9
Монголын геологи, эрдэс баялгийн музей Монгол улсын газар нутгийн геологийн тогтоц, эрдэс баялгийн судалгааны хэдэн арван жилийн турш цугларсан мэдээллийг түшиглэн эх орны эрдэс баялгийг харуулсан Геологи эрдэс баялгийн музей нь геологичид, оюутнууд, сонирхогч олон түмний хүчээр боссон манай орны байгаль шинжлэлийн төрөлжсөн музей юм. Музейг анх Монголын Геологичидийн анхны багш нарын нэг док.проф. гавъяат багш Жаргалын Лхамсүрэн ШУТИС- Геологийн салбарт багшлахын зэрэгцээгээр музейн үйл ажиллагааг үүсгэн санаачилж эрхлэн явуул даг байна. Тухайн үед Монгол орны нутаг дэвсгэрт нээгдэж, олборлож байсан үнэт ба ховор металлын хүдэр, өнгөт эрдэнийн чулуу, нүүрс, газрын тос, барилгын материал мэтийн ашигт малтмалын олон төрөл зүйлийн дээж материалуудыг системтэй цуглуулах ажлыг хийж эхлэн эрдэм шинжилгээ, хичээл сургалтанд ашиглахын зэрэгцээ 1965 оны үеэс олон түмэнд

Монголын геологи, эрдэс баялгийн музей

Embed Size (px)

DESCRIPTION

Монголын геологи, эрдэс баялгийн музей

Citation preview

Page 1: Монголын геологи, эрдэс баялгийн музей

Монголын геологи, эрдэс баялгийн музей

Монгол улсын газар нутгийн геологийн тогтоц, эрдэс баялгийн судалгааны хэдэн арван

жилийн турш цугларсан мэдээллийг түшиглэн эх орны эрдэс баялгийг харуулсан Геологи

эрдэс баялгийн музей нь геологичид, оюутнууд, сонирхогч олон түмний хүчээр боссон

манай орны байгаль шинжлэлийн төрөлжсөн музей юм.

Музейг анх Монголын Геологичидийн

анхны багш нарын нэг док.проф. гавъяат

багш Жаргалын Лхамсүрэн ШУТИС-

Геологийн салбарт багшлахын

зэрэгцээгээр музейн үйл ажиллагааг

үүсгэн санаачилж эрхлэн явуулдаг байна.

Тухайн үед Монгол орны нутаг дэвсгэрт

нээгдэж, олборлож байсан үнэт ба ховор

металлын хүдэр, өнгөт эрдэнийн чулуу,

нүүрс, газрын тос, барилгын материал

мэтийн ашигт малтмалын олон төрөл

зүйлийн дээж материалуудыг системтэй

цуглуулах ажлыг хийж эхлэн эрдэм

шинжилгээ, хичээл сургалтанд

ашиглахын зэрэгцээ 1965 оны үеэс олон

түмэнд үзүүлэн таниулдаг болсон байна.

Page 2: Монголын геологи, эрдэс баялгийн музей

Улмаар 1969 онд МУИС-ийн дэргэд Минералогийн музей нэртэй байгуулагдан ажиллаж

иржээ. Мөн 1982 оноос ГУУҮ Яамны дэргэд “Минералоги, эрдэс түүхий эдийн

музей” байгуулагдан ажиллаж өргөн олонд үзүүлж байв. Энэ музей нь 1998 оноос эхлэн

Минералогийн музейтэй нэгдэн ШУТИС-ийн дэргэд өргөтгөн шинэчлэгдэж “Геологи

эрдэс баялгийн музей” нэртэйгээр ажиллаж байна.

Манай улсад алт, мөнгө, зэс, төмрийн хүдэр, хайлуур жонш, нүүрс гээд тоолбол 80 гаруй

нэр төрлийн ашигт малтмалын 7000 гаруй орд илрэлт газар мэдэгдээд байгаа. Эдгээрээс

дээжилсэн хүдрийн баялаг, ашигт малтмал, өнгөт эрдэнийн чулууны бүх төрөл зүйлсээс

бүрдсэн нийт 3000 орчим үзмэр музейд бий.

Одоогоор Геологи, эрдэс баялгийн музейд хоёр хүн л ажиллаж байна.

Захирал: Ж.Лхамсүрэн Эрхлэгч: Г.Идэрхангай

Үнэт чулууҮнэт чулуу: Доржпалам /алмаз/,Бадмаараг, Индраанил, Маргад, Сувд

Хагас үнэт чулуу: Хувилгаан эрдэнэ, Улбар шар, ногоон, нил ягаан сапфир, Эрдэнийн гэрэлт чимэд, Эрдэнийн жадеит, Демантойд, Шпинель, Эрдэнийн опал, Усан биндэръяа, Молор, Родонит, Халтмар, Хризолит /перидот/, Циркон, Биндэръяа, Кунцит, Оюу, Нил эрдэнэ, Пироп /анар-цэнт/, Альмандин /анар/, Саранчулуу, Хризопраз, Шаргал болор, Ягаан болор

Гоёл чимэглэлийн чулуу: Номин, Жадеит, Хаш, Ногоолин, Хув, Шvр, Усан болор, Утаат болор, Чароит, Мана, гартаам, чvнчигноров, Амазонит, Yvрийн туяа, Гематит, Обсидиан, Ундрам

Єнгєлгєєний чулуу: Хас, Боржин, Чулуужсан мод, Гантиг, Лиственит, Галт уулын шил, Жонш, Баргилт

Page 3: Монголын геологи, эрдэс баялгийн музей
Page 4: Монголын геологи, эрдэс баялгийн музей

Тавантолгойн орд

Page 5: Монголын геологи, эрдэс баялгийн музей

Газарзvйн байршлын хувьд өмнөговь аймгийн төв Даланзадгадаас зvvн тийш 98 км,

Цогтцэций сумаас 15 км, Улаанбаатараас 550 км-ын зайд далайн төвшнөөс дээш 1500-

1830 метрийн өндөрлөгт оршдог.

Тавантолгойн ордын хэмжээнд нvvрсний нийлбэр зузаан нь 191 метрт хvрдэг, нийт

нvvрсний 16 давхрага нь 74.9 метр зузаантай, нийт нөөцийн хэмжээ нь зургаан тэрбум

гаруй тонн, vvнээс хоёр тэрбум гаруй нь коксждог, өндөр чанартайд тооцогддог.

Лугийн голын орд

Лугийн голын газрын ховор элементийн орд ньзасагзахиргааныхувьдДорноговь

аймгийнХатанбулагсумыннутагт оршино. Сумынтөвөөсбаруун урагшаа 60 км-т,

Сайншандаасбаруун урагш 300км-т,Улаанбаатар хотоосзүүн урагшаа 750 км-т, Монгол

Улсын урд хилийн бүсэд байрладаг.

Page 6: Монголын геологи, эрдэс баялгийн музей

Цавын холимог, металл мөнгөний орд

Page 7: Монголын геологи, эрдэс баялгийн музей

Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дэвсгэрт харьяалагддаг Цавын орд нь манай

улсын цайр, хар тугалгын томоохон ордын нэг. 

Өнөөдрийн мэдэгдэж байгаа нөөц нь 3.5 сая тонн хүдэр, 226.2 мянган тонн хар тугалга,

123.3 мянган тонн цайр, 881.9 тонн мөнгө, 5.6 тонн зэстэй. Үндсэн ба дагалдах металын

агуулга: цайр 3,4%,  мөнгө 150 г/тн, алт 0,8 г/тн, зэс 0,3 г/тн, хүхэр 5,22%, висмут 0,012%,

кадмий 0,0012% гэж тогтоожээ.  

Цавын холимог металын ордод судалгаа хийгээд метал мөнгөний хүдэр гэж хэлэхээр их

хэмжээний мөнгөний зэрэгцээ газрын ховор шороон элемент тодорхой хэмжээгээр

агуулагдаж буйг тогтоосон байна.

  

Page 8: Монголын геологи, эрдэс баялгийн музей