10
Тогтвортой хөгжил 2030: ТӨЛӨВЛӨЛТӨӨС ХЭРЭГЖИЛТЭД Бэст Вестерн Премьер Туушин зочид буудал, Улаанбаатар хот, Монгол Улс 2016 оны 11 дүгээр сарын 25 ТОГТВОРТОЙ САНХҮҮЖИЛТИЙН

ТОГТВОРТОЙ САНХҮҮЖИЛТ ФОРУМ 2016mba.mn/media/mba/content/Daily Report 2016-4Q/MSFF2016...тогтвортой хөгжил, тогтвортой санхүүжилтийн

  • Upload
    others

  • View
    10

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Тогтвортой хөгжил 2030: ТӨЛӨВЛӨЛТӨӨС ХЭРЭГЖИЛТЭД

Бэст Вестерн Премьер Туушин зочид буудал,

Улаанбаатар хот, Монгол Улс2016 оны 11 дүгээр сарын 25

ТОГТВОРТОЙ САНХҮҮЖИЛТИЙН

ФОРУМ 2016

О.Орхон, Монголын Банкны Холбооны ерөнхийлөгч “Өнөө үед дэлхий нийтэд тогтвортой хөгжлийн зорилт гэдэг нь дан ганц байгаль

орчин, уур амьсгалын өөрчлөлтөд ихээр өртөж буй улсуудын хөгжлийн гарц бус, даян дэлхийн хөгжлийн чухал зорилт болоод байгааг бид сайн мэдэх билээ. Энэхүү асуудалд Монголын банкны салбар ихээхэн анхаарал тавьж, сайн дурын үндсэн дээр Монгол Улсын Тогтвортой Санхүүжилт (ToC)-ийн зарчмуудыг нэвтрүүлэн ажиллаж байна.

ТоС хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнээс хойш буюу өнгөрсөн 3 жилийн хугацаанд Монгол Улсын банкууд нэг банк, нэг хүн шиг нэгдэн ажилласан төдийгүй байгаль орчин, нийгэмдээ эерэг хувь нэмэр оруулахад чиглэсэн чамлахааргүй олон ажлыг хийж чадсан байна. Бид ТоС хөтөлбөрийг дараагийн түвшинд гаргахын тулд ногоон зээлийн санг байгуулахаар ажиллаж байна. Ингэснээр банкуудаас байгаль орчин, нийгэмд ээлтэй төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох нөхцөл бүрдэж, Монгол Улсын Ногоон хөгжлийн бодлогын хэрэгжилтэд чухал хувь нэмэрээ оруулах боломж нээгдэнэ гэдэгт бүрэн итгэж байна.

Энэхүү зорилтод хэрхэн хүрэх талаар ярилцах Монгол Улсын Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн Форум 2016-д Та бүхнийг оролцохыг урьж байна”

Др. Д.Оюунхорол, Монгол Улсын Их Хурлын Гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд

“Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ) нь үндэсний эдийн засгийн голлох салбаруудыг тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн зарчим, үзэл баримтлалтай уялдуулан хөгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэл, бизнес эрхлэгчид, банк, санхүүгийн байгууллагын оролцоо нэн чухал үүрэгтэй гэж үзэн ТоС хөтөлбөрийг эхнээс нь бодлогоор дэмжин, ногоон зээлийн бизнесийн эрэлт хэрэгцээг судлах, ногоон зээлийн сангийн үзэл баримтлалыг боловсруулах, олон улсын түвшинд мэдлэг, туршлага солилцох, чадавхийг бэхжүүлэх ажлыг Монголын Банкны Холбоо, олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна.

Цаашид БОАЖЯ нь ногоон хөгжлийг дэмжсэн татвар, урамшуулал, төрийн худалдан авалт, олон улсын худалдааны гэрээ, хэлэлцээр зэрэг бодлого, хууль эрх зүйн орчинг сайжруулахад чиглэсэн арга хэмжээг авч, банк, санхүүгийн салбартай хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтыг босгоход хамтран байгаль орчин, нийгэмд ээлтэй төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлнэ гэдэгтээ итгэл дүүрэн байна.“

МЭНДЧИЛГЭЭ

зүйн тай

эмд

ТОГТВОРТОЙ САНХҮҮЖИЛТИЙН

ФОРУМ 2016 Тогтвортой хөгжил 2030: ТӨЛӨВЛӨЛТӨӨС ХЭРЭГЖИЛТЭД

ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ, ОЛОН УЛСЫН ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН ЗҮГЭЭС...

Ө.Ганзориг, Гүйцэтгэх захирал, Голомт банк“Монгол Улсын арилжааны банкууд олон улсын санхүүгийн байгууллагуудын хамтын санаачилгаар “Монгол Улсын Тогтвортой санхүүжилт”-ийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг эхлүүлээд хоёр жилийн нүүр үзэж байгаа ч энэхүү зорилгодоо бид маш үр дүнтэй, хурдацтай хүрч байна. Бид аливаа бизнесийн зээл, төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхдээ нэгдсэн нэг ойлголттой болж, эх дэлхийгээ сүйтгэсэн, хүний эрхийг хохироосон, соёл ёс заншилд харшилсан нэг ч төсөл хөтөлбөрт дэмжлэг үзүүлсэнгүй. Ингэснээрээ бид нийгмийн өмнө, үр хойчынхоо өмнө хүлээсэн хариуцлагаа нэр төртэйгээр биелүүлж байна.”

ТОГТВОРТОЙ САНХҮҮЖИЛТИЙН

ФОРУМ 2016

Түеэн Нгүеэн, Монгол Улс дахь Суурин төлөөлөгч, Олон улсын санхүүгийн корпораци /IFC/“Одоогоор дэлхийн 20 гаруй орон Дэлхийн банкны “Тогтвортой санхүүжилтийн нетворк”-ийн дэмжлэгтэйгээр тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Монгол Улсын банкны салбар ТоС хөтөлбөрийг сайн дурын үндсэн дээр хэрэгжүүлж, дараагийн түвшинд гаргаж байгаа нь олон улсад сайн туршлага болж байна. Цаашид Монгол Улсын тогтвортой санхүүжилтийн зорилт, хөтөлбөрийг өөрсдийн олон улсын болон дотоод дахь мэдлэг туршлагаар дамжуулан хэрэгжүүлэхийг ОУСК-иас үргэлжлүүлэн дэмжиж ажиллахаа илэрхийлж байна.”

Фрэнк Ризберман, Ерөнхий Захирал, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага /GGGI/“Ногоон санхүүжилт нь төр, хувийн хэвшлийн хамтын санаачлагын хүрээнд зорилтот бүлгэд чиглэсэн байхын зэрэгцээ бизнесийн боломжуудыг өргөжүүлэх, байгалийн баялгийн эрчимтэй хэрэглээг бууруулах, нийгэм эдийн засгийн бодит үр ашгийг нэмэгдүүлэх ёстой. Санал болгож буй “Ногоон Зээлийн Сан” ба хэрэгжиж болохуйц ногоон төслүүд нь Монгол Улсын ногоон, тогтвортой эдийн засгийг дэмжих, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чухал байр суурь эзлэх юм.”

Асад Накви, Ногоон эдийн засгийн асуудал хариуцсан даргын үүрэг гүйцэтгэгч , НЭЗТТ /PAGE/“Монгол Улс нь Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл (НЭЗТТ/PAGE)-д нэгдсэн анхны орон юм. НЭЗТТ-д нэгдсэн дэлхийн улс орнууд Монгол Улсын ногоон эдийн засгийн бодлого боловсруулах үйл явц, хөгжлийн бодлого, санхүүгийн тогтолцооны уялдаа холбоо, нэгдсэн зохицуулалтыг хангаж буй байдал, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн түншлэлийг хөгжүүлж буй туршлага, санаачлагыг үлгэр жишээ болохуйц загвар хэмээн харж байна. НЭЗТТ нь ТХЗ-ыг хэрэгжүүлэх үйл хэргийг манлайлан, тогтвортой, тэгш хүртээмжтэй байдлыг эдийн засаг, санхүүгийн бодлого, үйл ажиллагаатай уялдуулсан үндэсний тогтолцоог бий болгохыг хичээн ажиллаж байгаа Монгол Улсын даруухан түнш нь байгаадаа бахархдаг. Бид тогтвортой хөгжлийн төлөө зүтгэж буй Монгол Улс, түүний ард түмний юутай ч зүйрлүүлшгүй итгэл үнэмшил, хүчин чармайлтаар бахархаж байна.”

А.Амгалан, Төслийн захирал, Тогтвортой хөгжлийн боловсрол /ESD/ “Аливаа улс орны хөгжил дэвшил, иргэдийн амьжиргааны түвшин нь иргэдийн боловсролын түвшингээс шууд хамааралтай байдаг. Цаг мөч тутамд өөрчлөгдөж буй амьдралд зохицох, цаг үеэсээ хоцрохгуйн тулд шинэ мэдлэг дадлага, сэтгэлгээ, арга барил, хандлагаа шинэчлэх зайлшгүй шаардагддаг. Өөрөөр хэлбэл Боловсрол нь эрдэм мэдлэгээс гадна, ур чадвар эзэмшүүлэн, эзэмшин гэсэн үг юм. Бидний одоогийн мэдлэг хандлага маань байгаль орчин, нийгэм, эдийн засгийн асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэхэд буюу тогтвортой хөгжихөд дутмаг байна. Тиймээс бид Тогтвортой хөгжлийн төлөөх боловсролоор дамжуулан өөрсдийгөө хөгжүүлэх, чадвахижуулах нь чухал юм. ”

Тогтвортой хөгжил 2030: ТӨЛӨВЛӨЛТӨӨС ХЭРЭГЖИЛТЭД

ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

Байгаль орчин, нийгэм, эдийн засгийг тэнцвэртэйгээр авч үзэх тогтвортой хөгжлийн асуудал даян дэлхийн хөгжлийн чухал зорилт болж, 2015 оны 9 дүгээр сард дэлхийн 193 орны удирдагч 2030 он хүртэл баримтлах “Тогтвортой хөгжлийн зорилт”-уудыг батлаад байгаа билээ. Эдгээр зорилтуудыг санхүүжүүлэх, бодитойгоор биелүүлэхэд санхүүгийн салбарын оролцоог олон улсын түвшинд чухалчлан хэлэлцэж, дэлхийн тэргүүлэх гүрнүүдээс олон төрлийн санаачлага, амлалтуудыг дэвшүүлж байна. Тухайлбал, 2016 оны 9 сард БНХАУ-д зохион байгуулагдсан “Их 20”-ийн уулзалтаар дэлхийн тэргүүлэгч эдийн засагтай орнуудын тэргүүн, сангийн сайд нар тогтвортой хөгжил, тогтвортой санхүүжилтийн ач холбогдлыг онцлон, цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэхэд хамтран хүчин зүтгэнэ гэдгээ мэдэгдлээ.

Монголын банкны салбар мөн даян дэлхийн энэхүү чухал зорилтод анхаарлаа ихээр хандуулж 2013 оноос эхлэн Монгол Улсын Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн хөтөлбөрийг сайн дурын санаачлагын үндсэн дээр хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор Монголын Банкны Холбоо (МБХ)-гоор ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж Олон улсын санхүүгийн корпораци (IFC), Нидерландын хөгжлийн банк (FMO)-ны дэмжлэгтэйгээр байгаль орчин, хүний эрх, соёлын өв, ногоон эдийн засаг, санхүүгийн хүртээмж, ил тод байдал зэрэг бидний тулгамдаж буй чухал асуудлуудыг тусгасан Монгол Улсын Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн зарчмууд болон 4 салбарын удирдамж /уул уурхай, барилга, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэр/-ийг боловсруулж, 2015 оноос эхлэн зээл, санхүүжилтийн шийдвэр болон банкны бусад үйл ажиллагаанд нэвтрүүлэн ажиллаж байна.

Харин ТоС-ийн хөтөлбөрийг дараагийн шатанд ахиулах, Монгол Улсын Ногоон хөгжлийн бодлого, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын хэрэгжилтийг дэмжих зорилгоор байгаль орчин, нийгэмд ээлтэй, ногоон төслүүдийг санхүүжүүлэх урамшууллын хөшүүрэг, тогтолцоог бий болгох шаардлагатай байгааг өнгөрсөн оны 11 дүгээр сард зохион байгуулсан “Монгол Улсын Тогтвортой Санхүүжилтийн Форум 2015” арга хэмжээний үеэр хэлэлцсэн бөгөөд цаашид энэ ажлыг бодитой болгохын тулд төр засаг, хувийн хэвшил, олон улсын байгууллагууд хамтран ажиллахаар санал нэгдсэн билээ.

Энэхүү шийдвэрийн хүрээнд Монголын Банкны Холбоо (МБХ), Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ) хамтран Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага (GGGI), НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн санхүүгийн санаачилга (UNEP FI), Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл (PAGE), Тогтвортой хөгжлийн боловсрол (ESD) төслийн дэжлэгтэйгээр ногоон зээлийн сангийн ажлын хэсгийг байгуулан идэвхтэй ажиллаж ногоон зээлийн зах зээлийн болон хууль эрх зүйн орчны судалгаа хийх, ногоон зээлийн шалгуур үзүүлэлт ба ногоон зээлийн сангийн үзэл баримтлал, бизнес төлөвлөгөө боловсруулах, холбогдох талуудад танилцуулж санал авах гэх мэт олон ажлуудыг гүйцэтгээд байна.

Дээрх ажлуудыг танилцуулах, оролцогч талууд болон олон нийтийн дунд хэлэлцүүлэх зорилгоор МБХ, БОАЖЯамнаас Голомт банк, Монголбанк, Сангийн яам, СЗХ, МҮХАҮТ, НЗД, IFC, GGGI, PAGE, ESD-тэй хамтран “Монгол Улсын Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн Форум 2016” арга хэмжээг 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Бэст Вестерн Премьер Туушин зочид буудалд зохион байгуулах гэж байна. Энэ жилийн Форум БОАЖЯ, Сангийн яам, Үндэсний хөгжлийн агентлагаас зохион байгуулж буй “Тогтвортой хөгжил 2030: Төлөвлөлтөөс хэрэгжилт рүү” нэгдсэн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой юм.

Уг арга хэмжээгээр ногоон зээлийн сангийн үзэл баримтлалыг танилцуулж, цаашид хэрхэн үр дүнтэй хамтран ажиллах талаар хэлэлцэхээс гадна ТоС-ийн хөтөлбөрийг 2017 оноос Монголбанкны бодлоготой уялдуулах, банкны бус санхүүгийн салбарт нэвтрүүлэх, бусад хувийн хэвшлийн байгууллагуудын тогтвортой хөгжил дэх манлайлал, үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцах юм. Мөн барилга, хөдөө аж ахуй, ЖДҮ-ийн салбарт ногоон бизнес эрхлэгчдийн сайн туршлагаас танилцуулж, ногоон бизнес эрхлэхтэй холбоотой хүндрэл бэрхшээл, боломжит шийдлүүдийг тодорхойлохыг зорих юм.

ТОГТВОРТОЙ САНХҮҮЖИЛТИЙН

ФОРУМ 2016 Тогтвортой хөгжил 2030: ТӨЛӨВЛӨЛТӨӨС ХЭРЭГЖИЛТЭД

Олон улсын дэмжигч байгууллага:Ерөнхий зохион байгуулагч: Бодлогын дэмжигч байгууллага:

Ñàéí ñàéõíûã ñàíõ¿¿æ¿¿ëíýБАЙГАЛЬ ОРЧИН,АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ

МОНГОЛ УЛСЫНЗАСГИЙН ГАЗАР

САНГИЙН ЯАМ

МОНГОЛ УЛСЫНЗАСГИЙН ГАЗАР

Тогтвортой хөгжил 2030: ТӨЛӨВЛӨЛТӨӨС ХЭРЭГЖИЛТРҮҮ

Олон улсын дэмжигч байгууллага:Ерөнхий зохион байгуулагч: Бодлогын дэмжигч байгууллага:

Ñàéí ñàéõíûã ñàíõ¿¿æ¿¿ëíýБАЙГАЛЬ ОРЧИН,АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ

МОНГОЛ УЛСЫНЗАСГИЙН ГАЗАР

САНГИЙН ЯАМ

МОНГОЛ УЛСЫНЗАСГИЙН ГАЗАР

ТогТогТ твортой хөгжил 2030:ТӨЛӨВЛӨЛТӨӨС ХЭРЭГЖИЛТРҮҮ

ÔÎÐÓÌ

ÑÀÍÕ¯¯ÆÈËÒÒÎÃÒÂÎÐÒÎÉ

2016

МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ САНХҮҮЖИЛТ (ТОС)-ИЙН ФОРУМЫН ҮР ДҮНГЭЭС...

Монгол Улсын Тогтвортой санхүүжилтийн Форум 2013

- Монгол Улсын банкууд сайн дурын үндсэн дээр банк санхүүгийн системд тогтвортой санхүүжилтийг хэрэгжүүлэхээр санал нэгдэв.

- Тогтвортой санхүүжилтийн ажлын хэсгийг байгуулж, тунхаг бичигт гарын үсэг зурахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Тогтвортой санхүүжилтийн Форум 2014

- Монгол Улсын Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн зарчмууд, 4 салбарын удирдамж /уул уурхай, барилга, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэр/-ийг батлав.

- ТоС-ийн зарчмуудыг 2015 оны 1 сараас банкны үйл ажиллагаанд нэвтрүүлж эхлэхийг зарлав.

Монгол Улсын Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн Форум 2015

- Монгол Улсын Ногоон хөгжлийн бодлого, Тогтвортой санхүүжилтийн зарчмуудын хэрэгжилтийг дэмжих ногоон зээлийн санг байгуулахаар санал нэгдэв.

- Төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагууд оролцсон ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн Форум 2016

Хүлээгдэж буй үр дүн:

- Тогтвортой санхүүжилтийн сайн дурын санаачлагыг дараагийн шатанд гаргах хамтын ажиллагааны чиглэлүүдийг хэлэлцэж, тогтох.

- Ногоон зээлийн сангийн үзэл баримтлал дээр санал солилцож, зарчмын хувьд батлах, хамтран ажиллагч байгууллагууд санал нэгдэх.

20132014

20152016

ийн

ТОГТВОРТОЙ САНХҮҮЖИЛТИЙН

ФОРУМ 2016 Тогтвортой хөгжил 2030: ТӨЛӨВЛӨЛТӨӨС ХЭРЭГЖИЛТЭД

ХӨТӨЛБӨР /төсөл/

Нээлтийн үг

Хүндэт зочны үг

Видео: Голомт банк - ТоС Манлайлагч Байгууллага 2016

О.Орхон, МБХ-ны ЕрөнхийлөгчД.Оюунхорол, УИХ-ын гишүүн, БОАЖ-ын Сайд

М.Энхболд, Монгол Улсын Их Хурлын Дарга (TBC)

Танилцуулга: Монгол Улсын Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн хөтөлбөр - жилийн тайлан, ололт амжилт, цаашдын алсын хараа, төв банк болон банкны бус санхүүгийн салбарын оролцоо

Бүртгэл

Сэдэв ИлтгэгчХугацаа

08:00 - 09:00

09:00 - 09:10

09:10 - 09:20

09:20 - 09:30

09:30 - 09:50

09:50 - 10:10

11:00 - 12:45

10:40 - 11:00

12:45 - 13:00

Д.Отгонбилэг, МБХ-ны ТоС-ийн Удирдах хорооны гишүүн, ХХБ-ны гүйцэтгэх захирлын орлогч

Танилцуулга: Руанда улсын ногоон зээлийн сан /FONERWA/-ийн туршлага

Алекс Мулиса, FONERWA-ийн гүйцэтгэх захирал

10:10 - 10:40Цайны завсарлага Ногоон бизнес эрхлэгчид, төслүүдийн үзэсгэлэн

Танилцуулга: Монгол Улсын Ногоон зээлийн сангийн үзэл баримтлалын төсөл танилцуулах

Б.Найдалаа, МБХ-ны ТоС-ийн Удирдах хорооны гишүүн, GGGI-н зөвлөх

13:00 - 14:30 Өдрийн хоол

Ж.Үнэнбат, МБХ-ны гүйцэтгэх захирал

А.Мөнхжин, Тогтвортой хөгжлийн боловсрол төслийн зөвлөх

16:10 - 16:30

18:00 - 20:00

Дүгнэлт болон хаалт

Урилгаар: Хамтран ажиллагч байгууллагуудын хүлээн авалт

Хэлэлцүүлэг 1:ТоС хөтөлбөр, Ногоон зээлийн сан, зохицуулагч байгууллагууд, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа

Панелистууд: 1. Ж.Үнэнбат, МБХ-ны гүйцэтгэх захирал 2. БОАЖЯ 3. Сангийн яам 4. Монголбанк 5. С.Даваасүрэн, СЗХ-ны дарга 6. Түеэн Нгүеэн, ОУСК-ийн суурин төлөөлөгч 7. ДДНХБ 8. Асад Накви, НЭЗТТ-ийн Ногоон эдийн засгийн асуудал хариуцсан даргын үүрэг гүйцэтгэгч 9. Томас Херцман, Тогтвортой санхүүжилтийн боловсрол төслийн зөвлөхМодератор: Б.Найдалаа

14:30 - 14:50Танилцуулга: Монгол Улсын Ногоон зээлийн зах зээлийн судалгаа, ногоон төслүүдийн жишээ Д.Бум-Эрдэнэ, PAGE/MMCG

Танилцуулга: Ногоон зээлийн шалгуур үзүүлэлт ба сургалт, чадавхижуулах арга хэмжээ

Хэлэлцүүлэг 2: Бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийн ногоон эдийн засаг дахь үүрэг оролцоо, ногоон санхүүжилтийн боломжууд

14:50 - 15:00

Д.Төмөрхүү, МБХ-ны дэд ерөнхийлөгч, Ариг банкны гүйцэтгэх захирал

Танилцуулга: Ногоон бизнесийн олон улсын болон дотоодын чиг хандлага, сайн жишээ

15:00 - 15:10

15:10 - 16:10

Панелистууд:1. БХБЯ2. ЭХЗХ3. МҮХАҮТ4. ILO5. Гацуурт ХХК6. Тэсо групп ХХК7. Монхорус Интернэшнл ХХК 8. Голомт банк

Модератор: GGGI

ТОГТВОРТОЙ САНХҮҮЖИЛТИЙН

ФОРУМ 2016

“ТоС Манлайлагч Байгууллага 2017” туг гардуулах ёслол

Ө.Ганзориг, Голомт банкны гүйцэтгэх захирал

Тогтвортой хөгжил 2030: ТӨЛӨВЛӨЛТӨӨС ХЭРЭГЖИЛТЭД

ХЭЛЭЛЦҮҮЛГҮҮДИЙН АГУУЛГА

ФОРУМААР ХЭЛЭЛЦЭХ СЭДВҮҮДЭЭСŸ Монгол Улсын Ногоон хөгжлийн бодлого, Монгол Улсын Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн хөтөлбөрийн

уялдаа, холбооŸ Монгол Улсын Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн хөтөлбөрийн хэрэгжилт 2016 ондŸ ТоС хөтөлбөрийн 2017-2020 оны алсын хараа, тогтвортой санхүүжилт дэх Төв банк болон банкны бус

санхүүгийн байгууллагуудын оролцооŸ Олон улсын ногоон зээлийн сангийн туршлага, сургамжŸ Ногоон зээлийн сангийн үзэл баримтлал, ногоон зээлийн зах зээлийн болон хууль эрх зүйн орчны судалгааŸ Ногоон зээлийн сан байгуулахад төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын цаашдын хамтын

ажиллагаа, үүрэг оролцоо

ФОРУМААС ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ҮР ДҮНŸ ТоС хөтөлбөр дэх Төв банк болон банкны бус санхүүгийн салбарын оролцоог тодорхойлохŸ ТоС хөтөлбөр, Ногоон зээлийн сангийн ажилд оролцогч талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхŸ Ногоон зээлийн сан байгуулах үйл ажиллагаанд бизнес эрхлэгчдийн оролцоо, хувь нэмрийг нэмэгдүүлэхŸ Монгол Улсын ногоон эдийн засаг, тогтвортой санхүүжилтэд олон улсын донор байгууллагуудын оролцоог

нэмэгдүүлэхŸ Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилт, ач холбогдлын талаар олон нийтийн дунд зөв ойлголт

өгөх, мэдээлэл нэмэгдүүлэх

ОРОЛЦОГЧИДŸ Банкны гүйцэтгэх удирдлагууд, ТоС хариуцсан ажиллагсад, бусад холбогдох удирдлага, мэргэжилтнүүдŸ Бодлого тодорхойлогч, зохицуулагч байгууллагууд болон салбарын яамдŸ Олон улсын байгууллагууд, элчин сайдын яамдын удирдлага, төлөөлөлŸ Олон улсын ижил төстэй хөтөлбөр хэрэгжүүлж буй улс орны зочид, төлөөлөгчидŸ Монгол Улсын Хөгжлийн банк, санхүүгийн байгууллагуудŸ Мэргэжлийн холбоод болон бизнесийн салбарын төлөөлөгчидŸ Банкны харилцагч байгууллагууд, бизнес эрхлэгчидŸ Банкны бус санхүүгийн байгууллагуудŸ Тогтвортой хөгжлийн мэргэжилтэн, зөвлөхүүдŸ Тогтвортой хөгжлийн чиглэлийн иргэний нийгмийн байгууллагуудŸ Бусад тогтвортой хөгжлийн чиглэлээр ажилладаг байгууллагууд

БИДЭНТЭЙ ХЭРХЭН ХАМТРАН АЖИЛЛАХ ВЭ?Энэхүү арга хэмжээнд хамтран ажиллахыг хүсвэл Монголын Банкны Холбооны Төсөл, хамтын ажиллагааны менежер Э.Номиндарьтай 976-99177149 утсаар холбогдох эсвэл [email protected] имэйл хаягаар хандана уу.

ХЭРХЭН БҮРТГҮҮЛЭХ ВЭ?Форумын үйл ажиллагаанд оролцохыг хүсвэл Монголын Банкны Холбооны 976-11-323581 утсаар эсвэл [email protected] имэйл хаягаар 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор хандана уу. Оролцогчдын тоо хязгаартай болно.

АНХААРУУЛГА: Форумын бүртгэл үнэ төлбөргүй боловч арга хэмжээнд оролцохоор бүртгүүлсэн бол заавал ирж оролцох, эсхүл төлөөллөө явуулах шаардлагатайг анхаарна уу.

аар хандана уу.

ТОГТВОРТОЙ САНХҮҮЖИЛТИЙН

ФОРУМ 2016 Тогтвортой хөгжил 2030: ТӨЛӨВЛӨЛТӨӨС ХЭРЭГЖИЛТЭД

ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД

Монголын Банкны Холбоо /МБХ/-ны тухайМонголын Банкны Холбоо нь анх 2000 онд үүсгэн байгуулагдаж байсан бол өдгөө арилжааны 14 банк, Монгол Улсын Хөгжлийн банк, 4 банк бус санхүүгийн байгууллага болон 2 гадаадын банкны төлөөлөгчийн газрын дуу хоолой болж байна. МБХ-ны зорилго нь банк болон санхүүгийн ажилтнуудыг төлөөлсөн хүчирхэг мэргэжлийн байгууллага болох, Монгол Улсын тогтвортой хөгжил, эдийн засгийн тэгш өсөлтийг хангахад банк, санхүүгийн салбарыг удирдан чиглүүлэх, улс орноо бүс нутгийн тогтвортой санхүүгийн төв болгон хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах явдал юм. Дэлгэрэнгүй мэдээлэл: http://mba.mn/

Байгаль орчин, аялал жуулчлалын яам /БОАЖЯ/-ны тухайБайгаль орчин, аялал жуулчлалын яамны эрхэм зорилго нь эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжлийн хандлагыг экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүй байхад чиглүүлж хамгаалах, байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах, жам ёсоор нөхөн сэргэх боломжийг бүрдүүлэх, байгальд ээлтэй тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар хүрээлэн байгаа орчны тогтвортой байдлыг хадгалж, ногоон хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хамтын ажиллагаа, хүчин чармайлтыг өрнүүлж, хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахад оршино. Дэлгэрэнгүй мэдээлэл: http://www.mne.mn/

Голомт банкны тухайГоломт банк нь 1995 оны 3-р сарын 6-ны өдөр үүсгэн байгуулагдсан, арилжааны болон хөрөнгө оруулалтын банкны үйлчилгээг бизнес эрхлэгч болон хөрөнгө оруулагч дотоод гадаадын харилцагч, түншүүддээ чанарын өндөр түвшинд хүргэн ажиллахын зэрэгцээ компанийн засаглал болон ил тод байдлыг өндөр түвшинд ханган, МУ-ын тэргүүлэгч банк болон өсчээ. 2014 онд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдхүүний ¼ , түүнчлэн Монгол Улсын банкны системийн 20% ыг эзэлж тэргүүлэх байр сууриа баттай хадгалж чадлаа. Голомт банк нь зөвхөн дотоодын төдийгүй олон улсын нэр хүнд бүхий байгууллагуудын итгэлийг хүлээж ирсэн бөгөөд Голомт банкны амжилтыг үнэлэн олон улсын нэр хүнд бүхий Global Finance, Euromoney, Banker сэтгүүлээс, Голомт банкийг “МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ БАНК” аар өргөмжлөөд байна.Дэлгэрэнгүй мэдээлэл: http://www.golomtbank.com

Монголбанкны тухайМонголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино. Монголбанк өөрийн үндсэн зорилтын хүрээнд санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлнэ. Монголбанк Төв банк/Монголбанк/-ны тухай хуульд заасан өөрийн зорилтыг биелүүлэхийн тулд мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах, мөнгөний бодлого боловсруулж, хэрэгжүүлэх, Засгийн газрын санхүүгийн зуучлагчийн үүрэг гүйцэтгэх, банкны үйл ажиллагаанд хяналт тавих, банк хоорондын төлбөр тооцоог зохион байгуулах зэрэг чиглэлээр үйл ажиллагаа эрхэлнэ. Дэлгэрэнгүй мэдээлэл: http://www.mongolbank.mn/

МҮХАҮТ-ын тухайМҮХАҮТ нь гишүүд, нийт бизнес эрхлэгчдийн эрх ашгийг төлөөлөн илэрхийлэх, хамгаалах, бизнесийн хууль эрх зүйн орчинг эрс сайжруулах, эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтыг дэмжсэн бодлогын шинэчлэл хийх, нийгэм дэхь хувийн хэвшлийн байр суурь, нэр хүндийг дээшлүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг эрчимжүүлэх, Монгол Улсад бизнес болон хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэхэд гол дэмжигч, урагшлуулан чиглүүлэгч байх үндсэн зорилттойгоор ажилладаг байгуулага юм. Дэлгэрэнгүй мэдээлэл: http://www.mncttf.gov.mn/chamber/

ТОГТВОРТОЙ САНХҮҮЖИЛТИЙН

ФОРУМ 2016 Тогтвортой хөгжил 2030: ТӨЛӨВЛӨЛТӨӨС ХЭРЭГЖИЛТЭД

Олон улсын санхүүгийн корпораци /IFC/-ийн тухайОлон улсын санхүүгийн корпораци нь Дэлхийн банкны группын гишүүн бөгөөд хувийн хэвшлийг хөгжүүлэх зорилго бүхий дэлхийн хамгийн том хөгжлийн байгууллага юм. Бид хөгжиж байгаа орнуудад тогтвортой өсөлтөд хүрэхэд нь хөрөнгө оруулалт хийх, бизнес эрхлэгчид болон засгийн газарт зөвлөх үйлчилгээ үзүүлэх, олон улсын санхүүгийн зах зээлд хөрөнгө босгоход нь дэмжлэг тусламж үзүүлж ажилладаг. Дэлгэрэнгүй мэдээлэл: www.ifc.org

Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага /GGGI/-ын тухайДДНХБ нь ногоон хөгжлийг дэмжих болон сурталчлах зорилготой байгуулагдсан олон улсын байгууллага юм. Ногоон хөгжил гэдэг нь ядуурлыг бууруулах, ажлын байр нэмэгдүүлэх, оролцоотой өсөлтийг бий болгох болон хүрээлэн байгаа орчны тогтвортой байдлыг хадгалах гэсэн эдийн засгийн гол гүйцэтгэлийн үзүүлэлтүүдийг чухалчилдаг эдийн засгийн өсөлтийн нэг загвар юм.ДДНХБ нь бат бэх, хүртээмжтэй, тогтвортой ногоон хөгжлөөр дамжуулан дасан зохицох чадвартай дэлхийг бий болгож чадна гэж итгэж байгаа бөгөөд ДДНХБ-ын гишүүн орнуудад ногоон хөгжилд шилжихэд нь туслалцаа үзүүлэхээр зорин ажиллаж байна. ДДНХБ нь хөгжиж буй болон хурдтай хөгжиж буй орнуудад ядуурлын эсрэг эдийн засгийн өсөлтөд хүрэх шинэ замыг бий болгоход туслах төсөл хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэхээр хамтран ажиллаж байна.Дэлгэрэнгүй мэдээлэл: http://gggi.org/

Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл /PAGE/ хөтөлбөрийн тухайНогоон эдийн засгийн төлөөх түншлэл нь ногоон эдийн засгийн бодлого, стратегиа боловсруулах, хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй улс орнуудыг дэмжин, туслалцаа үзүүлэхийг НҮБ-ын системийн болон олон улсын байгууллагуудаас хүсч, уриалга гаргасан Бидний хүсч буй ирээдүй Рио+20 тунхаглалын хариу арга хэмжээ юм. НЭЗТТ нь улс орнуудын засгийн газартай нягт хамтран ажиллаж, техникийн туслалцаа, чадавхийг бэхжүүлэх цогц үйлчилгээг үзүүлэн, нэгдмэл зохицуулалтаар ханган ажилладаг. НЭЗТТ нь Тогтвортой хөгжлийн зорилго (ТХЗ), нэн ялангуяа “Бүх нийтэд тэгш хүртээмжтэй, тогтвортой эдийн засгийн өсөлтийг дэмжиж, иргэдийг найдвартай, зохистой ажлын байраар хангах” 8 дугаар зорилгыг хэрэгжүүлэх, хянахад улс орнуудад дэмжлэг туслалцаа үзүүлж байна. Монгол улс нь НЭЗТТ-д нэгдэж, дэмжлэг авсан анхны улс орон бөгөөд НЭЗТТ, олон улсын хөгжлийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр илүү хүртээмжтэй, ногоон эдийн засагт шилжих замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах боломжийг эрэлхийлж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл: http://www.un-page.org/

Тогтвортой хөгжлийн боловсрол /ESD/ төслийн тухайМонгол улсын эдийн засаг эрдэс баялaг түүний олборлолтоос ихээхэн хамааралтай. Энэ нь байгаль орчин болон нийгэмд ихээхэн нөлөөлөл үзүүлдэг. Монголын нийгэмд хотжилт эрчимтэй явагдснаар нийгэм, соёлын эрс өөрчлөлтүүд гарч, өдөр тутмын амьдралын баталгаа алдагдах, эд шүтэх үзэл хөгжих асуудал тулгарч байна. Эдгээр тулгамдсан асуудлаас үүдэн Монгол улс хүрэн эдийн засгаас ногоон эдийн засаг бүхий эрх тэгш нийгэмд шилжихийн ач холбогдлыг ойлгож эхлээд байна. Үүний тулд боловсролын тогтолцоонд тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг суулгаж ирээдүйн боловсон хүчнийг чадавхжуулах нь чухал юм. Иймд Швейцарь улсын засгийн газрын санхүүжилтээр Монгол улсад тогтвортой хөгжлийн боловсрол төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн үр дүнд нийгэмд гарах нэгэн үр нөлөө нь тогтвортой хөгжлийг цогцлоох асуудал юм.

ТОГТВОРТОЙ САНХҮҮЖИЛТИЙН

ФОРУМ 2016 Тогтвортой хөгжил 2030: ТӨЛӨВЛӨЛТӨӨС ХЭРЭГЖИЛТЭД

ХОЛБОО БАРИХwww.mba.mn twitter.com/Mongolianbankerfaceboook.com/MongolianBankersAssociation +976 11 323581, +976 [email protected]