16
MEDLE.MN СУРГАЛТЫН ЦАХИМ ПЛАТФОРМД АЖИЛЛАХ ЗААВАР

MEDLE.MN СУРГАЛТЫН ЦАХИМ ПЛАТФОРМД АЖИЛЛАХ …

  • Upload
    others

  • View
    17

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: MEDLE.MN СУРГАЛТЫН ЦАХИМ ПЛАТФОРМД АЖИЛЛАХ …

MEDLE.MN СУРГАЛТЫН ЦАХИМ ПЛАТФОРМД

АЖИЛЛАХ ЗААВАР

Page 2: MEDLE.MN СУРГАЛТЫН ЦАХИМ ПЛАТФОРМД АЖИЛЛАХ …

Хэрхэн нэвтрэх вэ?

Ээлжит хичээлийн цахим контент боловсруулахад оролцох

"Сонгон шалгаруулалтын хуваарь" хэсэгт байх судлагдахуунуудаас өөрийн заадаг

хичээлийн дагуу нэгж болон ээлжит хичээлүүдийн төлөвлөлттэй танилцана.

Алхам 1. Өөрийн боловсруулах нэгж хичээлийг сонгон “ОРОЛЦОХ”-ийг дарж тухайн

анги, судлагдахууны жилийн төлөвлөлтийг харна.

Та ээлжит хичээлийн цахим контентын нэвтрэх хэсэгт хандахын тулд дэлгэцийн

баруун дээд буланд байх Нэвтрэх товчийг дарна

Мedle.mn сургалтын цахим платформд esis.edu.mn

системийн нэвтрэх эрхээ ашиглан нэвтэрнэ. Хэрэв таны

esis.edu.mn системд нэвтэрдэг багшийн эрх "Системд

хандах эрхгүй" алдаа зааж байвал өөрийн ажилладаг

сургуулийн сургалтын менежерт хандан эрхээ

сэргээлгэх боломжтой.

Page 3: MEDLE.MN СУРГАЛТЫН ЦАХИМ ПЛАТФОРМД АЖИЛЛАХ …

“Сонгон шалгаруулалтын хуваарь“ - ийн «Яг одоо» төлөвт

ээлжит хичээлийн цахим контентын санал хүлээн авч

байгаа, Харин «Тун удахгүй» хэсэгт дараагийн санал авах

анги, судлагдахууны нэгж, ээлжит хичээлийн төлөвлөлт,

хугацааг тодорхой зааж өгсөн байгаа.

“Нэгж хичээлийн төлөвлөлт“ хэсэгт тухайн анги, судлагдахууны хувьд

хэчнээн нэгж хичээл, нэгж хичээлүүд нь дотроо хэдэн ээлжит хичээлээр

төлөвлөгдсөн байгааг, мөн ээлжит хичээл тус бүрийн зорилгыг харж болно.

Алхам 2. Хэрэв та өөрийн боловсруулах нэгж хичээлийг сонгосон бол

тухайн нэгж хичээлийн төлөвлөлт хэсэгт байгаа «оролцох» товч дээр

товшоорой.

Page 4: MEDLE.MN СУРГАЛТЫН ЦАХИМ ПЛАТФОРМД АЖИЛЛАХ …

«Оролцох» товч дээр товшиход дараах баталгаажуулах асуулт гарч ирнэ. «Тийм»

сонголтыг хийснээр таны захиалга идэвхэжнэ.

Таны боловсруулах санал илгээхээр сонгосон нэгжүүд “Оролцоно”, нэмж сонгох

боломжтой нэгж хичээлүүд “Оролцох” төлөвтэй харагдана.

Page 5: MEDLE.MN СУРГАЛТЫН ЦАХИМ ПЛАТФОРМД АЖИЛЛАХ …

“Миний цонх” хэсэг

2. Багшийн эрхээр «Миний цонх» хэсэгт ороход зурагт харуулсны дагуу дараах 3

төлөв харагдаж байна. Үүнд:

1) Зарлагдсан хичээл — яг одоо боловсруулах санал хүлээн авч буй хичээлүүд

2) Миний оролцох хичээл — багш таны боловсруулахаар захиалга үүсгэсэн

хичээлүүд

3) Миний ээлжит хичээлийн контентын сан — Багш таны боловсруулж

баталгаажуулсан буюу Medle.mn цахим контентын санд нээлттэй байршуулсан

хичээлүүд харагдах болно.

1. Medle.mn сургалтын цахим платформд

нэвтрэн орсны дараа дэлгэцийн

баруун дээд буланд байх дүрс дээр

дарахад гарч ирэх сонголтуудаас

«Миний цонх» -ийг сонгоорой.

Багш эрхээр системд нэвтэрч орсны дараа «Сонгон шалгаруулалтын хуваарь» болон

өөрийн боловсруулахаар сонгосон хичээлүүдийг нүүр хуудсаар дамжин харахаас

гадна. «Миний цонх» хэсгээр харах боломжтой байдаг.

«Хянах самбар» хэсэгт Оролцох боломжтой нээлттэй сонгон шалгаруулалтын

талаарх мэдээлэл болон өөрийн оролцож буй хичээлүүдийн талаарх дэлгэрэнгүй

мэдээллийг авах боломжтой.

1) Хянах самбар — Оролцох боломжтой болон оролцож хичээлүүдийн мэдээлэл

2) Зарлагдсан хичээл — яг одоо боловсруулах санал хүлээн авч буй хичээлүүд болон

удахгүй хүлээн авах хичээлүүдийн мэдээлэл

3) Миний оролцох хичээл — багш таны боловсруулахаар захиалга үүсгэсэн

хичээлүүд

4) Миний ээлжит хичээлийн контентын сан — Багш таны боловсруулж

баталгаажуулсан буюу Medle.mn цахим контентын санд нээлттэй байршуулсан

хичээлүүд харагдах болно.

“Миний цонх” хэсэг

Page 6: MEDLE.MN СУРГАЛТЫН ЦАХИМ ПЛАТФОРМД АЖИЛЛАХ …

“Миний цонх” хэсэг

1) «ЗАРЛАГДСАН ХИЧЭЭЛ» хэсэгт яг одоо боловсруулах санал хүлээн авч буй

хичээлүүд харагдана.

Page 7: MEDLE.MN СУРГАЛТЫН ЦАХИМ ПЛАТФОРМД АЖИЛЛАХ …

“Миний цонх” хэсэг

Миний оролцох хичээл хэсэгт очиход таны сонгосон нэгж хичээлүүд байна.

Сонгон шалгаруулалтын нэгдүгээр шатанд ээлжит хичээлийн цахим контент

боловсруулах санал илгээж буй оролцогч тус бүрээс тухайн нэгж хичээлийн

хамгийн эхний 2 ээлжит хичээлийг сонгон шалгаруулалт зарласнаас 3 өдөрт

багтаан хүлээн авна.

«Миний ээлжит хичээлийн контентын сан” хэсэгт очиход таны боловсруулж

баталгаажуулсан буюу Medle.mn цахим контентын санд нээлттэй байршуулсан

хичээлүүд харагдах болно.

Page 8: MEDLE.MN СУРГАЛТЫН ЦАХИМ ПЛАТФОРМД АЖИЛЛАХ …

Цахим контент байршуулах заавар

1. Багш та өөрийн боловсруулахаар сонгосон нэгж хичээлийн эхний 2 ээлжит

хичээлийг medle.mn сургалтын цахим системд байршуулахдаа «Миний цонх»

хэсгээр “Миний оролцох хичээл” хэсгээр хандаарай.

2. Сонгосон анги судлагдахууныг сонгоход түүнд харгалзах нэгж хичээл дараах

зурагт харуулсан байдлаар гарч ирнэ.

Нэгж хичээлийн «Дэлгэрэнгүй» товч дээр товшиход ээлжит хичээлүүд дараах зурагт

харуулсны дагуу харагдах бөгөөд хамгийн эхний 2 ээлжит хичээлийн боловсруулах

товч идэвхтэй болсон байх болно.

Page 9: MEDLE.MN СУРГАЛТЫН ЦАХИМ ПЛАТФОРМД АЖИЛЛАХ …

Цахим контент байршуулах заавар

1. Ээлжит хичээлийг боловсруулж эхлэхийн тулд зурагт харуулсны дагуу

боловсруулах товч дээр товшино.

Ээлжит хичээлийн цахим контент боловсруулах хэсэгт ирэхэд дараах 4 хэсэг зурагт

харуулсны дагуу харагдана. Үүнд:

1. Хичээлийн тухай— энэ хэсэгт таны боловсруулах гэж байгаа энэ ээлжит хичээл

нь ямар нэгж хичээлд харьяалагдаж байгааг, энэ ээлжит хичээлийн сэдэв, зорилго,

суралцахуйн зорилт зэргийг оруулсан болно.

2. Хичээлийн контент—энэ хэсэгт та өөрийн цахим контентыг байршуулах

боломжийг бүрдүүлсэн.

3. Контентын тайлбар—Энэ хэсэгт та өөрийн боловсруулсан ээлжит хичээлийн

төлөвлөлтийг бусад багш, эцэх, суралцагч болон таны хичээлд үнэлгээ өгөх

зөвлөхөд зориулан бичиж оруулна.

4. Холбоос—энэ хэсэгт таны энэ ээлжит хичээлтэй холбоотой сурах бичгийн хуудас,

теле хичээл, интерактив агуулгуудыг зааж өгөх юм.

Page 10: MEDLE.MN СУРГАЛТЫН ЦАХИМ ПЛАТФОРМД АЖИЛЛАХ …

«Хичээлийн контент»

«Хичээлийн контент» нь дараах 4 хэсэгтэй.

1. Эхлэл хэсэг— энд ээлжит хичээлийн цахим контентын сэдэв, агуулгын товч

танилцуулга, хэрэглэгдэхүүн, зорилго, зорилт, шинэ нэр томьёо буюу түлхүүр үгс,

хүрэх үр дүн зэргийг слайдуудын суралцагчдад зориулан оновчтой тодорхойлж өгнө.

2. Үндсэн хэсэг—энэ хэсэгт та хичээлийн гол агуулгуудыг текстээр, зургаар, видеогоор

илэрхийлэн байршуулна.

3. Бататгал—энэ хэсэгт та өөрийн бэлтгэсэн ээлжит хичээлийн хүрээнд нэг

сонголттой, олон сонголттой даалгаврын төрлүүдээс сонгон харгалзуулах, холбох,

сонгох хэлбэрийн сонирхолтой тестүүдээр суралцагчдын шинээр олж авсан мэдлэг

ойлголтоо бататгах үйлийг дэмжих боломжтой.

4. Нэмэлт— энэ хэсэгт та энэхүү ээлжит хичээлийг илүү сайн гүнзгийрүүлэн судлах

суралцагчдад зориулан нэмж ажиллах дасгал, даалгавар, уншиж судлах материал

зэргийг заавал зааж өгөөрэй.

Page 11: MEDLE.MN СУРГАЛТЫН ЦАХИМ ПЛАТФОРМД АЖИЛЛАХ …

Текстийн фонтыг тохируулах.

Medle.mn-д агуулга байршуулахдаа текстийн хувьд дараах форматыг баримтална.

Үүнд:

1) Том гарчгийг Times new roman фонт, 24pt хэмжээтэй, bold хэлбэрээр бичнэ.

2) Дэд гарчгийг Times new roman фонт, 18 pt хэмжээтэй бичнэ.

3) Эхлэл болон үндсэн хэсгийн агуулгын текстийг Times new roman фонт, 14pt

хэмжээтэй бичнэ.

Текстийн өнгийг тохируулах.

Текстийн өнгийг сонгох — Format -> Text color

хэсгээс сонгоно. Ингэхдээ гарчгийг бараан хөх

өнгөөр, бусад текстийг хар өнгөөр тохируулна.

Текстийн үсгийн фонтыг сонгохдоо

текстэээ идэвхжүүлээд Paragraph

хэлбэрийг сонгосон байна. Үүний

дараа дараах зааврын дагуу

текстийн форматыг тохируулаарай.

Үүнд:

1. Текстийн фонт сонгох — Format

-> Fonts -> Times new roman

Текстийн хэмжээ сонгох - Format -

> Font sizes -> 24, 18,14 хэмжээнээс

дээр заасан форматыг дагуу

сонгоно.

Page 12: MEDLE.MN СУРГАЛТЫН ЦАХИМ ПЛАТФОРМД АЖИЛЛАХ …

Текстийн мөр хоорондын зайг тохируулах.

1. Текстийн мөр хоорондын зайг тохируулахдаа

Format -> Line height -> 1 эсвэл 1,5 аль тохиромжтойг нь сонгоорой.

Эхлэл болон үндсэн хэсэгт зураг, видео зэргийг байршуулах

1. Зурагт харуулсны дагуу файл оруулах товч дээр товшин компьютер дээр байгаа

файлаа зааж оруулж ирнэ.

Page 13: MEDLE.MN СУРГАЛТЫН ЦАХИМ ПЛАТФОРМД АЖИЛЛАХ …

Зураг, видео байршуулах

Компьютероосоо

байршуулах файлаа

сонгоод open товч

дээр товшино.

Файл оруулахад зарцуулах хугацаа байршуулж буй файлын хэмжээ, таны интернетийн

хурднаас хамаарна. Файл системд байршсан тохиолдолд дараах зурагт харуулсны дагуу

харагдах ба «хуулах» товч идэвхтэй харагдана.

Page 14: MEDLE.MN СУРГАЛТЫН ЦАХИМ ПЛАТФОРМД АЖИЛЛАХ …

Зураг, видео байршуулах

Эхлэл болон үндсэн хэсгийн цонхонд байршуулахын тулд системд оруулж ирсэн

файлаа дараа зурагт харуулсны дагуу “Хуулах” товч дээр товшиж хуулна.

Файлыг хуулсны дараа файлыг хуулах талбар /Эхлэл, Үндсэн/-ын insert цэсний зураг

бол image, видео бол Media-г сонгоно.

Source цонхонд

Mouse 2 дараад

хуулна.

Sourse хуулсны дараа тухайн бичлэг, эсвэл

зургийн харагдах уртын хэмжээг зааж өгнө.

Хэрэв слайд дүүрэн харагдуулахыг хүсвэл

уртын хэмжээг 1080 гэж тохируулахад болно.

Page 15: MEDLE.MN СУРГАЛТЫН ЦАХИМ ПЛАТФОРМД АЖИЛЛАХ …

Байршуулж буй цахим контентоо урьдчилан үзэх

Өөрийн бүтээж буй цахим хичээлээ суралцагчдад хэрхэн харагдаж буйг дараах зурагт

үзүүлсний дагуу “үзэх” товч дээр товшиж үзэх боломжтой. Слайдад оруулсан

өөрчлөлт бүрийг системээс автоматаар хадгалахгүй тул Хадгалах товчоор

хадгалаарай.

Page 16: MEDLE.MN СУРГАЛТЫН ЦАХИМ ПЛАТФОРМД АЖИЛЛАХ …

Батгатгал хэсэгт

Бататгал хэсэгт зөвхөн асуулт оруулна. Асуултын хэлбэрийн хувьд нэг сонголттой,

Олон сонголтой, Холбох буюу харгалзуулах асуултуудыг оруулах боломжтой. Мөн

зурагт харуулсны дагуу асуулт болон хариултуудад зураг оруулах боломжтой.

Бататгал хэсэгт зураг оруулахдаа дараах хэмжээг баримтлаарай. Үүнд

Асуулт хэсэгт оруулах зургын өндөр—380, урт– 600-аас ихгүй

Хариулт хэсэгт оруулах зургын өндөр—110, урт—200-аас ихгүй байх нь

тохиромжтой байна.