57
1 Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2019 оны … дугаар Улаанбаатар сарын ..... ны өдөр хот ТӨЛБӨРИЙН ЧАДВАРГҮЙДЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ Нийтлэг үндэслэл 1 дүгээр зүйл.Хуулийн зорилт 1.1.Энэ хуулийн зорилт нь төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх, төлбөрийн чадваргүй хуулийн этгээдийг дахин хөрөнгөжүүлэх, татан буулгах замаар төлбөрийн чадваргүйдлийн хэргийг хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. 2 дугаар зүйл.Төлбөрийн чадваргүйдлийн хууль тогтоомж 2.1.Төлбөрийн чадваргүйдлийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжоос бүрдэнэ. 2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө. 3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ 3.1.Монгол Улсад бүртгэлтэй энэ хуулийн 3.3-т зааснаас бусад хуулийн этгээдтэй холбогдуулан төлбөрийн чадваргүйдлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна. 3.2.Энэ хуулийн 3.1-д заасан хуулийн этгээдийн төлбөрийн чадваргүйдлийн хэргийг хянан шийдвэрлэхтэй холбоотой энэ хуулиар зохицуулаагүй харилцааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулна. 3.3.Банкны төлбөрийн чадваргүйдэлтэй холбоотой харилцааг банкны хууль тогтоомжоор зохицуулна. 3.4.Банк бус санхүүгийн байгууллага, даатгал, хадгаламж зээлийн хоршоо, үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагын төлбөрийн чадваргүйдэлтэй холбоотой тус тусын хуулиар тусгайлан зохицуулснаас бусад харилцааг энэ хуулиар зохицуулна.

Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТӨЛБӨРИЙН ... · 2019-04-08 · 3.3.Банкны төлбөрийн чадваргүйдэлтэй холбоотой харилцааг

  • Upload
    others

  • View
    7

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТӨЛБӨРИЙН ... · 2019-04-08 · 3.3.Банкны төлбөрийн чадваргүйдэлтэй холбоотой харилцааг

1

Төсөл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2019 оны … дугаар Улаанбаатар сарын ..... ны өдөр хот

ТӨЛБӨРИЙН ЧАДВАРГҮЙДЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх, төлбөрийн чадваргүй хуулийн этгээдийг дахин хөрөнгөжүүлэх, татан буулгах замаар төлбөрийн чадваргүйдлийн хэргийг хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. 2 дугаар зүйл.Төлбөрийн чадваргүйдлийн хууль тогтоомж

2.1.Төлбөрийн чадваргүйдлийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжоос бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол

олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ 3.1.Монгол Улсад бүртгэлтэй энэ хуулийн 3.3-т зааснаас бусад хуулийн

этгээдтэй холбогдуулан төлбөрийн чадваргүйдлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна.

3.2.Энэ хуулийн 3.1-д заасан хуулийн этгээдийн төлбөрийн чадваргүйдлийн

хэргийг хянан шийдвэрлэхтэй холбоотой энэ хуулиар зохицуулаагүй харилцааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулна.

3.3.Банкны төлбөрийн чадваргүйдэлтэй холбоотой харилцааг банкны хууль

тогтоомжоор зохицуулна. 3.4.Банк бус санхүүгийн байгууллага, даатгал, хадгаламж зээлийн хоршоо, үнэт

цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагын төлбөрийн чадваргүйдэлтэй холбоотой тус тусын хуулиар тусгайлан зохицуулснаас бусад харилцааг энэ хуулиар зохицуулна.

Page 2: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТӨЛБӨРИЙН ... · 2019-04-08 · 3.3.Банкны төлбөрийн чадваргүйдэлтэй холбоотой харилцааг

2

4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1.“төлбөрийн чадваргүй болсон” гэж хууль, эсхүл гэрээнд заасны дагуу гүйцэтгэвэл зохих мөнгөн төлбөрийн үүргээ 6 сараас дээш хугацаагаар биелүүлж чадахгүй байхыг;

4.1.2.“нэхэмжлэгч” гэж энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд, эсхүл

хэрэг гүйцэтгэгчид шаардлагаа гаргаж зохих бүртгэлд хамрагдсан, хариуцагчаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий үүрэг гүйцэтгүүлэгч этгээдийг;

4.1.3.“хариуцагч” гэж хууль буюу гэрээнд заасан мөнгөн төлбөрийн үүргээ

энэ хуульд заасан хугацаанд бүрэн хэмжээгээр төлөх төлбөрийн чадваргүй болсон үүрэг гүйцэтгэгч хуулийн этгээдийг;

4.1.4.“хүсэлт гаргагч” гэж төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа

эхлүүлэхээр шүүхэд хүсэлт гаргасан этгээдийг; 4.1.5.“төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа” гэж төлбөрийн

чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх, мөнгөн хөрөнгийг хуваарилан татан буулгах, дахин хөрөнгөжүүлэх ажиллагааг багтаасан төлбөрийн чадваргүйдлийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг;

4.1.6.“төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааны зардал” гэж шүүхийн

зардал, хэрэг гүйцэтгэгчийн урамшуулал, зардал, олон нийтэд мэдээлэл хүргэхтэй холбоотой зардал, нэхэмжлэгчдийн зөвлөлийн зардал, хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой бусад зардлыг;

4.1.7.“төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааны урьдчилсан төлбөр” гэж

төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх хүсэлт гаргасан этгээдээс төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааны зардлын зохих хэсгийг энэ хуульд заасан журмын дагуу тооцож төлөх мөнгөн хөрөнгийг;

4.1.8.“дахин хөрөнгөжүүлэх ажиллагаа” гэж хариуцагчид үйл

ажиллагаагаа хэвийн үргэлжүүлэх боломж олгох, нэхэмжлэлийн шаардлагыг илүү үр дүнтэй хангах зорилгоор дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөний үндсэн дээр хэрэгжих ажиллагааг;

4.1.9.“мөнгөн хөрөнгийг хуваарилан, татан буулгах ажиллагаа” гэж

хариуцагчийн үйл ажиллагааг зогсоож, хөрөнгө захиран зарцуулах, удирдах эрхийг хэрэг гүйцэтгэгчид шилжүүлэн, хуулийн этгээдийн эд хөрөнгө, эрхийг худалдан борлуулах замаар мөнгөн хөрөнгөд хөрвүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангах, хуулийн этгээдийг татан буулгахтай холбоотой ажиллагааг.

5 дугаар зүйл.Төлбөрийн чадваргүйдлийн хэргийн оролцогч

Page 3: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТӨЛБӨРИЙН ... · 2019-04-08 · 3.3.Банкны төлбөрийн чадваргүйдэлтэй холбоотой харилцааг

3

5.1.Хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгч нь төлбөрийн чадваргүйдлийн хэргийн оролцогч болно.

6 дугаар зүйл.Хариуцагчийн хамтран ажиллах үүрэг 6.1.Хариуцагч нь шүүх, хэрэг гүйцэтгэгч, нэхэмжлэгчдийн хуралтай хамтран

ажиллах бөгөөд дараахь үүрэг хүлээнэ:

6.1.1.өөрийн хөрөнгийн байдлыг дордуулах аливаа үйлдлийг хийхгүй байх;

6.1.2.хэрэг гүйцэтгэгчид үүрэгт ажлаа гүйцэтгэхэд нь туслалцаа үзүүлэх; 6.1.3.төлбөрийн чадваргүйдлийн хэрэгтэй холбоотой өөрт байгаа

мэдээллээр хангах; 6.1.4.нууцлалыг хадгалах; 6.1.5.шүүхийн, эсхүл хэрэг гүйцэтгэгчийн дуудсанаар ирэх.

6.2.Хариуцагч энэ хуулийн 6.1-д заасан хамтран ажиллах үүргээ биелүүлээгүй, эсхүл биелүүлэхээс зайлсхийсэн тохиолдолд албадан ирүүлж тайлбар авна.

6.3.Энэ хуулийн 6.1-д заасан үүрэг төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа

эхлүүлэх хүсэлтийг шүүхэд гаргахаас өмнөх 3 жилийн хугацаанд хариуцагч хуулийн этгээдэд эрх бүхий албан тушаал эрхэлж байсан этгээдэд нэгэн адил хамаарна.

6.4.Хуульд өөрөөр заагаагүй бол хариуцагчийн эрх бүхий албан тушаалтан

болон түүний гэр бүлийн гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалган шийдвэрлэх болон зөрчил шалган шийдвэрлэхдээ энэ хуулийн 6.1.3-т заасны дагуу өгсөн мэдээллийг хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр нотлох баримт болгон ашиглахыг хориглоно.

6.5.Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааны явцад Нягтлан бодох бүртгэлийн

тухай хууль тогтоомжийн дагуу хариуцагчийн данс, тооцоо хөтлөх бүртгэлийн үүрэг хэвээр хадгалагдана.

6.6.Хуваарилагдах хөрөнгөтэй холбоотой данс, тооцооны бүртгэлд хэрэг

гүйцэтгэгч хяналт тавина. 7 дугаар зүйл.Хариуцагчийн мөнгөн төлбөрийн үүргийг тодорхойлох

7.1.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол хариуцагчийн мөнгөн төлбөрийн үүргийг

төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх хүсэлтийг шүүхэд гаргасан өдрийн байдлаар тодорхойлно.

7.2.Хариуцагчийн мөнгөн төлбөрийн үүрэг нь гадаад валютаар илэрхийлэгдсэн бол тухайн өдрийн Монголбанкны албан ханшаар тооцно.

8 дугаар зүйл.Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааны зардал, урьдчилсан төлбөр

Page 4: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТӨЛБӨРИЙН ... · 2019-04-08 · 3.3.Банкны төлбөрийн чадваргүйдэлтэй холбоотой харилцааг

4

8.1.Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааны зардлыг хариуцагч хариуцна. 8.2.Хуульд өөрөөр заагаагүй бол төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа

эхлүүлэх хүсэлт гаргасан этгээд төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааны зардлын зохих хэсгийг урьдчилан төлөх үүрэгтэй.

8.3.Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааны урьдчилсан төлбөрийн хэмжээг

тооцох журам, аргачлалыг хууль зүйн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

8.4.Хариуцагч зардлыг төлөх төлбөрийн чадваргүй бол хүсэлт гаргагч,

нэхэмжлэгч, эсхүл бусад сонирхсон этгээд төлж болно. 9 дүгээр зүйл.Улсын тэмдэгтийн хураамж төлөх

9.1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу чөлөөлөгдсөнөөс бусад тохиолдолд төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх хүсэлт гаргасан этгээд улсын тэмдэгтийн хураамж төлнө. 9.2.Хүсэлт гаргасан этгээд үүрэг гүйцэтгүүлэгч бол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж төлнө. 9.3.Хүсэлт гаргагч нь үүрэг гүйцэтгэгч, эсхүл энэ хуулийн 9.2-т зааснаас бусад этгээд бол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6.1.2-т заасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж төлнө. 9.4.Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлсний дараа нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д заасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж төлнө. 9.5.Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааны нэхэмжлэлийн шаардлага маргаантай бол улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид буцаан олгоно. 9.6.Хүсэлт гаргасан этгээд төлбөрийн чадваргүй болох нь түүний тайлбар, бусад нотлох баримтаар тогтоогдсон, эсхүл хуульд заасан бусад үндэслэл байвал шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлнө. 9.7.Зохигчийн эд хөрөнгийн болон бусад байдлыг харгалзан шүүхийн шийдвэрээр улсын тэмдэгтийн хураамжийг хөнгөлөх, хэсэгчлэн төлүүлэх, эсхүл төлөх хугацааг хойшлуулж болно.

10 дугаар зүйл.Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааны талаар нийтэд мэдээлэх

10.1.Энэ хуульд нийтэд мэдээлэхээр заасан төлбөрийн чадваргүйдлийн

ажиллагааны талаар шүүхийн цахим хуудас, өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.

Page 5: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТӨЛБӨРИЙН ... · 2019-04-08 · 3.3.Банкны төлбөрийн чадваргүйдэлтэй холбоотой харилцааг

5

10.2.Энэ хуулийн 10.1-д заасан мэдээлэлд хариуцагч болон түүний салбар,

төлөөлөгчийн газрын хаягийг тодорхой дурдсан байна. 10.3.Энэ хуулийн 10.1-д заасан мэдээлэл нь холбогдох цахим хуудас болон

өдөр тутмын хэвлэл мэдээллийн нэг хэрэгсэлд дараалсан 3 өдрийн турш нийтлэгдсэнээр хүчин төгөлдөр болно.

10.4.Энэ зүйлд заасан журмаар нийтэд мэдээлсэн бол хэргийн оролцогчдод шаардлагатай мэдээллийг хүргүүлсэнд тооцно.

11 дүгээр зүйл.Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаанд гомдол гаргах

11.1.Энэ хуульд заасан тохиолдолд төлбөрийн чадваргүйдлийн хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхтэй. 11.2.Шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид гарсан өдрөөс нь хойш энэ хуульд өөрөөр заагаагүй бол ажлын 5 өдрийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргана.

11.3.Шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид энэ хуулийн 11.2-т заасны дагуу гаргасан гомдлыг ажлын 5 өдрийн дотор тухайн хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгчийг оролцуулахгүйгээр 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр дараахь байдлаар хянан шийдвэрлэж тогтоол гаргана:

11.3.1.тогтоол, захирамжийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих; 11.3.2.тогтоол, захирамжид өөрчлөлт оруулах; 11.3.3.тогтоол, захирамжийг хүчингүй болгох.

11.4.Энэ хуулийн 11.3-т заасан тогтоол нь эцсийн шийдвэр байна.

11.5.Энэ хуульд заасны дагуу гомдол гаргахад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйл хамаарахгүй.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ТӨЛБӨРИЙН ЧАДВАРГҮЙДЛИЙН АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЭХ ҮНДЭСЛЭЛ, ХҮСЭЛТ ГАРГАХ, ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВАХ

12 дугаар зүйл.Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг эхлүүлэх үндэслэл 12.1.Хуулийн этгээд хууль, эсхүл гэрээнд заасан мөнгөн төлбөрийн үүргээ 6

сараас дээш хугацаагаар биелүүлж чадахгүй байх нь төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг эхлүүлэх үндэслэл болно.

12.2.Хариуцагч төлбөр төлөх үүргээ хугацаанд нь биелүүлэх чадваргүй нь

урьдчилан мэдэгдэж байвал түүнийг төлбөрийн чадваргүй болох магадлалтайд тооцно.

13 дугаар зүйл.Төлбөрийн чадваргүйдлийн хэргийг хянан шийдвэрлэх

шүүхийн харьяалал

Page 6: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТӨЛБӨРИЙН ... · 2019-04-08 · 3.3.Банкны төлбөрийн чадваргүйдэлтэй холбоотой харилцааг

6

13.1.Энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан үндэслэлээр гаргасан хүсэлтийг

хариуцагчийн оршин байгаа газрын сум буюу сум дундын, дүүргийн шүүх анхан шатны журмаар хянан шийдвэрлэнэ.

13.2.Хариуцагчийн эд хөрөнгө гадаад улсад байх, салбар, төлөөлөгчийн газар,

үл хөдлөх эд хөрөнгө нь засаг захиргааны хэд хэдэн нэгжид оршин байх нь энэ хуулийн 13.1-д заасан харьяаллыг өөрчлөх үндэслэл болохгүй.

14 дүгээр зүйл.Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх хүсэлт

гаргах этгээд 14.1.Энэ хуулийн 12 дугаар зүйд заасан үндэслэлээр шаардах эрх бүхий үүрэг

гүйцэтгүүлэгч төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх хүсэлтийг шүүхэд гаргах эрхтэй.

14.2.Энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан үндэслэлээр үүрэг гүйцэтгэгч хуулийн

этгээдийн гүйцэтгэх удирдлага төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх хүсэлт гаргах үүрэгтэй.

14.3.Энэ хуулийн 14.1-д заасан этгээд төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа

эхлүүлэхээс өмнө нэхэмжлэлээ хэдийд ч татан авч болно. 15 дугаар зүйл.Үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийн хэлбэр, агуулга 15.1.Үүрэг гүйцэтгүүлэгч төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх

хүсэлтийг шүүхэд бичгээр гаргана. 15.2.Энэ хуулийн 15.1-д заасан хүсэлтэд дараахь зүйлийг тусгасан байна:

15.2.1.хүсэлтийг гаргаж байгаа шүүхийн нэр; 15.2.2.хүсэлт гаргагчийн овог, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр,

хаяг, оршин байгаа газар; 15.2.3.хариуцагчийн оноосон нэр, хаяг, оршин байгаа газар; 15.2.4.хүсэлт гаргаж байгаа үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт; 15.2.5.нэхэмжлэлийн үнэ; 15.2.6.санал болгож байгаа хэрэг гүйцэтгэгчийн нэр, хаяг; 15.2.7.хавсаргасан баримт бичгийн жагсаалт.

15.3.Энэ хуулийн 15.1-д заасан хүсэлтэд дараахь бичиг баримтыг хавсаргана:

15.3.1.тухайн шаардлагын талаар өмнө нь шүүхийн шийдвэр гарч байсан бол уг шийдвэр;

15.3.2.шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад явуулсан гүйцэтгэх

хуудас, эсхүл түүний зохих журмын дагуу баталгаажуулсан хуулбар;

Page 7: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТӨЛБӨРИЙН ... · 2019-04-08 · 3.3.Банкны төлбөрийн чадваргүйдэлтэй холбоотой харилцааг

7

15.3.3.шаардах эрх нь барьцаагаар хангагдсан бол энэ тухай тайлбар, холбогдох нотлох баримт;

15.3.4.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эсхүл уг хураамжаас

чөлөөлүүлэх, хөнгөлүүлэх, хэсэгчлэн төлөх, төлөх хугацааг хойшлуулах хүсэлт; 15.3.5.хүсэлтийг төлөөлөгч гаргасан бол итгэмжлэл.

15.4.Шүүх хүсэлтийн хувийг хүсэлт хүлээж авснаас хойш ажлын 5 өдрийн дотор хариуцагчид гардуулна.

15.5.Шүүх энэ хуулийн 15.4-т заасан гардуулах ажиллагааг түр хэрэг

гүйцэтгэгчээр гүйцэтгүүлж болно. 16 дугаар зүйл.Үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагчийн хүсэлтийн хэлбэр,

агуулга 16.1.Үүрэг гүйцэтгэгч төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх хүсэлтийг

шүүхэд бичгээр гаргана. 16.2.Энэ хуулийн 16.1-д заасан хүсэлтэд дараахь зүйлийг тусгасан байна:

16.2.1.хүсэлтийг гаргаж байгаа шүүхийн нэр; 16.2.2.хуулийн этгээдийн оноосон нэр, хаяг, төлөөлөх эрх бүхий

этгээдийн овог, нэр, хаяг; 16.2.3.хүсэлт гаргаж байгаа үндэслэл, түүнийг нотлох баримт; 16.2.4.санал болгож байгаа хэрэг гүйцэтгэгчийн нэр, хаяг; 16.2.5.хавсаргасан баримт бичгийн жагсаалт.

16.3.Энэ хуулийн 16.1-д заасан хүсэлтэд дараахь бичиг баримтыг хавсаргана: 16.3.1.хуулийн этгээдийг үүсгэн байгуулсантай холбоотой баримт бичиг;

16.3.2.хуулийн этгээдийн сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан, 3 жилээс бага хугацаагаар үйл ажиллагаа явуулсан бол үйл ажиллагаа явуулсан хугацааны тайлан;

16.3.3.төлбөрийн чадваргүй болсон шалтгаан, тайлбар; 16.3.4.хуулийн этгээдийн өмчилж байгаа хөрөнгө, түүний жагсаалт,

байршлыг заасан дэлгэрэнгүй мэдээлэл, хөрөнгийн үнэлгээний талаарх санал; 16.3.5.хуулийн этгээдэд өртэй этгээдийн нэр, хаяг, төлбөрийн мэдээлэл,

барьцаагаар хангагдсан эсэх;

16.3.6.хуулийн этгээдээс авлагатай этгээд буюу үүрэг гүйцэтгүүлэгчдийн нэр, хаяг, төлбөрийн мэдээлэл, барьцаагаар хангагдсан эсэх, үүрэг үүссэн үндэслэл;

16.3.7.хуулийн этгээдтэй холбоотойгоор шүүх, арбитрт хянан

шийдвэрлэгдэж байгаа хэрэг, маргаан байгаа бол түүний талаарх мэдээлэл,

Page 8: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТӨЛБӨРИЙН ... · 2019-04-08 · 3.3.Банкны төлбөрийн чадваргүйдэлтэй холбоотой харилцааг

8

нэхэмжлэлийн агуулга, шийдвэр гүйцэтгэлийн шатанд байгаа гүйцэтгэх баримт бичгийн талаарх мэдээлэл;

16.3.8.харилцагч банк болон бусад санхүүгийн байгууллагын нэр, хаяг,

эзэмшиж байгаа дансны дугаар.

Тайлбар:Энэ хуулийн 16.3.6-д заасан төлбөрийн мэдээлэлд гэм хор, татвар, хөдөлмөрийн хөлс, бусад төрлийн гэрээний болон гэрээний бус үүрэг зэрэг төлбөрийг хамааруулж ойлгоно.

17 дугаар зүйл. Шүүгч хүсэлтийг хянах 17.1.Шүүх хүсэлтийг ажлын 5 өдрийн дотор хянаж, энэ хуулийн 19.1-д заасан

үндэслэл байхгүй бол энэ хуулийн 18 дугаар зүйлд заасан арга хэмжээг авна. 18 дугаар зүйл.Хүсэлтийг хүлээн авах тухай захирамж гаргахын өмнө хийх

шүүгчийн ажиллагаа 18.1.Шүүгч энэ хуулийн 15, 16 дугаар зүйлд заасан баримт бичиг дутуу бол

шаардлагатай баримт бичгийг ажлын 7 өдрийн дотор бүрдүүлэхийг хүсэлт гаргагчид даалгана.

18.2.Энэ хуулийн 15, 16 дугаар зүйлд заасан баримт бичиг бүрэн бол шүүх

урьдчилсан төлбөрийг төлөхөөс өмнө талууд эвлэрэх боломжтойг сануулж, эвлэрэх хүсэлт гаргах ажлын 5 өдрийн хугацаа олгоно.

18.3.Талууд эвлэрэх хүсэлт гаргасан бол шүүх эвлэрэх хугацааг тогтоох бөгөөд энэ

тухай хүсэлт гаргаснаас хойш ажлын 7 өдрөөс илүүгүй байна. 18.4.Талууд эвлэрсэн бол шүүх төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх

хүсэлтийг хүлээн авахаас татгалзана. 18.5.Талууд шүүхээс тогтоосон хугацаанд эвлэрч чадаагүй бол урьдчилсан

төлбөрийг ажлын 7 өдрийн дотор төлөхийг хүсэлт гаргагчид урьдчилан мэдэгдэнэ. 18.6.Хүсэлтийг харьяалал зөрчиж гаргасан бол шүүгч хүсэлтийг харьяалах

шүүхэд шилжүүлэх захирамж гаргаж, энэ тухай хүсэлт гаргагч болон хариуцагчид мэдэгдэнэ.

18.7.Хүсэлтийг шилжүүлсэн талаарх шүүгчийн захирамжид хүсэлт гаргагч

гомдол гаргах эрхтэй.

18.8.Хүсэлт гаргагч энэ хуулийн 18.1-д заасан хугацаанд шаардлагатай бичиг

баримтыг ирүүлээгүй, энэ хуулийн 18.5-д заасан хугацаанд урьдчилсан төлбөрийг

төлөөгүй бол шүүгч төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэхээс татгалзаж,

захирамж гаргана.

Page 9: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТӨЛБӨРИЙН ... · 2019-04-08 · 3.3.Банкны төлбөрийн чадваргүйдэлтэй холбоотой харилцааг

9

19 дүгээр зүйл.Хүсэлтийг хүлээн авахаас татгалзах 19.1.Шүүх дараахь үндэслэлээр төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа

эхлүүлэх хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, захирамж гаргана:

19.1.1.хүсэлт гаргагч эрх зүйн бүрэн чадамжгүй; 19.1.2.хүсэлт гаргагч энэ хуулийн 15.1, 16.1-д заасан этгээдийг төлөөлөх

бүрэн эрхгүй этгээд хүсэлт гаргасан; 19.1.3.хүсэлт гаргагч хүсэлтээ татан авсан, эсхүл талууд эвлэрсэн; 19.1.4.улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй; 19.1.5.тухайн хариуцагчийн хувьд өөр шүүх төлбөрийн чадваргүйдлийн

ажиллагаа эхлүүлсэн; 19.1.6.нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж

байгаа; 19.1.7.хариуцагчийн хаяг тодорхой бус.

19.2.Шүүгч энэ хуулийн 18.6, 19.1-д заасан захирамждаа уг хүсэлтийг хэрхэн мэдүүлэх, эсхүл шүүх түүнийг хүлээн авахад саад болж байгаа зөрчлийн талаар заана.

19.3.Хүсэлт гаргагч энэ хуулийн 18.6, 19.1.4, 19.1.6-д зааснаас бусад

үндэслэлээр төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэхээс татгалзсан шүүгчийн

захирамжид гарсан өдрөөс нь хойш ажлын 10 өдрийн дотор гомдол гаргах эрхтэй.

19.4.Энэ зүйлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1 дэх

хэсэг хамаарахгүй.

20 дугаар зүйл.Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг эхлүүлэх

хүсэлтийн талаар мэдэгдэх, хариу тайлбар гаргах 20.1.Шүүх урьдчилсан төлбөрийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор

хариуцагч, түүний мэдээлсэн үүрэг гүйцэтгүүлэгч нарт төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх тухай хүсэлт ирсэн талаар бичгээр мэдэгдэнэ.

20.2.Хүсэлт гаргагч нь хариуцагч биш бол хариуцагч энэ хуулийн 20.1-д заасан

мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор энэ хуулийн 16.2, 16.3-т заасан бичиг баримт болон бусад нотлох баримтыг гаргаж өгөх, хариу тайлбар гаргах үүрэгтэй.

20.3.Хариуцагч энэ хуулийн 20.2-т заасан хугацаанд тайлбар гаргаагүй нь

төлбөрийн чадваргүйдлийн хэргийг үргэлжлүүлэн хянан шийдвэрлэхэд саад болохгүй. 20.4.Хариуцагч хүсэлт гаргасан бол хүсэлтийн хувийг шаардах эрх бүхий үүрэг

гүйцэтгүүлэгч болон холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлнэ.

Page 10: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТӨЛБӨРИЙН ... · 2019-04-08 · 3.3.Банкны төлбөрийн чадваргүйдэлтэй холбоотой харилцааг

10

20.5. Энэ хуулийн 20.4-т заасан ажиллагаанд түр хэрэг гүйцэтгэгч хяналт тавих бөгөөд холбогдох этгээдэд хүргүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг хариуцагч хариуцна.

21 дүгээр зүйл.Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх хүсэлт гаргах үүргээ зөрчсөн этгээдийн хариуцлага 21.1.Энэ хуулийн 14.2-т заасан үүргээ биелүүлээгүйн улмаас үүрэг

гүйцэтгүүлэгчид учруулсан хохирлыг хүсэлт гаргах үүрэг бүхий гүйцэтгэх удирдлага хувийн хөрөнгөөрөө хариуцна.

21.2.Энэ хуулийн 21.1-д заасан хохирлын хэмжээ хариуцагч хүсэлт гаргаагүйн

улмаас учирсан хохирлын хэмжээгээр хязгаарлагдана. 22 дугаар зүйл.Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх хүсэлтийг

хүлээн авсан шүүгчийн ажиллагаа 22.1.Шүүх энэ хуулийн 18.5-д заасны дагуу урьдчилсан төлбөр төлөгдсөнөөс

хойш ажлын 3 өдрийн дотор түр хэрэг гүйцэтгэгчийг томилно. 22.2.Шүүх хариуцагчийн санхүүгийн байдлыг дордуулахаас урьдчилан

сэргийлэх зорилгоор төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг эхлүүлэх хүртэл хугацаанд дараахь албадлагын арга хэмжээг авах эрхтэй:

22.2.1.бусдын амь нас, эрүүл мэнд, байгаль орчинд хохирол, гэм хор

учруулсны төлбөр, ажилчдын цалин, хүүхдийн тэтгэлэгээс бусад мөнгөн төлбөрийн үүргийг түдгэлзүүлэх;

22.2.2.хариуцагчид хөрөнгөө захиран зарцуулахгүй байхыг даалгах; 22.2.3.хариуцагчтай холбоотой иргэний болон хөдөлмөрийн бусад

маргаан шүүх, арбитрт хянагдаж байгаа бол хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх саналыг тухайн шүүх, эсхүл арбитрт гаргах;

22.2.4.шүүхийн шийдвэр гүйцэтгэлийг түдгэлзүүлэх саналыг шийдвэр

гүйцэтгэлийн байгууллагад гаргах; 22.2.5.өөрийн санаачилгаар, эсхүл түр хэрэг гүйцэтгэгчийн хүсэлтээр

хариуцагчийн үйл ажиллагааг бүрэн, эсхүл хэсэгчлэн зогсоох.

22.3.Энэ хуулийн 22.1-д заасан захирамжийг хариуцагч, хариуцагчийн үүрэг гүйцэтгэгч, түр хэрэг гүйцэтгэгч нарт гардуулна.

22.4.Хариуцагч энэ хуулийн 22.2-т заасан арга хэмжээ авсан тухай захирамжид

гомдол гаргах эрхтэй. 22.5.Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаанд Иргэний хэрэг шүүхэд хянан

шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйл хамаарахгүй.

Page 11: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТӨЛБӨРИЙН ... · 2019-04-08 · 3.3.Банкны төлбөрийн чадваргүйдэлтэй холбоотой харилцааг

11

22.6.Энэ хуулийн 22.1-д заасны дагуу түр хэрэг гүйцэтгэгчийг томилсон, 22.2.2-т заасны дагуу хариуцагчид хөрөнгөө захиран зарцуулахгүй байхыг даалгасан тухай нийтэд мэдээлнэ.

22.7.Энэ хуулийн 22.6-д заасны дагуу мэдээлсэн нь хариуцагчид өртэй этгээд

үүргээ гүйцэтгэх үндэслэл болно. 22.8.Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх хүсэлтийг шийдвэрлэсэн

захирамжийн хувийг хүсэлт гаргагч болон хариуцагчид хүргүүлнэ. 23 дугаар зүйл.Түр хэрэг гүйцэтгэгчийн эрх, үүрэг

23.1.Энэ хуулийн 22.1-д заасан түр хэрэг гүйцэтгэгч дараахь эрх, үүрэгтэй

байна: 23.1.1.хариуцагч төлбөрийн чадвартай эсэх талаар дүгнэлт гаргах; 23.1.2.энэ хуулийн 22.2.2, 22.2.3, 22.2.4, 22.2.5-д заасан арга хэмжээ

авахуулахаар шүүхэд хүсэлт гаргах; 23.1.3.шүүхээс хариуцагчид хөрөнгөө захиран зарцуулахгүй байхыг

даалгасан бол хариуцагчийн хөрөнгийг удирдах; 23.1.4.шүүх хариуцагчийн эд хөрөнгөд хохирол учрахаас зайлсхийх

зорилгоор үйл ажиллагааг бүрэн зогсоосноос бусад тохиолдолд төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг эхлүүлэх тухай захирамж гаргах хүртэл хугацаанд хариуцагчийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх;

23.1.5.хариуцагчийн хөрөнгө төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааны

зардлыг төлөхөд хүрэлцээтэй эсэх талаар дүгнэлт гаргах; 23.1.6.шүүгч энэ хуулийн 22.2.2-т заасан арга хэмжээ аваагүй тохиолдолд

хариуцагчид хөрөнгөө захиран зарцуулах зөвшөөрөл өгөх; 23.1.7.хариуцагчийн байранд нэвтрэн орох, шаардлагатай тохиолдолд

хариуцагчийн үйл ажиллагаанд баримтын шалгалт хийх ажлыг зохион байгуулах; 23.1.8.хариуцагчийн эд хөрөнгө, холбогдох бичиг баримтыг хамгаалалтад

авах, тооллого хийх; 23.1.9.хуульд заасан бусад.

23.2.Түр хэрэг гүйцэтгэгч энэ хуулийн 23.1.1, 23.1.5-д заасан дүгнэлтийг

томилогдсон өдрөөс хойш ажлын 22 өдрийн дотор гаргана. 23.3.Хариуцагчийн хөрөнгөө захиран зарцуулах эрхийг хориглоогүй боловч түр

хэрэг гүйцэтгэгчийг томилсон бол шүүхээс түр хэрэг гүйцэтгэгчид даалгаж байгаа үүргийг тодорхой заана.

Page 12: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТӨЛБӨРИЙН ... · 2019-04-08 · 3.3.Банкны төлбөрийн чадваргүйдэлтэй холбоотой харилцааг

12

23.4.Түр хэрэг гүйцэтгэгчийн энэ хуулийн 23.3-т заасан үүрэг энэ хуулийн 23.1-д заасан үүргээс хэтрэхгүй.

23.5.Хариуцагч нь түр хэрэг гүйцэтгэгчийг хуулийн этгээдийн бүртгэл, тооцоо, шаардлагатай бичиг баримттай танилцах боломжоор хангах үүрэгтэй.

24 дүгээр зүйл.Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааны зардлын

талаарх дүгнэлтийн улмаас үүсэх үр дагавар 24.1.Түр хэрэг гүйцэтгэгч хариуцагчийн хөрөнгө төлбөрийн чадваргүйдлийн

ажиллагааны зардлыг нөхөх боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан бол шүүх төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэхээс татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана.

24.2.Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааны урьдчилсан төлбөр нь

төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааны зардалд хангалттай хүрэлцэхээр бол төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэхээс татгалзаж болохгүй.

24.3.Урьдчилсан төлбөрийг төлсөн этгээд төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх хүсэлт гаргах үүргээ зөрчсөн этгээдээс төлбөрийг шаардах эрхтэй.

25 дугаар зүйл.Хөрөнгө захиран зарцуулахгүй байхыг даалгасан

захирамжийг хүчингүй болгосны үр дагавар 25.1.Шүүгч энэ хуулийн 22.2.2-т заасан хөрөнгө захиран зарцуулахгүй байхыг

даалгасан захирамжаа хүчингүй болгосон бол энэ тухай нийтэд мэдээлнэ. 25.2.Хариуцагчийн хөрөнгөө захиран зарцуулах эрх түр хэрэг гүйцэтгэгчид

шилжсэн бол түр хэрэг гүйцэтгэгчийн удирдсан хөрөнгийн ашиглалт, зардлын тооцооллыг хийж, ажил үүргийг хүлээлцсэний дараа түүнийг томилсон захирамжийг хүчингүй болгоно.

25.3.Түр хэрэг гүйцэтгэгч хариуцагчийн нэрийн өмнөөс хэлцэл хийж, удирдаж

байсан хөрөнгөтэй холбоотой гэрээ нь түр хэрэг гүйцэтгэгчийг томилсон захирамж хүчингүй болсноос хамаарахгүйгээр хүчин төгөлдөр хэвээр үргэлжилнэ.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ТӨЛБӨРИЙН ЧАДВАРГҮЙДЛИЙН АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЭХ 26 дугаар зүйл.Хариуцагчийн төлбөрийн чадваргүй болсон шалтгааныг

тодруулах 26.1.Түр хэрэг гүйцэтгэгч хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсон тухай

дүгнэлт гаргасан бол шүүх төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг эхлүүлэх захирамж гаргахын өмнө төлбөрийн чадваргүй болсон шалтгааныг тодруулах зорилгоор хүсэлт гаргагч болон хариуцагчийг оролцуулан шүүх хуралдаан хийж болно.

Page 13: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТӨЛБӨРИЙН ... · 2019-04-08 · 3.3.Банкны төлбөрийн чадваргүйдэлтэй холбоотой харилцааг

13

26.2.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 26.1-д заасан шүүх хуралдааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулна. 26.3.Хүсэлт гаргагч, хариуцагчид шүүх хуралдаанд ирэхийг мэдэгдэх хуудсыг хүргүүлэх бөгөөд түүнийг хүлээн авсан хүсэлт гаргагч, хариуцагч хуралдаанд ирээгүй нь хариуцагчийн төлбөрийн чадварын талаар хэлэлцэхэд саад болохгүй.

26.4.Хариуцагч төлбөрийн чадваргүй болсон нь тогтоогдохгүй бол шүүгч

төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг эхлүүлэхээс татгалзаж, захирамж гаргана. 26.5.Шүүх төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг эхлүүлэхээс татгалзсан бол

хүсэлт гаргагчид урьдчилсан төлбөрийг буцаан олгож, энэ хуулийн 22.2-т заасан албадлагын арга хэмжээг хүчингүй болгоно.

27 дугаар зүйл.Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг эхлүүлэх 27.1.Шүүх хариуцагчийг төлбөрийн чадваргүй гэсэн дүгнэлт гарснаас хойш

ажлын 3 өдрийн дотор төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг эхлүүлэх захирамж гаргах бөгөөд захирамжид дараахь зүйлийг тусгана:

27.1.1.хүсэлт гаргасан огноо, хүсэлт гаргагчийн овог, нэр; 27.1.2.хариуцагчийн нэр, хаяг;

27.1.3.нэхэмжлэгчдээс нэхэмжлэлийн шаардлага /цаашид “шаардлага” гэх/ гаргах хугацаа;

27.1.4.байнгын хэрэг гүйцэтгэгч томилох тухай;

27.1.5.нэхэмжлэгч нь барьцаагаар хангагдсан шаардлагынхаа талаар хэрэг гүйцэтгэгчид нэн даруй мэдэгдэх тухай;

27.1.6.хариуцагчийн үүрэг гүйцэтгэгч нь үүргээ хариуцагчийн өмнө бус

хэрэг гүйцэтгэгчийн өмнө гүйцэтгэх болсон тухай;

27.1.7.нэхэмжлэгчдийн анхны, баталгаажуулах, дүгнэлтийн хурлын тов. 27.2.Энэ хуулийн 27.1.3-т заасан шаардлага гаргах хугацаа захирамжийг нийтэд

мэдээлсэн өдрөөс хойш 30 хоногоос багагүй, 45 хоногоос ихгүй байна. 27.3.Энэ хуулийн 27.1.4-т заасны дагуу хэрэг гүйцэтгэгчийг томилсноор энэ

хуулийн 22.1-д заасан түр хэрэг гүйцэтгэгчийн үүрэг дуусгавар болно. 27.4.Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг эхлүүлэх тухай шүүгчийн

захирамжийг хүсэлт гаргагч, хариуцагч, нэхэмжлэгч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, татварын байгууллага, хариуцагчийн болон түүний толгой компани оршин байгаа газрын улсын бүртгэлийн байгууллага болон холбогдох байгууллагад хүргүүлнэ.

Page 14: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТӨЛБӨРИЙН ... · 2019-04-08 · 3.3.Банкны төлбөрийн чадваргүйдэлтэй холбоотой харилцааг

14

27.5.Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг эхлүүлэхээс татгалзсан шүүгчийн захирамжийг хүсэлт гаргагч, нэхэмжлэгч, хариуцагчид хүргүүлнэ.

27.6.Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг эхлүүлэх, эсхүл эхлүүлэхээс

татгалзсан талаар захирамж гарсан өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор нийтэд мэдээлнэ.

27.7.Хариуцагч төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг эхлүүлэх шүүгчийн

захирамжийг эс зөвшөөрвөл гомдол гаргах эрхтэй. 27.8.Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах төлбөрийн чадвартай нь илт

байхад төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх хүсэлт гаргасан, эсхүл нэхэмжлэгчийн гаргасан үндэслэлгүй шаардлагад хариу тайлбар гаргаагүйн улмаас төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлсэнтэй холбогдон бусад нэхэмжлэгчид учирсан хохирлыг хариуцагч нөхөн төлнө.

27.9.Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлснээр энэ хуулийн 22.2.1,

22.2.2, 22.2.3, 22.2.4, 22.2.5-д заасан арга хэмжээ үргэлжлэн хэрэгжих бөгөөд уг арга хэмжээг хэрэгжүүлэхэд холбогдох байгууллагын дэмжлэг авч болно.

27.10.Шүүх энэ хуулийн 27.9-д заасан арга хэмжээг хэрэг гүйцэтгэгчийн хүсэлт,

нэхэмжлэгчдийн хурлын зөвшөөрлийг үндэслэн өөрчлөх, хүчингүй болгох эрхтэй.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ТӨЛБӨРИЙН ЧАДВАРГҮЙДЛИЙН АЖИЛЛАГААНЫ ХЭРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ

28 дугаар зүйл.Хэрэг гүйцэтгэгчид тавигдах шаардлага 28.1.Хэрэг гүйцэтгэгч нь энэ хуулийн 28.2-т заасан шаардлагыг хангасан хувь

хүн, эсхүл хууль, санхүү, эдийн засгийн чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий, энэ хуулийн 30.1-д заасан эрх авсан хуулийн этгээд байна.

28.2.Хэрэг гүйцэтгэгч хувь хүн дараахь шаардлагыг хангасан байна: 28.2.1.хууль, санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, аудит, эсхүл

бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэжил эзэмшсэн, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан;

28.2.2.хэрэг гүйцэтгэгчийг бэлтгэх сургалтад хамрагдсан; 28.2.3.эрх зүйн чадамжтай; 28.2.4.ял шийтгэлгүй;

28.2.5.энэ хуулийн 30.1-д заасны дагуу эрх авсан. 28.3.Хэрэг гүйцэтгэгч хариуцагчтай санхүү, эдийн засгийн, гэр бүлийн болон

бусад хэлбэрээр ашиг сонирхлын зөрчилгүй байх бөгөөд хэрэг маргааныг шүүхээр

Page 15: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТӨЛБӨРИЙН ... · 2019-04-08 · 3.3.Банкны төлбөрийн чадваргүйдэлтэй холбоотой харилцааг

15

хянан шийдвэрлэх явцад сонирхлын зөрчил үүсч болзошгүй гэж үзвэл энэ тухайгаа шүүхэд өөрөө мэдэгдэх үүрэгтэй.

28.4. Дараахь тохиолдолд хэрэг гүйцэтгэгчийг тухайн хэрэгт ашиг сонирхлын

зөрчилтэй гэж үзнэ: 28.4.1.үүрэг гүйцэтгэгчийн хуучин өмчлөгч эсхүл харилцагч байх;

28.4.2.үүрэг гүйцэтгэгчийн зээлдүүлэгчтэй харилцаатай байх; 28.4.3.үүрэг гүйцэтгэгчид өмнө нь ажиллаж байсан; 28.4.4.үүрэг гүйцэтгэгчийн аудитор байсан; 28.4.5.үүрэг гүйцэтгэгчийн өрсөлдөгч байх.

28.5.Энэ хуулийн 28.1-д заасан хуулийн этгээд нь энэ хуулийн 28.2-т заасан шаардлагыг хангасан, эрх бүхий 2-оос доошгүй хэрэг гүйцэтгэгчтэй байна.

29 дүгээр зүйл.Хэрэг гүйцэтгэгчийн бүрэн эрх

29.1.Хэрэг гүйцэтгэгч дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

29.1.1.хариуцагч, түүний хөрөнгө, үүрэгтэй холбоотой бүх төрлийн мэдээллийг гаргуулан авах;

29.1.2.хариуцагчийн эд хөрөнгө, бизнесийн мэдээллийг нэн даруй хамгаалалтдаа авах, хариуцагчийн хөрөнгийг хуримтлуулах, хамгаалах шаардлагатай арга хэмжээг авах;

29.1.3.хариуцагчийг төлөөлөх, шүүх, арбитр, маргаан шийдвэрлэх бусад

ажиллагаанд хариуцагчид ашигтай байдлаар түүний эрхийг хэрэгжүүлэх; 29.1.4.төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлснээс хойших

хугацааны санхүүжилтийг шилжүүлэн авах; 29.1.5.хариуцагчийн хийсэн гэрээ, хэлцэлтэй холбоотой шаардлага

гаргах, гэрээ, хэлцлийг цуцлах, зайлшгүй хэрэгжүүлэх, үргэлжлүүлэх шаардлагатай гэрээ, хэлцлийг ангилах;

29.1.6.хуваарилагдах хөрөнгө нь төлбөрийн чадваргүйдлийн

ажиллагааны зардлыг нөхөн төлөхөд хүрэлцэх эсэхийг тогтоох; 29.1.7.хариуцагчийн эд хөрөнгийг үнэлэх; 29.1.8.хөрөнгө хуваарилах, захиран зарцуулах төлөвлөгөө боловсруулан

нэхэмжлэгчдийн хурлаар батлуулах; 29.1.9.хуваарилагдах хөрөнгийг энэ хуульд заасан хязгаарлалтын

хүрээнд захиран зарцуулах, орлогыг үр ашигтай хангах замаар шударга хуваарилах; 29.1.10. нэхэмжлэгчдийн хурлыг зарлан хуралдуулах, хуралд оролцох;

Page 16: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТӨЛБӨРИЙН ... · 2019-04-08 · 3.3.Банкны төлбөрийн чадваргүйдэлтэй холбоотой харилцааг

16

29.1.11.нэхэмжлэгчдийн шаардлагыг бүртгэн жагсаалт гаргах, тайлбар гаргах, шаардлагын үндэслэлийг шалгах;

29.1.12.хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсадтай харилцах ажил олгогчийн

эрхийг хэрэгжүүлэх;

29.1.13.хариуцагчийн үүрэг гүйцэтгэгчийн үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга хэмжээ авах; 29.1.14.нэхэмжлэгчдийн шаардлагыг хангах болон дахин хөрөнгөжүүлэх ажиллагаа явуулах зорилгоор банкинд тусгай данс нээх;

29.1.15.дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөө боловсруулж нэхэмжлэгчдийн хурлаар батлуулах, төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан гаргах, эсхүл дахин хөрөнгөжүүлэлтийн төлөвлөгөө хэрэгжих боломжгүй талаар тайлан бэлтгэх;

29.1.16.төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааны талаар нэхэмжлэгч,

шүүгчид мэдээлэл өгч байх; 29.1.17.хариуцагчийн хөрөнгийн байдлын тайлан, хуулийн этгээдийн

эцсийн тайлан гаргах; 29.1.18.шүүхээр шийдвэрлүүлэх асуудлаар шүүхэд хандах; 29.1.19.нэхэмжлэгч болон шүүхээс даалгасан бусад.

29.2.Шүүх шаардлагатай тохиолдолд хэрэг гүйцэтгэгчид нэмэлт эрх олгож, үүрэг

ногдуулж болно. 29.3.Хариуцагчийн үйл ажиллагааны онцлогоос шалтгаалан тусгайлсан өндөр

мэдлэг, ур чадвар шаардах бол хэрэг гүйцэтгэгч тухайн чиглэлээр мэргэшсэн шинжээч ажиллуулж болно.

29.4.Хэрэг гүйцэтгэгч нь хариуцагч болон түүний харилцагчтай холбоотой

нэхэмжлэгч нарт ил болгосноос бусад мэдээллийн нууцлалыг хариуцагчийн нэгэн адил хадгалах, бусдад дамжуулахгүй байх үүрэгтэй.

29.5.Хэрэг гүйцэтгэгч энэ хуулийн 29.4-т заасан мэдээллийг нэхэмжлэгч нарт

нээлттэй болгосон бол тэдэнд тухайн нууцыг хадгалах үүрэгтэйг сануулна. 30 дугаар зүйл.Хэрэг гүйцэтгэгчийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгох 30.1.Хэрэг гүйцэтгэгчийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хууль зүйн асуудал

хариуцсан төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 30.2-т заасан журмын дагуу олгоно.

30.2.Хэрэг гүйцэтгэгчийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгох, сонгон шалгаруулах

журмыг Засгийн газар батална.

Page 17: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТӨЛБӨРИЙН ... · 2019-04-08 · 3.3.Банкны төлбөрийн чадваргүйдэлтэй холбоотой харилцааг

17

30.3.Хэрэг гүйцэтгэгчийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдийн нэрсийн жагсаалтыг хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын цахим сан болон шүүхийн мэдээллийн цахим санд байршуулна.

31 дүгээр зүйл.Хэрэг гүйцэтгэгчийг томилох 31.1.Хуульд өөрөөр заагаагүй бол шүүх нэхэмжлэгчдийн хурлаас санал

болгосон, энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан этгээдийг хэрэг гүйцэтгэгчээр томилно. 31.2.Нэхэмжлэгчдийн хурлаас хэрэг гүйцэтгэгчийг санал болгоогүй бол шүүх энэ

хуулийн 30.3-т заасан нэрсийн жагсаалтаас хэрэг гүйцэтгэгчийг цахим хэлбэрээр тохиолдлын журмаар сонгож, томилно.

31.3.Төлбөрийн чадваргүйдлийн тухайн хэрэгт хэрэг гүйцэтгэгчээр ажиллах

үнэмлэхийг шүүх олгох бөгөөд хянан шийдвэрлэх ажиллагаа дуусмагц хэрэг гүйцэтгэгч үнэмлэхийг шүүхэд буцаан өгнө.

32 дугаар зүйл.Хэрэг гүйцэтгэгчийг чөлөөлөх

32.1.Шүүх дараахь тохиолдолд тайлбар авсны үндсэн дээр хэрэг гүйцэтгэгчийг тухайн үүрэгт ажлаас нь чөлөөлнө:

32.1.1.өөрөө хүсэлт гаргасан; 32.1.2.үүргээ зохих ёсоор биелүүлээгүйтэй нь холбоотойгоор

нэхэмжлэгчдийн хурал, эсхүл нэхэмжлэгчдийн зөвлөлөөс түүнийг чөлөөлөх тухай үндэслэл бүхий хүсэлтийг шүүхэд гаргасан;

32.1.3.тухайн этгээдийг хэрэг гүйцэтгэгчээр томилж болохгүй нөхцөл

байдал илэрсэн; 32.1.4.энэ хуулийн 28.4-т заасан нөхцөл байдал илэрсэн; 32.1.4.хуульд заасан бусад.

32.2.Нэхэмжлэгчдийн хурлын энэ хуулийн 32.1.2-т заасны дагуу гаргасан саналыг шүүх үндэслэлгүй гэж үзвэл татгалзаж болно.

32.3.Нэхэмжлэгчдийн зөвлөлөөс хэрэг гүйцэтгэгчийг чөлөөлөх тухай хүсэлт

гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзсан бол нэхэмжлэгчдийн зөвлөл, эсхүл аль нэг нэхэмжлэгч гомдол гаргаж болно.

32.4.Хэрэг гүйцэтгэгч түүнийг чөлөөлсөн тухай шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхтэй.

32.5.Хэрэг гүйцэтгэгчийг чөлөөлсөн бол шүүх дараагийн хэрэг гүйцэтгэгчийг

ажлын 2 өдрийн дотор томилно. 33 дугаар зүйл.Хэрэг гүйцэтгэгчийн үйл ажиллагаанд тавих шүүхийн

хяналт

Page 18: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТӨЛБӨРИЙН ... · 2019-04-08 · 3.3.Банкны төлбөрийн чадваргүйдэлтэй холбоотой харилцааг

18

33.1.Шүүх хэдийд ч төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааны талаарх болон

хэрэг гүйцэтгэгчийн ажлын талаарх мэдээ, тайланг шаардан авч болно. 33.2.Хэрэг гүйцэтгэгч шүүхээс шаардсаны дагуу энэ хуулийн 33.1-д заасан

мэдээ, тайланг гаргаж өгөх үүрэгтэй. 34 дүгээр зүйл.Хэрэг гүйцэтгэгчийн урамшуулал, зардал

34.1.Хэрэг гүйцэтгэгч нь ажил үүргээ гүйцэтгэсний төлөө урамшуулал авах,

гарсан зардлаа төлүүлэх эрхтэй. 34.2.Хэрэг гүйцэтгэгчийн урамшуулал, зардлын хэмжээг тогтоох аргачлалыг санхүү, төсвийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

34.3.Хэрэг гүйцэтгэгчид урамшуулал олгох шүүгчийн захирамж гарсан талаар

нийтэд мэдээлэх ба урамшууллын хэмжээг мэдээлэхгүй. 34.4.Хэрэг гүйцэтгэгчид урамшуулал олгох тухай шүүгчийн захирамжийн хувийг

хэрэг гүйцэтгэгч, хариуцагч, нэхэмжлэгчдийн зөвлөлийн гишүүдэд гардуулна.

34.5.Энэ хуулийн 34.3-т заасан захирамжид хэрэг гүйцэтгэгч, хариуцагч, нэхэмжлэгч гомдол гаргах эрхтэй. 35 дугаар зүйл.Хэрэг гүйцэтгэгчтэй тооцоо нийлэх

35.1.Хэрэг гүйцэтгэгч үйл ажиллагааныхаа талаарх дэлгэрэнгүй тайлан, тооцоог нэхэмжлэгчдийн хуралд танилцуулна.

35.2.Шүүхээс нэхэмжлэгчдийн зөвлөлд тайлбар бэлтгэх боломжит хугацааг

олгоно.

36 дугаар зүйл.Хэрэг гүйцэтгэгчийн хариуцлага

36.1.Хэрэг гүйцэтгэгчийн санаатай, илтэд болгоомжгүй үйлдэл, эс үйлдлийн улмаас төлбөрийн чадваргүйдлийн хэргийн оролцогчид хохирол учирсан бол хохирлыг хэрэг гүйцэтгэгч хувийн хөрөнгөөрөө хариуцна.

36.2.Энэ хуулийн 36.1-д заасан үр дагавар үүсээгүй боловч үүргээ зохих ёсоор

биелүүлээгүй нь хэрэг гүйцэтгэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх үндэслэл болно. 36.3.Хэрэг гүйцэтгэгч хуульд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан

хохирлыг арилгуулах шаардлага гаргах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байна.

ТАВДУГААР БҮЛЭГ ТӨЛБӨРИЙН ЧАДВАРГҮЙДЛИЙН АЖИЛЛАГААНЫ

НЭХЭМЖЛЭЛИЙН ШААРДЛАГА

Page 19: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТӨЛБӨРИЙН ... · 2019-04-08 · 3.3.Банкны төлбөрийн чадваргүйдэлтэй холбоотой харилцааг

19

37 дугаар зүйл.Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааны нэхэмжлэлийн шаардлага гаргах 37.1.Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааны нэхэмжлэгч шаардлагаа

төлбөрийн чадваргүйдлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар хангуулна.

38 дугаар зүйл.Үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг шаардах 38.1.Үүрэг гүйцэтгүүлэгч шаардлагаа энэ хуулийн 27.2-т заасан хугацаанд

шүүхэд гаргана. 38.2.Нэхэмжлэлийн шаардлагад дараахь зүйлсийг тусгасан байна:

38.2.1.нэхэмжлэгчийн болон түүний төлөөлөгчийн овог, нэр, хаяг,

иргэншил, регистрийн дугаар; 38.2.2.энэ хуулийн 15.2.3, 15.2.4, 15.2.5, 15.3.3-т заасан мэдээлэл,

даатгалтай бол даатгагчийн талаарх мэдээлэл.

38.3.Шаардлагад нэхэмжлэгч, эсхүл түүний төлөөлөгч гарын үсгээ зурж нотлох баримтыг хавсаргасан байна.

38.4.Шүүхээс зөвшөөрсөн бол доод эрэмбийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж

болох бөгөөд шаардлагад шаардлагын дүн, энэ хуулийн 45.1-д заасан доод эрэмбийн шаардлага болохыг тэмдэглэсэн байна.

38.5.Барьцааны зүйл, барьцаагаар хангагдах шаардлагын талаар дэлгэрэнгүй

мэдээлэл өгөөгүй, эсхүл мэдээллээ хуульд заасан хугацаанаас хэтрүүлж өгсөн этгээд түүнээс үүсэн гарах үр дагаврыг өөрөө хариуцна.

39 дүгээр зүйл.Үүрэг гүйцэтгүүлэгчийн бүртгэл 39.1.Хэрэг гүйцэтгэгч шаардлага гаргасан болон бусад байдлаар түүнд

мэдэгдэж байгаа үүрэг гүйцэтгүүлэгчдийн бүртгэлийг хөтөлнө. 39.2.Бүртгэлд шаардлагаа тусад нь хангуулах эрх бүхий үүрэг гүйцэтгүүлэгчдийг

нэг бүрчлэн, доод эрэмбийн нэхэмжлэгчдийг ангилал тус бүрээр заана. 39.3.Бүртгэлд нэхэмжлэгч тус бүрийн хаяг, шаардлагын дүн, үндэслэл,

барьцаат нэхэмжлэгчийн барьцааны зүйл, барьцааны шаардлагаас хангагдахгүй үлдэж болзошгүй дүн зэргийг тусгасан байна.

39.4.Энэ хуулийн 39.1-д заасан бүртгэлд шаардлагыг харилцан тооцох

боломжийг тусгаж, хариуцагчийн хөрөнгийг түргэвчилсэн байдлаар захиран зарцуулах бол хуваарилагдах хөрөнгөөр төлж барагдуулах шаардлагын дүнг тооцсон байна.

Page 20: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТӨЛБӨРИЙН ... · 2019-04-08 · 3.3.Банкны төлбөрийн чадваргүйдэлтэй холбоотой харилцааг

20

39.5.Хуваарилагдах хөрөнгийн бүртгэл, хөрөнгийн судалгаа, нэхэмжлэгчдийн

бүртгэлийг хэргийн оролцогчдод хянуулах зорилгоор энэ хуулийн 27.1.6-д заасан дүгнэлтийн хурал болох өдрөөс нэг долоо хоногоос илүүгүй хугацааны өмнө шүүхэд хүргүүлнэ.

40 дүгээр зүйл.Нэхэмжлэлийн шаардлагын бүртгэл 40.1.Хэрэг гүйцэтгэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг энэ хуулийн 27.2-т заасан

хугацаа дууссанаас хойш ажлын 10 өдрийн дотор бүртгэж, нийтэд мэдээлнэ. 40.2.Нэхэмжлэлийн шаардлагын бүртгэлд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн

төлөөлөгчийн овог, нэр, хаяг, иргэншил, регистрийн дугаар, шаардлагын хэмжээ, гүйцэтгэвэл зохих хугацаа, барьцаагаар хангагдсан эсэх талаар тусгана.

40.3.Хэрэг гүйцэтгэгч нэхэмжлэлийн шаардлагын бүртгэлийг шаардлага

гаргасан нэхэмжлэгч тус бүрт ажлын 5 өдрийн дотор хүргүүлнэ.

41 дүгээр зүйл.Баталгаажуулах хурлаар хэлэлцүүлэх

41.1.Баталгаажуулах хурлыг энэ хуулийн 40.1-д заасны дагуу шаардлагын бүртгэлийг нийтэд мэдээлснээс хойш ажлын 10 өдрийн дотор хуралдуулна.

41.2.Хэрэг гүйцэтгэгч нэхэмжлэгчдийн баталгаажуулах хурлаар энэ хуулийн

40.1-д заасан бүртгэлд тусгагдсан шаардлага тус бүрийг тэдгээрийн дүн, эрэмбийн дагуу хэлэлцүүлж, шаардлагыг батлах эсэхийг шийдвэрлэнэ.

42 дугаар зүйл.Маргаангүй шаардлага 42.1.Баталгаажуулах хурлаар хэрэг гүйцэтгэгч, бусад нэхэмжлэгч нэхэмжлэлийн

шаардлагыг татгалзаагүй бол маргаангүйд тооцож, шаардлагыг батална. 42.2.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан нь шаардлагыг батлахад

нөлөөлөхгүй. 42.3.Хэрэг гүйцэтгэгч шаардлагыг баталсан эсэх, хариуцагч татгалзсан эсэх

талаар энэ хуулийн 40.1-д заасан бүртгэлд тэмдэглэнэ. 42.4.Энэ хуулийн 42.1-д заасны дагуу баталсан шаардлага төлбөрийн

чадваргүйдлийн хэргийн оролцогчдын хувьд маргаангүйд тооцогдоно. 42.5.Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр бүхий шаардлагыг баталсанд тооцно. 42.6.Баталсан шаардлагын дүн, эрэмбийг баталгаажуулах хурлаар тогтооно. 43 дугаар зүйл.Маргаантай шаардлага

Page 21: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТӨЛБӨРИЙН ... · 2019-04-08 · 3.3.Банкны төлбөрийн чадваргүйдэлтэй холбоотой харилцааг

21

43.1.Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэг гүйцэтгэгч, эсхүл бусад нэхэмжлэгч зөвшөөрөөгүйн улмаас шаардлага нь батлагдаагүй бол маргаантай шаардлагад тооцно.

43.2.Хэрэг гүйцэтгэгч маргаантай шаардлага гаргасан нэхэмжлэгчид шаардлага

нь батлагдаагүй тухай баримтыг олгоно. 43.3.Нэхэмжлэгч нь энэ хуулийн 43.1-д заасан шаардлагаа Иргэний хэрэг

шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар шийдвэрлүүлэх эрхтэй. 43.4.Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг эхлүүлсэнтэй холбогдуулан хэрэг

хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн бол маргаантай шаардлага бүхий нэхэмжлэгч уг ажиллагааг сэргээн явуулахыг шаардах эрхтэй.

44 дүгээр зүйл.Хугацаа хэтрүүлж гаргасан шаардлага 44.1.Нэхэмжлэгч шаардлагаа энэ хуулийн 27.2-т заасан шаардлага гаргах

сүүлчийн өдрөөс хойш боловч баталгаажуулах хурал болохоос өмнө гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай бол баталгаажуулах хурлаар хэлэлцэж болно.

44.2.Нэхэмжлэгчийн баталгаажуулах хурлаас хойш, дүгнэлтийн хурал болохоос

өмнө гаргасан шаардлага нь хүндэтгэн үзэх шалтгаантай бол шаардлагыг баталгаажуулах нэмэлт хурлаар хэлэлцэж болно.

44.3.Баталгаажуулах нэмэлт хурлыг дүгнэлтийн хурал болохоос өмнө нэг удаа

хуралдуулна. 44.4.Нэмэлт хурлын зардлыг хугацаа хэтрүүлж шаардлага гаргасан этгээд

хариуцна. 44.5.Баталгаажуулах нэмэлт хурал болох өдрийг нийтэд мэдээлж, нэхэмжлэгч,

хэрэг гүйцэтгэгч, хариуцагчид хурлын товыг хүргүүлнэ. 44.6.Нэхэмжлэгч бүртгэгдсэн шаардлагын хэмжээгээ ихэсгэх тохиолдолд энэ

хуулийн 43 дугаар зүйл нэгэн адил үйлчилнэ. 45 дугаар зүйл.Доод эрэмбийн шаардлага 45.1.Барьцаат болон энгийн шаардлагын дараа эрэмбэлэгдэх дараахь

шаардлага нь доод эрэмбийн шаардлагад хамаарна:

45.1.1.төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлснээс хойш тооцогдох хүү; 45.1.2.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсонтой холбоотойгоор нэхэмжлэгчид үүссэн зардал; 45.1.3.гэмт хэрэг, эсхүл зөрчилд ногдуулсан торгох шийтгэлийн төлбөр;

Page 22: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТӨЛБӨРИЙН ... · 2019-04-08 · 3.3.Банкны төлбөрийн чадваргүйдэлтэй холбоотой харилцааг

22

45.1.4.хариуцагчаас хариу төлбөргүй гүйцэтгэх үүрэг; 45.1.5.аль нэг хувь нийлүүлэгчийн оруулсан хөрөнгө, зээлийг буцаан шаардах шаардлага, эсхүл түүнтэй адилтгах шаардлага.

45.2.Доод эрэмбийн шаардлагыг барьцаат болон энгийн нэхэмжлэлийн

шаардлагыг бүрэн хангаж дууссаны дараа энэ хуулийн 45.1-д заасан дарааллын дагуу хангах бөгөөд ижил шатлалд байгаа шаардлагыг хувь тэнцүүлэн хангана.

46 дугаар зүйл.Шаардлагын дүнг тогтоох

46.1.Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг эхлүүлэхээс өмнө бий болсон

шаардлагын дүнг төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг эхлүүлэх үеийн үнийн дүнгээр тодорхойлно.

46.2.Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг эхлүүлснээс хойш бий болсон

шаардлагын дүнг төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа дуусгавар болох үеийн үнийн дүнгээр тодорхойлно.

46.3.Энэ хуулийн 46.1, 46.2-т заасан шаардлагууд мөнгөөр илэрхийлэгдээгүй

бол шүүхээс тухайн шаардлагын дүнг төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх үеийн үнэ цэнээр мөнгөөр тодорхойлно.

46.4.Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх үед гүйцэтгэх хугацаа

болоогүй байсан үүргийн хугацааг дууссанд тооцно.

46.5.Хууль, гэрээний дагуу барьцааны эрхтэй үүрэг гүйцэтгүүлэгч шаардлагаа энэ хуулийн 84, 85 дугаар зүйлд заасны дагуу барьцааны зүйлээс тусад нь хангуулах эрхтэй.

47 дугаар зүйл.Хүүгийн шаардлага 47.1.Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг эхлүүлсэн үеэс эхлэн гэрээний

дагуу хүү тооцохыг зогсооно. 47.2.Шүүхээс төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг эхлүүлээгүй, эсхүл дахин

хөрөнгөжүүлэх ажиллагааг дуусгавар болгосон бол ердийн журмаар гэрээгээр тохиролцсоны дагуу хүү тооцно.

47.3.Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг эхлүүлснээс хойш бий болсон өр,

төлбөрийн хувьд төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг дуусгавар болгох хүртэлх хугацаанд гэрээгээр тохиролцсон бол хүү тооцно.

47.4.Шүүхээс төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг зогсоосон, эсхүл

дуусгавар болгосон бол ийнхүү зогсоосон, эсхүл дуусгавар болгосон үеэс эхлэн хүү тооцохыг зогсооно.

ЗУРГААДУГААР БҮЛЭГ

НЭХЭМЖЛЭГЧДИЙН ХУРАЛ

Page 23: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТӨЛБӨРИЙН ... · 2019-04-08 · 3.3.Банкны төлбөрийн чадваргүйдэлтэй холбоотой харилцааг

23

48 дугаар зүйл.Нэхэмжлэгчдийн хурал, түүний эрх хэмжээ 48.1.Нэхэмжлэгчдийн хурал энэ хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд

төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааны аль ч үед нэхэмжлэгчдийн эрх ашгийг төлөөлнө.

48.2.Нэхэмжлэгчдийн хуралд нэхэмжлэгч, хариуцагч, хэрэг гүйцэтгэгч оролцох

эрхтэй.

48.3.Хариуцагч бичгээр үйлдсэн итгэмжлэлийн дагуу нэхэмжлэгчдийн хуралд төлөөлөгчөө оролцуулж болно.

48.4.Нэхэмжлэгчдийн хурлыг хэрэг гүйцэтгэгч даргалж, хурлын дэгийг тогтооно. 48.5.Нэхэмжлэгчдийн хурал нийт саналын эрхтэй нэхэмжлэгчийн олонхи нь

ирснээр хүчин төгөлдөр болно. 48.6.Нэхэмжлэгчдийн хурал дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

48.6.1.нэхэмжлэгчдийн зөвлөлтэй байх эсэхийг шийдвэрлэх; 48.6.2.дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг батлах;

48.6.3.хариуцагчийн дампуурлыг зарлах, хуваарилалтын ажиллагаа эхлүүлэх хүсэлтийг шүүхэд гаргах;

48.6.4.хариуцагчийн хөрөнгийг захиран зарцуулах болон мөнгөн хөрөнгө

хуваарилах төлөвлөгөөг хүлээн авч батлах; 48.6.5.хэрэг гүйцэтгэгчийн энэ хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд

нэхэмжлэгчдийн хурлаар хэлэлцүүлэхээр оруулсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх; 48.6.6.хэрэг гүйцэтгэгчээс эд хөрөнгийн болон үйл ажиллагааны талаарх

мэдээ, тайлан гаргуулах, хэлэлцэх; 48.6.7.төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааны явцад хийсэн мөнгөн

гүйлгээ болон мөнгөн хөрөнгийн байдалд шинжээчийн дүгнэлт гаргуулах; 48.6.8.хэрэг гүйцэтгэгчийг өөрчлөх саналыг шүүхэд тавих; 48.6.9.хэрэг гүйцэтгэгчийн үйл ажиллагааны талаар шүүхэд гомдол

гаргах; 48.6.10.хариуцагчийн үйл ажиллагаатай холбогдох асуудлаар шүүхэд

хандах; 48.6.11.энэ хуульд заасан бусад.

Page 24: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТӨЛБӨРИЙН ... · 2019-04-08 · 3.3.Банкны төлбөрийн чадваргүйдэлтэй холбоотой харилцааг

24

48.7.Нэхэмжлэгчдийн хурал төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааны явц, удирдлагын үйл ажиллагааны талаар болон мөнгөн гүйлгээ, бэлэн мөнгөний зарцуулалтын талаар тайлан гаргахыг хэрэг гүйцэтгэгчээс шаардаж болно.

48.8.Нэхэмжлэгчдийн хурлын явцын талаар тэмдэглэл хөтөлнө. Тэмдэглэлтэй

хуралд оролцогчид танилцах эрхтэй.

49 дүгээр зүйл.Нэхэмжлэгчдийн хурлыг зарлах

49.1.Хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсонд тооцсон тухай нийтэд мэдээлснээс хойш ажлын 15 хоногийн дотор шүүх нэхэмжлэгчдийн анхны хурлыг зохион байгуулна.

49.2.Нэхэмжлэгчдийн анхны хурлаас энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан шаардлага хангасан этгээдийг хэрэг гүйцэтгэгчээр батлуулахаар шүүхэд санал болгоно.

49.3.Шүүх энэ хуулийн 27.1-д заасан захирамжаар нэхэмжлэгчдийн дараахь хурлыг зарлана:

49.3.1.нэхэмжлэгчдээс хэрэг гүйцэтгэгчид гаргасан шаардлагыг

баталгаажуулах тухай нэхэмжлэгчдийн хурал /цаашид “баталгаажуулах хурал” гэх/; 49.3.2.хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтэд үндэслэн төлбөрийн чадваргүйдлийн

ажиллагааг үргэлжлүүлэх эсэхийг шийдвэрлэх дүгнэлт хэлэлцэх тухай нэхэмжлэгчдийн хурал /цаашид “дүгнэлтийн хурал” гэх).

49.4.Баталгаажуулах ба дүгнэлтийн хурлыг тусад нь зарласан бол тэдгээрийн хоорондох хугацаа ажлын 7 өдрөөс багагүй 14 өдрөөс ихгүй байна.

49.5.Дүгнэлтийн ба баталгаажуулах хурлыг хамтад нь зохион байгуулж болно. 49.6.Шүүх нэхэмжлэгчдийн энэ хуулийн 49.1, 49.3-т зааснаас бусад хурлыг

дараахь тохиолдолд зарлан хуралдуулж болно:

49.6.1.хэрэг гүйцэтгэгчийн хүсэлтээр; 49.6.2.нэхэмжлэгчдийн зөвлөлийн хүсэлтээр;

49.6.3.нэхэмжлэлийн нийт батлагдсан шаардлагын 10-аас доошгүй хувийг гаргасан нэхэмжлэгчдийн шаардлагаар.

49.7.Шүүх нэхэмжлэгчдийн хурал болох газар, өдөр, цагийг хариуцагч, хэрэг гүйцэтгэгч, шаардлага гаргасан нэхэмжлэгчид мэдэгдэж, нийтэд мэдээлнэ. Хурал хойшлогдсон талаар нийтэд мэдээлэхгүй байж болно.

49.8.Энэ хуулийн 49.6-д заасан хүсэлтийг гаргасан өдрөөс хойш ажлын 10

өдрийн дотор нэхэмжлэгчдийн хурлыг хуралдуулна.

Page 25: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТӨЛБӨРИЙН ... · 2019-04-08 · 3.3.Банкны төлбөрийн чадваргүйдэлтэй холбоотой харилцааг

25

49.9.Шүүх энэ хуулийн 49.6-д заасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан бол энэ тухай захирамж гаргаж, хүсэлт ирснээс хойш ажлын 5 өдрийн дотор хүсэлт гаргагчид хүргүүлнэ.

49.10.Нэхэмжлэгчдийн хурал зарлахаас татгалзсан шүүгчийн захирамжид хүсэлт гаргагч гомдол гаргах эрхтэй.

50 дугаар зүйл.Дүгнэлтийн хурал, хэлэлцэх асуудал

50.1.Хэрэг гүйцэтгэгч дүгнэлтийн хурал дээр хариуцагчийн санхүүгийн байдлын талаар мэдээлж, хариуцагчийн аж ахуйн үйл ажиллагааг бүхэлд нь болон хэсэгчлэн үргэлжлүүлэх, дахин хөрөнгөжүүлэх боломжтой эсэх, нэхэмжлэгчдийн шаардлага хэрхэн хангагдахыг тодорхойлж, дүгнэлтээ дэлгэрэнгүй танилцуулна.

50.2.Дүгнэлтийн хурал дээр хэрэг гүйцэтгэгчийн гаргасан дүгнэлтийн талаар хариуцагч, нэхэмжлэгчдийн зөвлөл, ажилтнуудын төлөөлөл санал бодлоо илэрхийлж болно.

50.3.Хариуцагч нь худалдаа, газар тариалан, мал аж ахуй, үйлдвэрлэл, бүтээн

байгуулалтын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг бол эдийн засгийн тухайн салбарын төлөөлөл болох мэргэшсэн этгээд хуралд оролцож санал бодлоо илэрхийлж болно.

50.4.Дүгнэлтийн хурлаар хариуцагчийн аж ахуйн үйл ажиллагааг зогсоох, эсхүл

түр хугацаагаар үргэлжлүүлэх эсэхийг шийдвэрлэх бөгөөд хэрэг гүйцэтгэгчид дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөө боловсруулах, төлөвлөгөөний зорилгыг тодорхойлохыг даалгаж болно.

51 дүгээр зүйл.Дүгнэлтийн хурлын шийдвэр гарахаас өмнө хэрэгжүүлэх арга хэмжээ

51.1.Хэрэг гүйцэтгэгч дүгнэлтийн хурал болохоос өмнө хариуцагчийн аж ахуйн

үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэсэн бол Нэхэмжлэгчдийн зөвлөлийн, зөвлөлгүй бол нэхэмжлэгчдийн зөвшөөрлийг авна.

51.2.Хариуцагчийн аж ахуйн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргахаас өмнө

хариуцагчид мэдэгдэнэ. 51.3.Хариуцагчийн аж ахуйн үйл ажиллагааг үргэлжлүүлэх нь хуваарилагдах

хөрөнгийг бууруулахааргүй бол шүүх хэрэг гүйцэтгэгчийн тайлбарыг сонссоны үндсэн дээр хариуцагчийн хүсэлтээр дүгнэлтийн хурал болох хүртэл түүний үйл ажиллагааг зогсоохоос татгалзаж болно. 52 дугаар зүйл.Нэхэмжлэгчдийн хуралд оролцох саналын эрх

52.1.Нэхэмжлэгчдийн хуралд шаардлага нь батлагдсан нэхэмжлэгч саналын

эрхтэй оролцоно.

Page 26: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТӨЛБӨРИЙН ... · 2019-04-08 · 3.3.Банкны төлбөрийн чадваргүйдэлтэй холбоотой харилцааг

26

52.2.Хуралд оролцож байгаа саналын эрхтэй нэхэмжлэгчид болон хэрэг гүйцэтгэгч зөвшөөрсөн бол маргаантай шаардлага бүхий нэхэмжлэгч тухайн хуралд саналын эрхтэй оролцож болно.

52.3.Нэхэмжлэгчдийн хуралд доод эрэмбийн нэхэмжлэгч саналын эрхгүй

оролцоно. 52.4.Энэ хуулийн 52.1, 52.2-т зааснаас бусад шаардлага бүхий нэхэмжлэгч

хуралд саналын эрхгүй оролцох бөгөөд хэлэлцэж байгаа асуудлаар санал бодлоо илэрхийлэх эрхтэй.

53 дугаар зүйл.Нэхэмжлэгчдийн хурлын шийдвэр

53.1.Нэхэмжлэгчдийн хурлын шийдвэр саналын эрхтэй оролцож байгаа

нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагын тавиас дээш хувийн саналаар хүчин төгөлдөр болно.

53.2.Нэхэмжлэгчдийн нийт шаардлагын тавиас дээш хувийг нэхэмжилж байгаа

нэхэмжлэгчид хуралд оролцсоноор тухайн хурал хүчин төгөлдөр болно. 53.3.Нэхэмжлэгчдийн хурлын шийдвэр нэхэмжлэгчдийн нийтлэг эрх ашгийг

зөрчсөн гэж үзвэл шүүх барьцаат нэхэмжлэгч, доод эрэмбийн бус нэхэмжлэгч, эсхүл хэрэг гүйцэтгэгчийн хүсэлтээр уг шийдвэрийг хүчингүй болгоно.

53.4.Шийдвэрийг хүчингүй болгосон талаар энэ хуульд заасан журмын дагуу

нийтэд мэдээлнэ. 53.5.Барьцаат, эсхүл энгийн нэхэмжлэгч энэ хуулийн 53.3-т заасан захирамжид

гомдол гаргах эрхтэй. 54 дүгээр зүйл.Нэхэмжлэгчдийн зөвлөл

54.1.Нэхэмжлэгчдийн хурал энэ хуулийн 48.6.1-д заасан бүрэн эрхийнхээ

хүрээнд зөвлөлтэй байх эсэхийг шийдвэрлэнэ. 54.2.Нэхэмжлэгчдийн зөвлөл /цаашид “зөвлөл” гэх/ нь хэрэг гүйцэтгэгч бүрэн

эрхээ хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, үйл ажиллагаанд нь хяналт тавина. 54.3.Доод эрэмбийн бус 10-аас доошгүй нэхэмжлэгч зөвлөл байгуулж болно. 54.4.Зөвлөл барьцаат нэхэмжлэгч, их үнийн дүнтэй шаардлага бүхий

нэхэмжлэгч, бага үнийн дүнтэй шаардлага бүхий нэхэмжлэгчдийн төлөөлөл бүхий гурваас доошгүй сондгой тооны гишүүнээс бүрдэх бөгөөд гишүүдийг нэхэмжлэгчдийн хурлаас томилно.

54.5.Зөвлөл хариуцагчийн үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл, бизнесийн

баримт бичигтэй танилцах, бэлэн мөнгөний гүйлгээг хянан шалгах эрхтэй байна.

Page 27: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТӨЛБӨРИЙН ... · 2019-04-08 · 3.3.Банкны төлбөрийн чадваргүйдэлтэй холбоотой харилцааг

27

54.6.Зөвлөлийн шийдвэр гишүүдийн олонхийн саналаар хүчин төгөлдөр болно.

54.7.Зөвлөлийн гишүүний хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан бол хохирлыг гишүүн хувийн хөрөнгөөрөө хариуцан арилгана.

54.8.Зөвлөлийн гишүүн гүйцэтгэсэн ажилдаа тохирсон хөлс авах, үүргээ

гүйцэтгэхэд гарсан зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй. Зөвлөлийн гишүүдийн хөлс, зардлын хэмжээг нэхэмжлэгчдийн хурлаар батална.

54.9.Зөвлөлийн гишүүн үйл ажиллагааны зардлыг хуваарилагдах хөрөнгөөс

тэргүүн ээлжинд гаргуулах эрхтэй.

ДОЛООДУГААР БҮЛЭГ ТӨЛБӨРИЙН ЧАДВАРГҮЙДЛИЙН АЖИЛЛАГААГ

ЭХЛҮҮЛСНИЙ ҮР ДАГАВАР

Нэгдүгээр дэд бүлэг Хариуцагчийн хөрөнгийг удирдах, захиран зарцуулах

55 дугаар зүйл.Хариуцагчийн хөрөнгийг удирдах, захиран зарцуулах эрх хэрэг гүйцэтгэгчид шилжих

55.1.Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг эхлүүлснээр хуваарилагдах

хөрөнгийг удирдах, захиран зарцуулах хариуцагчийн эрх хэрэг гүйцэтгэгчид шилжинэ.

55.2.Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг эхлүүлснээс хойш хариуцагчийн хуваарилагдах хөрөнгөд хамаарах хөрөнгийг бусдад шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэж, хариу төлбөр хүлээн авсан бол төлбөрийг буцаана.

55.3.Энэ хуулийн 55.2 дахь хэсэг нь хариуцагчийн бусдад шилжүүлсэн шаардах

эрхэд нэгэн адил хамаарна. 55.4.Хариуцагч төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг эхлүүлсэн өдөр

хуваарилагдах хөрөнгөд хамаарах хөрөнгийг бусдад шилжүүлсэн бол төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлснээс хойш шилжүүлсэнд тооцно.

56 дугаар зүйл.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх залгамжлах 56.1.Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх өдрийн байдлаар

хариуцагчийн нэхэмжлэл гарган оролцож байсан аливаа ажиллагаанд хэрэг гүйцэтгэгч түүний эрх, үүргийг залгамжлан оролцож болно.

56.2.Хэрэг гүйцэтгэгч энэ хуулийн 56.1-д заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх

ажиллагаанд эрх залгамжлан оролцохоос татгалзсан бол хариуцагч уг ажиллагааг нэхэмжлэгчийн хувьд үргэлжлүүлнэ.

56.3.Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлсэн өдөр хариуцагч дараахь

шаардах эрхтэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцож байсан бол хэрэг гүйцэтгэгч түүний эрх, үүргийг залгамжлан оролцоно:

Page 28: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТӨЛБӨРИЙН ... · 2019-04-08 · 3.3.Банкны төлбөрийн чадваргүйдэлтэй холбоотой харилцааг

28

56.3.1.хуваарилагдах хөрөнгөөс тодорхой хөрөнгийг шаардан гаргуулах; 56.3.2.барьцааны зүйлээр шаардлага хангуулах; 56.3.3.хуваарилагдах хөрөнгөөр шаардлага хангуулах.

57 дугаар зүйл.Шийдвэрийг албадан гүйцэтгэхгүй байх 57.1.Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааны явцад хариуцагчийн

хуваарилагдах хөрөнгө, бусад хөрөнгөөр энэ хуулийн 22.2.1-д заасан бусдын амь нас, эрүүл мэнд, байгаль орчинд гэм хор, хохирол учруулсны төлбөр, ажилчдын цалин, хүүхдийн тэтгэлэг төлөхөөс бусад шаардлагыг хангуулахаар албадан гүйцэтгэх ажиллагаа хийж болохгүй.

57.2.Энэ хуулийн 57.1 дэх хэсэг нэхэмжлэгч болон нэхэмжлэл гаргаагүй үүрэг

гүйцэтгүүлэгчид нэгэн адил хамаарна.

58 дугаар зүйл.Хуваарилагдах хөрөнгөөс шаардлага хангахгүй байх 58.1.Хэрэг гүйцэтгэгчийн байгуулсан хэлцлийн үндсэн дээр үүссэн шаардлагаас

бусад хуваарилагдах хөрөнгөөс хангавал зохих шаардлагыг төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлснээс хойш 5 сарын хугацаанд гүйцэтгэхгүй.

58.2.Дараахь шаардлага нь энэ хуулийн 58.1-д заасан хуваарилагдах хөрөнгөөс

хангагдвал зохих шаардлагад хамаарахгүй:

58.2.1.үүрэг гүйцэтгүүлэгчтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр хэрэг гүйцэтгэгчийн сонгосон хэлцлийн дагуу үүссэн шаардлага;

58.2.2.хэрэг гүйцэтгэгч гэрээг цуцлах боломжтой байсан боловч

цуцлалгүй үргэлжүүлж байгаа гэрээний хувьд цуцлах боломжтой байсан өдрөөс хойших хугацааны шаардлага;

58.2.3.хэрэг гүйцэтгэгч хариу үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан бол

үргэлжлэн хэрэгжиж байгаа гэрээний үүргийн дагуу үүссэн шаардлага.

59 дүгээр зүйл.Шаардлагыг харилцан тооцох эрх 59.1.Нэхэмжлэгч нь хууль, эсхүл гэрээнд заасны дагуу төлбөрийн

чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх өдөр шаардлагаа харилцан тооцох эрхтэй бол энэ эрх нь төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаанаас үл хамааран хүчин төгөлдөр хэвээр байна.

59.2.Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлэх өдөр харилцан тооцогдож

болох нэг буюу хэд хэдэн шаардлага байгаа ба эдгээр шаардлагыг гүйцэтгэх хугацаа болоогүй, болзол биелээгүй байгаа бол тэдгээрийг харилцан тооцохгүй.

59.3.Шаардлагууд ялгаатай валютаар илэрхийлэгдсэн бөгөөд уг валют нь

Монгол Улсад чөлөөтэй хөрвөх боломжтой бол харилцан тооцох боломжтой гэж үзнэ.

Page 29: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТӨЛБӨРИЙН ... · 2019-04-08 · 3.3.Банкны төлбөрийн чадваргүйдэлтэй холбоотой харилцааг

29

59.4.Гадаад валютын ханшийг төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх өдрийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар тооцно.

60 дугаар зүйл.Шаардлагыг харилцан тооцохгүй байх 60.1.Дараахь тохиолдолд шаардах эрхийг харилцан тооцохгүй:

60.1.1.төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлсний дараа харилцан тооцогдох үүргийн хувьд нэхэмжлэгч нь үүрэг гүйцэтгэгч болсон шаардах эрх;

60.1.2.төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлсний дараа

нэхэмжлэгч бусад нэхэмжлэгчдээс шилжүүлж авсан шаардах эрх; 60.1.3.хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар маргаж байгаа хэлцлийн

үндсэн дээр үүссэн шаардах эрх.

60.2.Хариуцагчийн хуваарилагдах хөрөнгөд хамаарахгүй хөрөнгөөс шаардлагаа хангуулах эрх бүхий нэхэмжлэгч хуваарилагдах хөрөнгийн үүрэг гүйцэтгэгч бол шаардах эрхийг харилцан тооцохгүй.

Хоёрдугаар дэд бүлэг

Хариуцагчийн байгуулсан хэлцэл

61 дүгээр зүйл.Хариуцагчийн байгуулсан хэлцлийн талаар хэрэг гүйцэтгэгчийн авах арга хэмжээ

61.1.Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх өдрийн байдлаар

хариуцагч гэрээний үүргээ гүйцэтгээгүй, эсхүл зохих ёсоор гүйцэтгээгүй бол хэрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэж, хариу төлбөрийг шаардаж болно.

61.2.Хэрэг гүйцэтгэгч гэрээний үүргийг биелүүлэхээс татгалзвал гэрээний нөгөө

тал шаардлагаа төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааны нэхэмжлэгчийн хувиар гаргана.

61.3.Гэрээний нөгөө тал хэрэг гүйцэтгэгчээс үүргээ гүйцэтгэх эсэх талаар

тодорхой хариулт шаардах эрхтэй бөгөөд хэрэг гүйцэтгэгч нэн даруй хариу өгнө. 61.4.Хэрэг гүйцэтгэгч гэрээний үүргийг гүйцэтгэх хүсэл зориггүй атлаа гүйцэтгэх

агуулга бүхий төөрөгдүүлсэн хариу тайлбар гаргаж болохгүй.

62 дугаар зүйл.Тодорхой хуваарийн дагуу биржийн үнээр хийсэн хэлцлийн дагуу гүйцэтгэх үүрэг

62.1.Тодорхой өдөр, эсхүл тодорхой хугацааны дотор зах зээлийн болон

биржийн үнээр бараа нийлүүлэх тухай хэлцлийн үүргийг төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлснээс хойш биелүүлэхээр байгаа бол үүргийн гүйцэтгэлийг шаардахгүй, үүргээ гүйцэтгээгүйн улмаас бий болох бодит хохирлыг шаардаж болно.

Page 30: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТӨЛБӨРИЙН ... · 2019-04-08 · 3.3.Банкны төлбөрийн чадваргүйдэлтэй холбоотой харилцааг

30

62.2.Энэ хуулийн 62.1-д заасан бодит хохиролд Иргэний хуулийн 227.3-т заасан хохирол хамаарахгүй.

62.3.Энэ хуулийн 62.1-д заасны дагуу үүргээ гүйцэтгээгүйн улмаас гаргах

үүргийн шаардлагыг талуудын тохирсон үнэ, эсхүл төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг эхлүүлсэн өдрийн дараа өдрийн биржийн үнэ болон үүрэг гүйцэтгэх газрын зах зээлийн үнийн дунджаар тогтооно.

62.4.Энэ хуулийн 62.1-д заасан шаардлага гаргах эрх бүхий этгээд шаардлагаа

төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааны нэхэмжлэгчийн хувиар гаргана. 63 дугаар зүйл.Өмчлөх эрхийг хадгалах замаар хийсэн хэлцэл 63.1.Хариуцагч төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг эхлүүлэхээс өмнө

хөдлөх эд хөрөнгийг худалдан авахаар гэрээ байгуулсан боловч уг эд хөрөнгийг эзэмшилдээ аваагүй, үнийг төлөөгүй, хариуцагчид эд хөрөнгийн өмчлөх эрх шилжээгүй байгаа бол худалдах, худалдан авах гэрээнээс татгалзана.

63.2.Хариуцагч төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг эхлүүлэхээс өмнө

хөдлөх эд хөрөнгийг худалдан авахаар гэрээ байгуулсан бөгөөд уг эд хөрөнгийг эзэмшилдээ авсан боловч үнийг төлөөгүй, хариуцагчид эд хөрөнгийн өмчлөх эрх шилжээгүй байгаа бол гэрээний хариу төлбөрийг төлөх эсэхийг хэрэг гүйцэтгэгч шийдвэрлэнэ.

63.3.Энэ хуулийн 63.2-т заасан тохиолдолд худалдагчийг барьцаагаар

хангагдаагүй нэхэмжлэгч гэж үзнэ. 63.4.Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэхээс өмнө хариуцагч хөдлөх

эд хөрөнгийн өмчлөх эрхийг хадгалан худалдан авагчийн эзэмшилд шилжүүлэх замаар худалдсан бол худалдан авагч гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж болно.

64 дүгээр зүйл.Зарим гэрээний үүргийг үргэлжлүүлэх 64.1.Хариуцагчийн байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө, ажлын байр түрээслэх,

хөлслөх гэрээ, ажил, үйлчилгээ хүлээн авах гэрээний дүнд хуваарилагдах хөрөнгийн хэмжээ нэмэгдэхээр бол уг гэрээг үргэлжлүүлнэ.

65 дугаар зүйл.Хариуцагчийн байгуулсан түрээсийн болон хөлслөх гэрээ 65.1.Хариуцагчийн түрээслэгч, эсхүл хөлслөгчийн хувиар байгуулсан үл хөдлөх

эд хөрөнгө хөлслөх, түрээслэх гэрээ нь гэрээнд заасан мэдэгдэл өгөх хугацаанаас үл хамааран хэрэг гүйцэтгэгчийн өгсөн мэдэгдлийн үндсэн дээр цуцлагдана.

65.2.Энэ хуулийн 65.1-д заасан тохиолдолд Иргэний хуулийн 294.3-т заасан

хугацаа хамаарахгүй.

Page 31: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТӨЛБӨРИЙН ... · 2019-04-08 · 3.3.Банкны төлбөрийн чадваргүйдэлтэй холбоотой харилцааг

31

65.3.Хариуцагчийн түрээслэгч, хөлслөгчийн хувиар байгуулсан хэлцлийг төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх хүсэлт гаргаснаас хойш дараахь үндэслэлээр цуцалж болохгүй:

65.3.1.төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх хүсэлт гаргахаас

өмнөх хугацааны хөлс төлбөрөө төлөөгүй; 65.3.2.хариуцагчийн санхүүгийн байдал дордсон.

65.4.Хэрэг гүйцэтгэгч гэрээг цуцалсан бол гэрээний нөгөө тал хугацаанаас нь

өмнө гэрээг цуцалсан гэх үндэслэлээр төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааны нэхэмжлэгчийн хувиар учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй.

65.5.Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг эхлүүлэх үед хариуцагч эд

хөрөнгийг эзэмшилдээ аваагүй байсан бол хэрэг гүйцэтгэгч гэрээнээс татгалзаж болно.

65.6.Энэ хуулийн 65.1-д заасны дагуу хэрэг гүйцэтгэгч гэрээнээс татгалзсан бол

гэрээний нөгөө тал учирсан хохирлоо төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааны нэхэмжлэгчийн хувиар нэхэмжлэх эрхтэй.

66 дугаар зүйл.Ажил, үйлчилгээ үзүүлэх гэрээг цуцлах 66.1.Хариуцагчийн ажил үйлчилгээ үзүүлэгчээр оролцсон гэрээг гэрээний

хугацаа болон гэрээг цуцлах журмыг гэрээнд өөрөөр заасан эсэхээс үл хамааран хэрэг гүйцэтгэгч болон гэрээний нөгөө талын санаачилгаар цуцалж болно.

66.2.Энэ хуулийн 66.1-д Иргэний хуульд заасан гэрээг цуцлах тусгай харилцаа

үйлчлэхгүй. 66.3.Хэрэг гүйцэтгэгч гэрээг цуцалсан бол гэрээний нөгөө тал гэрээг

хугацаанаас нь өмнө цуцалснаас учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй.

67 дугаар зүйл.Даалгавар дуусгавар болох 67.1.Хуваарилагдах хөрөнгөтэй холбоотой хариуцагчийн өгсөн аливаа

даалгавар төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхэлснээр цуцлагдана. 67.2.Даалгаврыг цуцлах нь хариуцагчид эрсдэлтэй бол даалгаврыг хэрэг

гүйцэтгэгч хариуцах хүртэл даалгавар гүйцэтгэгч уг даалгаврыг биелүүлнэ. 67.3.Даалгаврыг энэ хуулийн 67.2-т заасны дагуу үргэлжлүүлснээс гарсан

зардлыг даалгавар гүйцэтгэгч төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааны нэхэмжлэгчийн хувиар шаардах эрхтэй.

68 дугаар зүйл.Төлөөлөл дуусгавар болох 68.1.Хуваарилагдах хөрөнгөтэй холбоотой хариуцагчийн олгосон итгэмжлэл

төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг эхлүүлснээр дуусгавар болно.

Page 32: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТӨЛБӨРИЙН ... · 2019-04-08 · 3.3.Банкны төлбөрийн чадваргүйдэлтэй холбоотой харилцааг

32

68.2.Энэ хуулийн 67 дугаар зүйлд заасан журмаар даалгаврын гэрээ

үргэлжилсэн бол төлөөллийн бүрэн эрх мөн үргэлжилсэн гэж үзнэ.

69 дүгээр зүйл.Хуульд заасан эрхийг хязгаарласан хэлцэл хүчин төгөлдөр бус байх

69.1.Энэ хуулийн 63, 64, 65, 66, 67, 68 дугаар зүйлд заасан эрхийг хязгаарласан

хэлцэл хүчин төгөлдөр бус байна.

70 дугаар зүйл.Хариуцагчийн шуудан харилцаа 70.1.Шүүх хариуцагчийн аж ахуйн үйл ажиллагааг хянах, нэхэмжлэгчид ашиггүй

хэлцэл байгуулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэг гүйцэтгэгчийн хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар хариуцагчийн зарим, эсхүл бүх захидал, цахим шууданг хэрэг гүйцэтгэгч хүлээн авч байх тухай захирамж гаргаж болно.

70.2.Шүүх энэ хуулийн 70.1-д заасан арга хэмжээг авахдаа хариуцагчийн

тайлбарыг сонсоно. 70.3.Шүүх энэ хуулийн 70.2-т заасны дагуу хариуцагчийн тайлбарыг сонсоогүй

бол энэ талаарх үндэслэлээ захирамжид тодорхой дурдсан байна.

70.4.Захирамжийн дагуу хэрэг гүйцэтгэгч хариуцагчид илгээсэн захиаг нээх эрхтэй бөгөөд хуваарилагдах хөрөнгөтэй хамааралгүй аливаа захиаг нэн даруй хариуцагчид илгээнэ.

70.5.Хэрэг гүйцэтгэгчийн нээсэн бүх захидлыг хариуцагч үзэх эрхтэй. 70.6.Хариуцагч энэ хуулийн 70.1-д заасан шүүгчийн захирамжид гомдол гаргах

эрхтэй. 70.7.Энэ хуулийн 70.1-д заасан захирамжид заасан нөхцөл байдал арилмагц

хэрэг гүйцэтгэгчийн тайлбарыг сонссоны дараа шүүх захирамжаа хүчингүй болгоно.

Гуравдугаар дэд бүлэг Хүчин төгөлдөр бус хэлцэл

71 дүгээр зүйл.Хариуцагчийн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл

71.1.Хариуцагчийн хийсэн дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна:

71.1.1.төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэхээс өмнөх 2 жилийн дотор хариу төлбөргүйгээр хариуцагчийн удирдах байгууллагын гишүүд, тэдгээрийн гэр бүлийн гишүүдийн өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэх тухай гэрээ, хэлцэл;

71.1.2.төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэхээс өмнөх 1 жилийн дотор хариу төлбөргүйгээр энэ хуулийн 71.1.1-д зааснаас бусад этгээдийн өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэх тухай гэрээ, хэлцэл;

Page 33: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТӨЛБӨРИЙН ... · 2019-04-08 · 3.3.Банкны төлбөрийн чадваргүйдэлтэй холбоотой харилцааг

33

71.1.3.төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэхээс өмнөх 1 жилийн дотор бусдад илт давуу байдлаар эд хөрөнгө худалдах, үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ, хэлцэл;

71.1.4.тодорхой нэхэмжлэгчдэд давуу эрх олгох зорилгоор төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэхээс өмнөх 120 хоногийн дотор хийсэн гэрээ, хэлцэл;

71.1.5.төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлснээс хойш энэ хуулийг зөрчиж хийсэн гэрээ, хэлцэл.

71.2.Нэхэмжлэгч төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэхээс өмнөх нэг сарын дотор, эсхүл уг ажиллагаа эхлүүлэх хүсэлт гаргаснаас хойш хуваарилагдах хөрөнгөд хамаарах хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохирсон хэлцэл хүчин төгөлдөр бус байна.

72 дугаар зүйл.Санаатай бий болгосон ашиггүй байдал 72.1.Хариуцагч төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх хүсэлт

гаргахаас өмнөх 5 жилийн хугацаанд нэхэмжлэгчид ашиггүй байдал бий болгох хүсэл зоригтойгоор хэлцэл хийснийг хэлцлийн нөгөө тал мэдэж байсан бол уг хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар маргаж болно.

72.2.Хэлцлийн нөгөө тал хариуцагчийн мөнгөн хөрөнгийн дутагдлын талаар

болон хэлцэл нь нэхэмжлэгч нарт ашиггүй талаар мэдэж байсныг хүсэл зоригийн талаар мэдэж байсанд тооцно.

72.3.Хариуцагчийн дараахь этгээдтэй байгуулсан хэлцэл нэхэмжлэгч нарт

ашиггүй хэлцэлд тооцогдож болно:

72.3.1.хариуцагчийн эрх бүхий албан тушаалтан, тэдгээртэй нэгдмэл сонирхолтой этгээд;

72.3.2.хариуцагчийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч, гишүүн, тэдгээртэй нэгдмэл сонирхолтой этгээд;

72.3.3.Компанийн тухай хууль, ажил, үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу

хариуцагчийн санхүүгийн байдлыг мэдэх болсон хариуцагчтай хамтран ажилладаг хуулийн этгээд, хувь хүн, тэдгээртэй нэгдмэл сонирхолтой этгээд.

72.4.Энэ хуулийн 72.3-т заасан этгээдийг хэлцэл хийх өдрийн байдлаар

нэхэмжлэгчдэд ашиггүй нөхцөл байдлын талаар мэдэж байсанд тооцно. 72.5.Гэрээний төлбөрийг төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх хүсэлт

гаргахаас өмнөх 2 жилийн өмнө төлсөн, эсхүл хэлцлийн нөгөө тал нэхэмжлэгчдэд ашиггүй байдал бий болгох хариуцагчийн хүсэл зоригийг мэдээгүй бол энэ хуулийн 72.3-т хамаарахгүй.

73 дугаар зүйл.Хариу төлбөргүй хэлцэл

Page 34: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТӨЛБӨРИЙН ... · 2019-04-08 · 3.3.Банкны төлбөрийн чадваргүйдэлтэй холбоотой харилцааг

34

73.1.Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх хүсэлт гаргахаас өмнөх 3 жилийн дотор хариуцагчаас хариу төлбөргүй орлого шилжүүлсэн бол хүчин төгөлдөр байдлын хувьд маргаантай хэлцэлд хамаарна.

74 дүгээр зүйл.Хувь нийлүүлсэн хөрөнгийг зээлээр сольсон хэлцэл 74.1.Хувь нийлүүлэгч өөрийн оруулсан хувь хөрөнгөө зээл болгон буцаан авсан

буюу үүнтэй төсөөтэй арга замаар буцаан авсан дараахь хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар маргаж болно:

74.1.1.төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх хүсэлт гаргахаас

өмнөх 5 жилийн дотор шаардлага хангах баталгаа олгосон хэлцэл; 74.1.2.төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх хүсэлт гаргахаас

өмнөх 1 жилийн дотор шаардлагыг хангасан хэлцэл.

75 дугаар зүйл.Хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх журам 75.1.Энэ хуулийн 71, 72, 73, 74 дүгээр зүйлд заасан хэлцлийг хэрэг гүйцэтгэгч,

эсхүл шаардлага гаргасан нэхэмжлэгч хүчин төгөлдөр бус гэж тооцуулах хүсэлтийг шүүхэд ирүүлсэн өдрөөс хойш ажлын 21 өдрийн дотор шүүх хянан хэлэлцэж дараахь захирамжийн аль нэгийг гаргана:

75.1.1.хүсэлтийг хүлээн авахаас татгалзах; 75.1.2.хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож, Иргэний хуулийн 56.5-д

заасан журмын дагуу тухайн хэлцлийн улмаас үүссэн үр дагаврыг арилгах арга хэмжээ авах.

75.2.Хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзсэн шүүгчийн захирамж гарсан

өдрөөсөө эхлэн хүчин төгөлдөр байна. 75.3.Хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзсэн шүүгчийн захирамжийг гардан

авснаас хойш ажлын 5 өдрийн дотор хариуцагч, эсхүл хэлцлийн нөгөө тал энэ хуульд заасан журмын дагуу гомдол гаргах эрхтэй.

75.4.Шүүх энэ хуулийн 75.3-т заасны дагуу гаргасан гомдлыг ажлын 7 өдрийн

дотор хянаж, дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:

75.4.1.хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзсэн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгох;

75.4.2.хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзсэн шүүгчийн захирамжийг

хүчингүй болгох.

75.5.Энэ хуулийн 75.4.1-д заасан шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 7 өдрийн дотор хэрэг гүйцэтгэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргаж болно.

76 дугаар зүйл.Хугацаа тоолох

Page 35: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТӨЛБӨРИЙН ... · 2019-04-08 · 3.3.Банкны төлбөрийн чадваргүйдэлтэй холбоотой харилцааг

35

76.1.Энэ хуулийн 71.2, 72, 73, 74 дүгээр зүйлд заасан хугацааг төлбөрийн

чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх хүсэлтийг шүүх хүлээн авсан өдрөөс эхлэн тоолно.

НАЙМДУГААР БҮЛЭГ

ХУВААРИЛАГДАХ ХӨРӨНГӨ, ТҮҮНИЙГ ХАМГААЛАХ, ХУДАЛДАХ

77 дугаар зүйл.Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааны хуваарилагдах хөрөнгө

77.1.Дараахь хөрөнгийг төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааны

хуваарилагдах хөрөнгө /цаашид “хуваарилагдах хөрөнгө” гэх/-д тооцно:

77.1.1.төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх үед хариуцагчийн өмчлөлд байсан эдийн ба эдийн бус хөрөнгө;

77.1.2.төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлснээс хойш

хариуцагчийн өмчлөлд шилжиж ирсэн эдийн ба эдийн бус хөрөнгө; 77.1.3.барьцаагаар хангагдсан шаардлагаас илүү гарсан барьцааны

зүйлийн үнэ; 77.1.4.хүчин төгөлдөр бус болон хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон

хэлцлийн үр дагаварт буцаан авсан эд хөрөнгө; 77.1.5.хуульд заасан бусад.

77.2.Хуваарилагдах хөрөнгийг төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааны

зардлыг төлөх, нэхэмжлэгчдийн шаардлагыг хангахад зарцуулна. 78 дугаар зүйл.Хуваарилагдах хөрөнгөд үл хамаарах хөрөнгө 78.1.Хариуцагч нь барьцаалагч бөгөөд түүний шаардлагыг биелүүлсэн болохоо

үүрэг гүйцэтгэгч нотолсон бол шүүх хариуцагчаас хариу тайлбар авч, барьцааны эрхийг дуусгавар болгож, барьцааны үүргээс чөлөөлнө.

78.2.Энэ хуулийн 78.1-д заасны дагуу хариуцагчийн барьцааны эрхийг

дуусгавар болгосон бол хариуцагчийн шаардах эрх хуваарилагдах эд хөрөнгөд хамаарахгүй.

79 дүгээр зүйл.Хуваарилагдах хөрөнгийн жагсаалт, бүртгэл 79.1.Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг эхлүүлснээс хойш ажлын 20

өдрийн дотор хэрэг гүйцэтгэгч хуваарилагдах хөрөнгийн жагсаалт болон бүртгэлийг гаргана.

Page 36: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТӨЛБӨРИЙН ... · 2019-04-08 · 3.3.Банкны төлбөрийн чадваргүйдэлтэй холбоотой харилцааг

36

79.2.Жагсаалтад заасан хөрөнгө тус бүрийн зах зээлийн үнэ, эсхүл хөрөнгийн элэгдэл, чанар, хэрэгцээг харгалзсан үнэлгээг үндэслэн хуваарилагдах хөрөнгийн бүртгэлийг гаргана.

79.3.Жагсаалт болон бүртгэлийг хамтад нь гаргаж болно. 79.4.Хөрөнгийн бүртгэл гаргах хугацааг хэрэг гүйцэтгэгчийн бичгээр гаргасан

хүсэлтийг үндэслэн шүүх ажлын 20 хүртэл хоногийн хугацаагаар нэг удаа сунгаж болно.

79.5.Хуваарилагдах хөрөнгийн жагсаалт, үнэлгээг гаргахдаа нэхэмжлэгч, эсхүл

хариуцагчийн хүсэлтээр хөрөнгийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг дахин үнэлүүлэхээр хөндлөнгийн үнэлгээчин томилж болно. Үнэлгээчний тогтоосон үнэ эцсийнх байна.

79.6.Хариуцагч, эсхүл түүний төлөөлөгч болон холбогдох бусад этгээд энэ

хуулийн 79.1-д заасан хөрөнгийн жагсаалт, бүртгэл гаргахад шаардлагатай үнэн зөв мэдээлэл, баримтыг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд аливаа хэлбэрээр саад учруулахыг хориглоно.

79.7.Хуваарилагдах хөрөнгийн бүртгэлтэй хэргийн оролцогч танилцах эрхтэй.

80 дугаар зүйл.Хуваарилагдах хөрөнгийг хамгаалах 80.1.Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлснээр хэрэг гүйцэтгэгч

хуваарилагдах хөрөнгийг эзэмшиж хамгаална. 80.2.Хариуцагчийн мөнгөн хөрөнгө, үнэт цаас, үнэт зүйлийг хадгалуулах

нөхцөлийг нэхэмжлэгчдийн зөвлөл тогтоож, хадгалах этгээдийг сонгоно. Нэхэмжлэгчдийн зөвлөлгүй бол шүүх хэрэг гүйцэтгэгчийн саналыг үндэслэн захирамж гарган шийдвэрлэнэ.

80.3.Хуваарилагдах мөнгөн хөрөнгийг хөрөнгө оруулалтад байршуулах эсэхийг

нэхэмжлэгчдийн хурал шийдвэрлэнэ. 81 дүгээр зүйл.Хуваарилагдах хөрөнгө ба нэхэмжлэлийн шаардлагын

тэнцвэрт байдлын судалгаа 81.1.Хэрэг гүйцэтгэгч нь хариуцагчийн хүлээсэн үүрэг ба хуваарилагдах

хөрөнгийн тэнцвэрт байдлыг харуулсан судалгааг төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлснээс хойш ажлын 40 өдрийн дотор гаргана.

81.2.Хэргийн оролцогч дүгнэлтийн хурал болохоос өмнө энэ хуулийн 81.1-д

заасан судалгаатай танилцах эрхтэй.

82 дугаар зүйл.Хуваарилагдах хөрөнгийг мөнгөн хөрөнгө болгох 82.1.Нэхэмжлэгчдийн хурлаас өөрөөр шийдвэрлээгүй бол дүгнэлтийн хурлын

дараа хэрэг гүйцэтгэгч хуралд танилцуулсан худалдах төлөвлөгөөний дагуу хуваарилагдах хөрөнгийг нэн даруй мөнгөн хөрөнгөд хөрвүүлж эхэлнэ.

Page 37: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТӨЛБӨРИЙН ... · 2019-04-08 · 3.3.Банкны төлбөрийн чадваргүйдэлтэй холбоотой харилцааг

37

82.2.Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдана. 82.3.Хөрөнгийг салган худалдах нь илүү орлого оруулахаас бусад тохиолдолд

иж бүрдлээр нь худалдана. 82.4.Иж бүрдэл бүхий хөрөнгийг бүхэлд нь худалдах боломжгүй тохиолдолд

хэсэгчлэн худалдаж болно.

82.5.Хариуцагчийн хуулиар хориглосноос бусад аж ахуйн үйл ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн худалдаж болно.

83 дугаар зүйл.Зөвшөөрлийн үндсэн дээр байгуулах хэлцэл 83.1.Хэрэг гүйцэтгэгч дараахь хэлцлийг байгуулахдаа нэхэмжлэгчдийн

зөвлөлийн, зөвлөлгүй бол нэхэмжлэгчдийн хурлын зөвшөөрлийг авна:

83.1.1.үйлдвэрийн газар, байгууламжийг бүхэлд нь худалдах хэлцэл; 83.1.2.хуваарилагдах хөрөнгөд мэдэгдэхүйц дарамт үүсгэх зээлийн гэрээ; 83.1.3.тухайн хэлцлийг байгуулснаар их хэмжээний үнийн дүнтэй маргаан

үүсгэх, татагдан оролцох үр дагавартай, эсхүл ийм маргаан үүсгэхээс татгалзах, эвлэрэн хэлэлцэх.

83.2.Нэхэмжлэгчдийн хурал энэ хуулийн 83.1-д заасан зөвшөөрөл өгөөгүй бол

шүүх хэрэг гүйцэтгэгчийн тайлбарыг сонссоны дараа нэхэмжлэгчийн хүсэлтээр хэлцлийг хориглох, эсхүл нэхэмжлэгчдийн хурлын шийдвэрийг өөрчлөх арга хэмжээ авч болно.

84 дүгээр зүйл.Барьцааны зүйлийг худалдан борлуулах 84.1.Хуваарилагдах хөрөнгөд хамаарах үл хөдлөх эд хөрөнгө нь барьцааны

зүйл мөн эсэхээс хамаарахгүйгээр хэрэг гүйцэтгэгч тухайн хөрөнгийг хураан авах, эсхүл шүүхийн журмаар албадан дуудлага худалдаа явуулах эрхтэй.

84.2.Хэрэг гүйцэтгэгч нь эзэмшилдээ байгаа барьцааны зүйл болох хөдлөх эд

хөрөнгийг аливаа хязгаарлалтгүйгээр худалдан борлуулах эрхтэй. 84.3.Хэрэг гүйцэтгэгч нь барьцааны зүйл болох шаардах эрхийг хэрэгжүүлэх,

эсхүл өөр бусад хэлбэрээр худалдан борлуулж болно. 84.4.Барьцааны зүйл болох хөдлөх эд хөрөнгө ба эрхийг захиран зарцуулснаас

олсон орлогыг хуваарилахаас өмнө тус хөрөнгөөс төлөгдвөл зохих худалдах болон эд хөрөнгө, шаардлагыг тодорхойлохтой холбоотой зардлыг хэрэг гүйцэтгэгчид төлж, үлдэх орлогоос тухайн эд хөрөнгийн хувьд барьцааны эрхтэй нэхэмжлэгчийн шаардлагыг хангана.

84.5.Эд хөрөнгө, шаардлагыг тодорхойлох зардалд барьцааны зүйлээр

хангагдах шаардлага, уг шаардлагыг хангах зүйлийг тогтоохтой холбоотой зардал багтана.

Page 38: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТӨЛБӨРИЙН ... · 2019-04-08 · 3.3.Банкны төлбөрийн чадваргүйдэлтэй холбоотой харилцааг

38

84.6.Энэ хуулийн 84.5-д заасан зардал нь худалдан борлуулалтын орлогын 4

хувиас илүүгүй байна. 84.7.Худалдан борлуулахтай холбоотой зардал нь борлуулалтын орлогын 5

хувиас илүүгүй байна. 84.8.Барьцааны зүйлийг энэ хуулийн 84.4-т заасны дагуу хуваарилсны дараа

үлдсэн орлогыг бусад нэхэмжлэгчид хуваарилна.

85 дугаар зүйл.Барьцаат нэхэмжлэгчид мэдэгдэх 85.1.Хэрэг гүйцэтгэгч энэ хуулийн 84.2-т заасны дагуу хөдлөх эд хөрөнгийг

худалдан борлуулах эрх үүссэн бол хөрөнгийн талаар барьцаат нэхэмжлэгчид мэдэгдэх бөгөөд нэхэмжлэгчийг тухайн эд хөрөнгийг биечлэн шалгахыг зөвшөөрч болно.

85.2.Хэрэг гүйцэтгэгч нь энэ хуулийн 84.2, 84.3-т заасан эд хөрөнгө, эрхийг

худалдахаас өмнө хөрөнгийг борлуулах ажиллагаа хэрхэн явагдах талаар барьцаат нэхэмжлэгчид мэдэгдэж, тухайн хөрөнгийг худалдах илүү ашигтай өөр арга замын талаар санал гаргах ажлын 5 өдрийн хугацаа олгоно.

85.3.Барьцаат нэхэмжлэгч эд хөрөнгийг худалдахаас ажлын 5 өдөр, эсхүл

боломжит хугацааны өмнө илүү ашигтай санал гаргасан бол хэрэг гүйцэтгэгч уг аргыг хэрэглэнэ.

85.4.Барьцаат нэхэмжлэгч барьцааны зүйлийг өөрөө авахаар шийдсэнийг

худалдан борлуулах зардлыг хэмнэсэн ашигтай арга гэж үзэж болно.

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ НЭХЭМЖЛЭЛИЙН ШААРДЛАГЫГ ХАНГАХ,

ТӨЛБӨРИЙН ЧАДВАРГҮЙДЛИЙН АЖИЛЛАГААГ ДУУСГАВАР БОЛГОХ

Нэгдүгээр дэд бүлэг Хуваарилалтын ажиллагаа

86 дугаар зүйл.Нэхэмжлэлийн шаардлагыг хангах

86.1.Нэхэмжлэлийн шаардлагыг хангах хуваарилалтын ажиллагааг

баталгаажуулах хурлын дараа эхэлнэ. 86.2.Хөрөнгийг хэд хэдэн удаа хуваарилах бол энэ нь хэсэгчилсэн ба эцсийн

хуваарилалт гэж ангилагдана. 86.3.Хуваарилагдах хөрөнгөд бэлэн мөнгө байгаа тохиолдолд хэсэгчилсэн

хуваарилалтыг явуулж болох бөгөөд бэлэн мөнгийг хөрөнгө худалдаж дуусахаас өмнө хуваарилж болно.

Page 39: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТӨЛБӨРИЙН ... · 2019-04-08 · 3.3.Банкны төлбөрийн чадваргүйдэлтэй холбоотой харилцааг

39

86.4.Доод эрэмбийн нэхэмжлэгчдийг хэсэгчилсэн хуваарилалтад хамруулахгүй. 86.5.Хэсэгчилсэн хуваарилалтаар төлөгдвөл зохих хувийг хэрэг гүйцэтгэгчийн

саналыг үндэслэн нэхэмжлэгчдийн зөвлөл тогтооно. Зөвлөлгүй бол хэрэг гүйцэтгэгч тогтооно.

86.6.Хэрэг гүйцэтгэгч энэ хуулийн 86.5-д заасан төлөгдвөл зохих хувийн талаар

холбогдох нэхэмжлэгчдэд мэдэгдэнэ. 86.7.Хуваарилалтыг хэрэг гүйцэтгэгч хийх бөгөөд хуваарилалт бүрийн өмнө

нэхэмжлэгчдийн зөвлөлөөс зөвшөөрөл авна. 86.8.Хэсэгчилсэн хуваарилалтыг нийтэд зарласнаас хойш 2 долоо хоногоос

багагүй хугацааны дараа явуулна. 86.9.Хэсэгчилсэн хуваарилалтад хамрагдаагүй боловч тухайн хуваарилалтад

хамрагдах үндэслэлтэй байсан нь хожим тогтоогдсон нэхэмжлэгчийн шаардлагыг дараагийн хуваарилалтад бусад нэхэмжлэгчидтэй адил нөхцөлөөр хамруулна.

87 дугаар зүйл.Нэхэмжлэлийн шаардлага хангах дараалал

87.1.Хуваарилагдах хөрөнгөөс нэхэмжлэлийн шаардлагыг дараахь дарааллаар

хангана:

87.1.1.бусдын амь нас, эрүүл мэндэд учруулсан гэм хорыг арилгах төлбөр;

87.1.2.төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааны зардал; 87.1.3.ажилтнуудын цалин, олговор, нийгмийн даатгал, эрүүл мэндийн

даатгал болон бусад хөдөлмөрийн болон хамтын гэрээгээр хүлээсэн өр төлбөр; 87.1.4.хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх зорилгоор төлбөрийн

чадваргүйдлийн ажиллагааг эхлүүлснээс хойш бий болсон өр төлбөр; 87.1.5.нэхэмжлэлийн шаардлагын бүртгэлд орсон нэхэмжлэгчдийн

барьцаагаар хангагдаагүй өр төлбөр, барьцаа хөрөнгийн үнэлгээний зөрүүгээр төлөгдөөгүй үлдсэн өр төлбөр.

87.2.Энэ хуулийн 87.1-д заасан шаардлагыг хангасны дараа үлдсэн хөрөнгийг

хувьцаа эзэмшигчдэд оруулсан хөрөнгөд нь хувь тэнцүүлэн шилжүүлнэ.

87.3.Хариуцагчийн хуваарилагдах хөрөнгө энэ хуулийн 87.1-д заасан өр төлбөрийг төлөхөд хүрэлцэхгүй бол төлбөл зохих төлбөрийн хэмжээнд хувь тэнцүүлэн зохих дарааллын дагуу хуваарилна.

88 дугаар зүйл.Хэсэгчилсэн хуваарилалтын төлөвлөгөө

Page 40: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТӨЛБӨРИЙН ... · 2019-04-08 · 3.3.Банкны төлбөрийн чадваргүйдэлтэй холбоотой харилцааг

40

88.1.Хэрэг гүйцэтгэгч хэсэгчилсэн хуваарилалт хийхээс өмнө тухайн хуваарилалтад хамаарах шаардлага тус бүрийг тусгасан төлөвлөгөө гаргаж, хэргийн оролцогчид хянуулах зорилгоор шүүхэд хүргүүлнэ.

88.2.Хэрэг гүйцэтгэгч тухайн хуваарилалтад хамрагдах шаардлагын дүн,

хуваарилагдах хөрөнгөөс хуваарилах дүнг нийтэд мэдээлнэ.

88.3.Хэрэг гүйцэтгэгч энэ хуулийн 89.1-д заасан хугацаа дууссанаас хойш ажлын 3 өдрийн дотор энэ хуулийн 89, 90 дүгээр зүйлд заасан нэхэмжлэгчдийн шаардсанаар хуваарилалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

88.4.Нэхэмжлэгч хэсэгчилсэн хуваарилалтын төлөвлөгөөг эс зөвшөөрвөл гомдлоо энэ хуулийн 89.1-д заасан хугацаа дуусгавар болсноос хойш ажлын 5 өдрийн дотор шүүхэд гаргана.

88.5.Энэ хуулийн 88.4-т заасан гомдлыг хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл холбогдох этгээд энэ хуульд заасан журмын дагуу гомдол гаргах эрхтэй.

89 дүгээр зүйл.Маргаантай шаардлагын дүнгээр хуваарилагдах хөрөнгөөс

хадгалах 89.1.Маргаантай шаардлагын нэхэмжлэгч нь хуульд заасан журмын дагуу хянан

шийдвэрлүүлэх ажиллагааг түдгэлзүүлсэн, сэргээсэн, нэгтгэсэн талаарх нотолгоог энэ хуулийн 88.2-т заасны дагуу хуваарилалтын төлөвлөгөөг нийтэд мэдээлснээс хойш ажлын 5 өдрийн дотор хэрэг гүйцэтгэгчид гаргаж өгнө.

89.2.Маргаантай шаардлагын нэхэмжлэгч энэ хуулийн 89.1-д заасны дагуу нотолгоог гаргаж өгсөн бол хэрэг гүйцэтгэгч түүнд ногдох хөрөнгийг хуваарилагдах хөрөнгөөс тусгаарлаж хадгална.

89.3.Нотолгоог заасан хугацаанд гаргаагүй бол хуваарилагдах хөрөнгөөс хадгалалт хийхгүй.

90 дүгээр зүйл.Барьцаат нэхэмжлэгчийн шаардлагыг хангах 90.1.Барьцаат нэхэмжлэгч хуваарилалтын төлөвлөгөөг нийтэд мэдээлснээс

хойш ажлын 5 өдрийн дотор түүний шаардлагын дүнгийн холбогдох хэсэг барьцаагаар хангагдаагүй, эсхүл барьцааны эрхээсээ татгалзсан болохоо хэрэг гүйцэтгэгчид нотолно.

90.2.Нотолгоог энэ хуулийн 90.1-д заасан хугацаанд гаргаж өгөөгүй бол

шаардлагыг хэсэгчилсэн хуваарилалтад хамруулахгүй. 90.3.Барьцаат нэхэмжлэгч нь барьцааны зүйлийг худалдан борлуулах

ажиллагаа эхэлсэн боловч түүний шаардлагын дүнгийн тодорхой хэсэг хангагдахгүй байх боломжтой байгааг энэ хуулийн 89.1-д заасан хугацаанд хэрэг гүйцэтгэгчид нотолж чадвал энэ хуулийн 90.1-д заасан үүргээ биелүүлсэн гэж үзэж, хэсэгчилсэн хуваарилалтын мөнгөн хөрөнгөөс холбогдох мөнгөн дүнг салган хадгална.

Page 41: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТӨЛБӨРИЙН ... · 2019-04-08 · 3.3.Банкны төлбөрийн чадваргүйдэлтэй холбоотой харилцааг

41

90.4.Энэ хуулийн 90.1-д заасан нөхцөл байдал эцсийн хуваарилалтын үеэр

арилсан бол хадгалагдаж үлдсэн хувийг эцсийн хуваарилалтаар өөр шаардлагад зарцуулж болно.

90.5.Барьцааны зүйлийг гагцхүү хэрэг гүйцэтгэгч худалдан борлуулах эрхтэй

бол энэ хуулийн 90.1, 90.2, 90.3, 90.4 дэх хэсэг үйлчлэхгүй. 90.6.Хэсэгчилсэн хуваарилалтын үед хэрэг гүйцэтгэгч барьцааны зүйлийг

борлуулж чадаагүй бол барьцаат нэхэмжлэгчийн тусдаа шаардлагад хамаарахгүй хэсгийг тооцож, хуваарилагдах хөрөнгөөр төлөгдөх хэсгийг хадгална.

90.7.Барьцааны зүйлийг худалдсаны орлогоос хөрөнгийг үнэлэх, худалдахад

гарсан зардлыг суутган, үлдсэн орлогоос барьцаат нэхэмжлэгчийн шаардлагыг нэн даруй хангана.

91 дүгээр зүйл.Эцсийн хуваарилалт хийх зөвшөөрөл олгох, нэхэмжлэгчдийн сүүлчийн хурлыг зарлах

91.1.Хуваарилагдах хөрөнгийг худалдан борлуулж дуусмагц шүүхээс зөвшөөрөл

авсны үндсэн дээр хэрэг гүйцэтгэгч эцсийн хуваарилалтыг эхлүүлнэ. 91.2.Шүүх эцсийн хуваарилалт хийх зөвшөөрөл олгохдоо нэхэмжлэгчдийн

сүүлчийн хурлыг зарлана. 91.3.Эцсийн хуваарилалтаар бүх нэхэмжлэгчдийн шаардлагыг бүрэн хангаад

үлдсэн хөрөнгийг хариуцагчид буцаан олгох бөгөөд хариуцагчийн хувьцаа эзэмшигч, эсхүл үүсгэн байгуулагчдад хувь тэнцүүлэн хуваарилна.

91.4.Эцсийн хуваарилалтыг зөвшөөрсөн шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл

холбогдох этгээд энэ хуульд заасан журмын дагуу гомдол гаргах эрхтэй.

92 дугаар зүйл.Нэхэмжлэгчдийн сүүлчийн хурлаар хэлэлцэх асуудал 92.1.Нэхэмжлэгчдийн сүүлчийн хурлаар дараахь асуудлыг эцэслэн

шийдвэрлэнэ:

92.1.1.хэрэг гүйцэтгэгчийн тайлан, бүртгэл, данс, тооцоо; 92.1.2.хэрэг гүйцэтгэгчийн гаргасан эцсийн хуваарилалтын төлөвлөгөөг эс

зөвшөөрсөн тухай татгалзал; 92.1.3.хуваарилагдах хөрөнгөөс борлогдоогүй үлдсэн хөрөнгийг хэрхэн

шийдвэрлэх талаарх асуудал.

92.2.Сүүлчийн хурлын өдрийн товыг нийтэд мэдээлсэн өдөр болон хурал болох өдрийн хоорондын хугацаа нэг сараас багагүй хоёр сараас ихгүй байна.

93 дугаар зүйл.Нэхэмжлэгчийн хүлээн аваагүй төлбөр

Page 42: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТӨЛБӨРИЙН ... · 2019-04-08 · 3.3.Банкны төлбөрийн чадваргүйдэлтэй холбоотой харилцааг

42

93.1.Нэхэмжлэгчийн хүлээн аваагүй төлбөрийг хэрэг гүйцэтгэгч хариуцан

хадгална.

93.2.Эцсийн хуваарилалтыг явуулснаас хойш 12 сарын дотор нэхэмжлэгч төлбөрөө хүлээн аваагүй тохиолдолд тухайн шаардлагаас татгалзсанд тооцож, үлдсэн нэхэмжлэгч нарт энэ хуулийн 95 дугаар зүйлд заасны дагуу нэмж хуваарилна.

94 дүгээр зүйл. Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг дуусгавар болгох,

түүний үр дагавар

94.1.Эцсийн хуваарилалт явагдаж дуусмагц шүүх төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг дуусгавар болгох шийдвэр гаргана.

94.2.Энэ хуулийн 94.1-д заасан шийдвэрт төлбөрийн чадваргүйдлийн

ажиллагаа дуусгавар болсон үндэслэлийг дурдаж, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхийг хэрэг гүйцэтгэгчид даалгана.

94.3.Энэ хуулийн 94.1-д заасан шийдвэрийн хувийг хуулийн этгээдийн улсын

бүртгэлийн болон татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

94.4.Нэхэмжлэгч энэ хуулийн 94.1-д заасан шийдвэр гарсны дараа хангагдаагүй шаардлагын дүнгээр хариуцагчид шаардлага гаргаж болно.

94.5.Маргаан бүхий шаардлагыг шүүхээс хангаж шийдвэрлэсэн бол баталсан

шаардлагатай нэгэн адил тооцогдоно. 94.6.Баталсан шаардлагын бүртгэлийг үндэслэн уг шаардлагад шүүхийн

шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж болно. 94.7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас гаргуулах хүсэлтийг баталсан

шаардлагын бүртгэл, энэ хуулийн 94.1-д заасан шүүхийн шийдвэрийг үндэслэн төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа дуусгавар болсны дараа гаргана.

94.8.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх баримт бичгийг төлбөрийн чадваргүйдлийн

хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх олгоно. 95 дугаар зүйл.Нэмэлт хуваарилалт

95.1.Эцсийн хуваарилалтаас хөрөнгө үлдсэн бол шүүх хэрэг гүйцэтгэгч, эсхүл

аль нэг нэхэмжлэгчийн хүсэлтээр, эсхүл өөрийн санаачлагаар нэмэлт хуваарилалт явуулах шийдвэрийг дараахь тохиолдолд гаргана:

95.1.1.хадгалсан хөрөнгийг хуваарилахад саад болох нөхцөл байдал арилсан; 95.1.2.хуваарилагдах хөрөнгөөс хассан хөрөнгө буцаж орж ирсэн;

Page 43: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТӨЛБӨРИЙН ... · 2019-04-08 · 3.3.Банкны төлбөрийн чадваргүйдэлтэй холбоотой харилцааг

43

95.1.3.хуваарилагдах хөрөнгийг шинээр олж тогтоосон.

95.2.Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг дуусгавар болгосон нь нэмэлт хуваарилалт явуулах шийдвэр гаргахаас татгалзах үндэслэл болохгүй.

95.3.Шүүх шинээр олж тогтоосон болон нэмж хуваарилагдах хөрөнгийн хэмжээг нэмэлт хуваарилалтын зардалтай харьцуулан үзсэний үндсэн дээр нэмэлт хуваарилалт явуулахаас татгалзаж болно.

95.4.Хуваарилалтын зардлыг урьдчилан төлсөн тохиолдолд нэмэлт

хуваарилалт явуулах нөхцөлийг шүүх тогтоож болно.

95.5.Нэмэлт хуваарилалт явуулах хүсэлтийг шүүх хүлээн авснаас хойш 10 өдрийн дотор захирамж гарган шийдвэрлэнэ.

95.6.Шүүх энэ хуулийн 95.5-д заасан захирамжийн талаар нийтэд мэдээлж, бүх

нэхэмжлэгч, хариуцагч болон хэрэг гүйцэтгэгчид хүргүүлнэ. 95.7.Энэ хуулийн 95.5-д заасан шүүгчийн захирамжид хүсэлт гаргагч, хэрэг

гүйцэтгэгч гомдол гаргаж болно.

95.8.Шүүх нэмэлт хуваарилалт явуулах захирамж гаргасны дараа хэрэг гүйцэтгэгч шаардлага нь хангагдаагүй нэхэмжлэгчдэд хөрөнгийг хуваарилж, шүүхэд тайланг танилцуулна.

95.9.Шинээр олж тогтоосон хөрөнгөөс бүх нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж

дууссаны дараа үлдсэн хөрөнгийг хариуцагчийн хувь нийлүүлэгчдэд шилжүүлнэ.

Хоердугаар дэд бүлэг

Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг зогсоох

96 дугаар зүйл.Хуваарилагдах хөрөнгө хүрэлцээгүйн улмаас төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг зогсоох

96.1.Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг эхлүүлсний дараа хуваарилагдах

хөрөнгө төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааны зардлыг төлөхөд хүрэлцэхгүй болох нь тогтоогдсон бол шүүх төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг зогсооно.

96.2.Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааны урьдчилсан төлбөрийг төлсөн

бол төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг дуусгавар болгох захирамж гаргахгүй. 96.3.Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг зогсоохын өмнө нэхэмжлэгч, хэрэг

гүйцэтгэгч, нэхэмжлэгчдийн зөвлөлийн, зөвлөлгүй бол нэхэмжлэгчдийн хурлын тайлбарыг сонсоно.

96.4.Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг зогсоохын өмнө хуваарилагдах

хөрөнгө дэх бэлэн мөнгийг төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааны зардлыг нөхөхөд зориулах бөгөөд зардлын тодорхой дүнгээр хувь тэнцүүлэн зарцуулна.

Page 44: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТӨЛБӨРИЙН ... · 2019-04-08 · 3.3.Банкны төлбөрийн чадваргүйдэлтэй холбоотой харилцааг

44

96.5.Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааны зардлыг бүрэн нөхсөн боловч

үлдэгдэл хөрөнгө хугацаа нь болсон бусад шаардлагыг хангахад хүрэлцэхгүй бол хэрэг гүйцэтгэгч энэ талаар шүүхэд мэдэгдэнэ.

96.6.Хуваарилагдах хөрөнгө хүрэлцэхгүй байгаа тухай шүүх нийтэд мэдэгдэж,

мэдэгдлийг нэхэмжлэгчдэд гардуулна. 96.7.Хуваарилагдах хөрөнгийг удирдах, худалдан борлуулах хэрэг

гүйцэтгэгчийн эрх, үүрэг энэ хуулийн 96.6-д заасан мэдэгдэл явуулсан эсэхээс үл хамааран хүчинтэй хэвээр байна.

96.8.Хэрэг гүйцэтгэгч хуваарилагдах хөрөнгийг энэ хуулийн 87.1-д заасны дагуу

хуваарилж дуусмагц шүүх төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг зогсооно. 96.9.Хуваарилагдах хөрөнгө хүрэлцэхгүй талаарх мэдэгдэл гаргаснаас хойш

хэрэг гүйцэтгэгч өөрийн ажиллагаанд зориулан тусдаа бүртгэл хөтөлнө. 96.10.Хуваарилагдах хөрөнгөд хамаарах хөрөнгө болох нь төлбөрийн

чадваргүйдлийн ажиллагааг зогсоосны дараа шинээр тогтоогдвол шүүх санаачилгаараа, эсхүл хэрэг гүйцэтгэгч, нэхэмжлэгчийн хүсэлтээр нэмэлт хуваарилалтыг эхлүүлэх захирамж гаргах бөгөөд нэмэлт хуваарилалт явуулахдаа энэ хуулийн 95 дугаар зүйлийг баримтална.

97 дугаар зүйл.Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг эхлүүлэх үндэслэлгүйн улмаас ажиллагааг зогсоох

97.1.Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг эхлүүлсний дараа хариуцагч

хангалттай хэмжээний мөнгөн хөрөнгөтэй, эсхүл хугацаа хэтэрсэн өргүй болохоо шүүхийн өмнө нотолсон бол хугацаа хэтэрсэн өртэй буюу төлбөрийн чадваргүй гэх үндэслэлээр үүссэн төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг хариуцагчийн хүсэлтээр шүүх захирамж гарган зогсооно.

97.2.Энэ хуулийн 97.1-д заасан тохиолдолд хариуцагч төлбөрийн

чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх өөр үндэслэл байхгүй болохыг шүүхэд хангалттай нотлохыг шаардана.

98 дугаар зүйл.Нэхэмжлэгчдийн зөвшөөрлөөр төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг зогсоох

98.1.Шаардлага хүлээн авах хугацаа дууссаны дараа хариуцагч шаардлага

гаргасан бүх нэхэмжлэгчдээс төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг зогсоох саналдаа зөвшөөрөл авсан бол түүний хүсэлтээр төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг шүүх захирамж гарган зогсоож болно.

98.2.Хариуцагч, эсхүл хэрэг гүйцэтгэгч шаардлагыг нь татгалзсан маргаантай

шаардлага бүхий нэхэмжлэгч, барьцаат нэхэмжлэгчийн зөвшөөрлийг шаардах эсэхийг шүүх шийдвэрлэнэ.

Page 45: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТӨЛБӨРИЙН ... · 2019-04-08 · 3.3.Банкны төлбөрийн чадваргүйдэлтэй холбоотой харилцааг

45

98.3.Хариуцагчид зөвшөөрөл өгсөн нэхэмжлэгчдээс өөр нэхэмжлэгч байхгүй болох нь илт мэдэгдэж байгаа бол шаардлага гаргах хугацаа дуусгавар болохоос өмнө хариуцагчийн хүсэлтээр төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг зогсоож болно.

99 дүгээр зүйл.Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг зогсоох журам

99.1.Энэ хуулийн 97, 98 дугаар зүйлд заасан төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг зогсоох хүсэлтийн талаар шүүх нийтэд мэдээлнэ.

99.2.Энэ хуулийн 98 дугаар зүйлд заасан тохиолдолд хүсэлтэд нэхэмжлэгчдийн зөвшөөрлийг хавсаргана.

99.3.Хүсэлтийн талаар нийтэд мэдээлснээс хойш ажлын 7 өдрийн дотор төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааны нэхэмжлэгчид хүсэлтийг эс зөвшөөрч шүүхэд хандаж болно.

99.4.Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг зогсоох захирамж гаргахаас өмнө

шүүх хүсэлт гаргагч талын тайлбар, хэрэг гүйцэтгэгч болон нэхэмжлэгчдийн зөвлөлийн тайлбарыг сонсоно.

99.5.Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг зогсоохоос өмнө хэрэг гүйцэтгэгч

хуваарилагдах хөрөнгөөр баталсан шаардлагыг хангана. 100 дугаар зүйл.Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг зогсоосны үр

дагавар 100.1.Энэ хуулийн 96, 97, 98 дугаар зүйлд заасны дагуу гарсан төлбөрийн

чадваргүйдлийн ажиллагааг зогсоох тухай шийдвэр болон зогсоох болсон үндэслэлийн талаар нийтэд мэдээлнэ.

100.2.Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа зогссоноор хөрөнгийг захиран

зарцуулах эрх хариуцагчид шилжинэ. 100.3.Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа энэ хуулийн 96, 97, 98 дугаар

зүйлд заасны дагуу зогссон бол нэхэмжлэгч, хариуцагч гомдол гаргах эрхтэй. 100.4.Шүүх энэ хуулийн 97, 98 дугаар зүйлд заасны дагуу гаргасан хүсэлтийг

хүлээн авахаас татгалзсан бол хариуцагч гомдол гаргах эрхтэй.

АРАВДУГААР БҮЛЭГ ДАХИН ХӨРӨНГӨЖҮҮЛЭХ АЖИЛЛАГАА

Нэгдүгээр дэд бүлэг

Дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөө, түүнийг боловсруулах 101 дүгээр зүйл.Дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг боловсруулах

101.1.Хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж, үйл ажиллагааг үргэлжлүүлэх нь нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой,

Page 46: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТӨЛБӨРИЙН ... · 2019-04-08 · 3.3.Банкны төлбөрийн чадваргүйдэлтэй холбоотой харилцааг

46

хариуцагч санхүүгийн хүндрэлтэй байдлаа даван туулж, аж ахуйн үйл ажиллагаагаа хэвийн үргэлжүүлэх боломжтой гэж үзвэл дараахь этгээд хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөө /цаашид “төлөвлөгөө” гэх/-г боловсруулж, шүүхэд хүргүүлнэ:

101.1.1.хариуцагч өөрөө;

101.1.2.хэрэг гүйцэтгэгч.

101.2.Дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөө боловсруулахад нэхэмжлэгч оролцож болно.

101.3.Нэхэмжлэгчдийн хурлаас хэрэг гүйцэтгэгчид төлөвлөгөө боловсруулахыг даалгасан бол хэрэг гүйцэтгэгч төлөвлөгөөг боловсруулан шүүхэд хүргүүлэх үүрэгтэй.

101.4.Төлөвлөгөөг энэ хуульд заасан журмын дагуу шүүхээс баталснаар дахин

хөрөнгөжүүлэх ажиллагаа эхэлсэн гэж үзнэ. 101.5.Нэхэмжлэгчдийн сүүлчийн хурлын дараа хүргүүлсэн төлөвлөгөөг

батлахгүй. 102 дугаар зүйл.Нэхэмжлэгчдийн бүлэг байгуулах

102.1.Төлөвлөгөөг батлах, хэрэгжүүлэх, хугацаа сунгах, нэхэмжлэлийн шаардлагыг хангахад нэхэмжлэгчдийн эрх ашгийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор нэхэмжлэгчдийг дараахь бүлэгт хуваана: 102.1.1.барьцаат нэхэмжлэгчид; 102.1.2.энгийн нэхэмжлэгчид; 102.1.3.доод эрэмбийн нэхэмжлэгчид. 102.2.Хариуцагчтай хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтнууд бүлэг байгуулан дахин хөрөнгөжүүлэх ажиллагаанд оролцож болно. 102.3.Бүлгийн бүх оролцогчтой ижил тэгш харилцах бөгөөд ялгаатай харилцах бол тухайн бүлгийн бусад оролцогчийн зөвшөөрлийг авна. 103 дугаар зүйл.Төлөвлөгөөний агуулга

103.1.Төлөвлөгөө дараахь мэдээллийг агуулсан байна:

103.1.1.хариуцагчийн үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах бол өөрчлөлтийн агуулга;

103.1.2.хариуцагчийн удирдлагад өөрчлөлт оруулах бол санал болгож

байгаа ажилтнуудын нэрсийн жагсаалт; 103.1.3.өр төлбөрийг бууруулах, чөлөөлөх хуваарь; 103.1.4.нэхэмжлэгчдийн шаардлагыг үнэт цаасаар солих эсэх; 103.1.5.хариуцагчийн гаргасан үнэт цаасны төлбөрийн хугацааг сунгах

эсэх;

Page 47: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТӨЛБӨРИЙН ... · 2019-04-08 · 3.3.Банкны төлбөрийн чадваргүйдэлтэй холбоотой харилцааг

47

103.1.6.бараа, бүтээгдэхүүнийг өөрчлөх эсэх; 103.1.7.үйлдвэрлэлийн технологийг өөрчлөх эсэх; 103.1.8.шинээр хийх гэрээ хэлцлийн тухай; 103.1.9.хариуцагчийн эд хөрөнгийг худалдах бол түүний хэмжээ, худалдах

арга; 103.1.10.хариуцагчаас бусдад шилжүүлэх эд хөрөнгө; 103.1.11.хариуцагчид үлдэх эд хөрөнгө; 103.1.12.нэхэмжлэгчдийн ангилал тус бүрээр шаардлагыг хангах арга,

хэлбэр, хэмжээ, хугацаа; 103.1.13.хариуцагчид төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг

хэрэгжүүлсэн, эсхүл дахин хөрөнгөжүүлсэн тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хангах хэмжээний зөрүүг тооцсон харьцуулсан тооцоо;

103.1.14.ажиллагсадтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах,

өөрчлөлт оруулах бол тэтгэмж олгох, шинээр мэргэжил эзэмшүүлэх, мэргэшүүлэх арга хэмжээ;

103.1.15.төлөвлөгөөг биелүүлж, дүгнэх хугацаа; 103.1.16.хэрэг гүйцэтгэгч болон холбогдох бусад этгээдэд олгох

урамшуулал, хөлс, түүнийг олгох журам; 103.1.17.хариуцагчийн төлбөрийн чадварыг сэргээх зорилгоор энэ

хуулийн дагуу явуулах бусад арга хэмжээ.

103.2.Төлөвлөгөөнд өөрөөр заагаагүй бол барьцаат нэхэмжлэгчдийн барьцааны эрх хэвээр хадгалагдана.

103.3.Барьцаат нэхэмжлэгчдийн барьцааны эрхийг хэвээр хадгалаагүй бол

шаардлага нь багасаж байгаа хувь, хойшлуулж байгаа хугацаа, эсхүл тэдгээрт үүрэг үүсгэсэн тухай тодорхой заана.

103.4.Доод эрэмбийн бус нэхэмжлэгчдийн шаардлагыг багасгах буюу хугацааг

хойшлуулж байгаа бол тэдгээрийн шаардлага багасах хувь, хойшлогдсон хугацаа, тэдгээрт санал болгож байгаа баталгаа зэрэг шаардлагатай мэдээллийг тодорхой тусгасан байна.

103.5.Төлөвлөгөөнд өөрөөр заагаагүй бол доод эрэмбийн нэхэмжлэгчдийн

шаардлагыг татгалзсанд тооцно.

104 дүгээр зүйл.Төлөвлөгөөг хэрэгжүүлэх хугацаа

104.1.Нэхэмжлэгчдийн хурлаас төлөвлөгөөг хэрэгжүүлэх илүү урт хугацаа тогтоогоогүй бол төлөвлөгөөг 24 сараас илүүгүй хугацаагаар хэрэгжүүлэх бөгөөд шүүх энэ хугацааг нэг удаа 6 сар хүртэл хугацаагаар сунгаж болно.

Page 48: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТӨЛБӨРИЙН ... · 2019-04-08 · 3.3.Банкны төлбөрийн чадваргүйдэлтэй холбоотой харилцааг

48

104.2.Шүүх төлөвлөгөө хэрэгжих хугацааг тогтоох, хугацааг сунгахдаа нэхэмжлэгчдийн хурлын шийдвэр, хэрэг гүйцэтгэгчийн саналыг харгалзан үзнэ.

105 дугаар зүйл.Төлөвлөгөөнөөс татгалзах 105.1.Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааны явцад хариуцагчийн хүргүүлсэн

төлөвлөгөөг нэхэмжлэгч, эсхүл шүүх батлаагүй, төлөвлөгөөг хэлэлцэх хурлын өдрийг нийтэд мэдээлсний дараа хариуцагч төлөвлөгөөнөөсөө татгалзсан, нэхэмжлэгчдийн зөвлөлийн зөвшөөрлөөр хэрэг гүйцэтгэгч төлөвлөгөөнөөс татгалзах тухай хүсэлт гаргасан бол шүүх хариуцагчийн төлөвлөгөөг татгалзана.

105.2.Төлөвлөгөөг хүргүүлсэн этгээд төлөвлөгөөг батлахаас татгалзсан тухай

шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхтэй.

106 дугаар зүйл.Хуваарилалтын болон худалдан борлуулалтын ажиллагааг түр зогсоох

106.1.Хуваарилалтын болон худалдан борлуулалтын ажиллагаа нь санал

болгосон төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд саад учруулж байвал шүүх хариуцагч, эсхүл хэрэг гүйцэтгэгчийн хүсэлтээр хуваарилалтын болон худалдан борлуулалтын ажиллагааг түр зогсооно.

106.2.Хуваарилагдах хөрөнгөд ашиггүй байдал бий болох, эсхүл

нэхэмжлэгчдийн зөвлөл, нэхэмжлэгчдийн хурлын аль нэгнээс олгосон зөвшөөрөл олгосон тохиолдолд хэрэг гүйцэтгэгчийн гаргасан хүсэлтээр шүүх хуваарилалтын болон худалдан борлуулалтын ажиллагааг үргэлжлүүлэхээр шийдвэрлэж болно.

Хоёрдугаар дэд бүлэг

Дахин хөрөнгөжүүлэлтийн төлөвлөгөөг батлах

107 дугаар зүйл.Төлөвлөгөөг хэлэлцэх, санал өгөх хурал 107.1.Төлөвлөгөөг хэлэлцэх, санал өгөх хурлын товыг шүүх тогтоох бөгөөд

төлөвлөгөөг шүүхэд хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хурлын өдрийг товлож нийтэд мэдээлнэ.

107.2.Шаардлага гаргасан бүх нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгч энэ хуулийн 107.1-д

заасан хурлын зарыг хүлээн авахаар шаардах эрхтэй. 107.3.Хурлын зарын хамт төлөвлөгөөний хувь, эсхүл төлөвлөгөөний гол

агуулгын талаарх хураангуйг хүргүүлнэ. 107.4.Шүүх төлөвлөгөөг хэлэлцэх болон санал өгөх хурлыг тусад нь зарласан

бол хурал хоорондын хугацаа ажлын 10 өдрөөс илүүгүй байна. 107.5.Төлөвлөгөөг хэлэлцэх болон санал өгөх хурлыг баталгаажуулах хурлаас

өмнө хийхээр товлож болохгүй, харин тэдгээрийг нэгэн зэрэг хийж болно.

Page 49: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТӨЛБӨРИЙН ... · 2019-04-08 · 3.3.Банкны төлбөрийн чадваргүйдэлтэй холбоотой харилцааг

49

107.6.Төлөвлөгөөнд санал өгөх нэхэмжлэгчдийн саналын эрхийг энэ хуулийн 52 дүгээр зүйлд заасны дагуу тогтооно.

107.7.Хурлаар эрх ашиг нь хөндөгдөж байгаа барьцаат нэхэмжлэгч тус бүрийн

хөндөгдөж байгаа эрхийг хэлэлцэнэ. 107.8.Эрх ашиг нь хөндөгдөж байгаа барьцаат нэхэмжлэгч нь хэрэг гүйцэтгэгч,

бусад барьцаат нэхэмжлэгч, шаардлагаа гаргасан доод эрэмбийн нэхэмжлэгчид татгалзсан эсэхээс үл хамааран саналын эрхтэй байна.

107.9.Саналын эрхтэй нэхэмжлэгчдийн бүлэг тус бүрээс төвлөвлөгөөнд санал

өгнө.

108 дугаар зүйл.Төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах

108.1.Төлөвлөгөөг боловсруулж хүргүүлсэн этгээд төлөвлөгөөг хэлэлцэх хурлаас гарсан саналын дагуу холбогдох заалтад агуулгын өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд хурлаар дахин хэлэлцүүлж, санал авна.

108.2.Энэ хуулийн 108.1-д заасан өөрчлөлтийг хэлэлцэх хурлаар зөвхөн

өөрчлөлтийн хувьд санал хураана.

109 дүгээр зүйл.Нэхэмжлэгчдийн хурлаар төлөвлөгөөг батлах 109.1.Дараахь нөхцөл хангагдсанаар төлөвлөгөөг нэхэмжлэгчдийн бүлэг

баталсанд тооцно: 109.1.1.бүлгийн гишүүдийн олонхийн саналаар төлөвлөгөөг баталсан; 109.1.2.төлөвлөгөөг батлахыг зөвшөөрсөн нэхэмжлэгчдийн шаардлагын

дүн тухайн бүлэгт байгаа саналын эрхтэй нийт нэхэмжлэгчдийн шаардлагын талаас илүү байх.

109.2.Хамтран шаардлага гаргасан нэхэмжлэгчдийн саналын эрхийг нэгтгэж

тооцно. 109.3.Нэхэмжлэгчдийн бүлэг энэ хуулийн 109.1-д заасны дагуу төлөвлөгөөг

баталсан бол төлөвлөгөөг нэхэмжлэгчид баталсанд тооцно. 109.4.Дараахь тохиолдолд нэхэмжлэгчдийн бүлгээс төлөвлөгөөг баталсантай

адилтган үзэж болно: 109.4.1.аль нэг бүлгийн нэхэмжлэгчид төлөвлөгөөг хүлээн зөвшөөрснөөр

төлөвлөгөө хэрэгжээгүй үеийнхтэй харьцуулахад ямар нэг хохирол, алдагдал учрахааргүй байгаа бол;

109.4.2.нэхэмжлэгчдийн олонхи бүлэг энэ хуулийн 109.1-д заасан журмын

дагуу баталсан бол.

Page 50: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТӨЛБӨРИЙН ... · 2019-04-08 · 3.3.Банкны төлбөрийн чадваргүйдэлтэй холбоотой харилцааг

50

109.5.Бүлгийн зарим гишүүн төлөвлөгөөг батлахын эсрэг саналтай байсан нэхэмжлэгч нар төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааны үр дүнд авах нөхөн төлбөрөөс багагүй хэмжээний нөхөн төлбөрийг дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөний хэрэгжилтийн үр дүнд авах эрхтэй байна.

110 дугаар зүйл.Доод эрэмбийн нэхэмжлэгчдийн зөвшөөрөл

110.1.Хүү болон зардалтай холбоотой шаардлагыг төлөвлөгөөнд тусгаагүй бол энэ хуулийн 45.1.1, 45.1.2-т заасан шаардлага бүхий доод эрэмбийн нэхэмжлэгчдийг төлөвлөгөөг баталсанд тооцно.

110.2.Төлөвлөгөө хэрэгжсэнээр нэхэмжлэгчдийн хэн нь ч тухайн бүлгийн бусад нэхэмжлэгчидтэй харьцуулахад давуу байдал олж авахааргүй байгаа бол энэ хуулийн 45.1.3-т заасан шаардлага бүхий доод эрэмбийн нэхэмжлэгчдийг төлөвлөгөөг баталсанд тооцно.

110.3.Доод эрэмбийн нэхэмжлэгчдийн бүлгийг бүрдүүлж байгаа нэхэмжлэгчид төлөвлөгөөг батлах эсэх талаар санал өгөөгүй бол тухайн бүлгээс төлөвлөгөөг баталсанд тооцно.

111 дүгээр зүйл.Хариуцагчийн зөвшөөрөл 111.1.Хариуцагч төлөвлөгөөг эс зөвшөөрсөн тухай тайлбараа бичгээр гаргаагүй,

төлөвлөгөөг хэлэлцэх хурлын тэмдэглэлд ийнхүү эс зөвшөөрсөн болох нь тусгагдаагүй бол хариуцагчийг төлөвлөгөөг зөвшөөрсөн гэж үзнэ.

111.2.Хариуцагч төлөвлөгөөг эс зөвшөөрсөн боловч төлөвлөгөөг хэрэгжүүлэх нь

төлөвлөгөө хэрэгжээгүй үеийн нөхцөл байдалтай харьцуулахад илүү үр дүнтэй байхаар тооцоологдсон, аль ч нэхэмжлэгч өөрийн шаардлагаас давсан эдийн засгийн ашиг хүртэхээргүй бол хариуцагчийн эс зөвшөөрлийг харгалзан үзэхгүй байж болно.

112 дугаар зүйл.Шүүх төлөвлөгөөг батлах 112.1.Энэ хуулийн 109, 110 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчид

төлөвлөгөөг баталж, хариуцагчийн зөвшөөрлийг авсны дараа төлөвлөгөөг батлах эсэхийг шүүх шийдвэрлэнэ.

112.2.Шүүх төлөвлөгөөг батлахаас өмнө хэрэг гүйцэтгэгч, нэхэмжлэгчдийн

зөвлөл, хариуцагчийн тайлбар, саналыг сонсоно. 112.3.Шүүх дараахь тохиолдолд төлөвлөгөөг батлахаас татгалзана:

112.3.1.төлөвлөгөөг боловсруулах, хүргүүлэх, батлах явцын ажиллагаа зөрчигдсөн;

112.3.2.төлөвлөгөөг нэг нэхэмжлэгчийн эрх ашигт нийцүүлэн баталсан; 112.3.3.хуульд заасан шаардлага хангаагүй.

Page 51: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТӨЛБӨРИЙН ... · 2019-04-08 · 3.3.Банкны төлбөрийн чадваргүйдэлтэй холбоотой харилцааг

51

112.4.Төлөвлөгөөг баталсан, эсхүл батлахаас татгалзсан шийдвэрийн талаар шүүх төлөвлөгөөг хэлэлцэж, санал өгөх хурал дээр танилцуулна.

112.5.Төлөвлөгөөг баталсан бол төлөвлөгөөний нэг хувь, үндсэн агуулгын

хураангуйг шаардлага гаргасан нэхэмжлэгчдэд хүргүүлнэ. 112.6.Төлөвлөгөөг баталсан, эсхүл батлахаас татгалзсан шийдвэрт нэхэмжлэгч,

хариуцагч энэ хуульд заасан журмаар гомдол гаргах эрхтэй. 112.7.Шүүх төлөвлөгөөг батлаагүй бол хуулийн этгээдийг дампуурсанд тооцож

татан буулгах шийдвэр гаргана.

Гуравдугаар дэд бүлэг Төлөвлөгөөг хэрэгжүүлэх, хяналт тавих

113 дугаар зүйл.Төлөвлөгөөг хэрэгжүүлэх 113.1.Төлөвлөгөөг шүүхээс баталмагц төлөвлөгөө нь түүнд оролцогч бүх

этгээдийн хувьд заавал хэрэгжих бөгөөд шаардлага гаргаагүй үүрэг гүйцэтгүүлэгч болон төлөвлөгөөг үл зөвшөөрсөн этгээдийн хувьд нэгэн адил үйлчилнэ.

113.2.Төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлсэн нь хариуцагчтай хамтран үүрэг хүлээгч,

баталгаа гаргагчийн эсрэг шаардлага гаргах нэхэмжлэгчийн эрхэд нөлөөлөхгүй. 113.3.Төлөвлөгөө хэрэгжсэнээр нэхэмжлэгч тухайн төлөвлөгөөнд зааснаас

илүү өгөөж хүртсэн бол түүнийгээ буцаан төлөх үүрэг хүлээхгүй. 113.4.Төлөвлөгөөний хэрэгжилтийг шүүхийн шийдвэрийн дагуу хэрэг гүйцэтгэгч,

эсхүл түүний хяналтын дор хариуцагч зохион байгуулж хангана. 113.5.Хариуцагч төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх тухай хүсэлт гаргасан бөгөөд хариуцагчийн санаачлан боловсруулсан төлөвлөгөөг баталсан бол төлөвлөгөөний хэрэгжилтийг шүүх хариуцагчид даалгаж болно.

114 дүгээр зүйл.Төлөвлөгөөний хэрэгжилтэд тавих хяналт 114.1.Төлөвлөгөөнд хяналт тавих чиг үүргийг хэрэг гүйцэтгэгч хэрэгжүүлнэ. 114.2.Хэрэг гүйцэтгэгч төлөвлөгөөний явц, биелэлтийн талаар нэхэмжлэгчдийн

зөвлөл, шүүхэд улирал тутам мэдээлнэ. 114.3.Энэ хуулийн 114.2-т заасан мэдээлэх үүрэг нь хэрэг гүйцэтгэгчээс

дэлгэрэнгүй мэдээлэл, тайланг хэдийд ч шаардах нэхэмжлэгчдийн зөвлөл болон шүүхийн эрхэд нөлөөлөхгүй.

114.4.Хэрэг гүйцэтгэгчийн шүүхэд гаргах тайланд дараахь асуудлыг тусгана:

114.4.1.тайлан гаргасан огноо;

Page 52: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТӨЛБӨРИЙН ... · 2019-04-08 · 3.3.Банкны төлбөрийн чадваргүйдэлтэй холбоотой харилцааг

52

114.4.2.төлөвлөгөөг үргэлжүүлэх, эсхүл хугацаанаас нь өмнө дуусгавар болгох санал гаргасан бол үндэслэл, шалтгаан;

114.4.3.хариуцагчийн ашиг алдагдлын тооцоо; 114.4.4.хэрэг гүйцэтгэгчийн зардал, түүнийг нотлох баримт; 114.4.5.нэхэмжлэгчдийн шаардлагыг хангаж байгаа байдал, мөнгөн

хөрөнгийн хэмжээ. 114.5.Хэрэг гүйцэтгэгч батлагдсан шаардлагыг төлөвлөгөөнд тусгагдсан

хуваарийн дагуу хангах ажиллагаа хангалтгүй хийгдсэн, төлөвлөгөө зөрчигдсөн бусад нөхцөл байдлыг олж тогтоовол энэ тухай шүүх болон нэхэмжлэгчдийн зөвлөлд нэн даруй мэдэгдэнэ.

114.6.Тодорхой төрлийн хэлцлийг хариуцагч бусад этгээдтэй байгуулахаар

төлөвлөгөөнд тусгахдаа хэрэг гүйцэтгэгч, эсхүл нэхэмжлэгчдийн зөвлөлийн зөвшөөрлийг авахаар тусгаж болно.

115 дугаар зүйл.Дахин хөрөнгөжүүлэх ажиллагааг дуусгавар болгох 115.1.Шүүх дараахь үндэслэлээр дахин хөрөнгөжүүлэх ажиллагааг дуусгавар

болгоно:

115.1.1.энэ хуулийн 116.1-д заасан үндэслэлээр төлөвлөгөөг биелүүлэх боломжгүй болсон;

115.1.2.төлөвлөгөөг бүрэн биелүүлж дууссан; 115.1.3.төлөвлөгөөг биелүүлж дуусаагүй боловч нэхэмжлэлийн

шаардлагыг төлөвлөгөөний дагуу бүрэн хангасан.

115.2.Энэ хуулийн 115.1.2, 115.1.3-т заасан тохиолдолд хэрэг гүйцэтгэгчийн тайлан, нэхэмжлэгчдийн хурлын шийдвэрийг үндэслэн төлбөрийн чадваргүйдлийн хэргийг хэрэгсэхгүй болгоно.

115.3.Энэ хуулийн 115.1.2, 115.1.3-т заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй

болгосноор нэхэмжлэгчдийн өмнө хариуцагчийн хүлээсэн үүрэг дуусгавар болж үйл ажиллагаа нь сэргэнэ.

116 дугаар зүйл.Төлөвлөгөөг биелүүлэх боломжгүй болох 116.1.Хэрэг гүйцэтгэгч дараахь тохиолдолд төлөвлөгөөг биелүүлэх боломжгүй

болсон гэж үзэж дампуурлын ажиллагаанд шилжих хүсэлтийг шүүхэд гаргана:

116.1.1.төлөвлөгөөний дагуу гүйцэтгэх хугацааг нь хойшлуулсан, эсхүл дүн нь буурч батлагдсан шаардлагыг төлөвлөгөөнд заасан хугацаанд төлөөгүй бөгөөд нэхэмжлэгч төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлэхийг хариуцагчаас бичгээр шаардсанаас хойш 14 хоног өнгөрсөн;

Page 53: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТӨЛБӨРИЙН ... · 2019-04-08 · 3.3.Банкны төлбөрийн чадваргүйдэлтэй холбоотой харилцааг

53

116.1.2.хариуцагч хэрэг гүйцэтгэгчээс мэдээллийг нуух, мэдээлэл, баримт бичигтэй танилцуулахаас татгалзах зэргээр хамтран ажиллах үүргээ илтэд зөрчсөн, хуурамч, хууль бус шилжүүлэг, төлбөр хийх зэргээр шударга бус байдал гаргасан;

116.1.3.хариуцагчийн аж ахуйн үйл ажиллагаа сэргэх боломжит нөхцөл

бүрдээгүй, эсхүл төлөвлөгөө хэрэгжих явцад аж ахуйн үйл ажиллагаа алдагдалтай үргэлжилж байгаа;

116.1.4.хэрэг гүйцэтгэгчийн зардал, дахин хөрөнгөжүүлэх ажиллагаатай

холбоотой төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааны зардлыг төлөөгүй.

116.2.Энэ хуулийн 114.4.2-т заасан санал бүхий тайлан, 116.1-д заасан хүсэлтийг хүлээн авсны дараа шүүх хариуцагч, нэхэмжлэгчдийн зөвлөлийн санал, тайлбарыг сонссоны үндсэн дээр нэхэмжлэгчдийн шаардлагыг төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааны журмаар хангахыг хэрэг гүйцэтгэгчид даалгана.

116.3.Энэ хуулийн 115 дугаар зүйлд заасны дагуу дахин хөрөнгөжүүлэх

ажиллагаа дуусгавар болсон бол шүүх энэ тухай шийдвэрээ нийтэд мэдээлж, хэрэг гүйцэтгэгч, хариуцагч, шаардлага гаргасан нэхэмжлэгчдэд гардуулна.

АРАВДУГААР БҮЛЭГ ЭВЛЭРЛИЙН ГЭРЭЭ

117 дугаар зүйл.Эвлэрлийн гэрээ байгуулах

117.1.Хариуцагч, нэхэмжлэгч нь төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааны аль ч

шатанд эвлэрлийн гэрээ байгуулж болно. 117.2.Нэхэмжлэгчдийн нэрийн өмнөөс эвлэрлийн гэрээ байгуулах шийдвэрийг

нэхэмжлэгчдийн хурал гаргана. 117.3.Нэхэмжлэгчдийн хурлаас нэхэмжлэгчдийн олонхийн саналаар, эсхүл

барьцаат нэхэмжлэгчид бүгд дэмжсэн тохиолдолд шийдвэр гаргасанд тооцно.

117.4.Хариуцагчийн талаас эвлэрлийн гэрээ байгуулах шийдвэрийг хариуцагчийн удирдлага, хэрэг гүйцэтгэгч гаргана.

117.5.Эвлэрлийн гэрээгээр эрх, үүрэг шилжүүлэн авах гуравдагч этгээдийг

эвлэрлийн гэрээнд оролцуулж болно. 117.6.Шүүхээс төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг дуусгавар болгох тухай

захирамжаар эвлэрлийн гэрээг батална. 117.7.Эвлэрлийн гэрээг хуваарилалтын ажиллагааны үед байгуулбал шүүх

эвлэрлийн гэрээг баталсан захирамж гаргана.

Page 54: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТӨЛБӨРИЙН ... · 2019-04-08 · 3.3.Банкны төлбөрийн чадваргүйдэлтэй холбоотой харилцааг

54

117.8.Эвлэрлийн гэрээ шүүхээс баталсан өдрөөсөө хүчин төгөлдөр болох бөгөөд эвлэрлийн гэрээний оролцогчид, хэрэг гүйцэтгэгч, гэрээний оролцогч гуравдагч этгээдийн хувьд заавал биелүүлэх үүрэг үүсгэнэ.

117.9.Хуульд зааснаас бусад тохиолдолд хүчин төгөлдөр болсон эвлэрлийн гэрээнээс нэг талын санаачилгаар татгалзахыг хориглоно.

118 дугаар зүйл.Эвлэрлийн гэрээний хэлбэр, агуулга

118.1.Эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, хариуцагчийн удирдлага, эсхүл хэрэг

гүйцэтгэгч, нэхэмжлэгчдийн хурлаас эрх олгосон этгээд гарын үсэг зурна. 118.2.Эвлэрлийн гэрээнд гуравдагч этгээд оролцож байгаа бол гэрээнд

гуравдагч этгээд, эсхүл түүний төлөөлөгч гарын үсэг зурна

118.3.Эвлэрлийн гэрээ нь хариуцагчийн үүрэг гүйцэтгэх хугацаа, журам, хэмжээ, хариуцагчийн үүргийг өөрчлөх, хариуцагчийн үүргийг дуусгавар болгох тухай заалтыг агуулна.

118.4.Эвлэрлийн гэрээнд дараахь нөхцөлийг тусгаж болно:

118.4.1.хариуцагчийн үүргийн гүйцэтгэлийг хэсэгчлэн төлөх, хугацааг хойшлуулах нөхцөл;

118.4.2.хариуцагчийн шаардах эрхийг шилжүүлэх; 118.4.3.хариуцагчийн үүргийг гуравдагч этгээд төлөх; 118.4.4.үүргээс хэсэгчлэн чөлөөлөх; 118.4.5.нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн хувьцаагаар солих;

118.4.6.хууль тогтоомжид нийцсэн бусад аргаар нэхэмжлэлийн

шаардлагыг хангах.

118.5.Эвлэрлийн гэрээг байгуулах санал хураалтад оролцоогүй, эсхүл эсрэг саналтай байсан нэхэмжлэгч эвлэрлийн гэрээг байгуулах санал өгсөн тухайн дарааллын нэхэмжлэгчтэй ижил нөхцөл эдэлнэ.

119 дүгээр зүйл.Шүүхээс эвлэрлийн гэрээг батлах нөхцөл

119.1.Эвлэрлийн гэрээг барьцаат нэхэмжлэгчдийн шаардлагыг хангасны дараа байгуулж болно.

119.2.Хариуцагч, эсхүл хэрэг гүйцэтгэгч эвлэрлийн гэрээ байгуулснаас хойш ажлын 5 өдрийн дотор гэрээг батлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргана.

119.3.Эвлэрлийн гэрээг батлуулах тухай хүсэлтэд дараахь зүйлийг хавсаргана:

119.3.1.эвлэрлийн гэрээний эх хувь;

Page 55: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТӨЛБӨРИЙН ... · 2019-04-08 · 3.3.Банкны төлбөрийн чадваргүйдэлтэй холбоотой харилцааг

55

119.3.2.эвлэрлийн гэрээг байгуулах тухай шийдвэр гаргасан нэхэмжлэгчдийн хурлын тэмдэглэл;

119.3.3.бүх нэхэмжлэгчдийн хаяг, шаардлагын хэмжээг заасан жагсаалт; 119.3.4. хөрөнгийн болон барьцаат нэхэмжлэгчдийн шаардлагыг хангасан

бол түүнийг гэрчлэх баримт бичиг; 119.3.5.санал хураалтад оролцоогүй болон эсрэг саналтай

нэхэмжлэгчдийн бичгээр гаргасан эсэргүүцэл.

119.4.Эвлэрлийн гэрээг батлах шүүх хуралдааны товыг шүүх сонирхогч этгээдэд мэдэгдэнэ.

120 дугаар зүйл. Шүүхээс эвлэрлийн гэрээг баталснаас үүсэх үр дагавар

120.1.Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааны явцад эвлэрлийн гэрээг баталсан нь төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг дуусгавар болгох үндэслэл болно.

120.2.Эвлэрлийн гэрээг шүүхээс баталсантай холбоотойгоор хуваарилалтын

ажиллагааг эхлүүлсэн шийдвэрийн гүйцэтгэлийг зогсооно.

120.3.Шүүхээс эвлэрлийн гэрээг баталснаар түр хэрэг гүйцэтгэгчийн эрх хэмжээ дуусгавар болж, хэрэг гүйцэтгэгч хариуцагчийн удирдлагыг томилох хүртэл түүний үүргийг гүйцэтгэнэ.

120.4.Эвлэрлийн гэрээг баталснаар хариуцагчийн удирдлага болон хэрэг гүйцэтгэгч эвлэрлийн гэрээнд заасан нэхэмжлэгчдийн өмнө хүлээх үүргийг гүйцэтгэж эхэлнэ.

120.5.Хариуцагч эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд

нэхэмжлэгчид эвлэрлийн гэрээнд заасан хэмжээ, журмаар өөрийн шаардлагыг хангуулахаар шаардлага гаргах эрхтэй.

120.6.Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлсэн тохиолдолд эвлэрлийн гэрээнд хамаарах нэхэмжлэгчдийн шаардлагын хэмжээг эвлэрлийн гэрээнд зааснаар тодорхойлно.

121 дүгээр зүйл.Шүүхээс эвлэрлийн гэрээг батлахаас татгалзах

121.1.Шүүх дараахь тохиолдолд эвлэрлийн гэрээг батлахаас татгалзана. 121.1.1.барьцаат нэхэмжлэгчдийн шаардлагыг хангасны дараа эвлэрлийн гэрээ байгуулсан бол тэдгээрийн шаардлагыг бүрэн барагдуулаагүй;

121.1.2.энэ хуулиар тогтоосон эвлэрлийн гэрээ байгуулах хэлбэр, журмыг зөрчсөн;

Page 56: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТӨЛБӨРИЙН ... · 2019-04-08 · 3.3.Банкны төлбөрийн чадваргүйдэлтэй холбоотой харилцааг

56

121.1.3.эвлэрлийн гэрээ нь гуравдагч этгээдийн эрхийг зөрчсөн; 121.1.4.эвлэрлийн гэрээний нөхцөл нь энэ хууль болон бусад хууль

тогтоомжийг зөрчсөн.

121.2.Шүүхээс эвлэрлийн гэрээг батлахаас татгалзсан тухай захирамж гаргаснаар эвлэрлийн гэрээг байгуулагдаагүйд тооцно.

121.3.Шүүхээс эвлэрлийн гэрээг батлаагүй нь шинээр эвлэрлийн гэрээ байгуулахад саад болохгүй.

122 дугаар зүйл.Эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр бус байх

122.1.Хариуцагч, нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх дараахь тохиолдолд эвлэрлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно:

122.1.1.эвлэрлийн гэрээ нь зарим нэхэмжлэгчдэд давуу эрх олгосон,

нэхэмжлэгчдийн эрх, ашиг сонирхолд хохирол учруулахуйц нөхцөл агуулсан; 122.1.2.эвлэрлийн гэрээг хэрэгжүүлсэн нь хариуцагчийн төлбөрийн

чадварыг дордуулахаар бол; 122.1.3.Иргэний хуульд заасан хэлцэл хүчин төгөлдөр бус байх үндэслэл

байгаа бол.

122.2.Эвлэрлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцсон нь төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг сэргээх үндэслэл болно. Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг сэргээсэн шүүгчийн захирамжид сонирхогч этгээд гомдол гаргаж болно.

122.3.Эвлэрлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцсон тохиолдолд хугацаа хойшлуулсан болон хэсэгчлэн төлөх үүргийг гүйцэтгээгүй үлдсэн хэмжээгээр сэргээнэ.

122.4.Эвлэрлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцсон нь хөрөнгийн болон барьцаат нэхэмжлэгчдийн шаардлагыг хангахаар хуваарилсан хөрөнгийг буцаах үндэслэл болохгүй.

122.5.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол эвлэрлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцсонтой холбогдуулан Иргэний хуульд заасан хэлцэл хүчин төгөлдөр бус гэж тооцсонтой холбоотой үр дагавар үүснэ.

122.6.Эвлэрлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцсон тохиолдолд

хариуцагчийн төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг сэргээсэн тухай нийтэд мэдээлнэ.

122.7.Энэ хуулийн 122.1.1-д заасан үндэслэлээр эвлэрлийн гэрээг хүчин

төгөлдөр бус гэж тооцсон бол эвлэрлийн гэрээний нөхцлөөр шаардлагаа хангуулсан нэхэмжлэгчид эвлэрлийн гэрээг гүйцэтгэхэд авсан бүх зүйлээ буцааж өгнө.

123 дугаар зүйл.Эвлэрлийн гэрээг цуцлах

Page 57: Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТӨЛБӨРИЙН ... · 2019-04-08 · 3.3.Банкны төлбөрийн чадваргүйдэлтэй холбоотой харилцааг

57

123.1.Шүүхийн баталсан эвлэрлийн гэрээг нэхэмжлэгч, хариуцагчид тохиролцон

цуцлахыг хориглоно.

123.2.Шүүхийн шийдвэрээр эвлэрлийн гэрээг нэг нэхэмжлэгчийн хувьд цуцалсан нь бусад нэхэмжлэгчдийн хувьд гэрээ цуцлах үндэслэл болохгүй.

АРВАННЭГДҮГЭЭР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

124 дүгээр зүйл.Хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

124.1.Төлбөрийн чадваргүйдлийн тухай хууль зөрчсөн этгээдэд Зөрчлийн тухай хууль, эсхүл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. 125 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

125.1.Энэ хуулийг 20.. оны .... сарын ... ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Гарын үсэг