17
Монгол орны UN-REDD Үндэсний хөтөлбөрийн 2016 оны хураангуй тайлан

Монгол орны UN-REDDreddplus.mn/mon/wp-content/uploads/2018/09/REDD-Mongolia... · 2018-12-14 · тэдгээрийн төсөвт өртөг нь “Босго үнэ”-ээс

  • Upload
    others

  • View
    0

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: Монгол орны UN-REDDreddplus.mn/mon/wp-content/uploads/2018/09/REDD-Mongolia... · 2018-12-14 · тэдгээрийн төсөвт өртөг нь “Босго үнэ”-ээс

Монгол орны UN-REDD

Үндэсний хөтөлбөрийн 2016

оны хураангуй тайлан

Page 2: Монгол орны UN-REDDreddplus.mn/mon/wp-content/uploads/2018/09/REDD-Mongolia... · 2018-12-14 · тэдгээрийн төсөвт өртөг нь “Босго үнэ”-ээс

Хөтөлбөрийн танилцуулга

Нэр Монгол орны UN-REDD Үндэсний Хөтөлбөр

Хугацаа 09.2015 – 08.2018

Хэрэгжүүлэгч БОАЖЯ, НҮБХХААБ, НҮБХХ, НҮББОХ

Төсөв Нийт төсөв 3,996,450 ам.доллар.

Үүний НҮБХХ – 2,396,800, НҮБХХААБ – 1,171,650, НҮББОХ – 428,000.

UN-REDD Хөтөлбөрийн санхүүжилттэй хэрэгжиж буй энэ хөтөлбөр нь Монгол

улсын “Үндэсний REDD+ -д бэлтгэх төлөвлөгөө”-г хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж

байна. Үндэсний REDD+ -д бэлтгэх төлөвлөгөөг хэрэгжүүлэх урьдчилсан төсөв

9,740,000 ам.доллар бөгөөд дараах эх үүсвэрээс бүрдүүлэхээр төлөвлөсөн:

Монгол улсын Засгийн газар: 2,000,000 ам.доллар /Бэлтгэх

төлөвлөгөөнд/

UN-REDD Үндэсний хөтөлбөр: 3,996,450 ам.доллар

Бусад: 500,000 ам.доллар /UN-REDD Зорилтот дэмжлэг үзүүлэх

төсөл/

Бусад: 1,400,000 /GIZ/

Бусад: 900,000 /GEF/FAO

Зорилго

UN-REDD Үндэсний хөтөлбөрийн гол зорилго бол Монгол Улсын Засгийн Газарт

• REDD+ -ийн буюу Ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, хуримтлалыг нэмэгдүүлэх Үндэсний Стратегийг боловсруулж, хэрэгжүүлэх

• Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн “Варшавын тунхаг”-ийн хүрээнд бий болсон REDD+-ийн үр дүнд суурилсан урамшуулал авах нөхцөл, шаардлагуудад нийцүүлэхэд дэмжлэг үзүүлэх болно.

Зорилт

1. Үндэсний REDD+-ийн удирдлага, бүтэц зохион байгуулалт бий болж, талуудын мэдлэг, ойлголт, хамтын ажиллагаа, оролцоо сайжирна.

2. Үндэсний REDD+ Стратегийг боловсруулна. 3. Ойн хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн суурь түвшинг тогтооно. 4. Үндэсний ойн мониторингийн систем, сөрөг нөлөөллөөс сэргийлэх

мэдээллийн системийг бий болгоно.

Page 3: Монгол орны UN-REDDreddplus.mn/mon/wp-content/uploads/2018/09/REDD-Mongolia... · 2018-12-14 · тэдгээрийн төсөвт өртөг нь “Босго үнэ”-ээс

Хураангуй тайлан

Монгол орны UN-REDD Үндэсний Хөтөлбөрийн хэрэгжилтийн хугацаанд ойн хомсдол, доройтлоос

үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах бодлого, арга хэмжээ, тэдгээрийг хэрэгжүүлэх үйл

ажиллагааны болон хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг агуулсан REDD+ийн Үндэсний Стратегийг

холбогдох талуудын оролцоотойгоор, үндэсний хөгжлийн бодлого, тэргүүлэх чиглэлүүдтэй (Монгол

улсын тогвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Ногоон хөгжлийн бодлого, төрөөс ой, хүнс, хөдөө

аж ахуй, эрдэс баялагийн талаар баримтлах бодлогууд, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020

оны үйл ажиллагааны хөтөлбөр гэх мэт) уялдуулан боловсруулах ажлыг эхлүүллээ. Түүнчлэн ойн

мониторингийн системийг сайжруулах, улмаар хүлэмжийн хийн ялгарал болон шингээлтийн

хяналтын түвшинг тодорхойлох, REDD+-ийг хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааг тодорхой

болгох зэрэг үйл ажиллагаа, арга хэмжээг тодорхойлон ажиллаж байна. Ингэхдээ тус хөтөлбөрийн

тогтвортой байдлыг хадгалах үүднээс иргэний нийгмийн оролцоог хангах, холбогдох бусад

салбаруудын бодлого, стратегитай уялдуулах, үр дүнтэй зохион байгуулалтыг бэхжүүлэхэд чиглэж

байна.

Үйл ажиллагаа

Өнгөрсөн хугацаанд Хөтөлбөр хэрэгжүүлэх нэгжийг байгуулж, багийг бүрдүүлэн бусад төсөл,

хөтөлбөр, салбарын эрдэмтэн судлаачид, төрийн болон төрийн бус, иргэний нийгмийн

байгууллагууд, ой бүхий аймгийн ойн нөхөрлөлүүд, холбогдох бусад талуудад Хөтөлбөрийн

зорилго, зорилт, үйл ажиллагааг танилцуулан, талуудтай хамтран ажиллаж,

зөвлөлдөх зэргээр REDD+-д талуудын оролцоог хангах ажлыг эхлүүлээд тодорхой үр дүнд хүрээд

байна. Тухайлбал, олон салбарын төлөөллөөс (Сангийн яам, УУХҮЯ, ХХААХҮЯ, Үндэсний хөгжлийн

газар, УЦУОШГ, УУӨТХН, иргэний нийгэм, хувийн хэвшил, нөхөрлөлийн төлөөлөл) бүрдсэн

Хөтөлбөрийн УЗ, Техникийн ажлын хэсгүүд, иргэний нийгэм, нөхөрлөл, хувийн хэвшил, төрийн бус

байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн “Ой – Тогтвортой Хөгжил” зөвлөл зэргийг байгуулж,

хөтөлбөрийн үйл ажиллагаанд олон талын оролцоог хангаж байгаа нь цаашдын үр дүнгийн

тогтвортой байдлыг хангахад нэн чухал алхам болно.

Мөн Монгол орны ойг хомсдуулж, доройтолд оруулж буй хүчин зүйлс, тэдгээрийн учир шалтгаан,

уялдаа холбоог судалж, шаардлагатай зарим тоо баримт, мэдээллийг цуглуулан, тэдгээрт дүн

шинжилгээ хийж, ойн хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн суурь

түвшинг тодорхойлох алхмуудыг эхлүүлэх, ойн хомсдол, доройтлыг бууруулахад чиглэсэн бодлого,

арга хэмжээг боловсруулж, талуудын санал, зөвлөмжийг тусган, үндэсний оролцогч талуудын

чадавхыг бэхжүүлэх зэргээр REDD+ Үндэсний Стратегийг боловсруулахад шаардлагатай бэлтгэл

ажлуудыг эхлүүлж, тодорхой үр дүнд хүрээд байна. Хөтөлбөрийн хүрээнд 2016 онд хэрэгжүүлсэн

үйл ажиллагаа, тэдгээрийн үр дүн, ажлын явцыг доор дэлгэрүүлэн танилцуулав.

Page 4: Монгол орны UN-REDDreddplus.mn/mon/wp-content/uploads/2018/09/REDD-Mongolia... · 2018-12-14 · тэдгээрийн төсөвт өртөг нь “Босго үнэ”-ээс

UN-REDD Үндэсний Хөтөлбөр

2016 оны үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн хураангуй тайлан

# Төлөвлөсөн үйл ажиллагаа

Хэрэгжилт Үйл ажиллагааны гол үр дүн

Үр дүн 1 – Хөтөлбөр хэрэгжүүлэх нэгж / REDD+ бүтэц, зохин байгуулалт

1 Ажлын хэсэг байгуулах

1.1 Институцийн чадавх, бүтэц, зохион байгуулалтын үнэлгээ

Хийгдсэн REDD+-ийг хэрэгжүүлэхэд оролцогч төрийн институцийн чадавх, бүтэц, зохион байгуулалтын үнэлгээг хийж, гүйцэтгэсэн. Тайлангийн Англи хэл дээрх хувилбарыг эцэслэн хүлээн авсан ба Монгол хэл дээрх хувилбарыг хянан нягталж, хэвлүүлэх ажил хийгдэж байна.

1.2 Tехникийн ажлын хэсгийн удирдамж

Хийгдсэн Техникийн ажлын хэсэг хоёрыг байгуулав. REDD+-д бэлтгэх үйл явцад удирдамж, чиглэл болон техникийн дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий олон оролцогч талуудаас бүрдсэн техникийн ажлын хэсгүүдийг (БОАЖ-ын сайдын тушаал # A/70) байгуулав.

1.3 Хөтөлбөр хэрэгжүүлэх нэгж болон олон талт оролцогч талуудыг хамарсан “Үндэсний REDD+ ажлын хэсэг” байгуулах

Хэрэгжилтийн шатанд

Өргөн хүрээтэй, олон талт оролцогч талуудыг хамарсан “Үндэсний REDD+ ажлын хэсэг” байгуулах ажлыг хойшлуулсан. Одоогийн байдлаар олон талт оролцогчдоос бүрдсэн техникийн ажлын хэсэг хоёрыг, иргэний нийгэм, нөхөрлөл, нутгийн иргэд, төрийн бус байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн “Ой-Тогтвортой Хөгжил Зөвлөл” нэгийг, олон салбарын яамд, агентлагуудын төлөөллөөс бүрдсэн Хөтөлбөрийн Удирдах Зөвлөл байгуулагдсан учраас “Үндэсний REDD+ ажлын хэсэг” (REDD+ Tsakforce) байгуулах шаардлагагүй гэж Удирдах Зөвлөлийн анхдугаар хурлаар шийдсэн. REDD+ хөтөлбөрийн хүрээнд үндэсний чадавхыг бэхжүүлэх үйл ажиллагаа нь дээрх бүтцүүд болон бусад холбогдох байгууллагуудад чиглэх болно. 2017 оны 6 сар гэхэд ‘REDD+’ (эсвэл түүний бүрэлдэхүүн хэсгүүдийг) хаана, ямар бүтэцтэйгээр, аль чиг үүргийг нь хэн хариуцан хэрэгжүүлэхийг дахин нягталж үзэх шаардлагатай. Институцийн бүтэц, зохион байгуулалт дараах байдлаар байх дүр зураг харагдаж байна:

Ойн салбарын хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн тооллого нь Монгол улсын хүлэмжийн хийн Үндэсний тайланг бэлтгэх үүрэг бүхий БОАЖЯ-ны харьяа Байгаль хамгаалах сангийн Уур Амьсгалын Өөрчлөлтийн Төсөл Хэрэгжүүлэх нэгжид дэмжлэг үзүүлнэ.

Үндэсний ойн мониторингийн систем нь одоогийн Ойн Судалгаа Хөгжлийн Төвийн чиг үүрэгт байх магадлал өндөр байна.

Page 5: Монгол орны UN-REDDreddplus.mn/mon/wp-content/uploads/2018/09/REDD-Mongolia... · 2018-12-14 · тэдгээрийн төсөвт өртөг нь “Босго үнэ”-ээс

Сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх систем 1-2 байгууллага дээр төвлөрөх ба эдгээр нь Үндэсний Статистикийн Газар болон Байгаль Орчны Мэдээллийн Төв байх боломжтой.

REDD+-ийн санхүүжилтийг Монгол улсын засгийн газрын санхүүжилтийн одоо байгаа механизмаар (жишээ нь Засгийн газрын тусгай сангийн тухай болон хөгжлийн санхүүжилтийн удирдлага, зохицуулалт гэх мэт) дамжин зохицуулагдана; ирэх жил хийхээр төлөвлөж буй судалгааны ажлаар санхүүжилтийн механизмыг нягталж харахаар тусгав.

Олон салбарын оролцогч талуудын төлөөллөөс бүрдсэн Техникийн Ажлын Хэсгийн дэмжлэгтэйгээр REDD+ Үндэсний стратегийг боловсруулна. БОАЖЯ тэргүүлэн ажиллана.

REDD+ Үндэсний Стратеги нь ногоон хөгжил, ой болон өрхийн амьжиргаа гэх мэт олон салбарыг хамарсан, салбар дундын зохицуулалт шаардсан асуудлуудыг шийдэхэд хувь нэмэр оруулахыг зорьсон байх дүр зурагтай байгаа тул шинээр байгуулагдсан Үндэсний Хөгжлийн Газар ямар үүрэг, оролцоотой байхыг нягтлах шаардлагатай.

Монгол орны хувьд “REDD+-ийн Үндэсний ажлын хэсэг”-ийг байгуулах нь өнөөгийн нөхцөлд цаг хугацааны хувьд тохиромжгүй, эрт бөгөөд Монгол улс “REDD+”-ийг хэрэгжүүлэх эсэх, “REDD+”-ийн урамшуулал хүртэх төлөвлөгөөг НҮБУАӨСК-д хүргүүлэх эсэх нь тодорхойгүй байгаа, энэ бүтэц нь зарим улс орнуудын хувьд ашигтай боловч зарим улс оронд үр дүн муутай байдаг гэдгийг тэмдэглэх хэрэгтэй.

1.4 Чадавхад үнэлгээг хийх – Үндэсний ажлын хэсэг

Хэрэгжилтийн шатанд

Хэрэгжилтийн шатанд. Чадамжид суурилсан мэргэжил, ур чадварын шаардлагад үнэлгээ хийж байгаа ба 2016 оны 12 сарын эцэс хүртэл хийгдэнэ. 2017 оны 1 дүгээр улиралд зөвлөлдөх уулзалтаар эцэслэн танилцуулна. Үндэсний ойн мониторингийн систем болон ойн хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн суурь түвшинг тогтоох чиглэлд үндэсний оролцогч талуудын чадавхын хэрэгцээнд хийсэн үнэлгээний үр дүн НҮБХХААБ-аас хүлээгдэж байна.

1.5 Чадавхыг бэхжүүлэх – Үндэсний ажлын хэсэг

Хэрэгжилтийн шатанд

Хэрэгжилтийн шатанд. Чадавхыг бэхжүүлэх үйл ажиллагаа нь хэрэгжилтийн шатандаа байна.

ҮОМС, ОСТ-ийн Техникийн ажлын хэсгийн гишүүдэд зориулж ойн хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн суурь түвшин, үндэсний ойн мониторингийн систем, хүлэмжийн хийн тооллого болон Collect Earth-ийн сургалтуудыг зохион байгуулав.

REDD+-ийн талаарх үндсэн сургалтуудыг зохион байгуулж, Үндэсний стратеги боловсруулах техникийн ажлын хэсэг болон “Ой-Тогтвортой Хөгжил” зөвлөлийн гишүүдийн чадавхыг бэхжүүлэв.

REDD+-ийн талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх хэд хэдэн сургалтыг хэвлэл мэдээллийн ажилтнууд, сэтгүүлч нарт зохион байгуулж, хэвлэлийн мэдээ, нийтлэлүүдийг хэвлүүлэв.

“Ой-Тогтвортой Хөгжил” зөвлөлийн гишүүдийг чадавхыг бэхжүүлэх сургалтыг 12 сард зохион байгуулахаар төлөвлөсөн.

2 Хөтөлбөр Хэрэгжүүлэх Нэгж байгуулав

Page 6: Монгол орны UN-REDDreddplus.mn/mon/wp-content/uploads/2018/09/REDD-Mongolia... · 2018-12-14 · тэдгээрийн төсөвт өртөг нь “Босго үнэ”-ээс

2.1 Хөтөлбөр Хэрэгжүүлэх Нэгжийг байгуулах

Хэрэгжиж дууссан

Хээрэгжиж байна. Хоёр ажлын байрны орон тоо сул байна. Хөтөлбөр Хэрэгжүүлэх Нэгж (ХХН)-ийг байгуулав. ХХН-ийн оффисийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны байранд байгуулсан нь яамны газар, хэлтсүүд, тэдгээрийн албан хаагчидтай ойр ажиллах сайн орчин, давуу талыг бүрдүүлж өгсөн. Оффисын өрөөнд засвар хийж, тохижуулан ХХН-ийн өдөр тутмын үйл ажиллагаанд шаардлагатай оффисын тоног төхөөрөмжийг худалдан авч хөтөлбөрийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэв. Хүний Нөөц: ХХН-ийн ажилчдыг холбогдох хууль, журмын дагуу нээлттэй сонгон шалгаруулж, гэрээ байгуулан ажиллуулж байна. Гэсэн хэдий ч өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн хоёр ажлын байрны орон тоо сул байна.

1. Орчуулагч/Нарийн Бичиг 2. Ойн мониторинг, ойн хүлэмжийн хийн ялгарлын суурь түвшинг тогтоох чиглэлд ажиллах олон улсын зөвлөх мэргэжилтэн.

Орчуулагч/Нарийн Бичиг – өөрийн хүсэлтээр 8 сард ажлаа өгсөн. Уг ажлын байрны зарыг олон нийтэд нээлттэй зарлаад байна.

НҮБ-ын ХХААБ-ын олон улсын зөвлөх - НҮБХХААБ-аас сонгон шалгаруулалтыг явуулж байна. НҮБХХААБ-ын хариуцсан бүрэлдэхүүн хэсгийг хэрэгжүүлэхэд газар зүйн мэдээллийн системийн мэдээлэл дээр ажиллах туслах ажилтан нэмж авч ажиллуулах асуудал яригдсан.

Нэмэлт ажилтан – Хөтөлбөрийн Үндэсний Захирал (ХҮЗ)-д туслах ажилтны асуудал яригдсан. Мөн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилд туслах дадлагажигч эсвэл нэмэлт ажилтны асуудлыг хэлэлцэх шаардлагатай.

2.2 ХХН-ийн ажилчдын ажлын байрны тодорхойлолт

Хэрэгжиж дууссан

ХХН-ийн бүх ажилчдын ажлын байрны тодорхойлолтыг боловсруулж, батлуулсан. ХХН-ийн дотоод журмыг боловсруулж байна.

2.3 ХХН-ийн ажил, үүргийн хуваарилалт

Одоо хэрэгжиж байна

Хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор ХХН-ийн дотоод журмыг боловсруулж байна.

Зохицуулалт: ХХН-ээс Хөтөлбөрийн үндэсний захирал болон Ойн бодлого, зохицуулалтын газартай тогтмол уулзах замаар ХХН-ийн хамтын ажиллагаа, ажлын уялдааг сайжруулах боломжтой. ХХН-ийн зүгээс зохион байгуулж буй чухал бөгөөд тэдэнд шууд хамааралтай хөтөлбөр, үйл ажиллагаануудад зайлшгүй оролцох шаардлагатай зарим чухал байгууллагууд оролцохгүй байна. ХҮЗ-ын орлогчийн асуудал яригдсан.

Гарын үсэг зурах эрх: Монгол улсын төсвийн тухай болон холбогдох бусад хууль, журмын дагуу хөтөлбөрийн үйл ажиллагаатай холбоотой бүх гэрээг Төрийн нарийн бичгийн дарга баталж, аливаа гэрээг батлах ХҮЗ-ын эрх хязгаарлагдмал байгаа нь хөтөлбөрийн хэрэгжилтэд зарим хүндрэлийг учруулж байна. Ингэж өндөр албан тушаалтнаар бүх гэрээг батлуулах нь зарим хүндрэлтэй нөхцөлийг бий болгодог. Учир

Page 7: Монгол орны UN-REDDreddplus.mn/mon/wp-content/uploads/2018/09/REDD-Mongolia... · 2018-12-14 · тэдгээрийн төсөвт өртөг нь “Босго үнэ”-ээс

нь ТНБД батлахаас өмнө гэрээ бүрийг хууль, санхүү гэх мэт холбогдох хэд хэдэн мэргэжилтэн хянах ёстой бөгөөд тэдгээр мэргэжилтнүүд нь хууль, журмын зарим заалтыг өөр өөрөөр тайлбарладаг. Иймд хэрэв холбогдох хууль, журам зөрчихөөргүй бол хөтөлбөрийн тухайн жилийн ажлын төлөвлөгөөгөөр батлагдсан үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад тэдгээрийн төсөвт өртөг нь “Босго үнэ”-ээс (шууд худалдан авч болох бараа, үйлчилгээний төсөвт өртгийн дээд хязгаар нь одоогоор 10 сая төгрөг) бага тохиолдолд шууд худалдан авах гэрээг батлах эрхийг ХҮЗ-д Удирдах Зөвлөлөөс олговол хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг болно.

Хэрэгжүүлэх арга, хэлбэр: дээр дурьдсан асуудал болон бусад төслүүдэд тулгамддаг нийтлэг асуудлыг судалж, “НҮБХХ-ийн дэмжлэгтэй хэрэгжүүлэх төслийн удирдамж, журам”-ыг эргэн харах, нягтлах шаардлагатай.

Зөвлөх үйлчилгээний чанарт тавих хяналт: Зарим зөвлөхүүдийн гүйцэтгэл, үр дүн, чанар хангалтгүй байсантай холбоотойгоор зөвлөхүүдэд ногдуулах хариуцлага эсвэл зөвлөх үйлчилгээний гэрээнээс татгалзах зохицуулалтыг хэлэлцэх шаардлагатай. ХХН-ээс зөвлөхүүдэд чиглэл өгөхөөр зохион байгуулсан уулзалт, хурлын тэмдэглэлийг сайтар хөтөлж, зөвлөхүүдийн гүйцэтгэл сайжрахгүй, чанар хангалтгүй хэвээр байгаа тохиолдолд албан бичгээр сануулга өгч мэдэгдэж байх шаардлагатай.

2.4 ХХН-ийн ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх

Хэрэгжиж дууссан

ХХН-ийн ажилтнуудыг сургав. Худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх A3-ын сургалтад ХХН-ийн ажилтнуудыг хамруулж, хөтөлбөрийн хэрэгжилтэд шаардлагатай “зөвлөх үйлчилгээ“-г үзүүлэх зөвлөхүүдийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны гишүүнээр ХХН-ийн ажилтнууд ажиллаж, худалдан авах ажиллагааг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн дагуу зохион байгуулав. Мөн НҮБ-ын сургалт, судалгааны хүрээлэн болон UN-REDD хөтөлбөрөөс боловсруулсан “REDD+ академи” цахим сургалтад ХХН-ийн ажилтнуудыг хамруулав.

3 Иргэний нийгэм, нөхөрлөл, нутгийн иргэдийн форум байгуулагдсан

3.1 Оролцогч талуудыг тодорхойлох

Хэрэгжилтийн шатанд

Оролцогч талуудыг тодорхойлох зөвлөх үйлчилгээг зөвлөх баг гэрээгээр гүйцэтгэж байна. Энэ гэрээт ажил 12 сард хэрэгжиж дуусах болно. Мөн 12 сард гэрээний гүйцэтгэлийг дахин хянахаар төлөвлөөд байна. Бусад яамдууд дээр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн REDD+-д оролцох оролцоо, үүрэгт дүн шинжилгээ хийх шаардлагатай. Зөвлөх баг гэрээт ажлыг хоцрогдолтой хийж байна.

3.2 Форумын удирдамж, чадавхын үнэлгээ

Хэрэгжиж дууссан

Иргэний нийгэм, нөхөрлөл, нутгийн иргэдийн Форум байгуулах зөвлөлдөх уулзалтаар форумын удирдамжийг баталж, форумын чадавхын хэрэгцээг хэлэлцэж, урьдчилсан үнэлгээ хийв. Тухайн нөхцөл байдлаас хамаарч чадавхын хэрэгцээг тогтмол тодорхойлно.

Page 8: Монгол орны UN-REDDreddplus.mn/mon/wp-content/uploads/2018/09/REDD-Mongolia... · 2018-12-14 · тэдгээрийн төсөвт өртөг нь “Босго үнэ”-ээс

3.3 Форум байгуулах саналыг баталгаажуулах

Хэрэгжиж дууссан

Иргэний нийгэм, нөхөрлөл, нутгийн иргэдийн Форум байгуулав Форум байгуулах хэрэгцээ, шаардлага, үндэслэлийг төрийн бус байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд, ойн нөхөрлөлүүд, орон нутгийн иргэдийн төлөөллүүдийг оролцуулан хоёр удаа хэлэлцүүлэг зохион байгуулахад форум байгуулах шаардлагатай гэж үзсэн тул форумыг байгуулав. Төлөөллүүд өөрсдөө дотроосоо сонголт хийж “Ойн-Тогтвортой Хөгжил Зөвлөл” байгуулав.

3.4 Форумыг дэмжих Хэрэгжилтийн шатанд

Форумыг дэмжих ажил эхэлсэн. Форумын чадавхын хэрэгцээ, шаардлагыг хэлэлцүүлгээр тодорхойлж ажлын төлөвлөгөөг боловсруулсан. 2016 оны 12 сард, REDD+-ийн үндсэн сургалт, хувийн салбарын хэлэлцүүлэг, чадавхыг бэхжүүлэх сургалтуудыг төлөвлөсөн болно. “Ойн-Тогтвортой Хөгжил” зөвлөлийг REDD+-ийн зүгээс дэмжих ажлууд нь хэрэгжих боломжтой, бодит байх хэрэгтэй. Ойн нөхөрлөлүүдийг дэмжих асуудлаар болон нөлөөллийн үйл ажиллагаанд туслах зорилгоор Даян Дэлхийн Байгаль Хамгаалах сангийн санхүүжилттэйгээр НҮБ-ын ХХААБ-аас хэрэгжүүлж буй төсөлтэй хамтран хэлэлцүүлэг зохион байгуулах шаардлагатай.

3.5 Форумын чадавхыг бэхжүүлэх

Хэрэгжилтийн шатанд

Чадавхыг бэхжүүлэх болон REDD+–ийн талаарх мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх анхан шатны ажлуудыг хийж гүйцэтгэв. Нэмэлт үйл ажиллагаанууд дэмжиж байна. Дээрээс харна уу.

4 Олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх

4.1 Олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх стратеги

Хэрэгжиж дууссан

Харилцааны болон мэдлэгийн менежментийн стратегийг боловсруулав. Энэ стратегийг 2016 оны 12 сард дахин хянан нягталж эцэслэн бэлэн болгоно. Гэхдээ энэ нь үйл ажиллагааны бичиг баримт учраас 6 сар тутамд эргэн нягталж шинэчлэгдэж байх хэрэгтэй.

4.2 Хэвлэл мэдээллийн үүргийг тодорхойлох

80% хэрэгжиж дууссан

Хэвлэл мэдээллийн стратеги боловсруулах ажил дуусах шатандаа явж байна. “Хэвлэл мэдээллийн стратеги боловсруулах ажил”-ын хүрээнд ”REDD+”-ийн талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэхэд хэвлэл, мэдээллийн хэрэгслийн гүйцэтгэх үүрэг, оролцоог тодорхойлох, улмаар зорилтот бүлгүүдэд (шийдвэр гаргагчид, бодлого боловсруулагчид, олон нийт, нөхөрлөл гэх мэт) ямар “мессэж”-ийг ямар сувгаар хэрхэн хүргэх зөвлөмж, үйл ажиллагааны төлөвлөгөөг судалгаанд үндэслэн болвсруулж байна. Энэ ажлын гүйцэтгэгчээр үндэсний зөвлөх компани зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд энэ нь дээр дурьдсан “Харилцаа болон мэдлэгийн менежментийн стратеги”-ийн нэг бүрэлдэхүүн хэсэг болох юм. Гэрээт ажлын тайланг эцэслэн бэлэн болгох шаардлагатай: зөвлөх багийн ажил тодорхой шалтгаанаар хойшлогдож эхэлсэн хэдий ч бага зэрэг хоцрогдолтой явагдаж байна, REDD+ хөтөлбөрийн үндсэн зорилго, зорилт, үйл ажиллагаа, зөвлөх үйлчилгээнээс хүлээгдэж буй үр дүнгийн талаар ойлголт, мэдээлэл өгөх зорилгоор зөвлөх багтай хэд хэдэн удаа сургалт, уулзалт, хурал хийсэн боловч REDD+-ийн талаар хангалттай ойлголт авахын

Page 9: Монгол орны UN-REDDreddplus.mn/mon/wp-content/uploads/2018/09/REDD-Mongolia... · 2018-12-14 · тэдгээрийн төсөвт өртөг нь “Босго үнэ”-ээс

тулд нэлээд цаг хугацаа алдсан. Зөвлөх үйлчилгээний дунд хугацааны тайланг хүлээн авсан, 2016 оны 12 сард эцсийн тайлангаа хүлээлгэн өгнө.

4.3 Олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх стратегийг хэрэгжүүлэх

Олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн хэд хэдэн үйл ажиллагаануудыг хэрэгжүүллээ. Үүнд:

1. Нийгмийн сүлжээ – Вэб хуудас, фэйсбүүк, твиттэр хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээллийг тогтмол шинэчлэн хүргэв.

2. Монгол улсын ойн доройтол, хомсдолд нөлөөлж буй хүчин зүйлс, тэдгээрийг арилгахад чиглэсэн бодлого, арга хэмжээ, үйл ажиллагаа болон Монгол орны ойн бусад улсаас ялгарах онцлогийг харуулсан хэд хэдэн нийтлэлүүдийг бэлтгэн UN-REDD хөтөлбөрөөс эрхлэн гаргадаг цахим сэтгүүлээр дамжуулан олон улсын уншигчдад хүргэв.

3. Зорилтот бүлгүүд, олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэгдсэн дараах бүтээгдэхүүн, үйл ажиллагаануудыг хэрэгжүүлсэн. Үүнд:

а) Хэвлэл мэдээлэл болон зорилтот бүлгүүдэд чиглэсэн ажил: Хэвлэл, мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд зориулсан сургалт зохион байгуулж, хэвлэлийн нийтлэлүүд гаргалаа;

б) Эрдэмтэд болон мэргэжлийн хүмүүст чиглэсэн ажил: Оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа; “Эрдэмтдээ сонсъё” уулзалт (2016 оын 12 сарын 9)

в) Залуу үе болон сурагчдад чиглэсэн ажил: Урлаг ба хэвлэл мэдээллийн фестивалыг зохион байгууллаа;

г) Олон нийтэд чиглэсэн ажил: “Монгол орны ой - 2016” гэрэл зургийн уралдаа; д) Хүүхдүүд, өсвөр үе рүү чиглэсэн ажил: орон нутгийн төрийн бус байгууллагыг дэмжих

ажил– Эко сургуулиудын уралдаан (2016 он 12 сар) е) Бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч, олон нийтэд чиглэсэн ажил: орон нутгийн ТББ-

уудыг дэмжих ажил – ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, түймрийн хор хөнөөлийн талаарх олон нийтийн ойлголтыг дээшлүүлэх арга хэмжээ (2016 он 12 сар)

ё) Бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч, улс төрчид рүү чиглэсэн ажил: яамд, төрийн байгууллагуудын уулзалт (2016 он 12 сар)

4. Хөтөлбөрийн танилцуулга, тараагдах материалыг боловсрууллаа; 5. Монгол орны REDD+ брэндбүүкийг боловсруулсан (лого, вэбсайт, баннер ... г.м) 6. Уур амьсгалын өөрчлөлт ба ой сэдвээр баримт, факт агуулсан тараах материал (фастфакт) боловсруулж

байна – хэрэгжиж байна; 7. Инфографик – гол концептийг боловсруулж, дизайны ажил хийгдэж байна;

Page 10: Монгол орны UN-REDDreddplus.mn/mon/wp-content/uploads/2018/09/REDD-Mongolia... · 2018-12-14 · тэдгээрийн төсөвт өртөг нь “Босго үнэ”-ээс

8. Мэдлэгийн менежментийн сургалтын материалуудыг 12 сард орчуулж бэлэн болгоно (REDD+ сургалтын материалууд; REDD+ийн талаар түгээмэл тавигддаг асуултууд; REDD+-ийн тайлбар толь; Ази номхон далайн бүсийн төвөөс гаргасан REDD+-ийн талаарх тараах материалууд; REDD+ ба уур амьсгалын өөрчлөлтийн талаарх бодлогын баримт бичгүүд);

9. 2017 онд REDD+ Үндэсний Хөтөлбөр болон шийдвэр гаргагчид, олон улсын донор байгууллагууд, олон нийт гэсэн зорилтот бүлгүүдрүү голлон анхаарч үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллана;

10. Хэвлэл мэдээллийн бүтээгдэхүүнүүд – тодорхой тооны нийтлэл, мэдээ, мэдээллүүдийг сонин, сэтгүүлүүдэд (өдөр тутмын, сар тутмын, улирал тутмын) нийтлүүлээд байна. Телевизийн болон радио сурвалжлага, ярилцлага бэлтгэн нийлүүлсэн (Bloomberg Mongolia, TV5, HD Mongol, Монголын Үндэсний Телевиз, Эх орон, Малчин г.м). Мөн Монголын дуу хоолой радиогоор ярилцлага бэлтгэж дэлхий нийтэд цацав;

11. Хөтөлбөрийн үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулж буй арга, хэмжээ (Эрдэмтдээ сонсъё-уулзалт, хэлэлцүүлэг гэх мэт)-тэй холбоотой хоёр нийтлэл бэлтгэж өдөр тумтын сонин, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нийтлүүллээ (Өдрийн сонин, Өнөөдөр, Өглөөний сонин, www.news.mn, www.politic.mn гэх мэт);

12. Монгол улсын Засгийн газар, Сангийн яамны санаачлагаар зохион байгуулсан “Тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаа” сэдэвт Монгол Улсын Засгийн газар- Хөгжлийн түншүүдийн хамтарсан зөвлөлдөх уулзалтын үеэр төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулах үзэсгэлэнд амжилттай оролцож, хөтөлбөрийн үйл ажиллагааг шийдвэр гаргагчид, хандивлагч түншүүдэд танилцуулав;

13. REDD+ Хөтөлбөрийн талаарх богино хэмжээний кино (15 минут) – хэрэгжиж байна; 14. Хоёр төрлийн анимейшн бүтээл – хэрэгжиж байна.

5 Талуудтай зөвлөлдөх, тэдний оролцоог хангах

5.1 Зорилтот оролцогч талуудыг тодорхойлох

Хэрэгжиж дууссан

Оролцогч талуудыг тодорхойлох зөвлөх үйлчилгээг зөвлөх баг гэрээгээр гүйцэтгэж байна. Энэ гэрээт ажил 12 сард хэрэгжиж дуусах болно. Мөн 12 сард гэрээний гүйцэтгэлийг дахин хянахаар төлөвлөөд байна. Бусад яамдууд дээр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн REDD+-д оролцох оролцоо, үүрэгт дүн шинжилгээ хийх шаардлагатай. Зөвлөх баг гэрээт ажлыг хоцрогдолтой хийж байна.

5.2 Форумын оролцооны түвшин, хэлбэрийг дахин нягтлах

Хэрэгжилтийн шатанд

“Ойн-Тогтвортой Хөгжил Зөвлөл” нь улирал тутам уулзах ба зөвлөлөөс сонгогдсон гишүүд нь зөвлөлийг төлөөлөн хөтөлбөрийн Техникийн Ажлын Хэсэг болон Хөтөлбөрийн Удирдах Зөвлөлд оролцож, хөтөлбөрийн үйл ажиллагаанд шууд оролцох нөхцөлийг бүрдүүлэв.

Page 11: Монгол орны UN-REDDreddplus.mn/mon/wp-content/uploads/2018/09/REDD-Mongolia... · 2018-12-14 · тэдгээрийн төсөвт өртөг нь “Босго үнэ”-ээс

5.3 Бүс нутгийн дэд форумын удирдамж

Хэрэгжиж дууссан

Бүс нутгийн түвшинд дэд форум байгуулах шаардлагагүй гэж Форумын зүгээс шийдсэн.

5.4 Талуудтай зөвлөлдөх, тэдгээрийн оролцоог хэрхэн хангах төлөвлөгөөг боловсруулах

Хэрэгжилтийн шатанд

Хэлэлцүүлгийн зөвлөмжүүдийг боловсруулсан. Талуудтай зөвлөлдөх, тэдгээрийн оролцоог хэрхэн хангах төлөвлөгөөний төслийг гэрээт ажлыг гүйцэтгэгч болох Эко-Ази сургуулиас боловсруулсан ба 2017 оны 1 дүгээр улиралд багтаан хянан нягталж, бүрэн дуусгана. Нийгмийн бүлгүүдийн тэгш оролцоог хангах, дүн шинжилгээ хийх ажлыг үргэлжлүүлэн хийхээр төлөвлөж байна.

5.5 Талуудтай зөвлөлдөх уулзалт, сургалт зохион байгуулах

Хэрэгжиж дууссан

Оролцогч талуудад зориулж хийгдсэн уулзалтууд. Оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулах талаар санал, зөвлөмж хүлээж авахад таатай байх болно.

Үр дүн 2 – Стратеги

7 REDD+-д тулгарч буй саад бэрхшээлүүдийг тодорхойлох

7.1 Хүчин зүйлсийг тодорхойлох

Хэрэгжиж дууссан

Ойн хомсдол, доройтолд шууд болон шууд бусаар нөлөөлж буй хүчин зүйлсэд урьдчилсан үнэлгээг хийж дууссан. Тайлан дууссан. Энэхүү урьдчилсан үнэлгээг Олон зорилтот ойн тооллого, Collect Earth зэргийн мэдээллээр баяжуулж, шинэчлэн, илүү сайжруулах болно. Нэмж судлах шаардлагатай судалгааны чиглэлийг тодорхойлно.

7.2 Газар ашиглалтын өөрчлөлтийн судалгааг дахин хянах

Хэрэгжиж дууссан

Хүчин зүйлсийн үнэлгээ хийх ажлын хүрээнд хоёрдогч мэдээлэл дээр суурилан Монгол улсын газар ашиглалтын өөрчлөлтийн талаарх урьдчилсан мэдээллийг цуглуулсан болно. Collect Earth-ийг ашиглан Газар ашиглалтын өөрчлөлтийн судалгаа явуулсан. Газар ашиглалтын өөрчлөлтийн үнэлгээний чиглэлээр төсөл хэрэгжүүлж буй Төрийн бус байгууллагыг дэмжиж ажиллаа.

7.3 Одоогийн хууль тогтоомж, бодлогын үнэлгээ

Хэрэгжилтийн шатанд

Бодлого, арга хэмжээ боловсруулах ажлын хүрээнд холбогдох хууль тогтоомж, бодлогуудад урьдчилсан үнэлгээ, дүгнэлт хийв. Үнэлгээг бүрэн хийж дуусаагүй ба зөвхөн ойн менежментэд чиглэсэн хуулиудаас гадна өөр бусад хүрээний хуулиудыг авч үзэх шаардлагатай байна. Бодлого арга хэмжээ, шууд болон шууд бус хүчин зүйлстэй холбогдох нэмэлт хууль тогтоомжуудыг Зөвлөх баг зайлшгүй судалж, үнэлэлт, дүгнэлт өгөх шаардлагатай.

Page 12: Монгол орны UN-REDDreddplus.mn/mon/wp-content/uploads/2018/09/REDD-Mongolia... · 2018-12-14 · тэдгээрийн төсөвт өртөг нь “Босго үнэ”-ээс

7.4 Институцийн зохион байгуулалтын үнэлгээ

Хэрэгжилтийн шатанд

Институцийн зохион байгуулалтад хийсэн үнэлгээний тайлан бэлэн болсон. Гэсэн ч, сонгуулийн үр дүнд бий болсон Засгийн газар, яамдуудын бүтцийн өөрчлөлтүүдтэй холбоотойгоор REDD+-ийн сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх системийн болон үндэсний ойн мониторингийн систем нь хаана, ямар байгууллагын чиг үүрэгт хамаарах нь тодорхойгүй байна. 2017 оны 3 дугаар улиралд REDD+-ийн бүрэлдэхүүн хэсгүүдийг төрийн аль байгууллагын эрхлэх асуудал, чиг үүрэгт хамруулах шаардлагатайг дахин нягталж, шинэчлэх шаардлагатай.

7.5 Бодлогын төслийг боловсруулах

Хэрэгжилтийн шатанд

Бодлого, арга хэмжээний төслийг эхний байдлаар боловсрууллаа. Энэ ажил нь одоогоор хэрэгжилтийн шатандаа явж байгаа бөгөөд 2017 онд дуусгавар болно.

7.6 Баталгаажуулах Хэрэгжилтийн шатанд

Хэрэгжилтийн шатанд байна.

8 Бодлого, арга хэмжээнүүдийг тодорхойлсон байна.

8.1 Бодлого, арга хэмжээг тодорхойлох

Хэрэгжилтийн шатанд

Зөвлөх баг нь одоогийн хууль тогтоомж, бодлогод дүн шинжилгээ хийж, бодлого, арга хэмжээг эрэмбэлэн, шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулж, ойн хомсдол доройтлын хүчин зүйлсийг арилгахад чиглэгдсэн бодлого, арга хэмжээний жагсаалтыг урьдчилсан байдлаар тодорхойлов. Энэхүү ажил нь хэрэгжих шатандаа явж байна. Энэ оны 12 сард бодлого, арга хэмжээний урьдчилсан жагсаалтыг Хүнс хөдөө аж ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам, Сангийн Яам болон хувийн хэвшлийнхэнтэй зөвлөлдөх уулзалт зохион байгуулж хэлэлцүүлэг хийхээр төлөвлөөд байна. REDD+-ийн стратеги нь Ой болон Уур амьсгалын өөрчлөлтөд чиглэсэн байх ба уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах болон түүнд дасан зохицох үйл ажиллагаануудыг аль алиныг нь багтаасан байх юм.

8.2 Санал болгож буй бодлого, арга хэмжээний жагсаалтыг бэлтгэх

Хэрэгжилтийн шатанд

Дээрээс харна уу.

9. Үндэсний тусгай сангийн менежмент ба урамшууллыг хуваарилах механизмын төслийг боловсруулах

9.1 Одоогийн байгаа системд үнэлгээ хийх

Эхлээгүй 2017 оны төлөвлөгөөнд тусгав.

Page 13: Монгол орны UN-REDDreddplus.mn/mon/wp-content/uploads/2018/09/REDD-Mongolia... · 2018-12-14 · тэдгээрийн төсөвт өртөг нь “Босго үнэ”-ээс

9.2 Боломжит хувилбаруудын саналыг боловсруулах-санхүүгийн менежмент

Эхлээгүй 2017 оны төлөвлөгөөнд тусгав.

10 REDD+-ийг хэрэгжүүлэх үндсэн байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх төлөвлөгөөг боловсруулах

10.1 Үндсэн оролцогч талуудыг тодорхойлох

Хэсэгчлэн хэрэгжсэн

Институцийн чадавх, бүтэц, зохион байгуулалтын үнэлгээг хийж дуусгав. Институцийн чадавхын болон бүтэц, зохион байгуулалтын үнэлгээ нь НҮБХХ-ийн зорилтот дэмжлэг төслийн хүрээнд хийгдсэн. Засгийн газрын болон яамдын бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотойгоор дахин шинэчлэх шаардлагатай. Оролцогч талуудыг тодорхойлох ажлыг 2016 оны 12 сард эцэслэнэ.

10.2 Мэргэжил, ур чадварын шаардлагыг боловсруулах

Хэрэгжилтийн шатанд

Мэрэгжил, ур чадварын шаардлагыг боловсруулсан. 2016 оны 12 сард эцэслэн боловсруулна. Ялангуяа үндэсний ойн мониторингийн систем болон ойн хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн суурь түвшинг тогтоох чиглэлд оролцогч талуудад шаардлагатай мэргэжил, ур чадварын шаардлага, хэрэгцээг үнэлэх, чадавхыг бэхжүүлэхэд нэмэлт ажил шаардлагатай.

10.3 Чадавхын хэрэгцээг үнэлэх

Хэсэгчлэн хэрэгжиж дууссан

Чадавхын хэрэгцээг үнэлэх ажил 2017 оны 1 дүгээр улиралд хийгдэж дуусна. Дээр дурдсан судалгаа нь НҮБУАӨСК-ийн REDD+-ийг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагуудын чадавхын хэрэгцээний талаар нилээд дэлгэрэнгүй мэдээллийг бий болгосон.

10.4 Чадавхыг бэхжүүлэх төлөвлөгөө

Хэрэгжилтийн шатанд

2017 оны 1 дүгээр улиралд чадавх бэхжүүлэх төлөвлөгөөг боловсруулж дуусна. Энэхүү судалгаагаар чадавхыг бэхжүүлэх олон төрлийн үйл ажиллагааг санал болгосон байдаг. Гэхдээ чадавхын хэрэгцээ, мэргэжил, ур чадварын шаардлагатай уялдуулан чадавхыг бэржүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх болно. Чадавхыг бэхжүүлэх үйл ажиллагааны үр дүнг тогтмол хянаснаар REDD+-ийн Үндэсний стратеги боловсруулах бэлтгэлийг хангахад хувь нэмэр оруулна.

10.5 Санал болгож буй төлөвлөгөөг баталгаажуулах

Эхлээгүй 2017 оны 1 дүгээр улиралд чадавхыг бэхжүүлэх төлөвлөгөөг боловсруулж дууссан байна. 2017 оны 1 дүгээр улиралаас хэрэгжинэ.

11 Хүйсийн эрх тэгш оролцоонд дүн шинжилгээ хийнэ

11.1 Хүйсийн эрх тэгш оролцоонд дүн шинжилгээ хийх – Институцийн

Хэрэгжилтийн шатанд

Өмнө хийгдсэн судалгаа, үнэлгээнүүдэд дүн шинжилгээ хийх. REDD+-тэй холбоотой үйл ажиллагаа, бодлого, арга хэмжээг төлөвлөх, шийдвэр гаргахад нийгмийн бүлгүүдийн тэгш оролцоог хэрхэн хангах талаар зөвлөмж боловсруулах зөвлөхийг сонгон шалгаруулсан.

Page 14: Монгол орны UN-REDDreddplus.mn/mon/wp-content/uploads/2018/09/REDD-Mongolia... · 2018-12-14 · тэдгээрийн төсөвт өртөг нь “Босго үнэ”-ээс

зохион байгуулалт

Энэхүү ажил нь зөвхөн хүйсийн тэгш эрх дээр төвлөрөх биш нийгмийн бүлгүүдийн тэгш оролцоог хэрхэн хангах асуудлаар зөвлөмж боловсруулах юм. Жишээ нь үндэстний цөөнх ястнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан, залуучууд гэх мэт нийгмийн бүлгүүдийн оролцоог авч үзэх юм. Үндэсний зөвлөхийг сонгон шалгаруулах ажил 3 удаа зохион байгуулж, тохиромжтой нэр дэвшигчийг сонгон шалгаруулаад байна.

12 Сөрөг нөлөөллөөс сэргийлэх бодлого, тогтолцоог бий болгох

12.1 Сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх зарчмуудын зорилтуудыг тодорхойлох

Хэрэгжилтийн шатанд

Cөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хариуцах боломжтой төрийн байгууллагуудын чиг үүрэгт урьдчилсан үнэлгээ хийв. 2017 оны 1 дүгээр улиралд эхэлнэ.

12.2 Үндэсний хууль тогтоомж, бодлогод дүн шинжилгээ хийх

Эхлээгүй 2017 оны төлөвлөгөөнд тусгагдсан.

13 Стратеги эцсийн байдлаар шийдвэрлэгдсэн

13.1 Үндэсний REDD+ Стратегийн төслийг боловсруулах

Хэрэгжилтийн шатанд

Үндэсний REDD+ стратегийг боловсруулах үйл явц эхэлсэн. Техникийн Ажлын Хэсгийн анхны уулзалтыг зохион байгуулсан. Бусад улс орнуудын туршлагаас судалж байна. Монгол орны REDD+-ийн үзэл баримтлал нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд дасан зохицох үйл ажиллагаанууд дээр төвлөрөх шаардлагатай. Шинээр батлагдсан Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн дагуу бодлогын баримт бичиг боловсруулахад шаардагдах үе шат, дамжлагатай холбоотойгоор Хөтөлбөрийн Удирдах Зөвлөлөөс дэмжлэг шаардагдаж болох юм.

13.2 Үндэсний REDD+ стратегийн төслийг батлах

Эхлээгүй

Үр дүн 3 – Суурь Түвшин

14 Чадавх бэхжүүлэх

14.1 Ойн хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн

Хэрэгжсэн. Гэхдээ ирэх жил нэмэлт

Үндэсний чадавхыг бэхжүүлэв ТАХ болон бусад оролцогч талуудын чадавхыг бэхжүүлэв.

Page 15: Монгол орны UN-REDDreddplus.mn/mon/wp-content/uploads/2018/09/REDD-Mongolia... · 2018-12-14 · тэдгээрийн төсөвт өртөг нь “Босго үнэ”-ээс

суурь түвшинг тогтоох үндэсний чадавхыг бэхжүүлэх

сургалтууд зохион байгуулна

Хиймэл дагуулын мэдээлэл ашиглаж газар ашиглалтын өөрчлөлтийг хянах, хүлэмжийн хийн тооллогын шаардлагуудыг нийцсэн газар ашиглалтын тайлан, мэдээ, тооллого хийх чадавхтай үндэсний баг бүрдсэн.

14.2 Ойн хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн суурь түвшинг тогтоох үйл ажиллагааны төлөвлөгөө

Хэрэгжиж дууссан

Үйл ажиллагааны төлөвлөгөөг энэ онд боловсруулж дуусгана. Ойн тодорхойлолтуудын (ойн хомсдол, доройтол, ойн талбайн хамгийн бага нэгж, титмийн бүрхэвч гэх мэт) боломжит хувилбаруудыг боловсруулан Техникийн Ажлын Хэсэг (ТАХ)-ийн гурван удаагийн хурлаар хэлэлцүүлж, шийдвэрлэв. Ойн хүлэмжийн хийн ялгарлын суурь түвшинг тогтоох аргазүйг Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн удирдамж болон Монгол улсын хүлэмжийн хийн тооллогын ажилтай уялдуулав. БОАЖЯ-ны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хурлаар Монгол орны ойн хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн суурь түвшинг тогтоох ажлын аргазүй болон ойн тодорхойлолтуудыг батлуулах бэлтгэлийг ханган, уг зөвлөлийн гишүүдтэй зөвлөлдөх уулзалт, сургалтууд зохион байгуулахаар ажиллаж байна. Мөн түүнчлэн “Ойн дортойтол, хомсдолоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах” үндэсний стратеги боловсруулахад зөвлөмж, чиглэл өгөх үүрэг бүхий ТАХ-т уг ажлын үр дүнг танилцуулах бэлтгэлийг хангав.

15 Арга зүйг боловсруулж, турших

15.1 Мэдээ материалуудыг бүрдүүлж аргазүйг турших

Хэрэгжиж байгаа

Монгол улсын ХАА, ой болон газар ашиглалтын бусад салбарын Хүлэмжийн хийн тооллогын ажилд дэмжлэг үзүүлж, Google Earth болон бусад мэдээллийн эх үүсвэрийн тусламжтайгаар 1990 оноос 2015 оны хоорондох Монгол улсын газар ашиглалтын өөрчлөлтийн анхан шатны мэдээллийг 32000 цэг дээр цуглуулав.

15.2 Суурь түвшинг тогтоохтой холбоотой шийдвэрүүд

Хэрэгжиж байна

Хэрэгжилтийн шатандаа явж байна. Ойн хомсдол, доройтлын хэлбэрүүдийн анхан шатны дүн шинжилгээ хийлээ. 2017 оны 3 дугаар улиралд багтаан Монгол улсын ойн хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн суурь түвшинг тогтоож, БОАЖЯ-ны дэргэдэх шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөр батлуулахаар төлөвлөж байна. Улмаар 2018 оны 1 дүгээр улиралд НҮБ-ын Уур Амьсгалын Өөрчлөлтийн Суурь Конвенцид өргөн барина.

Үр дүн 4 – Үндэсний ойн мониторингийн систем/сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх систем

16 Үндэсний Ойн Мониторингийн Системийг боловсруулах

16.1 Үндэсний ойн мониторингийн систем бий болгох үйл

Эхлээгүй Үндэсний ойн мониторингийн системийн үйл ажиллагаа эхлээгүй.

Үндэсний ойн мониторингийн системд хамааралтай байгууллагуудын чадавхын үнэлгээ хийгдээгүй.

Page 16: Монгол орны UN-REDDreddplus.mn/mon/wp-content/uploads/2018/09/REDD-Mongolia... · 2018-12-14 · тэдгээрийн төсөвт өртөг нь “Босго үнэ”-ээс

ажиллагааны төлөвлөгөө

Ойн мэдээллийн эх үүсвэр, мэдээллийн урсгал анхан шатны байдлаар судлав. Цаашид нарийвчлан боловсруулах хэрэгтэй.

16.2 Ойн мэдээллийн систем

Эхлэж байгаа GIZ –ийн дэмжлэгтэйгээр Олон зорилтот ойн тооллогын мэдээллийг агуулсан вэб хуудас боловсруулагдсан.

Үндэсний ойн тооллогын мэдээлэл болон өөр бусад ойн мэдээллүүдийг агуулсан вэб хуудаснуудын мэдээллүүд

бүрэн гүйцэд ороогүй байгаа учир энэ тал дээр дэмжлэг үзүүлэх шаардлагатай.

Ойн бүрхэвчийн өөрчлөлтийн үнэлгээний ажлыг Байгаль орчны сургалт, судалгааны төв хийж байна.

Хөтөлбөрийн зүгээс тухайн төрийн бус байгууллагад дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

17 Хэмжилт, тайлагнал, баталгаажуулалтын системийг боловсруулсан байна.

17.1 Хиймэл дагуулын мэдээлэл ашиглаж газар ашиглалтыг хянах систем бий болгох

Одоо хэрэгжиж байна

Зарим үйл ажиллагаанууд дээр GIZ дэмжлэг үзүүлсэн.

Collect Earth программын тусламжтайгаар ойн өөрчлөлтийг дээж талбайнууд дээр сансрын зураг ашиглан хянах сургалт хийгдсэн. Хиймэл дагуулын мэдээллийг ашиглан ойн талбайн өөрчлөлтийг нэлэнхийд (wall to wall mapping) нь хянах сургалтыг GIZ зохион байгуулсан.

Газарзүйн мэдээллийг шийдвэр гаргахад ашиглах чадавхыг бэхжүүлэх сургалтыг НҮБ-ын Байгаль Орчны Хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан.

Хиймэл дагуулын мэдээллийн ашиглаж газар ашиглалтыг хянах системийн зарим бүрэлдэхүүн хэсгүүдийн мэдээлэл бүрдсэн. Үүнд: Collect Earth газар ашиглалтын үнэлгээний мэдээ, GIZ-ын 2014 оны ойн тархалтын зураг, Байгаль орчны сургалт, судалгааны төв дээр Ази Номхон Далайн Ойн Сүлжээний санхүүжилттэй хийгдэж буй 15 жилийн ойн өөрчлөлтийн зураг

Үндэсний Ойн Тооллогын арга зүй болон тооллогын ажил хэрэгжиж дууссан

2016 оны 12 сард эцсийн байдлаар хүлээлгэн өгөх Олон зорилтот ойн тооллогын мэдээ дээр үндэслэж ойн нүүрстөрөгчийн ялгарлын коэффициентыг тодорхойлно. 2017 онд Үндэсний Ойн тооллогын аргазүйн дагуу доройтсон болон хомсдсон ойн мэдээлэл цуглуулж, мөн заган ойн мэдээллийг нэмэлт байдлаар бүрдүүлэхээр төлөвлөж байна.

GIZ хүлэмжийн хийн тооллогыг дэмжин олон улсын зөвлөхийг ажиллуулсан байна. 2017 онд явуулах хүлэмжийн хийн тооллогын ажлын тайлангийн чанар сайжирсан.

17.2 Үндэсний Ойн Тооллогын ажлыг дэмжих

Одоо хэрэгжиж байна

17.3 Ойн салбарын Хүлэмжийн Хийн Тооллого

Одоо хэрэгжиж байна

18 Сөрөг нөлөөллөөс сэргийлэх системийг бий болгосон байна

18.1 Боломжит ашиг тус, эрсдэлүүдийг судлах

Эхлээгүй 2017 оны төлөвлөгөөнд тусгасан

Page 17: Монгол орны UN-REDDreddplus.mn/mon/wp-content/uploads/2018/09/REDD-Mongolia... · 2018-12-14 · тэдгээрийн төсөвт өртөг нь “Босго үнэ”-ээс

18.2 Нийгэм, экологи, засаглалын үр нөлөө

Эхлээгүй 2017 оны төлөвлөгөөнд тусгасан

18.3 Үндэсний болон олон улсын шаардлагууд

Эхлээгүй 2017 оны төлөвлөгөөнд тусгасан