30
ХУУЛЬ САХИУЛАХ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА 2016.10.28 /Parliament.mn сайдад нийтлэгдсэн Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төслийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн эцсийн найруулгаас бэлтгэв./

Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөл

Embed Size (px)

Citation preview

Page 1: Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөл

ХУУЛЬ САХИУЛАХ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН

ТАНИЛЦУУЛГА

2016.10.28

/Parliament.mn сайдад нийтлэгдсэн Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төслийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн эцсийн найруулгаас

бэлтгэв./

Page 2: Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөл

1. Хуулийг батлах болсон үндэслэл, шаардлага; 2. Хуулийн танилцуулга;3. Хууль сахиулах ажиллагааны тухай ойлголт; 4. Хууль сахиулах нийтлэг ажиллгаа;5. Нийтийн хэв журмыг сахиулах; 6. Хууль сахиулах тусгай ажиллагаа; 7. Хууль сахиулах ажиллагаанд албадлага

хэрэглэх;8. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны

нийтлэг үндэслэл; 9. Зөрчил шалгах ажиллагаа явуулах журам;10. Эрх хязгаарлах арга хэмжээ; 11. Зөрчлийн хэрэг бүртгэл; 12. Гомдол гаргах; 13. Нийгэм, эдийн засгийн үр дагавар.

АГУУЛГА

АГУУЛГА

Page 3: Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөл

Хуулийг батлах болсон үндэслэл, шаардлага

Монгол Улсад хууль сахиулах чиг үүргийг цагдаа, гааль, татвар, мэргэжлийн хяналтын зэрэг олон байгууллага хэрэгжүүлдэг бөгөөд тэдгээрийн үйл ажиллагааны үндэслэл, журмыг Захиргааны хариуцлагын тухай, Төрийн хяналт шалгалтын тухай, Гаалийн тухай, Өрсөлдөөний тухай, Татварын ерөнхий хууль зэрэг салбарын харилцааг зохицуулсан хуулиар тогтоож байна.

Энэ нь хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг бий болгож, улмаар хууль сахиулах үйл ажиллагааг харилцан адилгүй, тэнцвэргүй хэрэгжүүлэх, ялангуяа зөрчлийг шалган шийдвэрлэх нэрийн дор хяналтгүйгээр хүний эрхэд халдах, эрхийг нь хязгаарлах зэргээр хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш байх, аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахгүй байх Үндсэн хуулийн зохицуулалтыг гажуудуулах нөхцлийг бүрдүүлж байна.

Иймд зөрчлийг шалган тогтоохоос гадна нийгмийн хэв журмыг сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой зохицуулалтыг багтаах, улмаар түүнтэй холбоотой тусгай хэрэгсэл, хүч хэрэглэх асуудлыг нэгтгэн журамлаж, хүний халдашгүй эрхийг хангах, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудын эрх хэмжээг нэг стандарттай, тодорхой хуульчлах шаардлага гарч байна.

Page 4: Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөл

Хуулийн танилцуулга

Хуулийн бүтэц 12 бүлэг 12 зүйлтэй

Хуулийн зорилт Нийтийн хэв журмыг сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, зөрчил шалган шийдвэрлэх зорилгоор явуулах хууль сахиулах ажиллагааны үндэслэл, журмыг тогтоох, энэхүү ажиллагаанд хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.

Хуулийн үйлчилэх хүрээ Монгол Улсын нутаг дэвсгэрт хамаарах хилийн чандад байгаа дипломат төлөөлөгчийн газрын эзэмшил нутаг, усан, агаарын орон зайд байгаа Монгол Улсын усан онгоц, агаарын хөлөгт хууль сахиулах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад нэгэн адил үйлчилнэ.

Page 5: Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөл

Хууль сахиулах ажиллагааны тухай ойлголт

“Хууль сахиулах ажиллагаа” гэж гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, нийтийн хэв журмыг сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, зөрчил шалган шийдвэрлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор явуулахаар Хууль сахиулах ажиллагааны тухай хуульд заасан ажиллагааг хэлнэ. /ХСАтХ-ийн төсөл 1.6/

Хууль сахиулах нийтлэг ажиллгаа

Нийтийн хэв журмыг сахиулах

Хууль сахиулах тусгай ажиллагаа

Page 6: Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөл

Хууль сахиулах нийтлэг ажиллгаа

Page 7: Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөл

Хууль сахиулах нийтлэг ажиллгаа

Page 8: Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөл

Нийтийн хэв журмыг сахиулах

Page 9: Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөл

Хууль сахиулах тусгай ажиллагаа

Нууц

Page 10: Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөл

Хууль сахиулах ажиллагаанд албадлага хэрэглэх

Хууль сахиулагч, хууль сахиулах чиг

үүргийг хэрэгжүүлж байгаа этгээд, эрх бүхий албан тушаалтан

хуульд заасан үндэслэл журмын дагуу биеийн хүч, нэг бүрийн болон

олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл,

техник, галт зэвсэг хэрэглэж болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай

хуульд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад

мөрдөгч Хууль сахиулах ажиллагааны

тухай хуульд заасан цагдаагийн алба

хаагчид олгосон эрх хэмжээний хүрээнд

биеийн хүч, нэг бүрийн тусгай хэрэгсэл, галт

зэвсгийг хэрэглэж болно.

Албадлагыг бусдыг гутаан доромжлох, цээрлүүлэх, шитгэх зорилгоор эсхүл албадлага хэрэглэх үндэслэл арилсан тохиолдолд

үргэлжлүүлэн хэрэглэхийг хориглоно.

Эрх бүхий байгууллагын

даргын шийдвэрээр

албан хэрэгцээнд хүлээн авч

бүртгэсэн тусай хэрэгсэл, галт

зэвсэг, сум, бусад хэрэгслийг хууль

сахиулах ажиллагаанд хэрэглэнэ.

Page 11: Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөл

Тусгай хэрэгслийн төрөл

Page 12: Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөл

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны нийтлэг үндэслэл

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хүн, хуулийн этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөөг дордуулсан хуулийг хэрэглэхгүй.

Зөрчил шалган

шийдвэрлэх

ажиллагаа явуулж

болохгүй.

Page 13: Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөл

Зөрчил хянан шалгах эрх бүхий албан тушаалтан

Консулын эрх бүхий албан тушаалтан;

Гаалийн улсын байцаагч;

Хилийн төлөөлөгч, түүний орлогч, туслах;

Ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах тогтоол гүйцэтгэгч, хорих байгууллагын төлөөлөгч;

Төрийн тусгай хамгаалалтын газрын эрх бүхий албан тушаалтан;

Татварын улсын байцаагч иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний улсын байцаагч;

Аймаг, нийслэл, дүүргийн цэргийн штабын дарга;

Оюун өмчийн улсын байцаагч;

Тагнуулын байгууллагын эрх бүхий ажилтан;

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч;

Олон нийтийн цагдаагийн ажилтан; Нийгмийн даатгалын байцаагч;

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын эрх бүхий албан хаагч;

Гал түймрийн хяналтын улсын байцаагч;

Page 14: Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөл

Зөрчил хянан шалгах эрх бүхий албан тушаалтан

Мэргэжлийн хяналтын улсын байцаагч;

Статистикийн улсын байцаагч;

Улсын бүртгэлийн хяналтын байцаагч;

Нислэгийн аюулгүй ажиллагааны хяналт хариуцсан байцаагч;

Архив албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагч;

Төмөр замын тээврийн улсын байцаагч;

Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч;

Цэргийн мэргэжлийн удирдлагын дээд газрын дарга;

Хүүхдийн эрхийн ажилтан; Улсын байцаагчийн эрхэй байгаль хамгаалагч;

Цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан;

Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч;

Тахарын албаны эрх бүхий албан тушаалтан;

Монгол банкны хянан шалгагч.

Page 15: Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөл

Зөрчил шалгах ажиллагаа явуулах журам

Зөрчил шалгах ажиллагаа нь зөрчил үйлдэгдсэн газар, хүн, хуулийн этгээдийн эзэмшил газар, барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, хүний бие, эд зүйлд үзлэг хийх, хүн, хуулийн этгээдийн баримт бичгийг шалгах, баримт бичиг, мэдээлэл гаргуулан авах, эд зүйл, баримт бичгийг хураан авах, эд хөрөнгийг битүүмжлэх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, мэдүүлэг авах, шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах, шижилгээ хийлгэх ажиллагаанаас бүрдэнэ. /ХСАтХ-ийн төсөл 7.1.1/

Page 16: Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөл

Эрх хязгаарлах арга хэмжээ

Page 17: Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөл

Зөрчлийн хэрэг бүртгэл

Үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх явцад Хууль сахиулах ажиллагааны тухай хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн;

Хүн, хуулийн этгээдээс зөрчлийн талаархи гомдол гаргасан, эсхүл мэдээлсэн;

Зөрчил үйлдсэн хүн өөрийгөө илчилж ирсэн;

Байгууллага, албан тушаалтнаас харьяаллын дагуу холбогдох баримтыг шилжүүлэн ирүүлсэн.

Page 18: Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөл

Гомдол, мэдээллийг хүлээн авах

Эрх бүхий байгуллага нь хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас гаргасан зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг амаар, бичгээр болон харилцаа холбооны хэрэгслээр дамжуулан хүлээн авна.

Бичгээр гаргасан гомдолд гомдол гаргагч эцэг \эх\-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, эсхүл шуудангийн хаяг, утасны дугаараа бичиж, гарын үсэг зурсан байна.

Амаар шууд, эсхүл утас, факс, цахим шуудангаар ирүүлсэн гомдлыг тэмдэглэл үйлдэн хүлээн авна. Тэмдэглэлд холбогдох мэдээллийг тусгаж, хүлээн авсан эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурна.

Page 19: Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөл

Гомдол, мэдээллийг шийдвэрлэх

Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж шийтгэл оногдуулах.

гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах;

гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх;

зөрчлийн хэрэг бүртгэл-тийн хэрэг нээх;

Зөрчил үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол.

Зөрчил үйлдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар нэмэлт ажиллагаа явуулах шаардлаггүй бол;

Page 20: Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөл

Зөрчлийн хэрэг бүртгэлийн хугацаа, ажиллагааг дуусгах

Эрх бүхий албан тушаалтан 15 хоногийн дотор зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулна. Зөрчил шалгах нэмэлт ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулах шаардлагатай бол тухайн зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтны шийдвэрээр хугацааг 15 хүртэл хоногоор нэг удаа сунгаж болно.

Эрх бүхий албан тушаалтан зөрчил шалгах ажиллагааг дуусгаж:

Зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох; Шийтгэл оногдуулах.

Page 21: Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөл

Зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох

Дараах үндэслэл тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргана. Үүнд: 1.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол байгаа бол;2.Зөрчлийн тухай хууль 3.Зөрчил үйлдэх үедээ шийтгэл хүлээн насанд хүрээгүй

Зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг гомдол, мэдээлэл гаргагч, холбогдогчид 7 хоногийн дотор мэдэгдэж болно.

Page 22: Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөл

Шийтгэл оногдуулах

Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах шийдвэр нь шийтгэлийн хуудас хэлбэртэй байна.

Page 23: Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөл

Шийтгэл оногдуулах

Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах шийдвэр нь шийтгэлийн хуудас хэлбэртэй байна.

Эрх бүхий албан тушаалтан нь шийтгэл оногдуулах тухай шийдвэртээ шийтгэлийн төрөл, хэмжээ, түүнийг сайн дураараа биелүүлэх хугацаа, хэлбэр нөхцөлийг заана. Торгох шийтгэлийг мөнгөн дэвсгэрт болон данс, бэлэн бус төлбөрийн тооцооны хэрэгсэл ашиглан оногдуулж болно. Шийтгэл оногдуулсан шийдвэрийн хувийг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд хүргүүлнэ. Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд хүлээн аваагүй нь түүнийг шийтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй.Эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор сайн дураар биелүүлнэ.Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд тогтоосон хугацаанд шийдвэрийг биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлнэ. Шүүхийн болон албадан гүйцэтгүүлэхтэй холбоотой гарсан зардлыг холбогдох хүн, хуулийн этгээдээр нөхөн төлүүлнэ.

Page 24: Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөл

Гомдол гаргах

1. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад хууль сахиулах ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл гомдлыг тухайн байгууллагад гаргана.

Гомдлыг хүлээн авсан албан тушаалтан 7 хоногийн дотор хянан шийдвэрлэх, нэмэлт баримт шалгах, эсхүл шаардлагатай бусад ажиллагааг явуулах бол тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан 14 хоногоор хугацааг сунгаж болно.

Гомдолыг хүлээн авсан албан тушаалтаны гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол шийдвэрийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор прокурорт гомдол гаргана.

Прокурор гомдлыг хүлээн авснаас хойш 10 хүртэл хоногийн дотор хянан шийдвэрлаж, хариуг бичгээр өгнө.

Page 25: Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөл

Гомдол гаргах

3. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогч нь эрх бүхий албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны талаархи гомдлоо тухайн зөрчлийн хэрэг бүртгэлийг удирдах албан тушаалтанд гаргаж болно.

Зөрчлийн хэрэг бүртгэлтийн удирдах албан тушаалтны шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол шийдвэрийг хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор прокурорт гомдол гаргана.

Гомдолыг хүлээн авсан прокурор хүлээн авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ.

Page 26: Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөл

Гомдол гаргах

2. Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй оролцогч шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор прокурорт гомдол гаргаж болно.

прокурор гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрлэнэ.

прокурорын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй оролцогч шийдвэрийг хүлээн авснаас, эрх бүхий албан тушаалтан шийдвэрийг гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно.

Page 27: Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөл

Зөрчил шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаа

Page 28: Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөл

Зөрчил шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаа

Шүүхээс гарах шийдвэр нь захирамж, шийдвэр хэлбэртэй байна. Зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн

шийдвэр нь эцсийн шийдвэр байна.

Page 29: Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөл

Хуулийн төсөл батлагдснаар: 1. Зөрчилд шийтгэл оногдуулах эрх бүхий албан тушаалтны

үйл ажиллагаа нэгдсэн байдлаар журамлагдан иргэд, хуулийн этгээдийн эрх ашиг зөрчигдөх хүчин зүйл арилна.

2. Хууль сахиулах ажиллагааны үндэслэл, журмыг хуулиар нарийвчлан зохицуулах нь эрх зүйт төр, хүмүүнлэг ардчилсан нийгмийг бэхжүүлэх үйлсэд томоохон хувь нэмэр болно.

3. Хууль батлагдсаны дараа хэрэгжүүлэхтэй холбоотой улсын төсвөөс нэмэлт зардал шаардахгүй болно.

Нийгэм, эдийн засгийн үр дагавар

Page 30: Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөл

АНХААРАЛ ХАНДУУЛСАНДБАЯРЛАЛАА