүүлэхээр шийдвэл албан ёсны зөвшөөрөлтэй мэргэжлийн эмнэлэг, эмчид хандаж, ажилбарын явц болон үр дүн зэргийг хянуулж зөвлөгөө аваарай.

› Энэ аргыг дур мэдэн буруу хэрэглэснээс болж цус алдах, халдвар үүсэх зэрэг таны амь насанд аюултай ноцтой хүндрэл үүсч болохыг анхаарах хэрэгтэй.

Page 8: үр хөндөлт гэж юу вэ

Энэ аргын давуу тал:

› Умайн хүзүү, умай болон ойролцоох эрхтэнүүдэд механик гэмтэл үүсгэдэггүй.

› Багажийн ариутгалтай холбоотой халдар авах эрсдэл гардаггүй.

Дутагдалтай тал:

› Цус гаралт харьцангуй удаан үргэлжилдэг.

› Заавал жирэмсний эрт тодорхой заасан хугацаанд хэрэглэх боломжтой.

› Халдвар авах боломжтой

› Мэргэжлийн эмчийн хяналтан дор ууна.

› Дур мэдэн мэргэжлийн бус хүнээс, зах зээлээс худалдан авч хэрэглэсэн тохиолдолд эмэгтэй амь насаа алдах аюултай.

Page 9: үр хөндөлт гэж юу вэ

› Энэ аргад вакуум соруулгын аргыг хамааруулан авч үздэг. Энэ аргыг жирэмсний эхний гурван сард үр хөндөлт хийхэд түгээмэл хэрэглэдэг.

› Энэ аргаар заавал зөвшөөрөгдсөн эмнэлгийн нөхцөлд мэргэжлийн эмч үр хөндөлт хийдэг бөгөөд ажилбарын үндсэн зарчим нь умайн хөндийд өсч байгаа хөврөлийг вакуум орчин үүсгэсэн багажаар соруулж авах явдал юм. Вакуум соруулгын аргаар үр хөндөх ажилбар 10-20 минут орчим үргэлжилдэг. Үр хөндүүлсний дараа тухайн

› эмнэлэгт нэг цаг орчим эмчийн хяналтанд байдаг

Багажаар үр хөндөх арга:

Page 10: үр хөндөлт гэж юу вэ

Энэ аргын давуу талууд:

› Богино хугацаанд хийж болдог

› Цуслаг ялгадас удаан гардаггүй

› Хөврөлийн хэсэг үлдэх эрсдэл багатай

Энэ аргын дутагдалтай талууд:

› Багажны ариутгалтай холбоотойгоор халдвар дамжуулж болноУмай болон хажуугийн эрхтэнд механик гэмтэл учруулж болно

› Ажилбар хийж байгаа эмчийн чадвар шаарддаг

› Өвдөлт илүү үүсгэдэг

Page 11: үр хөндөлт гэж юу вэ

Эрт үеийн хүндрэл:

› * Цус алдах

› * Умай цоорох

› * Халдвар авах

› * Умайд цус хуримтлагдах

› * Умайд ураг, эхсийн хэсэг үлдэх

Хожуу үеийн хүндрэл:

› Умай өндгөвчийн үрэвсэл үүсэх

› * Үргүйдэл / хоёрдогч /

› * Умайн хүзүүний дутмагшил / зулбах, дутуу төрөхг.м/

Үр хөндөлтийн хүндрэл

Page 12: үр хөндөлт гэж юу вэ

› Үр хөндөлтийг сайн мэргэшсэн эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмч, эрүүл ахуй, халдвар хамгааллын нөхцөл бүрдсэн, гарч болох хүндрэлээс сэргийлэх, хүндрэл гарсан тохиолдолд яаралтай тусламжийг газар дээр нь үзүүлэх боломжтой зөвшөөрөгдсөн эмнэлэгт хийлгэвэл аюулгүй.

Үр хөндөлтийг ямар нөхцөлд хийлгэвэл аюулгүй вэ?

Page 13: үр хөндөлт гэж юу вэ

› Улаанбаатар хотод: ЭНЭШТ, Клиникийн нэгдүгээр амаржих газар, II, III амаржих газар, Магадлан итгэмжлэгдсэн ор бүхий эмэгтэйчүүдийн хувийн эмнэлгүүд. /

› Хөдөө орон нутагт: Аймгийн төрөх тасаг, Магадлан итгэмжлэгдсэн ор бүхий эмэгтэйчүүдийн хувийн эмнэлгүүд.

Ямар эмнэлгүүд дээрхи шаардлагыг хангасан байдаг вэ?

Page 14: үр хөндөлт гэж юу вэ

› Эмэгтэйчүүдийн хувийн эмнэлэг бүр үр хөндөлт хийх эрхтэй биш байдаг

› Жирэмснээ хэрхэн эрт илрүүлэх вэ?

› Хэрэв биений юм ирэх хугацаанаас 7 хоног хэтэрвэл та жирэмсэн болсон эсэхээ заавал тодруулаарай. Үүнд:

› Шээсэнд сорил тавих

› Эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх

› Чанд авиан шинжилгээ хийлгэх /Эхография/ Жирэмснээ эрт илрүүлснээр хүүхдээ тээж төрүүлэх эсэхээ шийдэх боломжтой болно.

Сэрэмжлүүлэг 

Page 15: үр хөндөлт гэж юу вэ

Үр хөндөлтөөс урьдчилан сэргийлэх

› Жирэмслэхээсхамгаалах хэрэгслийг хэрэглэж занших

› Бэлгийн хавьтагчтайгаа илэн далангүй харьцаж бие биенийгээ ойлгох.

Аюултай үр хөндөлт гэж юу вэ?

› Үр хөндөлт хийх хугацаа хэтэрсэн,/12 долоохоногоосдээш/

› Эрүүл ахуй халдвар хамгааллын шаардлага хангаагүй, үр хөндөлт хийх зөвшөөрөлгүй эмнэлэгт эсвэл зориулалтын бус газар, мэргэжлийн бус хүн жирэмснийг таслах ажилбар хийхийг аюултай үр хөндөлт гэнэ. Аюултай үр хөндөлтийн улмаас эмэгтэйн эрүүл мэнд ,амь насанд аюул учрах нь элбэг байдаг.

Page 16: үр хөндөлт гэж юу вэ

Үр хөндүүлсний дараа

› 1. Их хэмжээний цус алдах эсвэл бага хэмжээгээр удаан хугацаагаар цус гарах

› 2. Хэвлийн доогуур хүчтэй өвдөх

› 3. Халуурах

› 4. Бие сульдах,

› 5. Дотор муухайрч, ухаан балартах зэрэг шинж илэрвэл яаралтай эмчид ханд 

Page 17: үр хөндөлт гэж юу вэ

Жирэмслэхээс сэргийлэх орчин үеийн аргыг оновчтой сонгож хэрэглэснээр үр хөндөлтөөс

найдвартай хамгаална.