41
ОРШИЛ “Ангийн удирдлага нь зорилгод хүргэх хэрэглүүр бөгөөд зорилго нь чанартай боловсрол, сургалт юм.” Сургууль гэдэг бол үнэхээр сайхан орчин юм. Хүүхдүүд олон зүйлийг анх удаа ангид харж мэддэг . Уг нь ангийн багшийн хувьд анги доторх нөхцөл байдал нь жирийн үзэгдэл нь боловч сурагчдын хувьд тийм байдаггүй. Багш хүний хувьд анги нь зүгээр л нэг байдаг орчин мэт санагдаж эхэлсэн тэр мөчөөс хойш асуудлууд ар араасаа цуван гарч ирнэ. Иймээс ангийн чухлыг маш сайн ойлгож, анги гэсэн ойлголтын хүрээг тэлж баяжуулах хэрэгтэй. Үгүй бол, сургууль анги нь зорилгодоо хүрэхэд хэцүү болно. Ангийн удирдлага нь сурагчдын өөрийгөө ойлгох, дүгнэх, өөрөө өөрийгөө хянан шалгах бололцоо бий болгоно. Багшийн ур чадвар гэдэг бол туршлага, мэдлэгийг сурагчдадаа мэдрүүлж эзэмшүүлэх арга барил юм. Орчин үеийн сургалт хүмүүжлийн үйл ажиллагаанд өргөн хэрэглэдэг асуудал дэвшүүлж шийдвэрлэх арга, тулгуур дохио, тайлбарлан дагуулах арга гэх мэт нь угтаа бол хичээл сургалтыг мэдлэгийг сурлацагчдын мэдрэмжтэй л шүтэлцүүлэх гэсэн арга юм. Багшийн мэдлэг, ур чадварын талаар хуурангуйлж багш, сурган хүмүүжүүлэгчийн үүрэг, шалгуурын тухай утга агуулгыг багтаан томъѐолбол: Багш сурган хүмүүжүүлэгч хүн гэдэг бол мэдэрч эзэмшсэн мэдлэгээ суралцагчдад мэдрүүлж эзэмшүүлдэг, угтаа бол тухайн мэдлэгийг дадал, чадвар болгон ашиглах арга барилыг ч суралцагчдад мэдрүүлж эзэмшүүлж чаддаг. Өөрийнх нь хэлж ярьсан, www.zaluu.com www.zaluu.com

Diplom Xypaangui

Embed Size (px)

Citation preview

Page 1: Diplom Xypaangui

ОРШИЛ

“Ангийн удирдлага нь зорилгод хүргэх

хэрэглүүр бөгөөд зорилго нь чанартай

боловсрол, сургалт юм.”

Сургууль гэдэг бол үнэхээр сайхан орчин юм. Хүүхдүүд

олон зүйлийг анх удаа ангид харж мэддэг. Уг нь ангийн

багшийн хувьд анги доторх нөхцөл байдал нь жирийн

үзэгдэл нь боловч сурагчдын хувьд тийм байдаггүй.

Багш хүний хувьд анги нь зүгээр л нэг байдаг орчин

мэт санагдаж эхэлсэн тэр мөчөөс хойш асуудлууд ар

араасаа цуван гарч ирнэ. Иймээс ангийн чухлыг маш

сайн ойлгож, анги гэсэн ойлголтын хүрээг тэлж

баяжуулах хэрэгтэй. Үгүй бол, сургууль анги нь

зорилгодоо хүрэхэд хэцүү болно.

Ангийн удирдлага нь сурагчдын өөрийгөө ойлгох,

дүгнэх, өөрөө өөрийгөө хянан шалгах бололцоо бий

болгоно.

Багшийн ур чадвар гэдэг бол туршлага, мэдлэгийг

сурагчдадаа мэдрүүлж эзэмшүүлэх арга барил юм.

Орчин үеийн сургалт хүмүүжлийн үйл ажиллагаанд

өргөн хэрэглэдэг асуудал дэвшүүлж шийдвэрлэх арга,

тулгуур дохио, тайлбарлан дагуулах арга гэх мэт нь

угтаа бол хичээл сургалтыг мэдлэгийг сурлацагчдын

мэдрэмжтэй л шүтэлцүүлэх гэсэн арга юм.

Багшийн мэдлэг, ур чадварын талаар

хуурангуйлж багш, сурган хүмүүжүүлэгчийн үүрэг,

шалгуурын тухай утга агуулгыг багтаан томъѐолбол:

Багш сурган хүмүүжүүлэгч хүн гэдэг бол мэдэрч

эзэмшсэн мэдлэгээ суралцагчдад мэдрүүлж

эзэмшүүлдэг, угтаа бол тухайн мэдлэгийг дадал,

чадвар болгон ашиглах арга барилыг ч суралцагчдад

мэдрүүлж эзэмшүүлж чаддаг. Өөрийнх нь хэлж ярьсан,

www.zaluu.comwww.zaluu.com

Page 2: Diplom Xypaangui

зааж сургасан бүхнийг сурагч шавь нараас нь хэн нь

илүү түлхүү, хэн нь дутуу дулимаг хүлээн авч байгаа

нь хэрхэн мэдэрч байгаа, хэн нь туршлагыг, мэдлэгээ

бодитой аривжуулж байгааг, өөрөөр хэлбэл хэний

мэдрэмж хэрхэн “ажиллуулбал” зохихтой холбогдсон

мэдлэг, дадал чадварыг эзэмшсэн төдийгүй,

сурагчдынхаа хувь хувийнх нь онцлог, өвөрмөц чанарт

тохируулан хэрэглэх арга барил, ур чадварыг гаргуун,

мэргэжил болгон эзэмшсэн хүн юм.

Сэдэв сонгосон үндэслэл

Анги удирдана гэдэг нэлээд хэцүү ажил юм гэж бодож

магадгүй. Ийм учраас багш хүн хэзээ, юуг, яаж хийхээ

сайн мэддэг удирдагч байх хэрэгтэй. Анги удирдана

гэдэг нь шинжлэх ухааны суурь үндэслэлгүй, хичээл

зүтгэл гаргалгүй, зүгээр л хувийн чадвараа ашиглан

хийх боломжгүй юм. Энэхүү бүтээл бол ийм

оролдлого, зүтгэлийн үр дүнд бий болсон. Анги

удирдах чадваргүй багш уурлана, итгэлээ алдана,

ирээдүйн төлөө зүтгэхээ байж, сэтгэл санааны

хямралд орж улмаар багшийн мэргэжлээ ч орхиж

болох юм.

Тиймээс бид энэхүү сэдвийг сонгон авч өөрийн үзэл

бодлыг хуваалцахыг хүссэн юм. Нөгөөтэйгүүр анги

удирдах урлаг нь сурагчдад бүрэн дүүрэн нөлөөлөх

том хэмжээний түлхэц юм. Магадгүй зарим хүмүүст

ташаа ойлголт мэт бодогдох авч миний хувьд “Хэрвээ

анги удирдах багш сурагчдаа гэсэн зүрх сэтгэл,

чармайлттай бол анги хамт олны доторх уур амьсгал,

хүмүүстэй, нийгэмтэй харьцах харьцаа төдийгүй

тэдний сурлага, урлаг, спортын амжилтанд ч бүрэн

нөлөөлхүйц хүн юм” гэж бодогддог.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 3: Diplom Xypaangui

1. Ангийн багш болон анги хамт олон зорилго,

зорилт, төлөвлөгөөний дагуу хэрхэн хамтран ажиллах

2. Ангийн сурагчдын үнэ цэнэ, тэдний эвсэг хамт

олонч байдлыг судлах

3. Хичээлээс гадуурх болон урлаг, спорт,

хөдөлмөр, хүмүүжлийн ажлын зохион байгуулалт

4. Хэрхэн сурагчдын эцэг эх, асран

халамжлагчтай нь холбоо тогтоон, хамтран ажиллах

талаар суралцах

5. Дадлагын хугацаанд анги удирдахад гарсан

зарим бэрхшээлүүдийг даван туулах, давтахгүй байх

гэх мэт анги удирдан ажиллахад зайлшгүй мэдэх

шаардлагатай мөн эдгээрийн талаар зохих ойлголттой

байвал сурагчдад бүрэн дүүрэн нөлөөлөн тэдний

сурлага, хүмүүжил, ѐс суртахуун, авъяас билэгийг

дэмжигч сайн анги удирдсан багш болоход томоохон

түлхэц болно хэмээн үзсэн учраас энэхүү сэдвийг

сонгон авсан юм.

Судалгааны зорилго:

Өнөөгийн ерөнхий боловсролын сургууль бүрт маш

том үүрэг хүлээн ажилладаг. Анги удирдсан багш

нарын үйл ажиллагаа, өөрсдийгөө дүгнэх ойлголт

төдийгүй энэхүү анги удирдах үүрэгт ажилдаа хир дур

сонирхолтой, ангийн багшийн талаарх сэтгэлзүйн

асуудал зэргийг судлахад судалгааны зорилго оршино.

Дээрх зорилгыг ханган биелүүлэхийн тулд дараах

зорилтыг дэвшүүлэв. Үүнд:

Анги удирдсан зарим багштай ярилцах,

тэднийг сонсох

Тэдний хэцүү, бэрхшээлтэй зүйлүүдийг нь олж

дүгнэлтэндээ оруулах

www.zaluu.comwww.zaluu.com

Page 4: Diplom Xypaangui

Ажлын сэтгэл ханамж хэр зэрэгт байгааг

тодорхойлох

Судалгааны ажлын шинэлэг тал:

Орчин үеийн боловсролын байгууллагад ажиллаж

байгаа манай багш нараас ирээдүйн

залгамжлагчдыгаа сурган хүмүүжүүлэх үйлсэд онцгой

үүрэг гүйцэтгэгч, сурагчдыгаа бүх талаар нь тусалж

дэмжиж тэдэнтэй хамгийн ойр дотно байдаг. АУБ

нарын үүрэг албандаа хир сэтгэл хангалуун байдаг

бол гэсэн асуудал урган гарч байна.

Сургуультай харилцах, сургуулийнхаа дүрэм журам

төдийгүй бүхий л мэдээллийн эх сурвалж болох

дамжуулагч АУБ нар суралцагчдын сурлага хүмүүжилд

нэлээдгүй нөлөөлдөг хүчин зүйл байдаг учраас багш

нар нь анги удирдах үүрэгтээ сэтгэл ханамж хэр

хэмжээнд байдаг ба сэтгэл ханамжыг өсөн

нэмэгдүүлэн сурагчдад болон АУБ нарын сайн

харилцааны нягтарших зэрэгт өөрийн үзэл бодлоо

хуваалцахад уг судалгааны шинэлэг тал оршино.

Судалгааны ач холбогдол

Анги удирдсан багш нарын талаарх мэдлэгийг

нэмэгдүүлснээр тэдний анги удирдах явцдаа сэтгэл

хангалуун байх, ангийн бичиг цаасны ажилдаа

дарагдахгүй хэрхэн зохицуулах, өөрийгөө төдийгүй

сурагчдыгаа хүндэтгэн харьцах харилцааг

нэмэгдүүлэх, нийгэм дэхь энэхүү сонсоход амархан ч

хүнд үүрэгт ажлыг нэр хүндийн улам өсгөхөд оршино.

Багш гэж хэн бэ?

Өсвөр залуу үедээ мэдлэг туршлагаа өвлүүлэн үлдээх,

тэднийг нийгмийн амьдралд бэлтгэх хариуцлагатай

www.zaluu.comwww.zaluu.com

Page 5: Diplom Xypaangui

ажлыг эрт дээр үеэс нийгмийн хөгжил, энэ ажлын

онцлог зэргээс шалтгаалан янз бүрийн хүмүүс эрхэлж

ирсэн. Жишээ нь, хүй нэгдлийн байгууллагын үед эцэг

эх, овгийн ахлагч; боол эзэмшигч нийгмийн үед

боловсролтой боол, бичээч, философичид; дундад

зууны үед лам нар хийж байсан.

Нийгмийн хөгжил эрчимжиж, нийт ард иргэдэд

боловсрол олгох хэрэгцээ гарч ирсэн үеэс хүүхэд

залуусыг сургаж хүмүүжүүлэх үйл ажиллагааг тусгай

бэлтгэлтэй, хүүхэдтэй ажиллах чадвартай багш хүн

эрхлэх болсон. Ийнхүү явсаар ХХ зуунд улс орон

болгонд хүүхэд залуусыг сургаж хүмүүжүүлэх өндөр

мэдлэг, боловсролтой мэргэжлийн багш бэлддэг

тогтолцоо бүрэлдэн тогтсон. Жишээ нь, манай улсад

буй багш бэлдэх тогтолцоо нь улсын болон хувийн

олон арван их, дээд сургууль, коллеж зэргээс бүрдсэн

байна.

Нөгөөтэйгүүр манай ард түмний өв уламжлалд эрдэм

мэдлэгтэй бүхнийг багш хэмээн нэрлэж ирсэн. Өнөө

үед багш гэдэг бол өсвөр залуу үеийнхэнд амьдралд

нь хэрэгтэй мэдлэг, чадвар олгох, тэднийг бие хүн

болгон хүмүүжүүлэн төлөвшүүлэх, амьдрах арга ухаан

олгох, ажлыг шинжлэх ухааны үндэстэй хийх

мэргэжлийн ур чадвартай хүн юм.

Багш мэргэжлийн онцлог

Багш мэргэжил бусад мэргэжлээс нэлээд их ялгаатай,

өвөрмөц шинжтэй. Тухайлбал, багшийн үндсэн үйл

ажиллагаагаа явуулдаг гол объект нь байнга өсөн

хөгжиж буй хүүхэд буюу субъект. Багш хүн өдөр бүр

олон хүүхдийн оюун ухаан, сэтгэл санаа, үзэл бодол,

биеэ авч явах байдал гэх мэтэд байнга нөлөөлөх

“оюуны үйлдвэрлэл” явуулж байдаг. Цаашилбал,

www.zaluu.comwww.zaluu.com

Page 6: Diplom Xypaangui

багшийн явуулж буй сурган хүмүүжүүлэх үйл явцын

зорилго нь ирээдүйд чиглэсэн ба нөхцөл, агуулга зэрэг

нь гадны объектив ба субъектив олон төрлийн хүчин

зүйлсийн нөлөөн доор явагддаг. Жишээ нь: нийгэм

эдийн засгийн хүчин зүйлс, сурагчийн сурах чадавхи…

Дараагийн онцлог бол багшийн үйл ажиллагаа олон

хүнийг хамарч, тэдний нүдэнд ил явагдаж, байнга

бусдын хараа хяналт доор хэрэгждэг. Ялимгүй алдаа

гаргахад түүнийг нь олон хүүхэд мэдэрч тэр тухай ил

далд ярьж, сөрөг үр дагавар гардаг. Багшийн мэргэжил

бол байнгын эрэл хайгуул бөгөөд одоо л нэг боллоо

гэж хэзээ ч хэлж болдоггүй чанд нарийн ажлын нэг.

Багш бол олон хүнтэй нэгэн зэрэг ажилладаг учир биеэ

эзэмдэх, барих, их тэвчээр, эв дүй шаардана.

Я.А.Коменский багшийн мэргэжлийг бүх урлаг дотроос

хамгийн хэцүү нь удирдах гэж үзсэн байдаг.

Орчин үеийн судлаачид ч энэ санааг хүлээн

зөвшөөрдөг. Жишээ нь, эрдэмтэн И.А.Зязюн багшийг

жүжигчин хүнтэй жишиж: “багш ажигч гярхай, юмыг

сайн тогтоох, сэтгэлийн хөдөлгөөн эрчимтэй ба

түүнийгээ эзэмдэх, биеэ бүрэн дайчлах, аливаа

зүйлийг ургуулан бодох, хүмүүст хүчтэй нөлөөлөх, өөр

хүн болж хувирах, дуу хоолой, нүд, нүүрний хувирал

болон биеийн хөдөлгөөн нь хоорондоо зохицож байх

гэх мэт чанаруудтай байдаг” гэж бичсэн. Энэ

судлаачийн тэмдэглэснээр багш хүн бусад хүмүүст

хүчтэй нөлөөлдөг учир үргэлж элэгсэг, найрсаг

харьцаа хандлагатай байх ѐстой ба урьдаас тогтсон

буруу хандлага, харилцааны хэв маягтай байж

болохгүй байна. Жишээ нь, уулзаагүй байж урьдаас

“энэ ч муу хүүхэд гэлээ” гэсэн хандлагатай байх ѐсгүй.

(түүнээс зайлсхийж чаддаг байх) Бусад судлаачдын

үзэж байгаагаар багш хүн “за”, “үгүй”, “тийм” гэх мэт

www.zaluu.comwww.zaluu.com

Page 7: Diplom Xypaangui

энгийн үгийг арван хэдэн өнгө аясаар хэлэх урлагийг

үргэлж эзэмшиж байх ѐстой байна.

Дараагийн нэг онцлог бол багшийн ажлын үр дүн тэр

дороо хүмүүст харагддаггүй байна. Эдгээрээс үзвэл

багшийн мэргэжил барьцгүй, дахин яг давтагдаагүй

бөгөөд бүтээлч шинжтэй болох нь харагдана.

Өнөөгийн багшид тавигдаж буй шаардлага

Орчин үед багшид тавигддаг шаардлага өсөн нэмэгдэх

боллоо. Эдгээрийн чухал гэж үзсэн зарим шаардлагыг

авч үзье.

1. Багшийн анхаарлын хуваарилалт, ой

тогтоолтын багтаамж сайн хөгжсөн байх. Түүний

сэтгэцийн процессууд эрчимтэй, хурдан, уян хатан

явагдах ба өөрийнхөө сэтгэцийн процессуудыг хянаж

эзэмддэг байх

2. Хүүхдийн нас, сэтгэл зүйн болон бусад

онцлогийг харгалзах, тэднийг хүртэж мэдрэх

чадвартай байх

3. Өөрийн мэргэжлийн, сэтгэл зүйн, сурган

хүмүүжүүлэх зүй, гадаад хэл, компьютерын зохих

мэдлэг, чадвартай байх

4. Хэл ярианы, харилцааны соѐлтой байх. Жишээ

нь, хүүхдийг сонсож чаддаг байх, уур уцааргүй,

хүлээцтэй, хүүхдүүдийг ялгаварладаггүй байх

5. Өөрийн гэсэн үзэл бодолтой, сурган

хүмүүжүүлэх сэтгэлгээгээ шинэчлэж чаддаг, нөөц

бололцоогоо илрүүлж, өөрийгөө дайчлах, хөгжүүлэх

чадвартай байх

6. Багш хүн даруу төлөв, шударга, ажил хэрэгч,

хүүхдэд зөв үлгэр дууриалал үзүүлдэг, мэргэжилдээ

дуртай, үнэнч байх

www.zaluu.comwww.zaluu.com

Page 8: Diplom Xypaangui

7. Олон талын өргөн мэдлэг, авъяас чадвартай

байх

8. Хүүхдэд хайртай, түүний эрхийг хүндэлдэг байх

9. Хүүхдийн сурах чадвар, авъяас билигт үргэлж

өөдрөгөөр ханддаг байх

10. Багш судалгааны ажлын арга барил эзэмшсэн

байх (судлаач байх)

11. Сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаагаа

хүүхдийн өдөр тутмын амьдралтай холбон, тэдний

сурах хэрэгцээ сонирхлыг нь хөгжүүлж, хангаж чаддаг

байх

Эдгээр шаардлага нь нийгмийн зүгээс, сургуулийн

зүгээс, хүүхдийн талаас, эцэг эхийн талаас багшид

тавьж буй бүх шаардлагыг өөртөө багтаагаагүй нь

мэдээж учир уншигч та өөрийн нөхцөлд урган гарч буй

тодорхой ямар шаардлага буйг нэмнэ гэдэгт итгэж

байна.

Багш өөрийгөө хөгжүүлэх арга зам

Улс орон зах зээлийн харилцаанд шилжиж буй өнөө

үед багш мэдлэг, чадвараа үргэлж дээшлүүлж, сурган

хүмүүжүүлэх арга барил, ур чадвараа боловсронгуй

болгож, сурган хүмүүжүүлэх сэтгэлгээгээ шинэчлэх

шаардлагатай болсон. Өнөө үед багшид мэдлэг,

чадвараа дээшлүүлэх ямар арга зам байгааг авч үзье.

Юун түрүү шинэ мэдээллийг мэргэжлийн сэтгүүл, ном,

зохиолоос олж судлах, мэргэжлийн курс, семинар,

хэлний дамжаанд суралцах, судалгааны ажил хийх,

бусад багш нарын туршлага судлах, хичээлдээ

шүүмжлэлтэй ханда, бусдын шүүмжлэлд анхааралтай

байх, ахмад багш нараас суралцах, үргэлж шинийг

сэтгэгч байх, бага, дунд төсөлд орох гэх мэт.

Багш өөрийгөө хөгжүүлэх гэдэг нь юу гэсэн үг вэ?

гэдгийг тодруулъя. Дээр дурьдсан мэдлэг, чадвараа

www.zaluu.comwww.zaluu.com

Page 9: Diplom Xypaangui

дээшлүүлэхээс эхлэх ба сурган хүмүүжүүлэх арга

барилаа шинэчлэх, сэтгэлгээгээ нэг загварт орохоос

зайлсхийж хөгжүүлж байх гэх зэрэг мөн багтана.

Сурган хүмүүжүүлэх сэтгэлгээ нь багш сурган

хүмүүжүүлэх хөдөлмөртөө хандах хандлага. Жишээ

нь, дур сонирхолтой байх, үнэнч байх өөрийн гэсэн

үзэл бодол, зарчимтай байх, хурдан, уян хатан,

чөлөөтэй бүтээлчээр сэтгэх арга барилуудыг эзэмших

явдал юм. Энд багшийн цаг үеэ мэдрэх мэдрэмж,

ажилдаа шүүмжлэлтэй хандах нь их чухал нөлөөтэй

байдаг.

Сурган хүмүүжүүлэх ур чадварын тухай ухагдахуун

Сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаа амжилттай болох

үндсэн нөхцөл бол багш сурган хүмүүжүүлэх ур

чадварын үндсийг оюутан байх үеэс болон багшийн

ажил хийх явцдаа хэр эзэмшсэнээс шалтгаална.

Сурган хүмүүжүүлэх ухааны ном зохиолд сурган

хүмүүжүүлэх ур чадварыг өөр өөр өнцгөөс харж

тодорхойлсон байдаг. СХУ-ы нэвтэрхий толь бичигт

“сурган хүмүүжүүлэх ур чадвар бол багшийн ажлыг

зүрх сэтгэлээсээ хийх, хүүхдийг хайрлах зэрэг цаг

үргэлж боловсронгуй болж байдаг урлаг” хэмээн

тодорхойлсон байдаг.

Сурган хүмүүжүүлэх ур чадварын асуудлыг дорвитой

судалсан эрдэмтний нэг М.И.Дьяченко “сурган

хүмүүжүүлэх ур чадвар бол сурган хүмүүжүүлэх ажлын

явцад гарч ирдэг янз бүрийн зорилтыг бүтээлчээр

шийдвэрлэх чадвар” гэж үзсэн байна.

Эдгээр тодорхойлолтод ур чадварыг нэг талаас урлаг,

нөгөө талаас бүтээлч чадвар гэж үзсэн байна.

Багшид сурган хүмүүжүүлэх ур чадвар бий болж

төлөвшихөд дараах хүчин зүйл нөлөөлдөг. Тухайлбал:

www.zaluu.comwww.zaluu.com

Page 10: Diplom Xypaangui

Тухайн багшийн ерөнхий соѐл, мэдлэг сонирхлын цар

хүрээ, мэргэжлийн болоод сэтгэл судлал, сурган

хүмүүжүүлэх ухааны мэдлэгийн түвшин, ажил

амьдралын туршлага, сурган хүмүүжүүлэх ажилдаа

судлаачийн байр сууринаас хандах, сурган

хүмүүжүүлэх ажилдаа шүүмжлэлтэй хандах, шинийг

эрэлхийлэх, шинийг хүлээн авах, өөрөөсөө болон

бусад багш нараас болон сурагчдаасаа суралцах

чадвар, тухайн багшийн сурган хүмүүжүүлэх итгэл

үнэмшил, зарчим, үзэл санаа, ажилдаа өөриймсөг

хандах хандлага, сурган хүмүүжүүлэх бүтээлч

сэтгэлгээний түвшин хэр зэрэг хөгжсөн зэрэг нөлөөлнө.

Эдгээр хүчин зүйл нь багшид аажмаар сурган

хүмүүжүүлэх ур чадвар бий болон төлөвшихөд үндэс

суурь нь болохын хамт цаашид үргэлж хөгжиж

боловсронгуй болж байдаг онцлогтой. Судлаачдын

үзэж байгаагаар багш болгон өөртөө сурган

хүмүүжүүлэх ур чадварыг хөгжүүлэн төлөвшүүлэх

бүрэн боломжтой бөгөөд энэ нь зөвхөн тухайн багшийн

хичээл чармайлт, өөрийгөө дайчлах чадвараас

хамаардаг байна.

Харилцааны асуудлыг судлах явцад сургуулийн

практикт багш сурагчдын хооронд дараах 4 харилцаа

байдгийг судлаачид тогтоожээ. Үүнд:

1. Тогтвортой эерэг харилцаа

2. Идэвхигүй эерэг харилцаа

3. Тогтворгүй харилцаа

4. Сөрөг харилцаа

Багшийн зан төрх

Захиргаадагч багш

Өөрийн дураар бүхнийг шийдэгч багш. Хүчинд

тулгуурласан зарчим шийдвэрийг хэрэгжүүлснээр

www.zaluu.comwww.zaluu.com

Page 11: Diplom Xypaangui

орчин бүрддэг. Ангид бүх хүч багшийн гарт байна.

Өгсөн тушаалыг сурагчид ямар ч болзолгүй биелүүлэх

ѐстой. Ангийг сайн хянан шалгах хэрэгтэй, ангид зарим

зүйлийг албадлагаар хийх хэрэгтэй гэж үздэг.

Хамгаалагч багш

Өөрийн ангийн сурагчдыг бүх талаар харж хамгаалах

ѐстой гэж үздэг багш. Аль болох тухтай байдлыг бий

болговол, сурагчид хичээлдээ илүү анхаарах болно

гэж боддог. Үнэхээр хүүхдүүд хаана ч, ямар ч нөхцөлд

хамгаалж байгааг мэдрээд тайван байж хичээлдээ

шамдах болно.

Түшигтэй багш

Түшигтэй багш бол сайн удирдагч байдаг. Сурагчдын

дүгнэлт хийх чадвар, хичээлийн идэвхи зүтгэл, бага

ангийнх нь байдал, хүсэлт хүлээлтийн байдлыг

харгалзан багшийн зүгээс дэмжлэг үзүүлнэ. Сурагч бүр

адил хэмжээгээр дэмжлэг хүртэхгүй байж болно.

Зөвхөн хичээл хийхийг хүсч буй идеалист сурагчдад

дэмжлэг үзүүлнэ. Энэ удирдлагын төрлийн хувьд

сурагчийн анги доторх идэвхи байдал, хариуцлага

хүлээх чадвар, сурах хүсэл эрмэлзэлтэй байх, сурах

суралцах үйл явцад хамрагдах хүсэл, хамтран

ажиллах байдал зэрэг нь чухал нөлөөтэй байна. Энэ

удирдлагын төрлийг хэрэгжүүлсний үр дүнд үнэхээр

хүсэл эрмэлзэл дүүрэн, хичээл хийдэг сурагчид

амжилтанд хүрч чадна.

Хамт олонч багш

Хамт олонч багш ажлаа бүлгээрээ хамтран ажиллахад

тулгуурлана. Сурагч бүр, юуны түрүүнд хамт олонч

сэтгэлгээ бий болгоно. Энэ систем нь сурагчдад

хичээл хийх нөхцөл нь юу юу болохыг, яаж хийх

хэрэгтэйг заадаг. Энэ бүхний дараа багш ангийнхаа

сурагчдад өөрийгөө жолоодох, хянан шалгахыг

www.zaluu.comwww.zaluu.com

Page 12: Diplom Xypaangui

зөвшөөрнө. Багшийн хувьд амжилт нь хувь хүний

амжилт бус хамт олны амжилт байна. Энэ замаар

сурагчдын сурах идэвхи чармайлт, хүсэл мөрөөдөлтэй

болно гэж боддог. Энэ удирдагын төрөлд ангийн

зугаалга, хамт хичээл давтах, даалгавраа хамтран

хийх зэрэг нь маш чухал байдаг.

Чөлөөт багш

Ангид өөрсдөө маш чөлөөтэй байдаг шигээ сурагчдыг

ч мөн чөлөөтэй байлгадаг багш юм. Сурагчдад

тушаал, заавар өгөхгүй. Багш ямар нэг хэл яриа

гараагүй нөхцөлд ангийг сурагчдын хүссэний дагуу

чөлөөтэй байлгана. Анги хамт олон өөрийгөө удирдан,

асуудлаа өөрсдөө шийдвэрлэг гэж хүлээнэ. Багшаас

тусламж хүсэхэд, асуулт асуувал зөвөлгөө өгнө.

Сургуульд гарын авлага байгаа бол, тухайн сургалтын

хэрэгслээр хангаж өгөхийг хичээнэ.

Иймэрхүү байдлаар ангиа удирдах зарим шалтгаан

байдаг: Юуны өмнө энэ аргыг ихэвчлэн мэргэжлээсээ

залхсан, тухайн нөхцөл орчин таалагдахгүй байгаа,

ажиллаж байгаа байгууллагадаа хөндий, сэтгэл

санаагаар таарамжгүй байгаа багш нар “надад ямар

хамаатай юм бэ?” гэсэн сэтгэлээр ханддаг. Маш

цөөхөн ч гэсэн зарим багш нар үүнд итгэдэг учраас

чөлөөтэй байх гэж оролддог.

Ийм багш нарын удирдаж байгаа ангиас цөөхөн

боловч “удирдагч” сурагч гардаг. Мөн ангид эмх

замбараагүй байдал нэлээд илэрдэг. Сурагчид яахаа

мэддэггүй, бухимдах байдал, хямралтай байдаг бөгөөд

ихэвчлэн хүрэх нь бага, хичээлд сонирхолгүй байдаг.

Ардчилсан багш

Ардчилсан сэтгэлгээтэй багш нар нь ангийнхаа

сурагчдын боловсролын сургалтын хэрэгцээг хангадаг.

Тухайн ангийг зорилгод нь хүргэхийн тулд

www.zaluu.comwww.zaluu.com

Page 13: Diplom Xypaangui

шаардлагатай зохион байгуулалтыг хийдэг. Сурагчдад

алдаагаа засах боломж олгодог. Сурагчдын өөртөө

итгэх итгэлийг хөгжүүлнэ. Хувь хүний бүтээх чадвар нь

хөгжинө. Ардчилсан сэтгэлгээтэй багш үүрэг

хариуцлагыг бүгдэд хувиарладаг. Сурагчдыг ямар

нэгэн байдлаар шүүмжилдэггүй.

Багшийн эрх, үүрэг:

1995 онд батлагдсан “Боловсролын тухай хууль”-ийн

17-р зүйлийн 1-д багш нар дор дурьдсан эрхтэй.

1. Сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаа явуулах

нөхцөл, бололцоогоор хангуулах.

2. Сургалтын ажилдаа шинжлэх ухааны дэвшилтэд

арга барил, боловсролын стандартад нийцсэн сурах

бичиг, сургалтын материалыг чөлөөтэй сонгон

хэрэглэх.

3. Сургалт-хүмүүжлийн асуудлаар суралцагчид болон

тэдний эцэг эх, асран хамгаалагчдад шаардлага тавих,

зөвлөгөө өгөх.

4. Сурагчдын мэдлэг, чадвар, дадлыг үнэлэх, тэдний

авъяас, бие сэтгэцийн хөгжилтөд тодорхойлолт өгөх.

5. Суралцагчдыг сонгон суралцуулах, гүнзгийрүүлсэн

сургалт зохион байгуулах

6. Судалгаа шинжилгээний ажил хийх, багшийн

мэргэжлийн болон эрдмийн зэрэг хамгаалах,

мэргэжлийн цол хүртэх.

7. Хүүхдийн эрүүл мэнд, эрх ашгийг хохироосон эцэг

эх, асран хамгаалагчдын талаар насанд хүрээгүй

суралцагчаа төлөөлөн зохих байгууллагад гомдол

гарган шийдвэрлүүлэх.

8. Үндсэн ажлын чөлөөт цагаар мэргэжлийн

сонирхлын дагуу бусад байгууллагад гэрээгээр

ажиллах.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 14: Diplom Xypaangui

Багш хүн дор дурьдсан үүрэгтэй:

1. Багшийн ѐс зүй, нэр төрийг эрхэмлэн сахих.

2. Сургалт-хүмүүжлийн ажлыг амьдрал,

үйлдвэрлэлтэй уялдуулан шинжлэх ухааны үндэстэй

явуулах.

3. Онолын мэдлэг, заах арга, ур чадвараа

дээшлүүлэх.

4. Суралцагчдад бие даан боловсрол, мэргэжил

эзэмших чадвар олгох, амьдрах арга ухаанд сургах.

5. Хариуцсан ангийн суралцагчдын эрүүл мэндэд

анхаарал тавих.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 15: Diplom Xypaangui

Анги удирдсан багш

Анги удирдсан багш гэдэг бол ангийн сурагчдыг нэг

болон түүнээс хичээлийн жилээр хариуцан авч, тэр

ангийн хамт олны хөгжил төлөвшлийг удирдан

чиглүүлж ажиллаж буй хүн юм. Анги удирдсан багш

бол даасан ангийн сурагчдын сурч боловсрох үйл

ажиллагааг (хичээл болон хичээлээс гадуур зохиох

бусад ажлыг) удирдан чиглүүлж, зохион байгуулах

менежер байхын хамт, сурагч нэг бүрийн дотны

туслагч, зөвлөгч, хамтран зүтгэгч нь байна.

Сайн багш өөрийгөө цаг хугацааны нугачаанд улиран

одогч хүн гэж хүлээн зөвшөөрдөг.

Багш хүн бол соѐлын уламжлагч хүн юм.

Бүгд Найрамдах Турк улсын 1924 оны боловсролын

хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар: “Багшийн мэргэжил

нь улс эх орны нийт иргэдэд үзүүлж буй нийгмийн

үйлчилгээн дотор сурган хүмүүжүүлэх үүрэгтэй

тодорхой анги, зэрэглэл бүхий мэргэжил юм.”

/Карачам, “Чадварлаг багшийн дүр төрх” 2001/

Анги удирдагч нь ангид байгаа хүмүүсээс гадна эд

хөрөнгийн болон сэтгэл санааны эх үүсвэрүүдийг ч

мөн удирдах ѐстой шигээ цаг хугацааг ашигтай

хэрэглэх хэрэгтэй.

Анги удирдсан багш гэдэг бол ангийн сурагчдыг нэг

болон түүнээс хичээлийн жилээр хариуцан авч, тэр

ангийн хамт олны хөгжил төлөвшлийг удирдан

чиглүүлж ажиллаж буй хүн юм. Анги удирдсан багш

бол даасан ангийн сурагчдын сурч боловсрох үйл

ажиллагааг (хичээл болон хичээлээс гадуур зохиох

бусад ажлыг) удирдан чиглүүлж, зохион байгуулах

менежер байхын хамт, сурагч нэг бүрийн дотны

туслагч, зөвлөгч, хамтран зүтгэгч нь байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 16: Diplom Xypaangui

ЕБС-д анги удирдсан багш нэмэлт ихээхэн ажил хийх

үүрэгтэй байдаг. Тухайлбал, ангийнхаа сурагчдын

сурлагын твшинг судлах, тэдний бие бялдар, ѐс

суртахууныг төлөвшилд анализ хийж, ар гэрийн

амьдралтай нь танилцаж, сурагчдыг нэгдмэл нэг

зорилготой хамт олон болгон төлөвшүүлэх гэх мэт.

Анги удирдсан багш өнөө үед сурагчидтай хамтарч

ажиллах, тэдний сонирхол, хэрэгцээ зэрэгт нийцсэн

олон төрлийн ажлыг хамтран зохион явуулах,

сурагчдын сурах болон хичээлийн бус цагаар хийж буй

ажлыг хянаж, чиглүүлэх арга барил, эв дүйг сайтар

эзэмших хэрэгтэй болсон.

Анги удирдсан багшийн гол зорилго нь анги-

бүлгийн дотор нөхөрсөг уур амьсгалыг бүрдүүлж, анги

хамт олныг төлөвшүүлэхэд оршино. Багш юуны өмнө

сурагчдын хамт олонтой ажиллах арга хэлбэрээ

оновчтой авч явах хэрэгтэй. Анги удирдсан багш анги

хамт олны дунд олон янзыг ажлыг, тэдэнтэй хамтран

зохион байгуулдаг. Эдгээрийг үйл ажиллагааны

төрлөөр нь сургалтын, хөдөлмөрийн, спортын, урлаг

уран сайхны гэх зэргээр ангилж болно. Анги удирдсан

багшийн сурагчдыг хөгжүүлж төлөвшүүлэх ажлын

үлгэрчилсэн чиглэлд амьдрах арга ухааны, ѐс заншил

ба харилцааны соѐлын, танин мэдэхүйн, хүүхдийн эрх

оролцооны гэж ангилсан байдгийг БСШУЯ-ны сайдын

2003 оны 339-р тушаалаас үзэж болно. Харин багшийн

нөлөөлөх аргаар нь шууд ба дам гэж ангилдаг бол

үргэлжлэх хугацаагаар нь богино, урт хугацааны

уламжлалт гэж ангилдаг. Ажлын үр дүнгээр нь танин

мэдэх, мэдээлэл солилцох, шийдвэр гаргах, нийгмийн

тустай гэж ангилдаг бол оролцох тоогоор нь

ганцаарчилсан (Багш-сурагч), хэсэгчилсэн (багш-

www.zaluu.comwww.zaluu.com

Page 17: Diplom Xypaangui

бүлгүүд), нийтийг хамарсан (багш-бүлгүүд, анги) ажил

ангилсан байдаг.

Анги удирдсан багш хүүхдүүдээ судалсаны үндсэн

дээр тэд нартай ярилцаж, хамтран ангийн ажлын

төлөвлөгөөг хийнэ. Төлөвлөгөөнд ямар ажил зохион

явуулах, яагаад, хэдий хугацаанд, хэн хариуцах, яаж

зохион явуулах, эцэст гарах үр дүнг хүснэгт маягаар

тодорхой бичиж тусгана. Ингэхдээ ангийн ажлын

төлөвлөгөө дотроо дараах чиглэлтэй байна.

1. Сургалт, хичээлтэй холбоотой ажил: Жишээ

нь, тааруу сурдаг сурагчдын сурлагыг сайжруулахын

тулд сайн сурдаг хүүхдэд даалган өгч, хамт суулгах,

улирлын эцэст “муу” дүнгүй байх, даалгавар өгөх гэх

мэт. Мөн ангиараа сайн сурлагатай болох зорилт

дэвшүүлэх, энэ зорилтоо хэрэгжүүлэх талаар ярилцах,

төлөвлөх гэх мэт.

2. Хичээлээс гадуур зохиох ажил: Энэ нь танин

мэдэхүйн чиглэлтэй байж болно. Жишээ нь, хичээлийн

маргаан, өөр ангитай зохиох уулзалт, уралдаан,

тэмцээнд бэлтгэх, орон нутгийнхаа уул усыг судлах,

музей үзэх гэх мэт. Мөн спорт, урлаг, уран сайхны

чиглэлтэй байж болно. Тухайлбал, сагсан болон гар

бөмбөг, шатрын тэмцээн зохиох, дуу, бүжиг, шүлгийн

уралдаанд амжилттай оролцох, зохиолчтой уулзах,

жүжигчилсэн тоглолт хийх гэх мэт.

3. Дараагийн нэг чиглэл бол хүүхдийн авъяас

чадварыг хөгжүүлэх чиглэлийн ажил байж болно.

Үүнд: цагаан идээ боловсруулах, мал маллах, дээл

хувцас оѐх, бүтээлийн үзэсгэлэн гаргах,

гүнзгийрүүлсэн хэлний сургалтанд явах, тооны сонгонд

явах, бүжгийн дугуйлан зохиох гэх мэт.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 18: Diplom Xypaangui

4. Ангийн ажлын төлөвлөгөөнд хүүхдэд

экологийн мэдлэг, чадвар олгох ажлыг тусгах нь

зүйтэй. Жишээ нь, мод тарих, зүлэг услах, орчин

тойрноо цэвэрлэх, ногоо тарих гэх мэт.

5. Сурагчдын эцэг эхийн дунд зохиох ажил. Үүнд:

эцэг эхийн хурал хийх, төлөвлөгөө, ярилцлага сурган

хүмүүжүүлэх сурталчилгааны ажил гэх мэт.

Анги удирдсан багш ангийн ажлын төлөвлөгөө

хийхийн өмнө дараах зүйлүүдийг хийсэн байх

ѐстой.

Анги хамт олны төлөвшилийн түвшинг тогтооно.

Сургуулийн тухайн хичээлийн жилд хийх ажлын

ерөнхий төлөвлөгөөтэй танилцаж, түүнээс ангийн

ажлын төлөвлөгөөнд тусгах зүйлийг ялгаж авна.

Ангийн сурагчдаас асуулга авах, ярилцлага хийх

аргаар тэдний бие бялдрын хөгжил, ѐс суртахууны

төлөвшил, зан үйл, эрэлт хэрэгцээ, сонирхол, онцлог

зэргийг судална.

Даасан ангийнхаа сурагчдын сурлагын байдлыг

судлан дүн шинжилгээ хийнэ.

Ангийн сурагчдын эцэг эхийн хурал хийж,

тэдэнтэй танилцах, цаашид хамтран ажиллах хандлага

зэргийг тогтооно.

Тухайн хичээлийн жилд хамт олны өмнө тавих

зорилтыг дэвшүүлнэ.

Анги удирдсан багшийн ажлын чиг үүрэг

1. Сурагчдын сурах үйлтэй холбоотой хүчин

зүйлийг судлан оношлох, сурах сургах үйл ажиллагааг

дэмжих.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 19: Diplom Xypaangui

- Сурагчдын сурах орчны хэвийн нөхцөлд шууд

нөлөөлөх харилцааны эерэг, сөрөг хандлагыг судлах,

мэдээллийг сурагчдад хүргэх.

- Сурагчдын эрүүл мэндийн байдалд хяналт тавьж

тэднийг эрүүлжүүлэх, урьдчилан сэргийлэх арга

хэмжээг мэргэжлийн байгуулга, хүмүүстэй хамтран

зохион байгуулах.

- Сурагчдын амьдралын түвшин, хичээлийн

хэрэглэлийн хангалт зэргийн судлан материаллаг

тусламж шаардлагатай хүүхдэд туслах ажлыг

нийгмийн ажилтан, эцэг эхчүүдтэй хамтран зохион

байгуулах.

2. Хүүхдийг хөгжүүлэх, төлөвшүүлэхэд чиглэгдсэн

хичээлээс гадуурх сургалтыг дэмжих, зохион байгуулах

үүнд хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх.

- Хүүхдийн сонирхол хэрэгцээнд тулгуурлан хичээлээс

гадуурх сургалтын ажлыг төлөвлөх хэрэгжүүлэх.

- Хүүхэд сонирхолын бүлэг, сайн дурын байгууллага

байгуулах, нэгдэх идэвх санаачлагыг дэмжин

хөгжүүлэх.

- Сурагчдын санаа бодлыг сонсох, хүсэл сонирхолд нь

нийцсэн ажлыг итгэл найдвар хүлээлгэн өөрсдөөр нь

гүйцэтгүүлэх, үйл ажиллагаанд нь зөвлөгөө, үнэлгээ

өгөх .

- Бага оролцоотой хүүхдийг дэмжин өөрийгөө нээх,

итгэх итгэлтэй болоход туслан сурах сонирхлыг

нэмэгдүүлэх.

3. Эмзэг бүлгийн болон тусламж шаардлагатай бүлгийг

тогтоох, халамж, хамгааллын үйл ажиллагааг

төлөвлөн явуулах.

- Тусламж шардлагатай хүүхдийг тогтоох, амьдрал

байдлыг нь судлан байнгын холбоотой ажиллах.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 20: Diplom Xypaangui

- Эмзэг бүлгийн болон тусламж шаардлагатай хүүхдэд

туслах, халамж үйлчилгээ үзүзлэх нөөцийг тогтоох

чиглэлээр эрэл хайгуул хийх, нийгмийн ажилтнаас

тусламж авах хамтран ажиллах.

- Сэтгэл санааны болон бие эрхтний хохирол амссан

хүүхдийг илрүүлэх, тэдэнд туслалцаа үзүүлэх, нууцыг

хадгалах.

4. Ангийн сурагчдын сурах хөгжих боломжийг дэмжих

чиглэлээр хамтран ажиллах нөөцийг тогтоох, хамтын

ажиллагааг өргөжүүлэх.

- Сурагчдын сурах сонирхлыг дэмжих, анги хамт олны

нэгдэл нягтралыг сайжруулахад өөрсдийнх нь хүч

бололцоог ашиглах.

- Хичээл заадаг багш болон сургуулийн удирдага,

нийгмийн ажилтантай ангийнхаа сурагчидтай

холбоотой асуудлаар хамтран ажиллах, санхүүгийн

дэмжлэгийг тогтсон журмын дагуу авах.

- Сурагчдыг нийгмийн амьдралд бэлтгэх, амьдрах

ухаанд сурах.

- Хичээлээс гадуурх сургалтын ажилд оролцох

сонирхлыг дэмжин авьяасаа хөгжүүлэх, зөв сонголт

хийх чадварыг суралцах төрөл бүрийн арга хэмжээ

зохион байгуулах.

- Ажил мэргэжил нийгмийн амьдралтай танилцуулах

ажлыг зохион байгуулах.

- Сурагчдыг сонирхлынх нь дагуу ажил мэргэжлийн

баримжаа олгох сургалтанд хамруулах.

Ангийн ажлын төлөвлөгөө нь дараах бүтэцтэй

байж болно:

1. Товч тодорхойлолт

Хамт олны хүмүүжлийн ерөнхий

түвшин

www.zaluu.comwww.zaluu.com

Page 21: Diplom Xypaangui

Сурлагын амжилт, сурах

хөдөлмөрт хандах хандлага, хариуцлага

Нийгмийн идэвх, сахилга бат,

зохион байгуулалт

2. Зорилго, зорилт

Хамт олны төлөвшил, хөгжлийн түвшин, сургуулийн

өмнө тавигдаж буй ерөнхий зорилгыг харгалзан үзэж

шинэ хичээлийн жилд шийдвэрлэх үндсэн зорилго,

зорилтоо томьѐолно.

3. Ангид зохиогдох ажлын үндсэн чиглэл

www.zaluu.comwww.zaluu.com

Page 22: Diplom Xypaangui

Анги удирдсан багш нь өөрийн ангитай ажиллахадаа

ангийн хамт олныг зөв төлөвшүүлж, өөрсдөө бие даан

хамт олныхоо холбогдолтой асуудлыг шийдвэрлэх

чадвартай болгохыг хичээх нь чухал.

Дунд ангийн багш нарын

Ажлын

чиглэл

Агуул

га

Зорилт

(гарах

үр дүн)

Хугац

аа

Хариуц

ах эзэн

Биелэ

лт

Үнэлгэ

э

1,

Зохион

байгуула

лтын

ажлууд

2,

Хичээл-

сургалт

ын

холбоот

ой

ажлууд

3,Хичээл

ээс

гадуур

явуулах

ажлууд

4, Эцэг

эх, олон

нийттэй

хамтран

хийх

ажлууд

www.zaluu.comwww.zaluu.com

Page 23: Diplom Xypaangui

хувьд даасан ангиа 2-3 жилийн дотор бие дааж

ажиллах жинхэнэ хамт олон коллектив шинжтэй болгох

боломжийг манай ахмад сайн багш нарын туршлага

харуулдаг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 24: Diplom Xypaangui

Сурагчдын бүлэг, анги хамт олны хөгжил,

төлөвшил

Хүүхдэд багаас бусадтай харилцаж хамтран амьдрах

нийгмийн амьдралын туршлага суулгах нэг бол арга

хэрэглүүр, нөхцөл нь ангийн хамт олон мөн. Бие хүний

дотоод ертөнцийг /үзэл, ухамсар, итгэл, санаа бодол

гэх мэт/ нийгмийн орчноос ангид авч үзэх боломжгүй.

Түүний хөгжил төлөвшилд амьдралын бичил хүрээлэл

болсон гэр бүл, анги хамт олноос эхлээд хүрээлэн буй

орчин, нийгэм бүхэлдээ нөлөөлж байдаг. Хүний бүх

үйл ажиллагаа хүрээлэн байгаа нийгмийн бодит орчин,

хамт олонтой салшгүй холбоотой. Хүүхдийн хөгжил,

төлөвшилд түүний анги хамт олон ихээхэн нөлөө

гүйцэтгэдэг учраас багш хүн сурагчдын хамт олны

хөгжил төлөвшлийн талаар тодорхой мэдлэг,

туршлагатай байх шаардлагатай.

Сурагчдын бүлэг (анги) хамт олон болж хөгжин

төлөвших явц, түүний онцлог:

Анги бол ижил буюу ойролцоо насны хүүхдүүдийг

хамтад нь сургаж хүмүүжүүлэх зорилттой сургалт

хүмүүжлийн ажлыг зохион байгуулах өвөрмөц нэгж юм.

Манай оронд хүүхдийн насыг үндэс болгон анги

бүрдүүлэх уламжлал тогтсон. Дэлхийн бусад оронд

хүүхдийн наснаас гадна түүний хэрэгцээ, сонирхлыг

үндэс болгон анги бүрдүүлэх туршлага байдаг.

Сэтгэл зүйчид /Я.Коломинский/ анги буюу сурагчдын

бүлгийг бага бүлгийн ангилалд багтаан авч үзсэн

байдаг. Анги нь бусад бүлгийн адил хамт олон болж

хөгжин төлөвштөлөө хэд хэдэн үе шатыг дамжин

хөгждөг байна.

Энэхүү шатыг судлаачид янз бүрээр тодорхойлсон

байдаг.Тухайлбал, А.С.Макаренко багшийн тавих

www.zaluu.comwww.zaluu.com

Page 25: Diplom Xypaangui

шаардлага, гүйцэтгэх үүрэгт үндэслэн дараах

байдлаар ангилсан байна:

1. Багш бүлгийн бүх гишүүдтэй хамтран ажиллаж,

шаардлага тавина.

2. Багш идэвхитэн сурагчидтай ажиллаж, тэднээр

дамжуулан шаардлага тавина.

3. Хамт олны гишүүд нэгдэн нягтарч, нэг нэгэндээ

шаардлага тавьж, хамтран ажиллана.

Мөн судлаач Л.И.Новикаво хамт олныг хүмүүжлийн

хэрэглүүр гэж үзэн бүлгийн хөгжлийг дараах гурван үе

үе шатанд ангилжээ.

Үүнд:

1. Хамт олон өөрөө хүмүүжлийн зорилго, объект

байх үе шат

2. Хамт олон нь бие хүний шинж чанарыг

төлөвшүүлэх хэрэглүүр болох үе шат

3. Хамт олон өөрөө өөрийгөө хүмүүжүүлэх үе

шат

Ийнхүү судлаачид анги-бүлэг нь хамт олон болон

хөгжин төлөвших үел явцыг харилцан адилгүй

тодорхойлсон боловч, түүний мөн чанар нь ойролцоо

байдаг.

Анги хамт олон, анги удирдсан багшийн үел

ажиллагааг нилээд нухацтай судалсан эрдэмтдийн нэг

Н.Л.Селиванова анги хамт олны хөгжлийн түвшинг

үнэлэх параметрүүдийг таван таван бүлэгт ангилан

үзжээ. Тухайлбал, нэг дэх бүлэг параметр нь

сурагчдын бүрэлдэхүүн /хүйс, нийгмийн байдал гэх

мэт/, гэр бүл, хүрээлэн буй орчны онцлог зэргийн

талаархи төсөөлөл байхад хоѐр дахь нь ангийн

сурагчдын үйл ажиллагаа, гурав дахь нь сурагчдын

өөр хоорондын харилцаа, дөрөв дэх нь ангийн гадаад

холбоо харилцаа, тав дахь нь ангийн хамт олон дотор

www.zaluu.comwww.zaluu.com

Page 26: Diplom Xypaangui

хүүхэд бие хүн болон төлөвших нөхцөл байдал байдаг.

Эдгээр бүлэг параметр тус бүр нь тодорхой

чанаруудаар үнэлэгдэнэ. Тэдгээр чанарын үнэлгээ нь

хамт олны хөгжлийн түвшинг үнэлж дүгнэх боломжийг

өгнө.

Тухайн ангийн хамт олон нь сургуулийн үндсэн нэгж нь

болох ба бусад ангиудтай нээлттэй, эерэг харилцаа

тогтооно. Мөн үед анги хоорондын өрсөлдөөн арилж,

хамтын үйл ажиллагаанд оролцох эрмэлзлэл буй

болно. Хамт олны хөгжил ямар түвшинд байх нь

тухайн ангийн нээлттэй байдал, гадаад холбоо

харилцаа, хамтын үйл ажиллагаа /бусад анги болон

сургуулийн хүрээнээс гадуур өөр бүлэг, хамт олонтой

харилцах гэх мэт/-наас ихээхэн хамаардгийг

судлаачид тэмдэглэсэн байдаг.

Хүүхдийг (бүлэг) хамт олноор нь дамжуулан

сургаж хүмүүжүүлэх зарчим

Энэ зарчим нь хүний нийгмийн мөн чанаарс урган

гардаг. Хүн бол нэг талаас биологийн, нөгөө талаас

нийгмийн бүтээгдэхүүн. Сурган хүмүүжүүлэх ажлын

эцсийн гол зорилго нь хүүхдийг нийгэмшүүлэх,

тухайлбал хүмүүстэй харьцаж, хамтран ажиллаж

сургах явдал юм.

Бие хүний үзэл, ухамсар, итгэл, дотоод ертөнцийн

хөгжил төлөвшилд хүрээлэн буй хүмүүс, нийгэм, бүлэг

хамт олон гол орчин нь болдог. Иймд хүүхдийг

сургуульд сурч байх үеэс нь бүлэг хамт олны дунд

байлгаж сургах шаардлагатай.

Хүний бүхий л талын хөгжил хамт олны дотор

явагддаг. Хүүхдийн анхны хамт олон нь ангийн хамт

олон байдаг. Хүүхэд энэ хамт олон дотроо бусадтай

харьцаж, бусдыг ойлгож, бусдад өөрийгөө ойлгуулж,

бусадтай хамтран ажиллаж, хариуцлага хүлээж, үүрэг

www.zaluu.comwww.zaluu.com

Page 27: Diplom Xypaangui

даалгавар гүйцэтгэж, бусдыг удирдаж, зохион

байгуулж сурдаг. Ийнхүү хүүхэд хамт олны дунд л

нийгмийн амьдралын туршлага эзэмшиж, иргэн болох

бэлтгэлээ хангадаг.

Сурагчдын эцэг эхтэй ажиллах

Сурагчийг бие хүн болгон төлөвшүүлэхэд, гэр бүл, эцэг

эхийн нөлөө асар их байдаг. Гэр бүл нь хүүхэд төрж

эрүүл саруул өсөн торниж хүмүүжих орчин юм.

Эцэг эхийн гол үүрэг бол хүүхдээ эрүүл чийрэг өсгөн

хөгжүүлж, ѐс суртахуун, гоо зүй, хөдөлмөр,

харилцааны болон биеэ зөв авч явах зөв хэвшилтэй

болгон хүмүүжүүлэхэд оршино.

Эцэг эхчүүд өөрийн хүүхдээ хамгаас илүү сайн мэддэг.

Иймээс сургалт хүмүүжлийн ажлын үр өгөөжийг

дээшлүүлэхийн тулд анги удирдсан багш нар

сурагчдын эцэг эхтэй хамтарч ажиллах хэрэгтэй.

Сурагчдын эцэг эхийн дунд зохиох ажил

Хүүхдийн ирээдүйн зан төлөв, дотоод сэтгэцийн мөн

чанар, ааш араншингийн төлөвшлийн 80-90% нь 3-5

насанд нь бүрддэг гэсэн эрдэмтдийн дүгнэлт байдаг.

Энэ нь хамтын ажиллагаа бүр цэцэрлэгийн үеэс ѐстойг

харуулж байна. Сургуульд орсон хойно ч хүүхдийн үйл

ажиллагаа эцэг эхээс салангид байвал үржил шимгүй

хөрсөнд үр суулгахтай адил байх болно.

Анги удирдсан багш болон эцэг эх нь хүүхдийн хөгжил

төлөвшил хүсэл эрмэлзлээр нягт холбогдсон нэгдмэл

нэгэн зорилготой сурган хүмүүжүүлэх баг, хамтлаг юм.

Энэ баг харилцан ойлголцож, хамтран ажиллахгүйгээр

хүүхдийн хөгжил төлөвшил зөв чиг хандлагатай болж

чадахгүй. Анги удирдсан багш нарын талаар авсан

нэгэн судалгаанд, “Ангитай ажиллахад бэрхшээл

тохиолдвол хэнд хандаж хамтран ажиллах санал тавих

www.zaluu.comwww.zaluu.com

Page 28: Diplom Xypaangui

вэ?” асуултад багш нарын 51.2% нь эцэг эхийг сонгож,

хүүхдийн асуудлыг гэр бүлтэй холбон үзсэн байдаг.

Хүүхдийн төлөө багш, эцэг эхчүүд хамтран ажиллах нь

тэдний сурч хүмүүжих нэгдмэл орчинг бүрдүүлнэ.

Энэхүү хамтын ажиллагаа нь дараах чиглэлтэй

байж болно:

1. Сурах арга барил эзэмшихэд нь туслах

2. Зан үйлийн зөв дадал хэвшил олгох

3. Сонирхол хэрэгцээг нь илрүүлэх

4. Хөгжил төлөвшлийн түвшинг оношлох

5. Цаашид сурч хөгжих таатай орчин бүрдүүлэх

Анги удирдсан багш нь нийгэм, сургууль, гэр бүлийг

хооронд нь холбодог гол субъект. Юуны түрүүнд эцэг

эхтэй байнгын холбоо тогтоож ажиллах ѐстой.

Ингэхдээ эцэг эхтэй уулзах цаг гаргаж, хүүхдийнх нь

талаар тодорхой мэдээлэл авах бас өгөх хэрэгтэй.

Жишээ нь:

А. Гэртээ ихэвчлэн юу хийх дуртай

Б. Чөлөөт цагаараа юу хийх дуртай

В. Гэртээ ямар ажил үүргийн хуваарьтай

Г. Гэрийн даалгавраа ямар нөхцөлд хийдэг г,м.

Эцэг эхийн сурган хүмүүжүүлэх мэдлэг, арга барил,

боловсролыг байнга дээшлүүлэх нь анги удирдсан

багшийн нэг гол зорилго байдаг. Үүний тулд дараах

ажлыг зохион байгуулж болно.

1. Эцэг эхийн хурал

а. Зохион байгуулалтын хурал: Анги бүрийн эцэг эхийн

зөвлөл нь хийх ажлын төлөвлөгөө, тайлан зэргийг

хамтран хэлэлцэх, ярих

б. Эцэг эхэд зориулсан сэдэвчилсэн хурал: “Сурагчдад

мэргэжлийн чиг баримжаа олгох нь”, “Сурагчдад сурах

арга барил эзэмшихэд туслах нь”, “Охид (хөвгүүд)-ын

хүмүүжилд юуг анхаарах вэ? г.м сэдвээр хурал

www.zaluu.comwww.zaluu.com

Page 29: Diplom Xypaangui

хийхээс гадна зочинтой лекц, бүлгийн ярилцлагын

хэлбэрийг ашиглаж болно.

в.Эцэг эх, сурагчдын хамтарсан хурал: Уг хурлаар эцэг

эх, хүүхдийн нийтлэг ашиг сонирхлыг хөндсөн

асуудлыг хэлэлцэнэ. Хурлыг ардчиллын хэм хэмжээ,

оролцооны сайн дурын хэлбэрт тулгуурлан зохион

байгуулна. Энэхүү хамтарсан хуралд сургуулийн

захиргааны төлөөлөгч, хичээл ордог бусад багш нар

оролцож болно.

г. Тодорхой асуудал шийдвэрлэх хурал: Ангийн

сурагчдын хөгжил, төлөвшил, хамт олны амьдралын

дотоод асуудлыг хэлэлцэх энэ хурлыг бүлгийн ажил,

бүтээлч даалгавар биелүүлэх, төсөлт ажлын тайлан

хэлэлцэх, бага хурал, маргааны хэлбэрээр явуулж

болно.

2. Асуулт хариултын уулзалт

3. Эцэг эхэд зориулсан нээлттэй хичээлийн

өдөрлөг зохиох

4. Танин мэдэхүйн ажил явуулах

5. Сэтгэл зүй, сурган хүмүүжүүлэх зөвөлгөө өгөх

6. Сурган хүмүүжүүлэх хичээл явуулах

7. Хамтран хөдөлмөрлөх

8. Чөлөөт цагаа хамт өнгөрүүлэх

а. Эцэг эхчүүдийн оролцоог сайжруулахын тулд

юу хийж болох вэ?

Эцэг эхийн оролцоог буй болго

Холбоо харилцаа тогтоо

Хамтын үйл ажиллагаанд оролцуул

(сургуулийн үдэшлэг, сайн дураар гүйцэтгэх ажилд

оролцохыг санал болгох)

Эцэг эхчүүдээс тусламж авах (үгийн

сүлжээ, хэлэх үг бэлтгэх, гар урлалын бүтээл хамтран

www.zaluu.comwww.zaluu.com

Page 30: Diplom Xypaangui

хийх, номын захиалга боловсруулах, хандивлагч эрж

хайхад туслалцаа авах)

Харилцааны сүлжээ, утас, эцэг эхийн

өрөөтэй болох, багш нар үүнийг санаачлан ангидаа

байрлуулж ажилладаг.

Хандивлах үйл ажиллагааг өргөн

хүрээтэй ѐслон тэмдэглэх

Эцэг эхийн зохицуулагчтай болох

(цалинтай болон сайн дурын)

Эцэг эхчүүдэд ямар хэрэгцээ, хүсэл

бодол, мөрөөдөл байгааг олж тогтоо

Эцэг эхчүүдээс судалгаа авах

(сургуулийн нэн тэргүүнд шийдвэрлэх асуудал юу

болох, хүүхэд болон сургуульд эцэг эх ямар нөлөө

үзүүлж чадах).

б. Эцэг эхийн оролцоог тогтворжуул

Эцэг эхийн чадвар, сонирхлыг судалж,

тэдний сонирхолд үндэслэн оролцоог буй болго

Уулзалтыг тогтмол зохион байгуул. Бүх

эцэг эхийг жигд оролцуулах үүднээс ийм уулзалтыг

сургууль дээр өглөө, орой давтан зохион байгуулж

болно.

Сургуулийн веб хуудас, эцэг эхчүүдийн

e_mail хаяг, эцэг эхчүүдэд зориулсан товхимолд сонин,

мэдээлэлийн хуудсыг байнга нийтэлж, түгээж байх

Эцэг эхчүүд, сургуулийн хамтын

ажиллагааны ололт амжилтаас бага гэлтгүй нийтэд

мэдээлж байх.

Эцэг эхэд зориулсан булан, өрөө

сургууль дээр байгуулсан байх. Энд эцэг эхчүүд

цугладаг, уулздаг байх.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 31: Diplom Xypaangui

Эцэг эхчүүдтэй харилцах халуун

дулаан уур амьсгал бүрдүүлэх

в. Эцэг эхийн манлайлалыг буй болго

Сайн дурын ажилтны мэдээллийн сан

бий болго. Сургуулийн ажилд сайн дураар туслах

сонирхолтой эцэг эхчүүдийн чадвар, цагийн боломж,

холбоо тогтоох хаяг зэргийг судалж, мэдээлэл цуглуул.

Сургуулийн эцэг эхийн төлөөлөгчдийн

зөвлөлийг тухайн орон нутгийн олон нийтийг, мөн эцэг

эхийн бүлгийг төлөөлж ажиллаж чадахаар бүрдүүл

Эцэг эхчүүдэд зориулсан сургалтыг эцэг эхийн

оролцоон үр дүнтэй болгох хөтөлбөрийг хэрэгжүүлэх

чадвартай болоход нь тус болохуйц зохион байгуулах

Анги удирдсан багшийн хамт олонтой ажиллахдаа

баримтлах зарчим:

1. Анги хамт олонтой ажиллах тодорхой чиг

зорилготой байх

Удирдсан ангийхантайгаа хэрхэн ажиллах

талаар төлөвлөгөө зорилго гаргах.

Сурагчидтайгаа хамтран жилийн соѐл,

хүмүүжлийн ажлуудаа төлөвлөх.

Төлөвлөгөөт ажлаа цаг бүрт нь хийж, үр дүнг

тооцон, хяналт тавих.

Сурагчид болон эцэг эх гэр бүлийн талаар илүү

ихийг мэдэхийн тулд нээлттэй болон хаалттай

судалгаа явуулах.

2. Сурагчийг хамт олны доор эвсэг хамтач

харьцаа үүсгэхийг хичээх

www.zaluu.comwww.zaluu.com

Page 32: Diplom Xypaangui

Аливаа үүрэгт ажил, хичээлээс бусад цагийн

ажилд аль болох анги хамт олны бүрэлдэхүүнээр нь

оролцуулах.

Чөлөөт цаг, амралтын мөчийг үр бүтээлтэй

хөгжилтэйгээр хамтдаа байх нөхцөлийг бүрдүүлэх.

Заал авах, зуслан, зугаалга зэрэгт боломжтой

цаг хугацааг харгалцан хянах нэмэлт асран

хамгаалагчийн хамт сурагчдыг хамруулах

Сурагчдын идэвхи санаачлага, оролцоонд

тулгуурлах

Сурагчдыг аль болох идэвхитэй, ухамсартай

байлгах арга замыг үргэлж эрэлхийлэх.

Анхны удаа өөрөө, дараа удаа нь сурагчдаар

бие даалган хүмүүжлийн ажлыг явуулах.

Сурагчдынхаа санаачилан бие даан хийж ирсэн

төлөвлөгөөт ажлыг аль болох дэмжих, засах,

урамшуулах.

Сурагчдын нас, хүйс, нийгэм сэтгэл зүйн болон

хувийн онцлогийг харгалзах

Сурагчдынхаа нас, сэтгэлзүйд таарсан лекц,

семинарт хамруулах.

Хувийн онцлогыг нь харгалзан үзэж бүх зүйлыг

сурагчидад. шахахгүй байх.

Нийгмийн сэтгэл зүйгээс улбаалан тэдэнд

сүүлийн үеийн мэдээ мэдээллийг хүргэх.

Сурагчдад өндөр шаардлага тавихын зэрэгцээ

тэднийг гүнээ хүндэтгэж байх

Хэрэгцээтэй үед нь сурагчиддаа өндөр

шаардлага тавих.

Зарим сурагчид шаардлага өндөр байхын

хирээр гарах үр дүн нь сайн байдаг гэдгийг санах.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 33: Diplom Xypaangui

Тэднийг ямагт хүндлэн, үнийг нь сонсох.

Сурагч нэг бүрийн сайн тал, ололт амжилтанд

түшиглэн ажиллах

Авьяас чадвартай хүүхдүүдэд түшиглэн

тэднийг бусдад нь үлгэр дуурайлал болгох.

Заримдаа магт, урамшуул.

Ангид хичээл заадаг багш нартай хамтарч

ажиллах, тэдний нэгдсэн шаардлагыг буй болгох

Бусад багш нарын магтаал, зэмлэлийн

сонсож анги удирдах үедээ ашиглах.

Хүмүүжлээс гадна сурлага, хичээлийнх нь

ерөнхий байдлыг мэдэх.

Зарим шаардлагатай сурагчдын эцэг эхтэй

нь тухайн хичээлийн багштай холбон өгөх.

Анги хамт олноо нэгдсэн давтлаганд

хамруулж хоцрогдлыг даван туулах.

Ангид зохиогдож буй ажлууд залгамж холбоо

хамааралтай байх

Ангид сурлага, хүмүүжлийн олон ажил зохиосон

ч үр дүн нь ганцхан сурагчдад чиглэж байх

Үүрэгт ажлыг сурагчдад адил тэгш хувиарлах.

Сурагчдын дунд сургалт хүмүүжлийн аливаа

ажлыг зохион байгуулахдаа хэлбэрдэх явдал, тогтсон

ойлголт, хандлага зэргээс үргэлж зайлсхийх.

Сургалт хүмүүжлийн ажлыг төлөвлөгөөний

дагуу эртнээс зохион байгуулалттай хийх.

Өөрийн болон анги хамт олондоо нэн

шаардлагатай байгаа хүмүүжлийн ажлыг цаг зав

сэтгэл гарган хийх

www.zaluu.comwww.zaluu.com

Page 34: Diplom Xypaangui

Судалгааны оршил

Энэхүү судалгааны ажилдаа Ерөнхий Боловсролын

сургалттай 11 жилийн Жигүүр цогцолбор болон I

сургуулиудын анги удирдсан 50 багш нарыг, мөн

түүнчлэн манай орны боловсролын системийн

томоохон салбар болох дээд сургалттай Дархан-Уул

аймгийн ХААИС, АУДС, ТДС, ДаТС болон Мандах

бүртгэл дээд сургуулиудын 50 багш нарыг хамрууллаа.

Тэднийг анги удирдан ажилласан жилээр нь үзүүлбэл:

1990 оноос Ардчилал манай

оронд гарч хүний эрх, эрх

чөлөө, илүү дээдэлдэг

болсонтой уялдан их дээд

боловсрол нээлттэй болсон

Өнөө үед манай орны

хэмжээнд олон тооны улсын

болон хувийн их, дээд

сургуулиуд үйл

ажиллагаагаа явуулан

ирээдүйн мэргэжилтэнгүүдийг бэлтгэж байна.

Тиймээс энэхүү дипломын ажлаараа дамжуулан

уламжлалт сургалттай болох дунд сургуулиудын анги

удирдагч багш нар, дээд сургуулиудын ангийн Зөвлөх

багш нарын анги удирдах ур чадвар болон түүний

зарчимуудын ялгааг харуулахыг зорилоо.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 35: Diplom Xypaangui

Асуулт -1

Та удирдсан ангийнхантайгаа ихэвчлэн ямар

байдалтай харьцдаг вэ?

а. баяртай б. жирийн в. залхсан г.

аймшигтай

Энэхүү асуулгыг

байдлаас үзэхэд

нийт дунд

сургуулийн

судалгаанд

хамрагдсан ангийн

багш нарын 45 нь

удирдсан

ангийнхантайгаа баяртай болон жирийн харьцдаг

хэмээн хариулсан байхад, дээд сургуулийн багш

нарын хувьд харин ч эсрэгээрээ 34 нь залхсан,

аймшигтай байдлаар харьцдаг гэжээ.

Энэ байдлаас үзэхэд Их, дээд боловсрол эзэмшигч

оюутан, залуус маань биеэ даасных уу, ангийн багш

нар маань ажлын байдлаасаа шалтгаалан тэдэнтэй

тийм ч сайн, сайхан харьцаж чаддаггүй нь харагдаж

байна.

16

4

29

12

3

21

2

13

0

5

10

15

20

25

30

Дунд 16 29 3 2

Дээд 4 12 21 13

1 2 3 4

www.zaluu.comwww.zaluu.com

Page 36: Diplom Xypaangui

Асуулт -2

Та болон танай ангийнханы хоорондын харьцаа ямар

түвшинд байна вэ?

а. Сайн б. Боломжийн в. Дунд зэрэг

г. муу

Энэхүү асуулганд

нийт багш нарын

маань хариулт нь

ерөнхийдөө

ойролцоо

байдалтай

байснаас үзэхэд

анги хамт олны

хоорондын харьцаа

их, дээд болон дунд

сургууль гэлтгүй ердийн байдалтай байдгийг харуулж

байгаа төдийгүй ангийн харьцаа муу байгаа байдал нь

анги хамт олны идэвхи, хүмүүжил, сурлаганд бүрэн

нөлөөлөхүйц асуудал учраас энэ тал дээр анхаарах нь

зүйтэй.

1210

24

28

109

43

0

5

10

15

20

25

30

Дунд 12 24 10 4

Дээд 10 28 9 3

1 2 3 4

www.zaluu.comwww.zaluu.com

Page 37: Diplom Xypaangui

Асуулт -3

Анги удирдахад авдаг цалингийн нэмэгдлээ та бүрэн

авч чаддаг уу?

а. Үгүй в. Хааяа (10-50%)

б. Заримдаа (60-90%) г. Дандаа авдаг

Анги

удиртгалынхаа

нэмэгдлээ

хичнээн хувьтай

авдаг вэ? гэсэн

асуултанд дунд

сургуулийн багш

нар бүрэн авдаг

гэж хариулсан

байхад харин Их, дээд сургуулийн багш нар огт

авдаггүй гэж 100% хариулсан байна. Судалгааны

явцад Их, дээд сургуулиудад ангийн багш бус Зөвлөх

багш хэмээх багш нар анги хамт олныг удирдан

чиглүүлдэг болохыг мэдэж авлаа.

10

50

15

0

17

0

8

00

10

20

30

40

50

Дунд 10 15 17 8

Дээд 50 0 0 0

1 2 3 4

www.zaluu.comwww.zaluu.com

Page 38: Diplom Xypaangui

Асуулт -4

Танд удирдсан ангийнхантайгаа харьцахад ямар

бэрхшээлүүд гардаг вэ?

а. Хүүхдүүдийн сэтгэхүй хэт өөр

б. дотно харьцах боломж олддоггүй

в. Эцэг эхийн нөлөөлөл

д. бүгд

е. бэрхшээл

байдаггүй

ѐ. бусад

Дунд

сургуулиудын хувьд ерөнхийд нь бэрхшээлүүдийн

хувьд бүх хувилбарт ойролцоо саналтай байхад Их,

дээд сургуулиудын хувьд нийт 42 нь “А” буюу

“Хүүхдүүдийн сэтгэхүй хэт өөр” гэж хариулсан нь

оюутан залуус маань өөрсдийгөө бүхнээс дээрд үзэж

багш нарыгаа зарим талаар үл ойшоогоод байгаа юм

болов уу гэж бодогдуулж байна.

10

42

11

0

10

0

4

8

4

0

12

0 0 00

5

10

15

20

25

30

35

40

45

дунд 10 11 10 4 4 12 0

дээд 42 0 0 8 0 0 0

1 2 3 4 5 6 7

www.zaluu.comwww.zaluu.com

Page 39: Diplom Xypaangui

Дүгнэлт

Судалгаанд оролцогч багш нарын яриа, санал, бодол

болон өөрийн оюутан байх энэхүү хугацаанд

ажигласан зүйлс, судалгааны явцад төрсөн сэтгэгдэл

зэргээ дүгнэхэд:

1. Багш хүн гэдэг нь жилээс жилд дадлага,

туршлага хуримтлуулан сурагчидыгаа ажигладаг,

тусладаг,дэмждэг, ачаалалаас хэзээ ч зугтдаггүй,

бүтээлч, цаг хугацааны бэрхшээлийг даван туулагч,

өөрийн эрх ашигаас түрүүнд сурагчдыгаа тавьж

байдаг, энэрэнгүй зөөлөн, өрөвч сэтгэлтэй Төрийн

албан хаагч юм.

2. Дунд сургуулийн багш нар нь тэр бүр

сургуулийн дарамт шахалт мэдрээд байдаггүй,

сурагчид болон тэдний эцэг эх, асран хамгаалагчидтай

ойр дотно ажиллаж чаддаг, сурагчдын ангийн ажил

буюу хүмүүжлийн ажлуудыг гардан хийдэг онцлогтой.

3. Зөвлөх багш нар нь магадгүй мэдээлэлийг

дамжуулагч, оюутан сургуулийг холбогч, хичээл

сонголтонд туслагч, зэрэг үүргийг хүлээдэг ба

харьцангуй жижиг дээд сургуулиудад өөр байж болох ч

томоохон сургуулиудад бол бараг оюутнуудтайгаа

дотно харьцаж чаддаггүй. Оюутан залуус хэдий бие

даасан байж болох ч Монголчуудын маань “Хүн

хэлэхээс нааш, цаас чичэхээс нааш” үнэхээр

гайхалтай.

Эцэг эх, төрсөн нутгаасаа хол эрдэм сурахаар ирсэн

тэдэнд ядаж эхний 1, 2 жилдээ зөвлөх багшийн

анхаарал, хайр халамж илүүдэхгүй болов уу.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 40: Diplom Xypaangui

Дэвшүүлж буй санаа

1. Шинэ хичээлийн жилийн эхэнд анги удирдсан багш

бүрт, ялангуяа залуу шинэ багш нарт сургалт семинар

явуулж тухайн жилийнхээ зорилго, зорилт төлөвлөгөө

боловсруулахад нь туслах, даган мөрдүүлж хэвшүүлэх

2. Аль болох залуу багш нарын ажиллах хүсэл, зориг

эрмэлзлэл зэргийг нь нэмэгдүүлэхийн тулд бичиг

цаас, судалгаа, анкетаар дарахгүй байх

3. Анги хамт олны анги доторх сайхан уур амьсгалыг

бүрдүүлэхийн тулд сургууль төдийгүй эцэг эхийн зүгээс

тэднийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх тал

дээр дэмжих нь зүйтэй..

4. Сурагчдынхаа төлөө сайн ажилласан, тэднээс нь

амжилтанд хүрсэн ангийн багшийг жил бүр тодруулж

“Хүүхдэд ээлтэй багш” цолоор шагнан урамшуулж

яагаад болохгүй гэж. Түүний ажилласан сурагчид

аймаг, улс, дэлхийн хэмжээний шагнал авах нь бус

хувь хүн гэсэн үүднээс бүрэн өөрчлөлт хийж чадсан

байх нь чухал. Бид албан байгууллага, бизнес

эрхлэгчдэд энэ мэт ижил цолыг өгдөг ч багш нар

хамгийн чухал, нандин, ухаант бүтээгдэхүүнүүдийг

өдөр бүр бэлтгэснээрээ нийгэмд нийлүүлж байгааг

санамаар л юм.

5. Дээд сургуулийн Зөвлөх багш нарын үүрэг,

хариуцлагыг нэмэгдүүлэн, анги хамт олонтойгоо илүү

www.zaluu.comwww.zaluu.com

Page 41: Diplom Xypaangui

Ном зүй

1. “Анги удирдах урлаг”

2. “Багшид өгөх 100 зөвөлгөө” УБ,1985

В.А.Сухомлипский

3. “Багшийн ажлын ур чадвар, түүний үнэлгээний

аргачлал боловсруулах асуудал” Дархан, 2008

Магистрант Л.Солонгын магистрын зэрэг

горилсон дипломын ажил

4. “Боловсрол судлал” сэтгүүл УБ,2007/07

5. “Боловсрол судлал” сэтгүүл УБ,2004/06

6. “Боловсрол судлалын ерөнхий үндэс” УБ,2002

УБИС, сурган-сэтгэл судлалын тэнхим

7. “Дээд сургуулийн сурган хүмүүжүүлэх зүй”

УБИС,2003

8. “Сурган хүмүүжүүлэх зүйн үндэс” УБ,2006, Багш-

2005 төсөл

9. “Сурган хүмүүжүүлэх зүйн ерөнхий үндэс”

УБ,1999 Ш.Ичинхорлоо С.Цэнд

www.zaluu.comwww.zaluu.com