74
2 0 1 8 Арбитрын Хэрэг Хянан Шийдвэрлэх Дүрэм

2 Арбитрын Хэрэг Хянан Шийдвэрлэх Дүрэм · 2019. 5. 21. · Танилцуулга Хонгконгийн Олон Улсын Арбитрын Төвийн

  • Upload
    others

  • View
    4

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: 2 Арбитрын Хэрэг Хянан Шийдвэрлэх Дүрэм · 2019. 5. 21. · Танилцуулга Хонгконгийн Олон Улсын Арбитрын Төвийн

2018

Арбитрын ХэрэгХянан ШийдвэрлэхДүрэм

ХОУАТ-ийн маргаан шийдвэрлэх механизмын талаар мэдээлэл авахыгхүсвэл дараах хаягаар холбогдоно уу:

Ерөнхий нарийн бичгийн даргаХонгконгийн олон улсын арбитрын төв 38-р давхар, Хоёр Эксчейнж Скүэр, 8 Коннат плэйс, Сентрал, Хонгконг Утас: +852 2525 2381 Факс: +852 2524 2171Цахим хаяг: [email protected] Цахим хуудас: h�p://www.hkiac.org

2018 Арбитры

н Хэрэг Х

янан Шийдвэрлэх Д

үрэм

Page 2: 2 Арбитрын Хэрэг Хянан Шийдвэрлэх Дүрэм · 2019. 5. 21. · Танилцуулга Хонгконгийн Олон Улсын Арбитрын Төвийн

2018 ХОУАТ-ИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ДҮРЭМ (ХОУАТ-ийн Зөвлөлөөс зөвшөөрөл хүлээгдэж буй, ХОУАТ-ийн Дүрэм Засварлах Хорооноос баталсан текст)

Page 3: 2 Арбитрын Хэрэг Хянан Шийдвэрлэх Дүрэм · 2019. 5. 21. · Танилцуулга Хонгконгийн Олон Улсын Арбитрын Төвийн

2

ХОНГКОНГИЙН ОЛОН УЛСЫН АРБИТРЫН ТӨВ

АРБИТРЫН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ДҮРЭМ 2018

ТанилцуулгаХонгконгийн Олон Улсын Арбитрын Төвийн (цаашид “ХОУАТ” гэх) Зөвлөлөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны уян хатан байдал болон зардал хэмнэхийг эрэлхийлж буй талуудын хэрэгцээнд зориулан энэхүү арбитрын Дүрмийг гаргасан болно.

Дүрмийн хэрэглэх хүрээАливаа маргаан гарахаас өмнө эсхүл маргаан гарсны дараа байгуулсан арбитрын хэлэлцээр эсвэл бичгээр үйлдсэн гэрээнд энэхүү Дүрмийг хэрэглэхээр тохиролцож болно. Энэхүү Дүрмийг гэрээгээр эсхүл олон улсын гэрээний дагуу үүссэн олон улсын болон дотоодын арбитрын ажиллагааны алинд ч хэрэглэж болно. Дүрмийн үйлчлэх хүрээг 1-р зүйлд заасан болно.

Хүчин төгөлдөр болохЭнэхүү Дүрэм нь 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр хэрэгжинэ.

Aрбитрын хэлэлцээрийн cанал болгох жишээ1. Ирээдүйд үүсч болох маргаанаа энэхүү Дүрмийн

дагуу арбитрын журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй гэрээний талууд нь арбитрын хэлэлцээрийн дараах загвар заалтыг ашиглаж болно:

“Энэхүү гэрээтэй холбоотой буюу гэрээнээс үүсэх гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээг тайлбарлах, гэрээний үүргийн гүйцэтгэл, гэрээний зөрчил, гэрээг цуцлах эсхүл гэрээний бус үүрэгтэй холбоотой аливаа маргаан, санал зөрөлдөөн болон гомдлыг холбогдох журмын дагуу Арбитрын Мэдэгдэл гаргасан өдрийн байдлаар хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хонконгийн Олон Улсын Арбитрын Төв (ХОУАТ)-ийн гаргасан Арбитрын Дүрмийн дагуу ХОУАТ-өөр удирдуулсан арбитрын ажиллагаагаар шийдвэрлүүлнэ.

* Энэхүү арбитрын заалтыг зохицуулах хууль нь ... (Хонгконгийн хууль) байна.

Арбитрын ажиллагааны харьяалал нь ... (Хонгконг) байна.

** Маргаан шийдвэрлэх арбитрчдын тоо ... (нэг эсвэл гурав) байна. Арбитрын ажиллагааг ... (сонгосон хэлийг оруулна уу) хэлээр явуулна.”

Page 4: 2 Арбитрын Хэрэг Хянан Шийдвэрлэх Дүрэм · 2019. 5. 21. · Танилцуулга Хонгконгийн Олон Улсын Арбитрын Төвийн

3

* Сонголтоор оруулах. Энэхүү заалтыг гэрээнд дагаж мөрдөх хууль болон арбитрын харьяаллын хуулиуд нь өөр байх тохиолдолд хэрэглэнэ. Арбитрын заалтыг зохицуулах хууль нь арбитрын заалтын бүтэц, хамрах хүрээ, цуцлах нөхцөл, хүчин төгөлдөр байдал, үйлчлэл, хэрэгжүүлэх нөхцөл болон арбитрын заалтад хамаарах талуудыг тодорхойлох зэрэг асуудлуудыг зохицуулдаг. Арбитрын заалтыг зохицуулах хууль нь үндсэн гэрээний дагаж мөрдөх хуулийг орлохгүй.

** Сонголтоор оруулах

2. Арбитрын хэлэлцээр байгуулаагүй буюу арбитраар маргаанаа шийдвэрлүүлэх талаар өмнө нь тохиролцоогүй маргалдагч талууд нь нэгэнт үүссэн маргааныг дараах нөхцлүүдийг харилцан тохиролцсоноор маргаанаа энэхүү Дүрмийн дагуу арбитрын ажиллагаагаар шийдвэрлүүлж болно:

"Дор гарын үсэг зурагч талууд нь (маргаантай байгаа болон зөрчилдөөн гарсан болон маргаан гарч болох гэрээний талаар товч тайлбар оруулна уу) -тай холбогдож эсвэл үүнээс үүссэн маргаан, зөрөлдөөн, нэхэмжлэлийг ( гэрээний бус үүргээс үүдсэн маргааныг мөн ойлгоно) Хонгконгийн олон улсын арбитрын төвөөр (ХОУАТ) удирдуулсан арбитрын ажиллагаагаар ХОУАТ-ийн баталсан Дүрмийн дагуу шийдвэрлүүлэхээр харилцан тохиролцов.

Энэхүү арбитрын хэлэлцээрийг зохицуулах хууль нь ... (Хонгконгийн хууль) байна.

Арбитрын ажиллагааны харьяалал нь ... (Хонгконг) байна.

** Маргааныг шийдвэрлэх арбитрчийн тоо нь... (нэг эсхүл гурван арбитрч) байна. Арбитрын үйл ажиллагааг...(сонгосон хэлийг оруулна уу) хэлээр явуулна.

Гарын үсэг зурсан: (Нэхэмжлэгч)

Гарын үсэг зурсан: (Хариуцагч)

Он сар өдөр: "

* Сонголтоор оруулах. Энэхүү заалтыг гэрээнд дагаж мөрдөх хууль болон арбитрын харьяаллын хуулиуд нь өөр байх тохиолдолд хэрэглэнэ. Арбитрын заалтыг зохицуулах хууль нь арбитрын заалтын бүтэц, хамрах хүрээ, цуцлах нөхцөл, хүчин төгөлдөр байдал, үйлчлэл, хэрэгжүүлэх нөхцөл болон арбитрын заалтад хамаарах талуудыг тодорхойлох зэрэг асуудлуудыг зохицуулдаг. Арбитрын заалтыг зохицуулах хууль нь үндсэн гэрээний дагаж мөрдөх хуулийг орлохгүй.

** Сонголтоор оруулах

Page 5: 2 Арбитрын Хэрэг Хянан Шийдвэрлэх Дүрэм · 2019. 5. 21. · Танилцуулга Хонгконгийн Олон Улсын Арбитрын Төвийн

4

ГАРЧИГ

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ. ЕРӨНХИЙ ЖУРАМ ГАРЧИГ .......... 7

1. НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ – ДҮРМИЙН ХЭРЭГЛЭХ ХҮРЭЭ ......................................................................... 7

2. ХОЁРДУГААР ЗҮЙЛ – ДҮРМИЙГ ТАЙЛБАРЛАХ ...... 8

3. ГУРАВДУГААР ЗҮЙЛ – БИЧГЭН МЭДЭЭЛЭЛ БОЛОН ЦАГИЙН ХЯЗГААРЫГ ТООЦОХ ................ 10

ХОЁРДУГААР ХЭСЭГ. АРБИТРЫН АЖИЛЛАГААГ ЭХЛЭХ .................................................... 12

4. ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ – АРБИТРЫН МЭДЭГДЭЛ.. 12

5. ТАВДУГААР ЗҮЙЛ – ХАРИУ МЭДЭГДЭЛ ................ 14

ГУРАВДУГААР ХЭСЭГ. АРБИТРЫН БҮРЭЛДЭХҮҮН .. 16

6. ЗУРГАДУГААР ЗҮЙЛ – АРБИТРЧДЫН ТОО........... 16

7. ДОЛДУГААР ЗҮЙЛ – НЭГ АРБИТРЧИЙГ ТОМИЛОХ ................................................................. 16

8. НАЙМДУГААР ЗҮЙЛ – ГУРВАН АРБИТРЧИЙГ ТОМИЛОХ ................................................................. 17

9. ЕСДҮГЭЭР ЗҮЙЛ – АРБИТРЧИЙН ТОМИЛГООГ БАТАЛГААЖУУЛАХ .................................................. 18

10. АРАВДУГААР ЗҮЙЛ – АРБИТРЫН БҮРЭЛДЭХҮҮНИЙ ХӨЛС БОЛОН ЗАРДАЛ ............ 19

11. АРВАННЭГДҮГЭЭР ЗҮЙЛ – АРБИТРЫН БҮРЭЛДЭХҮҮНД ТАВИХ ШААРДЛАГА БОЛОН АРБИТРЫН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ТАТГАЛЗАН ГАРГАХ ...................................................................... 20

12. АРВАН ХОЁРДУГААР ЗҮЙЛ – АРБИТРЧИЙГ НӨХӨН ТОМИЛОХ ................................................... 22

ДӨРӨВДҮГЭЭР ХЭСЭГ. АРБИТРЫН АЖИЛЛАГАА .... 23

13. АРВАН ГУРАВДУГААР ЗҮЙЛ – ЕРӨНХИЙ ЗҮЙЛ ... 23

14. АРВАН ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ – АРБИТРЫН АЖИЛЛАГААНЫ ХАРЬЯАЛАЛ, ГАЗАР.................... 24

15. АРВАН ТАВДУГААР ЗҮЙЛ – АРБИТРЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛ ............................................... 25

16. АРВАН ЗУРГАДУГААР ЗҮЙЛ – НЭХЭМЖЛЭЛИЙН ӨРГӨДӨЛ ................................................................. 25

17. АРВАН ДОЛДУГААР ЗҮЙЛ – ХАРИУ ТАЙЛБАР ..... 26

Page 6: 2 Арбитрын Хэрэг Хянан Шийдвэрлэх Дүрэм · 2019. 5. 21. · Танилцуулга Хонгконгийн Олон Улсын Арбитрын Төвийн

5

18. АРВАН НАЙМДУГААР ЗҮЙЛ – НЭХЭМЖЛЭЛ, ХАРИУ ТАЙЛБАРТ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ .................................................................. 27

19. АРВАН ЕСДҮГЭЭР ЗҮЙЛ – АРБИТРЫН БҮРЭЛДЭХҮҮНИЙ ХАРЬЯАЛАЛ .............................. 27

20. ХОРЬДУГААР ЗҮЙЛ – НЭМЭЛТ БИЧГЭН МЭДЭГДЭЛ................................................................ 29

21. ХОРИН НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ – ЦАГИЙН ХЯЗГААРЛАЛТ .......................................................... 29

22. ХОРИН ХОЁРДУГААР ЗҮЙЛ – НОТЛОХ БАРИМТ, ХУРАЛДААН ............................................................. 29

23. ХОРИН ГУРАВДУГААР ЗҮЙЛ – УРЬДЧИЛСАН АРГА ХЭМЖЭЭ БОЛОН ОНЦГОЙ АРГА ХЭМЖЭЭ ................................................................... 30

24. ХОРИН ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ – ЗАРДЛЫН БАРЬЦАА .................................................................. 32

25. ХОРИН ТАВДУГААР ЗҮЙЛ – АРБИТРЫН БҮРЭЛДЭХҮҮНЭЭС ТОМИЛСОН ШИНЖЭЭЧ ........ 32

26. ХОРИН ЗУРГАДУГААР ЗҮЙЛ – ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭХГҮЙ БАЙХ ............................................. 33

27. ХОРИН ДОЛДУГААР ЗҮЙЛ – НЭМЭЛТ ОРОЛЦОГЧ ТАЛ ОРОЛЦУУЛАХ................................................... 33

28. ХОРИН НАЙМДУГААР ЗҮЙЛ – АРБИТРЫН АЖИЛЛАГААГ НЭГТГЭХ .......................................... 37

29. ХОРИН ЕСДҮГЭЭР ЗҮЙЛ – ХЭД ХЭДЭН ГЭРЭЭНЭЭС ҮҮДЭЛТЭЙ НЭГ АРБИТРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ............................................................. 40

30. ГУЧДУГААР ЗҮЙЛ – ДАВХАР АРБИТРЫН АЖИЛЛАГАА ............................................................. 41

31. ГУЧИН НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ – АРБИТРЫН АЖИЛЛАГААГ ДУУСГАВАР БОЛГОХ ...................... 41

32. ГУЧИН ХОЁРДУГААР ЗҮЙЛ – ТАТГАЛЗАЛ ............. 42

33. ГУЧИН ГУРАВДУГААР ЗҮЙЛ – ШИЙДВЭР ............. 43

34. ГУЧИН ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ – АРБИТРЫН АЖИЛЛАГААНЫ ЗАРДАЛ ........................................ 43

35. ГУЧИН ТАВДУГААР ЗҮЙЛ – АРБИТРЫН ҮНДСЭН ШИЙДВЭРИЙН ХЭЛБЭР, ҮЙЛЧЛЭЛ ........................ 44

Page 7: 2 Арбитрын Хэрэг Хянан Шийдвэрлэх Дүрэм · 2019. 5. 21. · Танилцуулга Хонгконгийн Олон Улсын Арбитрын Төвийн

6

36. ГУЧИН ЗУРГАДУГААР ЗҮЙЛ – ХЭРЭГЛЭХ ХУУЛЬ, НӨХӨРСӨГ ЗОХИЦУУЛАГЧ ...................... 45

37. ГУЧИН ДОЛДУГААР ЗҮЙЛ – ЭВЛЭРЭН ХЭЛЭЛЦЭХ БУЮУ АРБИТРЫН АЖИЛЛАГААГ ЗОГСООХ БУСАД ҮНДЭСЛЭЛ ................................. 46

38. ГУЧИН НАЙМДУГААР ЗҮЙЛ – АРБИТРЫН ҮНДСЭН ШИЙДВЭРТ ЗАСВАР ОРУУЛАХ .............. 47

39. ГУЧИН ЕСДҮГЭЭР ЗҮЙЛ – АРБИТРЫН ҮНДСЭН ШИЙДВЭРИЙГ ТАЙЛБАРЛАХ ................................. 48

40. ДӨЧДҮГЭЭР ЗҮЙЛ – НЭМЭЛТ ҮНДСЭН ШИЙДВЭР ГАРГАХ ................................................... 49

41. ДӨЧИН НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ – АРБИТРЫН ЗАРДЛЫН УРЬДЧИЛГАА БАЙРШУУЛАХ ................ 49

ЗУРАВДУГААР ХЭСЭГ. БУСАД ЗААЛТУУД ................. 51

42. ДӨЧИН ХОЁРДУГААР ЗҮЙЛ – ХЯЛБАРШУУЛСАН АЖИЛЛАГАА ............................................................. 51

43. ДӨЧИН ГУРАВДУГААР ЗҮЙЛ – ЭРТ ТОДОРХОЙЛОХ ЖУРАМ ......................................... 52

44. ДӨЧИН ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ – АРБИТРЫН АЖИЛЛАГАА ГУРАВДАГЧ ЭТГЭЭД САНХҮҮЖҮҮЛЖ БУЙГ МЭДЭГДЭХ ..................................................... 54

45. ДӨЧИН ТАВДУГААР ЗҮЙЛ – МЭДЭЭЛЛИЙН НУУЦЛАЛЫГ ХАДГАЛАХ ......................................... 54

46. ДӨЧИН ЗУРГАДУГААР ЗҮЙЛ – ХАРИУЦЛАГААС ЧӨЛӨӨЛӨХ .............................................................. 56

ХАВСРАЛТ 1 БҮРТГЭЛИЙН БОЛОН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖ ... 57

ХАВСРАЛТ 2 АРБИТРЫН БҮРЭЛДЭХҮҮНИЙ ХӨЛС, ЗАРДАЛ, НӨХЦӨЛ .......................................................... 59

ХАВСРАЛТ 3 АРБИТРЫН БҮРЭЛДЭХҮҮНИЙ ХӨЛС, ЗАРДАЛ, НӨХЦӨЛ ........................................................................... 63

ХАВСРАЛТ 4 ОНЦГОЙ АРБИТРЧИЙН АЖИЛЛАГАА ......................... 67

ХОУАТ-н Дүрэм Шинэчлэх Хорооны гишүүд ............ 72

ТАЛАРХАЛ ....................................................................... 72

Page 8: 2 Арбитрын Хэрэг Хянан Шийдвэрлэх Дүрэм · 2019. 5. 21. · Танилцуулга Хонгконгийн Олон Улсын Арбитрын Төвийн

7

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ. ЕРӨНХИЙ ЖУРАМ

1. НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ – ДҮРМИЙН ХЭРЭГЛЭХ ХҮРЭЭ

1.1 Маргааныг арбитрын ажиллагааны дагуу шийдвэрлүүлэхээр харилцан тохиролцсон арбитрын хэлэлцээрт (маргаан үүсэхээс өмнө эсхүл дараа баталснаас үл хамааран) (а) энэхүү Дүрмийг мөрдлөгө болгоно; эсхүл (b) энэхүү Дүрмийн 1.3 болон 1.4-р зүйлд заасныг харгалзан “маргаан шийдвэрлэх ажиллагааг ХОУАТ-өөс удирдан явуулна” гэж заасан буюу төсөөтэй утгатай үгийг хэрэглэсэн бол талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэх арбитрын ажиллагаанд энэхүү Дүрмийг баримтална.

1.2 Энэхүү Дүрмийн 1.1-д заасанчлан маргааныг арбитрын ажиллагаагаар шийдвэрлүүлэхээр хүлээн зөвшөөрснөөр талууд арбитрын үйл ажиллагааг ХОУАТ-өөс удирдан явуулахыг хүлээн зөвшөөрнө.

1.3 Энэхүү Дүрэмд заасан аль ч заалт нь маргалдагч эсхүл арбитрын хэлэлцээр байгуулсан талуудын арбитрын ажиллагаандаа энэ Дүрмийн заалтуудыг баримтлалгүйгээр ХОУАТ-д арбитрч томилох эрхийг олгох эсхүл ХОУАТ-өөс арбитрын ажиллагаатай холбоотой захиргааны үйлчилгээ үзүүлэх хүсэлт гаргах эрхийг хязгаарлахгүй. Эргэлзээг арилгах үүднээс тодруулахад, ХОУАТ-өөс баталсан бусад дүрмийн дагуу арбитрын ажиллагааг явуулах тухай арбитрын хэлэлцээрээр харилцан тохиролцсон арбитрын ажиллагаанд энэхүү Дүрмийг хэрэглэхгүй.

1.4 Энэхүү Дүрэм нь 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох бөгөөд энэхүү Дүрмийн 1.5-д заасныг харгалзан, талууд өөрөөр тохиролцоогүй тохиолдолд тус өдөр болон түүнээс хойш Арбитрын Мэдэгдэл гаргасан энэхүү Дүрмийн 1.1-д багтах бүхий л арбитрын ажиллагаа нь энэхүү Дүрмээр зохицуулагдана.

1.5 Талууд өөрөөр харилцан тохиролцоогүй тохиолдолд (а) талуудын байгуулсан арбитрын хэлэлцээр нь энэхүү Дүрэм хүчин төгөлдөр үйлчилж эхлэхээс өмнө байгуулагдсан тохиолдолд энэхүү Дүрмийн 43-р зүйл, Хавсралт 4-ийн 1(a) болон 21 дүгээр зүйл нь үйлчлэхгүй (b) талуудын байгуулсан арбитрын хэлэлцээр нь 2013 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө байгуулагдсан тохиолдолд энэхүү Дүрмийн 23.1, 28, 29-р зүйлүүд болон Хавсралт 4 нь үйлчлэхгүй.

Page 9: 2 Арбитрын Хэрэг Хянан Шийдвэрлэх Дүрэм · 2019. 5. 21. · Танилцуулга Хонгконгийн Олон Улсын Арбитрын Төвийн

8

2. ХОЁРДУГААР ЗҮЙЛ – ДҮРМИЙГ ТАЙЛБАРЛАХ

2.1 ХОУАТ нь энэхүү Дүрмийн бүхий л заалтуудыг тайлбарлах бүрэн эрхтэй байна. Арбитрын бүрэлдэхүүн нь өөрийн бүрэн эрх, үүрэгтэй холбоотой асуудлаар энэ Дүрмийн заалтуудыг тайлбарлах эрхтэй. Арбитрын бүрэлдэхүүний тайлбар болон ХОУАТ-н тайлбар нь хоорондоо зөрсөн тохиолдолд Арбитрын бүрэлдэхүүний тайлбар давуу хүчинтэй байна.

2.2 ХОУАТ нь энэхүү Дүрмийн дагуу явагдсан аливаа арбитрын ажиллагааны хүрээнд өөрийн гаргасан шийдвэртээ тайлбар гаргах үүрэг хүлээхгүй. ХОУАТ өөрөөр шийдвэрлэсэнээс бусад тохиолдолд ХОУАТ-өөс энэхүү Дүрмийн дагуу гаргасан бүхий л шийдвэрүүд нь эцсийн шийдвэр байх ба аливаа холбогдох хуулиар зөвшөөрсөн хүрээнд давж заалдах гомдол гаргах боломжгүй байна.

2.3 Талууд ХОУАТ-н бүрэлдэхүүн эсхүл ажилтныг энэхүү Дүрмийн дагуу ХОУАТ-д хамаарах чиг үүргийг гүйцэтгүүлэхээр томилсон тохиолдолд тухайн чиг үүргийг ХОУАТ гүйцэтгэнэ.

2.4 “ХОУАТ” гэдэгт ХОУАТ-ийн Зөвлөл эсхүл энэхүү Дүрэмд заасан ХОУАТ-ийн үүргийг гүйцэтгүүлэхээр Х О УАТ - ө ө с т у с г а й л а н т о м и л с о н б у с а д бүрэлдэхүүн, ажилтан эсхүл зарим тохиолдолд ХОУАТ-н Ерөнхий Нарийн бичгийн дарга болон ХОУАТ-н Нарийн бичгийн даргын ажлын албаны бусад ажилтныг ойлгоно.

2.5 “Нэхэмжлэгч” гэдэгт нэг эсхүл түүнээс дээш тооны нэхэмжлэгчдийг ойлгоно

2.6 “Хариуцагч” гэдэгт нэг эсхүл түүнээс дээш тооны хариуцагчдыг ойлгоно.

2.7 “нэмэлт оролцогч тал” гэдэгт нэг эсхүл түүнээс дээш тооны нэмэлт оролцогч талуулыг “тал” эсхүл “талууд” гэдэгт Нэхэмжлэгч, Хариуцагч болон Нэмэлт оролцогч талыг ойлгоно.

2.8 “арбитрын бүрэлдэхүүн” гэдэгт нэг эсхүл түүнээс дээш тооны арбитрчдыг ойлгоно. Хавсралт 2-т зааснаас бусад тохиолдолд тухайн нэршилд онцгой арбитрчийг оруулахгүй.

2.9 “гэрч” гэдэгт нэг эсхүл түүнээс дээш тооны гэрчүүдийг “шинжээч” гэдэгт нэг эсхүл түүнээс дээш тооны шинжээчдийг ойлгоно.

Page 10: 2 Арбитрын Хэрэг Хянан Шийдвэрлэх Дүрэм · 2019. 5. 21. · Танилцуулга Хонгконгийн Олон Улсын Арбитрын Төвийн

9

2.10 “нэхэмжлэл” эсхүл “сөрөг нэхэмжлэл” гэдэгт аль нэг талаас нөгөө талын эсрэг гаргасан аливаа нэхэмжлэл болон нэхэмжлэлүүдийг ойлгоно. “хариу тайлбар” гэдэгт аль нэг талаас нөгөө талын гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн эсрэг гаргасан хариу тайлбар, хариу тайлбаруудыг ойлгох бөгөөд үүргийг харилцан тооцох нэхэмжлэл эсхүл бусад хариуцагчдийн эсрэг гаргаж буй нэхэмжлэлийг мөн ойлгоно.

2.11 “арбитрын хэлэлцээр” гэдэгт нэг эсхүл түүнээс дээш тооны арбитрын хэлэлцээрийг ойлгоно.

2.12 “хэл” гэдэгт нэг эсхүл түүнээс дээш тооны хэлүүдийг ойлгоно.

2.13 “үндсэн шийдвэр” гэдэгт түр зуурын, завсрын, хэсэгчилсэн эсхүл эцсийн үндсэн шийдвэрийг ойлгох бөгөөд онцгой арбитрчийн гаргасан аливаа шийдвэрийг тооцохгүй.

2.14 “арбитрын үйл ажиллагааны харьяалал” гэдэгт ЮНСИТРАЛ-н Олон Улсын Худалдааны Арбитрын Загвар хуулийн 20.1-д заасанчлан арбитрын үйл ажиллагааны харьяалах газрыг ойлгоно.

2.15 “ б и ч г э н м эд э эл эл ” г эд э г т а р б и т р ы н ү й л ажиллагааны явцад үйлдэгдсэн, явуулсан эсхүл солилцсон бүхий л мэдэгдэл, санал, нэхэмжлэл, хариу тайлбар, мэдэглэл, баримт бичиг, тушаал, үндсэн шийдвэрийг ойлгоно.

2.16 “харилцаа холбоо” гэдэгт бичгэн мэдээллийг гараар, бүртгэгдсэн шуудангаар, хүргэлтийн үйлчилгээгээр, факс, цахим шуудангаар эсхүл илгээлтийн бүртгэлийг баталгаажуулдаг бусад холбооны хэрэгслээр дамжуулах, хүргэх эсхүл мэдэгдэх ажиллагааг ойлгоно.

2.17 Арбитрын Мэдэгдэл хүлээлгэн өгөх үед үйлчилж буй ХОУАТ-өөс шинэчлэх боломжтой бүхий л Хавсралтууд нь энэхүү Дүрмийн нэг хэсэг болно.

2.18 ХОУАТ нь энэхүү Дүрмийн дагуу явагдах арбитрын ажиллагааг дэмжих зорилгоор энэхүү Дүрмийг нөхөх, хэрэгжүүлэх, зохицуулах сургалтын авлага, зааварчилгааг баталж болно.

2.19 Энэхүү Дүрмийн эх хэл нь Англи хэл байна. Энэхүү Дүрмийн Англи хэлний хувилбар болон бусад хэлний хувилбарын хооронд аливаа зөрүү гарсан тохиолдолд Англи хувилбар нь давуу хүчинтэй үйлчилнэ.

Page 11: 2 Арбитрын Хэрэг Хянан Шийдвэрлэх Дүрэм · 2019. 5. 21. · Танилцуулга Хонгконгийн Олон Улсын Арбитрын Төвийн

10

3. ГУРАВДУГААР ЗҮЙЛ – БИЧГЭН МЭДЭЭЛЭЛ БОЛОН ЦАГИЙН ХЯЗГААРЫГ ТООЦОХ

3.1 Энэхүү Дүрмийн дагуу аль нэг талын гаргасан аливаа бичгэн мэдээллийг дараах тохиолдолд нөгөө тал, арбитрч, онцгой арбитрч эсхүл ХОУАТ нь хүлээн авсан гэж үзнэ:

(a) харилцаж буй этгээд болон түүнийг арбитрын үйл ажиллагаанд төлөөлж буй этгээдийн харилцаа холбоо тогтоохдоо ашигласан хаяг, факсын дугаар эсхүл цахим шуудангийн хаяг руу явуулсан; эсхүл

(b) дээрх (a)-д заасан хаяг байхгүй тохиолдолд талуудын өмнө байгуулж байсан холбогдох гэрээнд заасан хаяг, факсын дугаар эсхүл цахим шуудангийн хаяг руу явуулсан; эсхүл

(c) дээрх (a) болон (b)-д заасан хаяг байхгүй тохиолдолд тухайн бичгэн мэдээлэл илгээх үед харилцаж буй этгээдийн эзэмшиж буй бусад хаяг, факсын дугаар эсхүл цахим шуудангийн хаяг руу явуулсан; эсхүл

(d) дээрх (a), (b), болон (c)-д заасан хаяг байхгүй тохиолдолд харилцаж буй этгээдийн хамгийн сүүлд мэдэгдсэн хаяг, факсын дугаар эсхүл цахим шуудангийн хаяг руу явуулсан; эсхүл

(e) талууд хамтран ашиглахаар тохиролцсон аливаа баталгаат цахим санд байршуулсан.

3.2 Энэхүү Дүрмийн 3.1-д заасанчлан харилцаа холбоо тогтоох зохих оролдлого хийсэн ч амжилттай холбоо тогтоож чадаагүй тохиолдолд харилцаж буй этгээдийн хамгийн сүүлд мэдэгдсэн хаяг, факсын дугаар, цахим шуудангийн хаяг руу холбоо тогтоох оролдлого хийснийг бүртгэх боломжтой байдлаар бичгэн мэдээллийг явуулсан байвал харилцаж буй этгээдийг бичгэн мэдээлэл хүлээн авсан гэж үзнэ.

3.3 Аливаа бичгэн мэдээллийг энэхүү Дүрмийн 3.1(а)-с 3.1(d)-д заасны дагуу илгээсэн, 3.1(e)-д заасанчлан байршуулсан эсхүл энэхүү Дүрмийн 3.2-д заасны дагуу илгээх оролдлого хийсэн тохиолдолд бичгэн мэдээллийг явуулсан хамгийн эхний өдрийг нөгөө тал нь бичгэн мэдээлэл хүлээн авсан өдөр гэж үзнэ. Хүлээн авсан өдрийг тооцоолохдоо бичгэн мэдээллийг хүлээн авах газрын орон нутгийн цагаар эсхүл 3.1 (e)-д заасанчлан байршуулсан мэдэгдлийг хүлээн авах газрын орон нутгийн цагаар тооцно.

Page 12: 2 Арбитрын Хэрэг Хянан Шийдвэрлэх Дүрэм · 2019. 5. 21. · Танилцуулга Хонгконгийн Олон Улсын Арбитрын Төвийн

11

3.4 Бичгэн мэдээлэл нь нэгээс дээш тооны талууд эсхүл нэгээс дээш тооны арбитрч руу илгээгдэж буй тохиолдолд энэхүү Дүрмийн 3.1(a)-с 3.1(d)-д заасанчлан хамгийн сүүлчийн хүлээн авагч руу илгээгдсэн эсхүл 3.2-д заасанчлан хамгийн сүүлчийн хүлээн авагч руу явуулах оролдлого хийгдс эн эсхүл энэхүү Дүрмийн 3 .1 (e ) -д заасанчлан хамгийн сүүлчийн хүлээн авагчийн ашиглах сан руу байршуулагдсан тухай мэдэгдэл ирсэн тохиолдолд тухайн бичгэн мэдээллийг хүлээн авсан гэж үзнэ.

3.5 Энэхүү Дүрэмд заасан аливаа цагийн хязгаарууд нь аливаа бичгэн мэдээллийг хүлээн авсан эсхүл хүлээн авсан гэж тооцсон өдрийн дараагийн өдрөөс эхлэн тоол огдож эхлэнэ . Бич гэн мэдээллийг хүлээн авсан газрын нийтээр амрах баярын өдөр эсхүл ажлын бус өдөртэй цагийн хязгаарын хамгийн сүүлчийн өдөр давхцсан тохиолдолд дараагийн ажлын эхний өдөр хүртэл цагийн хязгаар нь сунгагдана. Цагийн хязгаарлалт үргэлжлэх явцад тохиох нийтээр амрах баярын өдөр эсхүл ажлын бус өдөр нь цагийн хязгаар тооцоолоход ашиглагдана.

3.6 Хэргийн нөхцөл байдлаас хамааран ХОУАТ нь өөрийн тогтоосон эсхүл энэхүү Дүрэмд заагдсан цагийн хязгаарыг дууссан эсэхээс үл хамааран өөрчлөх боломжтой. Талуудын х а р и л ц а н т о х и р ол ц с о н э с х ү л а р б и т р ы н бүрэлдэхүүн, онцгой арбитрчийн тогтоосон цагийн хязгаарлалтыг ХОУАТ нь талууд зөвшөөрсөн эсхүл арбитрын бүрэлдэхүүн, онцгой арбитрч өөрөөр шийдвэрлэснээс бусад тохиолдолд өөрчлөх боломжгүй.

Page 13: 2 Арбитрын Хэрэг Хянан Шийдвэрлэх Дүрэм · 2019. 5. 21. · Танилцуулга Хонгконгийн Олон Улсын Арбитрын Төвийн

12

ХОЁРДУГААР ХЭСЭГ. АРБИТРЫН АЖИЛЛАГААГ ЭХЛЭХ

4. ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ – АРБИТРЫН МЭДЭГДЭЛ

4.1 Арбитрын ажиллагааг эхлүүлэх хүсэлтэй тал нь (“Нэхэмжлэгч”) Арбитрын Мэдэгдлийг ХОУАТ болон нөгөө тал (“Хариуцагч”)-д хүргүүлнэ.

4.2 Арбитрын Мэдэгдлийн хуулбарыг ХОУАТ хүлээн авсан өдрөөс арбитрын ажиллагааг эхэлсэн гэж үзнэ. Эргэлзээ төрүүлэхгүй байх үүднээс тодруулахад арбитрын ажиллагаа эхэлсэн өдрийг энэхүү Дүрмийн 3.1-ээс 3.5-д заасны дагуу тогтооно.

4.3 Арбитрын Мэдэгдэл нь дараах мэдээллийг агуулна:

(a) маргааныг арбитраар шийдвэрлүүлэх хүсэлт;

(b) маргалдагч талуудын болон тэдгээрийн төлөөлөгчдийн нэр (Мэдэгдэл гаргах үед мэдэгдэж байгаагаар), хаяг, факсын дугаар ба/эсхүл цахим шуудангийн хаяг;

(c) холбогдох арбитрын хэлэлцээрийн хуулбар;

(d) маргааныг үүсгэсэн буюу маргаан үүсэх үндэслэл болсон гэрээний болон бусад холбогдох эрх зүйн баримт бичгийн хуулбар эсхүл түүний мэдээлэл;

(e) нэхэмжлэлийн шаардлагын ерөнхий агуулга, хэрэв байгаа бол нэхэмжлэлийн үнийн дүн;

(f) нэхэмжлэлийн шаардлага , арбитрын бүрэлдэхүүнээс хүсч буй арга хэмжээ/шийдвэр;

(g) талууд маргааныг хэдэн арбитрчдаас (нэг эсхүл гурав) бүрдэх арбитрын бүрэлдэхүүнээр шийдвэрлүүлэх талаар тохиролцоогүй бол санал болгож буй арбитрчийн тоо.

(h) э н э х ү ү Д ү р м и й н 7 - р з ү й л и й н д а г у у Нэхэмжлэгчийн зүгээс нэг арбитрч томилох тухай санал, тайлбар эсхүл энэхүү Дүрмийн 8-р зүйлийн дагуу Нэхэмжлэгчийн зүгээс арбитрч томилох шийдвэр;

(i) э н э х ү ү Д ү р м и й н 4 4 - р з ү й л д з а а с а н с а н х ү ү ж ү ү л э г ч г ур а вд а г ч эт г э эд и й н тухай болон аливаа санхүүжилтын гэрээ байгуулагдсан эсэх талаар мэдээлэл; болон

Page 14: 2 Арбитрын Хэрэг Хянан Шийдвэрлэх Дүрэм · 2019. 5. 21. · Танилцуулга Хонгконгийн Олон Улсын Арбитрын Төвийн

13

(j) Aрбитрын Mэдэгдлийн хуулбарууд болон Арбитрын Мэдэгдэлд хавсаргагдсан бусад нэмэлт баримт бичгүүд нь нэг эсхүл түүнээс дээш хүргэх үйлчилгээгээр Хариуцагчид нэгэн зэрэг хүргэгдсэн эсхүл хүргэгдэж байгаа талаар мэдээллийн баталгаажуулалт.

4.4 Энэхүү Дүрмийн Хавсралт 1-т заасны дагуу Арбитрын Мэдэгдэлд Бүртгэлийн хураамжийн төлбөрийг ХОУАТ-д шилжүүлсэн баримтыг хавсаргасан байна.

4.5 Арбитрын Mэдэгдэлд Нэхэмжлэлийн Өргөдлийг хавсаргаж болно.

4.6 Хэрэв Арбитрын Мэдэгдэл нь энэхүү Дүрэмд нийцээгүй эсхүл Бүртгэлийн хураамж төлөгдөөгүй тохиолдолд ХОУАТ нь Нэхэмжлэгчид зохих хугацааны дотор дээрх дутагдлаа засварлах шаардлагыг тавьж болно. Нэхэмжлэгч ХОУАТ-өөс тогтоосон хугацаанд тус шаардлагыг биелүүлсэн нөхцөлд ХОУАТ нь энэхүү Дүрмийн 4.2-д заасныг баримтлан Арбитрын Мэдэгдлийг анх хүлээн авсан өдрийг арбитрын үйл ажиллагаа эхэлсэн өдөр гэж тооцно. Хэрэв Нэхэмжлэгч ХОУАТ-өөс тавьсан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд энэхүү Дүрмийн 4.2-д заасны дагуу арбитрын үйл ажиллагааг эхлээгүй гэж үзэх бөгөөд энэ нь Нэхэмжлэгчийн Арбитрын Мэдэгдлийн дагуу дахин Нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлахгүй.

4.7 Арбитрын бүрэлдэхүүнийг томилохоос өмнө А р б и т р ы н М э д э гд э л д н э м э л т ө ө р ч л ө л т орсон тохиолдолд ХОУАТ нь тухайн нэмэлт өөрчлөлт энэхүү Дүрэмд заасан бусад цагийн хязгаарлалтуудад нөлөөлөх эсэх болон нөлөөлөх тохиолдолд ямар хүрээнд нөлөөлөх тухай шийдвэр гаргах эрхтэй байна.

4.8 Нэхэмжлэгч нь Арбитрын Мэдэгдэл болон Арбитрын Мэдэгдэлд хавсаргагдсан бусад нэмэлт баримт бичгүүдийг Хариуцагч хүлээн авсныг ХОУАТ-д мэдэгдэж, баримтат баталгаажуулалтыг илгээнэ.

Page 15: 2 Арбитрын Хэрэг Хянан Шийдвэрлэх Дүрэм · 2019. 5. 21. · Танилцуулга Хонгконгийн Олон Улсын Арбитрын Төвийн

14

5. ТАВДУГААР ЗҮЙЛ – ХАРИУ МЭДЭГДЭЛ

5.1 Арбитрын Мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Хариуцагч нь Хариу Мэдэгдлийг ХОУАТ болон Нэхэмжлэгчид хүргүүлнэ. Хариу Мэдэгдэлд дараах мэдээллийг тусгана. Үүнд:

(a) (хэрэв Арбитрын Мэдэгдэлд дурдсанаас өөр бол) Хариуцагч, түүний төлөөлөгчийн нэр, хаяг, факсын дугаар ба/эсхүл цахим шуудангийн хаяг;

(b) энэхүү Дүрмийн дагуу байгуулагдах арбитрын бүрэлдэхүүн нь хэргийг хянан шийдвэрлэх эрхгүй талаар аливаа гомдол;

(c) энэхүү Дүрмийн 4.3(e) дэх заалтын дагуу Арбитрын Мэдэгдэлд тусгасан асуудлын талаар Хариуцагчийн өгөх тайлбар;

(d) энэхүү Дүрмийн 4.3(f) дэх заалтын дагуу Арбитрын Мэдэгдэлд тусгасан нэхэмжлэлийн шаардлага, арга хэмжээ, шийдвэрийн талаарх Хариуцагчийн тайлбар;

(e) хэрэв талууд маргааныг хэдэн арбитрчаар (нэг эсхүл гурав) шийдвэрлүүлэх талаар харилцан тохиролцоогүй бол Хариуцагчийн санал болгож буй арбитрчийн тоо.

(f) э н э х ү ү Д ү р м и й н 7 - р з ү й л и й н д а г у у Хариуцагчийн зүгээс нэг арбитрч томилох тухай санал, тайлбар эсхүл энэхүү Дүрмийн 8-р зүйлийн дагуу Хариуцагчийн зүгээс арбитрч томилох шийдвэр;

(g) э н э х ү ү Д ү р м и й н 4 4 - р з ү й л д з а а с а н санхүүжүүлэгч г уравдагч эт гээдийн тухай болон аливаа санхүүжилтын гэрээ байгуулагдсан эсэх талаар мэдээлэл; болон

(h) Хариу Мэдэгдлийн хуулбарууд болон нэмэлт баримт бичгүүд нь нэг эсхүл түүнээс дээш хүргэх үйлчилгээгээр арбитрын үйл ажиллагааны бусад бүх талуудад нэгэн зэрэг хүргэгдсэн эсхүл хүргэгдэж байгаа талаар мэдээллийн баталгаажуулалт.

5.2 Хэрэв Арбитрын Mэдэгдэлд Нэхэмжлэлийн Өргөдлийг хавсаргасан тохиолдолд Хариу Мэдэгдэлд мөн адил Хариу Тайлбарыг дурдах боломжтой.

Page 16: 2 Арбитрын Хэрэг Хянан Шийдвэрлэх Дүрэм · 2019. 5. 21. · Танилцуулга Хонгконгийн Олон Улсын Арбитрын Төвийн

15

5.3 Хариуцагч талаас гаргасан Хариу Мэдэгдэлд аливаа сөрөг нэхэмжлэл, суутган тооцох шаардлага, эсхүл бусад хариуцагчдийн эсрэг гар гаж буй шаардлагын талаар хамгийн боломжит байдлаар дурдах бөгөөд аливаа сөрөг нэхэмжлэл, суутгах тооцох шаардлага эсхүл бусад хариуцагчдийн эсрэг гаргаж буй шаардлага нь дараах мэдээллийг агуулсан байна. Үүнд:

(a) холбогдох сөрөг нэхэмжлэл, суутган тооцох шаардлага, бусад хариуцагчдийн эсрэг шаардлагыг үүсгэсэн буюу үндэслэсэн гэрээ эсхүл бусад эрх зүйн баримт бичгийн хуулбар эсхүл мэдээлэл;

(b) сөрөг нэхэмжлэл, бусад хариуцагчдийн эсрэг гаргах шаардлага болон/эсхүл суутган тооцох шаардлагын талаар ерөнхий мэдээлэл, хэрэв байгаа бол мэдэгдэж буй үнийн дүн; болон

(c) арбитрын бүрэлдэхүүнээс хүсч буй арга хэмжээ/ шийдвэр.

5.4 ХОУАТ нь өөрөөр шийдвэрлэснээс бусад тохиолдолд ХОУАТ-ийн шаардсан аливаа урьдчилгаа хураамжийг төлсөн нь баталгаажсан тохиолдолд ХОУАТ нь хэргийн материалыг арбитрын бүрэлдэхүүн байгуулагдсан даруй түүнд хүргүүлнэ.

Page 17: 2 Арбитрын Хэрэг Хянан Шийдвэрлэх Дүрэм · 2019. 5. 21. · Танилцуулга Хонгконгийн Олон Улсын Арбитрын Төвийн

16

ГУРАВДУГААР ХЭСЭГ. АРБИТРЫН БҮРЭЛДЭХҮҮН

6. ЗУРГАДУГААР ЗҮЙЛ – АРБИТРЧДЫН ТОО

6.1 Хэрэв талууд маргаан шийдвэрлэх арбитрчдын тооны талаар арбитрын үйл ажиллагаа эхлэхээс өмнө эсхүл Хариуцагч Арбитрын Мэдэгдлийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор харилцан тохиролцоогүй бол ХОУАТ нь хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн маргааныг нэг арбитрчаар эсхүл гурван арбитрчаар шийдвэрлүүлэх эсэх шийдвэрийг гаргана.

6.2 Хэрэв хэргийг энэхүү Дүрмийн 42-р зүйлд нийцүүлэн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх бол 42.2(а) болон (b)-д заасныг баримтална.

7. ДОЛДУГААР ЗҮЙЛ – НЭГ АРБИТРЧИЙГ ТОМИЛОХ

7.1 Хэрэв талууд өөрөөр харилцан тохиролцоогүй бол:

(a) т а л у у д а р б и т р ы н ү й л а ж и л л а г а а эхлэхээс өмнө маргааныг нэг арбитрчаар шийдвэрлүүлэхээр харилцан тохиролцсон тохиолдолд Арбитрын Мэдэгдлийг Хариуцагч хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор талууд арбитрчийг хамтран томилно.

(b) т а л у у д а р б и т р ы н ү й л а ж и л л а г а а эхэлснээс хойш маргааныг нэг арбитрчаар шийдвэрлүүлэхээр харилцан тохиролцсон тохиолдолд тухайн хэлэлцээр хийгдсэн өдрөөс хойш 15 хоногийн дотор арбитрчийг хамтран томилно.

(c) талууд маргааныг хянан шийдвэрлэх арбитрчдын тооны талаар тохиролцоогүй бөгөөд ХОУАТ-өөс тухайн маргааныг нэг арбитрчаар шийдвэрүүлэхээр шийдвэрлэсэн тохиолдолд ХОУАТ-ийн гаргасан т ус шийдвэрийг хамгийн сүүлд хүлээн авсан талын шийдвэр хүлээн авсан өдрөөс хойш 15 хоногийн дотор талууд арбитрчийг хамтран томилно.

7.2 Хэрэв талууд холбогдох цагийн хязгаарт багтаж хэргийг дангаар шийдвэрлэх нэг арбитрчийг томилж чадаагүй бол ХОУАТ нь тухайн арбитрчийг томилно.

Page 18: 2 Арбитрын Хэрэг Хянан Шийдвэрлэх Дүрэм · 2019. 5. 21. · Танилцуулга Хонгконгийн Олон Улсын Арбитрын Төвийн

17

7.3 Хэрэв талууд маргааныг хянан шийдвэрлэх нэг арбитрчийг томилох тусгай журам харилцан тохиролцсон бөгөөд талууд тус журмаар тогтоосон эсхүл ХОУАТ-н тогтоосон цагийн хязгаарт багтан арбитрч томилж чадаагүй тохиолдолд ХОУАТ нь маргааныг хянан шийдвэрлэх нэг арбитрчийг томилно.

8. НАЙМДУГААР ЗҮЙЛ – ГУРВАН АРБИТРЧИЙГ ТОМИЛОХ

8.1 Талууд өөрөөр харилцан тохиролцоогүй тохиолдолд, талуудын хооронд үүссэн маргааныг гурван арбитрчаар шийдвэрлүүлэх тохиолдолд арбитрын бүрэлдэхүүнийг дараах байдлаар томилно. Үүнд:

(a) талууд арбитрын үйл ажиллагаа эхлэхээс өмнө маргааныг гурван арбитрчдаар шийдвэрлүүлэхээр харилцан тохиролцсон тохиолдолд тал тус бүр өөрсдийн Арбитрын Мэдэгдэл болон Хариу Мэдэгдлээр тус бүр нэг арбитрчийг томилно. Хэрэв талуудын аль нэг нь арбитрч томилж чадаагүй тохиолдолд ХОУАТ арбитрч томилж өгнө.

(b) талууд арбитрын үйл ажиллагаа эхэлсний дараа маргааныг гурван арбитрчдаар шийдвэрлүүлэхээр харилцан тохиролцсон тохиолдолд Нэхэмжлэгч нь тус хэлэлцээр байгуулагдснаас хойш 15 хоногийн дотор, Хариуцагч нь Нэхэмжлэгчийн арбитрч томилсон тухай мэдэгдлийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор тус тус арбитрч томилно. Хэрэв талуудын аль нэг нь арбитрч томилж чадаагүй тохиолдолд ХОУАТ арбитрч томилж өгнө.

(c) т а л у уд м а р г а а н х я н а н ш и й д в э рл э х а р б и т р ч д ы н т о о г х а р и л ц а н тохиролцоогүйгээс ХОУАТ нь маргааныг 3 арбитрчийн бүрэлдэхүүнээр шийдвэрлүүлэх тухай шийдвэр гаргасан тохиолдолд Нэхэмжлэгч нь ХОУАТ-н шийдвэрийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор арбитрч томилох ба Хариуцагч нь Нэхэмжлэгч арбитрч томилсон тухай мэдэгдлийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор арбитрч томилно. Хэрэв талуудын аль нэг нь арбитрч томилж чадаагүй тохиолдолд ХОУАТ арбитрч томилж өгнө.

Page 19: 2 Арбитрын Хэрэг Хянан Шийдвэрлэх Дүрэм · 2019. 5. 21. · Танилцуулга Хонгконгийн Олон Улсын Арбитрын Төвийн

18

(d) дээрх заалтын дагуу томилогдсон хоёр арбитрч нь гурав дахь арбитрчийг томилох бөгөөд ийнхүү томилогдсон гурав дахь арбитрч нь даргалагч арбитрч байна. Хоёр дахь арбитрчийг томилсон эсхүл баталгаажуулснаас хойш 30 хоногийн дотор багтаж гурав дахь арбитрчийг томилоогүй бол ХОУАТ-өөс даргалах арбитрчийг томилно.

8.2 Арбитрын ажиллагаанд хоёроос илүү тал оролцож буй маргааныг гурван арбитрчаар хянан шийдвэрлүүлэх тохиолдолд талууд өөрөөр харилцан тохиролцоогүй бол арбитрын бүрэлдэхүүнийг дараах байдлаар томилно. Үүнд:

(a) Нэхэмжлэгч эсхүл Нэхэмжлэгчид болон Хариуцагчид эсхүл Хариуцагчид энэхүү Дүрмийн 8.1(a), (b) эсхүл (c)-д заасан журмын тохирох заалтыг үндэслэн тус тус нэг арбитрч томилно;

(b) хэрэв талууд энэхүү Дүрмийн 8.2(a) дах заалтын дагуу арбитрчдыг томилсон бол даргалах арбитрчийг энэхүү Дүрмийн 8.1(d)-д заасан журмыг баримтлан томилно;

(c) хэрэв талууд энэхүү дүрмийн 8.2(a)-д заасны дагуу арбитрчдыг томилж чадаагүй эсхүл талууд арбитрчид томилоход маргааны эсрэг хоёр талыг (Нэхэмжлэгч болон Хариуцагч) төлөөлж байгаа гэдэгт бүгд санал нийлэхгүй байгаа тохиолдолд ХОУАТ нь арбитрын бүрэлдэхүүний бүх гишүүдийг аль ч тал арбитрч томилсон эсэхээс үл хамааран томилж болно.

8.3 Хэрэв талууд маргааныг хянан шийдвэрлэх гурван арбитрчийг томилох тухай тусгай журам тохиролцсон бөгөөд талууд тухайн журмын дагуу ХОУАТ-н тогтоосон эсхүл талуудын тохиролцсон цагийн хязгаарт багтан арбитрч томилж чадаагүй тохиолдолд ХОУАТ маргааныг хянан шийдвэрлэх арбитрчдыг томилно.

9. ЕСДҮГЭЭР ЗҮЙЛ - АРБИТРЧИЙН ТОМИЛГООГ БАТАЛГААЖУУЛАХ

9.1 Маргаан шийдвэрлэх арбитрчийг талууд эсхүл арбитрчид томилсон эсэхээс үл хамааран ХОУАТ тухайн томилолтыг баталгаажуулах бөгөөд ийнхүү баталгаажуулснаар арбитрчийн томилгоо хүчин төгөлдөр болно.

Page 20: 2 Арбитрын Хэрэг Хянан Шийдвэрлэх Дүрэм · 2019. 5. 21. · Танилцуулга Хонгконгийн Олон Улсын Арбитрын Төвийн

19

9.2 Талууд арбитрчийг нэг эсхүл түүнээс дээш талууд эсхүл баталгаажуулагдсан эсхүл томилогдсон а р б и т рч и д н ь т о м и л о х о о р т о х и р ол ц с о н тохиолдолд энэхүү Дүрмийн дагуу тус хэлцлийг арбитрч томилох хэлцэл гэж үзнэ.

9.3 Арбитрчын томилгоог арбитрчийн ур чадварын талаар байгуулсан талуудын аливаа хэлэлцээр, энэхүү Дүрмийн 11.4-т заасан аливаа мэдээлэл зэргийг харгалзан үзэж 10-р зүйлд заасны дагуу баталгаажуулна.

10. АРАВДУГААР ЗҮЙЛ – АРБИТРЫН БҮРЭЛДЭХҮҮНИЙ ХӨЛС БОЛОН ЗАРДАЛ

10.1 Арбитрын бүрэлдэхүүний хөлс болон зардлыг дараах аргуудын аль нэгийг ашиглан тодорхойлно:

(a) Хавсралт 2-т заасны дагуу цагийн хөлсөөр тооцож олгох; эсхүл

(b) Хавсралт 3-т заасны дагуу маргааны нийт үнийн дүнд суурилан хураамж тооцох.

Талууд арбитрын бүрэлдэхүүний хөлс болон зардлыг тодорхойлох аргачлалыг харилцан тохиролцож ХОУАТ-д Хариуцагч Арбитрын Мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор талууд мэдэгдэнэ. Хэрэв талууд дээрх аргачлалыг харилцан тохиролцож чадаагүй тохиолдолд арбитрын бүрэлдэхүүний хөлс болон зардлыг Хавсралт 2-т заасны дагуу тодорхойлно.

10.2 Арбитрын бүрэлдэхүүний хөлс нь Хавсралт 2-т заасны дагуу тодорхойлогдох тохиолдолд, Хавсралт 2-н 9.3 болон 9.5-д заасныг харгалзан,

(a) арбитрч бүрийн хөлс нь тус арбитрч болон түүнийг томилсон талуудын харилцан тохиролцсон хөлс байна;

(b) нэг арбитрч эсхүл даргалагч арбитрчийн хөлс нь тухайн арбитрч болон талууд хороондын тохиролцсон хөлс байна.

Энэхүү Дүрмийн 10.2(a) эсхүл (b)-д заасны дагуу арбитрчийн хөлсний тухай тохиролцоогүй эсхүл ХОУАТ-с арбитрч томилсон тохиолдолд ХОУАТ нь тухайн арбитрчийн хөлсийг тодорхойлно.

10.3 Арбитрын бүрэлдэхүүний хөлсийг Хавсралт 3-т заасны дагуу тодорхойлох тохиолдолд ХОУАТ нь Хавсралт 3 болон дараах журамд нийцүүлэн хөлсийг тогтооно:

Page 21: 2 Арбитрын Хэрэг Хянан Шийдвэрлэх Дүрэм · 2019. 5. 21. · Танилцуулга Хонгконгийн Олон Улсын Арбитрын Төвийн

20

(a) Арбитрын бүрэлдэхүүний хөлс нь маргааны үнийн дүн, маргааны нарийн түвэгтэй байдал, арбитрын бүрэлдэхүүн болон энэхүү Дүрмийн 13.4-д заасны дагуу томилогдсон аливаа нарийн бичгийн зарцуулсан хугацаа болон арбитрын үйл ажиллагааны явцад талууд эвлэрснээр болон бусад шалтгаанаар дуусгавар болох зэрэг үүгээр хязгаарлагдахгүй хэргийн бусад нөхцөл байдлыг харгалзан үзэж, зохих хэмжээнд байна;

(b) Маргаан нь гурван арбитрчаар хянан шийдвэрлэгдэх тохиолдолд ХОУАТ нь хөлсний хэмжээг дээд хязгаарт нь хүртэл өсгөх эрхтэй бөгөөд энэ нь ердийн тохиолдолд нэг арбитрч хэрэг хянан шийдвэрлэх хөлсний хэмжээг гурав дахин нэмэгдүүлснээс хэтрэхгүй байна;

(c) ХОУАТ-н зүгээс арбитрын бүрэлдэхүүн бүрэлдэх үед урьдчилан тооцоологдох боломжгүй байдлаар талууд арбитрын ажиллагаанд оролцож байгаа зэрэг үүгээр хязгаарлагдахгүй онцгой нөхцөл байдал үүссэн гэж үзсэн тохиолдолд арбитрын бүрэлдэхүүний хөлс нь Хавсралт 3-ийн дагуу тооцоолсон хэмжээнээс хэтэрч болно.

11. АРВАННЭГДҮГЭЭР ЗҮЙЛ – АРБИТРЫН БҮРЭЛДЭХҮҮНД ТАВИХ ШААРДЛАГА БОЛОН АРБИТРЫН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ТАТГАЛЗАН ГАРГАХ

11.1 Энэхүү Дүрэмд заасны дагуу баталгаажсан арбитрын бүрэлдэхүүн нь талуудаас хараат бус, бие даасан байх бөгөөд арбитрын ажиллагааны туршид хараат бус, бие даасан байдлаа хадгалж ажиллана.

11.2 Энэхүү Дүрмийн 11.3-т заасныг харгалзан, хэрэв талууд тусгайлан өөрөөр харилцан тохиролцоогүй бол зарчмын хувьд энэхүү Дүрмийн дагуу явуулах арбитрын ажиллагаанд оролцогч талууд нь өөр өөр улсын иргэншилтэй нөхцөлд маргааныг дангаар шийдвэрлэх арбитрч эсхүл даргалагч арбитрч нь талуудын аль нэгтэй адил иргэншилтэй байж болохгүй.

11.3 Зохих нөхцөл байдалд ХОУАТ-өөс тогтоосон хугацаанд талуудын аль нь ч татгалзаагүй тохиолдолд энэхүү Дүрмийн 11.2-т заасныг үл харгалзан маргааныг дангаар шийдвэрлэх арбитрч эсхүл даргалагч арбитрч нь талуудын аль нэгтэй нь адил иргэншилтэй байж болно.

Page 22: 2 Арбитрын Хэрэг Хянан Шийдвэрлэх Дүрэм · 2019. 5. 21. · Танилцуулга Хонгконгийн Олон Улсын Арбитрын Төвийн

21

11.4 А р б и т р ч н ь б а т а л г а а ж у у л а г д а х э с х ү л т о м и л о г д о х о о с о о ө м н ө ( a ) м а р г а а н ы г шийдвэрлэхдээ хараат бус бие даасан байдлаа хадгалж чадах тухайгаа баталгаажуулсан мэдэгдэлд гарын үсэг зурах; болон (b) тухайн маргааныг хараат бус, бие даасан байдлаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ төрүүлж болох бүхий л нөхцөл, байдлын талаар мэдэгдэх үүрэгтэй. Арбитрч баталгаажих, томилогдох явцдаа эсхүл арбитрын үйл ажиллагааны явцад өмнө нь талуудад мэдэгдэж байснаас бусад дээрх нөхцөл байдал илэрсэн тохиолдолд тухайн нөхцөл байдлын талаар талуудад цаг алдалгүй мэдэгдэх үүрэгтэй.

11.5 Талууд болон түүний төлөөлөгчдийн аль нь ч арбитрчид нэр дэвшигчтэй маргааны ерөнхий агуулга, нэр дэвшигчийн ур чадвар, ажиллах боломж, хараат бус, бие даасан байдлын талаар хэлэлцэх эсвэл гуравдагч арбитрчийг талууд эсвэл талуудын томилсон арбитрчид сонгох тохиолдолд гуравдагч арбитрчаар томилоход тохиромжтой нэр дэвшигчдийн талаар хэлэлцэхээс бусад тохиолдолд арбитрын үйл ажиллагааны талаар аливаа арбитрч эсхүл аль нэг талын арбитрчид нэр дэвшигчтэй ганцаарчилсан буюу ex parte харилцаа холбоо тогтоохыг хориглоно. Талууд болон түүний төлөөлөгчдийн аль нь ч даргалагч арбитрчид нэр дэвшигчтэй арбитрын үйл ажиллагааны талаар аливаа ганцаарчилсан буюу ex parte харилцаа холбоо тогтоохыг хориглоно.

11.6 Хэрэв аль нэг арбитрчийн хараат бус эсхүл бие даасан байдлын талаар үндэслэл бүхий эргэлзээ төрүүлэх нөхцөл байдал байгаа эсхүл арбитрч нь талуудын урьдчилан тохиролцсон тодорхой ур чадварыг эзэмшээгүй эсхүл арбитрч нь өөрийн ажил үүргээ хууль зүйн хувьд эсхүл бодит байдал дээр гүйцэтгэх боломжгүй болсон эсхүл арбитрч нь бусад шалтгаанаар ажил үүргээ хугацаанд нь биелүүлээгүй зэрэг нөхцөл байдал бий болсон тохиолдолд тухайн арбитрчийг татгалзан гаргаж болно. Талууд өөрийн томилсон болон томилоход оролцсон арбитрчийг зөвхөн томилгооны дараа илэрсэн нөхцөл байдлын улмаас татгалзан гаргаж болно.

11.7 Аль нэг арбитрчийг татгалзан гаргах хүсэлтэй тал нь тухайн арбитрчийг томилогдсон эсхүл баталгаажсан талаар мэдэгдэл хүлээн авсан өдрөөс хойш 15 хоногийн дотор эсхүл энэхүү Дүрмийн 11.6-р зүйлд заасан нөхцөл, байдлын талаар мэдсэн өдрөөс хойш 15 өдрийн дотор татгалзан гаргах мэдэгдлийг хүргүүлнэ.

Page 23: 2 Арбитрын Хэрэг Хянан Шийдвэрлэх Дүрэм · 2019. 5. 21. · Танилцуулга Хонгконгийн Олон Улсын Арбитрын Төвийн

22

11.8 Арбитрчийг татгалзан гаргах мэдэгдлийг ХОУАТ, маргаанд оролцогч бусад талууд, татгалзан гаргах гэж буй арбитрч болон арбитрын бүрэлдэхүүний бусад арбитрчдад хүргүүлнэ. Татгалзан гаргах мэдэгдэлд татгалзан гаргах үндэслэлийг дурдана.

11.9 Хэрэв татгалзан гаргахыг хүссэн арбитрч нь өөрийн хүсэлтээр татгалзан гарсан эсхүл татгалзан гаргах хүсэлт гаргаагүй тал нь татгалзан гаргах мэдэгдлийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор татгалзан гаргах саналыг хүлээн зөвшөөрсөн бол ХОУАТ нь тухайн арбиртчийг татгалзан гаргах асуудлыг шийдвэрлэнэ. Татгалзан гаргах асуудлыг шийдвэрлэх хугацаанд арбитрын бүрэлдэхүүн (татгалзагдаж буй арбитрч мөн адил хамаарна) арбитрын үйл ажиллагааг үргэлжлүүлж болно.

11.10 Энэхүү Дүрмийн 11.9-д заасанчлан арбитрч нь өөрийн хүслээр татгалзан гарсан эсхүл нөгөө тал нь татгалзан гаргахыг хүлээн зөвшөөрсөн нь энэхүү Дүрмийн 11.6-д заасан аливаа үндэслэл байгааг хүлээн зөвшөөрсөн үндэслэл болохгүй.

12. АРВАН ХОЁРДУГААР ЗҮЙЛ - АРБИТРЧИЙГ НӨХӨН ТОМИЛОХ

12.1 Энэхүү Дүрмийн 12.2, 27.13 болон 28.8-д заасныг харгалзан, арбитрч нас барсан, амжилттайгаар татгалзагдан гаргасан, арбитрч нь өөрийн хүсэлтээр татгалзан гарсан эсхүл хасагдсан тохиолдолд тухайн арбитрчийг анх томилоход үйлчилж байсан дүрмийн дагуу арбитрчийг нөхөн томилно. Энэхүү дүрэм нь татгалзагдсан арбитрчийг томилсон тал нь арбитрч томилох эрхээ эсхүл арбитрч томилох ажиллагаанд оролцох эрхээ хэрэгжүүлээгүй тохиолдолд мөн адил үйлчилнэ.

12.2 Хэрэв аль нэг талын хүсэлтээр ХОУАТ нь маргааны онцгой нөхцөл байдлын харгалзан үзсэний үндсэн дээр маргалдагч аль нэг тал нь арбитрч нөхөн томилох эрхээ хэрэгжүүлэхгүй байх нь зөв гэж үзсэн тохиолдолд ХОУАТ нь талууд болон бусад арбитрчдыг саналаа хэлэх боломж олгосны үндсэн дээр дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:

(a) арбитрч нөхөн томилох; эсхүл

(b) бусад арбитрчдыг арбитрын үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, шийдвэр гаргах эрх олгох.

12.3 Хэрэв арбитрч нөхөн томилогдсон тохиолдолд арбитрын бүрэлдэхүүн өөрөөр шийдвэрлээгүй тохиолдолд арбитрч үүргээ гүйцэтгэхээ больсон эсхүл нөхөн томилогдсон хугацаанаас эхлэн арбитрын ажиллагааг үргэлжүүлэн явуулна.

Page 24: 2 Арбитрын Хэрэг Хянан Шийдвэрлэх Дүрэм · 2019. 5. 21. · Танилцуулга Хонгконгийн Олон Улсын Арбитрын Төвийн

23

ДӨРӨВДҮГЭЭР ХЭСЭГ. АРБИТРЫНАЖИЛЛАГАА

13. АРВАН ГУРАВДУГААР ЗҮЙЛ – ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

13.1 Энэхүү Дүрмийг харгалзан, Арбитрын бүрэлдэхүүн нь маргааны нарийн түвэгтэй байдал, маргааны үнийн дүн, технологийг үр дүнтэй ашиглах зэрэг хүчин зүйлсийг харгалзан үзэж шаардлагагүй хугацаа алдах, нэмэлт зардал гарахаас сэргийлэх зорилгоор арбитрын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулахад тохиромжтой журмыг баталж мөрдөнө. Ийнхүү батлах журам нь маргаанд оролцогч талуудын эрх тэгш байдлыг хангаж, маргаантай асуудлаар талууд өөрсдийн тайлбарыг арбитрын бүрэлдэхүүнд гаргах боломжийг хангасан байвал зохино.

13.2 Арбитрын бүрэлдэхүүн нь арбитрын ажилаагааны эхний үе шатанд талуудтай зөвшилцсөний үндсэн дээр арбитрын ажиллагааны ерөнхий хуваарийг бэлтгэн, талууд болон ХОУАТ-д тус тус хүргүүлнэ.

13.3 Энэхүү Дүрмийн 11.5-д заасныг харгалзан аль нэг тал болон арбитрын бүрэлдэхүүний хоорондын бичгэн мэдээлэл нь маргаанд оролцогч бусад бүх тал болон ХОУАТ-д илгээгдэнэ.

13.4 А р б и т р ы н б ү р э л д э х ү ү н н ь т а л у у д т а й зөвшилцсөний үндсэн дээр нарийн бичгийн даргыг томилж болно. Тус нарийн бичиг нь талуудаас ямагт хараат бус болон бие даасан байх бөгөөд томилогдохоосоо өмнө өөрийн хараат бус, бие даасан байдлын талаар үндэслэл бүхий эргэлзээ төрүүлж болох бүхий л нөхцөл, байдлын талаар мэдэгдэнэ. Нарийн бичиг нь томилогдсоноос хойш болон арбитрын үйл ажиллагааны явцад өмнө нь талуудад мэдэгдэж байснаас бусад дээрх нөхцөл байдлын талаар талуудад цаг алдалгүй мэдэгдэх үүрэгтэй.

13.5 Арбитрын бүрэлдэхүүн болон талууд нь арбитрын ажиллагааг шударга, үр ашигтай явуулахад шаардлагатай өөрсдөөс шалтгаалах бүхий л арга хэмжээг авна.

13.6 Энэхүү Дүрмийн 13.5-д заасныг харгалзан, талууд өөрсдийн сонгосон этгээдээр төлөөлүүлэх эрхтэй. Төлөөлөгчдийн нэр, хаяг, факсын дугаар болон/эсхүл цахим шуудангийн хаягийг бусад талууд, ХОУАТ, онцгой арбитрчид болон арбитрын бүрэлдэхүүн бүрэлдмэгц арбитрын бүрэлдэхүүнд мэдэгдэнэ. Арбитрын бүрэлдэхүүн, онцгой арбитрч

Page 25: 2 Арбитрын Хэрэг Хянан Шийдвэрлэх Дүрэм · 2019. 5. 21. · Танилцуулга Хонгконгийн Олон Улсын Арбитрын Төвийн

24

эсхүл ХОУАТ нь аль ч талын төлөөлөгчдийн бүрэн эрхийг нотлох баримтыг шаардаж болно.

13.7 Арбитрын бүрэлдэхүүн томилогдсоны дараа аль нэг тал нь өөрийн хууль зүйн төлөөлөх этгээдэд орсон аливаа өөрчлөлт, нэмэлтийг нэн даруй бусад талууд, арбитрын бүрэлдэхүүн болон ХОУАТ-д мэдэгдэнэ.

13.8 А р б и т р ы н а ж и л л а г а а э х э л с н э э с х о й ш талууд маргааныг арбитраас өөр журмаар шийдвэрлүүлэхээр харилцан тохиролцсон тохиолдолд, ХОУАТ, арбитрын бүрэлдэхүүн эсхүл онцгой арбитрч нь аль ч талын хүсэлтийг үндэслэн арбитрын ажиллагааг эсхүл Онцгой Арбитрчийн Ажиллагааг тохиромжтой гэж үзсэн нөхцлийн дагуу түдгэлзүүлнэ. Арбитрын ажиллагаа эсхүл Онцгой Арбитрчийн Ажиллагаа нь ХОУАТ, арбитрын бүрэлдэхүүн эсхүл онцгой арбитрчид талуудын аль нэг нь хүсэлт гаргаснаар дахин үргэлжилнэ.

13.9 Энэхүү Дүрмээр шууд зохицуулаагүй харилцаанд ХОУАТ, арбитрын бүрэлдэхүүн, онцгой арбитрч нь энэхүү Дүрмийн агуулгын хүрээнд үйл ажиллагаа явуулна.

13.10 Арбитрын бүрэлдэхүүн эсхүл онцгой арбитрч нь арбитраас гарах үндсэн шийдвэрийн хүчин төгөлдөр байдлыг хангахын тулд бүхий л зохих арга хэмжээг авна.

14. АРВАН ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ – АРБИТРЫН АЖИЛЛАГААНЫ ХАРЬЯАЛАЛ, ГАЗАР

14.1 Талууд арбитрын үйл ажиллагааны харьяаллыг тохиролцож болно. Арбитрын бүрэлдэхүүн хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж арбитрын ажиллагааг өөр харьяалалд явуулах нь тохиромжтой гэж үзсэнээс бусад тохиолдолд талууд арбитрын ажиллагааны харьяаллыг тохиролцоогүй бол арбитрын харьяалал нь Хонконг байна.

14.2 Талууд өөрөөр тохиролцоогүй тохиолдолд арбитрын бүрэлдэхүүн нь арбитрын бүрэлдэхүүн зөвлөлдөх, гэрч, шинжээчээс мэдүүлэг авах, талуудын аман мэтгэлцээнийг сонсох, бараа бусад эд хөрөнгө эсхүл баримт бичгүүдийг шалгах зэрэг ажиллагааг арбитрын харьяаллаас гадуур өөрийн тохиромжтой гэж үзсэн аль ч газарт явуулж болно. Энэхүү арбитрын ажиллагааг бүхий л тохиолдолд арбитрын харьяалалд явуулсан арбитрын ажиллагаатай адилтгаж үзнэ.

Page 26: 2 Арбитрын Хэрэг Хянан Шийдвэрлэх Дүрэм · 2019. 5. 21. · Танилцуулга Хонгконгийн Олон Улсын Арбитрын Төвийн

25

15. АРВАН ТАВДУГААР ЗҮЙЛ – АРБИТРЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛ

15.1 Арбитрын ажиллагаа нь арбитрын ажиллагааны хэлийн дагуу явагдана. Талууд урьдчилан арбитрын ажиллагааны хэлийг тохиролцоогүй тохиолдолд арбитрын бүрэлдэхүүн энэхүү Д ү р м и й н 1 5 . 2 - т з а а с н ы д а г у у а р б и т р ы н ажиллагааны хэлийг тодорхойлохоос өмнө аль ч тал нь англи эсхүл хятад хэлээр харилцана.

15.2 Арбитрын бүрэлдэхүүн бүрэлдсэний дараа талуудын харилцан тохиролцсоныг харгалзан арбитрын ажиллагааны хэлийг хугацаа алдалгүй тогтооно. Ийнхүү тогтоосон хэл нь бүх бичгэн мэдээлэл болон бүх хуралдаанд хэрэглэгдэнэ.

15.3 Нэмэлт баримт бичгүүдийг эх хэл дээр нь хүргүүлсэн бол арбитрын бүрэлдэхүүн нь тухайн баримт бичгүүдийг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн талуудын арбитрын ажиллагааг явуулахаар х а р и л ц а н т о х и р ол ц с о н э с х ү л а р б и т р ы н бүрэлдэхүүнээс тогтоосон хэл рүү орчуулсан орчуулгыг хавсаргах шаардлага тавьж болно.

16. АРВАН ЗУРГАДУГААР ЗҮЙЛ –НЭХЭМЖЛЭЛИЙН ӨРГӨДӨЛ

16.1 Арбитрын Мэдэгдэлд Нэхэмжлэлийн Өргөдлийг дурдаагүй бол (эсхүл Нэхэмжлэгч нь Арбитрын Мэдэгдлийг Нэхэмжлэлийн Өргөдөлтэй адилтган үзэхээр шийдвэрлээгүй бол) Нэхэмжлэгч н ь Н э х э м ж л эл и й н Ө р г ө д л и й г а р б и т р ы н бүрэлдэхүүнээс тогтоосон хугацаанд бусад бүх талууд болон арбитрын бүрэлдэхүүнд хүргүүлнэ.

16.2 Нэхэмжлэлийн Өргөдөл нь дараах мэдээллийг агуулна. Үүнд:

(a) нэхэмжлэлийн шаардлагыг дэмжих хэргийн үйл баримтын тухай мэдэгдэл;

(b) маргааны гол асуудлууд;

(c) нэхэмжлэлийн шаардлагыг дэмжих хууль зүйн аргумент; болон

(d) нэхэмжлэлийн шаардлага буюу арбитрын бүрэлдэхүүнээс хүсч буй шийдвэр/арга хэмжээ.

16.3 Нэхэмжлэгч нь Нэхэмжлэлийн Өргөдөлд дурдсан нөхцөл, байдлыг нотлох бүхий л нэмэлт баримт бичгүүдийг Нэхэмжлэлийн Өргөдөлд хавсаргана.

Page 27: 2 Арбитрын Хэрэг Хянан Шийдвэрлэх Дүрэм · 2019. 5. 21. · Танилцуулга Хонгконгийн Олон Улсын Арбитрын Төвийн

26

16.4 Арбитрын бүрэлдэхүүн нь энэхүү Дүрмийн 16-р зүйлд заасан аль ч шаардлагыг тохиромжтой гэж үзсэнийхээ дагуу өөрчилж болно.

17. АРВАН ДОЛДУГААР ЗҮЙЛ – ХАРИУ ТАЙЛБАР

17.1 Хариу Мэдэгдэлд Хариу Тайлбарыг тусгаснаас бусад тохиолдолд (эсхүл Хариуцагч нь Хариу Мэдэгдлийг Хариу Тайлбартай адилтган үзэхээр шийдвэрлэсэнээс бусад тохиолдолд) Хариуцагч нь арбитрын бүрэлдэхүүнээс тогтоосон хугацаанд Хариу Тайлбарыг бусад бүх талууд болон арбитрын бүрэлдэхүүнд хүргүүлнэ.

17.2 Хариу Тайлбараар Нэхэмжлэлийн Өргөдөлд дурдсан (энэхүү Дүрмийн 16.2-р зүйлийн (a)-(c)-д заасан) асуудалд хариулт өгнө. Хэрэв Хариуцагч нь арбитрын бүрэлдэхүүний харьяалал эсхүл арбитрын бүрэлдэхүүнийг зохих журмын дагуу томилсон эсэх талаар татгалзал гаргавал тухайн татгалзлын хууль зүйн болон үйл баримтын үндэслэлийн хамт Хариу Тайлбартаа дурдана.

17.3 Хэрэв сөрөг нэхэмжлэл, суутган тооцох эсвэл бусад хариуцагчдийн эсрэг гаргах нэхэмжлэл байгаа бол Хариу Тайлбарт дараах мэдээллийг мөн тусгана. Үүнд:

(a) сөрөг нэхэмжлэл, суутган тооцох эсвэл бусад хариуцагчдийн эсрэг гаргасан нэхэмжлэлийг дэмжих хэргийн үйл баримтын тухай мэдэгдэл;

(b) маргааны гол асуудлууд;

(c) сөрөг нэхэмжлэл, суутган тооцох эсвэл бусад хариуцагчдийн эсрэг гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжих хууль зүйн аргумент; болон

(d) арбитрын бүрэлдэхүүнээс хүсч буй шийдвэр/арга хэмжээ.

17.4 Хариуцагч нь Хариу Тайлбарт дурдсан нөхцөл байдлыг нотлох бүхий л нэмэлт баримт бичгийг Хариу Тайлбарт хавсаргана.

17.5 Арбитрын бүрэлдэхүүн нь энэхүү Дүрмийн 17-р зүйлд заасан аль ч шаардлагыг тохиромжтой гэж үзсэнийхээ дагуу өөрчилж болно.

Page 28: 2 Арбитрын Хэрэг Хянан Шийдвэрлэх Дүрэм · 2019. 5. 21. · Танилцуулга Хонгконгийн Олон Улсын Арбитрын Төвийн

27

18. АРВАН НАЙМДУГААР ЗҮЙЛ –НЭХЭМЖЛЭЛ, ХАРИУ ТАЙЛБАРТ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ

18.1 Арбитрын ажиллагааны явцад арбитрын бүрэлдэхүүн хэргийн нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэл, хариу тайлбарт нэмэлт өөрчлөлт оруулахыг зөвшөөрөх нь тохиромжгүй гэж үзсэнээс бусад тохиолдолд аль ч тал нь нэхэмжлэл эсхүл хариу тайлбартаа нэмэлт өөрчлөлт оруулах, нэмэлт оруулах эрхтэй. Гэхдээ нэхэмжлэл болон хариу тайлбарыг арбитрын бүрэлдэхүүний харьяаллаас гадуурх асуулдаар нэхэмжлэл, хариу тайлбарт нэмэлт өөрчлөлт оруулж болохгүй.

18.2 Аль нэг тал нэхэмжлэл эсхүл хариу тайлбартаа нэмэлт, өөрчлөлт оруулсан тохиолдолд ХОУАТ нь (шаардлагатай бол) Үйлчилгээний хураамж болон арбитрын бүрэлдэхүүний хураамжийг өөрчлөх боломжтой.

19. АРВАН ЕСДҮГЭЭР ЗҮЙЛ – АРБИТРЫН БҮРЭЛДЭХҮҮНИЙ ХАРЬЯАЛАЛ

19.1 Арбитрын бүрэлдэхүүн нь энэхүү Дүрмийн дагуу арбитрын хэлэлцээр байгуулагдсан эсэх, тухайн арбитрын хэлэлцээрийн хүчин төгөлдөр байдал эсхүл арбитрын хэлэлцээрийн хамрах хүрээ зэрэг аливаа татгалзлыг оролцуулан тухайн арбитрын бүрэлдэхүүн уг маргааныг харьяалан шийдвэрлэх эрхтэй эсэх талаар гаргасан татгалзлыг өөрөө хэлэлцэн шийдвэрлэх бүрэн эрхтэй.

19.2 Арбитрын бүрэлдэхүүн нь арбитрын хэлэлцээрийг агуулж буй гэрээг байгуулсан эсэх болон гэрээний хүчин төгөлдөр эсэхийг тогтоох бүрэн эрхтэй. Энэхүү Дүрмийн 19-р зүйлийн хувьд, гэрээний нэг хэсэг болж энэхүү Дүрмийг баримтлан явуулах арбитрын ажиллагааны үндэслэл болж буй арбитрын хэлэлцээрийг тухайн гэрээний бусад нөхцлөөс тусдаа бие даасан хэлэлцээр гэж үзнэ. Арбитрын бүрэлдэхүүнээс үндсэн гэрээг хүчин төгөлдөр бус гэж шийдвэрлэсэн нь арбитрын хэлэлцээрийг хүчингүй болгох шууд үндэслэл болохгүй.

19.3 Арбитрын бүрэлдэхүүн маргааныг харьяалан шийдвэрлэх эрхгүй болох талаар гаргах гомдлыг бол омжтой бол Хариу Mэд эгд элд т ус гах бөгөөд ямар ч нөхцөлд Хариу Tайлбар эсхүл сөрөг нэхэмжлэл гарсан тохиолдолд Сөрөг

Page 29: 2 Арбитрын Хэрэг Хянан Шийдвэрлэх Дүрэм · 2019. 5. 21. · Танилцуулга Хонгконгийн Олон Улсын Арбитрын Төвийн

28

Нэхэмжлэлийн Хариулсан Тайлбараас хойш тухайн гомдлыг гаргах боломжгүй. Тал нь арбитрч нэр дэвшүүлэх эсхүл томилох үйл ажиллагаанд оролцсон эсхүл арбитрч нэр дэвшүүлж, томилсон нь арбитрын бүрэлдэхүүний харьяаллын талаар гомдол гаргахад саад болохгүй. Арбитрын бүрэлдэхүүн өөрийн эрх хэмжээний хүрээг хэтрүүлсэн тухай гомдлыг арбитрын ажиллагаанд тухайн эрх хэмжээ хэтрүүлж шийдвэрлэж буй асуудал хэлэлцэгдэж эхэлмэгц гаргана. Арбитрын бүрэлдэхүүн гомдол гаргах хугацаа өнгөрсөн тохиолдолд хугацаа хоцорсон нь зохих үндэслэл бүхий гэж үзсэн бол тухайн гомдлыг хүлээн авч болно.

19.4 Энэхүү Дүрмийн 19.5-д заасныг харгалзан хэрэв арбитрын бүрэлдэхүүн бүрдэхээс өмнө:

(a) арбитрын хэлэлцээр байгуулагдсан эсэх, арбитрын хэлэлцээр хүчин төгөлдөр эсэх, арбитрын хэлэлцээрийн хамрах хүрээ; эсвэл

(b) энэхүү Дүрмийн 29-р зүйлд заасанчлан нэг арбитрын үйл ажиллагаагаар бүх нэхэмжлэлийг зохих журмын дагуу гарсан эсэх; эсхүл

(c) ХОУАТ арбитрын үйл ажиллагааг удирдах чадвартай эсэх

талаар маргаан үүсвэл арбитрын ажиллагаа нь хэвийн үргэлжлэх бөгөөд тухайн маргааныг арбитрын бүрэлдэхүүн бүрэлдсэний дараагаар шийдвэрлэнэ.

19.5 Арбитрын ажиллагаа нь ХОУАТ-ийн дүгнэлтээр энэхүү Дүрмийн дагуу aрбитрын хэлэлцээр байгуулагдсан байх боломжтой эсвэл арбитрын ажиллагаа нь энэхүү Дүрмийн 29-р зүйлд заасан зохих журмын дагуу эхэлсэн гэж үзсэн тохиолдолд үргэлжилнэ. Арбитрын бүрэлдэхүүн маргааныг харьяалан шийдвэрлэх эрхтэй эсэх талаар аливаа маргааныг энэхүү Дүрмийн 19.1-д заасны дагуу арбитрын бүрэлдэхүүн бүрэлдсэнийхээ дараа шийдвэрлэнэ.

19.6 ХОУАТ-ийн энэхүү Дүрмийн 19.5-д заасны дагуу гаргасан шийдвэр нь аль ч талын нэхэмжлэл эсхүл хариу тайлбарын үндэслэл эсхүл хүлээн зөвшөөрөгдөх байдлыг ялгамжтай байдлаар үнэлсэн шийдвэр болохгүй .

Page 30: 2 Арбитрын Хэрэг Хянан Шийдвэрлэх Дүрэм · 2019. 5. 21. · Танилцуулга Хонгконгийн Олон Улсын Арбитрын Төвийн

29

20. ХОРЬДУГААР ЗҮЙЛ – НЭМЭЛТ БИЧГЭН МЭДЭГДЭЛ

Арбитрын бүрэлдэхүүн нь талуудаас Нэхэмжлэлийн Өргөдөл болон Хариу Тайлбараас гадна ямар нэмэлт бичгэн мэдэгдэл шаардах эсэх болон тухайн бичгэн мэдэгдлийг ирүүлэх хугацааг тогтоох эрхтэй.

21. ХОРИН НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ – ЦАГИЙН ХЯЗГААРЛАЛТ

21.1 Арбитрын бүрэлдэхүүн өөрөөр шийдвэрлэснээс бусад тохиолдолд бичгэн мэдэгдэл хүргүүлэхэд зориулан арбитрын бүрэлдэхүүнээс тогтоох хугацаа 45 хоногоос хэтрэхгүй байна.

21.2 Арбитрын бүрэлдэхүүн холбогдох хугацаа дуусгавар болсон ч тухайн хугацааг сунгах үндэслэлтэй гэж үзвэл сунгах эрхтэй.

22. ХОРИН ХОЁРДУГААР ЗҮЙЛ - НОТЛОХ БАРИМТ, ХУРАЛДААН

22.1 Маргалдагч тал тус бүр нь өөрийн гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарт дурдсан үйл баримтыг нотлох үүрэгтэй.

22.2 Арбитрын бүрэлдэхүүн нь аль нэг талын гаргасан нотлох баримтыг зөвшөөрөх, нотлох баримтын ач холбогдол, шинж чанарыг тодорхойлно. Түүнчлэн, арбитрын бүрэлдэхүүн нотлох баримтын хатуу дүрэм баримтлах эсэхийг шийдвэрлэнэ.

22.3 Арбитрын бүрэлдэхүүн нь арбитрын ажиллагаа үргэлжлэх хугацааны туршид аль ч талд хэдийд ч хэрэгт хамааралтай гэж үзсэн болон хэргийн шийдвэрт ач холбогдолтой гэж үзсэн аливаа баримт бичиг, эд мөрийн баримт болон бусад нотлох баримтийг тогтоосон хугацааны дотор гаргахыг зөвшөөрөх эсхүл гаргахыг шаардаж болно. Арбитрын бүрэлдэхүүн нь аливаа баримт бичиг, эд мөрийн баримт болон бусад нотлох баримтыг зөвшөөрөх эсхүл тэдгээрийг харгалзан үзэхгүй байх эрхтэй.

22.4 Арбитрын бүрэлдэхүүн нь нотлох баримт танилцуулах эсхүл амаар мэтгэлцэх хуралдаан хийх эсхүл арбитрын ажиллагааг зөвхөн баримт бичиг болон бусад материалын хүрээнд явуулах эсэхийг шийдвэрлэнэ. Арбитрын бүрэлдэхүүн нь дээрх хуралдааныг тохиромжтой гэж үзсэн

Page 31: 2 Арбитрын Хэрэг Хянан Шийдвэрлэх Дүрэм · 2019. 5. 21. · Танилцуулга Хонгконгийн Олон Улсын Арбитрын Төвийн

30

тохиолдолд эсхүл талуудын хүсэлтээр арбитрын ажиллагааны тохирох үе шатанд хийнэ. Хурал болох тохиолдолд арбитрын бүрэлдэхүүн нь хуралдаан болох огноо, газар, цагийн талаар талуудад хангалттай хугацаанд урьдчилан мэдэгдэнэ.

22.5 Арбитрын бүрэлдэхүүн гэрч эсвэл шинжээчээс мэдүүлэг авах аргачлалыг тогтоож болно.

22.6 Холбогдох хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шаардлагатай гэж үзвэл арбитрын бүрэлдэхүүн нь арбитрын хуралдааны үеэр гаргасан аман мэдүүлгийг орчуулах болон хуралдааны бичлэг хийх асуудлаар шийдвэр гаргана.

22.7 Талууд өөрөөр харилцан тохиролцоогүй бол арбитрын хуралдааныг хаалттай явуулна. Арбитрын бүрэлдэхүүн нь хуралдааны явцад хэдийд ч гэрч, шинжээчийг хуралдааны өрөөг орхих шаардлага тавьж болно.

23. ХОРИН ГУРАВДУГААР ЗҮЙЛ – УРЬДЧИЛСАН АРГА ХЭМЖЭЭ БОЛОН ОНЦГОЙ АРГА ХЭМЖЭЭ

23.1 Маргалдагч тал нь шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах (“Онцгой арга хэмжээ”)-г авах хүсэлтийг арбитрын бүрэлдэхүүн бүрэлдэхээс өмнө энэхүү Дүрмийн Хавсралт 4-т заасны дагуу гаргаж болно.

23.2 Арбитрын бүрэлдэхүүн нь аль нэг талын хүсэлтээр тохиромжтой эсвэл шаардлагатай гэж үзвэл урьдчилсан арга хэмжээг авч болно.

23.3 Урьдчилсан арга хэмжээ нь захирамж, шийдвэр эсхүл бусад хэлбэрээр гарснаас үл хамааран маргааны эцэслэн шийдвэрлэсэн арбитрын үндсэн шийдвэр гарахаас өмнө арбитрын бүрэлдэхүүнээс аль нэг талыг:

(a) маргааныг хянан шийдвэрлэх хүртэл нөхцөл байдлыг хадгалах эсхүл сэргээх; эсхүл

(b) арбитрын үйл ажиллагаанд шууд эсхүл нэн даруй хохирол учруулах, аль нэг талд давуу байдал олгож болзошгүй үйлдэл хийхгүй байх, тухайн үр дүнд хүргэж болзошгүй байдлаас сэргийлэх арга хэмжээ авах; эсхүл

(c) маргааны шийдвэрийг хэрэгжүүлэхэд холбогдох эд хөрөнгийг хадгалах арга хэрэгслээр хангах; эсхүл

Page 32: 2 Арбитрын Хэрэг Хянан Шийдвэрлэх Дүрэм · 2019. 5. 21. · Танилцуулга Хонгконгийн Олон Улсын Арбитрын Төвийн

31

(d) маргааныг хянан шийдвэрлэхэд холбогдох э с х ү л а ч х о л б о гд о л б ү х и й н о т л о х баримтыг хадгалахыг даалгах зэрэг үүгээр хязгаарлагдахгүй түр зуурын арга хэмжээ юм.

23.4 Арбитрын бүрэлдэхүүн нь энэхүү Дүрмийн 23.2-т заасан маргалдагч талын урьдчилсан арга хэмжээ авах хүсэлтийг шийдвэрлэхдээ хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзнэ. Авч үзэх холбогдох хүчин зүйлд дараах хүчин зүйлүүд хамаарах боломжтой бөгөөд үүгээр хязгаарлагдахгүй:

(a) тухайн арга хэмжээг аваагүй тохиолдолд хохирлыг нөхөн төлүүлэх шийдвэр гарсан ч хохирол нь хангалттай барагдахгүй нөхцөл байдал үүсэхүйц байгаа ба учирж болзошгүй хохирол нь урьдчилсан арга хэмжээ авагдах талд учрах хохирлоос харьцангуй их байх тохиолдолд; болон

(b) тухайн арга хэмжээг хэрэглэх хүсэлт гаргасан талын нэхэмжлэлийн үндэслэл хангагдах үндэслэл бүхий боломж байгаа тохиолдолд. Энэхүү бол омжийг тодорхойлс он нь арбитрын бүрэлдэхүүний дараагийн аливаа шийдвэр гаргах ажиллагаанд нөлөөлөхгүй.

23.5 Арбитрын бүрэлдэхүүн нь өөрийн гаргасан урьдчилсан арга хэмжээг маргалдагч аль нэг талуудын хүсэлтээр, эсхүл онцгой нөхцөл байдалд талуудад урьдчилан мэдэгдсэний үндсэн дээр өөрийн санаачилгаар цуцлах, өөрчлөх, түдгэлзүүлэх эрхтэй.

23.6 Арбитрын бүрэлдэхүүн нь урьдчилсан арга хэмжээг авах хүсэлт гаргасан талаас тухайн арга хэмжээтэй холбогдуулан зохих хэмжээний барьцаа шаардаж болно.

23.7 Арбитрын бүрэлдэхүүн нь талуудын алийг ч урьдчилсан арга хэмжээг авах шаардлагыг бий болгосон нөхцөл байдалд гарсан аливаа бодит өөрчлөлтийн талаарх мэдээллийг цаг алдалгүй ирүүлэхийг шаардаж болно.

23.8 Урьдчилсан арга хэмжээг авахыг хүссэн тал нь тухайн нөхцөл байдалд тус арга хэмжээг авах шаардлагагүй байсан гэдгийг арбитрын бүрэлдэхүүн дараа нь тогтоосон тохиолдолд урьдчилсан арга хэмжээнээс болж бусад талуудад учирсан аливаа хохирлыг хүлээж болно. Арбитрын бүрэлдэхүүн нь арбитрын ажиллагааны аль ч үед тухайн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэр гаргаж болно.

Page 33: 2 Арбитрын Хэрэг Хянан Шийдвэрлэх Дүрэм · 2019. 5. 21. · Танилцуулга Хонгконгийн Олон Улсын Арбитрын Төвийн

32

23.9 Урьдчилсан арга хэмжээ авахуулах зорилгоор аль нэг талын эрх бүхий байгууллагад гаргасан хүсэлт нь арбитрын хэлэлцээртэй зөрчилдөх буюу арбитрын хэлэлцээрээс татгалзсан гэж үзэх үндэслэл болохгүй.

24. ХОРИН ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ – ЗАРДЛЫН БАРЬЦАА

Арбитрын бүрэлдэхүүн нь арбитрын ажиллагааны зардлыг гаргуулахтай холбогдуулан аль нэг талаас барьцаа гаргуулах захирамж гаргаж болно.

25. ХОРИН ТАВДУГААР ЗҮЙЛ – АРБИТРЫН БҮРЭЛДЭХҮҮНЭЭС ТОМИЛСОН ШИНЖЭЭЧ

25.1 Арбитрын бүрэлдэхүүн нь талуудтай зөвшилцсөний үндсэн дээр нотлох баримтыг үнэлэхэд туслах зорилгоор нэг эсхүл хэд хэдэн шинжээч томилж болно. Шинжээч нь арбитрын бүрэлдэхүүнээс шийдвэрлэх тодорхой асуудлын талаар бичгээр дүгнэлт гаргаж арбитрын бүрэлдэхүүнд хүргүүлнэ. Талуудтай зөвшилцсөний үндсэн дээр арбитрын бүрэлдэхүүн нь шинжээчийн ажлын даалгаврыг тогтоох бөгөөд тогтоосон ажлын даалгаврын хуулбарыг талуудад болон ХОУАТ-д хүргүүлнэ.

25.2 Талууд шинжээчийн шаардсан холбогдох мэдээлэл, баримт бичиг, бараа бүтээгдэхүүнийг шалгуулах зорилгоор гаргаж өгнө. Шинжээчийн шаардсан мэдээлэл ач холбогдолтой эсэх талаар шинжээч болон аль нэг талын хооронд үүссэн маргааныг арбитрын бүрэлдэхүүн шийдвэрлэнэ.

25.3 Арбитрын бүрэлдэхүүн шинжээчийн дүгнэлтийг хүлээн авмагцаа тухайн дүгнэлтийн хуулбарыг талуудад хүргүүлэх бөгөөд тухайн шинжээчийн дүгнэлтийн талаар өөрсдийн саналыг илэрхийлэх боломжийг талуудад олгоно. Аль ч тал шинжээчийн дүгнэлт гаргахад ашигласан баримт бичигтэй танилцах эрхтэй.

25.4 Шинжээч нь дүгнэлт гаргасны дараа аль нэг талын хүсэлтээр шинжээч арбитрын хуралдаанд биечлэн оролцох бөгөөд хуралдаан дээр талууд өөрийн биеэр оролцож шинжээчид асуулт тавих эрхтэй. Аль нэг тал энэ хуралдаан дээр маргаантай байгаа асуудлын талаар гэрчийн мэдүүлэг авах зорилгоор шинжээч оролцуулж болно. Энэхүү ажиллагаанд энэхүү Дүрмийн 22.2–22.7-р зүйлд заасныг баримтална.

Page 34: 2 Арбитрын Хэрэг Хянан Шийдвэрлэх Дүрэм · 2019. 5. 21. · Танилцуулга Хонгконгийн Олон Улсын Арбитрын Төвийн

33

25.5 Арбитрын бүрэлдэхүүний томилсон аливаа шинжээчид 11-р зүйлийн заалтууд мөн адил хамаарна.

26. ХОРИН ЗУРГАДУГААР ЗҮЙЛ – ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭХГҮЙ БАЙХ

26.1 Хэрэв Нэхэмжлэгч нь арбитрын бүрэлдэхүүнээс т о г т о о с о н х у г а ц а а н д х ү н д э т г э н ү з э х шалтгаангүйгээр бичгэн мэдэгдлээ гаргаагүй бол арбитрын бүрэлдэхүүн нь арбитрын ажиллагааг зогсоох эрхтэй ба бусад тал нэхэмжлэл гаргаж арбитрын ажиллагааг үргэлжлүүлэх хүсэлтэй тохиолдолд арбитрын бүрэлдэхүүн арбитрын ажиллагааг тухайн талын гаргасан нэхэмжлэлийн хүрээнд үргэлжлүүлж болно.

26.2 Хэрэв Хариуцагч арбитрын бүрэлдэхүүнээс т о г т о о с о н х у г а ц а а н д х ү н д э т г э н ү з э х шалтгаангүйгээр бичгэн мэдэгдлээ гаргаагүй бол арбитрын бүрэлдэхүүн арбитрын ажиллагааг үргэжлүүлэн явуулж болно.

26.3 Хэрэв энэ Дүрэмд заасны дагуу зохих ёсоор мэдэгдэл авсан аль нэг тал нь Дүрэмд заасны дагуу болон арбитрын бүрэлдэхүүнээс шаардсаны дагуу маргааны талаар өөрийн байр сууриа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гаргаагүй бол арбитрын бүрэлдэхүүн арбитрын ажиллагааг үргэлжлүүлж, өөрт цугларсан нотлох баримтын хүрээнд үндсэн шийдвэр гаргаж болно.

27. ХОРИН ДОЛДУГААР ЗҮЙЛ – НЭМЭЛТ ОРОЛЦОГЧ ТАЛ ОРОЛЦУУЛАХ

27.1 Арбитрын бүрэлдэхүүн нь, арбитрын бүрэлдэхүүн бүрдээгүй тохиолдолд ХОУАТ нь арбитрын ажиллагаанд дараах тохиолдолд нэмэлт оролцогч тал оролцохыг хүлээн зөвшөөрнө:

(a) тухайн этгээдэд нь арбитрын ажиллагаа (энэхүү Дүрмийн 28 эсхүл 29-р зүйлд заасан арбитрын ажиллагаа хамаарна) эхлүүлэх үндэслэл болсон арбитрын хэлэлцээр заавал дагаж мөрдөх чанартай үйлчилж буй; эсхүл

(b) т у х а й н н э м эл т о р ол ц о г ч т а л б ол о н маргааны бүх талууд нэмэлт оролцогч талыг оролцуулахыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн.

Page 35: 2 Арбитрын Хэрэг Хянан Шийдвэрлэх Дүрэм · 2019. 5. 21. · Танилцуулга Хонгконгийн Олон Улсын Арбитрын Төвийн

34

27.2 Энэхүү Дүрмийн 27.1-т заасны дагуу гарсан аливаа шийдвэр нь тухайн шийдвэртэй холбогдон гарах арбитрын бүрэлдэхүүний хэрэг харьяалан шийдвэрлэх эрх хэмжээний тухай гарах аливаа маргааныг арбитрын бүрэлд эхүүн өөрөө шийдвэрлэх эрхийг хязгаарлахгүй.

27.3 Онцгой нөхцөл байдлаас бусад тохиолдолд Нэмэлт оролцогч тал оролцуулах тухай хүсэлтийг Хариу Мэдэгдэл гаргаснаас хойш гаргаж болохгүй.

27.4 Арбитрын бүрэлдэхүүн бүрдэхээс өмнө арбитрын ажиллагаанд нэмэлт оролцогч тал оролцуулах хүсэлтэй тал нь ХОУАТ, бусад талууд болон баталгаажсан эсхүл томилогдсон альваа арбитрчид Нэмэлт оролцогч тал оролцуулах хүсэлтийг илгээнэ.

27.5 Арбитрын бүрэлдэхүүн бүрдсэний дараа арбитрын ажиллагаанд нэмэлт оролцогч тал оролцуулах хүсэлтэй тал нь арбитрын бүрэлдэхүүн, ХОУАТ болон бусад талуудад Нэмэлт оролцогч тал оролцуулах хүсэлтийг илгээнэ.

27.6 Нэмэлт оролцогч тал оролцуулах хүсэлтэд дараах мэдээллийг тусгасан байна. Үүнд:

(a) одоогийн арбитрын ажиллагааны хэргийн дугаар/мэдээлэл;

(b) талууд, нэмэлт оролцогч тал, тэдний төлөөлөгчид болон арбитрын ажиллагааны явцад томилогдсон эсхүл баталгаажсан арбитрчдын нэр, хаяг, факсын дугаар болон/эсхүл цахим шуудангийн хаяг;

(c) арбитрын ажиллагаанд нэмэлт оролцогч тал оролцуулах тухай хүсэлт;

(d) арбитрын ажиллагаанд Нэмэлт оролцогч тал оролцуулах хүсэлтийг тавих үндэслэл болсон гэрээ эсхүл бусад эрх зүйн баримт бичгийн хуулбар эсхүл түүний тухай мэдээлэл;

(e) хүсэлтийг дэмжих үйл баримтын мэдэгдэл;

(f) маргааны гол асуудлууд;

(g) хүсэлтийг дэмжих хууль зүйн аргумент;

(h) арбитрын бүрэлдэхүүнээс хүсч буй шийдвэр, арга хэмжээ;

(i) э н э х ү ү Д ү р м и й н 4 4 - р з ү й л д з а а с а н санхүүжүүлэгч гуравдагч этгээдийн тухай б ол о н а л и ва а с а н х ү ү ж т и л т ы н г э р э э байгуулагдсан эсэх талаар мэдээлэл; болон

Page 36: 2 Арбитрын Хэрэг Хянан Шийдвэрлэх Дүрэм · 2019. 5. 21. · Танилцуулга Хонгконгийн Олон Улсын Арбитрын Төвийн

35

(j) энэхүү Нэмэлт оролцогч тал оролцуулах хүсэлт болон хавсаргагдсан аливаа нэмэлт баримт бичгүүд нь бусад талууд болон томилогдсон эсхүл баталгаажсан аливаа арбитрчид нэг болон түүнээс дээш хүргэх үйлчилгээгээр нэгэн зэрэг илгээгдсэн эсхүл илгээгдэж байгаа тухай баталгаажуулалт;

27.7 Нэмэлт оролцогч тал оролцуулах хүсэлтийг хүлээн авснаас хойш тухайн хүсэлтэд дурдсан нэмэлт оролцогч тал нь ХОУАТ, бусад талууд болон аливаа томилогдсон эсхүл баталгаажсан арбитрчдад Нэмэлт оролцогч тал оролцуулах хүсэлтийн хариуг илгээнэ. Нэмэлт оролцогч тал оролцуулах хүсэлтийн хариу нь дараах мэдээллийг агуулсан байна. Үүнд:

(a) н э м эл т о р ол цо г ч та л б ол о н т эд н и й төлөөлөгчдийн нэр, хаяг, факсын дугаар болон/эсхүл цахим шуудангийн хаяг (Нэмэлт оролцогч тал оролцуулах хүсэлтэд зааснаас өөр тохиолдолд);

(b) арбитрын бүрэлдэхүүн зохих ёсоор бүрдээгүй болон/эсхүл арбитрын бүрэлдэхүүн нь нэмэлт оролцогч талын тухайд харьяалан шийдвэрлэх эрх хэмжээгүй талаарх гомдол;

(c) энэхүү Дүрмийн 27.6(а)-(g) хэсэгт заасан Нэмэлт оролцогч тал оролцуулах хүсэлтийн аливаа мэдээлэлд гаргах нэмэлт оролцогч талын тайлбар;

(d) энэхүү Дүрмийн 27.6(h) хэсэгт заасан буюу Нэмэлт оролцогч тал оролцуулах хүсэлтэд тусгасан арбитрын бүрэлдэхүүнээс хүсч буй аливаа шийдвэр, арга хэмжээний талаар гаргах нэмэлт оролцогч талын тайлбар;

(e) арбитрын ажиллагаанд оролцогч аливаа талын эсрэг нэмэлт оролцогч талынщ гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагын дэлгэрэнгүй;

(f) энэхүү Дүрмийн 44-р зүйлд заасны дагуу нэмэлт оролцогч тал нь аливаа санхүүжилтын гэрээ байгуулсан эсэх болон санхүүжүүлэгч гуравдагч этгээдийн талаарх мэдээлэл; болон

(g) Нэмэлт оролцогч тал оролцуулах хүсэлтийн хариу болон түүнд хавсаргагдсан аливаа нэмэлт баримт бичгүүдийг маргааны бусад талууд болон томилогдсон эсхүл баталгаажсан аливаа арбитрчдад нэг болон түүнээс дээш хүргэх үйлчилгээгээр нэгэн зэрэг илгээгдсэн эсхүл илгээгдэж байгаа тухай баталгаажуулалт.

Page 37: 2 Арбитрын Хэрэг Хянан Шийдвэрлэх Дүрэм · 2019. 5. 21. · Танилцуулга Хонгконгийн Олон Улсын Арбитрын Төвийн

36

27.8 ХОУАТ эсхүл арбитрын бүрэлдэхүүн нь энэхүү Дүрмийн 27.6 болон 27.7-д заасан аливаа шаардлагыг тохиромжтой гэж үзсэнийхээ дагуу өөрчлөх боломжтой.

27.9 Арбитрын ажиллагаанд оролцох хүсэлтэй нэмэлт оролцогч тал нь Нэмэлт оролцогч тал оролцуулах хүсэлтээ ХОУАТ, бусад талууд болон томилогдсон эсхүл баталгаажсан аливаа арбитрчдад илгээнэ. Нэмэлт оролцогч тал оролцуулах хүсэлтэд энэхүү Дүрмийн 27.6-д заасан шаардлага мөн адил үйлчилнэ.

27.10 Талууд Нэмэлт оролцогч тал оролцуулах хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор тухайн хүсэлтэд гаргах өөрсдийн тайлбараа ХОУАТ, бусад талууд болон аливаа томилогдсон эсхүл баталгаажсан арбитрчдад илгээнэ. Энэхүү тайлбар нь дараах мэдээллийг агуулж болох бөгөөд үүгээр хязгаарлагдахгүй. Үүнд:

(a) тухайн нэмэлт оролцогч талын тухайд арбитрын бүрэлдэхүүн нь харьяалан шийдвэрлэх эрх хэмжээгүй талаарх аливаа гомдол;

(b) энэхүү Дүрмийн 27.6(a)-(g)-д заасан Нэмэлт оролцогч талаар оролцуулах хүсэлтийн мэдээлэлд гаргах тайлбар;

(c) энэхүү Дүрмийн 27.6(h)-д заасан Нэмэлт оролцогч талаар оролцуулах хүсэлтэд дурдсан арбитрын бүрэлдэхүүнээс хүсч буй аливаа шийдвэр, арга хэмжээний талаар гаргах тайлбар;

(d) нэмэлт оролцогч талын эсрэг гаргаж буй нэхэмжлэлийн агуулгын дэлгэрэнгүй; болон

(e) уг тайлбарын хуулбар нь бусад талууд болон томилогдсон эсхүл баталгаажсан аливаа арбитрчдад нэг болон түүнээс дээш хүргэх үйлчилгээгээр нэгэн зэрэг илгээгдсэн эсхүл илгээгдэж байгаа тухай баталгаажуулалт.

27.11 Арбитрын ажиллагаанд нэмэлт оролцогч тал оролцох тохиолдолд, тухайн нэмэлт оролцогч талын хувьд арбитрын ажиллагаа нь ХОУАТ эсхүл арбитрын бүрэлдэхүүн нь бүрдсэнийхээ дараа Нэмэлт оролцогч тал оролцуулах хүсэлтийг хүлээн авсан өдрөөс эхэлсэн гэж үзнэ.

27.12 Арбитрын ажиллагаанд нэмэлт оролцогч тал оролцох тохиолдолд арбитрын ажиллагааны бүхий л талууд арбитрч томилох эрхээсээ татгалзсан гэж үзнэ.

Page 38: 2 Арбитрын Хэрэг Хянан Шийдвэрлэх Дүрэм · 2019. 5. 21. · Танилцуулга Хонгконгийн Олон Улсын Арбитрын Төвийн

37

27.13 Арбитрын бүрэлдэхүүн бүрдэхээс өмнө арбитрын ажиллагаанд нэмэлт оролцогч тал оролцох тохиолдолд ХОУАТ нь аливаа арбитрчийн томилгоо, баталгаажуулалтыг хүчингүй болгож болох ба аливаа талын томилгоог харгалзан эсхүл үл харгалзан арбитрын бүрэлдэхүүнийг томилно.

27.14 Энэхүү Дүрмийн 27.13-д заасны дагуу арбитрчийн томилгоо эсхүл баталгаажуулалтыг хүчингүй болгох нь дараах зүйлд нөлөөлөхгүй:

(a) т у х а й н а р б и т рч и й н т о м и л го о э с х ү л баталгаажуулалтыг хүчингүй болгохоос өмнөх тус арбитрчийн хийсэн аливаа үйлдэл эсхүл гаргасан захирамжийн хүчин төгөлдөр байдал;

(b) тухайн арбитрчийн энэхүү Дүрмийн Хавсралт 2 эсхүл Хавсралт 3-т заасны дагуу тохирох хөлс болон зардлаа төлүүлэх эрх; болон

(c) аливаа хөөн хэлэлцэх хугацаа эсхүл түүнтэй адил аливаа дүрэм, заалтыг хэрэгжүүлэх зорилгоор аливаа нэхэмжлэл эсхүл хариу тайлбар гарсан огноо.

27.15 ХОУАТ нь Нэмэлт оролцогч тал оролцуулах хүсэлт илгээгдсэний дараа Үйлчилгээний хураамж болон арбитрын бүрэлдэхүүний хураамжийн хэмжээг (тохиромжтой тохиолдолд) өөрчилж болно.

28. ХОРИН НАЙМДУГААР ЗҮЙЛ – АРБИТРЫН АЖИЛЛАГААГ НЭГТГЭХ

28.1 ХОУАТ нь талуудын хүсэлтийг үндэслэн, талууд болон аливаа баталгаажсан эсхүл томилогдсон арбитрчидтай зөвлөлдсөний үндсэн дээр энэхүү Дүрмийн дагуух хоёр эсхүл түүнээс дээш арбитрын ажиллагааг дараах тохиолдолд нэгтгэх эрхтэй:

(a) талууд арбитрын ажиллагааг нэгтгэхийг хүлээн зөвшөөрч байгаа; эсхүл

(b) т у х а й н а р б и т р ы н а ж и л л а га а н у уд ы н нэхэмжлэлүүд нь нэг арбитрын хэлэлцээрт үндэслэсэн; эсхүл

(c) нэхэмжлэлүүд нь нэгээс дээш арбитрын хэлэлцээрт үндэслэсэн бөгөөд бүх арбитрын ажиллагаанд нийтлэг хуулийн болон үйл баримтын асуултууд гарсан, арбитрын бүрэлдэхүүнээс хүсч буй шийдвэр, арга хэмжээ нь адил хэлцэл эсхүл хамаарал бүхий хэд хэдэн хэлцлүүдээс үүсч байгаа ба

Page 39: 2 Арбитрын Хэрэг Хянан Шийдвэрлэх Дүрэм · 2019. 5. 21. · Танилцуулга Хонгконгийн Олон Улсын Арбитрын Төвийн

38

арбитрын хэлцлүүд нь хоорондоо нийцэж буй тохиолдолд.

28.2 Энэхүү Дүрмийн 28.1-т заасны дагуу хоёр эсхүл түүнээс дээш тооны арбитрын ажиллагааг нэгтгэх хүсэлтэй тал нь Арбитрын ажиллагааг нэгтгэх хүсэлтийг ХОУАТ, бусад талууд болон аливаа томилогдсон эсхүл баталгаажсан арбитрчдад илгээнэ.

28.3 Арбитрын ажиллагааг нэгтгэх хүсэлтэд дараах мэдээллийг тугасан байна. Үүнд:

(a) тохиромжтой тохиолдолд энэхүү Дүрмийн дагуу явагдаж буй нэгтгэх хүсэлт гаргасан арбитрын ажиллагааны хэргийн дугаар/мэдээлэл;

(b) арбитрын ажиллагаануудын бүхий л талууд, тэдний төлөөлөгчид болон арбитрын ажиллагаа бүрт томил огдс он эсхүл баталгаажсан арбитрчдын нэр, хаяг, факсын дугаар болон/эсхүл цахим шуудангийн хаяг);

(c) тухайн арбитрын ажиллагаануудыг нэгтгэх хүсэлт;

(d) арбитрын ажиллагаануудын үндэслэл болж буй арбитрын хэлэлцээрийн хуулбар;

(e) Арбитрын ажиллагааг нэгтгэх хүсэлтийн үндэслэл болж байгаа эсхүл хамааралтай гэрээ эсхүл бусад эрх зүйн баримт бичгүүдийн хуулбар эсхүл түүний тухай тайлбар;

(f) арбитрын ажиллагаа бүрийн нэхэмжлэлийн ерөнхий агуулгын тайлбар, хэрэв байгаа бол мэдэгдэж буй маргааны үнийн дүн;

(g) Арбитрын ажиллагааг нэгтгэх хүсэлтийг дэмжих бүх талуудын арбитрын ажиллагааг нэгтгэх бичгэн зөвшөөрөл гэх мэт аливаа үйл баримтын мэдэгдэл;

(h) маргааны гол асуудлууд;

(i) Арбитрын ажиллагааг нэгтгэх хүсэлтийг дэмжих хууль зүйн аргументууд;

(j) арбитрын ажиллагааг нэгтгэхэд холбогдох заавал үйлчлэх зохицуулалтын мэдээлэл;

(k) Арбитрын ажиллагааг нэгтгэх хүсэлтийг хангасан тохиолдолд томилогдсон эсхүл баталгаажсан арбитрчдыг хадгалж үлдэх эсэх зэрэг арбитрын бүрэлдэхүүнийг томилохтой холбогдсон санал; болон

Page 40: 2 Арбитрын Хэрэг Хянан Шийдвэрлэх Дүрэм · 2019. 5. 21. · Танилцуулга Хонгконгийн Олон Улсын Арбитрын Төвийн

39

(l) Арбитрын ажиллагааг нэгтгэх хүсэлт болон хавсаргагдсан аливаа нэмэлт баримт бичгүүдийг бусад холбогдох талууд болон томилогдсон эсхүл баталгаажсан аливаа арбитрчдад нэг болон түүнээс дээш хүргэх үйлчилгээгээр нэгэн зэрэг илгээгдсэн эсхүл илгээгдэж байгаа тухай баталгаажуулалт.

28.4 ХОУАТ нь тохиромжтой гэж үзсэнийхээ дагуу энэхүү Дүрмийн 28.3-т заасан шаардлагыг өөрчилж болно.

28.5 Арбитрын ажиллагааг нэгтгэх хүсэлт гаргаагүй талууд эсхүл аливаа томил огдс он эсхүл баталгаажсан арбитрчдыг Арбитрын ажиллагааг нэгтгэх хүсэлтэд тайлбар гаргах тухай хүсэлт гарсан тохиолдолд тухайн саналд дараах мэдээллийг (үүгээр хязгаарлагдахгүйгээр) тусгана. Үүнд:

(a) энэхүү Дүрмийн 28.3(a)-с ( j ) -д заасан Арбитрын ажиллагааг нэгтгэх хүсэлтэд дурдсан мэдээллийн талаарх тайлбар;

(b) энэхүү Дүрмийн 28.3(k)-д заасан Арбитрын ажиллагааг нэгтгэх хүсэлтэд тусгагдсан саналын хариу; болон

(c) Арбитрын ажиллагааг нэгтгэх хүсэлтэд гаргасан тайлбарын хуулбарыг бусад холбогдох талууд болон томилогдсон эсхүл баталгаажсан аливаа арбитрчдад нэг болон түүнээс дээш хүргэх үйлчилгээгээр нэгэн зэрэг илгээгдсэн эсхүл илгээгдэж байгаа тухай баталгаажуулалт.

28.6 ХОУАТ хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж өөрөөр шийдвэрлэсэн эсхүл бүх талууд өөрөөр тохиролцсоноос бусад тохиолдолд ХОУАТ хоёр ба түүнээс дээш арбитрын ажиллагааг нэгтгэх шийдвэр гаргавал арбитрын ажиллагаанууд нь хамгийн эхэнд эхэлсэн арбитрын ажиллагаанд нэгтгэгдэнэ. ХОУАТ нь энэхүү шийдвэрээ бүх арбитрын үйл ажиллагаануудын талууд болон аливаа баталгаажсан эсхүл томилогдсон арбитрчдад илгээнэ.

28.7 Хоёр болон түүнээс дээш арбитрын ажиллагааг нэгтгэх нь нэгтгэхээс өмнөх холбогдох арбитрын ажиллагааг дэмжсэн эрх бүхий байгууллагын үйлдэл, шийдвэрийн хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй.

Page 41: 2 Арбитрын Хэрэг Хянан Шийдвэрлэх Дүрэм · 2019. 5. 21. · Танилцуулга Хонгконгийн Олон Улсын Арбитрын Төвийн

40

28.8 ХОУАТ нь хоёр болон түүнээс дээш арбитрын ажиллагааг нэгтгэхээр шийдвэр гаргасан тохиолдолд арбитрын ажиллагаа бүрийн талууд нь арбитрч томилох эрхээсээ татгалзсан гэж үзэх бөгөөд ХОУАТ нь аливаа арбитрчийн томилгоо эсхүл баталгаажуулалтыг хүчингүй болгож болно. ХОУАТ нь нэгтгэгдсэн арбитрын ажиллагааны арбитрын бүрэлдэхүүнийг аливаа тал томилсон эсэхийг харгалзан эсхүл үл харгалзан томилох эрхтэй.

28.9 Энэхүү Дүрмийн 28.8-т заасны дагуу арбитрчийн томилгоо эсхүл баталгаажуулалтыг цуцлах нь дараах зүйлд нөлөөлөхгүй:

(a) т у х а й н а р б и т рч и й н т о м и л го о э с х ү л баталгаажуулалтыг цуцлахаас өмнөх тус арбитрчийн хийсэн аливаа үйлдэл эсхүл гаргасан захирамжийн хүчин төгөлдөр байдал;

(b) арбитрчийн энэхүү Дүрмийн Хавсралт 2 эсхүл Хавсралт 3-т заасан хөлс болон зардалаа төлүүлэх эрх; болон

(c) аливаа хөөн хэлэлцэх хугацаа эсхүл түүнтэй адил аливаа дүрэм, заалтыг хэрэгжүүлэх зорилгоор аливаа нэхэмжлэл эсхүл хариу тайлбар гаргасан огноо.

28.10 Арбитрын ажиллагааг нэгтгэх хүсэлт илгээгдсэний дараа ХОУАТ нь Үйлчилгээний хураамж болон арбитрын бүрэлдэхүүний хураамжийг өөрчилж болно.

29. ХОРИН ЕСДҮГЭЭР ЗҮЙЛ – ХЭД ХЭДЭН ГЭРЭЭНЭЭС ҮҮДЭЛТЭЙ НЭГ АРБИТРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Нэгээс дээш тооны гэрээнээс үүдэлтэй эсхүл нэгээс дээш тооны гэрээтэй холбоотой нэхэмжлэлүүд нь дараах тохиолдолд нэг арбитрын ажиллагаагаар шийдвэрлэгдэж болно:

(a) арбитрын ажиллагааг үүсгэж буй бүх арбитрын хэлэлцээрт нийтлэг хуулийн болон үйл баримтын асуултууд гарсан; болон

(b) арбитрын бүрэлдэхүүнээс хүсч буй шийдвэр, арга хэмжээ нь адил хэлцэл эсхүл хамаарал бүхий хэд хэдэн хэлцлүүдээс үүсч байгаа; болон

Page 42: 2 Арбитрын Хэрэг Хянан Шийдвэрлэх Дүрэм · 2019. 5. 21. · Танилцуулга Хонгконгийн Олон Улсын Арбитрын Төвийн

41

(c) нэхэмжлэлийн үндэслэл болсон арбитрын хэлэлцээрүүд нь хоорондоо нийцэж буй тохиолдолд.

30. ГУЧДУГААР ЗҮЙЛ – ДАВХАР АРБИТРЫН АЖИЛЛАГАА

30.1 Арбитрын бүрэлдэхүүн нь дараах тохиолдолд талуудтай зөвлөлдсөний үндсэн дээр хоёр болон түүнээс дээш арбитрын ажиллагааг энэхүү Дүрмийн дагуу нэгэн зэрэг явуулар эсхүл дарааллуулан явуулах эсхүл арбитрын ажиллагаануудын аль нэг нь шийдвэрлэгдэх х ү рт эл бус а д а р б и т р ы н ү й л а ж и л л а га а г түдгэлзүүлж болно. Үүнд:

(a) Арбитрын ажиллагаа бүрт адил арбитрын бүрэлдэхүүн томилогдсон; болон

(b) бүх арбитрын ажиллагаанд нийтлэг хууль зүйн эсхүл үйл баримтбн асуулт гарсан.

30.2 Энэхүү Дүрмийн 30.1-ийн дагуу арбитрын ажиллагааг явуулсан тохиолдолд ХОУАТ нь өөрийн Үйлчилгээний хураамж болон арбитрын бүрэлдэхүүний хураамжийг (тохиромжтой тохиолдолд) өөрчилж болно.

31. ГУЧИН НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ – АРБИТРЫН АЖИЛЛАГААГ ДУУСГАВАР БОЛГОХ

31.1 Арбитрын ажиллагааны бүх үе шат эсхүл тодорхой хэсэгт талууд өөрсдийн үндэслэлийг тайлбарлах зохих боломжоор хангагдсан гэж үзсэн тохиолдолд арбитрын бүрэлдэхүүн нь арбитрын үйл ажиллагааг бүхэлд нь эсхүл арбитрын үйл ажиллагааны тухайн тодорхой хэсгийг дуусгавар болгосон тухай зарлана. Дээрхийг зарласны дараа арбитрын бүрэлдэхүүн энэхүү Дүрмийн 31.4-т заасны дагуу арбитрын ажиллагааг бүхэлд нь эсхүл тодорхой хэсгийг сэргээх шийдвэр гаргаснаас бусад тохиолдолд арбитрын ажиллагааны бүх хэсэгт эсхүл арбитрын ажиллагааны тухайн тодорхой хэсэгт талууд нэмэлт тайлбар, аргумент, нотлох баримт гаргах эрхгүй.

Page 43: 2 Арбитрын Хэрэг Хянан Шийдвэрлэх Дүрэм · 2019. 5. 21. · Танилцуулга Хонгконгийн Олон Улсын Арбитрын Төвийн

42

31.2 Арбитрын ажиллагааг дуусгавар болгосон тухай зарласны дараа арбитрын бүрэлдэхүүн нь ХОУАТ болон талуудад арбитрын үндсэн шийдвэрийг талуудад илгээхээр төлөвлөж байгаа өдрийг мэдэгдэнэ. Арбитрын үндсэн шийдвэр гаргах хугацаа нь арбитрын бүрэлдэхүүн арбитрын ажиллагааг бүхэлд нь эсхүл тодорхой холбогдох хэсгийг дуусгавар болгосон талаар зарласнаас хойш 3 сараас ихгүй байна. Энэхүү цагийн хязгаарлалтыг талууд тохиролцсоны үндсэн дээр эсхүл тохиромжтой нөхцөл байдалд ХОУАТ-с сунгаж болно.

31.3 Энэхүү Дүрмийн 31 .2 дах хэс э г т заасан зохицуулалт нь энэхүү Дүрмийн 42-р зүйлд заасан Хялбаршуулсан журмаар шийдвэрлэгдсэн арбитрын ажиллагаанд хамаарахгүй.

31.4 Арбитрын бүрэлдэхүүн нь шаардлагатай гэж үзсэн тохиолдолд өөрийн санаачилгаар эсхүл аль нэг талын хүсэлтийн дагуу арбитрын үндсэн шийдвэр гарахаас өмнө арбитрын ажиллагааг сэргээхээр шийдвэрлэж болно.

32. ГУЧИН ХОЁРДУГААР ЗҮЙЛ – ТАТГАЛЗАЛ

32.1 Энэхүү Дүрмийн аливаа заалт эсхүл тавигдах шаардлага (арбитрын хэлэлцээр мөн хамаарна) нь хангагдаагүй гэдгийг мэдсэн эсхүл мэдвэл зохих тал нь тухайн нөхцөл байдлыг эсэргүүцэж гомдол гаргалгүйгээр арбитрын ажиллагааг үргэлжлүүлсэн тохиолдолд тухайн гомдлыг гаргах эрхээсээ татгалзсан гэж үзнэ.

32.2 Талууд энэхүү Дүрмийн 27, 28, 29, 30 болон 43-р зүйлийн дагуух журмын хэрэглээ болон тухайн журмын дагуу гарсан аливаа шийдвэрийг үндэслэн, хүчин төгөлдөр татгалзал гаргах боломжтой хүрээнд арбитрын бүрэлдэхүүний гаргасан аливаа үндсэн шийдвэрийн хүчин төгөлдөр байдал болон/эсхүл түүний хэрэгжүүлэх боломжийн талаар аливаа гомдол гаргах эрхээсээ татгалзана.

Page 44: 2 Арбитрын Хэрэг Хянан Шийдвэрлэх Дүрэм · 2019. 5. 21. · Танилцуулга Хонгконгийн Олон Улсын Арбитрын Төвийн

43

ТАВДУГААР ХЭСЭГ. АРБИТРЫН БҮРЭЛДЭХҮҮНИЙ ҮНДСЭН ШИЙДВЭР,

ШИЙДВЭР, ЗАХИРАМЖ

33. ГУЧИН ГУРАВДУГААР ЗҮЙЛ – ШИЙДВЭР

33.1 Хэрэв арбитрын бүрэлдэхүүн нь нэгээс дээш арбитрчаас бүрдэх бол арбитрын үндсэн шийдвэр эсхүл бусад шийдвэрийг арбитрчдын олонхын саналаар гаргана. Хэрэв олонхын санал байхгүй бол арбитрын үндсэн шийдвэрийг даргалагч арбитрч дангаар гаргана.

33.2 Арбитрын бүрэлдэхүүний бүх гишүүд урьдчилан зөвшөөрсний үндсэн дээр даргалагч арбитрч нь арбитрын ажиллагааны процессийн шийдвэрийг дангаар гаргаж болно.

34. ГУЧИН ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ – АРБИТРЫН АЖИЛЛАГААНЫ ЗАРДАЛ

34.1 Арбитрын бүрэлдэхүүн нь нэг эсхүл түүнээс дээш захирамж эсхүл үндсэн шийдвэртээ арбитрын ажиллагааны зардлыг тодорхойлно. “Арбитрын ажиллагааны зардал” гэдэг нэр томьёонд зөвхөн доор дурдсан зүйлсийг ойлгоно. Үүнд:

(a) энэхүү Дүрмийн 10-р зүйлд заасны дагуу тогтоосон арбитрын бүрэлдэхүүний хураамж;

(b) арбитрын бүрэлдэхүүний зохих замын зардал болон бусад зардал;

(c) шинжээчийн зөвлөгөө болон aрбитрын бүрэлдэхүүний нарийн бичгийн хураамж, зардал гэх мэт арбитрын бүрэлдэхүүнд шаардлагатай байсан бусад туслалцааны зохих зардал;

(d) хэрэв арбитрын ажиллагааны явцад нэхэмжилсэн бол хууль зүйн төлөөлөл болон гэрчийн болон шинжээчийн хураамж болон зардал гэх мэт бусад туслалцаа авсны зохих зардал; болон

(e) энэхүү Дүрмийн Хавсралт 1-т заасны дагуу ХОУАТ-д төлөх Бүртгэлийн хураамж, Үйлчилгээний хураамж болон ХОУАТ-д төлөх бусад зардлууд.

34.2 Энэхүү Дүрмийн 34.1(d)-д заасан хууль зүйн төлөөлөл болон бусад туслалцаа авсны зардлыг арбитрын бүрэлдэхүүн нь хэргийн нөхцөл байдлыг

Page 45: 2 Арбитрын Хэрэг Хянан Шийдвэрлэх Дүрэм · 2019. 5. 21. · Танилцуулга Хонгконгийн Олон Улсын Арбитрын Төвийн

44

харгалзан үзэж арбитрын ажиллагааны нөхөн төлүүлэх зардал эсхүл арбитрын ажиллагааны а л и ва а з а рд а л н ь тод о рхо й ү н и й н д ү н д хязгаарлагдахаар зааварлаж болно.

34.3 Арбитрын бүрэлдэхүүн нь энэхүү Дүрмийн 34.1-д заасан арбитрын ажиллагааны зардлыг бүхэлд нь эсхүл зарим хэсгийг хэргийн нөхцөл, байдлыг харгалзан үзсэний үндсэн зохистой гэж үзвэл талуудад хуваарилан төлүүлж болно.

34.4 Арбитрын бүрэлдэхүүн нь энэхүү Дүрмийн 34.1-д заасан арбитрыг ажиллагааны зардлыг бүхэлд нь буюу хэсэгчлэн тодорхойлоход аливаа гуравдагч этгээдийн санхүүжүүлэх тохиролцоог харгалзан үзэж болно.

34.5 Арбитрын ажиллагаа нь энэхүү Дүрмийн 28-р зүйлд заасны дагуу нэгтгэгдсэн тохиолдолд, нэгтгэсэн арбитрын ажиллагааны арбитрын бүрэлдэхүүн нь арбитрын ажиллагааны зардлыг энэхүү Дүрмийн 34.2-с 34.4-р зүйлд заасны дагуу тодорхойлно. Энэхүү зардалд санал болгосон томилогдсон, баталгаажсан аливаа арбитрчдын хураамж болон өөр арбитрын ажиллагаанд нэгтгэгдсэн арбитрын ажиллагааны аливаа зардал орох бөгөөд үүгээр хязгаарлагдахгүй бусад зардал орно.

34.6 Арбитрын бүрэлдэхүүнээс арбитрын ажиллагааг зогсоох захирамж гаргасан эсвэл үндсэн шийдвэрийг гаргасан бол арбитрын бүрэлдэхүүн нь уг захирамж болон шийдвэрт энэхүү Дүрмийн 34.1-д заасан арбитрын ажиллагааны зардлыг (тодорхойлогдоогүй зардлын хүрээнд) тогтоож, тухайн зардлыг бүхэлд нь эсхүл хуваарилан төлүүлэхээр тусгана.

35. ГУЧИН ТАВДУГААР ЗҮЙЛ – АРБИТРЫН ҮНДСЭН ШИЙДВЭРИЙН ХЭЛБЭР, ҮЙЛЧЛЭЛ

35.1 Арбитрын бүрэлдэхүүн нь нэг үндсэн шийдвэр эсхүл арбитрын ажиллагааны үе шатуудад ялгаатай асуудлуудаар арбитрын ажиллагаанд оролцож буй бүх талуудад хамаарах үндсэн шийдвэрийг завсрын, түр зуурын, хэсэгчилсэн э с х ү л э ц с и й н х эл б э р э э р га р га х э р х т э й . Тохиромжтой тохиолдолд арбитрын бүрэлдэхүүн нь зардал төлүүлэх завсрын захирамж болон энэхүү Дүрмийн 41.5-д заасан аливаа шийдвэрийг гаргаж болно.

Page 46: 2 Арбитрын Хэрэг Хянан Шийдвэрлэх Дүрэм · 2019. 5. 21. · Танилцуулга Хонгконгийн Олон Улсын Арбитрын Төвийн

45

35.2 Арбитрын үндсэн шийдвэрийг бичгээр гаргах ба талууд, талуудаар дамжуулж болон талуудтай цуг нэхэмжлэл гаргаж буй этгээдүүдийн хувьд эцсийн бөгөөд заавал биелэгдэх хүчинтэй байна. Талууд болон маргалдагч дээрх этгээд нь арбитрын бүрэлдэхүүний гаргасан аливаа үндсэн шийдвэрийг хүчингүй болгуулах, биелэлт, гүйцэтгэлийн эсрэг аливаа хэлбэрээр гомдол болон хамгаалалт гаргах эрхээсээ (тухайн татгалзлыг хүчин төгөлдөр гаргаж болох хүрээнд) татгалзана.

35.3 Талууд арбитрын бүрэлдэхүүн эсхүл онцгой арбитрчийн гаргасан аливаа үндсэн шийдвэр, захирамжийг болон энэхүү Дүрмийн 27, 28, 29, 30 эсхүл 43 дугаар зүйлд заасан ажиллагааны дагуу гарсан аливаа захирамж эсхүл үндсэн шийдвэрийг хугацаа хожимдуулалгүй биелүүлэх үүрэг хүлээнэ.

35.4 Талууд тусгахгүй гэж харилцан тохиролцсоноос бусад тохиолдолд арбитрын үндсэн шийдвэрт шийдвэрийн үндэслэлийг тусгана.

35.5 А р б и т р ы н ү н д с э н ш и й д в э рт а р б и т р и й н бүрэлдэхүүн гарын үсэг зурна. Арбитрын үндсэн шийдвэрт шийдвэр гаргасан огноо болон энэхүү Дүрмийн 14-р зүйлд заасны дагуу тодорхойлсон арбитрын харьяаллыг дурдах бөгөөд тухайн үндсэн шийдвэрийг арбитрын харьяаллын газарт үйлдэгдсэн гэж үзнэ. Гурван арбитрч хэргийг шийдвэрлэсэн бөгөөд арбитрч нарын аль нь ч үндсэн шийдвэрт гарын үсэг зураагүй тохиолдолд гарын үсэг зураагүй шалтгааныг уг үндсэн шийдвэрт тодорхой тусгана.

35.6 Арбитрын бүрэлдэхүүн өөрсдийн гарын үсгээ зурсан үндсэн шийдвэрийн эх хувийг ХОУАТ-д хүргүүлнэ. ХОУАТ нь арбитрын үндсэн шийдвэрт өөрийн тамгыг дарж, арбитрын шийдвэрийг барьцаалан хадгалах эрхийг харгалзан, талуудад хүргүүлнэ.

36. ГУЧИН ЗУРГАДУГААР ЗҮЙЛ – ХЭРЭГЛЭХ ХУУЛЬ, НӨХӨРСӨГ ЗОХИЦУУЛАГЧ

36.1 Арбитрын бүрэлдэхүүн нь талуудын харилцан тохиролцсон хуулийг хэрэглэн маргааныг шийдвэрлэнэ. Талууд өөрөөр тодорхойлоогүй тохиолдолд хэрэглэх хууль, эрх зүйн системийг сонгох нь тухайн харьяаллын материаллаг хуулийг сонгож буйг шууд илэрхийлэх бөгөөд тухайн харьяаллын зөрчилдөөний эрх зүйн хэм

Page 47: 2 Арбитрын Хэрэг Хянан Шийдвэрлэх Дүрэм · 2019. 5. 21. · Танилцуулга Хонгконгийн Олон Улсын Арбитрын Төвийн

46

хэмжээг сонгосон гэх утгыг илэрхийлэхгүй. Хэрэв талууд маргаан шийдвэрлэхэд хуулийг харилцан тохиролцоогүй бол арбитрын бүрэлдэхүүн нь өөрийн тохиромжтой гэж үзсэн улсын хуулийг хэрэглэнэ.

36.2 Талууд арбитрын бүрэлдэхүүнд нөхөрсөг з о х и ц у у л а г ч и й н ү ү р г и й г г ү й ц э т г э х э р х эсхүл ex aequo et bono-ийн дагуу маргаан шийдвэрлэх эрхийг шууд олгосон нөхцөлд л арбитрын бүрэлдэхүүн түүний дагуу маргааныг шийдвэрлэнэ.

36.3 Ямар ч тохиолдолд арбитрын бүрэлдэхүүн нь маргааныг холбогдох гэрээний нөхцлүүдийн дагуу шийдвэрлэх бөгөөд тухайн хэлцэлтэй холбогдох хэвшсэн худалдааны зан заншлын хэм хэмжээг мөн харгалзан үзэж болно.

37. ГУЧИН ДОЛДУГААР ЗҮЙЛ – ЭВЛЭРЭН ХЭЛЭЛЦЭХ БУЮУ АРБИТРЫН АЖИЛЛАГААГ ЗОГСООХ БУСАД ҮНДЭСЛЭЛ

37.1 Арбитрын бүрэлдэхүүн томилогдохоос өмнө талуудын аль нэг нь арбитрын ажиллагааг зогсоох хүсэлтэй байгаа тохиолдолд тухайн хүсэлтээ бусад талууд болон ХОУАТ-д хүргүүлнэ. ХОУАТ нь бусад талуудад арбитрын ажиллагааг зогсоох хүсэлтийг хүлээн зөвшөөрөх эсэх талаар хариу өгөх хугацааг тогтооно. ХОУАТ-ийн тогтоосон хугацаанд аль ч талаас эсэргүүцэл ирээгүй тохиолдолд ХОУАТ нь арбитрын ажиллагааг зогсоож болно. Арбитрын ажиллагааг зогсоохыг аль нэг тал эсэргүүцсэн тохиолдолд арбитрын ажиллагаа нь энэхүү Дүрмийн дагуу үргэлжилнэ.

37.2 Хэрэв арбитрын бүрэлдэхүүн томилогдсоны дараа буюу арбитрын шийдвэр гарахаас өмнө:

(a) талууд эвлэрсэн тохиолдолд арбитрын бүрэлдэхүүн арбитрын ажиллагааг зогсоох захирамж гаргах эсхүл талууд хүсэлт гаргаж арбитрын бүрэлдэхүүн хүлээн зөвшөөрвөл эвлэрэн хэлэлцсэн нөхцөл, болзлуудыг арбитрын үндсэн шийдвэр хэлбэрээр баримтжуулж болно. Арбитрын бүрэлдэхүүн у г ү н д с э н ш и й д в э р и й н ү н д э с л эл и й г тайлбарлах үүрэг хүлээхгүй.

Page 48: 2 Арбитрын Хэрэг Хянан Шийдвэрлэх Дүрэм · 2019. 5. 21. · Танилцуулга Хонгконгийн Олон Улсын Арбитрын Төвийн

47

(b) энэхүү Дүрмийн 37.2(а)-д зааснаас бусад шалтгааны улмаас арбитрын ажиллаагааг үргэлжлүүлэх шаардлагагүй эсвэл боломжгүй болсон тохиолдолд арбитрын бүрэлдэхүүн арбитрын ажиллагааг зогсоох захирамж гаргана. Арбитрын ажиллагааг зогсоох талаар санал, хүсэлтээ илэрхийлэх зохих боломжийг талуудад олгосны дараа аль нэг тал арбитрын ажиллагааг зогсоохын эсрэг үндэслэл бүхий гомдол гаргаагүй нөхцөлд арбитрын бүрэлдэхүүн нь тухайн арбитрын ажиллагааг зогсоох захирамжийг гаргана.

37.3 Арбитрийн бүрэлдэхүүн нь арбитрын ажиллагааг зогсоох захирамж эсхүл эвлэрэн хэлэлцсэн нөхцөл, болзлыг тусгасан арбитрын бүрэлдэхүүн гарын үсэг зурсан арбитрын үндсэн шийдвэрийн хуулбарыг ХОУАТ-д хүргүүлнэ. Барьцаалан хадгалах эрхийг харгалзан, ХОУАТ нь арбитрын ажиллагааг зогсоох захирамж эсхүл эвлэрэн хэлэлцсэн нөхцөл, болзлыг тусгасан арбитрын үндсэн шийдвэрийг талуудад хүргүүлнэ. Эвлэрэн хэлэлцсэн нөхцөл, болзлуудаар арбитрын үндсэн шийдвэр гаргасан бол энэхүү Дүрмийн 35.2, 35.3, 35.5 болон 35.6-р зүйлд заасныг тус тус баримтална.

38. ГУЧИН НАЙМДУГААР ЗҮЙЛ – АРБИТРЫН ҮНДСЭН ШИЙДВЭРТ ЗАСВАР ОРУУЛАХ

38.1 Арбитрын үндсэн шийдвэрийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор аль нэг тал нь бусад талуудад мэдэгдсэний үндсэн дээр арбитрын үндсэн шийдвэрт гарсан бичгийн, тооцооллын, хэвлэлийн болон тэдгээртэй адилтгах бусад алдааг засах хүсэлтийг арбитрын бүрэлдэхүүнд гаргаж болно . Арбитрын бүрэлд эхүүн нь энэхүү хүсэлтийн талаар бусад талууд саналаа илэрхийлэх хугацааг тогтоох бөгөөд энэ хугацаа нь ердийн нөхцөлд 15 хоногоос хэтрэхгүй байна.

38.2 Арбитрын бүрэлдэхүүн нь арбитрын үндсэн шийдвэрт засвар оруулах тухай хүсэлт хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор тохиромжтой гэж үзсэн аливаа засвар оруулах бөгөөд шаардлагатай гэж үзсэн тохиолдолд энэхүү хугацааг сунгаж болно.

Page 49: 2 Арбитрын Хэрэг Хянан Шийдвэрлэх Дүрэм · 2019. 5. 21. · Танилцуулга Хонгконгийн Олон Улсын Арбитрын Төвийн

48

38.3 Арбитрын бүрэлдэхүүн нь арбитрын үндсэн шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор энэхүү төрлийн алдааг өөрийн санаачилгаар засч болно.

38.4 Арбитрын бүрэлдэхүүн нь (a) энэхүү Дүрмийн 39-р зүйлд заасан арбитрын үндсэн шийдвэрийн аливаа хэсгийн тайлбар; эсхүл (b) энэхүү Дүрмийн 40-р зүйлд заасан нэмэлт үндсэн шийдвэрээс шалтгаалан эсхүл түүнтэй холбоотойгоор арбитрын үндсэн шийдвэрт нэмэлт засвар оруулах эрхтэй.

38.5 Арбитрын үндсэн шийдвэрт засварыг бичгээр оруулах бөгөөд үүнд энэхүү Дүрмийн 35.2-с 35.6-д заасныг баримтална.

39. ГУЧИН ЕСДҮГЭЭР ЗҮЙЛ – АРБИТРЫН ҮНДСЭН ШИЙДВЭРИЙГ ТАЙЛБАРЛАХ

39.1 Арбитрын үндсэн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор, бусад талуудад мэдэгдсэний үндсэн дээр, аль нэг тал нь арбитрын бүрэлдэхүүнээр үндсэн шийдвэрийг тайлбарлуулах хүсэлтийг гаргаж болно. Арбитрын бүрэлдэхүүн нь бусад талуудад энэхүү хүсэлтийн талаар санал гаргах хугацааг тогтоох бөгөөд энэ хугацаа нь ердийн нөхцөлд 15 хоногоос хэтрэхгүй байна.

39.2 Арбитрын бүрэлдэхүүн нь тохиромжтой гэж үзсэн аливаа тайлбарыг хүсэлт хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор бичгээр хүргүүлэх бөгөөд шаардлагатай тохиолдолд энэхүү хугацааг сунгаж болно.

39.3 Арбитрын бүрэлдэхүүн нь (a) энэхүү Дүрмийн 38-р зүйлд заасан аливаа засвар; эсхүл (b) энэхүү Дүрмийн 40-р зүйлд заасан нэмэлт үндсэн шийдвэрээс шалтгаалан эсхүл түүнтэй холбоотойгоор нэмэлт тайлбар гаргах эрхтэй.

39.4 Энэхүү Дүрмийн 39-р зүйлд заасны дагуу гаргасан аливаа үндсэн шийдвэрийн тайлбар нь тухайн арбитрын шийдвэрийн нэг хэсэг болох бөгөөд энэхүү Дүрмийн 35.2-с 35.6-д заасан зохицуулалт үйлчилнэ.

Page 50: 2 Арбитрын Хэрэг Хянан Шийдвэрлэх Дүрэм · 2019. 5. 21. · Танилцуулга Хонгконгийн Олон Улсын Арбитрын Төвийн

49

40. ДӨЧДҮГЭЭР ЗҮЙЛ – НЭМЭЛТ ҮНДСЭН ШИЙДВЭР ГАРГАХ

40.1 Арбитрын үндсэн шийдвэрийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор, бусад талуудад мэдэгдсэний үндсэн дээр, аль нэг тал нь арбитрын үйл ажиллагааны явцад гаргасан боловч арбитрын үндсэн шийдвэрт шийдвэрлээгүй орхисон нэхэмжлэлийн шаардлагын талаар нэмэлт шийдвэр гаргах хүсэлтийг арбитрын бүрэлдэхүүнд гаргаж болно. Арбитрын бүрэлдэхүүн нь энэ хүсэлтийн талаар бусад талуудад саналаа илэрхийлэх хугацааг тогтоох бөгөөд энэ хугацаа нь ердийн нөхцөлд 30 хоногоос хэтрэхгүй байна.

40.2 Хэрэв арбитрын бүрэлдэхүүн нь нэмэлт үндсэн шийдвэр гаргах хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл хүсэлтийг хүлээн авснаас хойш 60 хоногийн дотор нэмэлт үндсэн шийдвэр гаргах бөгөөд шаардлагатай тохиолдолд энэхүү хугацааг сунгаж болно.

40.3 Арбитрын бүрэлдэхүүн нь (a) энэхүү Дүрмийн 38-р зүйлд заасан аливаа засвар; эсхүл (b) энэхүү Дүрмийн 39-р зүйлд заасан тайлбараас шалтгаалан эсхүл түүнтэй холбоотойгоор нэмэлт үндсэн шийдвэр гаргах эрхтэй.

40.4 Нэмэлт үндсэн шийдвэр гаргах тохиолдолд энэхүү Дүрмийн 35.2-с 35.6 дах заалтуудыг баримтална.

41. ДӨЧИН НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ – АРБИТРЫН ЗАРДЛЫН УРЬДЧИЛГАА БАЙРШУУЛАХ

41.1 Арбитрын Мэдэгдлийг Хариуцагч хүлээн авснаас хойш хамгийн боломжит хугацаанд ХОУАТ нь, зарчмын хувьд, Нэхэмжлэгч болон Хариуцагчийг энэхүү Дүрмийн 34.1-р зүйлийн (a), (b), (c) болон (e)-д заасан зардлын урьдчилгаа болгож тэнцүү хэмжээний урьдчилгаа төлбөрийг ХОУАТ-д байршуулах хүсэлтийг талуудад гаргана. ХОУАТ нь урьдчилгаа байршуулахтай холбогдсон хүсэлтийн хуулбарыг арбитрын бүрэлдэхүүнд хүргүүлнэ.

41.2 Хариуцагч нь сөрөг нэхэмжлэл эсхүл бусад хариуцагчдын эсрэг нэхэмжлэл гаргасан эсхүл тухайн нөхцөл байдлаас хамаарч ХОУАТ зохимжтой гэж үзсэн тохиолдолд Хариуцагчаар урьдчилгаа төлүүлэх тухай тусдаа хүсэлт ХОУАТ гаргаж болно.

Page 51: 2 Арбитрын Хэрэг Хянан Шийдвэрлэх Дүрэм · 2019. 5. 21. · Танилцуулга Хонгконгийн Олон Улсын Арбитрын Төвийн

50

41.3 Арбитрын ажиллагаа үргэлжлэх хугацаанд ХОУАТ нь нэмэлт урьдчилгаа болох мөнгөн төлбөрийг ХОУАТ-д байршуулах хүсэлтийг талуудад гаргаж болно. ХОУАТ нь энэ хүсэлтийн хуулбарыг арбитрын бүрэлдэхүүнд хүргүүлнэ.

41.4 Хэрэв урьдчилгаа төлөх хүсэлтийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор талууд шаардлагатай урьдчилгааг бүрэн төлөөгүй тохиолдолд ХОУАТ талуудын аль нэг нь урьдчилгааг бүрэн төлөх боломжийг хангах зорилгоор урьдчилгаа бүрэн төлөгдөөгүй талаар талуудад мэдэгдэнэ. Хэрэв урьдчилгаа бүрэн төлөгдөөгүй бол арбитрын бүрэлдэхүүн арбитрын ажиллагааг түдгэлзүүлэх буюу зогсоох эсхүл өөрийн зохистой хэмээн үзсэн үндэслэлээр арбитрын үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах шийдвэрийг гаргах боломжтой.

41.5 Аль нэг тал нь нөгөө талын өмнөөс урьдчилгааг төлсөн тохиолдолд, арбитрын бүрэлдэхүүн нь урьдчилгаа төлсөн талын хүсэлтийг үндэслэн тухайн урьдчилгаа төлбөрийг нөгөө талаар нөхөн төлүүлэх тухай шийдвэр гаргаж болно.

41.6 Арбитрын бүрэлдэхүүн эцсийн үндсэн шийдвэрээ гаргах үед ХОУАТ нь ХОУАТ-д талуудын төлсөн урьдчилгааны дансыг талуудад хүргүүлнэ. Урьдчилгаа төлбөрөөс ашиглагдаагүй үлдсэн төлбөрийг талуудын ХОУАТ-д төлбөр төлсөн хэмжээгээр хувь тэнцүүлэн эсхүл арбитрын бүрэлдэхүүний зааварласнаар талуудад буцаан олгоно.

41.7 ХОУАТ нь талуудын төлсөн урьдчилгаа төлбөрийг нэр хүндтэй, төлбөр хадгалах зөвшөөрөл бүхий байгууллагад хадгалуулна. Энэхүү хадгалах дансыг сонгохдоо ХОУАТ нь тухайн хадгалуулсан төлбөрийг нэн даруй бэлэн байлгах хэрэгцээг харгалзаж үзнэ.

Page 52: 2 Арбитрын Хэрэг Хянан Шийдвэрлэх Дүрэм · 2019. 5. 21. · Танилцуулга Хонгконгийн Олон Улсын Арбитрын Төвийн

51

ЗУРАВДУГААР ХЭСЭГ. БУСАД ЗААЛТУУД

42. ДӨЧИН ХОЁРДУГААР ЗҮЙЛ – ХЯЛБАРШУУЛСАН АЖИЛЛАГАА

42.1 Арбитрын бүрэлдэхүүн бүрдэхээс өмнө дараах тохиолдолд аль нэг тал нь ХОУАТ-д арбитрын ажиллагааг энэхүү Дүрмийн 42.2-р зүйлд заасны дагуу явуулах хүсэлтийг илгээж болно:

(a) нэхэмжлэлийн болон сөрөг нэхэмжлэлийн (эсхүл аливаа суутган тооцох нэхэмжлэл эсхүл бусад хариуцагчдын эсрэг гаргасан нэхэмжлэл) нийт үнийн дүн Арбитрын Мэдэгдэл хүргэгдэх өдөр ХОУАТ-н цахим хуудсанд байршуулсан ХОУАТ-с тогтоосон хэмжээнээс хэтрээгүй; эсхүл

(b) талууд харилцан тохиролцсон; эсхүл

(c) онцгой яаралтай нөхцөл байдалд.

42.2 ХОУАТ нь талуудын хүсэл зоригийг харгалзан үзээд энэхүү Дүрмийн 42.1-т заасан хүсэлтийг хангасан тохиолдолд, арбитрын үйл ажиллагаа нь Хялбаршуулсан Ажиллагааны журмаар энэхүү Дүрмийн өмнөх заалтуудад үндэслэгдэн шийдвэрлэгдэх бөгөөд дараах нөхцлүүдийг мөрдлөг болгоно:

(a) арбитрын хэлэлцээрт гурван арбитрчаар маргааныг шийдвэрлүүлнэ гэж харилцан тохиролцсоноос бусад тохиолдолд маргааныг нэг арбитрч шийдвэрлэнэ;

(b) арбитрын хэлэлцээрт гурван арбитрчаар маргааныг шийдвэрлүүлнэ гэж харилцан тохиролцсон бол ХОУАТ нь маргааныг нэг арбитрчаар шийдвэрлүүлэх боломжийг харгалзан үзэхийг талуудад зөвлөнө. Хэрэв талууд холбогдох маргааныг нэг арбитрчаар шийдвэрлүүлэх хүс элгүй бол гурван арбитрчаас бүрдэх арбитрын бүрэлдэхүүнээр шийдвэрлүүлнэ;

(c) ХОУАТ нь энэхүү Дүрэмд т ус гагдсан болон өөрийн тогтоосон аливаа цагийн хязгаарлалтыг богиносгож болно;

(d) Хариу Мэдэгдлийг хүргүүлсний дараагаар талууд зарчмын хувьд нэг Нэхэмжлэлийн Өргөдөл болон нэг Хариу Тайлбар (ба Сөрөг Нэхэмжлэл) илгээх эрхтэй бөгөөд Сөрөг Нэхэмжлэл гаргасан тохиолдолд нэг Сөрөг Нэхэмжлэлийн Хариу тайлбар илгээж болно;

Page 53: 2 Арбитрын Хэрэг Хянан Шийдвэрлэх Дүрэм · 2019. 5. 21. · Танилцуулга Хонгконгийн Олон Улсын Арбитрын Төвийн

52

(e) нэг эсхүл түүнээс дээш тооны арбитрын хуралдаан явуулах шаардлагатай гэж шийдвэрлээгүй бол арбитрын бүрэлдэхүүн нь зөвхөн бичгэн нотлох баримтад үндэслэн маргааныг шийдвэрлэнэ;

(f) aрбитрын шийдвэрийг барьцаалан хадгалах аливаа эрхийг харгалзан, арбитрын үндсэн шийдвэр нь ХОУАТ хэргийн материалыг арбитрын бүрэлдэхүүнд хүргүүлснээс хойш зургаан сарын дотор, талуудад илгээгдэнэ. Онцгой нөхцөл байдалд ХОУАТ энэхүү цагийн хязгаарлалтыг сунгах боломжтой.

(g) талууд үндсэн шийдвэр гаргах үндэслэлийг тайлбарлах шаардлагагүй гэж харилцан тохиролцоогүй тохиолдолд арбитрын бүрэлдэхүүн арбитрын үндсэн шийдвэрийн үндэслэлийг хураангуй хэлбэрээр шийдвэрт тусгаж болно.

42.3 Аль нэг талын хүсэлтийг үндэслэн, талууд болон баталгаажсан эсхүл томилогдсон арбитрчидтай зөвлөлдсөний үндсэн дээр ХОУАТ нь шинээр илэрсэн аливаа нөхцөл байдлыг харгалзан үзэж энэхүү Дүрмийн 42-р зүйлд заагдсан Хялбаршуулсан Ажиллагааны журмын үйлчлэлийг зогсоож болно. ХОУАТ аливаа арбитрчийн томилгоо эсхүл баталгаажуулалтыг цуцлах нь зохимжтой гэж шийдвэрлэснээс бусад тохиолдолд арбитрын бүрэлдэхүүн хэвээр үлдэнэ.

43. ДӨЧИН ГУРАВДУГААР ЗҮЙЛ – ЭРТ ТОДОРХОЙЛОХ ЖУРАМ

43.1 Арбитрын бүрэлдэхүүн нь аль нэг талын хүсэлтийг үндэслэн бусад талуудтай зөвлөлдсөний үндсэн дээр нэг болон түүнээс дээш хуулийн эсхүл үйл баримтын асуудлыг дараах тохиолдолд эрт тодорхойлох журмаар шийдвэрлэх эрхтэй байна:

(a) тухайн хуулийн эсхүл үйл баримтын асуудал нь илэрхий ач холбогдолгүй байх; эсхүл

(b) тухайн хуулийн эсхүл үйл баримтын асуудал нь арбитрын бүрэлдэхүүний харьяаллаас илэрхий гадна; эсхүл

(c) аль нэг талаас тухайн хуулийн эсхүл үйл баримтын асуудлыг хөндөн, түүнийг үнэн зөв гэж үзсэн ч тухайн талд ашигтай шийдвэр гарахгүй байх.

Page 54: 2 Арбитрын Хэрэг Хянан Шийдвэрлэх Дүрэм · 2019. 5. 21. · Танилцуулга Хонгконгийн Олон Улсын Арбитрын Төвийн

53

43.2 Эрт тодорхойлох журам хэрэглэх хүсэлт гаргаж буй тал нь хүсэлтээ арбитрын бүрэлдэхүүн, ХОУАТ болон бусад талуудад илгээнэ.

43.3 Арбитрын бүрэлдэхүүн өөрөөр шийдвэрлэснээс бусад тохиолдолд эрт тодорхойлох журам хэрэглэх хүсэлтийг холбогдох хуулийн эсхүл үйл баримтын асуудлыг хөндсөнөөс хойш нэн даруй гаргана.

43.4 Эрт тодорхойлох журам хэрэглэх хүсэлт нь дараах мэдээллийг агуулсан байна:

(a) нэг эсхүл түүнээс дээш хуулийн эсхүл үйл баримтын асуудлыг эрт тодорхойлох хүсэлт ба тухайн асуудлын тухай мэдээлэл;

(b) хүсэлтийг дэмжих үйл баримт болон хууль зүйн аргумент;

(c) арбитрын бүрэлдэхүүний батлах эрт тодорхойлох журмын хэлбэрт өгөх санал;

(d) энэхүү дүрмийн 43.4(c)-д заасан санал болгож буй журмын хэлбэр нь энэхүү Дүрмийн 13.1 болон 13.5-д заагдсан зорилгыг хэрхэн хангах тухай тайлбар; болон

(e) эрт тодорхойлох журам хэрэглэх хүсэлт болон хавсаргагдсан аливаа нэмэлт баримт бичгүүдийг бусад талууд болон томилогдсон эсхүл баталгаажсан аливаа арбитрчдад нэг болон түүнээс дээш хүргэх үйлчилгээгээр нэгэн зэрэг илгээгдсэн эсхүл илгээгдэж байгаа тухай баталгаажуулалт.

43.5 Маргалдагч талуудыг эрт тодорхойлох журамд санал өгөх боломжоор хангасны дараагаар арбитрын бүрэлдэхүүн нь хүсэлтээс татгалзах, хүсэлтийг өөрийн тохиромжтой гэж үзсэн хэлбэрээр зөвшөөрөх шийдвэрүүдийн аль нэгийг гаргана. Арбитрын бүрэлдэхүүн нь энэхүү шийдвэрийг хүсэлт гаргасан өдрөөс хойш 30 хоногийн дотор гаргана. Энэхүү хугацаааг талуудын хэлэлцээрийн дагуу эсхүл тохиромжтой нөхцөлд ХОУАТ-ийн шийдвэрээр сунгаж болно.

43.6 Хэрэв хүсэлтийг хүлээн зөвшөөрөх шийдвэр гаргасан тохиолдолд арбитрын бүрэлдэхүүн нь холбогдох хуулийн эсхүл үйл баримтын талаар захирамж эсхүл үндсэн шийдвэр гаргах бөгөөд энэхүү үндсэн шийдвэр эсхүл захирамж нь хураангуй хэлбэртэй байж болно. Арбитрын бүрэлд эхүүн тус захирамж эсхүл үндсэн шийдвэрийг хүсэлт хүлээн зөвшөөрөх шийдвэр гарснаас хойш 60 хоногийн дотор гаргана. Энэхүү

Page 55: 2 Арбитрын Хэрэг Хянан Шийдвэрлэх Дүрэм · 2019. 5. 21. · Танилцуулга Хонгконгийн Олон Улсын Арбитрын Төвийн

54

хугацааг талуудын хэлэлцээрийн дагуу эсхүл тохиромжтой нөхцөлд ХОУАТ-н шийдвэрээр сунгаж болно.

43.7 Х ү с эл т и й г ш и й д в э рл эх я в ц а д а р б и т р ы н бүрэлдэхүүн арбитрын ажиллагааг үргэлжлүүлэх эсэх, үргэлжлэх тохиолдолд ямар хүрээнд арбитрын ажиллагаа үргэлжлэх талаар шийдвэр гаргана.

44. ДӨЧИН ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ – АРБИТРЫН АЖИЛЛАГАА ГУРАВДАГЧ ЭТГЭЭД САНХҮҮЖҮҮЛЖ БУЙГ МЭДЭГДЭХ

44.1 Санхүүжилтийн гэрээ хийгдсэн тохиолдолд санхүүжилт авсан тал нь бусад талууд, арбитрын бүрэлдэхүүн, онцгой арбитрч болон ХОУАТ-д дараах мэдээллийг агуулсан бичгэн мэдэгдлийг илгээнэ:

(a) санхүүжилтийн гэрээ хийгдсэн тухай; болон

(b) санхүүжилт олгогч гуравдагч этгээдийн талаарх мэдээлэл.

44.2 Энэхүү Дүрмийн 44.1-т заасан мэдэгдэл нь:

(a) арбитрын ажиллагаа эхлэх өдөр эсхүл түүнээс өмнө хийгдсэн санхүүжилтийн гэрээний хувьд онцгой арбитрч томилох хүсэлт, Арбитрын Мэдэгдэл, Хариу Мэдэгдэл, Нэмэлт Оролцог Тал Оролцуулах Хүсэлт, эсхүл Нэмэлт Оролцог Тал Оролцуулах Хүсэлтийн Хариунд тусгагдсан байх; эсхүл

(b) арбитрын ажиллагаа эхэлснээс хойш хийгдсэн санхүүжилтийн гэрээний хувьд тухайн гэрээ хийгдсэнээс хойш хамгийн боломжит ойрын хугацаанд илгээгдэх ёстой.

44.3 Санхүүжилт авсан тал нь энэхүү Дүрмийн 44.1-т заасан мэдээллийг анх мэдээллэснээс хойш орсон аливаа өөрчлөлтийн талаар мэдэгдэх үүрэгтэй.

45. ДӨЧИН ТАВДУГААР ЗҮЙЛ – МЭДЭЭЛЛИЙН НУУЦЛАЛЫГ ХАДГАЛАХ

45.1 Талууд өөрөөр харилцан тохиролцоогүй бол, талууд болон тэдний төлөөлөгчид нь дараахтай хамааралтай аливаа мэдээллийг нийтлэх, ил болгох эсхүл бусдад мэдээллэхийг хориглоно:

Page 56: 2 Арбитрын Хэрэг Хянан Шийдвэрлэх Дүрэм · 2019. 5. 21. · Танилцуулга Хонгконгийн Олон Улсын Арбитрын Төвийн

55

(a) арбитрын хэлэлцээрээс үүссэн арбитрын ажиллагаа; эсхүл

(b) арбитрын үндсэн шийдвэр эсхүл арбитрын ажиллагааны үед гарсан Онцгой Шийдвэр.

45.2 Энэхүү Дүрмийн 45.1-д заасан зохицуулалт нь арбитрын бүрэлдэхүүн, онцгой арбитрч, шинжээч, гэрч, арбитрын бүрэлдэхүүний нарийн бичиг болон ХОУАТ-д мөн адил хамаарна.

45.3 Энэхүү Дүрмийн 45.1 дэх заалт нь аль нэг тал эсхүл түүний төлөөлөгч дараах нөхцөл болзлын хүрээнд мэдээллийг нийтлэх, ил болгох, эсхүл мэдээллэхийг хориглохгүй:

(a) шүүх эсхүл бусад эрх бүхий байгууллагын өмнө хуулийн маргаанд:

(i) т ухайн талын хуулиар ол годс он эрх , ашиг сонирхлыг хамгаалах , хэрэгжүүлэхийн тулд; эсхүл

(ii) арбитрын үндсэн шийдвэр эсхүл энэхүү Дүрмийн 45.1-д дурдсан Онцгой Шийдвэрийг хэрэгжүүлэх эсхүл тухайн шийдвэрт гомдол гаргахын тулд.

(b) аливаа төрийн байгууллага, захиргааны байгууллага, шүүх эсхүл трибуналын өмнө буюу хуулиар тухайн мэдээллийг нийтлэх, ил болгох эсхүл мэдээллэх үүрэг хүлээж буй тохиолдолд; эсхүл

(c) талуудын мэргэжлийн болон бусад зөвлөх, гэрч болон гэрч болох боломжтой этгээд эсхүл шинжээчид; эсхүл

(d) энэхүү Дүрмийн 27 , 28 , 29 эсхүл 30 дугаар зүйлийн хэрэгжилтийг хангахын тулд талууд эсхүл нэмэлт оролцогч тал болон баталгаажсан эсхүл томилогдсон арбитрчдад; эсхүл

(e) арбитрын ажиллагаанд гуравдагч этгээдийн санхүүжилтийг авах гэж этгээдэд.

45.4 Арбитрын бүрэлдэхүүний зөвлөлдөөн, шийдвэр гаргах ажиллагаа нь нууц байна.

45.5 Дараах нөхцөл, болзлууд хангагдсан тохиолдолд ХОУАТ нь арбитрын үндсэн шийдвэрийг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн буюу шийдвэрийн хураангуйг хэвлэн нийтэлж болно:

Page 57: 2 Арбитрын Хэрэг Хянан Шийдвэрлэх Дүрэм · 2019. 5. 21. · Танилцуулга Хонгконгийн Олон Улсын Арбитрын Төвийн

56

(a) маргаанд оролцсон бүх талын нэр болон бусад тодорхойлох мэдээллийг үндсэн шийдвэрээс арилгасан байх; болон

(b) аль нэг тал энэ талаар ХОУАТ-с тогтоосон хугацааны дотор үндсэн шийдвэрийг хэвлэн нийтлүүлэхийн эсрэг санал гаргаагүй. Хэвлэн нийтлэхийг эсэргүүцсэн санал гарсан тохиолдолд арбитрын үндсэн шийдвэрийг хэвлэн нийтлэхгүй.

46. ДӨЧИН ЗУРГАДУГААР ЗҮЙЛ – ХАРИУЦЛАГААС ЧӨЛӨӨЛӨХ

46.1 ХОУАТ-ийн Зөвлөлийн гишүүд эсхүл энэхүү Дүрэмд заагдсан чиг үүргийг хэрэгжүүлэхийн тулд ХОУАТ-өөс томилогдсон байгууллага эсхүл этгээд, ХОУАТ-н Ерөнхий Нарийн бичгийн дарга, ХОУАТ-н Ерөнхий Нарийн бичгийн даргын ажлын алба, арбитрын бүрэлдэхүүн, онцгой арбитрч, арбитрын бүрэлдэхүүнээс томилсон шинжээч эсхүл арбитрын бүрэлдэхүүний нарийн бичиг нарын хэн нь ч энэ Дүрмийн дагуу явуулсан арбитрын ажиллагаатай холбоотой аливаа үйлдэл, эс үйлдэлдээ ямар нэгэн хариуцлага хүлээхгүй. Хариуцлагаас чөлөөлсөн энэ заалт нь тухайн үйлдэл, эс үйлдэлийг шударга бусаар гаргасан тохиолдолд хамаарахгүй.

46.2 Арбитрын үндсэн шийдвэр гарсны дараа дээрх 38-р зүйлээс 40-р зүйлд заасны дагуу арбитрын үндсэн шийдвэрт аливаа засвар, тайлбар оруулах болон нэмэлт шийдвэр гаргах хугацаа өнгөрсөн буюу эдгээр боломжуудыг хэрэглэсний дараа ХОУАТ, арбитрын бүрэлдэхүүн, онцгой арбитрч, арбитрын бүрэлдэхүүнээс томилсон шинжээч болон нарийн бичиг нь арбитрын ажиллгаатай холбогдох ямар нэг асуудлаар аливаа этгээдэд мэдээлэл өгөх үүрэг хүлээхгүй. Түүнчлэн, талууд нь эдгээр этгээдүүдийг арбитрын ажиллагаанаас үүд эн гарах хууль зүйн эсхүл өөр бусад ажиллагаанд гэрчээр оролцох хүсэлт гаргахгүй.

Page 58: 2 Арбитрын Хэрэг Хянан Шийдвэрлэх Дүрэм · 2019. 5. 21. · Танилцуулга Хонгконгийн Олон Улсын Арбитрын Төвийн

57

МАРГААНЫ ҮНИЙН ДҮН (хонгконг.доллараар)

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖ (хонгконг.доллараар )

400,000 хүртэл 19,800

400,001 – ээс800,000 хүртэл

19,800 + 400,000-с давсан үнийн дүнгийн 1.300%

800,001 – ээс4,000,000 хүртэл

25,000 + 800,000-с давсан үнийн дүнгийн 1.000%

4,000,001 – ээс 8,000,000 хүртэл

57,000 + 4,000,000-с давсан үнийн дүнгийн 0,545%

8,000,001 – ээс 16,000,000 хүртэл

78,800 + 8,000,000-с давсан үнийн дүнгийн 0,265%

16,000,001 – ээс 40,000,000 хүртэл

100,000 + 16,000,000-с давсан үнийн дүнгийн 0,200%

40,000,001 – ээс 80,000,000 хүртэл

148,000 + 40,000,000-с давсан үнийн дүнгийн 0,110%

80,000,001 – ээс 240,000,000 хүртэл

192,000 + 80,000,000-с давсан үнийн дүнгийн 0,071%

240,000,001 – ээс 400,000,000 хүртэл

305,600 + 240,000,000-с давсан үнийн дүнгийн 0,059%

400,000,000 – ээс дээш 400,000

ХАВСРАЛТ 1 БҮРТГЭЛИЙН БОЛОН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ

ХУРААМЖ (Бүх дүнг Хонгконг доллараар илэрхийлсэн

бөгөөд цаашид "хонгконг.доллар" гэх)2018 оны 11-р сарын 1-ний өдрөөс эхлэн

хүчин төгөлдөр мөрдөгдөнө

1. БҮРТГЭЛИЙН ХУРААМЖ

1.1 Нэхэмжлэгч нь Арбитрын Мэдэгдэл гаргахдаа Арбитрын Мэдэгдэл гаргах өдөр ХОУАТ-н цахим хуудсанд байршуулагдсан ХОУАТ-с тогтоосон хэмжээний Бүртгэлийн хураамжийг төлнө.

1.2 Энэхүү Дүрмийн 4.6-д заасныг харгалзан, хэрэв Нэхэмжлэгч нь Бүртгэлийн хураамжийг төлөөгүй бол ХОУАТ нь арбитрын ажиллагааг эхлэхгүй.

1.3 Нэгэнт төлсөн Бүргэлийн хураамжийг онцгой нөхцөл байдалд ХОУАТ шийдвэрлэснээс бусад тохиолдолд буцаан олгохгүй.

2. ХОУАТ-ИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖ

2.1 ХОУАТ-ийн Үйлчилгээний хураамж нь дараах хүснэгтийн дагуу тодорхойлогдоно:

Page 59: 2 Арбитрын Хэрэг Хянан Шийдвэрлэх Дүрэм · 2019. 5. 21. · Танилцуулга Хонгконгийн Олон Улсын Арбитрын Төвийн

58

2.2 Маргааны үнийн дүнг тооцоход нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн үнийн дүнг нэмнэ. Арбитрын бүрэлдэхүүн талуудтай зөвшилцсөний үндсэн дээр суутган тооцох шаардлага, бусад хариуцагчдын эсрэг гаргасан нэхэмжлэлийг хэлэлцэх нь төдийлөн нэмэлт ажил шаардахгүй гэж үзсэнээс бусад тохиолдолд суутган тооцох шаардлага, бусад хариуцагчдын эсрэг гаргасан нэхэмжлэлийн хувьд адил журмыг баримтална.

2.3 ХОУАТ тохиромжтой гэж тодорхойлсноос бусад тохиолдолд маргааны үнийн дүнг тогтооход хүүгийн шаардлагыг оруулж тооцохгүй.

2.4 Хэд хэдэн ялгаатай нэхэмжлэл хэлэлцэгдэж байгаа тохиолдолд ХОУАТ нь бусад нэхэмжлэлийн шаардлагыг маргааны үнийн дүнг тодорхойлоход ашиглах нь тохиромжтой гэж үзсэнээс бусад тохиолдолд зөвхөн үндсэн нэхэмжлэлийн шаардлагын дагуу маргааны үнийн дүн г тодорхойлно.

2.5 ХОУАТ онцгой нөхцөл байдал гэж үзсэн эсхүл энэхүү Дүрмийн 18.2, 27.15, 28.10, 30.2-д заасан тохиолдолд ХОУАТ нь Үйлчилгээний Хураамжийг тодорхойлохдоо 2.1 дэх хүснэгтэд заасан хураамжийн хэмжээг баримтлахгүй байж болно.

2.6 Маргааны үнийн дүнг мөнгөн дүнгээр тогтоогоогүй бол ХОУАТ нь хэргийн нөхцөл, байдлыг харгалзаж үзсэний үндсэн дээр ХОУАТ-ийн Үйлчилгээний хураамжийн хэмжээг тогтооно.

2.7 Хонгконг доллараас бусад мөнгөн тэмдэгтээр илэрхийлэгдсэн үнийн дүнгийн тухайд тухайн мөнгөн тэмдэгтийг Арбитрын Мэдэгдлийг илгээсэн өдөр эсхүл шинэ нэхэмжлэл, суутган тооцох шаардлага эсхүл бусад хариуцагчдын гаргасан эсрэг нэхэмжлэл эсхүл нэхэмжлэл, хариу тайлбарт өөрчлөлт оруулах өдрийн HSBC банкны ханшаар Хонгконг долларт хөрвүүлж тооцно.

2.8 Талууд хамтран болон тус тусдаа ХОУАТ -н Үйлчилгээний хураамжийн хэмжээг хариуцна.

Page 60: 2 Арбитрын Хэрэг Хянан Шийдвэрлэх Дүрэм · 2019. 5. 21. · Танилцуулга Хонгконгийн Олон Улсын Арбитрын Төвийн

59

ХАВСРАЛТ 2АРБИТРЫН БҮРЭЛДЭХҮҮНИЙ

ХӨЛС, ЗАРДАЛ, НӨХЦӨЛ (Цагийн хөлсөд үндэслэсэн)

2018 оны 11-р сарын 1-ний өдрөөс эхлэнхүчин төгөлдөр мөрдөгдөнө

1. ХЭРЭГЛЭХ ХҮРЭЭ БОЛОН ТАЙЛБАР

1.1 Талууд өөрөөр тохиролцож эсхүл ХОУАТ тохиромжтой гэж үзсэнийхээ дагуу өөрчилснийг харгалзан энэхүү Хавсралт нь энэхүү Дүрмийн 10.1(a)-д заасны дагуу тодорхойлогдох арбитрын бүрэлдэхүүний хөлс болон зардал, мөн Хавсралт 4-н дагуу онцгой арбитрч томилоход үйлчилнэ.

1.2 ХОУАТ энэхүү Хавсралтын заалтуудыг болон энэхүү Хавсралтын хэрэглэгдэх хүрээг өөрийн тохиромжтой гэж үзсэн байдлаараа тайлбарлах боломжтой.

1.3 Энэхүү Хавсралыг Арбитрын Мэдэгдэл илгээгдэх өдөр хүчин төгөлдөр үйлчилж буй Хавсралт 2 болон Цагийн Хөлсөд Үндэслэсэн Арбитрын Ажиллагааны Зардлын Гарын Авлагаар нөхнө.

2. АРБИТРИЙН БҮРЭЛДЭХҮҮНД ТӨЛӨХ ТӨЛБӨР

2.1 Арбитрын бүрэлдэхүүний төлбөр нь ердийн тохиолдолд энэхүү Дүрмийн 41-р зүйлд заасан талуудын ХОУАТ-д төлсөн урьдчилгаа төлбөрөөс төлөгдөнө. ХОУАТ нь өөрийн тохиромжтой гэж үзсэн хэмжээгээр талуудыг арбитрын бүрэлдэхүүнд нэг эсхүл түүнээс дээш дундын эсхүл эцсийн төлбөр төлөхийг шаардаж болно.

2.2 Төлбөр төлөх хугацаанд хангалттай төлбөр цуглараагүй тохиолдолд талуудыг шууд төлбөр хийхэд зориулж төлбөрийн нэхэмжлэл явуулна.

2.3 Арбитрын бүрэлдэхүүн өөрөөр шийдвэрлэснээс бусад тохиолдолд арбитрын бүрэлдэхүүний төлбөрийг хонгконг доллараар хийнэ.

2.4 Арбитрчийг аль тал томилсон эсэхээс үл хамааран талууд арбитрчийн төлбөр болон зардлыг хамтран эсхүл дангаар хариуцна.

Page 61: 2 Арбитрын Хэрэг Хянан Шийдвэрлэх Дүрэм · 2019. 5. 21. · Танилцуулга Хонгконгийн Олон Улсын Арбитрын Төвийн

60

3. АРБИТРЫН БҮРЭЛДЭХҮҮНИЙ ЗАРДАЛ

3.1 Арбитрын бүрэлдэхүүн нь 1.3-т дурдсан Арбитрын Зардлын Гарын Авлагын дагуу зохих зардлаа нөхөн төлүүлнэ.

3.2 Арбитрын бүрэлдэхүүний зардал нь энэхүү Хавсралтын 9-р зүйлд заасны дагуу цагийн хөлсөөр бодогдох арбитрын бүрэлдэхүүний хөлсөд багтахгүй.

4. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛ

Талууд хуралдааны өрөөний, орчуулагчийн болон нарийн бичгийн зардал зэрэг үүгээр хязгаарлагдахгүй арбитрын ажиллагааг хангахын тулд гарсан зохих үйлчилгээний болон туслалцааны зардлыг хариуцна. Тус зардлыг гарах үед энэхүү Дүрмийн 41-р зүйлд заасан урьдчилгаа төлбөрөөс шууд суутгаж болно.

5. СОЛИГДСОН АРБИТРЧДАД ТӨЛӨХ ХӨЛС БОЛОН ЗАРДАЛ

Арбитрч нь энэхүү Дүрмийн 12, 27, 28 эсхүл 42.3-т заасны дагуу солигдсон тохиолдолд ХОУАТ нь хэргийн нөхцөл байдал болон үүгээр хязгаарлагдахгүй, арбитрчийн хөлс болон зардал тодорхойлох аргачлал, арбитрын ажиллагаанд арбитрчийн гүйцэтгэсэн ажлын хэмжээ болон хэргийн нарийн төвөгтэй байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр солигдсон арбитрчийн гүйцэтгэсэн ажилд (ажил гүйцэтгэсэн тохиолдолд) төлөх хөлс болон зардлын хэмжээг тодорхойлно.

6. АРБИТРИЙН НАРИЙН БИЧГИЙН ХӨЛС БОЛОН ЗАРДАЛ

Арбитрын бүрэлдэхүүн энэхүү Дүрмийн 13.4-д заасны дагуу нарийн бичиг томилсон тохиолдолд тухайн нарийн бичиг нь Арбитрын Мэдэгдэл илгээгдсэн өдөр ХОУАТ-н цахим хуудсанд байршуулагдсан ХОУАТ-н тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй хөлс авна. Нарийн бичгийн хөлс болон зардлыг тусад нь тооцоолно. Арбитрын бүрэлдэхүүн нь нарийн бичгийн зардал болон хөлсийг энэхүү Дүрмийн 34.1(c)-д заасны дагуу тодорхойлно.

Page 62: 2 Арбитрын Хэрэг Хянан Шийдвэрлэх Дүрэм · 2019. 5. 21. · Танилцуулга Хонгконгийн Олон Улсын Арбитрын Төвийн

61

7. АРБИТРЫН ҮНДСЭН ШИЙДВЭРИЙГ БАРЬЦААЛАХ ЭРХ

ХОУАТ болон арбитрын бүрэлдэхүүн нь арбитрын бүрэлдэхүүнээс гаргасан аливаа үндсэн шийдвэрийг үлдэгдэл хураамж болон зардал бүрэн төлөгдөх хүртэл барьцаалах эрх эдлэх бөгөөд төлөгдөөгүй зардал, хураамжийг талууд хамтран эсхүл дангаараа бүрэн төлж барагдуулах хүртэл хугацаанд арбитрын үндсэн шийдвэрийг талуудад илгээхээс татгалзаж болно.

8. ХЭРЭГЛЭХ ХУУЛЬ ТОГТООМЖ

Энэхүү Хавсралтын заалтууд болон түүнээс үндэслэн эсхүл түүнтэй холбогдох аливаа гэрээний бус үүрэг нь Хонгконгийн хууль тогтоомжийн дагуу тайлбарлагдаж, зохицуулагдана.

9. АРБИТРЫН БҮРЭЛДЭХҮҮНИЙ ХӨЛСНИЙ ХЭМЖЭЭ

9.1 А р б и т р ч н ь а р б и т р ы н а ж и л л а г а а т а й хамааралтайгаар гүйцэтгэсэн бүхий л зохих ажилдаа цагийн хөлсөөр тооцсон хөлс авна.

9.2 Энэхүү Хавсралтын 9.3-с 9.5-д заасныг харгалзан талууд энэхүү Хавсралтын 9 .1 -д заасан хураамжийг энэхүү Дүрмийн 10.2-д заасны дагуу тохиролцоно. Арбитрч нь баталгаажих эсхүл ХОУАТ-өөс томилогдохоосоо өмнө энэхүү Хавсралтын 9-р зүйлд заасны дагуу хөлсний хэмжээг тохиролцсон байна.

9.3 Арбитрчийн тохиролцсон цагийн хөлсний хэмжээ нь Арбитрын Мэдэгдэл илгээгдэх өдөр ХОУАТ-н цахим хуудсанд байршуулагдсан ХОУАТ-өөс тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй.

9.4 Энэхүү Дүрмийн 9.3-р зүйлийг харгалзан, арбитрч нь өөрийн цагийн хөлсийн хэмжээг ХОУАТ-өөс томилогдсон эсхүл баталгаажснаас хойш жил бүр 10%-с хэтрэхгүйгээр нэмж болно.

9.5 Онцгой нөхцөл байдалд ХОУАТ тогтоосон эсхүл арбитрын ажиллагаанд талууд харилцан тохиролцсон тохиолдолд арбитрын хөлсний хэмжээг дээрх хэмжээнээс хэтрүүлж болно.

Page 63: 2 Арбитрын Хэрэг Хянан Шийдвэрлэх Дүрэм · 2019. 5. 21. · Танилцуулга Хонгконгийн Олон Улсын Арбитрын Төвийн

62

9.6 Арбитрч нь арбитрчийн үүргээ гүйцэтгэхийн тулд аялах шаардлагатай тохиолдолд арбитрч нь дараах хөлсийн нөхөн төлбөрийг авах эрхтэй:

(a) ажиллахгүйгээр аялах үеийн цагийн хөлсийг 50%-иар тооцож; эсхүл

(b) аялах үедээ ажилласан тохиолдолд тохирсон цагийн хөлсийг бүхэлд нь.

10. ЦУЦЛАХ ХУРААМЖ

10.1 Бүх төлөвлөсөн хуралдааны төлбөрийг дараах заалтуудыг мөрдлөг болгон төлнө:

(a) а р б и т р ы н б ү р эл д эх ү ү н и й х ү с эл т э э р т ө л ө вл ө с ө н х у р а л д а а н ы г ц у ц а л с а н тохиолдолд төлбөр шаардахгүй;

(b) төлөвлөсөн хуралдаан нь аль нэг талын хүсэлтээр хурал болох эхний өдрөөс 30 хоногоос бага хоногийн өмнө цуцлагдсан тохиолдолд нэг цагийн хөлсийг найм дахин үржүүлсний 75%-тай тэнцэх хэмжээгээр хоногийн хөлсийг тооцно;

(c) төлөвлөсөн хуралдаан нь аль нэг талын хүсэлтээр хурал болох эхний өдрөөс 60 хоногоос бага 30 хоногоос дээш хоногийн өмнө цуцлагдсан тохиолдолд нэг цагийн хөлсийг найм дахин үржүүлсний 50%-тай тэнцэх хэмжээгээр хоногийн хөлсийг тооцно;

(d) төлөвлөсөн хуралдаан нь аль нэг талын хүсэлтээр хурал болох эхний өдрөөс 60 хоногоос дээш хугацааны өмнө цуцлагдсан тохиолдолд төлбөр шаардахгүй; ба

(e) дээрх бүхий л тохиолдолд арбитрч нь төлөвлөсөн хурлын өдрүүдэд хэрэг дээр ажилласан тохиолдолд арбитрч нь (i) энэхүү дүрмийн 9-р зүйлийн дагуу цагийн хөлс; эсхүл (ii) 10.1(b)-с 10.1(d)-д заасан цуцлах хураамжийн аль ихийг авна.

10.2 Хуралдааныг талууд тохиролцон эсхүл арбитрын бүрэлдэхүүний хүсэлтээр цуцалсан эсхүл хойшлуулснаас бусад тохиолдолд тухайн нөхцөл байдлыг зардал хуваарилах үед харгалзан үзнэ.

Page 64: 2 Арбитрын Хэрэг Хянан Шийдвэрлэх Дүрэм · 2019. 5. 21. · Танилцуулга Хонгконгийн Олон Улсын Арбитрын Төвийн

63

ХАВСРАЛТ 3АРБИТРЫН БҮРЭЛДЭХҮҮНИЙ

ХӨЛС, ЗАРДАЛ, НӨХЦӨЛ

Маргааны үнийн дүнд үндэслэсэн (Бүх дүнг хонгконг доллараар илэрхийлсэн

бөгөөд цаашид "хонгконг.доллар" гэх)2018 оны 11-р сарын 1-ний өдрөөс эхлэн

хүчин төгөлдөр мөрдөгдөнө

1. ХЭРЭГЛЭХ ХҮРЭЭ БОЛОН ТАЙЛБАР

1.1 Энэхүү Хавсралтын 1.2-д заасныг болон ХОУАТ тохиромжтой гэж үзсэн эсхүл талууд өөрөөр тохиролцсоныг харгалзан энэхүү Хавсралт нь энэхүү Дүрмийн 10.1(b)-д заасны дагуу арбитрын бүрэлдэхүүний хөлс болон зардлыг тодорхойлоход үйлчилнэ.

1.2 Энэхүү Хавсралт нь Хавсралт 4-т заасны дагуу онцгой арбитрч томилоход хэрэглэгдэхгүй.

1.3 ХОУАТ нь энэхүү Хавсралтын нөхцлүүдийг болон энэхүү Хавсралтын хэрэглэгдэх хүрээг өөрийн тохиромжтой гэж үзсэн байдлаар тайлбарлах боломжтой.

1.4 Энэхүү Хавсралтыг Арбитрын Мэдэгдэл илгээгдэх өдөр хүчин төгөлдөр үйлчилж буй Хавсралт 3 болон Маргааны Үнийн Дүнд Үндэслэсэн Арбитрын Зардлын Гарын Авлагаар нөхнө.

2. АРБИТРИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙ ТӨЛБӨР

2.1 Арбитрын бүрэлдэхүүний төлбөрийг энэхүү Дүрмийн 41-р зүйлд заасан талуудын ХОУАТ-д төлсөн урьдчилгаа төлбөрөөс төлнө. ХОУАТ нь талуудыг өөрийн тохиромжтой гэж үзсэн хэмжээгээр арбитрын бүрэлдэхүүнд нэг эсхүл түүнээс дээш дундын эсхүл эцсийн төлбөр төлөхийг шаардаж болно.

2.2 Төлбөр төлөлт хийх хугацаанд хангалттай төлбөр цуглараагүй тохиолдолд талуудыг шууд төлбөр хийхэд зориулж төлбөрийн нэхэмжлэл явуулна.

2.3 Арбитрын бүрэлдэхүүн өөрөөр шийдвэрлэснээс бусад тохиолдолд арбитрын бүрэлдэхүүний төлбөрийг хонгконг доллараар хийнэ.

Page 65: 2 Арбитрын Хэрэг Хянан Шийдвэрлэх Дүрэм · 2019. 5. 21. · Танилцуулга Хонгконгийн Олон Улсын Арбитрын Төвийн

64

2.4 Талууд арбитрчийг аль тал томилсон эсэхээс үл хамааран арбитрчийн хөлс болон зардлыг хамтран эсхүл дангаар хариуцна.

3. АРБИТРИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙ ЗАРДАЛ

3.1 Арбитрын бүрэлдэхүүн нь энэхүү Хавсралтын 1.4-т дурдсан Арбитрын Зардлын Гарын Авлагын дагуу зохих зардлаа нөхөн төлүүлнэ.

3.2 А р б и т р ы н б ү р э л д э х ү ү н и й з а р д а л н ь энэхүү Хавсралтын 6-р зүйлд заасны дагуу тодорхойлогдох арбитрын бүрэлдэхүүний хөлсөд багтахгүй.

4. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛ

Талууд хуралдааны өрөөний, орчуулагчийн болон нарийн бичгийн зардал зэрэг үүгээр хязгаарлагдахгүй арбитрын ажиллагааны үйлчилгээний болон туслалцааны зохих зардлыг хариуцна. Тус зардлыг энэхүү Дүрмийн 41-р зүйлд заасан урьдчилгаа төлбөрөөс шууд төлж болно.

5. СОЛИГДСОН АРБИТРЧДАД ТӨЛӨХ ХӨЛС БОЛОН ЗАРДАЛ

Арбитрч энэхүү Дүрмийн 12, 27, 28 эсхүл 42.3-т заасны дагуу солигдсон тохиолдолд ХОУАТ нь хэргийн нөхцөл байдал болон үүгээр хязгаарлагдахгүй, арбитрчийн хөлс тодорхойлох аргачлал, арбитрын ажиллагаанд арбитрчийн гүйцэтгэсэн ажлын хэмжээ болон хэргийн нарийн төвөгтэй байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр солигдсон арбитрчийн гүйцэтгэсэн ажилд (ажил гүйцэтгэсэн тохиолдолд) төлөх хөлс болон зардлын хэмжээг тодорхойлно.

6. АРБИТРЫН БҮРЭЛДЭХҮҮНИЙ ХӨЛСНИЙ ХЭМЖЭЭГ ТОДОРХОЙЛОХ

6.1 Арбитрын бүрэлдэхүүнд төлөх хөлсний хэмжээг дараах хүснэгтийн дагуу тодорхойлно. Хүснэгтэд үзүүслэн хөлсний хэмжээ нь нэг арбитрчид ногдох хөлсний дээд хэмжээгээр тооцоологдсон болно.

Page 66: 2 Арбитрын Хэрэг Хянан Шийдвэрлэх Дүрэм · 2019. 5. 21. · Танилцуулга Хонгконгийн Олон Улсын Арбитрын Төвийн

65

МАРГААНЫ ҮНИЙН ДҮН (хонгконг.доллараар)

АРБИТРЧИЙН ХӨЛС (хонгконг.доллараар)

400,000 хүртэл Маргааны үнийн дүнгийн 11.000%

400,001 – ээс 800,000 хүртэл

44,000 + 400,000-с давсан үнийн дүнгийн 10.000%

800,001 – ээс 4.000,000 хүртэл

84,000 + 800,000-с давсан үнийн дүнгийн 5.300%

4,000,001 – ээс 8,000,000 хүртэл

253,600 + 4,000,000-с давсан үнийн дүнгийн 3,780%

8,000,001 – ээс 16,000,000 хүртэл

404,800 + 8,000,000-с давсан үнийн дүнгийн 1.730%

16,000,001-ээс 40,000,000 хүртэл

543,200 + 16,000,000-с давсан үнийн дүнгийн 1.060%

40,000,001 – ээс 80,000,000 хүртэл

797,600 + 40,000,000-с давсан үнийн дүнгийн 0.440%

80,000,001 – ээс 240,000,000 хүртэл

973,600 + 80,000,000-с давсан үнийн дүнгийн 0.250%

240,000,001 – ээс 400,000,000 хүртэл

1,373,600 + 240,000,000-с давсан үнийн дүнгийн 0.228%

400,000,001 – ээс 600,000,000 хүртэл

1,738,400 + 400,000,000-с давсан үнийн дүнгийн 0.101%

600,000,001 – ээс 800,000,000 хүртэл

1,940,000 + 600,000,000-с давсан үнийн дүнгийн 0.067%

800,000,001 – ээс 4,000,000,000 хүртэл

2,074,400 + 800,000,000-с давсан үнийн дүнгийн 0.044%

4,000,000,000 – аас дээш 3,482,400 + 4,000,000,000-с давсан үнийн дүнгийн 0.025% Дээд хэмжээ 12,574,000

6.2 Арбитрийн бүрэлдэхүүний хөлс нь арбитрчийг томилсон эсхүл баталгаажуулсан өдрөөс эхлэн арбитрын эцсийн үндсэн шийдвэр гарах хүртэл хугацаанд явагдах арбитрын үйл ажиллагааг хамаарна.

6.3 Маргааны үнийн дүнг тодорхойлоход нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн үнийн дүнг нэмж тооцно. Арбитрын бүрэлдэхүүн талуудтай зөвшилцсөний үндсэн дээр суутган тооцох шаардлага, бусад хариуцагчдын эсрэг гаргасан нэхэмжлэлийг хэлэлцэх нь төдийлөн нэмэлт ажил шаардахгүй гэж үзсэнээс бусад тохиолдолд суутган тооцох шаардлага, бусад хариуцагчдын эсрэг гаргасан нэхэмжлэлийн хувьд адил журмыг баримтална.

Page 67: 2 Арбитрын Хэрэг Хянан Шийдвэрлэх Дүрэм · 2019. 5. 21. · Танилцуулга Хонгконгийн Олон Улсын Арбитрын Төвийн

66

6.4 ХОУАТ тохиромжтой г эж үзс энээс бусад тохиолдолд маргааны үнийн дүнг тогтооход хүүгийн шаардлагыг оруулж тооцохгүй.

6.5 Хэд хэдэн ялгаатай нэхэмжлэл хэлэлцэгдэж байгаа тохиолдолд ХОУАТ нь бусад нэхэмжлэлийн шаардлагыг маргааны үнийн дүнг тодорхойлоход ашиглах нь тохиромжтой гэж үзсэнээс бусад тохиолдолд зөвхөн үндсэн нэхэмжлэлийн шаардлагын дагуу маргааны үнийн дүн г тодорхойлно.

6.6 Энэхүү Дүрмийн 10.3(c), 18.2, 27.15, 28.10, 30.2-д заасан нөхцөл байдалд эсхүл бусад онцгой нөхцөл байдалд арбирын бүрэлдэхүүний хөлс нь энэхүү Хавсралтын 6.1 дэх хүснэгтэд зааснаас хэтэрч болно.

6.7 Маргааны үнийн дүнг мөнгөн дүнгээр тогтоогоогүй бол ХОУАТ нь хэргийн нөхцөл, байдлыг харгалзаж үзсэний үндсэн дээр арбитрын бүрэлдэхүүний хөлсний хэмжээг тогтооно.

7. АРБИТРЫН ҮНДСЭН ШИЙДВЭРИЙГ БАРЬЦААЛАХ ЭРХ

ХОУАТ болон арбитрын бүрэлдэхүүн нь арбитрын бүрэлдэхүүнээс гаргасан аливаа үндсэн шийдвэрийг үлдэгдэл хураамж болон зардал бүрэн төлөгдөх хүртэл барьцаалах эрх эдлэх бөгөөд эдгээр зардал, хураамжийг талууд хамтран эсхүл дангаараа бүрэн төлж барагдуулах хүртэлх хугацаанд арбитрын үндсэн шийдвэрийг талуудад илгээхээс татгалзаж болно.

8. ХЭРЭГЛЭХ ХУУЛЬ ТОГТООМЖ

Энэхүү Хавсралтын заалтууд болон түүнээс үндэслэн эсхүл түүнтэй холбогдох аливаа гэрээний бус үүрэг нь хонгконгийн хууль тогтоомжийн дагуу тайлбарлагдаж, зохицуулагдана.

Page 68: 2 Арбитрын Хэрэг Хянан Шийдвэрлэх Дүрэм · 2019. 5. 21. · Танилцуулга Хонгконгийн Олон Улсын Арбитрын Төвийн

67

ХАВСРАЛТ 4ОНЦГОЙ АРБИТРЧИЙН АЖИЛЛАГАА

2018 оны 11-р сарын 1-ний өдрөөс эхлэнхүчин төгөлдөр мөрдөгдөнө

1. Онцгой Арга Хэмжээ авахуулахыг хүсч буй тал нь онцгой арбитрч томилох хүсэлт (“Хүсэлт”)-ийг ХОУАТ-д Арбитрын Мэдэгдэл (a) гаргахаас өмнө (b) хамт (c) дараа нь гаргаж болох ба тухайн хүсэлтийг арбитрын бүрэлдэхүүн бүрдэхээс өмнө гаргана.

2. Хүсэлтийг энэхүү Дүрмийн 3.1 болон 3.2-д заасан хэлбэрийн аль нэгний дагуу хүргүүлнэ. Хүсэлтэд дараах мэдээллийг агуулсан байна:

(a) талуудын болон төлөөлөгчдийн нэр (хүсэлт гаргах үед мэдэгдсэн байдлаар), хаяг, факсын дугаар болон/эсхүл цахим шуудангийн хаяг;

(b) Хүсэлт гаргах үндэслэл, нөхцөл байдал ба арбитраар шийдвэрлэх маргааны тухай тайлбар;

(c) хүсч буй Онцгой Арга Хэмжээний тухай тайлбар;

(d) Хүсэлт гаргагч талд шуурхай Онцгой Арга Хэмжээ хэрэгцээтэй байгаа тухай үндэслэл болон арбитрын бүрэлдэхүүн томилогдох хүртэл тухайн тал нь ямар үндэслэлээр хүлээх боломжгүй байгаа талаар тайлбар;

(e) Хүсэлт гаргагч талын Онцгой Арга Хэмжээг авахуулах эрхийн үндэслэл;

(f) аливаа холбогдох хэлэлцээр, ялангуяа арбитрын хэлэлцээр;

(g) Онцгой Арга Хэмжээний үйл ажиллагааг харьяалах газар, хэл, хэрэглэгдэх хуулийн талаар санал;

(h) энэхүү хавсралтын 5-р зүйлд заасан төлбөрийг төлсөн тухай баримт (“Хүсэлтийн урьдчилгаа төлбөр”);

(i) энэхүү Дүрмийн 44-р зүйлд заасан аливаа санхүүжилтын гэрээ байгаа эсэх болон санхүүжүүлэгч гуравдагч этгээд байгаа бол тухайн этгээдийн нэр; болон

(j) Хүсэлтийг болон хавсаргагдсан аливаа нэмэлт баримт бичгүүдийг арбитрын ажиллагааны бусад талуудад нэг болон түүнээс дээш хүргэх үйлчилгээгээр нэгэн зэрэг илгээгдсэн эсхүл илгээгдэж байгаа тухай баталгаажуулалт.

Page 69: 2 Арбитрын Хэрэг Хянан Шийдвэрлэх Дүрэм · 2019. 5. 21. · Танилцуулга Хонгконгийн Олон Улсын Арбитрын Төвийн

68

3. Хүсэлт гаргагч тал нь Хүсэлтэд хавсаргахад тохиромжтой гэж үзсэн эсхүл Хүсэлтийг үр ашигтайгаар шалгахад дэмжлэг үзүүлнэ гэж үзсэн мэдээлэл эсхүл бусад баримт бичгүүдийг хавсаргаж болно.

4. Хэрэв ХОУАТ Хүсэлтийг зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн тохиолдолд ХОУАТ нь Хүсэлт болон Хүсэлтийн урьдчилгаа төлбөрийг хоёуланг нь хүлээн авснаас хойш 24 цагийн дотор онцгой арбитрчийг томилохыг эрмэлзэнэ.

5. Хүсэлтийн урьдчилгаа төлбөр нь Хүсэлт гаргах үед ХОУАТ-н цахим хуудсанд байршуулагдсан ХОУАТ-с тогтоосон үнийн дүнг хэлнэ. Хүсэлтийн урьдчилгаа төлбөр нь ХОУАТ-н онцгой үйлчилгээний хураамж болон онцгой арбитрчийн хөлс, зардлаас бүрдэнэ. Онцгой арбитрчийн хөлс нь Хавсралт 2-т заасан зохицуулалтыг харгалзах тухайн арбитрчийн цагийн хөлсөөр тодорхойлогдох бөгөөд тус хөлс нь Хүсэлт гаргах үед ХОУАТ-н цахим хуудсанд байршуулагдсан ХОУАТ-с тогтоосон үнийн дүнгээс талууд өөрөөр тохиролцсон эсхүл ХОУАТ онцгой нөхцөл байдалд өөрөөр тодорхойлсноос бусад тохиолдолд хэтэрч болохгүй. ХОУАТ нь хэргийн нөхцөл байдал болон онцгой арбитрч болон ХОУАТ-н гүйцэтгэж буй ажлын агуулга болон хэмжээг харгалзан үзэж Онцгой Арга Хэмжээний явцад аль ч үед онцгой арбитрчийн хөлс эсхүл ХОУАТ -н онцгой үйлчилгээний хураамжийн өссөнтэй холбогдуулан нэмэлт урьдчилгаа төлбөр төлөхийг шаардаж болно. Хүсэлт гаргасан тал нь ХОУАТ-н тогтоосон хугацааны дотор нэмэлт урдьчилгаа төлбөрийг төлж чадаагүй тохиолдолд Хүсэлтийг хэрэгсэхгүй болгоно.

6. Онцгой арбитрч томилогдмогц ХОУАТ нь Хүсэлтэд дурдагдсан талуудад онцгой арбитрч томилогдсон тухай мэдэгдэж, хэргийн материалыг онцгой арбитрчид илгээнэ. Үүний дараагаар, талууд Хүсэлтэд дурдагдсан талууд болон ХОУАТ-д хуулбар хувийг тус тус илгээсний үндсэн дээр онцгой арбитрчтай шууд харилцаж болно. Онцгой арбитрчаас талуудад илгээсэн аливаа бичгэн мэдээлэлийн хуулбарыг ХОУАТ-д мөн илгээгдэнэ.

7. Энэхүү Дүрмийн 11.7 болон 11.9-д заасан цагийн хязгаарлалт гурван хоног болж багассанаас бусад тохиолдолд энэхүү Дүрмийн 11-р зүйл онцгой арбитрчид мөн адил үйлчилнэ.

Page 70: 2 Арбитрын Хэрэг Хянан Шийдвэрлэх Дүрэм · 2019. 5. 21. · Танилцуулга Хонгконгийн Олон Улсын Арбитрын Төвийн

69

8. Онцгой арбитрч нас барсан, татгалзан гаргагдсан эсхүл бусад үндэслэлээр огцорсон эсхүл чөлөөлөгдсөн тохиолдолд ХОУАТ нь 24 цагийн дотор онцгой арбитрчийг нөхөн томилно. Хэрэв онцгой арбитрч нь татгалзсан эсхүл аль нэг тал нь онцгой арбитрчийн томилгоог энэхүү Хавсралтын 8-р зүйлд заасны дагуу цуцалсан нь энэхүү Дүрмийн 11.6-д заасан аливаа үндэслэл байгааг хүлээн зөвшөөрсөн үндэслэл болохгүй. Онцгой арбитрч нөхөн томилогдсон тохиолдолд нөхөн томилогдсон онцгой арбитрч өөрөөр шийдвэрлэснээс бусдаар Онцгой Арга Хэмжээ нь өмнөх онцгой арбитрч солигдсон эсхүл үүргээ гүйцэтгэхээ больсон үеэс эхлэн үргэлжилнэ.

9. Талууд арбитрын ажиллагааны харьяаллыг тохиролцсон тохиолдолд тухайн харьяалалд Онцгой Арга Хэмжээний ажиллагааг явуулна. Талууд арбитрын ажиллагааны харьяаллыг тохиролцоогүй тохиолдолд, энэхүү Дүрмийн 14.1-р зүйлд заасан арбитрын бүрэлдэхүүн нь арбитрын ажиллагааны харьяаллыг сонгох эрхийг хязгаарлахгүйгээр, Онцгой Арга Хэмжээний ажиллагааны харьяалал нь Хонгконг байна.

10. Онцгой арбитрч нь Онцгой Арга Хэмжээний шуурхай байх шаардлага, нөхцөл байдлыг харгалзан үзэн, маргалдагч тал бүр Хүсэлтэд өөрийн саналыг өгөх зохих боломжийг ханган, Онцгой Арга Хэмжээг өөрийн тохиромжтой үзсэн хэлбэрээр явуулах боломжтой. Онцгой арбитрчийн эрх хэмжээний талаар болон арбитрын заалт эсхүл арбитрын тусдаа хэлэлцээр байгаа эсэх, түүний хүчин төгөлдөр байдал, хамрах хүрээний талаар гаргасан гомдол болон энэхүү Хавсралт үйлчлэх эсэх тухай гомдлыг шийдвэрлэх бүрэн эрхтэй байна.

11. Э н э х ү ү Д ү р м и й н 2 3 . 2 - с 2 3 . 8 - д з а а с а н зохицуулалтууд нь онцгой арбитрчаас гаргаж буй бүхий л Онцгой Арга Хэмжээний хувьд ижил үйлчлэх mutatis mutandis зарчмаар үйлчилнэ.

12. Онцгой арбитрч Хүсэлтийн дагуу гаргах аливаа шийдвэр, захирамж эсхүл үндсэн шийдвэр (“Онцгой Шийдвэр”)-ийг ХОУАТ хэргийн материалыг онцгой арбитрчид хүлээлгэн өгснөөс хойш 14 хоногийн дотор гаргана. Энэхүү хугацааг талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр эсхүл ХОУАТ зохимжтой гэж үзсэн тохиолдолд сунгаж болно.

13. Онцгой Шийдвэрийг хэргийн материал арбитрын бүрэлдэхүүнд илгээгдэх явцад гаргах боломжтой.

Page 71: 2 Арбитрын Хэрэг Хянан Шийдвэрлэх Дүрэм · 2019. 5. 21. · Танилцуулга Хонгконгийн Олон Улсын Арбитрын Төвийн

70

14. Онцгой Шийдвэр нь:

(a) бичгээр хийгдсэн байх;

(b) шийдвэрийн гарсан огноо, хураангуй х э л б э р э э р б и ч и гд э ж б о л о х О н ц г о й Шийдвэрийг гаргах болсон үндэслэлийг дурдсан байх (онцгой арбитрч Онцгой Шийдвэр гаргах эрх хэмжээтэй эсэхийг тодорхойлсон шийдвэрийг оруулна); болон

(c) онцгой арбитрч түүнд гарын үсэг зурсан байна.

15. Энэхүү Дүрмийн 34-р зүйлд заасанчлан арбитрын бүрэлд эхүүн арбитрын зардлыг эцэслэн тодорхойлох, хуваарилах эрхтэйг харгалзан, Онцгой Шийдвэр нь Онцгой Арга Хэмжээний ажиллагааны зардлыг тодорхойлж, талуудад хуваарилаж болно. Онцгой Арга Хэмжээний ажиллагааны зардал нь ХОУАТ-ын онцгой үйлчилгээний хураамж, онцгой арбитрч болон нарийн бичгийн хөлс болон зардал, Онцгой Арга Хэмжээний ажиллагааны улмаас талуудаас гарсан хууль зүйн болон бусад зохистой зардлаас бүрдэнэ.

16. Онцгой Шийдвэр нь энэхүү Дүрмийн 23-р зүйлд заасан урьдчилсан арга хэмжээтэй адил үйлчлэлтэй байх бөгөөд гарсан даруйдаа талуудын хувьд заавал дагаж мөрдөх шинж чанартай байна.

17. Онцгой Шийдвэр нь дараах тохиолдолд заавал дагаж мөрдөх шинж чанаргүй байна:

(a) онцгой арбитрч эсхүл арбитрын бүрэлдэхүүн заавал дагаж мөрдөх шинж чанаргүй гэж шийдвэрлэсэн;

(b) а р б и т р ы н б ү р э л д э х ү ү н ө ө р ө ө р шийдвэрлээгүй бол арбитрын бүрэлдэхүүн эцсийн үндсэн шийдвэрээ гаргасан үед ;

(c) эцсийн үндсэн шийдвэр гарахаас өмнө арбитрын ажиллагааг цуцлах үед; эсхүл

(d) Онцгой Шийдвэр гарснаас хойш 90 хоногийн дотор арбитрын бүрэлдэхүүн бүрдээгүй тохиолдолд. Энэхүү хугацааны хязгаарлалтыг талуудын тохиролцоо эсхүл тохиромжтой нөхцөл байдалд ХОУАТ-н шийдвэрээр сунгаж болно.

18. Энэхүү Хавсралтын 13-р зүйлийг харгалзан, онцгой арбитрч нь арбитрын бүрэлдэхүүн бүрдсэнээс хойш аливаа үйлдэл хийх эрх хэмжээгүй болно.

Page 72: 2 Арбитрын Хэрэг Хянан Шийдвэрлэх Дүрэм · 2019. 5. 21. · Танилцуулга Хонгконгийн Олон Улсын Арбитрын Төвийн

71

19. Талууд өөрөөр тохиролцоогүй тохиолдолд онцгой арбитрч нь Хүсэлтийг гаргах үндэслэл болсон болон тухайн Хүсэлтэд үндэслэн онцгой арбитрч нь аливаа үйлдэл хийсэн маргаанд хамаарах аливаа арбитрын ажиллагаанд арбитрчаар оролцож болохгүй.

20. Онцгой Арбитрчийн Ажиллагаа нь талуудыг арбитрын ажиллагааны аль ч үед эрх бүхий байгууллагаас шуурхай урьдчилсан арга хэмжээ эсхүл шийдвэрийг баталгаажуулах арга хэмжээ авахуулах эрхэд саад болохгүй.

21. Онцгой арбитрч хугацааг сунгаагүй тохиолдолд, Хүсэлт гаргагч тал нь ХОУАТ Хүсэлтийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ХОУАТ-д Арбитрын Мэдэгдэл илгээгээгүй тохиолдолд Онцгой Арбитрчийн Ажиллагаа цуцлагдана.

22. Энэхүү Дүрмийн 34-р зүйлд заасны дагуу арбитрын бүрэлдэхүүн арбитрын зардлыг эцсийн байдлаар тодорхойлох, хуваарилах эрхтэйг харгалзан, Онцгой Арбитрчийн Ажиллагаа нь Онцгой Шийдвэр гарахаас өмнө цуцлагдсан тохиолдолд онцгой арбитрч нь Онцгой Арга Хэмжээний зардлыг тодорхойлох, талуудад хуваарилах эрхтэй байна.

Page 73: 2 Арбитрын Хэрэг Хянан Шийдвэрлэх Дүрэм · 2019. 5. 21. · Танилцуулга Хонгконгийн Олон Улсын Арбитрын Төвийн

72

ХОУАТ-н Дүрэм Шинэчлэх Хорооны гишүүд

Нилс Элиассон (дарга), Маттью Геаринг Кю Си, Бриана Ёонг, Камерон Хассал, Сара Гриммер ба Жои Люү.

ТАЛАРХАЛХОУАТ-с энэхүү Дүрмийг бэлдэн гаргахад санал, зөвлөгөө өгч тусалсан дараах хувь хүмүүст гүнээ талархал илэрхийлж байна (цагаан толгойн үсгийн дарааллаар). Үүнд:

Андрев Аглионби, Чарльз Аллен, Крэйг Арнотт, Чиан Бао, Лоуиз Баррингтон, Офманэ Бенлафких, Кристофер Богарт, Карлотта Бруэссэл, Бен Бюри, Эрик Чан, Вая.Кэй. Чан, Алекс Чартер, Тереза Чен Жи.Би.ЭС Эс.СИ Жэй.Пи, Жон Чоонг, Петер Чоу, Винсент Коннор, Сапфо Константатос, Хелен Доддс, Нинг Фей, Дэвид Фонг, Стивен Фриел, Бен Хэевард, Рэймонд Хөү, Томас Хөү, Лара Хофер, Нэйл Каплан Си.Би.И Кью.Си Эс.Би.Эс, Жошуа Картон, Наяжел Кат Эс.Си, Еи Канг, Жүн Хэ Ким, Сиан Наят, Дэвид Крэйдер, Жэймс Кван, Бренда Квок, Кирти Ладхарам, Хэрмоёни Лам, Эс.Кэе. Лий, Ти Вая.Лий , Хэйфэнг Ли, Лианжун Ли, Сон Лу, Жэймс МакКиннон, Дамиен МакДоналд, паул Митчард Кю.Си, Кристофер Могер Кю.Си, Дэнни Мок, Майкл Моузер, Чарли Моррис, Катерини Мүн, Жэймс Нг, Абаёоми Окуботе, Роберт Пе, Робин Пийрд, Оливер Перез, Питер Кваел, Евгений Расчевский, Анселмо Рэес Эс.Си, Жэймс Рожерс, Ким Рүүни, Дороти Рактешлер, Фергүс Саурин, Катрин Сангер, Киран Сангера, Маттью Саундерс, Жонн Скотт Кю.Си, Эс.Си, Хелен Ши, Лианне Снеддон, Виллиам Стоун Эс.Си, Крилл Струнников, Роналд Самм, Амелиа Сзетө, Карен Тан, Мохаммэд Талиб, Шиүмин Тао, Мери Томсон, Томас Валш, Шенчан Ван, Ромеш Вэрамантри, Николас Виеганд, Питер Вонг, Самуэль Вонг, Теренс Вонг, Виллиам Вонг Эс.Си, Кэйт Ваялли, Инг Лоонг Яанг, Пэймин Яан, Филипп Яан, Алберт Еэү, Бернард Юэ ба Римски Юэн Жи.Би.Эм Эс.Си Жэй.Пи.

2018 оны шинэчилсэн дүрмийг Монгол хэлнээ орчуулсан Өмгөөллийн Номин энд Адвокатс ХХН-д Хонгконгийн Олон Улсын Арбитрын Төвөөс талархаж байна.

Page 74: 2 Арбитрын Хэрэг Хянан Шийдвэрлэх Дүрэм · 2019. 5. 21. · Танилцуулга Хонгконгийн Олон Улсын Арбитрын Төвийн

73

2018

Арбитрын ХэрэгХянан ШийдвэрлэхДүрэм

ХОУАТ-ийн маргаан шийдвэрлэх механизмын талаар мэдээлэл авахыгхүсвэл дараах хаягаар холбогдоно уу:

Ерөнхий нарийн бичгийн даргаХонгконгийн олон улсын арбитрын төв 38-р давхар, Хоёр Эксчейнж Скүэр, 8 Коннат плэйс, Сентрал, Хонгконг Утас: +852 2525 2381 Факс: +852 2524 2171Цахим хаяг: [email protected] Цахим хуудас: h�p://www.hkiac.org

2018 Арбитры

н Хэрэг Х

янан Шийдвэрлэх Д

үрэм