18
төрийн мэдээлэл САР ТУТМЫН ХЭВЭЛЭЛ ТӨВ АЙМГИЙН НЭГДСЭН ҮЙЛЧИЛГЭЭ, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА 2017/02 ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ УИХ-ЫН ГИШҮҮН Н.эНХболд АймГИйН НэГдсэН эмНэлэГт ор зөөлөН эдлэл ХҮлээлГэН өГлөө өВөлЖИлт ХҮНдэрсэН сУмдАд өВс тэЖээлИйН тУслАмЖ ҮзҮҮллээ ороН НУтГАА дААтГАЖ Ном ХУрУУллАА УУлЫНХАА ХИйморЬт УЯАЧИйН сэтГэл сэрГэдэГ АЙМГИЙН ИТХ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА ОРОН НУТАГ ҮЙЛ ЯВДЛЫН ХУРААНГУЙ СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ ГАДААД ХАРИЛЦАА ТӨВИЙН МЭДЭЭ Төв аймгийн ЗДТГ НҮХМОНХАлба www.tov.gov.mn [email protected] 7027-1111 7027-3570 Төв аймгийн хэвлэл мэдээллийн алба twitter/tuv_hma ТАНИН МЭДЭХҮЙ

2017/02 ТӨВ АЙМГИЙН НЭГДСЭН ҮЙЛЧИЛГЭЭ, · PDF fileбүхий л салбарт төсөл хөтөлбөрүүдийг ... хийж, малчдыг оёдлын

Embed Size (px)

Citation preview

Page 1: 2017/02 ТӨВ АЙМГИЙН НЭГДСЭН ҮЙЛЧИЛГЭЭ, · PDF fileбүхий л салбарт төсөл хөтөлбөрүүдийг ... хийж, малчдыг оёдлын

төрийн мэдээлэл

САР ТУТМЫН ХЭВЭЛЭЛ ТӨВ АЙМГИЙН НЭГДСЭН ҮЙЛЧИЛГЭЭ, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА2017/02

ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ

УИХ-ЫН ГИШҮҮН Н.эНХболдАймГИйН НэГдсэН

эмНэлэГт ор зөөлөН эдлэл ХҮлээлГэН өГлөө

өВөлЖИлт ХҮНдэрсэН сУмдАд өВс тэЖээлИйН

тУслАмЖ ҮзҮҮллээ

ороН НУтГАА дААтГАЖ Ном ХУрУУллАА

УУлЫНХАА ХИйморЬт УЯАЧИйН сэтГэл сэрГэдэГ

АЙМГИЙН ИТХ

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА

ОРОН НУТАГ

ҮЙЛ ЯВДЛЫН ХУРААНГУЙ

СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ

ГАДААД ХАРИЛЦАА

ТӨВИЙНМЭДЭЭ

Төв аймгийн ЗДТГ НҮХМОНХАлба

www.tov.gov.mn [email protected]

7027-11117027-3570

Төв аймгийн хэвлэл мэдээллийн алба

twitter/tuv_hma

ТАНИН МЭДЭХҮЙ

Page 2: 2017/02 ТӨВ АЙМГИЙН НЭГДСЭН ҮЙЛЧИЛГЭЭ, · PDF fileбүхий л салбарт төсөл хөтөлбөрүүдийг ... хийж, малчдыг оёдлын

ТӨВ АЙМАГ

Page 3: 2017/02 ТӨВ АЙМГИЙН НЭГДСЭН ҮЙЛЧИЛГЭЭ, · PDF fileбүхий л салбарт төсөл хөтөлбөрүүдийг ... хийж, малчдыг оёдлын

төрийн мэдээлэл

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2017 оны 2 сарын 15 өдөр Дугаар А/93 Зуунмод

Хандивын аян өрнүүлэх тухай

Аймгийн хэмжээнд 11278 малчин өрхөд 4,7 сая толгой мал өвөлжиж байгаа бөгөөд аймгийн Онцгой комиссоос хийсэн эрсдэлийн үнэлгээний дүнгээр нийт нутгаар цасан бүрхүүлтэй, 20 сум зудын, 7 сум зудархуу өвөлжилт хүндрэлтэй байна.

2016-2017 оны мал аж ахуйн өвөлжилтийн хүндрэлийг хохирол багатай даван туулах зорилгоор аймгийн онцгой комисс болон Засаг даргын зөвлөлийн удаа дараагийн хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэж, аймаг хөгжүүлэх сан болон Засаг даргын нөөц сангуудаас нийт 238,0 сая төгрөгийг зарцуулсан. Тухайлбал: Аймгийн аюулгүйн нөөц бүрдүүлэхэд 93,0 сая төгрөг, тал хээрийн 9 суманд аюулгүйн нөөц бүрдүүлэхэд дэмжлэг болгох зорилгоор 45,0 сая, нөөцийн өвсний хашаа, саравч барихад 40,0 сая, тэжээлийн нөөц бүрдүүлэхэд 60,0 сая төгрөгийг тус тус зарцуулж, 2015 оны үлдэгдэл 8000 боодол өвсийг 10 суманд нэг боодол өвсийг 3000 төгрөгөөр, 2016 оны нөөцийн өвсийг 17 суманд нэг боодлыг нь 5500 төгрөгөөр, 7 суманд 2016 оны өвсийг 5000 төгрөгөөр, Төв аймаг дахь улсын нөөцийн салбараас Засгийн газрын тогтоол болон Засаг даргын шийдвэрээр 8 суманд 160 тн өвсийг үнэгүй, 80 тн тэжээлийн 50 хувийн хямдралтай олгож малчид, иргэдэд хүрээд байна. Цаашид олон улсын байгууллага болон МУЗНийгэмлэгийн хүмүүнлэгийн тусламж, дэмжлэгийг малчиддаа хүргэх зорилготой ажиллаж байгаа бөгөөд мал аж ахуйн хаваржилт, мал төллөлтийн үеэр “МАЛЧИДДАА ТУСЛАХ АЯН“ өрнүүлэх зорилгоор Хүнс, хөдөө аж ахуйн газраас санаачлан гаргасан “УРИАЛГА“ -ыг дэмжиж, малчид, иргэдэд итгэл найдвар, сэтгэлийн тэнхээ бэлэглэх үүднээс мал аж ахуйн өвөлжилт, мал төллөлт, хаваржилт хүндрэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрдэнэт мал сүргээ байгалийн болзошгүй бэрхшээлээс хохирол багатай авч гарах зорилгоор Монгол улсын “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль“ - ийн 29.1.3 дахь зүйлийн “А“ хэсэг, 29 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ: 1. Хандивын аян зохион байгуулах, хөдөлгөөн өрнүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулсугай. 2. Хандивын үйл ажиллагааг нийтэд уриалга байдлаар зарлах, олон байгууллага, иргэдийг хамруулах хандив төвлөрүүлэх уян хатан аргуудыг хослуулах, хандивын үйл ажиллагаа хамрах хүрээг өргөжүүлэх, шинэлэг байдлаар зохион байгуулахыг даалгасугай. 3. Хандив өргөсөн иргэд, аж ахуйн нэгжийн мөнгөн тусламжийг аймгийн Мал хамгаалах сангийн дансанд төвлөрүүлэхийг сумдын Засаг дарга нарт үүрэг болгосугай. 4. Мал сүргийг байгалийн болзошгүй бэрхшээлээс хохирол багатай авч гарах бүх нөхцөлийг бүрдүүлэх, өвөл хаварыг өнтэй давахад идэвх зүтгэл гаргаж, нөөц бололцоогоо дайчлан ажиллахыг нийт малчид, иргэдэд уриалсугай.

ЗАСАГ ДАРГА Ж.БАТЖАРГАЛ

Page 4: 2017/02 ТӨВ АЙМГИЙН НЭГДСЭН ҮЙЛЧИЛГЭЭ, · PDF fileбүхий л салбарт төсөл хөтөлбөрүүдийг ... хийж, малчдыг оёдлын

ТӨВ АЙМАГ

САР ØИНИЙН МÝНД×ИËГÝÝ

Сүхбаатарын болон хөдөлмөрийн гавъяаны улаан тугын одонт Монгол улсынхаа хөгжил дэвшлийг түүчээлж байдаг Төв аймагчууд маань Гал тахиа жилдээ сайхан шинэлж байна уу. 2016 он Төв аймагчууд бидний хувьд сайхан жил боллоо. Аймгийн маань хүн ам 2411-ээр өсч дотоодын нийт бүтээгдхүүний маань гол шалгуур хөдөө аж ахуйн үйлдвэрлэл тэр тусмаа мал аж ахуй газар тариалангийн салбар ихээхэн амжилт олсон жил байлаа. Төв аймгаас төрсөн олон сайхан алдартнууд байдаг бөгөөд монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ой 2016 онд тохиосноороо Төв аймагчууд бид бүхэнд ихээхэн онцлоготой ба энэхүү ойгоо Төв аймгийн баяр наадамтай хамтатган тэмдэглэсэн түүхэн жил болж өнгөрлөө. Гал тахиа жил Төв аймагчууд бидний хувьд түүхэн жил байх болно. 2017 онд тодорхой хийсэн ажилтай, амжилттай түүхэн жил байна гэдэгт итгэл дүүрэн байна. Төв аймагчууд Та бүхэндээ Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, Тэргүүлэгдчийн нэрийн өмнөөс гал тахиа жилдээ ажил үйлсэд нь амжилт хүсэж амьдрал ахуй нь өөдрөг сайхан байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.

Төрөлх төв сайхан нутгийнхаа иргэд олон түмний амар мэндийг мэдэж ирж буй гал тахиа жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье. Улиран одож буй гал бичин жил Төв аймагчууд бидний хувьд амжилт бүтээл арвинтай сайхан жил болж өнгөрлөө. Мал сүрэг маань 5 төрөл дээрээ өсөж 4.7 сая мал тоологдож газар тариалангийн үйлдвэрлэл өмнөх онуудаас 2.5 дахин өссөн ба аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэсэн бүтээгдхүүн маань өмнөх оноос 14.3 хувиар өссөн , нийгмийн салбаруудын ажил үйлчилгээ иргэд олон түмэндээ хүрсэн нутгийн удирдлагын байгууллагуудаас иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний хүртээмж чанар ахисан ийм сайхан жил болж өнгөрлөө. Орон нутгийнхаа хөгжлийг хангасан иргэн бүр нь ажилтай орлоготой ажил үйлс нь өөдрөг байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Ирж буй “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилдээ ах дүү нутаг олноороо сар шинэдээ сайхан шинэлж ажлын их амжилт бүтээлээр дүүрэн байхын өлзий дэмбэрэлтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Page 5: 2017/02 ТӨВ АЙМГИЙН НЭГДСЭН ҮЙЛЧИЛГЭЭ, · PDF fileбүхий л салбарт төсөл хөтөлбөрүүдийг ... хийж, малчдыг оёдлын

төрийн мэдээлэл

ТӨРИЙН БАЙГУУËËАГА

“АЖИЛТАЙ ОРЛОГОТОЙ ИРГЭН” УРИАНЫ ЖИЛИЙН НЭЭЛТ 27 СУМАНД БОЛЛОО

Төв аймгийн ИТХ-аас 2017 оныг “Ажилтай орлоготой иргэн” уриа дэвшүүлэн бүхий л салбарт төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэн, цаг үеийн шинжтэй ажлуудад бүлэг байгуулан иргэдээ оролцуулж эдийн засаг хямралтай, хүнд байгаа энэ үеийг давж туулах зорилт тавин ажиллаж байгаа. Тус урианы жилийн нээлт өнгөрсөн сарын 26-ны өдөр аймагтаа болсон бол аймгийн Засаг дарга захирамж гарган 9 ажлын хэсэг байгуулан 27 сум, аймгийн төвийн 6 багт “Ажилтай орлоготой иргэн”

жилийн нээлтээ хийлээ.Төв аймаг нь 21 аймгаас хамгийн олон буюу 27 сумтай. Мөн нийслэл Улаанбаатар хот тус аймгийн нутаг дэвсгэрт оршдог тул хот руу орох, гарах авто зам, төмөр замууд дайрч өнгөрдөг, дэд бүтэц сайн хөгжсөнөөрөө онцлогтой. “Ажилтай орлогтой иргэн” урианы жилийн хүрээнд сумдын удирдлагууд өөрийн

нутаг дэвсгэрийн онцлог, нөхцөл боломжоо харгалзан байнгын болон улирлын чанартай түр ажлын байруудыг бий болгохоор төлөвлөн, үндсэн чиглэлдээ тусган ажиллаж

байна. “Ажилтай орлогтой иргэн” урианы жилийн нээлтийн үеэр сум бүр өөрсдийн өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн худалдаа зохион байгуулав. Сумдад ажилласан ажлын хэсэг “Сум хөгжүүлэх сан”-гаас олгосон зээлийн эргэн төлөлт, хэрэгжилтэд хяналт тавин цаашид хугацаа хэтэрсэн зээлийн эргэн төлөлтийг түргэвчлэн эргүүлээд хэрэгцээт бүлэгт олгох талаар сумдын удирлагуудад үүрэг чиглэл өглөө. Мөн сумдын сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн төвтэй болон тухайн сумын нутагт үйл ажиллагаагаа явуулдаг аж ахуй

нэгжүүдийн ажилтай танилцлаа.

Page 6: 2017/02 ТӨВ АЙМГИЙН НЭГДСЭН ҮЙЛЧИЛГЭЭ, · PDF fileбүхий л салбарт төсөл хөтөлбөрүүдийг ... хийж, малчдыг оёдлын

ТӨВ АЙМАГ

ОРОН НУТАГ

“НУТГИЙН ХӨГЖИЛ МАЛЧДЫН ОРОЛЦОО“ СЭДЭВТ УУЛЗАЛТ,

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

ЭрдэнэсантЗаамар сум

ЭРДЭНЭСАНТ СУМЫН 4 МАЛЧИНД ХҮНДЭТ

ПРОФЕССОР ЦОЛ ОЛГОЛОО

Сумын Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, сумын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн зорилтын хүрээнд “Нутгийн хөгжил-малчдын оролцоо” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг сумын ЗДТГ, ИТХ хамтран 2017 оны 02 дугаар сарын 10-нд зохион байгууллаа. Уулзалт хэлэлцүүлэгт Төв аймгийн ХХААГ-ын дарга Б.Жамбалдорж, мэргэжилтэн н.Сансар, сумын ИТХ-ын дарга Ш.Галтбадрах, Засаг дарга Б.Самбуу, ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл, ЗДО-гч С.Амгаланбаатар нар оролцлоо. Уулзалт, хэлэлцүүлгийн хүрээнд аймгийн ХХААГ-ын мэргэжилтэн н.Сансар малын эрүүл мэндийн талаар сургалт, ЗДТГ-ын НДБ-гч Б.Оюунцэцэг, ХХҮ-ний мэргэжилтэн Э.Намуунцацрал нар нийгмийн даатгал, халамжийн чиглэлээр шинээр гарсан хууль тогтоомжоор, “Удмын сан” ХХК-ны захирал, малын эмч Б.Энхжаргал малыг эрүүлжүүлэх талаарх сургалтуудыг тус тус хийлээ. Уг арга хэмжээг тохиолдуулан МАА-н салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан малчин Дончий овогтой Тогтоолыг “Хүнс хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан тэмдэг”-ээр, Лувсай овогтой Сергейг Яамны жуух бичгээр, сумын ИТХ, ЗДТГ-аас Тосон багийн малчин Ж.Жанлав, Хайлааст багийн малчин Т.Өлзийсүрэн, Төвийн багийн малчин А.Гүндсамба нарыг өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнав. Мөн “Удмын сан” ХХК-аас Төмстий багийн малчин С.Буянбат, Ч.Амартүвшин, Төвийн багийн малчин Д.Отгонбаатар, А.Энхбат нарыг талархал, дурсгалын зүйл гардууллаа. Малчдын уулзалт, хэлэлцүүлэгтэй хамтатган суманд шинээр байгуулагдаж буй оёдлын цехийн нээлтийг хийж, малчдыг оёдлын цехийн үйл ажиллагаатай танилцууллаа.

Монголын хөдөө аж ахуйн эрдэмтдийн академи Эрдэнэсант сумын иргэн Монгол улсын хөдөлмөрийн баатар П.Базаррагчаа, Улсын сайн малчин Я.Нямдорж, Улсын сайн малчин Ц.Гомбосүрэн, Гавьяат малчин Д.Гомбодаш нарт Монголын хөдөө аж ахуйн эрдэмтдийн академийн “Хөдөө аж ахуйн профессор” цол олголоо. Шагналыг Монголын хөдөө аж ахуйн эрдэмтдийн удирдах зөвлөлийн дарга, эрдмийн зөвлөлийн гишүүн Д.Батсүрэн нарын зөвлөлийн гишүүд хүрэлцэн ирж гардуулав. Мөн П.Базаррагчаа, Я.Нямдорж, Ц.Гомбосүрэн, Д.Гомбодаш нарын хөдөлмөр бүтээлийг өндрөөр үнэлж Эрдэнэсант сумын ИТХ, ЗДТГазар хүндэтгэл үзүүлж “Сумын хүндэт иргэн”- ээр өргөмжлөн батламж хадгалуулж, энгэрийн тэмдгээр шагналаа.

ЭРДЭНЭСАНТ СУМ МАЛЫН ТООГООРОО АЙМАГТАА

ТЭРГҮҮЛЛЭЭ

Эрдэнэсант сум 2016 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 414773 толгой мал тоолуулж, нийт малынхаа тоогоор улсын хэмжээнд 4-рт, аймагтаа 1-рт бичигдсэн байна.

Page 7: 2017/02 ТӨВ АЙМГИЙН НЭГДСЭН ҮЙЛЧИЛГЭЭ, · PDF fileбүхий л салбарт төсөл хөтөлбөрүүдийг ... хийж, малчдыг оёдлын

төрийн мэдээлэл

ҮЙË ЯВДËЫН ХУРААНГУЙ

ТӨВ АЙМГИЙН УДИРДЛАГУУД ОРОН НУТГАА ДААТГАЖ НОМ

ХУРУУЛЛААТөв аймгийн удирдлагууд XVII-р жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн босгон дээр уламжлал ёсоор Монголын бурхан шашны төв Гандан Тэгчинлэн хийдэд очиж Төв сайхан нутгийнхаа ард иргэд, эрдэнэт мал сүрэг, орон нутгаа даатгуулан ном хурууллаа.

Энэ үеэр Төв аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Д.Дондог, Монголын бурхан шашны төв Гандан Тэгчинлэн хийдийн тэргүүн их хамба Д.Чойжамц болон МУАЖ А.Долгор нар Төв сайхан нутгийн ард иргэддээ сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ.

Төв аймагчууд бид 2005 оноос эхлэн Монголын бурхан шашны төв Гандан Тэгчилэн хийддээ иргэд олон түмэн, эрдэнэт мал сүрэг, газар тариалан, үйлдвэрлэл үйлчилгээ, орон нутаг зэрэг гарч байгаа жилийнхээ ажил үйлсийг даатгаж ном хуруулдаг уламжлал тогтсон. Энэ уламжлалынхаа дагуу айлчлан буй Алтан унжлагат хэмээх Гал тахиа жилдээ аймаг орон нутгаа даатган Монголын бурхан шашны төв Гандан Тэгчилэн хийддээ ном хурууллаа. Улирч буй бичин жилийг манай аймаг чамлахааргүй амжилттай үдэж байна. Хүн ам, мал сүргийн тоо өсөн нэмэгдсэн, газар тариалангийн ургац урд жилийнхээсээ ахисан, мөн төрийн ажил жигдэрч бүрэн эрхийн хугацааны томоохон бодлогын баримт бичгүүд батлагдсан жил болж өндөрлөлөө. Гарч буй Алтан унжлагат хэмээх Гал тахиа жил аймаг орон нутагт маань ивээл ээ хайрласан сайхан жил болно хэмээн найдаж байна. Төв сайхан нутгийн иргэд, хөдөлмөрчид та бүхэн Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

МОНГОЛЫН БУРХАН ШАШНЫ ТӨВ ГАНДАН ТЭГЧИЛЭН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЧОЙЖАМЦ

Улирч буй бичин жил улс орны хэмжээгээр хөгжил дэвшил мандан бадарсан сайхан жил боллоо. Бичин жил хүнд хэцүү хэмээн ярьдаг ч энэ жилийн хувьд тэнгэр хангай бидэнд харьцангуй ээлээ өгсөн сайхан жил болж улирч Гал тахиа жилтэй золгож байна. Гарч байгаа Алтан унжлагат хэмээх Гал тахиа жил сайхан жил болох байх гэж билэгшээж байгаа. Ер нь бид урьд нь ямар үр суулгасан тэр л үргэлжилдэг. Арвайны үрээс

арвай, буудайны үрээс буудай ургадгийн адил, бид урьд амьдралынхаа суурийг хэрхэн тавьсан түүгээр хойд цаг хугацаа үргэлжилдэг. Үүний л адилаар Тахиа жил маань өмнөх жилийнхээ үргэлжлэл болж байгаа учраас Бичин жилтэйгээ ижил сайхан жил болно хэмээн билэгшээж байна. Төв аймгийнхаа ард түмэнд мал сүргээ таван төрөлд нь өсгөж, тариа будаа түмээр үржсэн, ажил хөдөлмөр нь амжилт бүтээлтэй, амьдрал ахуй нь дээшлэн дэвжэхийн өлзийтэй ерөлөөлийг өргөн дэвшүүлье.

ТӨВ АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Ц.ЭНХБАТ

УЛААНБААТАР ХОТ ДАХЬ ТӨВ АЙМГИЙН НУТГИЙН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Д.ДОНДОГ

Төв аймаг маань улиран одож байгаа бичин жилдээ ажил үйлс бүтэмжтэй байлаа. Ард түмний сэтгэл өөдрөг хангалуун сайхан жил болж өндөрлөлөө хэмээн бид үзэж байгаа. Төв сайхан нутгаас маань Аварга малчид, тариаланчид, үйлдвэрлэгчид олноор төрлөө. Мөн түүнээс гадна урлаг, спортын салбарынхан маань ч амжилт бүтээл арвин бичин жилээ үдэж байна. Төв аймагчууд бид жил бүр Монголын бурхан шашны төв Гандан Тэгчилэн хийдэд орон нутгаа даатгаж ном хуруулдаг уламжлалтай. Энэ жил ч мөн уламжлал ёсоор тус арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Энэ гарч байгаа Алтан унжлагат хэмээх Гал тахиа жилдээ Төв аймагчууд та бүхэн минь “Ажилтай орлоготой” болох зорилт нь биелэж, эрүүл энх сайн сайхан байхын ерөөлийг Улаанбаатар хотод байгаа нийт Нутгийн зөвлөлийн гишүүдийнхээ өмнөөс өргөж байна.

Page 8: 2017/02 ТӨВ АЙМГИЙН НЭГДСЭН ҮЙЛЧИЛГЭЭ, · PDF fileбүхий л салбарт төсөл хөтөлбөрүүдийг ... хийж, малчдыг оёдлын

ТӨВ АЙМАГ

ҮЙË ЯВДËЫН ХУРААНГУЙ

Монгол улсад аймгууд байгуулахад манай Төв аймаг хамгийн анх байгуулагдаж байсан гэдэг. Тэр утгаараа ч үйлс бүхэн нь өөдрөг сайхан байдаг аймаг юм. Манай аймагт тэр тэндхийн хүн, энэ эндхийн хүн хэмээн ялгаварлах үзэл байдаггүй. Юм үзэж, нүд тайлсан зон олонтой агуу том хүрээтэй аймаг гэж би хувьдаа бодож явдаг. Манай аймгаас олон сайхан алдартан төрсөн байдаг. Энэ жил дэлхийн том дуучин төрлөө. Бид энэ сайхан нутгаараа үргэлж бахархаж явах хэрэгтэй. Ингээд Төв аймгийнхаа нийт хөдөлмөрчид, ард түмэндээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье. Уяач хүнийхээ хувьд хүлэг нь хурдан байж, хүч чадал нь их байхын ерөөлийг өргөе. Та бүхэн минь Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

МОНГОЛ УЛСЫН АРДЫН ЖҮЖ

Төрсөн сайхан нутаг Төв аймгийнхаа зон олондоо “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн мэндийг хүргэж эрүүл энх аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Та бүхэн минь сайхан шинэлээрэй.

МОНГОЛ УЛСЫН ТОД МАНЛАЙ УЯАЧ, ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Д.ДАВААХҮҮ

төВ АймГААс “УлсЫН АВАрГА сААлЬЧИН” тодорлоо

“Алтан унжлагат” хэмээх Гал тахиа жилийн босгон дээр Хөдөлмөрийн баатруудын өлгий нутаг Төв аймгийн Батсүмбэр сумын саальчин Ц.Цэцэгмаа “Улсын аварга саальчин” цол тэмдгээр шагнууллаа. Шагналыг битүүний өдөр ХХААХҮ-ийн Төрийн захиргаа удирдлагын газрын дарга М.Мөнхбаясгалан, Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Сарангэрэл тэргүүтэй албаны хүмүүс гэрт нь очиж гардуулж өглөө. Ц.Цэцэгмаа нь 43 жил саальчнаар ажиллаж байгаа бөгөөд 19 настайгаасаа эхлэн

Батсүмбэр сумын фермерийн аж ахуйд ажиллаж эхлэсэн байна. “Улсын аварга саальчин” гэх цолыг 28 жилийн дараа сэргээж байгаа бөгөөд энэ жил 5 хүн уг шагналын эзэн болжээ.

Page 9: 2017/02 ТӨВ АЙМГИЙН НЭГДСЭН ҮЙЛЧИЛГЭЭ, · PDF fileбүхий л салбарт төсөл хөтөлбөрүүдийг ... хийж, малчдыг оёдлын

төрийн мэдээлэл

ҮЙË ЯВДËЫН ХУРААНГУЙ

Төв аймгийн удирдлагууд XVII жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн босгон дээр Төрийн одон

медаль болон салбарын шагналаар шагнагдсан, мөн 2016 оны ажил х ө д ө л м ө р ө ө р ө ө бусдыгаа манлайлан Аймгийн аваргаар тодорсон байгууллага хамт олон, ажилтнуудад

шагнал гардууллаа.Монгол улсын ерөнхийлөгчийн ЗАРЛИГаар“ХӨДӨЛМӨРИЙН БААТАР“ цолоорБ.Лхагвасүрэн /Монгол улсын ардын уран зохиолч/“ХӨДӨЛМӨР-ИЙН ГАВЪЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-гоорЦ.Үржин /Алтанбулаг сумын 4 дүгээр багийн малчин/З.Вангүр /Аргалант сумын ахмад настан/“АЛТАН ГАДАС ОДОН”-оорЖ.Батбаяр /Алтанбулаг сумын ахмад настан/Н.Нямдорж /Алтанбулаг сумын ахмад настан/Ш.Өлзийдулам /Баянчандмань сумын ахмад настан/Ц.Далхсүрэн /Баянчандмань сумын ахмад настан/Л.Мөнхтогоо /Баянчандмань сумын “Хурд” хоршооны жолооч/Д.Ганболд /Баянчандмань сумын “Нарс дулаан” ХХК-ийн захирал/Л.Чулуунбат /Баянчандмань сумын ЕБС-ийн Физикийн багш/Д.Амаржаргал /Борнуур сумын ахмад настан/Р.Мөнхбаатар /Улсын бүртгэлийн хэлтэс, Бүрэн сумын улсын бүртгэгч/Л.Отгон /Дэлгэрхаан сумын ахмад багш/Ц.Далай /Дэлгэрхаан сумын ахмад настан, 1 дүгээр багийн малчин/Д.Төмөртогоо /“Төв чандмань” ДЭХГ-ын ахмадын зөвлөлийн дарга/Я.Должинсүрэн /Зуунмод сумын 6 дугаар багийн ахмад настан/М.Адилбек /Зуунмод сумын “Өгөөмөр-Уул” ХХК-ийн ерөнхий менежер/Г.Нэргүй /Зуунмод сумын ахмад настан/Д.Дашдулам /Зуунмод сумын “Хайрхан зам” хоршооны захирал/М.Оюунцэцэг /Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч/Ц.Жамбалсүрэн /Аймгийн нэгдсэн эмнэлгийн Эмэгтэйчүүдийн эмч/Б.Энхжаргал /Зуунмод сумын ахмад настан/С.Батгэрэл /Аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч/Л.Дашцэрэн /Эрдэнэсант сумын ахмад настан/Р.Дамбаренчин /Эрдэнэсант сумын ахмад настан, 2 дугаар багийн малчин/О.Алтанцэцэг /Цээл сумын 5 дугаар багийн Засаг дарга/

“ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОН”-ГООРЛ.Хүрэлбаатар /Зуунмод сумын ахмад настан/“ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР”Г.Болормаа /Баянжаргалан сумын ЕБС-ийн сургалтын менежер/Г.Гарамгай /Баянчандмань сумын Замт багийн ахмад настан/Ц.Сарантуяа /Цахилгаан дамжуул ах үндэсний сүлжээ ТӨХК-ийн Баянчандмань сум дахь ээлжийн техникч/Ц.Баярсайхан /Жаргалант сумын Худалдаа үйлчилгээ эрхлэгч/Н.Оюунаа /Лүн сумын Холбооны эрхлэгч/М.Сүрэнжав /Өндөрширээт сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч/Н.Мөнхбат /Эрдэнэ сумын 1 дүгээр багийн Засаг дарга/А.Цэрэндэмбэрэл /Эрдэнэсант сумын 1 дүгээр ахмад настан/С.Эрдэнэчимэг /Аймгийн Мэргэжлийн Хяналтын Газрын Халдвар хамгааллын улсын байцаагч/Д.Батцэцэг /Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга/Аймгийн ИТХТ-ийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 13 дугаар тогтоолАЙМГИЙН “ХӨДӨЛМӨРЧ МАНЛАЙ АХМАД”М.Лхамжав /Эрдэнэ сумын ахмад настан/М.Самдан /Зуунмод сумын Номт багийн ахмад настан/Д.Давга /Дэлгэрхаан сумын ахмад настан/АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖААР2016 оны аймгийн “Хөдөлмөрийн аварга хамт олон”Д.Ариунгэрэл эрхлэгчтэй Угтаалцайдам сумын Соёлын төвН.Ариунцэцэг эрхлэгчтэй Баянжаргалан сумын “Жаргалан” цэцэрлэгД.Чулуунбат захиралтай Алтанбулаг сумын Ерөнхий боловсролын сургууль“Эдийн засаг, санхүүгийн ажилтан”Д.Пүрэвсүрэн /Төв аймгийн Аудитын газрын Аудитор/Ц.Пүрэвсүрэн /Төрийн банкны Борнуур сум салбарын Ахлах теллер/“Эрчим хүчний ажилтан”Т.Гэрэлмаа /УБСТС ХК-ийн Зуунмод хэрэглэгчдэд үйлчлэх төвийн Монтёр, авлага барагдуулагч/Б.Энхбаяр /Төв чандмань” ДЭХГ-ын Халаалтын 6 дугаар хэсэгт галч, дулааны слесарь/“Мэдээллийн технологи, шуудан харилцаа, холбооны ажилтан”П.Отгонбаяр /Баянцогт сумын Холбооны салбарын эрхлэгч/“Барилгачин”Б.Азжаргал /“Төв цогт өлзийт” ХХК-ийн засал, чимэглэлч/“Ахуй үйлчилгээний ажилтан”Ц.Болормаа /Борнуур сумын “Болор” салоны үсчин/“Худалдаа үйлчилгээний ажилтан”Г.Нарантогтох /Баян сумын “Дэлгэр хангай” дэлгүүрийн

ТӨВ АЙМАГ УЛИРЧ БУЙ БИЧИН ЖИЛИЙГ АМЖИЛТ ДҮҮРЭН ҮДЭЖ БАЙНА

Page 10: 2017/02 ТӨВ АЙМГИЙН НЭГДСЭН ҮЙЛЧИЛГЭЭ, · PDF fileбүхий л салбарт төсөл хөтөлбөрүүдийг ... хийж, малчдыг оёдлын

ТӨВ АЙМАГ

ҮЙË ЯВДËЫН ХУРААНГУЙ

захирал/“Зам, тээврийн ажилтан”Г.Дашдаваа “Төв АЗЗА” ТӨХК-ийн жолооч“Хүнс, хөдөө аж ахуйн ажилтан”Д.Жаргалмаа /Мөнгөнморьт сумын ЗДТГ-ын МЭҮТ-ийн дарга/“Байгаль орчны ажилтан”Б.Сарангэрэл /УЦУОША-ны Бүрэн сумын цаг уурын өртөөний дарга/“Хууль хяналтын ажилтан”Д.Бямбадорж /Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, онцгой байдлын хошууч/“Багш”1. Н.Нэргүй /Зуунмод сумын Бүжинхэн цэцэрлэгийн багш/2. Б.Янжинхорол /Баянчандмань сумын ЕБС-ийн бага ангийн багш/“Эмч”Б.Өлзий-Орших /Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын эмч, тасгийн эрхлэгч/“Эрүүл мэндийн салбарын ажилтан”1. С.Энхнаран /Заамар сумын ЭМТ-ийн статитикч бага эмч/2. Б.Ганхүү /Аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн сувилагч/“Соёл, урлагийн ажилтан”Л.Оюунцэцэг /Эрдэнэ сумын Соёлын төвийн Бүжгийн багш/“Тамирчин”Д.Батсүх /Монгол Улсын паурлифтингийн спортын мастер, Аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн жижүүр/“Шилдэг менежер”С.Наранцогт /Лүн сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал/“Улсын байцаагч”1. Э.Энхтуяа /Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эм био бэлдмэлийн хяналтын улсын байцаагч/2. Ч.Отгонцэцэг /Аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн Баталгаажуулалтын шинжээч/“Үйлчилгээний ажилтан”1. С.Эрдэнэ-Оюун /Зуунмод сумын Нацагдорж багийн үйлчлэгч, сахиул/2. С.Чимгээ /Хот тохижуулах газрын үйлчлэгч/АЙМГИЙН “АЛДАРТ УЯАЧ”1. Алтанбулаг сумын уяач М.Нямсүрэн /Улсын бүсийн уралдаанд 1 айраг, аймгийн баяр наадамд 1 түрүү, 2 айраг, орон нутгийн бүсийн уралдаанд 1 түрүү, 1 айраг/2. Баян-Өнжүүл сумын уяач М.Ариунболд /Аймгийн баяр наадамд 1 айраг, орон нутгийн бүсийн уралдаанд 4 түрүү, 3 айраг/3. Баянцогт сумын уяач Ц.Пүрэвсүрэн /Улсын бүсийн уралдаанд 1 айраг, аймгийн баяр наадамд 1 түрүү, орон нутгийн бүсийн уралдаанд 1 түрүү, 4 айраг/4. Баянжаргалан сумын уяач Б.Саранхүү /Улсын бүсийн 4 айраг, орон нутгийн бүсийн 4 айраг/5. Баянчандмань сумын уяач М.Батбаатар /Улсын баяр наадамд 1 айраг, орон нутгийн бүсийн уралдаанд 2 түрүү, 3 айраг/6. Борнуур сумын уяач Д.Амарсанаа /Аймгийн баяр наадамд 1 айраг, орон нутгийн бүсийн уралдаанд 3

түрүү, 3 айраг/7. Угтаалцайдам сумын уяач Н.Гантулга /Улсын баяр наадмын 1 айраг, улсын бүсийн уралдаанд 1 айраг, аймгийн баяр наадмын 1 түрүү, 2 айраг, орон нутгийн бүсийн уралдаанд 1 түрүү, 2 айраг/8. Цээл сумын уяач Г.Баярбат /Орон нутгийн бүсийн уралдаанд 3 түрүү, 6 айраг/9. Жаргалант сумын уяач Г.Алтантариа /Улсын бүсийн уралдаанд 1 түрүү, 4 айраг, орон нутгийн бүсийн уралдаанд 3 айраг/10. Жаргалант сумын уяач Ж.Батсайхан /Аймгийн баяр наадамд 1 түрүү, 2 айраг, орон нутгийн бүсийн уралдаанд 1 түрүү 3 айраг/11. Эрдэнэ сумын уяач Ш.Гэрэлт-Од /Аймгийн баяр наадамд 1 түрүү, орон нутгийн бүсийн уралдаанд 2 түрүү, 4 айраг/12. Эрдэнэсант сумын уяач М.Бямбашижээ /Монгол Улсын Анхдугаар Богд Өндөр Гэгээн Занабазарын түмэн өлзий гийсний 360 жилийн ойд зориулсан анхны даншиг наадамд Хүрэн азарга түрүүлгэсэн/13. Заамар сумын уяач Б.Наранхүү /Аймгийн баяр наадамд 1 айраг, 3 түрүү, 3 айраг/14. Зуунмод сумын уяач Ш.Отгон /Аймгийн баяр наадамд 5, орон нутгийн бүсийн уралдаанд 3 айраг/МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН 2017 ОНЫ 02 ДУГААР САРЫН 22-НЫ ӨДРИЙН А/71 ДҮГЭЭР ТУШААЛЭрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан1. Д.Баярмаа /Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сүрьеэгийн тасгийн сувилагч/2. Р.Баярмаа /Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Уламжлалт сэргээн засах эмчилгээний тасгийн сувилагч/3. Ш.Баярмагнай /Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Дотрын тасгийн эрхлэгч/4. Ч.Отгонцэнгэл /Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Амбулаторийн тасгийн сувилагч/5. О.Оюунчимэг /Аймгийн Эрүүл мэндийн газрын Халдвар судлаач бага эмч/МҮХАҮ-ИЙН ТАНХИМЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2017 ОНЫ 02 ДУГААР САРЫН 16-НЫ ӨДРИЙН ШИЙДВЭРМонголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын “Entrepreneurship Spirit” хүндэт тэмдэгМ.Цэндпүрэв /Рекон ХХК-ийн ерөнхий захирал/АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ШАГНАЛАймгийн “Хүндэт тэмдэг”1. Б.Гандмаа /Зуунмод сумын “Баруун-Зуунмод” өрхийн ЭМТ-ийн сувилагч/2. Ш.Алтантуяа /Аймгийн Эрүүл мэндийн газрын үйлчлэгч/Аймгийн Засаг даргын “Хүндэт жуух бичиг”1. Г.Мөнхбат /Аймгийн Нэгдсэн эмнэлгийн арьс, харшлын эмч/2. Б.Доржпүрэв /Аймгийн Эрүүл мэндийн газрын жижүүр/3. Б.Оюун-Эрдэнэ /Зуунмод сумын ЕБ-ын 4 дүгээр сургуулийн Хөгжмийн багш/ нар тус тус шалгарлаа.

Page 11: 2017/02 ТӨВ АЙМГИЙН НЭГДСЭН ҮЙЛЧИЛГЭЭ, · PDF fileбүхий л салбарт төсөл хөтөлбөрүүдийг ... хийж, малчдыг оёдлын

төрийн мэдээлэл

А й м г и й н Засаг даргын з а х и р а м ж а а р “Хот хоорондын зорчигч тээврийн ү й л ч и л г э э н и й чанар хүртээмжийг дээшлүүлэх нь”

сэдэвт аян зохион байгуулагдаж, аяны хүрээнд Зуунмод – Улаанбаатар чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээний талаар 1804 иргэнээс санал асуулга авсан. Санал асуулгад оролцсон иргэдийн 90,3 хувь нь эцсийн буудлыг хотын төвд ойр байлгах талаар саналаа өгсөн. Аяны хүрээнд зохион байгуулсан” Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд тулгамдаж буй асуудал түүнээс гарах шийдэл” сэдэвт хэлэлүүлцүүлгээс гарсан иргэдийн санал асуулгын дүнг нэгтгэн Зам тээврийн хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төв, Нийслэлийн тээврийн газарт хүсэлт хүргүүлж, эцсийн зогсоолыг “МЭШЭЭЛ ЭКСПО ТӨВ”, маршрутыг Хан- уул дүүргийн “АЖИЛЧНЫ СОЁЛЫН ТӨВИЙН БУУДАЛ” хүртэл явуулахаар шийдвэр гарсан байна.

ҮЙË ЯВДËЫН ХУРААНГУЙ

“МӨНГӨН ӨВӨЛ” БҮХ НИЙТИЙН БИЕИЙН ТАМИРЫН ӨДӨРЛӨГ БОЛЛОО

АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГИЙН ХҮҮХДИЙН ТАСАГТ ОР, ЗӨӨЛӨН ЭДЛЭЛ

ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

ЗУУНМОД – УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ

ЭЦСИЙН ЗОГСООЛ ӨӨРЧЛӨГДЛӨӨ

Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Биеийн тамир спортын газартай хамтран “Мөнгөн өвөл” бүх нийтийн биеийн тамирын өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр зохион байгуулагчдын зүгээс сонирхолтой уралдаан тэмцээн зохион байгуулснаас гадна, агентлаг хэлтсүүд байгууллага дотроо хоёроос доошгүй тэмцээн зохион байгуулсан байна.“Мөнгөн өвөл” бүх нийтийн биеийн тамирын өдөрлөгөөр зохион байгуулагдсан тэмцээн уралдаанд багийн нийлбэр дүнгээр аймгийн Засаг даргын Тамгын газрын хамт олон ТЭРГҮҮН байр эзэллээ.

УИХ-ын гишүүн Н.Энхболд Төв аймгийн Зүүндэлгэр, Номт багийн иргэдтэй уулзаж санал бодлыг сонслоо. Тэрээр иргэдтэй уулзсаны дараагаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт Монголын улаан загалмайн ерөнхийлөгчийн хувиар айлчилж 30 ширхэг ор, 100 ширхэг зөөлөн эдлэлийн хамт хүлээлгэн өглөө. Уг хандивын тусламж нь Төв аймгийн улаан загалмайн хорооны санаачлагаар ийн хэрэгжиж байгаа аж.

108 АХМАДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Төв аймгийн нутгийн залуучуудын холбоо , Эх нутгийн иргэд ТББ-ууд хамтран Сар шинийн баярыг тохиолдуулан жил бүр 108 ахмадыг хүлээн авах хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэ жил 2 дугаар сарын 19-нд Төв аймгийн Солонго цогцолборт Төв аймгийн нутгийн залуучуудын холбоо , Төв аймгийн зүүний хүчний холбоо, Төв аймгийн Засаг даргын Тамгын газар , Төв аймгийн ахмадын холбоотой хамтран амжилттай зохион байгууллаа.

Page 12: 2017/02 ТӨВ АЙМГИЙН НЭГДСЭН ҮЙЛЧИЛГЭЭ, · PDF fileбүхий л салбарт төсөл хөтөлбөрүүдийг ... хийж, малчдыг оёдлын

ТӨВ АЙМАГ

Аймгийн Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн А/33 тоот захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор Цагаан сар-2017” үзэсгэлэн худалдааг 2017 оны 2 дугаар сарын 08-12-ны өдрүүдэд Зуунмод хотын “Дүнжингарав” ц о г ц о л б о р ы н үзэсгэлэнгийн танхимд 5 өдрийн турш зохион байгуулж, 27 сумын 11

аж ахуйн нэгж, хоршоо, 210 үйлдвэрлэл эрхлэгч иргэд, малчид сүү цагаан идээ, мах махан бүтээгдэхүүн, үндэсний хувцас, малгай бүс, даалин хөөрөг, ноос ноолуур, арьс ширэн бэлэг дурсгал зэрэг 50 гаруй нэр төрлийн б ү т э э г д э х ү ү н э э р оролцож 184,138,600 төгрөгийн борлуулалт хийсэн байна.

төВ АймГИйН зУУНмод Хотод “ЦАГААН сАр-2017” ҮзэсГэлэН ХУдАлдАА

АмЖИлттАй зоХИоН бАйГУУлАГдлАА

ҮЙË ЯВДËЫН ХУРААНГУЙ

Батлан хамгаалахын сайдын Төв аймгийн Засаг даргатай 2017 онд хамтран ажиллах гэрээний дагуу аймгийн Засаг даргын захирамжаар Зэвсэгт хүчний болон Хилийн цэргийн дугаар ангиудад алба хааж байгаа өрхийн амьжиргааны түвшин доогуур 10 хугацаат цэргийн албан хаагчдын ар гэрт нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор шийдвэрлэж Засаг дарга Ж.Батжаргал, ЗДТГ–ын дарга Ч.Сарангэрэл, Цэргийн штабын дарга, Цэргийн штабын офицерууд тус тус ар гэрт нь хүлээлгэн өглөө.

ЦэрГИйН АлбА ХААГЧ 10 бАйлдАГЧИйН Ар Гэрт бУЦАлтГҮй

тУслАмЖ өГлөө

Төв аймгийн “Ажилтай орлоготой иргэн” урианы жилийн хүрээнд Эрүүл мэнд , нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр, нийгмийн халамжийн үйлчилгээний газар,Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар хамтран “НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА”-ын хүрээнд нийгмийн тусламж, дэмжлэг зайлшгүй шаардлагатай, өрхийн амьжиргааны түвшин доогуур өрхөөс сонгон сонгогдсон өрхийн гишүүдийг ажлын байраар хангах, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, нийгмийн даатгалд хамруулах, хууль эрхзүйн хүрээнд газар эзэмшүүлэх сонгогдсон өрхийн хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг хангах гэх мэт цогцоор нь нийгмийн үйлчилгээг хүргэхээр ажиллаж байна. Зуунмод сумын хэмжээнд хүнс тэжээлийн тусламж, дэмжлэг зайлшгүй шаардлагатай 102 өрхөөс сонгон эхний төсөл хэрэгжүүлэх бөгөөд цаашид 26 суманд хэрэгжүүлэн хэрэгжилтийг тооцон хүрсэн түвшнөөс буулгахгүй тогтвортой байдлыг хангах тал дээр орон нутгийн удирдлагуудтай гэрээлэн ажиллахаар төлөвлөөд байна.

АГЕНтлАГУУд ХАмтАрЧ ИрГэддээ ҮйлЧИлНэ

Page 13: 2017/02 ТӨВ АЙМГИЙН НЭГДСЭН ҮЙЛЧИЛГЭЭ, · PDF fileбүхий л салбарт төсөл хөтөлбөрүүдийг ... хийж, малчдыг оёдлын

төрийн мэдээлэл

ҮЙË ЯВДËЫН ХУРААНГУЙ

ТӨВ АЙМГААС "УЛСЫН АВАРГА" МАЛЧИД, ТАРИАЛАНЧИД, ФЕРМЕРҮҮД ТОДОРЛОО

Төв аймаг өнгөрсөн 2016 оны эцсийн мал тооллогын дүнгээр адуун с ү р г и й н тоогоор улсын хэмжээнд 1 дүгээрт, үхэр,

хонин сүргийн тоогоор 3 дугаарт орж нийт 4.7 сая толгой мал тоолуулж 4 дүгээр байранд орсон. Мөн газар тариалангийн салбараас авсан ургацаараа ч улсдаа дээгүүрт ордог аймгуудын нэг юм. Аймгийн удирдлагуудаас ажлын хэсэг томилон ирж буй Алтан унжлагат хэмээх Тахиа жилийн босгон дээр улс, аймгийн аваргаар шалгарсан малчид, тариаланчид, тариаланч хамт олон, фермерүүддээ шагналыг нь гардуулж өглөө.Төв аймгаас “Улсын аварга тариаланч”-аар Борнуур сумын иргэн Н.Хишигт, Батсүмбэр сумын иргэн Д.Баасансүрэн, Аргалант сумын иргэн Ц.Болдбаатар нар, “Улсын аварга тариалнч хамт олон”-оор Жаргалант сумын “Жаргалант буман сүрэг” ХХК, Цээл сумын “Шинэ Залуучууд” ХХК-ийн хамт олон тус тус шалгарлаа. Харин “Улсын аварга фермер”-ээр Борнуур сумын Нарт фермер эрхлэгч Б.Лувсандорж, Б.Баяржаргал нар шалгарсан байна.Мөн “Аймгийн аварга тариаланч хамт олон”-оор Цээл сумын “Оргил төр” ХХК, Угтаалцайдам сумын “Нэмүү-Боломж” ХХК-ийн хамт олон, “Аймгийн аварга тариаланч”-аар Жаргалант сумын Б.Борхүү, Борнуур сумын З.Энхтүвшин, Ч.Оюунсуртал, Ц.Түмэндэмбэрэл, Эрдэнэ сумын З.Лодой, Цээл сумын Д.Тайванбаяр, Батсүмбэр сумын Л.Мягмар, Аргалант сумын Ц.Баттүвшин нар шалгарлаа. “Аймгийн аварга фермер”-ээр Борнуур сумын фермер эрхлэгч Ц.Даваадорж шалгарсан байна.Монгол улсын Засгийн газраас энэ жилээс эхлэн “Улсын хошой аварга” хэмээх эрхэм шагналыг дахин өгч эхлэхээр шийдвэрлэсэн бөгөөд улсын хэмжээнд 5 хүн хошой аварга болсны нэг нь Төв аймгаас тодорлоо. Төв аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар багийн малчин Ч.Мөнх-Очир “Улсын хошой аварга малчин”-аар шалгарч шагналыг УИХ-ын дарга М.Энхболд, ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн,

Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал нар малчны хотонд гардуулж өгсөн юм. Мөн Төв аймгаас “Улсын аварга малчин”-аар Дэлгэрхаан сумын малчин Г.Лхагвабаатар, Эрдэнэсант сумын малчин Т.Даш, Алтанбулаг сумын малчин Х.Нямжав, Баян-Өнжүүл сумын малчин Д.Даваацэрэн, Бүрэн сумын малчин Л.Мөнхтөр, Баянжаргалан сумын малчин Г.Шагдар, Баяндэлгэр сумын Б.Энх-Амгалан гэсэн нийт 7 малчин шалгарлаа.

Энэ жил Төв аймгийн 27 сумаас 43 малчин “Аймгийн аварга малчин” тодорлоо. “Аймгийн аварга малчин”-аар Алтанбулаг сумаас Д.Буурай, Аргалант сумаас В.Дэлгэр-Очир, Архуст сумаас Х.Хооной, Баян сумаас Г.Отгонбаяр, Ш.Дүйдэндорж, Н.Жанчив, Баяндэлгэр сумаас Д.Цэнгэлмаа, Баянжаргалан сумаас Р.Баатарцогт, С.Батсайхан, Баян-Өнжүүл сумаас М.Жанчивдорж, Д.Дэндэвдоо, О.Чулуунбаатар, Н.Ханд, С.Одгэрэл нар, Баянхангай сумаас Д.Мягмаржав, Баянцагаан сумаас Ц.Энхсайхан, Б.Мягмарсүрэн, Ч.Жамбажамц, Баянцогт сумаас С.Баянбат, Баянчандмань сумаас Ч.Ганболд, Бүрэн сумаас С.Тэрбиш, Ц.Бат-Эрдэнэ, Дэлгэрхаан сумаас А.Нэргүйбаатар, Жаргалант сумаас Д.Батбаяр, Заамар сумаас Ж.Болдбаатар, Лүн сумаас Д.Дагвадорж, Ч.Гантөмөр, Мөнгөнморьт сумаас Ж.Баатар, Өндөрширээт сумаас Д.Ганболд, /Хошой аварга/ А.Даваасүрэн, С.Сангабадрах, Сүмбэр сумаас Ч.Даажамба, Д.Энэбиш, Сэргэлэн сумаас С.Баярсайхан, Б.Бямбасайхан, Угтаалцайдам сумаас С.Доржпүрэв, Цээл сумаас Б.Хажидсүрэн, Эрдэнэ сумаас Л.Жамсран, П.Батмөнх, Б.Самдан, Эрдэнэсант сумаас Д.Батболд, Ц.Хорлоо, Зуунмод сумаас Л.Цэгмид нар тус тус шалгарлаа.

Page 14: 2017/02 ТӨВ АЙМГИЙН НЭГДСЭН ҮЙЛЧИЛГЭЭ, · PDF fileбүхий л салбарт төсөл хөтөлбөрүүдийг ... хийж, малчдыг оёдлын

ТӨВ АЙМАГ

ХӨРӨГ

УУЛЫНХАА ХИЙМОРЬТ УЯАЧИЙН СЭТГЭЛ СЭРГЭДЭГ

Төв аймгийн төв Зуунмод хотоос холгүй Өгөөмөрийн аманд өвөлжиж байгаа Аймгийн алдарт уяач Д.Галбадрахынд аймгийн Нэгдсэн үйлчилгээ, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас “Зууны мэдээ” сонинтой хамтран Хөрөг сурвалжлага хийлээ. Энэхүү сурвалжлага бүрэн эхээрээ гарах тул товч мэдээллийг манай албанаас танилцуулж байна.

Малчны хотонд уяж сойх, унаж эдлэх 40 шахам адууг тэжээж, өөрийн амины бог малаа адуулж өнтэй сайхан өвөлжиж байгаа талаараа аймгийн алдарт уяач Д.Галбадрах бидэнд ярьлаа.

Дархан цаазат Богд хан уул Өгөөмөрийн хөндий цасан хучлагад нилэнхүйдээ дарагдан малын хөлөөр зурайх мөр төдий цагаан тал цавцайх нүд гялбуулж байсан ч гадаа хаврын урь орсон мэт налайна. Мал сүрэг тааваараа хотныхоо дэргэд намар эрт хурааж нуруулдсан өвснөөс тэжээгдэж хажууд байгаа уснаасаа тааваараа ууж, уулын ар бэлээр тархаж байгаа нь айл хотлоороо тарган тавтай өвөлжиж байгааг мэдрүүлж байлаа.Малын хашаа хороо, өвс тэжээлийн саравч, усны онгоц, хашаа тасалгаа бүгд эмх цэгцтэй малчин

залуусын хөдөлмөрч байдлыг илтгэж байв.Төв аймаг 2017 оныг “Ажилтай орлоготой иргэн” урианы жил болгон зарласан бөгөөд энэ хүрээнд иргэдийнхээ хийж бүтээж байгаа ажил үйлс тэргүүн туршлагыг олон түмэнд хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилах зорилготой тухайгаа танилцууллаа. Хөрөг нэвтрүүлгийн зочноосоо өвөлжилтийн байдал, малын арчилгаа маллагаа, мал маллах арга ухаан, уяач хүний онцлог болоод бахархлыг

асуухад малчин түүний дотроос уяач хүнээс маш олон талын хүч хөдөлмөр, цаг хугацаа шаарддаг болохыг яриандаа дурьдаж байв. Монгол малчин түүний дотор уяач хүний хөдөлмөрийн бахархал дурсамжтай цаг мөч, хүнд хэцүү боловч эр хүн дурламаар эрдэм ухаан болохыг олон талаас нь тодруулж байгаад олзуурхаж байлаа. Адуучин хүн оршин амьдарч байгаа газар орныхоо байгаль цаг уур, хөрс ургамал түүний зүй тогтлыг нарийн мэдэрч байж энэхүү аж ахуйг эрхэлдэг юм байна.Адуунд хайртай олон хүний итгэл сэтгэл, ур ухаан, хүсэл мөрөөдлөөр хамтран нэгдэж чадвал уяач хүний хөдөлмөрийн үр шим гардаг юм байна.Малчин гэр бүлийн ажилсаг хөдөлмөрч, нийтэч, ямагт олонтойгоо хамт байж чаддаг чадвар, уяач хүний баттай ар тал болж чаддагийг түүний эхнэр Ш.Мөнхжаргалийн сэтгэгдлээс илэрхий байлаа. Удахгүй болох сар шинэдээ өмсөх үйл өрнүүн гэрийн хойморт үргэлжлэн мал ахуйгаа тэжээх уяа сойлгыг тааруулах хийх бүтээхийн их ажилтай малчин аймгийн алдарт уяач Д Галбадрахын хотонд түр зочлоод ирэх тахиа жилдээ аз жаргал бялхаж амжилт бүтээлээр дүүрэн байхыг ерөөл дэвшүүлж дахин уулзахын болзоо тохирч бид хөдөлсөн юм.

СЭНШҮГИЙН МАРАФОНД 2-Р БАЙР ЭЗЭЛЛЭЭ

G-1-2017 УРЛАГ СОЁЛЫН ИХ НААДАМД ОРОЛЦЛОО

Page 15: 2017/02 ТӨВ АЙМГИЙН НЭГДСЭН ҮЙЛЧИЛГЭЭ, · PDF fileбүхий л салбарт төсөл хөтөлбөрүүдийг ... хийж, малчдыг оёдлын

төрийн мэдээлэл

ГАДААД ХАРИËЦАА

СЭНШҮГИЙН МАРАФОНД 2-Р БАЙР ЭЗЭЛЛЭЭ

Аймгийн шууд харилцаат Япон улсын Изюмисано хотод болсон Олон улсын Сэншүгийн марафонд оролцсон аймгийн тамирчин Цэрэндоржийн Санжидмаа 42,195 км замыг 2цаг 58 минутад амжилттай туулж барианд орлоо. Нийт 6000 тамирчин оролцсон уг тэмцээний нэгдсэн дүнгээр 6-р байранд, жирийн оролцогчдын төрөлд 2-р байрыг тус тус эзэлж цомоор шагнууллаа.

G-1-2017 УРЛАГ СОЁЛЫН ИХ НААДАМД ОРОЛЦЛОО

САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Дэлхийн зөн олон улсын байгууллага аймгийн Засаг даргатай 2017-2022 онд хамтран хийж хэрэгжүүлэх ажлыг тусгасан харилцан ойлголцлолын “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

“САММИТ” БЭЛТГЭЛ АЖЛЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Аймгийн шууд харилцаат БНСУ-ын Кангвон мужид 2017 оны 02 дугаар сарын 09-12-ны өдрүүдэд 2018 оны Пёнгчаны өвлийн олимпийг угтсан олон улсын G-1-2017 урлаг соёлын их наадам, үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдав. Уг арга хэмжээнд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга ахалж, урлаг соёлын хамтлаг болон үзэсгэлэнгийн төлөөлөгчид оролцов.

Аймгийн шууд харилцаат Япон улсын Тоттори мужид Зүүн Хойд Азийн орнуудын харилцаат бүс нутгуудын Засаг захиргаадын харилцаа хамтын ажиллагааны Дээд хэмжээний уулзалт 22 дахь удаагийн Саммитын бэлтгэл ажлын зөвлөлгөөн болж аймгийн ЗДТГ-ын дарга тэргүүтэй төлөөлөгчид оролцож ирэв.

Page 16: 2017/02 ТӨВ АЙМГИЙН НЭГДСЭН ҮЙЛЧИЛГЭЭ, · PDF fileбүхий л салбарт төсөл хөтөлбөрүүдийг ... хийж, малчдыг оёдлын

ТӨВ АЙМАГ

СТАТИСТИК МÝДÝÝËÝË

ХАНШИЙН МЭДЭЭЛЭЛ 2016.12.20

Авах Зарах

USA 2484.00 2494.00

EUR 2551.00 2621.00

CNY 356.90 360.00

RUB 38.50 41.80

Авах Зарах

JPY 20.98 21.30

KRW 1.99 2.12

XAU 91248.57

XAG 1291.31

Page 17: 2017/02 ТӨВ АЙМГИЙН НЭГДСЭН ҮЙЛЧИЛГЭЭ, · PDF fileбүхий л салбарт төсөл хөтөлбөрүүдийг ... хийж, малчдыг оёдлын

төрийн мэдээлэл

ТАНИН МÝДХҮЙ

Энэ сарын агаарын температурын дундаж нь 15-20 градус хүйтэн буюу Төв аймгийн хойд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5 градусаар хүйтэн, бусад нутгаар уур амьсгалын дунджийн орчим байх төлөвтэй байна.Хүйтний эрч сулрах үе: Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр томоохонголын хөндийдагуух нутгуудааршөнөдөө 23-28 градусөдөртөө 12-17 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9градус хүйтэнбайна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэс ихэнх нутгаар хүйтний эрч харьцангуй суларна.Хүйтрэх үе: Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч чангарч томоохон голын хөндийдагуух нутгуудааршөнөдөө 31-36 градус, өдөртөө

20-25градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19градус хүйтэн байна.Бусад хугацаанд: Томоохон голын хөндийдагуух нутгуудааршөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус,өдөртөө 9-14градус хүйтэн байна.Энэ сард орох хур тунадас ньТөваймгийн зүүн хойд хэсгээр уур амьсгалын дунджаас багавтар, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй. Дундаж нь аймгийн зүүн өмнөд хэсгээр 0.2-1.5 мм, бусад нутгаар 1.5-2.5 мм орчим байдаг.

Цаг агаар

Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянхангай сумдын зааг нутагт Улаанбаатараас баруун тийш 80 километрт оршдог. Баруун өмнөөс зүүн хойшоо чиглэлтэй сунаж тогтсон. Дунджаар 1500-1700 метр өндөр. Хамгийн өндөр цэг нь Хөшөөт уул бөгөөд 1842 метр. Хамгийн нам цэг нь 1190 метр өндөр Тариатын булаг. Хэнтийн нурууны баруун өмнөд салбар уул юм. Баян, Эхэн-Ус, Алтганат, Мойлт, Уртын ам, Шувуун ам зэрэг газруудаар 10 гаруй цэнгэг уст горхитой.Уулын орой, ар шилээр 2080 га талбай бүхий хусан ойтой, 450 шахам төрлийн ургамалтай. Халиун буга, гөрөөс, зэрлэг гахай болон төрөл бүрийн мэрэгч амьтан элбэг байдаг. 126 зүйл шувуутай. Хустайн нурууны бүс нутагт байх Хустайн бааз нь өвөл зунгүй ажилладаг бөгөөд тэнд тахь нутагшуулах төсөл хэрхэн хэрэгжиж байгаа талаар баримтат бичлэг үзүүлж, Хустайн бүс нутгийн талаар мэдээлэл бүхий үзэсгэлэнгийн танхим ажиллуулдаг. Хустайн нурууны энэ бүс нутагт 1992 оноос тахь нутагшуулах Монгол Голландын хамтарсан Тахь төслийг хэрэгжүүлсэн. Энэ төслийн

хүрээнд 900 ам километр нутгийг 1993 оноос улсын хамгаалалтанд авсан. Анх 1992 онд 15 тахийг Оросоор дамжуулан авчирсан ба түүнээс хойш 3 жил тутам 18-20 тахь нэмж нийт 84 тахь авчирсан нь өсөж үржсээр эдүгээ 250 гаруй тоо толгойд хүрээд байна. Анхны унага нь 1993 онд төрсөн. Тахийг Монгол адууны дээд өвөг гэж үздэг. XIX зууны эхэнд Оросын эрдэмтэн Н.М.Прежевальский нээсэн бөгөөд Прежевальскийн адуу гэж бүртгэгджээ. 1945 он гэхэд 31 тоо толгой байж байгаад 1960 он гэхэд устаж байхгүй болжээ.Молцог элс: Хустайн нурууны байгалийн цогцолбор газарт, Туулын хөндийд, ойт хээрийн бүс дотор говь нутгийг санагдуулан орших элсэн манхан бөгөөд 10 орчим ам километр талбайг эзэлдэг. Молцог элсний элс нь тун нарийн ширхэгтэй. Хүний аманд ороод ихэнх нь хайлаад алга болдог бөгөөд элс нь давсаг, бөөр, нуруу, үе мөчний өвчинг илааршуулах үйлчилгээтэй юм. Молцог элсний зах хавиар 50 гаруй зүйл ургамал ургадгийн тал хувь нь эмийн ургамал учраас элсний чанарт нөлөөлсөн гэж үздэг.

ХУСТАЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАР

2017 оны 02 сарын цаг агаар

Page 18: 2017/02 ТӨВ АЙМГИЙН НЭГДСЭН ҮЙЛЧИЛГЭЭ, · PDF fileбүхий л салбарт төсөл хөтөлбөрүүдийг ... хийж, малчдыг оёдлын

Хаяг:Төв аймгийн ЗДТГ НҮХМОНХАлба 125 тоот

Хэвлэлийн хуудасХолбоо барих утас: 7027-1111, 7027-3570

И-мэйл хаяг: [email protected]