7

Click here to load reader

Mongolian traffic research institute

Embed Size (px)

Citation preview

Page 1: Mongolian traffic research institute

10/15/13 Mongolian Traffic Research Institute

www.traffic-institute.mn/e_standart/e-05/e-05-01.html 1/7

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТАнгилалтын код 43.040.01

Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхийшаардлага

MNS 4598:2003

General requirement for technical condition of road vehicles MNS 4598:98-ын оронд

Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2003 оны 07-р сарын 07-ны өдрийн 33 тоот тогтоолоорбатлав.Энэ стандарт нь 2003 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хүчинтэй.Энэ стандартын үзүүлэлт, шаардлагыг заавал мөрдөнө.

1. Хэрэглэх хүрээЭнэ стандартаар Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцох бүх төрлийн

автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих шаардлагыг тогтооно.

2. Зорилго2.1. Энэ стандарт нь автотээврийн хэрэгслийн ашиглалтын сөрөг үр дагавруудыг багасгаж

хязгаарлах, хэмнэлт, экологи, хөдөлгөөний аюулгүйн үнэлгээг дээшлүүлэх, энэ талаар тавих төрийнхяналтыг хүчтэй болгох зорилготой.

2.2. Энэ стандартын шаардлагыг бүрэн хангасан автотээврийн хэрэгсэлд Монгол Улсын нутагдэвсгэр дээр замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл олгоно.

З. Норматив ишлэл1. ISO 6597:2002 Road vehicles with hydraulic braking systems with and without antilock device -

Measurement of braking performance2. ISO 10604:1993 Road vehicles - Measurement equipment for orientation of headlamp luminous

beams

4. Нийтлэг шаардлага4.1. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр автозамын хөдөлгөөнд оролцох бүх төрлийн автотээврийн

хэрэгсэл нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн шаардлагыг бүрэн хангасан байна.4.2. Автотээврийн хэрэгсэл нь төрөл бүрийн ачаа, зорчигч тээвэрлэх нөхцөл, автотээврийн

хэрэгсэлд тавих нийтлэг болон улс ба хот хоорондын харилцаанд ачаа, зорчигч, жуулчин тээвэрлэх,тэрчлэн нийтийн тээврийн автобус, таксинд тавих нэмэгдэл шаардлагуудыг бүрэн хангасан байна.

4.3. Эдэлгээний баталгаат гүйлт, гүйлтийн нөөц ихтэй, техникийн үйлчилгээ, засвар багашаардах, найдварт ажиллагааны түвшин өндөр байна.

4.4. Техникийн хувьд шинэлэг, хийц загвар, өнгө үзэмж сайн, хэмнэлттэй, шатахуун, тосолгооныматериал, ашиглалтын бусад материап бага зарцуулдаг байвал зохино.

4.5. 3амын хөдөлгөөнд оролцох автотээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн бүтэн,техникийн үйлчилгээ, тохиргоог бүрэн хийсэн, техникийн хяналтын улсын үзлэг, тооллогод хамрагдажтэнцсэн, замын хөдөлгеөнд оролцох зөвшөөрлийн гэрчилгээ авсан байна.

4.6. Автотээврийн хэрэгслийн улсын дугаар, таних болон ялгах тэмдэг, бичлэгүүд батлагдсанстандарт, техникийн шаардлагын дагуу бүрэн, үзэмж чанартай хийгдэж тавигдсан байна.

4.7. Автотээврийн хэрэгслийн тэвш, бүхээг, чингэлэг, гишгүүр, шат, бариул, суудал, түшлэг ньтээвэрлэлтийн нехцөл, стандартын шаардлагыг хангасан байна.

4.8. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр улс хоорондын болон дотоодын харилцаанд тээврийнүүрэг гүйцэтгэх автотээврийн хэрэгслийн жин, оврын зөвшөөрөгдөх дээд хэмжээ дор зааснаас илүүгүйбайна.

4.8.1. Автотээврийн хэрэгслийн бүрэн жин ба уртын зөвшөөрөгдөх дээд хэмжээ4.8.1.1. Автотээврийн хэрэгслийн бүрэн жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь:

- Хоёр голтой автотээврийн хэрэгсэлд - 18 тн- Гурван голтой тээврийн хэрэгсэлд - 24 тн- Дөрвөн голтой автотээврийн хэрэгсэлд - 38 тн- Таван голтой автотээврийн хэрэгсэлд - 40 тн- Зургаан голтой автотээврийн хэрэгсэлд - 44 тн

4.8.1.2. Автотээврийн хэрэгслийн уртын зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь:- 9-өөс дээш хүний суудалтай, 5.0-аас дээш тн нийт жинбүхий автобуснаас бусад төрлийн тээврийн хэрэгсэлд: - 12 м- 9-өөс дээш хүний суудалтай, 5 тонноос дээш нийт жин

Page 2: Mongolian traffic research institute

10/15/13 Mongolian Traffic Research Institute

www.traffic-institute.mn/e_standart/e-05/e-05-01.html 2/7

бүхий автобусанд: - 13.7м- чиргүүл: - 12 м- хагас чиргүүл бүхий зүтгүүрт цуваанд: - 16.5 м- ачааны автомашин ба чиргүүлээс бүрдсэн авто цуваа: - 18.75 м- бусад тээврийн хэрэгслийн цуваа: - 18.5 м

4.8.2. Нэг хөтлөгч тэнхлэг дээрх хамгийн их ачаалал 11.5 тн, хөтлөгдөх тэнхлэг дээрххамгийн их ачаалал 10 тн-оос тус тус ихгүй байна.

4.8.3. Автотээврийн хэрэгслийн өргөний хязгаар 2.5 м, ачаалласан өндөр 4.0 м-ээс илүүгүйбайна.

4.8.4. Харин хөдөө аж ахуйн (ургац хураах, цайруулах машин г.м.) болон зам барилгын (ихдаацын өөрөө буулгах ба хусах автомашин) ажилд зориулагдсан зарим өөрөө явагч хэрэгслийнөргөний зөвшөөрөгдөх дээд хязгаар 3.3 м-ээс илүүгүй байна. Зөвшөөрөгдөх хэмжээнээс илүүгарах тохиолдолд холбогдох байгууллагуудаас тусгай зөвшөөрөл авна.4.9. Хөдөлгөөний аюулгүй байдал, хүн ам, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх хөдөлгүүр,

агрегат, зангилаа, механизмуудын техникийн үзүүлэлтүүд нь зөвшөөрөгдөх норм, хүлцэх хэмжээнийүндэсний стандартад нийцсэн байна (Автомашины утааны найрлага дахь CO, CH, NO болон дуучимээний зөвшөөрөгдөх хэмжээний стандарт г.м ).

4.10. Хүч дамжуулах анги4.10.1. Хүч дамжуулах ангийн агрегат, зангилаа, эд ангиуд нь техникийн хувьд бүрэн, иж

бүрдэлтэй, холбоосуудын бэхэлгээ найдвартай, кардан гол савлагаагүй, ерөнхий дамжуулга ньхэвийн ажиллагаатай байна.

4.10.2. Дискэн холбоо нь нэг удаагийн даралтаар алгуур салж, залгагдаж, хий эргэдэггүйбайхын зэрэгцээ дөрөөний сул явалтын зай нь 20-45 мм, дискэн холбоог салгах хүч нь 15 кг-аастус тус ихгүй байна.

4.10.3. Хурдны хайрцгийн дамжуулгын залгах хүч 6 кг-аас ихгүй, дамжуулгууд нь алгуурзалгагддаг, ажиллагааны үед дуу чимээгүй эсвэл дуу чимээ маш бага байх шаардлагатай.4.11. Явах ангиЯвах ангийн үндсэн зангилаа, эд ангиуд нь техникийн хувьд бүрэн, холбоосуудын бэхэлгээ

найдвартай, тохиргоо бүрэн хийгдсэн, урд тэнхлэг, арал, их бие, нум, зөөлрүүл, зөөлөвч резинүүдийнбэхэлгээ сайн, дуу чимээгүй, ачааны үндсэн ба туслах арлын эд анги, тулгуурууд техникийн хувьдбүрэн, иж бүрдэлтэй байвал зохино.

5. Суудлын автомашинд тавих техникийн нэмэгдэл шаардлага5.1. Суудлын автомашины кузов

5.1.1. Суудлын автомашины кузов нь өнгө үзэмж, битүүмжлэл сайн, ялангуяа гадныорчноос тоос шороо, дуу чимээ, ус нэвтрэхгүй байвал сайн. Салхины болон хажуугийн, арыншилнүүд, шал, хаалга, капот, тээшний түгжээ бүрэн, эвдрэл гэмтэлгүй байна. Суудал, түшлэг ньтавлаг зөөлөн, жолоочийн биеийн жин, өндрөөс хамааруулж тохируулах боломжтой, жолоочзорчигчдын бие хөлрөх, чийг татах явдал гаргахгүй тусгай материалаар бүрсэн байна.

5.1.2. Урд ба арын суудалдаа үйлдвэрлэгчээс тавьсан аюулгүй бүс зайлшгүй байна. Энэзаалт 2003 оны 12 дугаар сарын 31-ээс хойш анх удаа бүртгэлд орж байгаа суудлын автомашиндхамаарна.5.2. Жолооны механизм

5.2.1. Жолооны хүрдний сул эргэлт нь 10 градусаас илүүгүй, эргүүлэхэд зөөлөн байна.5.2.2. Жолооны хүрдний зөвшөөрөгдөх сул эргэлт нь жолооны механизмын бүрдэл

хэсгүүдэд жигд хуваарилагдсан байна.5.3. Тоормосны систем

5.3.1. Ажлын болон зогсоолын тоормосны ажиллагаа нь найдвартай, хөдөлгөөний

удаашралтын хамгийн доод хэмжээ 5.8 м/сек2 байна.

5.3.2. Хөделгеөний удаашралт 8 м/сек2 хүртэл явагдах үед урд дугуйнууд хойддугуйнуудаас урьтаж тоормослоно.

5.3.3. Зогсоолын тоормос нь 23.0 %-ийн налууд уг автомашиныг хөдөлгөөнгүй барьж байхшаардлагатай.5.4. Явах анги

5.4.1. Дугуйн хийн даралтын байвал зохих хэмжээг үйлдвэрлэгч тухайн автомашины хийцзагвар, бүтцээс хамааруулан тодорхойлно.

5.4.2. Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ 1.6 мм-ээс багагүй байх бөгөөддугуйны элэгдлийн тэмдэглэгээний хязгаар хүрсэн тохиолдолд ашиглахыг хориглоно.5.5. Цахилгаан тоноглол

5.5.1. Гэрэлтүүлэг дохиоллын хэрэгслүүдээр, тухайлбал гэрлийн шил, чийдэн, ойлгогч г.м.

Page 3: Mongolian traffic research institute

10/15/13 Mongolian Traffic Research Institute

www.traffic-institute.mn/e_standart/e-05/e-05-01.html 3/7

иж бүрдэл, бүрэн тоноглогдсон, тэдгээр нь олон улсын шаардлага хангасан байна.5.5.2. Урд гэрлийн тохиргоо алдагдаагүй хэвийн байна. Ойрын гэрлийг тусгалын хязгаар нь

доод тал нь 1%-ийн (10мм/м) хазайлттай байхаар тохируулна. Гэрлийн тусгалын чадлын хэмжээ10.000-225.000 cd байна.

5.5.3. Хурд хэмжүүр нь баталгаажуулагдсан байх бөгеөд дуут дохио бүрэн ажиллагаатайбайна.

5.5.4. Гэрлийн өнгө:- урд гэрэл: цагаан- манангийн гэрэл: шар- хойд гэрэл: улаан- хажуугийн гэрэл: шар- зогсоолын гэрэл: улаан- дохионы гэрэл: улбар шар- ухрах хөдөлгөөний гэрэл: цагаан байна.

5.6. Бусад нэмэгдэл төхөөрөмж, хэрэгслүүд5.6.1. Жолоочийн ажиллах, зорчигчдын аятай тавлаг зорчих нөхцлийг бүрэн хангахын тулд

дараах нэмэгдэл хэрэгсэл, төхөөрөмжүүдээр тоноглогдсон байх шаардлагатай. Үүнд:- нарны хаалт- гал унтраагуур- жолоочийн иж бүрэн багаж хэрэгсэл- автомашины өргүүр (домкрат)- нөөц дугуй (1 ширхэг)- дугуйн ивүүр (2 ширхэг)- эмийн сан- ослын зогсолтын тэмдэг

6. Нийтийн тээврийн автобусанд тавих техникийн нэмэгдэл шаардлага

6.1. Автобусны кузовӨнгө үзэмж, битүүмжлэл сайн, ялангуяа гадны орчноос ус чийг, тоос шороо нэвтрэхгүй, мөн

жолоочийн бүхээг нь зорчигчдын танхимаас тусгаарлагдсан байна.6.1.1. Хотын доторхи нийтийн тээврийн үйлчилгээний автобус нь 2-3 хаалгатай, багтаамж нь

зорчигчдын суудал цөөн, зогсоогоор явах зорчигчдын тоо илүүтэй, орох гарах хаалганы орчимдболон эгнээ хоорондын зай өргөн байвал зохино. Харин хот хоорондын, хот орчмын, улсхоорондын харилцаанд ажиллах автобус нь 1-2 хаалгатай, бүх зорчигчид сууж явахаар олонсуудал, гар тээшний тавиураар тоноглогдсон байна.

6.1.2. Автобусны бариулын өндөр шалнаас дээш 1800 мм-ээс ихгүй, хүүхэд болон намханнуруутай зорчигчдод зориулсан намсгасан нэмэлт бариултай, орох гарах хаалганы шатныгишгүүрийн өндөр 300 мм-ээс ихгүй байвал зохино.

6.1.3. Зорчигчдын танхим нь эрүүл ахуй, ариун цэвэр, галын болон хөдөлгөөний аюулгүйншаардлагыг бүрэн хангасан, дулаацуулга, агааржуулалт, салхижуулалтын систем, ослыннэмэгдэл хаалга, цонх, нээлхий, гал унтраагуур, эмийн сан зэргээр тоноглогдож хангагдсанбайна.

6.1.4.1. Хот болон улс хоорондын харилцаанд ажиллах автобус нь зөөлөн суудал,түшлэгтэй, тэдгээр нь жолооч зорчигчдын биеийн жин, өндрөөс хамааруулан тохируулахболомжтой, бие хөлрөх, чийг татах явдал гаргахгүй тусгай материалаар бүрсэн байна.

6.1.4.2. Бүх төрлийн автобусны салхины болон хажуугийн, арын шилнүүд, хаалга,шил, зорчигчдын ачаа тээшний хонгилын түгжээ бүрэн, сандал түшлэг эвдрэл гэмтэлгүй,оврын гэрэл цацруулагчтай байна.

6.2. Жолооны механизм6.2.1. Жолооны хүрд нь эргүүлэхэд зөөлөн, түүний сул эргэлт нь 20 градусаас илүүгүй

байна.6.2.2. Жолооны хүрдний зөвшөөрөгдөх сул эргэлт нь жолооны механизмын бүрдэл

хэсгүүдэд жигд хуваарилагдсан байна.6.3. Тоормосны систем

6.3.1. Ажлын болон зогсоолын тоормосны ажиллагаа найдвартай, ажлын тоормосны дөрөөн

дээр үйлчлэх хүч 30 кг-аас ихгүй, хөдөлгөөний удаашралтын хамгийн доод хурд 5 м/сек2 байна.Мөн зогсоолын тоормос нь 23%-н налууд автобусыг хөдөлгөөнгүй барьж байх шаардлагатай.6.4. Явах анги

6.4.1. Дугуйн хээ, элэгдэл жигд байхын зэрэгцээ хээний гүн нь газарт тулах хэсгээрээ 2.0мм-ээс багагүй байх бөгөөд дугуйны элэгдлийн тэмдэглэгээний хязгаар хүрсэн тохиолдолдашиглахыг хориглоно.

Page 4: Mongolian traffic research institute

10/15/13 Mongolian Traffic Research Institute

www.traffic-institute.mn/e_standart/e-05/e-05-01.html 4/7

6.5. Цахилгаан тоноглол6.5.1. Автобусны гадна дотор талын болон оврын, мөн маршрут заах, таних тэмдгийн,

гишгүүр, хаалга, суудал орчны гэрэлтүүлэг бүрэн, тэдгээр нь олон улсын стандартын шаардлагахангасан байна. Бүх багтаамжийн автобус нь тоормосны системд гэмтэл гарсан үед мэдээлэхдохиоллын системтэй байна. Бүх багтаамжийн автобусны хөдөлгүүр, хоромхон зуур унтраахаваарын болон аккумулятор салгагч зэргээр тоноглогдсон, тэдгээрийн удирдлага нь жолоочийнсуудлын дэргэд ойрхон байрласан байх шаардлагатай.6.6. Бусад нэмэгдэл төхөөрөмж, хэрэгслүүд

6.6.1. Жолоочийн ажиллах, зорчигчийн тавлаг нөхцөлийг бүрэн хангахын тулд дараахнэмэгдэл хэрэгсэл, төхөөрөмжүүдээр тоноглогдсон байна. Үүнд:

- чанга яригч, радио, магнитофон- эмийн сан- гал унтраагуур- цонхны хөшиг /зорчигчдын талын цонхонд/- гар тээш тавих байр- автомашины өргүүр- жолоочийн иж бүрэн багаж- нөөц дугуй /1-2 ширхэг/- зорчигчдын ачаа тээшний хонгил /сав/- дугуйн ивүүр /4ширхэг/- ослын зогсолтын тэмдэг

Тайлбар 1: *Хот хоорондын болон улс хоорондын харилцааны алсын тээвэрт ажиллах автобусандхамаарна.

7. Ачаа тээврийн автомашинд тавих техникийн нэмэгдэл шаардлага7.1. Ачааг тээвэрлэх явцад түүнийг бүрэн бүтэн, гэмтэлгүй хүргэх болон бороо, цас, тоос, шороо

зэрэг байгалийн бусад нөлөөллөөс хамгаалахаар сайтар битүүмжлэгдсэн, түргэн муудаж гэмтдэгхүнсний зүйлийг тээхэд хөргөгч бүхий /рефрижератор/ битүү бүрхүүлтэй, овор ихтэй, хүнд урт ачаагтээвэрлэхэд найдвартай бэхэлгээгээр хангагдсан байна. Мөн тусгай зориулалтын автотээврийнхэрэгслийн төрөлжсөн бүхээг, тэвш, механизм, нэмэгдэл тоноглолууд техникийн хувьд бүрэн,хөдөлгөөний болон аюулгүй үйл ажиллагааны шаардлагыг бүрэн хангасан байна. Чиргүүлтэй ажиллахавтомашины чиргүүл, их даацын хагас чиргүүлийн тоормосны систем, гэрэл дохиоллын хэрэгслүүдбүрэн, чиргүүлийн гар, чирэгч хэрэгсэл, холбогч эмээл зэрэг хэрэгслэлүүд техникийн хувьд бүрэн,найдвартай ажиллагаатай байвал зохино.

7.2. Жолооны механизм7.2.1. Жолооны хүрд нь эргүүлэхэд зөөлөн түүний сул эргэлт нь 25 градусаас илүүгүй

байна.7.2.2. Жолооны хүрдний зөвшөөрөгдөх сул эргэлт нь жолооны бүрдэл хэсгүүдэд жигд

хуваарилагдсан байна.7.3. Тоормосны систем

7.3.1. Ажлын болон зогсоолын тоормосны ажиллагаа найдвартай, хөдөлгөөний

удаашралтын хамгийн доод хурд 5 м/сек2-аас багагүй, ажлын тоормосны дөрөөн дээр үйлчлэххүч нь 30 кг-аас ихгүй, зогсоолын тоормос нь 16%-ийн налууд бүрэн ачаатай автомашиныгхвдвлгөөнгүй барьж байх шаардлагатай. Зүтгүүр автомашины чиргүүл, хагас чирүүлийн тоормоснь бүрэн ажиллагаатай, бүх дугуйндаа зэрэг барьж байх шаардлагатай.

7.3.2. Чиргүүл нь зүтгүүр автомашиныг татах буюу мөргөхөөс зайлсхийх зорилгоор зүтгүүравтомашин ба чиргүүлийн тоормосны идэвхжил тохирч байх шаардлагатай.7.4. Явах анги

7.4.1. Дугуйн хээний элэгдэл жигд, хээний газарт тулах хэсгийн гүн 1.0 мм-ээс багагүйбайна.7.5. Цахилгаан тоноглол

7.5.1. Гэрэлтүүлэг, дохиоллын хэрэгслүүдээр, тухайлбал гэрлийн шил, чийдэн, ойлгогч г.м.иж бүрдэл, бүрэн тоноглогдсон, гэрэлтүүлэг нь тод байхын зэрэгцээ, чиргүүлтэй ажиллахавтомашин, оврын гэрэл, бүхээг дээрх гэрэл дохио, манангийн гэрлээр бүрэн тоноглогдсонбайна.

7.5.2. Урд гэрлийн тохиргоо алдагдаагүй хэвийн байна. Ойрын гэрлийг тусгалын хязгаар ньдоод тал нь 1%-ийн (10мм/м) хазайлттай байхаар тохируулна. Гэрлийн чадлын хэмжээ 10.000-225.000 cd байна.

7.5.3. Гэрлийн өнгө:- урд гэрэл: цагаан- манангийн гэрэл: шар

Page 5: Mongolian traffic research institute

10/15/13 Mongolian Traffic Research Institute

www.traffic-institute.mn/e_standart/e-05/e-05-01.html 5/7

- хойд гэрэл: улаан- хажуугийн гэрэл: шар- зогсоолын гэрэл: улаан- дохионы гэрэл: улбар шар- ухрах хөдөлгөөний гэрэл: цагаан байна.

7.6. Жолоочийн бүхээг7.6.1. Жолоочийн бүхээгний салхины, мөн хажуугийн ба арын шил зориулалтын бөгөөд

гэмтэлгүй, бүрэн, хаалга, гишгүүр, капот нь сөхөгддөг, бүхээгний нугасан холбоосны бэхэлгээ,түгжээ найдвартай сайн байвал зохино. Мөн жолоочийн суудал, түшлэг зөөлөн, жолоочийнбиеийн жин, өндрөөс хамааруулж тохируулах боломжтой, удаан суухад бие тавгүйтэх, хөлрөх,чийг татах явдал гаргахгүй тусгай материалаар бүрсэн байна.7.7. Кузов

7.7.1. Туслах арал, хөндлөн ба дагуу гуяны тулгуурын бэхэлгээ найдвартай, автомашинытэвшний шал, аравч хашлагууд зай завсаргүй, бүрэн түгжигддэг, битүү бүрхүүл бүхий кузов ньбитүүмжлэл сайтай, лацдаж ломбодох нөхцөл хангасан байвал зохино.7.8. Бусад нэмэгдэл төхөөрөмж, хэрэгслүүд

7.8.1. Ачаа тээврийн автомашин нь дараах нэмэгдэл төхөөрөмж, хэрэгслүүдээртоноглогдсон байх шаардлагатай. Үүнд:

- эмийн сан- нарны хаалт- магнитол /радио, магнитофон/- гал унтраагуур /2 ширхэг/- паяльник*- жолоочийн иж бүрэн багаж- нөөц дугуй /1-2 ширхэг/- автомашины өргүүр, домкрат- дугуйн ивүүр /4 ширхэг/- чирэх тросс*- тент /тэвшний битүү бүрхүүл/- бүтээлэг, татлага- ослын зогсолтын тэмдэг

Тайлбар 2: *Хот хоорондын болон улс хоорондын харилцааны алсын тээвэрт ажиллах автобусандхамаарна.

8. Чиргүүл, хагас чиргүүлд тавих техникийн нэмэгдэл шаардлага8.1. Нэгээс дээш чиргүүл, хагас чиргүүл хэрэглэхийг хориглоно. Хагас чиргүүлийн араас чиргүүл

залгахыг хориглоно.8.2. Чиргүүлийн зөвшөөрөгдөх дээд жин болон хагас чиргүүлийн тэнхлэгт ноогдох ачааны

зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх нийт жингээс 1.5 дахинаас илүүгүйбайна. Суудлын автомашинд залгасан чиргүүлийн нийт жин тухайн тээврийн хэрэгслийн ачаагүйжингээс илүүгүй байна.

8.3. Чиргүүл буюу хагас чиргүүлийн зөвшөөрөгдөх өргөн нь тээврийн хэрэгслийнхээ хоёр хажуутал руу 10 см-ээс илүү гарах ёсгүй.

8.4. Холбоос8.4.1. Чиргүүл, хагас чиргүүл тохирох холбоостой байна. Чигээрээ яваа нөхцөлд тээврийн

хэрэгслийн болон чиргүүл, хагас чиргүүлийн дугуйнуудын хоорондын зай тогтмол байх ба нумзэрэг эд ангиуд өөрчлөлттэй байж болно.

8.4.2. Чиргүүл, хагас чиргүүлийн холбоосны эд ангиуд чирэгч тээврийн хэрэгсэлтэйгээуялдан уян хатан холбогдсон байхаар байрласан байна.8.5. Тоормос

8.5.1. Чиргүүл, хагас чиргүүл бүрэн сайн ажиллагаатай, доод тал нь тоормосны 1системтэй байна. 750 кг-ийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ бүхий чиргүүлийн хувьд энэхүү хэмжээнь чирэгч хэрэгслийн нийт жингийн 50%-иас хэтэрсэн тохиолдолд тоормосны системшаардлагатай.

8.5.2. Чиргүүл, хагас чиргүүл нь чирэгч тээврийн хэрэгслээс салгагдсан тохиолдолдтоормосыг идэвхжүүлэх боломжтой байна.

8.5.3. Тоормосны хувьд чирэгч тээврийн хэрэгсэл ба чиргүүл, хагас чиргүүлийн холбоосэвдэрсэн тохиолдолд чиргүүл, хагас чиргүүл автоматаар тоормослохоор байна.

8.5.4. Хөл тоормосны идэвхжил нь чиргүүл чирэгч хэрэгслийг татах, эсвэл түлхэхээсзайлсхийх үүднээс чирэгч хэрэгслийнхээ тоормосны идэвхжилтэй нийцэж байх ёстой.8.6. Цахилгаан тоноглол

Page 6: Mongolian traffic research institute

10/15/13 Mongolian Traffic Research Institute

www.traffic-institute.mn/e_standart/e-05/e-05-01.html 6/7

8.6.1. Чиргүүл, хагас чиргүүл нь урд талаасаа бусад гэрэлтүүлэх болон дохиоллынхэрэгслээр тоноглогдсон байна.

8.6.2. Чиргүүл, хагас чиргүүлийг гэрэлтүүлэггүй нийтийн эзэмшлийн зам дээр тавихдааурд талд нь цагаан, хойд талд нь улаан өнгийн гэрэл асаасан байна.8.7. Арал

8.7.1. Чиргүүл, хагас чиргүүлийн аралд ачааны автомашинтай адил шаардлага тавигдана.8.8. Их бие

8.8.1. Чиргүүл, хагас чиргүүлийн их биөд ачааны автомашинтай адил шаардлагатавигдана.

9. Мотоциклд тавих техникийн нэмэгдэл шаардлага

9.1. Жолооны механизм9.1.1. Жолооны механизм баруун зүүн гар тийш 25 градус эргэх ба жолоочид аль ч

чиглэлд гараа тавих зай хангалттай байх ёстой. Гар нь жолоочийн суудлаас дээш 300 мм-ээсилүүгүй өндөртэй, гар хоорондын зай нь 550 мм-ээс дээш байна.9.2. Тоормос

9.2.1. Мотоцикл хоёр тусдаа удирдлага бүхий ажлын тоормостой байх ба эдгээр нь доодтал нь холбогдсон дугуйндаа үйлчилж байна. Тоормосны идэвхжил 50 хувиас доошгүй байна.

Тоормосны удаашралт нь урд дугуйнд 3.9 м/сек2, хойд дугуйнд 3.1 м/сек2 байна.9.3. Арал

9.3.1. Дугуйн хээний гүн 1.0 мм-ээс багагүй байна.9.4. Цахилгаан тоноглол

9.4.1. Мотоцикл нь холын гэрэл, ойрын гэрэл, оврын урд гэрэл, оврын хойд гэрэл,дугаарын гэрэл, арын ойлгогч улаан гэрэл, зогсолтын гэрэл тус бүр нэг ба дуут дохиотой байна.Мотоциклын шаахай оврын урд ба хойд гэрэл тус бүр нэгтэй байна.

10. Нам аралтай чиргүүлд тавих шаардлага

10.1. Нам аралтай чиргүүл гэж жин, хэмжээ, тэнхлэгийн даацын хувьд ердийн чиргүүл, хагасчиргүүлээс том, онцгой хүнд жинтэй овор ихтэй ачаа тээвэрлэхэд зориулагдсан ачааны автомашин,трактор, өөрөө явагч хэрэгсэлд холбосон чиргүүл, хагас чиргүүлийг хэлнэ.

10.2. Ачаа бүхий нам аралтай чиргүүл, хагас чиргүүлийн зөвшөөрөгдөх дээд хурд дараахнөхцөлд 60 км/ц байж болно. Үүнд:

- тэнхлэгийн даац 10 тн-оос хэтрэхгүй байх- тээврийн хэрэгслийн цувааны зөвшөөрөгдөх дээд жин 100 тн-оос хэтрэхгүй нам аралтай

чиргүүл, хагас чиргүүлийн тоормосны идэвхжил доод тал нь 45% байх- тэнхлэг бүр нумтай байх- тэнхлэгт ноогдох ачаалал 10 тн-оос хэтэрвэл хийн нумтай байх.

10.3. Ачаа бүхий нам аралтай чиргүүл, хагас чиргүүлийн зөвшөөрөгдөх дээд хурд дараахнөхцөлд 45 км/цаг байж болно. Үүнд:

- тээврийн хэрэгслийн цувааны аль ч тэнхлэгийн ачаалал нэг дугуй нь өргөгдсөнтохиолдолд 10 тн-оос, 2 дугуй нь өргөгдсөн тохиолдолд 12 тн-оос хэтрэхгүй байх

- тээврийн хэрэгслийн цувааны зөвшөөрөгдөх нийт жин 150 тн-оос хэтрэхгүй байх- нам аралтай чиргүүл, хагас чиргүүлийн тоормосны идэвхжил доод тал нь 45% байх- тэнхлэг бүр нумтай байх- нэг болон хэд хэдэн тэнхлэгт ноогдох ачаалал 10 тн-оос хэтэрвэл хийн нумтай байх.

10.4. Ачаа бүхий нам аралтай чиргүүл, хагас чиргүүлийн зөвшөөрөгдөх дээд хурд дараахнөхцөлд 30 км/цаг байж болно. Үүнд:

- тээврийн хэрэгслийн цувааны аль ч тэнхлэгийн ачаалал нэг дугуй нь өргөгдсөнтохиолдолд 10 тн-оос, 2 дугуй нь өргөгдсөн тохиолдолд 12 тн-оос хэтрэхгүй байх

- тээврийн хэрэгслийн цувааны зөвшөөрөгдөх нийт жин 150 тн-оос хэтрэхгүй байх- нам аралтай чиргүүл, хагас чиргүүлийн тоормосны идэвхжил доод тал нь 30% байх- тэнхлэг бүр нумтай байх- нэг болон хэд хэдэн тэнхлэгт ноогдох ачаалал 10 тн-оос хэтэрвэл хийн нумтай байх

10.5. Бусад тохиолдолд ачаа бүхий нам аралтай чиргүүл, хагас чиргүүлийн зөвшөөрөгдөх дээдхурд 15 км/цаг байна. Тоормосны идэвхжил доод тал нь 18% байна.

10.6. Ачаагүй нам аралтай чиргүүл, хагас чиргүүл нь ердийн чиргүүл, хагас чиргүүлийн жинхэмжээнд тавих шаардлагуудыг хангасан тохиолдолд зөвшөөрөгдөх дээд хурд нь 70 км/цаг байна.Шаардлага хангасан нөхцөлд ачаа бүхий нам аралтай чиргүүп, хагас чиргүүлийн зөвшөөрөгдөх дээдхурд 60 км/ц ба бусад тохиолдолд 45 км/цаг байна.

10.7. Тээврийн хэрэгслийн хөтлөгдөх тэнхлэгийн ачаалал тээврийн хэрэгслийн цуваанызөвшөөрөгдөх нийт жингийн доод тал нь 20%-тай тэнцүү байна.

Page 7: Mongolian traffic research institute

10/15/13 Mongolian Traffic Research Institute

www.traffic-institute.mn/e_standart/e-05/e-05-01.html 7/7

10.8. Холбоос10.8.1. Холбоос нь 7.8 ба 7.9-д заасан шаардлагуудыг хангасан байна.

10.9. Тоормос10.9.1. Нам аралтай чиргүүл, хагас чиргүүл доод тал нь бүрэн, найдвартай ажиллагаа

бүхий тоормосны нэг системтэй байна.10.9.2. Нам аралтай чиргүүл, хагас чиргүүлийг чирэгч тээврийн хэрэгслээс салгасан

тохиолдолд тоормос идэвхжих ёстой.10.9.3. Тоормосны хувьд чирэгч тээврийн хэрэгсэл ба нам аралтай чиргүүл, хагас

чиргүүлийн холбоос эвдэрсэн тохиолдолд нам аралтай чиргүүл, хагас чиргүүл автоматаартоормослох боломжтой байна.

10.9.4. Нам аралтай чиргүүл, хагас чиргүүл гар болон ажлын тоормостой байна.10.9.5. Хөл тоормосны идэвхжил нь нам аралтай чиргүүл чирэгч хэрэгслийг татах, эсвэл

мөргөхөөс зайлсхийх үүднээс чирэгч хэрэгслийн тоормосны идэвхжилтэй тохирч байх ёстой.10.10. Цахилгаан тоноглол

10.10.1. Нам аралтай чиргүүл, хагас чиргүүл урд талынхаас бусад гэрэлтүүлэх болондохиоллын хэрэгслээр тоноглогдсон байна.

10.10.2. Хэрэв нам аралтай чиргүүл, хагас чиргүүлийн өргөн тээврийн хэрэгслийн өргөнөөсаль аль тийш 10 см-ээс хэтэрч байвал газрын гадаргуугаас 1 м-ийн өндөрт оврын гэрэлтэй байна.10.11. Арал

10.11.1. Нам аралтай чиргүүл, хагас чиргүүл нь ердийн чиргүүл, хагас чиргүүлд тавихшаардлагыг хангасан байна.10.12. Их бие

10.12.1. Нам аралтай чиргүүл, хагас чиргүүл нь ердийн чиргүүл, хагас чиргүүлд тавихшаардлагыг хангасан байна.

ТӨГСӨВ.