23
Монгол Улсын Улирлын эдийн засгийн тойм Дэлхийн Банк Дэлхийн Банкнаас боловсруулан гаргадаг Mонгол Улсын Улирлын эдийн засгийн тойм нь Монгол Улсын эдийн засаг, нийгэмд сүүлийн үед гарсан өөрчлөлт, хэрэгжиж байгаа бодлогод үнэлэлт дүгнэлт өгдөг баримт бичиг юм. Мөн түүнчлэн Дэлхийн Банкны Монгол Улс дахь үйл ажиллагааны талаарх сүүлийн үеийн мэдээлэл өгдөг. Улирлын тоймыг Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүс хариуцсан дэд ерөнхийлөгчийн албаны харьяа Ядуурлыг Бууруулах, Эдийн Засгийн Удирдлагын салбарын нэгжээс боловсруулан гаргадаг. Тоймыг Н. Мөнхнасан, Темина Хан, Ш. Алтанцэцэг нарын бүрэлдхүүнтэй баг Захид Хаснайны удирдлаган дор бэлтгэн гаргав. Улирлын тоймыг http://www.worldbank.org.mn хаягаар орж татаж авах боломжтой. Нэмэлт мэдээллийг П. Тинатай холбоо барьж авна уу ([email protected]). 2012 оны 10-р сар Public Disclosure Authorized Public Disclosure Authorized Public Disclosure Authorized Public Disclosure Authorized Public Disclosure Authorized Public Disclosure Authorized Public Disclosure Authorized Public Disclosure Authorized

Улирлын эдийн засгийн тойм - World Bank · 2016. 7. 11. · Хөдөлмөрийн зах ба ядуурал ... Зураг 21 Зээлийн өсөлт өнгөрсөн

  • Upload
    others

  • View
    5

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

  • Монгол Улсын Улирлын эдийн

    засгийн тойм Дэлхийн Банк

    Дэлхийн Банкнаас боловсруулан гаргадаг Mонгол Улсын Улирлын эдийн засгийн тойм нь

    Монгол Улсын эдийн засаг, нийгэмд сүүлийн үед гарсан өөрчлөлт, хэрэгжиж байгаа бодлогод

    үнэлэлт дүгнэлт өгдөг баримт бичиг юм. Мөн түүнчлэн Дэлхийн Банкны Монгол Улс дахь үйл

    ажиллагааны талаарх сүүлийн үеийн мэдээлэл өгдөг. Улирлын тоймыг Дэлхийн Банкны Зүүн Ази,

    Номхон далайн бүс хариуцсан дэд ерөнхийлөгчийн албаны харьяа Ядуурлыг Бууруулах, Эдийн

    Засгийн Удирдлагын салбарын нэгжээс боловсруулан гаргадаг. Тоймыг Н. Мөнхнасан, Темина

    Хан, Ш. Алтанцэцэг нарын бүрэлдхүүнтэй баг Захид Хаснайны удирдлаган дор бэлтгэн гаргав.

    Улирлын тоймыг http://www.worldbank.org.mn хаягаар орж татаж авах боломжтой. Нэмэлт мэдээллийг П. Тинатай холбоо барьж авна уу ([email protected]).

    2012 оны 10-р сар

    Pub

    lic D

    iscl

    osur

    e A

    utho

    rized

    Pub

    lic D

    iscl

    osur

    e A

    utho

    rized

    Pub

    lic D

    iscl

    osur

    e A

    utho

    rized

    Pub

    lic D

    iscl

    osur

    e A

    utho

    rized

    Pub

    lic D

    iscl

    osur

    e A

    utho

    rized

    Pub

    lic D

    iscl

    osur

    e A

    utho

    rized

    Pub

    lic D

    iscl

    osur

    e A

    utho

    rized

    Pub

    lic D

    iscl

    osur

    e A

    utho

    rized

    http://www.worldbank.org.mn/mailto:[email protected] Text73446

  • Улирлын эдийн засгийн тойм 2012

    2

    Гарчиг

    Хураангуй .................................................................................................................................................... 4

    Бодит салбарт гарсан өөрчлөлтүүд ........................................................................................................... 6

    Инфляци ....................................................................................................................................................... 7

    Хөдөлмөрийн зах ба ядуурал ..................................................................................................................... 9

    Нэгдсэн төсвийн үр дүнгийн гүйцэтгэл .................................................................................................. 10

    Гадаад салбар: төлбөрийн тэнцэл ба валютын ханш ............................................................................. 16

    Банкны салбар ........................................................................................................................................... 20

    Эдийн засгийн төлөв байдал .................................................................................................................... 22

    Зураг

    Зураг 1 Эдийн засгийн өсөлт хоёрдугаар улиралд 11 хувь болов ........................................................ 8

    Зураг 2 Аж үйлдвэрийн салбарын өсөлт саарч байна ............................................................................ 8

    Зураг 3 Инфляцийн дарамт суларсан ч буурахгүй байна … .................................................................. 8

    Зураг 4 … энэ нь хүнсний бараа, тодруулбал махны үнэ өсч байгаатай холбоотой ............................ 8

    Зураг 5 УБ хотын албан бус хөдөлмөрийн зах дээр ажлын бодит хөлс өссөөр байна ......................... 8

    Зураг 6 Гэвч судалгаанд оролцогчдын 60 орчим хувь нь ажлын хөлс үндсэн хэрэгцээг хангаж

    хүрэлцэхгүй байна гэжээ ........................................................................................................................ 8

    Зураг 7 Нэгдсэн төсвийн зарлага, гол төлөв хөрөнгө оруулалтын төслийн хэмжээ багасахгүй

    байгаагаас … ......................................................................................................................................... 15

    Зураг 8 … нэгдсэн төсвийн тэнцэл сүүлийн саруудад мууджээ ........................................................... 15

    Зураг 9 Төсвийн орлого бүрдүүлэлт муудах зуур .................................................................................. 16

    Зураг 10 Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 8-р сард ДНБ-ий 10 хувьд хүрлээ ................................... 16

    Зураг 11 Импорт одоо буурч эхэлсэн ч ................................................................................................... 18

    Зураг 12 гадаад худалдааны алдагдал нэмэгдсээр байна ..................................................................... 18

    Зураг 13 Экспорт огцом унаж байгаа нь .............................................................................................. 19

    Зураг 14 … БНХАУ-ын эрэлт сул байгааг илтгэж байна ...................................................................... 19

    Зураг 15 Урсгал дансны тэнцэл нэмэгдсэн ч … ..................................................................................... 19

    Зураг 16 … гадаадын шууд хөрөнгө оруулалтаар бүхэлдээ санхүүжигдсэн ..................................... 19

    Зураг 17 Төгрөгийн ханш дөрөвдүгээр сараас хойш суларсан ............................................................. 20

    Зураг 18 Төв банк төгрөгийн ханшийн савалгааг намжаах зорилгоор гадаад валют зарснаас гадаад

    валютын нөөц сүүлийн саруудад багассан ......................................................................................... 20

  • Улирлын эдийн засгийн тойм 2012

    3

    Зураг 19 Харилцах хадлагамжийн орох урсгал нэмэгдэж, төгрөгийн хадгаламжийн үлдэгдэл 8-р

    сард багассан ......................................................................................................................................... 21

    Зураг 20 төгрөгийн хадгаламжийн бодит өгөөж сөрөг утгатай хэвээр байна ..................................... 21

    Зураг 21 Зээлийн өсөлт өнгөрсөн оны 11-р сард дээд түвшинд хүрснээс хойш саарч, цаашид улам

    багасах төлөвтэй байна ......................................................................................................................... 21

    Зураг 22 … зээлийн төвлөрөл өндөр хэвээр байна ................................................................................ 21

    Зураг 23 банкуудын чанаргүй зээлийн багцын нийт хэмжээ буурахгүй байна ................................. 22

    Хүснэгт

    Хүснэгт 1 Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн хувилбарууд .......................................................... 7

    Хүснэгт 2 Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлээр тогтоосон төсвийн ерөнхий

    үзүүлэлтүүдийн харьцуулалт (ДНБ-д эзлэх хувиар) ......................................................................... 14

    Хүснэгт 3 2012 оны нэгдсэн төсвийн тодотгол (ДНБ-д эзлэх хувиар) ................................................ 15

    Хүснэгт 4 Экспортын гол бүтээгдэхүүний үнийн дүн, хэмжээ, нэгжийн үнэ 2012 онд өөрчлөгдсөн

    байдал, он гарснаас хойш ..................................................................................................................... 17

    Хүснэгт 5 Монгол Улс: Үндсэн үзүүлэлтүүд ......................................................................................... 23

    Товчлол

    ХҮИ

    МУХБ

    Хэрэглээний үнийн индекс

    Монгол Улсын Хөгжлийн банк

    ТТБХ Төсвийн тогтвортой байдлын тухай хууль

    ДНБ Дотоодын нийт бүтээгдэхүүн

    ХХС Хүний хөгжлийн сан

    ЗТ Зүүн тэнхлэг

    MСХ Монголын санхүүгийн холбоо

    Төг Төгрөг

    СЯ Сангийн яам

    ЧЗБ Чанаргүй зээлийн багц

    ҮСХ Үндэсний статистикийн хороо

    OT Оюутолгой

    БТ Баруун тэнхлэг

    Ам. долл АНУ-ын доллар

    ГАТ Гэнэтийн ашгийн татвар

    ӨОМҮ

    ОГХ

    Өмнөх оны мөн үеийн

    Он гарснаас хойш

  • Улирлын эдийн засгийн тойм 2012

    4

    Хураангуй1

    Монгол Улс ашигт малтмалын баялгаа эдийн засгийн эргэлтэнд оруулж эхэлснээр эдийн засагт

    томоохон тэлэлт бий болж эхэллээ. Оюутолгойн (OT) зэс, алтны орд нь дэлхийн хамгийн том

    таван ордын нэг бөгөөд энд бүтээн байгуулалт эхэлснээр ДНБ-ий өсөлт 2011 онд 17 хувьд хүрч,

    2012 он гарсаар өсөлтийн хурдац бага зэрэг саарсан ч гэсэн 10-аас дээш хувьтай байлаа. ОТ,

    Тавантолгойн (ТТ) уурхайнуудын олборлолт эхэлснээр экспорт, төсвийн орлого тогтвортой өсч,

    эдийн засгийн өсөлт хоёр оронтой тоогоор илэрхийлэгдэх тооцоо гарч байгаа учраас Монгол

    Улсын дунд хугацааны төлөв ихийг амлаж байна.

    Гэхдээ богино хугацаанд эдийн засагт томоохон эрсдэлүүд тулгарч байгаагийн илрэл нь долоо

    болон наймдугаар саруудад ажиглагдсан экспортын огцом уналт байлаа. Энэ нь дэлхийн эдийн

    засгийн төлөв байдал тодорхойгүй, БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарч байгаа болон өнгөрсөн

    гурван жилийн хугацаанд Монгол Улсын нэгдсэн төсвийн зарлага ихээхэн нэмэгдэж, төсвийн

    мөчлөг дагасан бодлого баримталсан явдлаас үүдэлтэй юм. Төсвийн тэлэлт инфляцийг хөөрөгдөж,

    төлбөрийн тэнцэл дээр дарамт ачаалал бий болоход тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Хэрвээ ОТ

    уурхайн олборлолт, улмаар борлуулалт ямар нэгэн байдлаар хойшлогдвол ойрын үеийн эдийн

    засгийн өсөлтийн төлөвт мөн сөргөөр нөлөөлж болзошгүй. Монгол Улс тогтворжуулалтын санг

    Төсвийн Тогтвортой Байдлын Тухай хуулийн (ТТБХ) дагуу 2011 онд байгуулсан боловч уг санд

    маш бага хөрөнгө (ДНБ-ий 2,2 орчим хувьтай тэнцэх) хуримтлагдсан бөгөөд томоохон цочрол

    үүссэн нөхцөлд хүрэлцэхгүй байх нь тодорхой. УИХ-н намрын чуулганаар хэлэлцэгдэж байгаа

    2013 оны нэгдсэн төсвийн төсөл нь төсвийн зарлагыг хязгаарлаж, төсвийн бодлогыг 2013 оны

    нэгдүгээр сарын 1-нээс бүхлээрээ хэрэгжиж эхлэх учиртай ТТБХ-нд нийцүүлэх замаар эдгээр

    эрсдэлийг бууруулах боломжийг гаргаж өгч байна.

    Энэ оны нэгдүгээр улиралд 16.5 хувьтай байсан ДНБ-ий өсөлт хоёрдугаар улиралд саарч, 11

    хувь болсон хэдий ч ямар нэгэн ноцтой сөрөг цочрол үүсэхгүй тохиолдолд он дуустал 10 хувиас

    буурахгүй байх төлөвтэй байна. Экспорт энэ оны наймдугаар сард өмнөх оны мөн үетэй

    харьцуулахад 39 хувиар буурсан нь 2009 оноос хойшхи хамгийн их бууралт болсон. Үүний үндсэн

    шалтгаан нь БНХАУ руу гаргасан экспортын (голдуу нүүрс) бууралт байсан. Урсгал дансны

    алдагдал гадаадын шууд хөрөнгө оруулалтаар санхүүжигдэж байгаа бөгөөд энэ хугацаанд

    алдагдал нэмэгдсээр байсан. Экспортын бууралт импортынхоос түрүүлж байгаа учраас урсгал

    дансны алдагдал цаашид улам нэмэгдэх магадлалтай. ОТ уурхайн бүтээн байгуулалт дууссанаар

    гадаадын шууд хөрөнгө оруулалт ирэх оноос багасч эхлэх төлөвтэй байна. Монголбанкнаас

    төгрөгийн ханшийн уналтыг хязгаарлах зорилгоор гадаад валютын зах дээр хааяа нэг интервенци

    хийснээс гадаад валютын цэвэр нөөц (Монгол Банкны БНХАУ-ын төв банкнаас авсан зээл,

    Монгол Улсын Хөгжлийн банк болон бусад дотоодын банкуудын харилцахын үлдэгдлийг

    оруулаагүй) аажмаар буурч, 1.4 тэрбум ам. доллар болсон нь сүүлийн хоёр жилийн хамгийн доод

    үзүүлэлт боллоо.

    Инфляци сүүлийн саруудад бага зэрэг тогтворжсон боловч хүнсний барааны үнэ өндөр,

    халалтанд орсон эдийн засагт эрэлтийн талын дарамт үүсгэж буй төсвийн тэлэх бодлогын улмаас

    өндөр түвшнээс буурахгүй байна. Инфляцийн ерөнхий индексийн үзүүлэлт наймдугаар сард 15.9

    хувьтай байсан. Үнийн өсөлтийн үндсэн шалтгаан нь хүнсний барааны, тодруулбал махны үнийн

    өсөлт байлаа. Хэрэглээний үнийн индексийн 10 хувийн жин эзэлдэг мах, сүү сүүн бүтээгдэхүүний

    үнэ наймдугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад 49.5 хувиар өсчээ. Хүнсний бараа, эрчим

    хүчний үнийг хасч тооцсон суурь инфляци он гарсаар мөн өндөр, 10 орчим хувьтай байна.

    1 Судалгааг наймдугаар сарын (буюу түүнээс хойшх хамгийн сүүлийн үеийн) байдлаар Монголбанк (сарын бюллетень, төлбөрийн тэнцэл, зээлийн тайлан, банкны системийн нэгдсэн тайлан тэнцэл),

    Үндэсний статистикийн хороо (сарын бюллетень), төр засгийн эрх бүхий бусад байгууллагаас гаргасан тайлан мэдээ, олон улсын байгууллагуудын мэдээллийн баазад үндэслэн хийсэн.

  • Улирлын эдийн засгийн тойм 2012

    5

    Экспорт саарч, экспортын гол бүтээгдэхүүний үнэ буурснаас төсвийн орлого бүрдүүлэлт

    тасарч, зарлага санхүүжилт тогтвортой өссөнийг тооцож үзвэл нэгдсэн төсвийн нийт алдагдал

    өнгөрсөн есдүгээр сард батлагдсан төсвийн тодотголоор 2012 онд анх батлагдсан зорилт болох нэг

    хувиас нэмэгдэж 4.2 хувь хүрэх төлөвлөгөөтэй боллоо. НӨАТ, гаалийн татварын орлогын өсөлт

    тооцоолсноос нэлээд хэмжээгээр доогуур байгаа, зардлын хэмжээг бууруулж тооцоогүй, ДНБ-ий

    өсөлтийн тооцоог хэт өөдрөгөөр хийсэн зэргээс үүдэн төсвийн бодит гүйцэтгэл төлөвлөгөөнөөс

    хол тасарч магадгүй болохыг Олон Улсын Валютын Санг онцлон тэмдэглэсэн байна. Товчоор

    хэлвэл гол шалтгаан нь зарлага санхүүжилтийг ахиухан танаагүй, орлогын төсөөлөл хэт өөдрөг

    хэвээр байгаа явдал юм. Түүгээр зогсохгүй, Монгол Улсын Хөгжлийн банк (МУХБ)-наас төсвөөс

    гадуур санхүүжүүлэн хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалтын зардлууд, барилгын компаниудын

    санхүүжилтээр хэрэгжиж төсвөөс дараа төлөх нөхцөлтэй (“барих, шилжүүлэх” гэрээ) төслүүдийн

    зардал эдгээр төсвийн байдлыг тооцсон үзүүлэлтүүдэд багтаагүй байна. Энэ байдал нь ирэх болон

    дараагийн жилүүдийн нэгдсэн төсөвт тодорхой хэмжээгээр нөлөөлж болзошгүй юм. МУХБ-ны

    санхүүжилтийн дүнг оруулбал төсвийн нийт алдагдал 2012 онд ДНБ-ий 9 хувьд хүрэх юм. ОТ

    уурхайн олборлолт ирэх оны эхээр эхлэх төлөвлөгөөтэй байгаа хэдий ч улсын төсөвт уг төслөөс

    зөвхөн хэсэг хугацааны дараа буюу 2015-2016 оноос л цэвэр орлого орж эхэлнэ.

    Санхүүгийн зах зээл эмзэг хэвээр байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монголбанк

    мөнгөний бодлогоо хатууруулсны үр дүнд 2011 оны эцэст 73 хувийн жилийн өсөлттэй байсан

    зээлийн өсөлтийг энэ оны наймдугаар сарын байдлаар 37 хувь болгож сааруулсан ч зээлийн өсөлт

    өндөр хэвээр байна. Хадгаламж харилцахын гуравны нэг орчим нь ам. доллараар байршиж,

    төгрөгийг гадаад валют руу хөрвүүлэхэд саад бэрхшээл бага байгаагаас Монгол Улсын банкны

    системийн долларжилт өндөр түвшнээс буурахгүй байна. Эдийн засгийн өсөлт огцом удааширч,

    макро эдийн засгийн тогтвортой байдал алдагдал аюул нэмэгдэх тохиолдолд зарим нэг банк,

    санхүүгийн системийг бүхэлд нь эрсдэлд оруулж болзошгүй юм.

    Макро эдийн засгийн тодорхой эрсдэлүүд байгаа, мөн дэлхийн эдийн засгийн өсөлт цаашид ч

    удаашрах төлөвийг харгалзаж үзвэл Монгол Улсын бодлого боловсруулагчид нилээд хянуур

    болгоомжтой байх хэрэгтэй. Нэгдсэн төсвийн орлого, зарлагыг аль болох багаар тооцох нь

    хойшлуулшгүй шаардлага болж байна. УИХ ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байгаа энэ үед

    нэгдсэн төсвийн зарлагыг (төсөвт суусан болон МУХБ-аар дамжсан төсвөөр гадуурх зарлагын аль

    алиныг) хазаарлаж, 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс бүхэлдээ хэрэгжиж эхлэх Төсвийн

    тогтвортой байдлын тухай хууль (ТТБХ)-иар тогтоосон тусгай шаардлагуудыг хангаж ажиллах

    боломж бүрдэж байна. ТТБХ-ийг хамгаалахад Хөгжлийн банкны тухай хуулинд байгаа зарим сул

    тал, дутагдлуудыг засаж залруулах шаардлагатай байна. Монголбанк чөлөөтэй хөвөгч ханшийн

    тогтолцоог хадгалж үлдэн, валютын зах дээр хийх интервенцээ ханшийн огцом савалгааг

    тэгшитгэхэд чиглүүлж, эрэлт нийлүүлэлтийн суурь хандлагыг сөрөх оролдлого хийхгүй байх нь

    зүйтэй. Мөн түүнчлэн банкны салбарт байгаа эрсдэлүүдэд сонор сэрэмжээ алдахгүй байх нь чухал.

  • Улирлын эдийн засгийн тойм 2012

    6

    Бодит салбарт гарсан өөрчлөлтүүд

    Эдийн засгийн өсөлт саарч байгаа хэдий ч өндөр хэвээр байна

    Эдийн засгийн тэлэлтийн хурдац оны эхэнтэй харьцуулахад саарсан хэдий ч өсөлт ерөнхийдөө

    өндөр хэвээр байна. Үндэсний статистикийн хорооноос долдугаар сард гаргасан тайлан мэдээнээс

    харахад эдийн засгийн өсөлт 2012 оны хоёрдугаар улиралд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11

    хувьтай байв. Нэгдүгээр улиралд ДНБ-ий өсөлт 16.5 хувийн үзүүлэлттэй байсан (Зураг Зураг 1).

    Мөн 2011 онд ДНБ-ий өсөлт 17.3 хувийн урьчилсан гүйцэтгэлтэй байсныг 17.5 хувь болгож

    шинэчилсэн.

    Барилга, хөдөө аж ахуйн салбаруудын гүйцэтгэл өндөр гарч, өсөлтийг дэмжив

    Барилгын салбарын өсөлт сэргэж, гүйцэтгэл нэгдүгээр улиралд 11.2 хувийн уналттай байсан

    бол хоёрдугаар улиралд 40.2 хувь болж өссөн. Мал аж ахуйн салбарт нийт малын бараг тавны

    нэгийг авч одож, сүйрүүлсэн зуднаас бүрэн сэргэж байгаагийн дохио харагдаж байна. Хөдөө аж

    ахуйн салбар хоёр улирал дараалан 18 хувиар өсч, барилгын салбартай хамтдаа ДНБ-ий

    хоёрдугаар улирлын өсөлтийн дөрвөн хувийг бүрдүүлсэн нь хамгийн өндөр үзүүлэлт болсон.

    Харилцаа холбоо, эрчим хүч, бусад үйлчилгээний салбар нийлээд 4.2 хувийн өсөлтөөр хувь нэмэр

    оруулжээ. Харилцаа холбооны салбарын хувьд нэгдүгээр улиралд 17.6 хувийн өсөлттэй байсан бол

    хоёрдугаар улиралд 23.9 хувьд хүрч өсчээ. Харин бөөний болон жижиглэнгийн худалдаа

    хоёрдугаар улиралд дөнгөж 3,6 хувиар өсч, ДНБ-ий өсөлтийн 0.4 хувийг бүрдүүлсэн байна. Өмнөх

    таван улиралд энэ салбар дунджаар 37 хувиар өсч, эдийн засгийн өсөлтийн 3.5 пунктийг бүрдүүлж

    байжээ.

    Чадавхи, нэн ялангуяа тээврийн салбарт, дутагдаж байгаа нь ажиглагдаж байна

    Тээврийн салбар нэгдүгээр улиралд 14.1 хувийн өсөлттэй байсан бол хоёрдугаар улиралд 3.1

    хувиар унажээ. Энэхүү уналтыг зарим талаар зургаадугаар сард болсон сонгуультай

    холбоотойгоор эдийн засгийн идэвх ерөнхийдөө сул байсантай холбож тайлбарлаж болно. Гэхдээ

    тээврийн салбарт байгаа гацаа импортын ачаа бараа орж ирэх хугацааг сунгаж, тус салбарын

    гүйцэтгэлд сөргөөг нөлөөлж байна. Цаашид засгийн газраас төлөвлөсөн зам барилга, нийтийн

    орон сууцны нүсэр том төсөл хөтөлбөрүүд, хувийн хэвшлийн орон сууцны төслийг хэрэгжүүлэхэд

    тээврийн салбарын чадавхи, хүчин чадлын хязгаарлалт томоохон саад бэрхшээл үүсгэх магадлал

    өндөр байна.

    Аж үйлдвэрийн салбарын сүүлийн үеийн гүйцэтгэлийг харахад уул уурхайн үйлдвэрлэл

    ойрын үед удаашрах төлөвтэй байна

    ДНБ-ий гүйцэтгэлээс харахад уул уурхайн салбар хоёрдугаар улиралд үр дүн сайтай (9.1

    хувийн өсөлт) байж, эдийн засгийн өсөлтийг 1.4 хувиар дэмжиж хувь нэмэр оруулсан байна.

    Гэхдээ аж үйлдвэрийн салбарын наймдугаар сарын гүйцэтгэлээс харахад уул уурхайн салбар

    өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6 хувиар буурчээ. Нэн ялангуяа, нүүрс, хүрэн нүүрсний

    олборлолт долдугаар сард 50.3 хувийн тэлэлттэй байсан наймдугаар сард 17.6 хувиар буурч огцом

    хумигджээ. Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний 60 орчим хувийг уул уурхай бүрдүүлдэг

    учраас аж үйлдвэрийн салбар мөн наймдугаар сард дөнгөж 2 хувийн (гурван сарын гулсмал

    дунджаар тооцвол 6 хувь) өсөлттэй гарлаа. Боловсруулах салбарт өндөр өсөлт хадгалагдаж,

    наймдугаар сард 10 хувиар2

    тэлсний ач нь үндсэн металл (9 хувиар өссөн), хүнс, ундааны

    үйлдвэрлэл (23 хувиар өссөн) байв (Зураг 2).

    2 Гурван сарын гулсмал дунджаар тооцоход.

  • Улирлын эдийн засгийн тойм 2012

    7

    2012 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллийг бууруулсан ч ОТ уурхайн олборлолт,

    бүтээгдэхүүний борлуулалт 2013 оноос эхлэхэд цаашдын төлөв сайжрах учиртай

    Европын өрийн хямрал хурцдаж, АНУ, Японы эдийн засгийн ойрын ирээдүйд сэргэж чадахгүй

    төлөвтэй болж, БНХАУ 2009 оных шигээ дэлхийн засагт дэмжлэг болж чадахгүй нь тодорхой

    болж байгаа энэ үед нөхцөл байдал муудах эрсдэл өндөр хэвээр байна. БНХАУ-ын эдийн засгийн

    үр дүнгийн үзүүлэлтүүдийг харахад эдийн засгийн өсөлтийн хурдац саарч, бараа бүтээгдэхүүний

    эрэлт нь ч мөн суларч байна. Хятадын бараа бүтээгдэхүүний эрэлт өнөөг хүртэл дэлхийн зах

    зээлийн үнийг бууруулахгүй, өндөр байлгасаар ирсэн. Энэ бүхний үр дагавар Монгол Улсын

    экспорт, төсвийн гүйцэтгэлд аль хэдийнээ ажиглагдаж эхлээд байгаа бөгөөд долдугаар сараас

    хойш орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад огцом буураад байна.

    Дээрх шалтгааны улмаар эдийн засгийн өсөлт оны сүүлийн хагаст үргэлжлэн саарах бөгөөд

    дэлхийн эдийн засагт сөрөг цочрол үүсэхгүй тохиолдолд оны эцэст ДНБ-ий өсөлт 12 орчим

    хувьтай гарах төлөвтэй байна. Гэхдээ дэлхийн эдийн засагт нүүрлэж байгаа сөрөг эрсдэлүүд

    биелэлээ олбол Монгол Улсын эдийн засгийн өсөлт буурч, 10 хувиас доогуур орж болзошгүй. ОТ

    уурхайн олборлолт, борлуулалт эхлэж, зэс, алтны экспорт нэмэгдэхийн хирээр өсөлтийн хурдац

    буцаж сэргэх учиртай. ОТ төслийн хувьд одоогоор ил уурхайгаас хүдрийн олборлолт бага

    хэмжээтэй хийгдэж, хуримтлуулагдаж байна. БНХАУ-аас эрчим хүч авах боломж бүрдсэнээр ирэх

    оны дунд үеэс уурхайн эхний шатны олборлолт эхлэж, ил уурхайгаас олборлосон хүдрийг

    боловсруулалтанд оруулж, борлуулах боломжтой болно.

    Хүснэгт 1: Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн хувилбарууд

    Хувилбар 2011 2012 2013 2014

    Анхны суурь хувилбар 1/ 17.3 17.2 11.8 12.3

    Одоогийн суурь хувилбар 2/ 17.3 11.8 16.2 12.2

    2009 оных шиг дэлхийн эдийн засгийн сааралт 3/ 17.3 10.5 15.1 11.9

    Дэлхийн эдийн засгийн гүнзний сааралт 4/ 17.3 9.0 14.4 11.5

    Эх сурвалж: Дэлхийн Банкны төсөөлөл.

    Тайлбар: “2009 оных шиг эдийн засгийн сааралт” гэдэг нь Жи-3-ын улсуудын эдийн засаг саарч, гол таваарын

    бүтээгдэхүүний үнэ унах хувилбар юм. “Дэлхийн эдийн засгийн гүнзгий сааралт” гэдэг нь өмнөх хувилбар дээр БНХАУ-

    ын эдийн засгийн сааралтыг нэмж байгаа юм.

    1/ 2012 оны 3-р, 6-р сард хийсэн суурь хувилбарын төсөөлөл. 2/ 2012 оны 9-р сард хийсэн одоогийн суурь

    хувилбарын төсөөлөл. 3/ Жи-3-ын улсуудын эдийн засаг ноцтой уналтанд орж, бараа бүтээгдэхүүний үнэ их хэмжээгээр

    унах, шинэ тутам хөгжиж байгаа улсуудын өсөлт харьцангуй өндөр байх хувилбар. 4/ Жи-3-ын улсуудын эдийн засаг

    ноцтой уналтанд орж, бараа бүтээгдэхүүний үнэ илүү ихээр унах, шинэ тутам хөгжиж байгаа улсуудын эдийн засаг

    сулрах хувилбар.

    Инфляци

    Инфляцийн түвшин бага зэрэг буурсан ч гэсэн өндөр хэвээр байна

    Инфляцийн ерөнхий үзүүлэлт дөрөвдүгээр сард 17.8 хувьд хүрч дээд түвшинд очсоноос хойш

    наймдугаар сард 15.6 хувь болж буурсан (Зураг 3). Гэхдээ он гарсаар инфляцийн түвшин 10 хувиас

    доош орсонгүй. Монголбанк бодлогын хариу арга хэмжээ болгож, бодлогын хүүгийн түвшинг 2.25

    хувиар өсгөж 13.25 хувь болгосон. Мөн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 7 хувиар өндөрсгөж,

    12 хувьд хүргэсэн. Үүний үр дүнд зээлийн өсөлт ихээхэн саарч, 2011 онд 72 хувиар өсч байсан

    зээл 2012 оны наймдугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад 37 хувийн өсөлттэй болсон.

  • Улирлын эдийн засгийн тойм 2012

    8

    Гэвч төсвийн бодлого нь мөнгөний бодлогын зорилтын эсрэг явсаар ирж, нэгдсэн төсвийн зарлага

    асар хурдан нэмэгдсэн нь хэт халалтын шалтгаан болсон.

    Зураг 1 Эдийн засгийн өсөлт хоёрдугаар улиралд 11

    хувь болов

    Зураг 2 Аж үйлдвэрийн салбарын өсөлт саарч байна

    ДНБ-ий өсөлтөд эзлэх хувь, хувиар, жилийн өөрчлөлт Аж үйлдвэрийн бүтээгдэхүүн, гурван сарын гулсмал дундаж, жилийн өөрчлөлт хувиар, 2005 оны тогтмол

    үнээр

    Зураг 3 Инфляцийн дарамт суларсан ч буурахгүй

    байна …

    Зураг 4 … энэ нь хүнсний бараа, тодруулбал махны

    үнэ өсч байгаатай холбоотой

    Өөрчлөлтөд эзлэх хувь, жилийн өөрчлөлт хувиар, УБ Жилийн өөрчлөлт, хувиар

    Зураг 5 УБ хотын албан бус хөдөлмөрийн зах дээр

    ажлын хөлс өссөөр байна

    Зураг 6 гэвч судалгаанд оролцогчдын 60 орчим хувь

    нь ажлын хөлс үндсэн хэрэгцээг хангаж хүрэлцэхгүй

    байна гэжээ

    Ажилчдын тоо Дундаж бодит хөлс, төг Судалгаанд оролцогчдын хувь

    -10

    -5

    0

    5

    10

    15

    20

    25

    Q3-08 Q2-09 Q1-10 Q4-10 Q3-11 Q2-12

    AgricultureMiningOther servicesManufacturingConstructionWholesale & retail tradeElectricity, comm. & residualTransportationGDP

    -20

    -10

    0

    10

    20

    30

    40

    50

    Aug-10 Feb-11 Aug-11 Feb-12 Aug-12

    Mining and quarrying

    Industrial output

    Manufacturing

    Utilities

    -5

    0

    5

    10

    15

    20

    25

    30

    35

    Aug-08 Aug-09 Aug-10 Aug-11 Aug-12

    Energy and fuelsMeat, milk and cheesebread, flour and cerealsOther foodCore inflation exc all food and energyCPI inflation

    -40

    -20

    0

    20

    40

    60

    80

    100

    Jan

    -07

    Jul-

    07

    Jan

    -08

    Jul-

    08

    Jan

    -09

    Jul-

    09

    Jan

    -10

    Jul-

    10

    Jan

    -11

    Jul-

    11

    Jan

    -12

    Jul-

    12

    Meat, Milk and Cheese

    Bread and Cereals

    Overall Food

    ХАА

    Уул уурхай

    Бусад үйлчилгээ

    Боловсруулах

    Барилга

    Бөөний, жижиглэн худалдаа

    Эрчим хүч, холбоо, бусад

    Тээвэр

    ДНБ

    Уул уурхай, олборлох Аж үйлдвэрийн бүтээгдэхүүн

    Боловсруулах

    Эрчим хүч, дулаан

    Эрчим хүч, түлш

    Мах, сүү

    Талх, гурил, будаа

    Бусад хүнс

    Хүнс, эрчим хүч хассан суурь инфляци

    ХҮИ-ийн инфляци

    Мах, сүү

    Талх, гурил, будаа Нийт хүнс

  • Улирлын эдийн засгийн тойм 2012

    9

    Эх сурвалж: ҮСХ, Монголбанк, Дэлхийн Банкны мэргэжилтнүүдийн тооцоо судалгаа.

    Хүнсний барааны үнийн өсөлт өндөр хэвээр байна. Хүнсний барааны үнийн ерөнхий индекс

    дөрөвдүгээр сард 31 хувиар өсч байсан бол наймдугаар сард 26.9 хувиар өсч саарсан. Хүнсний

    барааны үнийн өсөлтийн ихэнх хувийг мах, сүү, сүүн бүтээгдэхүүн бүрдүүлж байна (Зураг 4).

    Эдгээр барааны үнэ наймдугаар сард 49.5 хувиар өсч, инфляцийн ерөнхий үзүүлэлтийг 7.1 хувиар

    түржээ. Дэлхийн зах зээл дээр хүнсний барааны үнэ өсч, Монгол Улсад иргэн бүрт бэлэн мөнгө

    тараасны улмаас малчид малаа нядлаж борлуулан бэлэн мөнгө болгох шаардлага багассан нь

    хүнсний барааны үнийн өсөлтийн цаад шалтгаан нь байв. Хүнсний бараа нийт хэрэглээний багцын

    гуравны нэгийг бүрдүүлдэгээс мах, махан бүтээгдэхүүн дангаараа 10 хувь эзэлдэг учраас хүнсний

    барааны үнэ их хэмжээгээр өсөх нь ядуу өрхийн бодит орлого, худалдан авах чадварыг

    доройтуулж байна. Албан бус ажилчдын дунд явуулсан судалгааны үр дүнгээр бодит ажлын хөлс

    нэмэгдэж байгаа хэдий ч жилийн өмнөхтэй харьцуулахад ядуу өрхүүд үндсэн хэрэгцээгээ хангахад

    илүү бэрхшээлтэй болж байгаа тухай дараагийн хэсэгт дурьдсан болно. Суурь инфляци он гарсаар

    дунджаар 10.3 хувьтай байсан нь эдийн засагт цалин хөлс, үнийн дарамт ерөнхийдөө бий болсон,

    мөн хүнсний барааны үнийн өсөлт бусад бараанд нөлөөлж байгааг илтгэж байна.

    Хөдөлмөрийн зах ба ядуурал

    Бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо буурч байна

    Хөдөлмөр, нийгмийн халамж үйлчилгээний төвд бүртгэлтэй ажилгүй хүмүүсийн тоогоор

    ажилгүйдлийн албан ёсны тоо гардаг бөгөөд энэ үзүүлэлт 2012 оны дөрөвдүгээр сард 4.4 хувьтай

    байсан бол наймдугаар сард 3.8 хувь болж буурчээ. Бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 2012 оны

    дөрөвдүгээр сард 54 мянга байсан бол 43 мянга болж буурчээ. Гэхдээ эдгээр үзүүлэлтүүд

    ажилгүйдлийн бодит цар хүрээг дутуу мэдээлэх талтай байдаг учраас ажиллах хүчний судалгаа

    (АХС)-г ашиглан илүү дөхсөн тоог гаргаж ирдэг юм3. ҮСХ-ноос хамгийн сүүлд 2011 оны

    дөрөвдүгээр улиралд АХС судалгаа явуулж, ажилгүйдлийн түвшин 2010 онд 13 хувьтай байсан

    бол 9 хувь болж буурсныг харуулжээ.

    Хөдөлмөрийн албан бус захын бодит ажлын хөлс нэмэгдсээр байна

    Дэлхийн Банкнаас 2012 оны ёсдүгээр сард явуулсан хөдөлмөрийн албан бус захын судалгааны

    үр дүнгээр ажилчдын мэдээлж буй бодит хөлс өмнөх онтой харьцуулахад дунджаар 13 хувиар

    өссөн байна (Зураг 5). Үүний зэрэгцээ, ажилчин хөлслөх эрэлт хэрэгцээ одоогоор буураагүй байгаа

    3 Хөдөлмөр, нийгмийн халамж үйлчилгээний төвд албан ёсоор бүртгэгдээгүй хүмүүсийг мөн хамруулдаг.

    0

    1000

    2000

    3000

    0

    1000

    2000

    3000

    Construction materials delivery “100 family” district

    Merchandise carter Narantuul “Black market” in UB

    Supermarket shipments loading and unloading at “Bars” market

    Cement loading at “Botanic” market at Amgalan district

    Container loading and unloading for freight companies

    Railway cargo unloading in UB "44" area: Triangle bridge district

    Average real wage per hour (MNT thousand) RHS

    Sept-11 Sept-11

    Sept-11

    Sept-12

    Sept-12

    Sept-12

    0%

    10%

    20%

    30%

    40%

    50%

    60%

    70%

    Wages don’t meet basic needs

    Wages meet onlybasic needs

    Wages sufficientfor living

    3жингийн гүүр УБ 44-д төмөр замын карго буулгах

    Тээвэр зуучийн компаниудын контейнер ачиж

    буулгах

    Амгалангийн Ботаник зах дээр цемент ачих

    Барс зах дээр супермаркетуудын барааг ачиж

    буулгах

    Нарантуул зах дээр бараа ачих

    100 айлд барилгын материал зөөх

    Нэг цагийн дундаж бодит хөлс (мян. төг), БХ

    Ажлын хөлс үндсэн хэрэгцээ Ажлын хөлс зөвхөн Ажлын хөлс

    хангаж хүрэлцэхгүй үндсэн хэрэгцээг хангадаг амьжиргаанд хангалттай

  • Улирлын эдийн засгийн тойм 2012

    10

    бөгөөд нэн ялангуяа барилгын материалын зах дээр нэрлэсэн цалин хөлс өмнөх онтой

    харьцуулахад 20 хувиар өссөн гэх мэдээлэл байна.

    Гэхдээ судалгааны үр дүнгээр худалдан авах чадвар сайжрахгүй, мөнгө санхүү дутагдалтай

    байсан хэвээр байгаа нь харагдаж байна. Судалгаанд оролцогчдын 60 хувь олж байгаа орлого нь

    үндсэн хэрэгцээг хангаж хүрэлцэхгүй байна гэсэн нь өмнөх жилийнхээс 15 хувиар өссөн байна

    (Зураг 6). Мөн түүнчлэн, судалгаанд оролцогчдын дөрөвний нэг нь хөдөө орон нутгаас ирсэн

    мэргэжилгүй ажилчид (өмнөх жилийн судалгаанд энэ үзүүлэлт 28 хувьтай байсан) байгаа ба

    судалгаанд оролцогчдын бараг 40 хувь нь албан ёсны ажил олж чадахгүй байгаагаас албан бус

    салбарт ажиллаж байгаа гэжээ (өмнөх жилийн судалгаанд энэ үзүүлэлт 46 хувьтай байсан).

    Нэгдсэн төсвийн үр дүнгийн гүйцэтгэл

    Нэгдсэн төсвийн орлого хураалт төлөвлөгөөнөөс тасарсан хэдий ч зарлага хурдацтай өссөн

    хэвээр байна

    Эхний найман сарын байдлаар нэгдсэн төсвийн нийт зарлага өмнөх оны мөн үетэй

    харьцуулахад нэрлэсэн дүнгээрээ 42 хувь, бодит дүнгээрээ 20 хувиар тус тус өсчээ (Зураг 8).

    Хөрөнгө оруулалтын зардал наймдугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад 82 хувиар

    нэмэгдэж, нийт зарлагын өсөлтийн гуравны хоёрыг бүрдүүлжээ. Цалин хөлс4, бараа үйлчилгээний

    худалдан авалтын урсгал зардал 41 хувь, 33 хувиар тус тус нэмэгджээ (нэрлэсэн дүнгээр, он

    гарсаар).

    Өмнөх Улирлын тоймуудад5

    онцолж байсанчлан хөрөнгө оруулалтын зардлыг хэт их

    хэмжээгээр нэмэгдүүлсэнээс засгийн газрын төсөл арга хэмжээг оновчтой төлөвлөх, үнэлэх,

    хэрэгжүүлэх хязгаарлагдмал хүчин чадлын ачааллыг улам нэмэгдүүлж, энэ төрлийн зарлагын

    чанарт санаа зовоход хүргэж байна. Мөн түүнчлэн барилгын салбар энэ их өсөн нэмэгдэж байгаа

    эрэлт хэрэгцээг хангахын тулд хүчин чадлаа нэмэгдүүлж чадаагүйгээс барилгын материалын

    үнийн огцом өсөлтөнд хүргэсэн байх талтай. Энэ бүгд эдийн засгийн шингээх чадвар

    хязгаарлагдмал байгааг дахин харуулж байна.

    Эхний найман сарын байдлаар шилжүүлгийн зарлага өмнөх онтой харьцуулахад 40 хувийн

    өсөлттэй байсан. Энэ өсөлтийн ихэнх нь хувийн хэвшлийн эмнэлгүүд, сувиллын газруудад өгсөн

    төсөв хоорондын шилжүүлэг 92 хувиар өссөн, НДС-с санхүүждэг нийгмийн даатгал, халамжын

    тэтгэврийн төлбөрүүдийн улмаас бусад урсгал шилжүүлгүүд 40 хувиар өссөнөөс үүдэлтэй байна.

    Төсвийн орлого зарлагыг дагаж ижил хурдаар нэмэгдэж чадаагүй (Зураг 9). БНХАУ-ын эдийн

    засгийн өсөлт саарч, дэлхийн зах зээл дээр таваарын бүтээгдэхүүний үнэ доогуур байсны улмаас

    аж ахуйн нэгжийн ашгийн татвар, онцгой татвар, импортын НӨТ-ын хураалт тасарсан. Эхний

    найман сарын байдлаар нийт орлого нэрлэсэн дүнгээрээ 13 хувиар өсч, бодит дүнгээрээ 3.8 хувиар

    буурсан бөгөөд өмнөх оны мөн үед бодит өсөлт нь 47 хувьтай байсан юм. Аж ахуйн нэгж

    байгууллагын ашгийн татварын орлогын нийт орлогын 10 гаруй хувийг бүрдүүлдэг бөгөөд энэ

    хугацаанд хамгийн ихээр тасарчээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулсан үзүүлэлтийг тооцоход

    ашгийн татварын сарын хураалт таван сараас хойш дунджаар 30 хувиар буурч иржээ. Уул уурхайн

    компанийн ногдол ашгийн орлого, онцгой татварын орлого сүүлийн саруудад мөн тасарч, он

    гарсаар 4.5 хувь, 6.4 хувиар тус тус буурчээ. Импортын шатахуун, дизель түлшинд ногдуулах

    4 Төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2012 оны хоёрдугаар сард 80 мянган төгрөгөөр, улмаар тавдугаар сард 23

    хувиар тус тус нэмсэн.

    5 www.worldbank.org/mongolia.

    http://www.worldbank.org/mongolia

  • Улирлын эдийн засгийн тойм 2012

    11

    импортын татвар, онцгой татварыг өнгөрсөн оны тав болон арван нэгдүгээр сард хүчингүй

    болгосны улмаас тодорхой хэмжээний орлогын эх үүсвэрийн алджээ (шатахууны импортлогчид

    зөвхөн НӨТ төлдөг). От уурхайн бүтээн байгуулалтын ажил эцсийн шатандаа орж, тоног

    төхөөрөмжийн импорт цаашид багасах төлөвтэй байгаа бөгөөд импортын барааны НӨТ (гол төлөв

    уул уурхайн тоног төхөөрөмж) наймдугаар сарын байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад 22

    хувиар буурчээ (энэ орлого нь 2011 оны нийт орлогын зургааны нэгийг бүрдүүлж байжээ).

    2012 оны нэгдсэн төсвийн тодотголд орлогыг хэт өндөр авсан учраас нийт тэнцэл

    төлөвлөгөөнөөс давах магадлал өндөр байна …

    2012 оны төсвийн гүйцэтгэл нь орлогын төлөвлөгөөг бодитой гаргахын ач холбогдлыг

    тодорхой харуулж өгсөн. 2012 оны нэгдсэн төсвийг анх батлахад (2011 оны сүүлээр) импортын

    өсөлт, өмч хувьчлалын орлого, татварын урьдчилгаа, Тавантолгойн ордын баруун Цанхийн хэсэг

    дээр ажиллах гадаадын уул уурхайн компанийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулсны төлбөр

    зэрэг үзүүлэлтүүдийг хэт өндөр авч тусгасан. Эдгээр үзүүлэлтүүдийг үндэс болгож, 2011 оны

    зарлага санхүүжилтийн гүйцэтгэлийг харгалзан төсвийн нийт зарлагыг 32 хувиар өсгөхийн

    зэрэгцээ нийт алдагдлыг ДНБ-ий нэг хувьд барихаар тооцоолсон.

    ДНБ-ий өсөлт өндөр байсан учраас хоёрдугаар сард төсөвт тодотгол хийж, орлого, зарлагыг 2-

    3 хувиар өсгөж баталсан. Гэвч дээр дурьдсан шалтгааны улмаас төсвийн орлого тасарсан: уул

    уурхайн салбараас төвлөрүүлэх орлого (аж ахуйн нэгжийн ашгийн татвар, ногдол ашиг, импортын

    тоног төхөөрөмжийн НӨАТ) тооцож байснаас хамаагүй ихээр буурсан. Үүний зэрэгцээ ТТ

    уурхайгаас авахаар төлөвлөж байсан орлого, зарим төрийн өмчит аж ахуйн нэгжийн6 хувьчлал

    болоогүй зэрэг нь хүссэн үр дүн авчраагүй.

    Төсвийн орлого тасарсан учраас дахин тодотгол хийх шаардлагатай болсон. Тодотголын

    хүрээнд орлогын тооцоонд ашигласан нөхцлүүдийг өөрчилсөн. Тухайлбал, хоёрдугаар сард

    хийгдсэн тодотголоор нүүрсний экспортын хэмжээг 31.5 сая тонн гэж авсан байсан бол 22.8 сая

    тонн болгож бууруулсан. Мөн түүнчлэн зэсийн үнэ зун бага зэрэг унасныг харгалзан үзэж,

    төсвийн тооцоонд ашиглах нэг тонн зэсийн үнийг 9,760.5 ам. доллараар авсан байсныг 7,970 ам.

    доллар болгож бууруулсан. Нүүрсний (коксжих нүүрс) үнийг хоёрдугаар сард хийсэн тодотголтой

    харьцуулахад 23-29 хувиар багасгаж авсан.

    Сүүлд тодотгосон орлого одоо 694 тэрбум төгрөг байгаа бөгөөд энэ нь эхний тодотголоос 11

    хувиар доогуур байгаа юм. Харин төсвийн зарлагыг үүнтэй ижил хэмжээгээр танаж чадаагүй

    бөгөөд дөнгөж 156 тэрбум төгрөгөөр хасч, нийт алдагдал 680 гаруй тэрбум төгрөг буюу ДНБ-ий

    4.2 хувьтай тэнцэхээр баталсан (Хүснэгт and Хүснэгт ). Хоёрдахь тодотголоор дотоодын хөрөнгө

    оруулалтын зардлыг 284 тэрбум төгрөгөөр багасгасан боловч татаас, шилжүүлгийн зардлыг 125

    тэрбум төгрөгөөр өсгөж баталсан: одоо нийт зарлагын 37 хувийг татаас, шилжүүлэг эзэлж байгаа

    бөгөөд 2012 оны төсвийн төсөлд тусгасан дүнгээс даруй 141 тэрбум төгрөгөөр өсөөд байна.

    Хөрөнгө оруулалтын зардлыг танахдаа зарим төсөл, арга хэмжээг МУХБ руу шилжүүлсэн (284

    тэрбум төгрөгийн 113 тэрбум төгрөгийг шилжүүлсэн) нь зардлын хиймэл таналт болсон бөгөөд

    ирэх хоёр жилд төсвийн санхүүжилт шаардлагатай болох нь тодорхой.

    Эдийн засгийн өсөлтийн хурдац нэгдүгээр улирлаас хойш саарч байгаа үзүүлэлт гарч байсныг

    үл харгалзан ДНБ-ий төсөөллүүдийг хоёр дахь тодотголоор мөн өөрчилсөн.7

    6 Төрийн банк.

    7 2012 оны ДНБ-ий төсөөлөл эхний тодотголоос өөрчлөгдөөгүй байгаа бөгөөд хоёр дахь тодотголд 16,133 тэрбум

    төгрөгөөр авсан.

  • Улирлын эдийн засгийн тойм 2012

    12

    2011 оноос эхлэн засгийн газар тэнцвэржүүлсэн орлогын илүүдлийг Төсвийн

    тогтворжуулалтын санд хуримтлуулж ирсэн. Одоогоор уг санд 241 тэрбум төгрөг буюу ДНБ-ий

    2.2 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө хуримтлагдаад байна. Гэвч орлогын төлөвлөгөө тасарсны

    улмаас 2012 онд төвлөрүүлэх ёстой орлогын хэмжээг хоёр дахь тодотголоор үлэмж хасч, эхний

    тодотголоор батлагдсан дүнгийн гуравны нэгийг үлдээжээ (322 тэрбум төгрөгөөс 101 тэрбум

    төгрөг болгосон).

    Төсвийн орон зай ойрын үед хязгаарлагдмал байх бөгөөд засгийн газар ТТБХ-иар тогтоосон

    тусгай шаардлагыг хангахад төсвийн зарлагын өсөлтийг ихээхэн хязгаарлах хэрэгтэй болно. ОТ

    төслөөс орох цэвэр орлого төсөвт хэсэг хугацааны дараа төвлөрч эхлэх болно (засгийн газрын хувь

    оролцоог санхүүжүүлэхэд авсан зээлийн эргэн төлөлт, татварын урьдчилгааны суутгалын улмаас).

    ОТ төслийн үйл ажиллагаанд ямар нэгэн тасалдал үүсвэл (жишээлбэл, зэсийн хүдрийг

    боловсруулахад шаардлагатай байгаа эрчим хүчийг БНХАУ-аас авах асуудал сунжирвал) туйлдаа

    хүрээд төсвийн алдагдалд сөргөөр нөлөөлөх болно.

    … Хөгжлийн банкнаас төсвийн гадуур их хэмжээний санхүүжилт хийгдэж, дараа төлөх

    нөхцөлтэй барих, шилжүүлэх төслүүд хэрэгжиж байна

    Moнгол Улс 2008-2009 оны санхүү эдийн засгийн хямралаас сургамж авч, Төсвийн тогтвортой

    байдлын тухай хуулийг батлаж, эрдэс баялгийн үнийн савалгааны үр нөлөөг саармагжуулах,

    төсвийн зарлагын өсөлтийг хязгаарлах замаар эдийн засгийг хэт халалтаас сэргийлэх, улсын өр

    дээр дээд хязгаар тогтоох замаар төсвийн төлбөрийн чадварыг урт хугацаанд хангах зорилт

    дэвшүүлсэн. 2012 он гарсаар гарсан шийдвэрүүдийг харахад ТТБХ-ийг 2013 онд бүхэлд нь хатуу

    чанд мөрдүүлэхийн ач холбогдлыг онцолж байна. Хөгжлийн Банкнаас олгож байгаа их хэмжээний

    зээл, нэн ялангуяа орлого бүрдүүлдэггүй нийтийн дэд бүтцийн төслүүдэд хийгдэж буй

    санхүүжилт, цаашилбал автозам, эрчим хүчний салбарт хувийн хэвшлийн өөрийн санхүүжилтээр

    төсвөөс дараа төлөх нөхцөлтэй хэрэгжиж буй төслүүд Төсвийн Тогтвортой Байдлын Хуулийн утга

    санааг алдагдуулах эрсдэл дагуулж байна. Ийм төрлийн төсвийн гадуурх хөрөнгө оруулалтын

    зардал 2012 онд ДНБ-ий 4-5 хувьтай тэнцэх тооцоо байгаа нь нэгдсэн төсвийн нийт алдагдлыг 9

    хувьд хүргэж, одоо яригдаж буй төлөвлөгөөгөөр 2013 онд илүү өндөр болох магадалтай байна.

    Хөгжлийн банкны тухай хуулийн зохицуулалтын хүрээг бэхжүүлэх шаардлагатай байна

    Хөгжлийн Банкнаас (МУХБ) олгож байгаа зээл Төсвийн Тогтвортой Байдлын Хууль (ТТБХ)-д

    заасан тэнцвэржүүлсэн тэнцэл эсвэл зарлагын тусгай шаардлагад хамрагдахгүй байна (МУХБ-ны

    татан төвлөрүүлсэн зээлийн эх үүсвэр өрийн тусгай шаардлагад хамрагдаж байгаа). Өөрөөр хэлбэл

    ТТБХ-ийн савалгааг саармагжуулж, дэд бүтцийн салбарт хэт их зарлага санхүүжилт хийснээс

    эдийн засагт хэт халалт үүсэхээс сэргийлэхэд чиглэсэн утга санаа нь алдагдаж байна. МУХБ-ны

    зээлийн цар хүрээ, санхүүжилт олгож буй төслүүдийн зорилгыг харгалзан үзвэл ийм эрсдэл

    онцгой өндөр болж байна. 2012 онд МУХБ автозам, төмөр зам, эрчим хүч, дулаан, орон сууц,

    Сайншандын аж үйлдвэрийн парк зэрэг төслүүдэд нийтдээ 600 сая ам. доллартай тэнцэх

    хэмжээний санхүүжилт олгохоор төлөвлөж байна. Энэ мөнгөн дүн нь улсын төсвийн хөрөнгө

    оруулалтын зардлын 50 орчим хувьтай тэнцэж байна. Эдгээр төслүүдийн зарим нь, тодруулбал 150

    сая ам. долларын зээлийн санхүүжилт авах учиртай автозамын төслүүд нь нийгмийн чанартай

    төслүүд бөгөөд орлого бүрдүүлэхгүй учраас зээлийн үндсэн төлбөр, хүүгийн зардалд улсын

    төсвийн хөрөнгө шаардлагатай болох болно.

    Иймд, Засгийн газар дараах асуудлаар бодлогоо тодорхой болгосон байх нь чухал байна. Үүнд:

    (a) МУХБ-наас олгох нийт зээлийн хэмжээнд хязгаар тогтоож, ТТБХ-ийн зарчим, нэн ялангуяа

    төсвийн зарлагын тусгай шаардлагад нийцүүлэх; (б) МУХБ нь зөвхөн орлого бүрдүүлдэг

    төслүүдэд санхүүжилт олгох; эсвэл (в) хэрвээ нийгмийн чанартай замын төслүүдийг

    санхүүжүүлэхээр бол ийм төрлийн төслүүдэд олгож буй зээлийн хэмжээг (жишээлбэл, автозамын

  • Улирлын эдийн засгийн тойм 2012

    13

    төслүүдэд олгох гэж байгаа 150 сая ам. доллар) улсын төсөвт оруулан тусгаж, ТТБХ-иар тогтоосон

    зарлагын тусгай шаардлагыг хангах. Бусад орнуудын туршлагаас харахад ийм тодорхой

    бодлогогүй нөхцөлд хөгжлийн банк нь тэргүүлэх чиглэлийн бус эсвэл эдийн засгийн ашиггүй дэд

    бүтцийн төслүүдийг санхүүжүүлэх ил тод бус, эсвэл төсвийн хязгаарыг тойрч гарах арга зам болж

    ашиглагдах эрсдэлтэй байдаг. Хөгжлийн банкны санхүүжүүлсэн төслүүд зээлдэгчдэд эргэн төлөлт

    хийхэд шаардлагатай бэлэн мөнгөний орлого бүрдүүлэхгүй учраас ийм үйл ажиллагаа нь эцсийн

    дүндээ төсвөөс их хэмжээний зардал гарахад хүргэдэг.

    МУХБ нь улс орны дэд бүтцийн урт хугацааны эрэлт хэрэгцээг макро эдийн засгийн хувьд

    тогтвортой байдлаар хангах нөхцлийг бүрдүүлэх бодлогыг хэрэгжүүлэхэд Хөгжлийн банкны

    тухай хуулинд байгаа хэд хэдэн сул тал, дутагдлыг арилгах шаардлагатай байна. Хөгжлийн

    банкны тухай хуулийг хөгжлийн банк нь амжилтанд хүрч чадсан Бразил, Өмнөх Африк, Канад,

    Өмнөд Солонгос, Турк зэрэг улсуудын хуультай харьцуулж үзэхэд дараах асуудлууд шууд нүдэнд

    тусч байна. Үүнд (Хайрцаг 1):

    Хайрцаг 1: Монгол Улсын Хөгжлийн Банкны Хуулийн сул талууд

    Хөгжлийн Банкны хууль, эрх зүйн зохицуулалтанд дараахь сул талууд байдаг бөгөөд эдгээрийг

    нэн даруй засаж сайжруулах хэрэгтэй байна:

    • Бүрэн эрхийг хангалттай тодорхойлоогүй: Хуулийн 8-р зүйлийн 8.1 хэсэгт МУХБ-ны

    бүрэн эрхийг УИХ-аас баталсан хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүлэх гэж заасан бол

    10-р зүйлийн 10.1.3-т эдгээр төсөл, хөтөлбөр нь эдийн засгийн өсөлтийг дэмжиж, нэмүү өртөг

    шингээсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн баримжаатай гэж тодотгожээ. Бүрэн эрхийн тухайд

    өртөг зардлыг нөхөх асуудлыг шууд тусгаагүйгээс МУХБ татварын орлогоор санхүүжих ёстой

    төслүүдийг санхүүжүүлж болох санаа харагдаж байна.

    • Санхүүжүүлэх төслүүдийн сонгон шалгаруулалтан дээр УИХ, МУХБ-ны ТУЗ-ийн эрх

    мэдэл тэнцвэртэй бус: Хуулийн 8-р зүйлийн 8.1 хэсэгт МУХБ нь УИХ-аас баталсан төслүүдийг

    хэрэгжүүлэх үүрэгтэй, тэрхүү жагсаалтыг УИХ-ын жил бүрийн хаврын чуулганаар батална гэжээ.

    Энэ нь МУХБ-ны бие даасан, хараат бус байдлыг алдагдуулж байна. Засгийн газар хувь

    нийлүүлэгчдийн хувьд МУБХ-ны зээлийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийг тогтоож болох

    хэдий ч тодорхой төслүүдийн тухайд МУБХ мэргэжлийн судалгаа, үнэлгээ хийж, гүйцэтгэх

    удирдлага, эсвэл ТУЗ-аар батлуулах нь зүйтэй.

    • ТУЗ засгийн газраас бүрэн гүйцэд бие даасан байж чадахгүй байгаа явдал: Хуулийн 17-р

    зүйлд ТУЗ-ийн гишүүдийг засгийн газар томилж, чөлөөлнө, мөн хараат бус гишүүд нь цөөнх (ёсөн

    гишүүний гурав нь) байна гэжээ. 22-р зүйлийн 22.1.10-т ТУЗ-ийн гишүүдийг “гурав хүртэл

    жилийн” хугацаагаар томилж, засгийн газар ТУЗ-ийн гишүүнийг хугацаанаас нь өмнө чөлөөлж

    болно гэж заажээ. Бие даасан, хараат бус байдлаа хадгалахын тулд амжилттай ажиллаж байгаа

    хөгжлийн банкууд томилгооны хугацаанд илүү баталгаа, хамгаалалт гарган өгч, ТУЗ-ийн

    гишүүдийг тодорхой хугацаагаар томилдог бөгөөд энэ хугацаа нь сонгуулийн мөчлөгөөс зөрсөн

    байхаас гадна хугацаанаас нь өмнө чөлөөлөх нөхцөл, журмыг тодорхой тогтоосон байдаг.

    Хуулийн 22-р зүйлийн 22.1.5-т засгийн газар “МУХБ-ны зээлийн бодлого, түүний хэрэгжилтийн

    талаар банк болон бусад эрх бүхий байгууллагуудтай шууд холбоотой байж, өөрийн байр суурийг

    илэрхийлэх”-ийг зөвшөөрчээ. Энэ заалт МУХБ-ийг улс төрийн нөлөөлөлд өртөмтгий болгож

    байгаа бөгөөд МУХБ-ны бие даасан байдлын тухай 6-р зүйлийн 6.1.2-т заасан зарчимтай

    зөрчилдөж байна.

    • Сангийн яамны хяналтын үүрэг хангалттай бус: Төсөвт учирч болзошгүй эрсдэлийг

    багасгах зорилгоор хөгжлийн банкны ТУЗ-д Сангийн яам хүчтэй төлөөлөлтэй байхыг зөвлөдөг.

    Цаашид хөрөнгө оруулалт зардал ихээхэн нэмэгдэж, эрдэс баялгийн үнийн савалгаатай холбоотой

    тодорхой эрсдэлүүд тулгарч болзошгүй учраас МУБХ-ны хувьд Сангийн яамны төлөөлөл хүчтэй

  • Улирлын эдийн засгийн тойм 2012

    14

    байх нь зүйтэй.

    • Хяналт шалгалтын тодорхой чиг үүрэг байхгүй: Хөгжлийн банкны зохицуулалт, хяналт

    шалгалтын сайн туршлагаас харахад төр өмчлөл, хяналт шалгалтын үүргээ тусгаарласан байх

    шаардлагатай. Хяналт шалгалтын чиг үүрэг нь төр засгийг зээлийн эрсдэлээс, хувийн хэвшлийг

    шударга бус өрсөлдөөнөөс хамгаалж, тухайн байгууллага нь ил тод байх, төслүүдийн эрсдэлийн

    удирдлага, мониторинг, үнэлгээг зохистой түвшинд хэрэгжүүлдэг нөхцлийг бүрдүүлэхэд чиглэх

    ёстой. Зохицуулалтын хүрээнд тогтоосон шаардлагыг хангаж ажиллаагүй байгууллагад арга

    хэмжээ авах хууль эрх зүйн чадамж хянан шалгагч нарт байх ёстой. МУХБ-ны тухай хуулинд

    хянан шалгагчийн үүрэг ролийг тодорхой заагаагүй байна. Сангийн яам зээлийн баталгаа гаргах

    асуудал дээр хяналт тавих үүрэгтэй бол МУБХ нь төв банкинд (Монголбанк) санхүүгийн

    тайлангаа гаргаж өгөх ёстой. Харин хяналт шалгалтын чухал чиг үүргүүд тусгагдаагүй байна. Уул

    нь МУХБ Монголбанкны хяналт шалгалтан дор үйл ажиллагаагаа явуулах ёстой.

    • Зээл олгох эрх мэдэл хэт их: Хуулийн 24-р зүйлд зээл, өөрийн хөрөнгийн харьцааны дээд

    хязгаарыг 50:1-ээр тогтоожээ. Өөрөөр хэлбэл өөрийн хөрөнгийн харьцаа 2 хувь гэсэн үг. 13-р

    зүйлийн дагуу МУХБ нь гуравдагч этгээдэд зээлийн баталгаа гаргаж болно. Эдгээр нь маш сул

    шаардлага бөгөөд засгийн газарт цагаа олоогүй эрсдэл учруулж болзошгүй юм. Үр дүн сайтай

    байгаа хөгжлийн банкуудын хувьд өөрийн хөрөнгийн харьцаа 12-оос 30 хувийн хооронд байдаг.

    Иймд засгийн газар МУХБ-ны бодлогыг дээр дурьдсан асуудлуудын хүрээнд тодорхой гаргаж,

    МУХБ-ны хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

    “Барих-шилжүүлэх” буюу дараа төлөх нөхцөлийг зогсоох шаардлагатай

    УИХ-ын 2008 онд баталсан тогтоолын дагуу автозам, эрчим хүчний салбарт барилгын

    компанийн өөрийн санхүүжилтээр төсвөөс дараа төлөх нөхцөлтэйгээр төсөл хэрэгжүүлэхийг

    зөвшөөрсөн байдаг. Ийм төрлийн төслийн зардал 2008 онд төсвийн санхүүжилттэй нийт төслийн

    өртгийн гурван хувьтай тэнцэж байсан бол 2009, 2010 онд 25 гаруй хувь хүрч өссөн бөгөөд

    одоогоор томоохон дүнтэй хэвээр байна. Дараа төлөх нөхцөлтэй төслүүдийн барилгын ажил

    тайлант онд хийгддэг хэдий ч тухайн оны төсөвд тусгагддаггүй бөгөөд дараа нөхөн төлбөр

    хийгдэх ёстой үед гарч ирдэг учраас ТТБХ-ийн үйлчлэлийг сулруулж байна. Хөдөө орон нутгийн

    автозамыг ийм нөхцлөөр барихад илүү их өртөгтэй болж байна. Учир нь барилгын компаниуд

    арилжааны банкнаас зээл авч ажлаа санхүүжүүлдэг тул төсвөөс шууд санхүүжүүлсэн төсөлтэй

    харьцуулахад төслийн өртөг 25-30 хувиар нэмэгддэг гэсэн тооцоо бий. Дараа төлөх нөхцөлтэй

    төслүүдийн хувьд засгийн газар маш бага хэмжээний эрсдэлийг хувийн хэвшилд шилжүүлдэг бол

    санхүүжилтийн өртгийн нэмэгдэл зардлыг эцсийн дүндээ улсын төсөв даадаг боловч ажил

    гүйцэтгэхтэй холбоотой ямар нэгэн үр ашгийн өгөөж бий болдоггүй. Иймд дараа төлөх нөхцөлтэй

    төслүүд нь оновчтой шийдэл биш учраас тэдгээрийг зогсоож, төсвийн шууд санхүүжилтээр

    хэрэгжүүлдэг болох нь зүйтэй.

    Хүснэгт 2 Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлээр тогтоосон төсвийн ерөнхий үзүүлэлтүүдийн харьцуулалт (ДНБ-д эзлэх хувиар)

    ТХМ 2011 ТХМ 2012 ТХМ 2013

    2012 эхний

    тод.

    2012 хоёр дах

    тод.

    Нэгдсэн төсвийн нийт

    орлогын доод хязгаар 35.4 35.4 30.3 37.2 34.3

    Нэгдсэн төсвийн нийт

    зарлагын дээд хязгаар 40.4 39.4 32.3 40.1 39.1

    Төсвийн нийт тэнцлийн дээд

    хязгаар -5.0 -4.0 -2.0 -2.9 -4.8

    Хөрөнгө оруулалтын зардлын 6.3 6.0 4.7 12.4 10.7

  • Улирлын эдийн засгийн тойм 2012

    15

    доод хязгаар

    Эх сурвалж: Дэлхийн Банк, Сангийн яамны төсвийн баримт бичиг.

    Хүснэгт 3: 2012 оны нэгдсэн төсвийн тодотгол (ДНБ-д эзлэх хувиар)

    2011 гүйц. 2012 2-р

    сарын тод.

    2012 9-р

    сарын тод.

    Эхний тод-с

    өөрчлөгдсөн

    хувь

    Нийт орлого, тусламжийн дүн 44.0 39.2 34.9 -11%

    Тэнцвэржүүлсэн орлого,

    тусламжийн дүн

    41.6 37.2 34.3 -8%

    Татварын орлого 36.1 30.6 30.5 0%

    Аж ахуйн нэгжийн ашгийн

    татвар

    5.4 4.1 4.1 0%

    Хувь хүний орлогын татвар 2.3 1.7 1.8 4%

    Татварын бус орлого 5.4 6.6 3.7 -44%

    Уул уурхайтай холбоотой орлого 11.7 11.4 10.9 0%

    Нийт зарлага, цэвэр зээл 49.2 40.1 39.1 -2%

    Урсгал зарлага 31.9 28.0 28.6 2%

    Цалин хөлс 7.9 7.6 7.6 -1%

    Бараа үйлчилгээ 6.9 5.4 5.4 1%

    Татаас, шилжүүлэг 1.2 0.7 0.7 9%

    Хөрөнгө оруулалтын зардал 15.5 13.2 13.9 5%

    Дотоодын хөрөнгө оруулалт 10.1 10.5 8.7 -17%

    Их засвар 0.5 0.3 0.3 6%

    Эрдэс баялгийн бус тэнцэл -16.5 -12.3 -15.2 28%

    Суурь тэнцэл -9.6 -1.7 -3.9

    Нийт тэнцэл -5.2 -0.9 -4.2

    Тэнцвэржүүлсэн тэнцэл -7.6 -2.9 -4.8

    Төсвийн тогтворжуулалтын санд

    хуваарилсан орлого

    2.2 2.0 0.63 -69%

    Эх сурвалж: Дэлхийн Банк, Сангийн яамны төсвийн баримт бичиг.

    Зураг 7 Нэгдсэн төсвийн зарлага, гол төлөв хөрөнгө

    оруулалтын төслийн зардал буурахгүй байгаагаас Зураг 8 . . . нэгдсэн төсвийн тэнцэл сүүлийн

    саруудад мууджээ Төсвийн зарлагын өсөлт, хувиар, өмнөх оны мөн үетэй

    харьцуулсан, 2012 оны 8-р сарын байдлаар ДНБ-д эзлэх хувиар* ДНБ-д эзлэх хувиар*

    Нийт орлого, тусламж (ЗТ) Нийт зарлага, цэвэр зээл (ЗТ) Нийт зарлага (ЗТ) Нийт тэнцэл (БТ) Төсвийн тохируулга хийсэн тэнцэл (БТ)

  • Улирлын эдийн засгийн тойм 2012

    16

    Тайлбар: *ДНБ-ий 2011 он хүртэлх гүйцэтгэл,

    түүнээс хойш Дэлхийн Банкны тооцоо судалгааг

    ашиглан ДНБ-ий төсөөллийг гаргав. ** Төсвийн

    тохируулга хийгдсэн тэнцэлд нийт зарлагаас цэвэр

    зээлийг хасч, зөвхөн урсгал зарлага, хөрөнгө

    оруулалтын зардлыг үлдээж тооцсон.

    Эх сурвалж: Сангийн яам, ҮСХ, Дэлхийн Банкны мэргэжилтнүүдийн тооцоо судалгаа.

    Зураг 9 Төсвийн орлого бүрдүүлэлт муудах зуур Зураг 10 төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 8-р сард

    ДНБ-ий 10 хувьд хүрлээ Орлогын өөрчлөлт, хувиар, өмнөх жилийн мөн үетэй

    харьцуулсан, 2012 оны 8-р сар Jan 2010=100

    Эх сурвалж: ҮСХ, Монголбанк, Haver, Datastream, Дэлхийн Банкны мэргэжилтнүүдийн тооцоо судалгаа.

    Гадаад салбар: төлбөрийн тэнцэл ба валютын ханш

    Импорт одоо буурч байгаа хэдий ч гадаад худалдааны алдагдал нэмэгдсээр байна

    -40

    -20

    0

    20

    40

    60

    80

    100

    120

    Tota

    l exp

    . & n

    et le

    nd

    ing

    Cu

    rr. E

    xp

    Wag

    es &

    sal

    arie

    s

    Go

    od

    s &

    ser

    vice

    s

    Sub

    sid

    y

    Tran

    sfer

    s

    Cap

    Exp

    .

    real nominal

    -15

    -10

    -5

    0

    5

    10

    20

    25

    30

    35

    40

    45

    50

    Aug-09 Feb-10 Aug-10 Feb-11 Aug-11 Feb-12 Aug-12

    Revenue & grants (LHS)

    Total expenditure and net lending (LHS)

    Total expenditure (LHS)

    Fiscal balance (RHS)

    Adjusted fiscal balance** (RHS)

    -3.8 -30-20-10

    0102030405060

    Tota

    l rev

    . & g

    ran

    ts

    Co

    rp. i

    nco

    me

    tax

    Pe

    rso

    nal

    inco

    me

    tax

    VA

    T d

    om

    est

    ic

    VA

    T o

    n im

    po

    rts

    Exci

    se t

    axe

    s

    Taxe

    s o

    n f

    ore

    ign

    tra

    de

    Ro

    yalt

    y

    real nominal

    -20

    -15

    -10

    -5

    0

    5

    Dec-08 Jun-09 Dec-09 Jun-10 Dec-10 Jun-11 Dec-11 Jun-12

    Non mining balanceFiscal balanceStructural fiscal balance

    Нийт зарлага, цэвэр зээл Урсгал зарлага Цалин хөлс Бараа үйлчилгээ Татаас Шилжүүлэг Хөрөнгө оруулалт

    Нийт орлого, тусламжийн дүн Аж ахуйн нэгжийн ашгийн татвар Хувь хүний орлогын албан татвар Дотоодын НӨТ Импортын НӨТ Онцгой татвар Нөөц ашигласны төлбөр

    Эрдэс баялгийн бус тэнцэл Нийт тэнцэл Тэнцвэржүүлсэн тэнцэл

  • Улирлын эдийн засгийн тойм 2012

    17

    Гадаад худалдааны алдагдал наймдугаар сард улам нэмэгдэж (Зураг 11). 2012 оны наймдугаар

    сарын байдлаар 2.2 тэрбум ам. долларт (12 сарын гулсмал нийлбэрээр тооцсон8) хүрсэн бөгөөд

    жилийн өмнө 1.5 тэрбум ам. долларын алдагдалтай байжээ. Гол шалтгаан нь ОТ уурхайн бүтээн

    байгуулалттай холбоотой импорт багассан, өргөн хэрэглээний бараа импортлох дотоодын эрэлт

    өндөр байсан, Хятад улс руу гаргах нүүрсний экспорт буурсан зэрэг байв. Тээвэр болон машин

    механизмын тоног төхөөрөмжийн импорт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувь, 8 хувиар

    тус тус буурч, 2011 онд нийт импортын 70 хувийг эзэлж байсан ОТ-н бүтээн байгуулалттай

    холбоотой тоног төхөөрөмжийн импорт мөн бүүрсан байна (Зураг 12). Нийт импорт наймдугаар

    сарын байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8 хувиар буурчээ. ОТ төслийн бүтээн

    байгуулалт өнгө�