11
Лекц №6 Нийгэм Нийгмийг социологи, улс төр судлал, түүх, эдийн засаг гэх зэрэг салбар шинжлэх ухаанууд өөр өөрийн судлах зүйл, онцлогийн үүднээс аль нэг тодорхой талаас нь судалдаг. Харин гүн ухаан нь нийгмийг түүний мөн чанар, гарал үүсэл, зорилго, дэвшил, хөгжил, оршин тогтнолын ерөнхий зүй тогтол, зарчим, утга учрын үүднээс авч үзэж ертөнцийг үзэх үзэл, онолын түвшинд ерөнхийд нь нэгтгэн дүгнэж судална. Нийгмийг тийнхүү судалдаг гүн ухааны салбар чиглэлийг нийгмийн гүн ухаан гэж нэрлэдэг. Энэ бол бодгаль хүмүүсээс ангид дээгүүр орших түүний хэлбэр, харилцаа холбооны системийн тухай байгалийн толинд тусган бодохуй юм. Нийгмийн гүн ухаан нь нийгмийг өргөн, гүнзгий утга агуулгатайгаар үзэж нэгтгэн дүгнэж тодорхойлохыг зайлшгүй шаарддаг ч түүний олон янзын урсгал чиглэл өөр өөрийн баримтласан харилцан ялгаатай үзэл, онол, хөтөл үзэл (парадигма), арга хандлагат дулдуйдан тайлбарладагаас нийгэм гэж чухам юу юм бэ? гэдэг талаар нэгдмэл үзэл хараахан бүрэлдээгүй байна. Гүн ухаанд нийгэм гэсэн ойлголтыг өргөн утгаар нь гурван түвшинд хэрэглэдэг байна. 1. Хүн төрөлхтний түүхэнд оршин байсан бүх нийгмийг нэгтгэн дүгнэж хүний нийгэм 2. Түүхийн аль нэг томоохон үе шат, эсвэл соёл иргэншлийн түүхэн том хэв маягийн хүрээнд орших нийгмийг тэмдэглэж тухайлбал, хүй нэгдлийн, капиталист, аж үйлдвэржсэн, орчин үеийн нийгэм. 3. Дэлхийн аль нэг орон дахь тодорхой нэг үндэстэн, ард түмний нийгэм буюу тухайлбал, Монголын, Америкийн нийгэм гэх мэт. Нийгмийн гүн ухаан нь нийгмийн язгуур шинж, түүний онцлогийг магадлан тайлбарлахыг эрмэлздэг. Нийгмийн язгуур чанарын тухай ойлгохуйд XX зууны гүн ухааны үндсэн чиглэлүүд, ялангуяа, феноменологи, герменевтик, аналитик чиглэл болон постмодернизм онцгой шинэ санаа авчирсан юм. Феноменологичдын /Гуссерль, Шелер, Шюц/ үздэгээр, хүмүүс нийгмийн бүхэлд тохиолдлоор нэгддэг юм биш, харин тэд санаашралынхаа өрнөлд нэгэн ижил мөн чанарыг олж харах хосгүй чадварынхаа ачаар нэгддэг. Эдгээр мөн чанар нь ойлголт, үнэлэмж

лекц №6

  • Upload
    buyan88

  • View
    7.131

  • Download
    1

Embed Size (px)

DESCRIPTION

Лекц №6.

Citation preview

Page 1: лекц №6

Лекц №6

Нийгэм

Нийгмийг социологи, улс төр судлал, түүх, эдийн засаг гэх зэрэг салбар шинжлэх ухаанууд өөр өөрийн судлах зүйл, онцлогийн үүднээс аль нэг тодорхой талаас нь судалдаг. Харин гүн ухаан нь нийгмийг түүний мөн чанар, гарал үүсэл, зорилго, дэвшил, хөгжил, оршин тогтнолын ерөнхий зүй тогтол, зарчим, утга учрын үүднээс авч үзэж ертөнцийг үзэх үзэл, онолын түвшинд ерөнхийд нь нэгтгэн дүгнэж судална. Нийгмийг тийнхүү судалдаг гүн ухааны салбар чиглэлийг нийгмийн гүн ухаан гэж нэрлэдэг. Энэ бол бодгаль хүмүүсээс ангид дээгүүр орших түүний хэлбэр, харилцаа холбооны системийн тухай байгалийн толинд тусган бодохуй юм. Нийгмийн гүн ухаан нь нийгмийг өргөн, гүнзгий утга агуулгатайгаар үзэж нэгтгэн дүгнэж тодорхойлохыг зайлшгүй шаарддаг ч түүний олон янзын урсгал чиглэл өөр өөрийн баримтласан харилцан ялгаатай үзэл, онол, хөтөл үзэл (парадигма), арга хандлагат дулдуйдан тайлбарладагаас нийгэм гэж чухам юу юм бэ? гэдэг талаар нэгдмэл үзэл хараахан бүрэлдээгүй байна.Гүн ухаанд нийгэм гэсэн ойлголтыг өргөн утгаар нь гурван түвшинд хэрэглэдэг байна. 1. Хүн төрөлхтний түүхэнд оршин байсан бүх нийгмийг нэгтгэн дүгнэж хүний нийгэм 2. Түүхийн аль нэг томоохон үе шат, эсвэл соёл иргэншлийн түүхэн том хэв маягийн хүрээнд орших нийгмийг тэмдэглэж тухайлбал, хүй нэгдлийн, капиталист, аж үйлдвэржсэн, орчин үеийн нийгэм. 3. Дэлхийн аль нэг орон дахь тодорхой нэг үндэстэн, ард түмний нийгэм буюу тухайлбал, Монголын, Америкийн нийгэм гэх мэт.

Нийгмийн гүн ухаан нь нийгмийн язгуур шинж, түүний онцлогийг магадлан тайлбарлахыг эрмэлздэг. Нийгмийн язгуур чанарын тухай ойлгохуйд XX зууны гүн ухааны үндсэн чиглэлүүд, ялангуяа, феноменологи, герменевтик, аналитик чиглэл болон постмодернизм онцгой шинэ санаа авчирсан юм.

Феноменологичдын /Гуссерль, Шелер, Шюц/ үздэгээр, хүмүүс нийгмийн бүхэлд тохиолдлоор нэгддэг юм биш, харин тэд санаашралынхаа өрнөлд нэгэн ижил мөн чанарыг олж харах хосгүй чадварынхаа ачаар нэгддэг. Эдгээр мөн чанар нь ойлголт, үнэлэмж болж, хэллэгүүдэд биежин хэрэгжиж байдаг. Нийгмийн бүхлийн гол төв нь ёс суртахууны, гоо сайхны, мөн шашны чиглэлийн үнэлэмжүүд юм.

Ахуйн герменевтикчдийн /Гадамер болон бусад/ үздэгээр хүмүүсийн хоорондын харилцааны онцлог нь тэд өөр нэгэн “Чи”-д нээлттэй байх, ямар нэгэн юм ярих, бас үүнийг сонсох боломж бидэнд байдаг гэдэгт оршдог. Нийгэм бол хүмүүс харилцан бие биенээ ойлголцдог учраас нийтлэг үйлийг хэрэгжүүлэх чадвартай байдаг хамтын ахуй нь юм.

Коммуникатив оюун ухааныг баримтлагчид /Хабермас, Апель гэх мэт/ хүмүүсийг эрх ашиг, үнэлэмж нэгтгэдэг гэж үздэг. Хэл ярианы коммуникацын үндсэн дээр хамтын үйлдлийн дүрмийг боловсруулдаг. Нийгэм нь зөвхөн нээлттэй

Page 2: лекц №6

шинж, ардчилсан шинж, шүүн тунгаах эрх, зөвшилцөл, консенсусд орох хүсэл эрмэлзлэл оргилсон газар бололцоотой байдаг коммуникатив-дискурсив шинжтэй бүхэл юм.

Аналитик чиглэлийнхний үзлээр /Хэар, Ролз зэрэг/ нийгмийг бүрдүүлэн тогтоогч нь хүмүүсийн хэл ярианы үйл ажиллагаа, мөн түүнтэй холбоотой бүх зүйл юм. Хийж буй үйл буюу хэл ярианы үйлдлийнхээ хүчинд хүмүүс бие биетэйгээ харилцаж байдаг. Эдгээр үйлдэлд хүний практик хүсэл зориг, амжилт олох гэсэн эрмэлзэл бий болдог. Хүмүүс өөртөө ашигтай зүйлээ хийж байдаг, эсвэл өөрөөр хэлбэл амьдралыг нь үр ашигтай болгогч зүйлийг хийж байдаг.Постмодернистууд /Лиатард болон бусад/ нийгмийн язгуур чанарыг хамгаас түрүүнд хүмүүс ургуулан бодох чадварынхаа тусламжтайгаар зарим дүрийг бүтээдэг хэлэн тоглоомын адтай байдал мэтээр тодорхойлдог. Нийгмийн өвөрмөц онцлогийг тодорхой, тэгээд бас өв тэгш, бүрэн дүүрэн байдлаар төсөөлөх боломжгүй. Нийгмийн элемент болохынхоо хувьд хүн бол байгалиас дээгүүр оршихуй мөн бөгөөд тэр ямар нэгэн юмны хэлбэрт үл төсөөлөгдөх ургуулан бодсон зүйл рүү тэмүүлж байдаг.

Нийгэм олон тал хандлагатай, баялаг агуулгатай бөгөөд үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг учраас түүнийг олон ургальч үзлийн үүднээс хандаж тайлбарлахыг хэрхэвч үгүйсгэж болохгүй. Гэхдээ нийгмийн нарийн бүтэц, зохион байгуулалттай, өөрөө хөгжигч, нээлттэй тогтолцоо болохыг зайлшгүй анхаарах шаардлагатай юм. Нийгэм нь хүнээс ангид оршин тогтнох үндэсгүй учраас нийгмийн тогтолцоог хувь хүмүүс, тэдгээрийн хамтлаг, байгууллагууд, хоорондын харилцааны болон эдийн ба оюуны соёлын нийлбэр цогцыг хамтатган илэрхийлдэг.

Нийгмийн гүн ухааны судлах зүйл бол нийгмийн амьдралын тусгай нэг тал биш, харин түүний хөгжил, үйл ажиллагааны бүхий л тал болон харилцааны ерөнхий хандлага болж байдаг. Нийгэм нь бүтцийн хувьд улс төрийн, социаль, эдийн засгийн, оюуны амьдралын зэргээр ангилан хувааж болохуйц хэсгүүдтэй бөгөөд тус бүр нь хөндөн үзвэл зохих гүн ухааны асуудлуудтай байдаг юм. Бидний дээр өгүүлсэн хэдхэн асуудал төдийгөөр гүн ухааны хамрах цар хүрээ бүхэлдээ тодорхойлогдох боломжгүй бөгөөд түүхийн, соёлын, шинжлэх ухааны гэх мэт маш олон асуудлуудыг багахан гарын авлагын хэмжээнд бүрэн багтаах нь ихээхэн ярвигтай болох билээ. Учир иймээс сонирхсон чиглэлээр холбогдох ном зохиолуудаас гүнзгийрүүлэн судлах нь чухал.

Философийн аливаа бүрэлдэхүүн нийгмийг өөрийнхөө байр сууринаас судлах зүйлдээ багтаадаг. Тухайлбал онтологи гэхэд нийгэм бүхэлдээ юм уу түүний харьцангуй тоггвортой бүтцүүд ахуйн бусад янз бүрийн хэв маяг, илрэл (модус) ба хүрээтэй ямар холбоо, харьцаа бүхийг авч үздэг.Философийн түүхэнд "нийгэм" гэдэг онтологи ойлголт олон утгаар хэрэглэгдэж иржээ.

Page 3: лекц №6

Хүмүүсийн хамтын амьдрал, үйл ажиллагааны ихээхэн чухал, тогтвортой зохион байгуулалтыг илэрхийлсэн ойлголт анх эртний грекчүүдийн философи, нийгмийн сэтгэлгээнд бий болсон аж. Тэр нь нийгмийн тухай ойлголт юм. Гэхдээ грекчүүд анхандаа "нийгэм" гэдэг нэр томъёо ашиглаагүй байна. Харин түүний оронд "төр улс (state)" гэдэг нэр томъёо ашигласан байна. Үүний учир гэвэл эртний Грекийн хот-улсууд боолын хөдөлмөрийг өргөн ашиглахдаа төрийн албадлагыг ташуурдах аргыг голлон ашиглахаас өөр аргагүй байсан аж. Төр тийнхүүмхүн амыг нягтруулагч, өөрөөр хэлбэл нийгмийн зохион байгуулалтыг хангагч гол хүчин зүйл болж байсныг Платон зэрэг философичид онолын үүднээс илэрхийлэн "төр улс" буюу "хот улс (полис)" гэдэг ойлголтыг "нийгэм" гэсэн утгаар хэрэглэсэн байна.Улмаар христос шашны анхны томоохон онолч Августин төр улсын дотор хоёр янзын хот байдаг тухай өгүүлсэн нь төр улсын дотор хоёр янзын нийгэм байдаг гэсэн утгатай байсан аж. Үүнд: хоёр янзын хайр хоёр янзын хотыг бий болгодог. Эдгээр нь: 1."дэлхийн хот (град)"-энэ бол бурхан тэнгэрийг үл тоомсорлох хүртлээ өөрийгөө хайрладаг төрт ёс; 2."Бурхан тэнгэрлэг хот"-энэ бол өөрийгөө гаргуунд орхитлоо бурхан тэнгэрийг хайрлах байдалд үндэслэдэг оюун санааны нийтлэг бүхий иргэд хэмээх хоёр үндсэн хот байдаг ажээ. Энэ хоёр хотынхон хамт амьдарч, гэхдээ өөр өөр хүсэл сонирхолтой байж, тэмцэлдэж байдаг. Бурхан тэнгэрлэг хотынхон нь хүн төрөлхтний цөөнх байдаг боловч дэлхийн хотынхондоо түгээмэл чин эрмэлзэл, дээд үлгэр дууриал болдог. Дэлхийн хотын иргэдийг нүгэл хилэнцэд нэрвэгдсэн байгаль төрүүлж, харин бурхан тэнгэрлэг хотын иргэдийг (хилэнцээс нь байгалийг ангижруулагч) буян хишиг төрүүлдэг гэж Августин үзсэн. Бас эзэн тэнгэрлэг хотынхон нь дэлхийн хотынхон дотор бядан оршиж, ингэхдээ байнгын хавчлагад оршдог гэж тэрээр сурталчилжээ.

Платон, Аристотель зэрэг эртний сэтгэгчид хүмүүсийг нийгэмшүүлэх шийдвэрлэгч хүчин зүйл нь тэдний материаллаг хэрэгцээ болон төрийн албадлага мөн хэмээн үзсэн байхад Августин тийм хүчин зүйл нь өөрийгөө юм уу бурхан тэнгэрийг дээдэлдэг хайр мөн гэжээ. Ийнхүү тэрээр хүмүүсийг нийгэмшүүлэгч хүчин зүйлсээс сэтгэл зүйн хүчин зүйлийг нь онцолдог.Харин дундад зууны Европын оюуны амьдралд христос шашин ноёрхох болсон нөхцөлд хүн амын буюу нийгмийн зохион байгуулалтын няггруулагч гол хүчин зүйлийг Бурхан тэнгэр мөн гэдэг үзэл санаа тийм нехцөл дэх нийгмийн сэтгэлгээнд ноёрхдог байжээ.

Сэргэн мандалтын зарим сэтгэгч, тухайлбал төр судлаач Николло Макиавелли (1469-1527) нийгмийг төр улстай үндсэндээ адилтгаад, түүнийг нягтруулагч хүчин зүйл нь амьдралынхаа зорилго, утга учир, аз жаргалын төлөө гэсэн хүмүүсийн хүсэл эрмэлзэл мөн хэмээжээ.

Шинэ үеийн философи дахь нийгмийг төр улстай адилтгадаг үзэлтнүүдийн нэг хэсэг нь (тухайлбал Т.Гоббс, Дж.Локк нар) нийгэм бол иргэд бие биеийн амь, эрх чөлөөнд халдахаас татгалзан энх тайван, нийгмийн гэрээ байгуулсны, (өөрөөр хэлбэл төр бий болсны) үр дүн мөн гэсэн аж. Харин өөр нэг хэсэг сэтгэгч, тухайлбал Мандевилль (1670-1733), Шефстбери (1671-1713) нар аваас нийгэмч шинж бол хүний төрөлх шинж бөгөөд улмаар төр улс үүссэнээр нийгэм нь төр

Page 4: лекц №6

улсад багтагч, захирагдагч бүрдэл болдог гэж үзсэн юм. Чухамхүү энэ сүүлчийн үзэлд нь үндэслэх замаар "иргэний нийгэм" гэдэг онолын баримтлал XIX зууны 20-30-аад онуудад төлөвшсөн байна. Уг баримтлалын үүднээс иргэний нийгэм бол төрөөс үл хамаармалаар үүсээд улмаар төрийн зүгээс хууль ёсоор зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа явуулдаг янз бүрийн байгууллага ба зохион байгуулалт мөн. Тийнхүү улс төрийн, эдийн засгийн, соёлын, үндэсний, арьсны үзлийн, экологийн зэрэг аливаа бололцоот зорилтоор үүсдэг иргэний нийгмүүд бол төр улсын доторхи зохион байгуулалт мөн.

XIX зууны сүүлийн хагасаас хойш нийгмийг төр улстай адилтгадаг үзлээс татгалзах үндсэн дээр "нийгэм-эдийн засгийн формаци", "иргэншил", "эдийн засгийн өсөлтийн шатууд" гэх мэт нийгмийн философи баримтлалууд үүссэн билээ. Тэдгээр нь нийгмийн амьдралын үндэс, тодорхойлогч хүчин зүйлийг бие биеэсээ ялгаатай ойлгон тайлбарладаг юм.

XIX зууны сүүл үеэс XX зууны эхний хагас хүртэлх хугацаанд сэтгэл зүйн (психологийн) юмуу ёс суртахууны хүчин зүйлсийг онцлох замаар нийгмийн тухай олон үзэл бий болжээ. Тухайлбал, францын философич, социологич Эмиль Дюркгейм (1858-1917) нийгэм бол "хамтач ойлгоцод" үндэслэдэг бөгөөд бодгалиас дээгүүр тийм оюуны бодит чанар мөн гэж үздэг байна. Германы социологич, философич, түүхч Макс Вебер (1864-1920) нийгэм бол нийгмийн үйлдлийн, өөрөөр хэлбэл бусад хүмүүст хандсан үйлдлийн үр дүн болдогтийм (хүмүүс хоорондын) харилцан үйлдэл мөн гэж үзжээ. Америкийн социологич Толкотт Парсонс (1902-1979) нийгэм бол хэл, үнэлэмж, хэм хэмжээ зэргийг эхлэлээ болгодог систем мөн гэдэг онол боловсруулснаараа алдартай билээ. Нийгмийг авч үзсэн эдгээр өөр өөр онолын ойлголтоос хийж болох нэг дүгнэлт гэвэл тэдгээр нь тодорхой үндэстний ба улс орны нийт амьдралд юм уу түүний зарим салбарт тухай тухайн үед шийдвэрлэх нөлөө.үзүүлдэг нэг юм уу хэд хэдэн хүчин зүйлийг зүйтэй авч үздэг байна. Гэвч тийм хүчин зүйлийг тэрхүү нийгмийн байгууламжид бүх цаг үеийн туршид шийдвэрлэх нөлөөтэй мэт үзэх байдалд үндэслээд нийгэм гэж юу болохыг тайлбарладаг ажээ. Ийнхүү тэдгээрт зохистой санаа, туйлшрал аль аль нь илэрдэг ажээ.

XX зууны сүүлийн хагаст нийгэм бол тухайн улс орны нийт хүн амыг хамарсан зохион байгуулалт мөн хэмээн үздэг байр суурь өрнөдийн онолын социологид хүчтэй дэлгэрч байна.

Нийгмийн тухай аливаа философи ойлголт агуулгаараа бие биеэсээ ялгаатай, зарим нь бүр эсрэг тэсрэг арга зүйд үндэслэдэг ч гэсэн аль аль нь хүн төрөлхтний тодорхой хүрээний хамтлагийг хамарч, тэгээд бас тэр хамтлагийнхаа тогтвортой оршин тогтнолыг тодорхойлогч хүчин зүйлийн аль нэгийг юм уу заримыг олж тогтоосон байдаг. Үүгээрээ тэдгээр нь нийгмийн тухай онтологи ойлголтууд мөн юм.

Нийгмийг зөвхөн өөрийнх нь хүрээнд авч үзвэл тэр нь нийгмийн тухай философийн объект болдог. Харин түүнийг энэ хүрээнээс нь халин бусад төрөлтэй

Page 5: лекц №6

нэгдэлтэй ба ялгаатайг нь тайлбарлах нь түүнийг \нийгмийг\ онтологи судалгааны бүрэлдэхүүн хэсэг болгодог.

Онтологийн үүднээс материаллаг ахуйг илэрдэг хүрээний нь ялгаа ба үүссэн хугацааны нь дараалал хоёрыг нь уялдуулан авч үзэх үед байгалийн дараагаар нийгмийг авч үзэх шаардлагатай байдаг.

Аль ч ард түмэн түүхэндээ өөрсдийн угсаа гарал, өөр хоорондын янз бүрийн харилцаа хамаарлыг иш үндэс болгон амьдрал, үйл ажиллагааныхаа хамтын зохион байгуулалтаа бясалган илэрхийлсэн домгийн уран сайхны зэрэг янз бүрийн сэтгэлгээ бий болгож иржээ. Гэхдээ тэдгээр нь ердийн ухамсрын төвшний бясагал байсан аж. Харин бичгийн дурсгалын эдүгээ олддог эх сурвалжуудыг үндэс болговол хүмүүсийн хамтын амьдрал үйл ажиллагааны ихээхэн чухал, тогтвортой зохион байгуулалтыг илэрхийлсэн ойлголт анх эртний грекчүүдийн философи, нийгмийн сэтгэлгээнд бий болсон аж. Тэр нь нийгмийн тухай ойлголт юм. Гэхдээ грекчүүд нийгмийг онолын агуулгын хувьд ярьсан болохоос яг “нийгэм” гэдэг нэр ашиглаагүй байна. Харин түүний оронд “төр улс (state)” гэдэг нэр томъёо ашигласан байна. Үүний учир гэвэл эртний Грекийн хот-улсууд боолын хөдөлмөрийг өргөн ашиглахдаа төрийн албадлагыг ташуурдах аргыг голлон ашиглахаас өөр аргагүй байсан аж. Төр тийнхүү хүн амыг нягтруулагч, өөрөөр хэлбэл нийгмийн зохион байгуулалтыг хангагч гол хүчин зүйл болж байсныг Платон зэрэг философичид онолын үүднээс илэрхийлэн “төр улс” буюу “хот улс \полис\” гэдэг ойлголтыг “нийгэм: утгаар хэрэглэсэн байна.

Иргэний нийгэм гэдэг онолын баримтлал XIX зууны 20-30-аад онуудад төлөвшсөн байна. Уг баримтлалын үүднээс иргэний нийгэм бол төрөөс үл хамаарлаар үүсээд улмаар төрөө хууль ёсоор зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа явуулдаг янз бүрийн байгууллага ба зохион байгуулалт мөн. Тийнхүү улс төрийн, эдийн засгийн, соёлын, үндэсний, арьсны үзлийн, экологийн зэрэг янз бүрийн зорилтоор үүсдэг иргэний нийгмүүд бол тер улсын доторхи зохион байгуулалт мөн.XIX зууны сүүлийн хагасаас хойш нийгмийг төр улстай адилтгадаг үзлээс татгалзах үндсэн дээр "нийгэм-эдийн засгийн формаци", "иргэншил", "эдийн засгийн өсөлтийн шатууд" гэх мэт нийгмийн философи баримтлалууд үүссэн билээ. Тэдгээр нь нийгмийн амьдралын үндэс, тодорхойлогч хүчин зүйлийг бие биеэсээ ялгаатай ойлгон тайлбарладаг юм.

XIX зууны сүүл үеэс XX зууны эхний хагас хүртэлх хугацаанд сэтгэлзүйн (психологийн) юмуу ёс суртахууны хүчин зүйлсийг онцлох замаарнийгмийн тухай олон үзэл бий болжээ. Тухайлбал, Эмиль Дюркгейм (1858-1917) нийгэм бол "хамтач ойлгоцод" үндэслэдэг бөгөөд бодгалиас дээгүүр тийм оюуны бодит чанар мөн гэж үздэг байна. Германы социологич, философич, түүхч Макс Вебер(1864-1920)  нийгэм  бол  нийгмийн  үйлдлийн,   еерөөр  хэлбэл  бусад хүмүүст хандсан үйлдлийн  үр дүн  болдог тийм  (хүмүүс хоорондын) харилцанүйлдэл мөн гэж үзжээ. Америкийн социологич Толкотт Парсонс (1902-1979) нийгэм бол хэл, үнэлэмж, хэм хэмжээ зэргийг эхлэлээ болгодогсистем мөн гэдэг онол боловсруулснаараа алдартай билээ.

Page 6: лекц №6

XX зууны  сүүлийн  хагаст нийгэм  бол улс орны  нийт хүн  амыгхамарсан  зохион  байгуулалт  мөн хэмээн  үздэг байр  суурь өрнөдийн онолын социологид хүчтэй дэлгэрч байна. Тухайлбал, америкийн социологич Антони Гидденс "нийгэм бол ард түмний бүлэг, үүнд тодорхой нутаг дэвсгэрт амьдарч, улс терийн засаглалын нэг тогтолцооны албат нь байж, өөрийгөө хүрээлж буй бусад бүлгээс танигдан ялгардаг тийм бүлэг мөн" гэж бичсэн байна.Нийгмийн тухай аливаа философи ойлголт агуулгаараа бие биеэсээ ялгаатай, зарим нь бүр эсрэг тэсрэг арга зүйд үндэслэдэг ч гэсэн аль аль нь хүн терөлхтний тодорхой хүрээний хамтлагийг хамарч, тэгээд бас тэр хамтлагийнхаа тогтвортой оршин тогтнох тодорхойлогч хүчин зүйлийг хэдийгээр бие биеэсээ ялгаатай боловч олж тогтоосон тэдгээр нь нийгмийн онтологи ойлголтууд мен.

Нийгмийн амьдрал бол иргэншлийн үйл явц мөн

Иргэншил бол нийгмийн оршин тогтносон хэлбэр мөн. Материаллаг ертөнцийн чанарын өвөрмөц хэсэг болсон нийгэм бол түүний хөдөлгөөний дээд хэлбэр мөн. Нийгэм байгалын хувьслын үр дүнд буй болж, түүний жам ёсны үргэлжлэл болон оршин тогтнолынхоо анхны мөчөөс эхлэн өөрийн онцгой системт шинж, хөгжлийн  өвөрмөц хуулиудаар тдорхойлогдож иржээ. Нийгмийн амьдралын тусгай талуудыг судалдаг нийгмийн тусгай шинжлэх ухааныг бодвол нийгмийн философи бүхэл систем болсон нийгмийн байдал түүний үйлчлэл ,хөгжлийн ерөнхий социал хуулиудыг, мөн түүнчлэн байгальтай, бүхэлдээ ертөнцтэй түүний харилцан үйлчилгээг судалдаг. Нийгмийн хөгжлийн хууль байгалийнхтай адилхан объектив шинжтэй. Тэр нь байгалийн хуулийг бодвол хүмүүсийн үйл ажиллагаагаар дамжин хэрэгжиж байдаг. Иймээс нийгмийн хуулиудын судалгаа нь тэдгээрийг хэрэгжүүлэх механизм хэлбэрийг тодорхойлж байдаг субьектив хүчин зүйлсийн агуулгыг уг хуулиудад хамруулах бололцоог зайлшгүй олгодог учиртай. Социал үйл явцуудын агуулга чиглэлт шинж чанар олон үеийнхний сая сая хүмүүсийн цогцолбор үйл ажиллагаагаар дамжин илэрч хүн төрөлхтний хөгжлийн нэгдмэл иргэншлийн үйл явц болон биелж байдаг. Нийгмийн түүх бол нийгмийн дэвшлийн тодорхой шатууд зүй тогтолт үеүүдийг дамжигч хүний иргэншлийн хөгжил мөн. Иргэншлийн ойлголт түүхэн ёсоор төлөвшиж ирсэн, харин философичид янз бүрийн цаг хугацаанд түүний агуулгад өөр нэмэр хандив оруулсан байдаг.

Хүмүүсийн материаллаг ба оюуны үйл ажиллагаа хэдийгээр чухал ч гэсэн  иргэншлийг зөвхөн түүний үр дүн биш харин нийгмийн харилцаануудын    нөхөн төлжилтийн арга буюу технологи, нийгмийн амьдралыг бүтээж нөхөн төлжүүлж байдаг социал зохион байгуулалт гэж ойлгож байна. Иргэншил нь социал-соёлын нийтлэг, техникийн хийгээд социал улс төрийн институтуудын болон тэдгээрийн системт байгууламж дахь оюуны соёлын хөгжлийн төвшин түүний үндсэн шалгуур гэж тооцогдох болжээ. Одоо үед иргэншлийн агуулгад глобал асуудлуудыг шийдвэрлэх, хүн төpөлхтнийг эсэн мэнд байлгах асуудлыг шийдвэрлэх нийгмийн арга чадвар нэмэгдэж байгаа. Иргэншлийн тухай орчин үеийн нийгэм дэх глобал хувьсал нийгмийн хөгжилийн субъектив хүчин зүйлийн чанарын шинэ роль, социал нийтлэгүүд, улс төрийн институтуудын тухай шинэ төвшингийн философи-

Page 7: лекц №6

аргазүйгээр ухаарч мэдэхийн чухалыг тодорхойлж буй нийгмийн амьдралын үйлчлэлийн шалгуурууд зэргийн тухай асуудлуудыг олон талаар цоо шинээр дэвшүүлэн тавьж байна. Энэ нь орчин үеийн философийн боловсруулалтад мэдээллийн  нийгмийн үүсэн тогтнолын нөхцөл дэх нийгмийн харилцааны онолын нэн түгээмэл загвар болгон тусгагдаж байна.

Иргэншлийн загварууд. Мэдээллийн иргэншлийн агуулга үндсэн шинжүүд.

Иргэншил бол нийгмийн оршин тогтнол хөгжлийн хэлбэр мөн. Түүний эх сурвалж бүүр хүй нэгдлийн нийгэмд үүссэн бөгөөд тэр цагт эдийн болон оюуны соёлын эх үүсвэр зарим элементүүд үүсч буй болсон  хүмүүсийн  амьдралын үйл ажиллагааны иргэншлийн үндсүүд алгуур үүсэн тогтож байсан гэж үздэг. Соёлын хэв маяг, иргэншлийн  янз бүрийн хэв маягууд нийгмийн үйлдвэрлэлийн хүрээн дэх техник хангамжийн болоод социал оюуны салбар дахь бие хүний чөлөөт байдлын хэр хэмжээнээс хамааран тодорхойлогдож байдаг бөгөөд хүн төрөлхтөн хөгжихдөө иргэншлийн космогенный, техногенный буюу аж үйлдвэрийн иргэншил туулж өнгөрүүлсэн. Космогенный иргэншил гар хийцийн техник энгийн технологид тулгуурлаж байсан, байгалийн хүчнээс нийгмийн асар их хамаарлаар тодорхойлогдож байжээ. Иргэншлийн дараагийн техногенный хэв маягийн үндэс бол машин техник ШУ-ны хөгжил тэр нь аажмаар шууд үйлдвэрлэх хүч болж хувирах явдал, хөлсний хөдөлмөр, зах зээлийн харилцаа, мэргэжлийн соёлын бүх хэлбэрүүдийн өндөр түвшин мөн. Аж үйлдвэрийн иргэншлийн хөгжилд хэдийгээр антогонист зөрчил байсан боловч тэр үеийн хүмүүс шинэчлэлийн үндсэн дээр нэн  ялангуяа хөрөнгөтний ардчилсан ба социалист хувьсгалын явцад нийгмийг өөрчлөх бололцоог эзэмшиж байв. ХХ зууны техникийн шинэчлэлийн хөгжил болон капиталист, социалист нийгэм-улс төрийн системийн зөрчил хуучин нийгмийг илүү боловсронгуй нийгмээр халж солих нь зайлшгүйг нөхцөлдүүлжээ. Нийгмийн оюуны чадамжийн түвшин, чанар мэдээллийн үндсэн дээр түүний нөхөн төлжих бололцооны үйлдвэрлэгч нөхцөл болж байгаа болохоор бие хүн, оюуны соёл онцгой чухал юм. Тэдгээр нь үйл ажиллагааны тодорхой төрлүүдийн хязгаар бүх социал системийн хөгжлийн анхдагч тодорхойлогч хүчин зүйл болон хувирч байна.

Орчин үеийн философи нийгмийн шударга ёсыг аж үйлдвэрийн иргэншлийн халааг авч байгаа мэдээллийн нийтийн мөн чанар гэж үзээд түүний дараах ерөнхий утга санааг гаргаж байна. Үүнд:

1. Улсын секторын тэргүүлэх роль бүхий олон хэвшилт эдийн засаг, зохицуулагдагч зах зээл бэлхэн байна.

2. Хөдөлмөрийн үндэс суурь, ажиллагсдын хөдөлмөрийн тоо чанарт нийцсэн урамшуулал, ямар нэг шалтгаанаар хөдөлмөрлөж чаддаггүй нийгмийн нийт давхрааны хүчтэй социал хамгаалалт .

3. Нийгмийн амьдралын бүх салбарын зохион байгуулалтын ардчилсан хэлбэрүүд

Page 8: лекц №6

4. Нийгмийн ач холбогдолтой үйл явцуудын төрийн жолоодлого

5. Шинжлэх ухаан, соёлын, нэн ялангуяа эрх зүй, зан суртахууны өндөр түвшин болно.

Нийгмийн шударга ёсны зарчим зэрлэг бүдүүлэг зах зээл, хөдөлмөрийн бус орлогын үзэл сурталтай нийцдэггүй, түүний хэрэгжилт нь улс орон, ард түмний үндэстэн-төр  улсын ашиг сонирхлыг дагаж мөрдөхийг шаардаж байдаг. Одоо социал шударга ёсны нийгэм социал чин хүслэн, социал дэвшлийн бодьтой бололцоо мөн гэж ойлгогдож байна.

Нийгмийн хөгжлийн шалгууруудын үндэслэл, тэдгээрийг нийгэм эдийн засгийн формацын онолтой харьцуулан тайлбарлаж тодотгохыг шаардаж байна. Орчин үеийн боловсруулалтаараа иргэншлийн онол нийгмийн хөгжлийг түүний нийгэм эдийн засаг, анги-улс төр, үндэстний ба бусад шинжүүдээр формацчилан хуваахыг халаагүй, харин түүнийг социал ахуйн иргэншлийн тусгай үе шатуудын тодотгол гэж тодорхойлж байгаа. Хэрэв түүхэн хөгжлийн тодорхой шатанд оршигч нийгэм болох нийгэм эдийн засгийн формаци хөгжихдөө өмчийн хэлбэрүүдээс хамааран эдийн засгийн харилцааны шинж чанараар шалтгаанчлагдаж байдаг бол иргэншлийн түвшин дэх социал шалтгаант чанар нь социал үйл явцуудын хөгжилд хүний хүчин зүйл оюуны соёл нийгэм улс төрийн институтуудын роль социал эдийн засгийн нөхцөлдөнгүй шинж чанартай харьцуулахад тэдгээрийн агуулга чиглэлд цаг хугацааны хязгаар субъектив хүчин зүйлсийн зонхилох үүрэг гүйцэтгэх бололцоо гэх мэт ойлголтуудаар сэлбэгдэж байна. Иргэншлийн халагдал солигдол нь амьдрал алга болж буй хэрэг биш, харин социал соёлын шинэ нөхцөл дэх түүний үргэлжлэл мөн. Социал үйлдлийн эдийн засаг, угсаатан үндэстэн хийгээд бусад сүбьектүүдийн харилцан ажиллагааны нэгдмэл глобал үйл явцууд, цар хүрээний байнгын тэлэлт орчин үеийн иргэншлийг хүн төрөлхтний хөгжлийн шинэ түвшинд гаргаж байна.      

Иргэншлийн хэлбэрүүдийн олон янз байдал. Иргэншлийн үйл явц дахь Монгол.

Социал-соёлын нийтлэг болсон нийтлэг болсон иргэншлийн ойлголт оюун ухаан-соёлын хүчин зүйлийн хөгжилд түүний тодорхойлогч ролийг илэрхийлдэг, тэр нь үндэстэн угсаатны өвөрмөц хэлбэрүүдээр томъёологдон хөгжиж иржээ. Иргэншлийн түүхэн хэв маяг бүрт үндэстэн-угсаатны нийтлэгийн тодорхой хэв маягууд: космогенный үеийн ястнууд, техногенный үндэстнүүд харьяалагдаж ирсэн. Мэдээллийн иргэншлийн үүсэн тогтнолын үе шатан дээр дэлхийн хамтын нийгэмлэгийн хувьд техник технологийн ерөнхий бааз суурь байгаа хэдүй ч түүний хөгжилт мөн л олон янзын хэлбэрээр хэрэгжин биелж, тэдгээрийн бүтцийг үндэстэн-угсаатны онцлогууд, ард түмэн нэг бүрийн өвөрмөц түүхэн уламжлал, зан заншил, шашин шүтлэг, үндэсний хэл бүхэлдээ оюуны соёлын түвшинг бүрдүүлж байна. Энэ нь өөрийгөө дурдсан шинж тэмдэгүүдтэй үлэмжхэн хэмжээгээр адилтгаж байдаг мэдээллийн иргэншилд ч холбогдоно. Гэвч тэр нь өмнөх техногенный иргэншлээс зарчмын ялгаатай байна.