20
1 БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ / суралцахуйн удирдамжийг удирдлага болгоно/ ТҮҮХ –НИЙГЭМ-БИЗНЕС СУДЛАЛ Энэхүү зөвлөмжид бүрэн дунд боловсролын X ангийн түүх, нийгмийн ухаан, бизнес судлалын сургалтын хөтөлбөрийн дагуу хичээлд хийсэн ажиглалт, ярилцлагын тэмдэглэл, багш нарын санал хүсэлт зэрэгт үндэслэн дараах зөвлөмжийг боловсруулж танд хүргэж байна. Зөвлөмжийг заавал судлах болон сонгон гүнзгийрүүлэх хөтөлбөрийн зарим агуулгын жишээн дээр болон ээлжит хичээлийн жишиг төлөвлөлтөөр дамжуулан хөтөлбөрийн агуулга, арга зүй, үнэлгээ, хэрэглэгдэхүүний онцлогыг харуулахыг зорилоо. НЭГ: АГУУЛГА Суралцагч идэвхтэй бүтээлч эрэл хайгуул хийх замаар нийгмийн тухай мэдлэгийг бүтээн эзэмшүүлэх зорилтыг бодит үйл ажиллагаа болгох, “сурагч төвтэй сургалтын арга зүй” хэрэгжих боломжийг хангаж өгөхөд хөтөлбөрийн шинэчлэл чиглэгдсэн. Тухайлбал, Хөтөлбөрт тохиолдол, эх сурвалж, жишээ, баримт бичиг зэрэгт шинжилгээ судалгаа хийх, асуудал дэвшүүлэх, шийдвэрлэх арга барилуудын зорилго, онцлог, хэрэгжүүлэхэд анхаарах зүйлсийн талаарх тодорхой зөвлөмжийг ээлжит хичээлийн төлөвөлт, үнэлгээний арга зүй, жишиг даалгаврын аргачлалыг суралцахуйн удирдамжид тусгаж өгсөн болно. Хөтөлбөрийн хүрэх үр дүн буюу зорилгод “Сурагч нь бодит байдал, үйлдэл, үйл ажиллагааг шинжлэх ухаанчаар судлах арга барилтай, нийгмийн үзэгдэл, үнэт зүйлийг хэрэгжүүлдэг, оролцоотой, хариуцлагатай, бие даан суралцах мэдлэг, чадвартай иргэн болж төлөвшинө гэж тодорхойлсон. Сурагчийн ялгаа, хэрэгцээ (жендэр, үндэс угсаа, хэл, шашин шүтлэг, нийгмийн байдал, сурлагын амжилтын түвшин, хөгжлийн бэрхшээл авъяас билэг г.м)-г тодорхойлон, түүнд хариу арга хэмжээ авах, ТХБ-ын үзэл санааг тусгахад анхаарсан сургалтын стратегийг төлөвлөсөнөөрөө онцлог талтай. Хөтөлбөрийг агуулгын уян хатан сонголттойгоор, янз бүрийн хэрэглэгдэхүүнийг ашиглан өөрийн бүтээлч санаачлагадаа тулгуурлан хэрэгжүүлэх боломж багшид илүү нээлттэй болсон. Мөн сурагч өөрийнхөө суралцахуйг үнэлэх, сурагч бүрийн ахиц, амжилтыг дэмжин хөгжүүлэх замаар хөтөлбөрийн үнэлгээний шинэчлэл хийгдсэн болно. Мөн олон талт эх сурвалж, хэрэглэгдэхүүн, найдвартай цахим эх сурвалжийг сургалтад ашиглахыг зөвлөмжилсөн.. Сонгон гүнзгийрүүлэн судлах хөтөлбөрийн хувьд тодорхой үнэт зүйлсэд тулгуурлан салбар хооронд интеграчилж, асуудал шийдвэрлэх арга барилыг хөгжүүлэхэд чиглэсэнээрээ онцлог талтай юм.

БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙН …bagsh.itpd.mn/fayluud/TUUKH.pdf · Монголчуудын Угсаа гарал, язгуур түүхийг

  • Upload
    others

  • View
    29

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙН …bagsh.itpd.mn/fayluud/TUUKH.pdf · Монголчуудын Угсаа гарал, язгуур түүхийг

1

БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ

ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ

/ суралцахуйн удирдамжийг удирдлага болгоно/

ТҮҮХ –НИЙГЭМ-БИЗНЕС СУДЛАЛ

Энэхүү зөвлөмжид бүрэн дунд боловсролын X ангийн түүх, нийгмийн ухаан, бизнес

судлалын сургалтын хөтөлбөрийн дагуу хичээлд хийсэн ажиглалт, ярилцлагын

тэмдэглэл, багш нарын санал хүсэлт зэрэгт үндэслэн дараах зөвлөмжийг боловсруулж

танд хүргэж байна. Зөвлөмжийг заавал судлах болон сонгон гүнзгийрүүлэх

хөтөлбөрийн зарим агуулгын жишээн дээр болон ээлжит хичээлийн жишиг

төлөвлөлтөөр дамжуулан хөтөлбөрийн агуулга, арга зүй, үнэлгээ, хэрэглэгдэхүүний

онцлогыг харуулахыг зорилоо.

НЭГ: АГУУЛГА

Суралцагч идэвхтэй бүтээлч эрэл хайгуул хийх замаар нийгмийн тухай мэдлэгийг

бүтээн эзэмшүүлэх зорилтыг бодит үйл ажиллагаа болгох, “сурагч төвтэй сургалтын

арга зүй” хэрэгжих боломжийг хангаж өгөхөд хөтөлбөрийн шинэчлэл чиглэгдсэн.

Тухайлбал, Хөтөлбөрт тохиолдол, эх сурвалж, жишээ, баримт бичиг зэрэгт шинжилгээ

судалгаа хийх, асуудал дэвшүүлэх, шийдвэрлэх арга барилуудын зорилго, онцлог,

хэрэгжүүлэхэд анхаарах зүйлсийн талаарх тодорхой зөвлөмжийг ээлжит хичээлийн

төлөвөлт, үнэлгээний арга зүй, жишиг даалгаврын аргачлалыг суралцахуйн

удирдамжид тусгаж өгсөн болно. Хөтөлбөрийн хүрэх үр дүн буюу зорилгод “Сурагч нь

бодит байдал, үйлдэл, үйл ажиллагааг шинжлэх ухаанчаар судлах арга барилтай,

нийгмийн үзэгдэл, үнэт зүйлийг хэрэгжүүлдэг, оролцоотой, хариуцлагатай, бие даан

суралцах мэдлэг, чадвартай иргэн болж төлөвшинө гэж тодорхойлсон.

Сурагчийн ялгаа, хэрэгцээ (жендэр, үндэс угсаа, хэл, шашин шүтлэг, нийгмийн

байдал, сурлагын амжилтын түвшин, хөгжлийн бэрхшээл авъяас билэг г.м)-г

тодорхойлон, түүнд хариу арга хэмжээ авах, ТХБ-ын үзэл санааг тусгахад анхаарсан

сургалтын стратегийг төлөвлөсөнөөрөө онцлог талтай. Хөтөлбөрийг агуулгын уян хатан

сонголттойгоор, янз бүрийн хэрэглэгдэхүүнийг ашиглан өөрийн бүтээлч санаачлагадаа

тулгуурлан хэрэгжүүлэх боломж багшид илүү нээлттэй болсон. Мөн сурагч өөрийнхөө

суралцахуйг үнэлэх, сурагч бүрийн ахиц, амжилтыг дэмжин хөгжүүлэх замаар

хөтөлбөрийн үнэлгээний шинэчлэл хийгдсэн болно. Мөн олон талт эх сурвалж,

хэрэглэгдэхүүн, найдвартай цахим эх сурвалжийг сургалтад ашиглахыг зөвлөмжилсөн..

Сонгон гүнзгийрүүлэн судлах хөтөлбөрийн хувьд тодорхой үнэт зүйлсэд тулгуурлан

салбар хооронд интеграчилж, асуудал шийдвэрлэх арга барилыг хөгжүүлэхэд

чиглэсэнээрээ онцлог талтай юм.

Page 2: БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙН …bagsh.itpd.mn/fayluud/TUUKH.pdf · Монголчуудын Угсаа гарал, язгуур түүхийг

2

ЗӨВЛӨМЖ : ЗОРИЛГО, ЗОРИЛТЫН ТОМЬЁОЛОЛ

Суралцахуйн зорилтоо ээлжит хичээлийн зорилго болгож буулгахдаа нэг суралцахуйн

зорилт хэд хэдэн ээлжит хичээлийн зорилго болж болно гэдгийг анхаарна уу.

ЖИШЭЭ: Суралцахуйн зорилт 1: Соѐлын тулгуур ойлголт, соѐлын үзэгдэл, тэдгээрийн

чиг үүрэг, уялдаа холбоо, ялгааг тохиолдол шинжлэх, онолын үзэл баримтлал, эх

сурвалжуудыг судлах замаар танин мэдэх, соѐл нь угсаа гарлыг нэгтгэдэг хүчин зүйл

болох, Монголын угсаатны бүлгүүдийн соѐлын талаар өгүүлсэн тоон болон чанарлаг

баримтуудыг ашиглан тайлбарлах, дүгнэлт хийх гэсэн зорилтыг дараах байдлаар 3

ээлжит хичээлийн зорилго болгож болох юм.

Ээлжит хичээлийн зорилго 1: Соѐлын тулгуур ойлголт, соѐлын үзэгдэл, тэдгээрийн чиг

үүрэг, уялдаа холбоо, ялгааг тохиолдол шинжлэх, онолын үзэл баримтлалыг судлах

замаар танин мэдэх

Ээлжит хичээлийн зорилго 2: Соѐл нь угсаа гарлыг нэгтгэдэг хүчин зүйл болохыг эх

сурвалжуудад үндэслэн нотлон тайлбарлах

Ээлжит хичээлийн зорилго 3: Монголын угсаатны бүлгүүдийн соѐлын талаар өгүүлсэн

тоон болон чанарлаг баримтуудыг ашиглан тайлбарлах, дүгнэлт хийхэд суралцах

:

Шийдэл: ЭрЭртнийхүмүүсийн

ЗӨВЛӨМЖ :

Суралцахуйн зорилтыг ээлжит хичээлийн зорилго болгон багцаар ньтөлөвлөсөн,

энэ нь хичээлийн төгсгөлд хэмжих боломжгүй болоод байна.

Кейс: Багш хичээлийн зорилгоо томьѐолсон байдал

Энэ ээлжит хичээлийн зорилгыг томьёолж болох нэгэн хувилбар. Эх

сурвалж, мэдээлэлтэй ажиллах замаар эртний хүмүүсийн ваар сав хийж

байсан арга ухааныг судлан танин мэдэх

1. Агуулгын залгамж холбоо, өргөсөл, гүнзгийрлийг тооцон судлах цагийн төлөвлөлтөө

нэгж, ээлжит хичээлээр хийхэд

2. Нийгмийн судалгаа, улс төрийн зарим ойлголтууд, нүүдэл зүйн онолын асуудал,

төр нүүдэлчдийн төр, нийгмийн байгуулал зэрэг агуулгыг заахад

3. Нийгмийн ухаан, Бизнес судлалын агуулгын ялгааг “Мөнгө ба орлого” сэдвийн

хүрээнд гаргахад

4. Сонгон гүнзгийрүүлэн судлах хөтөлбөрийн хүрээнд АСУУДАЛ тойрч судлах арга

зүйг бүрэн ойлгоогүй, заавал судлах хөтөлбөрөөс ялгахад багшид онолын мэдлэг

дутагдаж байна.

?

?

Page 3: БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙН …bagsh.itpd.mn/fayluud/TUUKH.pdf · Монголчуудын Угсаа гарал, язгуур түүхийг

3

Агуулгын хувьд шинжлэх ухаан танин мэдэхүйн болон судалгааны чиглэлтэй байхыг

илүүтэй чухалчилна. Мөн агуулгын залгамж холбоо, өргөсөл, гүнзгийрлийг сайтар

тооцон судлах цагийн төлөвлөлтөө хийхийг зөвлөж байна. Нийгмийн ухааны сургалтын

сонгон гүнзгийрүүлэн судлах хөтөлбөрийн хүрээнд АСУУДАЛ тойрч судлах агуулгыг

заавал судлах хөтөлбөрийн агуулгаас ялган төлөвлөлтөө хийхийг зөвлөж байна.

Жишээ нь “Нийгэм, нийгмийн харилцаа” судлах агуулгын хүрээнд дараах байдлаар

ялгагдаж байна.

Хүснэгт 1 Нийгмийн ухааны хөтөлбөрийн агуулгын өргөсөл, гүнзгийрэл

Судлах агуулга

Суурь боловсролын хөтөлбөрт

Заавал судлах (цөм агуулга) Сонгон гүнзгийрүүлж

судлах (нэмэлт агуулга)

Нийгэм, нийгмийн харилцаа

(12-14 цаг)

-Бүлэг, байгууллага бүтэц, үндсэн шинж Орон нутгийн нийгмийн бүтэц -Зөрчил, үл ойлголцол, тэмцлийн шалтгаан, үр дагавар, тэмцлээс урьдчилан сэргийлэх аргууд -Нийгмийн харилцаа, харилцан үйлдэл -Хэл, хэлэхүйн бус харилцаа -Харилцааны зөрчлүүд үр нөлөөтэй аргууд -Стресс, бухимдлаас сэргийлэх хийгээд тайлах аргуудын талаар тохиолдол шинжлэх

Нийгмийн судалгаа

Нийгмийг танин мэдэх мөн

чанар, хандлагууд, үе шат,

мэдээлэл цуглуулах аргуудын

талаар мэдэх, тоон болон

чанарлаг өгөгдлүүдийг

тайлбарлах,тайлбарын

үндэслэл, нотолгоог шүүн

тунгаах.

Нийгмийн бүтэц, тогтвортой

тал

Хувь хүний үйлдэл ба нийгэм

хоорондын уялдаа холбоог

нийгмийн бүтцийн үүднээс

тайлбарлах, тухайн цаг үеийн

нийгмийн үзэгдэл, үйл явдлын

шалтгаан, үр дагаврыг

тодорхойлох,

Нийгэм ба хувь хүн

Дөнгөж төрсөн хүүхэд

нийгэмд амьдрах чадвартай

хүн болон төлөвшдөгийг

тохиолдол шинжлэх, онолын

тайлбаруудыг судлах замаар

танин мэдэх, гажуудлын эерэг

хийгээд сөрөг үр дагаврыг

тодорхойлон, гэмт хэрэг,

болзошгүй сөрөг үр дагавраас

өөрийгөө хамгаалах тухай

эргэцүүлэмж бичих.

Гажуудал ба

нийгмийн хяналт

Тохиолдол шинжлэх

замаар нийгмийн

гажуудлыг шударга

ѐсны шалгуураар

шинжлэх, шүүн тунгаах,

нийгмийн үзэгдэл, үйл

явдалд хэвшмэл үзлээр

хандахаас зайлсхийх,

бусдын эрхэм зэргийг

хүндэтгэх, алагчлалаас

татгалзах,

үндэслэлүүдийг

дэвшүүлэх

Page 4: БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙН …bagsh.itpd.mn/fayluud/TUUKH.pdf · Монголчуудын Угсаа гарал, язгуур түүхийг

4

Хүснэгт 2 Түүхийн хөтөлбөрийн агуулгын өргөсөл, гүнзгийрэл

Агуулга Суурь боловсрол Бүрэн дунд боловсрол

Заавал судлах хөтөлбөр Сонгон гүнзгийрүүлж судлах хөтөлбөр

Монголын өвөг түүхийн үе (800000 жилийн өмнөөс НТӨ III мянган)

Эртний хүмүүсийн хувьсал өөрчлөлт, аж амьдрал хөгжлийн талаар судлах, Он цагийг тооцоолох, баримжаалах, газарзүйн зураг унших,

Чулуун зэвсгийн тус бүрийн онцлогийг тодорхойлох, олзворлох ба түүвэрлэх аж ахуйн хөгжлийг тайлбарлах, Үйлдвэрлэх аж ахуйн хөгжлийг баримт нотолгоотойгоор тайлбарлах, Ваар сав урлал хийж ирсэн арга технологитой танилцах

Чулуун зэвсгийн үед холбогдох археологийн дурсгалуудыг гүнзгийрүүлж судлах замаар эртний хүмүүсийн түүхийг бүтээх - Зэвсгийн технологийн өөрчлөлт, хөгжил–бичил чулуун зэвсгийг харьцуулах, ялгааг тодорхойлох, эртний хүмүүсийн амьдралд хэрхэн нөлөөлснийг жишээ, баримтаар дүрслэх

Чингисийн өмнөх үеийн Монгол

Монголчуудын Угсаа гарал, язгуур түүхийг сонирхон судлах, Түрэг угсааны үеийн Монголчууд нүүдэл суурьшил, Эргүнэ гүний Монголчуудын түүхийг судлах, Монгол нутаг дахь аймаг улсуудын нийгэм, соѐлын хөгжлийг ойлгох

Монгол, Татар, Хэрэйд, Найман, Мэргид, Онгуд, Ойн аймгуудын угсаа гарвалыг судлах, нүүдэл, суурьшлын талаар ойлголттой болох эрхэлж байсан аж ахуй, соѐлын байдлыг тодорхойлох

Монголын аймаг, улсуудын аж ахуй, соѐлыг эх сурвалжаас мэдэх Монголын аймаг, улсуудын нийгмийн бүтэц (давхраа)-г тодорхойлох, нэгтгэн дүгнэх

Хүснэгт 3 Бизнес судлалын хөтөлбөрийн агуулгын өргөсөл, гүнзгийрэл

Цөм агуулга Нийгмийн ухааны хөтөлбөрт Заавал сонгон судлах биенес

судлалын хөтөлбөрт

Хувь хүний болон өрхийн

санхүү Агуулга: Мөнгө

ба орлого

Мөнгө зарцуулах, зөв худалдан авалт хийж сурах, хуримтлал, хадгаламжийн хүүгийн орлогыг тооцох мөнгө ба баялагийг хэмнэх аргад суралцах

Мөнгө бол зорилго биш зорилгод хүрэх арга хэрэгсэлийн нэг гэдгийг ойлгох, мөнгө, нөөц баялагийг зөв удирдаж, хэрэглэх, валютын ханшийн өөрчлөлтийг тооцон шийдвэр гаргах, шийдвэр гаргахдаа ашиглах, банкинд мөнгө хадгалж, зарцуулах, дебит карт ашиглах

Page 5: БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙН …bagsh.itpd.mn/fayluud/TUUKH.pdf · Монголчуудын Угсаа гарал, язгуур түүхийг

5

Тодруулга:

ЗӨВЛӨМЖ : АРГА ЗҮЙ

Кейс:

Шинжлэн судлах (Тохиолдол, баримт, эх сурвалжтай ажиллах, асуулт, асуудал

дэвшүүлэх, интерператаци хийх) тооцоолол хийх, шинжлэх ухаанчаар суралцах

арга барилын дагуу ээлжит хичээлээ төлөвлөх, хүндэвтэр сэдэв, агуулгыг хэрхэн

заах

Статистик мэдээлэл, өгөгдөл дээр ажиллах мэдлэг, чадвар дутагдаж байна.

Тухайлбал, хувийн жинг олох, олон хувилбараар диаграм байгуулах, тоон

өгөгдлийг унших, тайлбарлах

Бие даах ажил нь судалж буй хичээлтэй хэрхэн холбогдох, төлөвлөх, үнэлэх

талаар мэдээлэл, арга зүй дутагдаж байна.

?

Хичээлийн үе шатуудад шинжлэн судлах арга барилын дагуу сургалтыг хэрхэн зохион байгуулах тухай оруулсан болно.

Судлах агуулгыг танин мэдэхүйн түвшний гүнзгийрэл,

суралцахуйн зорилт, бүлэг, сэдвийн өргөсөлөөр тодорхойлох

бөгөөд агуулгын гүнзгийрэлтийг нэмэлт, өргөн хүрээтэй эх

сурвалж, нотлох баримт, онолын хандлагуудыг судлахаас гадна

асуудлыг дэвшүүлэн судлах, дүн шинжилгээ хийх, дүгнэлтэд

хүрэх, өөрийн үнэлэлт дүгнэлт өгөх, байр сууриа хамгаалах,

салбар хоорондын хандлагаар судлах, шийдвэрлэх чадваруудыг

хөгжүүлэхэд чиглүүлэн судална. Агуулгын өргөсөлтийг сэдэв,

агуулга, чиглэл, хүрээ нэмж судлахаас гадна асуудлыг

шийдвэрлэх явцдаа сурах үйлдлүүдийн төрөл, чадвар нэмэгдэх

байдлаар өргөжүүлэн судлах боломжтойг багш та анхаарна уу.

Page 6: БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙН …bagsh.itpd.mn/fayluud/TUUKH.pdf · Монголчуудын Угсаа гарал, язгуур түүхийг

6

Хүснэгт 4

Хичээл үе шат ба шинжлэн судлах арга барил

Хичээлийн үе шат

Зөвлөмж Шинжлэн судлах үе шат

Зөвлөмж

Сэргээн санах буюу сэдэлжүүлэх

Энэ үе шатанд өмнө нь сурч мэдсэн зүйлийг сэргээх эсвэл өмнөх хичээлээр дэвшүүлсэн асуултыг үргэлжлүүлэх судлах, жишээ, баримтаас шинэ мэдлэг бүтээх асуулт дэвшүүлнэ. Ингэхдээ:

- ..... талаар юу мэдэх вэ? - Ямар жишээ, ном зохиол,

мэдэх вэ? - Төрсөн сэтгэгдэл? - Юу гэж дүгнэж болох вэ? - Хэр оновчтой вэ? - Ямар асуултад

хариулахаар судалъя гэж бодож байна вэ?

- Асуулт, асуудал, таамаглал дэвшүүлэх

Хэдийгээр сэргээн санах, сэдэлжүүлэх шатанд хийгдэж байгаа ч сэдэлжүүлэх зорилгоор дэвшүүлэх асуултаас ялгаатай. Сэдэлжүүлэх асуулт нь сурагч өөртөө танин мэдэх асуулт, асуудал, таамаглал дэвшүүлэхэд нь туслах юм. Хичээлийн төгсгөл шатанд энэхүү асуултын хариултыг сурагчид бие даан болон бусадтайгаа хамтран олно.

Мэдлэг бүтээх

Энэ шат нь бүхэлдээ дэвшүүлсэн асуулт, асуудал, таамаглалынхаа хариултыг олох шат бөгөөд энэ нь үйл ажиллагаанд төлөвлөх, мэдээлэл, нотолгоо цуглуулах, боловсруулах, дүн шинжилгээ хийх, нэгтгэн дүгнэх гэсэн үйлүүдийг багтаана.

- Үйлийг төлөвлөх, мэдээлэл цуглуулах,

- Мэдээлэл боловсруулах, шинжлэх

- Үр дүнг хэлэлцэх, шинэ санаа гаргах

Дэвшүүлсэн асуулт, асуудал, таамаглалынхаа хариуг олохын тулд ямар нотолгоо баримтууд хэрэгтэй, тэдгээрийг хэрхэн бүрдүүлэх вэ гэдгээ төлөвлөн, төлөвлөсний дагуу мэдээллээ цуглуулна. Мэдээлэл гэдэг нь хүмүүстэй ярилцах, асуулт асуух, тэдгээрийн үйл ажиллагааг ажиглах замаар цуглуулах анхдагч мэдээллээс гадна ном, сурах бичиг, гарын авлага, цахим эх сурвалж дахь бусад хүмүүсийн боловсруулсан, нэгтгэсэн, өгүүлсэн зэрэг хоѐрдогч мэдээллүүд бүгд багтана. Цуглуулсан мэдээллээ унших, бүлэглэх, ангилах, нэгтгэх үйлүүдийг хийх бөгөөд багшийн удирдамж, заавар чиглүүлэг маш чухал. Багш сурагчдын ярилцлага, хэлэлцүүлгийг удирдах чиглүүлэх асуултуудыг урьдчилан сайтар төлөвлөх.

Бататгах Бататгалын шатанд цаашдаа - Судалсан Хэлэлцэж ярилцсаны үр

Page 7: БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙН …bagsh.itpd.mn/fayluud/TUUKH.pdf · Монголчуудын Угсаа гарал, язгуур түүхийг

7

үргэлжлүүлэн юу мэдэхийг хүсэж байгаа, ямар ямар асуултыг дэвшүүлж болох, үүнийгээ бие даан болон багаар хэрхэн гүйцэтгэж болох чиглэлээр даалгаврууд гүйцэтгэхэд анхаарна.

асуултаас урган гарсан үргэжлүүлэн судлах шинэ асуултын санаа дэвшүүлэх,

- Өөр хувилбар, нөхцөлд ашиглахаар бие даан суралцах

дүнд дэвшүүлсэн асуулт, асуудал, таамаглалдаа хариулт өгөх ба сурагчдын зүгээс нэг янзын дүгнэлтэд хүрэхийг тулгалгүйгээр харин ялгаатай дүгнэлт, үзэл баримтлал дэвшүүлэхийг дэмжиж ажиллаарай. Мэдээж нотлогдох, эсвэл үндэслэлтэй байх ѐстой гэсэн ерөнхий шаардлагыг иш үндэс болгоно.

Тохиолдол шинжлэх (case study) аргын тайлбар

Түүх, нийгмийн ухаан, бизнес судлалын хичээлээр шинжлэн судлах арга барилыг

хөгжүүлэх, суралцахуйг дэмжих аргуудын нэг нь тохиолдол шинжлэх арга бөгөөд

дараах алхмуудаар сурагчдыг ажиллуулах боломжтойг танд зөвлөж байна.

ТОДРУУЛГА: Тохиолдол (case or scenerio) бодит амьдралын хүрээнд (бодит

амьдралын жишээнээс зохиомжилсон) тодорхой субъектэд тохиолдсон нарийн

төвөгтэй, янз бүрийн хүчин зүйлсээс хамаарсан асуудлыг өгүүлсэн эхийг хэлнэ.

Тохиолдол шинжлэх (case study) Сурч, мэдсэн зүйлээ бодит амьдрал, үйл ажиллагаа,

жишээ, тохиолдол дахь цогц шинжтэй асуудлыг хэрхэн шийдэх арга замыг тодруулах

сургалтын арга зүй.

ЖИШЭЭ: Сонгон гүнзгийрүүлэн судлах хөтөлбөрийн хүрээнд тохиолдол дээр ажиллах

алхамчлалыг дараах байдлаар жишээлэн харуулж байна.

Тохиолдол дээр ажиллах алхамчлал:

- Тохиолдолд шударга ѐсны ямар сэдэв, асуудал хөндөгдөж байна вэ?

- Асуудлын шалтгааныг тайлбарлана уу? Энэхүү асуудал нь ямар үр дагаварт

хүргэх вэ?

- Энэхүү асуудлыг шийдвэрлэх арга замын талаар саналаа бичээрэй.

- Судалсан тохиолдлын гол санаанд үндэслэн сэдвийн тулгуур ойлголтуудыг

тодорхойлон тайлбарлаарай. Тулгуур ойлголтуудаа тодорхойлон бичнэ үү.

- Судалсан үр дүнг зөвлөмж хэлбэрээр танилцуулна уу.

Тохиолдол: Их сургуулийн оюутан Б бие даалтын ажлаа хийх гэж ахаасаа тусламж хүсэв.

Ах нь дүүгийнхээ сэдэвт холбогдох зургаан ном, бас судалгааны тайлан авч ирж өгөв. Б

бие даалтын ажлаа хийж дуусгаад ахдаа үзүүлэхэд ах нь үзэж байснаа “чи нэг л номоос

ганц ишлэл ч авахгүйгээр хуулжээ. Америкийн бүх шатны сургуулиудад өөр хүний ажлыг

нэрийг нь ишлэхгүйгээр ингэж хуулсан бол хулгай хийж, хуурч байгаатай адилтган үзэж

сургуулиас нь хөөх хүртэл шийтгэдэг” гэж хэлэв. Харин Б “энэ чинь манайд байдаг л

үзэгдэл шүү дээ, яагаад болохгүй гэж” хэмээн гайхшрав.

Page 8: БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙН …bagsh.itpd.mn/fayluud/TUUKH.pdf · Монголчуудын Угсаа гарал, язгуур түүхийг

8

Нийгмийн ухааны заавал судлах хөтөлбөрийн эдийн засаг агуулгын хүрээнд ДНБ-ийг

хэрхэн тооцдог вэ? агуулгын хүрээнд статистик мэдээлэл, өгөгдөл дээр ажиллах,

хувийн жинг олох, олон хувилбараар диаграм байгуулах, тоон өгөгдлийг унших,

тайлбарлах жишээ орууллаа.

Судлах сэдэв: ДНБ-ийг хэрхэн тооцдог вэ?

ДНБ нь улс орны эдийн засгийн байдлыг нэгтгэн харуулдаг үзүүлэлтүүд бөгөөд

түүнийг орлого болон зарлагаар тодорхойлох аргыг хялбар жишээн дээр тайлбарлаж

болно, Жишээ нь, үйлдвэрлэгч 800 төгрөгөөр талхаа борлуулж орлого олдог бол

хэрэглэгч талх худалдан авснаар 800 төгрөгийн зардал гаргана. Өөрөөр хэлбэл,

хэрэглэгчийн гаргаж байгаа зардал нь үйлдвэрлэгчдэд орлого болно. Энэ жишээг

тайлбарласны эцэст нь ДНБ-ийг тодорхойлох эдгээр хоѐр аргын үр дүн ижил эсвэл

зөрүүтэй байхын аль нь болохыг сурагчдаар хэлэлцүүлж эцэст нь “Ижил” гэсэн

дүгнэлтийг хийлгэнэ. Тэгвэл бүх хэрэглэгчдийн зардлыг нийлүүлж эсвэл бүх

үйлдвэрлэгчдийн орлогыг нэгтгэн ДНБ-ийг тодорхойлж болохыг ойлгуулна.

ДНБ-ийг зардалаар хэрхэн тооцдог вэ?: Тухайн улсын хэмжээнд үйлдвэрлэсэн баялгийг

хэрэглэгчдийг өрх гэр, ААН, төр, гадаадын хэрэглэгчид гэсэн 4 үндсэн бүлэгт хувааж

үзнэ. Эдгээр 4 төрлийн хэрэглэгчийн эцсийн хэрэглээндээ зориулан худалдан авахад

зарцуулсан бүтээгдэхүүн, үйлчилгээний зардлын нийлбэр дүнгээр ДНБ-ийг

тодорхойлох аргыг зарлагаар тооцох гэнэ.

ДНБ-ийг орлогоор хэрхэн тооцдог вэ?: Жилийн туршид үйлдвэрлэсэн бараа,

үйлчилгээний борлуулалтаас олсон орлого нь газар, хөдөлмөр, капитал гэсэн

үйлдвэрлэлийн хүчин зүйлсийг бэлтгэхэд өөрийн хувь нэмрээ оруулсан өмчлөгчид

очно. Өмчлөгч тэдгээрийг өөртөө болон бусдад орлого хэлбэрээр хуваарилна.

Хүснэгт 5: Зардал, орлогын ангилал

№ Хэрэглэгчдийн зардлын ангилал № Үйлдвэрлэгчдийн олсон орлогын

хуваарилалт

1 Өрхийн хэрэглээний зардал 1 Элэгдэл хорогдлын шимтгэлд (үндсэн хөрөнгөө сэргээн засварлах)

2 Пүүсийн зардал (хөрөнгө оруулалтын зардал)

2 Шууд бус татвар хэлбэрээр улсын төсөвт

3 Засгийн газрын зардал (төр, төрийн өмчийн байгууллагад зориулж худалдан авалт хийх)

3 Газрын түрээс хэлбэрээр газрын эздэд

4 Гадаадын хэрэглэгчийн зардал 4 Цалин хэлбэрээр ажиллагсдад

5 Зээлийн хүү хэлбэрээр мөнгө зээлдүүлэгчдэд

6 Ашиг хэлбэрээр пүүс, компанийн эздэд

Сурагчдад аль болох ойлгомжтой, энгийн болгох үүднээс сурах бичигт хэрэглэж

байгаа гадаадын олон тооны үсгэн тэмдэглэгээг сурагчдаар эхний үед заавал

цээжлүүлэх албагүй, цифр эсвэл үсгээр тэмдэглэх нь илүү үр дүнтэй байж болно.

Page 9: БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙН …bagsh.itpd.mn/fayluud/TUUKH.pdf · Монголчуудын Угсаа гарал, язгуур түүхийг

9

Нэгэнт ойлголт хэвшсэний дараа олон улсад хэрэглэгдэж байгаа тэмдэгтүүдийг

хэрэглэж болох юм. Жишээ нь,

ДНБ-ний жил, жилийн өсөлтийг хэрхэн тодорхойлох вэ?

Үзүүлэлт 2012 2013 2014 2015

ДНБ сая төг 13 173 763.4 16 688 419.6 19 174 242.6 21 937 159.4

1 Абсолют өсөлт

3 514 656.2 2 485 823.0 2 762 916.8

2 Өсөлтийн хурд,

дахинаар

(коэфф)

1.266792115 1.148954968 1.144095225

3 Өсөлтийн :хурд,

хувиар, % 126.6792115 114.8954968 114.4095225

1. ДНБ ний абсолют өсөлтийг тухайн оны үзүүлэлтээс өмнөх оны үзүүлэлтийг хасаж тооцно. Жишээ нь, ДНБ ний абсолют өсөлтийг тооцъѐ. Үүнд:

буюу 2013 онд манай улсын ДНБ 2012 оныхоос 3 5 их наяд төгрөгөөр өсжээ гэх мэтээр

тооцно.

2. ДНБ ний өсөлтийн хурдыг дахинаар тооцъѐ. Үүнд:

буюу 1.3 дахин өсжээ гэх мэтээр тооцно.

3. ДНБ ний өсөлтийн хурдыг хувиар тооцъѐ. Үүнд:

ДНБ-ийг зарлагаар тооцохдоо дараах аргыг хэрэглэж болох юм. Үүнд:

ДНБ З + З + З + З эсвэл ДНБ ЗХ + ЗА + ЗЗГ + ЗГХ

З эсвэл ЗХ - Өрхийн хэрэглээний зардал

З эсвэл ЗА – Пүүсийн зардал

З эсвэл ЗЗГ – Засгийн газрын буюу төрийн зардал

З эсвэл ЗГХ – Гадаадын хэрэглэгчийн зардал

ДНБ О +О +О +О +О5 +О ДНБ-ийг орлогоор тооцохдоо дараах аргыг хэрэглэж болох юм. Үүнд:

эсвэл баруун доод булангийн цифрийн оронд үсгээр тэмдэглэж болно.

𝑂 эсвэл 𝑂ЭХШ - үндсэн хөрөнгийн элэгдэл хорогдлын

шимтгэл

𝑂 эсвэл 𝑂ШБТ – Шууд бус татвар

𝑂 эсвэл 𝑂ТҮ – Газрын түрээс

𝑂 эсвэл 𝑂Ц – Цалин

𝑂 эсвэл 𝑂ЗХ– Зээлийн хүү

𝑂 эсвэл 𝑂А– пүүсийн ашиг

Page 10: БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙН …bagsh.itpd.mn/fayluud/TUUKH.pdf · Монголчуудын Угсаа гарал, язгуур түүхийг

10

буюу 26.7 хувиар өсжээ гэх мэтээр тооцно.

ДНБ-ний динамик хандлагыг графикаар хэрхэн илэрхийлж болох вэ?

Графикийг дараах төрлүүдэд ангилна. Үүнд:

Шугаман диаграмм. (муруй шугам)

Талбайн диаграмм. (Баганан, туузан, квадрат, тойрог, сектор, фонон, цэгэн, дүрсэн диаграммууд)

3 хэмжээст диаграм

Нийгэм, эдийн засгийн үзэгдлийн динамик хандлагыг графикаар илэрхийлэхдээ шугаман болон баганан диаграммуудыг өргөнөөр ашигладаг. Тухайлбал,

Харин бүтэц түүний өөрчлөлтийг графикаар илэрхийлэхдээ тойрог болон секторон

диаграмуудыг өргөнөөр ашигладаг. Тухайлбал,

Дээрх аргачлалыг боловсруулсан: МУБИС-ийн багш, дэд проф, Ph.D Ц.Сэлэнгэ

0

5000000

10000000

15000000

20000000

25000000

2012 2013 2014 2015

ДНБ-ний өсөлтийг шугаман диаграмаар илэрхийлсэн нь

ДНБ сая төг

0

5000000

10000000

15000000

20000000

25000000

2012201320142015

ДНБ-ийг баган диаграмаар илэрхийлсэн нь

ДНБ сая төг

26%

48%

18%

8%

ДНБ-ний бүтэц, % секторон диаграммаар

ХАА Уул уурхай Боловсруулах үйлдвэр Барилга

Page 11: БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙН …bagsh.itpd.mn/fayluud/TUUKH.pdf · Монголчуудын Угсаа гарал, язгуур түүхийг

11

ЗӨВЛӨМЖ : ХЭРЭГЛЭГДЭХҮҮН

Өмнөх оны сурах бичиг, гарын авлага, бусад ном, эх сурвалжийг ямар агуулгад

ашиглах боломжийг харуулсан хэрэглэгдэхүүний матриц гарган ашиглах боломжтой.

Тухайлбал

Судлагдахуун

Суралцахуйн зорилт Өмнөх оны сурах бичиг Бусад эх сурвалж

Нийгм

ийн у

ха

ан

Соѐлын тулгуур ойлголт, соѐлын

үзэгдэл, тэдгээрийн чиг үүрэг, уялдаа

холбоог тохиолдол шинжлэх, онолын үзэл баримтлалыг судлах замаар танин мэдэх

Нийгмийн ухаан 4 ба 5” сурах бичгийн “Соѐл” бүлгийн соѐлын тухай ойлголт, соѐлын нийтлэг шинж ба чиг үүрэг, соѐл бол бэлгэ тэмдгийн тогтолцоо мөн, хэл, мэдлэг, урлаг, үнэлэмж, хэм хэмжээ сэдвүүдийн агуулга

- Соѐлын бэлгэдлийн онол ( Германы соѐл судлаач Э.Кассирер, Э.Тейлор гэх мэт эрдэмтдийн соѐлын талаарх тодорхойлолт, мэдээлэл зэрэг)

- ЮНЕСКО-гийн 2001 оны илтгэл

- “Соѐлын үйлдвэрлэл"

үндэсний хөтөлбөр /Засгийн

газрын 2015 оны 509 дүгээр

тогтоолын хавсралт/

- “Төрөөс соѐлын талаар

баримтлах бодлого” Улсын Их

Хурлын 2012 оны 52 дугаар

тогтоол

- Монгол хэлний тухай хууль

УБ,, 2015.02.12

- Монголын угсаатны музейн

үзмэр

Бизнес судлал

Мөнгө бол зорилго биш, зорилгод хүрэх хэрэгсэл, мөнгийг хэрхэн зөв удирдах арга ухаанд суралцах

- Нийгмийн ухаан 4 ба 5” сурах бичгийн “Эдийн засаг” бүлгийн ойлголт,

- Нийгмийн тухай мэдлэг О.Пүрэв бусад, УБ,, 2000

- Л.Алтанзаяа, Ч.Алтангэрэл, Д.Бямбажав ба бусад (2013) Нийгмийн ухаан V. УБ.,

- Л.Алтанзаяа, Ч.Алтангэрэл,

- “Мөнгөтэй байх арга ухаан” З.Лханаа УБ,,2014

- Эдийн засгийн цагаан толгой Р.Амаржаргал УБ,,2000

- “Хүүхэдтэйгээ мөнгөний талаар ярилцах нь”гарын авлага

- Ухаалаг мөнгө” гарын авлага - Чиний мөнгө гарын авлага - Миний мөнгө гарын авлага - Афлатон хүүхдийн нийгмийн

болон санхүүгийн боловсрол гарын авлага Дэвтэр 2-ийн 27 дугаар хичээлийн арга зүй

- Хувь заяагаа сонгох нь Фридман М, Фридман Р УБ,,

Хөтөлбөрт шинээр орсон ойлголт, нэр томьѐог яаж олох, утгыг нь хэрхэн тодруулах

талаар аргачлал бидэнд дутмаг байдаг тул сурах бичгээс өөр хэрэглэгдэхүүн

ашиглаж чадахгүй байна.

?

Page 12: БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙН …bagsh.itpd.mn/fayluud/TUUKH.pdf · Монголчуудын Угсаа гарал, язгуур түүхийг

12

Р.Дарьхүү ба бусад (2012) Нийгмийн ухаан IV. УБ.,

Адмон 2001

Багш нар сургалтын хэрэглэгдэхүүнээ хамтран бэлтгэж болох шинэ санаа:

Багш нар мэргэжлийн боловсрол, арга зүйгээ хөгжүүлэх “Судалгааны өдөр”-тэй байх

боломжтой бөгөөд энэ өдрөө хэрэглэгдэхүүн бэлтгэхтэй холбоотой ямар ажлууд хийж

болох талаар та бүхэнд зөвлөмжилж байна.

Агуулгын хүрээнд судлах эх сурвалжийн (үзмэр, ном, бусад эх сурвалж)

жагсаалтыг багшийн, сурагчийн хэрэглэж болохоор ангилан гаргах,

Сурагчдын хийсэн бүтээлийг (төсөлт ажил, бичсэн эсээ, судалгааны

материал, уншсан номын тэмдэглэл, цуглуулсан зураг, дүрс бичлэг,

олдворын зураг, тооцоолол, илтгэл, реферат гэх мэт)сургалтын

хэрэглэгдэхүүн болгон хэрэглэх

Музейн боловсролын болон ЭША -тай хамтран эх сурвалж, үзмэр

судлуулах аргачлал боловсруулах, судалгаа, эрдэм шинжилгээний бага

хурал зохион байгуулах, мэтгэлцээн, хэлэлцүүлэг өрнүүлэх

Шинээр гарсан ном, гарын авлага, өгүүлэл, судалгаа, шинжилгээний

бүтээлүүдийг унших, хэлэлцүүлэг хийх, хэрэглэгдхүүн болгон ашиглах

талаар ярилцах зэргээр бүтээлч эрэл хайлтын дүнд сургалтын

хэрэглэгдэхүүн бэлтгэх боломжтой.

Судлагдахуун Суралцахуйн зорилт Өмнөх оны сурах бичиг

Бусад эх сурвалж

Түүх

Монголын эртний улс (НТӨ IV зуун -1125 он ) түүхийн хэд хэдэн баримтад үндэслэн дүгнэх, тайлбарлах

“Түүх IV” УБ 2013 сурах бичгийн эртний улсууд бүлгийн сэдвээс Хүннүгийн үүсэл, хүчирхэгжилт, задран уналт зэрэг агуулга, Хүннүгийн дараах улсуудын үүсэл, хүчирхэгжилт, задралын тухай агуулга, соел, аж ахуйг судлах

- Д.Ганбаатар “Хүннүгийн түүх” УБ 2008

- Г.Сүхбаатар “ Монголчуудын эртний өвөг” УБ 1980

- Г. Сүхбаатар “Монгол Нирун улс” УБ 1992

- Г.Сүхбаатар “Сяньби” УБ1971

- Д.Цэвээндорж “Монголын Археологи” УБ 2002

Түүхийн хичээлээр дараах эх сурвалж ашиглах боломжтой.

mongolitoli.mn

mn.wikipedia.org

google.mn

Page 13: БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙН …bagsh.itpd.mn/fayluud/TUUKH.pdf · Монголчуудын Угсаа гарал, язгуур түүхийг

13

history.mas.ac.mn

touristinfocenter.mn

Хэрэглэгдэхүүн:

1. Монголын түүхэн сурвалж бичгийн цуврал. (эрхлэн хэвлүүлсэн А.Цанжид, хянан

тохиолдуулсан Ш.Чоймаа)

2. Гильем де Рубрук. Дорно этгээдэд зорчсон минь. УБ., 1988

3. Марко Поло. Орчлонгийн элдэв сонин. УБ., 1997

4. Плано Карпини. Монголчуудын түүх

Судалгааны ном зохиол:

1. Монгол улсын түүх (тэргүүн боть) УБ., 2003,

2. Г.Сүхбаатар нар Монголын түүхийн дээж бичиг (I дэвтэр) УБ., 1992

3. Ж.Болдбаатар нар. Монгол улсын түүх. УБ, 2010 (Нэмж засварласан III хэвлэл)

4. П.Дэлгэржаргал Монголчуудын угсаа гарвал. УБ., 2005

5. А.Амар. Монголын товч түүх. УБ., 1989

6. Монголын түүхэн газарзүйн зураг, Монголын эртний үеийн археологийн зарим

олдвор, эртний хүмүүсийн амьдралыг харуулсан зургууд, түүхэн гэрэл зургууд, орон

нутгийн болон холбогдох музейн үзвэрүүд зэрэг сургалтад холбогдох хэрэглэгдэхүүн,

интернет дэх холбогдох вэб хуудсуудаас сонгон ашиглах боломжтой.

ЗӨВЛӨМЖ : ҮНЭЛГЭЭ

Хүснэгт 6: Үнэлгээний арга зүйн талаар тодруулга мэдээлэл:

Үнэлгээний зорилт-юуг үнэлэх вэ?

Нийгмийн ухаан Түүх Бизнес судлал

1.Нийгмийн ухааны танин мэдэхүйн дагуу сэтгэх, эргэцүүлэх, нийгмийн ухааны хэлээр бичих, илтгэх; 2.Нийгмийн амьдралтай холбоотой мэдээлэлтэй ажиллах; 3.Нийгмийн үзэгдэл, үйл явдлыг сонирхож судлах,

- Түүхийн үзэгдэл, үйл явдал, түүхэн асуудлын талаарх мэдлэг, ойлголт -Түүхэн баримт, эх

сурвалж, мэдээллийг

үндэслэл нотолгоотой

тайлбарлах чадвар

-Түүхийн соѐлын өв,

үнэт зүйлсийг хайрлах,

Хувь хүний болон өрхийн санхүү

1.Мөнгөн хөрөнгөө удирдах

2.Санхүүгийн зорилгоо тодорхойлох,төлөвлөх, хэрэгжүүлэх

3. Эрсдэлийг илрүүлэх, түүнээс урьдчилан сэргийлэх

4.Санхүү,бизнесийн шийдвэр гаргахдаа санаачилгатай, идэвхтэй, хариуцлагатай хандах

Үнэлгээний зорилт, шалгуур, жингийн ялгааг түүх, нийгмийн ухаан, бизнес

судлалын хичээл тус бүрээр чадвараар нь ялгаж чадахгүй байгаа тул үнэлгээний

даалгавар боловсруулахад бэрхшээлтэй байна.

?

Page 14: БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙН …bagsh.itpd.mn/fayluud/TUUKH.pdf · Монголчуудын Угсаа гарал, язгуур түүхийг

14

оролцох хандлага, идэвх зүтгэл, нийгмийн үнэт зүйлсийн төлөвшил.

хамгаалах хандлага,

хүсэл эрмэлзэл

Бизнес судлал:

1.Бизнес судлалын үндсэн мэдлэг,

ойлголтыг тайлбарлах

2.Бизнесийн эрхлэхэд шаардлагатай

эх үүсвэр, түүний удирдлага

3.Бизнесийн удирдлага ба зохион

байгуулалт

4.Бизнесийн нийгмийн хариуцлага ба

харилцаа

Үнэлгээний шалгуур – Яаж, юугаар илрүүлэх вэ?

Үнэлгээний шалгуур нь сурагч бүрийг үнэлэх хэмжүүр юм. Сурагч бүр үнэлгээний тодорхой шалгуурыг хангаж байгаа эсэхийг голлон анхаарах бөгөөд бусадтай харьцуулж үнэлэхгүй.

1. Нийгмийн ухааны танин

мэдэхүйн дагуу сэтгэх,

эргэцүүлэх, нийгмийн

ухааны хэлээр бичих,

илтгэх

2. Нийгмийн амьдралтай холбоотой мэдээлэлтэй ажиллах

3. Нийгмийн үзэгдэл, үйл явдлыг сонирхож судлах, оролцох эрмэлзэл, идэвх зүтгэл, үнэт зүйлс, хандлагаа илэрхийлэх

Харьцуулах, ялган таних, эх

сурвалж баримтад тулгуурлан

тайлбарлаж буй байдал

Эх сурвалж баримтыг уншиж

ойлгох ялган таних

Түүх соѐлоо хайрлан

хамгаалах хүсэл эрмэлзэл

Тухайлбал Бизнес судлал агуулгаар:

1. Бизнесийн санаа олох, амжилтад хүрэх арга замаас тодорхойлох;

2. Зах зээлийн судалгааны арга аргачлалаас эзэмших;

3. Санхүүгийн байгууллагууд, тэдгээрийн үүргийг танин мэдэх, тайлбарлах;

4. Бизнесийн үйл ажиллагааг санхүүжүүлэх арга замуудаас мэдэх

Үнэлгээний жин

Үнэлгээний зорилт 1-40% Үнэлгээний зорилт 2-40% Үнэлгээний зорилт 3-20%

Үнэлгээний зорилт 1-40% Үнэлгээний зорилт 2-30% Үнэлгээний зорилт 3-30%

Үнэлгээний зорилт 1-40 Үнэлгээний зорилт 2-25% Үнэлгээний зорилт 3-25% Үнэлгээний зорилт 4-10%

Page 15: БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙН …bagsh.itpd.mn/fayluud/TUUKH.pdf · Монголчуудын Угсаа гарал, язгуур түүхийг

15

ХАВСРАЛТ

X АНГИЙН ТҮҮХИЙН ХӨТӨЛБӨРИЙН АРГА ЗҮЙН ЖИШЭЭ “Түүхийн сургалт ба баримт эх сурвалж” Түүхийн хичээлээр баримт, эх сурвалжийг судлах, түлхүүр үгийн тайлбар толь, нэр томьѐоны тайлбар карт хийн сургалтад ашиглах арга, аргачлалд суралцах зорилгоор багш та дараах арга зүйг хичээлдээ ашиглана уу. Алхам 1: Түүхийн эх сурвалж дээр ажиллан түлхүүр үгийн тайлбар толь, нэр томьѐоны тайлбар карт хийх

Багаараа ярилцан дараах эх сурвалжуудаас сонгон хүн бүр уншина.

Эх сурвалжаас дараах байдлаар үг сонгоно. - Түлхүүр үг 3 - Нэр томьѐоны тайлбар карт хийх үг 5-ийг сонгоно.

Сонгосон 3 түлхүүр үгийн утгыг толь бичиг ашиглан тодруулна. Үгийн утга тодруулах дараах алхамчлалаар ажиллаарай.

Эх сурвалжаас сонгосон 5 үг тус бүрээр нэр томьѐоны тайлбар карт бэлтгэнэ. Тухайлбал,

Баг бүрийн бэлтгэсэн картыг хольж хүн бүр нэгийг сугалан ярилцана. Алхам 2: Ажиллаж буй эх сурвалж дээр хүснэгтийн аргаар ажиллах

Ажиллаж буй эх сурвалжаа эхний багананд наана.

Тухайн эх сурвалжтай холбоотой мэдээллийг дараагийн багануудад нөхөж бичнэ.

Үгийн утга тодруулах алхам: 1. Утгыг нь тодруулах түлхүүр үгийг толь бичгээс олно. 2. Толь бичигт бичигдсэн бүх тодорхойлолтыг уншина. 3. Уншиж байгаа сэдэвт тохирох тодорхойлолтыг олно. 4. Тухайн тодорхойлолтыг уншина. 5. Утгыг нь бүрэн ойлготлоо тухайн үгээр өгүүлбэрүүд зохионо. 6. Толь бичигт бичигдсэн бусад утгыг ч өгүүлбэр зохиож тодруулна.

ЭРТНИЙ РОМЫН ЦЭРГИЙН

ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН НЭГЖ.

ЛЕГИОН

Түлхүүр үг гэдэг нь тухайн агуулгын гол утга санааг илэрхийлсэн үг.

Page 16: БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙН …bagsh.itpd.mn/fayluud/TUUKH.pdf · Монголчуудын Угсаа гарал, язгуур түүхийг

16

Ажлын хуудас 1

Баримт, эх сурвалж

Мэдлэг/ойлголт Түүхэн он цаг Түүхэн зүтгэлтэн

Түүхэн газар нутаг

Түүхэн сургамж

Эх сурвалж 1:

БУРХАНЫ ШАЖНЫ ТҮҮХ

Бурхан багш өөрийн хамгийн дотны шавь болох Анандад хоѐр сарын дараа нирваан дүр үзүүлэх гэж байгаагаа дуулгасан байдаг. Өсөх идэр наснаасаа өмөг түшиг болсон ачит багшдаа ойр шадар явж ирсэн Анандын тухайд тэр мэдээ аянга ниргэснээс өөрцгүй хүнд тусах нь мэдээж. Тэгээд хоолой нь зангирч хэсэг зуур хэлэх үгээ олж ядан зогсоход Бурхан багш «Урд шөнө чи арван зүүд зүүдлэсний тэргүүнд орчлон хорвоог түнэр харанхуй нөмөрсөн. Удаад нь чиний тэргүүнийг Сүмбэр уул дарчихаад байна гэж зүүдлэсэн биз дээ? Энэ нь хоѐр сарын дараа Бурхан нирваан болоод түүний үүсгэж дэлгэрүүлсэн шажин номын гол үүрэг хариуцлага алсдаа чамд оногдохыг бэлгэдэж байгаа хэрэг. Харин чиний зүүдэнд үзэгдсэн найман этгээд сонин үзэгдлийн тухайд гэвэл хожим цөвүүн цагт тохиох хэрэг явдлуудын эш бошго болой. Миний шажин одоогоос таван зуун жилийн хугацаанд жинхэнэ бүрэн утгаараа дэлгэрэн хөгжих болно. Түүнээс цааш 500 жилийн хугацаанд завсрын үе залган авах бөгөөд тэр үед лам хуврагуудын сахил санваар суларч, Бурханы номонд төгс нэвтэрсэн мэргэдийн зэрэгцээ дутуу хагас гадарладаг хүмүүс цөөнгүй төрөн гарах болно. Түүнээс цааш 500 жил өнгөрсөний дараа чиний зүүдэндээ үзсэн тэрхүү цөвүүн цаг гээч үе эхлэх юм.» хэмээн айлдсан байдаг.

Энэ үүднээс авч үзвэл манай өвөг дээдэс Бурханы шажныг жинхэнэ утгаар нь дэлгэрэн хөгжиж байсан тэр сайн сайхан цаг үед Энэтхэг оронд хүрч очоод хоѐр ч удаа Умард нутгийг нь эрхшээн захирч байсан гээд бодохоор мөн адтай улс шүү.

Бурханы шажны түүхийг уншиж байхад Лянхуа өнгөт охинд тохиолдсоноос дутахгүй этгээд сонин үйл явдал олныг уншиж болно. Түүнийг Хятад, Япон, Солонгос зэрэг Буддын шашинт орнуудад «Бурханы шажны домог үлгэр» нэрийн дор хэвлэж олшруулсан байх нь олонтоо. Дияаны урсгалын анхны их багш гэгддэг Маха Гашиб гэгээнтэн бага залуудаа эд хөрөнгийнхөө тоог мэдэхээргүй баян бярманы ганц хүү болж төрөөд долоон настайдаа эрдэм мэдлэгээрээ улс орныхоо хэмжээнд ямар ч хүнийг урдаа гишгүүлдэггүй нэгэн байсан гэдэг. Тэгээд арван найман нас хүрээд эцэг эх нь түүнд эхнэр авч өгөх гэтэл «Би нэг л хүүхэнтэй суувал сууна. Түүнээс өөр хэн ч байсан суухгүй.» гэжээ. Аав ээж хоѐр нь бөөн баяр болоод «Тэр хүүхэн чинь хэн юм бэ? Хаана амьдардаг юм бэ?» гэж асуухад «Мэдэхгүй. Би түүнтэй зүүд нойрондоо л учирдаг.» гэж хэлсний дагуу аав ээж нь тохой хэртэй алтан шуумал бүтээлгээд тэр хүүхний эрэлд гарсан тухай бас л сонин сайхан домог байдаг. «Дияан» номыг бүрэн эхээр нь уншсан хүмүүс тэр тухай сайтар санаж байгаа буй за.

Д.Болдбаатар “Буурал түүхийн будант нугачаа” номоос авав.

Page 17: БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙН …bagsh.itpd.mn/fayluud/TUUKH.pdf · Монголчуудын Угсаа гарал, язгуур түүхийг

17

Эх сурвалж 2:

Эртний улсуудын төрийн ѐс ѐслол, бэлгэдэл / лекцээс/

П.Дэлгэржаргал МУИС-ийн Түүхийн тэнхимийн эрхлэгч, доктор

Төрийн далбаа, туг: Монгол нутаг дахь нүүдэлчид эрт үеэс туг, далбаа хэрэглэж байсныг хадны зургаас мэдэж болно. Хүрлийн үеийн эртний нүүдэлчид туг далбаа хэрэглэж байсныг нотлох гойд сонин хадны зургийг Монгол Алтайн зүүн биед орших Хар салаагийн голын эхнээс илрүүлэн олсон билээ. Энэ зурагт нэг гартаа далбаа, нөгөө гартаа хэнгэрэг мэт зүйлийг барьсан бүсэндээ бороохой зэвсэг зүүсэн зайдан морьтой хүнийг дүрсэлжээ. Морины чих, толгойг ихэд гоѐмсгоор үзүүлж, морийг нэг гартаа бороохой барьсан явган хүн хөтөлж яваа байдлыг дүрсэлжээ. Энэ нь уг морьтой хүнийг жирийн хүн биш тухайн үеийн цэрэг байлдааны туг, дохио хэнгэргийг барьж яваа эрхэм хүндтэй үүрэг гүйцэтгэгч гэдгийг тодотгон харуулахын тулд зориуд гартаа бороохой мэт зэвсэг барьсан явган хүнээр хөтлүүлэн үзүүлж түүний хүндэтгэлтэй болохыг илэрхийлсэн байна. Нэг гартаа барьсан далбаа нь урт ишинд амьтны арьс дэлгэсэн мэт харагдана. Энэ нь Монголчуудын өвөг дээдэс эрт үед амьтны арьсыг модонд уяж далбаа хийж байсныг нотолж байгаа баримт болно1. Хүрэл, төмрийн үед холбогдох энэхүү далбаа, хэнгэрэг, гартаа зэвсэг барьсан хүмүүсийн зурагт тухайн үеийн баатарлаг дайчид, цэргийн сүлд хийморийг илэрхийлэн дүрсэлсэн гэж болохоор байна.

Доктор Ж.Базарсүрэн дундад эртний үеийн цэргийн удирдлагын биет дохионы гол хэрэгсэл нь туг, далбаа, хэнгэрэг байжээ. Дайны талбарт цэргийн туг буухаас өмнө хэн ч байлдааны байраас салж болохгүй бөгөөд давших, ухрах зэрэг бүхий л хувьсах хөдөлгөөнийг үйлдэхдээ тусгайлан тогтсон туг, далбаагаар, мөн “хүүрэг” хэмээн нэрлэдэг байсан дайны хэнгэргийн дуугаар ч дохио өгдөг байжээ2 хэмээснийг Хүннү болон эртний улсуудтай мөн холбон үзэж болмоор байна. Төв аймгийн Батсүмбэр сумын Ноѐн уулын Хүннүгийн язгууртны булшнаас Хүннүгийн торгон далбаа биет байдлаар олджээ3.

Эрт цагт Монголчууд төр улс, ялгуусан цэргийнхээ сүр хүчин, сүлд хийморийн

бэлгэдлийг хүлэг морьдынхоо хур дэлнээс дээжлэн авсан туг үсээр цогцлоон үйлдэж

байсан учраас4 туг хэмээн нэрлэх болжээ. Монгол нутгаас одоогоор олдоод байгаа

хамгийн эртний тугийн дурсгал нь Баянхонгор аймгийн Баянлиг сумын Бичигтийн

хаднаа “нэг гартаа туг барьсан морьтныг дүрсэлсэн хадны зураг юм”. Энэхүү хадны

зургаас үзэхэд, “Монголчууд бүр хүрэл зэвсгийн үеэс адуу малынхаа дэл сүүлээр туг

хийж, түүнийгээ эрхэмлэн хүндэтгэж иржээ. Өөрөөр хэлбэл, адууны дэл сүүлээр хийсэн

Монгол улсын төрийн ба цэргийн туг нь хүрэл зэвсгийн үеэс уламжлалтай гэж үзэх

бүрэн үндэс байна”5. Умард Хүннүгийн Жижи шаньюй таван өнгийн тугтай байсан6

тухай сурвалжийн мэдээ байна. Иймд Хүннү болон эртний улсуудын үед далбаа, тугийг

1Цэвээндорж Д. Монголчуудын өвөг дээдсийн эртний далбаа. //Хар сүлд. Tom. III, Fasc.2, т.19-20

2Базарсүрэн Ж. Чингис хааны цэргийн зэр зэвсэг. УБ., 2000. т. 39

3Руденко С.И. Культура Хуннов и Ноинулинские курганы. М-Л., 1962, Цэвээндорж Д. Монголчуудын өвөг

дээдсийн эртний далбаа. //Хар сүлд. Tom. III, Fasc.2, т.20 4Базарсүрэн Ж. Чингис хааны цэргийн тухай өгүүлэл. УБ., 2006. т.117

5Баянлигийн хадны зургууд. //Хар сүлд сэтгүүл. Tom.II, Fasc.1. т.8

6Сүхбаатар Г. Монголчуудын эртний өвөг. т. 68

Page 18: БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙН …bagsh.itpd.mn/fayluud/TUUKH.pdf · Монголчуудын Угсаа гарал, язгуур түүхийг

18

төрийн бэлэгдэл, цэргийн сүр хүч, цог хийморийг илэрхийлэгч хэмээн үзэж, өргөн

дэлгэр хэрэглэж байсан хэмээн үзэж болно.

Алхам 3: Эх сурвалж 3-ыг уншаад ажлын хуудас 1-ийн дагуу ажиллаарай.

Эх сурвалж 3:

Чингис хааны аян дайн

Их Монгол улсын эргэн тойронд хөгжлийн түвшингээр харилцан адилгүй Умард Алтан

улс, Тангуд, Хар Хятан, Хорезм зэрэг улс оршиж байв. Чингис хаан их Монгол улсаа

байгуулаад хөрш орнуудтай эрх тэгш найрсаг харилцаа тогтоон, тэдгээр улсаар хүлээн

зөвшөөрүүлэх, чөлөөт худалдааг хөгжүүлэх, гадаад аюулгүй байдлаа

баталгаажуулахыг эрхэмлэв.

Чингис хаанд дайсагнан тэмцэгч Найман улсын хааны хөвүүн Хүчүлүг Монголын

баруун талд орших Хар Хятан улсад очиж хоргоджээ. Түүнийг зүгээр орхивол нэгэн цагт

баруун талаас довтлох аюул байв. Иймд Хар Хятан улсыг байлдан эзлэхээс өөр

аргагүй болсон юм. 1221 онд Чингис хаан их цэргээ хөдөлгөн, Хар Хятан улсыг мөхөөв.

Умард Алтан улсын эрх баригчид Монгол улсыг хүлээн зөвшөөрөх нь байтугай алба

өгөхийг хариу шаардав.

Умард Алтан улс нь Хятадтай худалдаа арилжаа хийх явдлыг хаан боогдуулж,

нүүдэлчдийг хооронд нь эвдрэлцүүлэн, нэгдэн нягтрахад нь ямагт саад хийж иржээ.

Монгол нутаг дахь аймаг, улсуудын хүн амыг нь хядах, мал сүргийг нь дээрэмдэх

харгис аян дайныг гурван жил тутам явуулдаг байв. Мөн хаад язгууртнуудыг нь “модон

илжиг”-т хадаж, тамлан алдаг байжээ. 1211 онд эцэг, өвгөдийн гэрээсийг биелүүлж,

олон жилийн “өшил өшин, хясал хясахаар” Чингис хаан их цэргийн хүчээр довтлон

орсон нь Алтан улстай хийсэн 23 жилийн дайны эхлэл болов. Хоѐр замаар их цэрэг

хөдөлгөн, нэгийг нь Чингис хаан, нөгөөг нь Мухулай, Зэв нар удирджээ. Монгол цэргүүд

Алтан улсын зарим мужийг эзлэн авч, их хэмжээний эд олзлон, аваад буцжээ. Гэвч

Алтан улс амлалт, хэлсэн үгэндээ хүрээгүй тул 1213, 1214 онд Чингис хаан Алтан

улсад дахин их цэрэг оруулж, 1215 онд Нийслэл Жүндү (Бээжин) хот болон зарим

чухал газруудыг эзлэв. 1217 оны 8 сард үлдсэн газар нутгийг эзлэх үүргийг Мухулайд

даалгаж, нутагтаа буцаж ирэв.

1217 онд Хорезм улсаас Монголд худалдаа хийхээр ирсэн элчийг буцахад нь Чингис

хаан Ухуна тэргүүтэй 450 хүнийг дагуулан илгээжээ. Чингис хаан Хорезмын шахад

захидал илгээн, худалдаа хийлгэхээр тэднийг явуулснаа дурдаад цаашид худалдааг

хоѐр талаас дэмжин явуулж байхыг хүсчээ. Худалдаачдыг Отрар хотод очиход хотын

дарга Иналчуг тэднийг хөнөөжээ. Чингис хаан энэ тухай сонсоод маш их хилэгнэсэн

боловч 1218 онд Хорезмын шахад дахин элч илгээн, буруугаа хүлээхийг шаардав.

Хорезм шах элч нараас хоѐрыг нь алж, нэгийг нь доромжлон буцаажээ. 1218 онд

Чингис хаан их хурилдай хуралдуулж, Хорезмын эсрэг байлдахдаа мэргэн зөвлөгч

Елюй –чу- цай, дөрвөн хүүгээ жанжнуудаас Боорчи, Шихихутаг, Зэв, Сүбэдэй, хатдаас

Хуланг дагуулж, мордов. Зарим мэдээгээр Чингис хааны цэргийн тоо 150-200 мянга

орчим байсан гэдэг.

Page 19: БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙН …bagsh.itpd.mn/fayluud/TUUKH.pdf · Монголчуудын Угсаа гарал, язгуур түүхийг

19

1218 онд Чингис хаан өөрийн цэргийн хүчийг зам гүүр тавих, хотын хэрэм эвдэх

харвуур зэрэг оньсон хэрэгсэл, тос бүхий шатаагч вааран сав, харвах оньс зэрэг

байлдааны шилдэг зэвсэг, техникээр хангажээ. Чингис хаан Алтан улстай байлдахдаа

шинэ зэр зэвсэг олзолсон төдийгүй, суурьшмал улс орныг дайлах арга ухаанд

суралцсан нь амжилт олоход нөлөөлсөн байна. Чингис их цэргээ хоѐр хувааж, элчийг

нь хөнөөсөн Отрар хотыг эзлэн, Иналчукийг алж, хотыг үнсэн товрог болгов.

Чингис хааны цэргийн нөгөө хэсэг нь 1218 онд Долоон мөрөн, 1219-1221 онд эртний

соѐлт Бухар, Самарканд, Ургенч хотыг эзлэн авчээ.

1221 онд Зэв, Сүбэдэйн удирдсан цэрэг Хорезм шах Мухамедыг хөөхийн хамт

Азербайджан, Гүржийг эзлэв. Шемиха хотыг эзлээд умард Кавказын уулсыыг давж

тэндээс Крым хүрч, Судакийг эзлэн авав. 1223 онд Калка голын хөвөөн дээр Оросын

вангуудын цэргийг бут цохив. Тийнхүү Чингис хааны их цэрэг олон улс, хот, асар уудам

газар нутгийг эзлэн авч, Монголын эзэнт гүрний үндсийг тавив.

Чингис хаан Тангудыг Умард Алтан улстай хүч хавсрахаас сэргийлэх, Алтан улсыг

дайлах түшиц газар болгох, гадаад байдлаа бэхжүүлэх зорилготой байв. Хорезмд

хийсэн аян дайн дуусч, 1225 оны эхээр Чингис хаан цэргээ аван эх нутагтаа буцаж

иржээ. Чингис хаан Тангудад элч довтолгон, бид Сартуулыг дайлахдаа чамайг баруун

гар болж морд гэхэд чи хэлсэндээ хүрсэнгүй, үгээр дайрсан билээ. Бид Сартуулыг

эрхэндээ оруулаад ирлээ. Одоо чамтай дайтна гэж мэдэгдэн, дайн зарлажээ. 1226 оны

хаврын тэргүүн сард цэргээ 2 хуваан, Зүүн гарыг Чингис хаан өөрөө удирдан, Силян

хотод хүрэв. Силян нь Тангудын нийслэлийн дараа орох хоѐр дахь том хот,

худалдааны чухал төв төдийгүй Түвэдийн өндөрлөгт нэвтрэн орох байлдааны чухал

түшиц газар байв. Силян хот байлдалгүйгээр бууж өгөв. Баруун гарын цэрэг нь

Түрэмгий Балгасыг эзлэн авч, 1227 оны 1 сард Яргай хотод дөхөж очив. Гол хүч нь

Түрэмгий балгасанд нэгэнт цохигдон, Нийслэлээ бага хүчээр хамгаалж байсан, дайтах

байлдах арга ухаанаар Их Монгол удсын цэргээс хол хоцорсон тул Тангуд улс ялагдав.

Ц.Гантулга нар Монголын түүх. УБ., 2011. 83-86-р тал.

Ажлын хуудас 1 Чингис хааны аян дайн

Улсууд Хэзээ Хаана /Одоо ямар улсууд

байгааг/

Хэн оролцсон

Үйл явдал Үр дүн

Хар Хятан улс

Умард Алтан улс

Хорезм улс

Тангуд улс

Page 20: БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙН …bagsh.itpd.mn/fayluud/TUUKH.pdf · Монголчуудын Угсаа гарал, язгуур түүхийг

20

НЭР ТОМЬЁОНЫ ТАЙЛБАР Логик - грек хэлний logos /үг, ойлголт/ гэдэг үгнээс гаралтай. Зөв сэтгэхүйн хууль, дүрмүүдийг судалдаг шинжлэх ухааныг логик гэнэ. Онолын тайлбар –Шинжлэх ухааны онолын хууль, зарчмуудыг ашиглан туршилтаар тогтоосон шинэ баримтуудад тайлбар хийхийг хэлнэ. Парадигм – Парадигм хэмээх ойлголт грек хэлний paradigma – үлгэр, загвар гэсэн утгатай. Шинжлэх ухааны хөгжлийн ямар нэгэн үе шатанд эрдэмтэн судлаачдын хүлээн зөвшөөрч, гол баримтлал болгож буй шинжлэх ухааны хууль зарчим, аргууд, асуудлыг шийдвэрлэх арга зүйн дүрэм, зааврын цогцыг парадигм гэнэ. Салбар хоорондын хандлага – Аливаа асуудалд хандахдаа байгаль, нийгэм, хүнийг судалдаг шинжлэх ухаануудын бүхий л бололцоот тайлбарыг нэгтгэн авч үздэг судалгааны аргыг хэлнэ. Философи- Хүн, түүний ертөнц дэх байр суурь, тулгуур асуудлыг судалдаг ухааныг хэлнэ. Шалтгаант холбоо- Юмс үзэгдлүүдийн нэг нь нөгөөгөө нөхцөлдүүлж байдаг, дотоод харилцааг хэлнэ. Бусад үзэгдлийг үүсгэж буй үзэгдлийг шалтгаан, шалтгааны үйлчлэлийн үр дүн болж буй үзэгдлийг үр дагавар гэж нэрлэдэг. Шалтгаан, үр дагавар хоѐрын үйлчлэл буюу шалтгаант холбоо бол зайлшгүй шинжтэй, шалтгаан байвал үр дагавар ямагт байна гэсэн утгыг илэрхийлдэг. Эргэцүүлэмж - Аливаа юмс үзэгдэл, үйл байдлын учир шалтгаан, шинж чанарыг шүүн тунгааж, нотолсон, эсвэл үгүйсгэсэн дүгнэлт гарган авах цогц үйлийг бичсэн эхийг хэлнэ. Өөрөөр хэлбэл, өгөгдсөн нөхцөлөөс баримт, нотолгоо, дүгнэлт гаргаж цогцолбор бүтээхийг эргэцүүлэмж гэнэ.

БОЛОВСРУУЛСАН: АРГА ЗҮЙЧ Ч.ГАЖИДДУЛАМ