28
Монгол хэлний амралтын даалгавар Хугацаа: 2013.12.21.- 01.26 МАНАЙ ЭХ ОРОН

Манай эх орон

  • Upload
    hasana

  • View
    103

  • Download
    1

Embed Size (px)

DESCRIPTION

Манай эх орон. Монгол хэлний амралтын даалгавар Хугацаа: 201 3 . 12.21. - 01.2 6. Ажилсаг хүүхэд гэрийн даалгаврыг бэлэг мэт хүлээн авч, богино хугацаанд чанартай хийж чаддаг . Эхийг цэвэр сайхан хуулж бичээд , даалгаврыг хийгээрэй. Асуултанд хариулж бичихдээ бүтэн өгүүлбэрээр бичээрэй. - PowerPoint PPT Presentation

Citation preview

Page 1: Манай эх орон

Монгол хэлний амралтын даалгавар

Хугацаа: 2013.12.21.- 01.26

МАНАЙ ЭХ ОРОН

Page 2: Манай эх орон

Ажилсаг хүүхэд гэрийн даалгаврыг бэлэг мэт хүлээн авч, богино хугацаанд чанартай хийж чаддаг .

Эхийг цэвэр сайхан хуулж бичээд , даалгаврыг хийгээрэй.

Асуултанд хариулж бичихдээ бүтэн өгүүлбэрээр бичээрэй.

Page 3: Манай эх орон

Эх орны газар нутаг

• Монгол улс дэлхийн бөмбөрцгийн зүүн хагаст оршдог. Нэг сая таван зуун жаран таван мянган квадрат километр нутаг дэвсгэртэй. Газар нутгийн хэмжээгээр дэлхийд 12-т ордог. Манай улс хойд талдаа Оросын Холбооны Улс, урд талдаа Бүгд Найрамдах Хятад Ард Улстай тус тус хиллэдэг. Манай улсын хилийн нийт урт 8158 гаруй км. Үүнээс ОХУ-тай 3485 гаруй км, БНХАУ-тай 4676 гаруй км-ээр хиллэнэ.

Даалгавар:

1. Тодруулсан үгсийн балархай эгшгийн үүргийг тайлбарлана уу?

Page 4: Манай эх орон

• Монгол орны баруун хагаст өндөр уул нурууд, зүүн хэсэгт тал хээр газар үргэлжилж, өмнөд хэсэгт говь цөл зонхилж байна. Манай орны хамгийн өндөр цэг 4374 метр өндөр Таван богд уул, хамгийн нам дор газар болох Хөх нуурын хотгор 560 метрт оршино. Уул нь өндөр, тал нь тэгш гадаргатай. Манай орны өтгөн модтой, чийглэг, сэрүүвтэр уур амьсгалтай нутгийг ой тайга гэнэ. Ой хээр хосолсон нутгаас урагш үргэлжлэн, өргөн уудам талбайд хээр тал оршдог. Хээр талаас урагш орших газар нутгийг говь гэнэ.

Даалгавар:2. Дээрх эхээс эгшигт гийгүүлэгчийг эгшигжүүлсэн үсгийг олно уу?

3. Эхээс заримдаг гийгүүлэгчийг эгшигжүүлсэн үгсийг олно уу?

Page 5: Манай эх орон

Манай орон 3811 гол горхи, 3500 гаруй нуур, 7000 орчим булаг шанд, 300 шахам рашаантай. Газрын доорх усны 139 гаруй орд газар байна.Даалгавар: 4.Дээрх эхээс 7+9=-Э тохирох үг 3-ийг бичнэ үү

ГОЛ МӨРӨН НУУР

Page 6: Манай эх орон

ОРХОН Хамгийн том гол: 1124 гаруй км урт

Даалгавар:

5. Орхон гол ямар аймгийн ямар суманд байдаг вэ?

Page 7: Манай эх орон

УВС Хамгийн том нуур: 3350 км кв талбайтай

Даалгавар:

6. Увс нуур ямар аймгийн ямар суманд байдаг вэ?

Page 8: Манай эх орон

Хөвсгөл хамгийн гүн, цэнгэг нуур 262 м гүн

Даалгавар:

7. Хөвсгөл нуур ямар аймгийн ямар суманд байдаг вэ?

Page 9: Манай эх орон

Буйр Хамгийн гүехэн нуур: дунджаар 6м гүн

Даалгавар:

8. Буйр нуур ямар аймгийн ямар суманд байдаг вэ?

Page 10: Манай эх орон

Өндөр уул нуруунаас гол горхи эх авч урсдаг учраас Монгол Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар гол мөрөн элбэг учраас усны нөөц ихтэй.Өндөр уулнаас эх авч урсаж буй голууд түргэн урсгалтай байдаг. Ийм голыг уулын гол гэнэ.Тал газраар урсдаг намуун урсгалтай голыг талын гол гэнэ. Эгийн голд олон гол горхи цутгадаг учир усны сүлжээ шигүү. Эгийн гол, Орхон, Ховд гол дээр усан цахилгаан станц байгуулан ашиглаж байна.

Page 11: Манай эх орон

Хүмүүс гол мөрний усыг амьдрал ахуйдаа хэрэглэхээс гадна хадлан бэлчээр, тариа, ногооны талбай, хотын ногоон байгууламжийг усжуулах, цахилгаан эрчим хүч гаргаж авахад ашиглана. Даалгавар:9. Балархай эгшгийн гээгдсэн дүрэмтэй үгийг олно уу? Яагаад гээгдсэнийг тайлбарлана уу? 10. Балархай эгшгийн гээгдээгүй дүрэмтэй үгийг олно уу? Яагаад гээгдээгүйг тайлбарлана уу?

Page 12: Манай эх орон

Хэрлэн гол Хэнтийн нуруунаас эх авч Дорнодын талаар урсаж, Буйр

нуураар дамжин Номхон далайд цутгана.

Даалгавар:11. Хэрлэн гол ямар аймгийн ямар, ямар сумаар урсан

өнгөрдөг вэ?

Page 13: Манай эх орон

Нуур •Манай оронд том жижиг нуур элбэг байдаг. Газрын гадарга өндрийн байрлалаар нь нууруудыг уулархаг нутгийн, говь талын гэж ангилдаг. Газрын гадаргын хонхорт тогтсон гол мөрөн, хур тунадас, газрын доорх ус хуримтлагдан нуур бий болно. Нуураас гол горхи эх аван урсаж байвал урсгал нуур гэнэ. Урсгал нуурын ус цэнгэг байдаг. Гадагш урсгалгүй нуурыг тогтмол нуур гэж нэрлэнэ.

Даалгавар:

12. Дээрх эхээс 9+9=Э тохирох үгийг түүж бичнэ үү ?

Page 14: Манай эх орон

Гүний ус •Ус газрын гадарга дээр ил урсахаас гадна, газрын доор гүнд оршино. Газрын гүнээс ундран урсаж байгаа ус цэвэр, тунгалаг байдаг. Газрын гүний ус гадарга дээр ундран гарч ирж байгааг булаг гэнэ. Манай орны хойд хэсгийн уулархаг ойт хээрийн нутагт гол мөрөн элбэг учир хүмүүс гүний усыг төдийлөн ашигладаггүй. Гол мөрөн, нуур, булаг шанд ховортой хээр тал, говь цөл нутагт хүмүүс гүний уснаас худаг гаргаж авдаг. Бороо цас мөсний уснаас худгийн ус тэжээгдэж байдаг.

•Даалгавар:

13. Байгалийн зүйлийг нэрлэсэн үг 10-ийг бичнэ үү.

Page 15: Манай эх орон

Худаг •Худгийг энгийн ба уурхайн гэж ангилдаг. Энгийн худаг гэдэг нь бидний мэдэх гар худаг юм. Газрын доор их гүнд орших усыг тусгай багаж төхөөрөмж ашиглан соруулж татаж авч буйг уурхайн худаг гэнэ.

Даалгавар:

14. Хүнийг заан нэрлэсэн үг 15-ийг бичнэ үү?

15. Хүний бүтээсэн зүйлийг заан нэрлэсэн үг 15-ийг бичнэ үү?

16. Тодруулсан үгийн эсрэг утгатай үгийг бичнэ үү

Page 16: Манай эх орон

Усны бохирдол • Монголчууд газар усаа хүндэтгэх ёс заншилтай ард түмэн. Булаг шандын ус ариун тул Лус оршдог хэмээн хүндэлдэг. Усны ойр буудаллах, сүү, цагаан идээ, хог усандаа оруулахгүй байхыг үр хүүхдэдээ сургамжилдаг.

• Гол горхины бохирдсон усанд нян үүссэн байдаг. Ийм усыг хоол хүнсэнд хэрэглэвэл элдэв халдварт өвчнөөр өвчилнө.

Бохирдсон ус нь хөрс, агаарт шингэж ургамал, амьтанд муугаар нөлөөлдөг.

Голын ус бохирдсоноос цэвэр усны нөөц багасна. Бидний хэрэглэх ундны ус хомсдоно.

Эрүүл ахуйн шаардлагад тохироогүй ус хэрэглэснээс хүмүүс элэг цөс, гэдэс, шүдний өвчнөөр өвдөх нь ихсэж байна.

Page 17: Манай эх орон

Усыг халдваргүй болгох энгийн аргуудаас хэрэглэцгээе

1. Усаа буцалгаж хэрэглэнэ.

2. Цэвэршүүлсэн ус хэрэглэнэДаалгавар:

17. Ус цэвэршүүлэх өөр ямар арга байж болох вэ? Тоочин бичнэ үү?

18. Амралтынхаа хамгийн хөгжилтэй тохиолдсон явдлыг 25-30 үгэнд багтаан найруулж бичнэ үү?

Page 18: Манай эх орон

ТҮҮХИЙН ДУРСГАЛТ ГАЗРУУД

Page 19: Манай эх орон

Хойд цэнхэрийн агуй

Даалгавар:

8. Ямар аймгийн ямар суманд байдаг вэ?

Page 20: Манай эх орон

Эрдэнэзуу хийд

Даалгавар:

8. Ямар аймгийн ямар суманд байдаг вэ?

Page 21: Манай эх орон

Чингисийн морьт хөшөө

Даалгавар:

8. Ямар аймгийн ямар суманд байдаг вэ?

Page 22: Манай эх орон

Хамарын хийд

Даалгавар:

8. Ямар аймгийн ямар суманд байдаг вэ?

Page 23: Манай эх орон

Цогтын цагаан балгас

Даалгавар:

8. Ямар аймгийн ямар суманд байдаг вэ?

Page 24: Манай эх орон

Чингис хааны хөшөө

Даалгавар:

8. Ямар аймгийн ямар суманд байдаг вэ?

Page 25: Манай эх орон

Хархорум

Даалгавар:

8. Ямар аймгийн ямар суманд байдаг вэ?

Page 26: Манай эх орон

Ээж хайрхан

Даалгавар:

8. Ямар аймгийн ямар суманд байдаг вэ?

Page 27: Манай эх орон

То вангийн босгосон хэвтээ Жанрайсаг

Даалгавар:

8. Ямар аймгийн ямар суманд байдаг вэ?

Page 28: Манай эх орон

Даалгавраа сайн хийж байгаа гэдэгт багш нь итгэж байна. Цэвэр нямбай сайхан хийгээрэй.

Амжилт хүсье